Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Сексийн байрлал

$
0
0

morning-sexCексийн байрлал хэдийн олон байна, авах таашаал нь төдий чинээ хүчтэй байдаг гэлцдэг.  Ийм ч болоод тэр үү хурьцахуйн ная гаруй байрлал байдаг тухай эртний Энэтхэгийн сударт тэмдэглэгдсэн байдаг ажээ. Тэгвэл орчин үед хурьцахуйн гурван зуугаад байрлалыг албан ёсоор тогтоогоод байна.

Байрлалын ач тус:
1.
Бэлгийн ажлыг сэтгэл ханамжтай тохь тухтай үйлдэж хүсэл тачаалаа сэтгэл дүүрэн хангадаг.

2. Эрүүл ахуйн ач холбогдолтой.

Олон янзын байрлалаар хурьцахад сэрэл хүчтэй хөдөлж, дур ханах мэдрэмж улам бадардаг. Орчин үеийн сексологичид сексийн байрлалыг гурван хэсэгт хуваан үзэж байна.

Нэгд, Үндсэн байрлал, хоёрт тусгай байрлал, гуравт зугаатай байрлал. Үндсэн байрлал нь эрэгтэй нь дээрээ, босоо хажуугийн, эмэгтэй нь дээрээ арын суугаа гэсэн зургаан янзын байх бөгөөд байрлал тус бүр дотроо олон янзын хувилбартай байна. Тухайлбал, эрэгтэй нь дээрээ байрлал 15, эмэгтэй нь дээрээ байрлал 17, хажуугийн байрлал 6, босоо байрлал 5, арын байрлалд 17 янз байдаг. Сексийн харьцаа хэдий чинээ олон янз байна, төдий чинээ амттай ханамж өгдөг. Сексийн олон янзын байрлал нь таныг сексийн талаар өөдрөг үзэлд бэлтгэдэг. Хоёр биеийнхээ эрүүл мэнд, бие сэтгэлийн жаргалын төлөө биеэ барилгүйгээр олон янзын байрлалыг туршаарай.
ART-P-1520-635659942277187500
Сэтгэлээр хурьцахуй
Сексийн мэдрэмжийн дотоод илрэл нь сэтгэлээр хурьцах явдал бөгөөд сексийн хамгийн дээд хэлбэр. Нэг ёсондоо хэн нэгэнд ухаангүй дурлачихаад тэр дурлал бүтэхгүй шаналж яваа бол сэтгэлийн хурьцлыг үйлдэж өөрийгөө тайвшруулж, таашаал эдлэнэ гэсэн үг. Дурласан хүнийхээ бэлэг эрхтэнг оролдож, үнсэж таалж байгаагаар төсөөлж сурах хэрэгтэй. Мөн хурьцахгүйгээр зөвхөн бие биеэ илэн таалах, үнсэж энхрийлэн маягаар хүсэл тачаалаа хангадаг.

Зугаатай байрлал

Эмэгтэйчүүд эрчүүдийн дур ханамж авдаг учир эмэгтэй хүн санаачлагыг өөртөө авч эрэгтэйн дээр нь гарах. Эмэгтэй илүү ханамж авдаг тохиромжтой байрлал.

Сандал дээрх байрлал

Эрэгтэй нь сандал дээр сууж, өвөр дээр нь эмэгтэй нь нуруугаараа харан бөгсөө тонтойлгоход эрэгтэй араас нь бэлэг эрхтнээ хийх ба эрэгтэй нь илүү идвэх, их хүч хөдөлгөөн гаргана.

Арын байрлал
Эмэгтэй нь дөрвөн хөллөж газар хэвтэнэ. Эрэгтэй нь өвдгөөрөө нугалж явган суугаад араас нь тэвэрч биедээ наан бэлэг эрхтнээ үтрээ рүү нь оруулна. Энэ байрлал нь богино эрхтэнтэй эрэгтэй, гүн үтрээтэй эмэгтэйтэй сексдэхэд тохиромжтой.

Эмэгтэй нь дээрээ байрлал

Эрэгтэй нь дээш харан хоёр хөлөө жийн хэвтэнэ. Эмэгтэй нь эрэгтэйнхээ дээр буруу харж мордоод бэлэг эрхтэнээ үтрээ рүүгээ оруулаад хоёр өвдөг дээрээ сөхрөн сууж хурьцах. Эрэгтэй нь идэвхтэй хөдөлвөл эмэгтэй амархан дур ханадаг.

Үндсэн босоо байрлал
Хоёул босоогоороо нүүр нүүрээр харан, бие биедээ наалдан тэврэлдэхэд сэрэл хүчтэй хөдөлж, бие биеэ үнсэн таалах, бүх биеэрээ хүрэлцэж дур хамгийн их төрдөг.

Зугаатай байрлал
Эрэгтэй нь дээш харан хэвтэж эмэгтэй дээр нь гарч ташаан дээгүүр мордож хоёр гараа эрийн гуян дээр тавьж, эмэгтэй идэвхтэй хөдөлнө.
7299_tall
Ороох байрлал
Эрэгтэй нь зогсож, эмэгтэй хоёр гараараа эрэгтэйгээ хүзүүдэн тэвэрч, хоёр хөлөөрөө бүсэлхийгээр нь ороон тэвэрч хурьцвал дээд зэргийн таашаал авна. Санаачлагыг эмэгтэй гартаа авах хэрэгтэй.

Хэвтээ байрлал
Эрэгтэй нь хагас хажуугаараа хэвтэхэд эмэгтэй дээр нь гарч бэлэг эрхтэнийг үтрээ рүүгээ хийж дур хүслээ хангах бөгөөд эмэгтэй илүү идэвхтэй байна.

Зүтгэх байрлал
Эмэгтэй дээшээ харж хоёр хөлөө алцайлган дээш өргөнө. Эрэгтэй нь хоёр гараараа эмэгтэйн бөгсөн дор ивэн хурьцана. Бүлэх хөдөлгөөнийг угсруулахдаа эмэгтэйн үтрээн хоёр ханыг ээлжлэн шүргэх байдлаар хийнэ. Угсрах, бүлэх гэдэг бол эхлээд угт нь тултал эгц шулуун бүлэх, дараа нь тэр чигээрээ эмэгтэйн үтрээн амыг дээш нь сөргүүлэх байдлаар хөдөлнө. Энэ нь эрэгтэйн бэлэг эрхтэн эмэгтэйн умайн аманд хүрч түүнийг шүргэж байгаа учраас эмэгтэйд их тааламжтай байдаг. Эмэгтэй амархан ханамж авдаг.

Хэвтээ байрлал
Эмэгтэй нь дээшээ харж хэвтээд эрэгтэй хажууд нь өвдгөөрөө нугарч явган сууна. Эмэгтэйн бэлэг эрхтэн, үтрээний амсрыг гараараа илэн шүргэж, хөх, цээж, уруулаараа шүргүүлэн үнсэнэ. Эмэгтэйн сэрлийг илүү ихээр хөдөлгөдөг.

Зугаатай байрлал
Эрэгтэй нь дээшээ харж хэвтэхэд эмэгтэй дээр нь гарч буруу хараад мордож, хурьцах нь хоёуланд нь таатай байж чадахгүй.

Босоо байрлал

Та хариугүй төрөх шахсан тогоон чинээ гэдэстэй амраг ханийнхаа эрүүл мэндийг, урьдчилан сэргийлж, хурьцал үйлдэхдээ өврөөс нь биш ар талаас нь ийм байрлалтай хийвэл танд болон гэргийд тань илүү тохиромжтой.

Үндсэн байрлал, эрэгтэй нь дээрээ
Эмэгтэй нь хоёр хөлөө алцайлган жийж дээшээ харж хэвтэнэ. Эрэгтэй нь эмийн дээр гарч эмийн хүзүүгээр нь хоёр гараараа тэврэн өөр рүүгээ татаж, хүзүү хоолй зэрэг газрыг үнсэн таалж, ам хэлийг нь шимэн шимэн сорж озно. Энэхүү байрлал нь үтрээний ам нь зай багатай, нилээн том эрхтэнтэй эм, эрчүүдэд тохиромжтой.

Эрэгтэй нь дээрээ байрлал
Эмэгтэй нь дээшээ харж хоёр хөлөө алцайлган жийж хэвтэнэ. Эрэгтэй нь дээр нь гарч бэлэг эрхтнээ эмэгтэйн бэлгийн үтрээний амсарыг дээш доош нь хэдэнтээ сөргүүлэн илэхийн чацуу нэг хоёр удаа дутуу оруулж гаргана. Энэ нь эмэгтэйн сэрлийг хөдөлгөж үтрээ рүү нь лав оруулж бүх биеэ чанга наалдуулан хөдөлгөөнгүй дарж хэвтэхдээ бэлэг эрхтнээ үтрээн дотор нь бяцхан хөдөлгөж унтваас бүр сайхан ханамжыг амсах болно.

Нүүр нүүрээ харах байрлал
Энэхүү байрлал нь эмэгтэй, эрэгтэй янаг хосын сэрэл сэтгэл хөөрөлтийн онцгой тохиолдолд болох бөгөөд эрэгтэй нь цээжин биен дээрээ эмэгтэйгээ суулган энхрийхэн зөөлхөн харцаар нүүр нүүрээ харан янаглах бөгөөд эмэгтэй нь эргэн тойрноо ажиглан харах боломжтой болж хүчтэй сэрэл хөдлөлтөөр бэлэг эрхтнээ хоёр хос нийлүүлэн амьдын жаргал цэнгэлээ чөлөөтэй эдэл.

Босоо байрлал түүний хувилбар
Энэхүү байрлал нь гүн үтрээтэй эмэгтэй болон богинохон эрхтэнтэй эрчүүдэд тохиромжтой бөгөөд бэлгийн дур ханамж адил тэгш эдэлнэ.

Эрчимтэй бүлэх хөдөлгөөн
Эмэгтэй нь дээр нь гарах энэхүү байрлал нь хурьцах үйлдлийн бүх байрлалаас хамгийн сайн нь байж болох юм. Яагаад гэвэл эмэгтэй хүний эрчимтэй бүлэх чөлөөтэй хөнгөн хөдөлгөөнийг хангаж байгаа явдал. Эмэгтэйчүүд хэдий чинээ биеийн хөдөлгөөн нь хэвтээ байрлалтай байх тусам төдий чинээ таны бүлэх хөдөлгөөн багасаж бие махбодид чинь ядаргаа үүснэ.

Сууж хурьцах байрлал
Эрэгтэй, эмэгтэй хосууд янагын халуун хайраар нүүр нүүрээ наалдуулан сууж, хурьцах байрлал нь сэтгэл зүйн талаар урам зориг оруулсан шинэлэг зүйл юм. Энэ хөдөлгөөнийг үлэмж хязгаарлан эр эм хоёр бие биенээ тас тэврэн эрэгтэй нь эмэгтэйнхээ үтрээ рүү бэлэг эрхтнээ түлхэн оруулна.

