Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Угаалгын машины бүх тохиргооны тайлбар

$
0
0

37

 Үйлдлийн тохиргоо:

Start-Эхлэх
Finish/End-Дуусгах
Rinse-Угаах
Spin-Сэгсрэх
Drain-Усыг зайлуулах /Сэгсрэх/

Child Lock-Бага насны хүүхдийг оролдохоос сэргийлж тохиргоог цоожлох

Угаах хувцасны ангилал:
Cottons-Жирийн даавуун материалтай хувцсанд
Coloureds-Тод өнгийн хувцсанд
Mixed Fabrics-Холимог материалтай хувцсанд
Delicates/Silk-Торгон болон ноолууран хувцсанд
Wool-Ноосон эдлэлд
Lingerie-Дотуур хувцсанд

Угаах нөхцөл:

Normal/Main Wash-Хэвийн угаалт
Express/Quick-Бага зэргийн бохирдолтой хувцсыг хурдан угаахад
Extra Rinse-Их бохирдолтой хувцсыг дахин угаахад
Pre-Wash/Soak-Гүн бохирдсон хувцсыг хэвийн угаалтаар угаахаас өмнө толбыг арилгах зорилгоор ашиглана
Sanitize-Хэдэн минутын турш хувцсанд байгаа нян бактерийг халуун усанд устгана. Хэрэв гэр бүлийн хэн нэг гишүүн халдварт өвчтэй бол энэ тохируулгыг ашиглана.
Cool wash-Будаг гарах магадлалтай хувцсыг хүйтэвтэр усанд угаана.
Stain-Толботой хувцсыг угаахад

Бусад тохиргоо:

Spin Max/High/Mid/Normal- Энэ бол сэгсрэлтийн хурдыг заасан тохиргоо юм.
Temperature-Угаах усны температур
Hot-Халуун ус
Warm-Бүлээн ус
Cold-Хүйтэн ус

Толбоны хэмжээ:

Heavy-Гүн бохирдолтой хувцсанд /Хөлбөмбөгийн хослол гэх мэт/
Medium-Дунд зэргийн бохирдол, толботой хувцсанд
Light-Хөнгөн бохирдолтой хувцсанд

Та угаалгын машины “Pre-wash” гэсэн тохиргоог ашигладаг уу? Ухаалаг гэрийн эзэгтэй та хувцасаа угаах болгондоо угаалгын машиныхаа “Pre-Wash” гэсэн тохиргоон дээр тааруулдаг юм биш биз? Тэгвэл энэ зуршлаа хаях цаг болжээ. Учир нь энэ бол дэлхийн цэвэр усны болон, гэр бүлийнхээ санхүүгийн нөөцийг хий дэмий үрж байгаа хэрэг юм. “Pre-wash” нь зөвхөн хэт гүн толботой, эсвэл жирийн угаалтанд арилахааргүй их хир буртаг болсон хувцсыг угаахад зориулагдсан. Гэвч эмэгтэйчүүд нэг угаалтанд арилах жижиг толботой хувцасаа ч “Pre-Wash”-аар угаах гээд байдаг талтай. Ингэснээр та угаалга хийх бүртээ 15 литр ус, тодорхой хэмжээний цаг зав, эрчим хүч, мөн угаалгын нунтгаа хоосон гарздаж байгаа гэсэн үг юм.


Уруулаа хэрхэн ууссалттай будах вэ?

$
0
0

БҮСГҮЙЧҮҮДЭД: Уруулаа хэрхэн ууссалттай будах вэ? ombre lip gif зурган илэрцүүд

Моодноос гардаггүй ууссан уруулын будалт буюу омбре уруулын будалт Солонгост тренд болоод бараг 10 жил болж байгаа ч охид бүсгүйчүүдийн дуртай будалтуудын нэг хэвээр байгаа. Ийм маягаар уруулаа будах их хялбар бөгөөд танд ердөө хоёр өнгийн уруулын будаг болон нүдний тенийн багс л байхад хангалттай. Хамгийн чухал нь сонгох будаг тань өнгөний нягтшил сайтай, арьсанд уусах чадвартай, тослог бүтэцтэй байх хэрэгтэй юм.

Ууссан уруулын будалтыг төгс гаргахын тулд:

  1. Эхлээд арай бүдэг өнгөтэй суурь будгаа түрхэнэ.
  2. Уруулын будгаа түрхэхдээ хүчтэй даралт үзүүлэлгүй зөөлөн тонших байдлаар түрхэнэ.
  3. Нүдний тенийн багсаа ашиглан уруулын гаднах хүрээнээс эхлэн дотогш чиглэлээр будгаа уусгана.
  4. Тод өнгийн хоёр дах будгаа уруулын гол хэсэгт түрхэнэ.
  5. Дараа нь мөн л багс ашиглан тод өнгийн будгаа суурь будагтайгаа уусгана

Жилийн аль улиралд жирэмслэх боломж илүү байдаг вэ?

$
0
0

625

Цас орж, хүйтрэн, нарны илч буурсан өвлийн улиралд жирэмслэх боломж хамгийн их байдаг байна. Эрдэмтэд жилийн улирлууд болон эрэгтэй хүний үрийн шингэний чанарыг харьцуулан олон жил судалгаа хийжээ.

Италийн хэсэг судлаачдын гаргасан дүгнэлтээр бол эрэгтэй хүний үрийн шингэн өвлийн улиралд хамгийн их ялгардаг байна. Мөн Израилийн мэргэжилтнүүд үрийн шингэний чанар өвөлд сайжирч, хөдөлгөөн нь ч нэмэгддэгийг тогтоожээ. Харин зун эр бэлгийн эсийн хөдөлгөөн удааширдаг аж.

Үрийн шингэний чанар нь мөн тухайн эрэгтэйн амьдарч буй бүс нутгаас хамаардаг байна. Тухайлбал, Хятадад дээрхээс өөр үзүүлэлт гарчээ. Мөн АНУ-д жирэмслэх боломж өвөл биш хавар илүү байдгийг тогтоосон байна.

Гэхдээ эмэгтэй та жилийн аль ч улиралд жирэмслэх боломжтой. Хамгийн гол нь эрүүл саруул байгаарай.

Zindaa.mn

Жинхэнэ “UGG” гутлыг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ?

$
0
0

18

Өвлийн улиралд хөлд тухтай, дулаахан гутал эрэлт хэрэгцээтэй байдаг. Хүйтний улиралд эмэгтэйчүүдийн дунд трэнд болж буй гутал бол бойтгон гутал билээ. Тэгвэл жинхэнэ “UGG” бойтгон гутлыг хэрхэн таних, хуурамч гутлуудаас таних тэмдгийг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Жинхэнэ “UGG” бойтог урт эсвэл богино түрүүтэй байдаг. Тиймээс та гутлаа сонгохдоо анхаарах хэрэгтэй.

Алхам №2

Гутлын арын тэмдгийг анхаарах. Эхний зураг дээрх бол жинхэнэ “UGG” нэрийн тэмдэг. Харин хуурамчийнх нь адилхан харагдах ч бага зэргийн ондоо байгааг та харах болно.

Алхам №3

Шууд өмсөхөд зөөлхөн, тав тухтай байх. Энэ мэдрэмжийг зөвхөн Жинхэнэ “UGG”-аас мэдэрч болно.

Алхам №4

Мөн жинхэнэ бойтог өөрийн гэсэн тэмдэг, логотой хайрцагтай байдаг.

Алхам №5

Мөн та хайрцагны гаднаас аль улсад үйлдвэрлэсэн тэмдэглэгээ зэрэг багтсан байгаа.

Алхам №6

Мөн гутал дээр байршуулсан тэмдэглэлээгээс гадна “UGG” гэсэн цаасан тэмдэглэгээ мөн гутлыг хэрхэн арчлах заавар, зөвлөгөө хавсаргасан байгаа.

Алхам №7

Та уг зурагнаас жинхэнэ “UGG”-ийн улны хээг харж болно.

Алхам №8

Мөн гутал дотор мөн лого, шошго байгааг анхаараарай.

Б.Дэлгэрцэцэг

Алимтай бялуу

$
0
0

maxresdefault

• ¾ аяга хэрчсэн самар
• 3 аяга дээд гурил
• 2 аяга элсэн чихэр
• 4 том алимыг жигнэж, хальсалж хэрчиж бэлдэнэ
• 1 хоолны халбага дрожж
• 1 цайны халбага давс
• 4 том өндөг
• 1/2 аяга ургамлын тос
• 1/2 аяга цөцгийн тос
• 1/4 аяга жүржийн шүүс
• 2 цайны халбага ваниллийн охь

1. Шарах шүүгээгээ 170 градуст халаана. 25 см-ын диаметртэй, ёроол нь салдаг дугуй тэвшийг наалдахаас сэргийлсэн /non-stick/ шүршигчээр шүршээд хэрчсэн самараа жигд тараана.

2. Том саванд дээд гурилнаасаа 2 хоолны халбагыг, ¼ аяга элсэн чихэртэйгээ хутгаад, дээр нь алимаа хийж холино.

3. Өөр том саванд үлдсэн гурил, үлдсэн элсэн чихэр, дрожж, давсаа хийгээд, дээр нь өндөг, цөцгийн тос, ургамлын тос, жүржийн шүүс, ваниллийн охио хийгээд зөөлөн зуурмаг болтол нь миксердэнэ.

4. Бэлтгэсэн тэвшиндээ тал зуурмагаа /ойролцоогоор 2 аяга/ хийгээд, дээр нь алимтай холимогныхоо талыг түрхэнэ. Дээр нь үлдсэн зуурмагаа тавиад, алимтай холимогоороо дахин давхарга үүсгэнэ.

