Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Бүсгүй та нойргүйддэг үү?

$
0
0
Good-night-beautiful-girl-sleepУтас, таблет, зурагтнаас ялгарах цэнхэр туяа тайван нойрсоход тусладаг гормоныг үгүй хийдэг юм шүү дээ. Унтахаасаа 30 минутын өмнө сэрүүлгээ тавиад, утсаа дахин битгий шалгаж бай.

Амралтын өдрүүдийг амдан хүлээх сайхан. Гэр бүлээрээ агаар салхинд гарах, амжуулж хийх хувийн ажлаа цэгцлэх, амттайхан хоол зооглон, айл хунараар ч бас зочлох аль аль нь таатайхан. Гэсэн ч энэ бүгдээс гадна, эрт босдог ажлын 5 өдрийн алжаалаа үлдэн хөөтөл амгалан унтаж, аажуухан сэрэх харин хамгийн чухал нь санагдах болж. Хяслантай нь ажлын өглөө аргамжаад босгох дургүй нойр маань амралтын өдрүүдэд шувуу шиг дэрхийн арилаад, харин ч хар эрт сэрэх нь хоржоонтой.

Стрессийн гормон ядарсан үед дээд цэгтээ тулж үрэвсэл батга гарах нөхцөл бүрдэхээс гадна нүд хавагнана. Нойрны дутагдал биед жрелин ялгарах нөхцөл бүрдүүлдэг. Энэ нь ходоодыг хонхолзуулдаг гормон шүү дээ.

Заримдаа шалтгаангүйгээр шөнө дунд нойр хулжиж, сэрвэлзэн сэрээд, хичнээн удаа хонь тоолж, нойр гуйвч цурамхийлгүй үүр цайлгах нь бий. Өглөө нь тольдоход үнэхээр гундуу…   Арга ч үгүй юм. Хүний бие шөнийн цагт өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай. Энэ горим алдагдахаар арьсны төрөлх чийгшил буурч хуурайшдаг юм хойно. Унтаж байхад ялгардаг мелатонин хэмээх бодис арьсанд тун хэрэгтэй. Харин нойргүйдэх үед энэ бодис ялгарах нь багасч, үрчлээ үүсэн чөлөөт радикалуудтай тэмцэх чадвар хомс болдог. Стрессийн гормон ядарсан үед дээд цэгтээ тулж үрэвсэл батга гарах нөхцөл бүрдэхээс гадна нүд хавагнана. Нойрны дутагдал биед жрелин ялгарах нөхцөл бүрдүүлдэг. Энэ нь ходоодыг хонхолзуулдаг гормон шүү дээ. Тэгэхээр жин нэмэх нь ойлгомжтой.

“Кофе биед 6-8 цагийн дараа шингэдгийг мэддэггүй юмуу? Үдийн 3 цагаас хойш битгий ууж бай л даа. Унтаж байхдаа хүний бие давсгаа түр хаадаг. Хэрэв шөнө сэрж шээж байгаа бол шингэнээ ихдүүлсэн гэсэн үг” хэмээн хангиналаа.

 

Ингээд амралтын 2 дахь өглөө байн байн эвшээлгэсэн би гэдэг хүн найз бүсгүй рүүгээ утасдаж нойргүйдлийн гачлангаа тоочлоо. Өнөөх маань өөдөөс “Кофе биед 6-8 цагийн дараа шингэдгийг мэддэггүй юмуу? Үдийн 3 цагаас хойш битгий ууж бай л даа. Унтаж байхдаа хүний бие давсгаа түр хаадаг. Хэрэв шөнө сэрж шээж байгаа бол шингэнээ ихдүүлсэн гэсэн үг” хэмээн хангиналаа.

 

Би кофег хааяа л уудаг, гэхдээ оройн цагаар ер уудаггүй л дээ.” Миний ингэж хэлэхийг дуулаад найз маань “Турмаар байна л гээд байсан, унтахынхаа өмнө дасгал хийгээд байгаа юм биш биз?” гэв. Дасгал хийснээс хойш 3 цагийн дотор хүний бие эргэж хэвийн байдалд ордгийг ч уйгагүй тайлбарлаж байна. Тэгээд араас нь “Техникийн завсарлага авахаа мартав даа хонгор минь. Утас, таблет, зурагтнаас ялгарах цэнхэр туяа тайван нойрсоход тусладаг гормоныг үгүй хийдэг юм шүү дээ. Унтахаасаа 30 минутын өмнө сэрүүлгээ тавиад, утсаа дахин битгий шалгаж бай” гэж зөвлөв. Үүнийг сонсоод, “Сэрүүлгээ хойшлуулаад эргэж унтах нь зүрхэнд муу.

 

Сэрэх цагтаа л босож бай” гэж хаанаас ч билээ уншсанаа саналаа. Энэ бүхний эцэст би яагаад нойр хулжин эргэж хөрвөөд, шөнийн 3 цагаас хойш арай чамай унтсаныхаа учрыг ухан олохыг хичээв. Байрандаа засвар хийх зорилго маань замын талд бүтэлгүйтэн хойшилж, энэ талаар орондоо ороод бодсоноос болсон нь гарцаагүй. Нэг асуудлын үзүүр өөр зүйлд салаалан цаашилж, санаа сэтгэл эзэмдсэн зүйл ар араасаа давхцаад, үүнийг өөрөө ч сайн мэдэлгүй тавгүйтэн нойргүйдсэнээ сая мэдэв. “Шөнөөс өглөө нь мэргэн” гэдэг. Санаа зовоосон асуудлыг орондоо орж байгаад бодолдоо тухтайхан цэгцлэх гэсний хэрэггүй.  Найзын маань зөвлөсөн санамжууд дээр миний нойргүйдсэн шалтгааныг нэмээд нойр сайн авах 6 амархан аргыг өөртөө эзэмшээрэй. Бүтэн нойртой, сэтгэл амгалан байхын хэрээр бүсгүйчүүд бидний арьс өнгөлөг, бие цоглог явдаг учиртай.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>