Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Яагаад та орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгөх ёстой вэ?

$
0
0

197605-06122016-1480994407-1284026934-01-early-reading-habits-rich-illustrations“Эртээ урьдын цагт” гэж эхлэхэд нь ямар сонирхолтой түүх эхэлж байгаа бол гэсэн шиг нүдээ тормолзуулж, амьсгаагаа дараад л, “Амар сайхандаа жаргажээ” гэж дуусахад нь өөрөө баатар эсвэл гүнж болчихсон юм шиг л санаа нь амраад л нойрсоод өгнө дөө.

Үлгэрт шимтэж байгаа жаахан хүүхдийг том болоод ямар ухаантай, бас сайн хүн болох бол гэж бодогддог. Үлгэр бол зөвхөн хөдөлгөөнтэй, орондоо орох дургүй “зулзага”-нуудыг унтуулах ээж аавуудын арга барил биш юм. Хүүхдийг өөрөө ном уншиж чаддаг болтол нь орой болгон залхууралгүйгээр чанга дуугаар үлгэр уншиж өгч байх хэрэгтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл…

1. Үлгэр хүүхдийг энэрэнгүй сайхан сэтгэлтэй болгодог
Үлгэр сонсож өссөн хүүхэд, амьтан, ургамлыг хайрлах энэрэх ухаанд суралцдаг. Хорон муу санааг сайхан сэтгэлээр ялж байгаа тухай, хэн нэгэнд тус хүргэвэл түүнийхээ хариуг заавал хүртдэг тухай, амьтан, ургамал ч бас хүн шиг өвддөг, амьдардаг тухай үлгэр сонсох нь дайснуудаа алах зорилготой компьютерийн тоглоомуудаас хэдэн зуу дахин сайн үр нөлөөтэй. Дан ганц үлгэрт биш ер нь номонд дурлаж өссөн хүүхэд оюун санаанаас гадна, сэтгэл зүрхээрээ “боловсорсон” байдаг. Хэрэв та хүүхэддээ үлгэр уншиж өгвөл, таны хүүхэд ямар ч байсан том болоод хүнд муу юм хийхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

2. Үлгэр хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг
“Мэдлэг бол хязгаарлагдмал. Харин төсөөлөн бодох чадвар бол хязгааргүй” гэж суут ухаантан Эйнштейн хэлсэн. Таны хүүхэд үг цээжлэхдээ, тоо бодохдоо, монгол хэлний дүрэм танихдаа мундаг байх л даа. Гэхдээ аливааг ургуулан бодох, ямар нэг хүрээ хязгаарт баригдалгүйгээр чөлөөтэй төсөөлөх чадваргүй бол бусад бүх чадвар сул дорой юм. Кино үзэж байхад, хараа, чих, тархи гурав гурвуулаа ажилладаг учраас төсөөлөн бодох боломж олддоггүй. Харин үлгэр сонсож байхад үйл явдлыг нь нүдээр үзээгүй хүүхдүүд дотроо төсөөлж, өөрсдийн бодол дотор амилуулсан дүрүүдээрээ үлгэрийнхээ үргэлжлэлийг зохиож боддог учраас оюун ухааны цар хүрээ тэлдэг.

3. Үлгэр хүүхдийн үгийн баялагийг сайжруулдаг
Орчин үед харийн оронд хүүхдээ төрүүлж өсгөх эцэг эхүүд олширсон. Түүнчлэн эх орондоо байгаа ч, нэгдүгээр ангиасаа гадаад хэлний ангид орж эх хэлээсээ холдсон хүүхдүүд олон бий. Аялгуут сайхан Монгол хэлнийх нь үгийн болон утгын санг нэмэгдүүлж, эх оронтой нь ойртуулахын тулд орой бүр үлгэр уншиж өгч байгаарай. Ялангуяа Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож дуулж байгаагүй үгс олон орсон байдаг учраас, хүүхдийн чинь өдөр тутмын хэрэглээний үгсийн баялаг нэмэгдэж, уран зохиол болон монгол хэлний хичээл дээрээ алзахгүй.

4. Үлгэр хүүхдийг мөрөөдөлтэй болгодог
Төсөөлөн бодох чадвар сайтай хүүхдүүд мөрөөдөмтгий байдаг. Хэдий анхандаа хийсвэр байж болох ч, хийсвэр мөрөөдлөөс л бодит мөрөөдөл урган гардаг юм. Үлгэрийн баатруудын тухай сонсоод бяцхан ханхүү тань үлгэр дууриал авч зориг орох болно. Сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, мэргэн гүнж нарын тухай үлгэр сонсоод бяцхан охин тань тэднийг даган дуурайх болно. Таны охин зурагтаар загварын шоу үзээд, модел шиг алхаж сурч,6 настай байхдаа гоё хувцас авч өгөх “тушаал” буулгаасай гэж хүсч байна уу, эсвэл үлгэр сонсоод үзэсгэлэн гоог өөрийнхөө төсөөллөөр л ойлгоосой гэж хүсч байна уу?

Хүүхэддээ үлгэр уншиж өгөхдөө гар утас, зурагтаа унтрааж байгаарай. Анхаарал нь өөр тийш сарнихгүй. Мөн та үлгэрийнхээ дүрүүдэд өөрөө хувирч, өнгө аяст нь хоолойгоо тохируулж уншвал хүүхэд тань илүү сайн хүлээж авна. Ямар ч их ажилтай, хэр их стресстэй байсан ч, хүүхэддээ тав арван минут зарцуулаад орой заавал үлгэрийг нь уншиж өг. Хүүхэд чинь үсэглэж уншдаг болмогц, дэргэдээ суулгаж текстийг нь харуулж байгаад аажуухан уншиж дасгаарай. Үлгэрт дурласан хүүхэд чинь дараа нь өөрөө уншъя гэж таниас гуйх болно. Тэгээд хэдэн жилийн дараа уран зохиолын ном авч өгөөч гэж хэлэх байх. Эртнээс сонгодог зохиолуудаар номын сан бүрдүүлээд эхлэхийг зөвлөе.


Гадуур тавих нь сөрөг нөлөөтэй

$
0
0

Өнөө цагт хосууд хэзээ хүүхэдтэй болох вэ гэдгээ төвөггүй төлөвлөдөг болсон. Гэвч залуу маань жирэмслэхээс хамгаалах аргыг тэр болгон зөв хэрэглэгдэггүй. Үүний улмаас хүсээгүй үедээ жирэмсэн болж үр хөндүүлж байгаа билээ. Хосууд ихэвчлэн эрэгтэй нь үрийн шингэнээ гадуур тавих аргыг хэрэглэдэг.

Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх арга огт биш бөгөөд хүний ёсноос гажууд үйлдэл юм.Эрэгтэй, эмэгтэй хүний аль алины ч эрүүл мэндэд хор хүргэдэг. Секс хийх үед хүний бие махбод түүний мэдрэлийн систем юутай ч зүйрлэшгүй хүчтэй сэрлийн байдалд ордог. Гэтэл секс хийх үед үрийн шингэнээ үтрээн дотор тавихгүйн тулд биеэ байнгын хараа хяналтын дор байлгах нь бие махбодын жам ёсны үйл ажиллагааг алдагдуулдаг. Байнга гадуур тавибал эцэстээ бэлгийн сулралд орох нэг шалтгаан болдог. Зөвхөн эр хүн гэхгүй эмэгтэйчүүдэд ч мөн хортой байдаг. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай байдаг.

1. Эмэгтэй хүн сексийн үед эр нөхөртөө өөрийгөө бүрэн зориулахын оронд түүнийг үрийн шингэнээ дотор алдчихвий гэж маш их байдаг. Энэ нь эмэгтэйн бие тавирч, дур ханах бололцоог олгохгүй.

2. Энэ аргыг дандаа хэрэглэвэл эмэгтэйн бэлэг эрхтэнд цус зогсонги болж үрэвсэл үүснэ. Ингэж бэлэг эрхтэнд үрэвсэл үүсэх нь эмэгтэйн бэлгийн мэдрэмжийг мохоодог.

3. Эмэгтэй хүний бие махбод эрэгтэйн үрийн шингэнд агуулагддаг биологийн идэвхит олон бодисыг авч чаддаггүй. Үрийн шингэнд агуулагддаг бэлгийн даавар, амин хүчил, уураг зэрэг нь эмэгтэйн бодисын солилцоог хэвийн болгодог юм.

Иймд гадуур тавихыг ямар ч аргагүй үед хаяа хэрэглэхээс биш дандаа хэрэглэж огт болохгүй шүү.

Жирэмсэлтээс хамгаалах олон арга бий. Бидний дунд түгээмэл хэрэглэгддэг аргууд бол

– Бэлгэвч

– Ерөндөг

– Эм уух

– Хуанли хөтлөх гэх мэт аргуудыг мэдэх байх. Эдгээр аргууд бүгд эерэг сөрөг үр дагавартай байдаг. Гэхдээ хамгийн эрүүл арга бол хуанли хөтлөх буюу өндгөн эсээ гадагшлах өдрийг зөв тогтоох арга юм. Өндгөн эс гадагшлах үеийг хэрхэн мэдэх вэ? гэж та бодож байна уу? Өндгөн эс боловсорч гадагшлах үе нь олон янзын шинж тэмдгээр илэрнэ.

1. Бэлэг эрхтний талаас илрэх шинж тэмдэг

– Умайн хүзүүний салс зунгааралдан сунах шинж тэмдэг илэрдэг. Энэ шинж тэмдэг нь өндгөн эс гадагшлахаас 2-3 өдрийн өмнө умайн хүзүүний булчирхайнаас түүхий өндөгний уураг шиг тунгалаг тунгалаг шингэн салс доошоо гарах байдлаар илэрнэ.

– Хэвлийн доод хэсгээр баруун буюу зүүн аль нэг талаар хөндүүр оргих. Энэ нь өвдөлт нь гэв гэнэт үүсч хэдэн цаг болоод өвдөхөө больдог.

– Үтрээнээс үзэгдэх төдий бага хэмжээний ягаан буюу хар хүрэндүү өнгийн шүүрэл гарна.

2. Арьсанд гардаг шинж тэмдэг

– Биеийн тодорхой хэсэгт арьс улайх

– Судас өргөссөн хэсгээр хөндүүрлэх
– Үс тослог болох

3. Сэтгэцийн талаас өөрчлөгдөх шинж

– Дуу чимээнд дургүйцэх

– Сэтгэл үе үе зовиурлах

– Хайр хүрэхгүй байх

4. ходоод гэдэсний үйл ажиллагаа түр зуур хямрах байдлаар илэрнэ. Ойр ойрхон шээс хүрнэ.

5. Онцын шалтгаангүйгээр бие тавгүй оргих, эцэж ядрах зэрэг ерөнхий шинжүүд орно.

Өндгөн эс боловсрох хугацаа бага зэрэг хэлбэлзэж болохыг харгалзан үзэж, энэ аргыг улам баталгаатайгаар болгохын тулд өндгөн эс гадагшлахаас өмнө ба дараа 2-3 өдөр нэмж авах хэрэгтэй. Ийнхүү сарын тэмдгийн мөчлөгийн голын 7-8 хоног секс хийхгүй байвал жирэмсэн болохгүй байх боломжтой юм.

Залуусын сэтгэлийг татдаг бүсгүйчүүдийн 15 үйлдэл

$
0
0

5aa608cf61392bd273b017b3cade3577-silly-cute-couples-silly-love

Орчлон ертөнцийг эмэгтэй хүн ялдам сайхан инээмсэглэл, гоолиг сайхан биеэрээ чимж байдаг нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ эрчүүдийн хувьд хамгийн эхэлж эмэгтэй хүний гоолиг сайхан бие, царай төрхийг нь түрүүлж хардаг гэлтэй. Гэвч тэдний хувьд дээр дурдсанаас гадна өөр олон зүйлийг харж, заяаныхаа ханийг сонгодог ажээ. Ингээд хамтдаа эрчүүдийн охид бүсгүйчүүдээс юуг нь чухам онцлож хардаг болохыг сонирхоцгооё.

1. Ухаан

Эрчүүдийн хувьд ихэнх нь өөрөөсөө илүү ухаантай эмэгтэй хүнд тийм ч их дуртай байдаггүй ч, тэдний зарим нь ухаалаг эмэгтэйг заяаныхаа ханиар сонгож, цэц мэргэнээ сорин, ухаанаа уралдуулах дуртай байдаг аж. Хэрхэн ухаалаг болох вэ гэж үү? Олон төрлийн ном сайн унш гэж эр эмийн харилцаагаар гаршсан эрдэмтэн судлаачид зөвлөж байна.

