Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Үслэг эдлэлээ яаж арчлахаа мэдэхгүй байна уу?

$
0
0
150908392559f2cb154aba7
Өвөл болоод бүсгүйчүүд дулаахан олны харцыг булаах үслэг эдлэлээ өмсөхөөр яарч буй бизээ. Харин дурлаж дурлаж авсан гоёмсог шуба нь хадгалалтаас болоод сор нь налж хэлбэрээ алдсан байдаг. Үслэг эдлэлийг зөв хадгалавал олон жил болсон ч анхных шигээ гоёмсог хэвээр байдаг. Гэхдээ л аль болох өмсөж эдлэх хэрэгтэй. Өмсөхгүй хадгалах тусам л мууддаг, сор нь налж, илчгүй болдог байна. Яг л хайртай амьтан шигээ салхилуулж байх нь чухал юм. Ингээд та бүхэндээ үслэг эдлэлийг хэрхэн арчлах талаар хэдэн зөвлөгөөг өгье.

-Булга, үнэгэн шуба өмссөн үедээ хүн ихтэй газар чихдэлцэхээс татгалзах хэрэгтэй. Үс нь унаж, өнгөө алдана эрсдэлтэй юм.

-Туулай, булга, үнэг, хэрэм, тарвага аль ч арьс норох дургуй байдаг. Мэдээж бороонд өмсөхгүй л дээ, нойтон цасанд ч бас өмсөхгүй байхыг хичээ. Үслэг эдлэл өмссөн бол машинаар явах эсвэл шүхэр авч явах хэрэгтэй, зун л шүхэр барьдаг гэж битгий бодоорой.

-Хэрвээ норгосон тохиолдолд газ халуун плитк, парнаас хол байлгаарай. Харин хатаахын тулд сайтар сэгсрэх хэрэгтэй, мөн хуурай щеткоор самнаарай.

-Зөвхөн шкафанд хадгалах ёстой. Чемодан, хайрцаг цүнхнээс татгалзаарай. Хааяа салхинд тавих хэрэгтэй. Үслэг эдлэл амьсгалах дуртай байдаг юм.

-Том чөлөөтэй даавуун уутанд л хадгалаарай.

-Үслэг эдлэл нь өөртөө үнэр шингээдэг. Тиймээс эвгүй үнэрээс сэргийлж, жижиг алчууранд дуртай усаа түрхээд халаасанд хийгээд сурчих хэрэгтэй.

-Мольны/цагаан эрвээхэй/ эсрэг бодисыг ч бас халаасанд нь хийхээ мартав аа.

-Хэрвээ цагаан шубатай бол крахмалаар арчиж болно.

-Мэдээж аль болох муухай болгохгүйг хичээх хэрэгтэй. Хэрвээ тоос шороонд дарагдаж өнгө зүсээ алдсан бол хими цэвэрлэгээнд өгөх гэж яарсны хэрэггүй.

-Хими цэвэрлэгээнд өгөх болсон эсэхийг мэдэхийн тулд та шуба руугаа үлээж үзээрэй. Хэрвээ үс нь удаан тогтохгүй хэвэндээ орж байвал цэвэрлэх болоогүй гэсэн үг.

-Мөн шубан дээрээ цүнх  үүрч болохгүй.


ХАРДАЛТЫН 3 ТӨРӨЛ

$
0
0

150906951059f292c6f059c

Хардалт нь хэвийн, зан аашийн онцлог, өвчин гэсэн гурван янз байдаг. Хэдэн жишээн дээр авч үзвэл илүү ойлгомжтой болох байх. Нөхөр нь эхнэрээ ажил тарсных нь дараа тосохоор иртэл эхнэр нь хамт ажилладаг залуутайгаа эелдэг байдлаар салах ёс гүйцэтгэж байхтай таарчээ.

Харин хардалт нь зан аашийнх нь онцлог болсон нөхцөлд байдал илүү ээдрээтэй болж ирнэ. Жишээлэхэд, эхнэр, нөхөр хоёр зоогийн газар, бааранд суух үед нөхөр нь эхнэрээ өөр эрэгтэй хүмүүс руу харлаа, харц чулуудлаа гэж уурладаг. Эсвэл хамт явж байгаад гудамжинд өөр эмэгтэй/эрэгтэй хүнтэй мэндэлвэл хэн бэ, юу юм бэ, яаж таньдаг энэ тэр гэж байцаалт авна. Ийм төрлийн хардалттай хүмүүс хэзээ мөдгүй тэсэрч болох сэтгэлийн байнгын дарамттай явдаг. Тийм ч болохоороо үе үе тэсэрч байдаг.

Гэвч зарим тохиолдолд хардалт нь хүнд хэлбэрийн өвчин болж хувирдаг, ялангуяа зарим төрлийн сэтгэцийн эмгэгийн үед. Ийм тохиолдолд хардах болсон шалтгаан нь ямар ч утгагүй байдаг. Жишээлэхэд, эхнэр нь ажилдаа явахдаа шинэ ганган оймс өмсөхөд л өөр эрэгтэйтэй уулзах гэлээ гэж хардах г.м. Ийм хүн гудамжаар явахдаа хүртэл огт танихгүй хүмүүстэй хардаж, тэдэнтэй бэлгийн харьцаанд орохын тулд элдэв дохио зангаа хэрэглэлээ гэж хэрүүл маргаан дэгдээж байдаг. Ийм төрлийн хардалт нь гэмт хэрэгт хүргэх нь цөөнгүй.

Хардалттай тулгарсан хүн бүрт тохирох зөвлөгөө гэж байхгүй нь мэдээж. Гэсэн хэдий ч хэрээс хэтэрсэн хардалттай тулгарсан үед доорх зөвлөгөөг танд бага ч болов тус болно гэдэгт найдаж байна.

Хохирогчдод өгөх зөвлөгөө
Салах, эсвэл цаашид тэвчээд байх эсэх нь зөвхөн таны хувийн хэрэг. Гэхдээ хамтын амьдралаа дөнгөж эхэлж байхдаа сонгож авсан хүн чинь хэвийн хэмжээнээс хэтэрсэн хартай байгааг анзаарч, мэдэрсэн бол өөрийгөө азтай гэж болно. Яагаад гэвэл ийм үед байдлыг цаашид улам ээдрээтэй, будлиантай болохыг хүлээлгүйгээр салах арга тал бодсон нь дээр. Харин хүүхэдтэй болчихсон, дээр нь тусдаа орон байргүй бол яах вэ?

Таныг мөрдөж, дагах, тагнах гэсэн оролдлогуудад нь уурлах, зугатах гэх мэтээр ямар нэг хариу үйлдэл бүү хий. Ийм үед уурлах, зугатах гэсэн оролдлого нь гал дээр тос асгасантай адил нөлөө үзүүлнэ.

Өөрийгөө доош нь хийсэн, доромжилсон тайлбарыг бүү өгч бай. Ингэж чадахгүй бол яваандаа үснийхээ боолтыг янзлахаас эхлээд, үдээсээ чангалах хүртэл үй түмэн жижиг сажиг зүйл дээр тайлбар өгч, өөрийгөө зөвтгөх гэсээр ядаргаанд орж мэднэ. Боломжтой бол “Чамайг гутлаа тослож, эсвэл нүүрээ будлаа гээд тайлбар өгөхийг шаарддаггүй” гэсэн хариу өгч болох юм.

Хардалтаас үүдэлтэй хэрүүл маргааны үед ярианы сэдвийг өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Ингэх боломжгүй бол шууд гарч явах нь дээр. Гэхдээ ингэхдээ тун хянамгүй, анхааралтай байхгүй бол гарч явах гэснээс болж хартай хүн үйл хөдлөлөө хянах чадваргүй болгож магадгүйг мартаж болохгүй.

Хаана байгаад ирсэн, хаашаа явах гэж байгаагаа тайван, чөлөөтэй байдлаар үргэлж дуулгаж байхыг хичээ.

Ихэнх хартай хүмүүс болзошгүй салалтаас эмээдэг. Иймд боломжтой үед “Чи намайг үргэлж хардаад буруутгаад байх юм. Би цаашид ингэж амьдармааргүй байна. Салъя. Тэгээд өөр “үнэнч” хүн олж ав. Тэгвэл чи ингэж зовоохооо ч больно.” гэж хэлж болох юм.

Хардах шалтаг бүү гаргаж бай. Хартайг нь мэдсээр байж өөр хүнтэй сээтэгнэх нь байж боломгүй зүйл. Мөн хань ижил чинь хартай бол зурагтын нэвтрүүлэг үзэж суухдаа эсрэг хүйсний хүмүүсийн хувцас, биеэ авч яваа байдал энэ тэрийг нь магтах хэрэггүй.

Хохироож байгаа этгээдэд
Хардалт нь хайртай хүнийг чинь улам л танаас холдуулж, цааш нь түлхэхээс биш ойртуулахгүй. Өөрийгөө болон өрөөлийг муу мэддэг хүмүүс л хардалтыг хайртайн шинж гэж үздэг.

Хардалт нь үнэн хэрэг дээрээ ямар ч үр дүнгүй, нэмэргүй зүйл юм. Хэрэв хүн таныг үнэхээр л мэхлэхээр шийдсэн бол ямар ч хардалт туслахгүй.

Сонгож авсан хүнээ хуучин эхнэр, эсвэл нөхөртэй нь хардах ямар утгагүй тэнэг хэрэг. Тантай суухаас өмнө уулзаж учирч байсан хүнтэй нь ч хардах хэрэггүй. Магадгүй тэдний хооронд сэтгэл байж, унтдаг байсан биз. Тэр нь одоо өнгөрсөн, тийм юм байсныг та ч мэдэж байгаа. Ийм хүнтэй хэн ч таныг албан хүчээр суулгаагүй. Сонголт нь таных.

Та суухаасаа өмнө эсрэг хүйсний өөр хүнтэй холбоотой байгаагүй гэж үү? Та л гэр бүл болохоосоо өмнө бусадтай хамт амьдарч болдог, бусад нь болохгүй гэсэн хууль байхгүй гэдгийг сана.

Гэр бүлийн амьдрал ямар байх ёстой талаар хүн болгон өөрийн гэсэн бодолтой. Ийм бодолтой байх ч эрхтэй. Иймд өөрийн бодлыг хүнд тулган хүлээлгэх бус харин хэн хэнийхээ бодлыг сонсож, харилцан ойлголцолд хүрэхээр хамт чармайх хэрэгтэй.

Эмэгтэйчүүд гол төлөв нөхөртөө хаягдаж, ганцаар үлдэхээс эмээсэндээ харддаг. Гэтэл хардах замаар хамтын амьдралаа нийцгүй, таарамжгүй болгож байснаас хамтдаан амьдралаа илүү онцлог, сонирхолтой болгохыг зорих хэрэгтэй.

Эрэгтэйчүүд нь гол төлөв бие махбодийн хувьд илүү, эмэгтэй хүнд таашаал өгөх чадвараараа давуу танихгүй эрэгтэй хүнд доромжлуулахаасаа эмээж харддаг. Гэтэл хардлаа гээд таны бие махбод сайжрахгүй, таашаал өгөх чадвар чинь нэмэгдэхгүй. Үүний оронд биеэ хөгжүүлж, эмэгтэй хүнд таашаал өгөх чадвараа сайжруулсан нь дээр.Хардалтын улмаас уураа барьж дийлэхээ болиод гэмт хэрэг хийж болзошгүй. Юунаас ч илүү хайрладаг хүндээ гар хүрч, амь насанд нь аюул учруулна гэдэг байж боломгүй зүйл.

Хүнийг ямар нэг эд зүйл мэт ганцаар, 100% монопольдон өмчлөх хүсэх, ингэж өмчилж чадахгүй байна гэхээс айх айдас нь хардалт юм. Насанд хүрсэн, байр суурьтай хүн алдахаасаа айдаг бус харин сайн сайхан, аз жаргалын талаар боддог. Сайн сайхан, аз жаргал гэдгийг хүн өөрийн гараар цогцлон барих ёстой.

Нөхцөл байдлаас үүдэн нөхөрт нь нэлээд эвгүй сэтгэгдэл төрж болох юм. Тэрээр энэ талаар дуугүй өнгөрч, эсвэл хэнбугай болоод тэгтлээ их дотно байдлаар “баяртай” энэ тэр гээд байгаа юм бэ гэж асууж болно. Үүнийх нь хариуд эхнэр нь чухал ажил хийхэд нь маш их туслаж байгаа хүн гэсэн утгатай хариу хэлнэ. Үүгээр үл ойлголцсон байдал эцэс болно. Энэ бол байж болох, хэвийн хардалтын жишээ

Сайхан байхын хамгийн чухал зүйлс

$
0
0

1441720594_10014698_358447481014727_2322449284684458883_n

Толигор арьс
Хүний биеийн хамгийн чухал хэсгийг арьс эзэлдэг. Түүнд маш олон тооны мэдрэлийн судас болон түүний төгсгөлүүд, мөн хөлсний булчирхай, цусны маш нарийн судсууд байдаг. Арьс нь биеийг халуун хүйтнээс хамгаалж шингэн болон жингээ алдахаас сэргийлдэг.
Арьсаа сайн арчилж байх хэрэгтэй. Үүний тулд зөвхөн гадна талаас нь төдийгүй дотроос нь арчлахад анхаарах хэрэгтэй. Арьсанд үнэн хэрэгтээ маш бага цус байдаг бөгөөд зайлшгүй хэрэгцээт бодисуудыг түүгээр дамжуулан авдаг. Тиймээс цусанд тэжээлийн бодис төдийгүй амин дэм, микро элемент хангалттай хэмжээгээр хэрэгтэй байдаг. Эдгээр нь нарийн судсаар дамжин арьсанд нэвчин ордог. Дээрх тэжээллэг бодисууд нь арьсны дотоод байдлыг сайжруулж түүний шим тэжээлийг хангаж өгдөг. Тэгэхдээ эдгээр нь байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд зөвхөн арьсны дээд үед л үйлчилдэг. Ийм учраас эрүүл арьс үүсэх нөхцөлийг бий болгоход анхаарах хэрэгтэй.
Арьсыг гөлгөр бөгөөд уян хатан болгодог бодисыг коллаген гэнэ. Энэ нь арьсыг өөхлөг үеэр бүрхэж өгдөг. Коллаген гэдэг нь уургийн нэгдэл юм. Энэ нь витамин С болон цинкийн үйлчлэлээр бат бэх бүрхүүл болон хувирч уян хатан ширхгүүдээр бэхлэгддэг. Коллаген усыг өөртөө татан авч арьсны харимхай шинжийг бий болгодог. Хэрвээ та шингэн зүйл бага хэрэглэвэл арьсны өөхлөг үе сул болдог. Хэрвээ та сүү, бяслаг, загас, шувуу, үхэр хонины мах, жимс жимсгэнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь коллаген үүсэх үндсэн нөхцөл болдог.

