Хүн болгон л дор бүрнээ жижигхэн, том, урт, богино, эрээчсэн, нягт нямбай бичсэн янз бүрийн л жагсаалт бичиж тэмдэглэлийн дэвтэр завсраа, цүнхэндээ, халаасандаа, толгойдоо хадгалах эсвэл ханан дээрээ хөргөгч дээрээ наадаг. Жагсаалт гаргачихлаар бүх юм эмх цэгцтэй болсон мэт санагддаг. Жагсаалтаас юм хасагдвал бүр ч гоё мэдрэмж. Тэгвэл таны амьдралд хэрэг болох 17 жагсаалтын санааг сонирхуулъя!

Хийж сурах хоолны жагсаалт. Хийж сурахыг хүссэн хоолоо нэг нэгээр нь хийж сурвал хэзээ нэгэн цагт танд хийж мэдэхгүй хоол гэж байхгүй болно. Гоё байгаа биз дээ? Энэ жагсаалтыг хөргөгч дээрээ наагаарай!

Унших номын жагсаалт. Хэчнээн урт насалсан ч гэсэн дундаж хүн бүх амьдралынхаа туршид 2500 хан ном уншиж амждаг. Тэгэхээр тэр 2500 номондоо ямар ном уншихаа нухацтай бодож жагсаагаарай. Ном таны үзэл бодлыг өөрчлөх болно.

Үзэх газруудын жагсаалт. Жил болгон очиж үзээгүй нэг газартаа очиж бай гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Тиймээс энэ дэлхийтэйгээ бага багаар танилцаж жил болгон очиж үзэх юмсан гэсэн газруудынхаа жагсаалтыг гаргаарай!

Идэж үзэх хоолны жагсаалт. Дэлхий дээр 80.000 төрийн хоол байдаг. Тэдгээрээс ядаж 1000-ыг нь идэж үзнэ гэж зүтгээрэй!

Үзэх киноны жагсаалт. Ямар кино үзэх үү? гэж гайхаж суух хэрэггүй. Караокед орохоор дууны жагсаалт байдаг даа. Тэрүүн шиг үзэх киноны жагсаалтаа тиймэрхүү хавтсанд хийчихвэл сонгоод нэг нэгээр нь үзэхгүй юу.

Монголдоо үзэх газрын жагсаалт. Эх орноороо аялж үзэх нь Монгол хүн бүрийн хийх ёстой зүйлийн нэг. Аялна гэхээр нэг их томоор ойлгоод хэрэггүй. Хэдэн юм үүргэвч илж аваад л жил бүр очиж үзээгүй нутаг усанд очиж үзээрэй!

Чухал нууц үг, хаягны жагсаалт. Энэ жагсаалтыг та маш нууц гэсэн газартаа хадгалаарай! Орчин үед техник технологи хөгжөөд дундаж хүнд 10 нууц үг байдаг гэж байгаа. Тэдгээрийг сайн хадгалахгүй бол мэдээж таны үнэт зүйл эрсдэлд орно. Жагсаалтаа хадгалах газар байхгүй бол толгойдоо сайн хадгал!

Өдөр тутмын хийх зүйлсийн жагсаалт. Энэ жагсаалт ихэнх хүмүүст байдаггүй. Тиймээс юу хийхээ төлөвлөх гэж цаг үрдэг, юу хийх ёстойгоо бодох гэж цаг үрнэ, бүх зүйлийг чухал гэж бодож үсчинэ, тэгээд тэр дундаас хамгийн чухал зүйлээ хийхээ мартсан байна.

Хувингийн жагсаалт. Хүн ганц л амьдарна. Ганцхан олдсон энэ амьдралдаа үзэж харах, туршиж үзэж, амталж үзэж, амжуулах юмсан гэсэн зүйлсийн жагсаалтыг хувингийн жагсаалт гээд байгаа. Хүн болгонд өөрийн гэсэн жижиг хувинтайгаа амьдралд ирдэг. Тэр хувиндаа юу багтаахаа ТА л шийд! Хувиндаа аль болох таныг аз жаргалтай болгодог зүйлээ багтааж, багтахгүй үлдсэн зүйлийг амьдралаасаа хасаарай! Тэгвэл та хувин дүүрэн амьдрах болно.