2. Талархлаа илэрхийлж чаддаг

Эр хүнээс халамж хайр хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Тийм болоод ч тэр үү, хайртай бүсгүйнхээ сэтгэлийг хөдөлгөж, догдлуулах зүйлсийг эрчүүд маань өдөр бүр л бодож байдаг байна. Түүний хариуд мэдээж хэрэг чин сэтгэлийн талархал эмэгтэйчүүдийн маань зүгээс ирэх нь зүй ёсны хэрэг юм. Түүнээс гадна эрчүүдийн хувьд гэр бүл, эхнэр хүүхдээ сэтгэл хангалуун амьдруулахын цаг наргүй хөдөлмөрлөж байдаг учраас түүнийхээ хариуд ч мөн эхнэрүүдээсээ өөрөөр нь бахархаж байгаа тухай сайхан үгсийг сонсохыг битүүхэн хүсч явдаг гэнэ шүү.

3. Амбицтай байх

Заримдаа та салон орж үсээ янзлуулангаа манекьюр, педикюр хийлгүүлдэг л биздээ? Гэхдээ энэ нь эрчүүдэд таалагддаг зүйл гэж хэлж байгаа юм биш шүү. Эрчүүдийн хувьд хайртай эмэгтэйгээ амьдралын зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, түүнд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж хүсдэг байна. Энэ нь амьдрал бол нөхөр, эхнэр хоёр гэсэн хос багана дээр тогтдог гэсэн үзэлтэй холбоотой аж.

4. Сонирхолтой байх

Эрэгтэй хүмүүс нь төрөлхийн аливаа зүйлээс амархан уйддаг зан чанартай бөгөөд хэрвээ таныг амьдралд нэг л идэвхгүй хандаад эхэлвэл таниас ч магадгүй уйдаж эхлэж болох юм. Тиймээс гал тогоондоо болон орон дотроо яагаад сонирхолтой зүйлсийг сэдэж болохгүй гэж? Өмнө нь хийж өгдөг байсан хоолноосоо арай өөр өвөрмөц хоол хийж өгөх ч юм уу, эсвэл сексийн шинэ байрлал туршиж үзсэн ч болно шүү дээ. Сонирхолтой шинэ зүйлийг сэдээрэй гэж хэллээ гээд таныг “Fifty Shades of Grey” кинон дээрх шиг зүйлийг нөхөртөө хийж өгөөрэй гэж байгаа юм биш шүү.

5. Бусдыг сонсож, ойлгодог байх

Бусдыг сонсож, ойлгодог гэхээр түүний хэлсэн болгоныг нь үг дуугүй сонсож, зөвхөн түүний гаргаж буй шийдвэрүүдийг л дагаад байна гэсэн үг биш юм. Энэ нь түүнд тохиолдсон зүйлийг сэтгэлээсээ сонсож, сэтгэл санаагаар туслаж, дэмжихийг хэлж байгаа юм. Хэрвээ ингэж чадвал тэд таниас юугаа ч нуулгүй, бүгдийг ярьж, сэтгэл санаагаа хуваалцаж байх болно.

6. Хандлага

Ажил алба, амьдрал, сексийн харилцаа, хоол унд гээд олон зүйл дээр хэр зэрэг хандаж, анхаарал, ач холбогдол өгч буйг тань эрчүүд анзаардаг ажээ. Учир нь бусад зүйлсд хэр зэрэг анхаарал хандуулж байна төдий чинээ өөрт нь тэгж хандана гэсэн бодол эрчүүдийн толгойд эргэлдэж байдаг байна.

7. Анхаарал, хайр халамж

Өөрийг нь хайрлаж, халамжилж чаддаг, өөрт нь анхаарал тавьж, өөрт байгаа бүхнээ зориулдаг эмэгтэй хүнд дургүй эр хүн гэж үгүй биз ээ. Түүнээс гадна тэдний эцэг эх, гэр бүлийнхнийг хэрхэн хайрлаж, тэдэнтэй хэрхэн харилцаж буй тань хамгийн чухал зүйл юм. Бусдыг хайрлаж энэрэх уян зөөлөн сэтгэлтэй байх нь эрчүүдийн хувьд чухал шалгуур ажээ.

8. Ээж байх чадвар

Хосуудын хувьд гэр бүл болж, улмаар хүүхэдтэй болон амьдралаа эхлүүлэх нь хамтын амьдралын эхлэл байдаг билээ. Хүүхэд гэдэг бурханаас явуулсан хамгийн сайхан бэлэг байдаг бөгөөд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд эх хүний оролцоо, үүрэг чухал байдаг нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ эрчүүд эхнэрээ сайн ээж байгаасай гэж их хүсдэг байна. Хүүхдийнхээ төлөө хоол хийж өгч, живхийг нь сольж, бохирдсон хувцсыг нь угааж, анхаарал халамж тавихаас авахуулаад бүгдийг хийхийг хүсдэг аж.

9. Өөртөө итгэлтэй байдал

Хэлэхийг хүссэн зүйлээ нууж хаалгүй хэлдэг, өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаг, өөрсдийнхөө харилцаатай холбоотой бодож, санасан зүйлсээ чөлөөтэй илэрхийлдэг эмэгтэйчүүдэд эрчүүд илүү дуртай байдаг байна. Эмэгтэй хүн уян зөөлөн, сайхан сэтгэлтэй байж болох ч, сул дорой, хэт их эрэгтэй хүнээс хараат байхыг эрчүүдийн хувьд таашаадаггүй аж.

10. Загварлаг байдал

Гоё сайхан хувцаслаж, нүүр бардам, харц дээгүүр алхахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй биз ээ. Цаг агаар болон тухайн өдрийн онцлогоосоо хамаарч, хувцсаа тохируулан өмсөж чаддаг эмэгтэйчүүдэд эрчүүд өөрийнхөө харцаа унагадаг байна. Хуримын ойн өдөр, анх танилцсан өдөр, гэр бүлээ батлуулсан өдөр гээд чухал болзоонууддаа хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй байх нь байна шүү охид бүсгүйчүүдээ.

11. Хошигнол ойлгож чаддаг

Ямар ч эрэгтэй хүн уйтгарлаж, гунигласан, өөрөөсөө сөрөг энерги цацруулсан эмэгтэйчүүдэд огтоосоо дургүй байдаг ажээ. Түүнээс гадна цагаахан хошигнол ойлгодоггүй, тэр дор нь хөмсгөө зангидаж, уурлаж бухимддаг бол та эрчүүдийн харцыг булааж чадах нь юу л бол. Тиймээс жоохон ч болов хошин шогийн мэдрэмжтэй байх нь чухал ажээ.

12. Хөөрхөн царай зүс

Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс хамгийн түрүүлж хардаг зүйлсийн нэг бол нүүр царай гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Ухаантай, ажилсаг, цэвэрч, сайхан хувцасладаг байлаа ч, эр хүн л бол эр хүн шүү дээ. Тэд яаж ч бодсон царай зүсийг эхлэж харах нь дамжиггүй юм. Мөнгөтэй, баян тарган эрхмүүд яагаад дандаа мисс бүсгүйчүүдтэй гэр бүл болдог вэ гэсэн асуултын хариултыг мэдэхээр судалгаа явуулахад, хариуд нь тэд зөвхөн царай зүс, бие организмыг нь хардаг болох нь тогтоогджээ.

13. Хүндэтгэж чаддаг

Эрчүүдийн эмэгтэйчүүдээс хүсч байдаг цорын ганц зүйл бол хүндэтгэл юм. Эр хүнд төрөлхийн эхнэр, хайртай бүсгүйгээрээ хүндлүүлэх, өөрөөр нь бахархаж омогшиж байгааг нь мэдрэхийг хүсдэг зан чанар байдаг аж. Ажил алба, гэр бүлийнхэн, хобби, сонирхол зэргийг нь хүндэтгэдэг байхад эрчүүд өөрийн эрхгүй танд татагдаж эхлэх болно. Гэвч байнга шоу цэнгээнд цаг заваа зарцуулдаг сонирхолтой залуучуудын сонирхлыг нь дэмжээд байх нь утгагүй юм. Эрчүүд ихэвчлэн бусдын дэргэд өөрийгөө хүндлүүлэх дуртай байдаг байна.

14. Хоол хийх чадвар

Эмэгтэй хүнээс хардаг олон зүйлсээс хамгийн чухал нь мэдээжийн хэрэг хоол хийх чадвар юм. Эхнэрийнхээ хийсэн амттай сайхан хоолыг идэхийг хүсдэггүй эр хүн гэж байхгүй нь ойлгомжтой юм.

15. Үнэнч байдал

За, ингээд эрчүүдийн эмэгтэй хүнээс хардаг хамгийн чухал зүйл нь тэдний үнэнч байдал гэнэ. Нэг л амьдрах амьдралдаа өөрийн эмэгтэйгээ тэд бусдаас өмчлөж, алдахвий гэхээс нууцхан эмээж явдаг байна. Үнэнч байдал бол дан ганц эмэгтэй хүний хувьд ч биш, хосуудын аль алиных нь эрхэмлэх ёстой чухал зан чанар билээ.

Хамт олны уур амьсгалыг хэрхэн сайжруулах вэ

$
0
0

bec

Хүсэж байсан ажилдаа орсон боловч ажлын хамт олны уур амьсгал нэг л биш. Өглөө ажилдаа явна гэхээс халширч, ахиад л өнөөх ууртай царайтай хүмүүстэй нүүр тулна гэхээс зүрхшээнэ.

Тэглээ гээд яалтай ч билээ. Тэнгэр дээрээс ямар мөнгө унаад ирэх биш. Хүссэн хүсээгүй өөрийгөө хүчлэн явах л хэрэгтэй болно. Ажлын цаг дуусав уу, үгүй юу бушуухан л явахаар тэмүүлнэ. Яг л ийм байдалтай хичнээн бүсгүйчүүд байгаа бол? Асуудлаас гарахад чинь туслахаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

Өөрөөсөө эхлэ: Аливаа зүйл хувь хүний хандлагаас л эхтэй байдаг. Тиймээс эхлээд өөрийнхөө бодол санааг цэгцэлж, ажлын хамт олныхоо сайн талыг олж харахыг хичээ. Манай хамт олон муухай, хувиа хичээсэн гэж бодож өөртөө итгүүлээд л байх юм бол байдал улам дордох болно. Хамаагүй ээ, танай хамт олон хүйтэн, хөндий хувиа хичээсэн байж болно. Гэхдээ лав чиний төсөөлдөг шиг тийм аймшигтай хүмүүс биш байх. Гол нь анхаасаа л өөртөө ингээд итгүүлчихсэнд байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд өөрийнхөө хандлагыг өөрчил. Үргэлж муу талаас нь харахын оронд сайн талыг нь олж харахыг хичээ.

Тэд чиний гэр бүл: Бид бараг амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс ажлын хамт олон гэдэг бидний хоёр дахь гэр бүл гэсэн үг. Хүн бүр гэр бүлээ хайрлаж, тэдэндээ сайн сайхан бүхнийг хүсдэг. Хоёр дахь гэр бүлийнхэндээ ч бас тэгж хандах хэрэгтэй. Хүнээр хайрлуулахыг хүсэж байвал эхлээд өөрөө хайрлаж эхлэ. Хичнээн ууртай хүн байсан ч өөдөөс нь хараад инээмсэглэхээр тэсэлгүй инээд алддаг шүү дээ. Яг үүнтэй адил өнөөдөр танай ажлын хамт олон чинь хүйтэн хөндий уур амьсгалтай байж болно. Харин өнөөдрөөс эхэлж чи энэ уур амьсгалыг эвдэж эхлэ.

Ажил үүргийн хуваариа тодорхой болго: Энэ асуудлаас болж ажлын байран дээр маргаан үүсэх тохиолдол бишгүй гардаг. Тиймээс ажлаа анх хүлээж авахдаа өөрийн хийх ёстой зүйлийнхээ ажил үүргийн хувиарыг мэдэж ав. Нэгэнт тодорхой болголгүй ажлаа эхэлсэн бол яг одоо тодруулж ав. Аливаа асуудал үл ойлголцлоос л болж үүсдэг. Тиймээс хийх ёсгүй ажлаа хийж бухимдаж суухын оронд, яг одоо ширээнээс босоод асуудлаа тодорхой болгочихоод ир.

