Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Толгойн өвдөлтийг эмгүй намдаах үр дүнтэй – 10 арга

$
0
0
мигреньТолгойн өвдөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүсийн 85% – ийнх нь толгой байнга өвддөг бөгөөд өвдөлтийн 30 гаруй төрөл байдаг ажээ.

Толгой өвдөх шалтгаан олон ч урьдчилан сэргийлж чадаагүй тохиолдолд өвдөлтийг нь хэрхэн намдаах вэ? Уншигч танд гэж хэлэхэд яаран эм уух гэсний хэрэггүй. Харин мэдрэлийн эмч болон ургамал судлаач мэргэжилтнүүдийн өгч байгаа энгийн аргуудаас туршаад үзэхийг зөвлөе.

Ус
Хүмүүс толгойн өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгааныг шингэн дутагдсанаас болдог гэдгийг мэддэггүй. Тиймээс толгой өвдөх шинж тэмдэг илэрвэл дутагдсан шингэнээ нөхөж ус уухыг зөвлөе. Ингэхдээ нэг доор залгилалгүй өдрийн турш бага багаар балгаж уугаарай. Усандаа витаминлаг нэмэлт жимс ч хийсэн болно.

Мөсөн жин
Толгой өвдсөн үедээ духан дээрээ мөсөөр жин тавих нь тархины цусны эргэлтийг сайжруулж өвдөлтийг намдаана. Мөсөө нимгэн самбайнд боож 10 хүртэлх минут тавина. Ганц дух ч гэлтгүй өвдсөн хэсэгтээ эсвэл чамархай дээрээ ч гэсэн тавьж болно.

Бигнүүр
Стрессээс болж өвдсөн толгой өвдөлтөнд халуун бигнүүрээр жин тавих нь сайн. Жингээ хүзүүн дээрээ 10 – 15 мин орчим бигнэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч толгойн өвдөлт намдахын зэрэгцээ алжаалыг тань тайлна. Хэрвээ хүчтэй өвддөг бол орой болгон хөлөө бүлээн усанд дүрж амрааж байгаарай.

Нимбэг
Нимбэг бол толгойн өвдөлтийг намдаах хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Нимбэг нь таныг тайвшруулахын зэрэгцээ бие махбодын хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээдэг. Нимбэгтэй бүлээн ус эсвэл цай нь хий хуралдсанаас болж өвдсөн толгойн өвдөлтөнд сайн ажээ.

Гааны навч
Энэ нь тархийг тайвшруулж бас амраах үйлчилгээтэй. Ингэхдээ 1 халбага хатаасан гааны навчийг буцалсан усанд хийж 10 минут хандална. Дээрээс нь зөгийн бал нэмж уугаарай. Гааны навчны үнэр дотор муухайрч огидос хүргэсэн толгойн өвдөлтийг сайн намдаадаг учраас навчаар нь дух, чамархай, эрүү болон хүзүүгээ массажлаарай.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>