Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Үхрийн махтай строганофф

$
0
0

stroganof

Строганофф бол цөцгийн соустай нимгэн хэрчсэн үхрийн мах юм. Гоймон, будаа, эсвэл шарсан төстэй хамтатган олгодог энэ хоол нь аманд ороод уусах мэт зөөлөн, амтлаг мэдрэмжийг төрүүлдэг.

Найрлага
• 6 хоолны халбага цөцгийн тос
• 500 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
• 1/3 аяга хэрчсэн сонгино
• 250 гр хэрчсэн мөөг
• Давс
• Перец
• 1 аяга цөцгий

Хийх арга
1. 3 хоолны халбага цөцгийн тосоо хайруулын тавгандаа хийгээд дунд зэргийн гал дээр хайлуулна. Хайлсны дараа галаа ихэсгэж нимгэн хэрчсэн үхрийн махаа дээр нь хийнэ. Үхрийн махыг хоёр талаараа бүрэн борлож, болтол нь шарна. Шарж байх явцдаа махан дээрээ давс, перецээ хийнэ. Махаа болсны дараа гаргаж, тусдаа саванд хийн тавина.
2. Галаа буцааж дунд зэрэг болгоод, мах шарсан савандаа сонгиноо хийж, 1-2 минутын турш байлгана. Ингэснээр сонгинод махны амт орно. Болсон сонгиныг гаргаж мөн адил тусдаа саванд хийж тавина.
3. Мах, сонгино хоёр шарсан савандаа үлдсэн 3 хоолны халбага цөцгийн тосоо хийж хайлуулаад, галаа ихэсгэснийхээ дараа мөөгөө хийж 4 минут орчим шарна.
4. Галаа багасгаад мөөгөн дээрээ цөцгийгөө хийнэ. Хүсвэл дээр нь нэг хоолны халбага ус хийж соусыг шингэлж болох юм. Цөцгийгөө мөөгтэйгөө холино. Буцалтал нь халаалгүйгээр дээр нь үхрийн мах сонгино хоёроо хийж холино.
5. Тэр дор нь таваглаж, дэргэд нь будаа, шарсан төмс, эсвэл гоймон тавьж олгоно.


Таны эр хүний талаар мэдэхийг хүсдэг бүхэн

$
0
0

1lqj6f7uqslfuftub2d35cvbfc

Тэдний хамгийн дуртай байрлал юу вэ? Эрчүүд яагаад гар хангалагт тийм дуртай байдаг юм бол? Өөрсдөөс нь асуухад дэндүү ичмээр ч, бүсгүй хүн бүрийн эрчүүдийн сексийн амьдралын талаар мэдэхийг хүсдэг зүйлс.

Түүний хамгийн дуртай байрлал аль вэ? Яагаад?
Араас хийх байрлал бол эрчүүдийн “сайн найз”. Энэ талаарх судалгаа, санал асуулга бүхэн ганцхан хариулт дээр л тогтож төгсдөг. Жаахан бүдүүлгээр хэлэхэд эр хүнд араатны шинж нь эмэгтэй хүнийхээс илүү байдаг гэнэ. Тиймдээ ч тэдэнд бүсгүйнхээ ар нурууг харангаа секс хийх нь таалагддаг. Үнэнтэй нүүр тулцгаая, хүүхнүүд бидэнд ч бас энэ байрлал таалагддаг шүү дээ. Хэн хэнд нь л ашигтай байж таарах нь. Араас хийх байрлал нь эрчүүдэд нөхцөл байдлыг гартаа авсан мэт мэдрэмж төрүүлж, дур хүслийг нь улам өдөөдөг бол эмэгтэй хүний бүх G цэгүүдэд эрхтэн хүрэлцэх магадлал өндөр байдаг.

Эрчүүд эрхтнийхээ хэмжээнд хир итгэлтэй байдаг вэ?
Үнэндээ ихэнх эрчүүдэд эрхтэн нь бусад хүнийхээс жижигхэн байх вий гэх айдас байдаг. Тэд энэ тал дээр маш эмзэг байдаг. Тиймээс та түүнийг насан туршдаа эмэгтэй хүнтэй ойртохоос айдаг өвтэй болгохыг хүсэхгүй л байвал, түүнийхийг “том”, “хамгийн том нь” гэх мэтээр магтаж байгаарай.

Эрчүүд гар хангалгатай яагаад ойр ойрхон “нөхөрлөдөг” вэ?
Бүх эрчүүд гар хангалга хийдэг. Хэрвээ хэн нэг эр танд хийдэггүй гэж ам алдвал, түүнийг худлаа ярьж байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Гэвч энэ нь эрүүл мэндэд ямар нэг сөрөг муу нөлөө байдаггүй учраас та сэтгэлээ түгшээлгүй, уужуу амьсгаа авч болно. Харин хэвийн хэмжээнээс хэтрүүлвэл эрчүүд жирийн сексийн үед дур тавьж чадахгүй болох магадлалтай.

Эрчүүд үнэхээр үргэлж сексийн тухай бодож байдаг гэж үү?
Эмэгтэйчүүд хэн нэг эрийн нүүрэн дээр “Эрэгтэй хүн 7 секунд тутамд сексийн тухай боддог” гэж хэлээд, ичсэн, эсвэл эсэргүүцсэн царайг нь харж дотроо шоолох дуртай байдаг. Гэхдээ энэ үнэн гэж үү? Яг ч тийм биш юм. Судалгаагаар эрчүүдийн 54 хувь нь өдөрт нэг, эсвэл цөөн хэдэн удаа сексийн тухай боддог болох нь тогтоогджээ.

Эрчүүд алинд нь илүү дуртай бол? Ораль секс, эмэгтэй нь өөрт нь гар хангалга хийх хоёрын.
Ямар ч сексийн охин тэнгэр эрэгтэй хүнд өөрөөс нь илүү гар хангалга хийж чаддаггүй гэж хэлж болно. Заримдаа ораль секс эрчүүдэд жирийнээс илүү таашаал өгдөг байж болох юм. Гэвч уламжлалт аргыг юу ч гүйцэж чадахгүй.

Эрчүүд хөхнийхөө толгойг үнсүүлэх дуртай юу?
Ихэнх эрэгтэй хүнээс ингэж асуувал итгэлтэй нь аргагүй үгүй гэж хариулна. Гэвч үнэндээ эрчүүдийн хөхний толгой эмэгтэйчүүдийнхээс дутахааргүй мэдрэг байдаг. Олон мэдрэлийн судлууд байрлах хөхийг нь үнсэж, долооход эрчүүдэд ч бас бидэн шиг “тогонд цохиулах” шиг сэрэл төрдөг. Гэвч үүнийхээ хажуугаар тэдний “бяцхан толгойнууд” эмзэг гэдгийг санаж тэдэнтэй болгоомжтой харьцаарай.

Эрчүүдийн дотроо үргэлж туршиж үзэхийг хүсдэг секс фантаз юу вэ?
Та хэзээ нэг цагт сайн найзтайгаа нэг оронд орж үзэх талаар хальт ч болов бодож байсан уу? Бидний дийлэнх нь “тийм” гэж хариулах байх. Эрчүүдэд ч бас түгээмэл секс фантазууд байдаг. Энэ нь ихэвчлэн олон хүүхнүүдээр нэгэн зэрэг таалуулах юм уу, хүмүүсээр дүүрэн метро, гудамжинд хийж үзэх хүсэл юм. Товчхондоо тэд бүгд сексийн үед олны анхаарлын төвд байхыг мөрөөддөг.

Фитнессд явахдаа анхаарах зүйлс

$
0
0

12313525_900320840053218_8835778654910210697_n

Удаан бодсоны эцэст чи арай хийн шийдвэр гаргажээ. “Фитнессд явъя!” гэж. Хамгийн түрүүнд чамд баяр хүргэхийг хүсэж байна. Чи одоо л өнөөдрийг хүртэл өдөр бүр өөрийнхөө биенд бага багаар хуян, ядаргаа, илүүдэл өөх тосыг хуримтлуулсаар ирснээ ухааржээ. Хатуу хавтгай гэдэс, хэлбэртэй цэх нуруу, сайхан, эрүүл галбирын төлөө урагшаа! Байзаарай. Эхлээд чи юу мэдэх ёстой вэ?

1. Фитнесст явж байхдаа шингэн юм маш сайн уу
Ус нь чамайг эрч хүчтэй байхад тусална. Шингэнийг хангалттай хэмжээгээр уух нь биеийн чинь температур, болон зүрхний цохилтыг чинь зохицуулдаг. Нэг цаг дасгал хийхэд, нэгээс илүү хэмжээний ус гадагшлуулж мэднэ. Хангалттай хэмжээний ус ууж хөлсөөр алдсан шингэнээ нөхөж, сэргээхгүй бол дасгал хийсний дараа булчин чинь өвдөж, толгой эргэж, сульдаж мэднэ. Дасгал хийхээсээ 20-30 минутын өмнө ядаж нэг аяга ус уу. Дасгал хийх явцдаа 15 минут тутамд нэг аяга ус уух хэрэгтэй.

2. Өмнө нь болон дараа нь ид
Өөрийнхөө биеийг зуухаар төсөөл. Зууханд нэг дор их хэмжээний түлээ хийснээс, бага багаар ойр ойрхон түлээ нэмвэл илүү сайн халдаг тийм үү? Яг л үүнтэй адилаар бид бодисын солилцоогоо байнга “тэжээх” ёстой. Дасгал хийхийнхээ өмнө уураг, удаан шатдаг нүүрс ус агуулсан хүнс ид. Дор хаяж нэг цагийн өмнө юм идсэн байхгүй бол, дасгал чинь огт үр дүнгүй болж, дэмий булчингаа ядрааснаас өөрцгүй болно. Мөн юм идсэнийхээ дараа шууд дасгал хийж болохгүй. Мөн дууссаныхаа дараа нэгээс хоёр цагийн дотор тэжээллэг хүнс ид. Тэгвэл саяжин ажиллуулсан булчингуудыг чинь чангалахад ч тустай.