Урт хугацааны зорилгын жагсаалт. 3 жилийн дараах, 5 жилийн дараах, 10 жилийн дараах төлөвлөгөөг урт хугацааных гэдэг. Алсаа харж, урт хугацааны зорилгоо тодорхойлж байж богино зайны үйлдлүүд чинь тодорхойлогдох ёстой.

Гэртээ хийх засварын жагсаалт. Гэр гэдэг хүний өөрийн гэсэн нандин орон зай. Энэ орон зайгаа сайхан тохилог, эрүүл байлгаж, амьдрахад хэрэгцээтэй зүйлсээ багтаах гэх мэт хэрэгцээнүүд байгаа. Гэхдээ бүгдийг нэг дор амжуулна гэдэг зарим тохиолдолд боломжгүй. Тиймээс бага багаар янзлах, засах, хийх, тохижуулах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад бага багаар хийгээрэй!

Хүнсний дэлгүүрийн жагсаалт. Хүнсний дэлгүүрээр хэсэхдээ ч гэсэн жагсаалттай хэсэж сур. Яг ямар өдөр ямар хоол хийхээ төлөвлөөд түүндээ зориулж төлөвлөсөн хүнсээ л ав. Турахыг хүсч байгаа бол идэх ёстой тэр эрүүл хоолнуудаа цуглуул. Илүү дутуу нүдэнд харагдсан зүйлээ авах муу дадлыг жагсаалттай болсноор арилгаж болно.

Чухал үгсийн жагсаалт. Танд урам зориг өгдөг, гоё, гайхамшигтай үгнүүдийн жагсаалтыг гарга! Хэцүү зүйл тохиолдоход, гуньж гутрахдаа, урам хугарахдаа, ганцаардахдаа тэр үгсээ унш! Өөртөө сануул! Аль эсвэл тэр жагсаалтаа хүмүүстэй хуваалц!

Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалт. Хүн болгоны амьдралд чухал, хайртай хүн гэж байдаг. Тэднийхээ чухал өдрийг хэзээ ч мартаж болохгүй! Тиймээс жагсаалт гарга! Фэйсбүүкийн төрсөн өдрүүдийг энд яриагүй байна шүү.

Шоппин хийх жагсаалт. Хоол хүнс цуглуулахдаа яг адил хүмүүс нүдэнд гоё харагдсан болгоноо авах гэж шунадаг. Яг өөрт хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Хэрэгтэй, хүсдэг гэдэг хоёрын хооронд том ялгаа байдгийг битгий мартаарай! Жагсаалтаа чанд дагаж мөрд! Ингэснээр та маш их илүү зардал хэмнэнэ, бас яг тохирсон хувцсаа сонгож авч чаддаг болно.

Өдөр тутмын хийх зүйлсийн жагсаалт. Энэ жагсаалт ихэнх хүмүүст байдаггүй. Тиймээс юу хийхээ төлөвлөх гэж цаг үрдэг, юу хийх ёстойгоо бодох гэж цаг үрнэ, бүх зүйлийг чухал гэж бодож үсчинэ, тэгээд тэр дундаас хамгийн чухал зүйлээ хийхээ мартсан байна.

Талархдаг зүйлсийн жагсаалт. Талархал гэдэг маш хүчтэй эд. Эргэн тойрноо сайн хар! Ямар их сайн хүмүүсийн буянаар та амьд байгаагаа, өдий зэрэгт хүрснээ, амжилттай яваагаа анзаар! Тэр хүмүүст, тэр зүйлс, тэр тохиолдсон явдалдаа таларх! Тэдгээрийгээ жагсаалт болгоод толиныхоо хажууд хадчих! Өглөө болгон уншиж бай! Та ямар азтайгаа мэдэрч аз жаргалаар бялхах болно!
monday.mn