Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Мөнгийг хайрлавал тэр ч таныг хайрлах болно

$
0
0

1656

Мөнгө таны харилцаанд маш мэдрэмтгий байдаг.

Энэ ертөнцөд бүх юм уяалдаа холбоотой гэдэг нь мэдээжийн хэрэг, таны харилцаа л маш тодорхой хариу үйлдлийг төрүүлдэг. Жишээ нь, аравтын дэвсгэр дээр чухам юу дүрслэгдсэн байдаг вэ? Хэрвээ хариулахдаа түгдэрч байвал та мөнгөний тухай муу мэддэг юм байна. Иймд мөнгө ч таны харьцааг мэдэрдэг юм.

1655

Мөнгөн дэвсгэрт таныг би мэднээ.

Бүх мөнгөн дэвсгэртүүдтэй анхааралтай танилцацгаая. Нухацтай хар, үнэрлэ, зарим хүмүүс мөнгийг үнэргүй гэж ярьдаг нь буруу юм, тэд чинь өөрийн гэсэн үнэртэй. Түүгээр ч барахгүй доллар нэг янзын үнэртэй. Төгрөг ч бас өөрийн гэсэн нэг үнэртэй. Өөрийнх нь эзэн өөрт нь анхаарал халамж тавихад мөнгө дуртай бөгөөд эзэн рүүгээ дуртайяа хүрч очдог.

 

Түрийвч мөнгөний гэр орон.

Бүх юм нь байр байрандаа, өөрөөр хэлбэл гоё гэр оронд өөрийн тавиур дээр байх нь аливаа юманд таалагддаг байна. Мөнгийг болхи саванд хадгалах нь тохиромжгүй аж. Бас хэтэрхий чамин эдлэлийг мөнгөний сав болгох нь тохиромжтой хувилбар биш юм. Мөнгөнийхөө савны гадаад үзэмжинд нь анхаараад доторх нөхцөлийг нь битгий мартчихаж байгаарай. Тохиромжтойг нь сонгоход фэнг шүй танд тусална.

1657

Түрүүвчний доторхыг журамлаж байх нь зүйтэй.

Түрүүвчин дотор хэрэггүй, илүү зүйл байх ёсгүй. Тухайлбал, фото зураг мөнгөтэй хамт байж болохгүй. Мөнгө мөнгөтэйгөө байж түүнийг урин дуудах ёстой. Ийм ч учраас таны түрийвчинд доллар байвал сайн. Түүнийг харах тоолондоо та тэр гоё дэвсгэртэд өөрийнхөө анхаарал, сэтгэл санааг төвлөрүүлэх болно.

Мөнгө өөрийгөө тоолуулах дуртай байдаг.

Түрийвчиндээ хэдэн төгрөг байгааг та байнга мэдэж байх хэрэгтэй. Мөнгийг үе үе тооцоолж байхад мөнгө дуртай аж.

Өөртөө их мөнгө авч явж бай.

Хэрвээ та өөрөө ядуухан сэтгэхүйтэй байвал их мөнгийг яаж татахсан билээ. Хэрвээ та боломжийн мөнгө авч явж байвал таны сэтгэл санаа ч мөнгөтэй яваа гэсэн бодолтой байх болно. Тэгээд мөнгө ч үнэхээр таны түрийвчинд байж л байх болно. Маш  их мөнгө гэдэг нь хүмүүсийн хувьд харьцангуй ойлголт юм. Хүн харайж гарахаасаа айдаг тийм нэг босго байдаг. Өөрөөр хэлбэл, хүн болгон  өдөр бүр сарын цалингийнхаа хэмжээний мөнгийг авч яваад байж чадахгүй шүү дээ. 100, 200 мянган төгрөгтэй байна гэдэг бол тэр өдрийнхөө хүрээнд санхүүгийн зарим нэгэн хамгаалалттай байгаагаа мэдрэх боломж болно. Хэрвээ та дээрэмдүүлэхээсээ айгаад байвал яаж баян болох сон билээ. Баячууд сүрдмээр их мөнгөтэй явдаг ч гэсэн муу юм тохиолддоггүй шүү дээ. Муу юмны тухай бүү бод, сайн юм дэргэд чинь байнга л байж байдаг юм.

Мөнгөтэй тоглож бай.

Мөнгө тоглоомонд их дуртай. Жишээ нь, мөнгө ихтэй явж байхдаа шинэ даашинз, гутал, амттай юм эсвэл өөр аятайхан зүйлд үрмээр байдаг. Тэгвэл хэрэггүй юманд мөнгө үрэхээсээ татгалзаж бай. Танд түүнээр зугаацах дур хүсэл болоод ухамсар сэтгэлгээний чинь хооронд тэмцэл өрнөж эцэст нь ухамсар ялж байвал сайн. Эсвэл өөр нэг жишээ нь бүх мөнгөн дэвсгэртүүд дээр серийн дугаар байдаг. Түүний урд талд нь хоёр үсэг байдаг шүү дээ. Тэгээд та алт гэсэн үгийн үсгүүдийг цуглуулаарай.  Тэгвэл та дандаа л “алт”-тай байх болно шүү.

 

Мөнгөө зөв хуваарилж бай.

Цалингаа  авсан өдрөө тооцоогоо хийх гэж бүү яар. Эхлээд өөрийнхөө дуртай юмыг ав. Үүний тулд мөнгөнийхөө 10 хүртэлх хувийг хойш нь хийх нь зүйтэй. Мөнгөний  чинь зарим хэсэг нь банкинд ч юмуу хаа нэгтээ хадгалагдаж байвал наад зах нь л гэхэд та өөртөө итгэлтэй  байх болно шүү дээ.

 

Бага гэлтгүй талархаж бай

Хэмжээ нь тийм их биш ч байг хамаагүй, ямар нэгэн шагнал урамшуулал авсан л бол бурханд (дээд тэнгэрт) залбирч бай. Баярласан талархсан бүхэн сайнаар биелэгдэх болно.


7 хоногт 10 кг хаях хатуу дэглэм

$
0
0

1680

Энэ дэглэмийг өмнө нь зөндөө сонсож байсан харин оролдож үзээгүй ээ . Дэглэмээ энэ дэглэмээр эхэлхээр шийдсэн бөлгөө.

Нилээд хатуу чанга дэглэм боловч үр дүн болон элдэв хорт нөлөө байхгүй гэж эмч нар зөвөлсөн байдаг гэнэ.

Энэ дэлгэмийг сахихаар шийдсэн бол хатуу шийдээрэй харин 7 хоногоос илүү барьж болохгүй харин дундаа завсартай өөр дэглэм барьж байгаад дахин барих хэрэгтэй бололтой за одоо дэглэмээ уншцгаая! :)

Долоо хоногийн эрчимтэй өлсгөлөн. (Энэ аргыг эмч нар боловсруулсан тул эрvvл мэндийн гаж нөлөөгvй) Энэ аргыг сар болгон туршиж vзэж болно. Эхний туршилтын дvнд 10 кг баттай турна гэдгийг баталж байна. Харин дараачийн удаагийнхаас 3-4 кг турах болно.

1679

1 өдөр: 1 лонх цэвэр усыг 6 хэсэг болгон хувааж хэрэглэх.
2 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv. 20-21 цагийн хооронд нэг алим.
3 өдөр: Өдрийн турш 1 лонх цэвэр ус.
4 өдөр: Ногооны өдөр. Салат (литрийн саваар) шинэхэн байцаа, лууван, бvх төрлийн ногоонуудыг 1 том халбага наран цэцгийн тостой холиод 3 порци болгон хуваана. Энэ өдөр 2 стакан ус, эсвэл 2 стакан саахаргvй цай ууж болно.
5 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv.
6 өдөр: Өглөөний хоол: чанасан өндөг, хагас аяга цай. Өдрийн 11 цагт ногооны шөл (төмс, лууван, байцаа, гээд юу ч байж болно). Өдрийн хоолонд 100 гр vхрийн мах (100 гр гэдэг нь баримжаагаар 4 чvдэнзний хайрцаг гэсэн vг) мөн 100 гр даршилсан вандуй. Їд дунд нэг алим. Оройн хоолонд алим. Оройн 9 цагт нэг алим.
7 өдөр: 100 гр тараг эсвэл 2 стакан сvv. Оройдоо зөвхөн 1 аяга сахаргvй цай л ууж болно.

Энэ хоолны дэглэмийн сайн тал нь гэвэл хямд төсөр ба 10 кг найдвартай турна. Энэ нь мөн сэтгэлийн тэнхээ ихтэй хvмvvсийн дэглэм юм. Тус хоолны дэглэмийг долоо хоногийн Даваа гаригаас эхэлбэл зvгээр (хорогдож байгаа сарнаар эхэлбэл бvр ч сайн). Эхний 3 хоногт толгой маш ихээр өвдөх магадлалтай

Миний бодлоор дахиж таргалахгүйгээр тугна гэвэл хөдөлгөөн хамгааааас чухал гэж бодож байна

Тиймээс Фиона би өглөөөө болгон 30 мин гүйж харин буцахдаа алхаж байхаар шийдлээ.

Буян хэрхэн үйлдэх вэ?

$
0
0

1683

Бунтай хүний хүссэн бүхэн бүтдэг” хэмээн Бурхан Багшийн айлдсан ёсоор:

-Буяны үйлсэд шамдан, өөр өөрийн оногдсон ажлаа ариун сэтгэлийн үүднээс өрөвдөн энэрч, “туслая” гэсэн санаагаар шударгаар гүйцэтгэвээс “Буян” тэр болой, сайн үйлс ч тэр болой.