5. 1 цаг 20 минут орчим жигнээд /голд нь хатгасан шүдний чигчлүүр цэвэрхэн гарч иртэл/ 30 минут хөргөж, тэвшнийхээ захаар, бас бялууныхаа талаар зүсэж, хөмөрч буюу алимтай талуудыг нь дээш харуулж тавина.

Амьдралынхаа ХАМГИЙН ЧУХАЛ ЗУРГААН ШИЙДВЭРИЙГ гаргахад бэлэн үү?

$
0
0

Өсвөр насны хандлага чинь бүх амьдралынхаа турш хэн байх вэ гэдгийг чинь шийдвэрлэнэ. Хүн бүрийн өмнө тулгардаг ч тэр бүр чухал эсэхийг нь анзааралгүй алдаж онодог шийдвэрүүдийн талаар өнөөдөр онцлон хүргэж байна. Энэ удаа Шонн Ковигийн “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” номоос сэдэвлэлээ. Энд өгүүлснээр чи өнөөдөр ямар ч нөхцөлд байсан эдгээр шийдвэрүүдийг ухаалгаар гаргахад шаардагдах бүх мэдээллийг авчихсан, сайн мууг нь ялгаад сурчихсан байх хэрэгтэй гэнэ. Учир нь замын голд ирсэн хойноо “Ээ, тэр үед мэдэж байх минь яав даа” хэмээн харамсахгүй байх хэрэгтэй.

1. Боловсролынхоо тухай цаашид юу хийх вэ?

Сурч мэдэх гэдэг дараах зүйлсийг мөрдлөгөө болговол тийм ч стресстээд байхаар юм биш гэдгийг үеийнхэн чинь зөвлөж байна.

  • Дан ганц мэдээлэл оюун ухааныг орлохгүй.
  • Насны багад эрдэмд шамд.
  • Ажил эхэлсэн бол түүнийгээ дуусга.
  • Сургуулиас зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй.
  • Сургуультай холбоотой онцгүй мэдээг тэр даруй эцэг, эхдээ хэлж бай. Үгүй бол чи хэзээ ч хэлж чадалгүй хоцорно.
  • Ухаалаг хүүхдүүдтэй нөхөрлө.
  • Бүх үзэл бодолд нээлттэй ханд.
  • Үр дүн нь тийм ч сайн биш байлаа ч зөв мэдлэг эзэмшихийн тулд шаргуу хөдөлмөрлө.
  • Шалгалтын дараа ч шалгалт өгсөн материалаа эргэн харж бай.
  • Хичээл хийж байх үедээ зурагт битгий үз.

Хичээж байгаа нь энэ гээд амрах ёстой цагтаа амралгүй ЯВДАГ ЗОМБИ болчхож бас болохгүй шүү.

2. Цаг хугацаа хязгаартай тул үүнийгээ юунд зориулах вэ?

Хэрэв хоногт 25 цаг байдаг байсан бол сайхансан. Гэтэл чи өдөрт 7-20 цагийг дэмий үрдгээ мэдэх үү?

Итгэхгүй байвал энэ жагсаалтын ард хэмнэж болох цагаа бичээд нэмж гаргаарай.

  • Өнгөрсөн долоо хоногт зарцуулсан хугацаа.
  • 7 хоногт хэмнэж болох байсан хугацаа.
  • Зурагт үзэхээ багасгах.
  • Цаг үрсэн дэл сул зүйлд анхаарахаа багасгах.
  • Нэг их чухал биш зүйлд “үгүй” гэж хэлэх.
  • Ажлыг хойш тавилгүй гүйцэтгэх.

3. Сурах нь хэн нэгэнд хийж өгч буй зүйл үү, өөрийн төлөө хийх миний үүрэг үү гэдгээ шийдэх

Боловсролоо огцом ахиулах хэдэн арга

  • Маш их дурладаг зүйлсээ хобби болгон хөгжүүл.
  • Орохыг хүссэн сонгон, дугуйландаа бүртгүүл.
  • Сургууль дээрх клуб, спортын секц зэрэг чамайг утгаар нь сорьж чадах хөгжөөнт арга хэмжээнд оролц.
  • Зуны амралтаараа сонирхдог чиглэлээрээ дадлага хий, эсвэл ажилла.
  • Хүн бүрийн шилдэг гээд яриад  байгаа багшийн хичээлд суу.
  • Хувийн бизнесээ эхлүүл.
  • Өөртөө тохирох сургалтын хөтөлбөрт элс. Сургууль бүрд янз бүрийн төрөлжүүлсэн хөтөлбөр бий.
  • Гадаад улс, эх орноороо аял. Дэлхий ертөнцтэй танилц.

4. Өөрийгөө голж байдгаа болих уу?

Агуу суутнууд ч өөрийгөө авьяасгүй гэж боддог байсныг мэдэх үү? Дараах аргуудыг туршаад үзэхэд чи хэний ч дор орохгүй гэдгээ мэдэж авна. Огт хичээл зүтгэл гаргаагүй бол тооцохгүй шүү.

  • Чадна гэдэгтээ итгэ.
  • Хичээл таслах хэрэггүй.
  • Нэмэлт даалгавар ав.
  • Багш нарынхаа арга эвийг ол. Эелдэг бай.
  • Эцсийн мөчид ч бүү бууж өг.
  • Нөөц боломжоо шавх.
  • Ухаалгаар суралцах арга барил хэвшүүл.

5. Хорт зуршил хэзээ ч чиний амьдралд орж ирэхээргүй баттай байр суурь олсон уу?

Маш олон сайн хүн архичин, мөрийтэй тоглоомч, хар тамхичин болчихсон байдаг. Тэд биднээс  ялгаагүй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, зорилго тэмүүлэлтэй байсан. Гэтэл өсвөр насандаа хийсэн ганц буруу шийдвэр нь тэднийг өнөөдөр нийгмээс тусгаарлах болжээ.

6. Өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн хэмээн мэдрэх алхам хийсэн үү?

Үнэ цэнэ гэдэг бол өөртөө итгэх итгэл, чи өөртөө хэн гэж харагдаж байгаа дүр төрх, өөрийгөө хэн гэж боддог тухай ойлголт юм. Чиний үнэ цэнэ төсөөлж байгаагаас чинь хавьгүй илүү байх.

Эцэст нь хэлэхэд, өсвөр насандаа хожмын ирээдүйгээ бүтээж, аль эсвэл нурааж ч болох эдгээр шийдвэрээ маш болгоомжтой гаргаарай. Ганц нэг алдлаа гээд амьдрал зогсчихгүй шүү дээ. Даруйхан алдаагаа засч ухаалаг сонголт хийж эхэл!

Ууц бэлтгэх арга

$
0
0

38

Махаа сайхан эвдээд янзалчихдаг залуус гэлтгүй бүсгүйчүүд ч бий. Гэхдээ орчин цагт бүхий л зүйл хялбаршиж, эвдэж янзалсан махыг хүнсэндээ хэрэглэсээр байгаад шинэ цагийн залуус муу зан сурч, мах эвдэж, янзлахдаа муудаж байгааг нуугаад яах вэ. Тиймээс ядаж хонины махаа эвтэйхэн эвдээд янзалчихдаг, цаашлаад цагаан сарын шүүсээ бэлтгэчихдэг болоход туслах дүрс бичлэг орууллаа. Энэ чинь бас л Монгол ёс, уламжлал юм шүү дээ.

Үрчлээ бvхэн учир шалтгаантай

$
0
0
2_500x500
Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд үрчлээний эсрэг нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй. 
Унтахаас 3 цагийн өмнө хийх халуун жин үрчлээний эсрэг сайн арга болдог. 
Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ). Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн.
Тосноос бага зэрэг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ.
Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Дараа нь өдрийн тос түрхээд пудрдээрэй. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно.
Өндөгтэй нимбэгний маск. Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.
Өндөг гурилны маск. Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.
Дрожжны маск. 25 г дрожж аваад сүүг эсвэл ургамалын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.
Нимбэгний тослог маск. 6-7 г тослог тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай.
Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй.
Нүд: Нүдний эргэн тойрны арьсыг онцгойлон арчлах хэрэгтэй. Нүдний доор хүнхэр үүсдэг нь нойр дутагдсанаас болдог. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут үүсдэг.
Зовхины хөх толбыг төмсний маскаар арилгах арга: Арилгасан түүхий төмсийг зутан болтол нь үрнэ. Зутангаа марланд хийж ороогоод нүдэн дээрээ тавьж 20 минутын болгооод угаана.
Нүдний доор уутанцар үүссэн бол: Арилгасан төмсыг зутан болтол үрээд 1цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хольж хутгана. Зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана.
Хүйтэн цай. Цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг арчиж авна.
Луувангийн маск. Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана.
Нүднийхээ доод талд цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн цайгаар угаах нь маш сайн.
Ээдэмний маск. 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.
Ээдэмний жин. 2 цайны халбага шинэхэн ээдэм дээр 1цайны халбага сүү нэмээд марланд боож нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа хүйтэн цайгаар угаана.
Хатаасан укропны жин: 2 цайны халбага хатаасан укроп дээр хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ 20 минут тавиад угаана.
Уруул арчлах макс: Цөцгийн тосыг бага зэрэг халаагаад дээр нь цайны халбаганы тал хэртэй какао нэмж сайтар хутгана. Минут орчим буцалгаад, дараа нь хөргөн уруул дээрээ түрхээд 30 минут байлгана. Ингээд бүлээн усаар угаана.
Урууланд ургамлын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно.
Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй. Ийм массажны дараа зөгийн бал түрхэх хэрэгтэй.
Духны үрчлээг арилгах: Духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск тавина. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш арчаарай.
Өндөгний цагааныг гурван удаа түрхэх:
Эхний удаа түрхээд хатахаар нь ахиад түрх.
Гурав дахь удаагаа түрхсэний дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно

Эх сурвалж http://www.info.mn


“Тэгэх” үед яагаад өвддөг вэ?

