Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Ерөндөг буюу спиралийн сөрөг нөлөө

$
0
0
Гэвч зарим эмэгтэйд эсрэгээрээ буюу бүр ч сөргөөр нөлөөлөх нь бий. Спираль байрнаасаа хөдөлснөөр эмэгтэйн биед үрэвсэл үүсгэх, цаашлаад улайлт бий болгох зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг байна.
спра540
Жирэмснээс хамгаалах хамгийн найдвартай арга хэмээгдэж буй ерөндөг буюу спиралийн талаар зарим мэдээллийг хүргэж байна. Энэ нь умайд байршуулах зэс утас бүхий ионжуулсан хэрэгсэл юм. Ингэснээрээ умайд орох эр бэлгийн эсийг үр тогтоох боломжгүй болгодог байна. Дааврын нөлөөгүй, биед илрэх гаж нөлөө багатай гэдгээр нь олон эмэгтэйчүүд спираль сонгодог.
Энэ хэрэгсэл нь зарим бүсгүйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай арга нь болж байгааг энд дурдах хэрэгтэй. Тэдэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй тохиолдол олон бий.
Гэвч зарим эмэгтэйд эсрэгээрээ буюу бүр ч сөргөөр нөлөөлөх нь бий. Спираль байрнаасаа хөдөлснөөр эмэгтэйн биед үрэвсэл үүсгэх, цаашлаад улайлт бий болгох зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг байна.
Тиймээс ерөндөг тавиулахын өмнө эмэгтэйчүүдийн эмчтэй уулзаж нарийн зөвлөгөө авах, үтрээний үрэвсэлтэй эсэхээ шинжилгээ өгч мэдэх, улайлт байгаа эсэхээ мэдсэний дараа энэхүү аргыг хэрэглэх нь зүйтэй юм. Түүнээс биш ямар ч мэдээлэлгүйгээр шууд ерөндөг тавиулахад таны биед өмнө нь үрэвсэл байсан бол даамжрах зэрэг сөрөг нөлөө ихтэй гэдгийг бүү мартаарай.
Мэдээж, биед гадны биет байгаа учраас ерөндөг тавиулсан эмэгтэйчүүдийн олонх нь нуруу өвддөг, сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг зэрэг зовиурыг хэлдэг билээ. Тиймээс нэгэнт танд спираль таарахгүй бол биедээ хоргүй өөр аргыг сонгохыг зөвлөж байна.
Дараагийн нийтлэлд жирэмслэлтээс хамгаалах хуанлийн аргын талаар танилцуулах болно.

Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>