Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

САЙХАН ИНЭЭМСЭГЛЭЛ АМЖИЛТЫН ЭХЛЭЛ

$
0
0

d78552a372fcfc905944552322be1272

Инээмсэглэ: чин сэтгэлээсээ, халуун дотно инээмсэглэ, гар барих бүрдээ сэтгэл зүрхээ, сэтгэлээ шингээж инээмсэглэ.
Дейл Карнеги
Хүний нүүрэнд физиологийн хувьд илрэх хамгийн өчүүхэн өөрчлөлт, тухайн агшны мэдрэмж маш хурдан илэрдэг. Одоо та булчингаа нэг минутын турш чангал. Хэрэв үүнийг туршиж үзсэн бол нэг минут маш урт мэт санагдсан байх. Учир нь би үүнийг туршиж үзээд гучин секундээс илүү тэвчиж чадаагүй юм. Тэгвэл булчингаа чангалсан үед танд юу мэдрэгдэв?. Таны уур хүрч, баяр баясгалан алга болсон байх. Одоо нэг минут инээмсэглэ. Үүнийг хийх нь урьдахаас илүү хялбар байгаа биз.
Ямар ч шалтгаан байхгүй ч өөрийгөө жаахан хүчлээд ч болов инээмсэглэхэд та өөрийн эрхгүй илүү сайн мэдрэмж төрж, хөгжилтэй болж эхэлнэ. Учир нь инээмсэглэл нь тархинд очих цус болон хүчилтөрөгчийн хэмжээг нэмж, мэдрэл дамжуулагчийн дохиоллын төвшинг дээшлүүлдэг. Ингэхэд тархины болон биеийн бүтээмж нэмэгддэг. Калифорнийн Их Сургуулийн Док. Пол Екман 1985 онд хийсэн судалгаандаа ингэж бичсэн байсан: “Таны юу бодож, сэтгэгдэлтэй байгааг нүүрнээс тань хараад л мэдэж болно. эсрэг нь ч зөв байдаг. Нүүрэндээ юу илэрхийлнэ, бусдад л сэтгэгдэл төрүүлнэ. Зовж шаналж байсан ч инээвэл дотроо зовлон мэдрэхгүй. Харин нүүрэндээ гуниг төрүүлбэл үүнийг дотроо мэдрэх болно.”
Эмч нар өвчин бүрэн эдгэх магадлал зууд ганцхан хувь гэж оношилсон Норман Коузин “Өвчний анатоми” номдоо өвчнөөс хэрхэн ангижирснаа бичсэн байдаг. Коузин өөрийгөө огтхон ч өвчтэй гэх бодолгүйгээр байнга өөрийгөө зугаацуулж, инээлгэж баясгаж, баяр хөөртэй байсных гэжээ. Инээх нь Коузиний физиологийг үндсээр нь өөрчилсөн ба түүний мэдрэлийн систем нь ч биед өгөх мэдээллээ энэ чиглэлээр хариулж байсан байна. Ингэснээр тэр илүү сайн унтаж, өвчнийхөө зовиурыг багасгаж бүх бие махбодио эерэгээр өөрчилж хөгжүүлж чаджээ.
Инээмсэглэл нь зөвхөн хүнд өвчний эмчилгээнд ч биш хамгийн энгийн толгойн өвчинд ч хэрэглэж болох маш хямд бөгөөд үр нөлөөтэй жор юм. Инээмсэглэх, аз жаргалтай байх зэрэг нь өвчтөнд маш сайн нөлөөтэй байдгийг би байгууллагынхаа Рэжеп Дагдевирен гэгч эмчээс мэдсэн. Түүнтэй дөрвөн жилийн өмнө танилцсан бөгөөд заримдаа түүнийг өвчтөн үзэж байхад нь би дэргэд нь байсан. Өвчин нь хэдий хүнд байсан ч өвчтөнөө үргэлж сэтгэл санаагаар өөдрөг байлгах зүйлс хэлж янз бүрийн хошин юм ярин өвчнөө мартахад тусалдгийг анзаарсан. Яагаад ингэдгийг нь асуухад минь: “Өвчтөн өөрийгөө хэдий чинээ хүнд өвчтэй байна гэж бодох тусам хүний мэдрэлийн систем түүний өвчин төдий чинээ төвлөрөөд, эдгэрэн сайжрах магадлал нь тэр хэмжээгээр багасна” гэв.
Инээмсэглэл нь бидэнд дараах өөрчлөлтүүдийг бий болгодог: биед стресс бий болгогч кортизоныг багасгаж, тайвшруулдаг.
Тархинаас ялгардаг эндорфинийг нэмэгдүүлж биеийг тайвшруулдаг.
Тархины үйлдвэрлэгч төвийг ажиллуулж, улмаар;
• Тодорхой бус байдал, өөрчлөлт, шинэчлэлтэд хүлээцтэй хандана.
• Үзэл бодлын өргөн хүрзэтэй болно.
• Асуудлаа шийдвэрлэхэд ахиц гаргана.
• Аз турших дуртай болно.
Үүний дашрамд инээмсэглэх, хөхрөх хоёр нь ялгаатай гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Яагаад гэвэл бидэнд эерэг өөрчлөлт бий болгодог зүйл бол инээмсэглэл юм. Харин хөхрөн инээх нь ийм нөлөө үзүүлж чадна гэж хэлэхэд хэцүү. Тэр ч бүү хэл анагаах ухааны мэргэжилтнүүдийн хэлснээр зүрхний өвчтэй хүмүүс хөхрөн инээхэд цус харвах магадлалтай байдаг гэнэ.
Инээмсэглэхийн ашиг тус нь зөвхөн үүгээр зогсохгүй бусад хүмүүстэй харьцах харилцаанд сайнаар нөлөөлж батжуулна. Нөхцөл байдал хэдий хүнд, хэцүү байсан ч гэсэн ганцхан инээмсэглэл танд болон эсрэг талын хүнд тань сайхан мэдрэмж төрүүлнэ. Тийм учраас боломж гарган инээмсэглэцгээе.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>