$
0
0

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164

Амтат сайхан шөнийг төлөвлөсөн байтал яг оргил үед нь таагүй мэдрэмж төрөөд хурдан дуусгахыг хүсч өөрийн эрхгүй “боль” гэчихэж байгаа юм биш биз. Биед чинь ямар ч зовиур мэдрэгдэхгүй байгаа хэрнээ бэлгийн харьцааны үед л өвдөлт мэдрэгдээд байна уу? Энэ нь ерөнхийдөө доорх 3 шалтгаанаас үүсэлтэй байдаг ажээ.

Үтрээний үрэвсэл
Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед байдаг бичил биетнүүд хэт үржсэнээс үтрээний үрэвсэл үүсдэг. Энэ үед үтрээнээс гарах ялгадасны хэмжээ ихсэж, өнгө нь өөрчлөгдөж, загтнахаас гадна бэлгийн харьцаанд орох үед өвдөлт мэдрэгддэг. Буруу хооллолт, доороосоо даарах, бэлгийн олон хавьтагчтай байх, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд олон удаа орох зэргээс шалтгаалан үрэвсэлтэй болдог. Энэ үед цаг алдалгүй эмчид очиж, шинжилгээ хийлгэн эмчлүүлэх нь чухал бөгөөд архагшвал хавдар болох магадлалтай байдаг юм шүү.

Үтрээний чийгшил дутагдсанаас
Бэлгийн харьцааны үед үтрээний хана байгалиасаа өөрийгөө тослогжуулж, чийгшүүлж байдаг. Харин энэ үед өвдөлт мэдрэгдвэл магадгүй үтрээний хана чийгшлээр дутаж байж болно. Үүний шалтгаан нь стрэсс буюу хэт сэтгэл зовиураас болдог. Энэ үед хэрэглэх тосон түрхлэг болон зарим төрлийн бэлгэвчүүд зарагддаг.

Харшилаас
Харшил нь сексийн үеийн өвдөлтийн шалтгаан болох боломжтой. Харшил маш ихээр газар авч, харшлахгүй юм гэж бараг байхгүй болоод байгаа өнөө үед зарим эмэгтэйчүүд маань маш мэдрэмтгий байдаг ба үүнээс шалтгаалж харшлын хариу урвал болж өвдөх тохиолдол байдаг юм. Харшилахгүй болсон тохиолдолд л энэ өвдөлт хэвийн болдог байна.

Эмэгтэйчүүд бид эрчүүдээс илүү өөртөө анхаарал тавьж халамжлах хэрэгтэй хүмүүс. Бие физологиос ч тэр сэтгэл санаандаа ч тэр адилхан. Жилд доод тал нь 2 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч байгаа биз…? Сайн байна. Эрүүл мэнд сайн байвал сэтгэл санаа ч сайхан байдаг шүү дээ. Тийм учраас сайхан бүхний эхлэл болсон эрүүл мэнддээ байнга анхаарч байгаарай.

П.Анужин: Сайн үг хувь тавиланг зурж, сайн хоол биеийг урладаг

$
0
0
1_500x500
Хөтлөгч П.Анужин “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан билээ. Тэгвэл шоу дууссаны дараа тэрбээр өөрийн “МонГал товчоон” нэвтрүүлгийнхээ ажилд орсон байна. П.Анужин энэ талаар “Шинэ дугаарын ярилцлага ид дундаа. Аливаа хүн хэлж, хэрэглэдэг үгийнхээ түвшин хүрээнд л багтаж амьдардгийг улам нот мэдрэх боллоо! Хүн амьдралын тойрог, чанар, хүрээгээ өөрийн үгээрээ алсуур тогтоодог тул аль болох үгийн дээдийг хэрэглэж, хэлсэн үгийнхээ энд хүрч амьдрахыг хичээх их сайхан мэдрэмж… Сайн үг хувь тавиланг зурж, сайн хоол биеийг урладаг. Байж л байна, явж л байна… Аймаар, аягүй… юу ч байхгүйгээс эхлээд үргэлж энэ тэрийг үзэн ядаж, өөчилсөн яриа… Та ийм л үгсээр амьдрал, ухаан бодлынхоо хүрээ, царааг тогтоож байгаагаас өөр ямар ч тайлбар энд байхгүй. Нүүр царай хүртэл хэлдэг ярьдаг үгийнхээ хэлбэрт шилжиж өнгө гунддаг. Үгийн сайхныг шилж хэрэглээд үзээрэй! Өөрчлөлт ирнэ” гэжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ?

$
0
0

50

Амьдралын онцгой сайхан агшныг гэрэл зурагны хальснаа буулгах нь дурсамжтай сайхан байдаг. Харин өнөөдөр технологийн өндөр хөгжилтэй өнөө үед хором бүрийг алдалгүй гэрэл зурагнаа буулгах боломжтой болжээ. Гэхдээ гэрэл зураг гэдэг хүнийг сайхан харагдуулахын зэрэгцээ гутааж болдог зүйл юм. Ялангуяа буруу авахуулсан зураг интернэтээр цацагдсан тохиолдолд том хүнээс илүү хүүхдэд зовлон авчирч болзошгүй ажээ. Энэ үүднээс хүүхдийн ямар зургийг хуваалцаж болохгүй вэ гэдгийг хүргэж байна.

1 Нүцгэн зураг

Хүүхдээ өхөөрдсөн хүмүүс нүцгэн зургийг нь фэйсбүүкээр хуваалцдаг. Хэдий энэ нь тухайн үедээ сайхан санаа мэт санагдаж болох ч хүүхдийн тань нүцгэн зураг бусдын гарт орсноор зарим нэг таагүй үр дүнд хүргэж болно.

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ? Нүцгэн зураг

2 Өвчтэй байгаа зураг

Өвчтэй хүүхдийнхээ зургийг бусадтай хуваалцах нь “лайк” цуглуулах хөгийн арга юм шүү.

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ? Өвчтэй байгаа зураг

3 Шийтгүүлж байгаа зураг

Амьдралын эрүүл саруул биеэ үнэлэх үндэс суурь нь хүүхэд ахуй үедээ тавигддаг гэдгийг үргэлж санаарай. Харин та түүнийг шийтгэж байгаа зургаа бусадтай хуваалцсанаар хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үгүй хийх болно.

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ? Шийтгүүлж байгаа зураг

5 Архи, тамхины хажууд байгаа зураг

18 болон 21 нас хүрээгүй хүнийг архи болон тамхины дэргэд байгааг нь дэлхий нийтээр зарлах нь тийм ч сайхан санаа биш.

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ? Архи, тамхины хажууд байгаа зураг

5 Бие засч байгаа зураг

Эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдсөндөө бие засч байгаа зургийг нь авдаг. Харин хүний хийж болох хамгийн чухал хэрнээ бохир үйлдийг хийж байгаа хүүхдийнхээ зургийг хувцаалцах нь хүмүүст таалагдахгүй л болов уу.

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ? Бие засч байгаа зураг

6 Хувийн мэдээлэл

Мэдээж хэрэг хүн бүр хувийн мэдээллээ бусдад алдахгүйг хичээх хэрэгтэй. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг өөрийнхөөсөө илүү хамгаалах нь чухал. Харин зураг бол өөрөө хувийн мэдээлэл гэж хэлэхэд гэмгүй. Зөвхөн зургаас хүүхдийг ямар хүйстэй, хэдэн настай, тэр ч бүү хэл хаана сурдаг, ямар ааш араншинтайг ч таньж мэдэх боломжтой гэдгийг бүү мартаарай.

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ? Хувийн мэдээлэл

7 Хүүхдээ элэглэх

Хүүхдээ интернэтээр шившэглэх нь яав ч сайн эцэг эхчүүдийн хийх зүйл биш. Мэдээж та санаатайгаар хүүхдийнхээ эвгүй байдалд орсон зургийг бусадтай хуваалцахгүй л байх. Гэхдээ санаандгүй ийнхүү зураг олон нийтийн сүлжээнд цацвал олон сөрөг үр дагавар гарч болохыг тооцоолоорой.

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ? Хүүхдээ элэглэх

Эмх цэгц болон цэвэрхэн хоёрын ялгаа

$
0
0
1_500x500 (1)
Бидний олон найз нараас онцгой нэгэн найз бий: гэр нь гялалзаад л, сав суулга, шал, тавилга дээр нь ширхэг ч тоос байхгүй. Ийм цэвэрхэн байлгахын тулд онцгой авьяастай байх уу эсвэл ухаалаг байх ёстой юм уу? Цэвэрхэн байх нь хэрэгтэй чадвар гэж үздэг хүмүүсээс өгсөн зарим нэг зөвлөгөөг танилцуулахаар бэлдлээ.
 
