Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Агаар дахь хорт бодисоор “ХООЛЛОДОГ” цэцэгс

$
0
0

Бид “Утаа эрүүл мэндэд заналхийлж, үзэгдэх орчныг хязгаарлалаа” хэмээн ярьж, шүүмжилдэг ч өдрийн дийлэнх цагийг өнгөрөөдөг гэр, ажлын албан тасалгаан дахь агаарыг хэр зэрэг бохирдолтой, аюултай байгааг тэр бүр чухалчилдаггүй. Гэтэл эрдэмтэн, судлаачид дотоод орчны агаарын бохирдол эрүүл мэнд, амь насанд заналхийлэх хэмжээнд хүрснийг анхааруулан, сэрэмжлүүлсээр буй. Агаар дахь хорт бодисуудыг шүүж, хүчилтөрөгч “үйлдвэрлэх” шидтэйгээрээ агаар шүүгч, цэвэршүүлэгч төхөөрөмжөөс ч ашигтай хэмээн судлаачдын онцолсон цэцэгсийг танилцуулъя.

МӨНХРӨӨ

Агаар дахь хорт бодисоор “ХООЛЛОДОГ” цэцэгс undefined

Сэлэм шиг урт навч нь хэл ам, хэрүүл тэмцлээс хамгаалдаг, гэр орон, албан байгууллагын үүдэнд тавихад нэн тохиромжтой гэгддэг энэ цэцэг агаарыг чийгшүүлэх чадвараараа ямар ч ургамлыг дагуулдаггүй гэнэ.

НОГООДОЙ

Агаар дахь хорт бодисоор “ХООЛЛОДОГ” цэцэгс undefined

Унждаг цэцэгсээс хамгийн түгээмэл, үзэмжтэй, арчилгаа бага шаарддаг нь энэ юм. Орчны агаарын чийгшил нэмэгдүүлж, тоосжилттой тэмцдэг.

ДАЛ МОД

Халуун оронд түгээмэл ургадаг, дэвүүртэй төстэй навчтай бөгөөд өдрийн турш  хүчилтөрөгч ялгаруулдгаараа онцлогтой.

ЛУУ МОД

Агаар дахь хорт бодисоор “ХООЛЛОДОГ” цэцэгс undefined

Эл цэцгийг агаарыг хамгийн сайн цэвэршүүлдэг 10 ургамлын нэг гэж Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА)-ийн судлаачид онцолжээ. Энэ нь агаар дахь формальдегид, ксилин, толуин гэх хорт бодисыг устгадаг гэнэ.

ГОЛДЕН ФОТОС

Навчаараа гоёдог мөлхөө ургамал. Агаар дахь бичил бодисууд буюу нарийн ширхэгт  тоосонцрыг гарамгай устгадаг.

НӨМӨРГӨНӨ

Агаар дахь хорт бодисоор “ХООЛЛОДОГ” цэцэгс undefined

Чийглэг орчинд дасан зохицдог учраас арчилгаа, усалгаа тогтмол шаарддаг. Хуурайшилт, тоосжилттой тэмцдэг бөгөөд чийглэг, цэвэр орчин бий болгоод тэндээ “тухалдаг”.

Unuudur.mn


Хайртай эрээ яаж “онгироох” вэ?

$
0
0

20587_758549297592384_402974574319652991_n

Та эр нөхрөө, хайртай залуугаа хамгийн сүүлд хэзээ магтсан бэ? Зүрхэн дотроо нялх жаал шиг хөөрүү, онгироо эрчүүдийн таны төлөө гаргасан бага ч болов хичээл зүтгэлийг урамшуулсан сайшааж байвал “уулыг эргүүлэх” хүчийг нь олж харах болно.

1. Түүний инээмсэглэлийг магт
Бидэнд өөртэйгөө адилхан эмэгтэй хүнийг магтахад ямар ч асуудал гардаггүй. “Үс чинь үнэхээр гоё гялалзаж байна, ямар шампунь хэрэглээ вэ?” гэх юм уу, “Жингээ хасаа юу даа?” гэж хэлэхэд л хангалттай. Харин эрчүүдийн эгог дүрэлзүүлэхэд үс засалт, эсвэл өмссөн хувцсыг нь магтах тийм ч их нөлөөлөхгүй байж мэднэ. Түүний оронд инээмсэглэлийнх нь талаар сайхан үг хэлвэл тэд тэнгэрт хөөрөхөөс ч наагуур догдолно. Мөн тэр таныг хөгжилтэй байлгаж чадаж байгаа эсэхээ баталгаажуулахыг хүсдэг учраас хамгийн тэнэг онигоонд нь ч инээж байгаарай. Эрчүүдийн хувьд бүсгүй хүнийг татах номер нэг жор бол хошин шогийн мэдрэмж байдаг. Шог ярианд нь инээдэг эмэгтэйн хажууд байхдаа тэд илүү өөртөө итгэлтэй, тайван байдаг. Тиймээс тэд таньтай байхдаа илүү сайхан мэдрэмжийг авах болно.

2. Түүний мэдлэгийг магт
Эрэгтэйчүүд хамгийн сайн мэддэг зүйлийнхээ талаар л ярих дуртай байдаг. Учир нь энэ бол тэдний хувьд бүсгүйдээ мэдлэгээрээ гайхуулах арга юм. Цөмийн зэвсэг, улс төр, сүүлийн үеийн эдийн засгийн байдлын талаар санаа зовниж байгаа тухайгаа ярьвал эвшээж урмыг нь хугалалгүй, анхааралтай сонсож, дахин дахин ярьж буй сэдэвтэй нь холбоотой асуулт асуугаарай. Тэд яг л гэрийн даалгавраа хийсэн хөвгүүн шиг нүд нь сэргэж ирээд л ярьж гарах болно. Төгсгөлд нь түүнд “Чи үнэхээр их юм мэдэх юм аа” гэж хэлэхээ мартуузай.

3. Түүний мэдрэмжийг магт
Тэр таньд зориулж баглаа цэцэг авчирчээ гэж бодъё. Зүгээр л баярлалаа гэж хэлэхийн оронд “Энэ бол миний хамгийн дуртай цэцэг” гэж хэлвэл тэр яаж баярлахыг төсөөлж байна уу? Ингэж хэлснийхээ дараанаас л та болзоо болгоноосоо баглаа цэцэгтэй буцдаг болох вий. Үзсэн кино, уншсан номныхоо тухай ярьвал өөртөө сонирхолтой байгаа гэдгээ үйл хөдлөл, нүүрний хувиралаараа мэдрүүлээрэй.

4. Түүний чадварыг магт
Тодорхой нэг, онцгой зүйлийг нь сонгон авч магтахыг эрмэлзээрэй. Жишээ нь ”Чи минь сагс сайн тоглодог шүү” гэхийн оронд “3-ын зайнаас ч алдахгүй оруулах юм аа” гэж хэлж болно. Эсвэл ажлаа хийж суухад нь араас нь очиж тэврээд “Миний хань шиг төсөл бичихдээ/ илтгэл тавихдаа/ юм орчуулахдаа сайн хүн өөр хаана ч байхгүй” гэж хэлж болно. Зөвхөн өөрт нь зориулж хэлсэн мэт ийм магтаал тэдний “хөдөлгүүр”-ийг тэр дор нь асаана. Харин түүний ажил амжилттай явахын хирээр бүсгүй та ч бас аз жаргалтай болно.

5. Түүний таны төлөө гаргасан хичээл зүтгэлийг нь магт
Тэр таныг оройн хоолонд урьвал рестораны орчин нь тухлаг байгаа талаар, хоолных нь амт ямар сайхан байгааг хэлээрэй. Эрчүүд байгалиасаа анч, дайчин сэтгэлгээтэй гэдгийг бид мэднэ. Тэд аливаад хичээл зүтгэл гаргасынхаа хариуд магтуулах, сайшаагдаж, өргөмжлөгдөхийг хүсдэг. Таны хувьд угаалгын өрөөний чийдэнг сольж, номын тавиурыг засч хадах нь нөхөр хүний хийх ёстой үүрэг даалгавар мэт санагдаж болох юм. Гэсэн ч та ингэх болгонд нь ууртай дарга шиг тоомсоргүйхэн хүлээж авалгүй, баярласнаа хэлж байх хэрэгтэй. Үнэндээ эрчүүдээр хүссэнээ хийлгэх нь ямар амархан байсныг та мөн ч удалгүй ойлгоно.

6. Түүний сексийн чадварыг магт
“Чамайг үнсэхээр сэрэл хөдлөөд байх юм” Ингэж хэллээ гээд таниас юу ч унахгүй. Харин шагналд нь та гайхалтай дур тавилт, мартагдашгүй шөнийг амсах болно. Тэдний хувьд хамгийн эмзэг, мэдрэмтгий сэдэв бол секс. Та түүнд өөр ямар ч эрээс ийм их таашаал авч үзээгүйнхээ тухай хэлэх юм бол тэр таныг жаргаахын тулд бүхнийг хийх болно гэдэгт итгээрэй. Хэзээ ч түүний хажууд экс найз залуутайгаа өнгөрүүлсэн галзуу шөнийнхөө тухай ярьж болохгүй. Тэгвэл түүний мэдрэмж таныг хараад шууд унтардаг болох болно. Үүнээс гадна түүнийг ямар нэг кино жүжигчинтэй адилтгаарай. Заавал “усны дусал шиг” гэж хэтрүүлэх хэрэггүй. Инээхдээ яг Брэд Питт шиг харагддагийг нь, хослол өмсөхөөрөө Жеймс Бондын гол дүрээс дутахааргүй дур булаам харагддаг тухай нь хэлэхэд л болно.

7. Түүний эр зориг, бяр чадлыг магт
Эр хүн бүсгүй хүнийг хамгаалж, тэдний супермэн болохыг далд хүсэж явдаг. Аалз харвал та шуудхан гүйж очоод дээр нь гишгэж болохгүй. Учир нь тэдний дэргэд эмзэг, ялдамхан бүсгүй хүн байх хэрэгтэй шүү дээ. Харин үүний оронд “Ямар аймаар юм бэ?” гэж хэлээд гарт нь наалдаарай. Тэгээд түүнийг “Би тэр аалзыг алчихлаа” гэж хэлмэгц аюулаас аврагдсан гүнж шиг тайвшрагтун. Харин одоо түүн лүү нэг хараад үз дээ. Харц нь яг л үзэсгэлэнт бүсгүйг цамхгаас аварсан ханхүү шиг гялалзаж байх болно. Ямар өндөр нуруутай болохыг нь магтаад, түүнгүйгээр дээд талын тавиур дээр байсан ваарыг авч чадахгүй байх байснаа хэл. Магадгүй та сандал тавиад л төвөггүйхэн авч чадах байсан. Гэхдээ энэ талаар хэлээд хэрэггүй.

Өөрийнхөө ямар чухал хүн болохыг эрчүүд магтуулж байхдаа л мэдэрдэг. Тиймээс дээрх аргуудыг хэрэглэж хань, хайртай эрээ онгироож байвал, тэр таны гэрийн ажилд хүртэл туслахыг эрмэлзэнэ. Гэвч та дээрх төрлийн магтаалуудыг бүгдийг нь нэг дор хэрэглэж болохгүй. Хааяахан нэг нэгээр нь амсдаг чихэр л хамгийн амттай санагддаг шүү дээ.