Эмэгтэй нь дээрээ байрлал ба түүний хувилбар
Хэрэв эр хүн таны ууц нуруугаар өвддөг бол та заавал үндсэн байрлал болох сонгомол аргаар эм нь хэвтэх бус түүний эсрэг эр нь доор нь хэвтэж эм нь дээр нь гарч хурьцал үйлдвээс эр хүн таны ууц нуруунд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.


Үрийн шингэн гэж юу вэ?

$
0
0

539504-580x473Энэхvv байгалийн цэвэр, vнэт “бvтээгдхvvн” олон мянган жилийн турш хvмvvсийн сонирхлын төвд байсаар ирсэн. Тvvний замд олон хориглолт /бэлгэвч, жирэмслэлтийн эсрэг дааврын эм/ босговч нэг сэргэлэн “цэрэг” хvн амын өсөлтөнд нөлөөлөх жишээтэй.

Тvvнийг хориглоод байдаг атлаа гаралт нь багадаад ирэхээр санаа тань зовж эмчид хандах хvртэл санаа зовж байдаг зvйл бол vрийн шингэн юм.

Бvтэц
Үрийн шингэний бvтцийн 1-3% нь эр бэлгийн эс байдаг. Үvнээс гадна нимбэгний хvчил, жимсний хvчил, цайр, уураг, кали, хvхэр, зэс, магни, кальци, С, В 12 аминдэм гэх мэтийн 30 гаруй төрлийн … найрлаганд нь байдаг.
1 мл vрийн шингэнд 60-200 сая эр бэлгийн эс байдаг. Хэдий чинээ ойрхон секс хийнэ төдий чинээ vрийн шингэний хэмжээ багасдаг. Онолын хувьд эр нөхөр нь гэргийгээ “гурав угсран” “цохиж” чадвал төдий чинэ бие давхар болох магадлал багасдаг. Гэхдээ та vvнд сохроор итгэх хэрэггvй бөгөөд таныг жирэмслvvлэхэд нэг л сэргэлэн эр эс хангалттай гэж танд дээр хэлсэнийг мартуузай.

d242b38e7eda25c7big

Тоон баримт
Нэг удаагийн дур тавилтаар эрчvvд дунджаар 2-10 мл vрийн шингэн ялгаруулдаг бөгөөд энэ нь ойролцоогоор цайны халбаганы хэмжээтэй юм. Гарахгvй сойгдсон хоног бvрд 0.4 г нэмэгддэг. Порно кинонд гардаг тэр их сперм нь эр хvний бахархлын хэмжээ биш . Харин ч эсрэгээрээ чанарын асуудлыг их муутгаж байгаа гэсэн vг.

Чанар
Хэвийн эр бэлгийн эс нь генетикийн бvх онцлогоо агуулсан жижигхэн толгой, хvзvv, сvvлтэй бөгөөд сvvл нь залуур мэтээр хөдөлж өндгөн эс рvv аваачдаг байна. Хоёр толгой, хоёр гартай, толгойгvй, бөгтгөр гэх мэт гажигтай эр эсvvд ч байдаг. Эдгээр “чанаргvйчvvд”-ийн тоо ихэсвэл эр хvн та асуудалтай боллоо гэсэн vг. Мөн ямар ч vед их халуун, архи хоёр vрийн шингэн, тvvн дотор буй эр эсийн чанарт муугаар нөлөөлдөг гэдгийг санаж явахад илvvдэхгvй л болов уу.

Амт
Үрийн шингэний амт эзэн нь ямар бvтээгдхvvн илvv тvлхvv хэрэглэдгээс шалтгаалдаг. Жимсний амтлаг шvvс, ханд, гvзээлзгэнэ, хан боргоцой, гаа зэрэг нь vрийн шингэний амтыг сайжруулдаг бол шар айраг гашуун болгодог. Сонгино сармис их хэмжээгээр хэрэглэдэг хvний vрийн шингэнийг амтлана гэдэг нэг их таатай зvйл биш. Харин vрийн шингэний амтанд өөрчлөлт орсон бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Үрийн шингэн нь их хэмжээний амин дэм агуулдаг бөгөөд эрч хvчний ундарга юм. Гэхдээ эмчилгээний өндөр ач холбогдолтой хэмээн хэтрvvлэн ойлгох хэрэггvй бөгөөд ходоодонд орсон vрийн шингэн нь бусад уургийн адил амин хvчил болж улмаар цусанд ордог ба концентраци нь таны биенд нөлөөлөөд байхаар их биш юм.

pictures.4ever.eu-couple-in-bed-164150

Хугацаа
• Эр бэлгийн эс нь 72 цагийн турш төмсөгөнд боловсордог бөгөөд 12 өдөр төмсөгний хавсраанд байдаг. Хэрэв та vр удмаа vлдээхийг хvсэж байвал хортой зуршил, архи тамхинаас 84 өдрийн турш татгалзах хэрэгтэй.
• Нас биенд хvрсэн vрийн сперматозоид хязгаарлагдмал хугацаагаар амьдардаг. Шинэлэг байдал, чанараа сарын хугацаанд хадгалдаг бөгөөд тvvнээс хойш хөгшрөн vхэж vрэгддэг ба сарнин бутарч өндгөн эс дотор тэжээл болдог .
• Бvх амьдралын туршдаа хvрэлцээтэй байлгахын тулд vрийн шингэнээ нөөж хадгалж бай гэдэг нь ташаа ойлголт юм. Бvх амьдралын тань туршид эр хvний биед нэг минутанд 50 000 эр эс боловсорч байдаг бөгөөд илvvдээд байгаа эр бэлгийн эсийг байгаль эх өөрөө зохицуулан шөнө гадагшлуулдаг байна.
• Үрийн шингэнийг тодорхой хэмд хөлдөөснөөр зуун жилийн дараа ч ашиглаж болох юм.

Хурд
• Үрийн шингэн биеэс гадагшлахдаа цагт 18 км/ц-ийн хурдтай шидэгддэг.
• Гар хангалгын vед 20 секундын дотор гарахад бэлэн болдог бол ердийн хурьцлын vед дунджаар 2 минутын дотор бэлэн болдог байна.
• Үтрээн дотор vрийн шингэн минутанд 3-3.5 мм-ийн хурдтай урагшилдаг.
• 1 см урагш хөдлөхөд 800 удаа сvvлээ хөдөлгөх хэрэгтэй болдог.

Ичимхий зангаасаа салахын тулд яах ёстой вэ?

$
0
0

girl 2-650x433Энэ төрлийн зантай хүн ихэвчлэн бусдаас тусгаарлагдмал, ганцаардмал, өөртөө итгэлгүй байдаг. Уг зангаасаа болоод хэн нэгэн танихгүй хүнтэй нэн ялангуяа эсрэг хүйснийхээ хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаггүй. Мөн үргэлж биеэ барьсан, үйл хөдлөлөө хянасан, нууцлагдмал байдалтай байх нь олонтаа. Иймд энэ байдлаасаа салахын тулд юу хийх ёстой вэ?

• Үйл хөдлөлөө хэт их хянах хэрэггүй.
• Гүнзгий амьсгаа аваад өөртөө итгэлтэйгээр “би чадна” гэж хэл.
• Бусадтай илэн далангүй нээлттэй харьцаж сур.
• Бусдын шүүмжлэл болон тоглоом шоглоомоор хэлсэн үгийг эмзэглэж хүлээж авах хэрэггүй.

article-0-0D16FE1200000578-681_468x312
• Ичсэнээсээ болоод хийсэн алдаа дутагдал болон таагүй дурсамжуудаа толгойноосоо авч хаях.
• Ямагт өөрөөрөө байх нь чухал. Бусадтай өөрийгөө бүү харьцуул.
• Сэтгэл хөдлөлөө хэт их барих гэсний хэрэггүй. Аль болох гадагш гаргаж байхад зүгээр. Гэхдээ өөрийгөө хянаж чаддаг байх ёстой.
• Бусдын анхаарлын төвд байлаа гээд өөрийгөө барьж цоожтой авдар шиг байх хэрэггүй. Гагцхүү та яг яамаар байна түүнийгээ л хий.
• Ичгэвтэр зүйл хийгээгүй мөртлөө ямар ч шалтгаангүйгээр бусдаас ичиж эмээнэ гэдэг бол байж боломгүй хэрэг юм.
• Ичсэнээсээ болоод өөртөө итгэлгүй байдлыг бусад хүмүүст хэрхэвч үзүүлж болохгүй. Нэн
ялангуяа өрсөлдөгч этгээдийн дэргэд дээрх байдлыг бүр ч гаргаж болохгүй гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй.
• Эцэст нь хэлэхэд өөрийгөө ялан дийлж сурах нь хамгаас чухал юм шүү.