1682

Мөн Бурхан Багш:

-Хүн үхэх нь гарцаагүй тул,

“Овоолсон цэцгээс олон хэлхээ хийхийн адил

Буяны олон үйлсийг бүтээ” гэж айлджээ.

Буяныг хэрхэн үйлдэх вэ?

Мэргэд аливаа буяны үйлийн:

-Эхлэл, төгсгөлийг сайтар үйлдэх нь чухал болохыг номлосон байдаг. Үүнд:

16811. Эхэнд сэдэл зөв байх:

-Эх болсон хамаг амьтын тусын тулд гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг төгсгөсөн Бурханы хутагийг олохын тухайд зориулан үйлдье гэж сэтгэлдээ бодоорой. Бодсон амьтны тоогоор буян арвиждаг.

2. Дараа нь бодитой буянаа үйлдэх:

-Маани унших, сүм хийд, суврага эргэх, зул барих, ном унших, өглөг өгөх, бясалгал хийх, мөргөл үйлдэх гэх мэт

3. Төгсгөлд зориулга ерөөл тавих: - Аливаа ерөөлөө хоосон чанарын ерөөлөөр бататгадаг.

-Энэ буяны шимээр би нэн даруй Бурханы хутагийг бүтээн үйлдээд энэ орчлонгийн нэг ч амьтныг хоцроолгүй бурханы оронд байгуулах болтугай.

-Хоосон чанарын ерөөл:- Би болон хамаг юмс үзэгдэл, үзэгдэх байдалдаа оршиж байгаа мэт боловч мөн чанар нь хоосон чанартай билээ. Хоосон чанартай би, хоосон чанартай бурханы хутагийг олоод, хоосон чанартай хамаг амьтныг, хоосон чанартай гэгээрэлд хүргэх болтугай.

Уур хилэнгийн түймэр олон галвын буяныг нэг агшинд шатаадаг тул хоосон чанарын ерөөлөөр аливаа буянаа бататгаж байх нь буянаа барахгүй, арвижуулдаг болохыг Зопа ринбүчи багш олонтой сануулан сургадаг билээ.

Бурханы шашинд амьтан бүгдийн сэтгэл үндсэнд Бурхан болох уг хөрөнгө бий гэж номлосон тул та хэдий чинээ холыг зорьсон сэдэл үүсгэж, ерөөл тавин буяныг үйлдэнэ төдий чинээ таны буян арвижин Бурханы хутагт хүртэл оршиж, энэ болон төрөл тутмын тань ажил үйлс, амьдралд үр нь нөлөөлдөг байна. Энэ насны явцуу хүсэл бодлоос ангид бүхэн номын үйл болдог байна.

Буяныг асар хүчтэй, ихээр хураахад “Орон”-ын хүч мөн чухал байдаг. Үүнд:

Буяны дээд орон: -

1. Лам, гурван эрдэнэ /Бурхан, Ном, Хуврага/-т өглөг тэргүүтнээр хүндэтгэх

2. Эцэг, эх /өглөг тэргүүтнээр ачлахын дээдээр ачлах/

3. Өнчин ядуус /өглөг тэргүүтнээр асрах/

Эдгээр гурван буяны оронд шүтэж үйлдсэн аливаа сайн, муу үйл буян, нүглийг асар ихээр арвижуулдаг байна. Мөн өдөр бүр тасралтгүй хийдэг буян, Далай багш болон бусад дээдэс багш нарын төрсөн өдөр, Бурханы шашны их дүйчэн өдрүүдээр үйлдсэн буян нь хүч ихтэй, цаглашгүй ихээр арвиждаг байна. Их дүйчэн өдрүүдийг жилийн болон сарын дүйчэн гэдэг.

Жилийн дүйчэн өдөр:

-Зуны тэргүүн сарын шинийн 15: – Бурхан Багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн өдөр

-Зуны адаг сарын шинийн 04: – Бурхан Багшийн “Номын хүрд” эргүүлсэн өдөр

-Намрын адаг сарын 22: -Бурхан Багшийн “Эхийн ачийг хариулсан”өдөр

-Өвлийн тэргүүн сарын 25: – Богд Зонхова-ын эхээс мэндэлсэн, нирваан дүр үзүүлсэн Зулын-25 өдөр

-Хаврын тэргүүн сарын шинийн 01-15: – Бурхан Багшийн “Рид хувилгаан үзүүлсэн” өдөр

Сарын дүйчэн өдөр:

-Билгийн тооллын сар бүрийн шинийн 08, 15, 30-ны өдрүүд

Хүмүүс бид амьдралд ашигтай зүйлд анхаарал хандуулдагтай адил дээрх өдрүүдийг алдалгүй номын ёсоор аливаа буянд шамдаж, цаг гарган үйлдэхийг хичээгээрэй.

Танд дахин сануулахад буян үйлдэхдээ сэтгэлээ сайтар шинжиж:

-Хүсэл, шуналгүй

-Уур хилэнгүй

-Мунхаг үгүй ариунаар өөр болон бусдын тусыг бүтээгээрэй.

www.budda.mn

Хэтэрхий их юм бодож шаналдаг бол үүнийг уншаарай

$
0
0

1694Бодлыг биш мэдрэмжийг дага…

Элдэв янзын бодлууд таныг байнга дарамтлаад амар тайван байлгахгүй байна уу? Энэ нийгэмд бодолгүй амьдрах боломжгүй ч хамгийн гол нь бодох шаардлагтай үедээ бодчихоод бодох шаардлагагүй үедээ бодохоо больж л сурахсан. Даана ч бодол танд ийм зав зай өгөхгүй. Өглөө үдэшгүй, өдөр шөнөгүй байнга дарамталж толгойг чинь задлах дөхөнө. Бодохгүй гэх тусам улам бодогдоно.

Олон зүйл бодох тусам та бүр л зовно шүү. Хүүхдүүд олон бодолгүй болохоороо л аз жаргалтай байдаг. Тэгвэл яаж таныг дарангуйлагч бодлын учирыг олох вэ.

1693

Бодолыг биш мэдрэмжийг дага. Алхахдаа алхаагаа л мэдэр. Өөр зүйл бүү бод. Идэхдээ хоолны амтыг л мэдэр. Өөр зүйл бүү бод. Автобусанд сууж явахдаа хэрэггүй хаяг уншиж байхын оронд хамраар орж гарч буй амьсаглыг мэдэр.

Хөгжим сонсож аялгуунд уус. Хацарыг тань илбэж буй салхийг мэдэр. Тэнгэрт өөрийгөө гайхуулж буй үүлсийг бишир. Танд амьдрал бэлэглэж буй наранд таларх. Бодолыг бүү дэмж. Мэдрэмжийг л дэмж.

Өдрийн ядаргааг өдөрт нь тайлах хэрэгтэй

$
0
0

1699Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримт­лагдсаар байгаад ар­хаг ядаргаанд хүргэдэг. Хүн зөвхөн хаврын цагт л ядар­гаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын турш л ядар­даг. Харин хаврын цагт агаа­рын да­ралт, улирлын онц­логоос хамаарч хэт ядарсан хүмүүс энэ үед эмзэг болдог. Өдрийн цайнд орсны да­раа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төв­лө­рөхгүй, ажлын бүтээмж мууд­даг шинж тэмдэг ихэнх хү­мүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэ­сэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин но­зоор­лын байдалтайгаар ажил­ласаар ажлын цагаа дуус­гаад гэртээ очиход бие сул­байж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг. Яг ийм байдлаар ажилласаар бай­вал танд ядаргаа хуримт­лагдаад л байх болно.

Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайл­барлаж байна. Ядарч сульдсан махбод ямар ч дарх­­лаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.

Гэхдээ ядаргааг дардаг, тайл­даг шилэгдсэн цор ганц аргыг аль ч оронд олоогүй байгаа юм. Юу­наас болж ядрав гэдгээсээ хамаарч ядар­­­гааг дийлэх олон чиг­лэлийн янз бүрийн арга бай­даг.

1698

ТА ЯДАРГААНД ОРСОН УУ?

Ядаргааг ерөнхийд нь бие махбод, сэтгэл хөдлөлийн гэсэн хоёр шалтгаанаас үүдэл­­­­тэй гэж ангилдаг.

Оюуны хөдөлмөр эр­хэл­дэг, өдрийн турш бичиг, цаас­тай но­цолдож, компью­терийн ард удаан суудаг хүмүүс стресст орохдоо амархан. Тэд хөдөлгөөн, агаарын ду­таг­­далд ажилладаг нь ядрах үндэс нь болдог. Энэ нь даам­­­­жирсаар хүзүү мөр нь хөших, тол­гой өвдөж, нүд чилэх, гар, хөлийн шөрмөс татах гэх эмгэгүүдтэй болж, тэр нь даамжирсаар архаг ядар­гаанд хүргэдэг.

Та олон цагаар ажилла­даг уу, хийж буй ажлаасаа уйдаж байна уу, тогтмол цагт хооллохгүй байна уу, жижиг гэлтгүй зүйлд уурлаж бухим­даж байна уу, сэтгэл гутрах, түгших мэдрэмж төрж, ирээ­дүйнхээ төлөө санаа зовдог болсон уу, нойрон дундаа эсвэл өглөө эрт сэрж байна уу, хар дарсан зүүд зүүдлэх тань ихэссэн үү, биеийнхээ аль нэг хэсгээр таргалж бай­на уу. Эдгээр шинж тэмдгээс илэрвэл та ядаргаанд орж эхэлжээ.