Гэрэлтсэн нүүр
Хүнийг нүдэнд эн тэргүүнд тусдаг зүйл бол тухайн хүний нүүр царай байдаг ба тэр тусмаа нүд гэдэг бол хүний сэтгэлийг харах цонх байдаг. Хэрвээ нүд гялалзсан,өнгөлөг харагдвал бусдад бид өндөр сэтгэгдэл төрүүлж чадаж байна гэсэн үг. Нүд бүх зүйлийн тухай өгүүлж чадна. Иймээс баяр баясгалан, уйтгар гуниг, өвчин зовлон бүрийг хүний нүднээс харж болно. Нүдний энэ сайхан нь хүний дотоод байдал, бүр цаашилбал налгар тайван амьдралын хэв маягаас үүсэлтэй юм.Үүнд витамин В-гийн төрлүүд ялангуяа витамин В12 нөлөөлдөг. Эдгээр амин дэмүүд нь бидний нервт нөлөөлөх гол хүчин зүйлүүд болдог. Хэрвээ хүний организмд витамин В дутагдвал мэдрэлийн судас чинэрч, хүн ууртай, цухалдуу болдог. Ийм байдал бидний нүүрэн дээр ч илэрдэг. Нүд тэжээллэг бодисыг маш амархан, түргэн, хүлээж авдаг. Нүдний хараанд витамин А болон түүний провитаминууд болох каротинууд маш чухал юм. Хэрвээ жижиглэсэн лууванг бага хэмжээний ур-гамлын тосонд битүү жигнэж хэрэглэвэл нүдэнд хамгийн тэжээлтэй хүнс болно.

Арьсны шинэ эсүүд
Арьс нь биеийг халуун, хүйтэн, хуурайшилт, чийгшилт, химийн бодисын нөлөөллөөс үргэлж хамгаалж байдаг. Арьсаа үлбэгэр үхээнц байлгахгүйн тулд үргэлж тэжээллэг амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тэгэхийн тулд арьсны үндсэн үеийг тогтмол сэргээж байх ёстой. Арьсны хамгийн гол витамин нь С, А, Е, ба Д юм. Тэд арьсыг сэргээж байдаг. Эдгээр витаминууд нь эсийн шинэчлэлийг сайжруулдаг. Энэ нь тохиромжтой орчинд явагдахгүй бол арьсан доорх эсэнд хуучирсан муу уураг, молекул болон холестрин нэвчин орж арьсанд үрчлээ, атираа үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Үүнийг шинэхэн хан боргоцойн шүүс зогсоож чадна. Энэ шинэхэн жимс нь дотроо бромелайн, уураг агуулсан байдаг.

Гялалзсан үс ба бөх бат хумс
Бие тань өвчтэй байна уу эрүүл байна уу үгүй юу гэдэг нь үс болон хумснаас ихээхэн шалтгаалдаг. Хэрвээ хүн эрүүл бус хоол, хүнс хэрэглэвэл ходоод хямарч , гэдэс доторын хэвийн үйл ажиллагаа алдагдаж үсэнд шаардлагатай бодис дутагдаж улмаар үс гялалзахгүй болж, хумс ч хэврэг болдог. Хүний үсний 97%-нь кератинаас бүрддэг.
Хэрвээ хүн хоол хүнсэндээ уураг бага хэрэглэвэл, үс шингэрч гялалзахгүй болдог. Үүнд уураг хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг жимс, ногоо, үр, өөхгүй мах, загас нөхөж болно. Амьтны гаралтай уургийг илүүтэйгээр хэрэглэвэл бие махбодын хүчил ихдэж улмаар бие өвчлөмтгий болдог. Үс өнгөлөг бөх бат байхад цайр гол үүрэгтэй. Цайранд витамин В агуулагдаж байдаг тул хүний үс бууралтахыг зогсоож чаддаг. Буурал болохоос сэргийлэхийн тулд долоо хоногт 3-4 удаа өндөг хэрэглэх хэрэгтэй. Эрүүл, сайхан үстэй байх нь аминокислет болон эрдэс бодисоос шалтгаалдаг. Үсэнд цайр, кобальт хром, магни, зөгийн бал хэрэгтэй. Түүнчлэн үсэнд маск тавих нь маш их үр нөлөө өгдөг. Ингэснээр өнгөгүй, хугарамтгай үс бөх бат эрүүл болдог.Үс нь хүнийг хүйтэн нойтноос хамгаалж байдаг. Борооны ус үс арчилах чухал хэрэгсэл болдогийг шинэ судалгаа харуулж чаджээ. Бороонд малгай өмсөхгүйгээр алхаад дараа нь үсээ хаттал арчвал үс гялалзсан, эрүүл болдог. /энэ үйлдлийг 2 долоо хоногийн туршид хийх/

Хэрвээ таны үсэнд хаг үзэгдэж эхэлбэл энэ нь таны дотоод шүүрлийн булчирхайтай системтэй холбоотой. Чөлөөт радикалууд нь арьсны эсэнд орж улмаар уураг болон өөх тостой түлхэлцдэг. Ийм тохиолдолд радикалуудыг устгах замаар А,Е,С витаминуудыг хэрэглэдэг. Хумсыг тань бөх бат байлгахад эрдэс бодис болон витамин В-ийн төрлүүд шаардлагатай. Хэрвээ хүн өдөр бүр жимс, ногоонуудыг хоол хүнсэндээ хэрэглээд байвал үс гялалзсан өнгөлөг болж хумс ч эрүүл байх болно.

Гэр орноо хайр дурлалыг даллах ид шидтэй байлгахын нууц

$
0
0

11755657_1002864973098533_1831106184918245923_n

Бидний орон гэр бидэнтэй адил өөрийн гэсэн нүүр царайтай. Гэр рүү орох хаалга-ам, цонхны шил-нүд, агааржуулагч, онгорхой цонх-хамар гэх мэт. Гэрийн нүүрийг орж ирж буй хүмүүсээс гадна, агаарын сайн энерги анхаарч хардаг. Хэрэв гэрийн нүүр цэвэр байвал танай гэрт найз нөхдөөс гадна ци энерги орно. Ци энерги нь сайн сайн сайхан амьдралыг бэлэглэгч юм. Одоо бид яаж үүнд бэлдэхээ ярилцъя.

Гадна хаалга
Гэрийн гадна хаалга нь маш чухал элемент. Энергийг чөлөөтэй дотогш оруулахын тулд гадна хаалгаа юун түрүүн цэвэр цэмцгэр байлгах шаардлагатай. Хиртэй, зурагдсан, халцарсан будагтай, хэмхэрсэн, зэвэрсэн бариултай хаалга нь ци-г буцахад хүргэдэг. Мөн даавуу болон бусад зүйлээр бүрээгүй төмөр хаалга ч мөн адил. Бид таныг үнэтэй барилгын материалаар хаалга хийчих гээгүй, зөвхөн цэвэрхэн, хүн ороход ой гутмаар хаалгатай байх хэрэггүй гэж л байна. Хаалга нь өөрөө эсрэг энергитэй байвал ци энерги ордоггүй. Орох хаалга нь гэрэлтэй байх ёстой. Харанхуй хаалгатай гэрт мөн ци энерги орж чаддаггүй. Иймд хаалганыхаа гадна дотно хоёрт чийдэнтэй байх хэрэгтэй. Мөн хаалга руу орох зам нь цэвэр, хог новшгүй байвал зохистой. үүдний өрөө нь мөн гэгээтэй, цэвэр, чөлөөтэй байх ёстой. Хайр дурлалын энергийг татахын тулд энэ өрөөндөө ямар нэгэн чамин гоё зүйл байрлуулах хэрэгтэй. үүнд: улаан, улаан ягаан, улаан хүрэн зүйл байх ёстой. Энэ нь улаан сарнай буюу улаан өнгийн цэцэг байвал маш зохимжтой. Мөн толины хоёр талд улаан лаа байрлуулбал зүгээр. Жорлон бол маш их эсрэг энерги хадгалагч мөн учир аль болох бага анхаарах газар байх ёстой. Хэрэв яг хаалга руу харсан байвал урд нь хөшиг дүүжилбэл маш сайн байдаг. Ер нь гэртээ их гэрэл, цэвэр агаар аль болох ихээр оруулах нь зөв.

Унтлагын өрөөний өнгө
Хайр дурлалыг дуудахын тулд унтлагын өрөөний өнгийг зөв сонгох хэрэгтэй. Цагаан өнгө муу, цагаан өнгийг үхэгсэдтэй зүйрлэдэг. Ягаан өнгө зүгээр, энэ нь хайр дурлалын хамтын амьдралын гэрэл гэгээ гэж үздэг. Энэ өнгөөр хана өнгөлөхөд тохиромжтой. Мөн цайвар цэнхэр, ууссан шаравтар өнгө болно. Орны даавуу, ялангуяа нөхөргүй эмэгтэйчүүдэд зөвлөхөд нөхөрт гарахыг хүсэж байвал мөн ягаан ууссан шар өнгө тохиромжтой. Ягаан өнгөнд бие гоё харагддаг. Мөн бас нэг чухал зүйл нь унтлагын өрөөнд ямар нэгэн юм нь улаан байх ёстой. Энэ нь чийдэнгийн бүрхүүл ч юм уу, бүтээлэг ч юм уу эсвэл хөшиг ч байж болно.

Дурлалыг татах эд зүйлс /унтлагын өрөөнд/
Дурлалын энергийг татах хүч болох ямар нэгэн зүйлс унтлагын өрөөнд байх нь чухал. Энэ зүйл нь дурлалын буланд байрлуулах ёстой. Энэ нь хос зүрх ч юм уу, хос лаа зэрэг юм.

Гэрт эерэг энерги оршин тогтноход зориулсан эд зүйлс
Луу – галт гарьд. Ийн дүрс бүхий эд зүйлс маш сайн. Луу нь Ян энергийг ялгаруулж эр хүний жавхааг харуулдаг, эмэгтэйн энергийг илчлэх галт гарьд нь Инь юм. Энэ тоглоом нь хуримын урилгыг бэлгэдэж, сүйт бүсгүйн даашинз, ор дэрний даавуунд илэрхийлэгдсэн байна. Энэ тоглоомыг чулуу, металлаар хийх ёстой харин модоор хийж болохгүй. Луу-гарьдийн дүрстэй тоглоомноос гадна жижиг хос нугасны дүрст тоглоом сайн. Улбар шар нугаснууд нь гэр бүл бологсдын хүчтэй бэлэг тэмдэг юм. Нугаснуудыг болбол хооронд нь улаан туузаар холбож тэднийг ойртуулсан тэмдэг болгон харуулж байгаа юм. Нугасыг шавар, болор болон хагас үнэт металлаар газрын өнгөтэй, шар хүрэн өнгөтэй чулуугаар хийвэл сайн. Хамгийн хүчтэй нь ягаан кварцаар хийвэл маш сайн. Энэ нь бүх хайр сэтгэлтэй хосуудын чулуу юм. Мөн улаан хас чулуугаар хийвэл сайн. Хас чулуу нь галын бэлэг тэмдэг юм. Энерги орших бурхандаа 1 буюу 3-н нугас бүү тавиарай. Зөвхөн хос л байх ёстой. Хэрэв гурван нугас байвал та хойшдын амьдралдаа хууртагдах, мэхлэгдэх, урвалтыг үзэх болно. Хэрэв нугас нь 1 байвал ганцаардлыг үзнэ. Нугасны оронд хос тагтаа, хос галуу ч байж болно. Галууг гэр бүлийн үнэнч байдлыг харуулдаг гэж үздэг.

Давхар жаргалын бэлэг тэмдэг
Хайрт хосуудыг учруулахад сайн нөлөө үзүүлэх бэлэг тэмдэг болох давхар жаргалын бэлэг тэмдэг. Давхар жаргалын бэлгэ тэмдэг гэгчийг та фэнг-шүй төвөөс асууж болно. Энэ хээг гэрийн унтлагын өрөөний баруун өмнө байрлуулах хэрэгтэй. үүнийг улаан фон дээр алтлаг өнгөтөй зүйлээр зураад жаазанд хийгээд ширээ буюу шүүгээн дээр тавьдаг. Давхар жаргалын бэлэг тэмдэг нь маш сайн зүйл юм. Нөхөр буюу эхнэр олж өгөхөд туслах бөгөөд жинхэнэ сайхан гэр бүл болж аз жаргалтай амьдралыг билэгддэг юм.