photos.demandstudios.com_getty_article_41_142_56385659_XS

Кинонд тоглохын тулд БЗД-ийн цагдаагийн хэлтэст 14 хоног ажилласан

$
0
0
1456796224_1
“Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найз” зэрэг кинонд тоглосноороо үзэгчдийн танил болсон жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа.
-”Эхнэрийн эзгүйд” уран сайхны киноныхоо нээлтийг хийлээ. Энэ киноны тухай яриагаа эхэлье?
-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн уран бүтээл болох “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны киног өнгөрсөн баасан гаригт амжилттай нээлээ. Энэ киноны зохиолыг 2009 онд СУИС-ийн МУАЖ Б.Мөнхдорж багшийн ангийг төгссөн А.Баярсайхан гээд ангийн маань залуу бичсэн. Зохиол бичсэн залуу маань өмнө нь хоёр ч хүүхдийн зохиол бичсэн туршлагатай. Мөн багшийн шавь, бидний доод курсыг төгссөн найруулагч Содбилэг зохиолыг хамтарч бичсэн. Миний бие киноны гол дүрийн гурван залуугийн нэг болох Жавхаа гэх залуугийн дүрд тоглолоо. Кино маань өнөөгийн залуучуудын амьдрал, хайр дурлал, аз жаргал, итгэлийг нэг тойрогт багтааж залууст хүргэх зорилготой байсан. Хамгийн гол нь энэ киноны онцлог нь бид ангиараа хийж байгаа анхны уран бүтээл. Анхны бүтээл учраас бид их хичээж ажилласан. Кинонд МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Б.Баатархүү, Ишчүү, Батзориг, Даваажав, Д.Дэлгэрсайхан, Л.Дэмидбаатар гээд ахмад уран бүтээлчид урилгаар залуучуудаа дэмжиж оролцсон.
-Ангиараа хийсэн бүтээл юм байна. Танай ангийг хэдэн хүүхэд төгсч байв?
-СУИС-ийг 2009 онд МУАЖ Б.Мөнхдорж багшийн удирдлаганд 14 хүүхэд төгсч байлаа. Дорноговь аймгийн Саранхөхөө театрын захиалгаар зургаан хүүхэд ирж суралцаж байсан юм. Тэд маань Саранхөхөө таетртаа очиж ажилласан. Тал нь энд үлдэж байлаа. Энэ уран бүтээлд Дорноговиос зарим нь ирж орсон. “Эхнэрийн эзгүйд “киног бид өөрсдөө мөнгө гаргаад хийсэн. Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт хотуудад бас гаргана. Болж өгвөл Монгол Улсын өнцөг булан бүрт тараачихмаар байна. Дараа нь IPTV-д тараах ажил явна. Эхлээд бид хүчээ үзэж, хүмүүс яаж хүлээж авахыг харах гэж байна.
-Та сургуулиа төгсөөд л УДЭТ-д орсон байх аа?
-Сургуулиа төгсөх жилийнхээ зун УДЭТ-д “Парисын дарь эхийн сүм” мюзиклд оролцож байлаа. Эхлээд дагалдан жүжигчнээр олны хэсэгт оролцож яваад 2010 онд албан ёсоор шалгалт өгч, УДЭТ-ын сонсогч жүжигчнээр орж ажилласан. 2013 он хүртэл гурван жил ажилласан. Ажиллаж байхдаа театраас хийсэн бүх уран бүтээлд оролцож байсан. Театраас гарснаасаа хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
-Хүссэн хүн болгон УДЭТ-д орж чаддаггүй гэдэг. Яагаад гарсан юм бэ?
-Би гэр бүлтэй залуу хүн. Бодож санасан зүйл их байсан. УДЭТ маш өндөр босготой. Монголд байгаа ганц оюуны лаборатори гэж ярьдаг. Тэр утгаараа театрт орж юм сурсандаа маш их баяртай байдаг. Ерөнхийдөө киногоор дагнаад өөрийн гэсэн студитэй, өөрийн гэсэн юмтай болъё гэж хүсэж мөрөөдсөн учраас л гарсан.
-Багшийнхаа “Гацуурхан” хүүхдийн театрт хэсэг ажилласан гэсэн?
-Тийм. Бид хэд Мөнхөө багштай нийлээд хүүхдийн театр байгуулсан. Тэр үед хүүхдийн төсөл явж байсан юм. “Мөрөөдлийн үзэг” гээд Ц.Түмэнбаяр гуайн зохиолоор жүжиг тавьсан. Тухайн үед зургаа, долдугаар ангийн өсвөр насны хүүхдүүдэд зориулсан жүжгүүд ховор байсан юм. Би тус жүжигт гол дүрийн багшийн дүрд тоглосон. Жүжиг маань тэр жил их амжилттай тоглогдож Улаанбаатар хотын бүх Ерөнхий боловсролын сургуулиудад тоглогдож байсан. Төсөл дуусаад МҮОНРТ, TV9 телевизүүдэд бичүүлсэн байдаг. Энэ ерөнхийдөө улсын бүтээл болсон.
-Таны дэлгэцийн анхны уран бүтээл юу байв?
-2007 онд хоёрдугаар курст байхдаа “Хубилай хааны зарлиг” гээд “Зохиомж” дээд сургуулийн захирал, найруулагч Д.Батбаярын хийсэн кинонд тоглосон. Газар нутаг гэж ямар үнэтэй байдаг юм бэ. Тэр газар нутгаа яаж хамгаалж хайрлав гэдэг утга санаатай кино. Юу ч мэдэхгүй оюутан байхдаа тоглосон кино. А үсэгнээсээ шууд л кинонд орж байна гэсэн үг л дээ. Монголын кино урлагийн түүх болсон Дамчаа гуайн бүтээсэн дүрийн залуу дүрд тоглосон юм. Тэр кинонд оролцсон минь нэр төрийн хэрэг байсан. Дараа нь 2009 онд СУИС-ийн деканы нарийн бичиг МУСТА Ганхүү багш маань “Амилсан хайр” гэж кино хийсэн юм. Тэр кинонд Хаш-Эрдэнэ гээд залуугийн дүрд тоглож байлаа. Жүжигчин Энэрэлтэй хамтарч тоглосон. Хараагүй охин маань сүүлд хараа орж гэгээлгээр дуусдаг кино шүү дээ.
-Тодбаяр гэх залуугийн дүрд тоглосон байдаг. Цагдаа болох ямар байсан бэ?
-2011 онд Цагдаагийн ерөнхий газрын 90 жилийн ойд зориулж “Амьдрал чиний төлөө” гээд цагдаагийн алба хаагчдын амьдралыг харуулсан олон ангит кино хийсэн. Хүмүүс цагдаа нар хэрэг бүртгээд л ажлаа хийгээд явдгийг мэддэг ч ар гэрийнх нь амьдралыг мэддэггүй шүү дээ. Цагдаа нарын арыг нь ямар хүн дааж, хэрхэн өөрсдийгөө золиосолж байж хүнд гэмт хэрэг дээр ажилладаг вэ гэдгийг харуулсан. Кинонд хэсгийн төлөөлөгч Тодбаяр гэх залуугийн дүрд тоглосон. Энэ кино миний хувьд маш том сургууль болсон. Яагаад гэвэл СУИС-ийн жүжигчний анги төгссөн хүүхдүүд театрын тоглолттой байдаг. Кинонд тоглоход энгийн байх учиртай юм гэж мэдсэн. Театр кино хоёр алд дэлэм ялгаатай гэдгийг ойлгосондоо.
-Кино театруудаар гарсан “Найз” кинонд тоглосныг чинь хүмүүс сайн мэднэ. Нөхөрлөлийн талаар өгүүлэх кино ховорхон санагддаг?
-2010 онд найруулагч Болдбаатар, Эрдэнэбаяр хоёрын урилгаар “Найз” киноны Саруулын дүрийг бүтээсэн. Би энэ урилгыг их баяртайгаар хүлээж авсан л даа. Нөхөрлөлийн талаар харуулсан кино байна, хүрээд ирээч гэсэн. Очоод зохиолыг нь уншаад их гоё санагдаж байлаа. Залууст сайн хүрсэн гэж боддог.
-Одоогоор хичнээн кино бүтээлд дүр бүтээгээд байна?
-Арав гаруй кино байдаг. “Хайрын эрэлд” гээд боловсрол телевизийн анхны олон ангит кинонд айлын бага хүү болж тоглосон байдаг. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх станцын 80 жилийн ойгоор хийгдсэн “Сэтгэлийн гэрэл” гээд цахилгааны инженерүүдийн тухай кинонд оролцсон.
Найруулагч Ч.Лодойдамба гуайн ач охин МУСТА Тулгын гэргий Буяндэлгэрийн зохиолоор “Өнөөдөр” киног хийсэн. Энэ киног маш гоё зохиолтой кино гэж би боддог юм. Шинэлэг, соргог, залуучуудад хөөж бодох юмтай кино. 2014 онд үзэгчдийн хүртээл болсон. Тэр киноны “хөмсөг” Сүхээгийн дүрд тоглож байлаа. Мөн “Royal HD” сувгийн “Хөтөч” олон ангит киноны Бархас гээд эсрэг дүрийн залуугийн дүрд тоглосон.
Бас “Бага хаадын түүх” гээд өсвөр насны хүүхдэд хичээл болж орохоор киног өнгөрсөн жил хийсэн. Тэр кино Өгөөдэй хаанаас хойших бага хаадуудын тухай гардаг. Тэрэнд Эсэнтайш хааны дүрд тоглосон. Түүхийн хичээлээр тэр хаан тийм хатантай байжээ. Тэдэн онд хорлогджээ гэж заадаг бол энэ кинон дээр илүү дэлгэрэнгүйгээр харуулдаг. Өнгөрсөн жил гарсан киногоо хүүхэд залууст хүргэх гээд CD болгох ажил дээрээ явна.
-Кинонд тоглохдоо ямар судалгаа хийдэг вэ?
-Би цагдаагийн кинонд тоглохын тулд 14 хоног БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр хэргийн дуудлагад явж үзсэн. Эрүүлжүүлэх дээр өнжиж үзлээ. Хулгай орсон газар байцаагч, шинжээч нар юу хийдгийг бүгдийг нь мэдэрсэн. Аливаа уран бүтээлд орохын тулд уран бүтээлч өөрийгөө бэлдэх ёстой гэж би боддог. Хүмүүс өөр өөр өнцгөөс ажилладаг л даа. Эхлээд зохиолоо маш сайн уншиж, танилцсан байх хэрэгтэй. Тухайн хүний мэргэжил, мөн чанарыг мэддэг байх ёстой. Сэтгэлийн гэрэл кинонд цахилгааны инженер залуугийн дүрд тоглоход хамгаалалт зүүгээд шон дээр хүртэл гарч л байсан.
-Айсан уу?
-Айлгүй яахав. Хамгийн гол нь дандаа ажиглагч, зөвлөгч нар хамт байсан л даа. Бүр хүнд зургийг орлуулсан. Бүр өндөр дээр гарахын тулд кран гарах ашиглана гэх мэт янз бүрийн нууц байна л даа.
-Хоёр дахь удаагаа цагдаагийн дүрд тоглоход?
-2014 онд мөрдөн байцаах алба тусдаа гарахад зориулж бүтээсэн “Ус дээшээ урсдаг” олон ангит киноны гол дүрийн Амар гээд ахмадын дүрд тоглосон. Ерөнхийдөө мэддэг болчихсон байсан ч гэсэн арай өөр байсан. Мөрдөн байцаагч чинь голдуу энгийн хувцастай явж мэдээлэл цуглуулдаг учраас энгийн талаас нь харуулахыг хичээсэн. Өмнөх киноны хэсгийн төлөөлөгч бол шинэковдоод л тэгсэн хэрнээ зүтгээд байгаа талаар гардаг. Энэ дээр арай өөр. Хүн харахад цагдаа биш, дотор талаас нь цагдаа хүн ямар байх талаас нь ажилласан. Надад ч бас их таалагдсан. Харамсалтай нь энэ кинон дээр би сүүлд нь үхчихдэг. Үхдэг кинонд хоёр дахь удаагаа тоглож байна. Өмнө нь “Найз” кинонд бас сүүлд нь үхчихдэг шүү дээ.