3. Бие халаалтаа хий
Дасгал хийхийнхээ өмнө хөлсөө нэг сайн гаргаад ав. Эхэндээ жаахан ядрах л байх. Гэхдээ дасаад ирмэгц хөлсөө гаргах нь чамайг ядраадаг бус харин хөнгөрүүлдэг “ажил” болох болно. Олон бүсгүйчүүд бие халаалт хийлгүйгээр шууд үндсэн дасгал руугаа орох сонирхолтой байдаг. Халаагүй бие дасгалаа үр дүнтэй хийхгүй учраас, хэрвээ фитнессд мөнгөө дэмий үрье гэж бодоогүй л бол заавал эхлээд хэдэн минут гүйлтийн зам дээр гүйгээрэй. Хэрвээ жингээ хасах гэж байгаа бол богино хугацаанд гүйхээс илүүтэй 10-15 минут тогтмол дундаж хурдаар алхах нь үр дүнтэй байдаг. Гүйснийхээ дараа хөнгөн чанарын сунгалтын дасгалууд хийж байж үндсэн дасгал руугаа орно.

4. Ихэсгэ
Бүсгүйчүүдийн фитнессийг дундаас нь орхидог нэг шалтгаан бол, эхэндээ жингээ хурдан хаяад байсан хирнээ сүүл рүүгээ огт үр дүнгээ өгөхөө больчихлоо гэх. Огт хөдөлгөөнгүй, юуг ч хүлээж авахад бэлэн байсан сул бие фитнесст явж эхлэхэд эхэндээ дасгалыг маш сайн хүлээж авдаг. Энэ нь гадар өөхөнд чинь нөлөөлж жин хасагддаг. Харин дараа нь фитнессийн чинь дасгал тогтмолжоод эхэлмэгц, цаад нягтаршил ихтэй өөхөнд удаанаар нөлөөлж эхэлдэг. Учир нь цаана орших зузаан өөх нь задрахдаа арай аажуу байдаг аж. Тиймээс сэтгэлээр унах хэрэггүй. Харин өөрийнхөө хийдэг дагсалын жинг тогтмол нэмж, хүндрүүлж байгаарай. Нэг л жин дээр удаан хийвэл үр дүнд хүрэхгүй.

5. Дасгал хийснийхээ дараа сунгалтын дасгал хий
Сунгалтын дасгал нь булчинг чинь амрааж, цусны эргэлтийг сайжруулж, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Гэхдээ халаагаагүй булчинг шууд сунгаж болохгүй. Хөлний дасгал хийснийхээ дараа хөлний сунгалт хийж, нурууны дасгал хийснийхээ дараа л нурууны сунгалт хийгээрэй. Сунгалтын дасгалыг хийхдээ биеийнхээ тодорхой хэсгүүдэд татагдаж, шөрмөс нь сунаж байгааг мэдрээрэй.

6. Системтэй ажилла
Хэрвээ чи үнэхээр бодит үр дүнд хүрэхийг хүсч байвал багшаараа тодорхой дасгалын хөтөлбөр бичүүлж ав. Тэгээд тэр хөтөлбөрийн дагуу, тогтмол дасгалаа хүндрүүлж тэмдэглэл хөтөл. Өнөөдөр 12-ын хурд дээр нэг минут гүйсэн бол, дараагийн удаа 2 минут болгоно гэсэн зорилт тавь. Зорилттой, төлөвлөгөөтэй ажиллавал ямар ч системгүй байснаас хамаагүй үр дүнтэй болно. Мөн хийх дасгалаа дур мэдэж сонголгүй, багшаасаа дарааллыг нь нарийн бичүүлж аваарай.

7. Ариун цэврийг сахь
Хөлсний хэт их ялгаралт арьсны чинь нүх сүвийг бөглөж, бохирдуулан юм гаргаж мэднэ. Тиймээс дасгал хийж байхдаа хөлсөө байнга цэвэрхэн алчуураар арчиж, ус сайн ууж, дасгал хийж дууссаныхаа дараа бүлээвтэр шүршүүрт орж, хуурай хувцас сольж өмсөж байгаарай. Фитнессийн хувцас 2ээлжинд байвал сайн. Учир нь хөлстэй пүүз, оймс, майкаа тэр дор нь угааж хатааж амжихгүй байж мэднэ. Сануулахад, суганы болон хөлний үсээ хусчихвал эрчүүдий хажууд дасгал хийхдээ санаа зовохгүй шүү дээ. Тиймээс цүнхэндээ татуургатай явж байгаарай. Мөн хөлсний булчирхайн идэвхжилтээс болоод, хөл, суганаас эвгүй үнэр гарч мэднэ. Оймсоо байнга сольж, пүүзээ хатааж, сугандаа хөлс дарагч түрхээрэй. Зарим бүсгүйчүүд нүүрний будгаа арилгалгүйгээр шууд фитнесст ордог. Арьснаас чинь ялгарсан бүх хөлс, нүүрний будагтай чинь холилдон нүх сүвийг чинь бөглөнө гээд төсөөл дөө. Тиймээс дасгалын өмнө болон дараа нүүрээ угаа. Хэрвээ будаггүй олон хүний дунд орох эвгүй байвал, усны хамгаалалттай сормуусны будаг түрхэж болох юм.

Фитнесст яагаад дурлах ёстой вэ?

Байнга дасгал хөдөлгөөн хийх нь аз жаргалын гормоныг идэвхжүүлдэг учраас эрч хүч, урам зоригийг бэлэглэнэ. Амьдралын эрүүл хэв маягд шилжиж байгаагаа мэдрэх нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Фитнессээр хичээллэснээр биен доторх бүх илүүдэл, хэрэгцээгүй зүйлс арилж байх шиг санагддаг. Мөн фитнессийн ач тусыг мэддэг, эрүүл чийрэг, сайхан биетэй халуухан залуустай танилцах боломжтой. Нэг сайхан мэдээ дуулгахад, тогтмол хөдөлгөөн хийдэг эрчүүд тамхи, архи мэтийн муу зуршилтай байх нь тун ховор тохиолдол.

Ойр дотныхоо хүнтэйгээ ч хуваалцаж болохгүй эд зүйлс

$
0
0

Сам болон шүдний сойзыг хуваалцаж болохгүйг бид сайн мэддэг хэдий ч өөр бусад зүйлс ч байдгийг бид төдийлөн анхаардаггүй билээ. Та бүхэнд тэдгээр эд зүйлсийн талаар мэдээлэл хүргэж байна.

1. Уруулын будаг, уруул өнгөлөгч

Уруулын будаг болон уруул өнгөлөгчөөр герпес буюу хомхойн вирус болон бусад нян бактериуд ч маш хурдан дамждаг тул найз охидтойгоо бүү хуваалцаж хэрэглэж байгаарай. Хомхойг бүрэн эдгээх эмчилгээ одоогоор байхгүй юм байна. Тиймээс уруулын будгаа арилгахдаа байнга цэвэрхэн нүүр цэвэрлэгч хөвөн ашиглахыг зөвлөж байна.

2. Чихэвч

Хүний чих нь маш онцлог бактерийн тэнцвэрт байдалд байдаг бөгөөд хүний чихэвчийг хэрэглэснээр тэрхүү тэнцвэрт байдал алдагдаж чих үрэвсдэг тул хүний чихэвчийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Иймд чихэвчээ хүнд хэрэглүүлэхгүй байх, хэрэглүүлсэн бол спирттэй хөвөнгөөр арчиж ариутгаж байгаарай.

3. Үсний хавчаар, боолт, бигуди

Үсний хавчаар, боолт, сам, бигуди зэргээс бөөс болон мөөгөнцөр маш хурдан дамждаг. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ч бүү хуваалцаж хэрэглээрэй. Цэвэрлэхдээ савантай усаар сайтар хөөсрүүлж угааж байгаарай.


4. Суганы үнэр дарагч

Суганы үнэр дарагчийн гадаргуунд нян бактериуд их үрждэг тул хэрэглэхдээ ихэнхдээ усанд орсныхоо дараагаар арьс цэвэрхэн байх үед хэрэглэж заншаарай. Өдрийн турш дахин түрхэх бол нойтон салфеткаар арчаад түрхэж байгаарай гэж зөвлөж байна.


5. Алчуур

Нүүр гар, биеэ арчсаны дараагаар нойтон алчуурын гадаргуунд нян бактери үржих таатай нөхцөл бүрддэг. Тиймээс алчуураа байнга хатааж хуурай байлган угаасны дараагаар индүүдэж байх хэрэгтэй.


6. Гоо сайхны хэрэглэл

Зөвхөн өөрийнхөө хумсны хутга, хуурай зэрэг гоо сайхны хэрэглэлүүдээ хэрэглээрэй. Салонуудад маникюр, педикюр хийлгэхдээ ч хэрэгслүүд нь ариутгагдсэн эсэхийг сайтар лавлаж асууж байгаарай. Үгүй бол өчүүхэн төдий шалбалахад цусаар дамжин ямар ч өвчин тусах юм билээ.


7. Гутал, гэрийн шаахай

Хүний гутал эсхүл шаахайг өмсөхөд мөөгөнцөр тусах эрсдэл байдаг тул айлд очихдоо шаахайгаа өөрөө барьж очих нь зүйтэй юм. Гэрийн шаахайнуудаа ч цуугаар ариутгаж байгаарай.

Эцэг эхчүүд хүүхдээ хэр сонсдог вэ?

$
0
0

8ecf5d71cc26d93boriginal

Бидний амьдралын утга учир бол яахын аргагүй гэр бүл, тэр дундаа үр хүүхдүүд миньбилээ. Эцэг эх бүр л хүүхдээ сайн хүн болоосой, сайн сайхан амьдраасай, ямар нэгэн таагүй зүйлд бүү ороосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

Эцэг эхчүүдийн ихэнх нь би хүүхдээ сайн сонсдог, тэдэнтэй ярилцдаг гэдэг боловч хүүхдүүд нь эсрэгээрээ тэд сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөх нь элбэг. Тэгэхээр хоёр үеийнхний дунд харилцан ойлголцолд хүрэхгүй байгаа энэ үзэгдэл маш их тархацтай байгааг ССҮТ-н хүүхдүүдийн дунд явуулсан судалгаа батлан харуулав. /нийгэм сэтгэл зүйн хөгжил/

Шалгаан нь юу вэ?

Эцэг эхчүүд хүүхдийнхээ яриаг гүйцэд сонсдоггүй. Харилцааны явцад хүүхдийнхээ хэлэх гэсэн санааг бүрэн гүйцэд сонсолгүй, өөрт төрсөн бодол сэтгэгдлийг хэлж, зааж зааварчилдаг. Эцэст нь эцэг эх өөрсдөө л маш их ярьсанаас болж “би хүүхэдтэйгээ ярилцдаг, тэднийг маш сайн сонсдог” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.

