Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

1 минутын дотор унтах сонгодог арга

$
0
0

422cf66dd114a7b182773437eabb9d18c056ef31

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Гэтэл жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байдаг гэсэн судалгаа бий. Нойргүйдэл нь хувь хүний ажил мэргэжил, амьдралын хэмнэл алдагдах, ялангуяа хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаа түгшүүртэй байх зэрэгтэй шууд холбоотой.

Зарим хүмүүс нойр хулжсан үед янз бүрийн эмийг эмчийн жоргүйгээр дураараа хэрэглэж нөхцөл байдлыг хүндрүүлэх нь бий. Тэгвэл 1 минутын дотор унтах энгийн аргачлалыг хүргэж байна.

“4-7-8” арга

Энэхүү аргыг Харвардын Их Сургуулийн доктор, профессор Эндрю Вайл зохиосон бөгөөд эртний Энэтхэгийн иогийн дасгалд суурилжээ. Тиймээс хүний биед ямар ч аюулгүй юм.

1.    4 секундын турш хамраараа зөөлөн амьсгал

2.    Амьсгалаа 7 секундын турш барь

3.    Дараа амьсгалаа 8 секундын турш амаараа гарга

Энэ бол зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулах амьсгалын энгийн дасгал юм. Үүнийг хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.

Сэтгэл санаа тогтворгүй, стресстэй үед цусан дахь адреналиний хэмжээ нэмэгдэж улмаар амьсгал хурдсаж, гүнзгий амьсгалж чадахаа больдог. Харин дээрх дасгал тайвшрахад хамгийн тустай аж. Мөн амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх үед төв мэдрэлийн системийн ачаалал багасч, бухимдал, түгшүүр холддог гэдгийг мэдрэлийн эмч нар хэлж байна.

-Нойрны дутагдал IQ-г бууруулдаг-

Олон хүмүүс шаардлагатай нөхцөлд нойроо хасан ажиллаж амралтын өдрүүд, аль эсвэл дараа нөхөж унтах тухай боддог. Харин зарим нь шөнө хангалттай нойр авч чадахгүй байсаар өглөөг угтдаг.

Судлаачдын үзэж буйгаар өмнө нь хангагдаагүй нойрны хомсдол дараа нь нөхөж унтсанаар бүрэн нөхөгддөггүй гэнэ. Мөн энэ байдал олон удаа давтагдвал жинхэнэ асуудал үүсч эхэлдэг аж. Энэ нь нэг хэсэг хугацааны дараа биш нэлээд хэдэн жилийн дараа хурц хэлбэрээр илэрч эхэлдэг аж. Нойр дутуу явснаас үүдэн ой тогтоолт муудах, шийдвэр гаргах чадвар доройтох, бүтээлч байдал багасах, сэтгэл хөдлөлөө хянах чадвар буурах зэргээр илэрдэг аж. Нийгмийн идэвх оролцоо, сэтгэл санааны тогтвортой байдал ч мөн нойртой холбоотой байдаг.

Нойр дутагдлаас үүдэлтэй хамгийн том эрүүл мэндийн асуудал бол IQ юм. Хэрэв хүмүүс шөнийн нойроо алгассаар байвал IQ-гийн түвшин 5-8 оноогоор буурдаг болох нь судалгаагаар батлагдсан байна.

Түүнчлэн унтахаас өмнө кофеин болон согтууруулах ундаа хэрэглэх, компьютерийн цэнхэр гэрлийг удаан хугацаагаар харах, шөнийн цагаар хооллох зэрэг нь хангалттай нойр авахад саад учруулдаг гэж дээрх эрдэмтэд тайлбарлажээ. Харин өдрийн цагаар богино хугацаанд дугхийх нь олон талын ач холбогдолтойг онцолсон байна.

Тухайлбал, өдөрт тогтмол 45-60 минут нойр авсан хүмүүсийн цусны даралт сэрүүн байсан хүмүүсийнхээс харьцангуй бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд тогтмол дугхийдэг хүмүүс  бусдаас бага стресст ордог аж. Мөн дугхийснээр ажлын бүтээмж дээшилж, тархины үйл ажиллагаа идэвхжин, ой тогтоомж сайжирдаг гэнэ.


Зуслангийн газраа тохижуулах ТАВАН ЗӨВЛӨМЖ

$
0
0

1c2b7f_1_x974

Зуны зугаатай өдрүүд үргэлжилсээр. Хүмүүсийн найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, амарч зугаалахаар зуслан, хөдөө чиглэсэн машины уртаас урт цуваа хэдийнээ бий болжээ.

Та ч бас магадгүй амралтаа үр хүүхдүүд, гэр бүлийнхэнтэйгээ хамт зуслан дээрээ өнгөрүүлэхээр шийдсэн ч байж болох юм. Гэхдээ эрүүл агаартай, тав тухтай, байгалийн үзэсгэлэн бүрдсэн, үзэмжтэй цэмцгэр  ногоон орчин гэдэг сайхан амрахад хамгийн чухал шүү дээ. Иймдээ ч манайхны зуслангийн газар, байшингаа засч сэлбэж, тохижуулах ажлууд ид өрнөж байна. Тэгвэл, олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани RE/MAX Mongolia таны амралтыг ая тухтай байлгах үүднээс зуслангийн газраа тохижуулах, зуслангийн газраа илүү үнэ цэнтэй болгох зөвлөмжийг хүргэж байна.

1. ЗҮЛГЭЭ ЗААГЛАН ТАРИХ

Зуслангийн хашаанд байх хамгийн гол зүйл бол мэдээж нов ногоон зүлэг. Гэхдээ хөрсний болон орчны бохирдол, арчилгаа зэргээс үүдэн зүлэг халцрах, шарилж хогийн ургамал ургах зэрэг сөрөг үзэгдлүүд бий болдог. Ийм учраас тогтмол арчилж, зүлгээ засч янзалж байх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол зүлгээ тэгшилж байх хэрэгтэй бөгөөд зүлэгний 5 см-ээс багасгалгүй тэгшлэхийг танд зөвлөе.

Мөн зүлгийг суулгаж арчлахад зардал их ордог учир тодорхой хэмжээний газарт зааг гарган тарих нь бүр ч илүү цэвэрхэн, цэгцтэй харагдахаас гадна арчилгаанд ч хялбар юм.

2. УРГАМЛЫН СҮРЭЛ БОЛОН ХАЙРГААР ТОХИЖУУЛАХ

Зуслангийнхаа газрыг тэгш сайхан зүлэгжүүлнэ гэдэг үзэмжийн хувьд гайхалтай ч арчилгаа, зардлын хувьд танаас ихээхэн цаг зав мөнгө шаарддаг.

Ийм учраас ургамлын сүрэл болон хайргаар тохижуулах шийдлийг хүмүүс сүүлийн үед ихээр хэрэглэх болсон бөгөөд хайрганы хувьд тоос босохгүй, хямд өртөгтэй, арчилгаа багатай зэрэг олон давуу талтай байхад сүрэл нь хөрсөн дэх чийгийг хадгалж, мөн гадна орчны бохирдол, чийгээс хамгаалдаг давуу талтай.

 

3. ТАРЬЖ БУЙ УРГАМЛЫН ТӨРӨЛДӨӨ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ

Хашаан доторх талбайгаа эмх цэгцтэй, цэвэрхэн харагдуулах нэгэн арга нь тарьж буй ургамлын төрлөө тодорхой тоонд барих юм. Гэхдээ хэтэрхий догматик байдлаар хандах хэрэггүй юм.

Ургамлын олон төрөлт байдал нь био тархалтыг нэмэгдүүлдэг. Энэ нь ямар нэгэн шимэгч хортон шавжны нөлөөллийг бууруулах ба ургамлын цэцэгжилтийн үеийг уртасгадаг сайн талтайг бүү мартаарай.

4. АМАРЧ СУУХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ

Хашааныхаа аль нэг талд амрах, салхилах орчныг нь бүрдүүлээрэй. Ингэхдээ ямар модыг сонгох нь чухал. Сакура мод хамгийн түрүүнд цэцэглэдэг учраас хаврын сайхан мэдрэмжийг танд төрүүлэх нь гарцаагүй. Энэ модноос эхлээд ягаан цэцэг гарч, дараа нь цагаан өнгөтэй болдог. Энэ олон өнгө таны хашаанд амьд архитектурыг бүрдүүлнэ гэсэн үг.

Хуучин цагийнх шиг модоор хийсэн сандал, сүүдрэвч барих нь оновчтой арга биш . Зай талбай их эзэлнэ. Монгол улс эрс тэс уур амьсгалтай учраас сүүдрэвчийг байнга ашиглаад байдаггүй. Мөн модоор сүүдрэвч барих нь зардал ихтэй. Харин үүнийхээ оронд суулгасан том модоо сүүдрэвч болгон ашиглаж болох юм. Мод тань сүүдрэвч болох хэмжээнд ургаагүй бол та зөөврийн сүүдрэвч, сандлыг хэдэн жилдээ ашиглаж болно.

5. ЯВГАН ЗАМ ТАВИХ

Хашаан доторх ногоон байгууламжаа хүний хөлд үрэгдүүлж, сүйдлэхгүйн тулд та явган хүний тусдаа зам тавих хэрэгтэй. Ингэхдээ хөдөлгөөний урсгалаа оновчтой тооцож тавих нь чухал юм. Мөн өндөр зардлаар нүсэр зам тавих шаардлагагүй. Аль болох хямд зардлаар, байгалийн чулуу, цөөн тооны плита, тоосго, сүүлийн үед ашиглагдах болсон нүхтэй хавтан гээд аль болох зардал багатай бөгөөд байгаль экологидоо ээлтэй байхаар замаа шийдэх хэрэгтэй.

Аз жаргалтай амьдралын нууц

$
0
0
4639c77344344782ed51ecb22d14f662
Нэгэн өдөр ухаант эр дээр нэг залуу ирээд та яаж гэргийтэйгээ эв найртай аз жаргалтай амьдраад байна? Таныг бүгд хүндлэн зөвлөгөө авах юм. Нууц нь юунд байна? гэж асуув.
Ухаант эр инээмсэглээд гэргийгээ дуудаж гэнэ. Өрөөнд үзэсгэлэнтэй аз жаргалаар бялхсан бүсгүй орж иржээ.
- Хонгор минь юу болов?
- Хайрт минь чи надад жигнэмэг хийгээд өгөөч. Явж зуурмагаа бэлдээд ир.
- За
Тэгээд 20 минутын дараа эхнэр нь орж ирээд жигнэмэг бэлэн болсон гэж нөхөртөө хэлэв.
- Жигнэмэг дээрээ манай гэрийн хамгийн амттай тосыг нэмээд дээрээс нь хүүгийнхээ төрсөн өдрийн бялуунд хийнэ гэж хадгалсан самраа хийчих.
- За ойлголоо
Тэгээд мөн адил 10 минутын дараа орж ирээд бэлэн болсон гэж нөхөртөө хэлэв.
- Дээрээс нь нэмээд манай цэцэрлэгт ургаж байгаа жимснээс түүж хийгээд жигнээрэй
- За гэж гэргий нь хэлээд гараад явав.
Хагас цагийн дараа тэр гартаа бэлэн болсон жигнэмэг барьсаар орж ирэв.
- Мэдээж бид үүнийг идэхгүй гэж нөхөр хэлэв. Гудамжинд байгаа гахайнуудад өг.
- За, гэж хэлээд эхнэр нь гараад явав.
Зочин мэл гайхаж шоконд оров. Ийм зүйл байж болно гэж үү? Нөхрийнхөө үгнээс нэг ч зөрсөнгүй, бүхнийг хэлснээр нь хийлээ гэж үү
Тэгээд тэр залуу гэртээ туршиж үзэхээр шийдэв. Тэрээр гэртээ ороход гэргий нь найз бүсгүйчүүдтэйгээ ширээний тоглоом тоглоод инээлдээд сууж байв.
- Залуу гэргийгээ дуудав
- Би завгүй байна гэж зочны өрөөнөөс гэргий нь орилох сонсогдов.
-Гэргий минь наашараа!
- 10 минутын дараа гарч ирэв.
- Яасан? чамд юу хэрэгтэй юм?
- Зуурмаг бэлд. Жигнэмэг хийнэ.
- Турж үхлээ юу? Гэрээр дүүрэн идэх юм байна. Тэгээд ч би завгүй байна.
- Зуурмаг бэлд гэж би хэлсэн шүү!
Гэргий нь бөөн уур гарч яваад хагас цагийн дараа зуурмаг бэлэн болсон тухай орилох шахан хэлэв.
- Зуурмаг дээрээ хамгийн сайн тос бас самар нэмээд хий.
- Чи галзуураа юу. Хоёр хоногийн дараа миний дүү охины хурим болно, энэ самар бялуу хийхэд хэрэгтэй.
- Зүгээр миний хэлснээр хий.
Гэргий нь зуурмагандаа самарнаас талын хийгээд нөхөр дээрээ ирж хэлэв.
- Одоо дээр нь жимс хий.
- Чи солиороо юу. Хайран жимс.
- Жимс нэмж хий гэсэн шүү. Тэгээд жигнэ.
Хагас цагийн дараа гэргий нь бэлэн болсон жигнэмэгийг нь авчраад: Одоо тэгээд чи үүнийг идэх юм биздээ?
- Би идэхгүй. Гаргаж гахайнд өг.
- Чи юу гээч… гэж гэргий нь бачимдан уурлаад дуртай юм бол өөрөө гарч гахайнуудаа хоолло! гээд хаалга тас хийх чимээ гарч өөрийнхөө өрөөнд оров. Хэд хоногийн дараа нөхрөө найз бүсгүйчүүддээ шоолон ярьж байхыг сэм сонсов. Тэгээд залуу ухаант эр дээр эргэж очихоор шийдэв.
- Яаж, чухам яаж чи үүнийг хийж чадваа? Танай гэргий чиний хэлсэн бүгдийг үг дуугуй хийсэн. Харин манайх хэрүүл хийж одоо болтол намайг шоолсоор байна гэж залуу үүдээр орж ирээд хувцсаа ч тайлалгүй асуув.
- Бүх юм энгийн. Би би түүнийг загнаж бас тушаадаггүй. Би түүнийгээ хайрладаг, хамгаалдаг, хэзээд түүнийхээ талд зогсдог. Тэр минь миний гэр бүлийн минь амь үндэс.
- Одоо тэгвэл би яах вэ? Өөр хүнтэй гэрлэдэг юм билүү?
- Наад арга чинь хамгийн амархан боловч чамайг хамгаас илүү гунигтай үр дагаварт хүргэх арга. Чамд болон чиний гэргий бие биенээ хүндлэж сурах хэрэгтэй юм байна. Үүний тулд чи эхлэж түүнийгээ аз жаргалтай байлгах бүхнийг хийх хэрэгтэй
- Тиймээ. Би бүхий чадлаараа зүтгэж байгаа шүүдээ.
- Тэгвэл гэргий чинь аз жаргалтай байна уу? Та нар бие биенээ хайрлаж халамжлан хамтдаа жаргах гэж гэр бүл болсон. Харин үүний оронд хэрүүл маргаан хийж, ар нуруугаар бие биенээ муулж байна.
Залуу гүн бодолд орж гэрийн зүг алхав. Гэртээ харих замдаа сарнай цэцэг харав. Яг л ийм сарнай цэцгээр дамжин эхнэрээ өөртөө дурлуулж байснаа санав. Өдөр бүр ямар ч улирал байсан нэг ширхэг сарнай цэцэг өгдөг байж дээ. Ер нь хэзээ би сүүлд түүндээ цэцэг өглөө гэж бодон санах гээд чадсангүй. Тэгээд тэр нэг ширхэг сарнай аваад гэртээ харив. Бүгд унтсан байжээ. Тэрээр гэргийгээ сэрээлгүй орны хажууд сарнай цэцэг тавиад унтаад өгөв. Өглөө нь түүнийг өнгөрсөн олон жилийн хугацаанд анх удаа өглөөний цай, нүд нь аз жаргалаар гэрэлтсэн үзэсгэлэнтэй бүсгүй хоёр орных нь хажууд угтав. Гэргий нь түүнийг олон жилийн өмнөх шигээ чанга тэврээд зөөлнөөр үнсэв. Ингээд залуу хэрэггүй зүйл хийхээ больж хамаг чадлаараа түүнийг аз жаргалтай байлгах бүхий л зүйлийг хийх болов. Эхнэр нь ч мөн адил гэртээ хийх зүйлээ олж ядан байхаа больж нөхөртөө дуртай хоолыг нь хийж бүхнийг нөхөртөө зориулах болжээ.
Олон жил өнгөрч гэрийнх нь хаалгийг нэгэн залуу тогшин орж ирэв.
- Би таныг гэргийгээ их дуулгавартай байлгаж, маш сайн удирддаг гэж сонслоо. Харин би нэг л болж өгөхгүй юм. Бүх мөнгийг минь үрж, үргэлж хүйтэн хөндий байж миний үгийг ер сонсохгүй юм. Таны нууц нь юунд байна? Би зөндөө ном зөвлөгөө уншиж хэрэгжүүлсэн. Үр дүн нэг ч алга.
Гэрийн эзэн инээмсэглээд.
- Зочин минь манайд ор. Гэргий минь яаг жигнэмэг хийх гэж байлаа…

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай

$
0
0
ad2588cfe0fce9a0big_500x500
Насанд хүрсэн хүн хамгийн багадаа 6-8 цаг унтаж амрах ёстой байдаг.  Сайн нойр гэдэг бол хүний эрүүл, эрч хүчтэй амьдрах гол түлхүүр мөн.
Хэрэв та орой унтахдаа нойргүйдэл хэмээх асуудалтай нүүр тулдаг бол, доорх маш энгийн бөгөөд өндөр үр дүнтэй аргыг хэрэглээд үзээрэй.
Зөгийн бал хүний тархин дахь триптофан буюу амин хүчлийг чөлөөтэй эргэлдэхэд тусалдаг учраас эрүүл мэндэд сайн гэж үздэг. Мөн цаашлаад зөгийн баланд агуулагддаг серотонин хүний биеийг бүхэлд нь тайвшруулах нөлөө үзүүлдэг ажээ.
Жор: Нэг цайны халбага зөгийн бал
         Нэг аяга халуун бүлээн сүү
         Нэг дусал ваниллын охь
Нэг аяга сүүгээ халаагаад дэрээс нь зөгийн бал, ваниллын охийг нэмж сайтар хутган орой унтахаас өмнө уугаарай.