1. Эмх цэгц болон цэвэрхэн хоёрын ялгаа
Гэр цэвэрхэн байж болно, гэхдээ тавиур болгон дээр хэрэгтэй хэрэггүй зүйл овоолсон байвал яагаад ч цэвэрхэн харагдахгүй: хүүхдийн тоглоом, хувцас, овоолсон ном, цаас. Эмх цэгцийг баримталж элдэв хэрэггүй хог новшноосоо салах хэрэгтэй. Төсөөлөөд үз дээ – эмх цэгцтэй, багахан тоос шороотой гэр ямар сайхан харагдах уу? Цэвэрхэн шалтай гэхдээ “амбаар” шиг их новштой байснаас л тухтай харагдана.
2. Илүүц эд хогшлоосоо сал
Хэрэггүй баахан новш цуглуулсан хүний гэрт эмх цэгцийг амархан бий болгож чадахгүй. Адил төрлийн эд хогшлоос зайлсхий: одоо байгаа эд хогшил тань хэрэгцээг хангаж байгаа бол гурав дахь сам, арав дахь аяга ямар ч хэрэг байхгүй. Юу хийж хадгалахаа мэдэхгүй байгаа бол хайрцаг, сав авах хэрэггүй. Шинэ гэрэл авахаасаа өмнө хуучнаа далдруул. Сонирхож байгаа эд зүйл танд хэрэгтэй эсэхийг сайтар бодож байгаарай. Хэрвээ хэрэггүй, танд баяр баясал авчрахгүй зүйл бол хаясан нь дээр.
3. Байр байрандаа байрлаагүй эд зүйлс
Хэн ч төгс биш. Санаандгүй зочид ирэхгүй айл гэж байхгүй. Эд зүйлийг өөр өөрийн байранд нь хийх гэж сандарч гүйж байхын оронд бүгдийг “яаралтай” хайрцагт хийж болно. Зочид ирэхээс өмнө ил байгаа хэрэггүй бүх зүйлийг тийш нь хий, харин явсных нь дараа байр байранд нь тавина биз. Энэ аргын тусламжтайгаар та дараа нь нуусан зүйлсээ нэг л газраас хайхад хангалттай.
4. Гэрээсээ гарахдаа эмх цэгцээ шалгаарай
Нэг өрөөнөөс гарахдаа нэг зүйл авч байранд нь тавьж заншаарай. Хэрэглэсэн аяга, ном эсвэл угаах болсон хувцас байж болно. Энэ мэтээр өдөр тутмын эмх цэгцгүй төрх хамаагүй багасна.
5. Цэвэрлэгээг амарч тайвшрах бас нэгэн хувилбар гэж үз
Сайхан дадал зуршил – бодлоо цэгцлэх, эсвэл ажлын дараа зүгээр л тайвшрах боломж. Хөнгөн цэвэрлэгээ хийж байхдаа хүнд ажлын өдрийн дараах толгойн доторх бүх бодлыг цэгцэлнэ. Гэрийн хөнгөхөн цэвэрлэгээг өдөр тутмын ажил болгож заншаарай, гэр тань ч цэвэрхэн харагдаж ая тухыг мэдрүүлнэ, дотоод сэтгэл ч тэнцвэрт байдлаа олно.

Эх сурвалж http://www.info.mn

Гарын унжсан сул арьсыг чангалах хамгийн үр дүнтэй дасгал

$
0
0

Гараа нугалах 

Хэрхэн хийх вэ? 

Хөлөө зэрэгцүүлэн зогсоно. Нуруугаа тэгш байлгах бөгөөд өвдгөө бага зэрэг нугалана. Хэрвээ танд гантель байхгүй бол устай сав ашиглаарай. 2 дахь зурган дээр үзүүлсэнчлэн тохойгоо түгжээд цээжний түвшинд хүртэл гараа өргөнө. Дараа нь мөр болон тохойгоо нэг түвшинд түгжээд /3 дахь зураг/ дасгалыг үргэлжлүүлнэ.

Дэмжлэгтэй түлхэлт

Энэ дасгалыг хийхдээ сандал, буйдан, бандан гээд дуртай зүйлээ ашиглах боломжтой. Сонгосон тогтвортой гадаргууг түшиглэн 90 градус үүсгэн /зураг 1/ бэлтгэл байрлал эзлэнэ. Одоо аажмаар доош суугаад эргээд эхний байрлалдаа ирэх маягаар дасгалыг гүйцэтгэнэ. Доош суухдаа амьсгалаа гаргаж , дээшлэхдээ амьсгалаа аваарай

Сандал ашиглан түлхэлт хийх 

Сандал дээр гараа байрлуулна. Хөлөө тэгшил, гэдэсний булчингаа чангал. Тохойг нугалан суниахдаа биеийг шулуун байлгахыг хичээнэ. эргээд эхлэл байрлалдаа очно. Хэрвээ танд энэ дасгалыг хийх хэцүү байгаа бол өвдгөө нугалаж суугаад хийж болно. Доош суниахдаа амьсгалаа гаргаж , эхлэл байрлалд очихдоо амьсгаагаа авна.

Хананд түлхэх 

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад хана түшиглэн зогсоно. Дасгалыг гүйцэтгэхдээ өлмий дээрээ зогсоно. Тохойгоо нугалан хана руу түлхэлт өгөх үед амьсгаагаа гаргана. Эхлэл байрлалд очихдоо амьсгаагаа авна.

Мөрний булчинд ачаалал өгөх 

Доошоо харан шалан дээр хэвтээд гарын алгыг цээжний хажууд байрлуулна. Өвдгөө нугалаж, шагайг өргөнө. Одоо шаланд түлхэлт өгч цээжээ өргөн суниана. Доошлохдоо амьсгаагаа гаргана. Дээшлэхдээ амьсгаа авна.

Бокс

Нэг хөл ард, нөгөө хөл урд байрлалтай зогсоно. Өвдөг бага зэрэг нугалана. Нэг гараа урагш сунгаад хойш татахдаа нөгөө гараа сунгах бөгөөд хөлийг ээлжлэн байрлуулна. Дасгал амархан санагдаж байвал гартаа хүндрүүлэгч барьж болно.  Эдгээр дасгал бүрийг өөрийн бие бялдарт тохируулан 15- 30 удаа давтан хийх юм.

Өөртөө арчаатай байвал сэтгэл санаа чинь өөдрөг байна

$
0
0
ханиад540_700x700
Бидний амьдралд бухимдах зүйл зөндөө гардаг. Өглөө ажлаасаа хоцрох, ажлаа амжуулж чадахгүй байх, автобус унаанд чихэлдэх, эд зүйлээ хулгайд алдах гээд уур хүрмээр зүйл өдөр бүр л тохиолддог. Хаашаа ч харсан бухимдсан, хөмсгөө зангидсан хүмүүс яаран сандран алхаж явдаг.
 
Та сайхан харагдвал сэтгэл санаа чинь өөдрөг байх болно
Хараал урсгах ч энүүхэнд. Ингэж бухимдсан хүмүүс амархан ядарч сульдан, хэтэрхий эмзэг болж ядарсаар туйлдаа хүрдэг. Ийм болсон хүн амархан унтаж, бас өлсч, амархан уурлаж гомддог болчихдог. Уур уцаартай байдал хүний нервийн системийг туйлдуулж сэтгэл мэдрэлийн гүн хямралд оруулдаг. Тэгвэл бид энэ удаа хэрхэн эд эсээ үхүүлэлгүй тайван байж, ажил амьдралаа зохицуулах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.
Өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сур
Бухимдахгүй байхыг хүссэн хүний хамгийн эхэнд мөрдөх зүйл бол өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сурах. Ингэж хэвшвэл та бүх ажлаа амжуулж чадна гэдэгт итгээрэй. Энэ бол хүнээс тийм ч их хүч хөдөлмөр шаардаад байх зүйл биш шүү дээ. Эрт босч чадвал та яаран сандран зарим зүйлээ мартаж мунгинахгүй.
Хоёр дахь дүрэм бол өглөөний хоол, маргааш өдөр хэрэглэх зүйлээ урьд өдөр нь бэлтгэж сурах. Ингэвэл таныг өглөө босоход бүх зүйлийг чинь хүн бэлдээд өгсөн юм шиг санагдан сэтгэл тайван байх болно.
Цагийн юмыг цагт нь хийж бай
Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг тухайн өдөр хийх ажлаа бичиж төлөвлөж бай. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе зөндөө гардаг болохоор цагийн юмыг цагт нь хийж байгаарай.
Ажил хэргийн уулзалт төлөвлөсөн бол болзсон цагаасаа 15 минутын өмнө ирж бай. Гадаад дотоодын нислэгээр явах гэж байгаа бол онгоцны буудал дээр нэг цагийн өмнө ирэх хэрэгтэй.
Кофе бага уу
Бухимдахгүй байхыг хүсч буй хүмүүст эмч нарын өгдөг нэг зөвлөгөө бол кофе бага уух. Кофе их уувал зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөн амархан бухимдахын нэг үндэс болдог гэж тэд үздэг юм билээ. Тиймээс та кофе их уудаг бол тодорхой хэмжээгээр багасгавал сэтгэл санаа чинь илүү тайван байх болно гэдэгт итгээрэй.
Төлөвлөсөн ажлаа амжуулж чадалгүй өнгөрсөн ч тайван хандах хэрэгтэй. Амжуулаагүй ажлаас чинь болоод дэлхий сөнөчихгүй нь лавтай. Та робот биш болохоор бүх зүйлийг яс хийж чадахгүй шүү дээ.
Бусдад үгүй гэж хэлж сур
Танд мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдвол санаа зоволгүй бусдаас асууж байгаарай. Хүн бүр бүхнийг мэдэж байх албагүй шүү дээ. Бусдаас асууж лавласан хэдэн хором таны үнэт цагийг хэмнэх болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.
Бусдад үгүй гэж хэлж сур. Yгүй гэж хэлж чадахгүйгээсээ болж бусдын болоод өөрийн ажлыг унагах үе олон байдаг. Тийм болохоор танд үнэхээр цаг зав байхгүй бол үгүй гэж зоригтой хэлж бай. Найз нөхөд байна гээд заавал өөрөө ч амарч чадахгүй бусдын төлөө морь нохой шиг зүтгэнэ гэсэн үг биш биз дээ.
Амархан шаналдаг хүн бусдыг уруу татдаг
Аливаа зүйлд тайван ханддаг хүнтэй үерх. Аливаа зүйлд амархан шаналдаг хүн бусдыг уруу татдаг. Харин тайван хүний дэргэд байхад ямар ч үед санаа зовон шаналдаггүй.
Ажил ихтэй үедээ, илүү цагаар сууж буй тохиолдолд босч явах зэргээр биеийн чилээгээ гаргаж бай.
Сандарч тэвдсэн үедээ гүнзгий амьсгаа авч бай
Бүх зүйлээ эмх замбараатай тавьж байгаарай. Ингэснээр та гэртээ, ажил дээрээ хаана юу байгааг сайн мэдэж хэрэг болсон үед хайж сандрахгүй.
Өөрийн бодол мэдрэмжээ цаасан дээр буулгаж бай. Энэ нь танд үргэлж шинэ санаа өгч байх болно.
Их сандарсан үед иогийн дасгал тустай
Их сандарч тэвдсэн үед доорхи иогийн дасгалыг хийгээрэй. Найман секундын турш хамраараа гүнзгий амьсгаа аваад 15 секундын турш амаараа удаан гарга. Дасгал хийж байх үедээ бүх зүйл тайван байна гэж төсөөл. Энэ дасгалаа 10 удаа давтах хэрэгтэй.
Аливаа ажлын өмнө заавал бэлтгэж сур. Олны өмнө үг хэлэх гэж байгаа бол болох зүйлийг урьчилан төсөөл. Ямар хувцас өмсөх, яаж ярих, хүмүүс хэрхэн хүлээж авахыг бод. Ингэж бэлдсэнээр та бага зэрэг ч болов туршлагажих учир сандрахгүй тайван байх болно.
Сэтгэлийг чинь зовоож байгаа зүйлээ дотны найздаа ярьж зовлонгоо хуваалц. Түүнтэйгээ энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлд. Найз чинь чамд тусална.
Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил
Дарамт сэтгэлийн хямралаас зайлсхийх хамгийн сайн эрга нь өөрийн дуртай сонирхолтой орчныг бүрдүүлэх явдал юм. Тэгээд та өдөр бүр өөрийн дуртай нэг зүйлийг хийж бай.
Та гадаад байдалдаа байнга анхаарч бай. Та сайхан харагдвал сэтгэл санаа чинь өөдрөг байх болно. Бас өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил. Би хөгширч байна, хэт тарган гэж хэзээ ч бүү бодож байгаарай.
Та өөрийг чинь хүмүүс ойлгодог байгаасай гэж хүсч байвал бусдыг ойлгохыг хичээж бай. Бусдын алдаа дутагдлыг шүүмжлэхээс өмнө би энэ хүний оронд, тийм нөхцөлд байсан бол бас л ийм шийдвэр гаргах байсан даа гэж ойлгохыг хичээгээрэй.
Ямар ч их ажилтай байсан олон уулзалтын дунд амрах хэдэн минут өөртөө гаргаж байх хэрэгтэй. Энэ нь бухимдлаас сэргийлэх нэг арга юм шүү
Бусдыг уучилж сур
Хэн нэгний хийсэн алдааг бодон сэтгэл санаагаа хямрааж явахаар зүгээр л мартчихаж бай. Бид төгс биш орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго.
Хамгийн сүүлд зөвлөхөд ирээдүйгээ сайхнаар төсөөлж яв. Хүн бүр чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгээрэй.