Эрвээхэй ба зурагнууд
Баруун өмнө зүгтээ эрвээхэй буюу гоё сайхан зурагнууд байрлуулах нь танд дурлалын аз ирнэ. Эрвээхэй нь заавал хос байх бөгөөд шар, бор, улаан, өнгөтэй байх ёстой. Харин зурагнууд нь бол “хар чавганы цэцэглэх үеийн зурагтай” улаан өнгийн цэцэгнүүдтэй буюу хайр дурлалын сэдэвт зургууд байвал сайн. Жишээ нь: дурлалт хосуудын аз жаргалтай мөчүүдийг дүрсэлсэн юм уу, эсвэл эротик сэдэвтэй зурагнууд байвал зохимжтой. Ганц бие эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэртээ ганц хүний дүрс бүхий зургийг дүүжилж болохгүй. Энэ нь ганцаардлыг илэрхийлдэг юм.

Хайрт хосуудын заавал хийх ёстой долоон зүйлс

$
0
0

12349

1. Цагийг хамтдаа өнгөрөөдөг
Хамтдаа амьдардаг хосуудын хувьд энэ нь инээдтэй санагдаж болох юм. Гэхдээ л ажил, хүүхэд, гэрийн асуудал гэсээр байгаад хосууд үнэндээ хамтдаа цагийг өнгөрөөж, нэг нэгэндээ халуун дотно үгс хэлдэггүй байна. Тэд орондоо ороод л унтчихдаг өглөө сэрээд ажилдаа явдаг. Тийм учраас хааяа ч гэсэн хоёулаа кино үзэж, хүүхдүүдээ унтуулчихаад салхинд алхах хэрэгтэй.

2. Хайрын хэлтэй бол
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та хосоо өхөөрдөн дууддаг нэр, дүрслэн үзүүлдэг үйлдэлд сургах хэрэгтэй. Энэ нь биеийн хэл ч гэж нэрлэгддэг. Зөвхөн түүнийгээ л дууддаг тэр нэрийг сонсохын тулд хайрт чинь таны төлөө юу ч хийхээс буцдаггүй байна.

3. Өдөрт хоёр удаа тэврэлд
Зүгээр л эелдэг байдлын үүднээс тэврэх биш өдөрт ядахдаа хоёр удаа 20 секунд тэврэлддэг бол хосуудын харилцаа бусдаас давуу байдаг гэнэ. Ингэснээр нэг нэгнээ мэдрэх чанар сайжирч, маш тайван сэтгэл хангалуун болдог юм байна. Чин сэтгэлээсээ тэврэлдэж бай.

4. Сонсож сур
Ямар нэг тайлбар хэлэлгүйгээр зүгээр л нэгнийгээ сонсоход суралц. Бие биенийгээ сонсдоггүй хосуудын харилцаа хэзээ ч тогтвортой байдаггүй. Хамтрагчаа ярьж байх үед нь түүнийг мэдрэхийг, өөрийнх нь байр сууринаас ойлгохыг хичээж сур. Ингэхдээ хайртынхаа гарыг атга, нүд рүү нь хар. Түүнийг мэдэрч сурвал та сонсож чадах болно.

5. Уян хатан байж сур
Энэ ялангуяа эрчүүдэд маш их хамааралтай. Би эр хүн хоол хийж мэдэхгүй гээд хойш суудаг эрчүүд олон байдаг. Яагаад ажлаа тараад ядраад ирж байгаа найз бүсгүйдээ хоол хийгээд өгч болохгүй гэж. Эсвэл сургууль дээр нь хоол аваачаад өгсөн ч болно шүү дээ. Ажлын алжаалыг нь тайлахын тулд эхлээд сайхан халамж өг. Дараа нь хоорондоо юм ярилцаж дотносох цаг аяндаа гараад ирнэ.

6. Ирээдүйн төлөвлөгөөгөө хамтдаа гарга
Дөнгөж үерхэж байгаа хосуудын хувьд ирээдүйн гэрлэлт хүүхдийн талаар ярих нь тийм ч зөв сонголт биш л дээ. Тэрний оронд хамтдаа ууланд явган аялал хийх, ямар нэг сургалтанд цуг явах, уран бүтээл хамтдаа хийх зэргийг төлөвлөж болох юм. Аливааг хамтдаа хийж, бүгдийг төлөвлөдөг хосууд нэгнийгээ маш сайн сонсдог, хүлээцтэй болдог аж.

7. Урмын үг хэлж сур
Нэг нэгэндээ урмын үг хангалттай хэлдэг хосуудын харилцаа илүү тогтворой байдаг байна. Хэрвээ хамтрагч тань таниас зөвлөгөө хүсвэл, эсвэл гомдол тоочвол зүгээр л түүнийгээ тэврээд урмын үг хэлсэн нь хамаагүй дээр байдаг. Нэгийгээ үнэлж, урамшуулбал хайрт тань зөвхөн тань руу л хамгийн түрүүнд яардаг болно. Энэ бол амьдралыг баялаг, амттай болгодог шилмэл жоруудын нэг юм шүү. Хайртай гэдэг үгийг ч цагаа олоод харамгүй хэлж сур. Гэхдээ алхам тутамд хайр гэдэг үг байвал амьдрал амтгүй болдог гэнэ шүү.

Хумс-эрүүл мэндийн үзүүлэлт

$
0
0

734f6c5db1a03fc6f26581b03b4f8e32

Хумсан дээрх цагаан толбо маникюр хийх үед хумсны илүүдэл арьсыг төмөр багажаар авах үед үүсдэг. Цагаан толбо нь цус багадалт, хумхаа, элэг бөөрний өөрчлөлт, өсвөр насанд болон хөгшрөх үед дааврын өөрчлөлттэй холбоотойгоор үүссэн байж болно.

Хумсны хөндлөн атираа хумсны цусны эргэлт өөрчлөгдсөнөөс, хүнд өвчний улмаас, хордлого, хэт хоолоо сойх, мэс заслын дараа, жирэмслэлт, сэтгэл санааны хүнд хямралд автах үед үүсдэг. Хумсны босоо атираа голдуу нойр булчирхай өвдөх, чихрийн шижин, бодисын солилцоо алдагдсаны улмаас үүсдэг. Мөн ходоод гэдэсний ажиллагаа муудаж, биед А аминдэм дутагдалтайг харуулах нь бий. Энэ тохиолдолд аль болох их лууван, сүү, өндөгний шар, элэг идэх хэрэгтэй.
Бие организмд аминдэм, төмөр дутагдвал хумс хэврэг болдог.
Олон төрлийн, чанартай, тэжээллэг хоол хүнс хэрэглэ, шинэ ногоо жимс, загас, цагаан идээ, сүү, бүдүүн ширхэгтэй гурил хэрэглэвэл хумс хэвийн болно. Хумс гэмтэх үед хагарч, цав гарах тохиолдол байдаг, харин хэд хэдэн хумс зэрэг ан цавтай болвол чихрийн шижин эсвэл нойр булчирхай өөрчлөлтэйг илтгэдэг.

Хумсны хэлбэр нь

Гүдгэр /цагны шил шиг/ бол зүрхний үйл ажиллагаа эсвэл цусны эргэлтийн систем эсвэл уушги өвчтэйг гэрчилнэ. Яаралтай эмчид ханд.
Хотгор /халбага шиг/ хумс нь байнга халуун, чийглэг орчинд ажилладаг, шүлтлэг уусмалуудтай байнга харьцдагийг харуулна. Мөн ходоод гэдэсний өвчин, цус багадалтын үед хумс ийм болдог.

ЖАВХАЙСАН, ГОЁ ГЭДЭСТЭЙ БОЛОХЫН ТУЛД ЧАВГАТАЙ КИСЕЛЬ УУ

$
0
0
12358
Илүүдэл жингээ хаяхад тустай киселийг санал болгож байна. Энэ кисель бие организмыг цэвэрлэж, бүдүүн гэдсээс хэрэггүй бүхнийг зайлуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагааг хөнгөвчилдөг.
Кисель бэлдэхийн тулд “Геркулес” хэмээх овъёосын нэвс, хар чавгаас тус бүр атгыг авна. Мөн түүхий улаан манжинг үрнэ. Үрсэн манжингаас атга орчмыг авч, чавга ба овъёосны нэвс дээр нэмээрэй.Одоо үүн дээр 2 литр час халуун ус хийж, 15 минутын турш бага гал дээр чанана. Ингээд яг кисель шиг болоод ирэхээр гал дээрээс ав.
Энэ киселиэс унтахаас 2 цагийн өмнө чадах хэрээрээ уух хэрэгтэй, үлдсэн өтгөн хэсгийг өглөө иднэ. Энэ нь таны өглөөний цайг орлох юм.
Ер нь 7 хоногт 1 өдөр хоолоо сойж, ийм кисель идвэл бүр сайн.
12359

Хүүхэддээ өгч болохгүй есөн төрлийн эм

$
0
0

74a02955177ac7e5original

Хүүхдэд ямар нэгэн эм өгөхөөсөө өмнө эмчийн заавар зөвлөгөө заавал авах шаардлагатай. Ялангуяа анх удаа эм өгөх гэж байгаа бол энэ нь чухал ач холбогдолтой. Бага насны хүүхэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол эмийн бодист сөрөг урвал өгөх магадлал илүү өндөр байдаг. Иймд жороор болон жоргүй олгодог эмүүд, ноцтой бизнес болтлоо хөгжсөн ургамалын гаралтай гэх бэлдмэлүүдэд анхааралтай хандаарай.

Хэрэв эм уулгасны дараа таны хүүхэд огиулах эсвэл биеэр нь тууралт гарах шинж илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй. Мөн зарим үед бага насны хүүхэд эмийг өөрөө уусан байж магадгүй эргэлзээтэй үе тохиолддог. Хэрэв танд ийм асуудал үүсвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.

Аспирин:

Хүүхдийн эмчийн зөвлөсөнөөс бусад нөхцөлд хүүхдэд аспирин болон найрлагандаа аспирин агуулсан ямар нэгэн эм өгч огт болохгүй. Аспирин нь зарим үед хүүхдэд Reye-ийн хам шинжтэй төстэй шинж тэмдэг үүсгэж болдог бөгөөд энэ нь оношлоход түвэгтэй байдалд хүргэж болох талтай. Мөн аспириныг удаан хугацаагаар хэрэглэхэд цус бүлэгнэлтийг удаашруулдаг.

Эмийн сангаас эм худалдан авахдаа аспирин агуулсан эсэхийг тодруулаарай.  Аспирин нь зарим эмийн заавар дээр “salicylate” эсвэл “acetylsalicylic acid” гэсэн нэрээр байдаг тул эргэлзээтэй санагдвал эмийн санчаас тодруулж асуугаарай.

Хүүхдийг халуурах эсвэл бусад нөхцөлийн үед ацетаминофен эсвэл ибупрофен хэрэглэж болох талаар эмчээс асуугаарай. Зургаан сараас бага насны хүүхдэд ибупрофен хэрхэвч өгч болохгүй гэдгийг санаарай.

Жоргүй худалдаалдаг ханиалга намдаах болон ханиадны эмүүд

Америкийн хүүхдийн эмч нарын академи жоргүй олгодог ханиадны эмүүдийг хүүхдэд өгөхийг эсэргүүцдэг. Энэ төрлийн эмүүд бага насны хүүхдийн ханиадын шинж тэмдэгүүдийг бууруулахад нэмэр болж чаддаггүй гэж судлаачид үздэг. Харин ч тунг нь хэтрүүлэх болон удаан хугацаагаар өгвөл хор хүргэдэг байна.

Мөн нэмж хэлэхэд эдгээр эмүүдийг хэрэглэх үед  дагалдах нөлөө болох хүүхдийг унтаа байдалд оруулах, нойргүйдүүлэх, ходоодыг хямраах, биеэр чонон хөрвөс болон улаан тууралт гарах зэрэгээс гадна зүрхний цохилт олшрох, таталт үүсэх зэрэг амь насанд аюултай байдал үүсгэж болно.

Бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмүүд

Эмчийн тусгай зааваргүйгээр бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмийг хүүхдэдээ өгч болохгүй. Бөөлжилтөнд хүргэж байгаа ихэнх нөхцөл байдлууд удаан үргэлжилдэггүй бөгөөд ихэвчлэн ямар нэгэн эм хэрэглэлгүйгээр бөөлжихөө больдог. Харин бөөлжилт намдаах үйлчилгээтэй эмүүдийг дур мэдэн хэрэглэвэл  хүндрэлд хүргэх аюултай.

Насанд хүрэгчдийн эм

Насанд хүрэгчдийн эмийн багахан тунг хүүхдэд өгөх нь аюултай. Нярай болон бага насны хүүхдийн тун сургуулийн насны хүүхдэд өгөх тунгаас ялгаатай байдаг. Иймд хүүхдэд эм өгөхдөө туйлын болгоомжтой хандаарай. Хэрэв хүүхдэдээ өгөх гэж байгаа эмийн тун хүүхдийн жин болон насанд тохирсон эсэх нь тодорхой биш байвал өгч болохгүй.

Өөр хэн нэгэнд эмчийн бичиж өгсөн эм эсвэл өөр нөхцөлд бичиж өгсөн эм

Өөр хэн нэгэн хүүхдэд бичиж өгсөн эм эсвэл өөр өвчний үед өгч байсан эмийг таамагаар өгөх нь үр дүнгүй төдийгүй ноцтой байдалд хүргэж болзошгүй. Зөвхөн түүнд зориулж тухайн өвчний үед бичиж өгсөн эмийг өгөх хэрэгтэй.