Харин архаг ядаргаанд орсон хүний нойр нь хулжиж, яльгүй зүйлд амархан уур­лаж, уцаарлаж, дуу чимээ бүхэн яршигтай санагдаж, халуун хүйтнийг хэт мэдрэх болж, заримдаа шөрмөс нь татаж, толгой эргэж, огиудас хүрч, хоолны шин­гэц муудаж, ирээдүйг бүрхэг бар­гараар төсөөлж, бэлгийн дур хүсэл буурч, гэнэт бие засмаар санагд­даг.

Ядаргааны шинж тэмд­гүүд их бага хэмжээгээр илэр­вэл яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.

ЯДАРГААГ ХЭРХЭН ТАЙЛДАГ ВЭ?

Компьютерийн ард 15-20 суу­чихаад хэдхэн минут босч, цонхоор алсыг харах, шингэн зүйл ууж, дасгал хөдөлгөөн хийж суниах, эсвэл гадагшаа гарч салхилах зэргээр ажлын байран дээр байх­даа ядра­хаас сэргийлж болно. Хэрэв энэ мэт алхам тутамдаа ядар­гаанаас салах, сэргийлэх арга хэрэглэхгүй бол нэг л өдөр архаг ядаргаанд орж мэднэ.

Ядаргаа тайлах дараахь хэдэн аргыг эмч нар зөвлөж байна.

Цөөхөн нэр төрлийн хоол идэхээс зайлсхийж, олон төрлийн янз бүрийн өнгө үзэмжтэй хоол хэрэглэж байх. Хангалттай унтаж амрах. Үргэлж гэгээн сайхан зүйл мөрөөдөж, инээмсэглэж, най­зууд, хамт олонтойгоо хөг­жил­тэй байх. Өглөө босоод цонхоор ч болтугай мандаж буй нар руу харж, өөрийгөө нарны дуусашгүй эрчмээр цэнэг­лэгдлээ хэмээн төсөө­лөх, бай­галийн үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалж, голын эргээр алхах, эрүүл хоололтыг сонгож, долоо эсвэл арав хоногт нэг өдөр нь махан бүтээгдэхүүнээс тат­гал­заж сурах, жимс жимсгэнэ, ногоо, дарх­лааг тэтгэх хүнс­ний нэмэлт бүтээг­дэхүүнийг эмчийн заавраар, до­лоо хоногт нэг удаа нийтийн бү­жигт явах. Эдгээр энгийн аргаар ядар­гааг хялбархан тайлж болно.

Эмч нар ядаргааг тайлах, түү­нээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол спортоор хичээллэх юм гэж зөвлөлөө. Өөрийн дуртай спортод до­лоо хоногт ядаж хоёр удаа цаг гаргавал ядаргаанаас сэргийлнэ.

Дэлхийн эрүүл мэндийн бай­гуул­лагаас явуулсан су­дал­гаанд ядаргаанд өртдөг­гүй, стресст ор­доггүй хүмүүс бол тамирчид гэжээ. Тэд бэлт­­­гэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажил­луулж, дотоод сэтгэлдээ бай­гаа бухим­дал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг аж. Иймээс тамир­чид дунд амиа хорлох явдал бараг­тай бол гардаггүй гэнэ.

Гэр орон албан тасал­гаан­даа цэцэг тарих, зун ха­шаандаа ногоо тарьж, хүлэм­жинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тор­дох нь ядаргаа тайлах, сатаа­рах сайхан боломж гэнэ. Хүн ямар нэгэн зүйлд сэтгэлээсээ татагдан, тэр зүйлийнхээ төлөө өөрийгөө зориулж, эцэст нь үр шимийг нь хүртэх нь хамгийн том аз жаргал, амжилт байдаг. Ийм боло­хоор цэцэг тарьж, ногоо ургуу­лах ядар­гаанаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтахад хангалттай гэдэг. За­рим хүмүүс амарч байгаа нь энэ гээд үд хүртэл унтах нь бий. Олон хоног ингээд унтаад байвал амрах биш эсрэгээрээ ядаргаанд ордог байна. Японы судлаа­чид “Хүн их унтсанаараа биш, дуурь хэр их үзсэнээрээ ядаргаагаа тайлдаг” гэж үз­жээ.

Ядаргаанаас гарах нэг арга зам бол урлаг. Уран зургийн үзэсгэлэн сонирхож, дуурь, бүжгэн жүжиг үзэх нь дээд зэргийн амралт болдог байна.

ЯДАРГАА ТАЙЛАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД

Монголчууд хэт хотжиж байгаа нь уламжлалт ахуй, заншлаа гээ­хэд хүрээд бай­гаа билээ.

Зоогийн газрууд хийцтэй, банш­тай, борцтой цайгаар үйлчилдэг боловч уламжлалт аргаар хийгээ­гүй болохоор ийм цайнуудын ид шидийг өнөөгийн хотын залуус бараг мэддэггүй.

Бидний өвөг дээдэс ядар­гаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар бу­даа­тай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг бай­сан. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядар­­­­гаанд орсон хүнийг утаа­гаар нь утдаг.

Мөн таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайл­даг. Шөл, цайг ядаргааг тай­лахад ихээр хэрэглэдэг бай­сан. Цулхир, хал­гайн үр, хони­ны толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм­ самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төр­лийн цайгаар ядаргааг тайл­на. Эдгээр цайг одоо ч хөдөө­гүүр хаврын цагт чанаж уудаг хэвээрээ.

Уламжлалт аргаар ядар­гааг хоол ундаар ийн тай­лахдаа хам­гийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламж­лалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой гэдэг.

Харин орчин үед ядаргаа тай­лах, эрч хүч оруулж, тол­гой сэргээх зорилгоор янз бүрийн арга хэ­рэглэдэг. Тэд­ний заримаас сонир­хуулъя.

-Унтахынхаа өмнө нэг хал­­бага зөгийн бал идэх

-Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан хүйтэн ус уу

-Оюуны хөдөлмөр эр­хэлж, амар­хан ядардаг хү­мүүс фос­фороор баялаг хүнс­ний бүтээг­дэхүүнүүд болох хушга, газрын самар, буйл­сын самар, вандуй, цурхай загас идэх

-Бие хөшөөгөөд нозоо­роод байвал зөгийн балтай бүлээн сүү уу.

-Ядаргаатай тэмцэх нэг сайн арга бол усан эмчилгээ. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шүрших. Толгой, цээж, чихээ хүйтэн усаар шавших. Ун­тахын өмнө тайвшруулах ув­дистай ургамлын хандтай ваннд орох. Эсвэл хөлөө 42 хэмийн ха­луун усанд дүрэх. Усан бассейнд хичээллэх.

-Ядаргаа тайлах бас нэг арга бол хөлөө халуун бү­лээн, давстай усанд дүрэх юм.

-Мөн ядаргаа тайлах ил­лэг хийлгэх.

ӨГЛӨӨ БҮР ЗӨГИЙН БАЛТАЙ УСЫГ ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ӨМНӨ УУХ ХЭРЭГТЭЙ

$
0
0

1717

Та өглөө бүр өлөн элгэн дээрээ ганцхан аяга зөгийн балтай бүлээн ус ууж занших нь таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай шүү. Учир нь зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм.

Зөгийн балтай ус бэлдэх 2 жор

 -1 цайны халбага зөгийн балыг 200 мл усанд хийнэ.

 -Дээрхийн адил зөгийн балыг устай холино. Гэхдээ өмнөх орой нь. Ингээд өглөө уухын өмнө энэ ундаандаа нэг халбага алимны уксус буюу нимбэгийн шүүс хийгээрэй.
Мэргэжилтнүүд ийм ундааг “амьдралын эликсир” гэж нэрлэдэг. Эрүүл саруул байж, урт наслахыг хүссэн хүн бүр ийм ундааг өглөөний цайны өмнө уух хэрэгтэй.
1716

Элэг цөсний үрэвслийг намдаана:

 

Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана.
Амны хөндийг цэвэрлэж, шүд цайруулдаг: Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.

 

Хоол боловсруулалтыг сайжруулдаг:

Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана.

Ханиалгахыг дарна:

Нохойн хошууны жимсний нунтаг, үхрийн нүд, бөөрөлзгөнө, зөгийн бал дөрвийг тус бүр нэг хоолны халбагыг нийлүүлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Өдөрт гурван удаа хоолны өмнө хагас аягаар ууна. Зөгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уудаг

Судасны хатууралт:

Сонгины шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.

Өтгөн хаталтыг дарна:

Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж заншвал зохилтой.

Аз жаргалыг алсаас бүү хай

$
0
0

Fotolia_53183306_Subscription_Monthly_M1

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний  л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг  хайж амьдарч байгаа түм,  буман хүмүүсээр дүүрэн.

Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөрсөн,  ирээдүй цагт дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бодож сэтгэдэг.  Тэгвэл тэр хайгаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд  ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз  жаргалыг  амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал.  Хажуугаар нь таагүй, тавгүй зовлонтой зүйл болж л байдаг. Хожим тэр зовлон гэж бодоод байсан зүйл жаргал юм шиг санагдах үе бий. Хүн эрүүл байхдаа аз жаргалтай байгаагаа анзаардаг ч үгүй. Харин өвдөхөөрөө эрүүл байсан үе нь хамгийн жаргалтай байж гэж боддог. Дурлаж байхдаа  үүлэн дээр хөвөх мэт сайхан мэдрэмж төрнө. Дурлал нь бүтэлгүйтвэл тэрнээс  илүү зовлон үгүй мэт санадаг.

