Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь хортой

$
0
0

sahar

1.    Сахар чихэр гэж юу вэ?

n  Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус

n  Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэр

n  Сахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдаг

n  Энэ цагаан,  бор сахар 2-ын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар амин дэм эрдэс агуулдагаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг энэ нь цагаан элсэн чихэрээс ялгаагүй  илчлэг өгөхөөс цаашгүй

n  Сахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн 30 гр/өдөр, эмэгтэй хүн 25 гр/өдөр байдаг.

2.    Сахар биед ороод юу болдог вэ?

n  Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задрана.

n  Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтлана

n  1 г сахар 4 ккал илч ялгаруулна. 10 г сахар идэхэд 40 ккал илч болно гэсэн үг

3.    Сахар бие ямар ашиг тустай вэ?

n  Сахар зөвхөн нормын хэмжээгээр хэрэглэх үед л хүний биед ашиг тустай

n  Илчлэг өгнө

n  Судсанд бүлэн үүсгэхгүй учраас судас бөглөрөхгүй

n  Тархинд тэжээл болно

4.    Сахарыг хэтрүүлэн хэргэлэхэд хортой учраас эрдэмтэд эмч нар юу гэж үздэг вэ?

n  “3 цагаан хор” түүний нэг нь цагаан элсэн чихэр

n   “Амттан бол таашаал нөгөө талдаа тарчлаантай үхэл”

n  “Тансаг хэрэглээний амьдрал гашуун төгсгөлтэй”

n  “Орчин үеийн донтуулагч”

n  “Сахар- донтуулагч хүнсний бүтээгдэхүүн”

n  “Амьдралыг аюулд хүргэх хүнс”

5.    Яагаад эрдэмтэд, эмч нар сахарыг ийнхүү нэрлэх болов?

n  Таргалуулна

n  Таргалснаас:  Чихрийн шижин, олон байрлалын хорт хавдар: умай, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай, хөхний

n  Цусанд сахар ихэссэнээс: Чихрийн шижин, мөн л олон байрлалын хорт хавдар:  хөх, түрүү булчирхай, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, өндгөвчийн

n  Мөөгөнцрийн өвчин

n  Кальц, магни, натри, кали, хром дутна

n  Амьдралыг богиносгоно

n  Үе мөч өвдөх, тулайтах өвчин хүрэх

n  Нөхөн үржихүйн эрхтэнд муу нөлөөтэй. Эр бэлгийн эсийн чанар муудаж эрүүл бус үр тогтох, цаашилбал эрүүл бус хүүхэд төрөх

n   Тамхины адил хортой

n  Элэг өөхлөж үйл ажиллагааны алдагдалд орно

n  Харшил, гуурсан хоолойн багтраа, толгой таллаж өвдөх

n  Цөс чулуужих

n  Нүдний болор цайх

n  Яс сийрэгжих

6.    Монгол хүн амын дундах илүүдэл  жин таргалалтын байдал

7.    Хүүхдэд ямар хортой вэ?

n  Шүд цоорох, буйлны үрэвсэл

n  Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,

n  Кальц дутах, үүнээс болж Д амин дэмийн дутал, яс сийрэгжихэд хүрэх

n  Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дуталд хүрэх

n  Сахар чихэрт донтох

n  Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муутгах

n  Хэт хөдөлгөөтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх

n  Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах

n  Хүнсний харшилд өртөх

8.    Сахар чихэр ихтэй ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?

n  Элдэв төрлийн цаастай чихэр 65-85% сахартай

n  Чихэрлэг гурилан бүтээгдэхүүнүүд  10-с дээш % сахартай

n  Жимсний чанамал 100 гаруй %, 2 халбага идэхэд хоногийн сахарын хэмжээ

n  Жимсний чихэрлэг шүүс  1 саванд 32-36 г сахартай

n  Хийжүүлсэн ундаа 1 банк-д 4-18 ширхэг ёотон

n  Шпагетти соус 125 г-д 8 г сахартай

n   Кетчуп 50% сахартай

n  Хатаасан жимс 5-6 ширхэг 32 орчим г сахартай

n  Бялуу жижиг хэрчим 25-30 г сахартай

n  Шоколад 1 хавтгай 42 н нь 12.5 г сахартай

n  Мөхөөлдөс 120 г нь 17.5 г сахартай

n  Хатуу чихэр 1 ширхэг 25-100 г сахартай

n  Бохь 1 ш 2.5 г сахартай

n  Жигнэмэг 1 хэрчим 25 г орчим сахартай

Ихэнх бүтээгдэхүүний шошго дээр сахартай л гэж бичихээс хэмжээг нь бичдэггүй.

9.    Чихэр, чихэртэй бүтээгдэхүүний хэрэглээг яаж багасгах вэ?

n  Аажмаар багасгах

n  Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болтлоо багасга

n  Өдөрт хэрэглэх сахараа хэмжиж  аваад түүнээ хэрэглэ

n  Дүрэм мөрд 7 хоногийн, эсвэл сарын 1 өдрийг сонгон хэрэглэх, хоолны дараа амттан идэхгүй, амттан байнга хэрглэдэг бол оронд нь жимс иднэ, зайрмагийг сарын тэдний өдөр иднэ зайрмаг болон чихэрлэг амттан хэзээ ч худалдан авахгүй гэх мэт

n  Чихэртэй цай кофе уухын оронд нимбэгтэй эсвэл бусад цай уу

n  Хоол амтлагчаас татгалз

n  Хүнсний шошгоноос сахар агуулсан эсэхийг заавал уншиж сур.

n  Амтлаг зүйл идмээр бол хоолтой хамт хэрэглэ

n  Алим, жимсний нухашнаас татгалз

n  Тамирчдад зориулсан хүнс ундаанаас татгалз

n  Ксилитолыг сахарыг орлуулан хэрэглэ

n  Шоколадыг маш багаар хэрэглэ. Цагаан шоколад какаогүй цул чихэр тул бүү хэрэглэ, Хар шоколад какао ихтэй сахар бага тул бусад шоколадыг бодвол хор багатай

n  Өдрийн 3-4 хоолноос бүү татгалз. Хоолоо алгасвал  сахар их идэх хүсэлтэй болдог

n  Согтууруулах ундаанд шар айраг, вино, оргилуун дарс сахар ихтэйг анхаар

n   Хүслээ дарахын тулд ус уу, явган яв

n  Гурилан бүтээгдэхүүн сахараас гадна тос ихтэй илчлэг ихтэй бүтээгдэхүүнд орно

10.  Сахар чихэр илчлэг ихтэй бүтээгдэхүүн

n  Ихэнх чихэр 25-140 г хэмжээтэй, 25-100 г сахар агуулсан байдаг

n  5 ширхэг хамгийн бага хэмжээтэй чихэр идэхэд 125 г чихэр, түүний 100 г сахар.  1 г сахар  4 ккал илчлэгтэй болохоор 5 ширхэг 125 г чихэр буюу 100 г  сахар 400 ккал илчлэг өгнө. Сургуулийн өмнөх насны хүүхдэд хоногт 1600 ккал илчлэг шаардлагатай. Тэгвэл 5 ш чихэр хоногийн хоолны илчлэгийн 4-ний 1-ийг хангана. Хоолоо хасахгүй учраас энэ хамжээний илчлэг илүүднэ гэсэн үг. Энэ илүүдэл илчлэг биед өөх болон хуримтлана.

11.  Хүүхдүүдийг чихэрт донтохоос сэргийлэх ямар арга байна вэ?

n  1 нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй

n  Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах

n  Бага насны хүүхдэд хоногт 5 г сахарын нармтой

n  Сургуулийн насны хүүхдэд 6-8 г

n  Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Эх орны үйлдвэрийн оньсон  болон бусад тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх

n  Эрүүл мэндийн хичээлээр  бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байх

n  Чихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байх

n  Эцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байх

n  Хүүхдээ өвчлөхөд сиропон эм бүү хэрэглэ. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан сиропон эмийг хүүхдэд бүү өг. Өөр маш олон эм байгаа.

12.  Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлчилгээнд хориглох бүтээгдэхүүн

n  Чихэр мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

n  Нийлэг болон химийэн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

n  Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн жүүс

n  Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

n  Төрөл бүрийн нийлэг, химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч: вигор, дашида кетчуп гм

n  Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13.  Цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ?

n  Эрүүл биш хүнс гэж албан ёсоор нэрлэх

n  Тамхины хорын зиндаанд хүрсэнийг баталгаажуулах

n  Сурталчилгааг хориглох шийдвэр шийдвэр хэрэгтэй байгааг анхаарах

n  Сахар орсон бүтээгдэхүүний шошго дээр сахарын хэмжээг бичих

n  Үндэсний статистикийн газраас Сахарын 1 хүнд жилд оногдсон хэмжээг жилийн эцэс бүрт мэдээлдэг болох

n  Сахар орсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгах

n  Чихрийн импортыг хязгаарлах

n  Цагаан идээгээ чихэргүй үйлдвэрлэх

n  Чихэр хэтрүүлэн хэрэглэснээс  болон амьдралын буруу хэвшлээс болдог ХБӨ удамшдаг тул Чихрийн шижинтэй, ЗСӨ-тэй, даралт ихэсдэг, хорт хавдраар өвдсөн хүмүүс хүүхдүүдээ эдгээр өвчнөөс сэргийлэхэд онцгой анхаарах ялангуяа чихрийн хэрэглээн дээр анхаарах шаардлагатай

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв


Нүдний доорх үрчлээ болон уутыг арилгах ид шидтэй маск

$
0
0

Нүдний доорх үрчлээ болон уутыг арилгах ид шидтэй маск Зурган илэрц

Хөгшрөх явц хүний бие эрхтэнд маш их таагүй өөрчлөлтүүдийг авчирдаг. Юуны түрүүнд нүд орчим энэхүү өөрчлөлт явагдана. Нүдний зовхины арьс нимгэн, зөөлөн, гадны таагүй нөлөөнд амархан автдаг. Амин дэмийн дутагдал, стресс, дутуу нойр ч нөлөөлнө. Нүдний арьсыг арчлах гоо сайхны бүтээгдэхүүн маш их хэдий ч байгалиас бэлэглэсэн үр дүнтэй арчилгааны бүтээгдэхүүн бэлэн байна. Өндөгний суурьтай маскаар нүд орчмын үрчлээг багасгах, уутыг арилгах боломжтой. Нүдний гоо сайхныг сэргээх энгийн маскыг танилцуулж байна. Өндөгний цагаанаар бэлдэх маск Маш энгийн гэхдээ өндөр үр дүнтэй маск бол – өндөгний цагааныг цэврээр нь ашиглах. Танд нэг ширхэг өндөгний цагаан, хөвөн байхад л болно. Цагааныг нүдний зовхиндоо түрхээд хаттал нь байлгана.

Маскыг хүйтэн усаар угаана.   “Галууны хөл”-ийн эсрэг маск Өндөгний цагаан, буудайн гурил, зөгийн балыг адил хэмжээгээр хийж зуурна. Зуурмагийг нүд орчим түрхээд 20 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаана. Энэ маск нь нүдний үрчлээг багасгаж, арьсыг сэргээх ажээ. Нүдний хаван буулгах, нүдний доорх уутыг арилгах Танд хэрэгтэй зүйл: 2 хүйтэн өндөгний шар, 1 ц.х цэцгийн зөгийн бал, 1 ц.х оливийн эсвэл чангаанзны тос. Бүх орцуудыг миксерээр холиод нүд орчимдоо түрхэнэ. Бэлдэх, түрхэх гээд та хагас цаг орчим л зарцуулна, гэхдээ гарах үр дүн нь маш их.   Хуурайшиж, ядарсан зовхийг сэргээх маск 1 өндөгний шар, 1 цайны халбага оливийн тос болон тал нимбэгийн шүүсийг холино. Маскыг нүдэндээ түрхээд 20 минут байлгана. Дараа нь хүйтэн сүүнд дүрсэн хөвөнгөөр цэвэрлээрэй. Үр дүн – эрүүл, сэргэсэн арьс. Өндөгний маск дээр сүү нэмэхэд үр дүн улам л сайжирна. Мөн хүүхдийн тэжээл маскыг хүчтэй болгоход тохиромжтой. Ямар ч маск байсан цэвэрхэн будаггүй арьсан дээр түрхэнэ гэдгийг бүү мартаарай.