Эцэг эхчүүд сэтгэл зүйн хэрэгцээг гэхээсээ физиологийн хэрэгцээнд түлхүү анхаардаг. Томчууд бид өдөр тутамдаа дараах мэдрэмжүүдийг мэдэрч байдаг. Үүнд: даарах, халууцах, өлсөх, цангах, айх, баярлах. Эдгээр мэдрэмжүүдэд нэн түрүүнд анхаарал хандуулсанаар би хүүхдээ маш сайн ойлгож, сонсдог гэсэн ташаа ойлголтыг өөрсөддөө авч байдаг.

Эцэг эхчүүд өөрсдөө худал ярихыг багаас нь үлгэрлэдэгээ анзаардаггүй. Жишээ нь: даргыгаа залгах үед хүүхэддээ “утас аваад аавыгаа байхгүй гэж хэлчих”- гэж зааж өгдөг.

Яаж хүүхдээ сонсдог болох вэ?

·Анхааралтай сайн сонсож яриаг нь дуусгаж байх хэрэгтэй. Ингэсэнээр таны эргэлзээ тайлагдаж та түүнийг илүү сайн сонсож ойлгох болно.

·Хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж сур. Хэрвээ би хүүхдийнхээ оронд байсан бол “магадгүй би 13 настай байсан бол яах байсан вэ?” гэж тухайн зүйлд ханддаг, боддог байх хэрэгтэй.

·Үргэлж сайн дэмжигч гэдэг итгэлийг төрүүлж, мөн итгэлийг даа. “Аавд битгий хэлээрэй”- аавд дамжуулсаныг мэдсэн тохиолдолд хүүхэд танд итгэж өөр зүйлийн талаар ярихгүй. Хүүхдийнхээ итгэлийг олж авсаны дараа хүүхэд танд сэтгэгдлээ нээлттэй хуваалцдаг болно.

·Зөв бурууг нь хослуулан тайлбарла. Эцэг эхчүүд бурууг нь олж хараад зөвийг нь орхигдуулдаг. Хийсэн зүйлийн юу нь буруу, юу нь зөв болох талаар мөн гарах үр дагаварыг нь маш сайн ойлгуулах ёстой. Хүүхэд бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн хувь хүн учираас түүнд бас таалагддаг, таалагддаггүй зүйл гэж байгаа гэдгийг сана.

·Хүүхэдтэйгээ ярилцах тогтмол цаг гарга. Өдөрт хүүхэддээ багахан ч гэсэн цаг гаргаж юж хийсэн талаар? Ямар байсан тухай? Маргааш юу хийх? талаар ярилцаж сонсож хэвшсэнээр дараагийн удаа хүүхэд тань таныг асуугаагүй байхад танаас асуух болно.

Б.Цэнгэл

ТА ЭРХЭМ НАНДИН ЭНЕРГЭЭ ХЭНТЭЙ ХУВААЛЦАЖ БАЙГААД АНХААРЛАА ХАНДУУЛ

$
0
0

16830

Дотно харилцааны түвшинд таны энерги өөр хүний энергитэй хутгалдаж солбицож байдаг. Энэ бол хүчирхэг холбоо, таны хувьд ач холбогдол багатай холбоо байсан ч ялгаагүй оюуны хог гадагшилдаг, ялангуяа ямар ч ариусгал, бие ба сэтгэл оюуны цэвэрлэгээ, ариусгал бясалгал зэрэг дасгал сургуулилт хийдэггүй хүмүүсийн хувьд. Та хэн нэгэн хүнтэй их удаан дотно харьцаатай байх тусам та нарын холбоо төчнөөн гүнзгийрч, тэр тусмаа түүний гэрлэн бүрхүүл нь таныхтай хутгалдан орооцолдож, солбицож байдаг. Хэд хэдэн хүнтэй зэрэг бэлгийн харьцаанд ордог хүний будлиантай гэрлэн бүрхүүл ямар байхыг төсөөл дөө? Эерэг энергийг ойлгож буцаан сөрөг энергийг амьдралд авч ирдэг энергийг бусад хүн мэдэрдэг гэдгийг тэд ойлгодоггүй.
“Тэр хүнтэй адил болохыг хүсээгүй бол түүнтэй бүү унт гэж би үргэлж хэлдэг” – Лиза Чейз Паттерсон
Хэрэв та өөдрөг, танд хайр сэтгэлтэй, урам онгод бэлэглэдэг тийм хүнтэй секс хийдэг бол энэ гайхалтай энерги таныг бүрэн залгиж, өөртөө шингээн дээш өндөрт өргөнө. Хэрэв та сөрөг, гутруу үзэлтэй, тогтворгүй, сэтгэлээр унасан хүнтэй бэлгийн харьцаанд ордог бол энэ энерги таныг буурч доройтоход хүргэнэ, улмаар өдөр тутмын амьдралыг ч сонирхохоо болино. Тэр хэрэв янз бүрийн хүмүүстэй унтдаг бол тэдний элдэв энергийг өөртөө шингээж байдаг гэдгийг бүү март.
Бид өдөр тутмын амьдралдаа хүсээгүй сөрөг энергийг цуглуулж хуримтлуулдаг тул гэрлэн бүрхүүлээ тогтмол цэвэрлэх хэрэгтэй, энэ нь эрүүл энх байж хангалуун чинээлэг амьдрахад тустай.
Биеийн ариун цэврийн тухайд мөн адил. Хэрэв та усанд ордоггүй бол бие махбодь чинь бохирдож заваарна, аажмаар тэвчишгүй муухай үнэртэй болно. Эцсийн бүлэгт таны бие өвчний үүр, бактерийн тэжээлийн орчин болж хувирна. Үүнтэй адил хэрэв та өөрийн гэрлэн бүрхүүлийг цэвэрлэхгүй бол таны оюуны энергийн систем бас “бохирдоно”. Эцэст нь эргэн тойрны хүмүүст та эвгүй, таагүй муухай санагдаж эхэлнэ, тэд яагаад гэдгийг ойлгохгүй байж мэднэ. Таны энергийн систем сүүлдээ танд ба бусдад хор хөнөөлтэй доод түвшний вибрацийг өөртөө татаж эхлэх юм.

Хөхний хорт хавдрын талаар таны мэдэх ёстой бүхэн

$
0
0

shutterstock_38467405

“Хорт хавдар” гэсэн хоёр үг хэн бүхний зүрхэнд харанга дэлддэг. Ялангуяа бүсгүйчүүд бидний дунд сүүлийн үед хөхний хорт хавдар өргөн дэлгэрээд байгаа. Гэхдээ бурхны авралаар энэ өвчнийг эрт оношлох тусам, эмчлэгдэх магадлал өндөр байдаг нь батлагджээ.

Нэгдүгээр шатанд байхад нь хавдар мөн гэдгийг тогтоож чадвал, 100 хувь эмчлэгдэх бүрэн боломжтой аж. Тиймээс бүсгүйчүүд бид байнга өөрийгөө шалгаж байвал нь хавдрын эхний шинж тэмдэг илэрмэгц оношлуулж болно.

Өөрийгөө шалгах. Хөхний хорт хавдар нь эхний үедээ ямар ч ноцтой өвдөлт учруулдаггүй. Тиймээс ч олон бүсгүйчүүд хавдраа дараагийн шатанд орсон хойно нь мэдэх нь элбэг байдаг. Та болж өгвөл сар бүр хөхөө шалгаж байх хэрэгтэй.

Эхлээд хурууныхаа өндгөөр хөхөн дээрээ ээлжлэн дарж, толгойных нь эргэн тойронд ямар нэг хатуу бэрсүү, зангирсан овгор зүйл байгаа эсэхийг үзнэ. Мөн гараа ээлжлэн өргөж байгаад, суганы хонхорт бэрсүү, өвдөлт байгаа эсэхийг шалгана. Дараа нь хоёр хөхөндөө хэлбэр болон хэмжээний ялгаа байгаа эсэхийг ажиглаж мэднэ. Сүүлд нь хөхнийхөө толгойг зөөлөн шахаж, ямар нэг шүүс, цус, идээ ялгарч байгаа эсэхийг харна. Эдгээрээс гадна хөхний толгой дотогшоогоо орж, арьс нь биржүүтэж үрчийх, туурах, толгойны эргэн тойрон дахь арьс харлах зэрэг шинж тэмдгүүдээр хавдрыг тодорхойлж болно.

Голцуу сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа үзвэл илүү сайн мэдэгдэнэ. Сарын нэг өдрийг товлож, тогтмол шалгаж байх нь зөв боловч, ингэхээс төвөгшөөж байвал ерөнхийдөө өөрт мэдрэгдэж байгаа өөрчлөлтөд сонор хандахад болно. Хэрвээ танд дээрх шинж тэмдгээс илэрвэл даруй мэргэжлийн эмчид хандаж, рентгэн зураг авахуулаарай. Хөхний хорт хавдрыг дараах аргуудаар оношилдог:

• Маммограм. Энэ нь хөхний эдийн тусгай рентген шинжилгээ бөгөөд хавдар байж болох хөхний эдийн нягтралын өөрчлөлтийг илрүүлдэг.
• Хөхний хэт авиан /эхо/ шинжилгээ.
• Хөхний МРТ. Үүнийг залуу эмэгтэйчүүдэд, ялангуяа хөхний хавдрын удмын өгүүлэмжтэй эмэгтэйчүүдэд олонтаа хийнэ.

Хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулахын тулд та юу хийх ёстой вэ?
Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг эрүүл хэв дадлыг амьдралынхаа хэмнэлд оруулснаар та хөхний хорт хавдраас бүрэн сэргийлнэ.

1. Эрүүл жинг барих. Ялангуяа цэвэршсэн, махлагдуу эмэгтэйчүүд хөхний хорт хавдарт өртөх магадлал 1,5 дахин өндөр байдаг. Энэ өвчнөөр нас барах магадлал нь ч мөн хувиар илүү байдаг ажээ. Учир нь өөхлөг эд эс эстрогенийг ихээр үйлдвэрлэдэг учир тэр хэмжээгээр хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

2. Дасгал хийх. Жингээс хамааралгүйгээр байнга дасгал хөдөлгөөн хийх нь бидэнд ашигтай. Долоо хоногт 4 болон түүнээс дээш цагаар дасгал хийх нь эстрогений хэмжээг багасгадаг. Ингэснээр таны хавдрын эрсдэл 30 хувиар буурна. Хэрвээ фитнесс клубт явах зав байхгүй бол ажил руугаа очихдоо машинаа нэг буудлын наана тавиад цааш алхаж байх, амралтын өдрүүдээр дугуй унах, гэртээ оройн цагаар йог хийх зэргээр хөдөлж болно шүү дээ.