-Иймэрхүү дүрд тоглох нь сэтгэл зүйд нөлөөлөх үү?
-Их эвгүй, сэтгэлд нөлөөлдөг юм билээ. “Найз” киноны нээлтэн дээр ээж маань хажууд суугаад үзсэн юм. “Ямар муухай дүрд тоглодог юм чи. Би явлаа” гээд бүр уурлаад яваад өгсөн. Дараа нь ээж “Баярлалаа миний хүү сайхан кино болж, амжилт хүсье. Хүн чинь хүүгээ үхэхээр сэтгэл өвддөг юм байна” гэж байсан. Орой нь ээж дээр очоод энэ бол уран бүтээл шүү дээ гэж ярилцаж байлаа.
Дараа нь “NTV”-гийн олон ангит кинон дээр бас үхчихсэн. Хүн чандарладаг буяны байгууллагад очоод намайг хадгаар ороогоод, миний зургийг тавьсны дараа буяны үйл ажиллагаа эхлээд л хүмүүс уйлж байгаа юм. Дараа нь лифтэнд оруулаад хаалгаа хааж кноп дарахад чандарладаг юм байна. Тэр үед кино багийнхан маань “Зураг авж байгаад чамайг лифтэнд оруулаад андуураад кноп дарчихвал яана аа” гэж надаар тоглож байсан юм. Тэр чинь аймар айдастай болгочихож байгаа юм чинь. Тэр дотор ороод лифт хаагдаад мотор боллоо гэнгүүт буцаж онгойлгоод намайг авч байгаа юм л даа. Лифтэнд ороход камер намайг дагаж байгаа учраас амьсгаагаа түгжих ёстой. Тухайн үед толгой дотор олон бодол төрж байсан. Тэр мэдрэмж хамгийн аймар байсан.
-Киноны санал ирэхэд зохиолыг нь харж сонгодог уу, хөлс мөнгийг нь хардаг уу?
-Хамгийн түрүүнд зохиолыг нь хардаг. Ажиллаж байгаа баг, хамт олныг бас харна. Үнийн санал залуу хүнд чухал л даа. Гэхдээ миний хүсч мөрөөддөг дүр байдаг магадгүй үнэ ханш бага байсан ч би зөвшөөрнө. Энэ бол уран бүтээлч хүний зан л даа.
-Олон ангит, нэг ангит кино ялгаатай байх. Танд аль нь илүү ойр байдаг вэ?
-Ялгаа бол маш их. Хоёулаа ажиллагаатай. Нэг ангит кино цаг гучин минутад бүх зүйлээ харуулна. Нэг ангит кинонд бэлтгэл ажил их хэрэгтэй байдаг. Олон ангит кино өдөр өдрөөр өөр зүйл гарч зохиолдоо хөөгдөж явдаг учраас бүр илүү ажиллагаатай. Зарим кинонууд үзэгчдийн хүсэлтээр дундаа зохиол нь өөрчлөгддөг тал байдаг. Солонгос киног хүмүүс их үздэг шүү дээ. Сүүлийн үед монголчууд өөрсдөө олон ангит кино үйлдвэрлэж эхэлж байгаа нь сайн талтай. Олон ангит кино нэмэгдэх тусам чанар нь сайжирч байгаа.
-Танд голдуу ямар киноны санал ирж байна?
-Эерэг дүрийн санал их ирдэг. Зөөлөн эсвэл дурлалт залуугийн дүр байна. Дурлал нь бүтэлгүйтэж гутарсан залуугийн дүр ч ирдэг. Сүүлийн “Эхнэрийн эзгүйд” кинонд хөдөлгөөнтэй залуугийн дүр дээр ажиллах гэж хичээсэн. Миний тоглосон анхны инээдмийн төрлийн кино. Ер нь цаашдаа тийм дүр дээр тогловол сонин юм болов уу гэж бодож байгаа. Жүжигчин хүн бүр түүхэн киноны дүр бүтээхсэн гэж мөрөөддөг байх. Жишээлбэл, Мандухай цэцэн хатанг ямар хүн байсан бэ гэж төсөөлдөггүй хэрнээ Төрийн соёрхолт Сувд гуайгаар төсөөлдөг шүү дээ. Чингисийг Өмнөд Монголын жүжигчин Баасанжаваар төсөөлдөг, Ингээд л хүнд дүрээрээ үлдэж чадаж байвал энэ жүжигчин хүний оргил. Би залуу хүн учраас тийм цаг хугацаа байгаа байх.
-Та багаасаа л жүжигчин болно гэж бодож байв уу?
-Би багадаа нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Гоё малгай өмсчихөөд л шувуутай тэмдэг зүүж их тоглоно. Манай ээж продник л доо. Байнга дүрэмт хувцас өмсөнө. Их гоё харагддаг байсан. Арван жилдээ би реп бүжиглэдэг байсан. Урлагийн үзлэгт их орно. Тухайн үед “Шинэ үе” продакшны “Архичид” гээд номерийг үзсэн. Тэр хошин шогийг үзчихээд ямар гоё юм бэ гэж бодогдсон. Тэндээс л жүжигчин болно гэж боддог болсон доо. Сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгсөн чинь уначихсан. Тэгээд жил зөөгч хийсэн юм. Эхний жил нь юугаар шалгалт өгдөг, юун дээр алдсанаа мэдээд авсан учраас дараа жил нь дахиад шалгалт өгсөн. Тэгсэн тэнцчихсэн. Багш нар энэ хүүхэд өнгөрсөн жил уначихаад дахиад ирж байна гээд сэтгэл зүйг бодсон байх. Гэхдээ би өнгөрсөн жилээсээ илүү сайн бэлдсэн байсан л даа. Бүр мэргэжлийн хүнээр бэлдүүлж байлаа. Тэгээд л СУИС-д 2005 онд элсэн ороод 2009 онд дүүргэсэн.
-Та тэгвэл хошин урлагийг сонгох байсан юм биш үү. Яагаад өөр сонголт хийчихсэн юм бэ?
-Манай ангийн багш МУАЖ Б.Мөнхдорж гээд том найруулагч шүү дээ. Олон сонгодог жүжиг тавьж байсан. Ер нь театрын найруулагч хүн. Одоо бол театрын зөвлөх найруулагч. СУИС-д багшлаад явж байгаа. Миний сонголтод багш маань их нөлөөлсөн юм болов уу гэж боддог.
-Олон ангит кинонд их тоглож байгаа харагддаг. Хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм уу?
-Үгүй. Энэ бол амьдралын шаардлага. Би ардаа гэр бүл, амьдралтай хүн. Ирж байгаа санал нь тийм байдаг. Телевиз бол өдөр болгон хүнд үнэгүй хүрэх боломж. Олон ангит кинонд тоглоход хүн орой гэртээ ирээд хоолоо идээд суухад телевизээр нь гарч байдаг. Кино театраар гарч байгаа кинонд хүмүүс мөнгөө төлж үздэг шүү дээ. Олон ангит киноны дүр хүмүүст их хүрдэг юм. Одоо “Тусгай салаа”-ны Дэндэвийг хүн бүр мэднэ шүү дээ. Тиймээс би зохиолыг нь харж байгаад залуу хүн юм чинь ажиллаад үзье л гэж боддог.
-Хүмүүс таныг аль дүрээр чинь таньдаг вэ?
-Цагдаа залуу л гэдэг юм. Таарчихаад чи чинь цагдаа бил үү, юу билээ гэдэг. Зарим нь шууд л чи нөгөө цагдаа байна гэнэ. Би сүүлийн үед үүнээс зугтахыг хүсээд байгаа юм. Өөр дүрд тогломоор байна шүү дээ. Эсрэг дүр ч юм уу. Архичин ч байж болох юм. Миний мэргэжлийн бусад мэргэжлээс ялгардаг хамгийн сайхан зүйл нь мэргэжил бүхэнд амьдарч үзэх боломжтой. Архичин, УИХ-ын гишүүн, нисгэгч гээд бүх мэргэжлээр зураг авалтын турш сэтгэлзүйг нь мэдэрч амьдарна шүү дээ.
-Гэр бүлээ танилцуулах уу?
-Манай гэр бүлийн хүнийг Хонгорзул гэдэг. Сайхан бүсгүй бий. Надад гурван сайхан хүү төрүүлж өгсөн. Том нь энэ жил сургуульд орсон. Дундах хүү маань гурван настай сахилгагүй жаал бий. Бага нь одоо таван сартай. Залуу хүмүүсийн адилаар амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө л зүтгэж явна даа. Ээж, ааваас бол хоёулаа. Нэг дүүтэй.
-Хүү чинь жүжиглэх авьяастай юу. Рекламанд тоглосон харагдсан?
-Манай том хүү багаасаа л кинонд тоглосон. Дөнгөж төрчихөөд удаагүй, өлгийтэй байхдаа “Үл таних эмэгтэй” кинонд орж байлаа. Тэрний дараа бид хоёр гурван ч рекламанд тоглосон байдаг. Саяхан “Өвлийн тууж” кинонд хүү маань бага насанд нь тоглосон. Хүүгээ чадах болов уу яах бол гэж эмээсэн. Хүн өөрийнхөө хүүхдийг тэгж харах хэцүү юм билээ. Буруу зөрүү юм хийхэд найруулагч нар чинь их хатуу байдаг. Ингэмээр байна, тэгмээр байна гээд л хүнд хүнд юм шаардана. Ард нь өмөлзөөд байж ядаж байгаа юм чинь. Хүү маань их том дүр бүтээсэн. Үзэгчдэд хүрэх үед нь гэр бүлээрээ очиж үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Ер нь болмоор санагдсан шүү.
-”Би залуу байна” гээд л их гэгээлэг бодолтой юм. Амьралын үзэл бодол чинь юу вэ?
-Би залуу хүн. Гэхдээ ардаа өөрийн гэсэн амьдралтай болчихлоо. Хүнд худлаа хэлэхгүй байхыг хичээдэг. Одоо би амьдралын төлөө, гурван хүүхдийнхээ төлөө явж байна. Тэднийгээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө би сайн хөдөлмөрлөх ёстой.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Сүүлийн үед сагсан бөмбөгт би их донтож байна. NBA-ийн тоглолтыг алгасахгүй үздэг болж. Хувцас хунарыг нь худалдаж авна. Амралтын өдөр найзуудтайгаа заал авна. Амралтын өдөр нялх хүүхэдтэй учраас агаар салхинд гарахсан гэж боддог л юм. Сүүлийн үед ажил ихтэй байгаа учраас амжихгүй байна. Зун болж өгвөл гэр бүлээрээ аялахыг боддог.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-”Өнөөдөр” киног хийсэн багтайгаа “Өвлийн тууж” арт трэйлэр төрлийн сонирхолтой кино хийсэн. Энэ кино цэвэр нийгмийг шүүмжилсэн маягтай кино. Каннын фестивальд явуулах уран бүтээл. Киноны зураг авалт дуусаад одоо үйлдвэрлэлийн шатандаа явж байна. Кино маань гуравдугаар сарын сүүлээр юм уу дөрөвдүгээр сарын эхээр нээлтээ хийнэ. Би энэ кинонд зургийн даргын үүрэг гүйцэтгэлээ. Ахиц гарч байна гэсэн үг л дээ. Зөвхөн дүр бүтээдэг байсан бол үйлдвэрлэлд оролцдог болж байна.
Төр.мн