Эх сурвалж: Xorom.com

Хүүхэд хөлсөхөд хийх дом шившлэг “Ширгэлэх арга”

$
0
0

3a51e9bf9e91e7020710b4f7db1cce4a

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.
“Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийг хөлсийг гаргахдаа: Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.
“Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад голлон хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.
-Хүүхэд чинь шөнө уйлж цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөөрэй.
-Галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.
-Уулын болор хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг.
-Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.
Мөн хүүхэд халуурч бүлээрэн ханиад томуу тусах үед “Долоон бурханд ус адислуулж өгөх гэж” үдэш орой гэр дээр тавьж дараа нь хүүхдэд уулгадаг. Халхчуудын дотор хүүхэд ханиад хүрэхэд хамрыг хөөдөх, хар цагаан рашаанаар хүүхдийг угааж буруу үүдээр гадагш цацдаг байв. Хүүхэд “хөлсөж” бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр хэрэглэдэг.

Томуу, томуу төст өвчний тохиолдол 2.6 хувиар өсчээ

$
0
0

Нийслэлийн хэмжээнд энэ арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар, амбулаторийн 77.662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 2.6 хувиар их байна.

 16425

Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийт өвчлөгсдийн 29.7 хувийг 0-2 нас, 25.9 хувийг 2-4, 22 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2471 дуудлага ирснээс 49.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 26-ны байдлаар, 2084 орон дээр 2389 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 14.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шинээр хэвтсэн өвчтөний 295 буюу 60.5 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Гоо сайхнаа карьертаа ашиглаж болно

$
0
0

1cefd7n7kr56342kv2tk936ha6

Богино юбка, гүн ухлаадастай цамц, өндөр стилетто өмссөнөөсөө болж, өөрөөр хэлвэл “дэндүү тачаангуй” байснаасаа болоод ажлаасаа халагдаж байсан бүсгүйн тухай дуулж байсан уу? Тэгвэл бас секси байдлаа ашиглан ажилд орсон, бүр тэр ч байтугай удирдлагын албан тушаалд суусан бүсгүйн тухай…?

“Гоо сайхан бол өрсөлдөх чадвар” хэмээн “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номын зохиогч Нам Ин Сүг дурдсан байдаг. Үнэхээр л бид өнөөдөр сайхан юмыг харж “хөглөгддөг” хүмүүсийн нийгэмд амьдарч байгаа нь нууц биш. Бусад өрсөлдөгчдөөсөө хавьгүй илүү чадвартай байлаа гээд гадаад байдалдаа огт анхаарал тавьдаггүй бол ажлын ярилцлаганд тэнцэхгүй байх магадлал 18%-иар өсдгийг судлаачид тогтоожээ. Үүний учир нь ажил олгогчид болон удирдагчидын сэтгэл зүйд яагаад ч юм “Сайхан харагддаг хүмүүс ямарвааг илүү сайн хийдэг” гэсэн ойлголт суусан байдагтай холбоотой аж. Өөртөө арчаатай эрчүүд, өглөө бүр сахлаа хусч, хумсаа цэвэрлэн, гутлаа арчдаггүй хамтран ажиллагчдаасаа 5 хувиар илүү орлоготой байдаг гэнэ. Харин эсрэгээрээ эмэгтэйчүүд 4 хувиар илүү цалинждаг аж. Хөөрхөн хүмүүс багшид амархан танигддаг, дарга нарт илүү үнэлэгддэг төдийгүй жаахан хүүхдүүд хүртэл хөөрхөн хүнийг харж удаан зогсдог. (Бид ч бас хөөрхөн хүүхдүүд лүү удаан хардаг.) Эдгээр баримтууд бүгд “өөдгүй” л сонсогдож байгаа байх, үнэндээ. Гэвч орчин үед нүүрээ будаж, үс, хумсаа янзлуулах нь зүгээр ч нэг хий дэмий цаг үрсэн зүйл, хөнгөмсөг эмэгтэйчүүдийн л оролддог “эд” байхаа больжээ. Харин их чухал, бүр нэн шаардлагатай ч нөхцөл болсон байж мэдэх юм.

Тиймээс зөвхөн нөхөртөө, эсвэл болзоондоо зориулж гоёхоо болиод, ажилдаа амжилт гаргаж тушаал дэвшихийн тулд ч бас тольны өмнө эргэлдэх хэрэгтэй болж. Яагаад гэвэл хараа булаам хүнд олонхи итгэл хүлээлгэхдээ ч амархан байдаг байна. Үүнийг нүдэнд дулаахан улс төрчдийн рейтинг ард түмний дунд илүү өндөр байдгаар тайлбарлаж болох юм. Энэ бол 21-р зууны зах зээлийн бодит байдал. Магад арван жилийн өмнө хүүхнүүд ажилдаа өвдөг давсан урт бошинз, битүү захтай, бас болоогүй биеийн галбирыг хэт их тодотгоогүй цамц өмсөж, үсээ шууж ирэх нь зүй ёсны хэрэгт тооцогддог байсан бол одоо ингэх нь ашиггүйн дээр, өөрт тааламжгүй шаардлага болон хувирчээ. Дүрмийг ягштал баримталдаг хүн үргэлж “амттан” бүхнээс хоцрох гээд байдаг талтай.

Гэхдээ ингэлээ гээд та МУИС-ыг орхиж, пластик мэс засалд орох тухай бодоод ч хэрэггүй. “Муухай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг” хэмээн гоо сайхны бүтээгдэхүүний зохион бүтээгч Элена Рубинштейн хэлсэн байдаг юм. Бүсгүй хүн болгонд байгалиас заяагдсан гоо сайхан, тачаангуй байдал нуугдаж оршдог ба түүнийг өөрсдийн хүчин чармайлтын хүчээр товойлгож гаргах нь бидний “эрх”, нөгөө талаараа үүрэг болох нь харагдаж байна. Тиймээс та энэ мэдээллийг уншаад, өөрийгөө илүү гоо үзэмжит хүмүүсд “дарагдах нь” гэж айх хэрэггүй гэдгийг ойлгосон гэдэгт найдаж байна. Харин одоогийнхоосоо илүү өөрийгөө тордвол тэр чинээгээрээ амжилт олох магадлал тань улам өсөх юм.

Бүсгүйчүүдийг секси төрхөө ажлын талбар дээр ч ашиглах хэрэгтэй талаар бичсэн “Erotic Capital” нэртэй ном саяхан АНУ-д хэвлэгджээ. Нэр нь хүртэл тачаангуй байх гэдэг тэр хүний хувьд чухал “хөрөнгө” болохыг илтгэсэн байх юм. Гэвч эротик үнэт зүйл гэдэг нь энэ номын зохиогч Катерина Хакимын тодорхойлсноор дан ганц пракетан шал “тог тог” хийлгэдэг өндөр өсгийтөөр хязгаарлагдах зүйл биш гэнэ. Энэ нь гоо үзэсгэлэн, стиль, харилцааны чадвар, дур татам байдлын цогц аж. Гэвч тэр +18 киноны од шиг хувцаслах ёсгүй гэдгийг ч тэр мөн дурдахаа мартсангүй. Тэгвэл ажлын байран дахь бэлгийн дарамтад орох, эсвэл “нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолдог”-ийн үлгэрээр бүр халагдаж болзошгүй. Харин хэтэрхий ил задгай биш боловч, биеийн давуу талуудыг тодруулж харуулах хувцас, өндөр өсгийт, сайн чанарын үнэртэй ус, зөв будалт, царайны хэлбэрт хамгийн сайхан зохисон үс засалт зэргийг карьераа дээшлүүлэхэд эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой гоо сайхны хэмжүүрээр нэрлэж болох юм.

Ажилд орох анкетан дээр бичээстэй байдаг “туршлага”, “боловсрол”, “багаар ажиллах чадвар” зэргүүд дээр үл үзэгдэхүйцээр “гоо сайхан эсэх” гэсэн бичиг оршдог болчихсон гээд хэлчихвэл хэтийдэхгүй байх. Үнэхээр л ашиг тусаа өгч, эртнээс зөвшөөрүүлэх гээд чаддаггүй байсан цалин нэмүүлэх тухай хүсэлтийг “нэг тийш” болгож, даргадаа өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэхэд нэмэр болдог юм бол тэр гоёмсог хувцас, будаг шунханд мөнгөө үрэхээс юунд цааргалах билээ?

Эрчүүдийг оронд нь тарчлаах урлаг

$
0
0

couple

“Гайгүй” эсвэл “Яахав дээ л” секс хийхээ боль. Өнөө шөнө түүнийг оронд нь “хэлэх үггүй” болгож орхи. Илүү дээр секс гэдэг бол илүү бат бөх харилцаанд хүрэх аргуудын нэг. Тэр таныг хэзээ ч тайчих үзүүлбэр үзүүлнэ гэж, уруулыг нь хазна гэж, сэнгэнэсэн ораль сексийг бэлэглэнэ гэж төсөөлөөгүй байгаа байх. Тэгвэл та эдгээр аргуудыг хэрэглэж түүнийг гайхшруулаарай.

1. “Эрчүүдийг тарчлаах” эхний шат бол супер секси өдөөлт хийх явдал юм. Зүгээр л дотуур хувцсаа аяархан тайлах мэтийг хойш тавиад түүнд зориулан бяцхан үзүүлбэр үзүүл. Бүрэг ичимхий зангаа март. Ямар хөгжмөн дээр тайчихаа мэдэхгүй байгаа бол танд “Soul Ballet – Exotique”, “Def Leppard “Pour Some Sugar On Me” зэрэг дуунуудыг санал болгож байна. Эхнийх нь илүү янаглангуй, урин дуудсан маягтай бол хоёр дахь нь зэрлэг сексийг хүсч байгаа бүсгүйн бүжигт яг тохирно. Хөгжимний огцом чангарах сулрах хэсэгт гэнэт богино юбкээ доошоо тайлах, хөхний даруулгаа авч өөдөөс нь шидэх, хөлөө дэлгэж хаах зэрэг секси хөдөлгөөнүүд яг тохирно. Та “Бохир бүжиг” хийсэндээ хэзээ ч харамсахгүй.

2. Эрчүүдэд гүн, чанга үнсэлт таалагддаг. Ер нь сексийн элдэв ёс зүйгээс хальсан үйлдлүүд хийхээс татгалздаггүй эмэгтэйчүүд тэдний жинхэнэ мөрөөдөл. Таны эрхэм ноёнтон гаднаа даруу төлөв харагддаг байж болох л юм. Гэвч тэр ийм ширүүн өдөөлтийг нууцхан мөрөөддөг гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Уруулыг нь “вакуумдах” маягтайгаар хүчтэй сорж үнс. Энэ хоорондоо доод талынх нь уруулыг шүдээрээ аяархан хаз. Тэгээд хэлээрээ уруулынх нь хүрээг тойруулан, гижигдэх маягтайгаар оролдож байгаад буцаад үнсэлтээ хүчтэй болго. Ингэж байхдаа биеийнхээ бусад хэсгүүдийг ч бас оролцуулвал та хоёр хоёул тэнгэрт ниснэ л гэсэн үг. Хөхөө цээжинд нь шахаж наан, нэг гараараа өгзгийг нь базаж, нөгөө гараараа хүзүүнээс нь чангаар атгах хэрэгтэй. Бас унтлагын өрөөндөө чанга орилохоос битгий ай. Эрчүүд ч бас чихээрээ дурладаг.