3. Алкогольны хэмжээг багасгах. Согтууруулах ундаа их хэмжээгээр уух нь хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Өдөрт 2-5 удаа алкоголь хэрэглэдэг эмэгтэйн хавдар тусах магадлал мөн л 1,5 дахин их.

4. Гэр бүлийнхээ өвчний түүхийг мэдэх. Хэрэв таны ээж, эмээ, эсвэл нагац чинь 50 болон түүнээс залуу байхдаа хөхний хорт хавдар тусч байсан бол танд BRCA1, BRCA2 генийн мутацуулд байх магадлалтай. Ийм гентэй эмэгтэйд амьдралынхаа туршид хөхний хорт хавдрын эрсдэл 60 хувь, өндгөвчний хавдрын эрдэл 15-40 хувь байдаг.

5. Эрүүл хооллох. Жимс, ногоо, загас, оливын тос, бүхэл үрээр баялаг хоол хүнс хэрэглэх нь ч бас таны хөхний хорт хавдар тусах эрсдлийг 73 хувь бууруулна.

6. Д витаминыхаа хэмжээг тодорхойлуул. Эрдэмтэд Д витамин, хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг эсэхийг тодорхойгүй гэлцдэг ч зарим судалгаа үүнийг үгүйсгэдэг. Д витаминыхаа хэмжээг ихэсгэх нь хорт хавдар тусах эрсдэл 50 хувь багасгана.

Хөхний хорт хавдар үүсэхэд огт нөлөөлдөггүй 5 хүчин зүйл

1. Дезодрант, антипреспирант. Таны сугыг хуурай болгодог бүтээгдэхүүн хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлөхгүй. Тиймээс энэ цуу яриаг мартах нь зөв юм.

2. Өргөгчтэй хөхний даруулга. Өргөгч нь тунгалгийн системд даралт үзүүлж, хөхний хорт хавдрыг үүсгэдэг гэсэн ойлголт эмэгтэйчүүдийн маань дунд түгээмэл. Гэвч ямар ч хувцас хорт хавдар үүсэхэд нөлөөлдөггүй нь аз.

3. Каффейн. Каффейн их хэмжээгээр хэрэглэх нь хөхийг овгор, товгор болгож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг нь үнэн ч энэ нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлөхгүй.

4. Том хөх. Энэ удаа “хэмжээ үнэхээр хамаагүй”. Ямар ч хэлбэр хэмжээтэй хөх нь хавдарт өртөх магадлалтай. Гэвч таны хөх өмнөхөөсөө нэг л хүнд, нягт мэдрэмж төрүүлээд эхэлвэл эмчид хандах нь зүйтэй юм.

5. Хөхний имплант. Гоо сайхны мэс ажилбар, хөхний хорт хавдрын хооронд ямар нэг холбоо байхгүй.

“Надад бэрсүү мэдрэгдлээ. Одоо яах вэ?”
1. Тайван бай. Мэдээж тэвдэхгүй байх хэцүү л дээ. Гэвч бага зэрэг уужуу амьсгаа аваад, бэрсүүний дийлэнх хувь нь хорт хавдрынх биш, өөхлөг зангиралаас үүдэлтэй байж болдог гэдгийг бодолцож үз.
2. Хүлээх тэвчээр хүрэх бол сарын тэмдгээ өнгөрөөж байгаад өнөөх бэрсүү, товгор байгаа эсэхийг дахин нэг шалгаарай.
3. Эмчид ханд. Эмчид хандаж рентгэнд орсны дараа бэрсүү байгаа нь тогтоогдвол таныг биопсийн шинжилгээнд хамруулах байх. Энэ нь таны хөхөнд зүү хийж, эсийн дээж аваад бэрсүүг үүсгэж буй шалтгааныг олох шинжилгээ юм.

Чи нууц хадгалж чаддаг уу?

$
0
0

чөлөө1

“Хэнд ч битгий хэлээрэй” гэдэг үг охид бүсгүйчүүд бидний хорхойг хөдөлгөх шидтэй. Тийм ч чухал, ноцтой зүйлийн талаар биш байсан ч, яг хэлэхийнхээ өмнө энэ үгийг оруулчихвал тэгээд л гүйцээ.

Хүн болгон мэдэхгүй зүйлдээ л татагддаг. Бусад хүмүүсийн огт төсөөлөө ч үгүй явсан нууцыг ганцаараа мэдчихвэл, яг л ховор эрдэнэ олсон юм шиг баярлана гээч. Гэвч саяхны нэгэн судалгаагаар 10 эмэгтэй тутмын 4 нь хэн нэгний нууцыг удаан хадгалж чаддаггүй гэсэн дүн гарчээ. Ялангуяа өсвөр насны охидод олж сонссон сонин хачинаа хүмүүстэй хуваалцахгүй байна гэдэг их л том даваа мэт хүнд байдаг аж. Тиймдээ ч эмэгтэй хүмүүсийн хоорондох нөхөрлөл сүйддэгийн нэг том шалтгаан нь бие биенийхээ найдаж хэлсэн юмыг хадгалж чадаагүйгээс үүдэлтэй байдаг.

Хэн нэгэн чамд чухал нууцаа задалвал, тэр нь чамайг энэ талаар “амаа үдүүлсэн” юм шиг байж чадахаар хүн гэдэгт маш их итгэж байгаагийн шинж. Харин энэ үед нь дотроос хатгаж байгаа хүслээ барьж чадалгүй, өөр хүмүүст ам алдчихвал, чи түүний итгэлийг бүрмөсөн алдана. Өсөж том болно, ухаан сууна гэдэг нь нэг талаараа хэрэгтэй үед биеэ бариад, чимээгүй байж сурахын нэр юм.

Яагаад хүмүүс нууцтай байдаг вэ?
Хүмүүс өөрийнхөө талаар зарим тодорхой мэдээллийг бусдад мэдэгдчихвэл, тэдний өмнө гэм буруутай болох вий гэхээс айдаг. Эсвэл тэр мэдээллийг нь өөрийнх нь эсрэг ашиглахвий гэхээс сэрэмжилсэндээ дотроо нууцалдаг юм.

Сайн нууц, муу нууц гэж байдаг уу?
Тийм ээ. Сайн нууц нь чамд болон бусдад ямар нэг хор хөнөөл учруулахгүй мэдээ юм. Жишээ нь, маргааш болох төрсөн өдрийн сюрприз үдэшлэгийн талаар, эсвэл шинэ жилийн бэлэгнийх нь талаар эзнээс нь нуух нь хэнд ч гэмгүй.

Муу нууц гэдэг бол чиний найзын, эсвэл гэр бүлийн нэг гишүүний эрүүл мэнд, сэтгэл санааны болон аюулгүй байдалд хортой мэдээг хэлнэ. Ийм нууцыг задлах хэрэгтэй.

Ам алдчих гээд байвал…
Хэн нэгнийг хэдхэн л удаа араар нь муулахад чи ховч нэртэй болчихно. Үүнийг өөрийнхөө дадал зуршил болгочихвол, хажуугаар зөрсөн охины тухай ярьж байхдаа найзынхаа нууцыг санамсаргүй хэлчих магадлалтай. Ингэхээс болгоомжлоорой. Уруулаа хазаад, ярианы сэдвийг өөрчил. Чи хичнээн үнэнч, итгэл даахаар охин билээ дээ? Хэрэв шаардлагатай бол цагаахан худал хэлээд өнгөрүүлчих. Тэр нууцын талаар мартахыг хичээ. Оюун санаанаасаа түүнийг холдуулж чадвал, хамаагүй амархан байх болно. Болохгүй бол түүнийг хэлсэн эзэнтэй нь тэр нууцын талаар сайн ярилцаад үз. Тэгвэл чи яагаад үүнийг чандлан хадгалах ёстойгоо илүү сайн ойлгоно.

Нэгэнт нууц задарсан тохиолдолд… Уучлалт гуй. Шалтаг тоочих хэрэггүй. Үнэнээ хэлэх нь үргэлж зөв сонголт байдаг. Чам руу тэр хүн хашгирч байсан ч, уур гомдолоо тэвчихийг хичээгээрэй. Буруугаа хүлээж, уучлаарай гэж хэлээд энэ явдлаас сургамж аваад март. Хэдэн долоо хоногийн турш бодож шаналах хэрэггүй. Бүх зүйл нэгэнт өнгөрсөн учраас тэр.

<pНууц хадгалах нь чамд муу юу?
Нэг талаар тийм. Хэтэрхий их нууцтай байх нь чамайг бусдаас хөндийрүүлэх магадлалтай. Нэн чухал нууцыг удаан хугацааны турш хадгалах нь стресс, айдсыг үүсгэж болзошгүй. Тиймээс аль болох үүнийг мартахыг хичээх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн өсөж том болох нь “үгээ залгиж” сурахыг хэлж байгаа юм. Заримдаа нууцтай “нүүр тулах” хэцүү байдаг ч, дотны хүмүүс найз нөхдийн холбоо илүү чухал гэдгийг мартуузай.


Тамхинаас гарах үе шатуудыг танилцуулж байна

$
0
0

16897

Тамхидалт

Тамхи гэдэг нь татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.

Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ. Жишээлбэл: хулгана мэрэгч амьтдын устгахад хэрэглэгддэг арзен, хорт хийн камерт ашигладаг цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь, хамгийн гол нь донтуулах үйлчилгээтэй  никотин агуулагддаг байна. Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ.

Тамхины бохь нь зөвхөн уушгийг харлуулдаг төдийгүй хавдар үүсгэхэд нөлөөлдөг олон бодисыг ихээр агуулж байдаг. Нэг жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татвал 1 аяга тамхины бохь уухтай тэнцүүбайдаг. Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хорт бодисоор амьсгалж байгаатай тэнцдэг. Уушгины хавдрын 90% нь тамхинаас болж үүсдэг. Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог.Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх,тархины шигдээс үүсгэдэг.Хорт хавдрын -38%,зүрх судасны өвчний -34%,амьсгалын эрхтний өвчлөлийн -28% нь дан ганцхан тамхи татсанаас болж үүсэж байна.Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.

Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй жил бүр 7,2 сая хүн нас бардаг.  2013 онд Монгол улсад хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи хэрэглэдэг гэжээ. Тамхи хэрэглэгчдийн ихэнх нь (91,7%) тамхийг өдөр бүр тогтмол татдаг байв. Судалгаанд хамрагдсан 2 хүн тутмын 1 нь (42,9%) гэрийн дотоод орчинд, 3 хүн тутмын 1 нь (35.6%)ажлын байрандаа дамтамхидалтын эрсдэлд өртөж байна.

