Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

НУЛИМС ГЭДЭГ БИДНИЙ СЭТГЭЛД ХУРСАН, БҮРХЭЖ БОХИРДУУЛАХ ХОРВООГИЙН ТООС ШОРООГ УГААЖ ЦЭВЭРЛЭХ ХУР БОРОО ЮМ

$
0
0

1505538_1501158816828776_4081991713783708264_n

Хонгорхон бүсгүйчүүд минь, уйл … Уурлаж бухимдалгүй, хашхирч орилохгүй, зүгээр л хүүхдийнх шиг уйл … ийм байх нь ямар эмэгтэйлэг гээч! Библийн сургаалд ч: Уйлж байгаа нь жаргалтай, ингэж байж л тайвширдаг гэж бичсэн байдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийн нулимсыг харж чаддаггүй гэдгийг бүгд мэддэг. Яагаад гэж үү? Яагаад гэвэл нулимс бид бүгдийг зөөллөж, өөрийгөө хамгаалах чадваргүй, хайрлахгүй байхын аргагүй арчаагүй хөөрхийлэлтэй, тус дэм хүссэн энхрий ялдам харагдуулдаг.

lonelinessbysantoshgupta

Хэрүүл маргаан ид оргилдоо хүрэхийн цагт ямар ч эр хүн гомдсоноо мартаж, уур уцаараа хойш тавьж чадахгүй ч уйлж байгаа хайртай эмэгтэйгээ өрөвдөж эхэлдэг. Ийм болоод л тэд: Чи харааж, хашхирч орил, ганцхан битгий уйл! гэж хэлдэг. Гэсэн хэдий ч би та нарт уйлахыг зөвлөж байна! Эмэгтэй хүний нулимс! Та нар нулимсаараа бүгдийг угаадаг: бидний хамаг энерги, эсэргүүцэл, уур омогийг (Марсель Прево). Амьдралдаа ядаж ганц удаа ч бол уйлааагүй хүн гэж Хорвоо ертөнц дээр байдаггүй биз. Ямар ч хатуу ширүүн эр хүн бусдаас далдхан, сахал үс болсон хацар дээгүүрээ “эр хүний харамласан аятай орь ганц дусал нулимс” унагасан л байгаа. Эмэгтэйчүүдийн тухайд бол юу хэлэлтэй билээ? Аливаад гайхалтай сэтгэл хөдлөлөөр ханддаг, эмзэг, торгон мэдрэмж, гүн мэдрэмтгий эдгээр хүмүүсийн нулимс ямар ч үед хэзээ ч урсахад бэлэн явдаг.

Тэд найз бүсгүйчүүдтэйгээ нулимсаа гартал инээлдэн, ойр дотны хүмүүсээ өрөвдөн хайлж, эр хүний урвалт, хүүхдээ энэрч хайрлахдаа ч нулимстайгаа л хамтдаа … Өөр бас баяртай мэдээ, өрөвдмөөр кино, ээлжит хүсэл мөрөөдлөө биелэхэд, өсгийгөө хугалахад, бүдүүлэг сэтгэл эмзэглүүлсэн үг сонсох, өглөөнөөс эхлээд эвэндээ орж өгөхгүй байгаа үс, дэлгүүрээс худалдаж авч чадаагүй гутал … Ер эмэгтэйчүүдэд торомгор хөөрхөн нүдээ нулимсаар норгох учир шалтгаан цөөн гэж үү? Гэсэн хэдий ч бид яагаад уйлдаг юм бол? Бидний амьдралд нулимс ямар үүрэгтэй юм бол? Өөр бусдад нөлөөлөхөөс гадна бие эрхтэн эмчилж илаашруулдаг юм болов уу? Нулимс гарган уйлах чадвар хүний төрөхөд л шууд бий болдоггүй. Эхийн хэвлийгээс гарсны дараах сарын дараа л инээж сурахаас нь хамаагүй эрт бий болдог гэнэ.

2daf5e41ee8a0688original

Энэ нь нулимс хүний бие эд эрхтэнд их чухал үүрэгтэй гэсэн утгатай болж байна. Нялх хүүхдийн тухайд ямар нэг зүйл болохгүй байгаа тохиолдолд нулимс бол ээждээ мэдээллээ хүргэх цорын ганц боломж. Хүүхдүүд анх эхэлж таагүй байдал, өвдөлт, айдас зэргээ ийнхүү илэрхийлж байгаад хожим нь тэд зальтайгаар томчуудын ертөнцөд тоглоом, чихэр, хүүхэлдэйн кино гэх мэтийг өөрсдийнхөө хүслээр авах хэрэгсэл болгон ашигладаг. Ингэж тэд эцэг эхийгээ шалган хүссэндээ хүрдэг болно.