Хугацаа нь дууссан эм

Жороор олгодог болон жоргүй худалдаалдаг ямар ч эм байсан хугацаа нь дууссан бол хэрэглэхээс татгалзаарай. Мөн анх байснаасаа өнгө нь өөрчлөгдсөн, бутрамхай болж зөөлөрсөн эсвэл сав боодол нь гэмтэж битүүмжлэл нь алдагдсан эмийг хэрэглэж болохгүй.

Илүүдэл хэмжээний ацетаминофен

Зарим эмүүд нь халуун бууруулах болон өвдөлт намдаах үйлчилгээтэй ацетаминофен агуулсан байдаг. Иймд хүүхэддээ эм өгөхдөө хамт өгч байгаа бусад эмүүд ацетаминофен агуулсан эсэхийг сайтар шалгаарай. Хэрэв та өгч байгаа эмнийхээ найрлагад эргэлзэж байвал эм зүйч эмчээс асууж лавлаарай.

Зажладаг болон чихэрлэг сироп хэлбэрийн эмүүд

Зажладаг таблет эсвэл бусад төрлийн эмүүд бага насны хүүхдэд онцгой аюул үүсгэдэг. Таны жирэмсэн байхдаа ууж байсан төмрийн бэлдмэл, жирэмсний витаминыг хүүхэд авч чадахааргүй газар хадгалаарай. Ямарч эмийг ихээр хэрэглэвэл хор болдог гэдгийг мартаж болохгүй.

Мөн чихэрлэг сироп, эмульс хэлбэрийн эмүүд хүүхдийн дуртай иогурт, сок зэрэгтэй ойролцоо амттай тул хүүхэд ихээр уух эрсдэлтэй тул танай гэрт ийм төрлийн эм байгаа бол хадгалалтанд онцгой анхаараарай.


Эр хүний бэлгийн чалх…

$
0
0

woams az jargal

Эр хүний бэлгийн чадавхийг хэмждэггүй. Бэлгийн чалх сайтай мөртлөө цөөхөн хүүхэдтэй, эсвэл бэлгийн чалх тааруу атлаа олон хүүхэдтэй айл зөндөө л байдаг.

Учир нь юунд байна вэ?
- Секс судлаачдын тогтоосноор, нэг удаагийн хурьцлын үйлдэлд биеийн хүчний хүнд хүчир ажил хийсэнтэй тэнцэхүйц хэмжээний (3000-5000ккал) эрч хүч зарцуулдаг байна.
- Үрийн шингэн гадагшаа цацагдах нь хүний санаа зоригоос үл хамааран, нэгэнт эхэлсэн бол түүнийг дур зоргоороо зогсоох боломжгүй.
- Нэг удаагийн хурьцлын үйлдэлд нас, бие гүйцсэн хүнээс 3-5гр үрийн сун гардаг.
- 3-5гр үрийн сунд 200-300 орчим сая эр бэлгийн эс агуулагдана.
- Гэвч нас ахихын хэрээр ялгарах үрийн сувгийн хэмжээ, түүнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо цөөрнө.
- Үрийн шингэн “өтгөн” эсэхээс хүүхдийн бүрэлдэх тогтоц хамаарна.
- Бэлгийн чалх хичнээн сайн ч үрийн сун “шингэн” бүтэцтэй бол олон хүүхэдтэй байх боломжгүй юм.
- Бэлгийн чалх төдийлөн сайн биш ч гэлээ үрийн сун “өтгөн” бүтэцтэй бол хүүхэд амархан бүрэлдэх жишээтэй.
- Мөн эр хүний үрийн сунг эмэгтэй хүний биед “үрэгдэл хаягдалгүй” хүргэх ёстой.
- Үүнд чиглэсэн бүтэц, зохион байгуулалттай байдаг бөгөөд үүнд бэлэг эрхтний хөвчрөлт хамгаас чухал юм…

Бие дааж англи хэлийг сайн сурах аргууд

$
0
0

46738364-English-British-England-Language-Education-Concept-Stock-Photo-600x421

Орчин үед англи хэлийг сурах эрэлт хэрэгцээ хэн хүнд байдаг болжээ. Ажил хөдөлмөр, цаг завын байдлаас болоод сурах цагийг өөрт гаргаж чаддаггүй явдал түгээмэл бий. Харин өдөр тутамд бие дааж хэлний мэдлэгээ ахиулах боломжит аргууд байдаг. Эдгээрээс хамгийн үр дүнтэй зарим аргыг сонирхъё. Өөрт хэрэгжүүлсэн тохиолдолд хагас сар юм уу жилийн дараа гэхэд гайхам үр дүнг харах болно.

-Хамгийн эхлээд англиар ярихдаа алдаа гаргахаасаа эмээх хэрэггүй. Зарим зүйлийг сайн ойлгоогүйгээ харуулсан тохиолдолд л бусад хүн танд тусална шүү дээ. Англи хэл сурахад үгийн баялгаа нэмэгдүүлж, ярианы чадвараа сайжруулах нь зайлшгүй хэрэгтэй байдаг. Англи хэл дээрх богино хэмжээний ном уншиж, шинэ үгсийг нь бичиж аван гадаад хүмүүсийн ярилцлага, баримтат кино гэх мэтийг үзэж байх мөн хэрэгтэй.

 -Өөрийн өрөөг англи хэлтэй холбогдох зүйлсээр дүүргээрэй. Жишээ нь шинэ үг бичсэн цааснууд, англи дуу хөгжим гэх мэт. Өдөр бүр тодорхой цагийг англи хэл сурахад зориулах нь чухал. Учир нь хүн нэг өдрийн дотор гадаад хэлтэй болчихгүй шүү дээ. Тиймд тодорхой цагийг заавал гаргах хэрэгтэй. Эргэн тойрныхондоо англи хэл сурч байгаагаа хэлж өөрийг тань мөн урамшуулж өгөхийг хүсээрэй.

-Та юмыг өглөөд сайн сурдаг уу? Өдөр сайн сурдаг уу? Аль цагт илүү их идэвхтэй байдаг вэ? Тэр цагаа хэлээ сурахад ашиглаж болох юм.

-Давтлага маш чухал. Шинэ үг цээжлээд дараа нь хэрэглэхгүй бол мартах магадлалтай байдаг. Тиймд бичиж авсан шинэ үгсээ байн байн харах маягаар давтлага хийн өөрийн болгоорой.

-Англи хэл дээрх мэдээ унших сайн. Эхлээд доторх гол санааг нь ойлгохыг хичээнэ. Шинэ үг байвал цээжлээд авна.

-Дүрмийг мартах магадлал байдаг тул яриандаа ашиглаж байж л өөрийн болгодог. Өөрийн англиар ярьж байгаагаа дуу бичлэгт бичиж аваад дараад нь сонсоорой. Хэн ч өөрийн хоолойгоо сонсохдоо нэг их таатай байдаггүй. Гэхдээ санаа бүү зов. Хэлний чадвар ахиж байгаа, дуудлага сайжирч байгаа эсэхээ шалгах сайн арга юм шүү.

-Интернет ашиглаарай. Цаашлаад англиар сайхан ярьж байгаа гадаад юм уу Монгол хүнийг үлгэр дууриаллаа болгон, урам зориг аваарай. Хүн аливаа шинэ зүйлийг сурахад оройтно гэж хэзээ ч байдаггүй.

-Зөн билгээ ашиглаарай. Энэ нь англи хэл 100 техникийн гэсэн үг биш. Хэл сурах нь ойлгох, эзэмших, дадуулах чадвартай холбоотой. Хүний оюун ухаанаас урган гарсан зүйл яриа хэл болж байгаа тул энэ нь гүйлгээ ухаан, ургуулан бодох чадвар зэрэгтэй холбоотой байх нь зайлшгүй. Мөн энэ байдлаар өөрийн сурах арга барилаа олж авдаг.

-Хэл сурахад нэгэнт дадаад эхэлбэл дараа дараагийн шинэ үгс илүү амархнаар цээжлэгдээд эхэлдэг. Битгий бууж өгөөрэй. Та чадна!

Ugluu.mn

ГАНЦ БИЕ СОЛОНГОС ЭЭЖИЙН УХААН

$
0
0

12403

Нэг ганц бие Солонгос ээж надад ингэж хэлж байж билээ.
– Танай Монголчууд бүгд хүүхдүүдээ өөрөөсөө илүү яваасай гэж хүсдэг мөртлөө яагаад хүүхдүүдээ өөрийнхөө хийдэг өнөө л хар ажилаа хийлгэдэг юм бэ?
– Би бол хүүхдээ өөрөөсөө илүү амьдраасай гэж хүсэж байгаа болохоор өөрийнхөө хийдэг энэ ажилаа хүүхдээрээ хийлгэхгүй.
Миний хүүхэд надаас илүү амьдрахын тулд миний өдөр бүр хийдгийг хийхгүй байх ёстой гэж .

Энэ үг үнэхээр тархин дундуур минь татаад авах шиг үнэн санагддаг юм даа.

Ямартай ч олон жилийн өмнө сонссон энэ үг надад маш их зүйлийг ойлгуулсан юм.
Харин танд яахыг би таашгүй ч тантай сонссоноо хуваалцаж байна.
Тэр Солонгос ээж тухайн үед 7-р ангийн охинтой атлаа аль хэдийн Америкийн хамгийн шилдэг гэх бүх дээд сургуулийг судалчихсан байсан.
Тэгэхэд би гэхэд л 8 – р ангийн охин хүүхэдтэй мөртлөө юу ч мэдэхгүй ангайж явснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Надаас хоёрхон насаар эгч Солонгос эмэгтэй англи хэлээр учиргүй мундаг биш мөртлөө үр хүүхдийнхээ төлөө аль эртнээс бүхнийг чадлаараа судалж,хайж ,цуглуулж, охиноо ирээдүйд нь бэлдэж байсан.

Тэр бүсгүй охиноо өөр замаар алхуулах гэж өглөө бүр хамтдаа үүрийн 4 цагт босож , өөрөө туранхай ч нэлээд мираалиг охиноо тураах гэж хамтдаа гүйхээс түүний өглөө нь эхэлдэгсэн.
Манай Монгол хатан ухаант ээж нар шиг тураач чи , би чам шиг байхдаа гуалигхан байлаа гэж үглэсэнгүй. Өөрөө үлгэрлэн, охиноо сайхан болгох гэж зүтгэсэн.

Гэтэл би 10 жил энэ Америкт амьдрахдаа ингэж хэлж ярих нэг ч Монгол эмэгтэйтэй нүүр тулан таарсангүй.
Ядаж л өөрөө турах гээд гүйж яваа Монгол ээжтэй яг энэ амьдарч байгаа Чикаго хотноо нэг ч тааралдсангүй нь гашуун хэдий ч үнэн.Харин тиймээ ,турахиймсаан гэх үгийг хэлэх бүсгүйчүүдтэй бол наснаасаа их тааралддаг .

Ганц бие Солонгос бүсгүй 6 өдөр хумсны салонд ажиллахдаа хүүхдээ өөрийнхөө хийж үзээгүйгээ хийлгэх гэж мачийн элдвийн дугуйлан секцэд сургах.Энэ ээж хүүхдээ дагуулан хот, хот муж үзэх, үзүүлэх гэж зорьдоггүй. Тэр олж буй бүх мөнгөө хүүхдээ хэрэгтэй зүйлд сургахад зориулах.
Гольф, хөгжим, шатар, усанд сэлэх дугуйланд охиноо явуулдаг.
Ээжид ч охинд ч дэмий сул өнгөрөөх цаг гэж бараг үгүй болохыг би анзаарч байв.

Харин манайхан бол хүүхдээ дугуйлан сэкцэнд хамруулахаас илүүтэй зун болохоор ,хэдэн хураасан төгрөгөөрөө хот муж үзүүлж өөрсдийнх нь хэлдэгээр аялж, амарч зугаалж “нүд тайлуулахдаа” түлхүү анхаарах.
Харамсалтай нь 50 мужийг бүгдийг нь үзлээ гэж гайхширан ярьж байгаа гэр бүлийн хүүхэд нь өнөө л хумсны салонд, эсвэл тракны жолоо мушгиад л явж байх.

Хамгийн миний эмзэглэдэг зүйл бол өнөөдөр хүүхдийнхээ боловсролын төлөө Америкт ирсэн гэж ярьцгаах бидний үр хүүхдэд Америкт ирээд хумсчин ,тракны жолооч болох нь үнэхээр том “боловсрол” зорилго байсан гэж үү ???
Би бол үгүй гэж хэлнэ.

Энд дугуйлан секц бас нэлээд өндөр үнэтэй .
Харин бид хоёулаа хамтдаа ажиллах мөртлөө л хүүхдүүдээ хумсны салон, мэтсэд ажилуулах эсвэл ирээдүйг нь бодохдоо community коллеж мэтийг л бодох.

Тэр ч бүү хэл охиндоо ,хүүхэддээ
– Чиний насан дээр би туранхай ,гоё ,сайхан байлаа, тураач чи гэж амаараа хэлэх Монгол ээж аавыг бол олон харсаан.
Өөрийн биеэр үлгэрлэх нь хамгаас чухал шүү дээ. Амаараа хэлэхийг хэн ч чадна.

Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй ээ гэж ирээд л хүүхдүүддээ яг өөрийн хийж байгааг хий гэнэ дээ .
Дийлэнх нь эргээд л бидний замаар ,бидний харьцдаг ,нүүр харж худал инээж гараад л биднийг энэ орчлон дээр байдгийг ч мартах өнөө л хүмүүстэй харьцаж, өөрийн явсан балар жимээр тэднээ алхуулж, тэнд ихэнх нь шигдээд үлддэг .

