Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Эмэгтэй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?

$
0
0
nm-talking-to-your-child-about-cancer-feature
BabyCenter-ээс дараах зүйлсийг охинтой эцэг эхчүүдэд зөвлөжээ.
1️⃣Өөртөө итгэлтэй байхад сурга. Том хүний өөдөөс үг хэлдэггүй юм гэж сургахын оронд өөрт үүсэж буй бэрхшээл болон хэрэгцээгээ эелдгээр хэлж, ярьж сурахад нь туслаарай.
2️⃣Давуу талыг нь тодотгон урам өг. Миний охин үнэхээр ухаантай, мундаг шүү гэж ерөнхий магтаал хэлэлгүй миний охин юмыг маш хурдан сурах юмаа, юмыг маш сайн тогтоож байна гэх зэргээр тодорхой давуу талыг нь тодотгон, урам хайрлаж байгаарай.
3️⃣Бодит байдлаас хэт дөвийлгөн магтах хэрэггүй. Хэдэн ч настай вэ хүүхэд өөрийнхөө юу хийж чадаж байгаа болон чадахгүй байгаагаа барагцаалж байдаг. Түүнээс нь хэтрүүлэн магтах нь хүүхдийг өөртөө эргэлзэхэд хүргэдэг. Тиймээс ахадсан магтаалаар булалгүй өмнөх долоо хоног, өнгөрсөн сарынх нь үр дүнтэй харьцуулж магтаарай.
4️⃣Хүн бүр цаг ямагт түүнд анхаарал хандуулж, түүнийг л гэх боломжгүй гэдгийг ойлгоход нь туслаарай. Нэг хүүхэд түүнтэй нөхөрлөх дуртай байхад өөр нэгэн дургүй байж болно гэдгийг ойлгуулснаар охин тань бусдаас хамааралтай бус, бие даасан нэгэн болж төлөвших боломжтой.
5️⃣Авьяас чадвар, хичээл зүтгэлийг нь дэмж. Аливаа зүйлийг хийхдээ тусламж хүсэх бүрд нь яаран бүү туслаарай. Өөрөө бие даан хийх боломжтой зүйлсийг өөрт нь даатга. Харин чадахгүй зүйлд нь тусалж дэмжээрэй.
6️⃣Спортоор хичээллэхийг хүсвэл сонирхлыг нь дэмжээрэй. Эрэгтэй хүүхдийн хийдэг зүйл гэх зэргээр хүйсээр нь ялгаварлаж хэрхэвч болохгүй.
7️⃣Эмэгтэй хүүхэд гэдгээр нь нийтлэг давуу болон сул талыг түүнд нялзаах хэрэггүй. Өөрийн давуу сул талыг олж түүнийгээ ойлгоход нь туслаарай.
8️⃣Заяагдмал царай төрхөөс илүү эрүүл, чийрэг биеийг нь магтан сайшаа. Миний охин үнэхээр хөөрхөн, үзэсгэлэнтэй гэхээс илүү миний охин дасгал хөдөлгөөн сайн хийдэг учраас чийрэг, эрүүл биетэй байна гэх зэргээр хичээл зүтгэлийнх нь үр дүнг магт.
9️⃣Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ялгааг ойлгуулах нь чухал ч хүн бүр эрх тэгш байх эрхтэй гэдгийг ойлгуулахыг хичээгээрэй.
</p>
</body> </html>

Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>