Монгол Улсын 2013 оны Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа буюу “ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа”ны үр дүнд сурагчдын 22% нь тамхи татдаг гэж хариулжээ. Тамхи татаж үзсэн нийт сурагчдын 61,4% нь 14 наснаасаа өмнө тамхи татсан байлаа. Нийт сурагчдын 9,4% нь сүүлийн нэг сард нэг түүнээс олон удаа тамхи татсан байлаа. Судалгаанд хамрагдсан сурагчдын 60,8% нь сүүлийн 7 хоногт дам тамхидалт өртсөн байна. Сурагчдын 44,6% нь тамхитай орчинд амьдарч байгаа нь 38,6% нь эцэг эх, эрэгтэй асран хамгаалагч тамхи татдаг, 2,6% нь ээж, эмэгтэй асран хамгаалагч, 3,4% нь эцэг эх хоёулаа тамхи татаж байгаагаас харагдсан.

Мөн манай улсад 2017 онд хийгдсэн дэлхий дахины залуучуудын тамхины судалгаагаар тамхи таталтын тархалтын байдал 14.3 хувьтай, үүнээс эрэгтэй сурагчдын /20.3%/ эзлэх хувь нь эмэгтэй сурагчдаас /8.3%/ даруй 2 дахин их байна.  Мөн судалгаанд хамрагдсан залуучуудын 45 хувь, үүнээс хөвгүүдийн 56,7%, охидын 33,9% нь тодорхой хэмжээгээр тамхи татаж үзсэн байна. Нийт залуучуудын 5,6%, үүнээс хөвгүүдийн 8,2%, охидын 2,9% нь одоогоор тамхи татаж байна.

Сурагчдын 42,4% нь гэртээ, 49,8% нь хаалттай олон нийтийн газар тамхины утаанд өртөж байсан байна. Сүүлийн 7 хоногийн хугацаанд судалгаанд хамрагдсан сурагчдын 54,4%-д тэдний дэргэд болон гэрт нь хэн нэгэн хүн тамхи татсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчлын эцэг эхийнх нь нэг эсвэл хоёулаа татдаг гэж 54,5% нь хариулсан бол, тэдгээр сурагчдын найз нөхдийн ихэнх нь эсвэл бүгд тамхи татдаг гэж зөвхөн 6,4,% хь харилусан. Ойролцоогоор 10 оюутан тутмын 9 нь (88%)тамхи татах нь тэдний болон бусдын эрүүл мэндэд нөлөөлнө гэж үзсэн. Мөн судалгаанд оролцсон сурагчдын 79,1% нь нийтийн үйлчилгээний газарт тамхи татахын бүрэн хориглох хэрэгтэй, тамхи татахыг хориглосон хууль хэрэгждэггүй гэж үзсэн байна.

Хүн амын бөгөөд тэр дундаа залуучууд, сурагчдын тамхины хэрэглээг багасгах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд энэ чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг хүртээмжтэй болгох, ухуулга сурталчилгааг эрчимжүүлэх, тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх  шаардлагатай байгаа юм.

Иргэд та бүхэн тамхинаас гарахын тулд дараах үе шатуудыг дамжин тамхиа хаях боломжтой.

Тамхиа хаяхад бэлтгэх:
•    Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
•    Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ыг хая.
•    Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
•    Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
•    Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд.

Тамхинаас ангижрах:

·         Үгүй, татахгүй гэж хэлж сур

·         Тамхи асаах шалтаг бүү гарга

·         Какао, кофе, коко кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнснийг бүү хэрэглэ

·         Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт)

Тамхи татахгүй чигээр үлдэх

·         Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод

·         Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий

·         Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц

·         Тамхи татдаггүй болсноо бусдад харуул

Та тамхиа хаяж чадвал

·         Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно

·          Цагаа үр ашиггүй үрэхгүй

·           Бусдыг хордуулахгүй

·         Бусдад зэмлүүлэхгүй

·         Тамхинд мөнгөө үрэхгүй.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Тараг арьс цайруулах шидтэй

$
0
0

16898

Сайхан харагдах хэцүү биш гэнэ шүү. Бүсгүйчүүдтэй гэж хэлэхэд нимбэг хамгийн гайхамшигтай гоо сайхны хэрэглэгдэхүүн гэнэ. Шүүсийг нь түрхэхэд арьс зөөлрөхөөс гадна та элдэв батгыг ч мартана.

Өндөг залуужуулна

Хэрэв та хуурай арьстай бол өндөгний шар уургаар маск тавиарай. Тослог арьстай бол өндөгний цагаан уургийг хөөсрүүлээд цайны халбагаар нэг чидун жимсний тос, эсвэл глицеринтэй найруулж нүүрэндээ түрх. Царай чинь булбарай толигор болж хүүхдийн арьс шиг зөөлөн болно.

Жимстэй тараг цайруулна

Тарагны үлдэгдлийг битгий хаяарай. Үүгээр тослог багасгах маск тавьж болдог. Жимстэй, жирийн тарганд хоёр цайны халбага нимбэгний шүүс холиод л гүйцээ. Нүүрэнд түрхэхэд таны царай цайрч, бас зөөлөн болно.

Байцаа сэвх арилгах шидтэй

Хэрэв таны арьс тослог бол шинэхэн байцаа, өргөст хэмхний шүүсийг яг адил хэмжээгээр хийж бэлтгэсэн холимгоор нүүрээ арчиж болно. Нүх ихтэй бол нүүрээ угаахын өмнө исгэлэн байцааны шүүсээр арч. Учир нь исгэлэн байцааны шүүс янз бүрийн сэвх, толбыг арилгадаг. Өнжөөд хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн өндөгний цагаан дээр байцааны шүүс хийгээд маск тавихад ч мөн адил. Үрчлээс ихтэй, сэлхэрч унжсан арьсыг өндөгний шар дээр байцааны шүүс хийсэн маскаар долоо хоногт хоёр удаа тордож байвал та залуужиж сайхан харагдах болно.

Эх сурвалж: Unen.mn

Тараг арьс цайруулах шидтэй

$
0
0

560_zbade

Сайхан харагдах хэцүү биш гэнэ шүү. Бүсгүйчүүдтэй гэж хэлэхэд нимбэг хамгийн гайхамшигтай гоо сайхны хэрэглэгдэхүүн гэнэ. Шүүсийг нь түрхэхэд арьс зөөлрөхөөс гадна та элдэв батгыг ч мартана.

Өндөг залуужуулна

Хэрэв та хуурай арьстай бол өндөгний шар уургаар маск тавиарай. Тослог арьстай бол өндөгний цагаан уургийг хөөсрүүлээд цайны халбагаар нэг чидун жимсний тос, эсвэл глицеринтэй найруулж нүүрэндээ түрх. Царай чинь булбарай толигор болж хүүхдийн арьс шиг зөөлөн болно.

Жимстэй тараг цайруулна

Тарагны үлдэгдлийг битгий хаяарай. Үүгээр тослог багасгах маск тавьж болдог. Жимстэй, жирийн тарганд хоёр цайны халбага нимбэгний шүүс холиод л гүйцээ. Нүүрэнд түрхэхэд таны царай цайрч, бас зөөлөн болно.

Байцаа сэвх арилгах шидтэй

Хэрэв таны арьс тослог бол шинэхэн байцаа, өргөст хэмхний шүүсийг яг адил хэмжээгээр хийж бэлтгэсэн холимгоор нүүрээ арчиж болно. Нүх ихтэй бол нүүрээ угаахын өмнө исгэлэн байцааны шүүсээр арч. Учир нь исгэлэн байцааны шүүс янз бүрийн сэвх, толбыг арилгадаг. Өнжөөд хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн өндөгний цагаан дээр байцааны шүүс хийгээд маск тавихад ч мөн адил. Үрчлээс ихтэй, сэлхэрч унжсан арьсыг өндөгний шар дээр байцааны шүүс хийсэн маскаар долоо хоногт хоёр удаа тордож байвал та залуужиж сайхан харагдах болно.

Эх сурвалж: Unen.mn

Шоколадны мусс хийх хялбар арга

$
0
0

chocolatey-chocolate-mousse

Порц: 4-6 хүн
Түвшин: Хялбар

Найрлага:
• 3 аяга жижиг хөөсөнцөр чихэр (marshmallow)
• ¼ аяга цөцгийн тос
• 250 гр шоколад, жижиглэж хэрчсэн
• 1/4 аяга буцалсан халуун ус
• 1 аяга өтгөн крем
• 1 цайны халбага ваниллийн охь

Хийх арга:
Хөөсөнцрөн чихэр, цөцгийн тос, шоколад, усаа хамтад нь нэг саванд хийж гал дээр тавина. Дунд зэргийн гал дээр зөөлөрч хайлтал нь байлгаад, авч хөргөнө. Энэ хооронд тогтмол хутгахаа мартуузай. Дараа нь кремээ, ваниллийн охьтойгоо цуг тусдаа саванд хийж, өтгөртөл нь хутгаад, хөрч эхэлсэн шоколадны хольцон дээрээ хийснээр нягтавтар, өөгүй, зөөлөн мусс тань бэлэн болно. Муссаа 4-6 шилэн аяга, эсвэл жижиг тавган дээр олгоно.

Хөгшрөлтийг удаашруулж үрчлээ тэнийлгэх гайхалтай маск

$
0
0

hjck-600x344

Энгийн, хялбар орц найрлагыг нь гал тогооны өрөөнөөсөа олох боломжтой хөгшрөлтийн эсрэг гайхамшигт нэгэн маскын жорыг  хүргэж байна. Энэхүү хөгшрөлтийн эсрэг маск нь ямар нэгэн химийн бодисгүй ба арьсыг чангалах онцгой үйлчилгээтэй юм. Чухал арга хэмжээ үйл ажиллагааны өмнө хэрэглэсэн ч болно. Учир нь эхний удаагаас л үр дүнг мэдэрнэ.

Найрлага:

1 цайны халбага эрдэнэ шишийн гурил
1 цайны халбага зөөхий/ цөцгий
5 цайны халбага шинэхэн шахсан луувангийн шүүс ( хэрвээ шүүс шахагч байхгүй бол блсндэрд блендэрдээд шүүсийг нь шахан авч болно.
эрдэнэ шишийн гурилаа тал аяга хүйтэн усанд хийж дэвтээнэ. Эрдэнэ шишээ шүүж аваад дээр нь 8 цайны халбага буцалсан ус хийнэ.Өтгөртөл нь зөөлөн галаар болгоно.