Сошиалд од болж буй 71 настай эмэгтэйн зөвлөгөө

$
0
0

Сошиал орчинд 71 настай Тай эмэгтэй Лола Анитагийн зураг ихээр тархах болсон. Насандаа баймгүй сайхан биетэй түүнийг охид эмэгтэйчүүд шүтэн биширч түүний гоо сайхны нууцыг тайлахаар эрмэлзэж эхэлсэн. Тэрээр 55 настайгаасаа эхлэн өөрийгөө ихэд анхаарах болсон бөгөөд тэрээр маш энгийн нэгэн зөвлөгөөг охид эмэгтэйчүүдэд өгчээ. Тэрээр бүсгүйчүүдэд өөрийгөө хайрлахыг зөвлөсөн бөгөөд “Өөрийгөө хайрла, өдөр бүр өмнөхөөсөө илүү сайхнаар харагд” хэмээсэн байна. Өөрийгөө хайрлаж сурсан хүн л өрөөл бусдыг хайрлаж чаддагийн илрэл болж буй тэрээр инээмсэглэлийг өөрийнхөө гол зэвсэг болгосон ажээ.

Image may contain: 1 person, smiling, plant and outdoor

Image may contain: 1 person, smiling

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person, smiling, sitting

Image may contain: 1 person, smiling, standing, tree, outdoor and nature

Image may contain: 1 person, smiling, tree, outdoor and nature

Image may contain: 1 person, smiling, standing, tree, outdoor and nature

Image may contain: 1 person, smiling, sitting

Image may contain: one or more people, outdoor, nature and water

Image may contain: 1 person, smiling, standing and outdoor

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

Image may contain: 1 person, standing and outdoor

Image may contain: 1 person, smiling, standing, tree and outdoor

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 1 person, smiling, standing

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Та өлсөөгүй үедээ юм идэж байгаа зургаан шалтгаан ба үүнийг зогсоох арга

$
0
0

uhuio-600x338

Та өлсөөгүй хэрнээ иддэг

Бид зөвхөн үнэхээр өлссөн үедээ л юм иддэг байсансан бол амьдрал болон калорио хянах зэрэг нь хамаагүй хялбар байх байлаа. Хэрэв тийм байсан бол энэ нь хоолой чинь хатаж аргасан үед ус уух гэх мэт гүйцэлдүүлэх ёстой биологийн энгийн нэгэн хэрэгцээнээс хэтрэхгүй байх байв.  Өлсөхөөс бусад шалтгаанаар иддэггүй хүн маш ховор байдаг. Учир нь бидний ихэнх нь хааяадаа нэг өлсөөгүй мөртөө юм иддэг шүү дээ.

Үүний нэг шалтгаан нь хооллохтой холбоотой өч төчнөөн нөхцөл байдал байна. Жишээлбэл хэнтэй хамт байгаа, ямар үйл явдал тохиож байгаа, таны сэтгэл санаа ямар байгаа гээд л хоолыг зөвхөн таны ходоодыг дүүргэхээс хамаагүй илүү зүйл болгодог. Харин ч хооллох гэдэг нь сэтгэл санааны байдал, юу мэдэрч байгаа зэргээс хүчээ авч байдаг нэгэн төрлийн харилцааны хэлбэр болж хувирдаг. Хэрэв энэ таны хийдэг зүйл шиг сонсогдож байвал хэдийгээр та тэгж төлөвлөөгүй байсан ч гэсэн яагаад юм идээд байдаг шалтгаанууд, тэдгээрийг зогсоохын тулд юу хийж болох талаар дурдлаа.

Сэтгэл санаагаа засах гэж идэх

Ихэнх хүмүүсийн хувьд энэ шалтгаан жагсаалтын хамгийн тэргүүнд бичигддэг. Танд ажлын онцгүй өдөр эсвэл хамаатантайгаа хийсэн хэрүүлийн дараа сэтгэлээ засах гэж иддэг “дуртай”  хоол, зууш байгаа л байх. Харамсалтай нь тайвшруулах нөлөө нь нэг их удаан үргэлжлэхгүйгээр та идэх ёсгүй зүйлээ идсэн байдаг тул голдуу маш богино хугацаанд гэмших сэтгэлээр солигддог.  “Муу муухай мэдрэмжээ хоолоор дарах” нь асуудлыг алга болгочихгүй харин та аливаа асуудалтайгаа халз тулан шийдвэрлэх гэж хичээсэн дээр. Найз руугаа утасдаад сэтгэлээ уудал, уураа дарахын тулд гадуур жаахан алхаад үз эсвэл өдрийн тэмдэглэлдээ бодол санаагаа буулгах нь танд тус болж магадгүй.

Өөрийгөө шагнаж урамшуулах зорилгоор идэх

Би үүнийг хэзээ ч ойлгодоггүй боловч хоолны дэглэм сайн барьсаныхаа төлөө өөрсдийгөө шагнаж урамшуулдаг маш олон хүн мэдэх юм байна. Хааяа нэг өөрийгөө баярлуулж амттай юм идэх нь ердийн зүйл учир нь жам ёсны зүйл л болж байна. Гэвч та зөвхөн сайн байсныхаа төлөө өөрийгөө амттай зүйлээр шагнавал тэр амттан дэндүү онцгой – таны маш их хүсдэг зүйл болж хувирах ба танд дахин дахин идэх хүсэл төрнө.  Өөрийгөө шагнаж урамшуулах өөр арга олоорой, жишээлбэл шинэ дуу татах нь ч юм уу, массажанд орох байж болох юм.

Идэх ёстой гэж бодсон учраас идэх

“Намайг идээч гэж хүссэн учраас би үүнийг идэх ёстой” эсвэл “Ээж үүнийг надад зориулж гараа гарган хийсэн болохоор би түүнийг гомдоомооргүй байна” эсвэл “Хоол хаях нь буруу учир би энэ үлдэгдэл хоолыг идэх ёстой” гэж өөртөө хэлсэн үеээ бодоод үзээрэй.  Оронд нь үлдэгдэл хоолыг цааш нь тавь – энэ бол хийхэд амархан. Хэдийгээр хоол идээч гэж саналыг хүлээж авахгүй байх нь хялбар биш ч “баярлалаа, маш амттай харагдаж байна гэхдээ би одоогоор өлсөөгүй байна” гэж хэлээд үзээрэй.  Эсвэл та эелдэг байхын тулд саналыг хүлээж аван ганц, хоёр хазахад л болно.

Хоол байгаа учир идэх

Ажлынхаа амралтын өрөөнд удсан пончикыг зөвхөн та яг үнэндээ идэх гээгүй-тэр зүгээр л тэнд байж таарсан. Та чихэр хайж яваагүй – тэр мармелад зүгээр л таны найзын гал тогооны өрөөний ширээн дээр байж таарсан. Дараагийн удаа танд иймэрхүү зүйл тохиолдоход “хэрэв энэ хоол миний өмнө байгаагүй бол би үүнийг идэх тухай бодол толгойд минь орж ирэх байсан болов уу?” гэж өөрөөсөө асуугаарай.

Бусад хүмүүс идэж байгаа учир идэх

Ажлын чинь хэдэн хүн хамт өдрийн хоол идье гэж таныг урина. Гэтэл та дөнгөж сая идчихсэн. Хөлбөмбөг үзэхээр найзынх руугаа явахаас өмнө та эрүүл зууш идээд гарсан боловч тэнд таваг дүүрэн тостой зууш таныг хүлээж байлаа. Ийм тохиолдлуудад та “тухайн хамт олны нэг хэсэг”  байх дарамтыг өөр дээрээ мэдэрч магадгүй юм. Гэвч танд л гэж хэлэхэд хэрэв хүсэх юм бол ганц аяга цай эсвэл хундага шампансктайгаар танд хэрэггүй, таны хүсээ ч үгүй тавга дүүрэн хоолтой байсантай адилхан нийтэч байж болдог шүү.

Сатаарахын тулд идэх

Үүнд мөн ‘уйдсан үедээ идэх’ багтана. Таныг хийх ёстой өөр нэг зүйлийг хийхээс саатуулж байгаа учраас эсвэл өөр хийж болох зүйл толгойд чинь орж ирэхгүй байгаа болохоор та иддэг.  Хоолыг өөрийгөө зугаацуулах зүйл мэтээр ашиглах нь аюултай байж болно. Үүний оронд ойрхон гүйгээд ирэх юм уу, сунгалтын дасгал, гэдэсний таталт хийж хоолыг биш дасгалыг өөрийгөө саатуулах зүйл болгоорой.

Гадилаар үснийхээ өнгийг сэргээж, ургуулах арга

$
0
0

Гадил жимсний тусламжтай үснийхээ өнгийг сэргээх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Танд ганцхан ширхэг гадил байхад болно. Та гадилаа холигчинд эсвэл өөрөө жижиглээд сайтар нухах хэрэгтэй.

 

Алхам №2

 

 

Сайтар нухсан гадил дээрээ нэг халбага зөгийн бал эсвэл оливын тос хийгээд хутгаарай.

 

Алхам №3

 

 

Дараа нь үсэндээ жигд түрхээд, үсээ амраана.

 

Алхам №4

 

 

Арван минутын дараа үсээ хүйтэн бүлээн усаар зайлаад дараа нь зориулалтын шампунь хэрэглээрэй.

 

Алхам №5

 

 

Долоо хоногт 1-2 удаа гадилаар үсэндээ маск тавьбал таны хормын төдийд ургаж, гялалзах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Таргаар арьсанд гүн цэвэрлэгээ хийх нь

$
0
0

jkgy-1-600x450

Бүсгүй хүний гоо сайхан ямагт торгомсог, толигор, булбарай зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс нь эрэгтэй эмэгтэй ч бай хүний гоо сайхны төдийгүй эрүүл мэндийн толь болдог. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлдэг гэж хэлж болно.

Арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий.Үүний дотроос таргаар арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөөг энэ удаад сонголоо. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Арьс арчилгаанд хамгийн чухал нь цэвэрлэгээ байдаг. Тэгвэл тараг нь ямар ч төрлийн арьсыг маш сайн цэвэрлэж, цайруулдаг аж. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно.

Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж цэвэрлэ.

Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно.

Хар батгыг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Цагаан будаагаа махны машинаар машиндаж нунтаглаж бэлдэнэ. Овьёосны гурил, цагаан будааны нунтаг, хүүхдийн будаа ижил хэмжээтэйгээр хольж бэлдэнэ. Дээр нь бага зэрэг хүнсний сод нэмж, бүгдийг сайтар хольж хутгаад ариутгасан шилэн саванд хийн хадгална. Ингээд нүүр цэвэрлэх үедээ холимгоос нэг халбагыг авч ижил хэмжээний тарагтай холин нүүрээ цэвэрлэнэ. Ингэхдээ цэвэр нүүр цэвэрлэгээнд зориулсан хөвөнгөөр холимгоос бага зэрэг аван хар батгатай хэсэгтээ зузаан түрхэж өгнө. Дараа нь тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Үлдэгдлийг угаахад арьс бүрэн цэвэрлэгдсэн байхыг харах болно.

Арьсанд гүн цэвэрлэгээ хийх гуужуулах бүтээгдэхүүнийг ч гэртээ өөрөө бэлтгэж болно. Энэ бэлдмэл хуурай болон хэвийн арьсанд тохирно. Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгийн шүүс шахаж хийнэ. Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчлэл үзүүлдэг.

Арьсаа цэвэрлэх, нүх агшаах бол цардуул, цагаан будааны гурил, ургамлын ханд, таргаар хийсэн бигнүүр бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ нэг цайны халбага хатаасан ромашка мөн нэг халбага мөгөв цэцгийг хандална. Гурван халбага хандан дээр мөн хэмжээний тараг холиод төмсний крахмал, цагаан будааны гурил зэргийг хольж зуураад нүүрэндээ тавина. 20 минут хэртэй тавьсны дараа үлдэгдлийг тараг шингээсэн хөвөнгөөр арчин авч, бүлээн усаар угаана.


Хүүхэд яагаад нойргүйддэг вэ?

$
0
0

foot6

Бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог нойргүйдэх, нойрондоо муу болох эмгэгийн үед илрэх шинж тэмдэг:

  • Өдөрт хэт олон цагаар  унтах
  • Боломжийн хугацаанд  унтаж чадахгүй байх  (30-60 мин)
  • Орой унтахаас татгалзах (Өөрөөр хэлбэл заавар өгөөд байхад орондоо орохоос дургүйцэх)
  • Унтаж байхдаа  хурхирах
  • Унтаагаараа явах
  • Хар дарах

Ойролцоогоор хичнээн хүүхдэд дээрх байдал үүсдэг  болоо? Америк эцэг  эхчүүдийн дунд хийсэн судалгааны  үр дүнд бага насны хүүхдүүдийн 20-30%-д нь орондоо орох тал дээр асуудалтай эсвэл шөнө дунд гэнэт сэрдэг  гэнэ. Энэ түвшин сургуулийн насны хүүхдүүдэд илүү өндөр  байсан  бөгөөд  энэ нь эцэг  эхчүүд энэ насны хүүхдүүд нойргүйддэг талаар бараг л бодож үзээгүй байдаг  гэнэ.(Gregory  болон бусад, 2006). Хүүхдийн  эмч нар эцэг  эхчүүдэд зориулсан “нойрны сургалт” авахыг зөвлөдөг. Ингэхийн өмнө эцэг  эхчүүд хүүхдийнхээ нойргүйдээд  байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Зарим нэг хөнгөн хэлбэрийн нойрны асуудлыг заавал сургалт авахгүйгээр гэрийн аргаар шийдэж болдог.

Зан төлөвтэй холбоо бүхий нойргүйдэх  эмгэг

Судлаачдын үзэж байгаагаар  хүүхэд нойргүйдэх  эмгэг  нь хоёр төрлийн замаар үүсдэг гэнэ.  Эхний зам нь эцэг  эхчүүдийн зүгээс тодорхой идэвхижүүлэх  арга ажиллагааны үр дүнд үүсдэг, өөрөөр хэлбэл байнга үлгэр ярьж уншиж өгч унтуулдаг бол хүүхэд тэргүйгээр унтаж чадахаа больчихдог. (Moore болон бусад, 2006). Хоёр дахь зам нь: нас нь жаахан ахиад ирэхээр хүүхдүүд  аав ээжийнхээ аргыг  барахын түүс болдог. Дээрх хоёр  тохиолдолд  аль алинд  нь зан төлөвтэй холбоотой нойргүйдэх эмгэг үүсдэг байна.  Бага насны хүүхэд нойргүйдэх нь маш  олон шалтгаантай байна. Унтлагын цагт гарах асуудал  болон түүнийг засах арга замуудыг дор  сийрүүлэв.

Хүүхэд яагаад нойргүйддэг вэ? нойргүйтэх.jpg

Хар дарах айдас

 Бага насны хүүхэд эцэг эхээсээ холдох үед сэтгэл нь маш  их хямардаг. Хэрэв тийм айдастай байгаа бол түүнд таны тусламж хэрэгтэй байна л гэсэн  үг. Хүүхдийн  уураг тархины боловсруулалт, сэтгэл мэдрэлийн чадвар дутмаг, сэтгэл санааны хямралыг даван туулах чадвар дутмаг байдаг учраас  унтаж амрах явц маш  хурдан  хямардаг. Үнэн хэрэгтээ, хүүхдийн айдасыг үл тоомсорлох нь хар дарсан зүүд болон сэтгэл хөдлөлийн асуудалд хүргэж болохыг судалгааны үр дүн харуулж байна

Хүүхэд яагаад нойргүйддэг вэ? Хар дарах

Унтах цагийг буруу сонгох

Сүүлийн үеийн судалгаанаас харахад  эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдүүдээ маш эрт унтуулах  хандлагатай бөгөөд яг  тэр үед нь хүүхдийн  бие организм унтахад бэлэн болоогүй  байдаг ажээ.Хүүхдийн бие организм д нойр зохицуулагч  даавар  болох  мелатонин хангалттай үүсдэггүй. (LeBourgeois болон бусад 2013).  Орой нь хэтэрхий эрт унтсан хүүхэд өглөө эрт сэрчихээд хийх ч зүйл байхгүй, тэдэнд  уйтгартай байх нь ойлгомжтой,  энэ  байдал  удаан үргэлжилсээр сэтгэл зовнил, айдаст хүргэдэг. (Ferber 2006). Энэ тохиолдол нь хоёр хувилбартай.  Нэг нь та хүүхдээ унтаж л  байвал сайн хэмээн түүний хэрэгцээг  хэт давуулах гээд  байдаг, өөрөөр хэлбэл тухайн  хүүхдийн унтах хэрэгцээг тааруулж чадахгүй байдаг  нь нойрсох дэглэмийг  алдагдуулдаг байна. Нөгөө хувилбар нь та хүүхдээ хэдэн  цаг унтах ёстойг мэдэж байгаа чинь зөв ч гэлээ тэдний дотоод цаг өөр хуваарь дээр тавигдсан байдаг. Өөрөөр хэлбэл орой унтаад орой сэрдэг  нь та бүгдийн амьдралын хэмнэлээс зөрдөг гэж хэлж болно. Энэ тохиолдолд өөрийнх тааваар орой унтана гэсэн цагт  нь унтуулах  хуваарьт шилжих нь хамгийн оновчтой арга юм.