Хүүхнүүдийн мэдвэл зохих нууцаас

$
0
0
wpid-large_121
• Эмэгтэйчүүд өөрсдийгөө үргэлж хайртай хүнийхээ дараа хоёрдугаарт тавьдаг.
• Эмэгтэйчүүд эрчүүдийн сэтгэлийн сайныг нь олж харахаасаа илүүтэй гаднах үзэмж, бэл бэнчин, мэдлэг чадвар, бололцоонд нь дурладаг.
• Эмэгтэйчүүд өөрсдийнхөө давуу тал, мэдлэг чадвараа нуун дарагдуулдаг.
• Эмэгтэйчүүд өөрсдөө сайн дураараа эрэгтэй хүний захиргаанд ордог.
• Эмэгтэйчүүд яг л охид шиг аашилж, хүссэн юмаа эрчүүдээс авахыг оролддог.
• Эрэгтэй хүнд хандахдаа итгэл найдвар тавьж болохуйц, юм мэддэг хүнд хандаж байгаа юм шиг хандвал зохино.
• Чи тийм ийм юм хийх ёстой гэж сануулсны огт хэрэггүй. Өөрөө л шийдэг.
• Эр нөхрийнхөө өдөр тутмын амьдралд байнга оролцож зааж зөвлөх хэрэггүй.
• Таны байнгын оролцоо алга болонгуут эр нөхөр чинь яахаа мэдэхгүй будилна.
• Та эр нөхрөө хараад өрөвдөж болно, харин алхах гишгэх бүрт нь заах хэрэггүй.
• Эмэгтэйчүүд та нар өөрсдөө хайртай хүнээ уруу татдаг.
• Чин үнэнийг хэлэхэд бүх алдааны 50 хувьд нь хүүхнүүд буруутай байдаг.
• Эмэгтэйчүүд “халамжтай” эхнэр болох гээд өөрийн мэдэлгүй алдаа гаргадаг.
• Эр нөхрөө утга учиргүй хардах нь эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа.
• Эмэгтэй хүн хэн нэгэнтэй нууц амраг холбоо тогтоосон бол түүнийхээ төлөө гэр бүлээ золиосолж ч мэдэх шийдвэр гаргадаг. Энэ нь гашуун сургамж болж үлддэг.
• Эмэгтэйчүүд өөрөө өөрийгөө эрэгтэй хүний мэдэлд бүрэн шилжүүлчихдэг.

Өөрийнхөө сэтгэлзүйг хэрхэн эмчлэх вэ?

$
0
0

XD13gATfLfo3C5FbP6ecjY

Зурагт үзэж сууж байснаа огт танихгүй мэдээний дикторын хувцаслалтыг өөрийн мэдэлгүй шүүмжилж гоочилчихсон сууна. Ойр дотны хүнийхээ хэлсэн өчүүхэн төдий онцгүй үгэнд ч цухалдаж, уурсана. Утсаар ярьж байхдаа урдаа байгаа цаасан дээрээ утга учиргүй дүрс сараачиж, урж тасдана. Хааяа өөрийгөө танихаа болино, бүх юм бүтэхгүй байгаа мэт санагдана, дотроосоо өвчилж ялзарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн ч тэрийгээ улам бүр даамжируулах алхмыг удирдлагагүйгээр хийнэ.

Танил дүр зураг байна уу? Бие махбодийн өвчлөл шиг, сэтгэлзүйн өвчлөлийн шинж тэмдэг ингэж эхэлдэг юм найз минь.

2006-2007 оны хооронд авсан судалгаагаар Монголчуудын 25-аас бага хувь нь өөрсдийгөө хайрлагдаж буйгаар мэдэрдэг гэсэн олон улсын дүгнэлт гарчээ. Америк, Австрали, Хятад орнуудын хувьд энэ үзүүлэлт 76-85 байна. Өөрөөр хэлвэл, бид нийгмийн бухимдалд хамгийн их өртдөг, ганцаардмал, стресстэй, хайр халамжийг бага мэдэрдэг улс үндэстэн аж. Үүнээсээ болоод өөрсдийн мэдэлгүй сэтгэлзүйн өвчлөл тусдаг. Манай орныхны хувьд энэ өвчнийг тусахад хамгийн их нөлөөлдөг зүйл нь мөнгө, болон гэр бүл салалт байдаг юм байна. Хэрэв чамд эхэнд дурдсан шинж тэмдгүүдээс цөөхөн нь ч гэсэн ажиглагддаг бол, өвчнөө хурдан эдгээж өөрийгөө эрүүлжүүлж тайвшруулах аргад суралцаарай.

Гоолингоо нь сэтгэл зүйн өвчлөлийн үед өөрийгөө эмчилж болох хүнд болон хялбар аргуудын талаар зөвлөж байна.

Хэрэв чи үе үе удирдлагагүйгээр цухалдаж, эргэн тойрныхондоо таагүй аашилдаг бол түрхэн зуурын өвчлөл, дүрсхийсэн бухимдалыг эмчлэх аргууд:

1. 1-100 хүртэл дэс дарааллаар тоолно. Харин дараа нь 100-1 хүртэл эсрэгээр нь тоолно. Эсвэл урт амьсгаа аваад, эргэн тойрныхоо эд зүйлсийг нэг нэгээр нь нэрлэ.

2. Өөрийгөө бухимдуулж байгаа бүх асуудлын талаар захидал бичих. Нэг ч зүйлийг орхих хэрэггүй. Дотроо байгаа бүхнийг гаргаж байна гэж бод. Захидал хэдэн хуудас ч байж болно. Харин дараа нь тэр захидлаа шатаачих.

3. Эрүүл агаарт гарч, явган алхах. Цана чаргаар гулгах, спортын төрлөөр хичээллэх, ууланд авирах ч бас тустай. Фитнесс, йог, бүжгийн дугуйланд бушуухан бүртгүүл. Өвчнөө даамжирахаас өмнө ямар нэг арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй шүү.

4. Унтахын өмнө нэг аяга халуун сүү ууж занших. Мөн бодлоосоо бүхнийг гарган хая. Унтаж амрахад зориулагдсан цагийг зориулалтаар нь л ашигла. Юу ч ихээр бодох хэрэггүй. Тайван хөгжим сонс. Baroque music, nature sounds, төгөлдөр хуурын аялгууг санал болгож байна.

Сэтгэлд чинь бөөн хар үүл хуралдчихсан юм шиг, тэр нь дээрх хөнгөн аргуудаар яаж ч эмчлээд арилахгүй мэт санагдаж байвал удаан хугацааны бүрэн эмчилгээний аргуудаас хэрэглээрэй:

1. Сэтгэл зүйч дээр очих. Монголоос бусад ихэнх улсад иргэд нь үсчинд очихоос илүү сэтгэл зүйч дээр очдог. Тэд галзуурсандаа биш харин өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа чөлөөлөхийн тулд очдог. Товчхондоо амар амгалан байхын тулд шүү дээ. Сэтгэлзүйч дээр очихоосоо бүү цаарагла, очоод өөрийгөө эмчилсэнийхээ дараа чи өөртөө баярлах болно.