Аяганд хийж хөргөөд шинэхэн шахсан луувангийн шүү, зөөхийгөө нэмнэ.

Цэвэрхэн нүүрэндээ түрхээд ( өмнө нь хуулдаг маск тавьсан бол илүү үр дүнтэй ) 25-30 минутын дараа бүлээн усаар угаагаад чийгшүүлэгч тос түрхэнэ.

Маскнаас үлдвэл хөрнөгчиндөө хадгалж болно. Хурдан үр дүнд хүрэхийн тулд 3 өдөр тасралтгүй түрхээрэй.

1. Эрдэнэ шишийн гурил нь арьсыг цайруулж гуужуулах онцгой үйлчилгээтэй бөгөөд гоо сайханд хэрэглэгддэг түгээмэл найрлага юм.

2. Бета каротинаар баялаг лууван нь Байгалын А витамин билээ. А витамин нь арьсанд дараах үйлчилгээтэй:

Арьсны тослогийг хадгалж
Арьсны эд эсийг нөхөн сэргээн
Батга болон батганы сорвийг эмчилнэ
Мөөгөнцрийн эсрэг
Хөгшрөлтийг удаашруулах антиоксиданд агуулсан.
3. Зөөхий нь бусад сүүн бүтээгдэхүүний нэгэн адил сүүний хүчил агужлдаг. Энэ нь:

Арьсны чийгийг хадгална
Байгалын гуужуулаг
Коллагеныг нэмэгдүүлнэ
Арьсыг гуужуулснаар шинэхэн эд эсийг нэмэгдүүлж үрчлээг багасгана.

beautymall.mn

Эрхэм нандин энергиэ хэнтэй хуваалцаж байгаад анхаарлаа хандуул

$
0
0

c84eec54072064344ec330ef5f84b567

Дотно харилцааны түвшинд таны энерги өөр хүний энергитэй хутгалдаж солбицож байдаг. Энэ бол хүчирхэг холбоо, таны хувьд ач холбогдол багатай холбоо байсан ч ялгаагүй оюуны хог гадагшилдаг, ялангуяа ямар ч ариусгал, бие ба сэтгэл оюуны цэвэрлэгээ, ариусгал бясалгал зэрэг дасгал сургуулилт хийдэггүй хүмүүсийн хувьд. Та хэн нэгэн хүнтэй их удаан дотно харьцаатай байх тусам та нарын холбоо төчнөөн гүнзгийрч, тэр тусмаа түүний гэрлэн бүрхүүл нь таныхтай хутгалдан орооцолдож, солбицож байдаг. Хэд хэдэн хүнтэй зэрэг бэлгийн харьцаанд ордог хүний будлиантай гэрлэн бүрхүүл ямар байхыг төсөөл дөө? Эерэг энергийг ойлгож буцаан сөрөг энергийг амьдралд авч ирдэг энергийг бусад хүн мэдэрдэг гэдгийг тэд ойлгодоггүй.
“Тэр хүнтэй адил болохыг хүсээгүй бол түүнтэй бүү унт гэж би үргэлж хэлдэг” – Лиза Чейз Паттерсон
Хэрэв та өөдрөг, танд хайр сэтгэлтэй, урам онгод бэлэглэдэг тийм хүнтэй секс хийдэг бол энэ гайхалтай энерги таныг бүрэн залгиж, өөртөө шингээн дээш өндөрт өргөнө. Хэрэв та сөрөг, гутруу үзэлтэй, тогтворгүй, сэтгэлээр унасан хүнтэй бэлгийн харьцаанд ордог бол энэ энерги таныг буурч доройтоход хүргэнэ, улмаар өдөр тутмын амьдралыг ч сонирхохоо болино. Тэр хэрэв янз бүрийн хүмүүстэй унтдаг бол тэдний элдэв энергийг өөртөө шингээж байдаг гэдгийг бүү март.
Бид өдөр тутмын амьдралдаа хүсээгүй сөрөг энергийг цуглуулж хуримтлуулдаг тул гэрлэн бүрхүүлээ тогтмол цэвэрлэх хэрэгтэй, энэ нь эрүүл энх байж хангалуун чинээлэг амьдрахад тустай.
Биеийн ариун цэврийн тухайд мөн адил. Хэрэв та усанд ордоггүй бол бие махбодь чинь бохирдож заваарна, аажмаар тэвчишгүй муухай үнэртэй болно. Эцсийн бүлэгт таны бие өвчний үүр, бактерийн тэжээлийн орчин болж хувирна. Үүнтэй адил хэрэв та өөрийн гэрлэн бүрхүүлийг цэвэрлэхгүй бол таны оюуны энергийн систем бас “бохирдоно”. Эцэст нь эргэн тойрны хүмүүст та эвгүй, таагүй муухай санагдаж эхэлнэ, тэд яагаад гэдгийг ойлгохгүй байж мэднэ. Таны энергийн систем сүүлдээ танд ба бусдад хор хөнөөлтэй доод түвшний вибрацийг өөртөө татаж эхлэх юм

Болзож болохгүй 10 төрлийн эр

$
0
0

Do-Girls-Like-Shy-Guys-Who-Dont-Make-A-Bold-Move

Дараах төрлийн эрстэй учир ургуулвал та сэтгэл санаа, бие махбодын хувьд хохироод үлдэх магадлалтай.

“Арай” салаагүй байгаа эр. Тун удахгүй гэрлэлтээ цуцлуулчихна гэж танд ам гарсан байлаа ч, бүрэн итгэж болох үгүйг та мэдэх боломжгүй. Та хоёрыг хамтдаа нэг романтик үдшийг өнгөрүүлж байтал гэнэт экс эхнэр нь ороод ирвэл дуусаа л гэсэн үг. Гэр бүл салах явц яаж ч удааширсан тухай шалтаг тоочиж байсан, тэр нь хангалтай бус юм. Бүх зүйл цэвэр болохыг хүлээсэн нь дээр.

“Түр зуурын” бармен. Тэр танд “Би жинхэнэ ажилдаа ортлоо түр зуур л бармен хийж байгаа юм” гэж хэлнэ. Гэтэл хоёр жилийн дараа ч энэ хэвээрээ байвал, текилла шот аягалсаар яваад өглөөний 6 цагт гэртээ орж ирдэг найз залуутай байхыг хэн хүсэх билээ? Түүнээс гадна хийдэг ажил нь л түүнд зугаацах, бүсгүйчүүдтэй сээтэгнэх, согтууруулах ундаа хэрэглэх “зөвшөөрлийг” олгодог гэж хэлж болно. Барменуудтай болзож “болохгүй” хэмээн шууд туйлшрахгүй ч, болгоомжтой байхыг зөвлөж байна.

“Бясалгагч” эр. Хамтрагч чинь таньтай ижил шүтлэгтэй байх нь тун сайн хэрэг. Ийм тохиолдолд ойлголцоход ямар нэг асуудал гарахгүй. Харин та түүнээс өөр шашинтай, эсвэл бүр шүтлэггүй бол байдал арай хэцүү болно. Таны сексийн хүслийг түүний бурхны тухай яриа унтрааж орхивол яах вэ? Түүнийг ариуслын тухай номлол айлдах хооронд та хөнжлөө тэврээд хэвтэх юм гэж үү? Шударга биш байна!

Шинэхэн бизнесмэн. Өөрийн гэсэн компани байгуулахаар зориг шулуудсан эрчүүдийг үнэлэхгүй байхын аргагүй юм. Гэвч тэд хайр дурлалын тал дээр сайн хамтрагч байж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Учир нь тэр хоногийн 23 цагийг ажилдаа зарцуулаад, таныг огт ойшоохгүй байж мэдэх юм. Тогтвортой харилцаа хайж байгаа тохиолдолд тэвчээд хүлээх нь зүй ёсных боловч хайр халамжинд үргэлж бөмбөрөхийг хүсдэг бүсгүйчүүдэд тэр шилдэг найз залуу байж чадахгүй.

Архины эмчилгээнд явж эхэлж байгаа эр. Дон гэдэг бол тун аюултай өвчин. Оюун санааг эзэмдчихээд, арилж өгдөггүй эд. Тиймээс архины эмчилгээнд яваад дөнгөж тав хонож байгаа эрд яаран итгэх хэрэггүй л болов уу. Түүний сурсан зан хэзээ ч хөдөлж мэднэ.

Аав ээжийнхээ гэрт очиж амьдарсан эр. Бизнес нь дампуурж, эсвэл ажлаа солих шаардлагатай болсны улмаас тэр орон байр, мөнгө санхүүгийн хувьд аав ээжийнхээ нөөлгөнд орсон байж болох юм. Гэхдээ ийм тохиолдолд хамгийн түрүүн эцэг эхийнхээ гарыг харах шийдвэрт хүрсэн эр сайн амраг болж чадахгүй. Тэдэнд эр хүний бие даасан шинж дутагдаж байдаг.

Хүндлэлгүй эр. Алив л дээ! Бид түүний бяцхан болзоог хүндэтгэж, үсээ ороож, даашинз өмсөөд ирчихсэн байдаг. Гэтэл тэр хэдэн сар угаагаагүй болов уу гэмээр бохир хувцаслаж ирчихээд, өөдөөс харж шүдээ чигчийлэнгээ, аман дахь хоолоо дуугаргаж идээд байвал энэ нь бидний сэтгэл рүү ус цацаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Заавал дэгжин харагдах ёстой биш ч, эрэгтэй хүний хувьд тэр энэ уулзалтыг хүндэтгэх ёстой.

Урьд нь нэг ч эмэгтэйтэй холбогдож үзээгүй 30 настай эр. Юу? Яагаад? Ийм юм байж болно гэж үү? Амьдралынхаа тэн хагасыг хүртэл нэг ч бүсгүй хүнтэй учирч үзээгүй эр байна гэдэг өөрөө маш гунигтай “үзүүлэлт” юм. /p<>

Огцом ууртай эр. Ийм төрлийн залуу 10-хан секундын дотор догшин болж орхидог нэгэн. Кофе нь хүйтэн байснаас, эсвэл зоогийн газрын гэрэл дэндүү хурц байснаас болоод ширээн дээрх сэрээг хугалах дөхөн, орилж байгаа эрээс та эртхэн холдсон нь дээр. Тэр дараа нь танд “Би уурласандаа болоод л ингэчихлээ” гэж хэлнэ. Ууурлах болгондоо ингэж балмад авирладаг хүнтэй хамт байх гээд хэрэггүй л болов уу.