Таны гар үргэлж хүйтэн байдаг уу?

$
0
0

941e3561-11d5-49e1-9042-671cb53df884Таны гар хөл үргэлж даардаг бол энэхүү зөвлөгөөг уншаарай гэсэн гарчигтай нийтлэл health.com сайтад тавигджээ.

Уг нийтлэлд гар хөл амархан даарах нь цусны эргэлт муу байгаагийх, харин цусны эргэлт, биеийн халууныг бид өдөр тумын дэглэм, хоолны тэнцвэрээр сайжруулж болно. Амархан даардаг, дулаан орчинд дассан хүнээс гадна хөл гар нь байнга хүйтэн байдаг хүмүүс бий. Гар хөл хүйтэн байх нь цусны эргэлт удааширснаас судас цөөтэй биеийн үзүүр хэсэгт очих цус багадаж, гар хөлийн дулаан буурдаг хэмээн онцолжээ.

Ийм хүмүүс ихэнхдээ жаахан сэрүүн орчинд гар хөл бээрэх төдийгүй толгой өвдөх, мөр хөших, нуруу өвдөх, нүд харанхуйлах, гар хөл бадайрах, нойргүйдэх зэрэг зовиуртай байдаг аж.

Учир нь гар хөлийн үзүүр зүрхнээс хамгийн хол тул цусны эргэлт муудмагц хамгийн түрүүнд өртдөг байна. Цусны эргэлт, гар хөлийн хөдөлгөөнийг удирддаг мэдрэлийн үйл ажиллагаа доголдоход бас гар хөл хөрөхөд хүргэнэ. Ажиглалтаас үзэхэд булчингийн их бага мөн нөлөөтэй байдаг. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү ийм шинж илэрдэг.

Гар хөлөө дулаан байлгахын тулд биеийн дулаанаа өргөж цусны эргэлтээ сайжруулах шаардлагатай. Үүнд дулаан баннанд орох, дасгал хийх, тэжээлийн баланс сайтай хооллох зэрэг арга тус болно.

Мөн уураг, витамин ихтэй илчлэг хүнс идэж, бие хөргөх сахар, тостой идэх юмнаас аль болох татгалзаарай хэмээн зөвлөжээ.

Б.Дэжид

gereg.mn

Үргүйдлийн 30 орчим хувь нь эрэгтэйчүүдээс хамаардаг

$
0
0

baby-and-dad-sleepingХүүхэд гаргах боломжтой нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тохиолддог түгээмэл өвчин буюу эмгэг бол үргүйдэл юм. Үргүйдэл гэдэг нь дор хаяж нэг жилийн хугацаанд ямар нэгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүйгээр бэлгийн тогтмол харилцаанд байсан боловч жирэмсэн болохгүй байгаа тохиолдлыг авч үздэг.

Нийт гэрлэсэн хосуудын 10-15% нь үргүйдлийн асуудалтай байдаг бөгөөд үүний 30 орчим хувь нь эрэгтэйчүүдээс харин үлдсэн 70% нь эмэгтэйчүүдээс хамаардаг. Эмэгтэйчүүдийн үргүйдлийн үндсэн шалтгаан нь умайн хоолой, өндгөвчнөөс өндгөн эс ялгарах үйл явцын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн бусад өвчлөлтэй холбоотой.

Умайн хоолойн өвчлөл, эмгэг нь ихэвчлэн үрэвсэлт өвчин мөн нөхөн үржихүйн дотоод эрхтэнүүдэд хийсэн мэс засалтай холбоотой байдаг. Харин өндгөн эс ялгаран гадагшлах  процесст дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, тухайлбал өндгөвч өндгөн эсээ боловсруулах, гадагшлуулах ажиллагаа доголдсон эсвэл хэт таргалалт маш түргэн хугацаанд турсан, байнгын сэтгэл санааны стресст байдаг, архаг архидалтын нөлөө зэргээр өндгөн эс боловсрох мөн үр тогтоох чадваргүй шалтгаан байж болно.

8b48ac_download_x678

Эр бэлгийн эс нь умайн хүзүүгээр дамжиж чадахгүй байх, хөдөлгөөнгүй байх гэсэн ховор тохиолддог шалтгаан бас байж болно. Учир нь зарим тохиолдолд эмэгтэйн умайн хананаас эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулах, хориглох найрлагатай зүйлс ялгарч байдаг. Энэ бол даавар болон дархлааны системийн гэмтэлтэй холбоотой.

Үргүйдлийг эмчлэхийн тулд юуны өмнө түүний шалтгааныг олох хэрэгтэй. Үнэн зөв шалтгааныг тодорхойлохын тулд бүхэл бүтэн цогц шинжилгээнүүдийг хийнэ. Хэт авиан шинжилгээ, рентген, дааврын, шээсний, дурангийн гэх мэт. Шалтгаанаас хамаарч эмчилгээ нь төрөл бүр байна. Сүүлийн жилүүдэд өндгөвчний үйл ажиллагааг эрчимжүүлэх, өндгөн эс боловсрогдох болон гадагшлах процессыг түргэтгэх гэх мэт аргууд нэвтэрч байгаа. Мөн умайн гуурс, хоолойг эр бэлгийн эсийн зөөвөрлөх, тээвэрлэх ажиллагаанд саад болгохгүй болгох жижиг мэс ажилбар хийгддэг болсон. Эдгээр болон бусад олон аргуудыг авч хэрэгжүүлсний дүнд үргүйдлийн улмаас жирэмслэхгүй байсан эмэгтэйчүүдийн 35-40% нь жирэмслэх боломжтой болж байгаа.

1425532056_father-and-baby

Харин үргүйдэл нь дархлааны системтэй холбоотой байгаа бол нөхрийнх нь эсвэл донорын эр бэлгийн эсийг авч эмэгтэйд өндгөн эс ялгарах үед нь умайд тарих, суулгах ажилбарыг хийж болдог. Томоохон эмнэлгүүд ийм зорилгоор үрийн сан буюу банк үүсгэж түүнийг хадгалах, шинжлэх суурь баазтай болсон. Гэхдээ нарийн ажиллагаа шаардсан, хөрөнгө санхүүгийн хувьд өндөр өртөгтэй. Тиймээс үргүйдлийн хамгийн хүнд хэлбэртэй буюу умайн хоолойн өвчтэй, мэс заслаар авахуулсан эсвэл эхнэр нөхөр хоёрын эсүүд таардаггүй, үр тогтоох боломжгүй энэ нь эмчлэгдэх боломжгүй гэсэн тохиолдлуудад ихэвчлэн ашигладаг. Энэ аргыг гэхдээ 35 хүртэлх насны ямар нэгэн өвчлөлгүй, халдваргүй, жирэмслэлт болон төрөлтийн явцад ямар нэгэн хүндрэл үүсэхээргүй эмэгтэйчүүдэд хийнэ.

Харин 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд үүнийг хийхийн тулд эхлээд маш нарийн шинжилгээнүүдийг авдаг. Учир нь энэ насанд эмэгтэй хүн хүүхэд тээх, төрүүлэх үйл явц нь хүндэрч, нөхөн үржихүйн эд эрхтэнүүдийн хөгжил нь зогссон байдаг.

Загасыг хэрхэн яаж амттай шарах вэ?

$
0
0

content_tilapia_with_pineapple_salsa-Загасыг жигнэх буюу шарахад ургамлын тос, маргарин, хайлуулсан цөцгийн тосыг хэрэглэвэл амттай болдог. Харин хонь, үхрийн тосыг хэрэглэхэд тохиромжгүй байдаг.
-Загасаа шарахынхаа өмнө алчуураар үрвэл мах улаавтар өнгөтэй болно.
-Загасыг шарахаас өмнө (10-15мин) давсалбал шарахад язарч бутрахгүй. Чимх давс хийсэн тосонд шарвал загасны мах хайруулын тавагны ёроолд наалдаж түлэгдэхгүй.

9589
-Загасыг чанахдаа давсаа хамгийн түрүүнд усандаа уусгана. Харин шарах бол халааж буй тостойгоо хамт давсаа хийнэ. Төмс чанах бол дөнгөж нэг удаа буцалгаад л давсална
-Загасыг битүү таглаж болговол хурдан бөгөөд амттай болдог. Ингэхдээ нэг хоёр ширхэг улаан лооль, халуун ногоо хачирлаарай.
-Загасны үнэр нэг хэсэгтээ салдаггүй. Тэгвэл загас шарсан буюу чанасан сав суулгыг халаасан давсаар арчдаг.
-Загас шарахын өмнө хайруулын тавгандаа тосны хамт ширхэг төмс цэвэрлэж хэрчин хийвэл загасны үнэрийг өөртөө шингээдэг.
-Загасыг шарахын өмнө сүүнд хэсэгхэн бариад дараа нь гуриланд өнхрүүлбэл загас гойд амттай болдог.

6

Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

$
0
0

-17072014-1405562033-632253287Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

Шинж тэмдэг:
Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Үүнд:
-Дотор муухайрах, бөөлжих
-Гэдэс өвдөх
-Гүйлгэх /хоногт 10-15 удаахүртэл/
-Халуурах /37,5-39/
-Тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх
-Артерийн даралт буурах
-Ухаан алдах
-Шөрмөс татах

Урьдчилан сэргийлэх аргууд:
-Хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.
-Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.
-Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.


Хөгшрөлтийн эсрэг “супер” тэмцэгч жимснүүд

$
0
0
pomegranate-juice-fruit-mandarin-pepper-vegetablesӨнгөрсөн цаг хугацааг хэзээч буцааж авч чадахгүй. Гэхдээ удаашруулж чадна. Тэгвэл өөрийн залуу төрхөө байнга хадгалж үлдмээр байна уу? Тэгвэл хөгшрөлтийн эсрэг тэмцэгч хүнсний бүтээгдэхүүний мэдээллийг өгье
Нэрс жимс
Нэрс жимсэнд хөгшрөлтийн эсрэг молекул ихээр агуллагддаг. Уг молекул хөгшрөлтийг удаашруулж, үхсэн эд эсийг сэргээж, төлжүүлж өгдөг аж.
 Самар
 “Амны зугаа” хайж байна уу? Тэгвэл самар ид. Самар нь “хорхойг” дархаас гадна төмөр, магни, цайр, кали, селен гэх эрдэс агуулж байдаг.
Жүржийн жүүс
Өглөө болгон нэг аяга жүржийн жүүс эмэгтэй таньд хамгийн сайн. Каротин, Витамин С бусад хөгшрөлтийн эсрэг тэмцэгч олон амин дэмүүд багтдаг.
Загас
Омега-3 хүчил их тул биед хуримтлагдсан өөх, тосыг гадагшлуулхаас гадна хөгширөлтийг удаашруулдаг. 30 наснаас дээш хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой.
Цэцэгт байцаа
Шинэ цэцэгт байцаа хэрэглэхээс илүү хөлдөөсөн цэцэгт байцаа идэх хэрэгтэй. Учир нь фотохимийн урвал нь бүрэн зогсож, хөгшрөлттэй тэмцдэг аж.
Ногоон цай
Ногоон цай нь хөхний хорт хавдартай хамгийн сайн тэмцэгч.
Бууцай
Бууцай калци, төмрийг их хэмжээгээр агуулдаг. Нүдний эд эсийг сэргээж үргэлж гэрэлтсэн байхад туслана.
кофе
Кофе уйтгарт өдрийг сэргээж өгдөг эмч. Өдөрт бага хэмжээгээр хэрэглэх нь чихрийн шижин өвчинтэй тэмцхэд нөлөөтэй.
Эрүүл биед саруул ухаан оршино.

