Нэг өдөрт авах ёстой амин дэмүүд тань энэ хоолонд багтсан гэж хэлж болно. Хийхэд хялбар, тэжээллэг ногоотой шарсан өндгийг та өөрийн хүссэнээр баяжуулан хийгээрэй.
ПОРЦ -3 хүний
сонгино -1 ширхэг, сармис -2-3 ширхэг, чинжүү -1-2 ширхэг, улаан лооль -3-4 ширхэг, ургамлын тос -2-3 хоолны халбага, 1 хоолны халбага = шингэн – 15мл, хуурай – 15гр, өндөг -3 ширхэг, давс -1/2 цайны халбага, 1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай – 5гр, хар перц -1/4-1/2 цайны халбага, 1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай – 5гр, улаан чинжүү -1/4-1/2 цайны халбага, 1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай – 5гр, яншуй -10-15 гр
- Сонгино, сармис, чинжүү, улаан лоолийг угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Ингээд хайруулын тавганд ургамлын тосыг хийж халаасны дараа эхлээд сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна. Дараа нь хэрчсэн чинжүүг хийж зөөлрүүлэн хуурна. Үүний дараа сармисыг хийж зөөлөн гал үргэлжлүүлэн хуурна.
- Ингээд жижиглэн хэрчиж нухшилсан улаан лоолийг хийж хутгаад давс, перц, улаан чинжүү, гоньд болон өөрийн дуртай бусад амтлагчаар амтлана.
- Буцлаж эхлэмэгц өндгийг хагалаж хийгээд зөөлөн гал дээр тааруулаад савыг таглаарай. Зөөлөн гал дээр 5-7 минут жигнэх маягаар болгоно.
- Өндөг хагас болсон байх болно. Өндөгний дээрээс давс, перц болон бусад амтлагчаар амтлана.
- Ингээд галаас гаргана. Жижиглэн хэрчсэн яншуй, эсвэл ногоон сонгино зэргээр амтлаад л идэхэд бэлэн боллоо.