Гэрийн нөхцөлд үсээ эрүүл, шулуун болгох арга

$
0
0
e9c81115301b89c3big
Хүний үсэнд тэжээл өгч, ургуулж, эрүүлжүүлж, гялалзуулах ид шид сармисанд байдаг. Сармисны ханд хийж хэрэглэснээр үсний байгалийн өнгийг сэргээж, ургалтыг түргэсгэж, гялалзсан намирсан болгодог. Мөн сармис нь олдоц сайтай, та бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд ордог, үнэ өртгийн хувьд ч хямд төсөр тул та үсээ арчлахад зардал гаргахгүй байх боломж байна.
Сармисны ханд бэлдэхэд:
Буцалсан ус, сармис, өндөг байхад л хангалттай. Бондгор сармисыг хальсалж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
Жижиглэн хэрчсэн сармисаа өөр саванд хийж дээрээс нь буцалсан халуун усаа хийж хий орохооргүй сайтар таглана. Үүнийгээ 24 цаг сэрүүн газар байлгасны дараа сармисны хандыг өөр саванд шүүж авна. 1 ширхэг өндгийг сармисны ханданд хийж автомат холигч эсвэл сэрээ ашиглан өндөгний шар задартал хольж миксэрдэнэ. Ингээд хуурай үстэй байхдаа толгойнхоо хуйхнаас эхлэн түрхэж массаж хийж өгнө.
Сармисны хандыг хуйх, үсэнд дуустал түрхсэний дараа гялгар малгай өмсөөд 20-25минут болно. Их удвал хуйх түлэгдэх аюултай. Дараа нь массаж хийх маягаар шампунь ангижруулагчаараа угаагаад хүйтэн бүлээн усаар зайлна. Долоо хоногт 1 удаа усанд орохдоо энэхүү аргаар үсээ арчилж байж болно. Эхний угаалтаас л таны үс намирч, гялалзан өнгө орсон байхыг та мэдрэх болно.
Өндөгний зуурмаг
Та бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн чухамхүү ямар их өгөөж, давуу талтай байдгийг та бид тэр болгон мэддэггүй билээ. Тэгвэл та бидний өдөр тутам хүнсэндээ тогтмол хэрэглэж буй өндөг байна маш олон ач тустай бүтээгдэхүүн юм. Өндөг нь их хэмжээний уургийг өөртөө агуулдаг бөгөөд хүний үсэнд тэжээл өгч ургуулж, тэжээллэг намирсан зөөлөн, шулуун үстэй болгоход мөн маш чухал нөлөө үзүүлдэг байна.
Өндөгний зуурмаг:
Таньд ердөө 2ш өндөг, 2 хоолны халбага Оливын тос байхад л хангалттай.
Эхний ээлжинд та өндөгнийхөө шарыг аягандаа хийж, дээрээс нь 2 халбага оливын тос хийж сайтар хутгана. Хутгаж бэлтгэсэн зуурмагаа үснийхээ хуйхаас авахуулаад  үснийхээ бүх хэсэгт жигдхэн түрхэнэ. Түрхэж дууссаны дараагаар гялгар уут өмсөөд 20 минут орчим байна. Дараа нь шампунь хэрэглэхгүйгээр зүгээр бүлээн усаар угааж, зайлна.
Долоо хоногт 1-2 удаа энэхүү өндөгний зурмагийг үсэн дээрээ тавиж байвал тун удалгүй та гялтганасан, зөөлөн, намирсан үстэй болох болно.
Энэхүү зуурмаг нь хийхэд амархан бөгөөд нилээн үр дүнтэй арга юм.

Өглөөний нойрыг ялах шилдэг аргууд

$
0
0

morning_person-600x273

Амттай өглөөний цай төлөвлө
Өглөө огло харайн босдоггүй шалтгаан гал тогоо чинь байж мэдэх нь. Өчигдрийн хоносон хоол, хатчихсан талх сонирхол татна гэж үү? Үгүй л болов уу. Тиймээс өглөө нүдээ нээгээд л хөргөгчинд байгаа зүйлсийн талаар бодохоор тийм гоё амттай зүйлсийг орой нь авч хадгал. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, гадил, шоколадтай сүү гээд ходоодыг чинь ажиллуулахаар, тархинд “Хурдан босооч” гэдэг мэдээлэл өгөхүйц хүнс цаана чинь дүүрэн бий.

Тас харанхуйд унт
Холливудийн кинонд унтаж байгаа хүнийг өрөөнийх нь хөшгийг хоёр тийш хуу ярж сэрээдэг үзэгдэлтэй бид олон таардаг. Энэ нь зүгээр ч нэг үзэгдэл биш аж. Биднийг тас харанхуйд унтаж байхад өнчин тархинаас хөгшрөлтийн эсрэг гормон болох мелатонин ялгардаг. Унтаж байхад хурц гэрэл 15 секунд асахад л мелатонин дарангуйлагдах учир цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж, унтлагын өрөөндөө зузаан материалтай хөшиг авч, орой бүр түүнийгээ хааж аль болох харанхуйд унтаарай. Тэгвэл чи гүн нойронд автаж илүү сайн амарна.

Дулаан хөнжил нөмөр
Зун болсон ч гэлээ хөнжлөө яаран бүү нимгэл. Нэгэнт цонхоо онгорхой унтаж байгаагаас хойш чамайг дулаахан хонуулах хөнжил нөмөрч унтаарай. Унтахын өмнө өрөөнд дулаан байсан ч шөнө дунд гадаа хүйтэрч, чийгшдэгийг дагаад өрөөний температур ч багасдаг. Тэгэхээр чи дулаан хөнжилтэй унтвал шөнө дунд сэрж шкавнаас “нэмэлт хүч” авчрахгүй, босохоос залхууран даараад л унтаад байх шаардлагагүй болно гэсэн үг. Гүн нойр чамайг илүү сайн амраана.

Унтахаасаа өмнө бас өглөө сэрээд тал аяга ус уу
Тал аяга ус чамайг орой унтахад тайвшруулж, өглөө сэрэхэд чинь эрч хүчээр дэмжинэ. Түүгээр ч зогсохгүй ариун цэврийн өрөө явахад хүргэж, гарцаагүй цагтаа сэрэхэд нь тусалж ч магадгүй.

Сэрүүлгээ хол тавь
Дуугарангуут нь ганц дараад л унтрааж болох зайнд сэрүүлгээ бүү тавь. Болж өгвөл өрөөний голд, заавал орноосоо босож байж олж харах тийм газар л сэрүүлэг, сэрүүлэгтэй утсаа орхиорой.

Хамгийн сайхан ажлыг өглөөд үлдээ
Орой унтахдаа л “Өглөө хурдан болоосой” гэж бодогдуулах, чамайг догдлуулах ажлуудыг өдрийн эхэнд тавь. Хийхэд дэндүү зугаатай учир яаж ийж байгаад л орноосоо өндиймөөр, өөрийгөө хүчилмээр санагдана гэж мэд.

Тогтмол иллэг хийлгэвэл өвчин тусахгүй

$
0
0

16928

Иллэг бол хүнд хамгийн хурдан үйлчлэх арга юм. Иллэг нь хүнийг тайвшруулж, амрааж, өвчинг арилгаж, бусад хүнтэй харьцах ур чадварт нөлөөлж, тэр бүү хэл олон төрлийн өвчнийг эдгээж чаддаг.

Бусад хүнтэй шүргэлцэх, хүрэлцэх бол угаас хүний гол хэрэгцээнүүдийн нэг юм. Өнөө цагт иллэг эмчилгээ улам өргөн тархаж байгаа нь эрүүл мэндэд хичнээн чухал болохын баталгаа. Сүүлийн 3О жилийн дотор анагаах ухааны шинжилгээ судалгааны дүнд хүний биеийг илж таалахад түгшүүр арилж, сэтгэл санаа өргөгдөж, улмаар амьдрал сайжирдаг болохыг батлан тогтоов.

Нөгөө талаар иллэг хийх явцад судасны даралт буурч, судас нарийсах өвчин зогсож тархины эд эсүүдийн мөхөл ба үхжил удааширч, ялангуяа хөгшин хүмүүс ой тогтоолт муудах аюулаас ангижирдаг ажээ. Арьсыг амраах, сэргээхэд иллэгийн аргыг амжилттай хэрэглэж ирэв. Нөгөө талаар иллэг өөрөө хүнд маш тааламжтай мэдрэмж төрүүлдэгээрээ онцлог юм. Тогтмол иллэг хийлгэвэл хүн стресст ордоггүй ба улмаар ямар нэг өвчин тусдаггүй. Нүүрэндээ тогтмол иллэг хийлгэвэл арьс хөгширөлт, хуурайшилт үл явагдана. Зөвхөн бие биш оюун ухааны чадварт эерэг сайнаар нөлөөлдөг.

Хүний гар хамгийн түрүүнд ядарч, гарын арьс эвэршиж, мойногших зэргээр эвдэрч байдаг. Ялангуяа компьютер дээр суух гэх мэт нэгэн хэвийн ажил хийдэг хүмүүсийн хувьд гарын иллэг нэн чухал юм. Нүүр болон бусад биед иллэг хийхдээ тансаг үнэртэй тос хэрэглэнэ. Энэ нь хүний үнэртэх мэдэрхүйгээр дамжин улам тайвшруулах давхар үйлчилгээтэй байдаг. Голдуу цэвэр байгалийн гаралтай тансаг үнэрт ургамлаас гаргаж авсан тос хэрэглэдэг билээ. Мэдээж хүн өдөр тутмын иллэг хийх боломжгүй. Гэтэл хааяа нэг иллэг хийлгээд байхад хүн арьс ба эрүүл мэнддээ маш том тус хүргэж байдаг. Нурууны иллэг нь бүх биеийг амраах хамгийн энгийн хялбар арга. Нуруунд иллэг хийх үед өдрийн ядаргааны ихэнхи нь арилдаг.

Нүүрний мэргэжлийн хэмжээний сайн иллэг нь хүнд шал өөрөөр залуу харагдахад тусалдаг. Учир нь нүүрний бүх булчин дээд зэргээр амарч, үрчлээс алга болдог юм. Ердөө хэдхэн минутын дотор хүнийг 10 насаар залуу харагдуулдаг гэж үздэг. Нүүр ба бүх биендээ массаж хийлгэж байгаа хүн нам унтаж орхидог нь хичнээн их тайвширч, амарч залуужиж байгааг илтгэдэг билээ.

Хүүхдээ өөртөө итгэлтэй болгож төлөвшүүлэх 12 арга

$
0
0

86baac8122f21b25great

Аз жаргалтай амьдралыг цогцлооход хэрэгтэй нэн чухал чанар бол өөртөө итгэх итгэл. Хүн хичнээн ч мэдлэг чадвартай байсан гэсэн, өөрийгөө үнэлэхгүй бол ямар ч талбарт амжилтанд хүрч чадахгүй. Хүүхдийг өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэлтэй болоход аав ээжийн хандлага хамгийн том нөлөөтэй.

1. Хүүхэддээ хайр энэрэлийг мэдрүүл. Бид хэвлийд байхаас нь л хүүхэддээ хайрыг мэдрүүлдэг байх ёстой. Хүүхэддээ хичнээн ч уурласан байсан “Хэрвээ чи төрөөгүй байсан бол…”, “Чамайг гаргаснаас болоод…” гэсэн үгийг бүү хэл. Тэр таны хувьд ямар нандин хүн болохоо мэдрэх эрхтэй. Хайрлагдана гэдэг хүүхдэд ирээдүйд амьдрах итгэлийг өгдөг.

2. Магтаж сайшаа. Та хүүхдээ мэдлэг боловсролтой, мундаг хүн болгоё л гэж бодож байвал гаргасан жаахан ч гэсэн ахиц дэвшлийг нь магтаж байх хэрэгтэй. “Ээж нь хүүгээрээ/охиноороо маш их бахархаж байна” гэдэг үгийг тогтмол хэл.

3. Гэхдээ үнэмшилтэй магтаал хэл. А үсэг бичиж сурлаа гээд, түүнийг “Энэ дэлхийн хамгийн ухаантай хүүхэд” гэсэн цолоор өргөмжлөх хэрэггүй. Ингэх нь түүнийг дэндүү онгироо, сэхүүн болгож магадгүй. “Би төвт” үзэлд хэт баригдсан хүүхэд найз нөхөдгүй нэгэн болж хувирдгийг санаж явахад илүүдэхгүй.

4. Зорилготой байхыг сурга. Түүнийг шалгалтан дээрээ 80B аваад ирэхэд нь “Сайн байна, дараагийн шалгалтан дээрээ бүр 90 авч чадна гэдэгт чинь ээж нь итгэж байна” гэж хэлээрэй. 5 настай охиндоо орой ажлаасаа тараад ирэхэд нь үдээсээ үдэж сурсан байх даалгавар өг. Энэ мэтчилэн жижиг зүйлс хүүхдэд тань өөрийгөө дайчлаж сурахад тусална.

5. Өөрийг нь биш, гаргасан үйлдлийг нь шүүмжил. Хэрэв таны хүүхэд дүүгээсээ тоглоомыг нь булааж авбал “Чи ямар муу хүүхэд вэ?” гэж зэмлэхийн оронд “Сайн ах нар дүүгээсээ тоглоом харамладаггүй юм” гэж хэлсэн нь дээр юм. Болж өгвөл муухай, муу гэсэн үгийг хэрэглэхээс зайлсхий.

6. Хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэл. Хэрэв таны хүүхэд “2+2=3” гэж бичсэн байвал шууд буруутгахын оронд яагаад тийм хариу гаргасан учрыг нь асуу. Тэр таныг гайхшруулах шалтгааныг хэлж ч магадгүй. Түүнчлэн бяцхан үрийнхээ мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Багшийнхаа хэлсэн шүүмж үгэнд гомдож суувал, түүнд “Миний хүү багшийнхаа үгэнд гомдсон юм байна тийм үү?” гэж хэлээд бүх юм түүний сайн сайхны төлөө болохыг хэл. Өөрт нь мэдрэгдэж буй зүйлийг өөр хүн ч бас ойлгож байгааг мэдвэл тэр илүү нээлттэй байж чадна.