Хүүхэд яагаад нойргүйддэг вэ? Унтах цаг буруу сонгох.jpg

Стрессийн нөлөөгөөр ХЭВЛИЙ ХЭСГЭЭР таргалдаг

$
0
0

228524-24072018-1532397186-620100598-Guiltiiin-yriltslaga-006

Ердөө гуравхан сар үргэлжлэх зуны саруудад, өглөөний цэнгэг агаарт 30-хан минутыг өөртөө зарцуулан гүйгээд үзээрэй. Хариуд нь таны биед маш сайхан үр дүн очих болно. Илүүдэл жингээ хасмаар байгаа, эрүүл сайхан биеэ хадгалахыг хүссэн, уур уцаараас яаж ангижрахаа мэдэхгүй байгаа гээд олон төрлийн асуудлыг гүйлт шийдэх боломжтой.

Хөгжилтэй орныхон яагаад өглөө бүр гүйгээд байдаг вэ. Нэг л “нууц” байгаа биз. Ингээд гүйлтийн талаар сошлд Цахим эмч нэрээр олны танил болоод буй Б.Баярбямба эмчийг ярилцлагад урьсан юм.

-Яагаад гүйх сайн гэж?
-Дулааны улиралд хамгийн тохиромжтой, цусны эргэлтийг сайжруулдаг, бүх булчинд ачаалал өгдөг дасгал бол гүйлт. Гүйх үед араг ясны мөчдийн булчингууд ачаалал авдаг. Энэ үед булчинг идэвхтэй ажиллуулахын тулд цусны эргэлт нэмэгдэж ирдэг. Цусны эргэлтийг нэмэгдүүлэх гэж зүрх цусыг ихээр шахах шаардлагатай болно. Гүйж байх үед зүрхний цохилтын тоо олшроод байдаг нь ийм учиртай. Дээрээс нь амьсгалын тоо олширно. Ингэхээр  хүний зүрхний ачаалал сайжирна. Бид суугаа байдалтай байсаар зүрх маань “залхуу” болчихдог. Тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийж зүрхэндээ ачаалал өгснөөр таны зүрхний булчингийн ажиллах чадварт сайнаар нөлөөлнө.

-Гүйх үед хүний биед ямар процесс явагддаг вэ?
-Нэгдүгээрт, гүйж байх үед эндорфин гэдэг бодис ялгардаг гэж үздэг. Эндорфин гэдэг нь эндо морфин гэсэн үг. Энэ нь бидний бие махбодоос ялгардаг дотоод морфин гэсэн үг. Сэтгэл санаа сэргээх үйлчлэлтэй. Хүн бухимдалтай үед бүх зүйл хар бараан харагддаг бол эндофрин ялгарснаар харах өнцөг өөрчлөгдөж, эерэг болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эндорфин нь бидний биед ялгараад буй стрессийн даавар буюу кортизолыг тэнцвэржүүлдэг. Хоёрдугаарт,гүйж байх үед доод мөчдийн яснуудад ачаалал ирдэг. Яг гүйж байх үед ясан дээрх рецепторууд доргилтыг мэдэрдэг байх нь. Ингэхээр биологийн идэвхт бодисууд ялгардаг гэж үзээд байгаа юм. Гүйж байх үед Остеокальцин гэдэг биологийн идэвт бодис ялгардаг. Энэ нь аль эрхтэнд нөлөөлж байгаагаас хамаарч биологийн идэвхт үйлдлүүдийг үзүүлнэ. Энэ бодис ялгарлаа тэр нь цусаар дамжиж яваад  тархинд очиж хүний тархи мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх, өөрөөр хэлбэл ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Булчингийн хэсгүүдэд очихоороо булчингийн хөгжил сайжрахад нөлөөлнө. Эрэгтэйчүүдийн хувьд остеокальцин нь төмсгөнд өөрийн үүргийг гүйцэтгэхээрээ тестостериний ялгарлыг нэмэгдүүлдэг. Энэ нь бэлгийн үйл ажиллагаа сайжрах сайн нөлөөтэй. Бас нэг бодис яснаас ялгардаг нь остеопонтин байгаа юм. Тэр нь дархлалын эсүүдэд очиж нөлөөлөхөөр дархлалын тогтолцоог сэргээж өгдөг нөлөөтэй. Тэгэхээр гүйлт гэдэг бол хүний бие махбодид маш олон эерэг нөлөө үзүүлдэг байх нь.

Дулааны улиралд хамгийн тохиромжтой, цусны эргэлтийг сайжруулдаг, бүх булчинд ачаалал өгдөг дасгал бол гүйлт

-Яагаад гүйх сайн гэж?
-Дулааны улиралд хамгийн тохиромжтой, цусны эргэлтийг сайжруулдаг, бүх булчинд ачаалал өгдөг дасгал бол гүйлт. Гүйх үед араг ясны мөчдийн булчингууд ачаалал авдаг. Энэ үед булчинг идэвхтэй ажиллуулахын тулд цусны эргэлт нэмэгдэж ирдэг. Цусны эргэлтийг нэмэгдүүлэх гэж зүрх цусыг ихээр шахах шаардлагатай болно. Гүйж байх үед зүрхний цохилтын тоо олшроод байдаг нь ийм учиртай. Дээрээс нь амьсгалын тоо олширно. Ингэхээр  хүний зүрхний ачаалал сайжирна. Бид суугаа байдалтай байсаар зүрх маань “залхуу” болчихдог. Тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийж зүрхэндээ ачаалал өгснөөр таны зүрхний булчингийн ажиллах чадварт сайнаар нөлөөлнө.

-Гүйх үед хүний биед ямар процесс явагддаг вэ?
-Нэгдүгээрт, гүйж байх үед эндорфин гэдэг бодис ялгардаг гэж үздэг. Эндорфин гэдэг нь эндо морфин гэсэн үг. Энэ нь бидний бие махбодоос ялгардаг дотоод морфин гэсэн үг. Сэтгэл санаа сэргээх үйлчлэлтэй. Хүн бухимдалтай үед бүх зүйл хар бараан харагддаг бол эндофрин ялгарснаар харах өнцөг өөрчлөгдөж, эерэг болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл,

эндорфин нь бидний биед ялгараад буй стрессийн даавар буюу кортизолыг тэнцвэржүүлдэг. Хоёрдугаарт,гүйж байх үед доод мөчдийн яснуудад ачаалал ирдэг. Яг гүйж байх үед ясан дээрх рецепторууд доргилтыг мэдэрдэг байх нь. Ингэхээр биологийн идэвхт бодисууд ялгардаг гэж үзээд байгаа юм. Гүйж байх үед Остеокальцин гэдэг биологийн идэвт бодис ялгардаг. Энэ нь аль эрхтэнд нөлөөлж байгаагаас хамаарч биологийн идэвхт үйлдлүүдийг үзүүлнэ. Энэ бодис ялгарлаа тэр нь цусаар дамжиж яваад  тархинд очиж хүний тархи мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх, өөрөөр хэлбэл ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Булчингийн хэсгүүдэд очихоороо булчингийн хөгжил сайжрахад нөлөөлнө. Эрэгтэйчүүдийн хувьд остеокальцин нь төмсгөнд өөрийн үүргийг гүйцэтгэхээрээ тестостериний ялгарлыг нэмэгдүүлдэг. Энэ нь бэлгийн үйл ажиллагаа сайжрах сайн нөлөөтэй. Бас нэг бодис яснаас ялгардаг нь остеопонтин байгаа юм. Тэр нь дархлалын эсүүдэд очиж нөлөөлөхөөр дархлалын тогтолцоог сэргээж өгдөг нөлөөтэй. Тэгэхээр гүйлт гэдэг бол хүний бие махбодид маш олон эерэг нөлөө үзүүлдэг байх нь.

-Гүйж эхлэхийн тулд ямар нэгэн бэлтгэл хэрэгтэй юу эсвэл зүгээр л гараад гүйчих үү?
-Гүйхийн тулд сүртэй бэлтгэл шаардлагагүй. Эхлээд хөлний үе мөчийг маш сайн халааж өгөх мөн амьсгалын дасгал хийгээрэй. Ялангуяа шагай, өвдөг хэсгээ халаасны дараа гүйгээрэй. Анх гүйж байгаа тохиолдолд яарах, хурдтай гүйх шаардлагагүй. Өөрийгөө эхлээд мэдэрч гүйх хэрэгтэй. Эхлээд зөөлөн алхах, дараа нь спорт алхаагаар алхах гэх мэт.

-Өглөө гүйхээр гарахдаа цайгаа уучихаад гарах уу, өлөн байх ёстой юу?
-Өглөө гүйж байгаа бол өлөн гүйх нь тийм ч зохистой биш, гэхдээ хэт их юм идчихээд гүйх нь бас зохисгүй. Зөгийн балтай ус уучихаад гарах хэрэгтэй. Зөгийн бал нүүрс ус учраас ядарч тамирдахгүй.

-Гүйж байхдаа ус уугаад байж болох уу?
-Болохгүй зүйлгүй. Олон километрийн марафонд гүйж байгаа хүмүүст бол гүйх явцад нь уух ус өгдөг. Харин ойрын зайд 10-20 минут гүйхэд хажуудаа ус бариад гүйх нь дөнгөж эхэлж байгаа хүмүүст бол бүр төвөгтэй.

-Амьсгалаа яаж зөв авах вэ?
-Хамраараа амьсгаа аваад, амаараа зөөлөн гаргаад байх хэрэгтэй. Уушги ойр ойрхон тэлж, агшиж байх ёстой эрхтэн. Буруу амьсгал авах, ойр ойрхон амьсгалаад ирэхээр хүчилтөрөгчөө гүйцэд авч, гаргаж чаддаггүй. Гүйх үед хэт их амьсгаадаад байвал хамраараа гүнзгий амьсгаа авч, амаараа сайн гаргаж гүйвэл хэт амьсгаадах нь гайгүй болно. Мөн гүйж байх үед буруу амьсгал авснаас болж хоолой хатах, ам хатах тохиолдол байдаг.

-Зөв гүйх, буруу гүйх гэдэг зүйл байдаг уу. Миний хувьд ойрхон ойрхон гишгэж гүйгээд байдаг. Ер нь өвдөгөө өргөж гүйх ёстой ч гэх юм уу, тийм техник байдаг уу?
-Тийм юм байхгүй ээ. Гүйлтийн техник гэдэг ойрын зайд хурдтай гүйх мэргэжлийн спортод л хамаатай. Нийтийн биеийн тамирт тийм нарийн заалтгүй. Хүн бүр өөр өөрийн гишгэлттэй, онцлогтой. Хамгийн гол нь амьсгалаа зөв тохируулах нь хамгийн чухал юм.

-Хүн өдрийн аль хугацаанд гүйх нь илүү үр дүнтэй вэ?
-Өглөө, орой алинд ч гүйж болно. Өглөө гүйхэд гүйлтээс гарах ашиг тустай бодисууд биеэс ялгарч ажлын бүтээмжид эерэгээр нөлөөтэй.

-Унтамхай хүмүүсийн хувьд унтаж унтаж байгаад 10 цаг орчмын үед гүйвэл яах бол?
-Болно. Цагийн хувьд асуудалгүй. Заавал үүрээр гүйх ёстой гэхгүй. Мэдээж халуун өдөр 09:00-10:00-ийн үед босоод гүйхэд халууцахгүй л бол гайгүй. Харин хэт орой унтахынхаа өмнө гүйхээр цусны эргэлтийг чинь сайжруулах тул хүн сэргэчихдэг тал бий. Тэгэхээр хэт орой гүйх зохимжгүй юм.

-Гүйсний дараа юунд анхаарах вэ?
-Гүйсний дараа сунгалтын дасгал сайн хийх хэрэгтэй.

-Булрахгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ. Нэгэнт булгарчихсан бол яаж булраагаа арилгах вэ?
-Гүйх үед булчинд ачаалал өгч, хүчилтөрөгчийг бие махбод шингээж байгаа. Булралт нь хоёр, гурав хоноод арилчихдаг. Богино хугацаанд арилгая гэвэл оройдоо халуун бүлээн давстай ваннтай усанд хэвтчихвэл судас тэлэгдээд цусны эргэлт сайжирч сүүний хүчил гэдэг зүйлийг хурдан зайлуулах процесс явагдаж эхэлнэ. Тэгээд ирэхээр булрах нь багасна.

-Гүйж байхад ядраад эхлэх үед алхчихдаг. Тэр хэр зөв бэ. Ирж байгаа ачааллыг даван туулах ёстой юу, эсвэл ингээд аргалаад байж болох уу?
-Даван туулах ёстой. Гүйлтийн хувьд тэсвэр тэвчээр гаргаж аливааг даван туулж байж цаашаа шат ахина гэсэн үг. Тэгэхээр гүйлт дээр пуллсээ мэдэрдэг байвал кардио ачааллыг тооцох ёстой. Яаж кардио ачааллыг тооцох вэ гэхээр зүрхний цохилт чинь хэд болоод байгаа вэ гэдгийг мэд. Энгийн үед зүрх минутанд 60-90 удаа цохилох нь хэвийн. Зүрхний цохилт олшрохыг кардио ачаалал гээд байгаа юм. Энийг хэмжихдээ тогтмол тооноос хасдаг. 200 гэсэн тогтмол тооноос насаа хасчихна. Гарч байгаа тоо бол тухайн хүний кардио дасгалаас авах дээд ачаалал. Гэхдээ үүний 65-80 хувийг авахад болно. Ингэснээр бие мах бодийн бодисын солилцоо түргэсч, хүсэн хүлээж буй үр дүндээ хүрнэ гэсэн үг. Кардио ачааллын үед зүрхний цохилт хурдасдаг. Энэ нь ачаалал багатай байсан зүрх ачаалал авч байна гэсэн үг учир хэцүү байсан ч даван туулах хэрэгтэй. Энэ ачааллыг аваад байдаг болчихоор дараа тэр ачаалал дээр ирэхээр зүрх чинь ачаалах нь арай багасаад ирнэ. Тэгж байж дасгал хөдөлгөөн хийхэд шат ахих юм. Түүнээс жаахан гүйгээд, ачаалал авангуут нь больчихоод байвал кардио ачаалал гэдэг юмаа авч чадахгүй.

Эхлээд хөлний үе мөчийг маш сайн халааж өгөх мөн амьсгалын дасгал хийгээрэй. Ялангуяа шагай, өвдөг хэсгээ халаасны дараа гүйгээрэй

-Гүйлтээ илүү үр дүнтэй болгохын тулд нэмэлтээр хэрэглэх зүйл бий юу?
-Эмэгтэйчүүд хэвлийгээ скотчоор ороох, зарим нь бүс зүүх гэх мэт янз бүрийн арга хэрэглэж байгаа харагддаг. Гүйх үед маш олон төрлийн булчин ажилладаг учраас тэр бүх булчинг ажиллуулахын тулд бие сул байх ёстой. Биеийн тамирын хувцас гэж тусдаа байдаг нь биеийг сул байлгах гэж л шүү дээ. Гэтэл бие тамирын хувцас өмсчихөөд дотор нь бие тамирын бус юм хийчихээр булчингуудаа сайн ажиллуулж чадахгүй. Булчин сайн ажиллаж байж цусны эргэлт чинь сайжирна. Эмэгтэйчүүд үнэхээр бие цэгцлэх зүйлсээ зүүмээр байгаа бол бэлтгэлээсээ гарч ирээд зүүж болно. Яг гүйж харайж байгаа үед бие тамирын хувцастай байх ёстой.

-Зарим фитнессийн багш “эмэгтэй хүн хэт их гүйгээд хэрэггүй. Хөх өгзөг багасдаг учраас сунгалтын дасгалуудаа хийж байгаад үндсэн дасгал руугаа ор” гэж зөвлөдөг гэсэн. Тэр хэр үнэн юм бол оо?
-Гүйх гэдэг нь аэроб дасгалын төрөлд ордог. Хүчилтөрөгчийг биед хамгийн сайн шингээж өгдөг. Тэгэхээр бодисын солилцоо маш сайн явагдана гэсэн

үг. Энэ бодисын солилцоо нь арьсан доорх өөхөн давхарга, мөн дотор эрхтэний өөхлөлтийг багасгахад нөлөөтэй гэсэн үг. Гэхдээ яг хэсэгчилж нөлөөлнө гэж байхгүй. Арьсан доорх өөхөн давхарга биеийн бүх хэсгээр байдаг. Ингэхээр өөхөөрөө тонтойсон  тарган хүмүүсийн өгзөг бууна. Харин гүйлтийнхээ дараа булчинд ачаалал өгсөн дасгалуудыг хийж өгзөг хэсгийн булчингаа хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь эхлээд аэроб төрлийн дасгалуудыг хийж, илүүдэл өөх багассаны дараа булчинд ачаалал өгөх дасгалуудыг зөвлөвөл илүү үр дүнтэй. Хөхний хувьд бас адилхан. Гэхдээ хөхийг үүсгэж байгаа хөхний булчирхайлаг хэсгүүд багасахгүй.