Өөрөөсөө өөрчлөлтийг эхлэ: Хүндэтгэлтэй харьц. Хүнийг хүндэлнэ гэдэг харилцааны хамгийн сайхан хэлбэр. Учир нь хүндэтгэлтэй харилцсаны үндсэн дээр эрүүл харилцаа бий болдог. Хамт олны чинь хамгийн ахмад, хамгийн залуу ажилтан хэн ч бай бүгдэнтэй нь хүндэтгэлтэй харьц. Ажлын хаалгаар орж ирэхдээ манаач ахыг нэрээр нь дуудаж мэндэл, шал арчиж байгаа үйлчлэгч эгчид ажлын орчинг цэвэрхэн байлгаж байгаад нь таларх. Хамт араанд суудаг ажилтандаа сайхан харагдаж байгаа тухайг нь хэл. Эргээд чи өөрөө сайхан мэдрэмжийг авах болно.

Санал бодлоо чөлөөтэй илэрхийл: Өөрийн шийдвэрлэхийг хүсэж буй, хэлэхийг бодож байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийлж сур. Аливаа асуудлыг ярилцаж байж л шийдвэрлэнэ. Энэ бол ажил хэрэг болохоос биш, айж бэргэх зүйл биш. Өөрийн бодол санаагаа дотроо удаан хадгалж, шийдвэрлэж чадахгүй явснаас болж бухимдал үүсдэг. Тиймээс үзэл бодлоо өөртөө итгэлтэй, чөлөөтэй итлэрхийлж сур. Ажил хийж байгаа нь мэдэгдэхгүй, хэнтэй ч харьцахгүй чив чимээгүй ажлаа амжуулахын оронд үзэл бодлоо солилцож, хийж буй ажлаа мэдрүүлэх хэрэгтэй.

Хэл амнаас хол бай: Зарим байгууллагууд хов живийн уул уурхай байдаг. Өрөөнийнхөн чинь хэн нэгнийг муулж эхэлвэл ярианд бүү оролц. Бүр сонирхоод ч хэрэггүй. Ер нь тэгээд бусдын хэрэгт дурлалаа гээд чамд сайнаар нэмэгдэх зүйл юу ч байхгүй.

Өөрийн биеэр үлгэрлэ: Өөрийн сурсан мэдсэн, уншсан зүйлийнхээ талаархи мэдээллийг бусадтайгаа хуваалц. Гэхдээ зөвхөн сайн сайхан зүйлийн тухай шүү. Ямар ч хүн сайхан мэдээлэл сонсохдоо таатай байх болно.

Дур тавилтын тухай санаанд оромгүй судалгаанууд

$
0
0

o-GUYS-FRIENDS-facebook

Бэлгийн харилцааны хамгийн оргил хэсэг болох дур тавилтын талаар хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Ихэнх хүний хувьд энэ үзэгдэл ербусын таашаал мэдрүүлдэг бол гэрлээд олон жил болсон хэрнээ огт ийм мэдрэмж авч байгаагүй хүн ч байдаг. Ингээд бид та бүхэндээ дур тавилтын талаар сонирхолтой 10 баримтыг орчуулан хүргэж байна.

1. Эрэгтэй хүн амьдралынхаа турш 56 литр эр бэлгийн эс ялгаруулдаг

Эрэгтэй хүн нэг удаа дур тавихдаа ойролцоогоор 0.1 шоо метр эр бэлгийн эс ялгаруулдаг байна. Харин бүхий л амьдралынхаа туршид эрчүүд 56 литр эр бэлгийн эс ялгаруулдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

2. Эрчүүдэд ч “G” цэг байдаг

“G” цэг зөвхөн эмэгтэйчүүдэд байдаггүй аж. Эрчүүдэд ч мөн адил ийм цэг байдаг уруул орчимд болон түрүү булчирхай, цавинд байдаг гэнэ шүү.

3. Дур тавих хамгийн тохиромжтой цаг

Ихэнх эрчүүдэд дур тавих тохиромжгүй цаг гэж үгүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд дур тавих хамгийн тохиромжтой буюу нөхцөл бололцоо бүрдсэн цаг нь сарын тэмдэг ирсэн үе ажээ. Гэхдээ энэ үеэр бүсгүйчүүд дотно харилцаанд орж болдоггүй нь харамсалтай.

4. Мэрилин Монро худал хэлсэн үү?

Секс бэлгэ тэмдэг гэгддэг жүжигчин Мэрилин Монро (Marilyn Monroe) хэзээ ч дур тавьж үзээгүй гэдгээ ил цагаан илэрхийлж шуугиан тарьж байлаа. Харин түүний хэлсэн худал болохыг хувийн сэтгэл зүйч нь хожим илчилсэн юм. Сэтгэлзүйчдээ тэрээр “Танд баярлалаа. Би хэзээ ч үүнийг мэдэрч байгаагүй. Дур тавих нь үгээр хэлшгүй, миний мэдэрч байсан хамгийн сайхан зүйл байлаа!” гэж хэлж байжээ. Тэгэхээр Мэрилин хэн нэгэн азтай залуугаас энэхүү таатай мэдрэмжийг авсан байна.

5. Үр тогтоох маш амархан

Жирийн үед эр бэлгийн эс 4 см/15 минут хурдтай хөвдөг. Харин дур тавих үед дунджаар 45 км/цагийн хурдацтайгаар эр бэлгийн эс гадагшилдаг ажээ. Дэлхийн хамгийн хурдан хүн энэ хурдаар гүйдэг юм. Тэгэхээр үр тогтоох маш хялбархан байх нь.

6. Амьгүй бие ч дур тавьдаг гэв үү?

Хачирхалтай хэдий ч амьгүй болсон бие ч мөн дур тавьж байгаа мэт үйлдэл үзүүлж чаддаг гэнэ. Амьгүй болсон биеийн сээр нурууны мэдрэлийн эсүүдэд хүчил төрөгч орох үед агшилт мэдрэгддэг байна.

7. Хэр чанга хашгирна, төдий чинээ илүү таашаал мэдэрнэ

Эрэгтэй хүн эрүүл мэндийн асуудалтай л биш бол ямар ч эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон дур тавьж чаддаг. Гэхдээ чанга орь дуу тавьдаг эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орох үед энгийн үеэс 59 хувиар илүү их сэтгэлийн таашаал мэдэрч, дур тавьдаг гэнэ.

8. Эмэгтэй хүн цагт 134 удаа дур тавих чадвартай

Эмэгтэй хүн нэгэн зэрэг олон янзаар дур тавьж чаддаг. Судалгаагаар эмэгтэй хүн цагт 134 удаа дур тавих чадвартай бөгөөд энэ нь нэг минутад хоёр удаа нарийн таашаал мэдэрнэ гэсэн үг. Зарим тохиолдолд эмэгтэй хүн хайртай хүн нь хөмсгөнд нь хүрэхэд, өвдгөөрөө шүргэхэд, бүр шүдээ угааж байхдаа хүртэл дур тавьж чаддаг байна.

9. Байгалийн шалгарал

Хүн төрөлхтөн байгалийн шалгарлын явцад хувьслын үр нөлөөгөөр дур тавьдаг болжээ. Амьтан судлаач Десмонд Моррис (Desmond Morris) өөрийн бичсэн нэг номондоо “Эр, эм хүмүүст үржилд орох сэдлийг нь төрүүлэхийн тулд дур тавих мэдрэмжийг бурхнаас заяасан гэж үзжээ. Мөн эмэгтэй хүн биеийн галбираа сайхан хэвээр нь хадгалахад дур тавих мэдрэмж чухал” хэмээн бичсэн юм.

Мөн тэрээр эмэгтэй хүн ямар учраас дур тавих гэж нэлээд хугацаа зарцуулдгийг тайлбарласан байна. Эртний омгийн эрчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө тэмцэлдэж, ялсан нь бүсгүйгээ эзэмддэг байсан төдийгүй хэрэв дур тавиулж чадвал түүнийг хамгийн хүчтэй нь хэмээн зарладаг байсан гэж бичжээ

10. Дур тавихад хэзээ ч эртдэхгүй

Эрэгтэй хүүхэд эхийн хэвлийд байхдаа л дур тавьж эхэлдэг гэдгийг эрдэмтэд хэт дуу авиан төхөөрөмжөөр ургийг ажиглан олж мэджээ. Хүүхэд гараа бэлэг эрхтэндээ хүргэх үед бага зэргийн дур тавилт бий болдог юм байна. Гэхдээ хэвлийд байхад нь хүүхдийн бэлэг эрхтэн гүйцэд бүрэлдэж амжаагүй хэмээн та бодож магадгүй. Гэхдээ амьгүй бие дур тавьж байхад хэвлий дэх ураг ийм мэдрэмж авах боломжтой шүү дээ.

Сексийн талаар эмэгтэй хүн бүрийн зайлшгүй мэдэх зүйлс

$
0
0

171204-micro-penis-pleasure-women-02

Олонх охид, эмэгтэйчүүд сексийн амьдралын талаар буруу ойлголттой явдаг. Тэдний ташаа бодлыг засч залруулах, зөв мэдээлэл хүргэх үүднээс бэлгийн амьдрал, харилцааны талаар сонирхолтой зөвлөмж бэлтгэлээ.

Хөлийн үс

Зарим бүсгүйчүүд хөл, шилбэндээ ургасан үснээсээ ичдэг. Хөлийнхөө үсийг хусаагүй, хуулаагүйгээсээ болж болзоонд явахаас ч татгалзах нь бий. Танд нэгэн нууц дэлгэхэд эрчүүдийн ихэнх нь таны хөлөнд хэдэн мм урт үс байгааг огт анзаардаггүй юм байна.

Хэмжээ урт байх нь сайн уу

Эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ мөнхийн сэдэв юм. Эмэгтэйчүүд бэлэг эрхтний уртаас илүүтэй хэлбэр дүрсийг их хардаг аж. Хэмжээний хувьд эмэгтэйчүүдийн дийлэнх нь эрхтний урт гол үүрэг гүйцэтгэдэггүй хэмээн хариулжээ.

Бүх охид хийдэг

Гар хангалгыг 45-49 насны эмэгтэйчүүд наад зах нь хагас жилд нэг удаа хийсэн байдаг гэнэ. Өөр нэг судалгаагаар бараг бүх эмэгтэйчүүд амьдралдаа ядаж нэг удаа вибратор хэрэглэж үзсэн байдаг гэнэ. Тэдний 25 хувь нь сард нэг удаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Эрэгтэй хүн ч бас тэврүүлэх дуртай

Хүйсийн ялгамжаас болоод гагц эмэгтэй хүн тэврүүлэх дуртай байдаг гэсэн ойлголт түгээмэл. Үнэндээ эрэгтэй хүн ч бас тэврүүлэх дуртай байдаг гэнэ. Бэлгийн харилцаанд орохын өмнө илж таалах нь дааврын шүүрлийг ялгаруулдаг байна.

Туршлагатай эмэгтэйчүүд

Туршлагатай эмэгтэйчүүд эр хүний шодойн хэмжээг хурууных нь урт, бүдүүн, өргөнийг хараад тааварлачихдаг гэнэ. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхдээ л тестероны үйл ажиллагааны улмаас бүх эрхтнүүдийн хэмжээ харилцан хамааралтай болж хөгждөг ажээ. Тиймээс л туршлагатай хүүхнүүд хуруу хардаг юм байна.

Шинэ зүйл

Бэлгийн амьдралын гол түлхүүр бол сексийн шинэлэг байдал юм. Гал тогоонд, шалан дээр, угаалгын өрөөнд гээд янз бүрийн газар янз бүрийн байрлалаар загас наадуулах нь бэлгийн амьдралыг сонирхолтой болгож яг л хоолонд чинжүү нэмэхтэй адил мэдрэмжийг төрүүлдэг.

Эротик киноны шид

Хэдий эмэгтэйчүүд хүсч байсан ч эрчүүд ажил ихтэй, ядраад байна гэх шалтаг тавихад сэтгэл гонсоймоор байдаг. Харин энэ үед эротик кино үзэх хэрэгтэй. Монреалийн их сургуулийн мэргэжилтнүүд эротик кино эрэгтэй хүний сэрлийг 664.6 секундэд (11 минут) эмэгтэй хүний сэрлийг 743 секундын (12 минут) хугацаанд дээд цэгт нь хүртэл хөдөлгөдөг болохыг тогтоожээ.