2. Адилхан асуудлыг даван туулсан хүмүүстэй тогтмол уулзаж, ярилцах. Тэд өмнө нь яг чам шиг л зовж шаналж, учраа олохгүй гайхаж явсан. Тийм ч учраас хамгийн сайн зөвлөгч болж чадна. Чамд туслахдаа ч баяртай байна гэдэгт итгээрэй. Тэдэнтэй байнгын уулзалт товлож ярилцаж байхыг хүс.

3. Бүлэг уулзалтанд очиж, асуудлаа ярилцан гарцыг хайх. Бүсгүйчүүд бидний хувьд сэтгэлзүйчтэй тусдаа уулзахаас, өөртэйгөө ижилхэн асуудалтай, ижил насны найзуудтайгаа санал бодлоо солилцож, тэдний туршлагаас хуваалцах нь илүү санагддаг. Гэхдээ сайн найзуудтайгаа тэр тухай ярьсан ч, түрхэн зууртаа тайвшрал олохоос биш шийдэл олж чаддаггүй үе зөндөө.

Галбираа хадгалах энгийн хэвшлүүд

$
0
0

tumblr_mbm530RwCY1qfrtudo1_1280

1. Хөдлөхийг зуршил болго
Удаан цагаар, тогтмол суух нь гуалиг биеийн дайсан. Хүсвэл үргэлжийн суугаа амьдралын хэв маягаа өөрчлөхөд тийм ч хэцүү биш. Бага зэрэг цаг гаргаж, хажуугаар нь өөр зүйлс давхар хийгээд байж болно. Зурагт үзэж байхдаа аяга тавгаа угаах ч юм уу, юмаа хурааж цэгцэлж болно. Харин компьютер дээр үнэхээр суух ажил их байгаа бол ажлаа тогтсон цагтаа хийж амжуулаад бусад үед нь хөдөлгөөн сайн хийж байгаарай. Үе үе босож хөдөлгөөн хий, оффис дотроо лифтээр биш шатаар яв. Машинаа холхон тавиад гэр лүүгээ бага ч болов алхаж харь. Хөдлөхдөө дуртай бол.

2. Зүгээр зогсох завдал бүрт хөнгөн дасгал хий
Жишээ нь хоёр хажуу тийш далийх, цээжин биеэрээ хагас эргэх, шатан дээр гишгэлттэй халаалт хийх зэрэг галбир хадгалах хөнгөн дасгалуудыг суудал дээрээ, хүн хүлээж байхдаа, гадуур явж байхдаа, ариун цэврийн өрөө орохдоо ч амжуулаад хийчихэж болно. Ингээд хийгээд байвал цаг гаргаж фитнес, иогийн дасгалд явах хүсэл аяандаа төрөөд ирнэ.

3. Түргэн хоолонд дурлахаа боль
Өөр идчихээр эрүүл зүйл дэргэд нь зөндөө байгаа шүү дээ. Түргэн хоол цаг хэмнэдэг ч гэсэн гуалиг биений хамгийн том дайсан. Пицца, шарсан төмс, кола, бургерүүд тэр чигтээ калори ихтэй бүтээгдэхүүнүүд байдаг. Урьд нь хааяа нэг завтай үедээ тухтай хооллочихоод, бусад үед нь хажуугийн мухлаг юм уу цайны газраас бургер халаалгаад идчихдэг байсан бол одоо энэ хоёрынхоо байрыг нь соль. Хэдэн минутыг хэмнэхийн төлөө, гоо сайхнаа үрэн таран хийх хэрэггүй. Аль нэгийг нь золиослох шаардлага гарвал, ажлынхаа цагийг жаахан уртасгаад, өдөр нь чанартай хооллож байгаарай.

4. Хоолныхоо порцыг тохируулж бай
Нэг хэсэг хоол идэхгүй явж байгаад нэг идэхдээ ихээр идэх нь биеийн эрүүл мэнд болоод жинд маш ихээр нөлөөлдөг. Хамгийн зөв порц бол бага багаар ойр ойрхон идэх. Зуслан, амралтын газарт хооллох тогтмол цагийн хуваарь байдаг даа? Өглөө 7-гоос, үдээс өмнө 11-ээс гэх мэт. Аанхаан, яг тэр хуваарийн дагуу бага багаар хооллож байгаарай.

5. Амны зугаагаа зөв сонго
Чанартай, ширхэгтэй хүнс буюу самар, хатаасан жимс гэх мэт бүтээгдэхүүнүүдийг өдөртөө бага хэмжээгээр ч гэсэн хэрэглэж байвал хэт өлсөж, хэт их идэхгүй, сэтгэл санаа ч сайхан байдгийг санаарай.Өдөртөө дор хаяж 2 ширхэг шинэхэн жимс идэж заншаарай. 3 удаа их порцоор хоол идсэний оронд 5 удаа бага багаар идэх нь бодисын солилцоонд ч сайнаар нөлөөлдөг.

Хамгийн чухал зүйл бол үргэлж өөрийгөө урамшуулж бай. Эрүүл, үзэсгэлэнтэй байгаадаа талархаж, харц дээгүүр алхаж байгаарай. Аливаа зүйлийг 21 хоног давтсанаар хүнд өөрийн гэсэн хэвшил болж суудаг юм шүү. Амжилт хүсье.

Богино хугацаанд торгомсог урт үстэй болох НУУЦ

$
0
0

Хурдан хугацаанд торгомсог урт үстэй болгох аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.

Алхам №1

Урт үстэй болох хамгийн эхний алхам үсээ байнга эрүүлжүүлж, сэргээх явдал. Тиймээс  та 6-10 долоо хоногтоо нэг удаа үсээ бага зэрэг тайраарай. Учир нь үс үзүүр хэсгээрээ салаалж, хамгийн хурдан гэмтдэг.

Алхам №2

Самаа сонгохдоо том том шүдтэй сам сонгоорой.

Алхам №3

Үсний сэнс байнга хэрэглэх нь үсний ургалтад сөргөөр нөлөөлдөг. Мөн үс үс хугарч, хуурайшдаг. Тиймээс эрүүл үснийхээ төлөө үсний сэнснээс татгалзаарай.

Алхам №4

Мөн үсээ будах хориотой. Үсний будаг хуйхыг гэмтээж, үсний ургалтад муугаар нөлөөлнө.

Алхам №5

Мөн үсийг сульфат ороогүй шампуниар угаахад эерэг нөлөө үзүүлнэ.

Алхам №6

Та үсээ ургуулахаар шийдсэн бол байнга угаах хэрэгтэй. Энэ үедээ хуйхандаа иллэг хийгээрэй.

Алхам №7

Үсээ угаах ус тань хүйтэн бүлээн байвал нэн тохиромжтой.

Алхам №8

Унтахдаа зориулалтын цаасан малгай өмсөж, хэвших. Учир нь унтаж байхад үс унадаг.

Алхам №9

Витаминаар баялаг хүнсний ногоо, жимс жимсгэнэ өргөнөөр хэрэглэх.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Эрчүүдийн эмэгтэйчүүдэд худал хэлдэг зүйлс!

$
0
0

Ихэнх эрчүүд өдөрт дунджаар 6 удаа худал хэлдгийг та мэдэх үү? Зарим эмэгтэйчүүд энэ статистикийг сонсоод ихэд гайхширдаг бол зарим нь шууд л санал нийлдэг. “Хорьдугаар Зуун Fox” компани “Надад худал хэлээч” цувралаа хийхийн өмнө 2000 хүнийг хамруулсан нэгэн судалгааг хийжээ. Судалгааны үр дүн хүмүүсийг ихэд гайхшруулсан бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс өдөрт 2 дахин илүү худал ярьдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл найз залуу тань танд дараах 20 зүйлийг худал хэлдгийг та мэдэх үү?


1 Тэр таныг найзуудтайгаа уулзахаар явлаа гэхэд “итгэж байна” гэж худал хэлдэг
Эрэгтэйчүүд бусад эрчүүдийг юу боддогийг нь мэддэг. Тиймээс таныг найзуудтайгаа гарахад өөр залуу эргүүлэх вий гэхээс айдаг. Тиймдээ ч таныг найзууд руугаа явахад юу ч болоогүй мэт аашилдаг ч, дотроо ихэд түгшиж байдаг аж. Энэ талаар сэтгэл судлаач Линда Эспосито “Хүнд бүрэн итгэж чадахгүй байх нь хүлцэн тэвчих, уян хатан байх чадварт суралцаагүй буюу бүрэн төлөвшиж чадаагүй хүний шинж” гэж хэлсэн байдаг.


2 Тэр танаас өөр эмэгтэй рүү хардаггүй гэдэг нь худлаа
Эрэгтэй хүний нүд үргэлж сайхан эмэгтэй дээр “унаж” байдаг. Энэ бол таны санаа зовох ёстой асуудлуудын нэг. Гэхдээ өөр эмэгтэйн гоо үзэсгэлэнг бишрэн харах нь шууд утгаараа хууралт биш. Тэр ядаж л таны хажууд өөр эмэгтэй рүү хардаггүй бол энэ нь таныг хангалттай хүндэтгэж байгаа хэрэг. Харин өөрийн харсан сайхан эмэгтэйтэй таныг харьцуулж эхэлбэл асуудал үүслээ л гэсэн үг


3 Тэр “мартсан” гэж худал хэлдэг
Найз залуу тань таныг хүсэлтийг биелүүлээгүйгээ “мартчихаж” гэж тайлбарладаг уу? Тэгвэл энэ нь эрчүүдийн худал хэлдэг зүйлсийн нэг юм. Магадгүй та цахилгааны төлбөр төл эсвэл төмс хальсал гэх мэт том жижиг юу ч хүссэн бай, түүнийг хийгээгүйгээ “мартсан” гэдэг үгээр халхалдаг нь тэдний зан аж.