740b83680d17f01fbig

Хүүхэд байхдаа том хүмүүс аз жаргалтай мэт санагдана. “Том болвол гоё”  гэж хүүхэд болгон хэлдэг шүү дээ. Том болсон хойноо  “Хүүхэд байхдаа хамгийн аз жаргалтай байж” гэцгээдэг.  Ахимаг настнууд  залуу насны аз жаргалын тухай ярьдаг. Эцсийн мөч тулж ирээд эрлэгт явахын өмнө  амьдралын аз жаргал хичнээн сайхныг хэлдэг. Амьдрал хичнээн үнэтэйг мэддэг. Тэгээд бодохоор амьд явна гэдэг, амьдарна гэдэг өөрөө аз жаргал юм. Аз жаргалыг холоос хайх хэрэггүй, хажууд чинь л байж. Хорвоо дээр өдөр бүр   жаргал, зовлон ээлжилж байдаг. Зовлонг хүндээр хүлээж авах хэрнээ бид жаргалыг анзааралгүй өнгөрөөдөг. Зовохоосоо жаргах нь бидний хувьд хавьгүй их байдаг.

Оюутан байхдаа аавдаа нэг алгадуулж билээ. Дүүгээс болсон хэрэг л дээ. Хорвоо ертөнц тэр чигээрээ харанхуйлсан мэт санагдав. Өөрөө буруугүй хэрнээ аавдаа  алгадуулсандаа жигтэйхэн гомдож  нэг их зовлон амссан хүн шиг шөнөжин уйлав. Тэр үед аавын найз нь намайг тайвшруулж “Алгадуулах аавтай байх сайхан шүү дээ. Чи хожим ойлгоно. Надад бол алгадуулсандаа гомдоод эрхлэх аав ч алга” гэж билээ.  Одоо бол алгадуулах аавтай байсан тэр үе хичнээн сайхан байсан юм бэ. Хэд ч алгадуулсан яадаг юм, аавтайгаа байхад аз жаргалтай л байсан байж гэж боддог юм. Аавын найзын хэлсэн үг орой руу минь орж байгаа хэрэг л дээ.  Тухайн цагт зовлон гэж бодсон зүйл аз жаргал байсан нь тэр.   Хүүхэд байхдаа би аз жаргалтай л байсан. Оюутан байхдаа ч тэр, одоо ч тэр би аз жаргалтай л хүн. Мэдээж хүн бүрт тохиолддог хэзээ ч бултахын аргагүй үнэн бол өвчин, үхэл. Гэлээ гээд  дуусашгүй зовлон гэж үгүй.  Үхэх, төрөх ээлжилдэг хорвоо.  Өнөөдөр хорвоогоос хэн нэгэн явж байхад өөр нэгэн төрж байдаг. Зовлон ирлээ ч түүний дараа жаргал заавал ирнэ. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг хойно сайн сайхан ирнэ гэдэгт хэзээд би итгэдэг.

Үр хүүхдээ төрөхөд бүгд л баярладаг. Хорвоод ирсний утга учир үр удмаа үлдээх. Ертөнцийн жамаар хэн нэгэнтэй учирч гал голомтоо бадрааж, түүнийхээ төлөө амьдардаг. Гэр бүлийн аз жаргал хамгаас сайхан. Туньж гомдоллоод аргадаж, аргадуулж  тайвшраад, эвлэрэх сайхан.

Өглөө ажилдаа ирж хамт олныхоо дунд дуртай ажлаа хийж суух сайхан. Нэг сайхан сенсаац материал хийчихвэл бүр ч догь.  Гэртээ хариад хүүхдийнхээ хөөрхөн аяглахыг харж суух, дуртай хоолоо хийж бусдыг дайлах сайхан. Цэцэг тарьж, дэлбээлэхийг нь харах ч аз жаргал. Сайхан ном унших аз жаргал. Горхины чимээ, шувуудын шулганаан, моддын шуугианыг сонсох аз жаргал.  Монгол хүн болж төрөх аз жаргал. Хэн нэгэнд дурлах аз жаргал.  Аз жаргалыг холоос хайх хэрэггүй юм байна. Тэр  таны дэргэд, таны дотор, таны сэтгэлд байдаг.

Жижигхэн зүйлээс болж андтайгаа муудалцаад дараа нь ойлголцож суух ч сайхан. Хажуугаар өнгөрөх сайхан бүсгүйг харах ч аз жаргал. Аз жаргалд хүний сэтгэл ханана гэж үгүй. Гэхдээ яг тэр тухайн цаг үед нь аз жаргалаа мэдэрч байя.

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйтэй адил аз жаргалд  хүний сэтгэл ханана гэж үгүй.  Хэтэрхий их хүсч, тэр нь биелэхгүй бол бас зовлон болж хувирах нь бий.  Хүн өөрөө  ханахгүй л бол. Бурхны номонд бол үүнийг хүсэл шунал гэж тайлбарладаг. Тэр хүсэл шунал нь биелэхгүй бол хүн зовж шаналдаг байна. Тэгэхээр ертөнц дээр яг одоо өөрт чинь байгаа аз жаргалыг мэдрээч.

Untitled-1-1

Яруу найрагч Ц.Хулангийн ”Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэж хэлсэн үг хүмүүсийн сэтгэлд тэгтлээ хүрч афоризм болсон нь   эгэл жирийн амьдрал гэдэг өөрөө аз жаргал гэдгийг хүмүүс мэддэг хэрэг. Түүнийг нь найрагч бүсгүй яг олоод  хэлчихсэн  байгаа юм.  Амьдрал гэдэг  тэр чигээрээ аз жаргал, баяр баяслаар дүүрэн байдаггүй ч түүнийг хором бүрт мэдрэх нь л чухал.

Мөнгөтэй болчихвол аз жаргалтай болчихно гэдэг бас өрөөсгөл ойлголт. Мөнгө хэдий аз жаргалд нөлөөлөх боловч төгс зүйл биш. Гэхдээ л дуунд гардаг аз жаргалын нэг түлхүүр. Нөгөө талаар их мөнгө бас зовлон авчирдаг. Аз жаргал авчрах гээд байгаа  мөнгө зүгээр нэг тэнгэрээс буучихдаггүй. Өнөөдөр жишээ нь Монголд хэн их аз жаргалтай вэ. Мөнгө их олсон нь уу, мөрөөрөө явж байгаа нэгэн нь үү.   Хамгийн баян, хамгийн үнэтэй байшинтай, хэний ч унаагүй машинтай байлаа гээд сэтгэлийн аз жаргалтай байж чаддаг уу. Буруу аргаар олсон мөнгөнөөсөө айж,  баригдах вий гэж  амьдрах аз жаргал мөн үү. Ингээд бодохоор эгэл жирийн амьдрах сайхан.

happiness-wide

Бусдад хор хүргэхгүй,  урдах ажлаа сайн хийгээд, тэрнээсээ таашаал авч, хууль зөрчихгүй,  хүн чанартай амьдрахад аз жаргал чамаас айхтар зугтаад байхгүй л болов уу.

Аз жаргалыг алсаас бүү хай. Зөв амьдарвал аз жаргал гэдэг та өөрөө юм.

Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

$
0
0

-29092014-1411970963-1585040706Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх, хөших өвчинд нэрвэгдэх нь их байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь, ажиллах цагийн уртад сунаж, татагдан ядаргааг бий болгодог. Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүү гэмтэж улмаар хүзүү өвдөх өвчинд нэрвэгддэг.

Урт хугацаагаар суугаад, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай.

Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн ширээнийхээ нүүрээс 10-30 градус жишүү байх тусгай хавтанг захиалгаар хийлгэж хэрэглэвэл хүзүү өвдөхөөс сэргийлэхэд нэн ашигтай юм.

Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь хөдөлгөх маягаар дасгал хийж байвал сайн. Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана.

Ойр зайгаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүнд муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм.


Яаж хүндрэлгүй төрөх вэ?

$
0
0

11416290_886825514720397_3447303851741678861_o9-10 сартай жирэмсэн эхийн төрөлтийг хүндрэлгүй явуулахын тулд эрт үеэс зарим нэг зан үйлийг баримтлах шаардлагатай байжээ.

1. Жирэмсэн эхийн орны дэргэд цэцэг тавихгүй байх.
Ялангуяа жирэмсний сүүлийн сард жирэмсэн эхийн үнэрлэх мэдрэмж их хурц болдог. Тиймээс элдэв төрлийн ургамал, эцэг навчны үнэрт маш түргэн харшил өгдөг.

2. Хүйтэн усанд орохгүй байх.
Хүйтэвтэр, цэв хүйтэн усанд орох, шүршүүрт байнга зогсох нь судасны цусан хангамжийг агшаадаг. Энэ нь төрөлтийн процесст хүндрэл учруулж болзошгүй.

3. Дуу дуулахгүй байх.
Үндэслэл бий. Дуу дуулах үед гэдэсний, тэр дундаа савны булчингийн агшилт явагддаг учраас тэр. Түүнчлэн үр хөврөлийн байрлалыг өөрчилж болзошгүй. Энэ нь мэдээж төрөх явцад сөргөөр нөлөөлнө.
pregnancy-small
4. Түүхий сүү уухгүй байх.
Түүхий сүүнд элдэв төрлийн нян, бичил биетүүд түргэн үрждэг учир жирэмсэн эхэд тохирохгүй. Өвчин үүсгэгч нян бактери нь урагт сөргөөр нөлөөлдөгийг санууштай.

5. Давсны хэрэглээг огцом хязгаарлах.
Давс нь бие организмын шингэнийг барьж байдаг тул энэ нь бөөрөнд илүү ачаалал үүсгэнэ. Үүнээс болж төрөлтийн явцад бөөрний асуудал үүсэх магадлал бий.