Уг нь бол бидний татаж үзээгүй хаалгаар тэд орж гарч , бидний сууж үзээгүй сандал дээр сууж, бидний хараагүй цонхоор харж байх ёстой юм шүү дээ.

Солонгосчуудаас сурах юм үнэхээр их юм даа гэдгийг л хэлмээр санагдлаа. Алийн болгон бид өөрснийгөө хоосон магтаж, томдсон цаасан малгай өмсөөд гүйцгээх вэ…

Жич- Мэдээж бүх хүнийг тэгж хамруулаагүй нь тодорхой юман дээр л бас л чичрээд унав зарим нэгэн хүмүүс минь.
Яагаад гэвэл би бүх хүний амьдралыг огтоос мэдэхгүй . Нийтлэг харагддаг зүйлийн тухай л бичдэг болохыг хэт ухаантнууд минь болгоох буй заа.
Хэлбэр дүрсний хувьд тарган энэтэрд орохуйц танил найз нөхөд байваас хүлцэл өчье. Таныг хэлээгүй болно.Шаал хэрэггүй юманд дайсагнаад байгсад их ,өөрийгөө л та зовоохын нэмэр.

Мэдээж бүх Солонгос ээжүүд энэ Солонгос ээж шиг ухаантай биш нь бас тодорхой.
Монгол ээжүүд дотор ч ухаантай мундагууд бий нь ойлгомжтой.
Еэвэнгийн нөгөө тал нэхээд унадаг улсад хэлчихье.

Хулганайн Тэргэл Чикаго хот

Загварынхны уламжлал ёсоор MNTM шоуны ялагч Цэрэндолгор нүцгэлжээ

$
0
0

ebif8bynnd

Загварын ертөнцөд эргэж буцалтгүй орсон л бол бүгд нэг л замыг туулаад гардаг. Харин үүнийг эсэргүүцэж өөрийгөө бусдаас өөр гэгээлэг зөвөөр амьдрах дуртай нэгэн гэж хэлсэн хүн бол MNTM шоуны ялагч Цэрэндолгор. 3 найз киноны шинэ ангид туслах дүр бүтээгээд амжсан тэрээр загварынхны уламжлалт ёсоор нүцгэн зургаа даруулжээ.

 

PAPARATSI.MN

Хүчирхэг эмэгтэйчүүд айдсаа ингэж ялан дийлдэг юм шүү

$
0
0
12924519_1058788477512631_183368242313112543_n
Яагаад гэвэл тэд үргэлж айдастайгаа нүүр тулж, түүнтэй тэмцэж чаддаг юм. Айдас үргэлж тэдний чихэнд “Чи бол сул дорой нэгэн шүү дээ” гэж шивнэхэд тэд зүгээр л сонсдоггүй. Тэд юу ч сонсоогүй юм шиг айдсыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурсан хашир хүмүүс.

Хүчирхэг эмэгтэйчүүд яагаад үргэлж амжилтын оргилд байж, хүссэнээ авч, ялалтын туг мандуулж чаддаг вэ. Яагаад гэвэл тэд үргэлж айдастайгаа нүүр тулж, түүнтэй тэмцэж чаддаг юм. Айдас үргэлж тэдний чихэнд “Чи бол сул дорой нэгэн шүү дээ” гэж шивнэхэд тэд зүгээр л сонсдоггүй. Тэд юу ч сонсоогүй юм шиг айдсыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурсан хашир хүмүүс.

Заримдаа тэд чихэнд нь шивнэсэн үг бүрийг сонсч, зүрхэндээ ойр тусгаж авах өдөр ч бий. Харин тэр нэг л хүч чадлаа эргэн олж аваад чихэнд нь зүүгдсэн сүүдэр бүрийг баллуурдан хаяж чаддаг. Нэг ёсондоо тэр өөрийгөө дахин цэнэглэхийн тулд өөрт тухтай газрыг хайж олоод гүн амьсгаа авч, айдсын бодлуудыг нэг нэгээр нь тархинаасаа хөөн гаргадаг. Зөвхөн өөртөө зориулж инээмсэглэх агшинд л түүний эрч хүн дахин сэргэж ирдэг.

Тэр бүх зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаг учраас хэчнээн хэцүү байдалд байсан ч нөхцөл байдлаа үнэлэн гарах гарцыг заавал олж чаддаг.

Хүчирхэг эмэгтэйчүүдэд байдаг бас нэгэн онцлог бол хүлээн зөвшөөрөх юм. Тэр бүх зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаг учраас хэчнээн хэцүү байдалд байсан ч нөхцөл байдлаа үнэлэн гарах гарцыг заавал олж чаддаг. Тэр хэчнээн уйлмаар байсан ч шүд зуун зүв зүгээр ярьж чадна. Тэр ямар ч хэцүү байдалд байсан тайван амьсгалж, амьсгалаараа өөрийгөө удирдаж чаддаг. Ингэснээрээ тэр өөрийгөө тайвшруулах аргыг мэдэрч, үргэлж түүнээсээ суралцаж байдаг.

Түүний хувьд найзуудтайгаа тохиролцсон төлөвлөгөөгөө өөрчлөх нь тийм хэцүү асуудал биш ээ. Уулзах цагаа гэнэт өөрчлөх, хичээлээ алгасах, өвчтэй байгаагаа ажил руугаа хэлж утас цохих зэрэг нь түүний хувьд зүгээр л хийх ёстой зүйл, түүнээс биш хүч шаардсан хүнд ажил биш. Заримдаа түүнд эргэн тойрных нь хүмүүс өөрийнх нь хэрэгт хэтэрхий их оролцоод байх нь тааладдаггүй. Тиймээс тэр ер нь биеэ даасан байдалтай амьдардаг.

Гэхдээ ихэнхдээ тэр юу хийх ёстой, түүнийгээ л хийдэг. Тэр заримдаа зүгээр л хүссэн учраас сэрүүлгээ унтраагаад унтаж чадна.

Тийм ээ, үнэхээр заримдаа түүнд бүхэл өдөржин түгшүүр төрөх нь ч бий. Өчүүхэн зүйл түүний толгойд эргэлдэх үе ч зөндөө. Огт бодоогүй байсан хүнээс хачирхалтай зурвас ирэх, эсвэл төсөөлөөгүй зүйлээ олж сонсох гээд л…

Гэхдээ тэр хэдийд ч ухамсраа гээдэггүй. Түүн рүү цоо ширтэх харц, түүнийг шүүсэн бусдын яриа, түүний бүтээлч байдлыг эвдэх гэж оролдох бусдын буруу хандлага… Энэ бүхнийг тэр юу ч бодолгүйгээр хогийн сав руу чулуудаж чадна. Учир нь тэр өөрт нь юу чухал болохыг мэддэг юм шүү дээ.

 

Түүн рүү цоо ширтэх харц, түүнийг шүүсэн бусдын яриа, түүний бүтээлч байдлыг эвдэх гэж оролдох бусдын буруу хандлага… Энэ бүхнийг тэр юу ч бодолгүйгээр хогийн сав руу чулуудаж чадна.

 

 

Тэр айдас амьдралыг нь удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Эерэг хандлагыг нь сөрөг мэдрэмж дарахыг ч тэр хүлээн зөвшөөрөхгүй. Харин тэр өөрийнхөө мэддэг хамгийн сайн хүн байхын төлөө урам зоригтойгоор амьдрахыг илүүд үздэг.

Айдас түүнд сул дорой мэдрэмж төрүүлдэг л дээ… Гэхдээ жинхэнэ үнэний хажууд айдас гэдэг зүйл дэндүү үнэ цэнэгүй, хоосон, хийсвэр зүйл гэдгийг тэр нэвт шувт харж чаддаг. Яагаад гэвэл тэр амьдралынхаа хамгийн хүчирхэг дайчин.

Тэр бүх хүч чадлаараа хичээдэг. Тэр зүтгэл гэдгийн жинхэнэ үнэ цэнийг мэддэг.

Хүмүүс хүслийнхээ төлөө аз туршихаас үргэлж зүрхшээдэг бол тэр өдөр бүр галын шугаман дээр амьдардаг учраас хэцүү өдөр бүхнийг даван туулж хүсэл мөрөөдлөө биелүүлж чаддаг. Бас тэр хэн өөрийг нь юу гэж хэлэх бол гэхээс хэзээ ч айж байгаагүй. Хэн нэгэн өмссөн хувцсыг нь өөлөх вий, ямар ажил хийж байгааг нь асуух вий гэдгээс зүрхшээдэггүй. Тэр өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө үнэ цэнээ бий болгож чаддаг юм шүү.

Яагаад гэвэл тэр үргэлж суралцаж байдаг. Үргэлж өсөн дэвжиж байдаг. Бүр хором бүрт шүү.

Мэдээж, тэр уналтын гашуун дарсыг амсаж явсан үе бий. Гэхдээ түүний зоригтой зан түүнд нэг л өдөр урам зориг авчирч, өөрийнхөө хэзээ ч төсөөлж байгаагүй гайхамшигт чанарыг мэдэрч чаддаг. Тэр гайхамшгийн үр нь түүний цээжин дотор ургаж, нахиалсан байдаг учраас урам зоригийг тэр хаанаас эрж олохоо сайн мэддэг.

Заримдаа хүчирхэг эмэгтэйчүүдийн дотор тийм гэхийн аргагүй айдас нуугдаж байдаг л юм. Гэхдээ энэ нь тэднийг хүчирхэг болгодог нэг зүйл нь юм шүү дээ. Яагаад гэвэл тэд хэзээ ч өөртөө ханаж, зогсолт хийдэггүй учраас үргэлж тэмцэж, үргэлж ялалт байгуулдаг юм.

Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн өөрсдөдөө хэлдэг 6 худал зүйл

$
0
0
222a97_855555_x800
Эх хүн хэдэн ч хүүхэдтэй байж болно. Гэхдээ хүүхдээрээ түрий барьж өөрийгөө нийгмээс тусгаарлаж, хорвоо дээрх хамгийн завгүй амьтан гэж өөрийгөө бодох нь эндүүрэл юм. Хүүхэд бол биднийг аз жаргалтай болгох гэж хорвоо ертөнцөөс илгээгдсэн хүний амьдралдаа авч болох хамгийн дээдийн бэлэг болохоос биш таныг завгүй болгох гэж ирсэн шийтгэл биш.

Хоёр жил хүүхдээ хараад гэртээ сууна гэдэг амаргүй ажил. Хийгээд хийгээд барагддаггүй гэрийн ажил, хүүхдийн хоол унд бэлтгэх, шөнө нь хүүхдээ хөхүүлж хоноод өглөө нь дахиад л бүх зүйлийг эхнээс нь эхэлнэ…

Энэ бол гэртээ сууж хүүхдээ хардаг ээжүүдийн ажил. Хөндлөнгөөс харсан хүнд хийгээд байх юмгүй ч юм шиг санагдаж болох л доо. Гэхдээ ээжүүдийн нуруун дээр тэр айл бүхэлдээ байдаг юм шүү.

Миний хувьд хөвгүүд минь том нь 11 настай, бага нь 8 настай. Одоо надад хамаагүй их цаг зав байх болсон ч хэдхэн жилийн өмнө намайг харсан бол та тэгж хэлэхгүй л байсан даа. Том хүү минь 3 нас хүрэх гэж байхад дүү нь төрж байлаа. Надад гэрийн ажил, хүүхдүүдээ асрах, хоол ундыг нь хийх, баастай өмдийг нь угааж хатаах, хүүхдээ унтуулах, орой нь гэрийнхээ оройн хоолыг хийх зэргээр өөртөө зарцуулах цаг хомс байсан.

Гэхдээ би нэг зүйлийг ойлгож авсан юм. Юу гэхээр эх хүн хэдэн ч хүүхэдтэй байж болно. Гэхдээ хүүхдээрээ түрий барьж өөрийгөө нийгмээс тусгаарлаж, хорвоо дээрх хамгийн завгүй амьтан гэж өөрийгөө бодох нь эндүүрэл юм. Хүүхэд бол биднийг аз жаргалтай болгох гэж хорвоо ертөнцөөс илгээгдсэн хүний амьдралдаа авч болох хамгийн дээдийн бэлэг болохоос биш таныг завгүй болгох гэж ирсэн шийтгэл биш. Тэгэхээр та эхлээд юун түрүүнд амьдралдаа хандлагаа өөрчлөхөөс аз жаргалтай ээжийн амьдрал эхэлдэг.

Тиймээс яг одоо таныг хүрээлсэн бүх хязгаарлалтыг татаж аваад жинхэнэ амьдралын амтыг мэдрүүлэх 6 чухал зүйлсийг тантай хуваалцъя.

1. “Би усанд ормооргүй байна, зав алга”

Тийм ээ, би өмнө нь маш олон ээжээс энэ үгийг сонсч байсан юм шүү. Ялангуяа, дөнгөж төрөөд удаагүй байгаа ээжүүдийн амнаас энэ үг дандаа унадаг. Хүүхдийнхээ живхийг өдөрт 5-10 удаа сольж байна, хажуугаар нь хүүхдээ хөхүүлж байна. Ингэхээр надад өдөр бүр усанд орох зав яаж гарах юм бэ…

Тэд ингэж хэлдэг. Уучлаарай, ээжүүд минь, үнэндээ усанд орно гэдэг чинь өөрийгөө хүн гэдгээ мэдрэхэд чинь туслах үндсэн амралт, арчилгаа юм шүү дээ. Усанд та үсрээд л 10 минут орно. Энэ хугацаанд та зарцуулсан эрч хүчээ нөхөөд авах шилдэг арга юм.