-Нүүрэнд бас нөлөөлдөг гэж үзээд байдаг шүү дээ. Гүйх үед бас нүүрний өөх багасдаг уу?
-Тийм ээ. Гэхдээ нүүрний өөхийг хэт их багасгаж болохгүй. Тодорхой хэмжээнд байх ёстой. Тэр ч бүү хэл нүүрэнд өөх шахах гоо сайхны мэс ажилбар хүртэл байдаг шүү дээ. Өөхийг хэт ад үзэж болохгүй. Арьсан дор хэвийн хэмжээндээ байх ёстой.

Булралтыг богино хугацаанд арилгая гэвэл оройдоо халуун бүлээн давстай ваннтай усанд хэвтээрэй

-Зохистой хугацаа гэж байдаг уу?
-Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дунджаар 30 минут хийх ёстой. Дөнгөж эхэлж байгаа хүмүүс бол 20 минут гүйхэд болно. 30 минут дасгал хөдөлгөөн хийж байж хүний бие махбодийн цусны эргэлт сайжирч, зохих ачааллуудыг авснаар дасгалын горимд хүний бие махбод шилжиж байна гэсэн үг. Дунджаар 30 минут гүйхэд хүн хүний гүйлтийн хурднаас хамаарч 3-5 километр замыг туулдаг. Тав орчим км гүйхэд 350 ккал шатаана. Энэ илчлэгийг хоолтой зүйрлэвэл нэг ширхэг бургер болно. Харин зүсэм пицца ойролцоогоор 300 ккал илчлэгтэй. Тийм учир дасгал хөдөлгөөн хийж байгаа гээд хамаагүй идээд байж бас болохгүй. Галбиржихад дасгал хөдөлгөөн 20 хувь, хооллолт 80 хувь гэдэг.

- Гүйхэд бөөр өвддөг үү?
-Гүйхэд бөөр өвдөнө гэж байхгүй. Бөөр бол хэвлийн хөндийд байдаг эрхтэн. Бөөрийг гол тогтоож байгаа зүйл нь бөөрний өөх байдаг. Тэгэхээр туранхай хүмүүс бөөр унжсан, унасан байна гээд байдаг нь өөх багатай байдагтай холбоотой. Байнгын өндөр ачаалалтай, үсэрч харайх зүйл хийхгүй бол шууд бөөрөнд ачаалал өгөх нь гайгүй.

-Хориглох заалт байдаг уу?
-Мэс засал хийлгээд удаагүй байгаа бол хориглох заалттай байж болно. Ямар ч өвчин байсан эмч “идэвхтэй хөдлөөрэй” л гэсэн зөвлөгөөг өгдөг. Энгийн алхалтаас эхлэх үү, хөнгөн гүйлтээс эхлэх үү өөрийнх нь асуудал. Ямар ч хүн өөрөөсөө хэтэрсэн ачаалал авах нь сөрөг нөлөөтэй. Хамгийн гол нь хүн өөрөө өөртөө тохируулж л гүйх ёстой. Мөн зүрхний өвчтэй хүн шууд зүрхний ачаалал авах нь зохимжгүй. Зүрх муутай хүмүүст  кардио ачаалал өгөхгүйгээр булчинд ачаалал өгдөг сунгалтын дасгалууд, хэрвээ чадвал иогийн дасгалууд зүрхэнд ачаалал өгөхгүй мөртлөө захын булчингуудад ачаалал өгч, хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулдаг.

-Хүмүүс янз бүрийн шалтгаанаар л гүйж эхэлж байгаа байх. Хөдөлгөөний дутагдалд орсон хүн бол эрүүл мэндээ сайжруулах, тарган хүн бол турах гэх мэт. Ер нь хэдий хугацааны дараа үр дүнгээ өгч эхлэх вэ?
-Гүйж эхэлсэн өдрөөсөө үр дүн нь мэдрэгддэг. Ер нь дасгал хөдөлгөөн хийснээр бие махбодод илт өөрчлөлт харагдаж эхлэхүйц хугацаа гэвэл 3-6 сар гэдэг. Жишээ нь энэ хугацаанд таргалалттай хүнийг “хөөх чи турчихжээ” гэж гаднаас нь хараад мэдэгдэхүйц хугацаа.

-Хэт их турмааргүй, гэхдээ дасгал хөдөлгөөнтэй эрүүл чийрэг байх хүсэлтэй хүмүүс жишээ нь яах ёстой вэ. Тодорхой хэмжээнд гүйж байгаад больчихсон дээр юм уу?
-Хүн биеийнхээ бүтцийн хоёр юмыг  сайн ойлгоод авах хэрэгтэй. Нэгдүгээрт өөх байдаг. Хоёрт, булчин байна. Эдгээрийн харьцаа аль болох зохистой хэмжээнд байх ёстой. Өөрөөр хэлбэл хөнгөн эрчимтэйгээр 3-5 км гүйхэд өөх шатаах үйл ажиллагаа илүү их явагдаж байдаг. Хэрвээ булчингийн хөгжлүүдээ илүү авъя гэвэл интервалтайгаар гүйж эхлэх хэрэгтэй. 5 минутын турш хөнгөн гүйгээд, ойр зайд хурд авч гүйвэл анаэроб исэлдэлт гэдэг юм хүний бие махбодод явж эхэлнэ. Ингэснээр булчингийн хөгжил сайжирна. Ойрын зайн гүйлтийн тамирчид маш булчинлаг байдаг. Тэд бол бодибилдингийнхан шиг төмөр өргөхгүй атлаа яагаад булчинлаг болоод байна гэхээр богино зайд хурд, ачаалал аваад ирэхээр хүний биед махбод хүчилтөрөгчийг бага шингээж бодисын солилцоо явагдаж эхэлдэг. Тэр үед булчин хөгжүүлэх анаэроб исэлдэлт илүү явагдана. Гэтэл марафон гүйлтийн тамирчид туранхай байдаг.  Тэд хурд авахгүй, жигд гүйгээд л байдаг тул өөх нь шатаад л байна. Булчингийн нарийн ширхэг нь чанаржаад байдаг гэсэн үг.

-Тэгэхээр нэлээн төлөвлөлттэйгээр гүйнэ гэсэн үг үү?
-Гүйж эхэлж байгаа хүн хөнгөн эрчмээр гүйж яваад шат ахих нь байна шүү дээ. Дараа нь өөрөө арай илүү зүйл хүсээд эхлэх үедээ интервалтай гүйж эхэлнэ гэсэн үг. Богино зайн гүйлтүүдийг гүйлт дундаа холбож өгвөл илүү өөх шатаалт явагдаж, булчингийн хөгжил ч сайжирна гэсэн үг. Өөх нь багасаад эхэлбэл зааланд хэсэгчилсэн ачаалал өгөх гантельтай дасгалуудыг хийж эхэлж болно.

-Гүйх үеийн хооллолтоо яаж анхаарах вэ?
-Энгийн нүүрс усны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Бүхэл үрийн гурил дангаар нь идэж чадахгүй бол цагаан гурилыг бүхэл үрийн гурилтай холиод цуйвангаа хийгээд идэх хэрэгтэй. Гурил гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах, цагаан будаа, төмс болон  бүх төрлийн амттануудынхаа хэрэглээг багасгачих юм бол хоёр дахин үр дүн гарна. Эхлээд ядаж гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг багасгах нь хамгийн чухал. Мөн 18:00 цаг бүр болохгүй бол 20:00 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн, хүнд хоол  идэхгүй байх хэрэгтэй. Бүр хоолны дуршил хөдлөөд байвал жимс жимсгэнэ хэрэглэж болно. Оройн цагаар бол тараг уух зүгээр. Гурилан бүтээгдэхүүн болон сахартай ундаанууд хүнийг донтуулдаг гол бүтээгдэхүүн юм. Хүнийг биеийг донтуулдаг хэд хэдэн бүтээгдэхүүн байна. Үүнд алкоголь, тамхины никотин, хар тамхи, кофены кофеин , сахар зэрэгт хүний бие махбод донтдог. Нэг орчих юм бол гарахад хэцүү. Дадал зуршлаас  хамаарч хүн донтдог учраас энэ дадлыг өөрчилчихвөл донтолтоос гарах боломжтой.

-Гадаа эсвэл зааланд гүйхийн ялгаа бий юу?
-Битүү орчинд гүйх, гадаа хүчилтөрөгчтэй орчинд гүйх нь эрс ялгаатай. Туулах орон зай гэдэг хүний сэтгэл санаанд маш их нөлөөтэй, мөн гадаа гүйх нь хүчилтөрөгч ихээр биед шингээнэ. Тиймээс зуны улиралд аль болох  гадаа гүйх хэрэгтэй. Хүйтний улиралд бол дотор зааландаа гүйх хэрэгтэй. Утаа ихтэй орчинд гүйнэ гэдэг өөрийгөө бараг хорлож байгаагаас ялгаагүй. Зааланд дасгал хийхдээ багш дасгалжуулагч нартайгаа яриад өөрийн биед тохирсон дасгалыг хийгээд явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр эмэгтэйчүүд хэвлийгээ багасгая гээд шууд гэдэсний таталт хийгээд эхэлдэг. Тэр бол төдийлөн үр дүнтэй биш. Хэвлийн таргалалтыг арьсан доторх өөхөн давхарга, хэвлийн булчингийн цаанах чацархайн өөх бүрдүүлж байгаа.  Тэгэхээр гэдэсний таталт хийхэд тэр хэсгийн хэвлийн булчинд л ачаалал өгөхөөс биш өөх шатаах процесс явагдаж арьсан доорх өөх, чацархайн өөх шатаалт явагдахгүй. Тэгэхээр хэвлийн хэсэгтээ өөхлөлттэй хүн бол эхлээд өөхөө багасгах хэрэгтэй. Тэгж байж гэдэсний таталтаа хийнэ. Өөх багасчих юм бол гэдэсний таталтаа ч хөнгөн үр дүнтэйгээр хийнэ. Харин өөхийг шатааж багасгах үндсэн дасгал нь гүйх.

-Тэгвэл шууд гэдэсний таталтын дасгал хийгээд байгаа нь ямар ч үр дүнгүй гэсэн үг үү?
-Яг үнэнийг хэлэхэд бол өөрийгөө зовоогоод байна гэсэн. Дасгалаа буруу хийхээр богино хугацаанд үр дүн гарахгүй, өөх нь шатаж өгөхгүй. Энэ тохиолдолд сэтгэл санаагаар унана, дасгалдаа явахаа болино. Үр дүн гаргахын тулд мэдээж өөрийн сэтгэл санаа чухал бас зөв арга техникээр явна гэдэг нь их чухал байгаа юм. Дасгал бүр өөр өөрийн гэсэн чиглэсэн үүрэгтэй. Гүйгээд ирэхээр бүх булчинд ачаалал өгнө. Тэгэхээр булчингуудын ажиллах чадвар сайжрах болно. Магадгүй нэг сар гүйчих тэрний дараа гэдэсний дасгал хийгээд үзээрэй үнэхээр сайжирсан байх болно. Тогтмол гүйдэг болсны дараа хүний бие махбодийн ачаалал даах чадвар сайжирдаг. Гар дээр суниаж чаддаггүй байсан бол суниаж чаддаг болно. Тэгэхээр гүйлт бол бидний бие махбод тамир тэнхээ суух, кардио ачаалал даах үндэс суурийг тавьж өгдөг гэсэн үг юм.

Хэвлийн хэсэгтээ өөхлөлттэй хүн бол эхлээд өөхөө багасгах хэрэгтэй. Тэгж байж гэдэсний таталтаа хийнэ

-Гүйх, алхах хоёр ялгаатай юу?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 10 мянган алхам алхах ёстой гэж заасан. Энэ нь хүний  эрүүл саруул амьдрах үндэс болж өгдөг. 10 мянган алхамд кардио ачаалал авахгүй ч хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Гүйх нь хүний бие махбодод кардио ачаалал өгдөг учраас идэвхтэй дасгал хөдөлгөөн юм. Алхах нь зөв, үр дүнгээ ч бас өгөх болно. Гэхдээ илүү үр дүнд хүрье гэвэл гүйх нь зөв. Мөн хоолон дээрээ анхаарахгүй бол дасгал хөдөлгөөн хийлээ гээд эрс өөрчлөлт гарахгүй.

-Ер нь олигтой хүчилтөрөгчгүй  оффисст суугаад л стресс бухимдалд их автдаг хүмүүс гүйгээд байвал болчих юм биш үү?
-Өглөөдөө гүйчих юм бол хэтрүүлж хэлэхэд байгууллагаараа инээгээд сууж байх нь. Уурлаад байх үед ялгараад байгаа даавар бол бөөрний дээд булчирхайгаас ялгардаг кортизол гэх даавар. Түүний тэнцвэрийг нь барьж байдаг даавар бол гүйх үед ялгарч байгаа эндорфин. Хүнийг уурлуулж бухимдуулаад байгаа тэр кортизол даавар хэвлийн өөхлөлтийн процессыг нэмэгдүүлдэг. Стрессийн гаралтай дааврын таргалалтын үед хүн мөчдөөрөө туранхай мөртлөө хэвлий нь таргалчихсан байдаг. Бид нэг нэгнийгээ аалзан биетэй гээд шоолоод байдаг биз дээ. Энэ бол стресстэй холбоотой таргалалт юм. Стресс нь өөрөө хэвлийг томруулахад маш чухал нөлөөтэй. Хэчнээн бага хоол унд идсэн ч стрессийн дааврын нөлөөгөөр хэвлийн өөхлөлт нэмэгдэж, тэр дундаа чацархайн өөхлөлтийг нэмэгдүүлэх процессыг дэмжиж байдаг.

-Зарим спортод сул тал гэж байдаг шүү дээ. Түүн шиг гүйлтэд сул тал гэж бий юу?
-Гүйлтийг “хаан дасгал” гэдэг. Ямар ч спорт үндсэн бэлтгэлээ хийхээсээ өмнө гүйдэг. Тэгэхээр сул тал гэх юмгүй. Хамгийн гол нь гүйх үедээ биед эвтэйхэн хувцас өмсөх нь чухал. Биед эвтэйхэн юм өмсөөгүйгээс буруу гишгээд хөл, шагай гэмтэх, хэт их жинтэй хүмүүс гэнэт  хурдтай  гүйснээс болж зүрхэнд хэт ачаалал үүсэхийг үгүйсгэхгүй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Жич: Цахим эмчийн үүсгэсэн “Хэвлийн таргалалт” группт та ЭНД ДАРЖ элсэж мэдээлэл авах, туршлага судлах боломжтой. Мөн Цахим эмчийн хуудсанд ЭНД ДАРЖ сонирхоно уу.