Йог, массаж маш сайн

Бэлгийн харилцаанд орохын өмнө йог, массаж хийвэл маш үр дүнтэй. Учир нь йог, массаж хийснээр нөхрийн тань толгойд эргэлдэж байгаа өдрийн явдал, санхүүгийн тооцоо гээд элдэв янзын бодлууд ор мөргүй арилах болно. Мөн дээр нь стресс, уур бухимдлыг йог, массаж тайлах чадвартай.

Оймс саад биш

Оронд орсон хойноо нөхөр тань “Хөл чинь яасан хүйтэн юм бэ?” гэж хэлж байсан л биз дээ. Голландын судлаачид хосуудын дунд судалгаа хийхэд хөл хүйтэн байх нь дур хүсэл, сэрлийг 50 хувь хүртэл бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ асуудлыг шийдвэрлэх нь тун энгийн. Зүгээр л оймс өмс. Ингэснээр дур хүсэл, сэрэл тань 80 хувь хүртэл өснө.

Цагаан үнэн

Эмэгтэй, та ямагт нөхрөөсөө өөр хүний тухай боддог уу? Хэн нэгэнтэй санамсаргүй шүргэлцэх, гар барих, ажлынхаа залуутай хамт кофе уусан тухайгаа боддог уу? Үүнийг нөхөртөө ярих шаардлага бий юу? Ямар ч тохиолдолд ажлынхаа хэн нэгэн залуугийн талаар ярих нь дэмий! Ярьснаар та нөхрийнхөө сэтгэлд хар төрүүлж, эргээд энэ нь таньд сэтгэлийн шаналан болно шүү. Хэрэв та харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол, амаа хамхиж яв.

Спортоор хичээллэсний дараа

Хайр агаараар хүртэл дамждаг. Ялангуяа эрчүүд спортоор хичээллэсний дараах байдал, хөлсний үнэр зэрэг нь эмэгтэйчүүдийг их өдөөдөг. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эрэгтэй хүний урсах хөлс, хөлсний үнэр эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Нөхрөө спортоор хичээллэснийх нь дараа заавал шүршүүрт ор гэж шаардах нь дэмий ч юм шиг.

Худалч

Найз охид, бүсгүйчүүдийн чинь хэн нэгэн шөнийн болзооныхоо талаар гайхалтай сайхан түүх ярьж байхыг сонссон биз дээ? Хамгийн гайхалтай нь охидууд байнга хэтрүүлж ярьдаг ажээ. Эмэгтэйчүүд ор дэрний амьдралын талаар ярихдаа ихэвчлэн хачирлаж, чимж ярих хандлагатай байдаг.

Гар утас ба секс

Гар утсаар секс үйлчилгээ үзүүлдэг тухай та сонсож байсан байх. Үүгээр зөвхөн өсвөр насныхан үйлчлүүлдэг гэж бодож байвал эндүүрэл юм. 45-49 насныхан дунд судалгаа хийхэд сонирхолтой дүн гарчээ. Эмэгтэйчүүдийн 17 хувь нь, эрэгтэйчүүдийн 18 хувь нь энэ үйлчилгээг авсан байдаг ажээ.

Дахиад л хэмжээ

Их Британид 50.000 эрчүүдийн дунд бэлэг эрхтнээ хэрхэн боддог талаар асуулга, судалгаа явуулахад тэдний 45 хувь нь эрхтнийхээ хэмжээнд сэтгэл хангалуун бус байдаг гэсэн дүн гарчээ. Харин эмэгтэйчүүдээс сексийн харилцагчдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ гэж асуухад тэдний 85 хувь нь сэтгэл хангалуун гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл эр нөхөр, найз залуугийнхаа эрхтний хэмжээнд сэтгэл дүүрэн байдаг гэсэн үг юм.

Зураг бичлэгээ алдахыг хүсээгүй хүн бүрт хэрэгтэй 6 зөвлөмж

$
0
0

selfie1

Ухаалаг утастай хүн бүрт хамаатай

1. Та нууц бичлэг, зургаа устгахын тулд ухаалаг утас, компьютерийн аль нь ч байсан устгах товчийг хоёр удаа дарах шаардлагатай. Та устгах шаардлагатай зураг, дуу бичлэг зэргээ нэг удаа устгасан бол төхөөрөмжийнхөө хогийн саванд байгаа эсэхийг нь дахин нэг шалгах хэрэгтэй.

GIF

2. Зарим хүн чухал файлуудаа и-мэйл, фэйсбүүк, дропбокс зэрэг сангуудад хадгалдаг. Энэ нь хувийн нууц гадагш тарах хамгийн том эх сурвалж болдог юм. Тиймээс та аюулгүй байдлаа бодож байгаа бол дээрх аккаунтуудаа байнга цэвэрлэж байгаарай. Эсвэл нууц үгээ тогтмол сольж бай.

GIF

4. Таны гар утсанд ирсэн “Update” хийх хүсэлтийг битгий үл тоо. Тэр даруйд нь шинэчил. Энэ нь таны хувийн мэдээллийг гадагш цацагдахгүй байх аюулгүй байдлыг давхар хамгаалж байдаг.

5. Гар утас болон компьютероор тодорхойгүй нэртэй сайтад зочлох, апп татаж авах зэрэг нь маш аюултай. Зарим тохиолдол төхөөрөмж доторх бүх мэдээлэл ч устах аюултай.

GIF

6. Утасгүй интернэт нь нэг талаас хэрэглэхэд хялбар ч аюулгүй байдлын хувьд тун эрсдэлтэй юм. Өндөр хөгжилтэй оронд үнэгүй Wifi хэрэглэх боломж хомс байдаг нь учиртай. Тэд аюулгүй байдлаа дээдэлж буй хэрэг. Утасгүй интернэт ашиглаж буй төхөөрөмжийг гуравдагч этгээд хянах, тухайн хүний хувийн мэдээллийг авах боломжтой болдог. Хэрэв та чухал ажил эрхэлдэг, хувийн мэдээллээ нууцлах шаардлагатай бол ямар ч хамаагүй Wifi хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Юун түрүүнд хийх шаардлагатай 3 үйлдэл

1. Дэлгэцийн нууц үгээ солих

Хэрэв та чухал ажил эрхэлдэг, утсандаа олон чухал мэдээлэл хадгалдаг бол утсаа заавал нууц үгтэй байлга. Нууц үг нь үсэг, тооноос бүрдсэн байх тусам баталгаатай.

2. Хурууны хээ хэр баталгаатай вэ?

Сүүлийн үеийн ухаалаг гар утсууд хурууны хээ мэдэрч, түгжээгээ тайлдаг болсон. Гэвч энэ ч тийм ч баталгаатай сонголт биш. Таныг унтаж байх болон, ухаангүй байх үед гарын хурууг тань уншуулж утасны мэдээлэлийг харах тохиолдол бий.

3. Сим картны нууц үгээ солих

Хэрэв таны сим картны нууц үг цээжилэхэд хялбар тооноос бүрдсэн бол яг одоо солих хэрэгтэй.

Яаралтай үед зураг болон бичлэгээ нуух аргууд

Санал болгох апп

Энэ апп-ийг ашиглан бусдаас нуух шаардлагатай зураг, бичлэг, бусад файлуудаа түгжиж болно. Шаардлагай файлуудаа эл апп руу зөөгөөд өөрийн нууц кодоо оруулснаар нууц зургийн тусгай цомог нээж байна гэсэг үг. Эл апп-тай төстэй өөр олон апп бий. Өөрт таалагдсанаа сонгоорой.

Өөрийн и-мэйл рүүгээ явуулах

Гар утаснаасаа өөрийн и-мэйл хаяг руугаа явуулж болно. Гэхдээ эл аргыг олон удаа ашигласны хэрэггүй. Тийм ч баталгаатай биш.

Фэйсбүүкээ ашиглах

Фэйсбүүкт зөвхөн өөрөө харж болох зургийн цомог үүсгэж болно. Ингэснээр утсандаа тухайн зургийг хадгалах шаардлагагүй. Утас алдагдсан ч фэйсбүүк дахь зургууд байсаар байх болно.

Эх сурвалж: ub.life

Хэдэн настай хүн хичнээн цаг унтах ёстой вэ? Хэрвээ үүнээс бага бол таны бие организм гүйцэд амарч чадахгүй!

$
0
0

Хүн үр дүнтэй ажиллаж байхын тулд хангалттай нойр авч байх хэрэгтэй. Унтаж байх үед бие организм сулран, амарч шинэ эрч хүч цуглуулж байдаг билээ. Нойр дутах, нойргүй хонох, унтах цаг солигдох зэрэг нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж магадгүй юм. Тэгэхээр хэдэн цаг унтах нь нойр бүрэн авах, эрүүл саруул байх, эрч хүч нөөцлөх нөхцөл болох вэ?

Red kitten

Энэ удаа хүний нас нойртой ямар хамаатай болон өөр бусад сонирхолтой зарим нэг баримтуудыг танилцуулъя.

Хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

Та юу гэж хариулмаар байна? Ихэнх хүн 8 цаг, магадгүй зарим нэг нь үүнээс арай их цаг хэлж болох юм. Энэ нь ихэнх тохиолдолд зөв боловч зөвхөн ихэнх тохиолдолд юм шүү. Өөрөөр хэлбэл хүний наснаас хамаарч унтах цаг өөр байх ба өөр өөр насанд унтах хэмжээ ч бас харилцан адилгүй байх нь.

Харвардын их сургуулийн профессор Чарьлз Ксейслер нэгэн сонирхолтой туршилт хийсэн ба насны ялгаа унтах хэмжээний зохицлыг тодорхойлохыг зорьсон байна. Гарсан үр дүн нь:

Дөнгөж төрсөн хүүхэд (0-3 сар)

14-17 цаг Нялх хүүхэд (4-11 сар)

12-15 цаг Хүүхдүүд (1-5 нас)

11-14 цаг Сургуулийн өмнөх нас (6-13 нас)

9-11 цаг Өсвөр насныхан (14-17 нас)

8-10 цаг Залуу нас (18-25 нас)

7-9 цаг Насанд хүрэгчид (26-64 нас)

7-9 цаг Настай хүмүүс (65-аас дээш) 7-8 цаг

Бүх хүнд тохирох нэг сайн хуваарь гэж байхгүй ба гутлын хэмжээтэй адил юм. Өөрийн гэсэн график гарган, туршилт хийх хэрэгтэй. Нойр гэдэг бол маш сонирхолтой, хэрхэн зөв унтах, хичнээн хугацаагаар унтах, энэ нь биед яаж нөлөөлдөг гээд олон юм нь гүйцэд тайлагдаагүй зүйл юм. Тийм ч учраас эрдэмтэд одоог хүртэл энэ талаар элдэв туршилт хийсээр байна.

Нойр дутуу байх нь эрүүл мэндэд хортой гэж хэлэхэд буруудах зүйлгүй ба энэ нь зарим нэг биеийн үйл ажиллагаа: аливаа хариу үйлдэлд удаан болох, анхаарал сулрах зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа ужиг нойр дутуу байх нь бүр ч их хортой. Гэхдээ нэг өвөрмөц зүйл бий. Тэр нь ердөө 4 цаг унтсан хүн 7 цаг унтсан хүнтэй адилхан анхаарал төвлөрүүлж чаддаг байдал.

Учир утга нь өөр зүйлд байх ба ямарваа нэгэн зүйл хийж байгаа хүн хичнээн унтсанаас үл шалтгаалан анхаарал сарних тохиолдол үе үе гарна. Энд л гол ялгаа харагдах ба хангалттай нойр авч чадсан хүн эргээд бүх л зүйлдээ амархан төвлөрөх бол харин 4 цаг унтсан хүнд энэ нь маш хэцүү зүйл байх болно.

Харвардын профессор Клиффорд Сапер хэлэхдээ:

“Нойр дутуу хүний тархи толгой хэвийн ажиллах боловч хааяа хааяа цахилгаан хэрэгслийн тэжээл доголдохтой адил зүйл тохиолдоно”. Иймэрхүү доголдлын үед тархины айдас хариуцах хэсэг идэвхжих ба хүнд ямар нэг аюул занал тулгарч байгаа мэт байдлаар ажиллаж эхэлдэг. Үүнээс болж булчин шөрмөс чангаран, алга хөлөрч, сэтгэл санааны байдал ч тогтворгүй болно.

