Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Ногоон цай харшилд төдийгүй ханиаданд тустай

$
0
0

phpobGZUd-24022016-1456293298-550750714Ногоон цайг 4000 жилийн өмнөөс Дорнодод эмчилгээнд ашиглаж иржээ. Ургамлын гаралтай цайнуудаас хамгийн түгээмэл, бас хамгийн олон ашиг тустай нь ногоон цай юм. Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд илрүүлсэн билээ.

Хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусны даралтыг багасгах хүртэл эмийн олон чанартай учраас энэ цайг Ази даяараа хэрэглэж ирсэн. Ногоон цай нь байхуу цайнаас ч илүү ашиг тустай аж. Учир нь байхуу цайг исэлдэх боломжтойгоор боловсруулдаг бол, ногоон цайг тэгдэггүй. Иймээс ногоон цай нь антиоксидант болон поли-фенолын чанараа дээд зэргээр хадгалсан байдаг юм. Ялангуяа нарны гэрэлд ургасан ногоон цай витамин, ашигтай элементүүдээр дүүрэн байдаг.

Ногоон цайны гайхалтай ашиг тусаас хүргэе.

  1. Жин барина. Ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Ногоон цайнд агуулагдах полифенол нь хоолыг калори болгодог, өөхний исэлдэлтийн түвшинг идэвхжүүлдэг юм.
  2. Чихрийн шижин. Ногоон цайг хоолны дараа уувал цусан дах сахарын хэмжээний өсөлтийг удаашруулдаг учир глюкозын хэмжээг зохицуулдаг. Ингэснээр их хэмжээний инсулин үйлдвэрлэгдэхээс сэргийлнэ.
  3. Зүрхний өвчин. Ногоон цай нь цусны эсүүдийг тайвшруулснаар, цусны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай болгодог. Мөн цусны бөөмүүдийн бөөгнөрөөлөөс сэргийлж, тал харвалт, зүрхний шигдээснээс хамгаална.
  4. Хоол боловсруулах эрхтний хорт хавдар. Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний хорт хавдрын эрсдэлийг бууруулахаас гадна, ерөнхийдөө эрүүл эсүүдийг устгалгүйгээр хорт хавдрын эсүүдийг устгадаг гэдэг.
  5. Холестрол. Ногоон цай нь цусан дахь муу холестролыг бууруулж ашигтай холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.
  6. Алзхеймер, Паркинсоны өвчин. Энэ аймшигтай өвчнүүдийн магадлалыг ногоон цай бууруулдаг гэнэ. Учир нь ногоон цай нь тархины эсүүдийг үхэхээс сэргийлж, гэмтсэн тархины эсүдийг сэргээдэг аж.
  7. Шүдний илжрэл. Судалгаагаар цайнд агуулагддаг catechin хэмээх химийн антиоксидант нь хоолойны үрэвсэл, амны хөндийн өвчлөлүүдийг үүсгэгч бактериудыг устгадаг нь тогтоогджээ.
  8. Цусны даралт. Ногоон цайг тогтмол хэрэглэснээр даралт ихсэхээс сэргийлнэ.
  9. Амин дэмийн эх булаг. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.
  10. Гоо сайхан. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
  11. Бэлгийн дур хүслийг сайжруулж бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд хүч нэмдэг.
  12. Харшил. Улирал солигдох болгонд харшлын чинь тоо нэмэгдээд байгаа юм биш биз? Тэгвэл ногоон цай ууж эхлээрэй. Ногоон цай зөвхөн харшлын үед төдийгүй найтаах, өнгөцхөн ханиад туссан үед уухад хэрэгтэй.
  13. Уур бухимдал. Ногоон цайны навчинд теанин хэмээх амин хүчил агуулагддаг. Энэ нь биеийг тайвшруулж, тайтгаруулах үйлчилгээтэй.

Ногоон цайг хэрхэн уух вэ?
Ногоон цайны нэг пакетыг, байхуу цай шиг нэг аяганд ууж хэрэглэхгүй. Харин нэг пакетыг нэг литр буцалсан усанд хандалж, гүцэнд хийж хийж хэрэглэнэ. Хэрэв нэг гүцнээс олон аяганд хийх гэж байгаа бол, аяга болгонд гурав хуваах маягаар хийгээрэй. Эхний удаад бүх аяганы гуравны нэг хүртэл, дараагийн удаад гуравны хоёр, хамгийн сүүлд аягыг дүүртэл нь хийнэ гэсэн үг. Учир нь эхний удаагийн аягалалт дутуу хандлагдсан байдаг.

Жирийн хүн өдөрт 5 аяга ногоон цай ууж болно. Учир нь ногоон цай нь шингэн гадагшлуулдаг учраас шингэнээ их алдсанаас болоод толгой эргэж магадгүй. Хэрэв чи каффейнд мэдрэмтгий бол, өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Ногоон цайнд агуулагдах таннин нь фолийн хүчил болон төмрийн нийлэгжилтийг бууруулдаг учир жирэмсэн бүсгүйчүүд ихээр хэрэглэх хэрэггүй.


Нүхжилтээс салцгаая!

$
0
0

20150210-032Арьсны нүх бол хүн болгонд л байдаг харин түүнийг арчилж цэвэрлээгүйгээс болж нүхэнд боxирдол хуримтлагдаж нүх улам томсож нүхжилт бий болдог. Тэгвэл гэрийн нөхцөлд амархан нүхжилтээс ангижрах арга бас байна.

1. Буцалсан халуун усаа саванд хийн толгой дээгүүрээ алчуур бүтээгээд нүүрээ 10 минут утана. ингэснээр таны арьсны нүхнүүд онгойж нүхэн дэх бохирдолыг цэвэлэхэд тус болно.

2. Өндөгний цагааныг нэг цайны халбага лимоны шүүстэй холиод нүүрэндээ түрхэнэ. Хатсаны датаа бүлээн усар угааж цэвэрлэнэ.

3. Мөсөөр нүүрээ арчиж нээгдэж цэвэрлэгдсэн нүхээ буцаан агшаана.

Үүнийн долоо хоног бүр давтан хийснээр таны нүүрний нүхжилт мэдэгдэхүйц багасна.

11159457_1441169056182861_6652242409331946528_n-600x447

 

Ганц бие эрчүүд яагаад хүнтэй суухыг хүсдэггүй вэ?

$
0
0

10847848_762180560529169_925619957276891448_nСэтгэл зүйн хэллэгээр бол 25-аас дээш насны гэрлээгүй, ижил хүйстэнтэйгээ хамтран амьдардаггүй эр хүнийг ганц бие гэдэг. Эр хүний амьдралд гурван эмэгтэй байдаг гэдэг. Энэ нь мэдээж хайртай эмэгтэй, гэр бүл болох эмэгтэй, ээж нь. Харин ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ? Судалгаагаар дараах хүчин зүйлтэй холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд:

Эрх чөлөөгөө алдахаас эмээдэг: Эмэгтэйчүүд хуримын дараа л зангаа хувиргадаг гэж тэд үздэг байна.

Ээжтэйгээ адил эмэгтэйг хайдаг: Ээжтэйгээ өссөн эрчүүд нилээд шилэмтгий, голомтгой зантай байдаг. Хэрэв ээж нь нилээд захирангуй ширүүн дориун эмэгтэй байсан бол тэр ээжийнхээ зааврын дагуу явах нь олонтаа. Ганц бие эрчүүд амьдралд эерэг, сөрөг гэсэн хоёр байдлаар ханддаг. Тухайлбал нэг эерэг тал нь мөнгөө зөв зарцуулж сурсан байдаг. Албан тушаал ахих магадлалтай. Эрдэм шинжилгээний ажил ч юмуу ямар нэг дорвитой бүтээл туурвих таатай боломж бүрдсэн байдаг. Ганц бие эрчүүдэд хэн ч хатуу чанга шаардлага тавихгүй, бас хардаж сэрдэхгүй болохоор сэтгэл амар тайван амьдардаг.

man-look-handsome-Favim.com-482130

Ухаантай хүн л уучлалт гуйдаг юм

$
0
0

60c355e5e098df4276de4adc46eb55b2Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа юм бол гэж, ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихаран үнэт цагаа үрэгч нар маш олон. Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөхцөөнө. Юуг ч бүү хүлээ. Юунд ч бүү найд. Авахыг хүсэгч нар нь олдож, өгөхийг хүсэгч нар нь цөөдснөөс л энэ бүхэн үүсчээ. Зүгээр л чи өөрөө хайрлаад эхлэ. Өгч эхлэ. Эргэн тойронд байгаа хүмүүст, эд зүйлст, амьтдад, модод байгальд, бүгдэд нь хайраа түгээ. Тэгвэл чи хайрыг маш их хайрыг буцаан авах болно. Гэхдээ буцаан авна гэсэн бодолтойгоор хайрлаж болохгүй шүү. Таны сэтгэл дундуур байдал чинь та хайраар дутаж байгаа болохоор л тэр. Чи өөрөө хайрыг түгээхгүйгээр өөрийгөө хайрлуулах гээд байгаагаас л хамаг юмс буруудаад байгаа юм. Би хангалттай хайрласан гэж бодож байгаа бол эндүүрэл. Бүр хоёр дахин илүү хайрла. Чи хайраар дутаж байгаа бол бусдыг хайрлахаа дутааснаас л болсон хэрэг. Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхлэ.

БОДЛЫН БООЛ НЬ БИШ ХААН НЬ БАЙХСАН

Бид биеэрээ ямар нэг үйлдэл хийхгүй гэвэл тэвчиж чадна. Мөн үгээ цэгнэж хянаж чадна. Бодлоо хянаж харин чаддаггүй. Бодохгүй гэж байгаа нь хүртэл бодол байдаг. Зөвхөн нэг зүйлийг алдахгүй бодъё гэхээр нэг мэдэхэд л өөр зүйл бодчихсон явж байдаг.Орондоо ороод унтая гэхээр бодол таныг унтуулахгүй дарангуйлж эхлэдэг. Бодол бидний хаан бид түүний боол болчихсон байдаг. Бодол яаж орж ирээд яаж таныг дарамталж байдгыг бид анзаардаггүй. Стресс бүгд бодол байдаг. Хүмүүс бодлоос зугтаж архи уух нь элбэг тохиолддог. Бодол үргэлжлсэн төлөвтэй байдаг. Нэг зүйлээс сэдэл аваад үргэлжилэн маш олон зүйл бодчихсон явж байдаг. Уг нь бол та өөрөө боддоггүй. Бодол өөрөө харваж орж ирдэг. Бид бодохгүй гэхээр өөрөө алга болчих юм шиг ойлгодог тийм биш. Бодол үгүй бол харин ч та жинхэнээсээ оршиж эхлэх болно. Хүссэн үедээ бодоод хүсээгүй үедээ боддоггүй болчих юмсан.

ИД ШИДИЙН ТӨМС

Та бусдыг уучлах гээд чадахгүй байгаа бол гомдсон хүмүүсийнхээ тоогоор биедээ төмс авч явж бай. Төмс бүхэн дээр тэр хүмүүсийнхээ нэрсийг бичээрэй. Уучлахаас нааш төмсөө биенээсээ бүү салга байнга авч яв. Унтахдаа хүртэл өвөртөлж унт. Ингэхдээ нэг л дүрмийг заавал мөрд уучлахаас нааш төмсөө яавч хаяж болохгүй. Удах тусам төмс муудаж илжрэх болно. Та уучилж илжэрсэн төмснөөсөө салхууэсвэл өмхий ханхлуулан биедээ аваад л явах уу гэдгээ тунгаан бодоод шийд.

Та төмс авч явахгүй байсан ч төмснөөс илүү зовиур болох гомдолын хүндүүрийг зүрхэндээ тээсээр байгаагаа мэдэхгүй байгаа юм биш биз. Үүнийгээ та уучилж байж л юу тээж явснаа мэднэ. Зүрх хичнээн хөнгөн амгалан болсныг тэр үед л ойлгох болно. Туршаад нэг үзээрэй.

ЯАДАГ ЮМ БУРУУГАА ХҮЛЭЭЧИХ ЭЭ

Анханаасаа л буруугаа буруу гэж мэдэхгүй зөв гэж бодож байсан бол буруу байснаа мэдсэн дариудаа буруугаа хүлээчихэд нэг их шалдаан буугаад байгаа юм үгүй. Буруугаа үнэнээсээ хүлээн зөвшөөрч чаддаг хүн бүхнийг ухаантай гэж ойлгож болно. Буруу байснаа дотроо мэдсэн байж өөрийгөө өмөөрч гүрийх чинь харин чамайг ухаантай лав бишийг чинь батлаж байгаа юм. Ухаантай биш болцаана нь юу үлдэх бол? Өөрийх нь нөгөө итгэлтэй байсан үзэл буруудахаар буруугаа хүлээхээсээ ичиж булзайруулах юмуу эсвэл минийх л зөв гэж худлаа батлах гэж бүр буруутаж улам эвгүй байдалд өөрийгөө оруулах шаардлага байна уу? Ийм байдал давтагдан хуримтлагдвал таныг нөхцөл байдал улам худалч хуурамч болгоно шүү. Анханаасаа л буруугаа нүүр бардам хүлээж чаддаг хүн ямар сайхан харагддаг гээч. Сүүлд нь нуух гэж зовох шаардлага ч гарахгүй. Яадаг юм буруугаа хүлээчих ээ. Дэлхий сөнөчихгүй нь лав.