Сэтгүүлч О.Ариунбилэг

YOLO.MN

Таны арьс улайж, загатнадаг уу

$
0
0

10-7-cover-1503546094402_500x500

Хэт хөлрөлт
Биеийн дасгал хийх үед, эсвэл халуун бүгчим орчинд бараг бүх хүн хөлөрдөг боловч зарим хүн бусдаас илүү хөлөрдөг. Хэт хөлрөлт өсвөр насныханд түгээмэл боловч бас насан турш үргэлжлэх тохиолдол ч бий. Хөлөрснөөс болж хүний биеэс үнэр гарах шалтгаан үүсч, бусад хүнтэй харилцахад сөргөөр нөлөөлөх осолтой. Түүнчлэн хэт хөлөрдөг хүмүүс арьсны мөөгөнцрийн халдварт өртөх нь илүү юм. Зарим хүн төрөлхийн хөлрөх бэрхшээлтэй байдаг ч стресс хямрал, сэтгэлийн түгшүүр зэрэг бусад хүчин зүйл нөлөөлж бас чаддаг. Заримдаа сарын мөчлөг саатах үед, мөн тиройд /сээр нуруутан амьтдын өсөлтийн дааврыг ялгаруулдаг хүзүүний том булчирхай/ булчирхай хэт идэвхжих үед эмэгтэйчүүдэд хөлрөлт үүсдэг.
- Хэрэв хөлрөлт хэвийн бус, эсвэл удаан үргэлжилж байвал,
- Та биеийн жингээ алдаж байвал эмчид үзүүлээрэй.
Та өөрөө юу хийх боломжтой вэ?
Хөлрөлт болон биеийн үнэрийг багасгахад тусалдаг, гэрийн нөхцөлд хийж болох эмчилгээний дараах аргуудыг хэрэглэж болно.
- Өдөр тутам дор хаяж нэг удаа бүлээн /гэхдээ халуун биш/ устай шүршүүр, эсвэл онгоцонд орохыг хичээ. Уснаас гараад биеэ бүрэн сайн хатааж бай.
- Хөлс ялгарахаас сэргийлдэг бэлдмэл, эсвэл анхилуун шингэнтэй хослуулсан, хөлс ялгарлыг бууруулдаг шүршигч хэрэглэ. Хэрэв жирийн шүршигч бодис тус болохгүй байвал хөнгөн цагааны хлорид агуулсан арай хүчтэй шүршигч хэрэглэж үз. /”Эмийн эмчилгээ” хэсгийг уншина уу/ + Өдөр бүр цэвэр дотуур хувцас өмс. Даавуун болон таны арьсанд илүү тохирох байгалийн материалыг сонгон хэрэглэж, бариу хувцас өмсөхгүй байхыг хичээ.
- Хэрэв таны хөл хөлөрдөг бол арьсан гутал, даавуун оймс өмсч, оймс, гутлаа ойр ойрхон сольж бай. Боломж гарах бүрт задгай сандаал өмсч, гэртээ хөл нүцгэн явахыг хичээ.
- Биенээс алдагдаж байгаа шингэнийг нөхөхийн тулд өдөр бүр наад зах нь найман аяга ус уу. Согтууруулах бодис, кофейн агуулсан кофе, ундаа, халуун шингэн бүү уу.
- Таныг хөлөргөх магадлалтай тул халуун ногоотой хоол идэхээс зайлсхий. Мөн таагүй үнэр гаргахаас зайлсхийхийн тулд сонгино, сармис бүү ид.
- Хэрэв таны жин хэвийн хэмжээнээс хэтэрсэн бол жингээ хасахыг хичээ.
Хөлрөлтийн эсрэг бэлдмэл ба шүршигч үнэртнүүд
Хөлрөлтийн эсрэг бэлдмэлүүд нь хөлс ялгарч байгаа сүвүүдийг тагладаг бол шүршигч үнэртнүүд биеийг таагүй үнэртэй болгож байгаа арьсны бактериудад голдуу нөлөөлдөг. Сүүлийн үеийн олон бүтээгдэхүүн аль алиныг нь агуулдаг учир усанд орсны дараа өдөр тутам хэрэглэж болдог. Хэрэв таны арьс цочирч байвал харшил үүсгэхгүй бүтээгдэхүүн хэрэглээрэй. Мөн хөлс шингээгч ба хөлд зориулсан нунтаг хэрэглэж болно.
Хөнгөн цагааны хлоридтой бэлдмэлүүд нь суга, гарын алга, хөлийн улны хэт хөлрөлтийг намдаадаг. Эдгээр бэлдмэлийг хуурай арьсанд шөнө түрхээд, дараа өдөр нь голдуу угаана.
Хөлрөлт багасахын хэрээр эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг багасгах хэрэгтэй. Үрэвссэн арьс, нүд, уруулд энэ бэлдмэлийг ойрхон хэрэглэж болохгүй. Мөн түрхэхээс 12 цагийн өмнө үсийг нь хуссан арьсанд хэрэглэж болохгүй.
Хөнгөн цагааны хлоридийг хэрэглэх. Хэрэглэхийн өмнө арьсаа бүхэлд нь сайтар угааж, хуурай болтол хатаана.
Хэрэв:
- Дээрх зөвлөмжүүдийг хэрэглэж байгаа ч хэт хөлрөлт, эсвэл биеийн таагүй үнэр танд төвөг удсаар байвал,
- Хэт хөлрөлттэй холбоотой бусад шинж тэмдэг илэрч байвал эмчээс нарийвчилсан зөвлөгөө аваарай.
 Загатналт
Загатналт голдуу ноцтой бус байдаг ч удаан үргэлжилбэл, олон маажсанаас болж арьсыг гэмтээж, загатналтыг улам хүндрүүлэх осолтой. Шавжинд хазуулах, ургамал, төмөр, химийн бодис, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт хүний бие хариу үзүүлэх үед голдуу хэсэг газар загатналт үүсдэг. Харин арьс хуурайших, хэт халууцаж туурах, арьсны тууралтууд, арьсны мөөгөнцөр, арьсны халдвар, экзем, псориаз /хайрст үлд/ зэрэг арьсны өвчний үед том талбайд загатналт үүснэ. Бие бүхэлдээ загатнах нь диабет өвчин, элэгний зовиурууд, эсвэл эмийн хариу үйлчлэлээс шалтгаалж болдог. Мөн сэтгэлийн зовиур, хямрал ч ноцтой загатнах шалтгаан болж чаддаг.
Мөн “Хамуу”, “Арьсны тууралт”, “Экзем”, “Псориаз”, “Арьс хуурайшилт”, “Халууцалтын тууралт”, “Арьсны мөөгөнцөр”, “Шавжинд хазуулах, хатгуулах” тухай нэмж уншаарай.
Хэрэв эмчийн бичиж өгсөн жорын эмнээс шалтгаалан загатнаж байгаа мэт санагдаж байвал эхлээд эмчтэйгээ зөвлөөрэй.
Та өөрөө юу хийх боломжтой вэ?
Загатналтыг багасгахад туслах зарим арга:
- Маажихгүй тэсэхийг хичээж, арьсаа гэмтээхгүйн тулд хумсаа богинохон тайр.
- Хүйтэн жин тавь. Гар нүүрийн цэвэр алчуурыг хүйтэн усанд норгож, усыг нь мушгиад, загатнаж байгаа хэсэгт тавина. Загатнах бүрт дахин жин тавь.
- Каламин лосьон, кротамитон тос зэрэг загатналт бууруулагч бэлдмэл хэрэглэ.
- Цэвэрлэгээний бодис, металл эдлэл зэрэг цочроогчоос шалтгаалж, улайж, загатнаж байгаа арьсанд хүчтэй бус гидрокортизоны тос түрхэж үз. Мөн шавжинд хазуулах, хатгуулах үед ч энэ тос тустай.
- Арьс хуурайшсан бол чийгшүүлж, хамгаалж бай.
- Хэрэв стресс хямралаас болж загатналт улам ихэсч байвал гүнзгий амьсгалах дасгалууд ба булчин суллах аргуудыг хэрэглэ.
- Боломжтой бол халуун, чийглэг орчинд орохгүй байхыг хичээ.
- Байгалийн материалаар хийсэн хэлхгэр, чөлөөтэй хувцас өмс. Арьсан дээрээ ноосон хувцас шууд өмсөхөөс зайлсхий.
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ
Каламин лосьон хөргөх үйлчилгээ үзүүлдэг учир загатнах бүрт нь загатнаж байгаа арьсанд түрхээрэй.
Кротамитон бэлдмэлүүд арьсны цочролыг намдаах, загатналтыг багасгахад тусална.
Гидрокортизоны тос загатналт, улайлтыг багасгаж, арьсны харшил, шавьжийн хатгалтыг эмчлэхэд тусалдаг.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Загатналт үүсгэгчдээс зайлсхийх. Загатналтыг хяналтандаа авсны дараа шалтгааныг нь зөв танихыг хичээ.
- Тэмдэглэл хөтөлж, хэдийд загатнаж байгаа, арьсандаа ямар бэлдмэл, хувцас хэрэглэж буйгаа бич. Хэрэв арьсны бэлдмэлээс шалтгаалан загатнаж байна гэж та үзэж байгаа бол хүчтэй бус үйлчилгээтэй, үнэртэн шингээгээгүй бэлдмэл хэрэглэж үз. Хэрэв угаалгын нунтгаас шалтгаалж байвал биологийн бус нунтаг, нэмэлт зайлагч хэрэглээрэй.
Хэрэв:
- Долоо хоног орчмын дараа загатналт намдахгүй бол,
- Арьс шарлах, жин алдах зэрэг өөр бусад шинж тэмдэг танд үүсвэл Эмчээс нарийвчилсан зөвлөгөө аваарай.

Эх сурвалж http://www.info.mn

Сексийн 5 мэдрэхүй

$
0
0

o-GUYS-FRIENDS-facebook

Тэр аялгуу, тэр үнэр, тэр харц…ммм. Хүмүүс адгуусан амьтдаас оюун ухаанаасаа гадна сексийг урлаг болгодгоороо ялгагддаг гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл бидэнд 5-ын таван мэдрэмтгий эрхтэн заяасан. Таван мэдрэхүйгээрээ сексээ хачирлахын тулд…

Шинэхэн хосууд сексийн үеэр 5 мэдрэхүйгээ бүрэн дүүрэн ашигладаг. Хайртынхаа ариун нууцыг нээж амжаагүй байдаг болоод л тэр. Харин цаг хугацаа өнгөрч, бие биенээсээ уйдахын хирээр бид үнэртэхээ, харахаа, “амтлах”-аа, сонсохоо больж, сексийг үхмэл болгож орхидог.

Нүд, уруул, чих, арьс, хамар 5 бол мэдрэхүйн эрхтнүүд. Бялуу идэх, ой модонд аялахаас авахуулаад амьдралын бүх л цаг мөчийг бүрэн дүүрэн мэдэрч, таашаал авахын тулд бид энэ таван эрхтнээ сайн ашиглаж байх нь чухал. Амьдрал чинь ямар ч шинэлэг зүйлгүй болчихсон мэт санагдаж байна уу? Энэ бол 5 мэдрэхүйгээ л бүрэн ашиглахгүй байгаан шинж. Ялангуяа сексээс уйдаж эхэлвэл, хэн хэн нь өөр хүн рүү нүд унагаж харилцаанд сэв суух магадлалтай.

Сексийг секси болгохын тулд 5 мэдрэхүйгээ ашиглах нь Мэдрэмжээ асаавал секс гэдэг ямар дур булаам, дахин дахин хийгээд баймаар зүйл болохыг чи эргэн санах болно.

#1 Харааны мэдрэхүй. Хамгийн сүүлд секс хийх үеийнхээ дүр зургийг санаж байна уу? Тэр үед нүдийг чинь баясгасан хэсэгхэн “кадр”-уудыг тодхон харж чадаж байна уу? Ихэнхдээ хосууд харааны мэдрэхүйгээ сул орхиж, бие биенийнхээ визуал таашаалыг орхигдуулдаг. Хайртынхаа харааны мэдрэхүйг хөгжөөхийн тулд чи мэдээж хамгийн сайхнаараа харагдах ёстой. Өөрийнхөө үргэлж хүсдэг байсан чийрэг чанга бие, сэргэр хөх, илүүдэл өөхгүй галбираа бий болгохын тулд залхууралгүй дасгал хий. Ямар ч нүцгэн эмэгтэй гоо сайханлаг харагддаг л даа. Гэхдээ өөртөө таалагдахуйц гоо сайхантай байна гэдэг бүр л илүү оноо авчирна. Ганцхан чи ч биш, хайрт чинь ч бас энэ тал дээр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Унтлагын өрөөндөө улаавтар юмуу шаргал өнгийн бүдэг гэрэл авч тавь. Секс хийх орчин чинь ч бас та хоёрын сэрлийг хөдөлгөхүйц харагдах ёстой. Мөн ид дундаа байхдаа ихэвчлэн нүдээ аньчихдаг бол нэг удаа нүдээ нээлттэйгээр хийгээд үзээрэй. Түүний бие чинийх рүү хэрхэн уусч байгааг хар. Дараа нь бодоход шууд л авч байсан мэдрэмжээ эргэн санахуйц дүр зургуудыг нүдэндээ үлдээ.

#2 Сонсох мэдрэхүй. Зөөлөн гүн хоолойгоор хайртдаа хааяа юм шивнэж бай. Та хоёр жаахан хүүхдүүд биш шүү дээ. Чамайг хүлээж байя гэдэг үгийг зүгээр л хэлэх, чихэнд нь аяархан шивнэх хоёр шал өөр утгыг илэрхийлнэ. Тэр үед хайртад чинь төрсөн мэдрэмж ч бас сэтгэл зүрхэнд нь хоногшиж, дараа нь чиний тухай сахилгагүй бодол бодогдох бүрт тэр хоолой чинь сонсогдоно. Мэдрэмж гэдэг ийм учраас л хүчтэй гээд байдаг юм. Бие биетэйгээ бохир яриагаар ярьж сур.

#3 Хүрэлцэх мэдрэхүй. Хамгийн анх болзож байхад гарыг чинь түүний гар нэг л зөөлөн шүргэчихэд хамаг биеэр чинь цахилгаан гүйдэг байсныг санаж байна уу? Харин одоо чи түүнтэй цаг мөч тутамд хүрэлцсээр байгаад тэр сайхан мэдрэмжийг бүр мартаж орхисон байх. Удаан үерхсэн, ханилсан хосуудын хувьд хүрэлцэхээс таашаал авах нь ховордох нь аргагүй юм. Гэхдээ олон нийтийн газар бие биенийхээ өнөөхийг шүргэх, нурууг нь гэнэт зөөлнөөр илэх зэргээр хүрэлцэх мэдрэмжээ эргүүлж авчир. Биендээ үргэлж тос түрхэж зөөлөн булбарай байлга. Хайртынхаа ширүүн үстэй хэсгүүд, бахим хатуу гаранд ч бас тос түрхэж зөөлрүүлж болно. Түүний чихний омгийг амандаа хүлхэж байгаад аяархан хаз. Огцом таашаал авахын тулд хайртынхаа өгзгийг ч алгадаж болно. Чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

#4 Үнэрлэх мэдрэхүй. Сайхан үнэр нь сексийн мэдрэмжийг даруй 20 хувиар нэмэгдүүлдэг. Тиймээс унтлагын өрөөгөө онцгой шөнүүдэд үнэртэй лаагаар тойруул. Дандаа асаагаад байвал хамар чинь тэр үнэрийг танихаа болино. Тиймээс хааяа л нэг лаа тавиарай. Нэг их үнэртэй ус цацах хэрэггүй, түүний оронд шүршүүрт ороод л гараад ир. Цэвэрхэн үнэр хэзээд секси байдаг. Мөн ариун цэврийг сайн сахиж, хайртынхаа болон өөрийнхөө доодохын үнэрийг сайхан байлга.

#5 Амтлах мэдрэхүй. Чиний хайрт сексийн үед ямар үнэртэй, ямар арьстай, ямар хоолойтой болдгийг чи мэдсэн байх. Одоо харин түүнийг амтлах цаг. Секс хийхээсээ өмнө хундага дарс, гүзээлзгэнэтэй шоколад идчихвэл уруулын чинь ч, бэлгийн уруулын чинь ч амт сайхан болно. Хайрттайгаа хамт идээрэй. Мөн нөхөртөө онцгой үдшийн өмнөхөн их тостой, халуун ногоотой хоол идүүлж болохгүй шүү.

Хэрэв чи таван мэдрэхүйгээ сексийн үед бүр ихээр ашиглахыг хүсч байвал тантрын сексийг туршаад үзээрэй. Тантрын секс нь та хоёрын мэдрэмжүүдийг холбож, сэтгэлзүйг чинь ч бас нэгтгэдэг.

Зөв шийдвэр гаргахад минь туслаач

$
0
0

Би одоо 25 настай, нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Хүү маань 2 ой гарантай. Нөхөр бид хоёр 10 жилийн сургуульдаа параллель ангийн хүүхдүүд байлаа. Төгсөх жилээ үерхэж, дээд сургуульд байхдаа зөндөө олон л удаа салж нийлж явсан. Тэгж явсаар сургуулиа төгссөний дараа жил манай аав ээжтэй танилцаж нэг хэсэг манайд амьдарсан. Хүүгээ төрсний дараа 3 сар гаран хадмынхаа хашаанд гэрт хүртэл амьдарч үзсэн. Хамтдаа бүхнийг босгох гэж их хичээдэг байлаа.

Удалгүй бид гурав тусдаа гарч байранд орж, найр хурим хийн, гэрлэлтээ батлуулсан. Манай хүн айлын бага болохоор их дураараа, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, бас их бодлогогүй залуу байдаг л даа. Уг нь 6 жил үерхэж байж нэг гэрт орсон болохоор би энэ хүнийг сайн мэддэг болсон гэж өөртөө итгэж явж дээ. Хамтын амьдралаа эхлүүлснээс хойш нөхрийгөө юу ч хийж яаж ч өр тавьж, хаагуур ч дэмий тэнэж байсан би юу ч хэлдэггүй, нэг ч удаа хардаж байсангүй.

36

Ер нь бол эр хүн өөрөө амьдралаа авч явах ёстой, амьдралын ухаантай байх ёстой гэж боддог болохоор миний хань ингэж явж байгаад нэг л өдөр өөрчлөгдөж амьдрах аргаа олно доо гэж бодон тавьсан өрийг нь дарж, гарсан асуудлыг шийдвэрлэж амьдарсаар өдийг хүрсэн. Нөхөр маань нэг ч удаа байрны лизингээ төлж байгаагүй, нэг ч удаа цугтаа явж хоол хүнс цуглуулж үзээгүй, би гэдэг хүн олсон бүх мөнгөө амьдралдаа хүргэх гэж их л хичээж ирсэн. Гэтэл өнгөрсөн өвлөөс хойш нөхөр минь бүр ихээр өөрчлөгдөх болсон хааяа гадуур хононо, оройтно. Төрсөн өдрөөрөө ажлынхантайгаа шоудчихаад миний залгасан дуудлагыг авсан гэдгээ мэдэхгүй бүтэн цаг шахуу болсон.