Хамгийн гол бэрхшээл нь иймэрхүү байдалд орсон хүн үйл ажиллагааны үр дүн нь буурч байгааг мэдрэхгүй ба аюулгүй байдалд байгаа гэсэн хуурамч сэрэхүйд хөтлөгддөг. Энэ нь ихээхэн муу үр дагавар дагуулж болзошгүй ба чухам ийм учраас жолооны ард суух бол заавал хангалттай нойр авсан байх хэрэгтэй.

Нойрны талаар өөр үзэл бодол бас бий. Жишээ нь профессор, сэтгэл судлаач Даниель Крипке нь нойр судлалаар ихээхэн судалгаа хийсэн бөгөөд түүний үзэж байгаагаар хэтрүүлж унтах нь бас хортой гэнэ. “Өдөрт 6,5-7,5 цаг унтдаг хүмүүс илүү урт насалдаг ба үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг. Харин илүүдэл нойр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба 8,5 цаг унтсан хүн 5 цаг унтсан хүнтэй харьцуулахад өвчтэй хүн шиг байдаг байна.”

Тэгэхээр одоо яах вэ? Дахиад хэлэхэд нойр бол хувь хүнээс ихээхэн шалтгаалах ба хамгийн зөв, энгийн зөвлөгөө бол бүтэн нойртой байх явдал юм. Олон төрлийн судалгааны дүнгээс харахад насанд хүрсэн хүн 7-9 цаг унтах хэрэгтэй ба энэ хэмжээнд хүрэхгүй бол бие организмд элдэв өөрчлөлт явагдаж эхэлнэ.

Мөн өдрийн унталт гэж нэг чухал зүйл байх бөгөөд боломж, нөхцөл байвал үүнээс татгалзах хэрэггүй. Зарим судлаачид өдрийн цагаар 20 минут унтах нь хүнийг сэргээж, ажлын үр дүнд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр хамгийн гол нь чамд таарах тэр л зөвлөгөөг олж түүнийг дагах явдал юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com


Бүсгүйчүүдийн эротик зурхай

$
0
0

Шонхор буюу Хонь

Энэ ордод төрсөн хүм үүст тохирох байрлалыг шонхор шувуутай адилтгадаг. Чухам яагаад гэдгийг туршиж үзсэн хойноо л мэдэрнэ. Хонины ордод төрсөн хүмүүсийг хүсэл тачаалынхаа хүчээр усан дээр ч гал асааж мэднэ гэж дэмий нэг дүгнэдэггүй. Тиймдээ ч тэд орондоо захирангуй, шаардлагатайн хажуугаар толгой эргүүлэх уран үгсийг хайр найргүй урсгаж чаддаг. Тэдэн шиг сексийн эрч хүчтэй байхад уулыг ч эргүүлж дөнгөнө. Гэвч тэдний энэ их эрч хүч удаан үргэлжилдэггүй. Тэр багахан хугацаанд дүрэлзэн асахдаа асар их таашаалыг өөртөө авч, бусдад амсуулж чаддаг авьяастай.

Сэрлийн цэг: Хүзүү, чихэндээ байдаг. Тиймээс чихэнд нь янагийн үгс урсгаж, зөөлөн хазаад авахад гэмгүй.

Тохирох хос: Арслан, нумын ордтой илүү зохицно. Тэдний сонирхол төстэй учраас нэг нэгэндээ гайхамшигтай таашаал өгч чаддаг.

Туршаад Үз: Энэ ордын бүсгүйг өөртөө татаж, жинхэнэ таашаалыг амтлуулмаар байвал эхлээд эротик зохиол уншиж өг. Түүнд хэрхэн нөлөөлж байгааг ажигла. Нэг их удалгүй Та түүний тэсрэх мэт оргилох их хүслийг мэдэрнэ.

Хирс буюу Үхэр

Дурлалын тоглоомонд яарч адгахыг үзэн яддаг. Удаанаар бие биенээ энхрийлж, илж таалахад дуртай. Учир нь энэ ордод төрсөн хүмүүсийн арьс бусад эрхтэнээс нь илүү мэдрэмтгий. Илж таалахад л сэрэл нь хөдөлж мэдэх эмзэг хүмүүс. Гэхдээ энэ байдлаа ил гаргахгүйг хичээдэг. Харин нэг итгэсэн хүндээ өөрт байгаа бүхнээ зориулж чадахаар өгөөмөр. Сэрлийн цэг: Хүзүүг нь бүлээн амьсгаагаар төөнөж үнс. Түүний шилэн хүзүүнд хамгийн ихээр өдөөгддөг тачаалын цэг нь байдаг. Тохирох хос: Матар, охиныхны таашаадаг байрлал тэдэнд таалагддаг. Тиймээс сексийн хувьд ч нийлэмжтэй хос байж чадна. Туршаад Үз: Энэ ордын бүсгүйчүүд нимгэн торгон дотуур хувцсанд дуртай. Тиймээс түүнд эхлээд дуртай зүйлийг нь бэлэглэ. Бүсгүйд чинь таатай мэдрэмж төрж танд татагдах болно

Шидэт дэнлүү буюу Ихэр

Энэ ордынхон дэндүү уриалгахан зангаараа бусдаас ялгарна. Тэд эротик мэдрэмжийг ямар ч байдлаар авахаас татгалзахгүй. Энэ төрлийн ном зохиол унших, кино үзэх тэр ч байтугай хэн нэгний яриаг сонсох дуртай. Чихээрээ дурлана гэдгийг амьдрал дээр жинхэнэ утгаар нь баталж чадах хүмүүсийг ихрийн ордынхноос хайхад буруудахгүй. Гэхдээ тэд сексийн амьдралдаа ч адал явдал хайгч байдаг.

Сэрлийн цэг: Түүнийг яаж ч өдөөж болно. Өөрт нь таалагдсан орчинд, хүссэн хүнтэйгээ загас наадуулах чадвар энэ ордын бүсгүйчүүдэд л бий.

Тохирох хос: Хумх, жинлүүрийн ордын эрчүүд ихрийн бүсгүйчүүдтэй таарсан бол ичиж эрээлэлгүй амархан ойлголцоно.

Туршаад Үз: Түүнийг эхлээд утсаар өд. Янагийн үгсийг нэрэлхэлгүй хэл. Харин уулзах болзоогоо хойшлуулж болохгүй шүү.

Бадамлянхуа буюу Мэлхий

Мэдрэмжтэй мэлхийнүүд бусдаас өвөрмөцөөр загас наадуулах аргыг сонгоно. Тэдэнд холоос биш аль болох ойр бие биедээ наалдсан байрлал илүү таалагддаг. Энэ ордын эмэгтэйчүүд оргилж байгаа хүсэл тачаалаа хэзээ ч нуухгүй. Харин ч эсрэг хүйстнээсээ илүү бүтээлч, сэтгэгч байхыг шаардаж мэднэ.

Сэрлийн цэг: Түүний хөхийг илж таал. Хөхнийх нь товчийг зөөлөн хаз.

Тохирох хос:Хилэнцийн ордны эртэй таарсан мэлхий бусдаас илүү мэдрэмтгий байна. Мөн загасны ордныхон ч түүний таашаалд нийцнэ.

Туршаад үз: Түүнд аль болох амттай гэдгээ мэдрүүл. Тэр шууд л идэж орхино.

Дун буюу Арслан

Уян хатан арслангийнханд тохирох байрлал гэж бий. Загас наадуулах яг тэр агшин л түүнд хэрэгтэй. Гэхдээ Та таалагдаж байгаа бол түүнээс илэн далангүй занг мэдэрнэ. Тэр өөрт нь яавал илүү тааламжтай байгааг, таашаал авч чадахгүй бол дахих хүслээ ч хэлж магадгүй.

Сэрлийн цэг: Нурууг нь зөөлөн ил. Хэн бүхнээс илүү нурууг нь илж, үнсэхэд дуртай.

Тохирох хос: Зэрлэг арслангуудын тачаалыг бүрэн дарж чадах зоригтон жинлүүр, хонины ордынхон дотроос л гарна.

Туршаад Үз: Толь ашигла. Өөрийн бие галбирт сэтгэл хангалуун байдаг арслангууд үүнээс их таашаал авч чаддаг.

Нууцыг тайлагч буюу Охин

Аливааг нууцлаг байх тусмаа амттай гэж үздэг охины ордынхон өөрийн сэтгэлийг олны өмнө задлах дургүй. Тиймээс хэн нэгэнд сэтгэл алдарлаа гэхэд гадны хүний өмнө юу ч болоогүй мэт тайван байдаг. Тэр хэчнээн хүсч байсан ч эцсийн мөч хүртэл энгэр чангатайгаа нотлохыг оролдох болно. Тиймээс ичиж эрээлдэг занг нь зугуухнаар эвдэх хэрэгтэй.

Сэрлийн цэг: Түүний цээжин биед л бүх нууц нь байгаа. Уруул, хэл байгаа бүхнээрээ давшилтад ор.

Тохирох хос: Нууцлаг охиныг үхэр л үгэндээ оруулж дийлнэ. Мөн матарт ч ийм чадвар бий.

Туршаад Үз: Тэд бас их ямбатай. Загас наадуулах үедээ бага зэрэг дарс шимж, амттанаар даруулахаас татгалзахгүй.

Интоорын цэцэг буюу Жинлүүр

Энэ ордынхон хэтэрхий мөрөөдөмтгий. Тиймдээ ч тэднийг жинхэнээр нь жаргал эдлүүлэх байрлал яг л дэлбээлж байгаа интоорын цэцэг шиг байдаг. Гадна төрхөндөө их л ичимхий даруу харагдах жинлүүрийнхэн эрчүүдийг өөртөө татах авьяастай. Тэдэнд боловсролтой, соёлтой эрчүүд таалагддаг. Таалагдсан хүнийхээ нууц амраг болохоос ч татгалзахгүй. Сексийн хувьд эхлэл нь биш оргил үе нь л таалагддаг.

Сэрлийн цэг: Өгзөг. Гэвч тэр хэтэрхий давшилсан зэрлэг байдлыг таашаадаггүй.

Тохирох хос: Ихэр, хумхынхан тэдэнд жаргал амтлуулж чадна.

Туршаад Үз: Жинлүүрийн ордын бүсгүйн гарыг ард нь торгон алчуураар хүлээд юу хүссэнээ хий.

Аварга могой буюу Хилэнц

Урт могой шиг унжралдсан байрлалд илүү их таашаал авч чаддаг нь хилэнцийнхний онцлог. Түүний хүслийн өмнө өвдөг сөгдөн мэхийх эсрэг хүйстнээсээ тэр дэндүү их хайр энхрийллийг хүсдэг ч байж магадгүй. Тэр хэзээ ч ганцхан байрлалаар загас наадуулахыг хүсэхгүй л болов уу.

Сэрлийн цэг: Эрж хайгаад байлгүй өөрөөс нь асуу. Нууцлаг эрхтэндээ илүү сэрэлтэй гэвэл битгий гайхаарай.

Тохирох хос: Загас, мэлхийн ордод төрсөн эрчүүдэд л түүнийг бишрүүлэх хүч бий.

Туршаад Үз: Лааны гэрэлд дурлалц.

Ирвэс буюу Нум

Тэр яг л зэрлэг ирвэс адил төрхийг зөвхөн сексийн үед л үзүүлж чадна. Хурдан хугацаанд болоод өнгөрсөн үүлэн борооны ажлаас таашаал авч чаддаг. Харин Та ур чадвар сайтайгаа гайхуулах л учиртай. Тэр ямар ч нөхцөлд танд татагдаж байгаагаа нуухгүй.

Сэрлийн цэг: Урт удаан хугацааны энхрийлэл шаардахгүй. Тиймээс Та түүний сэрлийг ямар ч байдлаар өдөөж чадна.

Тохирох хос: Сексийн элдэв байрлал сонирхож явдаг хонь, арслангийн эрчүүд илүү тохирно.

Туршаад Үз: Төлөвлөөгүй гэнэтийн зүйлд дуртай. Сексийн хувьд ч тэр.

Цахирмаа цэцэг буюу Матар

Тэд манлайлагч байхыг хүсдэг. Түүнд захирагдах үнэнч хайрт л хэрэгтэй. Дурлалын тоглоомоос дээд зэргийн таашаал авахын тулд түүнд эрх чөлөө чухал. Ямар байрлал сонгох, хэр хугацаагаар үргэлжлүүлэхийг түүний мэдэлд өгчих. Ямар ч тохиолдолд түүнд өөрийгөө бүрэн тушаа. Эротик иллэг, зөөлөн дарс бүсгүйг тань тачаангуй болгодгийг ч бас бодолцоно биз.