7. Хүүхдээрээ бахарха. Түүн шиг мундаг хүүгийн/охины ээж аав болсондоо ямар их баяртай байдгаа байнга мэдрүүлж бай.

8. Хүүхэддээ бусдын талаар сайнаар ярьж өг. Найзууд, гэр бүл, өвөө эмээ зэрэг хайрлах ёстой хүмүүсийнх нь талаар эерэгээр ярьж өг.

9. Хүүхдээ хэзээ ч бусадтай бүү харьцуул. Ялангуяа ах дүү, найзуудтай нь түүнийг жишиж болохгүй. Ингэх нь түүнийг өөрийнхөө талаар муугаар бодоход, цаашлаад атаа хорсолтой болоход хүргэнэ. Таны хүүхэд байгаагаараа л онцгой, цорын ганц.

10. Багш, асрагчид нь хүүхдийнхээ сайн чанаруудыг хэл. Хичээлийн шинэ жил эхлэх үед хүүхдийнхээ багштай уулзаж, тэдэнд түүний юуг хамгийн сайн хийж чаддаг, юунд маш их дур сонирхолтой болохыг нь хэл. Таны хүүхэд бусдаас юугаараа өөр болохыг нь ойлгуул. Ингэвэл тэд таны үрийг эерэг нүдээр харна.

11. Тэднийг юу ч хийж байсан, хайрлана гэдгээ ойлгуул. Хичээл дээрээ муу дүн авсан ч бай, хамгийн үнэтэй даашинзыг тань урж орхисон ч бай, тэднийг хайрлахаа хэзээ ч болихгүй гэдгийг ойлгуул. Хүүхдэд хайрлагдахгүй байгаа мэт мэдрэмж хэзээ ч төрөх ёсгүй.

12. Эцэг эх ч бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Та өөрийгөө ч бас эерэг өнцгөөс нь харж сурах ёстой. Хэрэв та өөрөө бүрэг, дуугүй, гутранги нэгэн бол хүүхдээ зоригтой болгож өсгөнө гэдэг юу л бол. Өөдрөг хүн л хэн нэгнийг үнэлж байгаагаа харуулж чадна.

Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй, суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг аж

$
0
0

4talied4jhpk10oed7vilgc6ua

Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчим
Эртний судар бичигт бичсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж. Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Хамгийн хүчирхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийн энэхүү энерги эрчүүдэд дамжин эрч хүч хайрласнаар эрэгтэй хүн амжилт гаргаж зорилгодоо хүрэх үндэс болдог байна. Зарим эмэгтэй янз бүрийн шалтгаанаар энергээ алдсанаар таагүй зүйлстэй тулгардаг. Өөрийнх нь төдийгүй нөхрийнх нь ажил үйлс бүтэлгүйтэж, өвчин зовлон ээрэх нь суларсны шинж. Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй, суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг аж. Тиймээс ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ тогтмол төвлөрүүлж, бусдад түгээж явах ёстой юм. Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчмыг танилцуулж байна. Эдгээр зарчмын дийлэнхийг эртний ухаант мэргэд тунгаан боловсруулж судар бичигтээ уламжлан үлдээжээ. Орчин үеийн мэргэжилтнүүд ч мөн энергиэ хэрхэн сэргээж, түгээж болох аргуудыг оруулсан байна.

1. Даашинз банзал өмсч байх. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.

2. Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлнэ.

3. Сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болно.

4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой нь. Эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог.

5. Дуу аялж заримдаа чанга дуулж бай.

6. Тогоочийн курст явах. Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхоо ажилд муу бол курст явж суралцсан нь дээр. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр.

7. Гол нуур, далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.

8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.

9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.

10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар , жилээр нь гаргадаг болж болно.

11. Эрүүл зөв хооллолтын курст явж болно. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.

12. Сайн ,сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.

13. Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодогийг мэргэжилтнүүд тогтоосон.

14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Ганцаараа юм уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.

15. Шувуу юм уу амьтан тэжээх. Мөн цэцэг тарьж ургуулах. Ялангуяа урт ургамал юм уу хоолсог ургамал илүү ээлтэй.

16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж , өмсч үзэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна хэмээнэ төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.

17. Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энергиэ солилцоно гэсэн үг.

18. Йогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.

19. Буян үйлдэж бай. Их, бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юмуу өлссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.

20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.

21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэж байна гэсэн үг.

Гэрийн нөхцөлд толигор арьстай болох аргууд

$
0
0

underwear-brands-for-everyday-men-tommy-hilfiger

-Хүний биед болж байгаа үйл явцын гадаад илэрхийлэл бол арьс. Арьсны өнгө үзэмж тааруухан, эрүүл бус байна гэдэг бие хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байна гэсэн үг. Арьсны чанарт витамин Е, С, уураг, цайр маш чухал.

-С витаминаар баялаг цитрусын төрлийн жимснүүд идэх нь бидний биед ашиг тустай байдагтай адил шүүсийг нь арьсан дээрээ шууд түрхэх нь арьсны нүх сүвийг агшааж, гуужсан эд эсүүд, үхэжсэн арьсыг арилгаж, арьс арчилгааны дараа чангалагчийн үүргийг гүйцэтгэдэг.

-Арьсаа чийгшүүлэхийг зуршил болго. Өглөө бүр нүүрээ угаасны дараа сайн чанарын чийгшүүлэгч түрх. Мэдрэмтгий арьсанд сайн чанарын оливийн тос гэх мэт байгалийн гаралтай чийгшүүлэгч ашиглахыг хичээ.

-Гадаа бүрхэг байсан ч нарны хэт ягаан туяа арьсыг гэмтээж байдаг. Нарны хамгаалалттай тос нь арьсыг эрүүл, залуу, үзэсгэлэнтэй байхад тусална.

-Та өдөрт дор хаяж 8 аяга буюу 2 литр орчим ус ууснаар арьсныхаа эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулна.
Арьсны үхэжсэн эд эсийг гуужуулснаар шинэ арьс гарч ирэх үндсийг тавина гэсэн үг. Арьс гуужуулах олон арга байдаг ба жишээлбэл нүүрээ цэвэрлэсний дараа элсэн чихэр эсвэл давсаар зөөлөн үрж, бүлээн усаар угааж болно.

-Хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд арьсанд гайхалтай тусалж чаддаг зүйл бол зөгийн бал. Арьсыг залуу, эрүүл, зөөлөн, өө сэвгүй харагдуулдаг энэ бүтээгдэхүүнийг байгалийнх нь байдлаар арьсанд түрхэж хэрэглэх, зөгийн бал агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэргийг эрхэмлэ.

-Загатнааг намдаах, батга арилгах, цочирсон арьсыг тайвшруулах гээд олон үр ашигтай талууд бүхий овьёосыг ваннтай халуун усандаа хийх, нүүрний маск тавих зэргээр ашиглаж болно.

-Чухал хэрэгцээт бодисуудаар баялаг хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэдэг байх нь таны арьсыг гайхалтай харагдахад тусална.

-Түргэн хоол дотор эрхтнүүд, цаашлаад бидний биеийн хамгийн том эрхтэн болох арьсанд халтай.

-Жимс бол ширхэглэгийн баялаг эх үүсвэр. Мөн усыг их хэмжээгээр агуулдаг энэ амттай хүнсний бүтээгдэхүүнүүдэд эрүүл арьсанд хэрэгтэй амин дэм, шим тэжээлт бодисууд их бий.

-Сайхан арьстай байхад ихээхэн тустай нэгэн зүйл бол нүүрний маск тавих юм. Өндөгний шар цагаан уургийг ялган, цагаан уургийг хөөсөртөл хутгаад цэвэрлэсэн арьсандаа түрхэж, хаттал нь байлга. Дараа нь бүлээн усаар угаагаад шар уургийг түрхэж мөн л хаттал нь байлга. Дараа нь бүлээн усаар угааж арилгаарай.

-Өргөст хэмх нь арьстай адил төвшний устөрөгч агуулдаг. Энэ нь арьсанд сэрүүцүүлэх, тайвшруулах мэдрэмж төрүүлж, арьсны бага хэмжээний цочролыг анагаадаг. Өргөст хэмхийг идэх, шүүсийг нь уух ч адилхан ашиг тустай.

-Та хоол хүнсэндээ хэрэглэж байгаа бүх төрлийн тосыг арьсандаа шууд түрхэж болно. Тэр дундаа оливийн тос эсвэл Е витаминыг тосон түрхлэг болгон ашиглаад үзээрэй.


Өөх шатаах 10 алтан дүрэм

$
0
0

gdfhy-600x400

1. Бага илчлэг – Их шатаалт

Энэ дүрэм бол маш энгийн. Хэрэв өдрийн турш шатаах илчлэгээс их хэмжээгээр идвэл та жин нэмнэ. Хэрэв шатаах калориос бага илчлэг идвэл та өөх хасах бүсэд нэвтрэнэ.

Үүнийг хэрэгжүүл: Калори илчлэгээ сайтар анхаарах хэрэгтэй. Энгийн хөдөлгөөнтэй хүн дунджаар нийт биеийн жингийн 1кг – 40калори эсвэл үүнээс дээш шатааж байдаг. Үүнээс харахад хэрвээ таны жин 90кг бол 3600кал илчлэг хоол авах хэрэгтэй байдаг. Харин өөх шатаах үед, бэлтгэлийн хийх өдрөө илчлэгийг 2800-3200калори болгож бууруулах хэрэгтэй. Бэлтгэлгүй өдрөө 2400 болгон бууруулах хэрэгтэй гэсэн үг юм.

Илчлэг бууруулах хамгийн энгийн арга бол: Масло, тос, саладны соус амтлагч хэрэглэхгүй байх. Тахианы хальс авч хаях, сүү, улаан төрлийн махнаас татгалзах.
Үүний оронд эрүүл өөх тос хэрэглэнэ: Оливийн тос, Самарны нухсан масло, Самар зэрэг зөв өөх тос орно.

2. Нүүрс ус багасгах
Нүүрс ус дотроо хурдан шингэдэг удаан шингэдэг гэсэн 2 янз байдаг. Би та бүхэнд хурдан шингэдэг нүүрс ус хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үүнд дандаа цагаан гурилан хүнс багтсан байдаг. Цагаан талх, цагаан будаа, төмс, чихэрь шоколад. Энэ нь цадах мэдрэмжийг бага төрүүлдэгээс гадна бие дах инсулин гормон ихээр ялгаруулж өөх хуримтлуулдаг. Харин үүний оронд удаан шингэдэг нүүрс ус хэрэглэх нь зөв. Үүнд: овёос, хэвэг, бүхэл үрийн талх, чихэрлэг төмс зэрэг багтана. Эдгээр хүнснүүд нь цадах мэдрэмжийг удаан барихаас гадна бэлгэл хийх эрч хүч сайн өгдөг.

Зөв нүүрс ус хэрэглэсэнээр бэлтгэлийн явцад эрч хүч буурахгүй илүү их өөх шатахад нэмэр болдогийг анхаараарай. Гэхдээ өдөрт нийт биеийн жингийн 1кг – 4 калори илчлэг нүүрс ус ид. 60кг жинтэй хүн 240калори нүүрс ус хэтрүүлэхгүйгээх иднэ гэсэн үг юм.

Үүнийг хэрэжүүл: Хэрвээ та хоёр аяга гоймон идэх гэж байвал зогсоо. Үүнийгээ 1 аяга болго. Хоолныхоо тал хувийг үлдээж 3 цагийн дараа үлдсэнийг идэх шинэ тогтолцоог суулгаж заншиж хэрэгтэй. Бага порцоор 3 цагийн зайтай ид. Ингэж заншиж чадвал өдөр тутмын амьдралаа өөрчилж аяндаа биенд өөрчлөлт гарах болно.