4 Тань руу хариу мессеж илгээх завгүй байлаа гэж худал хэлдэг
Ихэнх эмэгтэйчүүд энэ худал үгэнд итгэдэг. Гар утас бидний хамгийн ойрын хэрэглээ болсон энэ зуунд хэдхэн секунд зарцуулаад хариу бичиж амжихгүй байна гэдэг нь итгэмээргүй зүйл юм. Тиймээс хэрвээ найз залуу тань таны мессеж, чатад хариулахгүй байвал та түүний хувьд нэгдүгээрт байдаггүй гэсэн үг.


5 “Гэртээ харихаасаа өмнө амжуулах ажил байна” гэж худлаа хэлдэг
Найз залуу тань заримдаа танаас хаана байгаагаа нуудаг уу? Энэ бол эрчүүдийн хамгийн нийтлэг худал хэлдэг зүйлсийн нэг юм. Гэвч зарим тохиолдолд хүндэтгэх шалтгаантай байхыг үгүйсгэхгүй. Гэвч ихэнх тохиолдолд ингэж хэлсэн эрчүүд гэртээ харихын өмнө найзуудтайгаа уулзан, согтууруулах ундаа хэрэглэдэг. Эсвэл магадгүй түүний хувьд хүнд өдөр байсан тул стрессээ тайлахаар фитнесст дасгал хөдөлгөөн хийж байж ч болох юм. Гэвч тэр үнэхээр сайн залуу бол танд хэдий худал хэлсэн ч, хэзээ ч таны итгэлийг алдах зүйл хийхгүй гэдгийг санах хэрэгтэй.


6 Таны хэлсэн бүхнийг анхааралтай сонсдог гэдэг нь худлаа
Эрчүүд найз бүсгүйтэйгээ анх болзож байх үедээ илүү анхааралтай байдаг ч, үерхсэнээс хэдэн жилийн дараагаас тэд таны хэлсэн зүйл бүрт анхаарахаа больдог. Тиймдээ ч найз залуу тань таныг юм ярьж дууссаны дараа хэлсэн зүйлийг тань амархан мартчихдаг. Учир нь тэд анхнаасаа таны яриаг тийм ч сайн сонсоогүй байдаг аж. Энэ нь тэд эмэгтэйчүүдийг хэтэрхий их ярьдаг гэж үздэгтэй холбоотой. Гэвч үнэн хэрэгтээ жендэрийн харилцааны мэргэжилтэн Дебора Таннены /Deborah Tannen/ хийсэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдтэй ижил хэмжээгээр ярьдаг гэдэг нь тогтоогдсон байна.


7 Тэр таны гэр бүлтэй хамт байх дуртай гэж худал хэлдэг
Найз залуу тань таны гэр бүлтэй сайхан харилцаатай, тэднийг маш их хүндэтгэдэг байж болно. Гэхдээ тэр танай гэр бүлтэй хамт байх уу, эсвэл өөрийнхөө найз нөхөд, гэр бүлтэй байх уу гэсэн сонголт үүсвэл мэдээж өөрийнхийгөө л сонгоно. Харин таны гэр бүлд яг өөрийн юм шиг хандах залуу маш ховор юм.


8 Тэр таны сэтгэлээр унасан шалтгааныг ойлгохгүй байна гэж худал хэлдэг
Найз залуу тань таныг уурлах эсвэл сэтгэлээр унах үед шалтгааныг нь ойлгоогүй дүр эсгэдэг ч үнэн хэрэгтээ тэр бүгдийг ойлгож байдаг. Жишээ нь, тэр өдөржин гэртээ байгаагүй хэрнээ орой ирээд яагаад уурласныг тань асуудаг уу? Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл тэр таныг өөрөөс нь болж уурлах үед бүгдийг ойлгодог. Харин түүнээс болж биш өөр ямар нэгэн зүйлээс болж бухимдахад найз залуу тань ойлгохгүй байвал түүнийг бодол уншдаггүй гэдгийг санаарай.


9 Тэр бүсгүй “зүгээр л найз” гэж худал хэлдэг
Эрчүүдэд “зүгээр л найз” гэсэн тодотголтой эмэгтэй байдаг. Гэвч ихэнх тохиолдолд тэд жирийн нэг найзууд байж чаддаггүй. Ихэнх эмэгтэйчүүд үүнийг зөн совингоороо мэддэг. Гэвч үүнээс болж харилцаагаа муутгах тэнэг алхам хийж болохгүй. Түүнийг ойлгох хэрэгтэй.


10 Бүх зүйлийг бага багаар хийнэ гэж худал хэлдэг
Энэ бол зүгээр л таныг хажуудаа байлгах гэсэн шалтаг. Ингэж хэлэх үедээ тэр зүгээр л цаг хожихыг хүсдэг. Учир нь тэр таныг өөрт нь үнэхээр таалагдаж байгаа эсэхийг ч баттай мэдээгүй байдаг. Тиймээс ингэж хэлж харилцаагаа хойш нь тавьдаг эрэгтэй магадгүй зүгээр л таны цагийг үрж байж болох юм.


11 Таныг өмнөх найз залуутай тань харддаггүй гэж худал хэлдэг
Найз залуу тань таны амьдралын хамгийн анхны эр хүн байхыг хүсдэг. Энэ нь түүнд ядаж л өөр хэн нэгэнтэй харьцуулагдахгүй байх давуу талтай. Гэвч хэрэв та өмнө нь өөр найз залуутай байсан бол энэ нь асуудал үүсгэнэ. Үүнээс болж найз залуу тань таныг хардвал та ямар нэг хошигносон эсвэл ууртай өнгө аясаар биш, маш тайвнаар ярилцан, шийдлийг олох хэрэгтэйг сэтгэл судлаач, доктор Гвендолин Сейдман/Gwendolyn Seidman/ зөвлөсөн байдаг.


12 Яг одоо маш завгүй байна гэж худал хэлдэг
Надад хийх зүйл маш их байна гэдэг нь тэр таныг хэн нэгнээс эсвэл ямар нэг зүйлээс илүүд үзэхгүй байна гэсэн үг. Хэрвээ та найз залуу тань иймэрхүү шалтаг хэлж, танаас хөндийрөөд байгааг мэдвэл түүнтэй ярилцаад үзээрэй. Хэрвээ хэлж ойлгуулаад ч шийдэлд хүрэхгүй бол дэмий зүйлд цагаа үрэхээсээ өмнө эртхэн болих нь зүйтэй юм.


13 Таныг өглөө сэрэхдээ ч хөөрхөн байдаг гэж худал хэлдэг
Найз залуу тань таныг хуучин хиртэй бэлтгэлийн хувцас, засаж янзлаагүй сэгсгэр үстэй байсан ч сайхан харагдаж байна гэж хэлдэг үү? Гэвч үнэн хэрэгтээ энэ нь худал байдаг. Бодит байдал дээр тэр таны будаггүй царай, засаж янзлаагүй үсийг хараад сайхан харагдаж байна гэж боддоггүй. Гэхдээ энэ гол нь биш учир нь тэр танд хайртай хэвээрээ байгаа нь л чухал. Энэ талаар зохиолч Эндрью Айткен/Andrew Aitken/ “Би хуучин найз бүсгүйгээ үсээ янзлаагүй, нүүрээ будаагүй байхыг нь хараад 2 бодол төрсөн. Эхнийх нь үнэн хэрэгтээ “Тэр урьдынх шигээ сайхан харагдаагүй” харин хоёр дахь нь “Гэсэн ч би түүний өөр нэг төрхийг харсандаа баяртай байсан. Энэ нь надад түүнтэй илүү дотно болсон мэт сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна тэр миний хажууд өөрийнхөөрөө байгаа нь маш үнэ цэнэтэй санагдсан” гэжээ.


14 Түүн рүү яагаад өөр эмэгтэй залгаад байгааг мэдэхгүй гэж худал хэлдэг
Та хоёрыг хамт байхад нөхөр рүү тань өөр эмэгтэй залгаж байсан уу? Тэгвэл тэр эмэгтэй яагаад түүн рүү залгаад байгааг нөхөр тань сайн мэднэ. Хэрвээ та хоёр үнэхээр бие биедээ хайртай бол нөхөр рүү тань янз бүрийн бүсгүйчүүд залгаад байхгүй л болов уу. Харин залгасан тохиолдолд нөхөр тань танд ядаж л яагаад залгаад байгааг үнэнээр нь хэлж, асуудлыг шийдвэрлэх ёстой. Ингэснээр бие биедээ итгэх итгэлцэл нэмэгдэх болно.


15 Танд хэзээ ч худал хэлж байгаагүй гэдэг нь худлаа
Хүн бүр гэмгүй худлаа ярьдаг. Өөрөөр хэлбэл гэм хоргүй худал хэлэх тохиолдол хүн бүрт байдаг. Тийм байхад танд хэзээ ч худал хэлж байгаагүй гэж зүтгэдэг хүнээс болгоомжлоорой.


16 Тэр таны хийсэн хоолонд хамгийн дуртай гэдэг нь худлаа
Магадгүй та хоол сайн хийж чаддаггүй атлаа өөрийн залуудаа хоол хийж өгөх дуртай, үүнийгээ түүнийг халамжилж байна гэж бодож болох юм. Найз залуу тань ч таны хоолыг магтан иддэг байх. Гэвч хэрвээ та үнэхээр амтгүй хоол хийдэг бол тэр таны сэтгэлийг бодож ингэж хэлдэг аж. Гэсэн хэдий ч энэ нь түүнд гомдох шалтаг биш, оронд нь хоол хийх чадвараа нэмэгдүүлэх гэж оролдоорой.