3. Түүнд ораль секс хийхээсээ өмнө хүйснээс нь гуя хүртэлх хэсгийг үсээрээ жаахан шүргээд ав. Тэгээд эхэлж өөрийнхөө дулаан амьсгалыг эрхтнийх нь толгойд “мэдрүүлж” байгаад зөөлнөөр үнс. Зөвхөн урд хэсгийг нь “амтлах” зуураа гараараа үлдсэн хэсгийг оролд. Ингэхдээ гараа U үсэгний хэлбэртэй болгож байгаад угаас нь дээш чиглэлтэйгээр гулгуулна. Тээрхий буюу эрхтний толгой хэсэгт хүрмэгц үл ялиг мушгих маягтайгаар хөдөлгөөд, буцааж доошлуулаарай. Мөн хөлдөөсөн нэг ширхэг усан үзэм юм уу, гаатай чихэр хүлхчихээд “аман ажил”-ыг эхлүүлэх юм бол та хоёр хоёулаа эрс тэс температур бүхий гайхамшигтай мэдрэмжийг авна. Хэрэв та үрийн шингэний үнэрт дургүй бол хайртдаа гаатай, эсвэл гүзээлзгэний үнэртэй бэлгэвч углахыг санал болгоорой.

4. Түүнийг уйлан дуугарахыг хармаар байна уу? Тэгвэл тольны өмнө секс хий. Орныхоо өмнө, өөрийнхөө хэвтдэг талын хойно том толь тавьж байгаад уламжлалт аргаар хийгээрэй. Та хоёрын бие биедээ ууссан бие яг л урлагийн бүтээл шиг харагдах болно. Ингэж хэсэг зээр хийж байгаад юу ч хэлэлгүйгээр, өөрөө шууд түүний дээр гар. Тэгээд жаахан байж байгаад түүнийг хүзүүнээс нь татаж босгон үнсэж болно. Энэ мэт эмэгтэй хүний удирдсан үйлдэл та хоёрын секст хүч нэмнэ.

5. Эрчүүд хайртай бүсгүйнхээ “араатан шиг” зэрлэг авирыг харах дуртай байдаг. Энэ нь эмэгтэй хүний улам бүр тачаадаж байгааг тэдэнд илтгэх шиг болдог байна. Өмнөх нийтлэлүүд дээр дурдаж байсанчлан нуруун дээр нь хумсныхаа сорвийг үлдээж, хөхнийх нь толгойг чимх. Хүзүүг нь хазаж, өгзгийг нь хүчтэй алгад. Гэвч хэтрүүлэв ээ!

6. Эргэн тойрноо нэг хар даа! Таны гэрт сексийн тоглоом болгож ашиглаж болохоор ямар олон эд зүйл байна гээч. Жишээ нь сувдан зүүлт эмэгтэй хүн бүрийг секси харагдуулдаг гэж эрчүүд үздэг. Тэгвэл нүцгэн биен дээрээ дан ганц сувдан зүүлт зүүж байгаад, нэг хоёр ширхэгийг нь аман дотроо оруулж, хэлээрээ бөмбөрүүлэн гаргаад, дараа нь эрхтнийг нь сувдаар “бүчиж” болно. Бүр автомат шүдний сойзыг хүртэл янаглах урлагт ашиглаж болох юм. Таны хөхний толгойг эргэгдэж байгаа зөөлөн үс ирвэгнүүлж байна гээд төсөөлөөд үз дээ. Иймэрхүү шинэ санаанууд сэрлийг тань дээд цэгт нь хүргэнэ. Мөн шоколад, зөгийн бал, эсвэл кремийг бие дээрээ түрхэн бие биенийхийгээ долоож өгөөрэй.

7. Унтлагын өрөөнд хэлж болох хамгийн секси үг юу вэ? “Би тавьлаа”. Маш энгийн хирнээ хүчтэй. Энэ нь эрчүүдийг танд хангалттай их таашаал өгч байгаадаа итгэлтэй болгоно. Орондоо энэ үгийг хэлж сурахын тулд та зүгээр сууж байхдаа секс хийж байна гэж төсөөлөөд чангаар хэлж үзэх хэрэгтэй. Тэгвэл таны амнаас энэ үг чөлөөтэй гарч чаддаг болно.

Өөрт тохирохгүй нүүр цэвэрлэгч хэрэглэж буйг тань илтгэх 6 шинж

$
0
0


Серум, чийгшүүлэгч хэрэглээд, маск тавиад л байхад нүүрний тань арьс таны хүссэнээр гэрэлтсэн, гоё болохгүй байна уу? Та нүүр цэвэрлэгчээ буруу сонгочихсон юм биш биз?

Арьс судлалаар мэргэшсэн Адам Шеридан эмчийн зөвлөж байгаагаар арьсныхаа төрөлд таарч тохирохгүй найрлагатай нүүр цэвэрлэгч хэрэглэснээр арьсанд тань хэмжээлшгүй их хохирол учрахаас гадна дараах үе шатны бусад арьс арчилгааг ямар ч үр дүнгүй болгодог байна.

Тэгвэл та нүүр цэвэрлэгчээ буруу сонгосноо яаж мэдэх вэ? Адам Шеридан эмч нүүр цэвэрлэгчээ буруу сонгосны шинж тэмдэг болон хэрхэн өөртөө тохирсон нүүр цэвэрлэгч сонгох талаар зөвлөж байна.


Хуурайшилт/ арьс татагдах мэдрэмж

Бид бүгд л нүүр цэвэрлэгч хэрэглэсний дараа арьс хуурайшиж, таталдах тэр мэдрэмжийг амьдралдаа нэг удаа ч болов мэдэрч үзсэн байх. Адам Шеридан эмчийн хэлж байгаагаар энэ нь тухайн нүүр цэвэрлэгч арьсны хамгаалалтыг нурааж, арьсанд байх ёстой тослогийг үгүй хийж, арьсны pH тэнцвэрийг алдагдуулдаг гэнэ. Үүнээс дор зүйл байх гэж байх уу?

Тэгвэл арьс тань урьд өмнөхөөсөө илүү хуурайшиж, чийгшүүлэгчийг урьдын адил шингээж чадахаа больдог байна. Тиймээс таны арьсны хуурайшилт амархан архагших хандлагатай болно гэсэн үг юм.

Адам Шеридан эмчийн хэлснээр зөв нүүр цэвэрлэгч нь арьсыг дараагийн үе шат болох чийгшүүлэгчийг хүлээн авч, шингээхэд бэлдэж өгдөг ба үүний үр дүнд арьс зөөлөн булбарай болдог байна.
Хатуу ширүүн мэдрэмж

Буруу нүүр цэвэрлэгчээ үргэлжлүүлэн хэрэглэснээр арьс сүүлдээ хатуу ширүүн болно. Түүгээр ч зогсохгүй Адам эмчийн хэлж байгаагаар арьс нь үрэвсэх хандлагатай, хайрст үлд зэрэгтэй хүмүүсийн арьсны асуудал улам хүндэрч, арьс өөгүй жигд байдлаа алдах гэнэ. Нэг үгээр хэлбэл “зөөлөн булбарай арьс минь, баяртай”, зүлгүүр шиг арьс тавтай морил!

Улайлт болон эмзэг мэдрэмж

Улайлт амархан өгдөг, эмзэг арьстай хүмүүсийн хувьд нүүр цэвэрлэгчээ буруу сонгох нь хамгийн аюултай. Арьсанд тань тохироогүй нүүр цэвэрлэгч арьсны нарийн бүтэц бүхий микро орчинг нурааж, арьсыг цочроож үрэвсүүлдэг. Өвлийн улиралд эмзэг арьстай хүмүүс тосон суурьтай нүүр цэвэрлэгч хэрэглэж байх нь зохистой хэмээн Адам Шеридан эмч зөвлөж байна.
Батга

Нүүр цэвэрлэгч нь арьсыг цэвэрлэж, алдагдсан чийгшлийг нөхөж, арьсны pH тэнцвэр болон хамгаалалтыг хэвийнээр нь хадгалж үлдсэнээрээ арьсанд ямар нэг асуудал үүсгэдэггүй байна. Харин дотроо шаардлагагүй хөөсрүүлэгч, идэвхтэй, химийн олон төрлийн бодис агуулсан нүүр цэвэрлэгч нь хэтэрхий хүчтэй үйлчилгээ үзүүлж, арьсны хамгаалалтыг эвдснээрээ арьс хэт их тос ялгаруулж эхэлдэг байна. Үүний үр дүнд батга гардаг.

Арьс өнгөгүй харагдах

Нүүр цэвэрлэгчээ буруу сонгосны улмаас арьс өнгөгүй, жигд бус харагдах нь элбэг. Энэ нь таныг бусдад эрүүл мэндийн асуудалтай мэт харагдуулах болно хэмээн Адам Шеридан эмч онцоллоо. Хэн ч бусдад тэгж харагдахыг хүсэхгүй шүү дээ. Ийм асуудалтай тулгарсан хүмүүст тэрээр чийгшүүлэгчтэй сальфеткан нүүр цэвэрлэгчийг санал болгож байна. Энэ нь нэг талаараа нүүрийг цэвэрлэхээс гадна давхар арьсанд чийгшил өгөн, арьсны өнгийг сэргээж өгдөг гэнэ.

Хөгшрөлтийн шинж тэмдгүүд илрэх

Хэрэглэсний дараа арьсыг хуурайшуулдаг нүүр цэвэрлэгчийг хэрэглэснээр арьс гадны хүчин зүйлд амархан өртөж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна. Адам Шеридан эмчийн тайлбарласнаар арьсны хамгаалалт нурснаар арьс гадны бохирдуулагчид болон нян зэрэгт амархан өртдөг. Үүнээс болж хөгшрөлтөөс үүсдэг үрчлээс зэрэг шинж тэмдгүүд цагаасаа эрт илэрдэг.

Нүүр цэвэрлэгчийг хэрхэн зөв сонгох вэ?

Таны нас, арьсны тань онцлог, арьсанд тань ямар нэг үрэвсэл байгаа эсэх нь бүгд нүүр цэвэрлэгч зөв сонгоход чухал ач холбогдолтой. Ингээд Адам Шеридан эмчийн зөвлөснөөр нүүр цэвэрлэгчид байх ёстой хэд хэдэн чухал шинж чанаруудыг мэдэж авцгаая:

– Арьсыг зөөлөн цэвэрлэдэг
– Арьсны чийгшлийг хэвийн түвшинд нь барьж, алдагдсан чийгшлийг нөхөж, дотроо чийгшүүлэгч, зөөлрүүлэгч зэргийг агуулсан
– Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаггүй, арьсны хамгаалалтыг үгүй хийдэггүй байх
– Арьсыг чийгшүүлэгчийг хүлээн авч, шингээхэд бэлэн болгоно.

Эмэгтэй хүний алдаа эр хүнээс л шалтгаалдаг

$
0
0

12924519_1058788477512631_183368242313112543_n

Амьдралыг хөлөг онгоц гэвэл тэрхүү хөлгийн ахмад мэдээж өрх гэрийн тэргүүн Эр хүн байх нь дамжиггүй. Тэгвэл тэр гэрийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн нь Эмэгтэй хүн.

Эмэгтэй хүний алдаа эр хүнээс  л шалтгаалдаг

Амьдралыг хөлөг онгоц гэвэл  тэрхүү хөлгийн ахмад мэдээж өрх гэрийн тэргүүн Эр хүн байх нь дамжиггүй. Тэгвэл тэр гэрийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн нь Эмэгтэй хүн.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч, эв эвийг  сахиулж, ариун цэврийг тунхаглаж, бүгдэд зааж зөвлөж, аливаад зоригжуулан чиглүүлж, олсныг хурааж эд баялагийн санг бий болгож, ном эрдэмд шамдуулж, хагархай цоорхой, таагүй муухайг тэр л эвлүүлэн нийлүүлж ариутган засч байдаг.

Гэтэл сүүлийн үед тэрхүү эрхэм нандин гишүүний тухай таагүй үгс унагагч  олширч,  юм л бол  эмэгтэйчүүд биеэ үнэлсэн, архи уусан, залилан хийсэн  гэхчлэн чичлэх  болжээ. Яагаад, ямар учраас гэр бүлийн эрхэм нандин гишүүн хазгай гишгэж, буруу зүйл рүү хэл хөл нь  хальтирч явна вэ гэж та бүхэн  бодож үзсэн үү, энэ тухай асууж үзсэн үү. Чин сэтгэлээсээ ярилцаж, хариуг нь дүгнэж үзсэн үү.