Ээжүүд минь, үнэндээ усанд орно гэдэг чинь өөрийгөө хүн гэдгээ мэдрэхэд чинь туслах үндсэн амралт, арчилгаа юм шүү дээ.

Хүүхдээ унтаж байхад нь, эсвэл тэднийг өглөө сэрэхээс 10-хан минутын өмнө амжаад өөрийгөө сэргээх шүршүүрт заавал орж бай. Ингэвэл та өөрийгөө өдөр бүр шинээр, эрч хүчтэйгээр, баяр хөөртэйгөөр мэдрэх болно.

Өдөржин хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, эсвэл бичиг баримт хөөцөлдөж яваад ядраад ирэхэд чинь дотоод хүн чинь “За, өнөөдөр усанд орохоо болъё. Усанд орох ер нь хэрэг юу байна” гэж шивнэвэл “Үгүй” гэж хэлж сураарай. Учир нь ус таны сэтгэлийг, биеийг, алдагдсан эрч хүчийг чинь эмчлэх ариун энергийг агуулж байдаг юм. Та өөрийнхөө төлөө усанд орох ёстой. Энэ бол хир буртгаа арилгаж байгаа хэрэг биш харин өөрийгөө сэрээж буй хэрэг юм.

2. “Хэнд ямар харагдах нь хамаа алга. Би чинь гэртээ хүүхдээ хардаг хүн шүү дээ”

Хонгор минь, чи өөрийгөө арчлахаа мартаад байгаа юм биш биз. Би маш олон удаа хүнсний зах дээр үсээ хааш яаш боож, нүүрнийх нь хамаг арьс хуурайшиж үрчлээтсэн, хүүхдээ урдаа тэврээд хажуудаа том хүүхдээ тэврээд, яг л ачаатай тэмээ шиг ядарсан ээжүүдийг харж байлаа.

Тэр ээжүүдтэй адилхан байхыг өөртөө бүү зөвшөөр. Бид 1950 оны гэрийн авгай нарын тухай яриагүй байна. Одоо чинь 2017 он. Хүн төрөлхтөн секундээр шинэчлэлт өөрчлөлтийг мэдэрч байна.

Чи минь өөрөөрөө бахархах гавьяатай нэгэн шүү дээ. Хүүхэд төрүүлж амьдралыг үргэлжлүүлснийхээ төлөө чи өөрийгөө шагнах ёстой. Тэр нь үргэлж гоо сайхнаа хадгалж, хэнбугайд ч хэзээний хамгийн сайхан бүсгүй гэдгээ гайхуулах явдал юм.

Буцаад хамгийн сайхан эмэгтэй болоход чинь ердөө 5 минут л шаардлагатай.

Буцаад хамгийн сайхан эмэгтэй болоход чинь ердөө 5 минут л шаардлагатай. Толинд хараад үсээ сайхан самнаад, арьсандаа чийгшүүлэгч түрхээд, орой унтахдаа шөнийн тос заавал түрхэж занш. Бохирдсон хувцсаа тэр дор нь солиод хиргүй, цэвэр, бас галбирыг чинь тодотгох сайхан хувцсаар биеэ гоё.

Үр дүн нь гайхалтай байх болно. Та өөртөө илүү итгэлтэй болж, бас илүү сайхан харагдаж эхэлснээр нөхөр тань ч танд сэтгэл хангалуун байж, та хоёрын сексийн амьдрал халуухан хэвээр үргэлжилж, хүүхдүүд чинь ч аз жаргалтай гэрт өсч байгаа болохоор илүү өөдрөг, эерэг хүмүүс болон төлөвших болно.

Би гэртээ хүүхдээ хардаг байхдаа өглөө бүр нүүрээ цэвэрлээд, үсээ хамгийн сайхнаараа янзалсныхаа дараа нүдээ контурдаж, сормуусаа будаад, нүүрэндээ пудр түрхдэг. Тэгээд л гэртээ өмсч болох хамгийн давгүй хувцсаа өмсөөд, өөрийгөө өмнөх аз жаргалтай, гоо бүсгүй чигээр нь мэдэрдэг байсан. Ингэхэд нөхөр маань илүү ихээр надад татагдаж, цаанаасаа л аз жаргал ундраад ирэх шиг санагддаг.

Хонгор минь, чамд амлая. Энэ бүхэн чамаас бүхэл өдрийн чинь ердөө 5 минутыг л авах болно.

3. “Өөртөө зарцуулах цаг алга”

Ингэж хэлэх огтхон ч хэрэггүй. Тийм л юм бол чи яагаад үдээс өмнөхөн бэлтгэсээр оройн хоолонд 10 хүний амттай хоолыг хийж чадаад байгаа юм бэ. Тийм л завгүй юм бол чи яагаад хүүхдүүддээ өдөржин 4-5 удаагийн амттай хоол хийж чадаад байгаа юм бэ.

Энэ бол чи юмсыг асар хурдан амжуулах чадалтай байна гэсэн үг. Бас өөртөө зарцуулах цагийг эндээс чи төлөвлөж гаргаж чадна аа гэсэн үг.

Найзууд чинь уулзъя гэж урихад “Завгүй ээ” гэж хэлэхийн оронд яг одоо үүнийг бод.

Найзууд чинь уулзъя гэж урихад “Завгүй ээ” гэж хэлэхийн оронд яг одоо үүнийг бод. Чи 5-хан минут л зарцуулахад юуг яаж хийгээд хэнтэй сайхан уулзаж чадахаа төлөвлөж чадна. Өөртөө амьдралын сайхныг мэдрэх цаг завыг заавал олгож байгаарай.

4. “Гэр бүлийнхнээсээ холдох цаг надад алга. Тэд минь л намайг аз жаргалтай болгодог юм”

Чамайг гэр бүлдээ хайртай гэдгийг бүгд л мэднэ. Бас чи хүүхдүүддээ хэчнээн хайртайг ч бид мэднэ. Гэвч бүх ээжүүдийн мэдэх ёстой зүйл бол бид хүүхдүүдээсээ болж асар их стрессдэг, үүнийгээ зөв тайлж сурахгүй бол эргээд хүүхдүүддээ үүнийгээ сөргөөр илэрхийлдэг явдал юм.

Чи өөрөө эхлээд аз жаргалтай байж, аз жаргалын утга учрыг мэдэрч байж дараа нь үр хүүхдээ аз жаргалтай байлгаж чадна.

Чи өөрөө эхлээд аз жаргалтай байж, аз жаргалын утга учрыг мэдэрч байж дараа нь үр хүүхдээ аз жаргалтай байлгаж чадна. Түүнээс биш чи өдөр бүр, цаг тутамд тэдний дэргэд байлаа гээд тэдэнд аз жаргал өгч байна гэсэн үг биш. Тэдэнд аз жаргалыг мэдрэхэд туслахын тулд чи өөрөө эхлээд аз жаргалтай ээж болох ёстой. Ингэхийн тулд чи өөртөө цаг гаргадаг, өөрийгөө юунд дуртайг мэддэг, түүнийгээ хийдэг ээж байх ёстой.

Чи үүнийг хүртэх гавьяатай шүү дээ, хонгор минь.

Шүршүүрт ороод, үсээ сайхан самнаад, нүүрээ арчлаад гараад ир. Хэн ч хүүхдийн гулгидас болсон хувцастай, унжийж, ядарсан эмэгтэйд дуртай байхгүй биз дээ.

5. “Гэртээ хүүхдээ хардаг ээж хүн их ядардаг юм чинь ааштай байх нь аргагүй биз дээ”

Тийм ээ, чи ядарч байгаа. Бас сэтгэлээр унаж байгаа, тэр үнэн. Гэхдээ стресстэж, ааштай болж байгаа гэвэл тэр чинь худлаа шүү.

Ихэнх ээжүүд юу гэж боддог гээч:

Би ингээд л ажилгүй хоёр жил гэртээ суух нь, би ажилгүй болчихлоо, би үнэхээр хэцүү байна…

Тийм ээ, би ч бас яг л ингэж мэдэрдэг байсаан. Гэхдээ нэг зүйлийг би тэгэхэд ойлгож авсан юм. Юу гэвэл, чи хүүхдийнхээ дэргэд цаг үргэлж байна шүү дээ. Энэ хэчнээн их аз жаргал болохыг чи одоохондоо мэдэхгүй байна. Ажил хийдэг, хүүхдээ хүүхэд асрагчид даатгаад шөнө дөлөөр гэртээ ирдэг ээжүүд чинийх шиг аз жаргалыг мэдэрч чаддаггүй юм шүү. Чи хүүхдийнхээ анх юм түшин зогсч буй, эсвэл анх удаа үг хэлж буй амьдралынх нь анхны мөчийг хуваалцаж байхад тэд энэ тухай юу ч мэдэлгүй хүүхдээсээ хол байсаар өтөлцгөөдөг.

Гэртээ хүүхдээ харж, тэдний амьдралд нөлөөлөх нөлөөллийн тавцан дээр зогсч буйдаа талархаарай. Чи бол хамгийн азтай ээж.

Хамгийн гайхалтай нь, чи яг одоо хүүхдэдээ хамгийн ихээр нөлөөлж чадах хүчирхэг хүн. Чи хүүхдээ энэ ертөнцийн хамгийн сайн хүн болгон өсгөхийг хүсч байгаа бол энэ цаг хугацааг дэмий бүү өнгөрөө.

Сургуулиасаа ирэхдээ муухай, бүдүүлэг үг сураад ирэхэд нь чи яг одоо тэднийг хүмүүжүүлж чадна. Харин ажил хийж буй ээжүүд үүнийг нь огтхон ч мэдэхгүй байсаар өнгөрдөг юм шүү.

Тиймээс гэртээ хүүхдээ харж, тэдний амьдралд нөлөөлөх нөлөөллийн тавцан дээр зогсч буйдаа талархаарай. Чи бол хамгийн азтай ээж. Учир нь чи хүүхдээ ээжийн хүмүүжлээр хүмүүжүүлж байна.

6. “Гэрээ цэвэрлэх хэрэггүй ээ. Хүүхдүүд дахиад л үймүүлээд буулгаад хаячихдаг юм”

Энэ бол миний хамгийн дуртай хэсэг. Ээжүүдээс ийм үг сонсох бүртээ би буцаагаад “Тэгвэл чи хүүхдүүд дахиад л идчих юм чинь чи дахиад л өглөөний цай бэлдэх нь дээргүй юу” гэж хэлэх дуртай.

Хүүхдүүд бялууны крем самардаж хивсэн дээр нааж, энд тэнд оймс гутлаа шидлэж, гэр орон буулгаж орхидог нь үнэн л дээ.

Хүүхдүүд нураачихдаг юм гээд гэрээ цэвэрлэхгүй байх нь харин ч бяцхан Гэрэлээ гэрт жижиг хог тарихаас хамаагүй бохир, муухай орчныг бүрдүүлдэг юм шүү дээ. Тэднийг гэрээ үймүүлж байхад нь та гэрээ цэвэрлэх гэж ямар их цаг зарцуулдгаа хүүхдүүддээ зааж сургаарай. Ой зургаан сартай хүүхэд хүртэл тараасан тоглоомоо эргүүлээд сагсанд нь хийж чадна шүү дээ.

Танай гэр эмх замбараатай байсан цагт таны бодол санаа ч бас дагаад эмх замбараатай, тайван амгалан байх болно.

Би танай гэрийг нүд гялбам цэвэр цэмцгэр байх ёстой гэж хэлээгүй юм шүү. Харин тоглоом тоглоомынхоо саванд, хувцаснууд эздийнхээ шүүгээнд байж, байх ёстой юм бүхэн байх ёстой газартаа байхад танай гэр хэзээ ч бохир, замбараагүй болохгүй ээ.

Би ч бас яг л энэ замыг туулсан. Бага хүүгээ 3 нас хүрэх гэж байхад манайх гэдэг айл заримдаа бөмбөгдүүлчихсэн юм шиг л болдог байлаа. Гэхдээ би хоол хийхдээ 10 минут, хүүхдүүдийн тоглоомыг хурааж, байх ёстой юмсыг байранд нь тавихад ердөө 10 минут зарцуулдаг байсан. Ингээд л гэр минь цэвэрхэн, замбараатай, хүн гаднаас орж ирэхэд сэтгэл тэнэгэр. Гэр цэвэрхэн байхад дотор нь амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл санаа ч бас өөдөө байдаг юм шүү.

Гэвч гэртээ хүүхдээ харж байгаа маш олон ээж хүүхдүүд нь дахиад буулгачих юм чинь гэрээ цэвэрлэх шаардлагагүй гэж өөртөө худлаа хэлдэг нь харамсалтай. Та ч бас тэр хүмүүсийн нэг бол яг одоо ингэж өөрийгөө хуурахаа зогсоо.

Танай гэр эмх замбараатай байсан цагт таны бодол санаа ч бас дагаад эмх замбараатай, тайван амгалан байх болно.
Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэй хүн бүр ээж болохоосоо өмнө ойлгож мэдэх нь маш чухал юм шүү. Та ээж болсныхоо дараа өөртөө арчаатай байж чадахгүй бол хүүхдүүддээ ч арчаатай байж чадахгүй. Тиймээс яг одоо өөрийгөө торд. Байж болох хамгийн сайхан гоо үзэсгэлэн, хувцаслалт, makeup-ийг өөртөө бүрдүүл. Ингэснээр та өөртөө болон гэр бүлдээ хамгийн сайхан бүхнийг бий болгож, эерэг хандлагаар амьдарч чадна.

