Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Ургийн жин их байх нь ямар үр дагавартай вэ?

$
0
0

kalp-hastaligiЯмар хэмжээг том гэж үздэг вэ?
Хүүхэд төрөх үедээ дундажаар 3200-3500 грам жинтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд үүнээс хүнд жинтэй хүүхэд төрөх нь бий. Манай зарим эцэг эхчүүд хүүхдийн жин их байх нь сайн гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг нь нууц биш. Энэ нь буруу ойлголт бөгөөд төрөх хүүхдийн жин хэт их байх нь эхийнхээ болон өөрийн эрүүл мэндэд олон ноцтой эрсдэлийг бий болгодог.

Хүүхдийн жин 4000-4500 грам болон түүнээс дээш байвал дундаж хэмжээнээс том байна гэж үздэг. Гэвч хүүхдийн жинг төрөхөөс нь өмнө нарийн тогтоох нь амаргүй юм. Эмч нар ургийн жин урьдчилан тооцох арга болон хэт авиан шинжилгээний үзүүлэлтэнд тулгуурлан төрөх хүүхдийн жинг урьдчилан тогтоодог бөгөөд энэ нь төрөлтийг ямар замаар явуулах вэ гэдэг асуудалд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг болдог.
Pregnancy-Massage
Ураг жин ихтэй болох нь ямар шалтгаантай вэ?

Төрөх хүүхдийн жин нилээд хэдэн хүчин зүйлсээс хамаардаг. Эдгээрээс удамшлын хүчин зүйлс болон цусны сахарын түвшин их их байх нь голлох байр суурийг эзэлдэг. Мөн жирэмсэн эх хэт тарган байх, жирэмсний хугацаанд жин их нэмэх, төрөх хугацаанаас илүү тээх болон хүүхдийн хүйс ургийн жин их болоход нөлөөлдөг. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс жингийн хувьд харьцангуй илүү байх хандлагатай байдаг байна. Хэрэв  түрүүчийн төрөлтөнд том хүүхэд төрүүлж байсан бол дараагийн удаад хүүхдийн жин улам нэмэгдэх магадлалтай байдаг.

Мөн жирэмсний сүүлийн хугацаанд хөдөлгөөн багатай байх, хоол хүнсэндээ нүүрс усны агууламж өндөртэй хүнс, чихэрлэг жүүс, ундаа, компот зэрэг сахар ихтэй зүйлс хэрэглэх, жирэмсний витамин зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хяналтгүй болон зэрэгцүүлэн  хэрэглэх нь ургийн жинг хэт нэмэгдүүлэх томоохон шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.

Хэрэв таны хүүхэд том байвал төрөлтөнд хэрхэн нөлөөлөх вэ?

Хүүхдийн жин хэдий чинээ том байна төрөлтөнд төдий чинээгээ сөргөөр нөлөөлдөг. Том хүүхэд төрүүлснээс болж эхэд үтрээ болон хярзан урагдах, төрсний дараа цус алдах, аарцгийн яс гэмтэх зэрэг хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг. Харин  том хүүхдэд  төрөлтийн явцад ургийн мөр эхийн умдаг ясны дор гацаж тээглэх хүндрэл тохиолдож болдог. Энэ нь урагт гэмтэл үүсгэхээс гадна амь насанд аюул учруулж болзошгүй учир анхаарал болгоомжлол ихээхэн шаарддаг.

Том ураг гэдгийг урьдчилан оношлохын зэрэгцээ заалт гарвал төрөлтийг кесар хагалгаагаар шийдэх болно. Хэрэв ийм байдал үүсвэл эмч танд кесар хагалгаатай холбоотой үүсч болох эрсдэл, хүндрэлүүдийн талаар болон төрөх замаар төрүүлэх аргын давуу болон сөрөг талын тухай тайлбарлаж ярилцах болно.
ec335321cf9a46e8big
Хүүхэд жин ихтэй байх нь төрсний дараах эрүүл мэндийн байдалд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Хэрэв төрөлтийн явцад хүүхдийн мөр тээглэх хүндрэл тохиолдвол хүүхдийн эгэм, бугалга яс хугарч болно. Мөн мөрний мэдрэлийн сүлжээ гэмтэх хүндрэл үүсч болзошгүй тул эдгээр эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Ясны хугарал том хүнийхийг бодвол эдгэрэлт хурдан байдаг бол харин мэдрэлийн сүлжээний гэмтэл нилээд хугацаанд эмчилгээ асаргаа шаарддаг.

Эдгэрэлтийг хэрхэн хурдасгах вэ?
Хэрэв та том хүүхэд төрүүлсэнээс болж хярзан урагдсан болон хярзан хайчлуулж төрсөн бол эмч шархыг хэрхэн арчлах талаар зөвлөхөөс гадна төрсний дараах халдварын тухай мэдээлэл өгнө. Том хүүхэд төрүүлсий дараа умай харьцангуй сул агшдаг тул цус алдахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн аарцгийн яс гэмтсэн үед анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөх болно.

Хэрэв танд жирэмсэн үеийн чихрийн шижин байсан бол төрөлтийн дараа цусан дах сахарын хэмжээ хэвийн байдалдаа ордог. Гэвч жирэмсний хугацаан цусанд сахарын хэмжээ өндөр гарч байсан бол төрсний дараа үргэлжлүүлэх хянаж байх нь зүйтэй.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>