Магадгүй зарим нь  хэтийдсэн  шуналаасаа болоод тэгээ биз,  атаач, жөтөөч зан нь тийм юманд хүргээ байлгүй, буруу хүмүүжлээсээ шалтгаалж, эсвэл найз хүүхнүүд нь  олиггүй болохоор тэр гэж өөчилж муучлах биз. Харин би бол өөр бодолтой байна. Эмэгтэй хүн, танай гэр бүлийн хамгийн нандин гишүүн,  аз жаргал, баяр баясгалан, гэрэл гэгээний эзэн, галын бурхан  чинь байх ёстой  эрхэм хүн биеэ үнэлж яваа бол, архинд орж гудамжинд гарсан бол, амьдралд гутарч траншейнд орогнож  хог түүж хэсүүчилж яваа бол, залилан хийж бусдыг мэхэлсэн бол, хар тамхины наймаа болон бусад муу муухай зүйлтэй орооцолдсон бол тэр Эр хүн таны буруу, таны алдаа.

Өрх гэрт, энэ нийгэмд эрчүүд  нь муу байвал эмэгтэйчүүд нь муу явдаг юм. Өрх гэрийн тэргүүн нь ямар байна, тэр айлын амьдрал тийм л байна. Эр нь ямар байна, эмэгтэй нь мөн тийм л байна.

Бүх зүйл өрх гэрийн, энэ нийгмийн эзэн болсон эрчүүдээс шалтгаалдаг. Эрчүүдийн тухай огт ярихгүйгээр эмэгтэй хүнийг буруутгаж болохгүй. Тэр гэр бүлийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн шигээ алдаа нь ч гэсэн тийм  эмзэг, өрхийн тэргүүнтэй, хэтрүүлж хэлбэл улсын тэргүүнтэй  100 хувь хамааралтай байдаг.  Тийм учраас ухаантай ард түмэн   хүнийг шинжихдээ эмэгтэй хүнийг, эх хүнийг хэр хайрлаж байгаагаар нь, хэрхэн хандаж байгаагаар нь дүгнэдэг.


Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга

$
0
0

16504

Хүнийг огт уучилдаггүй хүн хамгийн том нүгэлтэн байдаг.

Пьер Августин

  • Үлгэр жишээ бол: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно.
  • Нөхөртэйгөө (эхнэртэйгээ) харилцах харилцаагаа эерэг байлга: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл маргаан, хүүхэддээ үргэлж харуулж байдаг муу талууд нь хүүхдийн өөртөө итгэх байдалд муугаар нөлөөлдөг. Та нөхөртэйгөө маргалдсаны дараа хүүхэддээ уураа гаргаж, энэ бүхэн түүнээс болж байна гэж ойлгуулах юм бол хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сүйрүүлдэг.
  • Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрла: Хүн болгонд байдаг үндсэн хэрэгцээ бол хайрлуулах юм. Тодорхой нөхцөлтэйгөөр хүнд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүний өөрийгөө үнэлэх болон ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хэрэв та хүүхэддээ “Чи онц сурахгүй бол, надад хэрэггүй” эсвэл “Сайн байвал чинь чамайг хайрлана” зэрэг үгсийг байнга хэлдэг бол дахин нэг бодоод үзэгтүн. Хүүхдэд эцэг эхийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг.
  • Хүүхэддээ хариуцлагатай зүйлийг даалга: Хүүхдийн насанд нь тохирсон зүйлийг хийлгэхээр өгөх нь ганцаараа юм хийж чадаж байна гэсэн итгэл төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй болох бөгөөд биеэ дааж сурна.
  • Хүүхдийнхээ алдааг дахин дахин сануулахаас зайлсхий: Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж чаддаггүй зүйлсийг үргэлж дахин дахин давтан хэлдэг. Тэд ингэж хэлснээр хүүхдээ амжилтанд хүргэж, идэвхтэй болгон, үүрэг хариуцлагыг нь нэмнэ гэж үздэг байна. Гэтэл байнга алдааг нь чичилж байдаг хүүхэд амжилтгүй байхаас гадна өөртөө итгэлгүй байдал нь улам ихсэж, амьдралдаа эерэг өөрчлөлт гаргаж чаддаггүй.
  • Хүүхдийнхээ сайн талыг нь сайшаа: Хүүхдийнхээ сайн талыг нь магтахын тулд . Жишээ нь жилийн эхний хагасын дүн нь муу байсан хүүхдээ хоёрдугаар хагаст дүн нь сайжирсан бол сайшаан магт. Гэхдээ “Хүү минь, маш сайн байна. Чи хүсвэл онц сурч чадна шүү дээ” гэж хэлэхээс зайлсхий. Учир нь хүүхэд үүнд хүрэх чадваргүй бол таны хүсэл боломжгүй юм. Харин ч таны уур ихсэж, хүүхэд тань ч онц сурч чадаагүй тул өөртөө итгэх итгэл нь алдардаг. Учир нь түүний хийсэн зүйл үнэ цэнэгүй болж хувирдаг.
  • Хүүхдээ бусадтай бүү харьцуул: Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулах нь түүнээс илүү амжилттай, илүү үнэ цэнэтэй нэгэн байдаг гэсэн ойлголт төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог тул өөртөө итгэлтэй байж чаддаггүй.
  • Та бүхэн өөрсдийгөө дэргэд нь байгаа гэж итгүүл: Хүүхдэд эцэг эх нь эсвэл насанд хүрсэн хүн дэргэд нь байх шаардлагатай байдаг. Түүнтэй найз нөхөд мэт харилцах, өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг нь хүлээх нь шударга бус юм. Учир нь хүүхдэд туршлага суралцах, шаардлагатай үед дэмжих, зам заах, бүх зүйл зөв байгаа гэдгийг хэлж чиглүүлэх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Та бүхэн энэ хэрэгцээг нь умартан хий үзэгдэл мэт эцэг- эх байхаар сонговол хүүхдээ цор ганцаар үлдээнэ гэсэн үг юм. Тийм учраас ямар үед хүүхэдтэйгээ хамт байж, чиглүүлж өгөхөө өөрөө суралц.
  • Таны сахилгын журам зөв үү? Зодож занчих, доромжлох, тушаах зэрэг нь хүүхдийг гомдоож, түүнийг үл тоомсорлогч болгож, зан аашинд бүхэлд нь нөлөөлдөг. Тиймээс энэ бүхнээс хол байж, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэм.
  • Хүүхдийнхээ үнэ цэнэтэйг баталж өг: Та өөрөө үүнийг эхэл. Эцэг- эхийн төрөлхийн шинж чанар юу билээ? Хүүхдээ ямар ч үед хайрлан энхрийлж, хүлээн зөвшөөрч, үр хүүхэд нь бүхнээс чухал гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс та бүхэн ч бас үүнийг хий.
  • Хүүхэддээ өөрийгөө зөв илэрхийлэхэд сургах 10 арга
  • Асуудлыг шийдэх арга зам олох нь: Шийдвэр гаргахын тулд юуны өмнө асуудлыг сайтар ойлгох шаардлагатай байдаг. Харилцааны чанар нь таны гаргасан шийдвэр бодитой, энгийн байхаас шалтгаалдаг. Насанд хүрэгчид энэ байдлаараа хүүхдэд үлгэр жишээ болох ёстой билээ.
  • Харилцааны сэтгэл хөдлөлийг хянах: Энэ нь үнэн хэрэгтээ хамгийн бэрхшээлтэй байдаг. Бид сандарч тэвдэхгүйгээр, ул суурьтай шийдвэр гаргахыг хүсдэг. Арга техникийг нь сурах хэрэгтэй. Хүн юу хийх, хэрхэн хийхээ мэдэж байвал өөртөө итгэх анхны алхмаа хийж байна гэсэн үг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам туршлага сууж, “Сандралаа хянах” болно. Хүүхдэд энэ аргыг зааж өгөхөд хожим нь сургуульд орж эсвэл ажил хийх болоход ч хэрэгтэй.
  • Асууж, хариулж сурах: Асуулт асууж, хариу өгөх нь хувь хүний оюун ухаан, бодол санаа, нийгмийн хөгжилд нөлөөлдөг. Үүнийг хүүхэддээ багаас нь хийлгэж байвал амьдралынхаа туршид эсрэг талаа эерэгээр хүлээн авдаг. Хүн өөрийгөө танин мэдэх нэг арга бол өөрт нь тавьсан асуултад шударгаар хариулах явдал юм. Өөрийгөө мэддэг, өөрийгөө эзэмдэж чаддаг, тайван, хүнтэй харилцах харилцаа илүү чанартай байдгийг бид мэднэ.
  • Хэв маягийг судалж, тохируулах арга: Хүн бүрт бусадтай харилцах, ярилцах өөрийн гэсэн хэв маяг байдаг. Боловсролд юуны өмнө хувь хүний хэв маягийг олж нээж, түүнийгээ ялгаж сурах, дараа нь бусад хэв маягийг анзаарч мэдэхэд анхаарах хэрэгтэй. Дараагийн шатанд өөр хүмүүстэй хэрхэн зохицож харилцах талаар амьдралаас жишээ авч сургадаг.
  • Ярихдаа цаг барих: Цагийг зөв ашиглан, товч бөгөөд тодорхой ярих нь өөрийн мэдрэмж, санаа бодлоо нээн харуулах, үүнийг өөрийн болгож, яриагаа төлөвлөхийн үндэс бөгөөд дахин давтаж, туршлага суух болно.
  • Харилцаанд энергиэ зохицуулах: Хувь хүн сургууль, ажил, нийгмийн амьдралдаа харилцаж буй хүмүүстээ эрч хүч өгч сурах нь чухал байдаг. Хүмүүсээс эрч хүчийг нь хулгайлахгүй, бусдад өөрийн эрч хүчээ алдахгүй байхыг суралцана гэсэн үг юм.
  • Ярихдаа мартахаас айх: Үг хэлэхдээ “мартахаас” эмээх нь сандрахад хүргэдэг. Харин хүн ой санамжиндаа найдах хэрэгтэй. Энэ бол маш энгийн, мөн ашигтай чадвар юм.
  • Эмх цэгцтэй сэтгэж, бодож илэрхийлэх: Та ярих зүйлээ төлөвлөх хэрэгтэй. Эмх цэгцтэй сэтгэж, төлөвлөж хийсэн яриа нь үргэлж үр дүнтэй болдог. “Яриагаа төлөвлөх” нь маш энгийн арга бөгөөд хэсэг хугацааны дараа дадал болно.
  • Биеийн хэл: Бидний хэл ярианаас гадна дохио зангаа ч чухал байдаг. Та ярьж буй зүйлийнхээ онцгой байдлыг хэл яриагаараа болон дохио зангаагаар илэрхийлж болно.
  • Ярианы арга барил: Амьсгалаа зөв хувиарлах, дуу хоолойгоо хянаж, уруулын хөдөлгөөнөө зохицуулах, зай авах, өргөлт- дууны өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, үгийн баялаг зэргийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: Unen.mn

ТАМХИ, ХООЛНЫ ДЭГЛЭМ ХОЁРЫГ ХОСЛУУЛЖ БОЛОХГҮЙ

$
0
0

Гоолиг байхад тамхи тус болдог уу? Тамхи татахаа болимогц таргална гэж нэг хэсэг нь боддог. Хоолны ээлжит дэгээ барихаар шийдэхдээ эмэгтэйчүүд өлсөхөөс болгоомжлон татах тамхиныхаа тоог албаар олшруулж, харин сэтгэл санаагаар унахдаа согтууруулах ундаа уудаг. Хэрвээ хэтдээ хорт хавдартай болохыг хүсээгүй бол та никотиныг гоолиг бие, гоо сайхныхаа заналт дайсан гэж үзэх хэрэгтэй.

Суугаа ажилтай хүмүүс болон орой үдэш амтат бялуу идэх нь хүний биеийн галбирт хортой. Үүнтэй хэн ч маргахгүй байх.