3. Уураг илүү их хэрэглэх

Уураг: Тахианы цээж мах, Загасны мах, Уураг нунтаг, Өндөгний цагаан…
Уураглаг ногоо: Дүфү, Цэцэгт байцаа, Бууцай…

Уураг их хэмжээгээр агуулагдсан хоол хүнс өөх шатаахад маш их хэрэгтэй. Бэлтгэлийн явцад бид булчин ажилалуулдаг. Харин дараа нь булчинг цаг тухайд уурагаар хоололж дөвхар бодисийн солилцоог хурдасгаж өөхийн шатаах нь чухал юм. Тиймээс бэлтгэлийн дараа 1 цагийн дотор уураг идэж эсвэл уураг найруулж Shake уух хэрэгтэй. Биеэ ярзайлгах гэж байгаа тохиолдолд өөх тосыг 20-30 хувь багасга. Нийт биеийн жингийн 1кг – 2грамм уураг хэрэглэ. 70кг жинтэй хүн өдөрт 140 грамм уураг хэрэглэнэ гэсэн үг.

4. Анхаар. Нүүрс усыг дангаар нь идэж болохгүй.

Бие дахь инсулин гормоныг их ялгаруулахаас зайлсхийхийн тулд нүүрс усыг дангаар нь хэрэглэж болохгүй. Нүүрс ус хурдан шингэснээр инсулин их хэмжээгээр ялгарч улам өлсөх мэдрэмж төрүүлнэ. Нүүрс усыг биед удаанаар шингээхийн тулд уураг, маш их ногоо, буурцаг, ногоон салад холиж идэх хэрэгтэй. Ингэснээр хүн хурдан өлсөхгүй илүү нэмэж идэхгүй гэсэн үг юм. Удаанаар шингээх гэдгийг буруугаар ойлгож болохгүй. Зөв хоол хүнс биед задрахад 4 цаг ордог энэ үйл ажиллагааг сайн бариж байх хэрэгтэй. Ингэж чадвал хүн цусан дах чихэрийн хэмжээг бариж чадна. Зарим нүүрс усыг идээд ахиж идмээр санагддаг. Энийг хүмүүс хоол хурдан шингэж байна гэж ташаа боддог. Яг үнэндээ инсулин их хэмжээгээр ялгарч цусан дах сахарын хэмжээг ихэсгэж байдаг юм.

5. Унтахын өмнө нүүрс ус хэрэглэхийг хатуу хоригло.

Хүний бие унтаа байдалд бэлдэх үед бодисийн солилцоо өөрийн эрхгүй удааширч, инсулин гормон ялгаралт буурдаг. Ийм үед унтахын өмнө нүүрс ус идэж биеийг ахин ажиллагаанд оруулж шингэхийн оронд тэдгээрийг дараагийн энерги зарцуулалтанд ашиглана гэж тооцоолоод өөх болгоод хадгалчихдаг юм.

Унтахаас 4 цагийн өмнө уураглаг хоол хүнс хэргэлэ. Унтахаас 3 цагийн өмнө бүх идэж уух хүнсээ зогсоосон байх шаардлагатай. Харин оронд нь булчин тэжээх уураг уугаад унтаж болно.

6. Өдөрт олон давтамжтайгаар бага багаар идэх

Бодисийн солилцоо хурдан ажиллах удаан ажииллах нь хэр хэмжээний хоол идэж байгаагаас ихээхэн хамаарна. Та бодисийн солилцоог бүтэн өдрийн турш маш сайн ажилагаанд оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд хүн хоол идсэнээр бодисийн солилцоог идэвхжүүлдэг.

3 цагийн зайтай бага багаар идэж байх хэрэгтэй гэдгийг сайн анхаараарай. Ингэснээр бодисийн солилцоо хурдан ажиллаж цаг тухай үед калори шатаах болно. Өөрийгөө өлсгөлөн байлгахыг хатуу хориглоно. 3 дээш цаг юм идэхгүй явбал өнөөх бодисийн солилцоо зогсонги байдалд орж өөх шатах боломжгүй болдог. Харин улам өлссөнөөр өөх тос ихтэй хоол руу тэмүүлж инсулин гормон ялгаралтын нэмэгдүүлж өөх хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлнэ.

Тавагны хэмжээг 4 хуваа. 2/1 хувийг ногоо, 4/1 уураг болон удаан шингэдэг нүүрс ус багтах хэрэгтэй. Хэрэв таны өмнө таваг дүүрэн хоол гараад ирвэл зөвхөн тал хувийг нь идээд үлдсэнийг нь 3 цагийн дараа идэж занш.
Уураг махны хэмжээ гарын алганы хэмжээтэй, бор гурвалжин будаа нэг атга хэмжээтэй байснаар зөв порцтой хоол идэж байгаагаа мэдэж болох юм.

7. Бэлтгэлийн дараах хоолыг хамгийн чухалд тооцох хэрэгтэй.

Энэ маш чухал хэсэг. Ихэнхи хүмүүс бэлтгэлийн дараа хоол идэлгүй орхидог. Учир нь ингэснээр турна гэж ташаа ойлгодог. МАШ БУРУУ. Анхаараарай МАШ БУРУУ.

Бэлтгэлийн дараа булчин ихээр ажиллаж, аль хэдийн уураг нүүрс усаа ашиглаж дууссан байдаг. Дасгалын дараа 30-1 цагийн дотор уураг уух эсвэл, уураглаг хоол идэх хэрэгтэй. Ингэснээх бодисийн солилцоог 2дахин хурдан ажиллуулж бие чин өөхийг өөрийн эрхгүй шатааж эхэлдэг.

Шар сүүний уураг ууж болно, тахианы цээж мах, өндөгний цагаан идэж болно… Сонголтууд маш өргөн байгаа гэдгийг битгий мартаарай.

8. Бэлтгэлийн өмнө чихэр ихтэй хүнс хэрэглэхийг хориглоно.

Фитнесс рүү зүглэж байх үед бие өөх шатаах байдалд бэлддэг. Хуримтлагдсан өөх шатаах гэж байгаа учраас дасгалын өмнө чихэр ихтэй хүнс хэрэглэж инсулин гормоныг ихээр ялгаруулахаас зайлхийх шаардлагатай.

Харин үүний оронд удаан шингэдэг эрч хүч өгдөг 30-40 грамм овёос, бүхэл үрийн хүнс, жимс, чихэрлэг төмс идэж болно. Бэлтгэлийн өмнө 15-20 минутын өмнө уураг найруулж ууж байхыг зөвлөж байна.

9. Глукогений хэмжээг 2 өдөр багасгах.

Идэж уусан чихэр , нүүрс ус биенд ороод глюкоз бодист шилждэг. Энэ нь цусан дах эсийг хооллож өгдөг. Харин илүүдэл гарсан глюкозыг булчин, элэг рүү шилжүүлж дараагийн энерги зарцуулалтанд ашиглахаар нөөцөлдөг. Үүнийг глюкоген гэдэг. Булчин дах глюкоген өөрөөр хэлбэл илүүдэл хуримтлалыг гадагшуулах үйл явцыг хурдасгахын тулд яг одоо нэгэн арга заах гэж байна.

14 хоног болгоны дараалалсан 2 өдөр ямар ч нүүрс ус, чихэр шоколад хэрэглэгүй. Анхаараарай дараалалсан хоёр өдөр үүнийг бариж чадвал элэг, булчинд хуримтлагдсан глюкоген буцаад энерги болон царцуулагдаж эхлэх юм. Үүнийг 2оос илүү хоног бариж болохгүй. 14 хоног болгоны дараалсан 2 өдөр бариад байвал хангалттай юм. Бусад өдөр нь удаан шингэдэг зөв нүүрс усыг бэлтгэлтэй өдрөө зохих хэмжээгээр хэрэглэж болох юм. Харин бэлтгэлгүй өдөр нүүрс усыг 100 граммаас илүү гаргаж болохгүй.

10. Кардио Хүчний дасгалыг хослуулж хийх.
Дан ганц гүйснээр өөхийг шатааж чадахгүй. Биеийн жинг ашиглах хүчний дасгалуудыг мөн хавсаргаж программ болгон хичээллэх хэрэгтэй. Дасгалуудын талаар дараа нь зөвөлгөө дамжуулах болноо.

Эх сурвалж: FB http://Turbo X

Бүсгүй танд эдгээр шинжүүд илэрдэг үү?

$
0
0

Screenshot_10_500x500

Нуруу өвдөх
Давсагны үрэвсэл буюу дагалдах бусад эрхтэний үрэвсэл байж болзошгүй. Эмнэлэгт очиж цус, шээсний шинжилгээ хийлгэвэл зохино. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эхо буюу эмэгтэйчүүдийн шинжилгээ хийлгэсэн ч болно. Энэ үед илүү ус уух, хэт халуун, амтлагчтай зүйлийн хоол хүнсийг идэхгүй байвал зохино. Үрэвслийг намдаах буюу физик эмчилгээ хийлгэж болно. Хэрэв лангуаны тос буюу зандны тосонд биеэ угаавал үр дүн нь нэн сайн.

Амархан уурлах
Жижиг сажиг хэргийн улмаар уйлах эсвэл таны зан аальтай нийцэхгүй байж мэднэ. Энэ үед бамбай булчирхайгаа үзүүлэх шаардлагатай. Төв мэдрэлийн систем нь бамбай булчирхайны гормоны тэнцвэр алдагдахад хамгийн эмзэг байдаг. Анхны өвчний шинж нь: амархан сэтгэл догдлох, уурлах, уйлах, нойр алдах, идэх дуршил сайн хэдий ч улмаар турах, сарын юм тогтворгүйжих гэх мэт.

Толгой эргэх
Үргэлж толгой эргэвэл даралтаа шалгаж үзвэл зохино. Бүх насны хүмүүс даралт багаддаг. Эмэгтэйчүүд ердийн байдалд 35-40 насны үед ийм байдал илэрдэг. Хоол ундаа зохицуулж өөрийн биедээ ашигтай спортыг сонгох, тухайлбал усанд сэлэх гэх мэт.

Нүдний ухархай харлах
Эрт босоход нүдний доод тал жаахан хавдаж, нүдний ухархай харлавал урт хугацаагаар ядарснаас шалтгаалсан байж мэднэ. Хэрэв үргэлж усан хавдар гарвал бөөрөө үзлэг хийлгэх хэрэгтэй. Бүртгэлээр эмэгтэйчүүд бөөрний чулуужилд нэрвэгдэх хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 1,5 дахин илүү байдаг байна.

Хөл хавдах
Орой хөл хавдаж мэдрэлгүй болох нь архаг хураагуур судас муудсаны илрэл. Хүнсний ногоог түүхийгээр илүү идэх шаардлагатай, тэдгээрт хураагуур судасны ханыг бэхжүүлэх ширхэг агуулдаг. Өдөр бүр хөлний хэсгийн гимнастик хийж болно.

Шөрмөс татах
Гар хөлний шөрмөс үргэлж таталдаж байвал кальци болон аминдэм D дутагдсанаас болжээ. Тэдгээр элемент ясны хатуугийн хэмжээ болон булчингийн таталдахыг шийдэж байдаг. Иймд сүүн бүтээгдэхүүн, элэг, далайн хоол хүнс идвэл сайн байна.

Хөлрөх
Ердийн үеийнхээс илүү хөлс гарах нь мэдрэлийн хэм алдагдсанаас болсон байж магадгүй. Иймд ердийн тайвшруулах эм үүрэг гүйцэтгэхгүй бол эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй.

Цангах
Биеийн жин өөрчлөлт гарах, байнга цангах, жорлонд орохыг хүсдэг бол чихрийн шижин өвчний илрэлтэй төсөөтэй учир цусны шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв шинжилгээний дүн хэвийн байвал чихэртэй хоол, тос өөх ихтэй хоол хүнс бага идвэл зохино.

Үс унах
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс амархан үс шингэрдэг. Үс унадаг нь сэтгэлийн дарамт, өвчин эдгэрэхээс өмнө, зөв бус хоол унд хэрэглэснээс шалтгаалсан байж болзошгүй. Мөн зарим өвчин эмгэг буюу төрөлх өвчнөөс шалтгаалж, арьсны өөхөн булчирхай шүүрэл ихсэх буюу арьсны өөхөн булчирхайн шүүрлийн шинж чанар өөрчлөгдсөнөөс шалтгаалж үс унадаг.

ШҮДИЙГ ЧИХРЭЭС ДООР ГЭМТЭЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН, УНДАА

$
0
0

Хачирхалтай ч сахар бол шүд хорхойдолтын шалтгаан биш. Бид сахар хэрэглэх үед аман дотор байсан бактериуд энэ сахарыг мөн хэрэглэдэг байна. Харин бактерийн үлдэгдэл, гаргасан зүйлс нь хүчиллэг байдаг. Хүчиллэг орчин бол шүдэнд асуудал үүсгэдэг зүйл юм. Энэ л шүдний пааланг кальци, эрдэсгүйжүүлж, бүтцийг нь гэмтээдэг. Тэгвэл чихрээс өөр шүдийг гэмтээдэг ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?