Гэтэл тэр хугацаанд ажлынхнаасаа салаад гэрийнхээ урдуур такси бариад өөр тийшээ явсан даа. Тэгээд гэнэт утсаа үзсэн үү яасан /утсаа таслаад/. Намайг залгангуут буцаад хүрээд ирсэн. Таксинд явж байхдаа ажлынхаа нэг залуугийн утсаар нэг хүн рүү яриад би одоо очлоо гараад ирээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ чи өөр хүнтэй боллоо энэ тэр гэж уурлаж үзсэн ч баталгаатай нотолгоо биш болохоор тэгс гээд л өнгөрсөн.

Гэтэл саяхан хавар манай найзууд нийлээд манайд ууцгааваа, нэг орой. Би ч яахав угаасаа сайн ууж чаддаггүй, нойр ихтэйг хэлэх үү унтаад өглөө. Өглөө нь босоод хартал манай хүн дотуур хувцсаа буруу харуулаад өмсчихөж. Би ч намайг шөнө оролдоод архиныхаа халуунд буруу харуулаад өмсчихсөн хэрэг гэж бодоод найзуудаасаа ичихдээ бушуухан зөв харуулж өмсүүлчихээд ажилдаа явлаа.

Тэгээд маргааш нь нэг найздаа /бид 3уулаа найзалдаг байлаа/ “Уржигдар манай хүн турсикээ буруу харуулаад өмсчихсөн байсан, би өчигдөр орой та 2ыг оролдоо юу гэж жоол үгээр идээд” гээд баахан инээж суулаа. Гэтэл тэр орой манай нөгөө найз хүүхэн над руу залгаад орой уулзая гэсэн. Орой ажлаа тараад уулзтал “Миний найз битгий буруугаар ойлгоорой, бид 2 юу ч болоогүй.

Цаадах чинь жоохон согтсон байсан болохоор чичирч дайрсан нь үнэн. Гэхдээ юу ч болоогүй” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод миний амьдрал ганцхан секундын дотор үнс нурам болчих шиг болсон. Би бүтэн хагас сар шахуу галзуу хүн шиг л байлаа. Ууж идэж, шоудаад л.

Гэхдээ сүүлдээ өөрөө өөрийгөө тайвшруулж, арай ч үгүй байлгүй дээ, зүгээр согтуу байсан болохоор л… юу болоогүй байх гэж бодохоор шийдэн нөхрийгөө ч, найзыгаа ч уучиллаа. Гэтэл өнөө өглөө ажилдаа явахынхаа өмнө санамсаргүй нөхрийнхөө утасны мессежийг үзлээ. Гэтэл илгээсэн мессежэн дунд нь нөгөө найзын маань утас руу бичсэн “Би гайгүй ээ, би чамайг бүр хүсээд санаад бодоод байдаг болчлоо” гэсэн мессеж байсан. Ингээд л би энэ захиаг одоо бичиж сууна даа.

Түрүүн найзтайгаа уулзаад худлаа утасны цэнэг дууссан гэж хэлээд утсыг нь гуйж аваад нөхөр рүүгээ залгатал утсаа авсангүй. Удалгүй буцаагаад залгаж байна. Тэгэхээр нь салгаад “Түрүүн эхнэр чинь байсан юмаа, босчихсон уу” гээд мессеж биччихлээ. Гэтэл хариу нь юу гэж ирсэн гээч “Одоо л босож байна, гэхдээ нөгөөдөх маань босоогүй л байна” гэсэн байсан.

Ингээд л тэр хоёрыг өдий хүртэл намайг хуурч байсан гэдгийг бүр нэг мөсөн мэдчихлээ. Бичсэн мессежнээс нь үзэхэд бүр миний хажууд гэрт минь, намайг унтаж байхад хүртэл хийж байсан гэдэг нь тодорхой болсоон. Би одоо яах ёстой юм болоо, эрэгтэй хүн зэвүүн, арчаагүй, доодохдоо толгойгоо мэдүүлдэг гэдгийг би мэднэ л дээ, гэхдээ найз минь яаж намайг ингэж чадаж байна аа.

Тэр хүнийг би хамгийн сайн найзаа гэж итгэж, хамаг амьдралаа, хамаг зовлон жаргалаа, хамаг бүхнээ ярьж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж явдаг найз минь ш дээ. Хичнээн найзлаад удаагүй /3 жил гаран/ ч гэсэн сүүлийн 3 жил үргэлж миний л хажууд байсан хүн юм сан уг нь. Би хүүгээ өнчин болгохыг үнэхээр хүсэхгүй байна. Тэглээ гээд ийм балиар, заваан эцэгтэй байлгахыг ч хүсэхгүй байна. Надад туслаач.

САЙХАН ИНЭЭМСЭГЛЭЛ АМЖИЛТЫН ЭХЛЭЛ

$
0
0

d78552a372fcfc905944552322be1272

Инээмсэглэ: чин сэтгэлээсээ, халуун дотно инээмсэглэ, гар барих бүрдээ сэтгэл зүрхээ, сэтгэлээ шингээж инээмсэглэ.
Дейл Карнеги
Хүний нүүрэнд физиологийн хувьд илрэх хамгийн өчүүхэн өөрчлөлт, тухайн агшны мэдрэмж маш хурдан илэрдэг. Одоо та булчингаа нэг минутын турш чангал. Хэрэв үүнийг туршиж үзсэн бол нэг минут маш урт мэт санагдсан байх. Учир нь би үүнийг туршиж үзээд гучин секундээс илүү тэвчиж чадаагүй юм. Тэгвэл булчингаа чангалсан үед танд юу мэдрэгдэв?. Таны уур хүрч, баяр баясгалан алга болсон байх. Одоо нэг минут инээмсэглэ. Үүнийг хийх нь урьдахаас илүү хялбар байгаа биз.
Ямар ч шалтгаан байхгүй ч өөрийгөө жаахан хүчлээд ч болов инээмсэглэхэд та өөрийн эрхгүй илүү сайн мэдрэмж төрж, хөгжилтэй болж эхэлнэ. Учир нь инээмсэглэл нь тархинд очих цус болон хүчилтөрөгчийн хэмжээг нэмж, мэдрэл дамжуулагчийн дохиоллын төвшинг дээшлүүлдэг. Ингэхэд тархины болон биеийн бүтээмж нэмэгддэг. Калифорнийн Их Сургуулийн Док. Пол Екман 1985 онд хийсэн судалгаандаа ингэж бичсэн байсан: “Таны юу бодож, сэтгэгдэлтэй байгааг нүүрнээс тань хараад л мэдэж болно. эсрэг нь ч зөв байдаг. Нүүрэндээ юу илэрхийлнэ, бусдад л сэтгэгдэл төрүүлнэ. Зовж шаналж байсан ч инээвэл дотроо зовлон мэдрэхгүй. Харин нүүрэндээ гуниг төрүүлбэл үүнийг дотроо мэдрэх болно.”
Эмч нар өвчин бүрэн эдгэх магадлал зууд ганцхан хувь гэж оношилсон Норман Коузин “Өвчний анатоми” номдоо өвчнөөс хэрхэн ангижирснаа бичсэн байдаг. Коузин өөрийгөө огтхон ч өвчтэй гэх бодолгүйгээр байнга өөрийгөө зугаацуулж, инээлгэж баясгаж, баяр хөөртэй байсных гэжээ. Инээх нь Коузиний физиологийг үндсээр нь өөрчилсөн ба түүний мэдрэлийн систем нь ч биед өгөх мэдээллээ энэ чиглэлээр хариулж байсан байна. Ингэснээр тэр илүү сайн унтаж, өвчнийхөө зовиурыг багасгаж бүх бие махбодио эерэгээр өөрчилж хөгжүүлж чаджээ.
Инээмсэглэл нь зөвхөн хүнд өвчний эмчилгээнд ч биш хамгийн энгийн толгойн өвчинд ч хэрэглэж болох маш хямд бөгөөд үр нөлөөтэй жор юм. Инээмсэглэх, аз жаргалтай байх зэрэг нь өвчтөнд маш сайн нөлөөтэй байдгийг би байгууллагынхаа Рэжеп Дагдевирен гэгч эмчээс мэдсэн. Түүнтэй дөрвөн жилийн өмнө танилцсан бөгөөд заримдаа түүнийг өвчтөн үзэж байхад нь би дэргэд нь байсан. Өвчин нь хэдий хүнд байсан ч өвчтөнөө үргэлж сэтгэл санаагаар өөдрөг байлгах зүйлс хэлж янз бүрийн хошин юм ярин өвчнөө мартахад тусалдгийг анзаарсан. Яагаад ингэдгийг нь асуухад минь: “Өвчтөн өөрийгөө хэдий чинээ хүнд өвчтэй байна гэж бодох тусам хүний мэдрэлийн систем түүний өвчин төдий чинээ төвлөрөөд, эдгэрэн сайжрах магадлал нь тэр хэмжээгээр багасна” гэв.
Инээмсэглэл нь бидэнд дараах өөрчлөлтүүдийг бий болгодог: биед стресс бий болгогч кортизоныг багасгаж, тайвшруулдаг.
Тархинаас ялгардаг эндорфинийг нэмэгдүүлж биеийг тайвшруулдаг.
Тархины үйлдвэрлэгч төвийг ажиллуулж, улмаар;
• Тодорхой бус байдал, өөрчлөлт, шинэчлэлтэд хүлээцтэй хандана.
• Үзэл бодлын өргөн хүрзэтэй болно.
• Асуудлаа шийдвэрлэхэд ахиц гаргана.
• Аз турших дуртай болно.
Үүний дашрамд инээмсэглэх, хөхрөх хоёр нь ялгаатай гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Яагаад гэвэл бидэнд эерэг өөрчлөлт бий болгодог зүйл бол инээмсэглэл юм. Харин хөхрөн инээх нь ийм нөлөө үзүүлж чадна гэж хэлэхэд хэцүү. Тэр ч бүү хэл анагаах ухааны мэргэжилтнүүдийн хэлснээр зүрхний өвчтэй хүмүүс хөхрөн инээхэд цус харвах магадлалтай байдаг гэнэ.
Инээмсэглэхийн ашиг тус нь зөвхөн үүгээр зогсохгүй бусад хүмүүстэй харьцах харилцаанд сайнаар нөлөөлж батжуулна. Нөхцөл байдал хэдий хүнд, хэцүү байсан ч гэсэн ганцхан инээмсэглэл танд болон эсрэг талын хүнд тань сайхан мэдрэмж төрүүлнэ. Тийм учраас боломж гарган инээмсэглэцгээе.

Турахыг хүсвэл их ярь, хооллох үедээ сайн бур, гаа сайн үнэрлэ

$
0
0
a8b6682413c9c8d7f50aa3aa10502c95
-Та бидний биеийн жин ходоодноос төдийгүй, бас уураг тархинаас ч хамаардаг болохыг олон улсын шинэ судалгаа харуулж байна-
ШИРЭЭНИЙ АРД ЯРИА ХӨӨРӨӨ ӨРНҮҮЛЭХ АШИГТАЙ
Танилын хүрээ их байх тусам хүн барагтай бол таргалдаггүй хэмээн Огайогийн их сургуулийн эрдэмтэд өгүүлсэнийг kp.ru мэдээлжээ. Гэхдээ мэдээжийн хэрэг, нийгмийн сүлжээний танилуудыг биш амьд яриа хөөрөөг өгүүлж байгаа хэрэг.
Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, ярилцаж хөөрөлдөхийн хэрээр хүн эрчим хүч зарцуулна. Тийм ээ, идэвхтэй халуун ярианы үед бид илчлэг (калори)-ээ алдах буюу “шатаадаг”. Хэмжээгээр бага л даа. Гэхдээ цагт 100 килокалори гэдэг бол мэдэгдэхүйц гэсэн үг. Найз бүсгүйтэйгээ бүтэн цаг бурахад идсэн жигнэмэгийнхээ талыг зарцууллаа л гэсэн үг. Дашрамд өгүүлэхэд, италичууд таргалдаггүйн учир үүнд байдаг байх. Тэд тухтай, удаан сууж, элбэг дэлбэг, хамгийн гол нь сэтгэлийн хөдөлгөөн маш ихтэй хооллодог. Нөгөөтэйгүүр танил ихтэй хүн өөрийн эрхгүй их хөдлөх хэрэг гарна. Хэн нэгэнтэй уулзаж учрах хэрэг гарна. Нөгөөтэй нь ажлын байрнаас өөр газар чухал асуудал ярилцаж хэлэлцэх хэрэгтэй болно гэх мэт.
Хоёр дахь шалтгаан нь биохимийнх. Хэргийн учир нь ам яриа сайтай хүний уураг тархи байнгын тонуст байдаг. Эрдэмтдийн хэлж ярьдгаар бол нейротрофикийн хүчин зүйлийн төвшин дээшилж өндөр байна гэсэн үг. Харилцан ярианы үед өөх тосны солилцоо хариуцсан нейронууд идэвхжиж, өөх тосны солилцоо дуу муутай хүнийхээс илүү түргэн явагдана.
ГААНЫ ҮНЭР ӨЛСӨХ ТӨВИЙГ “УНТРААДАГ”
Эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудалд үнэрээр засах эмчилгээ үр дүнтэйг бүгд мэднэ. Тухайлбал, жүрж, нимбэгний үнэр биеийн ерөнхий тонусыг дээшлүүлдэг бол, шилмүүст ургамлынх салхинд цохиулж ханиад авахаас сэргийлнэ, арцны үнэр толгой өвдөлтийг намдаана.
Америкийн баруун Виржинийн их сургуулийн хоол хүнс судлаачид илүүдэл жинг хасахад тустай янз бүрийн үнэр байдгийг нотолсон байна. Үүнийг 3000 эмэгтэйг оролцуулсан туршилт харуулжээ. Тэдэнд хоол идэхийн өмнө төрөл бүрийн ургамлын үнэр үнэрлэхийг санал болгосон аж.
Ингээд сэнгэнэтэл сэрүү татуулсан гааны хурц үнэр юм идэх дуршлыг илүү сайн бууруулж, бодисын солилцоог идэвхжүүлж байгааг олж тогтоосон байна. Тухайлбал, мароккагийн гааны биофлавоноидууд (ургамлын идэвхтэй бодисууд) уураг тархины гүнд буюу гипоталамуст байрлах өлсөх төвийг тайвшруулан түр зуур “унтраадаг” ажээ.
Үнэрээр хооллохыг шинээр хүсэгч нарт зөвлөхөд хүчээр дуртай хоол хүнснээсээ татгал­заж, өөрийгөө зовоох хэрэггүй. Бугуйндаа яльгүй гаатай тос түрхээд өдрийн турш түүнийгээ үнэрлэхэд хангалттай. Эсвэл хоол идэхийн өмнө аяга гаатай цай уухад болно. “Гаатай” хоолны туршилтад оролцсон эмэгтэйчүүдийн ихэнх нь өдөр бүр ердийнхөөс 200-300 килокалориор бага иддэг болсон буюу цэрийтэл цадахаа больсныг судалгаа хийсэн эрдэмтэд баталж байна.
УУРАГ ТАРХИ-ГОЛ АЯГАЛАГЧ
Бидний биеийн жинд юу идэж байгаа нь төдийгүй, юунаас идэж байгаа нь бас нөлөөлдөг болохыг хоол хүнс судлаачид баталж байна. Бага идэхийг хүсвэл бага аяганаас ид. Өчүүхэн бага аягалсан ч цадах боломжтой. Бид ихэвчлэн “нүдээрээ” хооллодог билээ. Цадсан тухай нүдээр өгсөн дохиог уураг тархи физиологийн буюу ходоодныхоос илүү хурдан хүлээж авдаг нь аль эрт тогтоогдсон баримт.
Турахыг хүсч байгаа хүмүүст тустай өөр нэг судалгаа нь хооллох хэмжээнд аяга тавагны өнгө бас нөлөөлдөг гэнэ. Корнеллыних сургуулийн мэргэжилтнүүд хоол хүнсний өнгө аяга тавагныхаа өнгөтэй нийцэж байвал 20 хувь илүү идсэнээ хүн анзаардаггүй.
Ингээд сайн дурынхны орол­цоотойгоор туршжээ. Турах оролдлого хийж байгаа хоёр бүлгийнхэнд улаан, цагаан өнгийн таваг өгсөн байна. Макароныг хүссэн хэмжээгээр таваглах, гэхдээ цагаан тавганд цөцгийн тостой сүмс, улаан тавганд улаан лоольтой сүмс хийхийг санал болгожээ. Харин хяналтын бүлгийнхэн өнгө харшуулах зарчмаар цөцгийн тосны сүмстэй цагаан макароныг улаан тавагнаас, “улаан” сүмстэй макароныг цагаан тавагнаас идэхээр зохицуулжээ. Дараа нь бүх тавагтай хоолыг жин дээр тавьж хэмжиж үзсэн байна.
Ижил өнгөтэй тавганд ижил өнгөтэй хоол аягалагсад хяналтынхнаас 17-22 хувиар их хэм­жээ­­гээр аягалсан байжээ. Хүнсчдийн тайл­бар­ласнаар орцын хэмжээнд тавих хүний анхаарлыг өнгөний харшил илүү төвлөрүүлж, илүүдэл жинтэй болохоос өөрийг нь сэргийлдэг юм байна.
Хөх, цэнхэр, хөх ягаан хүйтэн өнгийн аяга тавагхоол идэх дуршлыг бага төрүүлж, турахад илүү нөлөөлдөг байна. Усан ногоон, шар, улбар шар өнгийн аяга таваг хоол  идэх дур хүслийг улам хөдөлгөдөг тухай хоол хүнс судлаач Светлана Бережная өгүүлж байна.
Ажигласан өөр нэг сонирхолтой зүйл бол хүмүүс идэх хоол хүнсээ өөрөө аягалах (шведский стол буюу хүлээн авалтын үеэр өөрөө өөртөө хоол хүнс сонгож аягалах) үеэр 92 хувийн тохиолдолд организмын шингээж чадах хэмжээнээс илүү хэмжээгээр аягалж тавагладаг байна.
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХАМГИЙН СЕКСИ УРУУЛ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

$
0
0

Untitled-8-16

Эрчүүдэд том, зузаан уруул таалагддаг гэж би боддог. Гэвч тийм биш ажээ. Эрдэмтэд хэд хэдэн цуврал судалгаа явуулаад төгс уруул жинхэнэдээ ямар байх ёстойг тогтоожээ.