Чамаас болж хүн хохирч, чамаас болж хүн уйлж, чамаас болж хүн зовж байхад чи түүнийг тоохгүй байна гэдэг бол харгис явдал юм. Таны зүрх царцаж байна гэж ойлго. Таных гарцаагүй зөв эсэхийг дахиад нэг нягтлаад үз. Тэр хүний оронд өөрийгөө тавиад нэг үз. Үнэхээр таных зөв байгаад уучлалт гуйх нь бусдын муу занг дэмжсэн болох гээд байж ч магд. Хэрэв тийм бол өөр хэрэг.

ҮР ДҮНГ ЗӨНД НЬ ОРХИ

Хийх зүйлээ л чин сэтгэлээсээ хий. Үр дүнг нь зөнд нь орхи. Хэт их найдлага чамайг сэтгэл дундуур болгох нь элбэг. Үр дүнг хэт их горилох нь Эгогын том илрэл. Өнгө мөнгөөр, өнөө маргаашаар,нүдэнд харагдаж байгаагааар бүхнийг бүү хэмж. Өнөөдөр жимс тарьчихаад маргааш ургацаа хураах гэж сагс барин зогсохоо боль. Бүх зүйлд цаг хугцаа байдаг юм. Бүү яар. Хийсэн л бол үрийг нь эдлэдэг нь гарцаагүй. Цаг хугцаа бүгдийг харуулах болно. Үйлээ л үнэн сэтгэлээсээ хийгээд бай. Одоо байгаа амьдралаа хүлээлтээр бүү соль. Үр дүн нь хүссэн хэмжээнд хүрсэн ч хүрээгүй ч хамаагүй. Зүгээр л ажил үйлээ чинь сэтгэлээсээ хий. Үйлийг чи үнэн хийсэн бол үр нь гарах нь үнэн бүү эргэлз. Үр дүнг горилсон сэтгэлд л зовлон шанлал үүрээ засч,өсөж бойждог юм. Ирээдүйг хүлээн дундуур явалгүй одоо дүүрэн бай.

АМЬДРАЛЫГ ДАГАЖ БҮҮ САВЛА

Та өнгөрсөн амьдралаа эргээд нэг ажиглаад үзээрэй. Зовлонтой хэцүү үе байсан яаж ийж байгаад болоод л өнгөрчихсөн нэг л мэдэхэд жаргалтай сайхан цаг ирчихсэн байдаг. Жаргалтай сайхан үе бас байсан урсаад л өнгөрсөн нэг л мэдэхэд гуниглачихсан явж байдаг. Мөн удахгүй аз жаргал дахиад л ирчихсэн байдаг. Өнгөрсөн амьдрал тийм л байсан. Ирээдүйн амьдрал ч бас тийм л байх болно. Яагаад гэвэл энэ бол амьдрал юм. Хорвоо юм. Одоо танд зовлон байгаа бол удахгүй л алга болох болно бүү шанала. Одоо танд жаргал байгаа бол хэзээ нэг цагт алга болох болно бүү онгир. Амьдрал байнга дүүжин шиг савлаж байдаг юм. Дагаж савлахгүй луужин шиг тогтуун бай. Хэдэн өдөр таны зүрхэнд зовлон хоноглоод явна. Өөр хэдэн өдөр зүрхэнд чинь жаргал ч бас өнжөөд буцна. Та байдгаараа л байна. Зовлонд уйтгарлаж, жаргалд ташуурснаар амгалан тайван байна гэж ер үгүй. Энэ савалгааг л дагаж савлалгүй юу ч болж байсан амгалан тайван байж сур.Та сэтгэл хөдлөл биш.Та бол цэвэр тунгалаг ухамсар.

Х.Баасансүрэн Эрдэнэзуу хийдийн Хамба лам

Лазерт орж байсан эмэгтэй байна уу

$
0
0

sadСайн уу би та бүгдээс нэг зүйл асуух гэсэн юмаа. Одоо 38 настай. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Ажил хийдэг. Сүүлийн хэдэн сар нөхөр маань надтай ойртсонгүй. Би гэж хүн хүсээд байгаа мөртлөө тэрийгээ хэлэхгүй явсаар өнгөрсөн долоо хоногт ажлаасаа жоохон халамцуухан ирэхээр нь оролдож үзлээ. Тэгсэн намайг шууд түлхэж байна тэгэхээр нь яагаад намайг хүсэхгүй байгааг нь асуутал “чиний үтрээ бариун биш. Нэг л сулбагар болчихсон. Тэгээд хийхээр барихгүй байгаа болохоор надад ямар ч таашаал байхгүй” гэдэг юм байна. Би ч гомдсон л доо. тэрийг минь мэдчихсэн бололтой маргааш нь надруу яриад хань нь өчигдөр дэмий юм ярьсан. Уучлаарай гэхдээ чи энэ талаар бодоод судалж үзсэн нь дээр байх гэсэн. Би хэлэхгүй явж байя гэж бодсон ч өөрөө бас хүсээд хэцүү байгаа болохоор хэн хэнийгээ зовоож хуурч байхаар гээд жоохон юм уучихсан зориг орсон дээрээ гээд хэлсэн гэсэн. Би тэгээд үтрээ агшаадаг лазер эмчилгээ хийлгэдэг юм билүү гээд үүнийг хийлгэж байсан хүн байна уу бас аль эмнэлэг сайн байна. Хэлж тус болооорой

Өөрийгөө таних 7 зарчим

$
0
0

Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ?
x_1094f93cТа өөрийнхөө сул талаа, дутагдлаа мэддэг үү? Бүрэг хулчгар зангаасаа болж хэдэн удаа гадуурхагдаж, хаана хаана орж чадаагүй вэ? Найз нөхдөдөө гадуурхагдаж байсан уу? Өөрөө өөрийгөө хэр мэдэх вэ ? Хувь хүнийхээ эрхийн талаар та ер нь бодож байсан уу? Та амжилттай сайн сурган хүмүүжүүлэгч, сайн сурагч эсвэл сайн эцэг эх байхын тулд өөрийнхөө сайн талыг болон муу талаа мэддэг, өөртэйгөө холбоотой бүх асуудлыг даван туулсан байх хэрэгтэй юм. Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Бид таныг авьяас чадвараа нээн олох аялалд урьж байна. Өөрийгөө таньж мэдэх тусам таны амьдрал илүү утга учиртай болж мөн таны давж чадахгүй байгаа асуудлын чинь шийдвэр нь таны мэдэх л зүйл байсан болохыг та харах болно. Өөрийгөө таньж мэдэхэд тань тус болох хэдэн арга.
1. Та өөрийгөө сонс. 
Та толины өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна вэ? Хүний нүдний харц зүрх сэтгэлийнх нь толь байдаг. Өөрийн дотоод ертөнц рүүгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нүдээ анин ухаан санааныхаа дууг чагнаж үргэлжлүүлээрэй. Тэгээд мэдэрч буй бүх дотоод мэдрэмжээ, санаа бодлоо тэмдэглэж аваарай.
2. Зорилтоо тодорхойл. 
Тодорхой бай онилоогүй сумны мэргэн байх боломжгүй байдгийн адил, зорилго нь тодорхой бус хүний явах ёстой газраа хүрэх нь мөн л бэрх бөгөөд боломжгүй байдаг. Зорилгоо тодорхойл, амьдралд чинь зөв чиг болох зүйлсээ жагсаан бич. Оройтолгүй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга.
3. Дуртай зүйлсээ тодорхойл.
Хүмүүс бид баярласан үедээ яагаад баярлав, гутарсан үедээ яагаад гутрав гэдгээ ихэвчлэн боддоггүй. Зөвхөн л баярласан эсвэл гутарснаа л боддог. Та дэвтэр аваад дуртай болон дургүй зүйлээ мөн яагаад дуртай яагаад дургүй вэ гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй.
4. Та өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо олж нээгээрэй.
Зарим орчин хүний сэтгэлийг тавгүйтүүлдэг байхад зарим орчин нь үүний эсрэг хүнд баяр хөөр төрүүлсэн, сэтгэл амраасан сайхан байдаг. Та өөрийнхөө сэтгэлийг амраасан, аз жаргалтай, тав тухтай байдаг орчноо мөн таны сэтгэлийг тавгүйтүүлдэг, танд тухгүй санагддаг орчноо эдгээрийн шалтгааных нь хамт жагсаан бичээрэй. Үүнийг хийх үедээ тухайн орчинд байдаг хүмүүсийг ч бас бодож хийхээ бүү мартаарай.
5. Амьдралд чинь байхгүй бол болохгүй гэсэн зүйлээ мэд. 
Амьдралд минь байхгүй бол болохгүй гэж боддог зүйл нь хүний амьдралын философийнх нь тасрахгүй чухал хэсэг юм. Байхгүй л бол болохгүй гэсэн зүйлсээ бичиж зүйл бүрийнх нь хойно яагаад энэ зүйлээсээ татгалзаж чадахгүй байгаагаа тодорхойл. Татгалзаж чадахгүй байгаа зүйл чинь өөрийн чинь хувьд зөв үү буруу юу гэдгийг тогтоо мөн түүнийхээ үндэслэлийг нь олж энэ нь таны амьдралыг үзэх үзэлтэй чинь зөрөхгүй байхад анхаараарай.
6. Зүрх алддаг зүйл бүхнээ тодорхойл. 
Бүрэг зан нь хүн бүрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг дотоод мэдрэмжийн нэг илрэл юм. Та өөрийнхөө “Хурал дээр байсан хүмүүс миний тухай юу гэж бодсон бол?”,”Ярьж байхдаа буруу зүйл хэлчихээгүй байгаа?” гэх мэтчилэн боддог айдас, эмээлт бүрээ шалтгааных нь хамт олж тэмдэглээрэй.
7. Өөрийнхөө эрхийг мэддэг бай. 
Та өөрийн эрхийн хүрээг мэддэг байхад бусдын эрхийн хүрээг ч гэсэн мэднэ. Өөрийнхөө эрхийн болон эрх чөлөөний хязгаарыг тогтоон тодорхойлоорой.

Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ?

$
0
0

LOOK8_7Саяхан 21 хоногийн амралтаа авчихаад ажилдаа орохдоо би өөрийнхөө хэт хуурайшилттай хэрнээ тасралтгүй тослогждог арьсаа эмчлэгдээд чийглэг, эрүүл болчихлоо гэж ямар их баярласан гэж санана! Шинээр авсан нүүр цэвэрлэгч, тосных уу, зуны улирлынх уу гэдгийг нь бодож олоогүй л байлаа. Гэтэл өдрийн 9-10 цаг компьютерийн ард суудаг ажилдаа эргээд орсон чинь хоёр хоногийн дараа буцаад л крем шингэхээ больчихсон. Эцсийн эцэст миний чийглэг арьс гоо сайхны бүтээгдэхүүн, цаг уур хоёрын алинаас нь ч шалтгаалаагүй, харин би компьютерийн туяанаас холдсонтой л холбоотой байсан юм байна лээ. Биднийг хөгшрүүлж, хуурайшуулж, гоо сайхныг минь алдагдуулж байгаа компьютерийн эсрэг “бамбай” барьж, надтай хамт яаралтай арга хэмжээ авах хүн байна уу?

Компьютерийн арьсанд учруулдаг гол сөрөг нөлөө нь түүний үүсгэдэг чөлөөт радикалууд болон цахилгаан статик бүсээс нь үүдэлтэй. “Дам тамхидалт”-ын адилаар бид дэргэд нь байснаараа л түүний нөлөөнд давхар өртөж байдаг. Цахилгаан статик (electrostatic field) бүс нь арьсны тэнцвэржилтэнд нөлөөлж хуурайшил, загатнааг бий болгодог аж. Харин чөлөөт радикалуудын хувьд тэд биднийг наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг юм. Анхнаасаа ямар ч төрлийн арьстай байсан, тэр хүн компьютер дээр тасралтгүй сууж ажилладаг бол арьс нь аажмаар өөрчлөгддөг. Хэвийн арьс хуурай болж, хуурай арьс хэт хуурай болж, холимог арьсанд нүхжилт томрох, хар батга ихсэх шинж тэмдгүүд илэрч, тослог арьс хэт тослогжин батгашдаг гэсэн үг. Мөн арьсны зарим нэг хэсэг тогтмол загатнаж болзошгүй. Нүүрний арьс дундаас хамгийн ихээр “хорддог” нь зовхи юм. Нүдний эргэн тойрны арьс өөрийн чийгээ тэр чигт нь алдаж, компьютер дээр удаан сууж ажилласаар байвал яваандаа инээхэд жижиг үрчлээсүүд үүсэх үндэс болдог. Нүдний доогуурх хөхрөлт, өнгөө алдаж хөх туяатай болох зэргийг ч бас компьютер дээрээ тохож болно.

Энэ бүхнийг сонсох хэчнээн сэтгэлээр унам байсан ч ямар хайртай ажлаа солилтой нь биш дээ. Харин оронд нь бүгдээрээ тэдгээр чөлөөт радикалуудтай л тэмцэх хэрэгтэй.

