Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Эр нөхөр чинь нууц амрагтай болчихвол яах вэ? (Зөвхөн эмэгтэйчүүд уншина!)

$
0
0

e31f673964fbe950afce8cea5935c03268fd06d7

Энэ тухай хэзээ ч ил тод ярьдаггүй. Тэр тусмаа мэхлүүлсэн эхнэрийн араар шивнэлдэхийг яана! Судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд хамгийн ихээр хууртдаг бөгөөд энэ нь тэдэнд маш их зовлон  шаналалыг авчирдаг байна. Яагаад эрчүүд эхнэрээ араар тавьдаг вэ? Тэд илүү эрх чөлөөтэй, завтай болоод л тэр. Эмэгтэйчүүд бол гэр орон, үр хүүхэд, хань ижил гээд л анхаарах санаа тавих зүйл ихтэй байдаг. Ингээд нөхөр чинь нууц амрагтай болчихвол яах вэ? Уурлаж, цухалдаж, уйлж, харааж, загнаад огт нэмэргүй. Маш ухаалаг бодлоготой байвал та ялна.

Зөвлөгөө 1

“Сүүлрэх” бол шинэ юманд дурлаж байна гэсэн үг. Хуучин нь сонирхлыг нь татахаа больжээ. Эр хүн шинэ адал явдалтай учирснаар өөрийгөө үнэлдэг. Түүнийг хичнээн чанга гараар барих гэж оролдоно, тэр тусам уяанаасаа алдрахыг эрмэлзэж байдаг. Хориотой юм амттай. Тэгвэл жаахан эрх чөлөө өгөөд үз л дээ. Адаглаад л эрх чөлөөтэй байдаг юм шиг санагдуул. Тэр өөрийгөө бүхнийг хийж чадна гэж бодох юм бол харин залхуурдаг.

a9c498a73965a24d4b00a4571f75118f_large

Зөвлөгөө 2

Нөхөр чинь алдаа гаргажээ. Тэгээд ч та хууртагдаж байгаа эхний ч хүн биш, эцсийн ч хүн биш. Хэрвээ та хоёр хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол та уг явдлыг мартахаас өөр аргагүй. Тэгсэн нь танд ч, нөхөрт чинь ч дээр. Цаг хугацаа бүхнийг эмчилнэ. Гол нь энэ таагүй явдлыг мартах боломж нөхөртөө олго. Байнга зүрх рүү нь давс чинжүү цацаад байвал хэрэг явдал бүр эсрэгээр эргэж мэднэ. Тэгснээс чихэр, бурам мэт зөөлөн аргаар хэрэглэсэн нь дээр.

 

Зөвлөгөө 3

Яагаад нөхөр чинь ийм явдал гаргах болов гэдгийг сайн тунгааж бод. Үр дагавар нь ил байхад шалтгаан нь олдож л таарна. Нөхөр “сүүлрэх”-ийн  гол шалтгаан нь гэр бүлийн найрсаг, халуун дулаан уур амьсгал алдагдсанаас болдог. Тэгэхээр тэр хүн үүнийг гаднаас хайхаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл тантай байхад “онцгүй” байсан учир тааламжтай сайхан байдаг өөр газар, өөр хүн олсон хэрэг. Тэгэхлээр өмнө байсан сайн сайхан бүгдээ та эргүүлж авчрах ёстой. Тэгвэл тэр хүн буцаад л ирнэ. Гол нь, та өөрөө ч мэдэлгүй “жаахан муу тал руугаа” өөрчлөгдөж гэдгээ ойлго. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч, ойлгох л хэрэгтэй.

images (4)

Зөвлөгөө 4

Битгий уурлаж бухимд, гомдсон, доромжлуулсан царай бүү гарга. Нөхөр чинь одоо хүртэл хаяад явчихаагүйг бодоход хайртай хэвээрээ л гэсэн үг. Тайван ухаалаг байх нь таны цорын ганц зэвсэг. Гол нь цаадах чинь бас айж, ичиж, эргэлзэж байгаа гэдгийг бүү март. Ижил дасал болсон амьдралаа гэнэт орхих нь түүний хувьд хэцүү байгаа. Та дарамт үзүүлж болохгүй. Дөлгөөн ухаалаг, ойлгоцтой хандаж  байвал тэр яаж ч чадахгүй танд татагдсаар байх болно. Та салъя гэж бодож байсан ч ийм л төрхөө хадгалсаар байвал тэр эрт орой нэгэн цагт таны хөлд сөгдөн гуйх болно. Харин тэр үед та гомдлоо тайлж “ташуурдаж” болно. Өс авах ч заримдаа амттай байдаг, тийм биз? Гэхдээ та салах гээгүй шүү дээ.

 

Зөвлөгөө 5

Эр хүнийг сонголт хий гэж бүү тулга. Эхнэртэй эрчүүд хэзээ ч нууц амрагтайгаа гэрлэж байгаагүй юм. Хэрэв та тулгаад байвал бардам зангаасаа болж, мөн бууж өгөхийг хүсээгүйдээ танаас татгалзаж магадгүй юм. Тэр “сүүлэрч” яваад баригдсан, одоо сонголт хийдэг дээрээ тулчихаад байна, энэ нь эр хүний хувьд маш ичгүүртэй явдал болдог. Энэ үед эрүүл ухаалаг шийдвэр гаргадаг  эр хүн ховор. Энэ үед тэр ганцхан хар амиа л боддог. Харин та, хоёр биенийхээ өмнөөс бодох хэрэгтэй. Таныг уучлан өршөөхөд бэлэн байна гэдгийг ойлгох л юм бол тэр ямар ч эргэлзээгүй таныг сонгоно. Хананд шахаж сүрдүүлэх хэрэг огт байхгүй. Харин тэр явахаар шийдсэн бол олон үггүй чемоданаа бэлтгэх байх.

images (3)

 

Зөвлөгөө 6

Эр хүн болгон гэр орноо өөрийн бат бэх цайз гэж санадаг. Энэ итгэлийг гүн бат суулгахын тулд гэртээ аль болох тав тухтай байх нөхцөлийг нь бүрдүүлээрэй. Бас та хоёрын дунд бий болсон ээдрээтэй харилцааг зохицуулж чадах нь ганц та өөрөө гэдгийг ойлго. Яагаад гэвэл та буруугүй, сэтгэл цэвэр, харин цаадах чинь үүнийг маш сайн ойлгож байгаа учраас ичгүүртэй байдалд орж харьцахад хүндрэлтэй байгаа. Тохилог сайхан гэр орноос эр хүн холдож чаддаггүй. Нэг үгээр хэлбэл хаяж орхихын аргагүй нөхцөл бүрдүүл!

 

Зөвлөгөө 7

Эрчүүд нүдээрээ дурладаг гэдгийг үргэлж санаж яв. Хэрэв та дээр бичигдсэн зөвлөгөөнүүдийг нэг нэгдгүй биелүүлсэн хирнээ өөрийгөө өөрчлөхгүй бол юу ч бүтэхгүй. Та өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Үзэсгэлэнтэй сайхан, ухаалаг, сонирхолтой эмэгтэйчүүдийг хэн ч хуурахгүй, харин ч алдчихаас эмээн нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг юм. Гадаад төрхөө эргэцүүлж хар, соёл боловсролдоо анхаар, савангийн дууриа хаяж, ном унш! Хүн бүр өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй, сэтгэл татам байж болдгийг сана.



Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>