Сэрлийн цэг: Хэнд ч байхгүй сонин цэг матарт л бий. Түүний тахимаас сэрэл хөдлөх цэгийг хайх хэрэгтэй.

Тохирох хос: Матарт сексийн таашаалыг мэдрүүлж чадах хүч охин, үхрийнхэн дундаас түвэггүй олдоно.

Туршаадаад Үз: Тоглоом тогло. Гэхдээ матарт заавал бууж өг. Дараа нь тэр танаас өрөө төлөхийг шаардана. Энэ нөхцөлд Та яг л боол нь юм шиг хүндэтгэн харьц.

Тоор буюу Хумх

Энэ ордод төрсөн бүсгүйчүүд сайхан харагдахыг хичээдэг. Шинэ зүйлийг туршиж үзэхээс татгалздаггүй зан нь секст ч илэрдэг. Тэдний нэг сайн чанар нь бусдыг сайхан байлгахын төлөө юуг ч хайрлалгүй зүтгэнэ. Тун ховор тохиолдолд тэд өөрсдийгөө хяналтаас гаргаж магадгүй.

Сэрлийн цэг: Гарын алгаа үнсүүлэх дуртай.

Тохирох хос: Ихэр, жинлүүрийнхний сексийн таашаал тэдэнд тохирно.

Туршаад Үз: “Sex shop”-оор ор. Түүнд зориулж сонирхолтой тоглоом аваарай.

Дельфин буюу Загас

Далай тэнгисийн усанд дураараа сэлдэг дельфин загасанд хүмүүс хайртай. Төөрсөн нэгэнд зам зааж, элгэмсүү болохоор нь тэр биз. Загасны ордын бүсгүйчүүдэд хамгийн ихээр таалагддаг байрлал яг ийм нэртэй. Бүсгүйгээ араас нь тэвэрсэн эр. Загасны сексийн чадвар сэтгэл санаатай нь нягт холбоотой. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бас хүний толгой эргүүлэх увдистай. Энэ нь загас наадуулах үед ч илэрнэ.

Сэрлийн цэг: Хөлийн хуруунаас нь эхлээд нууц эрхтэн хүртэл хаана ч энэ цэг байж болно.

Тохирох хос: Хамгийн сайхан таашаалыг мэлхий, хилэнцийнхэн өгч чадна.

Туршаад Үз: Оньсого таавар шиг бүхэнд дуртай загасныхныг гайхуулж бишрүүлэх тийм ч амархан биш.

Нүдний дасгалыг хийж хэвшсэнээр хараагаа сайжруулах боломжтой

$
0
0

Нүд ядарсан үед хийх дасгал

Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчингуудыг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад, амьсгалаа хүчтэй хурдан гаргахдаанүдээ нээнэ. (5 удаа )

Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ.

Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүлнэ. (10 удаа)

Нүднээсээ20-30 см зайнд эрхий хуруугаа аваачаад хоёр нүдээрээхурууныхаа үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. (10-12 удаа)

Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. (3 удаа)

Өдөр бүр хийж хэвших дасгал

Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийгдавтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөссэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд

Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай

Хараа сайжруулах :

Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харахгэх мэтхамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсадбайгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын xapaa муудахаас сэргийлэх:

Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгажамьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:

Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:

Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар луу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.

Эх сурвалж: www.emch.mn

Та дараах 5 дасгалаар илүүдэл жингээ ор мөргүй хаяаарай

$
0
0

69b008be431455f2059f9e88abaa7fd4

Хэрхэн жингээ хасах аргаа нэг л олохгүй байна уу?. Та заавал фитнэст явах шаардлагагүй юм. Илүүдэл жинг хурдан арилгахад туслах гол чухал дасгалуудыг сонгох нь таны цаг хугацаа хэмнэх хамгийн чухал зүйл юм. Мөн та үргэлж эрүүл хооллолтыг хослуулах хэрэгтэй гэдгээ бүү мартаарай! Дасгалаа дагаад хийгээрэй.

1. Доош харж шалан дээр хэвтээд эрүүгээ шаланд наана

Гараа тэгш байлгаарай. Ходоодоо эрүүгээ шаланд наана. Гараа доош нь тавиарай.  Амьсгалаа аваад, аажмаар хөлийг нь нэг нэгээр нь өргөж, амьсгалах зуураа дахиж доошлуул. Энэ байрлалд 30-60 секундын турш бай.

2. Биеэ өргө

Хөлийн хурууны үзүүр дээр болон, тохойн дээрээ биеэ өргөн тэгш хэмтэй тогт. Хэвлийн булчинг чангалж, хэдэн минутын дотор хөлийг нэг нэгээр нь сугалж авна. Энэ байрлалд 30-60 секундын турш байлгана.

3. Цээжин дээрээ дээшээ харан хэвтээд нуруугаа хөлөө бага багаар дээш өргө

Хөлөө бага зэрэг сунгаж, бага багаар доошоо буцааж өг. Энэ байрлалд 30-60 секундын турш байлгана.

4. Дээшээ харан хэвтэж, нуруугаа цэх байлгаж хөлөө дээш өргө

Энэ байрлалд 30-60 секундын турш байлгана.

5. Доошоо харж хэвтээд, дээш цээжээ өргөн гараа шулуун болтол биеэ өргө

Тус байрлалд 30 секундын турш байлгана уу.

Эмэгтэйчүүдийн дотуур хувцсан дээр гаргадаг 10 төрлийн алдаа

$
0
0
32
Эмэгтэйчүүд бид хамгийн түрүүнд нүдэнд туссан гоёмсог чамин хийцтэй эсвэл гоё материалтай, биед эвтэйхэн гээд таалагдсан дотуур хувцсаа худалдаж авдаг. Гэтэл дотуур хувцас бүр өөрийн гэсэн өнгө төрх, зохицолтой байдаг байна. Одоо таньд дотуур хувцсаа бусад хувцастай  хэрхэн тохируулан өмсөх мэдээллийг хүргэе


1. Хоолойтой гэрэлтсэн материал 
Цагаан өнгийн хувцсан дотуур хар өнгийн сонголт нь нэг хэсэг хүчээ авсан хэв маяг байсан боловч одоо үед хамгийн тохиромжгүй сонголт гэж тооцогдож байна.


2. Том хэмжээ
Зарим бүсгүйчүүд жижиг хэмжээтэй хөхний даруулга нь хөхөнд туу нөлөөтэй  гэж үздэг. Гэхдээ хэтэрхий том хөхний даруулга нь биед эвгүй, нурууны өвчин үүсгэдэг байна. Хэрэв та жижиг хөхтэй бол өндөрсгөгчтэй даруулга сонгож болох юм.


3. Галбиржуулагч
Галбиржуулагч даруулгыг та тогтмол цагаар өмсөх хэрэгтэй. Үгүй бол цусны эргэлт багасаж биед сөрөг нөлөөтэй байна. Зарим тохиолдолд та бариу даашинзны дотор өмсөж болох юм.


4. Гадуур цамцны материал
Гадуур өмссөн хувцасны материалаас хамааран дотуур хувцсаа сонгоорой. Материал тэгш хэмтэй бол түүнд тохируулан адил дотуур хувцас хэрэглэхгүй бол гэрэлтэж мэдэгдэх талтай.


5. Хослол
Дотуур хувцас хоорондоо хосолсон ижил байвал биед илүү зохицон дэгжин харагддаг.


6. Benz
Маш олон эмэгтэйчүүд энэхүү загварт дуртай байдаг. Гэхдээ байнга өмсөх нь эмзэг арьсанд цочирол өгөх магадлалтай байдаг байна.


7. Материал
100% хөвөн даавуун материал нь биед эвтэйхэн байдаг боловч эдэлгээний хувьд маш хурдан элэгддэг.


8. Гэрт
Та хөхөө хамгаалж унжихгүй хэлбэрийг нь алдагдуулахгүй байхыг хүсвэл гэртэй ч бас даруулга зүүж байх шаардлагатай. Түүнд спотр загвартай нь хөдлөхөд эвтэйхэн уян хатан эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдаг.


9. Хэлбэртэй дотуур хувцас
Богино хөлтэй эмэгтэйчүүд Bikini загвар өмсвөл урт сайхан хөлтэй харагдахад туслах болно.


10. Торон бус даавуун
 
Өдөр бүр торон дотуур хувцас өмсөх бус хөөрхөн зураг хийцтэй даавуун материалтай дотуур хувцас нь таны эрүүл мэндэд сөрөг муу нөлөөгүй юм.
Р. Цолмон

Шоколадтай талх барих жор

$
0
0
Энэхүү талхыг хийхэд тун хялбархан бөгөөд өглөө ажилдаа явахын өмнө жаахан эртлэн босоод хийж болох юм. Өглөө бүр амтлаг , шинэ талхаар гэр бүлээ дайлахыг хүсдэг эзэгтэй нар энэ жорыг мэдээд аваарай.
37
Орц:
Өндөг – 2ш
Элсэн чихэр /sugar blend/ – 1/2 аяга
Сүү – 1/4 аяга
Ванилийн ханд /vanilla extract/ – 1 халбага
Тос – 1/3 аяга
Улаан буудайн гурил – 1/2 аяга
Бүхэл үрийн гурил – 1 аяга
Зүччини /zucchini/
baking powder – 1 халбага
Сода – 1/2 халбага
Шанцай – 1 халбага
Цагаан гаа – 1/2 халбага
Давс – 1/4 халбага
Чихэрлэг шоколад – 1/3 аяга
Zucchini Chocolate Chip Quick Breadgoodhousemag
Хийх арга:
- Шарах шүүгээг 350 градуст урьдчилан халаана. Шарах тавцан эсвэл хайруулын тавгандаа спрай цацах хэрэггүй.
- Том саванд эхний 5 орцыг хийгээд сайтар холино. Дараа нь зүччинигээ нэмээд хутгана. Тусдаа саванд хуурай орцууд буюу үлдсэн орцуудаа хийгээд холих бөгөөд үүний дараа шингэн орцоо дээр нь нэмээд сайтар хутгаад амраана.
- 45 минутын турш шарах бөгөөд шаардлагатай бол нэмэлтээр шарж болно. 10 минут амраагаад хөрөгчинд хийнэ.

Бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 10 нууц

$
0
0

39

1. Давсны уусмал хаванг буулгадаг
Давсаа усанд уусгана. Нүүрний алчуураа уусмалдаа базаад, 10 минут нүүрэн дээрээ бигнүүр тавина. Ингэснээр хаван буулгахаас гадна, царайг тунгалаг болгох давуу талтай.

2. Шүдний сойзны тусламжтай дур булаам уруултай болно
Энгийн уруул зөөллөгч тосыг түрхсний дараа 1 минутын турш шүдний сойзоор зөөлөн иллэг хийнэ. Ингэснээр уруул тань илүү дур булаам харагдах болно.

3. Гэрэлтсэн арьстай болохыг хүсвэл оливын тос ашиглаарай
Нүүрээ цэвэрлэсний дараа 7 минутын турш оливын тосоор иллэг хийгээрэй. Иллэгийг 4-5 хоногт давтана.

4. Арьсны өвчнийг зөгийн бал эмчилнэ
Болзооны өмнө батга таны санааг зовоож байна уу? Тэгвэл танд зөгийн бал тусална. Батга гарсан хэсэгт зөгийн бал түрхээд 15 минут орхино. Дараа нь усаар угаана. Арьс үрэвссэн хэсэг илүү цайж, хэмжээ нь ч багассан болохыг та анзаарна. Ингэснээр нүүрний будгаар далдлах боломжтой болно.

5. Батгыг нүдний дусаалгаар эмчлэх
Батгатай тэмцэх бас нэгэн арга бол нүдний дусаалга. Нүүрний хөвөндөө нүдний дусаалга шингээж, 3-5 минут хөлдөөгчинд байлгана. Хөлдөөгчнөөс гаргаж ирсэн хөвөнгөөр арьс үрэвссэн хэсэгт жин тавина. Батга хоромын зуур арилахыг та анзаарах болно.