Дотроосоо:
• Ногоон цай антиоксидантаар баялаг. Өдөрт 2 аяга уух нь цацраг туяаны хортой нөлөөг саармагжуулахад хангалттай.
• Цитрусын төрлийн жимснүүд C амин дэмээр баялаг учраас мөн л чөлөөт радикалуудтай тэмцэх антиоксидант ихтэй.
• Өөрийгөө дотроос нь хамгаалахын тулд хоолондоо нэрс, сармис, спиначийг тогтмол хэрэглэ. Антиоксидантын агууламжаараа тэд бол “дээд амжилт” тогтоогчид. Мөн усан үзэм, лууван, улаан лооль, байцаа, буурцгийг ч тогтмол хэрэглээрэй. Эдгээр нь биеэс хорыг гадагшлуулахад өндөр нөлөөтэй.
• Улаан усан үзэм, чацаргана, ногоон цай, розмари, нарс модны найрлага орсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.
• Өдөрт нэг аяга тараг уу. Тарган дах B витамин нь цацраг туяаны хортой нөлөөг эсэргүүцэх чадварыг сайжруулдаг.

Гаднаасаа:
• Өглөө бүр чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрх. Энэ нь арьсны наана хамгаалалтын давхарга үүсгэдэг.
• “Make up base” хэрэглэх нь нүүрийг чинь тоосноос хамгаалж, цацраг туяаны нөлөөг саармагжуулдаг.
• Цүнхэндээ хийжүүлсэн ус авч яваад үе үе арьсаа шавших, арчих маягаар чийгшүүлж байгаарай. Шүршигчтэй саванд хийгээд арьс руугаа цацаж ч болно. Цэвэр усыг нүүрсхүчлийн CO2-оор баяжуулсныг хийжүүлсэн ус (carbonated water) гэнэ. Эрдэсжүүлсэн болон рашаан устай андуурч болохгүй шүү.
• Оройд арьсаа цэвэрлэчихээд чийгшүүлэгчтэй тос түрхэж тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй. Мөн тос түрхснийхээ дараа бага зэрэг хийжүүлсэн усаар арчвал энэ нь тосны чийг арьсанд чинь илүү сайн шингэхэд тусалдаг.
• Нүүрэндээ долоо хоногт заавал нэг удаа маск тавьж цэвэрлэж заншаарай. Цацраг туяа нь агаар дах тоосыг ч бас өөртөө татдаг учраас нүхийг чинь бохирдлоор дүүргэдэг. Маск тавьбал арьс чинь гүн цэвэрлэгдэнэ шүү дээ.
• 2 цаг тутамд хэт ягаан туяаны хамгаалалттай нарны тосоо түрхэж байгаарай. Хэцүү гэдгийг нь мэдэж байна л даа. Гэхдээ ядаж өглөө гарахаасаа өмнө, өдөр цайны цагаар түрхчихвэл орой бүр өнгөгүй арьстай харихаа болино.
• Туяаны шүүлтүүр, агаар чийгшүүлэгч хэрэглэх нь ч бас үр дүнтэй. Туяаны шүүлтүүр нь цацраг туяаны нөлөөг багасгадаг бол агаар чийгшүүлэгч нь хуурайшсан арьсыг чийгшүүлж, тэнцвэрийг хадгалдаг.

Хайртай хүнтэйгээ хийж үзэх 100 алхам

$
0
0

11695979_1002864936431870_5038018838484291214_n

  • Хос цамц , хос цаг , хос бөгжтэй болох
  • Хоорондоо сэтгэлийн гүндэх нууцаа ярих
  • Хамтдаа архи ууж үзэх
  • Хөтлөлцөөд юм уу сугдаад хотоор зугаалах
  • Ямар ч үг дугарахгүйгээр бие биенээ тэврэх
  • Замын голд үнсэлцэж үзэх
  • Амттай зууш бэлдэж өгөх
  • Парк орж тоглох
  • Хамтдаа далай явах
  • Нэг нэгнийхээ гэрт очих
  • Өвдөгийг нь дэрлэн унтаж үзэх
  • Гараа атгалцан унтаж үзэх
  • Хайртынхаа гарыг дэрлэн чанга тэврэн унтаж үзэх
  • Нэгнийхээ эцэг эхтэй танилцах
  • Солилцон өдөрийн тэмдэглэл бичих
  • Нэг дугуйнд сундаллаж явах
  • Үүр цайтал утасаар ярих
  • Автобусны хамгийн арын суудал дээр суугаад эцсийн буудал хүртэл аялах
  • Нэгнийхээ дуртай дууг нийлүүлэн хадгалах
  • Хайртынхаа энгэрт наалдан ханатлаа уйлах
  • Нууцаар гаран цэцэрлэгээр зугаалах
  • Нэгнийхээ нүүрийг угааж өгөх
  • Биенийхээ хумсыг авж өгөх
  • Нэгнийхээ чихийг ухаж өгөх
  • Хайртдаа хоол халбагдаж өгөх
  • Хоорондоо утасаа сольж хэргэлэж үзэх
  • Уулзах болгондоо 1000 төгрөг нийлүүлэн цуглуулаад зугаалах
  • 200 өдөрөө өнгрөөх
  • Интернет орон хоорондоо хаягаа солиод эсрэг хүйстэнээс хэнрүү нь эхэлж бичихээр мөрийцөх
  • Хоорондоо нэг хаягтай болох
  • Караоке ороод хайртынхаа төлөө зөвхөн нэг хүний концерт хийх
  • Хамт дэлгүүр хэсэх
  • Хайртдаа үүрүүлэх
  • Хамтдаа хоол хийж идэх
  • Хөгшөөн гэж дуудаж үзэх
  • Нэг нэгнийхээ дуудах үг зохиох
  • Бассейн явах
  • Цас орвол цасан хүн хийх
  • Нэг нэгэндээ дурсгалтай бэлэг өгөх
  • Зурагаа авхуулах
  • Өдрийн тэмдэглэл бичиж өгөх
  • Нүүрэн дээр нь юм наалдсан байвал арчиж өгөх
  • Өвдгөн дээрээ хэвтүүлээд ном уншиж өгөх
  • Тоглоом тоглоод хожсон нь хүсэлээ хэлэх
  • Хэнд ч хэлэхээргүй нууцтай болох
  • Хайртыгаа хардуулах зүйл хийх
  • Ямар ч холбоо барихгүйгээр хайртынхаа гэрийн гадаа хүлээх
  • Хамтдаа хичээл хийх
  • Хамтдаа номын дэлгүүр явах
  • Хамт хичээлээ таслах
  • Хоорондоо массаж хийж өгөх
  • Хамт спортоор хичээллэх
  • Хос утасны зүүлттэй болох
  • Нэгнийхээ багын альбом үзэх
  • Зөвхөн өөрсдийнхөө зурагтай альбомтой болох
  • Нэгнийхээ хойлойг бичсэн бичлэгтэй болох
  • Кино үзэх
  • Хоорондоо хамаатнуудаа танилцуулах
  • Хоорондоо гуталаа ёольж өмсөж үзэх
  • Ирээдүйд төрөх хүүхдийнхээ нэрийг ярилцах
  • Гэр бүлийн төлөвлөгөө зохиох
  • Үүрийн гал тэрэгний аялал хийх
  • Нар мандахыг хамтдаа харах
  • Шалгалтын үеэр нэг нэгнийгээ сэрээж өгөх
  • Сэрүүлэг бэлдэж өгөх
  • Гэртээ паркотны кино үзэх
  • Хамтдаа нэг зонтог хэргэлэх
  • Хамтдаа бороонд норох
  • Хамтдаа концерт үзэх
  • Зөвхөн өөрсдөө л очдог нууц газартай болох
  • Өдөржин хүлээх
  • Нэгнийхээ сайн хийдэг зүйлийг сурах
  • Нэгнийхээ хийж чаддаггүй зүйлийг зааж өгөх
  • Нэгэндээ шүлэг зохиож өгөх
  • Төлөвлөгөөгүй зугаалга хийх
  • Ямар ч шалтгаангүйгээр бэлэг өгөх
  • Нэгнийхээ гэрийн түлхүүрийг хадгалах
  • Бие биегийхээ үсийг самнаж нүүрэнд нь маск тавьж өгөх
  • Шууд сургууль дээр нь очиж гэнэтийн бэлэг барих
  • Нэгнийхэ сэтгэлийг хөдөлгөж хамдаа уйлах
  • Бүхэл өдөржин хайртынхааа боол нь болох
  • Зөвхөн хоёулхнаа амлалт өгөх
  • Хоорондын зохилдлогыг харах
  • Үнсэж өгөх
  • Унтахдаа тэвэрж унтах том чихмэл авж өгөх
  • Хайртыгаа өвдөхөд нь эм аван гэрт нь очих
  • Бүйвээн дуу дуулж өгөх
  • Хоорондоо найзуудыгаа танилцуулах
  • Хос унтлагын хувцас өмсөх
  • Адилхан саван шампунь хэргэлэх
  • Шалгалтын үеэр дэвтэр ном хичээлийг нь цэхцэлж өгөх
  • Нандин зүйлүүдээ хайрцаганд хадгалах
  • Өвдөхөд нь хажууд нь байж өгөх
  • Зөвхөн өөрсдөө л ойлгох нууц үг зохиох
  • Үнсэлцэх
  • Нэгнийхээ нурууг угааж өгөх
  • Хайртай гэж хэлэх
  • Хайртай гэхийг сонсох
  • Хэрвээ салах бол энэ хийсэн бүхнээ сайхан дурсамж болгон хадгалах
  • Хуримаа хийх

Явалдах болгоныг тэсээд хараагүй юм шиг амьдрах уу?

$
0
0

539504-640x523Сайн байна уу? Намайг А. гэдэг төрийн байгууллагт ажилладаг. Миний амьдралд тохиолдоод байгаа зүйлийн талаар зөвлөгөө авах гэсэн юмаа. Гэр бүлийн амьдралаа дотны найздаа хэлэхгүй нууж явдаг байсан гэхдээ би өнөөдөр найздаа хэлчихлээ. Бас та бүгдээс зөвлөгөө авмаар байна. Би 29 настай нөхөртэй 5 настай охинтой би энэ сайтад анх удаа захидал илгээж байна. Би нөхөртэйгөө анх 2009 онд танилцаад 2011 онд охиноо төрүүлсэн. Манай нөхөр 2012 оноос шөнө оройгоор алга болж гадуур хааяа хонодог байсан. Би уурлаад уучлаад л өнгөрдөг байлаа.

Гэтэл 2014 онд миний хань эмнэлэгт үзүүлээ гэнээ. Би яагаад эмнэлэгт үзүүлэх ёстой гэж гээд хэлсэн чинь. Би саунд ороод массаж хийлгэсэн юмаа тэгээд надаа өвчин халдаасан юм шиг байна гэдгийм би зүгээр л дуугарч чадахгүй болсон тэгээд эмнэлэгт очоод үзүүлтэл  нөхөр чинь тэмбүү гэдэг өвчин авсан байна. Харин чамд халдаагүй байна учир нь далд үедээ орсон хойно бэлгийн харьцаанд ороход халдаггүй гэнээ. Хүн хэт гомдохоор дуу гарч өгдөггүй юм байна лээ. Би тэр хүнийг охиноо бодоод л уучилсан тэрнээс хойш миний сэтгэл хөрч эхэлсэн. Бид хоёрын харилцаа муудах тусам бидний амьдрал улам сайхан болж байсан.

Манай нөхөр охиноо өдөр болгон усанд оруулахгүй арчаагүй эхнэр гэж дууддаг боллоо. Нэг өдөр л охины дотуур өмдийг солиогүй бол тэгээд л би өнгөрсөн бөөн хэрүүл. Өдөр болгон сольж байгааг шалгаж харна. Надтай гэрлэлтээ энэ жил баталуулсан. Яах гэж гэвэл хамтран зээлдэгч болгох гэж тэр шүү дээ би нөхөртэйгөө нэг ч удаа кино үзэж гадуур хамт зугаалж үзээгүй би уг нь дагуулаад явахад хүн айхаар царайтай биш дээ. Би ер нь өөрийгөө магтах дургүй.

Хамгийн гол асуудал нь манай нөхөр урьд шөнө нэг хүнтэй яриад байх шиг байсан. Бид тусдаа унтддаг. Өглөө намайг ажилдаа явах гэж байхад нэг аймаг ороод ирье гэнээ ажлаар явах гэж байгаа юмуу гэтэл хүүхдээ эргээд ирье бензений мөнгө дансанд хийгээрэй гэнээ. Ямар хүүхэд гэсэн чинь миний араар тавьж явахдаа нэг хүүхнээс хүүхэдтэй болсон юм байна. Тэр хүүхдээ эргэж ирнэ гэнээ. Над руу маш их мессеж бичсэн тэр агуу эмэгтэй ганцаараа хүүхдээ өсгөж байгаа гэнээ гээд л. Би бүр шоконд ороод өдөржин ажил дээрээ баахан алдаатай бичиг баримт гаргаад цаас үрээд суулаа. Өдөр гарч нэхсэн мөнгийг нь шилжүүллээ.  Би өөрийгөө хааяа гайхах юм яагаад би ийм зөөлхөн уярамтгай сэтгэлтэй юм бол гэж.