6. Аман секс хийхгүй байх.
Жирэмсний сүүлийн сард эмэгтэй хүний гормоны фон (дэвсгэр) өөрчлөгддөг тул үрийн шингэнд байх цагаан нэгдэл харшил өгдөг. Иймд энэ зөвлөмжийг дагах нь зүй.

Өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлэх 5 алтан дүрэм

$
0
0

osworХүүхдийн хүмүүжил, суурь төлөвшил, ирээдүйн амьдрал нь дунд боловсролын сургуулиас ихээхэн шалтгаалдаг. Бага ангийн хүүхдийг эцэг эх нь хянаад байж чаддаг. Гэтэл хүүхэд шилжилтийн насанд хүрч анги дэвшихийн сацуу эцэг эхийн анхаарал, хяналт сулрах, бүгдийг сургуульд даатгах хандлага, сонирхол давамгайлах нь ажиглагддаг. Багш нар тэр болгон хүүхэд бүртэй тулж ажиллах боломжгүй. Чухам хүүхдийн энэ эгзэгтэй үед л эцэг эхийн зүгээс тавих хяналт илүү сайжрах, чанаржих шаардлагатай. Тэр бага насны хүүхэд биш тул үргэлж тантай санал нийлэхгүй байж болно. Иймд өсвөр насны хүүхэдтэй ажиллах үр дүнтэй таван арга барилыг толилуулъя.

Нэг. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө барьж сур
Энэ бол эцэг эхийн гол үүрэг. Түүний сурлагын дүн, биеэ авч яваа байдал танд таалагдахгүй байсан ч хашгирч уурлахыг урьдал бүү болго. Энэ хүүхдэд нэмэлт стресс авчрахаас өөр үр дүнгүй. Тэр өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа. Тэгэхээр учир шалтгааныг нь хүүхдийн хамт олохыг эрмэлз. Таны ийм эерүү хандлага хүүхдэд тань итгэл найдвар, урам зориг өгнө. Амжилт гаргах үндсийг нь олчихлоо гэсэн үг.
42-17517503
Хоёр. “Мэдэхгүй” гэж хэлэхээс бүү ич
Хүүхдийн анги дээшилж хичээл олширч, гүнзгийрэх тусам тусалъя ч гэсэн эцэг эхчүүдэд мэдэхгүй, чадахгүй зүйл цөөнгүй гарах нь бий. Эцэг эх бүгдийг мэдэж байх албагүй л дээ. Их мэдэгчийн дүр эсгэж буруу зөрүү заахаас илүү үнэнээ хэлчихвэл хүүхдэд тустай. Ямар ном ашиглах, яаж давтвал үр дүнд хүрч болохыг зөвлөөрэй. Хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэхэд анхаарах нь чухал.

Гурав. Бусад хүүхэдтэй бүү харьцуул
Эцэг эхийн хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн түгээмэл алдааны нэг. “Тэр сайн байхад чи яахаараа…”гэх мэтчилэн харьцуулах нь ямар ч үр ашиггүйгээс гадна хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулж, идэвх санаачлагыг боолчилдог муу талтай. Харин хүүхдийн бага ч гэсэн ахиц, амжилтыг үнэлж, өмнөхтэй нь харьцуулж байх нь үр дүнтэй. Ер нь хүүхдэд аль болох “чи чадна”, “чамд тийм чадвар байгаа гэдэгт итгэж байна” гэх мэтчилэн үгсийг илүүтэй хэрэглэж байхыг зөвлөе.

Дөрөв. Хүүхдийг магтахаа бүү март
Том бол сон хүүхдийг магтах хэрэггүй гэж эндүүрэв ээ. Тэд чинь хүүхдээрээ л байгаа шүү дээ. Элэгсэг дотно харьцаа, урам зориг хайрласан үг өсвөр насны хүүхдэд ус агаар шиг хэрэгтэй. Зөвхөн сурлагын талд дээр ч бус. Байхгүйд чинь гэр орноо цэвэрлэчихсэн байвал “Миний хүү (охин) том болжээ. Ээж (аав)-даа түшиг, нэмэр болж байна” гэх мэтчилэн магтвал эдийн засгийн хэлбэртэй хүйтэн урамшууллаас ч илүү үр өгөөжтэй тусна шүү. Хүүхдийн урам зоригийг мохоох үйлдэл бүү хийгээрэй.

Тав. Хүмүүжлийн нэгдсэн тактикийг боловсруул
Гэр бүлийн гишүүдэд хүүхдийг хүмүүжүүлэх үзэл бодол, хандлага янз бүр байх нь бий. Эцэг нь хүүхдээ зандарвал эх нь өмөөрөх жишээтэй. Байр сууриа нэгтгэж чадаагүйн хор уршиг нь хүүхдэд тусдаг. Ийм хүүхдийн хүмүүжилд нэгдсэн байр суурь, тактикийг боловсруулах нь чухал.

Хайртай залуудаа үргэлж өнгөлөг, сайхан харагдах хэрэгтэй

$
0
0

1441720594_10014698_358447481014727_2322449284684458883_nЭр, эм хүмүүс хамтран амьдрах үедээ бие биенээсээ нуух зүйл бараг үгүй болдог билээ. Мэдээж бүсгүй та түүнтэй анх болзож байх үедээ үнэхээр өөгүй цэвэр байсан бол одоо та түүний хажууд нүүрэндээ маск түрхээд батгаа шахаад огт санаа зовох зүйлгүй болсон. Гэхдээ та түр хүлээгээрэй.
Түүний өмнө хийж буй эдгээр үйлдлүүд романтик харьцааг тань аажим, аажмаар багасгаж, харилцааг тань хөргөдөг байж болох талтай.
-Тэр таныг нүүрээ хэрхэн цэвэрлэж байгааг болон батгаа хэрхэн шахаж байгааг харах албагүй. Тэр үүнийг эсэргүүцэхгүй л дээ. Гэхдээ тэр ч бас таны өмнө нүүр амныхаа батгыг шахаад зогсвол танд ч бас тааламжтай санагдахгүй нь лавтай. Тиймээс та нүүрний бохирдлоо цэвэрлэх гэж байгаа бол угаалгын өрөөгөө сайтар түгжээд л боллоо. Харин түүний өмнө гарч ирэхдээ цэвэр, өнгөлөг болсон байх ёстой шүү.

couple-in-love
-Ажил тань бүтэн долоо хоногийн турш таныг сайхан, цэмцгэр, өөгүй байхыг шаарддаг. Ийм үед амралтын өдрүүдээ нүүрний будаггүй өнгөрөөхийг хүсдэг тань туйлын зөв. Гэхдээ та эдгээр өдрүүдэд чийгшүүлэгч тос, уруулын бальзамаас битгий татгалзаарай. Эдгээр гоо сайхны хэрэгсэл нь таныг цэвэр цэмцгэр, арчилгаатай мэт харагдуулна.
-Угаалгын өрөө бол маш эрсдэлтэй бүс. Заримдаа бид энд “эмэгтэй хүнийг гэрчлэх баримт”-аа мартчихдаг. Түүнээс гадна бүсгүйчүүд эрчүүдийн сахал хусдаг зүйлсийг асуулгүй хэрэглэх нь тэдэнд таалагддаггүй гэдгийг тооцон үзэх хзрэгтэй.
-Их ачаалалтай өдрийн дараа гэртээ ирээд усанд орж, үсээ дээш нь шууж, ямар ч хамаагүй, хэлбэр муутай, хөнгөн зөөлөн юм өмсч, буйдан дээрээ цагираглан хэвтэхийг заримдаа бид хүсдэг шүү дээ. Гэхдээ та усанд орохдоо сайхан үнэрт гель хэрэглэхээ мартаж болохгүй. Харин үс тань богинохон бол нүүрнийхээ эргэн тойронд бага зэрэг үс гаргачих. Зөөлөн хэрнээ хэлбэр муутай хувцсаа сэгсгэр халатаар орлуулаарай. Харин ийм байдалтайгаар оройн хоолоо л хийж болохгүй. Санамсаргүй асгасан тосны толбо бүх зүйлийг үгүй хийчих ч юм билүү.
-Залуу эхнэрүүд оройн хоол бэлтгэх талаар арвин их хүч, чадвар хуримтлуулдаг. Гэхдээ та цэвэрхэн гоё хувцаслаад, үсээ сайхан самнасан бол хамгийн муу шарсан өндгийг түүний өмнө тавьсан ч тэр огт уурлахгүй. Мэдээж энэ үед гал тогооны чамин аяга таваг, амны цаасыг мартаж болохгүй.

Гучин настай эмэгтэйн анхаарах ёстой 4 зүйл

$
0
0

11124161_873164566088859_2068773886_nГучин нас… Амьдралаас олон зүйлийг авсан юм шиг боловч бас олон зүйлийг алдсан намбатайхан нас юм. Ихэнх 30 настай эмэгтэйчүүд гэр бүлтэй болж, нэгээс хоёр, зарим нь гурван хүүхэдтэй болчихсон амьдрал нь ерөнхийдөө тогтсон байдаг. Ажил төрөл дээрээ тодорхой байр суурь эзэлсэн байх бөгөөд удирдлагууд гүйцэтгэх ажилд томилохоосоо илүүтэйгээр итгэл үзүүлэн бага ч гэсэн удирдлагын эрх өгч эхэлдэг.