Эрт дээр цагаас эхлээд бүсгүйчүүд уруулын будаг, гялалзуулагч, гаа (цусан хангамжийг нэмэгдүүлж, бага зэрэг хавагнуулдаг) зэрэгийг ашиглан уруулаа томруулахыг эрмэлзсээр ирсэн. Эцэс сүүлд нь уруулдаа шахуулдаг тарилга хүртэл бий болжээ. Иймэрхүү ямар ч аргаар олж авсан зузаан уруул эрчүүдэд таалагдана гэж үзэж байв.

Тэгвэл Калифорнийн гоо сайхны мэс засалчид төгс уруулын хэлбэрийг тогтооход доод уруул нь дээрхээсээ хоёр дахин зузаан байх ёстой гэнэ. Энэ стандартыг АНУ-ын ихэнх гоо сайхны мэс засалчид хэрэглэдэг.

Доктор Дижин Эшо буюу Лондоны гоо зүйч хамт олонтойгоо нийлэн томоохон судалгаа явуулж, төгс уруулын хэлбэр, хэмжээг тогтоохыг оролджээ.

Судалгаанд бүтэн нүүрийг нь харуулсан хоёр зургаас аль нь илүү дур булаам харагдаж байгааг оролцогчдоор сонгуулжээ. Ингэхдээ хоёр өөр төрлийн уруулын зураг тавьсан байна. Ингээд зураг бүрээс ямар дутагдал, давуу тал байгааг нэрлүүлэх байв. Гурав дахь шат нь компьютерээр хамгийн аятайхан гэж үзсэн уруулыг бий болгох байв.

Ингээд судалгааг нэгтгэтэл дээд уруул нь доод уруултайгаа зузааны хувьд ижил байх ёстой ч доод уруулын хамгийн өргөн хэсэг нь уруулын булан хэсгийн өргөнтэй 2:1 гэсэн харьцаатай байх ёстой гэжээ.

0facabd257512b645fe8ea48e179ee8d Хамгийн секси уруул ямар байх ёстой вэ?

Мөн дээд уруулын голын хонхорхой хэсэг нь эрчүүдийн хамгийн таашаан үздэг хэсгийн нэг болох нь тогтоогджээ. Зөөлөн, хэт нүдэнд тусахуйц биш хонхорхойтой байх нь гүн хонхорхойтой бүсгүйчүүдээс илүү дур булаам харагдуулж чаддаг. Тэдний жишээ болгож доктор Эшо Эмили Ратаковски, Мишель Киган нарын уруулыг харуулжээ.

bd19384a33c9c0c138698b4381a46636_fitted_358x700 Хамгийн секси уруул ямар байх ёстой вэ?dac4083d5728a22db0e2556f5da651cd_fitted_358x700 Хамгийн секси уруул ямар байх ёстой вэ?

Харин Анжелина Жоли, Кайли Женнер нарын уруулыг эрчүүд хар жагсаалтад оруулжээ. Тэд ийм төрлийн уруулыг секси гэж үздэггүй бөгөөд “арай хэтэрсэн” гэсэн товч тодорхойлолт өгсөн байна.

d379c96ba6948ac4df99bf0854ab2d25_fitted_358x700 Хамгийн секси уруул ямар байх ёстой вэ?b06d015215dab23182f410849d95f6dc_fitted_358x700 Хамгийн секси уруул ямар байх ёстой вэ?

Хөхүүл эхчүүдийн хэвийн жинг барих хоол, хүнс

$
0
0

35747

Та хүүхдээ төрүүлсэн ч хөхөөрөө хооллож байгаа бол түүний эрүүл мэнд, өсөлт хөгжил хөхний сүүгээр дамжин танаас бүрэн хамааралтай байна гэсэн үг.

Тиймээс хөхүүл атлаа бяцхан үрээ уураг, амин дэмээр хангахын зэрэгцээ бүсгүй та өөрийн биеийн гоо галбир, хэвийн жинг эргүүлэн олоход тань ямар хоол хүнсний сонголт туслах бол гэдгийг мэдэж аваарай.

35748

1. Хөхүүл эхийн өдөр тутмын хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглэх хүнс бол бүхэл үрийн бүтээгдэхүүн юм. Энэ нь таныг огтхон ч таргалуулахгүй бөгөөд хөхөнд сүү оруулах хамгийн сайн хүнс юм. Үүнд: бор будаа, хөц, будаа, гурвалжин будаа, арвайн гурил буудай – бор гурил, бор гурилан талх, нарийн боов, жигнэмэг, бор гурилтай хуурга, овьёос гэх мэт орно.

2. Махны төрлөөс яргай загасны мах, тахиан махыг илүү их хэрэглэж заншаарай. Эдгээр мах нь өөх тос бага учраас таныг таргалуулахгүй ч эх болон сүүний бүтцэд тэжээл өгч тэтгэж байдаг. Мэдээж сайтар боловсруулсан үхэр, хонины махыг хэрэглэж болно. Ямаа, адуу, түүхий загасны мах, хиам, гахайн шарсан махнаас татгалзаарай.

35749

3. Ногоон өнгийн жимс жимсгэнэ,  хүнсний ногоог ихээхэн хэрэглэж заншаарай. Энэ нь таныг жирэмсэн байх хугацаанд урагт дамжуулан алдсан олон төрлийн эрдэс бодисыг нөхөж таныг биеийг богино хугацаанд сэргээж, эрүүл чийрэг, эрч хүчтэй болгоход туслана. Үүнд: брокколи, бүх төрлийн ногоон байцаа, ногоон сонгино, өргөст хэмх, хулуу, майлз, шош, вандуй, бууцай, яншуй зэрэг хүнсний ногооноос гадна киви, ногоон алим, усан үзэм зэрэг бүх төрлийн ногоон өнгөтэй жимс жимсгэнэ орно.

4. Улаан өнгийн жимс жимсгэнэ нь таны цусыг сэлбэж сэргээж өгдөг. Жирэмсэн хугацаанд сарын тэмдэг ирдэггүйн улмаас эмэгтэй хүний цус төрсний дараа сэлгэгдэж, шинэ эрчим хүч авах хэрэгтэй болдог. Тиймээс таны цусны эргэлтэнд нэн сайн бөгөөд цусны эргэлт сайн байснаас хөхний сүүний тэжээл, гаралт сайжирдаг. Үүнд: алим, тарвас, тоор, гүзээлзгэнэ, усан үзэм болон улаан лооль орно.

5. Ус - та 9 сар ураг тээж төрүүлснээс гадна хөхөөрөө хооллоход эхийн бие маш их шингэнээр дутагддаг. Тиймээс цэвэр усыг хажуудаа байнга авч явж заншаарай.  Тогтмол ус ууж заншсанаар хөхүүл үедээ хамгийн хурдан, эрүүл аргаар турж өмнөх гоо сайхандаа очих арга юм.

35750

6. Лууван, гадил жимс - Жимс, ногоонууд дундаас энэхүү хоёрыг онцлох нь учиртай юм. Та өдөр тутмын хоол, хүнсэндээ лууванг чанаж болгож хэрэглэхээс гадна угааж хальслаад түүхийгээр нь идэх хамгийн үр дүнтэй. Учир нь лууван болон гадил жимс төрсний дараах биеийг эсд нь хүртэл нөхөн сэргээгээд зогсохгүй шаардлагатай амин дэмээр хангаж илүүдэл жин хуримтлагдахаас сэргийлдэг байна.

Жимсний жимсгэний ач холбогдол

$
0
0
35752  
 Жимс нь мод, бут гэх мэт ургамлын шүүслэг үр бөгөөд хүний биед амархан шингэдэг, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн юм. Бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна.

1. Гадил (Банан)

vegetable020.jpg

Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Бананд үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Банана нь хүйтэн чанартай даралт бууруулна.

Шарж хайрсан хоол байнга идвэл хорт хавдартай болох тохиолдол ихэсдэг. Иймд гадил идэх хэрэгтэй Энэ нь хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг.

Хүйтэн чанарын өвчтэй буюу бие сул өвчтөн банана хэрэглэж болохгүй. Учир нь гэдсэн дэх шингэх процессийг удаашруулж, цөсний шингэнд муугаар нөлөөлдөг.

Гадил жимс магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.

Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.

2. Гүзээлзгэнэ

vegetable016.jpg

Гүзээлзгэнэ нь сэтгэл санааг тайвшруулж таашаал өгдөг. Хэрэглэхийн өмнө эхлээд усаар сайтар угааж давстай усанд 5-10минут болгоод дахиж хүйтэн буцалсан усанд 1-2 минут угааж хэрэглэвэл амин дэм нь илүү их байдаг.

Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг. Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ (Fragaria ananassa) аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарч, унсаны дараа ургадаг.

Бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

Анх 17 зууны үеэс гүзээлзгэнийг тариалж эхэлсэн байна.

3. Усан үзэм

vegetable034.jpg

Усан үзмийг (葡萄) залхуу хүмүүс хэрэглэвэл хамгийн тохиромжтой жимс гэж би боддог. Учир нь идэж байхдаа хальслах, үрийг нь хаях шаардлагагүй. Усан үзмийн хальс үр гээд бүгд л амин дэмтэй. Мөн улаан усан үзмийн дарс нь цагаан усан үзмийн дарснаас илүү их ач тустай байдаг. Учир нь улаан усан үзмийн дарсанд хальс нь ордог байна. Францын ИС-ын мэргэжилтэн судлаачид усан үзмийн үрэнд дархлааг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулдаг бодис баялаг агуулагдаж байдаг гэдгийг судлан тогтоосон ба энэ нь хүний биед орж 85 хувиар шингэдэг байна.

Улаан усан үзэм нь тромбо үүсэх үйл явцыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг.

4. Лийр

35751

Лийрийн (梨子) усан найрлага их бөгөөд Витамин А, В, С, D, Е болон бичил элемнет агуулж байдаг. Эд эсийг эрүүлжүүлж, эд эрхтний хорыг гадагшлуулж, цусны судсыг зөөлрүүлдэг. Мөн кальцийг ясанд дамжуулах чадалтай. Лийр нь витамин болон усаар баялаг бөгөөд хүйтэн чанартай. Хүйтэн чанарын өвчтэй хүн болон хэвлий ходоод сулбагар хүн, жирэмсэн эхчүүд их идэж болохгүй.

5. Чацаргана

vegetable019.jpg

Чацаргана (沙棘) нь исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай, хуурай, тослог жимс юм. Чацаргана (лат. Hippophae) нь Elaeagnaceae овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ. Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.

Ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, бадган борыг дарах чадалтай. Хүний биеийг эрүүлжүүлж, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулдаг. Эмчилгээнд голдуу уушигны архаг, цэр ховхрохгүй, цусан бэтэг, сарын тэмдэг хоригдсон, бор өвчин, борын бэтэг зэрэг өвчнийг эмнэхэд хэрэглэж байна.

Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд артерийн судасны хана гэмтэхээс хамгаална. Судсыг хамгаална. Судасны хатуурал болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь биеийн тамирын үед гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Исгэлэн амттай хүйтэн чанартай. Мөн маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүдийг агуулдаг. Ходоодыг эрүүлжүүлж, гэдсийг цэвэрлэн, уушгийг зөөллөж, цусыг төлжүүлэн, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай.

6. Алим

vegetable017.jpg

Өдөр бүр багахан хэмжээний алим (苹果) идвэл олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн хорт хавдраас сэргийлнэ. Алимны найрлагад phytochemical байгалийн гаралтай чөлөөт радикал байх ба хорт хавдар үүсэх хувийг бууруулдаг. Алим нь ширхэглэг бодисоор баялаг бөгөөд зүрхний өвчнөөр өвчлөх хувийг бууруулахаас гадна тураах чадалтай.

Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг.

Үүнээс гадна уушгийг зөөллөж, хорыг тайлан, ходоодонд тэжээл өгч, архийг гарган элгийг тэнцвэржүүлдэг байна. Гэвч сахар болон жимсний хүчил харьцангуй их агуулагддаг тул шүд хорхойтуулах талтай.

7. Түвд хаш

vegetable021.jpg

Хаш нь (茄子) улаан эд ихээр агуулдаг. Эд эсийн өвчлөлтийг зогсоох ба нимбэгийн хүчил, алимны хүчлээр баялаг тул халуун бууруулж хордлогыг тайлж, элгийг хамгаалж, шээсийг тэтгэх сайн талтай. Сайхан амтлаж чадвал махыг ч орлож чадах увидастай ногоо гэж хэлж болно.

8. Нимбэг

vegetable022.jpg

Нимбэгэнд (柠檬) олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг.

Нимбэг (англ. Lemon) нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг дэлхий даяар хоолонд болон шууд аль ч хэлбэрээр хэрэглэдэг. Нимбэгийн шүүсэнд 5%-н нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3 агуулагдана.

Нимбэгийн мод нь ерөнхийдөө жижгэвтэр. Дунджаар 3м байх ба хамгийн өндөр нь 6м хүрнэ.

Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ.

Нимбэг нь С витаминаар баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана.

Ганцхан ширхэг нимбэг

Таны бүх асуудлыг шийдчихнэ. Нимбэг гэж чухам ямар жимс болохыг Европт зөвхөн XҮIII зууны үед л мэджээ. Арабчууд Францын хаанд бэлэг болгож цөөн тооны нимбэгний модыг бэлэглэжээ. Хаан бэлгийг ойшоож үзээгүйгээр барахгүй, түүнийг дорд үзлээ хэмээн гомдож жимснийх нь бүх исгэлэн шүүсийг шахаж хаяхыг албатууддаа тушааж гэнэ. Гэвч ордны авхаалжтай гоо хатагтай нар далайн чанадаас ирсэн жимсний хачирхалтай сайхан үнэрийг үнэрлэж үзээд, тэдгээр жимсний найрлагатай биенд түрхэх анхилам үнэртэй бэлдмэлийг хийх болжээ. Мөн ордны ноёд, хатагтай нарын дунд нимбэгний хальсыг зажлах заншил дэлгэрсэн бөгөөд энэ нь халуун янаг үнсэлтийн өмнө амны хөндийг ариутган цэвэрлэж, тааламжтай сайхан үнэрийг өгдөг байжээ.

Зуу насалж мөнх залуугаараа

Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Ингэснээр танд үрчлээ нэмэгдээхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.

Нимбэгээр арьсаа арч

Нэг харамсалтай зүйл бол насны онцлогоос хамааран гарах нөсөөт толбо юм. Өдөр тутам өглөө, оройд биеийнхээ санаа зовоосон хэсгүүдэд нимбэгийн шинэхэн шахсан шүүсээр үрж арчаад байвал толбо аяндаа цайрч эхэлнэ. Үлдсэн хальстай хэсгээр хумсаа зүлгэж болно. Тэгвэл хумс тань үзэмжтэй сайхан болох бөгөөд хугарамхай байх нь багасна.

Баян Ромчуудын дуртай жимс

Эртний Ромын язгууртнуудын эхнэрүүд олон шалтгааны улмаас өдөржингөө сэтгэл зовох болжээ. Тэдний ичих нүүргүй нөхрүүд байсхийгээд л бие биенийхээ эсрэг далдуур хөнөөх ажилгааг явуулж, хөнжилдөө хөлөө жийлцэж байлаа. Тэдэнд амьдралын тэсвэр хатуужил, сэтгэл санааны тэнцвэртэй байдал, урам зоригийг нимбэгний шүүстэй амтат ундаа өгчээ. Энэ ундааг бэлтгэх тун амархан 1 стакан халуун усанд 1 нимбэгний шүүс, 1 халбага зөгийн бал хийнэ. Энэ ундаа нь өдрийн турш үйлчилдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ ундааг өглөө эрт хэн ч таны уур бухимдлыг хүргээгүй байх үед уух хэрэгтэй. Ийм эмчилгээг сар хийсний дараа таны өөрийгөө эзэмдэх чадварт маш сайн нөлөөлнө.

Задгай энгэртэй даашинз

Задгай энгэртэй даашинзанд дуртай бол нимбэгний исэллэг хүчил нь шар үсний сүвүүдийг багасгаж, жижиг үрчлээсийг арилгах бөгөөд арьсыг илүү толигор, үзэмжтэй болгоно.

Үс сайхан бол зүс сайхан

Жимсний хүчил нь үсийг сайхан өнгө орууулна.

Хэрвээ үсний эмчилгээний бальзамыг байнга хэрэглэснээр үс тослог, хэтэрхий хүнд болвол нимбэгний хүчилтөрөгчтэй шампунь хэрэг болно. Энэ нь үсийг хатуу усаар угаасны дараа үлдэх хагийг арилгах бөгөөд үсний жинхэнэ өөрийнх нь өнгийг оруулж хуйхны эвэрлэг хайрсыг бэхжүүлж өгдөг.

