Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Хүүхэддээ сайхан дурсамжийг бүтээж өгцгөөе!

$
0
0

storytree_-february-half-term-events-_2017_photo-by-sam-allard.tmb-img-912

Таны хүүхэд өсөж том болоод, өөрийн гэсэн амьдралаа зохиохоор аав ээжийнхээсээ явах цаг болоход тэдний төрсөн гэртээ өнгөрүүлсэн хором бүхэн үнэт дурсамж болж үлдэх болно. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд хүүхэдээ хожмын өдөр санагалзах олон сайхан дурсамжийг бүтээж өгөх нь чухал юм.

Завгүй гэсэн шалтгаанаар бид хайртай бяцхан үрстээ төдийлөн цаг зарцуулдаггүй. Бэлэн тоглоом, хүүхэлдэйн киноны хуурцаг төдийхнөөр бид тэдний инээд дүүрэн хүүхэд насыг дүүргэж орхидог. Тиймээс танд хүүхдийнхээ дурсамжийн санг “зузаатгах” хялбар, гайхалтай аргуудыг зааж өгөхөөр шийдлээ.

1. Олон гишүүнтэй өнөр өтгөн айлын эцэг эхэд хүүхэд бүртэй тусгайлан харьцах боломж гардаггүй. Магадгүй хамгийн нялхыг нь эрхлүүлсээр, том ах эгч нарыг нь орхигдуулдаг байж мэднэ. Хүүхэд тус бүртэй ганцаарчлан зугаалж, тоглох тусгай өдөр гарга. Жил бүрийн 8 дугаар сарын нэгэнд том хүүтэйгээ цуг ууланд явдаг байж болно. Эсвэл 3 дугаар сарын найманд зөвхөн дунд охинтойгоо цуг “бүсгүйчүүдийн” шоппинг хийж, бялууны газраар ордог уламжлал тогтоогоорой. Энэ нь хүүхэд тус бүрийг ямар онцгой гэдгээ мэдрэхэд тусална.

2. Хүүхэддээ захидал бич. Гэхдээ гэнэтийн байдлаар. Хичээлдээ явахад нь, өдрийн хоолтой нь цуг өнөөх захиагаа хийчих. Түүн дээр хүүхэддээ тэр бүр амаараа хэлж чаддаггүй, халуун дулаан үгсээ шигтгээрэй. Ийм захиаг хүүхэд дахин дахин унших ба, бичгийн шүүгээндээ хадгалах болно.

3. Хүүхэддээ ямар нэг онцгой зүйл өвлүүлж өг. Аав нь хүүдээ өвөөгийнх нь хэрэглэдэг байсан цагийг, ээж нь охиндоо өөрийнхөө чулуун шигтгээтэй бөгжийг өгөөд, тэднийг ч бас өөрсдийнхөө хүүхдэд өвлүүлэхийг захиарай. Таны хүүхэд өсөж том болсон ч гэр бүлээ мартахгүй.

4. Бага насны хүүхдэд асдаг гэрэлтэй, бэлэн гацуурын оронд өөрсдөө гараараа чимэглэдэгийг авч өгөөрэй.Тэгээд жил бүр хүүхдүүддээ гацуурын унждаг тоглоомноос өөрсдөөр нь сонгуулж нэгийг өг. Он оныхоо тоог бичсэн гацуурын тоглоомоо хадгалдаг тусгай хайрцагтай байг. Мөн шинэ жил бүрээр таны хүүхэд өвлийн өвөөд захидал бичдэг уламжлалтай болж болох юм. Захидалдаа тэд өнгөрсөн жилийн турш ямар сайн хүүхэд байсан тухайгаа, мөн энэ жилийн бэлгэнд юу авмаар байгаагаа бичиж байг. Дугтуйтай захиаг нь мэдээж өвлийн өвөө биш, аав нь уншиж хүслийг нь биелүүлэх юм.

5. Хүүхдээ сургуулиас нь аваад явж байхдаа, эсвэл гадуур цуг тоглож байхдаа хамтдаа ямар нэг гэнэтийн, ухаангүй үйлдэл хийж бай. Гудамжаар чанга дуулж алхах юм уу, цасаар байлдаж болно. Тэнэгхэн бөгөөд гэнэхэн санагдаж болох ч, энэ бүхэн таны хүүхдийн ой тойнд маш сайхан, дулаахан дурсамж болон хадагдана.

6. Хүүхдийнхээ хичээл дээрээ хийсэн бүтээл бүрийг хадгал. Мөн шинээр сурсан дуу шүлгээ гэрийхэндээ гайхуулж байхад нь видео бичлэг хийгээрэй. Хүүхэд цагаар биш минутаар өсөж том болдог учраас сар бүр ядаж нэг зургийг нь авч хадгалж байгаарай. Компьютер дээр биш, болж өгвөл угаалгаж хадгалаарай. Альбоонд хийсэн зураг бүрийн дор бяцхан хөгжилтэй тайлбар бичиж болох юм. Хүүхдийнхээ хийсэн хөгжилтэй, дүрсгүй, хайр хүрмээр үйлдлүүдийнх нь тухай өдрийн тэмдэглэл хөтөл. Том болсон хойноо түүнийг уншиг.

7. Мэдээж хүүхэдтэйгээ хамт аялалаар явж, тэднийг байгальтай танилцуулан, орчлон ертөнцийн зүй тогтолын талаар сонирхолтой зүйл ярьж өгөх хэрэгтэй. Мөн өвөө эмээ, элэнц хуланцийнх нь тухай хүүхэддээ аль болох ярьж өгч байгаарай. Тэд гэр бүл гэдэг ямар чухал, бат бөх холбоо гэдгийг ойлгох болно.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>