Гэвч архи, тамхи илүүдэл жингээсээ хасахад тус болдог гэж олон хүн эндүүрдэг.

Иргэний үнэмлэхэд зааснаар залуу байх уу, эсвэл биологийн насаараа залуу байх уу?

Францын алдартай хүнс болох кофе, тамхи, коньяк хэсэг хугацаанд туранхай байхад тус болдог ч эрүүл мэндэд муу. Тэгээд алдартай сонгодог кинонд франц бүсгүйчүүд төлөвлөж байгаад бус, харин зүрх нь шархлахаар тэдгээр хүнсийг хэрэглэдэг. Хайртай хүн нь яваад өгөхлөөр мэдээжийн хэрэг, хооллох дуршил буурна, харин гар хундага болон тамхи руу сунаж эхэлдэг. Дашрамд хэлэхэд, Парисын бүсгүйчүүдийн 86 хувь тамхи татдаг байна. Францын хүүхнүүд өөр эртэй учрах хүртлээ тамхи татдаг ажээ.

Францын Elle сэтгүүлд бичсэнээр, тус улсын томоохон хотуудад оршин суудаг эмэгтэйчүүд шинэ амрагтай болох эрэлд хамгийн их удаа гэхэд нэг сар зарцуулдаг. Гэхдээ долоо хоногийн дараа гэхэд л шүтэн бишрэгчтэй болж, хүүхнүүдийн нүүрэн дээрх нулимс хатдаг байна.

Яагаад тамхи турахад саад болдог вэ?

Никотин бие махбодид шингэхдээ шаардлагатай ферментүүд боловсроход саад болдог. Хамгийн түрүүнд шүдний паалан муудаж эхэлдэг. Тамхичдын шүд мэдрэмтгий, буйлны үрэвсэлтэй байдаг. Үүний сацуу тамхичин никотиныг сорж, залгих бүрт шүлс ялгарах нь ихэсч, ходоодны ажиллагааг шууд хямруулдаг байна. Хоол идсэний дараа тамхи татсанаар хагас дутуу боловсорсон хоол хүнс гэдэсний замд үлддэг.

Тамхи татсанаас үүдэлтэй уршгаас нүүрээ хэрхэн хамгаалах вэ?

Хооллох дуршил буурах нь ходоодны ажиллагаа хямарсны илрэл. Идсэнээ шингээхэд маш хүнд байдаг. Бүдүүн гэдэс үрэвсэх, хийгээр дүүрэх зэрэг уршиг илэрч эхэлнэ. Турахын тулд амин чухал бодисын солилцоо явагдаж байх нь чухал байдгийг анхаарч, бие махбодийнхоо үйл ажиллагааг хямраахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Никотины өөр бас нэг онцлог нь бие махбодийн коллаген боловсруулах ажиллагаанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг байна. Колланген нь арьсны торгомсог байдлыг хадгалж, үрчлээ үүсэх үйл явцад саад учруулах учиртай байдаг. Тэрчлэн никотин зүрх-судасны тогтолцоонд сөрөг нөлөөтэй. Уушгины ажиллагааг алдагдуулж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, цусны жижиг судсууд агшихад хүргэдэг. Биеийн дасгал хөдөлгөөн хийхэд хамаагүй хүнд болдог аж. Дасгал хөдөлгөөн бодисын солилцоо, цусны эргэлтийг идэвхжүүлдэг бол, тамхи эдгээр үйл явцыг эрс сааруулдаг. Цусны эргэлт муудсанаар танд целлюлит үүсч, биеийн галбир алдахад хүргэдэг байна.

Тамхи татсанаас үүдэлтэй олон тооны өвчнөөс эмээхгүй байгаа бол тамхи таны гоо сайхныг иднэ гэдгийг санах нь зүйтэй болов уу. Эрдэмтдийн тооцоолсноор, тамхи татахаа больсон эмэгтэйчүүд хагас жилийн дараа наснаасаа 3-7 жилээр залуу харагддаг ажээ.

Сармистай сүү бэлгийн сулралд маш сайн эмчилгээ …

$
0
0

Энэхүү энгийн жороор багтраа, хатгаа, сүрьеэ, зүрхний асуудал, нойргүйдэх, үений үрэвсэл, ханиалгах болон бусад олон өвчнийг анагааж болдог юм байна. Та ч бас туршаад үзээрэй.

Бэлтгэх үйл явцад шаардлагатай орц

Сүү 500 мл
Арван хумс сармис
Элсэн чихэр хоёр-гурван цайны халбага
Ус 250 мл
Бэлтгэх үйл явц

Ус сүү хоёроо нийлүүлж буцалгаад буцалсан халуун сүүн дээр сармисаа нухаж жижиглээд нэмж хийнэ. Үргэлжлүүлэн зөөлөн галаар буцалгаад шингэнийг талд нь ортол ширгээнэ. Ингээд амны халбагаар 2-3 халбага элсэн чихэр нэмээд бидний бэлтгэсэн шидэт жор бэлэн болно.

Сармистай сүүний ашиг тус

Багтраа- Хэрэв та Сармистай сүүг гурав хоног хэрэглэхэд шөнө бүр илэрдэг багтраан шинж тэмдэг байхгүй болно.

Хатгаа – Хэрэв та хатгаа авсан бол өдөр бүр гурван удаа сармистай сүү уухад хатгааг бүрэн эмчлэх болно.

Зүрх асуудал – Сармистай сүү нь бас холестерины түвшинг бууруулж улмаар цусны эргэлтийн системийг сайжруулах, бүлэгнэл үүсэхээс сэргийлдэг ба энэ нь зүрхний хэвийн үйл ажиллагаанд нэн тустай юм.

Элэгний шар – Сармистай сүү нь мөн таны биеэс хор гадгашлууна. Элэгний фермент идэвхжүүлнэ. Элгийг хоргүйжүүлэхэд хүхэр шаарддаг бол сармис нь хүхрээр баялаг юм. Та сармистай сүүг хэрэглэж эхэлснээр таны элэгний үйл ажиллагаа сэргэлт авч хурдан сайжрах болно. Та энэхүү жорыг дөрвөөс таван хоног хэрэглэхэд л хангалттай шарлалт эмчлэх болно

Үений үрэвсэл – Хэрэв та өдөр тутам Сармистай сүү хэрэглэх юм бол таны үрэвсэл, өвдөлт зэрэг үе мөчний шинжтэй өвчинд нэн тустай байх болно.

Нойргүйдэл – сармистай сүү нь таныг тайвшруулахаас гадна ядаргаа тайлах чухал Үүрэгийг ч гүйцэтгэж чадах тул та хэдхэн өдөр унтахаасаа 1 цагийн өмнө уухад л хангалттай.

Ханиалга – Хэрэв та ойр ойрхон ханиад хүрээд байвал Сармистай сүүн найрлаг дээрээ зөгийн бал нэмээд хэрэглээд үзээрэй, ингэснээр та ханиадны эсрэг төгс жор гаргаж авах болно. Сармис нь бактерийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд үүн дээр зөгийн бал, ширгээсэн сүү …

Уушгины сүрьеэ – Сармистай сүү нь цээжний өвчнийг эмчлэхэд маш их ашиг тустай байдаг. сармис дахь хүхрийн бүрэлдэхүүн сүрьеэ өвчний эсрэг маш үр дүнтэй нөлөө үзүүлэх болно.

сармис нэг гр,
сүү 240 мл
ус нэг литр
Та эхлэх хэмжээний дөрөвний нэг үлдэх хүртэл хамт бүх найрлагыг буцалгана. өдөрт 3-н удаа энэ жороор хэрэглээд үзээрэй.

Холестерин – Хэрэв та долоо хоногийн турш тасралтгүй Сармистай сүүг хэрэглэвэл таны Липопротейн (LDL) холестерины төвшинг бууруулж, харин Липопротейн төвшинг (HDL) нэмэгдүүлэх болно.

Хоол боловсруулах – Сармистай сүүн бэлдмэл нь таны хоол боловсруулах эрхтний үйл ажил гааг сэргээх, идэвхжилтийг сайжруулдаг юм байна. Ингэснээр таны биеэс хорийг бас гадагшлуулах юм байна.

Бэлгийн сулрал – Сармистай сүү бэлгийн сулралд маш сайн эмчилгээ болж өгдөг юм байна. Сүүн шингэнээс гадна та өдөрт нэг хумс сармис залгиж байхад тодорхой хугацааны дараа таны биед үр дүн мэдрэгдэх болно.

Ууц нурууны өвдөлт – Сармистай сүү нь ууц нуруу болон, мэдрэлийн өвдөлт хувьд ч үр ашигтай эмчилгээ болох нь мэдэгдэж байна. Цаг хугацаанд энэ гэм хор арилгах хэрэглээ та амжилттай sciatica өвдөлтийг багасгах туслах болно.

ЭРЧҮҮД Ч БАС ХОВ ЯРИХ ДУРТАЙ

$
0
0

8645081544e08e42f3023

Судлаачдын үзэж буйгаар, хүмүүсийн хооронд болж буй нийт ярианы 60-70 хувь нь жирийн цуурхал буюу элдвийн хов жив, дэмий чалчаа үг яриа байдаг байна. Бид хүүхнүүдийг л хов ярих дуртай гэж үзэж төвөгшөөдөг. Гэтэл эрчүүд бас хүүхнүүдийн нэгэн адил элдэв долоон юм ярьж, хэрэгтэй хэрэггүй юм хамаа намаагүй чалчих дуртай байдаг гэнэ.

Бүсгүйчүүдийн дэмий чалчиж өнгөрүүлдэгтэй яг адил хугацааг эрчүүд ч бас дэмий чалчиж өнгөрүүлдэг болох нь нэгэнт нотлогджээ. Хүмүүсийн нийт ярьсан ярианы 94 хувь нь сайн сайхныг хүссэн, тааламжтэй уур амьсгалтай байдаг бол дөрвөн хувь нь таагүй үг яриа байдаг гэнэ.

Барууны эрдэмтдийн судалснаар бүх төрлийн сонин хэвлэлүүд элдэв хов жив, хоосон цуурхал, худал мэдээн дээр оршин тогтнож байдаг нь тогтоогджээ. Бүр нарийн тооцоолж үзэх юм бол нийтлэлийн 80 хувь нь хоосон цуурхал, дуулиан шуугиан байдаг ажээ.

Эрчүүдийн 90 хувь нь хэзээ ч ярьдаггүй нууцууд

$
0
0

Эрчүүдэд хэзээ ч ил гаргаж ярьдаггүй нууц айдас байдаг уу? Тэд гадна талаасаа харахад шийдэмгий, хүчирхэг харагддаг шүү дээ. Харин энэ нь нийгмийн нэг хэвшмэл ойлголт юм.  Тиймээс өнөөдөр бид ихэнхи эрчүүдийн санааг зовоодог асуудлуудын талаар та бүхэндээ толилуулая.

Миний бие ямар харагдаж байгаа бол

 

Эмэгтэйчүүд маш багаасаа өөрсдийн биеийн хэлбэрт санаа тавьж зөв зохистой хооллолтын дэглэм барих талаар мэдлэгтэй болсон байдаг. Харин эрчүүдийн биеийн хэлбэрийн талаар төдийлөн яриад байдаггүй ч энэ нь огт санаа зовохгүй байх асуудал биш юм. Сэтгүүл дээрх биеэ төгс хөгжүүлсэн залууг хараад тэд нэгийг бодож л байгаа шүү дээ. Тэд тийм биш бол яагаад зааланд удаан хугацаагаар тоглож, фитнессээр хичээллэдэг байхав. Тэд шар айраг уусан том гэдэснийх нь талаар ярих вий гэсэн айдастай байдаг.

Мөнгө

Мөнгө бол ихэнх хүмүүсийн санааг зовоодог хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм.Тэд ирээдүйн тэжээгчээр өсгөсөн.Найз охинтой болохгүй байгаа эрчүүд өөрсдийн санхүүгийн байдалд санаа зовж байдаг. Учир нь тэд харилцааны хамгийн чухал зүйл бол мөнгө гэж үздэг.Гэсэн хэдий ч, анхаарал халамж, хайр эмэгтэйчүүдэд илүү чухал байдаг.