Би хүнд өөрийн хийж чадах чинээгээрээ туслахыг боддог зарим албан тушаал нэг нөхдын ажлыг нь хийж өгнө. “Баярлалаа мундаг шүү” гэхэд хөөрөөд л дахиад тусалмаар санагдаад л явчиндаа. Одооны найз гээд байгаа хүмүүс хүнийг ашиглах сонирхолтой болсон юм шиг надад санагддаг болсон хааяа би чанга хатуу хэнийг уучилмааргүй санагддаг гэтэл маргааш мартаад л явж байх юм. Би энэ амьдарлыг босгох гэж ах дүү нараасаа мөн ч их тусламж гуйсан. Манай нөхөр анх нададтай танилцахдаа elentra гэдэг машинтай л байсан эрэгтэй хүн ийм байдаг юмуу миний суусан нөхөр ийм байна уу? Жаахан хөрөнгө мөнгө харахаар зан нь өөрчлөгдөөд байгаа ч юм шиг санагдах юмаа. Би энэ хүнийг яах вэ явалдах болгоныг тэсээд хараагүй юм шиг амьдрах уу? Аль эсвэл эртхэн салсан дээр үү?

Жижиг нүдийг том харагдуулах 20 арга

$
0
0

tumblr_mdtjq26Jvi1qex3lpo1_500Жижиг нүдээ нүүр будалтын тусламжтайгаар томруулахыг хүсвэл дараах 20 аргыг хэрэгжүүлээрэй.

1. Хөмсгөө засахаасаа өмнө, нүцгэн шаргал өнгийн харандаагаар зулгаахыг хүссэн хэсгүүдээ будаад үз. Энэ нь таныг хэмжээнээсээ хэтэрч зулгаахаас сэргийлэх болно.

2. Эхний ээлжинд сормуусныхаа зөвхөн үзүүр хэсгийг хөнгөн, дэрвийлгэж буд. Хэсэг хугацааны дараа, сормуусаа бүхэлд нь будна. Ингэхдээ сойзоо гадагш нь чиглүүлэхээ мартуузай.

3. Нүдийг том харагдуулахад хоёр өнгийн зовхины тень хангалттай. Эхлээд зовхио бүхэлд нь цайвар өнгөөр нь будаад, гадна хэсгийг нь бараан өнгөөр уусгаж будаарай. Ингэснээр таны нүд илүү өргөн, том харагдана.

4. Хар смоки будалт нүдийг томруулдаггүй. Харин улам сүүдэрлэж таны харцыг сунган, нарийхан болгосноор нууцлагдмал секси төрхийг бүрдүүлдэг юм. Гэвч энэ бол бидний хүсч байгаа үр дүн биш шүү дээ. Тиймээс нүдээ том харагдуулахыг хүсч байвал смоки-гоос зайлсхийгээрэй.

5. Нүдээ хүрээлэхдээ, дээд зовхиныхоо яг гол хэсэгт контураа арай зузаан тавиад үзээрэй. Голдоо зузаан, хоёр зах руугаа нарийссан хүрээ нь нүдийг тань илүү өндөр харагдуулна.

6. Нүдээ тэр чигт нь тойруулж хүрээлэх хэрэггүй. Нуухан талын хэсгүүдийг орхи.

7. Нүдний доод хүрээ, болон нуухны дотор хэсэг цайвар байх нь чухал. Ялангуяа доод хүрээний дотор талыг хар харандаагаар будахын оронд цагаан цайвар харандаа, эсвэл гялалздаг тениер будвал таны нүд хамаагүй том харагдана.

8. Хөх, хүйтэн өнгөтэй нүд хүрээлэгч нь таны нүдний цагааныг илүү гэрэлтүүлж өгдөг учраас нүдийг үзэсгэлэнтэй харагдуулдаг талтай.

9. Сормуусаа заавал давхарлаж будаж байгаарай. Энэ нь харцыг тань өргөх болно.

10. Сормуус дэрвийлгэгчтэй “нөхөрлө”. Эхлээд дэрвийлгэгчээ сормуусныхаа угт тулгаж байгаад 3 удаа хавч. Дараа нь дэрвийлгэгчээ сормуусны голын хэсэгт аваачаад дээрх үйлдлийг давтана. Ингэх нь таны сормуусыг тэгш өнцөгт болгохоос сэргийлж, төрөлхийн дэрвэгэр мэт харагдуулна.

11. Хэрэв та хар хүрээтэй нүдний шил зүүдэг бол, нүдээ гэгээлэг, тод өнгөөр будаад үзээрэй. Ингэх нь таны нүдний хэлбэрийг тодруулж, харцыг тань шилэнд даруулахгүй.

12. Нүднийхээ доор өө дарагч түрхсэнийхээ дараа зөөлөн порлоноор бага зэрэг тарааж өг.

13. Хөмсгөө үргэлж самна. Цэвэрхэн, жигд хэлбэртэй хөмсөг ч бас нүдийг том харагдахад нөлөөлнө.

14. Зовхины будаг хэрэглэлгүйгээр, зөвхөн сормуусаа будаад, уруулаа тод өнгөөр өнгөлвөл нүд хэвийн хэмжээнээсээ илүү том болж харагддаг талтай. Хамгийн гол нь таны нүдний эргэн тойронд нэг ч бараан өнгө харагдах ёсгүй учир өө дарагчийг сайн ашиглаарай.

15. Хэрэв та тень хэрэглэх дургүй бол, өөрийнхөө пудрээс 2-3 тон бараан өнгийн пудрээр зовхио сүүдэрлэж будаарай. Ингэвэл та цаг хэмнэхээс гадна огт будаагүй юм шиг л, төрөлхийн том нүдтэй харагдах болно. Мөн энэ будалт зурган дээр их сайхан гардаг.

16. Сормуусныхаа гол хэсэгт үл ялиг суурь энгэсэг тавиад, дараа нь будвал илүү өтгөрч харагдана.

17. Хэрэв таны нүдний хоорондох зай ойрхон бол гадна хэсгээр нь бараан өнгийн тень тавьж өгвөл зохино.

18. Харин хол зайтай нүдний хувьд зовхины дотор хэсгээр цайвар тень тавилгүйгээр, гагц дээд зовхиныхоо гол хэсгийг бараантуулж будаарай.

19. Оргилуун дарсны шаргал, тунгалаг өнгөтэй тенийг хөмсөгний ясны доод хэсэг, зовхины год үл ялиг түрхэж тараагаад таны харц хэрхэн гэрэлтэж, тодрохыг хараарай.

20. Нүднийхээ хоёр захыг илүү гаргаж хүрээлэх нь сормуусыг илүү дэрвэгэр харагдуулахаас гадна, богино нүдийг өргөсгөдөг. Гэвч дээр дурдсанчлан доод хэсгийг нь хүрээлэхээс зайлсхийгээрэй.

Таргаар арьсанд гүн цэвэрлэгээ хийх нь

$
0
0
Бүсгүй хүний гоо сайхан ямагт торгомсог, толигор, булбарай зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс нь эрэгтэй ч, эмэгтэй ч бай хүний гоо сайхны төдийгүй эрүүл мэндийн толь болдог. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлдэг гэж хэлж болно.
1431051592_facialmask
    Арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий.
    Үүний дотроос таргаар арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөөг энэ удаад сонголоо. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Арьс арчилгаанд хамгийн чухал нь цэвэрлэгээ байдаг. Тэгвэл тараг нь ямар ч төрлийн арьсыг маш сайн цэвэрлэж, цайруулдаг аж. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно.
    Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж тарагнаас цэвэрлэ.
    Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно.
    Хар батгыг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Цагаан будаагаа махны машинаар машиндаж нунтаглаж бэлдэнэ. Овьёосны гурил, цагаан будааны нунтаг, хүүхдийн будаа ижил хэмжээтэйгээр хольж бэлдэнэ. Дээр нь бага зэрэг хүнсний сод нэмж, бүгдийг сайтар хольж хутгаад ариутгасан шилэн саванд хийн хадгална. Ингээд нүүр цэвэрлэх үедээ холимгоос нэг халбагыг авч ижил хэмжээний тарагтай холин нүүрээ цэвэрлэнэ. Ингэхдээ цэвэр нүүр цэвэрлэгээнд зориулсан хөвөнгөөр холимгоос бага зэрэг аван хар батгатай хэсэгтээ зузаан түрхэж өгнө. Дараа нь тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Үлдэгдлийг угаахад арьс бүрэн цэвэрлэгдсэн байхыг харах болно.
    Арьсанд гүн цэвэрлэгээ хийх гуужуулах бүтээгдэхүүнийг ч гэртээ өөрөө бэлтгэж болно. Энэ бэлдмэл хуурай болон хэвийн арьсанд тохирно. Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгийн шүүс шахаж хийнэ. Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчлэл үзүүлдэг.
527-13328393470000
    Арьсаа цэвэрлэх, нүх агшаах бол цардуул, цагаан будааны гурил, ургамлын ханд, таргаар хийсэн бигнүүр бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ нэг цайны халбага хатаасан ромашка мөн нэг халбага мөгөв цэцгийг хандална. Гурван халбага хандан дээр мөн хэмжээний тараг холиод төмсний крахмал, цагаан будааны гурил зэргийг хольж зуураад нүүрэндээ тавина. 20 минут хэртэй тавьсны дараа үлдэгдлийг тараг шингээсэн хөвөнгөөр арчин авч, бүлээн усаар угаана.

Хуримын үс засалт

$
0
0

Хурим найрын сар эхэллээ. Үзэсгэлэнт гэргий таныг төгс  чимэх гоёлын үс засалтыг хүргэж байна. Та хуримын даашинзандаа тохируулж янзлаарай.

 13260095_522434811282098_7502304661051677700_n

13307241_517063761819203_6465054533766464852_n 13307449_517063675152545_6423598820171795600_n 13310629_516624365196476_87012854331848684_n 13312762_516624321863147_4115425938288647898_n 13315218_516624865196426_3438376213595910549_n 13315222_516821171843462_3696894236503737527_n 13315227_516822415176671_5787547793378972604_n 13315300_516624828529763_4892763363869644207_n 13315495_516624715196441_5572523476169106780_n 13315555_516822811843298_1219144291292463320_n 13315778_517063718485874_7418899606502016570_n 13315815_516624665196446_7788437571881051224_n 13319872_516624591863120_916166711761232619_n 13319886_516624531863126_1255718669393783246_n 13321763_516624735196439_3493152928638047907_n 13321961_516820981843481_4372138967086518599_n 13321970_517063595152553_194756646440187060_n 13322017_516624428529803_8187730553953108704_n 13322025_516822208510025_4880474545500935396_n 13322041_516821718510074_5234004450516776967_n 13322063_516624308529815_5764635439590644334_n 13322087_516624778529768_8586817980005223616_n 13325606_516624388529807_1723758549816370692_n 13327397_516624891863090_6112391811382927651_n 13327401_516624631863116_4832653751939476365_n 13327462_516624755196437_1368176611642700093_n 13330880_516624678529778_7410138447532200934_n 13330931_516624928529753_6981569467316805366_n 13330944_517003115158601_7555487923300235236_n 13330951_516822581843321_7464549721089049926_n 13331087_516624465196466_4290329075826356902_n 13332807_516821508510095_3092361210208210985_n 13332979_516821608510085_3570736509163432202_n 13335666_517063848485861_3999920629632504423_n 13335808_516624698529776_5574259845530336139_n 13336027_516624345196478_5867697781329539121_n 13336084_516624405196472_7292619772217118194_n 13339688_516821101843469_655511711173567069_n 13339690_517063908485855_2502784118747331566_n 13342863_516820811843498_2490928770863647092_n 13342866_516624491863130_7951586762384034962_n 13342890_516624551863124_9151801135455759792_n 13343095_516624908529755_4361101484362132761_n 13344534_516821338510112_4256077959548252772_n 13344544_516822041843375_3937656898430449984_n 13346491_516822865176626_1531153929688272425_n 13346577_516624445196468_8764644960454973063_n 13346719_516820681843511_7647568239676966621_n 13346805_517063941819185_473020567439731656_n 13346838_516624611863118_3248118670854019792_n 13346973_516624801863099_8596556038366691686_n 13346974_516624848529761_4156263937512488366_n 13394196_516820601843519_2745974388853282208_n 13417523_522434764615436_8744191098899475327_n

13418955_521670721358507_2936624880076453109_n

13423969_522434834615429_5758149397957764786_n

13427819_522434704615442_1575852794171224259_n 13434754_521670678025178_6130596611179457317_n 13434812_521670774691835_6245992645469044983_n

13442290_522434851282094_6343960524740633572_n

13445421_521670811358498_3637554813883243773_n 13450181_523739424484970_2317826179019142498_n 13450992_522434601282119_5794779854915413185_n 13466453_522434671282112_6435881258836545585_n

13466453_522434874615425_5026968538770304411_n

13501613_522434654615447_5253010575122069938_n

13501640_522434721282107_2067600407222887795_n

13501640_522434741282105_1951781579281459803_n

13507222_523738854485027_5604796266165481611_n

13507262_523738727818373_2958930450111369176_n

Гуалиг болохыг хүсч байвал, гоолиг юм шиг амьдар

$
0
0

10426089_615426718583731_6876002441921890478_nИхэнхдээ бид ямар нэг юмтай болчихвол, тэрүүгээрээ хүссэн юмаа хийгээд, тэгж байж л аз жаргалтай болно гэж боддог. Жишээ нь ганган тэрэгтэй болчихвол, түүнийгээ унаад аз жаргалд хүрчихнэ гэж бодно.