Харин албан тушаал, гэр бүлийн хүрээнд байр суурьтай болсон тэдний бие хүн, биеийн эрүүл мэнд хаашаа явдаг гэж бодно. Гучин настай эмэгтэйг боловсорч гүйцсэн жимстэй зүйрлэх нь бий. Үнэндээ төгс эмэгтэйн нас ч гэж хэлдэг. Гэхдээ энэ төгс эмэгтэйн биед санаа зовоосон асуудалууд шинээр гарч ирдэг.

Асуудал

1. Үс унах нь ихэснэ

Хумсаа ургуулан гоёх гэхлээр хугарч эсвэл хажуугаасаа сэтрэнэ. Арьс ерөнхийдөө хуурайшина. Чихэрлэг зүйлс, школад идэхлээр шүд янгинаж өвдөх нь төвөгтэй. Таргалалт бас зовооно, ялангуяа гэдэс хэвлий хэсгээр таргалж харвинтай болдог. Ингээд л тоочоод байвал овоо урт жагсаал гарна даа. Гэхдээ мэдээж ингэлээ гээд сэтгэлээр унан хөгширлөө гэж бодох хэрэггүй л дээ. Бүхий л бэрхшээлд ямар нэгэн гарц байдаг.

Хамгийн гол нь өөртөө илүү их анхаарах хэрэгтэй. Үс хуурайшин унах нь ихэсвэл доорх хэд хэдэн аргыг хэрэглээрэй.

- Үсээ шампуниор угаасны дараа заавал ангижруулагчаар зайлах хэрэгтэй. Ангижруулагчийн оронд тэжээлийн тосоороо зайлсан ч болно. Долоо хоногт ядаж нэг удаа тэжээлийн тос түрхэж халуун алчуураар ороогоод хэсэг хугацааны дараа угаагаарай.

- Хүүхнүүд бид хааяахан шар айраг уудаг. Харин энэ удаа үсээ угаахын тулд шар айргийг худалдан аваарай. Тэр дундаа монгол шар айраг буюу боргиог авч болно. Үсээ угаасны дараа шар айргаа үсэндээ түрхээд 30-40 минут зориулалтын малгай өмсөнө. Хэрэв байхгүй бол гялгар уут угласан болно. Шар айрагны ачаар үс гялалзсан эрүүл өнгөтэй болох бөгөөд хаг арилдаг юм.

Өндөгний шарыг хар талхны голтой зуурч түүнийгээ хуйхандаа түрхээд 30-40 минутын дараа сайтар зайлна. Энэ нь хуйханд тэжээл өгөхөөс гадна үс хуурайшихаас хамгаалдаг. Угаахад жаахан төвөгтэй боловч үр дүн нь шууд л мэдрэгддэг нь сайхан.

2. Коллаген дутагдана

Арьс хуурайших, үрчлээ үүсэх, үс унах, хумс сэтрэх хугарах зэрэг нь коллагений дутагдалаас үүдэлтэй гэдгийг хүүхнүүд маань мэдэх байх. Үндсэндээ коллаген нь уургийн нэг төрөл юм. Уурганд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азотын элементүүд агуулагддаг. Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч Амин хүчилүүдээр баялаг уураг юм. Хүний биеийн бүтцийн 40%, арьсны 75% орчимыг коллаген хэмээх энэ уураг бүрдүүлдэг. 25-н наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5% багасдаг. Ингэснээр бид 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байна. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширч, өвчин, шархаа эдгээхдээ 1/3% илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Ийнхүү коллаген багассанаас үүдэн хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг. Тиймээс өөрөөсөө мөнгө харамлалгүй коллагенийг заавал уугаарай. Мэдээж өдөр бүр тогтмол уух нь үр дүнтэй бөгөөд унтахын өмнө уувал илүү үйлчилдэг байна. Коллагенийг нэг сар бүтэн уугаад нэг сар завсарлана. Тэгэхлээр жилд 6 удаа л худалдаж авахад хангалттай гэсэн үг.

3. Хүн бүрийн сайхан инээмсэглэлийн гэрч нь шүд юм. 

Муухан шиг шүдтэй хүн хүний өөдөөс итгэл дүүрэн харж чаддаггүй. Гэхдээ бүх л хүмүүс танан цагаан шүдтэй байхгүй нь мэдээж. Тиймээс байгаа шүдээ хайрлах хэрэгтэй. Өдөр бүр заавал угаа. Хэзээ ч хойш тавьж, залхуурч болохгүй.  Эмэгтэйчүүд бид хүүхэд  төрүүлсний дараа шүдээ цоорсныг илүүтэй мэддэг. Энэ нь кальцийн дутагдалд орсны шинж юм. Жирэмсэн буюу хөхүүл үедээ кальцийн агууламж өндөртэй сүү, хоол зэргийг түлхүү хэрэглэвэл шүд цоорохоос сэргийлнэ.

Хөнгөнөөр бие засахдаа шүдээ зуух нь шүдний сулралаас найдвартай сэргийлдэг.

Өглөөдөө давстай усаар шүдээ тогтмол зайлах нь шүднээс гадна хоолойн өвчнөөс хамгаална.
Хэрэв зайлшгүй тохиолдолд шүдээ авахуулсан бол хугацаа алдалгүй хиймэл шүд хийлгэх хэрэгтэй. Сайхан инээмсэглэлийн цаана шүдгүй буйл цухуйх нь арчаагүй бөгөөд муухай харагддаг. Түүнээс гадна эрүүл шүднүүд нь хоорондоо зай гарч сулрадаг.

4. Харвин… 

Гэдсээрээ таргалах нь эмэгтэй хүний гоо сайхныг тэр чигээр нь үгүй хийдэг. Эмэгтэй хүн гэдгээ мэдрэхэд нарийхан бэлхүүс хамгийн их үүрэгтэй.

Аборт хийлгэхэд харвин үлддэг. Төрөөгүй бас махлаг биш хэрнээ харвинтай эмэгтэй хүн байдаг. Энэ нь ихэвчлэн зориудын үр хөндөлтөөс үлдсэн үр дүн юм. Тиймээс бид гоо сайхнаараа ч, эрүүл мэндээрээ ч хохирохгүйн тулд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэй.

- Хэт их хооллолт харвинг тэжээнэ. Хоолны дэглэм барьж турах нь хэцүү байдаг. Гэхдээ л тэвчих хэрэгтэй. Тэвчихийн тулд өглөө, өдөр гэсэн хоёрхон хоолны цагтай болоорой. Өдөр ахиухан идсэн ч таргалалтанд нөлөөлөхгүй. Харин орой огт идэхгүй байх хэрэгтэй. Нар шингэсэнээс хойш идсэн хоол хүний биед хор болдог байна.

- Цаг ямагт бэлхүүсээ татаж сур. Бэлхүүс татаж нь сурах нь  хийхэд төвөгтэй байдаг ч удалгүй биед хэвшил болдог. Алхах явцдаа бэлхүүсээ татахад нуруу цэх болохын зэрэгцээ толгой дээгүүр харц тэнүүн болдог.
Төрсний дараа бэлхүүсээрээ бүс, даруулга хийвэл гэдэс амархан татардаг. Дээр үед монгол эмэгтэйчүүд дээл өмсөөд бүсээ чанга бүслэдэг байсан нь харвингүй байх гол үндэс болдог байжээ.

Бүсгүйчүүд ээ, хамгийн гол нь өөртөө хайртай байж, сэтгэл санаагаар унахгүй байвал аль ч насанд “наснаасаа залуу харагдах” боломж хангалттай байдаг гэдгийг сана.

Дотоод таргалалт эрчүүдийн ясыг гэмтээдэг

$
0
0

fatmentfeministХэрэв тухайн эрэгтэй “шар айрагны гүзээ”-тэй бол мань хүн зүрх, судасны өвчин болон ясны асуудалтай хүмүүсийн бүлэгт багтаж байна гэсэн үг. Ийм дүгнэлтийг Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн судлаачид хийсэн байна.

Эрчүүдийн таргалалт астма өвчин, холестерины өндөр агууламж, нойргүйдэлтэй хавсардгийг бид мэднэ. Тэгвэл үүн дээр ясны өвчлөл нэмэгдэж байна. Өнөөг хүртэл остеопороз буюу яс судлалын дийлэнх ажлууд эмэгтэйчүүдэд хамаатайгаар хийгдэж байсан юм.
article-2489272-1300CABA000005DC-214_634x434
Тэгвэл эрдэмтэд энэ удаа эрчүүдийн ясыг судлав. Дунджаар 34 настай илүүдэл жинтэй гучин таван эрэгтэйд судалгаа хийжээ. Голчлон тэдний хэвлий, гуяны хэсгүүдийн томографи зургийг авч шинжлэв.

Ингэснээр булчин болон өөх, тослогийн хэмжээг тодорхойлсон байна. Мөн арьсан доорх өөхний зузаан ясны бат бэх чанарыг хоёр дахин бууруулдаг болох нь тэр үеэр тогтоогджээ. Үүнд биеийн нийт жин болон тухайн хүний наслалт онцын нөлөөлөл үзүүлсэнгүй.

Гэрийн нөхцөлд үсээ өтгөн, хөвсгөр болгох нууцаас…

$
0
0

10450431_397568510422495_617358487794782645_nУрин дулаан хаварын улирал ирлээ. Охид, бүсгүйчүүд маань мэдээж малгайндаа баяртай гэж хэлж. Өглөг сайхан үс хэн бүхний чимэг. Тиймээс л үс сайхан бол зүс сайхан гэдэг.