6. Нүдний будаг арилгагчийг гэрийн нөхцөлд бэлтгэх
Шилэн саванд ус, оливын тос 3:1-ийн харьцаатай хийнэ. Шилээ таглаад сайтар сэгсэрнэ. Ингээд л таны нүдний будаг арилгагч шингэн бэлэн боллоо.

7. Шар үсийг арилгахад хүнсний сод тусална Гэрийн нөхцөлд скраб – гуужуулагч бэлтгэх: 1 цайны халбага сод, 1 амны халбага нунтагласан овъёосыг 1 литр усанд найруулна. Өтгөн болтол нь хутгаж, арьсан дээрээ түрхээд 5 минут орхино. Дараа нь халуун усаар угаана.

8. Нүдний доорх бараан тойргуудыг ч сод арилгана 1 цайны халбага содыг нэг аяга буцалсан ус эсвэл цайнд хийж сайтар хутгана. Нүүрний хөвөнгөө уусмалдаа дүрж, нүднийхээ доор жин тавина. 10-15 минут хүлээгээд, нүүрээ угааж, чийгшүүлэгч тос түрхэнэ. Өдөр бүр энэ аргыг хэрэглэвэл үр дүн гайхалтай байх болно.

9. Гялалзсан үстэй болоход гадилны маск тусална Маск бэлтгэхэд 1 гадил, 1 өндөг, 1 амны халбага зөгийн бал, 1/2 аяга шар айраг хэрэгтэй. Орцоо бүгдийг нь хооронд нь өтгөртөл хутгаад, үсэндээ түрхээд хоёр цаг орхино. Дараа нь бүлээн усаар үсээ зайлна. Энэ маскийг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр, таны үс бэхжиж, гялалзах болно.

10. Лаванда, кокос таны сормуусыг уртасгана
1/2 амны халбага кокосын тосыг лавандагийн эфирын 2-4 дусал тостой хольж хутгана. Нүүрний аль эсвэл чихний хөвөнгөөр сормуусандаа угнаас нь үзүүр хүртэл түрхэнэ. Долоо хоногт хоёр удаа ийнхүү сормуусандаа тэжээл өгснөөр, таны сормуус өтгөрч, уртсахаас гадна бэхжинэ.

Бүсгүйчүүдийн найз залуу, нөхрөө үргээдэг алдаанууд

$
0
0

Хосуудын харилцаа, тэр дундаа эхнэр нөхрүүдийн дунд үл ойлголцлууд гарах нь элбэг. Мэдээж тэр бүхэн зөвхөн нэг хүний буруу байдаггүй. Гэвч эхнэрүүдийн хэт зөрүүд, бас өөрийнхөөрөө зан нь эрчүүдийг залхаах, тэднийг орхих шалтгаан болдог аж. Ингээд ямар зан чанар, үйлдэл эрчүүдийг түлхдэг болохыг танилцуулъя.

43

Ямар ч шалтгаангүйгээр шүүмжлэх

Сонгосон сонголт, хийсэн үйлдэл бүрийг нь шүүмжилсээр байх нь мэдээж түүнд сайхан санагдахгүй шүү дээ. Таны шүүмжлэл, үглэлт ихсэх тусам нөхөр тань, таниас залхаж мэднэ. Иймээс хааяа ч болов эр нөхрийнхөө сонголтыг сайшааж, хүндэтгэж байгаарай. Ингэж чадвал хосуудын харилцаанд ан цав үүсэх нь бага юм.

Түүний мэдрэмжийг үгүй хийх

Эрчүүд бүсгүйчүүдийг бодоход хатуу чанга мэт боловч, үнэндээ тэднээс ч эмзэг, бас мэдрэмтгий байх нь бий. Танд зориулж, сэтгэлээ гарган хийсэн жаахан ч болов зүйлийг нь урамшуулж, баярлаж байгаагаа илэрхийлж байгаарай. Тэгвэл тэд хожим илүү том зүйлийг хийж бүтээх болно шүү дээ.

Маргаандаа эцэг эхийгээ оролцуулах

Хосуудын маргаан зөвхөн тэдний дунд л өрнөх ёстой. “Олгой хагаравч, тогоон дотроо” гэдэг үг байдаг шүү дээ. Иймд хоорондын маргаандаа эцэг эх, найз нөхдөө хэзээ ч битгий оролцуулаарай. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд маргааныг дэвэргэх, бусдыг хамруулах магадлал өндөртэй байдаг аж.

Нөхрийнхөө үйлдэл бүрийг заах

Нөхрийнхөө үйлдэл бүрийг нь зааварлаж, яг л ээж нь адил хандах нь түүнд тийм ч таатай санагдахгүй болов уу. Тэр таниар хүүхэд нь мэт халамжлуулахыг бус, харин өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээр нь мэдэрч, хайртай бүсгүйдээ анхаарал тавихыг илүүтэй хүсэж байгаа нь лавтай. Түүнийг өөрөөр нь байлгаж, халамж анхаарлаа хааяа ч болов багасгаад нэг үзээрэй.

Түүнд итгэхгүй байх

Хүн хүндээ итгэнэ гэдэг өнөө үед маш хүндрэлтэй зүйлсийн нэг болсон. Гэвч таныг л гэж сонгосон, эр нөхөртөө итгэж байгаарай. Үргэлж шалгааж, худал хэлж байна хэмээсээр байвал, тэр танд үнэнээ хэлэхээ болих бөгөөд маш их залхах болно шүү дээ. Мөн хорвоо ертөнц дээр төгс төгөлдөр хүн байдаггүйг үргэлж санаж яваарай.

Түүний сэтгэлийг үл тоомсорлох

Мэдээж гэр бүл болсны дараа хосуудын амьдрал өмнөх шигээ халуухан, бас гал халуун байдаггүй. Ялангуяа санхүүгийн хувьд тэд бэлэг сэлт, үнэтэй ресторанд орох зэргээс илүүтэй хоол хүнс, ахуйн зүйлсэд мөнгөө зарцуулах нь элбэг. Хэдий тийм ч, хааяа ч болов хамтдаа романтик оройн зоог барьж, нөхрийнхөө өгсөн бэлгийг баяртайгаар хүлээж аваарай. Эс бөгөөс тэдний урам маш ихээр хугарах болно шүү.

Бүхнийг хяналтандаа байлгах гэж оролддог

Эрчүүдийн үйлдэл бүрийг зааж, зааварлах нь тэдэнд огтхон ч таалагддаггүй аж. Магадгүй гэрлэлтийн эхний жилүүдэд тэд бүхнийг таны үгээр хийж болох ч, энэ байдал үргэлжилсээр байвал, таниас төд удалгүй залхах болно гэдгийг санаарай. Иймд эр нөхөртөө итгэл хүлээлгэж, бүхнийг өөрөө шийдэхэд нь туслаарай.

Хоббиг нь хүндлэхгүй байх

Эр нөхрийнхөө хоббиг үл хүндэтгэж, тэдэнд үргэлж сонголт үлдээсээр байх нь тийм ч зөв санаа биш. “Хоббигоо эсвэл намайг сонго” гэх нь тэдэнд маш хүндрэлтэй санагддаг. Иймэрхүү үгсийг үргэлж хэлсээр байвал эр нөхөр тань, танийг өөрт нь үнэхээр хайртай эсэхэд эргэлзэж эхлэн, түүнийг чинь сэтгэлээсээ ойлгож дэмжих нэгнийг эрэлхийлэх болно.

Найзуудыг нь үгүйсгэх

Хүн бүрт л найз нөхөд, сонирхол нэгтэй хүмүүс гэж байдаг. Гэтэл та эр нөхрийнхөө найзуудыг үргэлж гоочилж, тэдэнтэй уулзах бүрт нь залхтал үглэж яншдаг бол өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Иймэрхүү зүйлс мэдээж түүнд таалагдахгүй бөгөөд та хааяа ч болов, эр нөхрийнхөө оронд өөрийгөө нэг тавиад үзээрэй. Эсвэл зарим үед нөхөр болон тэдний найзуудтай хамтдаа гарсан ч болно шүү дээ.

Зөвхөн өөрийгөө бодох

Бүхий л зүйлс дээр өөрийнхөө эрх ашгийг нэгт тавьж, нөхрийнхөө бодол санааг хүндэлдэггүй бол та өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Нэг талын эрх ашгийг хэт барьсан харилцаа нь удаан үргэлжилдэггүй тул, хааяа ч болов нөхрийгөө бодож, харилцан буулт хийж байх нь чухал. Ингэж чадвал хосуудын харилцаанд ан цав үүсэхгүй байх давуу талтай юм.

source: caak.mn


Хоолой өвдсөн үед хүйтэн зайрмаг идэж болох уу?

$
0
0

44

Хүйтэн амттан хоолойн өвчнийг эдгээхгүй боловч таны өвчин зовлонг нимгэлэх болно.

Эмч нар юу гэж хэлдэг вэ?


Хоолой өвдлөө гээд зайрмагнаас татгалзаж болохгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Жишээ нь Жеймс Штекельберг (James M. Steckelberg) хэмээх Mayo Medical School-ын профессор хэлэхдээ “яг үнэндээ хүйтэн зайрмаг зэрэг сүүн бүтээгдэхүүн нь хоолойн өвчнийг дарж тайвшруулан танд дутагдаж байгаа калорийг өгөх бөгөөд та хоолойн өвчнөөс болоод хатуу хүнс идэж чадахгүй байгаа билээ”.

Хоолой нь өвдөж зовж байгаа хүмүүст Mayo Clinic хүйтэн юмнаас татгалзах хэрэггүй гэж зөвлөж байгаа бөгөөд “тайвшруулах үйлчилгээтэй хүнс, шингэн хэрэглэ. Халуун бүлээн шингэн (шөл, кофейнгүй цай, зөгийн балтай бүлээн ус), мөн хүйтэн амттан болох хөлдөөсөн жимс зэрэг нь хоолойн өвчинг дарж зөөллөдөг” гэж бичжээ.

Гэхдээ зарим төрлийн зайрмаг нь тун эвгүй өвчний эх үүсвэр болж ч бас болно. Хуучин цэргийн сувилагч байсан сэтгүүлч Жули Хэмптон (Julie Hampton) “маш чихэрлэг болон исгэлэн амттан, самартай, жигнэмэгтэй, шоколадтай зайрмаг нь хоолойн салстыг цочроож, гэмтээж магадгүй. Та сүүн бүтээгдэхүүний харшилтай, лактоз буюу сүү боловсруулах чадвар тань алдагдсан бол хөлдөөсөн жимс, болон бусад исгэлэн бус жимс, шүүс орсон хөлдөөсөн хүнс хэрэглээрэй” гэж анхааруулсан байдаг.

Хүүхдийн алдартай эмч, анагаах ухааны эрдэмтэн Евгений Олегович Комаровский мөн хүйтэн зүйл идэхийг зөвлөсөн байна:

Хоолой өвдөх үед хүйтэн компот ууж, зайрмаг идэж болох ба хоолой, залгиурын ямар ч өвчнийг дарж л байвал та эдгээрийг идэхэд хориглох зүйл үгүй.

Дүгнэлт

Хоолой өвдсөн үед зайрмаг, хөлдөөсөн жимс зэрэг нь онолын хувьд ашигтай байж болох юм:

Таныг нэмэлт энерги, тэжээлээр хангана

Сүүний тос нь таны хоолойн зөөлөн эдийг хуурайшихаас хамгаалж зөөллөж өгнө

Хүйтэн жин нь тухайн хэсгийн өвчнийг дарж нарийн хоолой зэргийн үрэвслийг багасгана

Өвчтэй тэмцэх сэтгэл зүйн эрч хүч, таашаал өгнө

Гэхдээ зайрмагийг эрүүл хүн ч гэсэн хэтрүүлж хэрэглэж болохгүй. Хэрвээ бага багаар, (150 гр-аас ихгүй) байгалийн гаралтай бүтээгдэхүүн бүхий бүтэцтэй, хоолойн зөөлөн эдийг цочроодоггүй хүнс бол танд эдгээр нь тус болох билээ.

Бүх л эргэлзээг арилгахын тулд та өөрийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй ба чухам тэр хүн л таныг эдгэрэх эсэх дээр хариуцлага хүлээж байгаа учир зарим нэг хориотой хүнсийг хэлж өгөх бөгөөд эдгээрээс таны эрүүл мэнд шалтгаалах билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/203612/ © XopoM News

Сүүн мацаг хүний биед ямар ач тустай вэ?