Давстай крекер. Давстай крекер бол чихрээс илүү шүдэнд муу. Боловсруулсан цардуултай учир гликемикийн индексийг нэмэгдүүлж, хорхойдолт үүсгэдэг.

foods-for-your-teeth11 Шүдийг чихрээс доор гэмтээдэг бүтээгдэхүүн, ундаа

Хатаасан жимс. Хатаасан жимсний дотор нь агуулагдах сахар наалддаг чихэр шиг шүд, аманд наалдаж үлдэнэ. Ингээд бактерид таатай орчин бий болдог.

foods-for-your-teeth31-1024x690 Шүдийг чихрээс доор гэмтээдэг бүтээгдэхүүн, ундаа

Кофе. Кофенд агуулагдах танины хүчил чихрээс дутахгүй шүд гэмтээдэг. Өглөө уусан аяга кофены тань хүчил шүдний пааланг тань гэмтээнэ гэсэн үг. Кофе аманд хэр удаан байна, тэр хэрээр сөрөг үр дүнтэй учир байн байн кофе уух хэрэггүй.

foods-for-your-teeth61-1024x709 Шүдийг чихрээс доор гэмтээдэг бүтээгдэхүүн, ундаа

Жүржийн төрлийн жимс буюу грейпфрут. Маш хүчиллэг болохоор шүдний пааланг бараг л хайлуулдаг гэхэд болно.

foods-for-your-teeth51-1024x683 Шүдийг чихрээс доор гэмтээдэг бүтээгдэхүүн, ундаа

Ханиалга, хоолойн өвдөлтөд хүлхдэг эм, энгийн хатуу чихэр. Ер нь хамгийн сайн амттан бол тэр дор нь идээд дуусдаг амттан юм. Хатуу чихрийг хүлхсэнээр шүд сахартай удаан үйлчлэлцэж, улам л муудна гэсэн үг. Үүний оронд бараг нэг зүсэм бялуу идсэн нь дээр.

foods-for-your-teeth4-1024x683 Шүдийг чихрээс доор гэмтээдэг бүтээгдэхүүн, ундаа

Сахар агуулаагүй кола. Сахаргүй коланд энгийнхээс илүү хүчил бий. Сахаргүй ундаа нялуун чанараа алддаг учир фосфорын хүчил нэмдэг. Энэ нь кальцийг уусгадаг байна.

foods-for-your-teeth71-1024x649 Шүдийг чихрээс доор гэмтээдэг бүтээгдэхүүн, ундаа

Савласан нимбэгтэй цай. Нимбэгтэй Nestea нь pH2.97 байдаг нь халбага уксус уусантай тэнцэхүйц хүчил юм.

foods-for-your-teeth8-1024x806 Шүдийг чихрээс доор гэмтээдэг бүтээгдэхүүн, ундаа

Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу

$
0
0

verre de lait dans l'herbe verte

Муу хүмүүстэй маргалдах, сэтгэл санаа тавгүй болох, ер нь муу муухай мэдээ сонсох гээд л харилцаанаас үүсэх асуудлыг хамгийн сайн шийдэх арга бол сүү уух юм.

Тан руу чиглэсэн ямар нэгэн хэл ам, муу муухай үйлийн хариуд тэр хүнийхээ байгаа зүг рүү нь сүү өргөх, боломжоороо маш хурдан сүү уух хэрэгтэй. Энэ нь танд юу ч тусахгүй, бас нөгөө муудалцсан хүндээ хор уршиг болохгүйгээр энергийг цэвэрлэж байна гэсэн санааг илэрхийлнэ. Мөн хор сумыг тэр дор нь сүүгээр ариутгаж байна гэсэн санаа юм шүү.

Монголчууд аян замд явах хүнийхээ араас 9 нүдтэй цацлаар сүү өргөдөг нь замд тохиолдох бохир энергийн урсгалыг цэвэрлэж банйа гэсэн санаа.

Боломжтой бол айл болгон гэртээ 9 нүдтэй цацалтай болчихвол их зүгээр. Сэтгэл санаа тавгүйтсэн үед түүгээрээ сүү өргөх хэрэгтэй. Энэ нь маш том засал болдог.

Эрчүүдийн сексийн үеэр гаргадаг 10 бүдүүлэг зан

$
0
0

Free-Shipping-cute-mini-smile-diary-notebook-kid-diary-memo-notepad-kid-gift-hot-fashion-style

Гайхалтай сайхан сексийг ганцхан бүдүүлэг үг нурааж орхидог. Орон доторхи бичигдээгүй хууль гэж бий. Хэрэв таны залуу доорх авируудаас байнга гаргадаг бол, та түүнтэй бэлгийн амьдралынхаа талаар ярилцаж үзэх цаг болжээ.

1. Хүчлэх. Уулзаад удаагүй байгаа хосын хувьд эмэгтэйнхээ зөвшөөрлийг авалгүйгээр, хүчээр секс хийх нь амиа бодсон эрийн шинж. Секс гэдэг хоёр хүний хоёулангынх нь хүслээр биелэгдэх ёстой нандин зүйл.

2. Экстэйгээ хийдэг байсан сексийнхээ тухай ярих. Бидэнд түүний хуучин амрагийн стриптиз үзүүлэх чадварын тухай сонсох шаардлага байхгүй тийм үү? Таныг өөрөө асуугаагүй тохиолдолд өмнөх хамтрагчтайгаа хийсэн сексийнхээ тухай ярина гэдэг бүдүүлэг хэрэг.

3. ‪Сексийн дараа сальфетка өгөхгүй байх. Бүсгүй хүнд биеэ, хувцсаа арчиж, буцаад цэвэрхэн болох боломж өгөхгүй байна гэдэг жентельмений шинж ч биш дээ.

4. Шууд ажилдаа “орох”-ыг завдах. Олон нийтийн газар хийх гэнэтийн сексээс бусад тохиолдолд эр хүн бүсгүйнхээ сэрлийг бүрэн хөдөлтөл энхрийлэх нь зүй ёсны хэрэг юм. Бид тэдэн шиг “автоматчилагдсан” хүмүүс биш шүү дээ.

5. Бохир орчинд хийхийг хүсэх. Хэрэв тэр таныг гэртээ урьчихаад, бохир цагаан хэрэглэл дээр хэвтүүлэхийг оролдвол түүнийг орхиод гарсан нь дээр. Ямар ч эр үнэхээр хайрладаг бүсгүйгээ гэртээ оруулахын өмнө цэвэрлэгээ хийдэг.

6. Хуучин секс тоглоом хэрэглэхийг оролдох. Зарим эрчүүд өмнөх найз бүсгүйтэйгээ унтахдаа хэрэглэдэг байсан секс тоглоомоо дахин хэрэглэхийг завддаг. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Та бол хүндлүүлэх ёстой эмэгтэй.

7. Ораль сексийн үед асуулгүйгээр дур тавих. Хэрэв таныг нүүрэн дээрээ эсвэл аман дотроо дур тавиулах дургүйг мэдсээр байж ийм үйлдэл байнга хийдэг бол тэр таны бусад хүсэл сонирхлыг ч бас үл ойшооно гэсэн үг.

8. “Юун сүртэй юм бэ, бэлгэвчгүй хийе” гэж хэлэх. Тогтмол сексийн харилцаатай биш л бол, та хоёр эхний үед бэлгэвч хэрэглэсэн нь дээр. Эсвэл тэр ядаж л таныг айх аюулгүй, тайван таашаал эдлэх боломжийг бий болгох ёстой.

9. Бидний хувцсыг бохир болгох. Зарим эрчүүд сексийнхээ дур хүсэлд дийлдээд, бүсгүй хүний хөхний даруулга, дотоожийг тайлмагцаа шал юм уу, шороо тоостой газар луу чулуудаж орхидог. Эмэгтэй хүнд тэр хувцаснууд хичнээн чухал болохыг тэд ойлгох ёстой.

10. Өглөө сэрэхэд орхиод явсан байх. Нэг ч зурвас, дуут шуудан үлдээлгүй, нэг ч үг хэлэлгүй яваад өгсөн байх нь бүсгүйд сексийг яг л нэг шөнийн жаргал мэт үнэгүйдүүлж орхидог.

Тавгийн идээнд хүрэх ёс

$
0
0

17072

Ул боовон тавгаа гэрийн эзэндээ засдаг.
Ирсэн зочид шууд гол идээндээ хүрэх ёс байдаггүй.
Энэ хориотой.
Гол идээнээс гадна цагаан идээний жижиг таваг засдаг.
Хамгийн түрүүнд тэр жижиг тавагтай цагаан идээндээ хүргэдэг.
Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа юм.
Хаанаас нь хүртэж авъя гэхэд цагаан идээ байх ёстой.
Цай барихаас өмнө цагаан идээгээ барьдаг.
“Цай” гэдэг бол бор дээр цагаан нэмэгдэж хийгддэг учраас “ариун цагаан зүйл” гэж үздэггүй.
Тэр бол идээ ундаа.
Тэгэхээр ариун цагааныг билэгдэн цагаан идээг цайнаас түрүүн барьдаг.
Тухайн зочин танайд цагаан санасан ч бай, хар санасан ч бай орж ирээд цагаан идээнээс хүртэхэд сэтгэл тайлагддаг. Ингээд залгаад цай барина.
Үүний дараа гол тавганд өрхийн тэргүүн хүрсэний дараа хүрдэг.
Ямар ч зочин сэлгэж, хэдэн зочин ирэх нь хамаагүй, ирсэн зочноос түрүүн өрхийн тэргүүн өөрөө эхэлж гол идээндээ хүрээд, “за гол идээндээ хүрээрэй” гээд зочдоо дайлдаг.
Хүн өөрийнхөө биеэнд хамгийн түрүүнд өөрөө хүрдэг.
Таны зассан таваг таныг билэгдэж байгаа шүү дээ.
Энэ утгаараа та өөрийн биед байгаа ухаан санаа, авьяас билиг, чадвар бүх зүйлээ бусадтай хуваалцаж байгаа гэдэг бусдыг хүргэхээс өмнө заавал өөрөө хүрч, дараа нь бусаддаа хүртээдэг.
Тэгээд л араас нь бууз баншаа болон бусад идээ будаагаараа дайлна даа.
Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ.
Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
Шинийн гурвандаа тавгаа хураадаг. Тавьсан идээгээ зөвхөн цусан төрлийн
хүмүүсдээ хүртээдэг.
Хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй.
Яагаад гэхээр “Удам судар нь урт удаан үргэлжилнэ” гэсэн утгаар зөвхөн цусан төрлийнхөндөө хүртээдэг.

Таны гоо сайханд: Батганы сорвийг арилгах маск бэлтгэх арга

$
0
0

Нүүрэн дээр таны батга гарч багахан зовоосны эцэст арилсан ч гэсэн батганы сорви, толбо үлдчихдэг. Цагын эрхээр өөрөө гуужуужиж арилдаг ч цаг хугацаа ихээхэн шаардана. Тиймээс тэр цаг хугацааг наашлуулахын тулд доорх маскыг хэрэглээд үзээрэй.

Тайвшруулах маск


Тогтоод удаагүй байгаа сорви, бага зэргийн үрэвсэлтэй батганд тохиромжтой. Энэхүү маск нь тун хялбар бөгөөд маш үр дүнтэй. Өргөст хэмх нь үрэвслийг бууруулж цайруулах найрлагатай байдаг.

1 ширхэг өргөст хэмх
1 цайны халбага тараг
Өргөст хэмхээ үрэгчээр үрж жижиглээд тарагтайгаа сайтар холино. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 10 минутын дараа бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Хэрэв маскнаас чинь үлдвэл агаар нэвтрэхгүй шилэн саванд хийж 3 хоног хадгална.

Авокадо, лимонтай маск

  • Тал авокадо
  • 1 цайны халбага цэвэр зөгийн бал
  • Тал лимон

Авокадо нь эсийг нөхөн сэргээх каллоген ялгаруулдаг бол зөгийн бал нь бактерийн эсрэг онцгой үйлчилгээтэй. Зөгийн бал нь арьсыг цайруулж өнгөлөг болгоно.

Авокадогоо сайн нухаад 1 цайны халбага зөгийн балаа нэмж лимоноо шахаад шүүсийг нь хийж хутгана.  Нүүрэндээ бүхлээр нь эсвэл нөсөө толбо, сорвитой хэсэгтээ түрхэж болно. Эмзэг арьстай бол лимоноосоо багыг хийгээрэй. Хийхгүй байсан ч болно. Нүүрээ цэвэрлэсний дараа жигд түрхээд 15-20 минут байлгаад бүлээн усаар угаагаарай.