Гэтэл өвлийн турш малгайнд дарагдсан үс тань таныг гундуухан харагдуулаад байна уу? Шалчийж налмайчихаад нэг л болж өгөхгүй байгаа бол эмэгтэйчүүд та бүхэн минь доорхи зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Энэ бол маш энгийн бөгөөд үсийг богино хугацаанд өтгөн, хөвсгөр, эрүүл намирсан болгох арга юм. Гэхдээ ганц хоёрхон удаа хийгээд л таны хүссэн үр дүнг өгнө гэж байхгүй шүү. Тиймээс тогтмол хийж заншаарай! Юутай ч эхний удаагаас авахуулаад л таньд өөрчлөлт мэдрэгдэх болно.

Шингэн, шулуун үсэнд зориулсан шар айраг, өндөгний маск: Шим тэжээлээр баялаг шингэн талх буюу шар айргийг хэрэглэвэл шулуун, налчийсан үс хөвсгөр болж өөрчлөгдөнө. 50 мл хольцгүй шар айраг, нэг өндөгтэй хольж байгаад хуурай үсэндээ түрхэж гялгар уутаар боогоод 30 мин дараа угаана.

Төмс, зуун настын холимог маск: Үс уналтыг багасгаж, ургуулж өтгөрүүлэх үйлчилгээтэй маск. Нэг төмсийг хальсалж шүүсийг нь шахаад дээр нь хоёр хоолны халбага зуун настын гель, 1 хоолны халбага зөгийн бал, тус бүр 1 ампул А болон Е витамин нэмнэ. Эдгээрийг холиод холимогоо хуйхандаа түрхэж массажлан 2 цагийн турш толгойгоо боож, цэвэр усаар зайлж угаана.

Нимбэгний ангижруулагчаар угаа: Хэрэв үс чинь шингэн, тэгсэн атлаа уг хэсэгтээ бага зэрэг тослог, үзүүр хэсгээрээ хуурай байдаг бол нимбэгний шүүс, усыг тэнцүү хэмжээгээр хольж үсэндээ түрхэж массажлаад 5 минутын дараа зайлаарай. Үүнийг шампунь, ангижруулагч хэрэглэснийхээ дараа ч түрхэж болно. Учир нь энэ маск таны үсийг амь оруулах болно.

Өтгөн үстэй болохыг хүсвэл өөрөө шампуниа хийгээрэй: 250 мл хүүхдийн шампунь, В витамины ампул тариа, 60 мл халгайн ханд, 60 мл тосон туулгыг холиод том шампунийн саванд хийж хэрэглээрэй. Гэрийн нөхцөлд хийж болох энэ шампунийг туршиж үзэхэд илүүдэхгүй.

Нимбэг арьсыг чийгшүүлж сэргээдэг

$
0
0

lemon-face1. Батганы хэмжээг багасгахын тулд өдөрт хэд хэдэн удаа арьсны асуудалтай хэсгийг нимбэгний хэрчмээр арчина. Арьс хөлрөх зуны цагт ч гоо сайхны энэхүү арга хэмжээг авч болно.
2. Нимбэг нь хэвийн болон тослог арьсыг чийгшүүлэх, сэргээх боломжтой. Үүнд: 1ш нимбэг, хагас аяга архи байхад л хангалттай. Нимбэгийг бүхлээр нь үрэгчинд үрээд дурдсан хэмжээний архи хийнэ. Ингээд 5 хоног харанхуй газар байлгана. Хугацаа дуусмагц хандыг марлиар шүүж аваад хэрэглэнэ.
3. Батгаших хандлагатай, тослог арьсанд архиар хандалсан нимбэгэн дээр хагас аяга ус хийгээд мөсний жижиг савнуудад хийж хөлдөөнө. Тэгээд хөлдсөн шоогоор нүүрээ арчих нь үр дүнд хүргэнэ.
4. Сэвх батгыг үл анзаарагдам болгох, цайруулахын тулд нимбэгний шүүсийг буцалсан устай тэнцүү хэмжээнд авч бий болсон хандаар арьсаа өглөө болон унтахын өмнө арчина.
5. Нимбэг нь үрчлээсийг багасгах үйлчлэлтэй бөгөөд арьсыг булбарай зөөлөн болгоно. Нимбэгний хэрчмийг усанд холиод нүүрээ арчихад үр дүнгээ өгнө.
6. Хэт хуурай арьсанд нимбэгийг бүхлээр нь үрэгчинд үрээд 100 мл спирт хийгээд нэг хонуулна. Үүний дараа марлиар шүүгээд хөөсөрсөн өндөгний уураг хийнэ. Бий болсон маскийг нүүрэндээ 15-20 минут байлгана.


Харшил хүндрэхэд нөлөөлдөг 9 зүйл

$
0
0

-07042015-1428397658-594510151-harshilШороо тоос, ургамлаас болоод нус нулимстайгаа холилдон байж суух газраа олж ядах харшлын улирал хаяанд иржээ. Тиймээс бүх харшилтай хүмүүстэй зориулаад доорхи зөвлөгөөг оруулж байна.

Харшил гэдэг үг монголчуудын хувьд хадны мангаа гэдэг шиг л сонсогдох болсон. Ургамал, эм тариа тэр ч бүү хэл хүйтний харшилд “дарлуулсан” иргэдийн тоо сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг шиг олширч буй гээд хэлчихэд болно. Хэрвээ та харшилд “дээрэлхүүлмээргүй” байгаа бол анхаарлаа наашаа хандуулна уу.
СТРЕСС
Харшил хүндрэхэд стресс нилээд үүрэг гүйцэтгэдэг. Стрессдэх, нойр муу байх аваас биеийн дархлаа муудаж харшил хүндэрнэ. Харин стрессээс гарах арга бол сайн унтах.
ОРОЙН ХООЛОН ДЭЭР ВИНО ХЭТРҮҮЛЖ ХЭРЭГЛЭХ
Архины төрлийн зүйлс нь харшлын шинж тэмдгийг гурван хувиар нэмэгдүүлдэг байна. Жишээ нь харшлын улмаас үүссэн нус гоожих, нүд улайх зэрэг шинж тэмдгүүд ихэсдэг юм.
ХОЦОРЧ ЭМ УУХ
Харшил эхлэхээс өмнө эм уувал эмний үйлчилгээ илүү сайн байдаг. Харшлын улирал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс эм ууж эхлэх хэрэгтэй.
ОРОН ДЭЭРХ ТООС ШОРОО
Орон дээрх тоос шороо нь харшил хүндрэх шалтгаан болно. Учир нь ор дэвсгэрийн даавууны шороо тоос гүйцэд цэвэрлэгдэхгүй байх нь орондоо орсон хойно хамар битүүрэх шалтгаан болдог юм байна. Тиймээс даавуугаа гүйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл угаалгын машиныхаа градусыг нэмэх хэрэгтэй гэсэн үг.
УРГАМАЛ
Харшлын 75 хувь нь ургамлаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд баталсан. Харшлаа хүндрэхээс сэргийлэх үүднээс гэрийнхээ ургамлыг аль болох гадаа байлгавал сайн.
ХАРШЛЫН ЭМЭЭ ОРОЙ УУХАА МАРТАХ
Харшлын эмний үйлчлэлийг сайн хүртэх арга нь орой унтахаасаа өмнө эмээ уух явдал. Шөнийн цагт эм бүхий л биеэр тархан маргааш өдөр таны хамар битүүрч, нус гоожихоос сэргийлнэ.
УСАН БАССЕЙНД ОРОХ
Харшлыг хүндрүүлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм.
ТАМХИНЫ УТАА
Тамхины утаа хажууд байгаа хүмүүстээ хичнээн их хортой болох талаар хүмүүс ярьдаг. Тэр дундаа харшилтай хүмүүс илүү их мэдрэмтгий байдаг тул утаанаас болж харшил хүндрэх нь бий.
УСАНД ОРОХГҮЙ БАЙХ
Нэгэнт гэрт шороо тоос орчихвол таныг байнга зовоох болно. Тиймээс шороо тоос гэрт орохоос сэргийлж гэртээ орж ирэх бүрдээ усанд орж хэвшээрэй.

Эмэгтэй хүн сексийн талаар…

$
0
0

cGW7qo5xM7o_500x500- Сексийг үргэлж мөнхийн байгаасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл дээд зэргийн таашаал авах хүртлээ сексийн ажлыг удаан үргэлжлээсэй гэж боддог гэсэн үг юм.

- Аман секс хийхийг хүсдэггүй мөртлөө эрэгтэй хүн эсрэгээрээ өөр дээр нь энэ энхрийллийг хийхэд эмэгтэйчүүдийн 60% нь жинхэнэ сексийн таашаалыг авч чаддаг байна.

- Эрэгтэй хүний бэлэг эрхтэний талаар найз бүсгүйтэйгээ ярилцах дуртай байдаг нь нууц биш юм. Энэ ч утгаараа тэд эрэгтэй хүний эрхтэн том байх тусмаа сексийн ажил хийхэд илүү гоё мэдрэмжийг авч чаддаг гэж үздэг аж.

- Эмэгтэй хүний хувьд сексийн тоог бус харин чанарыг эрхэмлэдэг. Ингэж бодох болсон шалтгаан нь магадгүй эмэгтэй хүн эр хүн шиг тэр бүр сексийн ажил хийсний тоогоор дур ханаж чаддаггүйтэй холбоотой байж болох юм.

- Нуулгүй хэлэхэд эмэгтэй хүн жинхэнэ секс баатартай учрахыг нууцхан хүсдэг. Энэ нь тэдний сониуч зан хийгээд илүү их зүйлийг эр хүнээс хүсч байдагтай нь холбоотой гэж хэлж болно.