Явдалтай эр. Энгийн онол. Хэрэв тэр зөвхөн сексийн харилцааг, харин та түүнээс илүү хүсэж байгаа тохиолдолд та хоёр тохирохгүй. Түүнтэй гэрлэж хүүхэдтэй болох талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Харин та ч бас түүнтэй адил хөнгөн учралыг илүүд үзэж байгаа бол, та хоёр тун сайн хамтрагчид болж чадна.


Мөнгө юунд дуртай вэ?

$
0
0

587e30_01_x800

Фен-шуйд сүсэгтэй бүсгүйчүүдэд дараах мэдээлэл ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Ямар ч хүн байсан амьдралын чинь туршид хоёр төрлийн аз чамайг дагаж явдаг. Нэгдэхийг нь чи өөрчилж чадахгүй. Учир нь төрөх цаг, газраа чи өөрөө сонгохгүй. Хоёрдахь нь харин чиний гарт байна.

Элбэг дэлбэг байх бүх төрлөөс эд баялагтай болох нь хамгийн хялбар юм. Гэхдээ баяжихаасаа өмнө бэлтгэл хийх хэрэгтэй. Энэ хүнд ачааг үүрэхэд бэлэн байгаа эсэхээ сайн бод. Хөрөнгө бэлтэй хүнд баймаар төрх байдал танд байна уу? Бахйгүй бол хойш тавилгүй сургуулилаарай. Нэг үгээр хэлэхэд нэн тэргүүнд би эд баялагтай байх эрхтэй гэж өөртөө итгүүл. “Яагаад?” гэдэг асуултанд аль болох тодорхой хариулахыг хичээх хэрэгтэй.

Эхлээд гэр дотроо явж эд хөрөнгөө цэгнэ. Хэрвээ гэртээ шинээр эд зүйл авахыг хүсэж байвал тэдгээрийг татах фен-шуйг хүчтэй болгох хэрэгтэй. Шинэ зүйл авч тавих зай байна уу гэдгийг хар. Үүний тулд гэртээ байгаа хэрэггүй эд зүйлээс салах хэрэгтэй. Аль эртнээс өмсөхөө байсан хэдий ч хаях, бусдад өгөхөө шийдэж чадахгүй байсан хуучин хувцас, дээр үед худалдаж аваад уншиж амжаагүй байсан хуучин ном, сэтгүүл гэх мэт хуучин хэрэггүй эд зүйлээс нэн даруй салах нь зүйтэй. Хуучирсан, дахин ашиглах боломжгүй зүйлээ хаяснаар та өөрийнхөө үзэл бодлыг ч өөрчилж байгаа хэрэг юм.

Их өгөх тусам та тэрнийхээ хирээр ихийг авах болно. Учир нь гаднах орон зайг чөлөөлөхийн хамт та бас өөрийнхөө дотоод сэтгэлд ч орон зай бий болгож чадна. Материаллаг эд зүйлийг фен-шуйгээр амархан дуудаж болдгийн учир нь тэдгээрийг тоолж болдогт байгаа юм. Авах гэж мөрөөдөж байгаа эд зүйлээ байнга тоолж, төсөөлж болно. Ирээдүйн нөхрийн чинь дүр төрхөөс орчин үеийн шингэн кристалл дэлгэцтэй зурагтыг төсөөлөх нь хамаагүй амар шүү дээ.

Гэрийнхээ зүүн урд хэсгийг идэвхжүүлэхийн өмнө хятадын эртнйи хэлхсэн зоос олж хэтэвчиндээ хийх, санхүүгийн чухал бичиг баримт болон санхүүгийн чухал мэдээлэл авчирдаг факсын аппарат, компьютертээ тогтоох хэрэгтэй.

Одоо танай гэрийн болон албан газрын тавилга, байршлын тухай яръя. Хятадын эд баялгийн бурхан бар унасан Цайшенийг худалдан авч байнга суудаг газрынхаа ард байрлуул. Ер нь бол хятадуудад эд баялгийн хэд хэдэн бурхан бий.

Тэдгээрийг зөвхөн зүүн урд талд ч биш мөн орох гарах хаалганы хажууд байрлуулах нь зүйтэй. Тэдгээрт залбирах хэрэггүй. Байрлуулаад л гүйцээ. Хятадууд дэвжин дээшлэх бэлэгдэлд “тэнгэрийн гурван амьтан”- луу, галт шувуу, яст мэлхийг багтаадаг. Олон байх тусам сайн. Яст мэлхий жинхэнэ амьд байсан нь дээр. Мөнгөнөөс гадна яст мэлхий эрүүл энх, урт насыг дагуулдаг. Эд баялаг дууддаг өөр гайхалтай амьтан бол гурван хөлт мэлхий юм. Энэ мэлхийг зоосон дээр суусан байдлаар дүрсэлсэн байдаг. Амандаа зоос зуусан байна. Энэ мэлхийг шалан дээр, эсвэл ширээн дээр байрлуулах ба яг эгц урдаасаа харуулж тавиад хэрэггүй.

Мөнгөний азыг мөн дарвуулт хөлгийн загвар бэлэгддэг. Энэ бэлэгдэл нь хөлөг онгоцыг бараа, мөнгөтэй холбож ойлгодог байсан тэр эртний цаг үеэс улбаатай. Хөлөг онгоцны загварыг гэрийнхээ үүдний өрөөнд буюу албан газрынхаа хүлээлгийн танхимд байрлуулсан нь дээр. Онгоцны хамар аз ирж буйг бэлэгдэн дотогшоо харсан байх ёстой.

Дээрх бүх зүйлийн өнгө алтлаг байвал дээр гэдгийг бодолцоорой. Алтаар хийсэн бол бүр ч сайн. Хэрвээ та онгоцны алтан загвар авч чадахгүй бол тавцан дээр нь алтан зооснууд тавихад болно.

САЛХИН ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

$
0
0

a5e8b9_1795b429-b0bd-47d3-bf3e-bb5bc41d572f_x974

Херпес вирусээр үүсгэгддэг, ихэвчлэн хүүхдүүдэд зонхилон тохиолддог, цэврүүт тууралтаар илэрдэг халдварт өвчин.
Херпес вирусийн дэд бүлэгт хамрагдах а дэд бүлгийн вирусээр үүсгэгдэнэ.
Тархвар судлал:
Салхин цэцгийн халдварын 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүдэд, 10% нь 15 –аас дээш наснхыханд тохиолдоно. Хэрэв жирэмсэн эмэгтэй төрөхөөсөө 4-5 хоногийн
өмнө, эсвэл төрснөөс хойш 48 цагийн дотор салхин цэцгийн халдвар авсан тохиолдолд нийт төрсөн хүүхдийн 17% нь өвчилж, 30% -ийн нас баралттай байдаг.Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд ургийн гаж хөгжил үүсэх талтай. Өвчлөл өвөл намрын улиралд элбэг. Өвчилсний дараа үүсэх дархлаа тогтвортой буюу байнгийн дархлаа үүснэ.
Халдварын эх уурхай:
Салхин цэцэг болон херпесийн халдвараар өвчилсөн өвчтөнүүд. Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарсны дараа 5 хоног өнгөртөл халдвар тараах аюултай. Вирус дэгдэмхий шинж чанартай учраас өвчтэй хүүхэдтэй хамт байсан, урьд нь өвчлөөгүй хүүхдүүдэд, хүмүүст халдвар дамжина. Өөрөөр хэлбэл халдвар агаар дуслын замаар халдварлана.
Эмнэлзүй:
Өвчний нууц хугацаа буюу халдвар анх авснаас 11-21 хоногийн дараа хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрч эхэлнэ.
Эхний 1-2 хоногт цочмогоор 38-39 градус хүртэл халуурч, бие сульдаж, ядарч, хоолонд дургүй болж болно.Хүүхэд цочромтгой, уур уцаартай, аль эсвэл унжгар ноомой болдог. Түүнээс гадна бага насны хүүхдэд ходоод гэдэсний замын хямрал давхар явагдаж болно. Эдгээр шинж тэмдэгүүд авчний хүндийн зэргээс хамаарч тод бүдэг ямарч байдлаар илрэх боломжтой./хордлогын шинж/. Эдгээртэй зэрэгцэн эсвэл дараа нь толбот, гүвдрүүт, цэврүүт тууралтууд гарч эхлэхэд дээрхи шинж тэмдгүүд аяндаа арилж бүдгэрдэг. Эхлээд толбон тууралт гарч байгаад гүвдрүүн тууралт болно. Улмаар дотроо шингэн агуулсан, эргэн тойрон улаан хүрээтэй, арьсанд нэвчдэс үүсэгүй, гялтганасан өнгөтэй, голдоо хүйс мэт хонхорхойтой, тэмтрэхэд зөөлөн, янз бүрийн хэмжээтэй цэврүү болон хувирах боловч заавал бүгд цэврүүнд шилжих албагүй. Цэврүү нь 2-3 хоногийн дараа тавшина. Харин тав 5-6 хоногийн дараа унаж эдгэрнэ. Тууралт биеийн бүх хэсгээр, мөн бусад эрхтэн тогтолцооны салст бүрхүүлээр гарна. Тууралт нэмэгдэх тутам халууралт ихэсдэг. Хамгийн гол нь тууралтыг маажиж, ямар нэгэн байдлаар шархлуулсны улмаас бактерийн халдвараар өвчлөх боломжтой.
Эмнэлзүйн хэлбэрүүд:
• Хөнгөн – халуун хэвийн болон бага зэрэг өндөр, хордлогын шинжүүд бүдэг, гүвдрүүт тууралт давамгайлсан, цөөн тооны цэврүүт тууралттай.
• Дунд – халууралт дундзэрэг, хордлого тод, цэврүүт тууралт давамгайлсан,
• Хүнд – Өндөр халуурна, хордлого хүчтэй илэрнэ, цэврүүт тууралтууд гарна, идээт цусархаг тууралтууд мөн гарна. Амьсгал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, нүдний эмгэг, нянгийн халдвар хавсрана.
• Балархай – халдвар авсны дараа гамма голбулин хийлгэсэн тохиолдолд өвчин хөнгөн явцтай илэрнэ. Цөөн тооны гүвдрүүт тууралт, ганц нэг цэврүүт тууралт үзэгдэнэ.
• Тархмал – Нярай хүүхдэд, эсвэл дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд энэ хэлбэрээр өвчин явагдана. Халууралт, хордлогын шинжээс гадна дотор эрхтэнүүд гэмтдэг учраас нэн аюултай.
• Цусархаг хэлбэр: Хүнд явцтай, ерөнхий хордлогын хамшинж хүчтэй илэрч, өндөр халуурна. Цусархаг шингэн агуулсан цэврүүт тууралт, цусархаг тууралт хавсран гарна. Мөн хамраас цус гарах, цустай ханиах зэрэг цусархагшлын шинжүүд илэрч болно.
• Үхжилт хэлбэр: ховор тохиолддог, хүнд явцтай. Тууралтын эргэн тойрон арьсанд гүн нэвчдэстэй, тууралтын тав унахад гүн шарх үүсдэг. Аьсны гүн давхарга, холбогчэд, булчин хүртэл гэмтэж болно. Нас баралт өндөртэй.
• Том цэврүүт хэлбэр: цэврүүний хэмжээ 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг онцлогтой. Амархан хагарч арьсанд өнгөц шархлаа үүссэнээс нянгийн халдвараар хүндрэх нь элбэг.Хүндрэл:
салхин цэцэгийн вирусээр үүсгэгдсэн менингит, менингоэнцефалит, нүдний эвэрлэгийн үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл, амьсгалын дээд, доод замын үрэвсэлт өвчнүүд, нянгийн гаралтай үрэвслүүдээр хүндэрнэ.
Оношлогоо:
Эмнэлзүйн шинж тэмдэг, өвчтөний асуумжийг үндэслэн уг өвчний эгэл хэлбэрүүдийг оношлоход хялбар боловч гаж эмнэлзүйн хэлбэрүүдийг оношлоход түвэгтэй.
Цусны ерөнхий шинжилгээ: вирусын халдвар, үрэвслийн шинжтодорхойлогдоно.
Иммунологи: вирусын эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлогдоно.
Шаардлагатай тохиолдолд вирус судлалын шинжилгээ хийнэ.
Эмчилгээ:
• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.
• Өвчний явцаас хамааран хэвтрийн дэглэмийг тохируулна.
• Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлана. Өрөө тасалгаанд агаар салхи сайн оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хувийн ариун цэвэр сайн сахиулна.
• Эмийн эмчилгээнд:
Вирусын эсрэг Видарабин, Лейкинферон, Ацикловирыг тариа болон шахмал хэлбэрээр эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
Өвчтөний шинж тэмдэг, хордлого тайлах, биеийн байдлыг зүгшрүүлэх зорилгоор нэмэлт эмэн эмчилгээг эмчин зааврын дагуу хэрэглэнэ.
Арьс салстад гарсан тууралтат бриллиантын ногоон, метилийн хөх спиртэн уусмал, борын хүчлийн уусмал, фурациллин, шингэн марганцийн уусмал зэргийг тууралтын байршил, хэмжээнээс хамаарч эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэлт:
• 12 сар болон түүнээс дээш насныхан VARIVAX хэмээх амьд вакцин хийлгэх боломжтой
• Гэхдээ дархлал суларсан, дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэдэг өвчтөн, жирэмсэн эхчүүдэд хэрэглэж болохгүй.
• Салхин цэцэг туссан хүүхэд, өвчтөнтэй хамт байсан тохиолдолд хүүхдийг 10-12 хоног хянана.