Өөр илүүдэл жинтэй холбоотой жишээ авъя л даа “Хэрэв би гоолиг биетэй байсан бол хүссэн хувцсаа өмсөж, дуртай юмаа хийгээд аз жаргалтай болох байсан”-чи ингэж боддог л биз дээ? Гэхдээ яг үнэндээ хорвоо ертөнцөд үүний яг эсрэг зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлвэл чи гуалиг болохыг хүсч байвал, гоолиг юм шиг амьдрах ёстой. “Би тарган юм чинь” гээд өөрийнхөө биед хайхрамжгүй хандах биш, эрүүл нарийхан биетэй бүсгүй шиг л хооллож, өдөр бүр дасгал хийж идэвхтэй эрч хүчтэй амьдрах ёстой юм. Тэгж байж л чи жинхэнээсээ тийм биетэй болно.

Гоолиг байх уу, тарган байх уу? Энэ бол амьдралын хэв маягийн л сонголт.

Тийм ээ, хүссэн болгоноо идэж дасгал хийхгүй байсан ч туранхай хэвээрээ л байгаад байдаг хэсэг хүмүүс бий. Хэргийн учир нь тэдний генэнд байгаа. Гэхдээ тийм биш бидэн шиг хүмүүс, хүссэн хэмжээгээрээ гоолиг,эрүүл байх амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй юм. Амьдралын хэв маяг бол ердөө л зуршлуудын нийлбэр. Гоолиг байна гэдэг зорилго ч юм уу, очих ёстой газар биш. Энэ бол өдөр тутмынхаа амьдралыг гоолиг хүн шиг өнгөрүүлэхийг хэлж байгаа юм. Илүү их мөнгө олох, хөрөнгө оруулалтаа ихэсгэх, харилцаандаа амжилт олох, жингээ хасахын аль нь ч байсан, тухайн хүн яг тэгж амьдарч чаддаг хүний хэв маягийг дуурайх ёстой юм. Өөрөөр хэлвэл, хэрэв чи илүү баян болохыг хүсч байвал Доналд Трампын хэв маягийг дуурайж амьдар. Туранхай биетэй байх тухайд ч тэр, сайхан биетэй хүмүүс хэрхэн хооллож, өдөр тутмынхаа амьдралыг яаж өнгөрүүлж байгаагаас нь суралц.

“Зав алга” гэдэг үгээр өөрийгөө тайвшруулахаа боль. 

Дуртай хоолноосоо жаахан ч болов татгалзаж, залхууралгүйгээр долоо хоногт гурван удаа дасгалын танхим руу явахаас хүмүүс сүрддэг. Тэгээд л тэд, завгүй эсвэл боломжгүй гэсэн үгээр өөрийгөө тайвшруулаад, амьдралын хэв маягтаа эрүүл дэглэмийг оруулахаас татгалздаг. Чанга гоолиг биетэй одод магадгүй биднээс ч илүү их төлөвлөгөөтэй, нарийн хуваарьтай байдаг байх. Гэхдээ л тэд амжуулдаг. Үгүй ээ, тэд зохицуулдаг. Хорвоо дэлхий дээр хүн бүхэн л өнөөдөр завгүй байгаа. Гэхдээ завыг гаргаж сурах хэрэгтэй гэдгийг сана.

Гоолиг байхын тулд чи гоолиг хүн шиг амьдрахыг хүсэх ёстой.

Сайн унтаж, өдөр бүр тодорхой хэмжээний идэвхтэй хөдөлгөөн хийж, хөнгөн бөгөөд чанартай хооллож сурна гэсэн үг. Маш энгийн математикийн бодлого шиг л гэсэн үг. Энэ бүхнийг чи өөрийнхөө зуршил болгох ёстой. Өдөр болгон шоколад идээд байвал, эсвэл шөнө бүр 3 цагт унтаад байвал тэр чинь нэг сарын дараа гэхэд “хийхгүй байж болохгүй” зуршил болно. Яг үүнтэй адилаар чи нэг сарын турш сайтар унтаж, өдөрт нэг цаг алхаж, элсэн чихрийнхээ хэрэглээнд анхаарч, уураг ихтэй бүтээгдэхүүн хүнсний ногоо, жимсгэнэ идэж, долоо хоногт гурван удаа бэлтгэл хийгээд байвал өглөө болгон шүдээ угаадагтай адил аргаар чи маш амархан турах болно. Эргэлзээгүй.

1bu02o1nc0rjsk0p6kbmi6lqfv

Зөрүүдлэж, шантарч болохгүй.

Өдөр бүр алхаж, хүнсний ногоо идсээр байхад ч турахгүй байна гэж хүмүүс гомдоллодог. Хийж байгаа зүйл чинь чамд нөлөөлөхгүй байвал, эхлээд өөрийнхөө харах өнцгийг өөрчлөх хэрэгтэй. Тэгээд шинэ өнцгөөс, үйлдлээ ч бас өөрчил. Альберт Эйнштейн нэг удаа “Нэг зүйлйиг өдөр болгон яг адилхан хийдэг мөртлөө, өөр үр дүн хүлээнэ гэдэг солиорлын шинж” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдийн өмнө нь бий болгосон амьдралын хэв маяг дотроо гацчихаад, жишээ нь орой бүр хоолныхоо дараа хэдэн цагаар нь зурагт үзэж, гэр лүүгээ машинаар ирж, гартаа тааралдсан чипс, түргэн хоолыг хамаагүй идээд байгаа хирнээ хажуугаар нь жаахан тараг, жимс идсэнийгээ эрүүл хэв маяг гэж нэрлэж болохгүй. Үүн дээрээ нэмээд чи ямар нэгэн өөр үйлдэл хийх ёстой, хэдий чинээ их хичээл зүтгэл гаргана төдий чинээ үр дүнтэй байх болно. Магадгүй тарган байх нь чиний гормон, эсвэл генээс хамааралтай ч байж мэднэ-үгүй шүү! Тийм биш. Энэ бол зүгээр л чиний зөрүүд бөгөөд хойрго зангаас болж байгаа юм. Чин сэтгэлээсээ өөрийгөө дайчил.

Амьдралынхаа хэв маягийг өөрчил.

Өдөрт тогтмол хийдэг юмнуудаа бүгдийг нь жагсаагаад, түүнийхээ хажуугаар өдөр бүр иддэг хүнснийхээ жагсаалтыг гарга. Хоёр хоног л ингээд үз. Ямар дүгнэлт гарах бол? 10 Холливудын оддын хооллох дэглэм бөгөөд хийдэг дасгал хөдөлгөөнийнг нь судла. Амьдралын хэв маяг, дэглэмээ 50 хувь ч болов бүрэн өөрчлөхгүйгээр яаж гоолиг, чийрэг биетэй болох вэ дээ? Тийм биз? Өмнө нь хэлсэнчлэн, бүх юм зуршлаа өөрчлөхөөс л үүдэлтэй.

Худалдаж авах шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнүүд

$
0
0
10-secrets-I-learned-at-makeup-artist-school-00-498x600Гоо сайхандаа хэр зэрэг анхаарал хандуулдаг нь тухайн хүний соёлын хэмжүүрийг илтгэх нэг үзүүлэлт яах аргагүй мөн. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд толгой эргэмээр олон бараа үйлдвэрлэгдэх болсон өнөө үед хэрэглэгч бидэнд төөрч будлих үе ч тохиолдох болсон билээ.
Тиймээс уншигч та бүхэнд хямд төсөр аргаар, эрүүл мэнддээ аюул эрсдэлгүй байдлаар бие цогцсоо арчлах аргуудаас толилуулахаар бэлдлээ. Онцолж хэлэхэд амьдралд тань хэрэгтцээтэй мэт боловч чухал шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг доорх нийтлэлээс мэдэж авах боломжтой.
Салаалсан үсийг эмчлэх бүтээгдэхүүн 

Та салаалсан үсэнд зориулсан шампунь, тос зэргийг худалдаж авдаг гэнэн хүмүүсийн нэг биш биз? Хэрэв тийм бол танд л гэж зөвлөхөд тэрхүү бүтээгдэхүүнүүд зүгээр л үүссэн асуудлыг түр зуур өнгөлөн далдлахаас цаашгүй байдаг. Өөрөөр хэлбэл үсний тань үзүүрийг зөөлрүүлж, салаа нь багассан мэт харгадуулах боловч яг үнэн хэрэгтээ бүрэн эмчилж чаддаггүй. Харин тиймэрхүү дэмий зүйлст мөнгөө үрэхийн оронд эрүүл үстэй болохын тулд энгийн үйлдлүүдийг хийхэд л хангалттай. Жишээ нь үсний индүү, сэнсний хэрэглээгээ багасгах, үсээ нойтноор нь самнахгүй байх, хоёр сар тутамд үзүүрээс нь бага зэрэг тайруулах гэх мэт.

Целлюлит арилгах тос

Ихэнх бүсгүйчүүд гоо сайхны асуудлаа хормын төдийд хялбархан шийдчих хүсэлтэй байдаг. Гэтэл удаан хугацаанд үүсэж бүрэлдсэн зүйл ид шидийн мэт тийм амархан алга болчихгүй. Целлюлитийг устгах тос хэрэглэж үзсэн хүн олон боловч бодсон шигээ гайхалтай үр дүнд хүрсэн нь ховор л байх. Иймэрхүү түр зуурын аргацаасан зүйлээр оролдохын оронд яг одооноос давс, илчлэгтэй хоол ундаа багасгаад хөдөлгөөнтэй, идэвхитэй амьдарч эхлэх нь хавьгүй дээр юм. Эрүүл зөв хооллож, ус сайн ууж эхэлснээр жин тань хасагдаж, арьс тань ч уян зөөлөн болж өөрчлөгдөхийг та анзаарах болно. Мөн бодисын солилцоогоо илүү эрчимжүүлж, үхэжсэн эд эсээ цэвэрлэхийг хүсвэл биеийн тос түрхээд асуудалтай хэсэгтээ зөөлөн иллэг массаж хийгээрэй.

Нүүр цэвэрлэгч тоник

Эмэгтэйчүүд нүүрээ цэвэрлэгч савангаар угаасныхаа дараа тоникоор дахин арчиж цэвэрлэдэг. Гэхдээ нүүр цэвэрлэх зориулалттай саван нь бохирдлыг гүнд нь хүртэл цэвэрлэх найрлагатай учраас заавал тоникоор дахин арчих шаардлагагүй аж. Түүнчлэн тоникийг өдөр болгон хэрэглэх нь арьсыг хуурайшуулах эрсдэлтэй.

Шүршүүрийн гель

Дараагийн удаа дэлгүүр явахдаа авах зүйлсийнхээ жагсаалтаас энэ бүтээгдэхүүнийг хасаарай. Оронд нь юу авах вэ гэж үү? Саван болон оливын тос. Шүршүүрийн гелэнд олон төрлийн химийн бодис орсон учраас арьсаар дамжин дотор эрхтэнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Харин оливын тос бол байгалийн гаралтай эрдэс витаминаар баялаг бүтээгдэхүүн юм. Эсвэл шүршүүрт орсныхоо дараа юу ч түрхэхгүй байсан ч болно. Эхэндээ арьс хуурайшиж буй мэт санагдах ч яваандаа уг эрүүл хэв маяг танд таалагдах болно.

Нарны хамгаалалттай тос

Та өдөрт хэдэн цаг наранд зогсдог вэ? Хэрэв та олон цагаар гадаа ажилладаг бол нарны хамгаалалттай тос түрхэж болох юм. Харин тийм биш бол заавал тийм тос, энгэсэг түрхэх шаардлагагүй ажээ. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн нарны туяанаас хамгаалах үзүүлэлт нь өндөр байх тусмаа арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн хүний арьс нарны туяаны нөлөөгөөр D витамин боловсруулдаг. Иймээс гоо сайхнаа хамгаалахын тулд аль болох байгалийн аргыг хэрэглэх нь зүйтэй юм.

Гар болон хөлийн тос

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын маркетингийн арга улам нарийсчээ. Тэдний сурталчилж буйгаар бол хүний биеийн бүх хэсэгт тусгай арчилгаа хэрэгтэй аж. Гэтэл бодит байдалд биеийн тосыг та биеийнхээ аль ч хэсэгт түрхсэн ижилхэн л үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр эрхэм та энэ талаар дахин нэг эргэцүүлээд үзэхэд илүүдэхгүй бизээ.

Биеийн арьс гуужуулагч

Биеийн арьс гуужуулагч бүтээгдэхүүн үнэтэй хэрнээ химийн найрлагтай байдаг. Харин гар доорх материалаар эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай гуужуулагч бэлтгэх маш амархан. Танд ердөө элсэн чихэр, давс, сод, кофе, ногоон цайны аль нэг нь байхад хангалттай. Байгаа материалаа зөгийн бал, ургамлын тос зэрэгтэй хольж зааврын дагуу бэлтгэснээр биеийн арьсныхаа үхэжсэн эд эсийг хялбархан цэвэрлэх боломжтой.

Уруулын эмчилгээний түрхлэг

Уруулын арьсанд тосны булчирхай байдаггүй учраас үргэлж хуурайших хандлагатай байдаг. Мөн маш нимгэн арьс тул тусгай арчилгаа хэрэгтэй. Гэхдээ уруул хатаж хагарсан үед заавал уруулын эмчилгээний түрхлэг худалдаж авахгүйгээр хэмнэлттэйгээр шийдвэрлэх арга зам бий. Тухайлбал байгалийн гаралтай коконатын тос, оливын тос зэрэг нь тун үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Харин үйлдвэрийн түрхлэгүүд спиртийН найрлагатай байж болзошгүй тул уруулыг улам хатаах эрсдэлтэй шүү.

