Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Эрчүүдийн эмзэглэдэг 6 өчүүхэн зүйл

$
0
0

11391714_952755651412583_8288983582398530484_n

Энэ эрчүүд үү! Биднээс эмзэг, гомдомхой хүмүүс байх нь. Магагүй тэднийг багаас нь “эр хүн уйлах ёсгүй” гэж загнасаар байгаад л дотогшоогоо уйлдаг болсон байх. Төмөр шиг хатуу хань, эрэмгий зоригт найз залуу чинь иймхэн жаахан юмнуудад эмзэглэдэг гэвэл итгэх үү?

Түүний ажлын талаар асуухгүй байвал:
Тэднийг “жинхэнэ эр хүн” болгож харагдуулдаг чухал зүйлийн нэг бол ажил. Эрчүүд байгалиасаа л тэжээгчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Магадгүй тэр одоохондоо хөлөө олоогүй л байгаа байх. Maгадгүй тэр саяхан л өөрийнхөө юу хийхийг хүсдгийг ойлгосон ч юм билүү? Тиймээс түүний ажлыг доог тохуу болгож болохгүй. Эсвэл хийдэг ажлынх нь талаар өхөөрдсөн, шоглосон үг унагаж болохгүй. Үүнээс ч аймар юм нэг бий. Энэ нь тэдний ажлын талаар огт асуухгүй байх. Энэ нь тэдний эр хүнлэг шинжид халдсан хэрэг. Та түүний хөдөлмөрийг үнэлэхгүй, ойшоохгүй байвал тэр таныг өөрийг нь эр хүн биш гэж үздэг гэж ойлгоно.

Сексийн үеэр мөрийг нь товших:
Хэн нэгэн бидний мөрийг товших үед бид өөрсдийгөө өрөвдмөөр байдалд байгаагаа мэдэрдэг. Тиймээс санамсаргүй ч бай, энэ үйлдлийг бүү хий. Түүний чанга дуу, эвсэлгүй хөдөлгөөн таны сэрлийг хөдөлгөхгүй байсан ч, бултаж зугтаах, юм уу түүнийг өрөвдөлтэй байдалд оруулах хэрэггүй. Тэгвэл тэр таны царайг дахиж харж чадахгүй болно. Үүний оронд түүнийг урамшуулах замаар, яаж хийвэл илүү сайхан мэдрэмж авч байгаагаа илэрхийлээрэй.

Түүнийг эрэгтэй найзтайгаа танилцуулахгүй байвал:
Гайхаж байгааг чинь мэдэж байна аа. Гэвч энэ бол үнэн. Супермаркетэд 10 жилийнхээ нэг ширээний найзтайгаа таарсан ч түүнийг танилцуулж байгаарай. Ялангуяа тэр найз чинь эрэгтэй бол. Яриандаа халуураад мартчихаж магадгүй л дээ. Гэхдээ түүнд яг л хаягдаж хоцорсон жаахан хүү шиг сэтгэгдэл төрнө. Учир нь та түүнд биш өөр эрэгтэй хүнд нүднийх нь өмнө анхаарал хандуулаад байна шүү дээ.

Хүмүүсийн дэргэд түүнээр туслуулахгүй байх:
Машиныхаа дугуйг та өөрөө янзалчихаж чадна. Том тортой юмаа та өөрөө төвөггүйхэн өргөөд явчихаж чадна л даа. Ганцааранг нь байхад “Надад чиний тусламж хэрэггүй” гэж хэлэхэд тэд хүчлэхгүй. Харин хүмүүсийн, жишээлвэл эцэг эх, найзуудынх нь дэргэд түүнээр хүч чадал шаардах ажлуудыг хийлгэхгүй байвал тэр өөрийгөө хэн ч биш болчихсон мэтээр бодох болно.

Сүүлийн мөчид болзоогоо цуцлах:
Эрчүүд бүсгүйчүүдийг бодвол амьдралаа төлөвлөгөөний дагуу явуулдаг. “Нэг муу оройн хоолонд орохын төлөө юун сүртэй юм!” гэж бодогдож байж магадгүй. Гэхдээ түүний таны төлөө гаргсан хичээл зүтгэлийг нь та сүйрүүлж орхилоо л гэсэн үг.

Түүний гадаад байдлыг өөнтөглөх:
Эрчүүдэд ч бас гадаад төрхөндөө санаа зовох үе байдаг. Түүнийг шар айраг уух гэхэд нь “шаар шиг том гүзээгээ нэмэгдүүлэх гээ юу” гэж битгий хэл. Үсээ засуулаад ирэхэд нь “Миний халзаадай” мэтийн үг бүү чулууд. Тэд тийм ч гүндүүгүй хүмүүс биш.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>