Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Жирэмслэхийг хүсч буй бүсгүй бүрт зориулав

$
0
0
Гэлээ гээд ээждээ ирэх заяатай хүүхдүүд нь гүйгээд л ирнэ. Найдвар тань удахгүй таныг хөл хүнд эмэгтэй болгоно гэдэгт бүү эргэлзээрэй. Тиймээс жирэмслэлтэд нөлөөлдөг зарим зүйлсийг эрхэм танд хэрэг болгох үүднээс хуваалцаж байна.

Сайхан бүсгүй минь, та ирээдүйн ээж болохоор шийдээд байна уу. Нялх үрийнхээ сүүний үнэрт бялуурч, булбарай гар хөлийг нь хүссэнээрээ үнсэнэ гэхээс байж ядаж байна уу. Ариухан сэвлэгийг нь үнэрлээд ханамгүй тэр гайхамшигт өдрүүдийг хүлээн байна уу. “Ээж ээ” гэж дуудуулах тэр мөч рүү яарах тусам цаг удаан өнгөрдөг юм шүү.

Заримд нь дэндүү хурдан гүйгээд ирдэг тэр бяцхан амьтад өөрт тань арай л удаан ирэх гээд хүлээлгээд байна уу. Хүсэхэд хясна гэгчээр тэд заримдаа их хүлээлгэдэг юм шүү. Гэлээ гээд ээждээ ирэх заяатай хүүхдүүд нь гүйгээд л ирнэ. Найдвар тань удахгүй таныг хөл хүнд эмэгтэй болгоно гэдэгт бүү эргэлзээрэй. Тиймээс жирэмслэлтэд нөлөөлдөг зарим зүйлсийг эрхэм танд хэрэг болгох үүднээс хуваалцаж байна.

 

Эрүүл мэнддээ анхаараарай

Та жирэмсэн болохоор шийдсэн бол эрүүл мэнд тань юу түрүүнд чухал гэдгийг бүү мартаарай. Бидний огт анзааргагүй байхад нялх үрс хэвлийд гүйгээд ирдгийг мартаж болохгүй. Тэгэхээр хэзээ л бол хэзээ жирэмслэх магадлалтай учраас эрүүл мэндээ онц сайн байлгаж гэнэтийн гийчнээ угтаарай.

 

Хоол хүнсээ зөв сонго

Давхар биетэй болохын тулд төмөр болоод фолийн хүчлээр баялаг хоол хүнс сонгоорой. Төмөр таны цусан хангамжийг сайжруулж, фолийн хүчил таныг шинэ жирэмслэлтэд бэлтгэх болно. Үхрийн мах, хонины элэг, төрөл бүрийн ногоо зэрэг нь төмрийг ихээр агуулдаг байна. Фолийн хүчил ихээр агуулдаг хүнс бол цэцэгт байцаа, самар, вандуй, гүзээлзгэнэ зэрэг юм.

 

Сэтгэл санаагаа тайван амгалан байлга

Жирэмслэхэд тун чухал зүйл бол сэтгэл санаа юм. Сэтгэл санаа нь эрүүл мэндэд давхар нөлөөлдөг учир хүүхэд тээхэд маш чухал. Сэтгэл санаа тайван байгаа эхийн хүүхэд эрүүлс аруул амгалан бойждог гэдгийг шинжлэх ухаан ч баталчихсан. Тиймээс ирээдүйн ээж та өдөр бүр сэтгэл санаагаа тайван байлгаж, асуудлыг илүү хөнгөн, амархан аргаар шийдэж сураарай.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles