
Унтахаасаа өмнө 3 цагийн өмнө юу ч битгий ид! Шөнө идсэн хоол энерги болон зарцуулагдаж амжихгүй, биед өөх болон хуримтлагддаг.

Шингэн зүйл сайн уу. Заримдаа өлсөх мэдрэмж нь ердөө л ам цангасантай холбоотой байдаг. Хоол идэхээсээ өмнө 1 стакан ус уух хэвш.

Турна гээд юу ч идэхгүй байж болохгүй. Хамгийн гол нь эрүүл хоолло!

Гэдэсний таталт өдөрт 100 удаа хий!

Хөдөлгөөн хийх боломжийг хэзээ ч битгий алд! Цахилгаан шат битгий ашигла, ойр алхах боломжтой газар машинаас татгалз!

Өлсөх мэдрэмж дарагдангуут идэхээ зогсож сур! Тавагтай хоолоо заавал дуусгах албагүй!

7 хоногийн хооллох дэглэм гарга! Яг түүндээ тохируулж хүнсээ цуглуул. Дэлгүүрээс өөр илүү дутуу юу ч битгий цуглуул! Өлссөн үедээ хэзээ ч битгий дэлгүүр хэсч бай!

Шоколад, шарсан хуурсан зүйл бүү ид!

Атгасан гарын хэмжээтэй порцоор ид! Энэ хэмжээнээс илүү идмээр байх юм бол ардаас нь зүгээр л ус уу!