Эх сурвалж:beautymall.mn


Хаванг бууруулах арга

$
0
0

1fujotrkir8hmkvfn8rkc056u0_l-600x353

Хаван яагаад үүсдэг вэ? Хаван үүсэх гол шалтгаан бол бие махбодид кали дутагдах юм. Кали нь амин чухал эрдэс бөгөөд 98% нь эсийн дотор байдаг.

Эсэд кали нь натритай шууд хамааралтай байдаг бөгөөд эсэд кали, натрийн шахуурга уураг гэдэг тогтолцоо байдаг. Энэ шахуурга уураг нь энергийн тусламжтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Эсийн үйл ажиллагааг хангах АТФ энерги дутагдахад кали эсээс гадагшилж эсэд натри их хэмжээгээр ордог. Натри их хэмжээгээр орсноор усыг их хэмжээгээр татаж эс хөөж хавагнах шалтгаан болдог.

Мөн бие махбодид агуулагдах уургийн хэмжээ дутагдсанаас хаван үүсдэг. Эрдэс, уургийн харьцаа тэнцвэртэй байлгах нь хавангаас сэргийлэх , хаванг эмчлэх чухал арга юм.

Амин чухал эрдэс, уургийн харьцаа алдагдуулдаг олон өвчин байдаг бөгөөд зүрх судас, бөөрний өвчний үед биед эрдэс болон уургийн дутагдал үүсч бие махбодид хаван их үүсдэг.

Кали нь амин чухал эрдэс бөгөөд 98% нь эсийн дотор байдаг. Кали дутагдахад зүрхний цохилтын тоо олширч, хэм алдагдах, булчин агших, шөрмөс татах , тайван бус болох , хөл гар чичрэх, салганах , хавагнах зэрэг шинж илэрдэг. Хэвийн үед цусанд кали 3,6-5,2 mmol/L бөгөөд 2,5 mmol/L-ээс багасахыг кали багасах гэж нэрлэдэг.

Эрүүл хүний кали өдрийн хэрэглээ эрэгтэйд 2500 мг, эмэгтэйд 2000мг байдаг. Даралт буулгах эм хэрэглэдэг хүмүүс нь өдөрт 3000мг кали авах шаардлагатай болдог байна. Мөн эслэг дутагдсанаас болж хаван үүсдэг.

Кали багасах зонхилох шалтгаанд бөөлжих, суулгах, бөөрний архаг өвчин, шээс хөөх эмийг удаан хугацаанд хэрэглэх, зүрхний архаг өвчин, хоол тэжээлээр кали бага хэрэглэх / зохисгүй хооллолт, хоол сойх/ спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хэт хөлрөх , кофе хэтрүүлэн хэрэглэснээс болж биед кали багасдаг. Тиймээс хөл, шилбээр зовхиор их хавагнаад байгаа тохиолдолд кали агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

Ялангуяа зуны улиралд их хөлрөх, хоол сойх, шээс хөөх төрлийн эм хэрэглэх , артерийн даралт буулгах эмийг удаан хугацаанд уух тохиолдолд кали нэмэлтээр хэрэглэх, кали агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй болдог.

Кали агуулсан хүнсний бүтээгдэхүүн: үзэм, банана, авакода , төмс, бууцай , төрөл бүрийн шош, цитрусын төрлийн жимс, загас.

үзэмд 1168мг, нэг ширхэг , дундаж хэмжээний амтат төмсөнд 896мг, нэг аяга сүүнд 579мг, авакода 144мг, шош 731 мг кали тус тус агуулагддаг байна . Кали, натри хоорондоо холбоотой учраас давс их агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээг багасгаж кали агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Тэнцвэртэй, зөв хооллон, хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг авч, ус сайн ууж, өтгөн, шингэнээрээ хаванг хөөх боломжтой.

Б.ТУУЛ: НҮҮРНИЙ БУЛЧИНГУУДЫГ ДАСГАЛЖУУЛСНААР АРЬС ЧАНГАРЧ, ХАВАН АРИЛЖ, ҮРЧЛЭЭС ТЭНИЙЖ, АРЬСНЫ УЯН ХАТАН, ЖИГД ТОЛИГОР БОЛДОГ…

$
0
0

17096

Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш бие, нүүр царайны залуу сайхан байдлаа хадгалж үлдэх арга замыг эрэлхийлж ирсэн түүхтэй. Эдгээр арга замыг улс орон үндэстэн ястан бүр өөр өөрийн онцлогт тохируулан уламжилж ирсэн. Даяаршлагдаж буй өнөө цагт хүн төрөлхтөн тэр чигээрээ иог, бясалгалд шамдан суралцаж эрүүл зөв амьдрах арга замыг бий болгож байна. Энэ удаагийнхаа зочноор бид “Бадамлянхуа” иогийн төвийн захирал Б.Туулыг урилаа. Кино найруулагч мэргэжилтэй энэ бүсгүй гурван жилийн өмнөөс иогийн арга ухаанд шимтэж Энэтхэг, Тайланд, Сингапур, Англи, Монгол улсдаа суралцаж мэргэжлийн багш иогч болжээ. 2017 онд Английн “Danielle Collins Face Yoga Method” болон Advanced, Supertraining сургалтыг дүүргэсэн. Английн “Danielle Collins Face Yoga Method” –ийн монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж нүүрний иогийн олон улсын эрх бүхий багш нарыг бэлтгэж байна.

Нүүрний иогийг сонгосноор эрүүл, эрсдэлгүй байгалийн аргаар арьсны хөгшрөлтийн асуудлыг цогц байдлаар шийднэ..

-Нүүрний иог гэж юу вэ? Үүнээс яриагаа эхэлье?

-Иогийн үүсэл гарал бол 5000 түүнээс ч олон жилийн өмнө Энэтхэгт үүссэн гэж үздэг. Эртний гэгээнтэн, мэргэд амьдралын утга учир, үнэнийг хайн даяанчилж, бясалгасаар орчлонгийн бүх зовлонгоос ангижран, эрүүл энх, аз жаргалтай, амар амгалан амьдарч болох нууцыг тайлсан нь иог байжээ. Орчин үед иогийн олон урсгал чиглэл хөгжиж ирсний нэг бол нүүрний иог юм. Нүүрний иог олон жилийн турш зөвхөн нүүрний хөдөлгөөн, булчингуудын дасгал гэж явж ирсэн. Тухайлбал МЭӨ 69-30 оны хооронд амьдарч байсан Египетийн үзэсгэлэнт хатан хаан Клеопатра, Эртний Хятадын хатад нүүрнийхээ залуу байдлыг хадгалахын тулд дасгал хийдэг байсан түүхэн баримт бий. Өөр түүхэн баримт ч олон байдаг. Ингээд хүн төрөлхтөн хөгжин дэвшиж амьдралын хэв маяг нь өөрчлөгдөөд ирэхээр нүүрний дасгалыг иогтой хослуулан амьсгалын техник, оюун ухааны төвлөрөлтэй хавсран хийж эхэлсэн байна. Бидний нүүрэнд 57 булчин байдгаас өдөр тутам идэвхитэй ажилладаг 20 гаруй булчин байдаг. Үлдсэн 30 гаруй булчин төдийлөн идэвхитэй ажилладаггүй. Эдгээр булчин идэвхтэй ажиллахгүй хөшиж суларснаас шалтгаалан нүүрний арьс унжиж, үрчлээ нугалаа үүсэн, хэлбэр төрх нь өөрчлөгддөг. Тиймээс өдөр тутам эдгээр булчингуудыг ажиллуулж дасгалжуулснаар арьс чангарч, хаван хуян арилж, үрчлээсүүд тэнийж, арьсны уян хатан байдлыг сайжруулж, арьсны гадаргуу жигд толигор болдог.

– Бид нүүрэндээ гоо сайхны төрөл бүрийн үйлчилгээтэй бүтээгдхүүнүүдийг хэрэглэж байна. Үр дүнгийн хувьд нүүрний иог үүнээс илүү юу?

-Нүүрний иогийн дасгалууд нь арьсны өнгөн хөрс төдийгүй жинхэнэ арьс, доорх өөхөн давхраанд хүртэл нөлөөлдөг онцлогтой бөгөөд цус, тунгалагийн эргэлтийг сайжруулан арьсны хүчилтөрөгчийн хангамжийг эрс нэмэгдүүлдэг. Ингэснээр насжилттай холбоотой өөрчлөлтүүд багасаж нүүр зөв хэлбэртэй болж залуу байдлаа хадгалан үлдэх боломжтой. Нүүрний иог нь зөвхөн нүүрэнд төдийгүй бие махбод, сэтгэл санааг тайвшруулах өндөр ач холбогдолтой. Орчин үед бүсгүйчүүд маань маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэс ажилбарыг сонгох болсон. Гэхдээ нүүрний иогийг сонгосноор эрүүл, эрсдэлгүй байгалийн аргаар арьсны хөгшрөлтийн асуудлыг цогц байдлаар шийдэх боломжтой. Адаглаад эрүүл мэндэд эрсдэлгүй бас санхүүгийн хэмнэлттэй шүү дээ. Тусгай тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл шаардлагагүй зөвхөн өөрийнхөө 10 хурууны тусламжтай дасгалуудыг гүйцэтгэх боломжтой. Биеийн дасгал хөдөлгөөн, фитнесс иог хийгээд хүний биеийн галбир өв тэгш байж болдогтой ижил нүүрний булчингуудыг ажиллуулж дасгалжуулаад байвал залуугаараа байх бүрэн боломжтой юм.

-Нүүрний иогоор хэн хэн хичээллэж болох вэ, хэн үр дүнд хүрэх вэ?

-Насны хязгаар гэж байхгүй. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу бүх хүнд зориулагдсан. Нүүрний иогоор эрт хичээллэх тусам арьс, булчингийн хөгшрөлтийг удаашруулж залуу сайхан төрхөө хадгалж үлдэнэ. Та 30 наснаасаа биеийн болон нүүрний иогоор хичээллэж эхэллээ гэхэд таны бие, нүүрний арьс үргэлж л 30 настай үеийнх шигээ тогтоно гэсэн үг.

Иог бол эрүүл амьдарч гоо үзэсгэлэнд хүрэх цорын ганц арга зам…

-Бадамлянхуа” иогийн төв өнөөдөр ямар ямар чиглэлээр сургалт явуулж байна вэ?

-Хатха иог (уламжлалт иог), агаарын иог, нүүрний иог, зөөлөн иог, жирэмсэн үеийн иогийн сургалт явуулдаг. 2017 оны дөрөвдүгээр сараас Английн “Danielle Collins Face Yoga Method”-ийн нүүрний иогийн арга барилыг Монголдоо нэвтрүүлэн ажиллаж байна. Иогийн тэргүүлэх мэргэжилтэн Danielle Collins нь иогийн дасгал хийж, зөв хооллож, сайн сайхан тэмүүлэх нь эрүүл амьдарч гоо үзэсгэлэнд хүрэх цорын ганц арга зам гэж үздэг. Тэрээр Нүүрний иогийг дэлхийн түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж, одоо дэлхийн өнцөг булан бүрт өөрийн 300 гаруй багшийг бэлтгэн гаргасан хүн юм. Миний хувьд 2017 онд DCFYM-ийн Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч багш болоод Монголдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 16 нүүрний иогийн багш бэлтгэн гаргаад байна. Энэ сургалт нь Английн анагаах ухааны коллежоор магадлан итгэмжлэгдсэн, DCFYM байгууллагаар сургалтын хөтөлбөр, гарын авлага нь батлагдсан сургалт юм. Хамгийн гол нь Английн төвөөс сертификат нь олгогддогоороо онцлогтой.

17095
-Иогийг судалж буй хүмүүс олон байгаа. Юунаас эхлэх нь чухал юм бэ?

