Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

30 нас: Бүх юм дуусаагүй байна, хонгор минь!

$
0
0

f45ba6184bb59543original

Дэргэд нь байхад түшигтэй эр нөхөр, мөрөөдлийн ажил, тохилог байр, гэрэл гэгээ болсон хүүхдүүд…сайхан амьдрахад хэрэгтэй бүх юм чамд байгаа. Гэсэн хирнээ яагаад, өөрөөр хэлвэл хэзээнээс чамд юу ч байхгүй юм шиг сэтгэгдэл төрөх болов? Магадгүй таныг 2-оор биш 3-аар эхэлсэн тоо илэрхийлэх болсон тэр цагаас байх.

Нэг л өглөө орноосоо өндийж, “ухамсаргүйгээр” нөхөр хүүхэддээ цайг нь чанаж өгчихөөд, нүдэнд дасал болсон хувцаснаасаа нэгийг нь сонгож углаж зогсохдоо өдөр хоногууд яагаад гэнэт ийм урсгалаараа болчихсонд гайхаж орхино. Хөргөгчин дэх хоол хүнс ч тэр, амьдрал дахь чухал бүхэн чинь ч тэр, бүгд байх ёстой байрандаа. Тэгээд л өдий хүртэл эмх цэгцэнд нь оруулах гэж мэрийж ирсэн бүхнээ, буцаагаад сандайчаад, замбараагүй болгочихмоор санагдана. Тэгвэл амьдрал арай сонирхолтой болох ч юм билүү? Их сургуулийн улаан диплом, анхны хайртайгаа татуулсан хөрөг зураг, арван жилд байхад дээд ангийн хөвгүүний бэлэглэж байсан ганц ширхэг хатаасан навч, анхны цалингаараа авсан үзэг-энэ бүх дурсамжийг бүтээж явахдаа л хамгийн аз жаргалтай байсан юм шиг санагдана. Нөхөртөө эрхэлж, хүүхдээ хөхүүлэх ямар байдгийг зөвхөн төсөөлөл төдийхнөөр ойлгож, гялтганасан машин унаж, даргын ажил хийхийг мөрөөдөл л гэж боддог байсан тийм насандаа одооныхоос илүү амьдрах хүсэл эрмэлзэлтэй байсан юм шиг.

10-тай байхад хурдхан том болж, бие даах юмсан гэдэг хүсэл хязгааргүй. Харин 20-той байхад арай олон зүйлд шунадаг. Амьдралынхаа ханийг олж, үнэрлэх үртэй болоод, дотно дулаан гэр бүлийг бүтээх гэсэн хүсэл, мөн ажлын талбар дээр өөрийн байр сууриа бий болгож, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хүсэл нь дийлдэшгүй байдаг. Гэтэл 30 нас…30 хүрэхэд 20 насныхаа бүх хүслийг гүйцээчихсэн байдаг болоод ч тэр үү, зарим бүсгүйчүүд яг дээрх шиг өөр юуны төлөө амьдрах учраа олохоо байчихдаг. Төсөөлдөг “төгс” амьдрал нь өөрийнх болоод ирэхээр, цаашид тэмүүлэх зүйл юу ч үлдээгүй юм шиг санагдана. Амьдрал ердөө иймхэн байсан юм уу? Ингээд л дуусчихсан уу? Гоолингоо чамд “ҮГҮЙ” гэж хэлмээр байна.

30 нас өнгөрөөд, гэнэтхэн байгаа бүхэндээ сэтгэл хангалуун бус болж эхэлсэн бол чи зүгээр л дунд насны хямралд өртөөд байгаа аж. Өмнөхөөсөө илүү тольдож, анзаардаггүй байсан өө сэвээ гоо сайхны мэс заслаар далдлахынг хачин ихээр хүсч, сүртэй шалтгаантгүй байхад халагдах өргөдөл өгч, нууц амрагийн эрэлд хатаж, урьд нь сонирхдоггүй байсан хөгжмийн урсгал, шашныхаа талаар судалж эхлэх нь жирийн л үзэгдэл. Ганцхан чи биш, дэлхий дээр амьдарч байгаа 3 эмэгтэй тутмын нэгд ийм явдал тохиолддог.