Биеийн өндөр

“Төгс төгөлдөр хүн” харагдахад биеийн өндөрийн хэмжээ нэгэн үзүүллэлт болж өгдөг нь нууц биш юм. Хэрэв эмэгтэйчүүд биеийн өндөрт арай бага анхаарал хандуулдаг байсан бол намхан залуучуудад илүү боломж олдох юм. Биеийн өндөрийн хэмжээ нь түүний зүрх сэтгэлтэй огт хамааралгүй шүү дээ.

Үс

Биеийн үс эрчүүдийн толгойны өвчин болж байдаг. Бие дэх багахан хэмжээний үс – энэ нь хангалттай харагддаггүй бол яах вэ? Хэт их үс – энэ нь хэтэрхий айдас төрүүлхүйц, эсвэл хэтэрхий бохир санагдуулах болов уу?

Халзрах нь бүүр ч дор хэрэг юм. Эдгээр асуудлуудыг таны хамтрагч юу гэж бодох бол гэсэн айдастай байх нь асуудлыг улам дордуулж болох юм.

Хооллолт

“Би хоолны дэглэмтэй байна.” Эрэгтэйчүүд эдгээр үгсийг эмэгтэйчүүдээс байнга сонсдог. Харин эмэгтэйчүүд хооллож байгаа  талаар  яривал сонин сонсогдож магадгүй юм. Харин эрчүүд өөрсдийнхөө бие махбодь болон хооллолтондоо санаа тавьдаг уу. Бүгд л эрүүл, төгс хэлбэртэй байхыг хүсдэг. Зүгээр л эрчүүд энэ талаар бага ярьдаг.

Эрчүүдийн дотно харилцаа

Эрчүүд дотно харилцааныхаа талаар бичсэн нийтлэл төдийлөн олон байдаггүй. Хэрэв энэ асуудлыг хөндөөд эхэлвэл эмэгтэйчүүдэд их хачирхалтай санагдаж магадгүй юм. Учир нь тэднийг дотно харилцааны талаар тэр бүр бодоод байдаггүй бараг л санаа зовдоггүй хэмээн үздэг нь өрөөсгөл ойлголт юм. Тэд эмэгтэйчүүдтэй адилхан бүх зүйл сайхан байхыг хүснэ, санаа зовдог юм шүү.

Хамтрагчийнхаа өмнөх харилцаанд санаа зовдог

Эрчүүд хамтрагчийнхаа эксээс бага туршлагатай гэдэгт санаа зовдог. Хамгийн чухал нь өнгөрсөнд болсон зүйлс өнгөрсөндөө үлдэх ёстой түүнд санаа зовох хэрэггүй гэдгийг түүнд тайлбарлах явдал юм.

Сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлэх

Битгий уйл! Чи бол эр хүн! Энэ үгийг тэд хүүхэд байхаасаа л байнга сонсож ирсэн. Тэдний эцэг эхчүүд тэрийг хүчирхэг болгож, гэр бүлээ хамгаалах чадвартай болохыг хүсч байсан ч бидэнд сөрөг үр дагварыг авчирч байна. Учир нь тэд жинхэнэ сэтгэл хөдлөлийг харуулах нь сул дорой харагдуулна гэсэн айдастай суусан байдаг ажээ.

Undesten.mn

Хувийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах вэ?

$
0
0

beautiful-blue-books-cute-fashion-Favim.com-223938Бүх ажил давхцаж таарснаас болоод, сандруухан амьтан өрөөндөө орж ирэн, чухал бичиг баримтаа хайна. Гэтэл өнөөх нь олдохгүй байсаар хагас цаг орчмын дараа арай хийж даргадаа аваачиж өгтөл, түүнээс өчигдөр хийхээр даалгасан зүйлийг нь орхигдуулсан тухай зэмлэл хүлээнэ. Хүүхэд тань утасдаж, долоо хоногийн өмнө авахыг сануулсан усан будгаа нэхнэ.

Таны амьдрал дээрх дүр зургийн бодит жишээ болдог бол, танд хамгийн хэрэгтэй зүйл юу болохыг хэлье. Хувийн зохион байгуулалт! Эмх замбараагүй амьдрал таныг стрессүүлээд байгаа бол доорх тодорхой алхмуудаас нэг нэгээр нь хийж, цаашлаад өөртөө дадал зуршил болгоорой. Ямарвааг захаас нь барьж аваад хийвэл, амархан дуусна.

1. Амьдарч ажиллах орчноо цэгцэл. Зохион байгуулалттай байж сурах нь ч өөрөө бас зохион байгуулалт шаардсан ажил. Гэр, унтлагын өрөө, гал тогоо, оффис, компьютер, ажлын ширээ, шүүгээ, гар цүнх зэрэг “орон зай”-нууд үүнд хамаарагдана. Эндээс өөрт хэрэгтэй, болон хэрэггүй зүйлсийг ялгаарай. Цэгцлэнэ гэдэг нь зөвхөн цэвэрлэхийн нэр биш. Энэ нь олон эд дундаас “гараа нэг сунгаад” л өөрт хэрэгтэйгээ олж авч чадахуйц амархан, цаг хэмнэсэн зохион байгуулалттай болгохыг хэлнэ.

Жишээ нь: Хэрэв танд маш олон ном байдаг бол бүгдийг нь томоос нь жижиг хүртэл номын тавиур дээр өрчихвөл мэдээж цэгцтэй харагдана. Гэвч дараа нь та тэр дундаас түүхийн холбогдолтой номыг олохын тулд багагүй хугацаа зарцуулж, магадгүй зарим номыг нь өөр тийш нь түр тавих хэрэг гарах байх. Ингээд л таны түрүүнд нь өрж тавьсан номнууд буцаад замбараагүй болчихно. Үүний оронд бүх номнуудаа сэдэв болон агуулгын хувьд нь ангилаад, ангилал бүрт хамаарагдах номнуудыг тус тусад нь байрлуулвал хамаагүй амар. Хэрэв таны номын тавиур дээр тасалгаа байдаггүй бол ангилал бүрийн хооронд багахан хэмжээний зай үлдээж өрснөөр зааглаж болох юм. Гэрийн эд хогшил, оффисын баримт бичиг, хувцасны шүүгээний хувьд ч мөн адил. Ижил төрөлд хамаарагдах зүйлсийг ангилж ялгавал хэзээ ч танд юуг хаанаас эрэхээ мэдэхгүй, сандрах явдал тохиолдохгүй.

Гэхдээ хэтэрхий нарийвчлан ангилвал, харин ч замбараагүй харагдахаас гадна, ангилахад ч, олоход ч илүү их цаг зарцуулагдана. Ерөнхий нэг эд зүйлсийг 2-3 түвшинд ангилахад хангалттай. Түүнээс гадна, дэндүү олон категори хараад хүний толгой эргэх нь элбэг. Компьютерт байгаа зурагнуудыг ажил хэргийн, өөрийн, гэр бүлийн гэж ялгахад болох байтал дотор нь ахиад хэд хэдэн задаргаа хийчихвэл дараа нь нэг зураг олохын тулд нилээн хэдэн минутыг зарцуулах нь дамжиггүй. Ангилал болгоныхоо хажууханд шинээр эд зүйл нэмэхэд зориулагдсан хоосон зай үлдээвэл сайн.

Зарим зүйлсийг тодорхой нэг ангилалд нь хамааруулж тавихын оронд гарын доор, өөрт ойр байлгасан нь дээр юм. Жишээ нь та үргэлж хэрэглэдэг үзгээ, бичиг хэргийн шүүгээнд хийчихвэл байн байн гаргаж ирж, буцааж хийхэд цаг орно. Давсыг перец болон бусад амтлагчны саванд хийснээс, ширээн дээр ил байлгаж байх нь дээр юм.

Бүхнийг цэгцлэхийнхээ өмнө эхлээд хэрэггүй зүйлсийг гаргаж хаяхаа мартуузай. Тэгвэл та хий дэмий эд хогшлыг ч бас цэгцлэх гэж цаг алдах шаардлагагүй болно. Таны хаях ёстой зүйлсийн жагсаалтанд зай эзлэхээс цаашгүй, огт хэрэглэгддэггүй эд юмс, хуучирсан зүйлс багтана. Мөнгө төлсөн болон авсан баримтуудыг бүгдийг нь тусад нь нэг газар цуглуулж байгаарай.

2. Буцааж тавь. Яг одоо. Саяхан хүч хөдөлмөрөө зарцуулж, цэгцтэй болгосон зүйлсээ тэр хэвээр нь хадгалахыг хичээгээрэй. Ингэхийн тулд та хаанаас ч юуг ч авсан бай,тэр дор нь буцаагаад байранд нь тавьж занших ёстой. Хаа тааралдсан газраа үлдээхээ болигтун. Дараа нэг өдөр та л өөрөө түүнийгээ цэвэрлэнэ шүү дээ.

3. Календаранд найд. Нүдэнд тусахуйц газар календарь байрлуул. Хөргөгч, ширээ, эсвэл компьютерийн дэлгэц ч байсан болох юм. Түүн дээрээ тайлан өгөх сүүлийн хугацаа, илтгэл тавих өдөр, гэрлэсний ойн баяр, хүүхдийн эцэг эхийн хурал зэрэг чухал өдрүүдийг санасан даруйдаа тэмдэглэчих. Тэгвэл танд ямар нэг юмнаас хоцрох явдал тохиохгүй.

4. Төлөвлөгөөний дэвтэр хөтлө. Хэрэв та төлөвлөгөө хөтөлж заншсан бол баяр хүргэе! Хэрэв заншаагүй бол, төлөвлөгөөний ач тусыг биеэрээ мэдэрч үзэхийг аминчлан гуйя. “Цаасан дээр буулгаж бичихээс нааш тэр өдрийн ажлыг бүү эхлүүл” гэдэг үг бий. Цаг минуттайгаар, хийх ажлаа төлөвлөх нь таныг онцын шаардлагагүй дэмий зүйлд цаг алдахаас сэргийлж, ажил амьдралынхаа тэнцвэрийг барихад онцгой их нөлөөлнө. Ялангуяа ажилдаа дарагдаад, өөртөө цаг гаргаж чаддаггүй хүмүүс нарийвчилсан төлөвлөгөө гаргаж эхэлмэгц, сул цаг ямар их гардгийг хараад бүр гайхах вий. Өдөр бүр хийх зүйлсийнхээ жагсаалтанд 5-аас илүү чухал ажлыг оруулах хэрэггүй. Заримыг нь дараа өдөр нь хий. Та хоёр л гартай хүн шүү дээ. Өдөр тутмынхаас гадна, ням гариг бүрт дараа долоо хоногийнхоо нэгтгэсэн төлөвлөгөөг гаргачих. Цаашлаад сарын, жилийн, амьдралын төлөвлөгөөг ч энэ мэтээр гаргаарай.

5. Ижил төрлийн жижиг ажлуудыг нэг дор хий. Хүмүүс рүү утсаар ярьж, ямар нэг зүйлийн талаар дуулгах хэрэгтэй бол бүгд рүү нь дарааллуулж, нэг дор залга. Утасны төлбөр, байрны мөнгө зэргийг нэг дор тушаа. Хүнсний ногоогоо нэг дор цуглуул.

6. Жижиг зүйлийг өөр хүнд даалга. Бүгдийг өөрөө хийх гэж зүтгэх нь ажлыг цалгардуулахаас цаашгүй. Зарим чухал бус зүйлийг өөр хүнд даалга. Гэхдээ тэр хүнд таны даалгасан зүйлийг хийх нөхцөл бололцоо нь бүгд бүрдсэн эсэхийг шалгаарай. Нөхрөөсөө хүүхдээ цэцэрлэгээс нь авахыг хүсч, нарийн бичгээр хүмүүс рүү утсаар яриулах ажлыг хийлгэж болно. Хүүхдээрээ тоос арчуулж, дүүгээрээ гэртээ байгаа баримт бичгийг авчруулаарай. Тэд бүгд танд тусалсандаа баяртай байх ёстой тул эелдэг занг мартаж болохгүй.