Оройг зөв дуусгаж өглөөг сайхнаар эхлүүлэх 10 алхам

$
0
0

beautiful-coffee-girl-morning-Favim.com-9945181. Ходоодоо эрт амраа

Унтахаасаа өмнө 3 цагийн турш ходоодоо амрааж юм бүү ид. Энэ нь ойролцоогоор 18 цагаас хойш гэсэн үг. Хэрвээ бүр тэсэхгүй байвал тараг, шүүслэг жимс, лууван идэж болох юм. Гэхдээ аль болох л юм идэхгүй байх хэрэгтэй. Өдөржин тасралтгүй ажилласан ходоодоо эрт амрааж бага зэрэг өлсгөлөн байлгахад буруудах зүйлгүй шүү.

 

2. Бэлдэж бай

Маргаашдаа зориулж бүгдийг бэлд. Маргаашийн хийх ажил, өмсөх хувцас, уулзах хүмүүс, явах газар гээд бүгдийг төлөвлөж бэлд. Мэдээж маргааш гэдэг өдөр ямар ч гэнэтийн зүйл гарч ирж мэдэх. Гэхдээ гэнэтийн зүйлийг хүлээж цаг алдаж байхаар төлөвлөсөн ажлаа амжуулаад явж байтал цаг заваар нь гэнэтийн зүйл тохиолдож бас болно шүү дээ. Тооцоолох боломжгүй зүйлсийг орхиод тооцоолох бүрэн боломжтой зүйлсээ өдөр, газар, цагтай нь тэмдэглэж бэлд. Маргааш өмсөх даашинзаа заавал шүүгээнээсээ гаргаад тавьчихвал өглөө “Юу өмсөх вэ?” гэдэгт хамаг цагаа урсгаж байснаас дээр.

 

3. Сэрүүцээрэй

Унтахын өмнө халуун шүршүүрт хэзээ ч бүү ор. Зүрх судасны үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхөөс гадна хэт хөөрөлд орох учир тархины эд эсүүд тайван амарч чадахгүй. Аль болох бүлээн сэрүү татсан усан санд хэвтэх эсвэл шүршүүрт таван минут зогсоорой. Хэрвээ нойр хүрэхгүй, сэргэнэ гэж бодож байгаа бол чиний бие махбодь яг эсрэгээрээ улам их тайвширч, амрах гэж яарах болно.

bed-breakfast-coffee-legs-Favim.com-2030751-4767

4. Чийгшүүлэлт болоод амин дэм

Унтахын өмнө арьс, нүүр, гарнаас гадна дотор эрхтэндээ амин дэм өгч бай. Энэ нь унтахын өмнө витамин уу гэсэн үг биш шүү. Хэрвээ эм бэлдмэл, витамин, уураг уудаг бол хоолны дараа буюу унтахаас 3 цагийн өмнө уучихсан байх хэрэгтэй. Харин миний яриад байгаа амин дэм бол нимбэгтэй ус эсвэл ямар нэгэн эмийн хандмал, жимсний хандтай ус юм. Зөвхөн чийгшүүлэх замаар амин дэм өгнө гэсэн үг. Орондоо орохоосоо өмнө шөнийн тос түрхээд, дотор эрхтэндээ нэг аяга усаар чийгшил өгч байх хэрэгтэй.

 

5. Уншаад унт

Заавал унш гэсэн үг биш шүү. Гэхдээ нойр хүрэхгүй, сэтгэл санаа тогтворгүй, ажлын ачааллаас гарч чадахгүй үед өөртөө таалагддаг ямар ч хамаагүй номоо бариад хэвт. Цахим хэвлэл, ухаалаг утас, зурагт, хөгжим зэргээр орлуулж огтхон ч болохгүй. Учир нь дээрх бүгд сөрөг нөлөөтэй. Биед хамгийн багаар хортой нөлөө үзүүлдэг бас нүдний хараанд нөлөөлөхөөс илүү харах өнцгийг нь ядрааж цуцаадаг учраас эрдэмтэд унтахын өмнө ном уншихыг үргэлж зөвлөдөг. Эрт босно гэдгээ тооцоолж эртхэн номоо бариад орондоо үсрээд ороорой.

 

Харин өглөөг зөв угтахын тулд:

 

1. Өглөөг тайван угт

Орноосоо огцом үсэрч босохоо боль. Нэг л өдөр зүрхний шигдээс болж мэдэх юм шүү. Өглөө өөрөө сэрдэг ч бай, сэрүүлэгний дуугаар босдог ч бай хамаагүй аль болох орондоо нүдээ нээгээд 5 минут хэвт. Яарсан ч бай яараагүй ч бай заавал ингэж занш. Бие эрхтэндээ хэт ачаалал өгч сэтгэлзүйг бэлдэлгүй орноосоо үсэрч боссоноос болж таагүй сөрөг мэдрэмж төрж эхэлнэ. Энэ мэдрэмж нь хүний тархинд мэдээлэл хүртэл дамжуулдаг аж. Өглөө эрт огцом боссон бол өдрийн цай хүртэл хүний сэтгэл санаа тогтворгүй, сөрөг хандлагатай байх нь элбэг. Тиймээс өглөөг заавал тайван, тогтуун угтаж байгаарай.

girl_hangover_flickr_mislav_marohnic-900x900

2. Бүлээн ус уу

Орныхоо дэргэд үргэлж нимбэгтэй ус эсвэл зүгээр л цэвэр ус байрлуулж байгаарай. Учир нь өглөө хүний биеийн дотор эрхтэн бүхэлдээ хатаж ангасан байдаг. Хүмүүс зөвхөн ходоодонд сайн учраас өглөө эрт ус уух хэрэгтэй гэж боддог. Яг үнэндээ өглөө уусан 200 гр ус чиний бүх л эд эрхтнийг чийгшүүлж услахаас гадна өнгөн гадаргуу бий болгож өгдөг аж.

 

3. Цэвэрлэгээ

Амны хөндий, арьс хоёрыг өглөө заавал цэвэрлэж байх хэрэгтэй. “Орой цэвэрлэсэн учраас өглөө шууд л будаад гарчихдаг юм” гэж гоо сайханд орохдоо нэгэн бүсгүй хэлж байсан санаанд буулаа. Орой бүр нүүрнийхээ будгийг арилгаж цэвэрлэж унтах нь заавал хийх хэрэгтэй зүйл. Гэхдээ хүний арьс унтаж байх үеэр буюу шөнийн цагаар хамгийн их бохирдол болон тослогоо гадагшлуулж байдаг. Орой чамайг унтаж байх үеэр арьсны бүх нүх сүв нээгдэж амьсгалдаг ба өөрт хуримтлагдсан бохирдолоо арьсны гадарга дээр гаргадаг юм. Тиймээс өглөө заавал цэвэрлэгээ хийж байгаарай.

 

4. Өглөөний хөнгөн цайллага

Өглөө огт юм идэхгүй гарах юм бол ходоодны шүүс их хэмжээгээр ялгарч дотор ханыг түлэн шархлуулах аюултай. Тиймээс өглөөний цайг хэзээ ч орхигдуулж болохгүй. Өглөөний цай бэлдэж амжихгүй байвал нэг ширхэг алим, лууван, өргөст хэмх даршилсан биш, бүхэл үрийн талх зэргээс сонгон бүлээн цайтай хамт өглөөний хөнгөн цайллага хийж болох юм.

 

5. Хөдөлгөөн

Аль болох алх. Таргалалт бол цэвэр хөдөлгөөний дутагдал юм. Өнөөдөр тансаг машинд суугаад ажилдаа очих нь хэдийгээр цаг хэмнэх, биед амар, нэр хүндэд тустай байж мэдэх ч цаагуураа нурууны суулт, хөл гарын шохойжилт гэх зэрэг олон өвчний үүр уурхайг бэлдэж өгч байдаг. Тиймээс долоо хоногийн гурван өдөр нь заавал ажил руугаа алхаж очиж бай. Өдөр эсвэл орой алхахаас илүү өглөө алхаж биеийнхээ чилээг гаргангаа цэвэр агаарт бүх бие эрхтэн, сэтгэл санаагаа сэргээх нь илүү таатай санагдах болно.

Ногоон цай компьютерын хорноос хамгаална

$
0
0

maxresdefaultБээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж.  Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна. Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй.

green_tea_pyramid

Тиймээс өдөр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж. Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.Энэ цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн үед энэ цайгаар нүдээ угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна. Ногоон цайны ач тус үүгээр дуусахгүй бөгөөд гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.

Glass teapot

Макарон хийх жор

$
0
0

Макарон -(Энгийн сонгодог)

Орц:
Ендегний цагаан- 60гр ( 2 ширхэг )
Элсэн чихэр – 60гр
Сахарны пудр- 120гр
Алмонд гурил- 60гр
Ванилла- 1 ц/халбага
Крем:
Масло – 40гр
Сахарны пудр – 80гр
Whipping cream- 2 хоолны халбага

Хийх арга:
1. Ендегний цагаанаа сахартайгаа миксердэж етген цагаан зуурмаг болгоно
2. Сахарны пудр болон алмонд гурилаа 2 удаа шигшинэ, дээрх гр шигшисний дараах жин.
3. Шигшсэн хуурай орцон дээрээ ендегний цагаантай зуурмагаа хийж жигд хутгана, хутгалт ихдэх тохиолдолд макарон биеэ олохгуй, багадах тохиолдолд хагарч арзайна
Тийм болохоор эхний удаад хутгалтаа тоогоор хийх хэрэгтэй ойролцоогоор 50-60 удаагын хутгалт хийгдэнэ, хэрвээ та енге оруулахыг хvсвэл хутгахаасаа емне будгаа хийгээрэй
4. Ингээд 15 секунд зуурмаг унаж тарж байвал зуурмагны хутгалт болсон гэж узнэ
5. Калкин цаас дэвссэн листэндээ макароноо дугуй жижиг хэлбэрээр хэвлэнэ.Хэвлээд листээ ширээн дээр 2-3 удаа чанга унагааж макароны хийг гаргана, 15-25 минут тасалгаанд хатаах хэрэгтэй, хуруугаараа зеелен дарахад гарт наалдахгуй гелгер гадаргуу vvсэх хэрэгтэй. Энэ нь макароны нэг чухал зуйл болох хел гарахад нелеелдег
6. Урьдчилж 130 градуст халаасан зууханд 10 минут жигнэнэ.
Бэлэн болсон макароноо сайтар хергеене

Крем хийх арга:
1. Масло сахарны пудрээ хольж миксердэнэ
2. Whipping cream-ээ дээр нь нэмэж миксердээд крем маань бэлэн болно
Ингээд макарон дээрээ кремээ турхээд хавчуулаад бэлэн болноо
Амжилт хvсэе!