- Эмэгтэй хүний хувьд секс нь маш нарийн нандин зүйл байдаг. Энэ ч утгаараа өөртөө таалагддаг аль эсвэл өөрийн хайртай залуутайгаа сексийн ажил хийхийг хүсдэг. Хэрэв энэ нууцхан мөрөөдөл нь биелэх аваас ихэд сэтгэл хангалуун байж чаддаг. Харин санаандгүй гэнэтийн тохиолдлоор өөрийн таалдаггүй, аль эсвэл шинэхэн танилцсан хүнтэйгээ дотно харьцаа үүсгэх аваас харамсаад зогсохгүй гутамшигтай зүйл хийсэн мэтээр хүлээж авдаг.

- Адал явдалт сексийг хүсдэг хэдий ч хэрхэн яаж бодит болгох тал дээр тэр бүр санаачилгыг түрүүлж гартаа аваад байдаггүй.  Харин энэ бодлыг нь эр хүн биелүүлэхийг хүлээж суудаг.

Сарын тэмдгийн өвдөлт намдаах шинжлэх ухаанаар батлагдаагүй аргууд

$
0
0

landscape-1440015799-walk-together

Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг бол эмэгтэйчүүдийн эмчид хандаж, зохих шинжилгээ өгөх нь асуудлыг шийдэх хамгийн зөв арга мөн. Гэхдээ хоол хүнснээс ч авч болох  олон төрлийн витамин сар бүрийн таагүй өвдөлтийг намдаах шидтэй.

Цагаан гаа

Тухайлахад сарын тэмдэг ирэхээс 2-3 хоногийн өмнөөс эхлэн нийт таван хоног цагаан гааны бэлдмэл хэрэглэж болно. Өдөрт 250 мг хэмжээгээр дөрвөн удаа, 500-1000 мг хэмжээгээр өдөрт хоёр удаа хэрэглэж болно. Бүх эм бэлдмэлд гаж нөлөө байдгийн адилаар цагаан гаа үрэвсэл үүсгэж болзошгүй.

Магнезим

Германд цөөн хүний дунд хийсэн судалгаагаар магнезим нь өвчин намдаах эмнээс илүү үр нөлөөтэй байжээ. Өдөрт 360-400 мг хэмжээгээр сарын тэмдэг их хэмжээгээр ирэхээс нэг хоногийн өмнөөс эхэлж гурав хоног ууна. Гэхдээ магнезим гэдэс гүйлгэхэд хүргэдэг тул хэрэглэхийн өмнө бодож үзэх хэрэгтэй.

B1 витамин

Өдөрт 100 мг B1 витамин гурван сарын турш хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 87 хувь нь сарын тэмдэг өвдөлтгүй ирдэг болсон, таван хувийнх нь өвдөлт багассан дүн гарчээ. Гэхдээ энэ судалгааг 1996 онд явуулсан, зарим асуулт хариулгүй хэвээр байгаа юм. Мөн онд өөр нэг эрүүл мэндийн сэтгүүлд сарын тэмдгийн өвдөлтийг эмчлэх ямар ч боломжгүй гэсэн судалгаа хэвлэгдэж байсан тул та эдгээр аргуудаас туршихдаа сайтар бодолцож, эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Е витамин

Өдөрт 400 нэгжээс илүү Е витамин хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөггүй байна. Е витамин нь антиоксидант шинж чанартай, дархлааны тогтолцоог дэмжиж, цусны шинэ эс үүсэхэд нөлөөлдөг байна. Сарын тэмдэг ихээр ирэхээс хоёр хоногийн өмнө, сарын тэмдгийн турш гурав  хоног дарааллаж өдөрт нэг удаа 500 нэгж, эсвэл өдөрт хоёр удаа 200 нэгж Е витамин тав хоног уувал өвдөлт намдана гэсэн судалгаа бий.

Загасны тос

Шокладтай жигнэмэг

Яагаад хөлнөөс эвгүй үнэр гардаг вэ?

$
0
0

causes-hair-smell-bad_900361f160ba6355

Хачирхалтай баримт дурдахад АНУ-ын Охиогийн иргэн Маделин Албрехт хамгийн олон хөл үнэтрсэн гэдгээр дэлхийн дээд амжилт тогтсоосон нэгэн. Тэрээр Доктор Сколлын судалгааны төвд ажиллан 15 жилийн турш 5,600 хөл үнэртсэн гэдэг. Энэ бол хүн бүхний хийхийг хүсэхээр ажил биш. Гэхдээ тэд хүний хөл, гуталнаас яагаад эвгүй үнэр гардаг талаар судлахын тулд муухай ч гэсэн энэхүү ажлыг хийдэг байна. Судалгаагаар яагаад хөл шивэртдэг вэ? гэдгийг олж тогтоожээ.

Товчхон хариулбал хөлрөлт. Мэдээж хүний арьс тэр чигээрээ хөлөрдөг. Гэхдээ яагаад хөлнөөс эвгүй үнэр ялгардаг вэ? Хоёр шалтгаан бий.

  1. Хүний нэг хөлөнд хөлс ялгаруулдаг  250,000 булчирхай байдаг. Бусад биеийн хэсгүүдээс хамгийн их хөлс ялгаруулдаг эрхтэн юм.
  2. Гутал

Шалтгаан нь бусад нүүр, гар зэргийг бодвол хөл ихэнхдээ битүү орчинд байдагт оршино. Битүү орчинд байгаа хөлний гуужсан арьсаар хооллогч Kyetococcus sedentarius гэж нэрлэгддэг бактерийн ялгадас нь/дэгдэмхий хүхэр/ хөлний эвгүй үнэр үүсгэдэг байна. Ялгадас нь хөл, гутал оймсонд оршин эвгүй ялгаруулсаар байдаг байна. Хүмүүсийн 10-15 хувь хөлний эвгүй үнэртэй байдаг гэсэн тооцоо гаргажээ. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийн хөл бусдаас илүү их хөлс ялгаруулдагт оршино.

Эрчүүдэд ямар бэлэг сонгохоо мэдэх үү?…

$
0
0

woman-giving-a-gift-to-man

Таны бэлэг бэлэглэх гэж буй хүн чинь уламжлал дагадаг уу, сонирхол нь байнга солигдож байдаг уу? Этгээд хийцтэй зүйлд дурладаг уу? гэдгийг нь мэдэж бэлэгээ сонгох хэрэгтэй

Эрчүүдэд бэлэглэх бэлгийн нэр төрөл хэдий цөөн ч сонирхолыг нь дагавал талаагдах магадлал өндөр байна. Тухайлбал: тамхи ороодог машин, универсал тонгорог хутга, ус нэвтэрдэггүй гар чийдэн, халаасны үнсний сав, этгээд даруулгатай суран бүс, дуран, түрийвч, нэрийн хуудасны хавтас, цаг, бээлий, гаанс, тамхины хайрцаг, асаагуур, үнсний сав,үнэтэй сигар, дарс, коньяк, үнэтэй сортын цай, кофе, алт мөнгөн эдлэл, дуртай кино хамтлаг зэргийнх нь DVD, тоглолтын билет, дуртай зохиолчийнх нь шинэ ном, дуртай сэтгүүлийнх нь захиалгын баримт, сахал хусах хэрэгсэл, үнэртэй ус гэх мэтийн эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны зүйл гэх мэт.

Эрчүүдэд баяраар нь ямар бэлэг өгөх вэ?

Дээрх эд зүйлс нь ихэнх цагаа оффист өнгөрөөдөг хүнд огт хэрэгцээгүй зүйл. Гэвч халаас, цүнх, гэртээ иймэрхүү жинхэнэ эр хүний эдлэлтэй хүн өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ байнга мэдэрч байх болно.

Эрчүүдэд баяраар нь ямар бэлэг өгөх вэ?

Мөн сонирхлоор нь:

  • Спортоор хичээллэхэд хэрэг болох зүйлс: төхөөрөмж, спортын хувцас, сургалтын видео, ном
  • Хоббид нь хэрэг болох зүйлс: загас ан агнуурын хэрэгсэл, мужааны багаж, сийлбэрийн хутга, зургийн аппарат, компьютерийн шинэ хэрэгсэл
  • Бэлэг дурсгалын зориулалттай, чамин хийцтэй ширээний тоглоом: шатар, даам, даалуу, хөзөр
  • Үнэтэй чамин бичгийн хэрэгсэл: ширээний хэрэгсэл, үзэг, органайзер, тэмдэглэлийн дэвтэр, хавтас
  • Дотнын чинь хүн бол хувцас, хэрэглэл: үнэтэй сорочкан цамц, зангиа, хүзүүний алчуур, ороолт
  • Томилолт, аялалаар их явдаг хүмүүст: аялалын цүнх, аялалын сэрүүлэгтэй цаг, халуун сав, мини ус буцалгагч
  • Оюутан залууд оюутан охиноос түүний өмнөөс курсын ажлыг нь хийж өгөх

Эрчүүдэд баяраар нь ямар бэлэг өгөх вэ?

Эрчүүдэд баяраар нь ямар бэлэг өгөх вэ?

Автомашины хэрэгсэл: автокосметик, хүрдний бүрээс, тоглоом гэх мэт цуглуулгад нь нэмэрлэх зүйлс мөн сонирхлыг нь дагуулж болох юм байж болох юм. Ер нь эр хүндөөрийг нь жинхэнэ эмэгтэйн дэргэд байгаа жинхэнэ эр хүн гэдгийг нь мэдрүүлж чадвал үүн шиг сайхан бэлэг гэж үгүй.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>