7. Шийдвэр гаргаж сур. Заримдаа олон ажил нэг зэрэг давхцах нь тэдгээрийг тухайн үед нь шийдвэрлэж чадалгүй хойшлуулсанаас үүдэлтэй байдаг. Тиймээс цагийн юмыг цагт нь хийгээд сурчихвал, таны өмнө хэрээс хэтэрсэн ажлууд нэг дор овоорохгүй. Ихэнх зүйлийг хойшлууллаа гээд амархан болчихгүй, харин ч улам хүндэрдэг учраас илүү шийдэмгий байгаарай.

Дур булаам уруултай болох энгийн аргууд

$
0
0
11_500x500 (1)
Бүсгүйчүүд бид хэний ч харцыг булаам сайхан уруултай байхыг хүсдэг хүмүүс шүү дээ. Тэгвэл бүсгүйчүүддээ зориулаад уруулаа хэрхэн сайхан харагдуулах, эрүүл байхад юу юу чухал талаарх зөвлөгөөг хүргэе. Амралтын өдрийн цаг заваасаа гоо сайхандаа зарцуулаарай хүүхнүүд ээ.
Уруул нь маш нимгэн, хамгаалалтгүй байдаг учраас хүйтэн, халуун, нар салхинд амархан хуурайшиж, холцруутдаг байна. Үүнээс гадна ярих, инээх, уурлах зэрэг нүүрний хөдөлгөөнд үргэлж оролцож байдаг тул хамгийн түрүүнд үрчлээтдэг байх нь ээ.
Уруулыг нүүрний арьстай адил хуурай, тослог хэмээн ялгадаг ба хуурайшсан уруул холцруутаж омголтон, зулгархаг болдог. Иймээс хуурай арьстай бүсгүйчүүд маань уруулаа байнга арчилж, тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй. Уруулыг хуурайшихаас хамгаалах хамгийн шилдэг арга нь хөвөнд, бүлээтгэсэн ургамлын тос шингээж, уруулынхаа завсар зуух явдал юм. Мөн сүүн шингэнийг хөвөнд шингээгээд, уруулан дээрээ тавьж болно. Оливийн болон ургамлын тос нь урууланд маш сайн тэжээл өгдөг бол хэлээрээ долоох нь уруулын арьсанд хамгийн хортой нөлөө үзүүлдэг гэдгийг анхаараарай.
Та үргэлж уруулаа буддаг бол долоо хоногтоо нэг удаа ч болов уруулынхаа арьсыг гуужуулж байгаарай. Энэ нь их энгийн бөгөөд элсэн чихэр болон зөгийн бал ашиглан иллэг хийж гуужуулна.
Залуу насанд уруул цусаар сайн хангагддаг тул эрүүл сайхан харагддаг бөгөөд насны эрхээр уруулын өнгө бүдгэрч, үрчлээтэж эхэлдэг шүү дээ. Иймд уруулынхаа цусан хангамжийг сайжруулж, өнгийг нь сэргээхийн тулд шүдээ угаахдаа сойзоороо зөөлөн үрж, иллэг хийж байх хэрэгтэй аж. Ингэж иллэг хийсний дараа урууландаа зөгийн бал эсвэл ургамлын тос, цөцгий түрхэж болно. Зөгийн бал нь урууланд хамгийн сайн тэжээл өгч, хуурайшилтаас хамгаалдаг байна. Мөн өргөст хэмхийн шүүс уруулыг зөөлрүүлж, булбарай болгодог тул өргөст хэмхийн шүүсээр тогтмол арчиж байх хэрэгтэй. Орой унтахын өмнө уруулаа нимбэгний шүүсээр арчвал уруулын эрүүл мэндэд тустай төдийгүй уруулыг эрүүл залуу харагдуулдаг. Уруул хагарахад алимыг үрж жижиглээд. 2-3 минут орчим тавихад уруулын арьс зөөлөрч, өнгө нь засардаг байна.

Гуя болон шилбэний шилдэг дасгалууд

$
0
0

nuur-132535-812779527

Нарийхан, чанга гуя, гоолиг шилбэтэй болохыг хүсч байна уу? Энэ маш амархан. Гоолингоо танд хамгийн өндөр үр нөлөө бүхий хөлний дасгалуудыг санал болгож байна. Эдгээр нь гуя болон шилбэний булчинд ачаалал өгснөөр сул махыг чангаруулж, тэгшлэх болно.

Бөмбөгтэй суулт: Нарийхан гуятай болоход суултаас илүү сайн дасгал гэж үгүй. Үүнийг хийхийн тулд танд том хийлдэг бөмбөг хэрэг болно.
• Бөмбөгөө нурууныхаа хотойдог хэсэг болон хананы завсар байрлуулна. Өөрөөр хэлвэл бөмбөгөө хананд нуруугаараа нааж зогсоно гэсэн үг.
• Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна.
• Өвдгөө 5-10 инч нугална. Ингэхдээ мөр болон ташааныхаа хэмжээг тэг дөрвөлжин маягаар тэгш байлгана. Энэ байрлалаа 3 секундын турш бариад буцаж босно.
• 30 секунд амраад дахин хийнэ. Энэ мэтээр эхний өдөртөө 5 удаа суулт хийнэ. Харин дараагийн өдрөөс нэг нэгээр нь ахиулсаар 12 удаа хийдэг болох ёстой.

Үсрэлттэй суулт: Жаахан эрч хүч дутагдаад ирмэгц хаана ч, хэзээ ч хийж болох хурдан, хялбар дасгал юм. Өдрийн 3 цагт хүн хамгийн их нозоордог. Ялангуяа тэр үеэр хийвэл та дорхноо л сэргээд ирнэ.
• Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно.
• Өвдгөө 90 градус болтол нь сууна.
• Суултын байрлалаа хадгалсан чигээрээ дээш үсэрч буугаарай. Огцом үсрэхдээ өгзөг болон хөлнийхөө булчинг ашиглах хэрэгтэй.
• Үсрээд газардахдаа аль болох хөнгөн зөөлөн буухыг хичээ. Биеийнхээ даралтыг өсгийндөө биш нуруундаа төвлөрүүл.
• Энэ маягаар 3 удаа давтаад, дундаа завсарлага авч дахин 8 удаа хийнэ.

Нэг хөлөөрөө тойрог зурах: Хэрэв энэ дасгал дэндүү амархан санагдаад ирвэл, хөлөөрөө дан ганц тойрог биш, цагаан толгойн бүх үсгийг дарааллуулан зурж болох юм.
• Гудсан дээр дээшээ харж хэвтэнэ. Гарынхаа алгануудыг доош нь харуулж, хоёр талдаа тавина.
• Зүүн хөлөө дээш өргөж, өлмийгөөрөө тааз руу тэмүүлж байгаа мэтээр жийнэ. Хөлөө үл ялиг гадагш чиглүүлээрэй.
• Ташаагаа хөдөлгөлгүйгээр, хөлөөрөө таазан дээр тойрог зурж байгаа мэт үйлдэл хийнэ. Ялангуяа зүүн ташаагаа газраас хөндийрүүлж болохгүй.
• Цагийн зүүний дагуу 5 тойрог зурсныхаа дараа, нөгөө тийш нь тойруулж дахин 5-ыг зурна.
• Хөлөө солиод, дахин 5 удаа энэ дагалыг давтана.

Өлмий дээрээ суух: Энэ дасгал нь йогийн уткатасанатай төстэй юм. Үүнийг хийж байхдаа хавчсан өвдөгнийхөө завсар ямар нэг нандин зүйлийг тогтоон барьж байгаагаар төсөөлөөрэй. Хайрын захиа, дуртай зураг ч юм уу.
• Сандлан дээр сууж байгаа юм шиг поз авна. Өвдөг, шагайнууд хоорондоо нийлж, гэдэсний булчин чангарсан байх ёстой. Хоёр гараараа нэг хүндрүүлэгчийг атгаж толгой дээрээ өргөнө.
• Өлмийн дээрээ аажмаар босоод, тэр чигээрээ доош чадах чинээгээрээ сууна. Ингэхдээ өгзгөө дээш нь өргөхөө мартуузай.
• Энэ байрлалаа тэсгэл алдах хүртлээ барина. Дасгалыг 8-12 удаа хийнэ.

Баллетын анхан шатны дасгал: Энэ дасгал ар гуяыг чангаруулна.
• Хөлдөө мөрний хэмжээнээс арай том зай авна. Өсгийгөө бүрэн гадагш нь чиглүүлсэн байрлалтай болгоорой.
• Гараа тэгшилж, урагш нь сунгаад, доош аажмаар сууна.
• Босоод дахин хийнэ. Суухдаа өвдгөө өсгийнөөсөө илүү гаргаж болохгүйг анхаараарай.
• Эрүү, болон их биеэ тэгш, шулуун байлгаж энэ дасгалыг 1 минут хийнэ.

Анхан шатныханд зориулсан гуяны иж бүрэн дасгал: Тогтмол дасгал хийдэггүй хүмүүс доорх энгийн хөдөлгөөнүүдээр эхэлж болно.
1. Дээшээ харж хэвтээд, өвдгөндөө 90 градусын өнцөг үүсгэж нугална. Өсгийндөө мөрний хэмжээтэй зай авч дасгалын зориулалттай том бөмбгөн дээр тавина. Байхгүй бол сандал эсвэл зөөлөн буйдан дээр тавьж болох юм. Тэгээд ташаагаа дээш өргөж, 3 сукунд бариад буулгана. Энэ дасгалыг 8е10 удаа давтаж хийнэ. (ар гуянд ачаалал өгнө)
2. Хананд нуруугаа нааж шалан дээр сууна. Баруун хөлөө аль болох дээшээ өргөөд, шаланд хүргэлгүй доошлуулж барина. Зогсолтгүй 20 удаа давтаж хийнэ. (гуяны урд талд ачаалал өгнө) 3. Гудсан дээр хэвтэж хөлөө өргөнө. Хурдан хэмнэлтэйгээр баруун зүүн хөлөө солбиж, дээр доор нь оруулна.12-15 удаа давтаж хийнэ. (гуяны дотор талд ачаалал өгнө)

Дасгал бүрийг хийхдээ, тэр хөдөлгөөн таны хөл болон гуянд хэрхэн ачаалал өгч чангаруулж байгааг мэдрээрэй. Ингэвэл хамаагүй хурдан үр дүнд хүрнэ. Сайхан хөлтэй болохын төлөө урагшаа!

Савангийн найрлага өмөн үү үүсгэдэг

$
0
0
Young woman holding cake of soap, smiling, close up
Бидний хэрэглэдэг саван болон өдөр тутмын хэрэглээний бусад зүйлсэд агуулагддаг триклозан хэмээх бактерын эсрэг үйлчилгээтэй бодис элгэнд муугаар нөлөөлж, хавдар үүсгэх аюултай ажээ. Сан- Диего хот дахь Калифорнийн их сургуулийн судлаачид триклозан ийм хортой нөлөө үзүүлдгийг өнгөрсөн онд хийсэн судалгааныхаа дүнд тогтоосон байна. Тэд шинэ нээлтээ ихээхэн чухалчилж, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн хуралдааны үеэр өнгөрсөн онд зарласан билээ. Судалгааг хулгана дээр хагас жилийн (хүний хувьд 18 жилтэй дүйцэх хугацаа) турш триклозан өгч туршсаны үндсэн дээр уг нээлтээ хийжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Та эр хүний “гарт ороод” байгаа юм биш биз?

$
0
0

11377220_470150646494117_300320010095545227_n

Төрөлхийн бие даасан, өөрийгөө төвөггүйхэн аваад явчихдан бүсгүйчүүд ч хүч чадалтай эрийг хүсдэг. Гэвч хүйсний ялгаа гэж үгүй болсон өнөө үед эрэгтэй хүний эрх мэдэл зарим харилцаанд хэт давамгайлсан хэвээр байгаа нь ажиглагдаж байна.