Үс хуссаны дараа түрхдэг тос

Та биеийнхээ үсийг хуссаны дараа арьсыг тайвшруулж, чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхдэг үү? Тэр тосыг гэртээ бэлтгэж болох талаар сонсож байсан уу? Танд хэрэгтэй зүйл бол E витаминаар баялаг тайвшруулах үйлчилгээтэй тос. Тухайлбал цайны модны тос, коконатын тос зэрэг нь жинхэнэ байгалийн гаралтай шилдэг чийгшүүлэгч юм. Мөн танд тайвшруулагч хэрэгтэй бол хөлдөөгчиндөө мөс бэлтгээд арьсаа зөөлөн арчаарай. Эдгээр энгийн бүтээгдэхүүн арьсыг тань дээд зэргээр чийгшүүлж, тайвшруулах бүрэн бололцоотой.

Хагны эсрэг шампунь

Хагны эсрэг шампунь нь ердөө түр зуурын үйлчилгээтэй төдийгүй тогтмол хэрэглэснээр хуйхыг улам хуурайшуулдаг. Хагтах асуудлыг шийдэхийн тулд зөөлөн шүдтэй самаар хуйхаа өдөр бүр 100 удаа самнаарай. Ингэж хуйхандаа массаж хийх нь хуйхны үйл ажиллагааг сэргээдэг. Мөн үс хагтахын гол шалтгаан нь буруу хооллолт учраас аль болох эрдэс тэжээллэг хоол идэх нь чухал. Түүнээс гадна дэр, сам, үсний хэрэгслүүдээ тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн хагтахын шалтгаан нь агаарын бохирдол, уур амьсгал, стресс зэрэг гадны хүчин зүйлсийн нөлөө ч бас байж болох юм. Хамгийн гол нь шалтгаанаа зөв тодорхойлох шаардлагатай. Үүний тулд үсний бүтээгдэхүүнээ хоёр сар тутамд шинэчилж өөрт тохиромжтойг нь сонгох болон химийн найрлагтай аливаа зүйлээс зайлсхийх хэрэгтэй юм.

Турахыг хүсэгчиддээ зориулав

$
0
0

0a1f8ef391a12ec136af38f52047ae16_1615Оросын “Гайхамшигт туралт” сэтгүүлээс нэгэн сонирхолтой дэглэмийн талаар орчуулан хүргэе.

“За энэ дэглэмийг яг маргаашнаас эхэлье” та ингэж бодоод сууж байна уу. Маргааш болохоор дахиад л нэг хоногоор хойшлуулна. Удахгүй найзын төрсөн өдөр болно. Түүний дараа л эхлүүлье гэх мэт. Өөрийгөө залхуу, арчаагүйгээр нь дуудан гутарч сууна уу. Хэрэггүй дээ. Хүн бүрт ийм зан байдаг. Харин бид танд тохирсон дэглэмийг зааж өгье.

Нууц нь энд байна: 1 өдөр дэглэм, 1 өдөр завсарлага

Дэглэм барьж байна хэмээн өөрийгөө хэтэрхий хянах нь эргээд бидэнд сэтгэлээр унах, дахин дэглэм барихаас халшрах гэх мэт муу үр дүнг авчирдаг. Бие махбод ч эсэргүүцэл үзүүлж, өөхөө нөөцлөх сөрөг талтай. Тэгвэл бид танд 1 өдөр дэглэмд, дараагийн 1 өдөр нь завсарла гэж зөвлөх байна. Ганц л амьдрах хорвоод өөрсдийгөө зовоогоод хэрэггүй шүү дээ. Энэ дэглэмийг маш сайн, эргэлт буцалтгүй үр дүн авчирдагийг мэргэжлийн эмч нар баталсан. Хэрэгжүүлээд үзэх үү.

Завсарлагааны өдөрт 1500 калориос бүү хэтрүүл

За энд л гол дүрэм нь оршиж байна. Та 1 өдөр завсарлахдаа хүссэнээ ид. Гол нь 1500 калориос бүү ихдүүл. Хууран мэхлэх өдрүүдэд та энэ аргыг хэрэглэнэ. 24 цагт 1500 калори. Тийм ч бага биш шүү. Сайхан цөцгий, чихэр, ундаа ч ууж болно. Гагцхүү бүтэн өдөрт хязгаар нь 1500 калори л байх юм. Та хүссэнээ идэхдээ сонголтондоо л анхаарчихад энэ тийм ч хэцүү биш. Жишээ нь сүүг сонгохдоо тослог багатайг нь сонгох хэрэгтэй. Ингэснээр та бусад дуртай зүйлсдээ илүү их калорийг зарцуулах эрхтэй болно шүү дээ.

afslankprogramma001-1024x723-600x424

Эхний өдөр: Дэглэмдэх өдөр

Энэ өдөр таны сонголтонд дараах хүнс байж болно. Үүнд: өөхгүй мах, загас, шувууны мах, өндөг, хүнсний ногоо, жим жимсгэнэ, үр тариа. Хүнсээ боловсруулахдаа жигнэх арга хамгийн тохиромжтой. Ус хүссэнээрээ ууж болно. Гэхдээ нэг дор ихээр биш. Тослоггүй сүү ууж болно.

Хоёр дахь өдөр: Завсарлах өдөр

Бид бүгд хүссэнээ иддэг. Гэхдээ хааяа ч болов таны бие хогийн сав биш гэдгийг санаж байх хэрэгтэй. Завсарлагааний өдөр юу ч идэж болно. Гагцхүү 1500 калориас бүү хэтрүүл. Уух зүйлс ч гэсэн мөн адил хүссэнээ уу. Гэхдээ л хамаагүй гээд кола ундааг саваар нь хөнтрөөд байвал  калорийн хамаг эрхээ явуулчих болов уу. Энэ бол таны бие махбодид дасан зохицох хугацаа олгож байгаа завсарлагааны нэг өдөр юм. Тиймээс таны эрүүл мэндэд харшлахгүй.

Ийм л дэглэмийг танд санал болгох байна. Хэдий хугацаанд ч хэрэгжүүлэх боломжтой. Маш хатуу дэглэм рүү сэтгэлийн хөдөлгөөнөөр дайрч орчихоод шантарч байснаас бидний зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Маргааш гэж дэглэмээ хойшлуулагчдад энэ үнэхээр тохирох арга. Ингэснээр таны хооллолт тэнцвэржиж, аяндаа зөв хооллолтын горимд шилжинэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Амжилт. Нэг зүйл мартсан байна. Дэглэмдсэн өдрийнхөө маргааш өглөө жингээ үзэж байгаарай.


Хүүхдийн өсөлтөнд чухал гурван үеийг бүү алдаарай!

$
0
0

21658Хамгийн сүүлийн үеийн хүүхдийн өсөлтийн тухай онолоор бол нярай нялх үе , бага насны үе болон шилжилтийн – өсвөр насны үеүд нь насанд хүрэх үеийн нурууны өндөрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг . 2 наснаас өмнө , ялангуяа 1 настай үед нь хоол тэжээл биеийн өндөрт илэрхий нөлөөлдөг бол 2 наснаас хойш , 3 настайгаас эхлэн өсөлтийн даавар илэрхий нөлөөлж эхэлдэг бол шилжилтийн буюу өсвөр насанд бэлгийн даавар нь биеийн өндөрт ихээр нөлөөлдөг . Өсвөр насанд хүүхэд огцом өсөх нь бэлгийн даавар ба өсөлтийн дааврын хамтарсан нөлөөлөл байдаг . Энэ чухал үеүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн онцлогоос хамаарч зөв зохистой хооллож ундлах хэрэгтэй .

—-Нялх балчир үед —- Хүүхдийн хооллох чадвар , дадал зуршлын эхийг зөв тавих

Нялх балчир үедээ хүүхдийн өсөлт нь удамшлаас хамаардаггүй, харин хоол тэжээл нь хүүхэд өсөж торних гол зангилаа болдог гэдгийг мэргэжилтнүүд маш итгэлтэйгээр нотолж байна . Хүүхэд 8 сартайгаасаа хойш нялх үеэсээ бага насны хүүхдэд шилжих явцад орох бөгөөд энэ л үед хоол тэжээл хангалтгүй бол насанд хүрэх үеийн биеийн өндөрт нөлөөлдөг тул хүүхдийн хоол тэжээлд онцгой анхаарал хандуулаарай .

Авах арга хэмжээ :

1. Зөв зохистой хооллож ундлах
Нэмэгдэл хоолонд цагт нь оруулах

Хүүхэд 4 сар хүрэхэд нэмэгдэл хоолонд оруулах шаардлагатай . Хүүхэд 4-8 сартайдаа өтгөндүү болон зажлууртай хоол тэжээлийг залгих рефлекс нь үүсч хөгждөг чухал үе эхэлдэг бөгөөд хэрвээ хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахгүй 6 сараас хэтэрвэл бол хүүхэд шингэнээс өтгөн , өтгөнөөс зажлууртай хоолыг идэж сурах хүртлээ их цаг алдаж , зажлууртай хоол хүнсийг залгиж чадахгүй , хахах , амархан огих зэрэг сөрөг үр дагавар гарах ба биеийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлдөг .

2. Хоол хүнсийг аль болох олон төрлөөр бэлдэж , идүүлж сургах

Хүмүүс хоол хүнсийг ихэнхийг нь л нялх хүүхдэд тохирохгүй гэж дүгнэдэг . Харин хоол тэжээлийн сэтгэл зүйн үүднээс авч үзвэл нялх үедээ хэтэрхий нэг төрлийн хоол идсэнээс болж томрох тусмаа хоол голж шилдэг болдог . Иймд хүүхдийг багаас нь аль болох олон төрлийн хоолыг олон янзаар бэлдэж идүүлж сурах нь томроод хоол голж шилэхгүй болохоос гадна шим тэжээл нь их юм .

—-Бага насны хүүхэд жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандаарай .

Хүүхэд 3 наснаас хойш жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд яг 5 уу 7 юу гэдэг нь удамшил , хоол тэжээл , орчин зэргээс хамаарна .

Авах арга хэмжээ :

1. 3-6 сар тутамд нэг удаа өндрийг нь хэмжих . Сар бүр хэмжээд энэ сард тэд байсан түрүү сард тэд байсан гээд байж болохгүй жилд ерөнхийдөө 5-7 см бол хэвийн гэж үзнэ .

2. Бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандах

Охин хүүхэд 8 наснаас өмнө хөх нь томрох , суга бэлгийн үс нь ургах , 10 наснаас өмнө сарын тэмдэг ирэх , эрэгтэй хүүхэд 9 наснаас өмнө төмсөг , шодой томрох , үс ургах , 10 наснаас өмнө дууны өнгө өөрчлөгдөх зэргийг бэлгийн эрт бойжил гэнэ . Энэ тохиолдолд яаралтай эмчид хандана .

—-Шилжилтийн үе буюу өсвөр насныханд – Биеийн өндөр огцом нэмэгдэнэ
Энэ насныханд өсөлтийн даавар ба бэлгийн даавар зэрэг идэвхжиснээр охидууд 25см , хөвгүүд 30 см хүртэл өсч болно . Эцэг эхчүүдэд анхааруулахад охидууд анхны сарын тэмдгээс хойш 2 жил , хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 2 жилийн дараа санасан хэмжээндээ хүртэл өндөр болохгүй бол энэ үед ямар нэгэн аргаар өндөр болгоё гэсэн ч бараг л оройтсон байдаг .
Авах арга хэмжээ :

1. Хүүхдийнхээ биеийн өсөлтийг хянах

Эмэгтэй хүүхэд хөх нь ургаж эхэлснээс хойш нэг жил орчим , харин эрэгтэй хүүхэд дууны өнгө өөрчлөгдсөн үеэсээ огцом өсдөг . Хамгийн хурдан нь охидууд жилд 8 см , хөвгүүд жилд 11 см хүртэл өснө . Охидууд сарын тэмдэг ирснээс хойш дахин 5 см өсөх боломжтой бол хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 5-10 см өсөх боломжтой . Ингэхээр нийт шилжилтийн буюу өсвөр насандаа охидууд дунджаар 25 см , хөвгүүд 30 см өснө гэсэн үг юм . Өсөлтийн энэхүү явцыг эцэг эхчүүд анхаараад авахад илүүдэхгүй .

2. Нойр , хөдөлгөөн нь өсөлтөнд нөлөөлдөг

Өсвөр насныханд хангалттай нойр авах нь өсөлтийг хурдасгах ба хөдөлгөөн биеийн тамир , ялангуяа дээс үсрэх нь охидуудын өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж , өсөлт явагдах нийт хугацааг уртасгадаг . Иймд өсвөр насандаа хангалттай унтаж , биеийн тамираар хичээллэх нь насанд хүрсэн хойноо ямархуу өндөртэй болоход асар ихээр нөлөөлнө .
Унтах үед өсөлтийн даавар нь сэрүүн байх үеэс 3 дахин их ялгардаг бөгөөд хамгийн их ялгардаг цаг нь 22-02 цаг байна . Гүн нойрссоноос 35-45 минутын дараа ялгаралт нь нэмэгдэж эхэлдэг гэвэл хүүхдээ орой 21-22 цагийн үед унтуулж хүүхдийг 9 цагаас багагүй хугацаагаар унтуулах хэрэгтэй .