Монгол эмэгтэй хүний мэдвэл зохих дом, шившлэгийн аргууд

$
0
0

6c0d735e5bee60bfbig

-Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно.

-Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхнийх нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж домноно.

-Хүнээс юм горьдсоноос хөх нь хавдсан бол горьдуулсан хүн нь цаасанд аргал боож бэлэг мэт өгч дахин нэг горьдуулаад дараа нь жинхэнэ өгөх юмаа өгч хавдрыг хариулна.

-Хүүхэд буруу байрласан тохиолдолд мотоциклд суун ойр орчимд явбаас зөв байрлалыг олж болох тохиолдлын болон үйлдлийн домтой.

-Эхнэр хүн шүдээ хавирах цээртэй бөгөөд аль нэгэн тохиолдлоор шүдээ хавирч эхэлбэл засал ном хийнэ. Эхнэр хүн шүдээ хавирваас эрдээ муу, охин хүүхэд шүдээ хавирвал эцэг эх хоёрт муу гэдэг. Засах дом нь: Гутлын уланд нэг нэг зоос, гурав гурван хэсэг түүхий мах хийж хавсраад тэр хүнийг унтуулаад гутлын зулгаар гаднаас нь гурав гурав цохиод зоос, махыг авч түүнрүү гурав гурав нулимаад зүүн тийш гарга. Хойноос нь нэг аяга ус цацваас магад амарлина.

-Ямар нэг хүн загнах байх гэж бодвол үсээ зангид

Өвчинг анагаах дом

-Гар дээр үү гарваас улаан утсыг үү гарсан тоогоор зангидаж, нойтон газар булаад “Үү чи сонс. Тэр нэрт хүн үхтэл чи юунд явна” гэж сүрдүүлэн шившинэ. Булсан утас илжирч тасармагц үү үгүй болох учиртай гэдэг.

-Үүг арилгахад бороо орсны дараа үхрийн баасан дээр тогтсон усаар угаахад арилна.

-Хүзүү хөшиж гоётвоос гоё сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүг гурав гуравын ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад цацал өргөж домноно.

-Хумс авсны дараа ил задгай хаядаггүй, усанд хийдэг домтой.

-Нүдэнд өвдөг гарахад: өвдөг гарсан нүдийг эсрэг талын өвдгөндөө ойртуулж, “өвдөг өвдгөнд гарахаас хэзээ нүдэнд гарч байлаа. Эм дом. Эм дом” гэж хэлэн домнодог.

-Орон дээр хүн хонохгүй эзгүй байхад хүрвэл хайч, хутга, сүх, мэсийн аль нэгийг тавьж хонуулан муу юмнаас сэрэмжлэн домноно.

-Гэрийн чанх урд болон ар талд овоо босгох эсвэл гадас шааж орхивоос хий салхин, гүйдэл сэлт, муу юмыг хаана.

-Гэрийн хатавчны дээд талд хөрөө хавчуулах нь гаднаас янз бүрийн муу зүйлээс сэрэмжлэхээс гадна галын хайчийг зуухны аманд хөндлөн тавьж байх нь хэл ам, хэрүүл тэмцлээс сэрэмжлэх домтой.

-Аливаа зүйлийг хаях, түлэхдээ заавал хэлбэрийг өөрчилж үйлийг хийх домтой.

-Эм хүн галын хайч болон үйлний хайчаа дээдэлнэ, эр хүн малгай, бүс, ангийн буу, хэт хутгаа дээдэлнэ.

УЛААН ДАРС арьс хамгаалдаг

$
0
0

1rlekkl7q1

Хүйтний улиралд бүсгүйчүүд арьс аа хэрхэн хамгаалдаг вэ. Энэ тухай “Гоо дагина” салоны зөвлөх С.Саруул дараах зөвлөгөөг өгч байна. Тус салон зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилдэг юм байна.

Бүсгүйчүүдийн арьсаа хамгаалах хамгийн эхний алхам бол цэвэрлэгээ юм. Арьсаа өнгөлөг, толигор, эрүүл байлгахын тулд химийн бодис агуулсан, үнэтэй, гадаад бүтээгдэхүүн авч хэрэглэх шаардлагагүй аж. Учир нь бидний өдөр тутам хэрглэдэг хүсний бүтээгдэхүүнүүд арьсыг зөөлрүүлж, цэвэрлэх шидтэй аж. Үүнээс хамгийн энгийн арга нь төмсний хальсаар арчих. Төмсийг сайтар угаасны дараа нимгэн хальсалж, хальсаар нь арьсаа дээшээ чиглэлд арчвал таны арьсны гүн бохирдол гадагшилахаас гадна нүх сүв нь багасдаг байна. Мөн нухсан хүйтэн төмсийг тарагтай хольж, нүүрэндээ иллэг хийвэл арьсанд чийгшил өгөхөөс гадна үрчлээ багасдаг ажээ.

Хүйтний улиралд арьсаа хамгаалаагүйгээс таны нүүрэнд олон асуудал үүсдэг. Арьс өнгөө алдаж гундахаас гадна хүйтэн салхи үрчлээ үүсгэдэг байна.  Тиймээс хүйтний улиралд арьсаа улаан дарсны хүчээр хамгаалах хамгийн үр дүнтэй аж. Ялангуяа усан үзэмний 10 гр дарсыг өөрийн хэрэглэдэг өдрийн тосондоо холиод нүүрэндээ түрх. 10 минут хүлээж шингээсний дараа хуурай энгэсгээ түрхээрэй.

Улаан дарс таны арьсанд нэвчсэнээр хүйтнээс хамгаалах бүрхүүл үүсгэдэг. Мөн арьсыг залуужуулж, бактерийг устгах ид шидтэй юм байна. Үүнээс гадна тарагтай хольж маск тавьж болно. Ингэснээр арьс амарч, толигор болно.

Уруул яагаад хагардаг вэ?

$
0
0

12295453_900320850053217_4474538017482049762_n

Мэдрэлийн олон төгсгөл судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан өнгөтэй болгодог. Уруулын гадаадтөрхөнд эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон байдаг. Мөн уруул нь өөхний булчирхайгүй  байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад төрх үзэмжид нөлөөлөн, будаг хэрэглэсэн ч төдийлөн  өнгө зүс засдагүй. Та уруулаа арчлахын тулд дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай.

Уруул хатах шалтгаан: Уруулын арьс пигментээр хамгаалагдаагүй учир хурц нартай үед хэт ягаан туяаны нөлөөнд  өртөмхий. Бодисын солилцооны алдагдал, В бүлгийн болон А, Е, С витамин дутагдсанаас уруул омголтож хагарч болно. Мөн их халуун болон хүйтнээс шалтгаалан уруул загатнаж, улаан толбо үүсч, цэврүүтэй болж, герпес /хомхой/ євчин тусдаг.

Арчилгаа

Үүнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай. Зарим үед уруулын захаар комедон хэмээх батга төстэй  зүйл гарч ирдэг. Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын үр дагавар байдаг. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зөвхөн гадаад үзэмжинд нөлөөлөөд зогсохгүй, элэг, бөөр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрүүл мэндэд их хөнөөл учруулдаг болох нь тогтоогдсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ өртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа үйлдвэрлэгчид нефтиэс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>