Ихэвчлэн бүсгүйчүүд сэтгэл зүрхэндээ захирагдсанаасаа болоод хэн нэг эрийн “гарын аясаар” хөдлөхөд бэлэн болоод буйгаа анзаардаггүй. Харилцаанд тань эр хүн хэт давамгайлж эхэлсний 10 шинжийг Гоолингоо өгүүлж байна.

1. Тэр таныг гэр бүл, найзуудаас чинь тусгаарлахыг оролддог.
Та хоёрын харилцаа гүнзгийрч эхэлмэгц тэр таныг найзууд, эсвэл гэр бүлийнхнээс чинь хол газар цуг амьдрахыг хүсэж (цаагуураа шаардаж) эхэлсэн бол тэр төрөлхийн захирангуй зантай байх магадлал өндөр. Өдөрт нэг удаа ээжтэйгээ утсаар ярьж, хааяа нэг найзуудтайгаа уулзахад чинь мэдэгдэхүйц бухимддаг бол, мөн таны бусад хайртай хүмүүсийн талаар үргэлж муу үгийг хэлдэг бол та энэ харилцааныхаа талаар дахин бодож үзсэн нь дээр болов уу? Таныг бүх цаг заваа түүнд л зориулахыг тэр хүсч байна. Дэндүү БИ төвтэй эрчүүд эцэс сүүлдээ таны гэх бүхэнд халдаж эхэлнэ. Сайн эрчүүд хайртай эмэгтэйгээ тэнцвэртэй амьдралтай байхыг нь дэмжиж чаддаг.

2. Таны утас болон Facebook, Twitter, мэйл хаягийг тогтмол шалгадаг.
Та хэдий гэрлэсэн байлаа ч зарим нэг зүйл чинь “хамтынх” биш “хувийнх” хэвээрээ үлдэх ёстой. Хааяа нэг мэдэгдэлгүй шалгах нь хүний төрөлхийн үл ялиг өмчлөмтгий мөн чанарыг илтгэх ч, өдөр болгон таны мэйл хаяг, утсыг “ухаж” суудаг эрд та ч итгээд хэрэггүй л болов уу.

3. Таныг яаж хувцаслахыг байнга заадаг.
Таныг бусад эрчүүдийн харааг булаах вий гэж айсандаа шинэ жилийн үдэшлэгт жийнсэн өмд, цамцтай явахыг санал болгодог эрийн сэтгэл хайраар биш айдсаар дүүрсэн байгаагийн шинж юм. Мөн таныг хамгийн дуртай даашинзаа өмсчихөөд байхад доромж утгатай үг хэлж, гадаад төрхийг тань байнга гоочилдог эрийн таныг гэсэн сэтгэлд эргэлзэхээс өөр аргагүй нь.

4. Утсаар ярихаа мартсанаас чинь болж маш их уурладаг.
“Чи над руу өнөө өглөө яг 9.30 минутандаа залгасангүй” гэж хэлээд утасны цаанаас орилж байгаа эр хүнтэй хамт удаан байвал та сэтгэлзүйн дарамтанд орж эхэлнэ. Бие бие рүүгээ ямар ч шалтгаангүй утсаар ярьж, мессеж бичнэ гэдэг хайртай хосуудын өдөр тутам өөрсдийнхөө хүслээр хийдэг зүйл болохоос биш ямар нэг үүрэгт ажил биш юм.

5. Түүнээс үргэлж “зөвшөөрөл” авах хэрэгтэй болдог.
Таны “зөвшөөрөл” авч болох хүмүүс бол эцэг эх, мөн хуулийн байгууллагын ажилтнууд юм. Насан хүрсэн хүний хувьд та бүх шийдвэрийг өөрөө гаргах бүрэн эрхтэй. Хамтрагчийнхаа үзэл бодлыг хүндэтгэж үзэх нь нэг хэрэг, харин найзуудтайгаа уулзахын тулд түүнээс “арай гэж” зөвшөөрөл авах шаардлагатай болдог бол тэр таны амьдралыг удирдаж байгаагаас өөрцгүй юм.

6. Тэр таныг ямар ч шалтгаангүй харддаг.
Брэд Питтийн тоглосон киног үзэнгээ инээмсэглэж байгааг тань хараад бага зэрэг тунирхаж болох л юм. Харин супермаркетийн ажилтныг тань руу хальтхан харсан гэдэг шалтгаанаар араар тавьсан хэрэгт буруутгаж байгаа эрээс холхон байсан нь дээр.

Өвлийн сэтгэл гутралтай тэмцэх арга

$
0
0
15151319045a4f14002a962
Өвлийн улиралд өдөр богино, шөнө урт байдаг учраас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй зарим хүмүүс улирлын шинжтэй сэтгэл гутралд автдаг.
Сэтгэл гутрал нь нэгэн төрлийн сэтгэлийн өвчин гэдгийг уншигч та мэдэх биз. Нойрмоглох, амархан цуцах зэрэг шинжүүд илэрдэг. Улирлын шинжтэй сэтгэл гутралын хамгийн гол шалтгаан нарны гэрлийн дутагдал байдаг. Бид нар мандаагүй байхад сэрж ажилдаа яваад орой нар жаргасан хойно гэртээ харьдаг бөгөөд амралтын өдрүүдээр л нарыг хардаг. Гэтэл нар бол амьд бүхнийг тэтгэж байдаг эрч хүчний эх үүсвэр.
Цахилгаанаар ажилладаг чийдэнгүүд нарны гэрлийг зөвхөн зарим нэг талаар л орлодог тул ядаж амралтын өдрүүдээрээ эрүүл агаарт гарч байхыг хичээгээрэй.
Сэтгэл гутралын бас нэг шалтгаан нь өнгөний хомсдол байдаг. Зуны дэлгэр цаг, алтан намар өнгөрч өвлийн бүүдгэр, саарал өдрүүд эхлэхэд хүмүүсийн сэтгэл өөрийн эрхгүй гутралд автдаг. Ийм тохиолдолд хурц, тод өнгийн хувцас, хэрэглэл ашиглаж байхыг сэтгэл зүйчид нотолжээ.
Өвлийн сэтгэл гутралтай тэмцэх бас нэг шилдэг арга нь үнсэлт юм. Үнсэлт нь аз жаргалын даавар гэж нэрлэгддэг эндорфиныг ялгаруулдаг гэдгийг сануулъя.
Спортоор хичээллэх үед эндорфин нь өөрийгөө хөгжүүлэн аэробик, бодибилдингээр хичээллэхэд хамгийн тохиромжтой. Харин өвлийн улиралд турах гэж хоолны дэглэм сахих хэрэггүй. Өвлийн улиралд хүний биед хавьгүй их илчлэг хэрэгтэй байдаг байтал хоолны дэглэм сахиж илчлэгийн дутагдалд оруулах нь дархлалын системийг сулруулж өвчин тусах эрсдэлтэй байдаг.
Өвлийн улиралд поливитаминуудыг тогтмол хэрэглэж сурах хэрэгтэй. Мөн чацаргана зэрэг амин дэмээр баялаг жимс жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэж занших нь таны эрүүл мэндэд нэн тустай байх болно.

ЦАХИМ ЭМЧ: Кофетой танилцсан миний түүх

$
0
0

16692

ОРШИЛ

2000 оны эхээр “Хаан” нэртэй кофе бидний хэрэглээнд нэвтэрч эхлэв. Уутан дээрх “3 in 1”гэсэн бичгийг хараад 1 уут кофег 3 хуваан найруулж хэрэглэж эхэлсэн нь хөгжилтэй. Угтаа бол 1 уутанд кофе, сүү, сахар 3-ийг багтаасан бөгөөд 1 уутыг 1 аяга усанд найруулж хэрэглэх ёстой аж. Сахар ихтэй байсан учир хааяа л уудаг байв.

ЭХЛЭЛ

Сургуулиа төгсөөд төрийн албанд ажилд оров. Тухайн үед төрийн алба өглөө 08:00-д ажил эхэлнэ. Ажилдаа цагтаа очихын тулд өглөө 06:30-д босно. Ихэвчлэн хөдөлгөөнтэй ажил хийдэг байсан надад ширээний ард удаан суух хэцүү байлаа. Энэ үед өрөөний ах эгч нартай нийлж кофе ууж хэвшив. Энэ кофе нь “instant” буюу бидний хэлж заншсанаар найруулдаг кофе байлаа.

ӨРНӨЛ

Төрийн албанаас гараад хувиараа ажиллаж эхлэв. Ажлын ойр Туул ресторанд “Coffee bean” нээгдээд удаагүй байлаа. Яг энэ үед энд тэндгүй кофе шопууд нээгдэж эхлэв. Эдгээр газруудаар орж үйлчлүүлэхдээ эхэндээ кофены сонголтоо хийж мэддэггүй байлаа. Эспрессо, Американо, Латте, Каппучино, Мокка гээд төрлүүдийн талаар мэддэггүй байсан учир эхлээд сүүтэй, шоколадтайгаар нь Латте, Каппучино уудаг болов. Хэт чихэрлэг, нялуун байснаас сонголтоо өөрчлөхөөр болов. Эхлээд нэг хэсэг эспрессо уув. Анхандаа зүрх догдлуулна, салгалуулна тэгээд ажлын бүтээмж дээшилнэ.

Дараагийн сонголт нь Американо буюу эспрессо дээр ус хийж шингэлсэн хувилбарыг нь илүүд үзэх болов. Төд удалгүй нүүрээр жижиг үрэвсэлт батга гарч эхэллээ.

Бэлтгэлийн хөлсөөр нүүр бохирдсоноос боллоо гэж бодож байсан ч үнэндээ кофегоо ихдүүлсний илрэл нь байлаа. Учир нь кофенд агуулагдах кафейн ходоодны шүүрэл нэмэгдүүлэх ходоодыг илүү хүчиллэг орчинтой болгодог юм. Хүчиллэг орчин нь ходоодны үрэвслийг улам даажруулна.

ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

Хүний эрүүл мэнд идээ, ундааны зохист харьцаагаар тодорхойлогдоно. Кофены соёл бидний хэрэглээнд сонгодог утгаараа одооноос төлөвшиж байна гэж би хувьдаа дүгнээд байгаа. Бид яагаад кофе уудаг вэ? Кофены гол үйлдэл нь юундаа байна вэ? Энэ бол кофенд агуулагддаг кафейн юм. Кофе хүний биед сайн нөлөөтэй. Дурдвал богино хугацаанд ой санамж сайжрах, тархины үйл ажиллагаа сэргэх, ажлын бүтээмж дээшлэх, илүүдэл өөх шатаах, хавдрын эсээс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй болохыг тогтоосон. Гэвч тун нь хэтэрвэл хор болж хувирна.

Кофе шээс хөөх үйлдэлтэй учир шээсээр эрдсээ алдаж яс сийрэгжихэд нөлөөлнө, биеийг усгүйжүүлнэ, цагаа тохируулаагүй хэрэглэснээс болж нойрны өөрчлөлтөнд хүргэх, ходоодны хүчил ялгарлыг нэмэгдүүлснээр ходоодны үрэвслийг даамжруулах зэрэг сөрөг үйлдлүүдтэй.

Тэгвэл хүний өдрийн зохистой тун хэд вэ? Өдрийн кафейны дээд хэмжээг 400мг гэж үздэг. Энэ нь 250 мл-ийн 4 аяга цэвэр хар кофе юм. Тэгэхээр энэнээс илүү хэтрүүлэх хэрэггүй гэж зөвлөх байна. Мөн бид нар кафейныг энержи дринк, ногоон цай, хар шоколаднаас авдаг учир эдгээр хүнснийхээ хэрэглээг тооцон кофены өдрийн хэрэглээгээ тооцож байгаарай. Кофе тун нь тохирвол эм тун нь хэтэрвэл хор болно. Зохистой хэрэглэж ажлын бүтээмжээ нэмгэдүүлээрэй.

Жинхэнэ кофе гэж ямар ч сахаргүй, сүүгүйг хэлдэг юм шүү!

Хүндэтгэсэн: Цахим Эмч

Twitter: @tsahimemch

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>