Sweet Kitchen

12800391_794479887352147_495829053498276894_n 12803064_794479737352162_2763632740643837567_n 12806096_794479684018834_2771559783993182747_n 12814111_794479837352152_1724354483927481481_n

Цаг, гутал хоёр нь эрэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийг илтгэдэг

$
0
0

Ямар ч тохиолдолд эр хүнд түүний нийгмийн байдал, стиль имижд тохирсон хэдэн төрлийн хувцас заавал байх хэрэгтэй. Эдгээрээс хамгийн чухал нь цаг, гутал хоёр юм. Энэ хоёрыг бусад хувцсандаа тохируулж зөв сонгох хэрэгтэй гэнэ.

Цаг

795718356d65a803b2c982

Өндөр албан тушаалтай эрчүүд матрын арьсан оосортой, үнэт чулуугаар чимэглэсэн алт, мөнгөн цаг зүүж болох юм. Харин дунд зэргийн менежерт энэ нь огт тохирохгүй.

Уг нь өмссөн хувцсандаа тохируулж өөр өөр цаг зүүх ёстой ч, тийм боломж ховор байдаг тул хамгийн зохицол сайтай цагийг сонгож болох юм.

Классик загварын цаг нь хамгийн боломжит сонголт. Голдуу арьсан оосортой, дугуй нүүртэй, хар буюу мөнгөлөг өнгөтэй байдаг. Тоо нь араб, ром аль нь ч байж болно. Бүх төрлийн хувцастай сайн зохицдог.

Идэвхтэй, эрч хүчтэй залуу хүмүүс футболка, жинс, шортон дээр спорт загварын цаг зүүвэл аятайхан харагдана. Ийм цаг янз бүрийн хэлбэртэй, гаджет нь ч өргөн сонголттой, металл буюу резин оосортой байдаг. Мөн ус болон доргилтоос хамгаалах системтэй.

Гутал

559415456d65a80168d221

Ажил хэрэгч хүмүүс сонгодог загварын гутлыг илүүд үздэг. Бололцоотой гэдгээ харуулах гэвэл матрын эсвэл могойн арьсан гутал аваарай. Сүүлийн үед «Оксфорд», «Дерби» брендийн гутлыг ихэд өмсөх болжээ.

«Оксфорд» нь жинхэнэ арьсаар хийсэн лакан гутал бөгөөд уртавтар дугуй, эсвэл тал дөрвөлжин  хоншоортой, ил үдээстэй байдаг.

«Дерби» нь далд үдээсээрээ л ялгаатай, бусад талаар ив ижил гэнэ.

Сонгодог загварын гутлыг ажил хэрэгч хослолтой л өмсөх ёстойг бүү мартаарай. Жинстэй өмсөж хэрхэвч болохгүй.

Харин спортын гутал нь өнгө загварын өргөн сонголттой. Adidas, Reebok зэрэг брендүүд нь “амьсгалдаг материал”: лак, жинхэнэ арьс зэргийг санал болгож байна. Загварлаг дизайн, өнгөний хоршилтойгоо нийлээд эдгээр гутал нь залууст давтагдашгүй төрхийг бүрдүүлж өгдөг.

Харин эр хүн бүр гутлын ариун цэвэрт дээд зэргээр анхаарал тавьж сурах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн эр хүн муухай гуталтай явах нь зүйд нийцэхгүй учир гутлаа тогтмол цэвэрлэж байгаарай.

Жирэмсэн эх та эрүүл байна уу

$
0
0

11393655_883339508402331_1985368471802723101_oАрьсны салст цайх
Арьс хумсны тольт болон хэл, уруул, зовхины дотор салстын өнгийг үзнэ. Цайвар байвал цус багын шинж.

Хавагнах
Гар, шилбэний арьсан дээр дарахад хонхойсон ором үлдэх ба тэр нь хэдэн хормын турш хадгалагдах бөгөөд бөгж, гутал таарахгүй боох шинжтэй болно.

Үтрээнээс цус гарах
Жирэмсний явцад цусан толбо төдийгөөс илүү цус гарсан бол эмчид оч.

Зулбах, дутуу төрөх
Жирэмсний явцад умай байнга чангарах, хэвлийн доод хэсгээр базлах, үтрээнээс цусархаг ялгадас гарах тохиолдлыг хэлнэ.

Хэвлий хэт томрох
Жирэмсний хугацаатай тохирохгүйгээр хэвлий том байх нь ихэр ба ус ихтэй жирэмсэнг харуулна.

Ургийн хөдөлгөөн сул гэдэгт
Жирэмсний 6 сартайгаас хойшхи хугацаанд ургийн хөдөлгөөн 12 цагийн туршид ажиглахад 10 удаа хөдөлбөл сулд тооцогдоно.
020612-pregnant9113877712015-01-28-10-37[www.urlag.mn]
Бусад зовиур
Нойр муудах, толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих, огиулах, халуурах, чичрэх, муурч унах, нүд бүрэлзэх зэрэг зовиур илэрвэл эмнэлэгт яаралтай очно.

Цусны даралтаа cap тутам үзүүлж хэмжээг нь тэмдэглэ
АД 140/90 мм-өөс дээш нэмэгдсэн бол яаралтай тусламж шаардагдана. Цусны гемоглобины /Hd/ хэмжээ цус багадалтай үгүйг заана. Цус багадалтыг гэрээр эмчлэх ба гемоглобин 80 г/л -ээс доош бол хүнд хэлбэрийн цус багадалт гэж үзэн эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.

Шээсээр уураг ялгарах
Жирэмсний сүүлийн 3 сард шээсэнд уураг ( 0.33г/л)-ээс их ялгарвал эмчлэх шаардлагатай.

Үтрээний шинжилгээ
Жирэмсэн эмэгтэйд үтрээний цэвэршилтийг тодорхойлох шинжилгээг хийж 3, 4 гэж оношлогдвол эмчилгээ хийнэ.

Биеийн жин
Cap тутам хэмжих ба түүний хэвийн хэмжээнээсээ нэмэгдэх буюу буурах нь эмгэг байдлыг заана.

Жирэмсэн үед заавал хийгдэх эмчилгээ
Төмрийн бэлдмэл уух. Жирэмсэн эмэгтэй бүр төмөрийн бэлдмэлийг ( цус багадалтыг эмчлэх эм) өдөрт 2-3 шахмалаар хоолны дараа уух ба 1000 хоногийн турш хэрэглэнэ.Энэ нь цус багадалтаас урьдчилан сэргийлэх буюу эмчлэх ач холбогдолтой.

Амны хөндийг эрүүлжүүлэх
Жирэмсэн эмэгтэй нь эмчийн зөвлөгөөний дагуу өвчилсөн шүд эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай.

1426302888_expectant-mother-smiling

Шүдээ арчлахаас гоо сайхан эхэлдэг

$
0
0

getty_rm_photo_of_woman_smilingШүдний эмч нар ингэж зөвлөдөг юм билээ. Арга ч үгүй биз. Сайхан инээмсэглэл эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн ихээхэн хэсгийг бүр дүүлдэг болохоор тэр биз. Эмч нар шүд угаах аргыг хэрхэн тайлбарлаж буйг энд тоймлон хүргэе.

 1. Шүдний сойзон дээр оог гуравны нэг хэсэгт нь хүрэхээр тавина.
 2. Сойзоо дээд, доод талын шүдний аль нэгээс эслэн хажуу буюу хацар талаас нь эхлэн эргэлдүүлэх байдлаар угаана.
 3. Дараа нь сойзоороо дээд талын шүдийг хацар хэсгээс нь эхлэн эргэлдүүлэн угаана.
 4. Шүдний дотор талаас мөн өмнөхтэй адилаар эргэлдүүлэх байдлаар угаана.
smiling-women1
 5. Харин үүдэн шүдний дотор талыг сойзоо босоо байдлаар барьж угаана.
 6. Ингээд үлдсэн хэсгийг угаахын тулд сойзоо хөрөө хэлбэрээр барьж шүдний зажлах хэсгийг угаана.
 7. Эцэст нь хэлээ хойноос урагш 2-3 удаа сойзоороо угаана. Ингээд бүлээн усаар нэг л удаа зайлснаар шүд угаалт дуусах юм байна.
 Түүнчлэн мартаж болохгүй нэгэн чухал зүйл бол өдөрт шүдээ 2-3 удаа угаах бөгөөд хоол идсэний дараа заавал амаа усаар зайлж заншвал шүд цоорох, өвдөх зэргийг мартана гэдгийг эмч нар хэлж байна лээ шүү.
Healthy-Tooth

Хүүхдийн хоолны дуршлыг яаж сайжруулах вэ?

$
0
0

fft99_mf5125263“Эрүүл мэндийн мэдээ” сонины дугаар бүрт иргэдээс олон арван асуулт ирдэг билээ. Тиймээс энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовиносон аав, ээжүүдийн асуултад хариулт авлаа.

Эцэг, эхчүүдээс ирсэн дараах асуултад “Гурван гал” эмнэлгийн Хүүхдийн зөвлөх эмч Д.Шүрэнцэцэг хариулж байна.

ХАМРЫН ДУСААЛГА САЛСТЫГ ХАТААДАГ УЧИР ЭМЧИЙН ЗААВРЫГ ДАГА
-Охин минь одоо зургаан настай. Ханиад хүрсэн үед болон бусад үед хамар нь дотроо улайгаад байх юм. Энэ юунаас болдог юм бэ. Нэг хэсэг эмчийн заавраар “Бабу” гэсэн хамрын дусаалга хэрэглэж байсан. Харин одоо гэрийн нөхцөлд яаж, арчилахаа мэдэхгүй юм.