Хүүхдийн өсөлтөнд улирал нөлөөлөх нь

Хүүхэд жилийн 4 улиралд харилцан адилгүй өсдөг . Хамгийн хурдацтай өсдөг нь 5 дугаар сар бөгөөд дунджаар 7.3см хүртэл өсөх ба 10 дугаар сар хамгийн удаан буюу 3.3см өсдөг .

Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас насны онцлогт тохируулан өсөлтийг нь анхаарч өсөлт удаан бол тохирох цаг үед нь зөв арга хэмжээ аваарай .

Бүсгүй та нандин эрхтнийхээ тухай хэр ихийг мэдэх вэ

$
0
0

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164Үргэлж л дотоож, юм уу өмдөөр халхлаатай байдаг учраас бид доод хэсгийнхээ эрүүл ахуй, ариун цэвэр, гоо сайханд нэг их ач холбогдол өгдөггүй. Эсвэл энэ талаар судлахаасаа ичдэг хэрэг. “Тэндэх”-ийн амьдралын талаар найзуудтайгаа ч ярихаас санаа зовмоор асуудал бидэнд өчнөөн тулгардаг. Бид хамгийн түгээмэл хэд хэдэн асуултанд чинь хариулъя.

-Би нэг удаа хайрттайгаа секс хийж байсан чинь гэнэт миний “доодох”-оос сонин хий гарч байгаа юм шиг дуу гарсан. Тэр минь нэг их тоогоогүй ч, би ичсэнээсээ болоод үргэлжлүүлж чадаагүй. Маргааш нь хийхэд дахиад л тэр дуу гарсан. Энэ юу вэ?

-Чамд сайхан мэдээ дуулгахад, сексийн үеэр хий гарах нь маш хэвийн үзэгдэл. Хар ухаанаар тайлбарлавал түүний эрхтэн чинийх рүү орж, гарах завсраар үтрээн дотор чинь хуримтлагдсан хий тийн ялгарч байгаа юм. Бүсгүйчүүд энэ чимээнээс болж сексийн амьдралдаа өөртөө итгэлгүй болдог ч, олонхи эрчүүд үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг гэнэ. Тиймээс түүнээс айж ичих хэрэггүй. Ихэнхдээ араас хийх буюу “догги” байрлалд ийм чимээ гарах нь их. Иймд үнэхээр ичээд байвал байрлалаа сольж болно. Мөн түүнээс секс хийж байхдаа “өнөөх”-өө чинийхээс бүрэн гаргаж, оруулалгүйгээр тэрүүхэнд нь хөдөлгөхийг хүс. Кегелийн дасгал тогтмол хийх нь ч бас хий ялгарахыг багасгадаг сайн талтай шүү. Гэхдээ хамгийн зөв эмчилгээ бол, ийм чимээ гарах үед ач холбогдол өгөлгүй, инээгээд үргэлжлүүлж сурах юм.

-Нөхөр маань надтай хоёр дахь сүвээр хийж үзье гэж гуйгаад байх юм. Анал секс шамбарам үүсгэх юм биш байгаа?

Хэрвээ чи өөрөө үүнийг туршиж үзэхдээ дуртай, тайван байх юм бол цагаан мах чинь эргэхгүй. Шамбарам бол анусны нүхэнд хэт их ачаалал өгснөөс болж үүсдэг өвчин. Анал сексийг туршиж үзэх үед чамд ямар ч албадуулсан мэт мэдрэмж төрөхгүй байх нь чухал ба чи биеэ сул тавьж, өмнө нь зориулалтын тосоор тослож байгаад оролдоод үзвэл элдэв өвдөлт байхгүй. Зарим судлаачид харин ч анал сексийг шамбарамаас сэргийлдэг гэж үздэг. Учир нь энэ нь тэр хэсгийн арьс, булчинг уян хатан болгодог учраас хэр баргийн даралт, ачаалалд хариу үйлдэл үзүүлэх нь багасдаг байна.

-Би одоо жирэмсэн л дээ. Удахгүй төрөх гэж байгаа. Хүүхэд гаргасны дараа миний үтрээ мэдэгдэхүйц сунах уу?

Төрөлтийн дараа үтрээ 1-4 см-аар сунадаг байгалийн жамтай. Суналтын хэмжээ болон буцаж өмнөх шигээ болох магадлал нь чиний хэр их дүлсэн, хүүхэд чинь хэр том байсан, эх баригч чинь урагдалтыг хэр сайн оёсон, төрөлтийн дараа чи Кегелийн дасгалаа хэр сайн хийснээс шалтгаална. Үтрээ чангалах дасгалыг тогтмол хийж сурвал агшилт нь сайн байх болно.

-Найз залуу минь надад кунинлунгус хийж өгье гэж гуйгаад байна. Гэтэл би “тэндэх” үнэртээ тийм ч сэтгэл хангалуун биш байдаг. Ичимдэг эрхтнээ яаж сайхан үнэртэй болгох вэ?

-Магадгүй чиний эрхтэн харин ч хэвийн үнэртэй байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч чи эмэгтэйлэг эрхтнээ илүү анхилуун болгохыг хүсвэл халуун ногоотой, хурц хоолноос татгалзаж, жимсний шүүс, ус сайн уух хэрэгтэй. Ялангуяа цангис болон хан боргоцойн шүүс уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мах, загас, сүү сүүн бүтээгдэхүүн жаахан хурц үнэртэй болгочихдог талтай. Мөн заримдаа хөнгөнөөр бие зассаныхаа дараа хүүхдийн нойтон сальфеткаар арччихаж байгаарай. Ийм сальфетки нь биед харшилдаггүй, зөөлөн чанартай учраас сайн тохирох ба бактерийг устгана. Хэрвээ чиний “тэнд” их хэмжээний үс ургасан бол хайчаар багасга. Хэдий чинээ их үс байна төдий чинээ хөлс ялгарч эвгүй үнэр үнэртүүлж мэднэ.

Хэрвээ чиний биеийн доод хавь өмнө нь хэвийн байснаа, сүүлийн үед л хурц, таагүй үнэртэй болоод байгаа бол бохирдол, бактерийн халдвараас үүдэлтэй байж мэдэх юм. Ийм тохиолдолд эмчтэй уулзана уу. Эрхтнээ тогтмол угаах нь зөв боловч, хэт их угааснаар натураль орчныг нь үгүй хийдэг гэдгийг анхаар.

-Минийх дээр бага зэрэг биржрүү үүссэн байх юм. Үүнийг зүгээр л түр зуурын үзэгдэл, эсвэл бэлгийн замын халдварт өвчин эсэхийг нь яаж мэдэх вэ?

-Бэлгийн херпес буюу үлд байж магадгүй юм. Гэвч үүссэнээсээ хэд хоногийн дараа ч загатнаж өвдөхгүй байвал биш гэсэн үг. Мөн энэ нь Бартолины булчирхайн үрэвсэл хэмээх өвдөлтгүй өвчин байж магадгүй. Энэ нь бохирдлоос үүсэх ба эмчтэй уулзаж антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эс тэгвэл хагарч идээлж болно. Өөрөө оролдох хэрэггүй, учир нь биеийн бусад хэсэгт чинь халдварлаж мэднэ. Гэхдээ нэг их түгших зүйл биш, ба хэд хоноод эмчлэгдэнэ. Хэрвээ чи тэр хавийнхаа үсийг хусч байсан бол, үс чинь дотогшоогоо ургаад биржрүү үүсгэсэн байж болзошгүй. Биржрүүтэй хэсгийг эвтэйхэн угаагаад хатаах юм бол арьсан дотор чинь орсон үс гадагшаа гарч ирнэ. Тэгсэн ч биржрүү өргөссөн хэвээр байвал эмчээр арьсанд шигдсэн үсийг түүлгэ.

-Би саяхан доод эрхтэндээ piercing ээмэг хийлгэсэн юм. Энэ нь намайг халдварт илүү өртөмтгий болгох уу?

-Ер нь бол тэр хэсэгтээ гадны объект хүргэнэ гэдэг тийм ч сайхан санаа биш. Учир нь ичимдэг эрхтний чийглэг орчин нь ямар ч бактерийг хүлээж авахдаа амархан байдаг.Гэвч хэрэв чи ариун цэврийг сайн сахидаг дархлаа сайтай нэгэн бол piercing чамд гай учруулахүй. Хэрэв ээмэг зүүсэн хэсэг чинь шархалж, үрэвсэж, эсвэл хорсоод байвал даруйхан аваарай. Харшил өгч байж мэднэ.

-Би фитнесс зааланд дасгал хийж байхдаа, сандлан дээр зүгээр сууж байхдаа ч хааяа дур тавьчихдаг. Би гаж донтой юм болов уу?

-Азтай охин минь! Олон эмэгтэйчүүд дур тавьж чаддагүйдээ харамсаж суудаг. Гэтэл чи өдөр тутмынхаа үйл ажиллагаанаас ч тэр цус хөөргөсөн мэдрэмжийг амсдаг юм байна шүү дээ. Энэ нь огт муу зүйл биш. Чиний ичимдэг эрхтэн бусдаас илүү эмзэг юм байна. Зүгээр л эротик бодолд автаж суухдаа дур тавьдаг хүн ч байна. Дугуй унаж, булчингаа чангалж суллах, хүчтэй найтаахын төдийд л оргазмыг авдаг бүсгүйчүүд ч байдаг. Хэрвээ чи олон хүний дунд норж байгаагаа мэдэгдүүлэхийг хүсэхгүй байвал “өдөр тутам” гэж бидний нэрлэдэг нимгэн ариун цэврийн хэрэглэл хийж байгаарай.

-Сексийн үеэр хоолоор тоглож болох уу? Үтрээнд хийхэд аюулгүй хүнс гэж байдаг уу?

-Үтрээний бактериуд чихрээр хооллодог учраас өтгөн крем, зөгийн бал, жимс зэрэг чихэрлэг хүнс “тийшээгээ” оруулж болохгүй. Энэ нь өлсгөлөн байсан бактериудыг хооллож үржихэд нөлөөлөх ба яваандаа өвчин үүсгэнэ. Мөн чихэрлэг хүнс нь чиний үтрээг хамгаалдаг хүчиллэг орчинг үгүй хийх тул халдварт өвчинд мэдрэмтгий болгоно. Түүнчлэн тосорхог хоол нь угаахад хэцүү бөгөөд бактериудыг тэнд нь хорьдог юм. Зөвхөн гэдэс, хөх, өгзөг зэрэг үтрээнээс хол хэсгүүдэд л эдгээр төрлийн хүнсийг хүргэж болно. Аюулгүй аргыг сонгож, бие биенийхээ ам руу шоколадтай гүзээлзгэнэ хийж тогло. Бүр дүрсгүйтмээр байвал цээжин дээгүүрээ крем асгаад хамтрагчаараа долоолго. Мөн гар хангалга хийхдээ лууван, өргөст хэмх зэрэг гонзгой бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй бүсгүйчүүд байдаг. Тэдэнд зөвлөхөд эхлээд тус бүтээгдэхүүнээ маш сайн угааж, зайлаарай. Нэгэнт идэхгүйгээс хойш бэлгэвч углаж байгаад хийсэн ч болно.

-Миний ичимдэг эрхтний үс хэтэрхий ширүүн ургаад байх юм. Аман сексийн үед найз залуугийн минь эрүүг урах вий гэж айх юм. Яаж зөөлрүүлэх вэ?

-Тэр хавийн үс ч бас, үс учраас онцгой арчилгаа шаардлагатай. Шүршүүрт орж байхдаа зөөлөн шампуниар угааж, ангижруулагч түрх. 60 орчим секундын дараа сайтар зайлаад, алчуураар арчиж, агаарт хатаа. Гэхдээ зөвхөн гадна талын үсэнд л шампунь хүргэж болно шүү. Ихэнх биеийн саван тэр хэсгийн арьс, үсийг хуурайшч ширүүсэхэд хүргэдэг. Мөн ваннанд орсныхоо дараа чийгшүүлэгч тос түрх.

FORBES СЭТГҮҮЛИЙН 100 ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙН ЯРИЛЦЛАГААС ШИГШСЭН ШИЛДЭГ 10 ЗӨВЛӨГӨӨ

$
0
0

forbes-640x480Forbes сэтгүүлийн 100 хүчирхэг эмэгтэйн ярилцлага дундаас шүүгдэж гарсан шилдэг 10 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Өглөөг эрт эхлүүл

Starbucks -ийн ерөнхийлөгч Мишель Гесс өглөө бүр 04.30-д босч гүйдэг. Гоо сайхны Avon брэндийн захирал Эндриа Жанг 05 цагт босдог. Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур 06 цагт теннис тоглосны дараа ажилдаа явдаг.