– Иог бол хүн төрөлхтөн эрүүл, аз жаргалтай амьдрах амьдралын арга ухаан, амьдралын эртний мэдлэг юм. . Ихэнх хүмүүс иог гэхээр уран нугаралт, акробат, хүнд элементийн дасгал хөдөлгөөн хийж зурагаа авахуулсан сайхан бүсгүйчүүдээр төсөөлдөг. Энэ бол ташаа ойлголт. Асана- дасгал хөдөлгөөн бол Иогийн нэг жижигхэн хэсэг. Энэтхэгийн эртний мэдлэг иогийг түгээх зорилгоор 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеэс Энэтхэгийн мастер багш нар европ руу түгээж эхэлсэн. Гэхдээ үүнийг буруу ойлгох буюу шашин гэж хүлээн авах вий гэсэн болгоомжлолоор зөвхөн асана- дасгал хөдөлгөөнийг зааж эхэлсэн бөгөөд одоо ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дасгал хөдөлгөөн төдийхнөөр хувьсан хөгжсөөр байна. Манайд одоо иогийн төвүүд олноор бий болж, иогийн өлгий нутаг Энэтхэгт багш нар боловсорч массын ойлголт эерэг болж байгаа нь сайшаалтай. Иог гэдэг нь бие махбодь, оюун бодол, сэтгэл санааг нэгтгэх арга зам гэж үздэг. Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг эрж хайж, түүн рүү тэмүүлсээр байдаг. Хүмүүс үүнийг энд тэндээс хайдаг. Зарим нь мөнгө, эд хөрөнгөнөөс, зарим нь хайр дурлалаас. Гэвч энэ бүгд материаллаг зүйл, хүний хүсэл тачаал шуналтай холбоотой бөгөөд энэ бүгд хүн төрөлхтөнд аз жаргал авчрахаасаа илүү зовлон шаналал, муу бүхнийг авчирдаг гэдгийг бид төдийлөн ойлгодоггүй. Эртний мэргэд, гэгээнтнүүд амьдралын тухай үнэнийг хайн даяанчилж, тунгаан бясалгасаар эрүүл чийрэг, аз жаргалтай илүү утга учиртай амьдралаар амьдарч болох нууцыг тайлсан бөгөөд энэ нууц нь “Иог” байжээ. Иогийн гол зорилго бол маш их баяр жаргалыг мэдрэх юм. Хүний оюун бодол сармагчин шиг байнга тэнэж явдаг. Үүнийг сахилга баттай болгохын тулд төвлөрөл, бясалгал, амьсгалын техникүүд маш чухал. Хүн маш сайн төвлөрч амьсгалаа зөв хуваарилж дасгалаа хийж сурах нь иогийн арга ухааны хаалгыг татлаа л гэсэн үг. Хатха гэдэг нь уламжлалт иог. Анхлан суралцаж байгаа хүмүүс Хатха иогоор хичээллэхэд тохиромжтой байдаг. Дараа нь иогийн ямарч төрлийг сонгож хичээллэж болно.

-Иогоор хичээллэхэд хоолны дэглэм барих уу?

-Хүн эрүүл зөв аж төрөх таван зарчим байдаг. Зөв амьсгалах, зөв хооллох, зөв дасгал хөдөлгөөн хийх, зөв амрах, эерэг бодол бодох. Зөв амьсгалах. Бид нар өдөр тутмынхаа амьдралд уушгиныхаа 30 хувийг л ашиглаж амьсгалдаг. Насанд хүрсэн хүний хувьд 30 хувь гэдэг харамсалтай үзүүлэлт. Тийм учраас зөв амьсгалж сурах хэрэгтэй. Энэ нь гэдэс хэвлийгээрээ амьсгална гэсэн үг. 5 сек амьсгалаа авч байвал 10 сек амьсгалаа удаанаар яаралгүй гаргана гэсэн үг. Зөв амьсгал бол эрүүл амьдралын эхлэл юм. Зөв хооллолт. Хүн амьдрахын төлөө хооллодог уу? Хооллохын төлөө амьдардаг уу? Ихэнх хүмүүсийг харахад хооллохын төлөө амьдардаг. Гэтэл иогийн ухаанаар амьдрахын төлөө хооллох ёстой. Иогийн дүрэмд өглөө хаан шиг, өдөр хатан шиг, орой гуйлгачин шиг хоолло гэдэг. Иогийн зарим мастерууд өдөрт хоёрхон удаа хооллодог. Зөв хооллолт бидний биеийг эрүүл, оюун бодол тайван, амар амгалан амьдрахад тусладаг. Дараа нь зөв дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Зарим хүмүүсийг харахад зөв амьсгалаад, зөв хооллоод байгаа мөртлөө эрүүл мэндийн асуудалтай л байдаг. Энэ нь дасгал хөдөлгөөн хийхгүйтэй нягт холбоотой. Заавал иог гэхгүйгээр фитнесс хий, алх, гүй, бүжиглэ, ууланд авир. Та ямар хөдөлгөөн спортоор хичээллэх сонирхолтой байна. Түүгээрээ хичээллэ. Ингэснээр таны биеийн цусны эргэлт сайжирч, эрч хүчтэй болж, биеийн тэнцвэрийг бий болгодог. Ихэнх хүмүүс турмаар байна, илүүдэл жингээ хаямаар байна гэдэг. Биеийн тэнцвэр алдагдчихсан учраас жингээ хаяхгүй байгааг төдийлөн ойлгодоггүй. Тиймээс эхлээд биеийн тэнцвэрийг бий болгож дотроосоо эрүүлжээд дараа нь аяндаа хүссэн үр дүндээ хүрнэ. Хүн байгалийн жамаар өдөр ажиллаж шөнө унтах ёстой. Унтах цаг өөрчлөгдөхөд гормоны өөрчлөлтөнд ордог. Тиймээс унтаж амрахаа тохируулах нь гоо сайхан, эрүүл, залуу явах ач холбогдолтой. Зөв цагтаа унтаж зөв цагтаа босох хуваарийг чандлан сахих нь чухал. Дээрх 4 зүйлийг барилталдаг байлаа гэхэд оюун бодол сөрөг байж болохгүй. Тэгэхээр таны амьдралд xандах xандлага, аливааг үзэx үзэл өөрийг чинь xэн бэ? гэдгийг xаруулна гэсэн үг. Xүний эерэг бодол xүнийг цэнэглэж амжилтад xүргэж аз жаргалтай сайхан байлгадаг бол сөрөг бодол туxайн xүнийг доройтуулж өвчлүүлж байдаг. Чи өөрийнхөө xүссэн амьдралаар амьдарч чадаx уу гэдэг та xэр зэрэг өөдрөгөөр сэтгэдэг xүн бэ гэдэгтэй шууд xолбоотой. Тиймээс сайхан зүйл бодож, мөрөөдөж, төсөөлж, ярьж, бүтээхийг хүссэн зүйлээ бүтсэнээр бодох хэрэгтэй. Хэрэв аз жаргалыг олохыг хүсвэл эдгээр таван зарчимыг тэнцвэртэй байлгах ёстой юм.

-Таны ярианаас бид эхлээд зөв амьсгалж, оюун ухаанаа сайн төвлөрүүлж авах ёстойг ойлголоо. Төвлөрч сурахын тулд юунаас эхлэх вэ?

-Ер нь энэ бүхэн өөр хэнээс ч биш зөвхөн хувь хүн танаас өөрөөс чинь шалтгаална. Бид сэтгэлийг ямар нэг зүйлд дасгая гэвэл тогтмол дадлага хэрэгтэй. Төвлөрлийг бий болгож байж бясалгана. Төвлөрлийг бий болгох олон аргууд бий. Хамгийн эхний арга бол биедээ эвтэйхэн байрлалаар нуруу цэх суугаад ( завилж, хөлөө жийж, сандал гэх мэт аль нь ч байж болно) нүдээ аниад яг амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж хамраар орж гарах амьсгалыг мэдрэх. Хамраар орж буй амьсгал хүйтэн, гарахдаа халуун болдог. Эсвэл хоёр хөмсөгнийхөө голд, эсвэл хамрынхаа үзүүр дээр анхаарлаа төвлөрүүлж тэр цэгээ алдахгүй барьж анхаарч бас болно. Хамгийн гол нь бодол саринаж умбах үед мэдэж буцаах, эсвэл бүүдийж нойрмогловол өөрийгөө сэрээх. Гэхдээ өдөр болгон 20 минут хийгээд байхаар аяндаа дадал болж сариналт багасаад ирнэ. Лаа асаагаад дөлийг нь харж төвлөрөх арга ч бий. Хэрвээ та 90 өдөр үүнийг хийхэд танд төвлөрөл өөрөө бий болж өөрлөгдөж эхэлнэ. Сэтгэлийн түгшүүр , сөрөг муу бодлууд арилаад ирэхээр өөрийг танин мэдэх боломж нээгдээд Би хэн бэ? Би энэ амьдралдаа юу хийж чадсан бэ? Юуны төлөө амьдарч байгаа? гэх мэтээр Өөрийгөө хянаж таньж эхэлдэг. Ганцхан бидний биед бус ажил төрөл амьдралын бүхий л зүйлд төвлөрөл бий болж эхэлдэг. Таны ажил бүтэмжтэй болж өөрөө дэвжээд дэвшээд ирнэ.

-Юу ч бодож болохгүй гэсэн бодол ч гэсэн тэр үед төрдөг тухай хичээллэгсэд ярьж байсан. Энэ үед яах вэ?

-Бясалгал төвлөрөл гэдэг чинь угаасаа бодолгүй байх оюун ухааныг хоослох гэсэн утгатай. Анхлан хийж байгаа хүмүүсийн бодол сэтгэл эмх замбараагүй, тэнэмэл байдаг. Төвлөрч суух үед тэнээд яваа бодлоо буцаагаад л авчрана. Ингэсээр 90 хоногийн дараа огт өөр түвшинд амьдарч бясалгал руу өөрийн эрхгүй уусдаг.

Зүгээр л хүрээд ир, заавал мөнгөө төлөөд ороод ир гэхгүй…

-Монгол хүмүүсийн суралцах чадварын тухайд?

-Болохгүй, бүтэхгүй зүйл гэж ер байдаггүй. Болохгүй бүтэхгүй гээд суух нь хүсэхгүй байгаагийн шинж. Хүмүүс анх ирэхдээ би мод шиг, хөшүүн чадахгүй байх гэдэг. Бид нар өнөөдөр энд таны тэр мод шиг гээд нэрлээд байгаа хөшсөн биеийг аажим аажмаар уян хатан, эрүүл гоолиг болгож дотоодоос эрүүлжүүлж, сэтгэл санааны амгалан тайван байдалд хүргэх гэж өөрсдийнхөө мэдлэгийг зарж ажиллаж байгаа. Хүн гэдэг амьтан гурван төлөвтэй. Салхин мах бодьтой хүнийг иогийн хичээлд урихад тэгий гээд шууд ирнэ. Гал махбодьтой хүнийг урихад олон асуултаар булна. Тэгсэн ч гэсэн ирдэг. Усан махбодьтой хүн болохгүй талаас нь хардаг. Найз нь дараа жилээс болий, би чадахгүй гэдэг ч юмуу.

-Та өөрөө хэдийнээс хэрхэн яаж эхлэв?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Иогийг анхлан суралцахдаа Энэтхэгт суралцсан багшаар сууриа зөв тавиулсан юм. Дараа нь Энэтхэг багшаас багшийн эрхээ авсан. Иогоор хичээллэсэн эхний өдрөөсөө л асар их ер бусын хүчийг мэдэрч миний хайгаад байгаа орон зайгаа энэ мөн гэж бодсон. Хичээллэхээс өмнө амархан ядардаг, стресстдэг, сөрөг сэтгэлийн илэрхийлэл бодолтой, унтаад сэрсэн ч амраагүй юм шиг байдаг байсан маань аажмаар арилж маш их эрчим, энергийг мэдэрч хийж бүтээх хүсэл зорилго ихтэй болчихсон. Бага байхын л сул улбагар арьстай таргалах дуртай биетэй байсан маань гоё өв тэгш болоод илүүдэл жин арилж булчинлаг болсон. Хамгийн гол нь алдагдсан энерги маань нөхөн сэргээгдэж байгааг оношилгооны аппаратын тусламжтайгаар мэдэж авсан юм. Иогийн багш болох зорилго тавьж зургаан сарын дараа багш болсон доо. Болно бүтнэ гээд зорьсон зүйл их амархан бүтдэг. Хамгийн гол нь би ээждээ иогийг зааж өгөх хүсэл их байлаа. Миний ээж ангинаас үүссэн үе мөчний хэрх өвчтэй, нурууны суулттай үүнээсээ болоод их зовиуртай байсан юм. Судлаад үзэхнээ энэ өвчнүүдэд таарсан эмчилгээ өвчин намдааж түр аргалах төдийхөн байсан нь иогоор хичээлүүлэхэд аажимдаа өвчин анагаагдах байх гэдэгт итгэсэн хэрэг. Одоо бол миний ээж өвчиндөө зовиурлаж хэвтэх нь битгий хэл бас иогийн багш болж манай зөөлөн иог, жирэмсний иогийн хичээлийг заадаг миний хамгийн том туслах, зааварлагч болсон. Энэ миний хамгийн том зорилго байлаа даа. За тэгээд урам зоригоор дүүрэн өөртөө итгэлтэй болсон ч толинд харахаар царай нэг биш, үрчлээ нэмэгдээд арьс сулраад эхэллээ. Тэгээд хүний бие дасгал хөдөлгөөнөөр ингэж гоё сайжирч болж байгаа юм чинь нүүр ч болно гээд судалж эхэлсэн. Яг энэ үед Япон, Англи, Америкт нүүрний иог ид цэцэглэн хөгжиж байснаас судлаад хөгжих боломж илүүг харгалзан үзэж Английн сургалтыг сонгосон доо.