Хуурамч найзыг таних 6 арга

$
0
0

1266110-R3L8T8D-650-TB1g5QWGXXXXXcDXVXXXXXXXXXX_0-item_pic

Эмэгтэйчүүдийн нөхөрлөлд нэг чухал зүйл бий. Энэ бол чамаас сонссон зүйлээ талын нэг чанга яригч шиг цацдаг, тэгсэн хэрнээ тэрийгээ үгүйсгэдэг худалч хүмүүсээс болгоомжлох явдал. Бас худалчаас гадна хууран мэхлэгч найзуудыг таних нь чухал. Тиймээс худалч найзуудыг хэрхэн таних 7 дүрмийг хуваалцъя.

1. Чи тэдэнтэй уулзаагүйнхээ төлөө дандаа буруутан болдог

“Чи дандаа миний дэргэд байдаггүй шүү дээ”, “Чи яагаад миний амьдралд тусалдаггүй юм бэ?”. Энэ асуултууд танил байгаа биз. Энэ бол амиа хичээсэн, зөвхөн өөрийгөө боддог хүмүүсийн чамаас асуудаг асуултууд. Тэд өөрсдөд нь тулгарсан асуудалд хэн нэгэн буруутныг хайж олох үндсэн зорилготой амьдардаг. Тиймээс ч ямар нэгэн зүйл тохиолдоход чамайг буруутгах дуртай. Харин чи үүнд нь бүр дасчихсан. Тэдний өмнө буруутай гэдэгтээ итгэчихсэн. Тийм л учраас чи одоо ч гэсэн тэднээс уучлалт гуйж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэгвэл одооноос тэднийг чи худалч, амиа хичээсэн хүмүүс гэдгийг мэдэж авлаа. Дахиад тэдний өмнө бууж өгч, тэдэнд оноо өгөх хэрэггүй.

2. Тэд үргэлж амлалтаа зөрчдөг

Тэд ямар нэгэн амлалт өгсөн бол түүнийгээ хэзээ ч биелүүлдэггүй. Чамд өгнө гэсэн зүйлээ өгдөггүй, ярина гээд ярьдаггүй. Харин дараа нь яагаад амлалтаа биелүүлээгүйг нь асуухад тэд буруугаа хүлээх дургүй, хариуцлагаас бултах дуртай. Хэзээ ч чамаас амлалтаа зөрчсөнийхөө төлөө уучлал гуйж байгаагүй. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө буруутай гэж бодох дургүй, тиймээс хэнээс ч уучлалт гуйж сураагүй хүмүүс.

3. Чи тэдэнд өртэй юм шиг амьдардаг

Чи үргэлж л ямар нэгэн байдлаар тэдэнд туслах ёстой болдог. Чи л оролцохгүй бол асуудал нь дуусахгүй юм шиг ханддаг, бас чамайг тэгж итгүүлж чадсан хүмүүс. Гэтэл цаг яваад л байдаг, чи ч бас амьдрах хэрэгтэй биз дээ. Чиний амьдралд хэчнээн чухал юм байх нь хамаагүй эхлээд тэдний асуудал л хамгийн чухал нь гэж тэд боддог.

Гэвч тэдний асуудлыг шийдэж өгөхөөс татгалзвал тэд чамайг элдвээр хэлж, чамайг өөрт нь өртэй юм шиг дайрч эхэлдэг. Одоо үүнийгээ больж үз. Бид чинь бүгдээрээ томчууд биз дээ.

4. Тэд чамаас илүү гарахыг хүсдэг

Чи дөнгөж ажилд ороод байгаагаа хэлбэл тэд юу гэж хэлнэ гээч… Тэд чамд баяр хүргэхийн оронд “Чи ажилд ороо юу. Өө би харин жинхлээд удаж байна”, эсвэл үнэгүй кофегоор дайлуулсан тухайгаа хэлэхэд чинь “Чи үнэгүй кофе уугаа юу, надаа бүр үнэгүй кофе, бас янзын амттай вафле бэлэглэсэн ш дээ” гэж хэлнэ. Тэд чамтай уулзахдаа өөрийгөө яг л уралдаанд орж байгаа юм шиг боддог. Түүнээс биш чиний сайн сайхныг харж баярлах нүд тэдэнд байхгүй.

5. Тэд нэг бол магтаад л нэг бол муулаад л эхэлдэг…

Энэ бол хуурамч найзуудыг таних чухал аргуудын нэг юм. Учир нь тэд энд дурдсан зүйлсийг хийгээд эхэлбэл хуурамч найзууд гэдгийг нь чи мэдэх болно. Тухайлбал, тэд нэг бол чамайг шоолоод ч байгаа юм шиг, элэг бариад ч байгаа юм шиг байснаа нэг бол чамайг магтаад эхэлдэг. Энэ бол тэдний хоёр дахь хэл юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд байгалиас заяасан хуурамч өгөгдлүүд гэсэн үг. Нэг ёсондоо тэд чамайг гоё явахад чинь дотроо уур нь хүрч, нэг бол чамайг ядарч явахад өрөвч царайлах гэж оролддог.

6. Тэд бусдыг эцэс төгсгөлгүй муулдаг

Энэ бол хуурамч найзуудын хамгийн том таних тэмдэг. Тэд чиний дэргэд бусдыг эцэс төгсгөлгүй муулаад л эхлэх юм бол байдал бишиджээ гэсэн үг. Учир нь тэд бусдын араар бусдыг муулдаг юм чинь чамайг ч бас бусдад яг л үүн шигээ муулаад явж байгаа гэсэн үг.


Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ухаалаг байдаг вэ?

$
0
0

global_gender_gap

Эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд хүйс хүний ухаалаг байдалд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийн хариулт олджээ. Өөрөөр хэлбэл, судлаачдын хариулж буйгаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ухаалаг байдаг аж.

Өөрийгөө удирдах чавар

Өөрийгөө удирдах чадвараараа эмэгтэйчүүд эрчүүдээс хувь илүү гэнэ. Учир нь сэтгэл хөдлөлөө ил гаргаж чаддаг, гомдсон гуниснаа хэн нэгэнтэй хуваалцаж чаддаг чадвар нь бүсгүйчүүдийг өөрийгөө удирдах жолоодлогыг нь сайжруулахад ихээхэн нэмэртэй байдаг аж.

Ярилцах чадвар

Ярилцах чадвараараа бүсгүйчүүд эрчүүдийг хэд дахин давна. Ингэснээрээ эмэгтэйчүүд асуудалд илүү уян хатан, ухаалаг хандах хэмжүүр болдог аж. Ярилцах чадвар сайн байснаар бүсгүйчүүд цаг хэмнэх, туршлага судлах, өөрийгөө зөвөөр илэрхийлэх гээд олон давуу талуудыг бий болгодог байна.

Холбоо харилцааны чадвар

Мэдээж шүү дээ. Хүүхдийнх нь сургууль дээр асуудал үүсэхэд хэн хамгийн түрүүнд багштай нь очиж уулздаг билээ. Гарцаагүй ээжүүд. Тэгэхээр энэхүү чадвар маань бидэнд ухаалаг, арга ухаан сийлэх, амжилтанд хүрэх томоохон түлхэц болдог байна.

Давуу тал

Инээх үедээ инээж, уйлах үедээ уйлж чаддаг энэ байдал маань эмэгтэйчүүд бидэнд давуу талыг бий болгодог аж. Энэ бол таны ухаалаг байдлын хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл, та юунд ч үл хязгаарлагдан хүссэн зүгтээ харж, тийш хөдлөх чадалтай байна гэсэн үг юм.

Эрчүүд яагаад хөөрхөн хүүхэнд дурладаг вэ?

$
0
0

mad-men_2292254b

Эрчүүд болон эмэгтэйчүүд эсрэг хүйсний хүнийхээ гаднах үзэмж, төрхийг огт өөр үзүүлэлтүүдээр дүгнэдэг гэдгийг сэтгэл судлаачид баталжээ.

Эм хүн эр хүний царай зүс, бие хааг үнэлэхдээ их өгөөмөр загнадаг байна. Өөрийн амрагаас ямар нэг сэтгүүл, киноны баатар шиг төгс төгөлдөр байхыг хэзээ ч шаарддаггүй. Ер нь төгс эр хүн гэсэн ойлголт байдаггүйг сэтгэл зүйчдийн явуулсан асуулга нотолжээ. Бүсгүй хүн бүр ханийнхаа амраг эрийнхээ бие бялдарын санаанд оромгүй хэсгүүдийг хамгийн дур булаам гэж нэрлэсэн байв. “Миний нөхрийн бүх бие маш зөөлхөн учраас надад их таалагддаг. Би түүний биед наалдаад унтах дуртай”, “Хайртай залуугийн маань цээжний үс их гоё, би хамраа наагаад үнэрлэх дуртай. Биеийн бусад хэсгүүд ямар байх нь огт хамаагүй”, “Миний хувьд эр хүний өндөр нам, жин огт хамаагүй. Өргөн мөртэй л бол болоо, би мөрийг нь түшээд суухдаа сэтгэл уярч хайлах шахдаг. Ийм учраас би эрчүүдийн хүзүү, чихийг их хардаг байх”, “Би нөхрийнхөө нүүр биеийг ийм тийм гэж огт үнэлдэггүй, хамгийн анх тэр маань миний бүсэлхийгээр тэврэх үед би алганы халууныг мэдэрсэн. Одоо хүртэл зөвхөн энэ л надад таалагдсаар байдаг”, “Би эр хүнтэй анх танилцахдаа хамгийн түрүүнд нүдийг нь тогтоож авдаг. Хүний мөн чанар нь нүдээр л илэрдэг. Хэрэв эр хүний нүд таалагдахгүй бол тэр Аполлон шиг сайхан эр байсан ч би цаашид харьцдаггүй”. Түүнээс гадна бүсгүйчүүлийн бодлоор эр хүний эрүүний хонхорхой, өтгөн үс, буржгар үс, өргөн шанаа, хөхний жижиг товч зэрэг олон зүйл тэдний сэтгэлийг татдаг ажээ.

Гэтэл эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар 10 гаран жил хамт амьдрасан хэрнээ эхнэрийнхээ нүдний өнгийг хэлж чадахгүй нөхрүүд зөндөө байлаа. Асуулгад оролцсон олон хүүхэн эрчүүдийн бие бялдрын хөгжилд онц анхаарал тавьдаггүй нь ажиглагджээ. Эрэгтэй кино жүжигчдээс хэнийг нүцгэн байгааг хармаар байна гэж эмэгтэйчүүдээс асуухад тэн хагас нь Кевин Костнер ба Харрисон Фордыг нэрлэжээ. Гэтэл Шварценггер ба Сталлоне нар хоёулаа нийлээд ч 1/4 –ийн саналыг авч чадаагүй. Эмэгтэйчүүдээр хүний гадна төрхөд хайхрамжгүй хандаг. Жишээ гэвэл дэлхийн алдартай сайхан хүүхнүүд бусдаас ялгарах юмгүй эрчүүдтэй суусныг дурьдахад хангалттай. Софи Лорен, Грейс Келли, Жаклин Кеннеди нар Карло Понти, Монакскийн гүн, Аристотель Онассистай суусан билээ. Голливудын од Ширли Маклейн “Миний хувьд эр хүний нүүр болон биеийн өө согог онц үүрэггүй” гэж хэлсэн бол өөр нэг од Джоан Коллинз хөгшин Шон О’Коннорийг хамгийн сайхан эр гэж мэдэгджээ.

Гэтэл сайхан, царайлаг эр хэзээ ч царай муутай бүсгүйтэй суудаггүй, Тийм жишээг хайгаад ч нэмэргүй. Эрчүүдэд зөвхөн төгс гоо үзэсгэлэн л хэрэгтэй. Гэхдээ үүний нь төлөө эрчүүдийг шүүмжлэх гэж бүү яар. Хүн судлаач эрдэмтдийн бодлоор эм хүний гадна төрхөд хандах хандлага нь эрчүүдийн хүсэл зоригоос хамааралгүйгээр олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон гэнэ. Хүй нэгдлийн үеийн эр хүнд үр удмаа үлдээхийн тулд эм хүн хэрэгтэй байсан, тэгэхээр том хөхтэй, өргөн ташаатай, бөх шүдтэй, ер нь л эрүүл саруул эмэгтэй хүн эрүүл хүүхэд төрүүлэх нь мэдээж. Шинжлэх ухаан хөгжиж олон юм өөрчлөгдсөн ч сая сая жилийн өмнөх тэр л үзүүлэлтээр эр хүн одоо ч эхнэрээ сонгож байна.

Харин эм хүний хувьд итгэж найдаж болох “бат хэрэм” шиг эр хэрэгтэй байдаг. Иймээс эр хүний өргөн мөр, шулуун харцаар л тэднийг үнэлдэг болохоос дэлдэн чих, майга хөлийг огт анзаардаггүй. Түүнээс гадна сэтгэл зүйчдийн бодлоор хүүхэд насандаа эцгээ шүтэн биширч байсан охид насанд хүрээд эцэгтэйгээ адил хүнд дурладаг гэнэ. Энэ тохиолдолд тухайн бүсгүйн сонголт орчны хүмүүсийн гайхашралыг төрүүлдэг, мөн заримдаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй. Эр хүн бие галбир харж амрагаа сонгодог шалтгааныг сэтгэл зүйчид эр хүний дур хүсэл харцаар дамжин өдөөгддөгтэй холбон тайлбарладаг.

Иймээс эрчүүд эмэгтэй хүний гадна үзэмж харж дурладаггүй чанарын өмнө толгой мэхийн ёслох ёстой.
Хэрэв таны амраг таныг богино хөлтэй, эсвэл жижиг хөхтэй гэх зэргээр өөлдөг бол түүнийг зүгээр л явуулж орхи, аягүй бол тэр өөрөө богино хөлтэй, хавчгар цээжтэй байх. Та болон таны бие бялдар өөлөх юмгүй санагдах тийм л эртэй та хэзээ нэгэн цагт учрах л болно.