$
0
0

raw-milk

Эрүүл амьдрахыг хүн бүр л хүсдэг. Заавал өвчилснийхөө дараа эмнэлэг гэлгүйгээр биеэ эрүүлжүүлэх аргууд бий. Жишээ нь мацаг. Эртний энэтхэг, түвд, монголчууд мацаг барихыг биеэ эрүүлжүүлэх шилдэг арга гэж үзсээр ирсэн нь учиртай. Тогтмол мацаг барих нь дотоод биеийн цэвэрлэгээ, хоол хүнсний зогсолтгүй эргэлтийг зогсоож, хүний биед хуримтлагдсан олон хорт бодис, илүүдэл хаягдлыг биеэс цэвэрлэж бодисуудыг задралд хүргэж гаргадаг.

Ингэснээр таны оюун санаа ч эрүүлждэг. Мэдээж элдэв өвчнөөс сэргийлэх сайн талтай. Мацаг барих нь 22-55 насныханд илүү тохиромжтой. Элэг, цөсний өөрчлөлттэй, зүрх судасны өвчтэй хүмүүст илүү үр дүнтэй байдаг. Та хагас мацаг барихаар шийдсэн бол хоол идэлгүй зөвхөн шингэн зүйлийг л уух хэрэгтэй.

Энэ нь бүтэн 24 цаг үргэлжилж байж сая үр дүнд хүрнэ. Ганц хоёрхон удаагийн мацаг барилтаар өөрийгөө эрүүлжүүлсэн гэж ойлгож болохгүй. 7-10 хоногт тогтмол нэг удаа хийж байж жинхэнэ үр дүнд хүрнэ. Харин мацаг барилт дууссаны дараа хүнд хэлбэрийн хоолноос татгалзаж бие организмаа хооллолтод аажмаар дасгаарай.

Уншигчиддаа сүүн мацгийг хэрхэн барих талаар зөвлөгөө хүргэе. Сүүгээр мацаг барихын тулд долоо хоногийн нэг өдрийг сонго. Сонгосон өдрийнхөө 13.00 цаг хүртэл юу ч идэж болно. Харин 13.00 цагаас хойш ганцхан сүү л ууна. Өлссөн ч, цангасан ч сүү л ууна гэсэн үг. Гэхдээ их хэмжээгээр биш. Өл, цангаа тайлах маягаар л уух хэрэгтэй.

Маргааш өглөө нь мацгаа тайлах учиртай. Өглөө сэрэнгүүтээ усанд орж, нэг аяга лимон, зөгийн балтай ус ууна. Ус ууснаасаа цагийн дараа ногоон өнгийн байцаа, яншуй гэх мэтийн ногоогоор салат хийж ид. Гэхдээ салат чинь ямар ч амтлагчгүй байх ёстой. Тэгээд өдрийн 13.00 цаг хүртэл дахиад л сүүгээ ууна.

Ингээд 24 цагийн турш үргэлжилсэн мацаг чинь тайлагдана. Сүү бол биеийн хорыг гадагшлуулдаг гайхалтай бүтээгдэхүүн. Энэ мацгийг дорж хаяж тасралтгүй гурван cap барих хэрэгтэй. Биеийн хор чинь гадагшилж, жингийн илүүдэлтэй хүмүүс жингээ хаях боломжтой. Мацгаа арай хүндрүүлье гэвэл сүүний оронд ногоон цай юм уу, усыг сонгож болно.

Мэргэжилтнүүд зөвлөж байна: Өглөөг хэрхэн эрүүл, эерэгээр угтах вэ?

$
0
0

Кейт Мосс, Сиенна Миллер зэрэг алдартнуудын зөвлөх

45

Алдартнуудын иогийн багш Надиа Нариан, хоолны мэргэжилтэн Катя Нариан Филлипп нар Instagram олон нийтийн сүлжээнд selfcare гэсэн “hashtag” ашиглан эрүүл амьдралын хэв маягийг уриалсан давлагаа үүсгэсэн нь аль хэдийн долоон сая дагагчтай болжээ.

Тэдний 2017 онд гаргасан “Self-Care for the Real World” ном нь шилдэг борлуулалттай номын жагсаалтад бичигдэж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Загвар өмсөгч Кейт Мосс уг номыг “Таньдаг хүн бүрдээ бэлэглэмээр…” хэмээсэн бол жүжигчин Сиенна Миллер “Эерэг хандлага, эрүүл, ухаалаг амьдралын хэв маяг” гэж цөөн үгээр тодотгожээ. Энэхүү номонд хэрхэн сонирхолтой аргаар эрүүл, тайван байхыг заахаас гадна бусдыг хайрлаж, хүндэтгэхийн давуу талуудыг дурддаг байна.

Ингээд уншигч та бүхэндээ “Self-Care for the Real World” номд өгүүлсэн өглөөг хэрхэн эрүүл, эерэгээр угтах зөвлөгөөг хүргэж байна. Доорх зөвлөгөөнүүдийг нэг дор хэрэгжүүлэхийн оронд бага багаар өдөр тутамдаа зуршил болгоорой.

Бүлээн ус уух

Өглөөний кофе эсвэл цайгаа уухаас өмнө нэг аяга бүлээн усанд зүсэм нимбэг хийж уугаарай. Ингэснээр өглөө та биед шаардлагатай чийгшлийг өгөхөөс гадна хоол боловсруулах систем болон элэгний үйл ажиллагааг дэмжиж өгөх байна.

Сунгалтын дасгал хийх

Өглөө сэрсэн даруйдаа сунгалтын дасгал хийх нь нойрноос тань сэрээж, биеийн чилээг тайлах ач тустай. Тухайлбал дээшээ харж хэвтээд баруун өвдгөө цээжиндээ ойртуулан, биеийн зүүн хэсгийг давуулна. Ийм байдлаар минут орчим байлгаж, 4-5 удаа гүнзгий амьсгаа авна. Энэ маягаар эсрэг талдаа ээлжлэн хийж 3-4 удаа давтаарай.

Бясалгал хийх

Техник технологи хөгжиж, завгүй байдал ноёрхсон өнөө цагт оюун бодлоо цэгцлэн бясалгаж сурах нь сэтгэл зовнилгүй, амар амгалан байхын үндэс юм. Өглөө бясалгал хийхэд 5-10 минутыг л зарцуулахад оюун санаа сэргэг болж, тухайн өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэхэд туслах болно.

Гэр бүлийнхнээсээ эрт босох

Гэр бүлийнхээ гишүүдийг сэрэхээс 30 минутын өмнө сэрснээр тухайн өдрийн ажлаа төлөвлөх, дээр дурдсан бясалгал, сунгалтын дасгал хийх цагийг өөртөө гаргаж болох юм.

Тосоор амаа зайлах

Аюрведа буюу эртний Энэтхэгчүүдийн эрүүл амьдрах хэв маягийн нэг хэсэг хүнсний зориулалттай тосоор амаа зайлах нь амны хөндийг эрүүл байлгаж, шүдийг цайруулах ашиг тустай. Ингэхдээ ургамлын тос, наргил самрын тос гээд ямар ч төрлийн тос ашилах болoмжтой.

buro247.mn

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт

$
0
0

Загварын тайзан дээрх шилдэг үс засалтууд

46

Өнгөрсөн улирлуудад давамгайлсан буржгар үс, нүсэр чимэглэлтэй титэм зэргийг байгалийн төрх, энгийн загвартай аксесуарууд орлох боллоо. Ингээд загварын тайзан дээрх шилдэг үс засалтуудтай танилцацгаая.

1990-ээд оны аксесуарууд

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт (фото 1)

Тийм ээ, zig-zag хэлбэрийн даруулга, аварга хавчаар зэрэг хэзээ ч төсөөлж байгаагүй үсний аксесуарууд энэ намар моданд орлоо. Гэхдээ эдгээр аксесуарыг зүүхдээ Alexander Wang, Zadig & Voltaire зэрэг брэндүүдийн санал болгосонтой ижил этгээд байдлаар загварчлаарай.

Хэнэггүй засалт

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт (фото 2)

Орноосоо дөнгөж боссон мэт харагдах хэнэггүй үсний засалт загварлаг харагдаж болдгийг Stella MacCartney, Louis Vuitton брэндийн шоун дээрээс олж харлаа. Та минимал, ажил хэрэгч байдлаар хувцаслахдаа үсээ хэнэггүй байдлаар янзлаад үзээрэй.

1960-аад оны хэв маяг

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт (фото 3)

Тэргүүн хатагтай Жаклин Кеннеди, дизайнер Соня Рикель нарыг санагдуулам хөвсгөр засалт, Анна Винтурын чёлктой богино боб зэрэг 1960-аад оны поп арт хэв маяг эргэн ирлээ.

Намирсан шулуун үс

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт (фото 4)

Гялалзсан, эрүүл, шулуун үс нь ямар ч хувцаслалтанд амь оруулж өгдгийг Christian Dior, Ralph Lauren брэнд бидэнд харууллаа. Энгийн хэрнээ ямар ч үед сайхан харагдах энэхүү үсний засалтын нууц нь ердөө л сайн арчилгаа юм.

Сүлжсэн үс

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт (фото 5)

Үс засалтын гол чиг хандлагын жагсаалтанд үргэлж багтдаг сүлжсэн үс энэ удаад ч байр сууриа хадгалан үлдлээ. Гэхдээ энэ удаа романтик, эмэгтэйлэг сүлжилтийн оронд сонирхолтой, өвөрмөц байдлаар сүлжих нь чухал.

Шигтгээтэй аксесуарууд

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт (фото 6)

Өнгөрсөн жилүүдэд ноёрхож байсан нүсэр чимэглэлтэй үсний даруулга, титмийн оронд шигтгээтэй үсний хавчаар тренд болж байна. Шигтгээтэй үсний хавчаарыг зүүхдээ хувцаслалтаа аль болох энгийн байлгаж, шик байдлыг үүсгээрэй.

“Үймээн дэгдээгч”

Намрын улиралд туршиж үзэх 7 төрлийн үс засалт (фото 7)

Гранж, панк стиль гол чиг хандлагуудын нэгээр нэрлэгдэхийн зэрэгцээ ийм үс засалт ч бас моданд орлоо. “Үймээн дэгдээгч” мэт харагдах энэхүү үс засалтыг туршихдаа нүүр будалтаа ч бас тод байлгаарай.

buro247.mn

 

25-ны агт араа ургахад бидний биед юу тохиолддог вэ?

$
0
0

shude

Нас бие гүйцсэн хүнд 32 шүд байх ёстой ба эдгээр 32 шүд тэнцүү хоёр хуваагдаж дээд болон доод гэж нэрлэгдэх ба доод шүд нь эрүүнд, дээд шүд нь хоншоор ясанд гүн сууж байрлана. Шүд болгон өөрийн өвөрмөц үүрэгтэй. Уг үүргээсээ хамааран хэлбэр, хэмжээ, суулт, зуулт нь харилцан адилгүй байдаг. Шүд хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш тун удалгүй үүсэж эхлэх бөгөөд ойролцоогоор 20 нас хүртэл үргэлжилдэг. Ихэнх хүмүүст 32 шүд ургаж гүйцсэнээс хойш 25-ны агт араа гэж ургадаг. Тэгвэл 25-ны агт араа гэж юу болох, ургах үед хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

25-ны агт араа гэж юу вэ?

Шүдний мэргэжлийн салбарынхан 25-ны агт арааг гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим нэг хүний хувьд агт араа шүд нь огт анзаарагдахгүй ургадаг бол ихэнх хүмүүст энэ шүд нь ургах үедээ өвдөлт, таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий. Энэ шүд нь ихэнхдээ 17-21 насанд шүдэлдэг ба агт араа шүд нь зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нар түүний үүргийг одоогоор тодорхойлоогүй байгаа аж.

АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ. Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсны улмаас их араа шүднүүд яагаачгүй эрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас орчин үеийн хүний эрүүний хэмжээ жижиг болж агт араа шүд ургах орон зай байхгүй болсон гэж үзэж байна.

Агт араа ургахад хүний биед юу болдог вэ?
агт араа өвдөх

Энэ үед шүд гүйцэн буйл зузаарсан байх тул нэмж ургасан шүд буйлыг аажмаар цоолон гарах гэж өвдөлт үүсгэдэг байна. Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролттой хавсран явагддаг. Агт араа шүдний эрт цооролт нь шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэйгээс байнга дутуу угаагдсанаас болж үүсдэг. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатангиршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>