Зөөлөн, амтлаг, мөөгтэй стейк нь өвлийн орой гэр бүлээрээ ширээ тойрон суугаад идэхэд нэн тохиромжтой хоол. Хачиранд нь өндөгтэй гоймон олговол сайхан зохицоно.
Найрлага:
• 450 гр татсан мах
• 1 том өндөг, бага зэрэг хутгасан
• ¼ сонгино, жижиглэж хэрчсэн
• 7 давстай нимгэн жигнэмэг, сайтар нухсан /1/4 аяга орчим/
• Давс, нунтаг перец
• 3 хоолны халбага цөцгийн тос
• 250 гр хэрчсэн мөөг /ямар ч байж болно/
• 2 цайны халбага цуу
• 3 хоолны халбага гурил
• 1-2 хоолны халбага хэрчсэн яншуй
• Өндөгтэй гоймон /хачиранд/
Хийх арга:
Том саванд татсан мах, өндөг, сонгино, жигнэмэгний үйрмэг, ½ цайны халбага давс, хэдэн чимх перецээ хийгээд, гараараа зөөлөн холино. Амталсан махаа 4 тэнцүү порцод хуваагаад, тэднийгээ ½ инчийн зузаантай, зуйван хэлбэрийн котлет маягийн хэлбэртэй болгоно.
То хайруулын тавганд 1 хоолны халбага цөцгийн тосоо дунд зэргийн галаар халаагаад, стейкнүүдээ тал бүрийг нь 5 минут орчим, борлотол нь шарна. Стейкнүүдээ таваглана.
Хайруулын тавгандаа дахиад нэг хоолны халбага тос нэмээд, мөөгөө бага зэрэг борлотол нь, 2 минут орчим шарж болгоно. Галаа унтраалгүйгэр, дээр нь цуу, давс, перецээ хийгээд хутгана. Гурилаа бага багаар нь тарааж хийгээд хутгасныхаа дараа дээр нь 2, ½ аяга халуун ус хийж 2 минут орчим зөөлөн галаар буцалгана. Соус энэ хугацаанд өтгөрөх болно.
Дээр нь үлдсэн 1 хоолны халбага тосоо хийж хутгаад, стейкнүүдээ буцааж соустай хайруулын тавгандаа хийнэ. Дахиад 2 минут орчим, стейкээ бүрэн болтол нь зөөлөн галаар буцалгаад, таваглана. Дээр нь яншуйгаа цацаж, хүсвэл гоймонгоор хачирлаж олгоно.