Хэрхэн энэ хямралаас “амьд гарах” вэ? 
Хамгийн түрүүнд өөрийгөө дунд насны хямралд өртөөд байгаагаа хүлээн зөвшөөр. Тэгсэн цагт чи толгойгоороо дүүрээд байгаа эрээвэр хураавар бодлуудыг огт хэрэггүй зүйл гэдгийг ойлгож чадна. Дараа нь өөр хүсэж тэмүүлэх олон зүйл байдгийг ухаарах хэрэгтэй. 20 насны унаж боссон амьдралаас илүүтэйгээр, 30 насны тэнцвэрээ олоод, бардам алхах он жилүүд чухал гэдгийг санаарай. Бүх зүйл нэг хэвийн боллоо гээд өшөө сонирхох зүйл үлдээгүй, уйтгартай болж байна гэсэн үг биш. Харин амьдрал чинь одоо л амар тайван, найдвартай, санаа зовох зүйлгүй болж байна гэсэн үг.

Сексийн тал дээр чи айж, гэрэвшихээ больсон. Унтлагын өрөөндөө жинхэнэ хатан шиг заларч, хүсч байгаа бүхнээ ичиж эмээлгүй зоригтой хэлэх өөртөө итгэлтэй байх үе чинь ирсэн байна. Үүнийг чи уйтгартай гэж нэрлэнэ гэж үү? Дэлгүүрийн хажуугаар гарахдаа шинэ загварын туфль олж хараад “үүнийг авах юмсан” гэж дотроо бодон санаа алддаг үе чинь ард хоцорсон. Чи өөрөө л хүсвэл сунгасан бүхэндээ хүрч чадах санхүүгийн эрх чөлөөг олсон байна. Үүнийг утгагүй гэх үү? 20 насандаа хөдөлмөрлөсөн бүхнийхээ үр шимийг хүртэж байгаа чи одооныхоо байр суурийг хэдэн жилийн өмнөх юу ч мэддэггүй охины байр суурьтай хэрхэн зүйрлэж болох вэ? Боловсорч гүйцсэн бие, өөрийгөө яаж авч явахаа мэддэг болсон зан ааль, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс айдаггүй зоримог чанар гурав чинь чиний гоо үзэсгэлэнг тодруулдаг. 20-той байх үеийн чинь нэг ч үрчлээгүй царай, сүү ороогүй хөх хэдий сайхан ч, одооны чинь хүчирхэг хирнээ хэзээ хэзээнийхээс илүү зөөлөн төрх эмэгтэй хүн гэдгийг чинь баталж харуулдаг. Чи одоо л жинхэнэ эмэгтэй хүн болсон!

30 наснаас хойш амсаж болох аз жаргалууд тоо томшгүй. Хийсэн ажлаасаа туршлага хуримтлуулсан юм чинь өөрийнхөө гараар жижигхэн бизнес эхлүүлж яагаад болохгүй гэж? Энэ талаар бодоод нэг үзээрэй. Ядам хуруунаасаа бөгжөө салгаж, ганц бие хоцорсон 30 настай эмэгтэй та ч бас гутрах хэрэггүй. Эр хүний сэтгэлийг яаж татаж, яаж хүссэн залуугаа уургалах талаар та жаахан охидод хичээл заахаар их мэдлэгтэй болсон байгаа. Түүнийгээ ашиглаж, мөрөөдлийнхөө эрийг өөрийн болго. 20 насанд л дурладаг юм биш шүү дээ. Харин ч 30 насны дурлал удаан хугацааны харилцааг бий болгох магадлал өндөр байдаг.

30 насанд юу ч дуусдаггүй, харин урьд нь бий болгосон бүхэн чинь үргэлжилж, түүнийхээ хажуугаар маш олон юмыг цоо шинээр эхлүүлэх боломж бидэнд олддог. Шунаж хүсэх юм ахиад өчнөөн байна! Тиймээс 30 насны чинь төрсөн өдрөөр чамд хөгширсөн мэт сэтгэгдэл төрүүлэхээр мэрийж байгаа муу санаатнуудын “Ямар мэдрэмж төрж байна?” гэсэн асуултанд юу гэж хариулах ёстой гээч? “Амьдрал минь одоо л жинхэнэ утгаараа эхэлж байна!”


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>