Хөөрхий мөр минь . . .

Таны арьс наранд хэт шарагдсан бол танай хөргөгчид жижигхэн ч болов нимбэг байвал маш сайн хэрэг. Түүнийг нимгэхэн дугуй хэлбэрээр хэрчээд, хэрчмүүдийг наранд шарагдсан арьсан дээрээ тавь. Арьсны халуун нь маш түргэн буух болно.

Эмчилгээний уур

Нүүрэнд гарсан батга, бэржрүү маш их сэтгэл зовоодог. Гэвч энэ тохиолдолд уураар нүүрээ утах нь үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ. Түмпэнд маш халуун ус хийгээд дээр нь 5 дусал нимбэгний шүүс, мөн 3 дусал ургамлын тос нэмж хий. Бэлтгэсэн халуун усан дээрээ нүүрээ ойртуулан тонгойж толгойгоо нүүр гарын алчуураар бүтээ. Ингээд 10-15 .минут уураар утаад дараа нь ширүүн сальфеткаар нүүрээ дарж арчина.

Турахыг хүссэн хүн бүрт

Нимбэгний шүүстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд үйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Голливудын одод үүнийг хэрэглэх дуртай. Ногоо, жимсний шүүх бэхний толбыг нимбэгний хүчил түргэн хугацаанд арилгадаг. Хатаасан нимбэгний хальс нь цагаан эрвээхэйнээс хамгаалах маш тохиромжтой хэрэгсэл болдог.

Ядарсан үед

Удаан явснаас хөл их ядарсан үед нимбэгний хэрчсэн хэрчмүүдээр хөлөө үрж арчвал түргэн хугацаанд сэргэж ядаргаа гардаг.

9. Тарвас

vegetable023.jpg

Тарвасан (西瓜) дахь ус болон сахарозын найрлага их бөгөөд олон төрлийн витамин, эрдэс бодис, амино хүчил агуулж байдаг. Халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй болон архинд хордогсод ихээр хэрэглэвэл тохиромжтой.

Тарвасны найрлагын 92% нь ус ба 6% нь чихэр бөгөөд энэ нь шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан , олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байна. А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.

10. Карамбола

vegetable024.jpg

Хятад анагаах ухаанд Карамбола (杨桃) жимс нь халуун бууруулж хорыг тайлан, шээсийг тэтгэх ба халуун салхины ханиалга, шүд өвдөх, ам хөндийн шархлаа, шээсний замын чулуужилт, архины хор тайлах, зэрэг өвчинд тустай гэжээ. Ялангуяа хорт хавдрын туяан эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн эмчилгээг үр дүнтэй болгоно. Гэхдээ бөөрний дутагдалд орсон хүн яасан ч хэрэглэж болохгүй.

11. Киви

vegetable025.jpg

Киви нь (猕猴桃) амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэжболохгүй.

Эмний оронд кивиг сонгосон ч болно. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.

12. Биржгэр луу

vegetable035.jpg

Биржгэр луу (荔枝) жимсийг байнга хэрэглэвэл биеийг эрүүлжүүлж, дэлүү элгийг тэтгэн, сэтгэл санааг тайвшруулж, хэт цонхигор хүнийг улаа бутарсан эрүүл болгоно.

13. Ялам жимс

vegetable036.jpg

Ялам жимс нь (桑枣) хар болон цагаан 2 зүйл байдаг. Бүгдийг хүнсэнд хэрэглэж болно. Амтлаг хүйтэн чанартай. Элгийг тэтгэж бөөрийг тамиржуулна.

14. Лууны нүд

vegetable037.jpg

Лууны нүд жимс нь (龙眼) чихэрлэг амттай. Ходоод болон дэлүүг тэтгэн хорыг гадагшлуулна.

15. Ханборгоцой

vegetable032.jpg

Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С витамин гэхэд л 10Ог хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай гэгддэг.

Хан боргоцойн мөхлөг нь онцгой нэгэн ислийг агуулж байдаг. Энэ нь уураг болон уурагт бодисыг задлах чадалтай. Тиймээс их хэмжээний мах идсний дараа хэдхэн зүсэм шинэ ханборгоцой идэхэд хоолыг шингээлтэнд маш сайн.

Манайхны ананас хэмээн нэрлэдэг хан борогцойд өвчин эмгэгийг анагаах их ид шид байдаг гэнэ. Хан борогцой нь аагим халуунд цангаа тайлахаас гадна, хэвлийн хэсгийн ялгадсыг хөөх, хоолны шингээлтийг сайжруулах, шээс дусагнах зовиурыг багасгах, толгой эргэж, нүд эрээлжлэх зэрэг өвчинд нэн сайн жимс юм. Хан боргоцойн шүүсэнд ходоодны шүүстэй адилавтар нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицан хоолны шингээлтийг сайжруулна. Хан боргоцойг эмийн журмаар ашиглах тухай 5 арга бий.

1. Бөөрний үрэвсэлийг зохицуулана. Хан боргоцойн 60 грамм зөөлөн эдийг улалжийн үндэстэй чанаад өдөрт 2 удаа ууна.

2. Мөгөөрсөн хоолойн үрэвсэлийг эмчлэнэ. Хан боргоцойн 120 гр зөөлөн эдийг чанаад, 30 гр зөгийн балтай найруулан өдөрт 2 удаа ууна.

3. Хоолны шингээлтийг сайжруулана. Жимсны шүүс шахагч машинаар шахаж шүүсийг нв өдөрт 2 удаа 40 мл хэмжээтэй ууна.

4. Гэдэс гүйлгэхээс сэргийлнэ. Шинэхэн хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд түүхийгээр нь идэж болно. Өдөрт 3 удаа 50 гр-аар идвэл гэдэс гүйлгэх зовиур үгүй болно.

5. Гэдэсний үрэвсэлээс сэргийлнэ. Хан боргоцойн 30 гр навчийг усан чанаад өдөр бүр 3 удаа ууна. Аливаа жимс ногооны харшилтай хүнд Хан боргоцойн жимс тохиромжгүй. Хан боргоцойг түүхийгээр нь идэхээс өмнө давстай усанд дэвтээвэл сайн. Давстай усанд органик исгэлэн эд нь задрах сайн талтай.

16. Durian

vegetable033.jpg

Durian модны жимс (榴莲) нь уураг болон өөх тослогоор баялаг. Амин дэмийг нөхдөг ба өөрийн гэсэн онцлог үнэртэй. Хүн бүрт өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Зарим хүмүүс өмхий гэхэд зарим нэг нь анхилам гэдэг. Энэ онцгой хачин үнэр амт нь ходоодонд сайнаар нөлөөлж, хоол идэх сонирхолыг нэмэгдүүлдэг.

17. Питайя

vegetable026.jpg

火龙果 Амин дэмээр баялаг. Эрүүлжүүлэх ба ургамлын гаралтай уураг болон витаминаар баялаг. Хорыг тайлах чадалтай.

18. Тоор жимс

vegetable027.jpg

Тоор жимс нь (桃子) дулаан чанартай, исгэлэн бас чихэрлэг амттай. Цангаа тайлж, халууныг бууруулна. Уушигны өвчтэй хүмүүс хүнсэндээ түлхүү хэрэглэвэл тохиромжтой. Тоор нь амин дэмээр баялаг ба нэн ялангуяа хамгийн их төмрийн агуулга сайтай жимс юм. Иймд төмрийн дутагдалтай өвчтнүүд эмчилгээний журмаар хэрэглэдэг. Тоор нь калийн агуулга их, натрийн агуулга бага. Усан хавантай өвчтнүүд хэрэглэхэд тохиромжтой. Зүрхний булчинг идэвхжүүлдэг. Тоор нь арьсны эсүүд дэх чийгийг барьж, үрчлээг арилган, толигор зөөлөн болгоно.

19. Долоогоно

Долоогоно бол витамин С болон хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн амино хүчил, төмөр, кальци, агуулдаг. Хамгийн их витаминтай жимс тул жимсний хаан гэдэг.

35753

Дэлүү, ходоодыг тэтгэн, хоолны шингээлтийг сайжруулна.

20. Жүрж

(桔子-Мандарин, 橙子-Жүрж) Исгэлэн амттай, сэрүүн чанартай. Уушгийг зөөллөж, архийг гаргана. Мөн үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаана. Хүйтэн чанарын өвчтэй хүмүүс /аргын тал дутмаг/ хэрэглэж болохгүй.

Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.

21. Water chestnut

vegetable030.jpg

荸荠 Өвлийн жимс гэдэг. “В” витамин болон усны найрлагаар баялаг. Цангаа тайлж, халуун бууруулна.

22. Чихрийн нишингэ

vegetable031.jpg

Сахарозын агуулагдах хэмжээ хамгийн их. Хоолны шингээлтийг сайжруулдаг. Мөн төмөр, кальци, фосфор, манган, цайр зэрэг хүний биед чухал шаадлагатай элементүүдийг бага хэмжээгээр агуулсан байдаг. Үүнээс төмрийн агуулга нь хамгийн их байдаг. Мөн ширхэглэг эдээр баялаг. Дэлүү ходоод хэвлийн хүйтэн чанарын өвчтэй хүмүүс хэрэглэж болохгүй.

https://www.shardoctor.mn/%D0%B6%D0%B8%D0%BC%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B6%D0%B8%D0%BC%D1%81%D0%B3%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B0%D1%87-%D1%85%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D0%B3%D0%B4%D0%BE%D0%BB/

Тарагтай алимны салат

$
0
0

maxresdefault (2)

Намар цагийн алим хамгийн шүүслэг, бас амт чанараар хувьгүй илүү байдаг. Эрүүл бөгөөд амттай энэ салатийг хийхэд ердөө 10 хан минут л зарцуулагдана. Тиймээс өглөө ажилдаа яарсан үедээ, орой хоолны дараа хийхэд тохиромжтой.

Орц: /2 хүний порц/
4 ширхэг алим
50 гр хушга эсвэл бүйлс
50гр хатаасан бөөрөлзгөнө
50 гр үзэм эсвэл интоор
200 гр тараг

Хийх арга:
1. Алимаа хальсалж, үрнээс нь салгана
2. Алимаа жижиг дөрвөлжин хэрчинэ
3. Самар, үзэм зэргээ алимтайгаа хольж нэг саванд хийнэ.
4. Хольсон бэлдэц дээрээ тараг хийж сайтар хутгана.
5. Бэлэн болсон салатаа өөрийн дураар чимэглэж таваглана.

Жинхэнэ жентелмений мөрдөх дүрмүүд

$
0
0
  1. Хэн нэгэнтэй ярьж байхад хичнээн уйтгартай байсан ч эсвэл ядарч байсан ч өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй байх. /цаг, дэвтэрээ оролдох г.м/
  2. Хүний яриаг бүү тасла. Таны мэддэг, өмнө сонсож байсан эсэх нь хамаагүй яриаг нь гүйцэд сонс. Чамаас л асуугаагүй бол андуурч хэлсэн он сарыг нь ч яриаг нь тасалж бүү зас. Яриаг нь түргэтгэх гэж санааг нь шүүрч үргэлжлүүлэх нь бүр ч эелдэг биш
  3. Хүнтэй харьцахдаа өөрийнхөө зөв гэдгийг нотлох зорилгоор дуугаа өндөрсгөж, хүнийг доош нь хийж, дээрэнгүй хандах хэрэггүй. Эелдэг, нээлттэй байж чөлөөтэй харьцах боломжийг бүрдүүл.
  4. Олон нийтийн дунд өөрийгөө тодруулах гэж өөрийнхөө тухай болон эрхэлж буй бизнесийнхээ тухай ярих шаардлагагүй.
  5. Жинхэнэ ухаантай, соёлтой хүн даруу байдаг. Өөрөөсөө аль ч талаараа тэр дундаа мэдлэг чадвараар дутуу хүмүүсийн дунд байхдаа өөрийн давуу талаа харуулах гэж хичээх хэрэггүй. Нөгөө хүмүүсийнхээ мэддэггүй сэдвээр нь ярих бүр ч хэрэггүй. Бусдын санал бодлыг хүндэтгэж эелдэг харьцаж байгаарай.
  6. Бусдыг сонсох чадвар сайн ярихаас дутуугүй ач холбогдолтой. Хүмүүжилтэй хүний бусдаас ялгарах нэг онцлог бол бусдын яриаг сонирхон чагнадаг, бусдыг тэвчээртэй сонсож чаддагт байдаг. Ийм хүнтэй ярилцахад ямагт таатай байдаг.
  7. Өөртэй чинь яриагүй бол бусдын яриаг чагнах зохисгүй. Холдоорой.
  8. Ярьж буй сэдвээсээ хазайлгүй ажил хэрэгч санаагаа товч илэрхийлж, сунжирсан ярианаас зайлсхий.
  9. Зусардалтанд бүү автаарай. Өөрөө л тэнэг байдалд орно.
  10. Ярилцагчтайгаа огт санал нийлэхгүй байвал тайван, баримт нотолгоотой тайлбарла. Таны бодлыг хүлээж авахгүй бол тэр хүнээ хүндэтгэж өөрөө ч уураа барахгүйн тулд ярианы сэдвээ өөрчил.Жинхэнэ жентелмений мөрдөх дүрмүүд GENTLEMAN зурган илэрцүүд
  11. Таны улс төрийн байр суурь, үзэл бодол тогтсон байвал сайн. Өөрийн үзэл бодлыг бусдад тулгаж болохгүй. Бусад хүмүүс өөртэй чинь ижил үзэл бодолтой байх албагүй. Тэднийг тайван сонс. Хэрүүл маргаанаас хол бай. Тантай харьцаж байгаа хүн таныг муу улс төрч гэж бодвол бодог. Харин хүмүүжилтэй хүн гэдэгт чинь эргэлзэх ёсгүй.
  12. Найзуудынхаа тухай ярихдаа хооронд нь бүү харьцуул. Найзуудыхаа сайн талыг ярь. Тэгэхдээ нэгийг нь магтах гээд нөгөөхийг нь харьцуулж муулахгүйг хичээгээрэй.
  13. Ярилцлагын үед байхгүй байгаа хүмүүсийн талаар ярихаас зайлсхий. Хүмүүжилтэй хүн хэзээ ч хүн гүтгэхгүй, гүтгэлэг ч сонсохгүй.
  14. Зөвхөн өөрт бусдын анхаарлыг татах хүсэлд автсан ямар ч хурц ухаантай хүн ядаргаатай, хүмүүжилгүй болж хувирдаг.
  15. Агуу хүмүүсийн мэргэн цэцэн үгс, номын эшлэл яриандаа бага хэрэглээрэй. Учир нь хоолны амтлагчийг тааруулж хэрэглэхэд амттай болдог шиг мэргэн цэцэн үгс яриаг чимэх боловч хэтрүүлвэл бүгдийг нураана.
  16. Хэтэрхий ёсорхож, маяглах нь таныг тэнэг харагдуулна.
  17. Эх хэлээрээ зөв ярь. Мөн энгийн, ойлгомжтой ярь.
  18. Хүмүүс яриандаа алдаа гаргасан бол засч болохгүй. Ам алдвал барьж болохгүй гэдэг дээ.
  19. Та эрдэмтэн эсвэл инженер байж болно. Яриандаа бусдын мэдэхгүй мэргэжлийн нэр томъёо бүү ашигла.Санамсаргүй хэрэглэчихээд тэрийгээ ойлгуулах гээд тайлбарлавал бүр л том алдаа болно.
  20. Жентльмен хэзээ ч өөрийгөө алиалагч болгохгүй. Хүмүүс таньтай хамт инээх болохоос таныг шоолж инээх ёсгүй. Хэт задгай, цадиггүй байхаас зайлсхий.
  21. Онгироо сагсуу зан танд байх ёсгүй. Их мөнгө, танилын хүрээ зэргээ ярьж онгирох нь жентльмений зан биш.
  22. Хиймэл дүр бүү эсгэ. Олонтой нийцтэй бай.
  23. Гадаад хэлээр мэргэн цэцэн үг яриандаа бүү хавчуул. Учир нь зохимжгүй бөгөөд будүүлэг.
  24. Ярьж байхдаа уур чинь хүрвэл сэдвээ өөрчил эсвэл дуугүй болоорой. Уурандаа элдвийн юм бодлогогүй ярьчихвал дараа нь харамсана.
  25. “Хамаатан нь дүүжлүүлж үхсэн хүний дэргэд олсны тухай бүү ярь” гэж ардын үг байдаг. Харилцан ярилцагчийнхаа хувийн амьдралд ойр сэдвийг бүү хөнд. Нууц мэдээлэл болон гэр бүлийн асуудалд бүү оролц. Хүн танд итгэээд нууцаасаа хуваалцвал цааш нь бүү тараа.
  26. Аялал таны мэдлэгийг тэлнэ. Гэхдээ “Би Италид байхад… Парист ингэдэггүй …” г.м өгүүлбэр яриандаа оруулахгүйг хичээ.
  27. Хов живээс хол бай. Ховч эмэгтэй муухай харагддаг шүү дээ. Тэр тусмаа та эрэгтэй хүн гэдгээ санаарай.

Жинхэнэ жентелмений мөрдөх дүрмүүд GENTLEMAN зурган илэрцүүд

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>