Эрчүүдтэй харьцах технологио сонгох нь

$
0
0

Do-Girls-Like-Shy-Guys-Who-Dont-Make-A-Bold-Move

Бид эрчүүдийг техникээс хавьгүй их “ашигладаг” байтал тэдний яаж “ажилладаг” тухай заавар хаана ч байхгүй, бид өөрсдөө л нэг бүрийн тухай шаггүй их цаг зарж мэдэж авах хэрэгтэй болдог шүү дээ.

Бид насан туршдаа л ааваасаа эхлээд өвөө, ах, дүү, хүү, ангийн хүүхэд, үерхдэг залуу, ажлын газрын түнш, хөрш айлын залуу, эр нөхөр, нууц амраг гээд эрчүүдтэй холбоотой байсаар дуусдаг. Ингэхдээ тэднийг ойлгож, харилцаж, асран халамжилж хайрлаж мөн тэднээс яг тийм хариу олох гэж хичээдэг. Хэрвээ чадвал эрчүүд гайхалтай хүмүүс, хамгийн дотны, сайн сайхан хүн маань байх бөгөөд бид тэдэнгүйгээр амьдарч чадахгүй гэж боддог. Харин ингэж чадахгүй болсон үедээ эрчүүд бол хамгийн хэцүү, хөгийн тэвчишгүй амьтад бөгөөд дахин тэдэнтэй хэзээ ч орооцолдохгүй байх юмсан гээд л бараг ам тангараг тавихаа шахдаг. Хэрвээ та эмэгтэй л хүн бол таны амьдралд хэзээ нэгэн цагт “Энэ залууг эргүүлээд үйлдвэр лүү буцаагаад өгөөч, энэ хэзээ ч “засрахгүй” юм байна” эсвэл “Энэ загвар нэгэнт хуучраад хэрэглээнээс гарчээ. Би яагаад ч үүнийг зохих ёсоор нь ажиллуулж чадахгүй юм байна” гэж бодох үе байсан л байгаа.Үнэнийг хэлэхэд эрчүүд гэдэг ойлгоход дэндүү амархан мэт боловч мөн тэр хэрээрээ хэцүү “техник” юм. Ерөнхийдөө та бүхэн эрчүүдтэй харилцах боломжтой хамгийн түгээмэл гурван төрлийн харилцаанаас өөрийн хүссэнээр сонголт хийж болно.

  • 1. Та эрчүүдтэй өөрийг чинь галзууртал уурлуулсаны төлөө уурсаж, тэдэнд үглэн гомдоллосоор амьдарна. Энэ хэдэн цаг дотор зугаатай мэт боловч хэдэн жилийн дараагаас ямар ч сонирхолгүй, гоё сайхан зүйлгүй амьдрал болон хувирна.
  • 2. Та эрчүүдээс бүрмөсөн татгалзаж харин томхон биетэй сагсгар үстэй, гоёмсог нохой худалдан авна. Энэ нь харьцангүй хямд, танаас харьцангүй бага хүч, боломж шаардах боловч харамсалтай нь тэр бүр таны хүссэн тайтгарал, тайвшрал, сэтгэл хангалуун байдлыг өгч чаддаггүй.
  • 3. Та эр хүнтэй хамт амьдрах нь танд өөрт чинь таашаал, аз жаргал өгнө гэдгийг бүрэн мэдэрч, амьдралаас хүртэж чадах хэрээрээ сайхан амьдрахын тулд эрчүүдийн тухай бүх зүйлийг олж мэдэж тэднийг ойлгож, залж чаддаг болохыг хичээж болно.

Бүсгүйчүүд бидний өмнө үнэндээ ийм л гуравхан зам байдаг. Тиймээс хамгийн өндөр өртөгтэй, цаг зав шаарддаг ч бидэнд хамгийн их аз жаргал өгч болох нь гурав дахь сонголт учир би л лав энэ замыг сонгож аваад л чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзнэ. Та харин яах вэ?

Yтрээний дасгал

$
0
0

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164

Гарын, эсвэл хөлийн булчин хөгжүүлэх, хөдөлгөөний эвсэл сайжруулах, биеийн чилээ арилгах дасгал, гимнастик гэхээр бүгд л мэддэг төдийгүй ядаж нэг удаа хийгээд үзчихсэн байдаг.

Харин та хэзээ нэгэн цагт сексийг илүү удаан, дур тавилтыг илүү таашалтай болгодог дасгалын талаар сонсож байсан уу? Тэгвэл бас ийм дасгал байдаг төдийгүй бодибилдинг, эсвэл аэробик гэдэг шиг өөрийн нэртэй байдаг юм байна. Шээсний суваг, давсаг, умай, шулуун гэдэсний хэвийн ажиллагааг хангаж байдаг булчинг хөгжүүлдэг энэ дасгалыг болосвруулсан хүнийх нь нэрээр Кегелийн дасгал гэдэг. Юуны өмнө энэ дасгалыг хийснээр хэн юу хожих талаар мэргэжилтнүүд юу гэж тайлбарлаж байгааг сонирхуулъя.

Бүсгүйчүүд
1. Дээр дурдагдсан булчин хөгжиж бэхжиснээр төрөлтийн үеийн өвдөлт багасч, хярзан урагдах аюулаас сэргийлнэ.
2. Сексийн үед авдаг ташаалыг хүчтэй болгоно. Цаашид эмэгтэйчүүдийн зарим өвчний улмаас үүсдэг өвдөлтийг давж гарахад тус болно.
3. Найтах, ханиах зэрэгт «өөрийн ус» дур мэдэн гадагшлахаас сэргийлнэ.

Эрчүүд
1. Хөвчрөлттэй холбоотой булчингийн ажиллагаа хөгжүүлэн, эрчимтэй болгоно.
2. «Өөрийн усаа» барихаа байх гэх мэтийн хөгшрөлттэй холбогдон төсөөлөгддөг элдэв эмгэгээс урьчилан сэргийлнэ.
3. Бэлгийн харьцааны үргэлжлэх хугацааг уртасгаж, дур тавих үеийн мэдрэмжийг хүчтэй болгоно.

Зөв булчингаа дасгалжуулж байгааг яаж мэдэх вэ?
Эмэгтэй үтрээндээ хуруугаа хийхэд ажиллах ёстой булчингууд нь хурууг тойрон чангарч байх ёстой бөгөөд энэ үед гэдэс, өгзөг, нурууны булчин сул байх ёстой аж. Өөрөөр хэлбэл таны хурууны эргэн тойрны булчинг агшиж байгаа мэдэрвэл зөв булчингаа дасгалжуулж байна гэсэн үг юм байна.

Эрчүүд хөнгөнөөр бие засч байхдаа таслаад дараа үргэлжлүүлж, ахин таслана. Энэ үед агшиж байгаа булчингуудыг хөгжүүлэх ёстой юм байна.

Дасгалыг хэр ойрхон, хэр олон удаа хийх ёстой вэ?
Дасгалыг долоо хоногт 3-4 удаагаас цөөнгүйгээр хийнэ. 6-12 удаа хийсний дараанаас үр дүн нь мэдэгдэхүйц болж ирдэг байна. Дасгалыг хийхдээ зөвхөн зориулагдсан булчингууд л ажиллах ёстой бөгөөд өгзөг, гэдэс, шулуун гэдэсний булчин агших ёсгүй.

Кегелийн дасгалыг хэд хэдэн хувилбараар хийж болдог

1. Эхний дасгал. 10 секундын туршид «зөв» булчингаа чангалж, суллаад 10 секунд амарна. Энэ дасгалыг 3 удаа давтаад 30 секунд амарна. Удаах дасгал.Булчинг 5 секундын туршид чангалж суллаад 5 секунд амарна. Энэ дасгалыг 9 удаа давтана. Гурав дахь дасгал. Булчинг чангалаад 30 секунд бариад 30 секунд суллана. Энэ дасгалыг 2 удаа давтаад эхний дасгалыг ахин нэг давтана.

2. Эхний дасгал. Булчингаа 5 секундын турш чангалаад сулана. Дасгалыг 10 удаа давтана. Удаах дасгал. Булчинг 10 удаа хурдтайгаар чангалж, суллана. Дасгалыг 3 удаа давтана. Дараа нь булчинг чангалж аль болох удаан /дээд тал нь 120 секунд/ барьна. 2 минут амраад дасгалыг дахин давтана.

3. Эхний дасгал. Булчинг 30 удаа чангалж суллана. Дараа нь аажмаар чангалж суллах тоогоо нэмж 100 хүргэнэ. Удаах дасгал. Булчинг дээд зэргээр чангалан 20 секунд бариад 30 секунд суллана. Дасгалыг 5 удаа давтана.

4. Булчинг 2 минутын турш суллаж чангалж эхлээд яваандаа хугацааг 20 минут болгож сунгана. Энэ дасгалыг хамгийн багадаа өдөрт 3 удаа хийх шаардлагатай.

Гэр бүлийн зөрчлөө яаж зохицуулах вэ?

$
0
0

200014457-001

Гэр бүлийн амьдралд хэзээ нэгэн цагт хямрал нүүрэлдэг. Хамгийн гол нь хямралыг хурцдуулахгүйгээр хэрхэн даван туулах вэ? гэдэг маш чухал.

Сэтгэл зүйчийн зөвлөгөө

  • 1. Гэр бүлийн хямралыг даван туулахын тулд эхлээд өөрийн дотоод асуудлаа шийд, өөртэйгээ төгс зохицож амьдрах хэрэгтэй.
  • 2. Танай гэр бүлд байнгын хэрүүл маргаан гардаг бол танд хайр сэтгэл, сэтгэлийн дулаан дутагдаж байгааг илчилж байна. Хоёр биенээ ойлгож, ханддаг гэр бүлд ноцтой хэрүүл зөрчил ховор гардаг.
  • 3. Хэрэв зөрчил гарвал түүнийг даруй шийдвэрлэхийг хичээ. Эсрэг тохиолдолд уулнаас өнхөрч буй цасан бөмбөлөг мэт улам томорсоор асар том болно. Том асуудлыг жижиг болгон хувааж шат шатаар шийдэж дуусга.
  • 4. Нөхрийнхөө сэтгэл зүйн онцлогтой уялдуулж, өөрийн авир байдлаа зохицуулж сур. Хэрэв тэр хатуу, түргэн зантай бол зөөлөн, тайван бай. Хэрэв тэр зөөлөн, уян хатан бол өөрөө хатуу чанд, хүчтэй бол.
  • 5. Нөхөртөө тавих шаардлагаа нөхцөл байдалтай уялдуулж өөрчил. “Энэ ялигүй зүйлээс болж нервээ бараад яахав”, “Энэ маш чухал асуудал учраас өөр илүү тайван нөхцөлд ярих шаардлагатай” гэх зэргээр биеэ барьж сур.

Маргаж буй талуудын хамгийн өргөн тархсан алдаа бол тэд энэ үед зөвхөн өөрийгөө сонсдог. Яг л дүлий, сохор болсон мэт. Сөрөг сэтгэл хөдлөлөөс болоод бие биеэ сонсдоггүй төдийгүй ойлгохоо байдаг. Сэтгэлийн шаналал зовлондоо автан, ойр дотны хүмүүс өөрийгөө төдийгүй нөхцөл байдлыг хянаж чадахаа байдаг. Чухам ийм байдал үнэхээр аюултай. Болгоомжгүй хэлсэн ганц үг нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй. Н гэдэг бүсгүйн ярианаас: “Нөхөр маань ажлаа тараад цагтаа ирэхгүй бол би маш их шаналдаг байв. Хөрсөн хоолыг хэд дахин халаах хэрэг гардаг тул би их уурладаг. Нэг удаа тэр ажил дээрээ 3 цаг саатав. Түүнийг утасдахад би уурлан “Чамайг үзэн ядаж байна, дахиж харахыг хүсэхгүй байна” гэчихэж билээ.

Та иймэрхүү байдалд орохгүйн тулд болгоомжтой бай, тайвшраагүй үедээ харьцаагаа тодруулах гэж хэзээ ч бүү оролд.
Хэрэв яг одоо дэлбэртлээ уурлаж байгаагаа мэдэрвэл ямар нэг юмаар өөрийгөө саатуул. Цэвэр агаарт зугаал, саунд ор, найз руугаа утасд.

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө

  • 1. Хайр ба үзэн ядалт бол нэг медалийн хоёр тал. Yзэн ядалт нь хог өвс шиг байх ёстой зүйл, ийм учраас үе үе түүнээсээ ангижрах ёстой.
  • 2. Дотор сэтгэлдээ дайсагнах үзлийг удаан хуримтлуулж болохгүй. Заримдаа уураа ил гаргах хэрэггүй. Уураа тэр хүндээ л гарга, түүнээс биш хажуудаа байгаа хүмүүст гаргаж болохгүй. Ийм үед хайртай хүнийхээ нэр төрийг гутаахаас сэрэмжил.
  • 3. Сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгож сур, дүрсхийсэн уур хилэн, үзэн ядалтыг ялгаж салга. Сэтгэлийн иймэрхүү хөдөлгөөнөө аль болох хурдан дарж, хэвийн халуун бүлээн уур амьсгал бүрдүүлэхийг хичээ.
  • 4. Yзэн ядалтанд бүү авт. Yүнээс гарах сөрөг үр дагаврын тухай бод. Yзэн ядалт таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх төдийгүй амрагтайгаа харьцах харилцааг тань сүйтгэнэ. Тэгвэл таны амьдрал там болон хувирна.
Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>