17 Тэр таны ярьсан бүхнийг сонсох дуртай гэж худал хэлдэг
Та магадгүй үзсэн киноныхоо тухай эсвэл элдэв хов ярих дуртай байж болно. Гэвч үүнд найз залуу тань ч бас дуртай гэж найдаад хэрэггүй. Учир нь тэр охидын нэг биш. Тиймдээ ч заримдаа тэр таныг ярьж байхад ярианы сэдэв өөрчлөх гэж оролддог л биз дээ.


18 Тэр таныг тэврэх дуртай гэдэг нь худлаа
Та магадгүй найз залуугаа өөрийг тань тэврэх дуртай гэж боддог байх. Гэвч үнэндээ тэр таны бодсон шиг их тэврэлтийг хүсдэггүй байж болно. Өөрөөр хэлбэл тэр зүгээр л “нялууралгүй” унтаж, амрахыг хүсдэг.

“Эрэгтэй хүн юу боддог вэ?” номын зохиолч Майкл Бадер/Michael Bader/ “Миний хийсэн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд эрчүүдийг өөртэй нь зөвхөн унтахыг хүсдэг биш, харин түүнд чин сэтгэлээсээ хайртай гэдгийг мэдрэхийг хүсдэг. Тиймдээ ч бүсгүйчүүд найз залуутайгаа дотно харьцаанд орсны дараа нүд рүү нь ширтэх эсвэл тэврэхийг хүсдэг. Харин эрэгтэйчүүд зүгээр л унтаж, амрахыг илүүд үздэг” гэсэн байна.


19 Таныг “зүгээр харагдаж байна” гэж худал хэлдэг
Хэрвээ та өөрийгөө бие галбиртаа илүү анхаарч, дасгал сургуулилт хийж, эрүүл хооллох хэрэгтэй гэж бодож байвал энэ талаар найз залуугаасаа зөвлөгөө авах хэрэггүй. Учир нь ямар ч эрэгтэй найз бүсгүйдээ фитнесст явах хэрэгтэй эсвэл амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй байгааг нь хэлж чаддаггүй. Тиймээс таныг сэтгэлээр унагаахгүйн тулд худал хэлэхээс аргагүйд хүрдэг. Тийм учраас энэ тал дээр найз залуугаа буруутгах хэрэггүй.


20 Танд өгсөн цамцаа буцааж авахгүй гэж худал хэлдэг
Ихэнх эмэгтэйчүүд найз залуугийнхаа цамцыг өмсчхөөд хэзээ ч буцааж өгдөггүй. Магадгүй таны аваад эргүүлж өгөөгүй тэр цамц найз залуугийн тань хамгийн дуртай цамц ч байж болно шүү дээ. Гэвч тэр танаас хэзээ ч цамцаа нэхэж чаддаггүй.


Та дээрх мэдээг уншсаны дараа яаран дүгнэлт хийхээсээ өмнө түр азна. Эрэгтэй хүн бүр дээрх зүйлүүдийн тухай худал ярьдаггүй, энэ бүгд нь цэвэр судалгаан дээр үндэслэсэн мэдээлэл юм. Тиймээс хайртай залуугаа буруу дүгнэхээсээ өмнө нэгийг бодож хоёрыг тунгаахыг хүсэж байна.

10 МИНУТЫН ДОТОР НУРУУНЫ ӨВЧИН НАМДААХ АМАРХАН ДАСГАЛУУД

$
0
0

1-59ДЭМБ-аас хийсэн нэгэн судалгаагаар хүмүүсийн 54 хувь нь ямар нэг хэмжээгээр нурууны өвчтэй байдаг нь тогтоогджээ. Харин тэдгээрийн 26 хувь нь дасгал хөдөлгөөн дутагдсанаас үүдэлтэй байдаг аж. Тэгвэл дасгал хөдөлгөөн дутагдсанаас үүдсэн нурууны өвдөлтийг намдаах 7 дасгалыг хүргэж байна.
1 Сунгалтын дасгал
Дасгал хийх үе шатууд:

  • Нуруугаараа дээш харж хэвтээд, зүүн өвдгөө нугална.
  • Баруун хөлөө дээш нь сунган, өргөж, өвдөг хэсгийг гараараа барин татах маягаар сунгалт хийнэ.
  • Сунгалт хийхдээ биед эвтэйхэн байрлалаар хэвтэх хэрэгтэй бөгөөд ахар сүүл шалнаас хөндийрөхгүй байх ёстой. Ийнхүү байрлалаа зөв эзэлсний дараа булчинд ачаалал өгтөл сунгалт хийнэ.
  • Уг байрлалаар сунгалт хийх үед таны гуяанд ачаалал өгч байх ёстойг анхаараарай.
  • Сунгалтыг хийхдээ 10 секунд барьж, хоёр хөл дээрээ ээлжлэн хийнэ.
  • Хүний булчин чангарахад өдөр тутам бэртэл авах эрсдэл нэмэгддэг. Мөн чангарсан булчин, шөрмөс нь аарцгийн хөдөлгөөнд нөлөөлж улмаар нуруунд ачаалал өгдөг байна. Харин сунгалтын дасгал хийснээр биеийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, дээрх эрсдлүүдийг бууруулдаг.
    2 Хоёр хөлөө нугалж цээжиндээ барих
    Энэ дасгалыг хоёр төрлөөр хийж болно. Эхний хувилбар:
  • Дээшээ харж хэвтэнэ.
  • Хоёр хөлөө нугалж, цээжиндээ шахан, хоёр гараа зөрүүлэн барина.
  • Сунгалтыг хийх явцад ташаа болон нурууны доод хэсэгт ачаалал өгч байгаа нь мэдрэгдэх ёстой.
  • Дээрх байрлалаар 20 секунд хэвтэх бөгөөд уг дасгалыг 2 удаагийн давтамжтай хийнэ.
  • Энэ дасгал нь нурууны доод хэсгийн булчингийн хөдөлгөөнийг сайжруулдаг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, биеийн шим тэжээлийн тархалтыг нэмэгдүүлдэг байна.


Дасгалын өөр нэгэн хувилбар
Дээрх дасгалыг мөн арай өөр хэлбэрээр хийж болно.

  • Нэг хөлөө нөгөө хөл дээгүүрээ нугалан тавьж, өвдөг хэсгийг хоёр гараараа барин, цээж рүүгээ шахна.
  • Энэ дасгалыг 20 секунд хийх ёстой бөгөөд хоёр хөл дээрээ ээлжлэн хийнэ.
  • Дээрхээс ялгаатай нь энэ дасгал нь зөвхөн биеийн нэг хэсэгт л нөлөөлдөг.
  • 3 Өвдөгөө цээжиндээ хүргэх
    Үе шатууд:
  • Дээшээ харж хэвтэнэ.
  • Баруун хөлийнхөө цөвдгийг нугалж, хоёр гараараа барина.
  • Дээрх байрлалаас өвдөгөө цээж рүүгээ шахах байдлаар сунгалт хийх бөгөөд энэ үед гуяад ачаалал өгч байгаа нь танд мэдрэгдэх ёстой.
  • Сунгалтыг 20 секунд барих ёстой бөгөөд хоёр хөл дээрээ ээлжлэн хийнэ.
  • Уг сунгалтыг хоёр хөлөө зэрэг нугалж хийсэн ч адил үр дүнтэй.
  • 4 Өгзөгний булчингийн дасгал
    Үе шатууд:
  • Цэх зогсоно.
  • Баруун хөлөө урагш нь тавьж, зүүн хөлөө хойш тавина. Баруун өвдөгөө нугалж, биеэ цэх хэвээр байлгана.
  • Энэ байрлалаар хэдэн секунд зогсож, дараа нь зүүн хөлнийхөө өвдөгийг шаланд хүргэнэ. Хоёр гараа цээжнийхээ урд барина. Энэ дасгал нь өгзгийн булчинд нөлөөлдөг.
  • Уг байрлалаа 30 секунд барьж, хоёр хөл дээрээ ээлжлэн хийнэ.
  • Өгзөгний булчин бол хүний биеийн доод хэсгийн хамгийн чухал, хамгийн том булчин юм. Бидний өдөр тутмын гүйх, дугуй унах зэрэг үйл ажиллагаа нь энэ булчингийн тусламжтайгаар явагддаг.

    5 Нурууны сунгалтын дасгал
    Үе шатууд:
  • Дээшээ харж хэвтээд, гараа хоёр тийш сунгана.
  • Зүүн хөлөө шалан дээр шулуун тавьж, баруун хөлөө зүүн хөлдээгүүрээ давуулан өвдгөө нугална.
  • Сунгалт хийх явцдаа толгойгоо аажмаар хажуу тийш эргүүлнэ.
  • Дасгалаа 30 секундийн турш, хоёр хөл дээрээ ээлжлэн хийнэ.

    6 Гуяны булчингийн дасгал
    Үе шатууд:

Цэх зогсоно.
Баруун хөл дээрээ зогсож, зүүн хөлөө баруун гараараа дээш өргөн, өгзгөндөө хүргэнэ.
Ингэснээр гуяны булчин, нуруунд ачаалал өгнө.
Сунгалтыг хоёр хөл дээрээ ээлжлэн, 30 секунд хийнэ.
Гуяны булчингийн сунгалт нь тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг давуу талтай.

7 Сандал эсвэл ханан дээр тулж, доош бөхийх
Үе шатууд:

  • Сандал эсвэл хананы өмнө зогсож, гараараа тулна.
  • Ингэхдээ тулж буй зүйлээсээ нилээд зайтай зогсоно.
  • Цээжин биеэрээ доош сайтар тонгойно.
  • Харин биеийн доод хэсэг цэх, гар шулуун байх ёстой.
  • Энэ сунгалтын дасгалыг 30 секундийн хугацаатай, 3 удаагийн давтамжтай хийнэ.
  • Уг сунгалтыг мөр, хүзүү, гуя болон нуруу хөшсөн үед хийхэд тохиромжтой.
Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>