-Хамрын салстын үрэвсэл олон шалтгаантай байдаг. Тухайлбал, вирүсын халдварын үед буюу ханиад томууны үед хамрын салст үрэвсэж улайна. Мөн орчны агаар, хуурай халуун үед, хувийн ариун цэвэртэй холбоотой үрэвсэж улайх нь бий. Энэ үед хүүхдийн хумсыг зөв авч, гарын ариун цэвэр сахиж хамрыг ухуулахгүй байх хэрэгтэй. Хамрыг буруу цэвэрлэж салстыг гэмтээх нь салст улайх бас нэг шалтгаан болдог.
article-2083163-0DA2A6AE00000578-610_468x362
Түүнчлэн энтеробиоз буюу хүүхдийн цагаан хорхойтох өвчний үед хамрын салстад үрэвсэлт өөрчлөлт гарч, хамраас цус гардаг. Тийм учраас эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол хамрын салстын улайлтыг эмчлэхдээ эхлээд үндсэн шалтгааныг арилгах нь чухал. Зарим нэг хамрын дусаалга нь салстыг хатаах үндсэн шалтгаан болж болдог учир хамрын дусаалга, эмийг эмчийн заалтаар хэрэглэнэ. Зарим үед эмчийн зааврын дагуу хамарт эмтэй тосон чихээс тавьж болно /трунд/

ХҮҮХЭДДЭЭ ОЛОН ТӨРЛИЙН АМТТАЙ ХООЛ БЭЛТГЭЖ ӨГ
-Хүүхдийн хоолны дуршлыг сайжруулахын тулд янз бүрийн амин дэм дураараа авч өгөх нь зөв үү. Ер нь витамин их авч уулгах нь хэр зөв юм бэ?

-Хүүхдэд хэрэгцээт витаминыг тохирсон тунгаар авч өгөх нь хэрэгтэй. Витаминыг хэрэгцээг хоол хүнсээр авах нь илүү чухал. Хүүхдийн хоолны дуршлыг сайжруулахын тулд витамин авч өгөх нь өрөөсгөл ойлголт юм. Дуршлыг нэмэгдүүлэх үндсэн чухал хэсэг бол амт чанартай олон төрлийн тохирсон хоол бэлдэж өгөх явдал юм
6937_b
ГЭДЭСНИЙ ШИМЭГЧ ХОРХОЙ НЬ ХАРШЛЫН СУУРЬ ӨВЧНИЙГ БҮРДҮҮЛДЭГ
-Хүүхдийн цагаан хорхой бүрэн алга болно гэж байдаг уу. Би охиндоо цагаан хорхойны эм эмчийн зөвлөснөөр хоёр ч удаа уулгасан. Гэтэл хоолонд дургүй хэвээрээ байх юм. Зарим үед бас харшил нь хөдлөөд байна. Үүнийг эмч нар цагаан хорхойтой холбоотой гэсэн. Хүүхдийнхээ биеийн дархлааг яаж тордох вэ?

-Хүүхдийн цагаан хорхой бүрэн алга болж болно. Цагаан хорхой устгах эмийг эмчийн заалтаар нас болон биеийн жинд тохирсон тунгаар уулгах хэрэгтэй. Эмчилгээний үндсэн гол хэсэг нь хувийн ариун цэвэр чанд сахих нь чухал. Ялангуяа ахуйн болон орчны ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Эм уусан өдрөөс хойш 14-21 хоногт цагаан хорхой ихээр гадаад орчинд гадагшилдаг учир энэ үед ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Цагаан хорхойтох өвчин нь харшлын өвчний суурь болдог учир зохих шинжилгээ, эмчийн заавраар эртхэн эмчлэх хэрэгтэй.

ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ

$
0
0

Шүдний өвчлөл ихэвчлэн бага насны хүүхдэд явагддаг. Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушигны хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ.

Шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг 54, уушигны хорт хавдар үүсэх эрсдлийг 68 хувь нэмэгдүүлдэг хэмээн health.com сайтад онцолжээ.

Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэнийг илтгэнэ. Шүд ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед, шүд голдуу шөнийн цагаар өвддөг.

Шүдний өвдөлт нь хэдэн минутаас, хэдэн цаг хүртэл ч үргэлжилдэг. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална. Хэрэв шүд ямар ч завсарлагагүй байнга янгинаж, лугшин өвдөж байвал, энэ нь магадгүй шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл байж болно. Ер нь бол шүд өвдөнө гэдэг нь шүдний өвчин хүндэрч буйн дохио гэнэ.

Шүд өвддөг бол яах вэ?

df107cac-df1f-4176-8fc7-cbd77ec1cb4c

Шүдний паалан гэмтэж, зовиур илэрсэн үед шоколад, кофе, зайрмагаас татгалзах хэрэгтэй. Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж, жинхэнэ натурал жимсний шүүс уух нь дээр.

Өдөр тутмын хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэ. Эдгээр хүнсэнд фтор болон кальци нь маш их байдаг. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай.

Шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оо-нд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Мөн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний паланг гэмтээхээс сэргийлдэг сонгодог арга юм.

Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

Үсний салааг өндгөөр эмчилнэ

$
0
0

Америкийн “www.wikihow.com” сайт өндөгний тусламжтай үсний салааг эмчлэх аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Танд нэг ширхэг өндөг байхад хангалттай.

 

Алхам №2

 

 

 

Өндгөө саванд хийгээд сайтар хутгаарай.

 

Алхам №3

 

 

 

Дараа нь өндгөө үсэндээ жигд түрх.

 

Алхам №4

 

 

Үргэлжлэх хугацаа 20 минут.

 

Алхам №5

 

 

Хүйтэн усаар үсээ угаах хэрэгтэй.

 

Алхам №6

 

 

Үсээ угаасныхаа дараа салаалж, гэмтсэн үснийхээ үзүүрт бага зэргийн ангижруулагч түрхээд, 10 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай. Энэхүү аргыг долоон хоног хэрэглэснээр таны үс эрүүлжиж, өнгөлөг болох болно.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Шоколад амттай, биед ч тустай

$
0
0

20589_664059320365569_8467990560144349121_nШоколад бол хамгийн ач тустай бүтээгдэхүүн. Дундаж Зууны үеийн эмч нар халуурах болон ходоодны бага зэрэг улайлтын үед шоколадаар эмчилдэг байжээ.

Шоколад бол хамгийн ач тустай бүтээгдэхүүн. Дундаж Зууны үеийн эмч нар халуурах болон ходоодны бага зэрэг улайлтын үед шоколадаар эмчилдэг байжээ.  За ингээд энэ амттан юугаараа сайн болохыг танилцуулья.
 -Шоколад нь өлсөх мэдрэмжийг бууруулдаг.10гр-ийг идэхэд өлсөх мэдрэмжийг хангалттай бууруулна
-Дархлааны системийг сайжруулдаг. Ханиаднаас сэргийлэх нь ээ.
-Хэрвээ шоколадыг өдөр бүр бага хэмжээгээр идэж заншвал тархи болон зүрхэнд цус харвахаас сэргийлнэ. Мөн шоколаданд агуулагддаг флановоид бодис нь цус өтгөрөхөөс сэргийлнэ.
– Шоколад магний агуулдаг учраас стресснээс сэргийлнэ
-Магнийгаас гадна фосфор,кальфий агуулдаг бөгөөд эдгээр бодис нь таны тархинд болон ясанд зайлшгүй хэрэгтэй бодис юм
 -Америкийн судлаачид хэлэхдээ “Эмэгтэй хүн өдөрт 20-50гр шоколад идэж байх хэрэгтэй. Энэ хэмжээ нь таргалуулахгүй учраас санаа зовох хэрэггүй.
-Саяхнаас шоколад нь шүд цоорох өвчинд хамгийн их хамааралтай гэсэн ойлголт тархсан. Үнэндээ тийм биш юм. Шоколад фтор болон титанин агуулдаг.
-Японы эрдэмтэд шоколад нь ханиаднаас сэргийлдэг гэж баталсан байна. Мөн Токио хотод хүмүүсийн дунд судалгаа явуулахад: өдөр бүр шоколад хэрэглэдэг хүмүүст ходоодны шарх, улайлт маш бага илэрсэн байна.
-Энэхүү амттан нь процианид болон теобромин гэх бодис агуулдаг. Эдгээр бодис нь ямар нэгэн хорт хавдар болон хорт хавдраас сэргийлдэг. Мөн Альцхаймерын өвчин, үений үрэвслийн хөгжлөөс урьдчилан сэргийлэх болон ханиадыг эмчилэхэд туслана.
-Нэмж хэлэхэд Францын эрдэмтэд шоколад нь хүний даралтыг ихэсгэдэггүй, харин хэвийн байлгадаг гэдгийг туршилтаас батласан.
 За ингээд шоколадаа идээд байж дээ, бүсгүйчүүдээ. Их идвэл хор, хэмжээнд нь идвэл эм юм байна!

30 минут тутамд өгзөг томруулах хагалбар хийгддэг

$
0
0
c4f857273ea0f0d6greatАНУ-ын эрдэмтэд эрүүл мэндийн байгууллагууд болон гоо сайхны төвүүдэд өөрсдийн өгзөгний хэмжээг томруулах хүсэлтэй залуу, нас биед хүрсэн эмэгтэйчүүд олноороо хандах болсныг мэдэгдэв. Америкийн пластик мэс засалчдын нийгэмлэгээс өнгөрсөн онд тус улсад 15 сая гаруй косметик хагалгаа хийгдсэнийг мэдээлсэн аж.

Саяхныг болтол ийм ажилбаруудыг баян чинээлэг, алдартай хүмүүс хийлгэдэг байлаа. Тэгвэл одоо ядуу хүмүүс ч гэсэн мэс заслын аргаар элдэв өө сэвээ даруулж, дутуугаа гүйцээхийг оролдох болжээ.

Өгзөгөө илүү чанга, том болгохыг хүсэгч эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Мөн нүүр амныхаа сэвийг арилгуулах, хөхөө томруулах ажилбарууд ихэд эрэлттэй байгаа аж.

2000 оноос хойш пластик мэс ажилбар хийлгүүлэхийг хүсэгчдийн тоо 115 хувиар нэмэгджээ. Ялангуяа хөх болон өгзөгөө томруулж, чангаруулах ажилбаруудын тоо илүүтэй нэмэгдсэн байна.

Хагалгаа хийлгүүлэхийг хүсэгч эрчүүдийн тоо нийт хүмүүсийн 40 хувьд хүрчээ.

Ажиглалт явуулсны эцэст мэргэжилтнүүд АНУ-д өгзөгөө томруулах ажилбарыг хагас цаг тутамд хийж байгааг олж мэдсэн аж. Эмч нар энэ нь амь насанд аюултай тул косметик хагалгааг аль болох хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>