  1. Уулзалт, хурлыг ойр ойрхон бас үр дүнтэйгээр хий

Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хэлэлцээр хийхдээ сайн, бас үр дүн нь амжилттай байдаг гэнэ. Учир нь тэр гол зүйлээсээ анхаарлаа салгахгүй байж чаддаг бас сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Харин бүсгүйчүүд аливаа асуудалд хувийн өнцгөөс хандах гээд байдаг гэдгийг нуулгүй хэлсэн байна. Үүнийг халж ажил бол ажил, хувийн үзэл бодол хувийнх хэмээн ялгаж чадсан нь амилтанд бүсгүйчүүд амжилтанд хүрсэн байдаг. Иймээс аливаа асуудлыг шийдвэрлэхээс бүү хойш суу. Уулзалт товч тодорхой, шийдэл олоход чиглэсэн гэдгийг үргэлж санаж, хувийн үзэл бодлоо ажлын цагаар хойш тавьж байгаарай.

  1. Зарим ажил үүргээ бусдад даалгаж сур

Four seasons зочид буудлын сүлжээний гүйцэтгэх захирал Кейти Тейлор саяхан өөрийнхөө бүгдийг хяналтандаа байлгах гэж хичээдэг сул талыг хүлээн зөвшөөрчээ. Түүнтэй адил завгүй ажлынхаа хажуугаар бүх том, жижиг зүйлд оролцох гээд байлгүйгээр ажлын жагсаалтандаа үнэлгээ хийж, аль ажил нь шилэн бөмбөлөг шиг унавал хагарах аюултай вэ, аль нь унасан ч буцаад ойх резинэн бөмбөлөг вэ гэдгийг тодорхойлоод, резинэн бөмбөлгүүдээ бусад хүмүүст хуваарилж өгөөрэй.

  1. Сайн зөвлөгч, чиглүүлэгч олж ав

 Мэдээж амжилттай, ухаантай хүн бүр дээр очоод та миний карьер зөвлөгч болооч гэж асуух хэцүү. Үнэхээр чамд тус болно гэж бодож байгаа нэгэн дээрээ очоод шууд асуухад юу нь болохгүй байх билээ? Харин ч чамайг юу хүсч байгаагаа мэддэг бүсгүй байна хэмээн дуртай байх ч юм бил үү. Эсвэл тиймэрхүү хэрэгтэй хүмүүстэй уулзсаныхаа дараа электрон шуудангаар үргэлжлүүлэн харилц. Хэрэгтэй байж болох мэдээллийг илгээж, хуваалц. Тодорхой хугацааны тогтмол харилцааны дараа та надад энэ ажилд орохыг зөвлөх байсан уу?, намайг энэ хүнтэй танилцуулаад өгөөч гэх мэт асуулт асуухад хялбар болох болно.

 5.Сониуч байдлаа үргэлж хадгал

 Disney Media networks-ийг хамтран өмчлөгч Энн Вийни хэлэхдээ үргэлж сониуч зантай байх нь хүмүүсийг сэргэлэн, цовоо, догдлуулсан мэдрэмжтэй байлгадаг. Тэр бүхэн чамайг зөвхөн сайн зүйл рүү буюу шинэ ажил, шинэ салбар, шинэлэг санаанууд руу хөтөлнө. Чиний хийж болох хамгийн ухаалаг үйлдэл бол зогсоо зайгүй асуулт асуух гэж хэлж болно хэмээсэн байдаг.

  1. Хүмүүсийг сонс

 Өөрөөсөө ухаалаг хүмүүсийг ажилд ав, хамтран ажилла. Тэдэнд ажлаа хийх бүх боломж, нөхцлийг нь хангаж өг, тэдний үгийг анхааралтай, тэвчээртэй сонс. Америкийн QVC компанийн гүйцэтгэх захирал Клейр Ваттс гэхэд Мягмар гараг бүрийг нээлттэй хаалганы өдөр болгодог бөгөөд тухайн өдөр ажилтнуудынх нь хэн ч бай түүний өрөөнд орж шинэ санаа, ажил сайжруулах санал, шийдвэрлэх хэрэгтэй асуудлууд эсвэл зүгээр л энгийн яриа өрнүүлж болдог байна.

  1. Алхам алхмаар ойрт

Бизнес төсөл хийхдээ бид хийх ёстой ажлуудаа алхам алхмаар тодорхойлдог шиг амьдралынхаа турш хүрэх карьер чинь бас богино хугацааны ч бай, урт хугацааных ч бай нарийн төлөвлөгдсөн байх ёстой. Би хаана байсан, одоо хаана байна, 3 сарын дараа хаана хүрсэн байх билээ гэсэн асуултыг өөрөөсөө асуу. Алхам бүртээ тохирсон хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга. Одооны ажиллаж буй газар чинь төлөвлөгөөтэй чинь уялдаж байвал сайн л байна, үгүй бол солих цаг нь болжээ.

  1. Дайчин бай

 Юу хүсэж буйгаа тодорхойл, тэгээд түүндээ ямар ч аргаар хамаагүй хүрэхэд бэлэн бай /муу зүйл хийж, хууль зөрчих талаар яриагүй шүү/. KeyCorp -ийн гүйцэтгэх захирал Беф Мүүни коллеж төгссөнийхөө дараа томоохон гэгдэх бүх л банкуудын хаалгыг сахиж ажил асууж явжээ. Ингээд Даллас банкны менежерийн өрөөнд орчихоод надад ажил санал болгохоос нааш би гарахгүй гээд 3 цаг суусан байна. Эцэст нь түүнд арга буюу ажил санал болгож, гэхдээ ойрын хугацаанд мастерийн зэрэгтэй болж, судалгааны ажил хэрэгтэй гэсэн болзолтой ажилд авчээ. Тэгэхээр өөрийгөө гололгүй ямар ч том боломжинд сорьж үз.

  1. “Үгүй” гэдэг үгэнд эмзэглэхээ боль

 Хүнээс үгүй гэсэн үг сонссон ч тэр бүх зүйлийн төгсгөл биш гэдгийг сана. Заримдаа чи ч гэсэн үгүй гэж хэлэх хэрэгтэй болно. Тийм болохоор “Үгүй” гэдэг үгтэй ямар ч тохиолдолд тааралдсан, өөрөө хэлэх хэрэгтэй болсон ч тавгүйрхэдгээ зогсоо. Ялангуяа эмэгтэй хүн үгүй гэж хэлэхдээ муу байдаг гэдэг. Тэгвэл үгүй гэж зоригтой хэлж чаддаг эмэгтэй бай, бусдаас ялгар.

  1. Тууштай бай

 Чийдэн зохион бүтээсэн Томас Эдисон “Би 10000 бүтэлгүй оролдлого хийсэн. Гэхдээ тэр бол уналт байгаагүй. Бүтэлгүйтэх бүртээ би урагш ахиж байсан” гэж хэлсэн байдаг. Амжилтанд хүрэхэд тууштай байдал, эрч хүч, тэсвэр хатуужил зэрэгтэй дотно нөхөд болох ёстой.

Сээтэгнэх шилдэг 10 зөвлөгөө

$
0
0

friend-zone1. Инээмсэглэ:
Энэ яг л халдвар мэт. Инээмсэглэл таныг илүү эелдэг ялдам, амархан харьцаж болохоор харагдуулна. Түүнчлэн таны царайг гэрэлтүүлж, хүмүүсийг өөртөө илүү ойр болгоно. Та хүмүүсийг өөртөө соронзон мэт л татах болно.

2. Найрсаг бай:
Хостоо магтаал, баяр хүргэж, мэндчил. Найрсаг зангийн хамгийн шилдэг арга бол гайхаж, хачирхаж буйгаа харуулах юм. Гэхдээ таны энэ байдал үнэн сэтгэлийн, хүндэтгэлтэй байх ёстойг мартаж болохгүй. Харин таныг магтаж, баяр хүргэж байгаа бол ердөө л Баярлалаа! гээд хэлчих нь хамгийн шилдэг хариулт болно.

3. Харц тулгар:
Харц тулгар. Гэхдээ түүн дээр харцаа 2-4 секундээс илүү битгий байлгаарай.

4. Сонс:
Ярихаасаа 2 дахин илүү сонс гэж чамд 2 чих, 1 ам заяагдсан. Сонсох гэдэг бол жинхэнэ урлаг юм. Чамд хос чинь шууд л татагдах болно. Хүн бүр өөрийгөө сонсуулах дуртай байдаг учраас.

5. Эхний алхмаа хий:
Танилцахыг хүссэн хүнтэйгээ ойртохын тулд анхны алхмаа хий. Сайн уу? -с эхэл.

6. Эзэн нь бай:
Өөрийнхөө зан төрхийг гийчин-ээс эзэн болгож өөрчил. Та хүлээгээд л байдаг идэвхигүй хүн байж болохгүй. Харин нээлттэй зочломтгой эзэн болоорой.

7. Ярианы сэдэв эхлүүлэх “эд зүйлс” хэрэглэ:
Ийм эд зүйлсгүйгээр хэзээ ч битгий гэрээсээ гараарай. Эдгээр зүйлс нь яриа эхлүүлэх хамгийн энгийн хэрнээ шилдэг арга байдаг. Учир нь энэ нь цаанаасаа яриаг эхлүүлчихдэг, мөн цааш нь аваад явчихдаг шидтэй. Хамгийн шилдгүүд нь: нохой, жаахан хүүхэд, өвөрмөц эдлэл, анхилуун үнэртэй ус, чамайг эгдүүтэй хөөрхөн харагдуулдаг цамц чинь, малгай, сонирхолтой сэтгүүл, сүүлийн үед хит болж байгаа цомог гэх мэт байж болно.

539c9a07406d456cbig

8. Хөгжилтэй бай:
Цоглог, гэнэн цайлган, санаандгүй дүр үзүүл. Халдаж боломгүй мэт бай.

9. Яриа эхлүүл:
“Сайн уу?” гэж хэлэх нь хамгийн сайн эхлэл. Эргэн тойронд болж байгаа үйл явдал, цаг агаарын тухай асуулт асууж яриагаа өрнүүл, мөн тусламж хүсэх ч сайхан өрнөлийн тавил юм.

10. Сээтэгнэх гэдэг бол хандлага:
Сайн сээтэгнэнэ гэдэг бол өөртөө итгэх итгэл, эрсдэлд орох явдлаас айхгүй байна гэсэн үг юм. Урам зоригтой, эерэг байвал үр дүнгээ өгнө шүү!
За тэгээд амжилт хүсье!

Үсийг хурдан ургуулах арга

$
0
0

12963922_1058788504179295_4599973803624470575_n~Үсээ заавал хатааж бай!
Үсийг ойрхон угаах нь үс хурдан ургахад тус болно. Мөн өглөөнөөс илүү орой угаасан үс хурдан ургадаг гэнэ шүү. Шампунь хэрэглэхдээ үснийхээ хуухийг хурууныхаа өндөгөөр массаж хийж өгөөрэй. Үсээ угаасныхаа дараа заавал хатааж байгаад унтаж заншаарай. Нойтон үстэй унтвал үс чинь гэмтэх аюултай. Орой 10-шөнө 02 цагийн хооронд үс хамгийн сайн ургадаг гэнэ. Мөн үсний сэнсээр бус өрөөний сэнсний салхинд үсээ хатааж байгаарай! Үсний сэнсний халуун үсийг гэмтээдэг юм байна.

~Сард үсээ 5мм тайрч бай!
Үсээ ургуулах тухай ярьж байхад тайрах гэхээр тиймэрхүү байна уу?
Үнэндээ бол үс ч, хумс ч тайрах тусам ургах хурд нь нэмэгддэг гэнэ шүү.

~7 хоногт 2-3 удаа үсээ өндөгөөр угааж бай!
Үс ургуулахад хуухиндаа сайн анхаарах хэрэгтэй.
Өндөгөөр угаавал үсэнд тэжээл өгч ургахад тус болно.

~Үсээ сайн самнаж бай!
Үсээ сайн самнавал хуухин дахь цусны эргэлт сайжирч үс ургахад нөлөөлнө. Гэхдээ үсээ нойтноор нь самнаж болохгүй. Тэгвэл үсний уг гэмтдэг учраас заавал бүрэн хатсаны дараа самнаж байгаарай. Үсээ угаахаасаа өмнө самнавал бүүр сайн. Мөн нарийн шүдтэй хавтгай самнаас бөөрөнхий самыг илүү хэрэглэж байгаарай!

~Тэжээллэг, витамин, кальц, төмрийн хольцтой хоол хүнс, сүү ногоо ургамал их хэрэглэ!
Үс бол тэжээлээс бий болдог юм шүү. Төмөр нь үс ургахад маш их нөлөөтэй учраас төмөр орсон хүнсний бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглээрэй.

bad-hair-day-COMP-1954533-600x450

~Үснийхээ хуухинд массаж заавал хийх хэрэгтэй.
Үсний хуухинд массаж хийж өгөх нь цусны эргэлтийг сайжруулж үсний хөгжилд асар чухал нөлөө үзүүлнэ. Алгаа дэлгээд хурууныхаа өндгөөр үснийхээ хуухийг чанга чанга дарж барих маягаар массаж хийгээрэй.

~Үсэндээ чухалчлан анхаарал тавиарай!
Үсний уг гэмтсэн бол хурдан ургаж чадахгүй. Гэмтэлтэй үс эрүүл үснээс удаан ургадаг. Тиймээс хими, будаг, ороодог хайчнаас түр татгалцаад нэн түрүүн үсний тэжээл сайн хэрэглээрэй. Үсний уг хэсгийг эрүүл байлгах нь хамгийн чухал шүү. Мөн урт үстэй хүн бол үсээ боож унтах нь илүү сайн.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>