Иймд эрхэм эмэгтэйчүүд минь, та нар хүүхдүүдээсээ суралцах хэрэгтэй биш гэж үү? Эрдэмтэд барагтай л бол уйлаад байдаггүй хүүхдүүд дээр судалгаа хийж үзжээ. Гэтэл уйлаад байдаггүй хүүхдүүд өөрсдийн үе тэнгийн “нэлээд уйламтгай” нэгнээс сэтгэл зүйн хувьд тогтвор муутай нь тогтоогджээ. Ээж маань аавтай хоёул эмнэлэгт очоод өвдөг дээрээ суулгаад гарыг минь чанга атган байж утас шиг нарийхан зүүгээр эмч эгч миний нүд үрүү хатгасан тэр агшинг аймшигт дүр зураг хэмээн байнга дурсдаг юм. Уг нь миний нулимсны сувгийг л эмчилсэн юм билээ. Гэтэл би түүнийг миний нүдийг ухаж авах гэж байна гэж айгаад хашхирч орилоод байсан!

833576-bigthumbnail6206399332013-10-15-12-41[www.urlag.mn]

Тэр үед нулимс ямар чухал хэрэгтэй, нулимсны суваг битүүрэх нь миний бие эрхтэнд ямар их хортой болох тухай мэддэггүй байжээ. Одоо бол мэддэг болсон болохоороо мэдлэгээ та бүхэнтэй дуртайяа хуваалцаж байгаа хэрэг. Нэг ухаантай эрдэмтэн их сонирхолтой магадлал дэвшүүлжээ. Түүний үзэж байгаагаар нулимс ялгаруулах үүрэгтэй бөгөөд яг хөлс, бас шүлс шиг цэвэрлэх чадвартай гэнэ. Нулимс хүний биеэс хорт бодисыг ялгаруулж, сэтгэл хямрал стресс сайн тайлдаг. Оньсого оньсогоороо ч бүсгүйчүүд та нар жирэмсэн байсан үеэ санаад үзээрэй.

Бусад хүмүүсийн тухай хэлж мэдэхгүй ч би хувьдаа хүүхдээ тээж байхдаа чин сэтгэлээсээ зөндөө их уйлж энэ бүхнээсээ тун их таашаал авдаг байсан. Би жирэмсэн болохоосоо өмнөх шигээ уурлахаараа хашхирч орилохоо больсон. Зүгээр л уурлаж, гомдож, цухалдахын оронд уйлдаг л болсон. Дараа нь нэлээд хожуу нулимс стресс тайлах хамгийн хор хөнөөлгүй арга болох тухай мэдэж авсан юм. Тэр үед миний ухаантай хөл хүндтэй байх үеийн бие эрхтэн маань өөрөө л хамгийн өвдөлтгүй, хор хөнөөлгүйгээр стресс тайлах энэ аргыг надад санал болгосон юм билээ.

476431704_1120691

Нэг сайн уйлсны дараа хамаг бие сайхан болоод сэтгэл онгойхыг та нар анзаарсан биз дээ? Найз хүүхнүүдийн дунд: “Нэг сайн уйлчих, сэтгэл чинь амарна!” гэх хэллэг ч бий болсон юм билээ. Нулимстай хамт биеэс хорт бодис гадагшлах тухай тэр эрдэмтний энэ ухаантай магадлалыг нотлох хэрэгтэй. Харин уур, үзэн ядалт гэх мэт сэтгэлийн гүнээс хатгаад байгаа бүхэн дотор чинь хуримтлагдаад л байгаа. Гэтэл сайн гэгч нь “чанартай” уйлсаны дараа үргэлж унтаж амрах хүсэл төрдөг. Энэ нь бие эд эрхтэн өөрийнхөө хортой муу сөрөг бүхнийг гаргаад хаясан тул амарч болох боллоо гэсэн сайны дохио юм. “Нулимс бол аадар бороо: дараа нь хүн үргэлж чимээ шуугиангүй болдог. (Иван Сергеевич Тургенев) Миний амьдралд их удаан хугацаагаар ганцаараа байх үе байсан юм. Өөрийнхөө үзэл бодлоор ижил эр хүнийг амьдралдаа оруулж ирж яагаад ч чадахгүй байлаа.

Тэр үед эр хүйсийн бүх хүмүүс надад нэг л тийм … юм шиг санагддаг байсан. Харамсалтай нь би тэр үед өөрийнхөө бодож олсон унтахын өмнөх сайхан киноноос өөр арга, сэтгэл засах ёслол энэ тэрийг огт мэддэггүй байлаа. Ийм чадваргүй байгаадаа тун их санаагаа чилээдэг байсан ч ер уйлдаггүй байсан юм! Тэгээд энэ тэнэг байдлаараа тун ч их бахархдаг байсан. Минийхээр бол би тун дажгүй тэсвэр тэвчээртэй! Үнэн хэрэгтээ бол эмэгтэйлэг байх гэдэг юу болохыг тэр үед мэддэггүй байжээ.

cc6e30ae77e69b098af95128cacffc30 copy

Энэ мэт их урт удаан хугацаагаар нулимсаа “залгиж байсныхаа ачаар” сэтгэл санаагаа хямраах олон янзын өвчин болох булчин суллаж, агшаах чадвар муутай болсноос гадна өөрийнхөө архаг хууч өвчнийг бүр дотогш хөөгөөд оруулсан байсан. Энэ бүгдийг засаж залруулахын тулд нэлээд хугацаагаар сэтгэц-биеийн тамирын дасгал хийх хэрэгтэй болсон. Одоо бол эмэгтэйлэг гэдгийг нь мэддэг болсон болохоороо уйлахаасаа ер ичиж нэрэлхэхгүй болсон. Харин дэрээ цохих, боксын “груш” балбаж стрессээ тайлах гэдэг эрчүүдийнх! Бүсгүйчүүд минь, би та нарыг учир холбогдол бүхнийг нулимсаараа шийдэж бусдыг дийлэх гэдэг “усан нүдэн гүнжнүүд” болохыг уриалаагүй байна. Хэтэрхий их уйлах нь таны эр хүний тэсвэр тэвчээрийг барагдуулж, эцсийн эцэст улиг болсон энэ арганд тань автахаа болино.

Хэрвээ хүүхэд чинь хөлд орж анхныхаа алхмыг хийхэд баярын нулимс нүдэнд тань харагдсан бол энэ огт өөр хэрэг. Гэтэл хэн нэгэн таныг шударга бусаар гомдоосон, сэтгэл санаа тань нэг л тийм “шувуухай танд өрөвдмөөр санагдсан “ бол сэтгэлээ онгойтол уйлахаасаа ичиж эмээх зүйлгүй. Нулимс гэдэг бидний сэтгэлд хурсан, бүрхэж бохирдуулах Хорвоогийн тоос шороог угааж цэвэрлэх хур бороо юм! (Чарльз Диккенс). Эцэст нь би та нарт маш их үр дүнтэй бөгөөд өөрийнхөө эмэгтэйлэг чанарыг хөгжүүлэх ер бусын нэгэн арга заслыг санал болгож байна. Хэрвээ миний нэг адил нөхрийнхөө дэргэд уйлахаасаа эвгүйцдэг бол энэ явдлаа ихээхэн тэнэг хэрэг гэж үзэх хэрэгтэй.

images

Ингээд уйлж эхлэнгүүтээ тольны өмнө очоод өөрийгөө анхааралтай хараарай. Нулимстай нүд тань ямар хөөрхөн болсныг, нулимс чинь ямар тунгалаг, чийглэг, гялалзсан болохыг харна. … Таны царай ямар энхрий, ялдам, өхөөрдөм, арчаагүй, сул дорой хүүхдийнх шиг улайгаад бага зэрэг инээдтэй, бас тохуурхмаар ч болсон байна. Эрт дээр үеэс эмэгтэй хүний нулимсыг очир эрдэнэ, сувд хэмээх үнэт эрдэнийн чулуутай зүйрлэж байсан билээ? Өөрсдийн “үнэт эрдэнийн“ мэдрэмжээ гадагшлуулахаасаа ичиж нэрэлхэх хэрэггүй.

imagesDSD

Эмэгтэйлэг, энхрий зөөлөн, үзэсгэлэн төгөлдөр байцгаагаарай!!!



Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>