-Нүүрний иогийн үр дүнгээсээ хуваалцаач?

-Миний үр дүн зурагнаас маань сайн харагдана. Дөрвөн сарын хугацаанд гарсан өөрчлөлт энэ. Ер нь нүүрний иог 14 хоногийн дотор анхны өөрчлөлтүүд үзэгдээд 2-4 сарын дараа нилээн том өөрчлөлт мэдрэгддэг. Миний нүдний хажуу талын сарвуу үрчлээ, доод зовхины уутанцар арилж үрчлээтэж суларсан нь засарсан. Арьс чангарч өргөгдсөн. Духны үрчлээс арилж, нүүр V line хэлбэрт орсон. Нүүрний иог мэдрэлжилтийг маш сайн сэргээж өгдөг. Стресс ядаргаанаас болоод нүүр нь муруйдаг, нэг тал нь унждаг хүмүүст маш өндөр үр дүнтэй.


-Хандаж байгаа хүмүүсийн сэтгэгдэл. Хэр хугацаанд үр дүнд хүрдэг вэ?

-Би анх нүүрний иогийн сургалтаа үр дүнг нь харах гэж 10 хоногоор хийсэн. Үр дүн харагдаж суралцагч нарт том өөрчлөлтүүд гарсан. Хамгийн эхлээд нүүрний хаван арилдаг. Дараа нь нүүрэнд үүссэн жижиг үрчлээсүүд маш сайн тэнийнэ. Доод зовхины уутанцар, сарвуу үрчлээ, духны үрчлээ хөмсөг хоорондын босоо үрчлээс арилж завьжны унжсан байдал өргөгдөж сэргэг болно. Яг 10 хоногт илт өөр болдог. Одоо бол тав хоногийн сургалтуудаа хийж байна. Мөн “Нүүрний иог” номтойгоо 2-3 хоногийн сургалт хийхээр төлөвлөж байгаа.

-Цогц сургалт эхэлсэн гэлээ. Тодруулбал…?

-Биеийн болон нүүрний иог хосолсон сард 12 удаа хичээллэх анги эхэлж байна. Өглөө өдөр оройн ангиудаас өөрөө сонгоод хичээллэх боломжтой. Биеийн иог, нүүрний иогийг хослуулан хийх сонирхолтой суралцагчид маань энэ ангид хичээллэхэд давхар давхар хүслээ биелүүлэх ашигтай гэж хэлж болно.

-Багшийн сургалтад заавал иогийн багш нар л хамрагдах юмуу?

-2017 онд багш бэлдэх сургалтаараа дандаа иогийн багш нарыг сургасан. Гэтэл би иогийн багш биш гэхдээ багшийн хэмжээнд суралцах шаардлага байна гэсэн хүсэлт маш их ирж байгаа учраас энэ оноос ямар нэг босго тавихгүйгээр бэлдэж эхлэх бодолтой байна. Ирэх гуравдугаар сард 3 дахь удаагийн багшийн сургалтыг зарласан байгаа.


-Хүмүүс үр дүнгийн талаарх сайхан мэдээлэл сонсож зураг, тухайн хүнийг нүдээрээ харсан ч өөрөө эхлэхдээ хойрго байдаг. Та хүмүүст хандаад юуг хэлмээр байна?

-Хүмүүс буруу ойлголтоос болдог юмуу өөртөө итгэлгүй сэтгэхүйгээр хаалт хийчихдэг. Би чадахгүй байх гээд л. Гэтэл үгүй. Иогоор хөгшин, залуу, тарган, туранхай бүгд хичээллэж болно. Иог эхний ээлжинд тэнцвэр бий болгоно. Үүний дараа бие эрүүлжиж эхэлдэг. Турах зорилготой хүмүүс их ирдэг. Сар яваад жин дээр биеийн жин хасагдахгүй хирнээ хүмүүс турчихаж гээд байна гэцгээдэг. Учир нь иог эхлээд дотор өөхийг шатааж дотроос эрүүлжүүлж эхэлдэг. Тэгээд өөхөн давхарга булчингийн масс болж хувирдаг. Булчин өөхнөөс хүнд жинтэй учраас турж галбирсан ч жингийн өөрчлөлт ажиглагдахгүй байгаа юм. Иогийн багш нар бүгд их өв тэгш галбирлаг биетэй, булчинлаг байдаг. Хэн ч зорилго тавиад тууштай хичээллэх юм бол тийм болох боломжтой. 4-6 сар, 1-2 жил гэхээр сонсоход урт хугацаа юмшиг санагдавч бид нар турна гээд 5-6 жилийг хий дэмий өнгөрүүлдэг биз дээ. Одоо хүн төрөлхтөн эрүүл зөв амьдралыг сонгож байна.

-Эрт эхлэх тусам илүү ихийг олж авах юм байна?

-Зүгээр л хүрээд ир. Заавал мөнгөө төлөөд ороод ир гэхгүй. Эхлээд нэг удаа үнэ төлбөргүй суугаад үз. Таны хүсэл сонирхолд нийцэх нь үү, та чадах нь уу, таны биед хэрэгтэй эсэхийг ойлго. Дараа нь та маш их зүйлийг ойлгоно. Та хэдэн настайгаасаа хичээллэж эхэлнэ яг тэр насаа хадгалаад цаг хугацаа зогсоно гэсэн үг.


-Манайхан аливаа үйл ажиллагаа, үйлчилгээг нэг л хүнээр хүлээж авдаг. Жишээ нь танай төвд хандвал Туул багшийн сургалтад л суумаар байна гэнэ. Багш нарынхаа тухай?

-Манайх чадварлаг сайн багш нартай. Энэтхэг арга барилаар бүх сургалтуудаа явуулдаг онцлогтой. Манай бүх төрлийн иогийн сургалт төвлөрөл бясалгал, амьсгалын техникүүд, бие халаах дасгал, иогийн үндсэн асана-дасгалууд, амраах дасгал, эрүүл амьдрах зөвлөгөө гэсэн дарааллаар явагддаг. Манай багш нар бүгд өөр өөрийн гэсэн арга барилтай мэргэжлийн хүмүүс. Мөн Багшийн эрх олгох 2-3 сургалтанд хамрагдсан байдаг. Жишээ нь жирэмсний багш маань тусгай жирэмсний сургалтад сууж мэргэшсэн байх жишээтэй. Бас заавал манай дээр ир гэхгүй. Өөртөө ойрхон газараа очоод хичээллэ. Энэ сайхан зүйлийг эртхэн мэдэр. Та аз жаргалтай өөртөө итгэлтэй эрч хүчтэй амьдрахад нэг алхам урагшлах болно.

-Эрүүл зөв дадалтай өөртөө итгэлтэй сайхан амьдрахад өдөрт хэр хугацаа шаардлагатай вэ?

-Нүүрний иогийг 7 хоногийн 6 өдөр өдөрт 10-20 минут хийнэ. Биеийн иогийг долоо хоногт 3 удаа танхимд хичээллэж болно. Хамгийн энгийн Нарны мөргөл 12 тоот дасгалыг танхимаар суралцаад гэртээ өдөр бүр хийгээд байхад та жингээ барина, уян хатан байдал нэмэгдэнэ, сахар болон зүрх судасны өвчлөлд өртөхгүй, үе мөчний өвчин нурууны асуудал үүсэхгүй, дотроосоо эрүүлжиж адаглаад сөрөг бодолгүй амар амгалан байх боломжтой юм шүү. Цаг хугацаа хэзээ ч оройтохгүй Зөвхөн эхлэх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

10 жилийн дараа өөртөө харамсахгүйн тулд яг одоо анхаарвал зохих 10 зүйл

$
0
0

12-696x366

Бид бүгд л алдаа гаргадаг, харин одоо гаргасан алдаа нь 10 жилийн дараа ямар үр дагаварт хүргэхийг сайн мэдэхгүй. Өөртөө “би хүсэхдээ… ” эсвэл “тэгсэн бол… ” гэж хэлэхгүй байхыг зөвлөж байна, эдгээр үгс таны үгсийн санд байх ёсгүй. Хүндрэлээс зайлсхийхийн тулд дараах зөвлөгөөг дагана уу. Ирээдүйд харамсахад хүргэх дараах зүйлүүд байна.

1. Бусдад сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд баг зүүх Хэрвээ бусдад харуулах дүр зураг тань – дандаа багтай байдаг бол нэг л өдөр багны цаана юу ч үлдэхгүй шүү. Бусад хүмүүсийг хэрхэн хүлээж авах бол гэдэг дээр байнга анхаарал хандуулаад байвал тун удахгүй өөрийгөө хэн болохоо ч танихаа болино. Тийм учраас бусад хүмүүс таныг хэрхэн хүлээж авах бол гэсэн бодлоосоо сал: та өөрийгөө сайн мэдэж байгаа, та өөртөө таалагддаг. Та бусдыг гайхшруулахын тулд төгс байх албагүй. Өөрийнхөө дутагдлыг хэрхэн засаж байгаа тань харин бусдыг гайхшруулах болно.

2. Таны өмнөөс хэн нэгэн мөрөөдлийг тань тодорхойлох Амьдралын хамгийн хүнд хэцүү даалгавар – үнэн хэрэгтээ өөрийгөө юу хүсээд байгааг ойлгох, хоёр дахь нь – байгаагаараа аз жаргалтай болох. Энэ бүгдэд ганц чухал зүйл бий – өөрийн мөрөөдөл, зорилгодоо үнэнч үлдэх. Таны хажууд санал нийлэхгүй хүн байна уу? Сайн байна. Тэгвэл та өөрийнхөө үзэл баримтлалд үнэнч өөрийнхөө замаар явж байна гэсэн үг. Заримдаа та бусдад галзуу санагдах шийдвэр гаргаж болно, гэхдээ тэр галзуу ажлыг хийж байхад та цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг анзаарахгүй, түүндээ дуртай байгаа – энэ бол зөв зам.

3. Сөрөг сэтгэл санаатай хүмүүстэй найзлах Сөрөг сэтгэл санаатай хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Ийм төрлийн хүмүүстэй харилцаагаа үргэлжлүүлж байгааг хариуцлага биш харин сонголт гэж үзэж байгаа бол өөрийгөө сулла.

4. Хувиа хичээх Хамгийн шилдэг хөшөө – сайн сайхан үйлээр дүүрэн өнгөрсөн амьдрал. Хайр халамжаа хуваалцсан хүмүүс таныг үргэлж дурсах болно. Өөрийнхөө нэрийг чулуун дээр сийлэх биш харин зүрх сэтгэлд нь үлдээх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө хийсэн болгон тань тантай цуг булшлагдана. Харин бусдын төлөө хийсэн үйл тань үүрд үлдэнэ.

5. Өөрчлөлт, өсөлтөөс зугтаах Өнгөрсөн үеэ мэдмээр байна уу – одоо амьдарч байгаа нөхцөл байдлаа ажигла. Ирээдүйгээ мэдэхийг хүсэж байвал одоогийн үйлдлээ анхаар. Шинэ амьдралыг эхлүүлэхийн тулд хуучин болгоноосоо салах хэрэг гарна – хуучныг бүрмөсөн тавьж явуул, эргэж бүү ирэг. Хэрвээ үүнийг яг одоо ухаарч чадвал шинэ амьдралд та нэг алхам хийлээ гэж бодоорой.

6. Бэрхшээл тулгарангуут зогсох Бүтэлгүйтэл гэж байдаггүй, үр дүн л гэж байдаг. Таны хүссэнээр ажил төрөл явахгүй байсан ч хамаагүй, санаагаар унах хэрэг байхгүй, битгий бууж өг. Туршлага суугаад л цааш тэмцээд байх хэрэгтэй. Урагшаа алхам хийж байгаа тэр хүн л эцэст нь ялагчаар үлддэг юм. Ирээдүйн ялалт – шийдвэрлэх тулаанаас өмнө эхлүүлсэн үйл хэрэг болно. Жижигхэн алхамаас эхлэх урт удаан замыг туулж чадвал амжилтын оргилд хүрнэ.

7. Өчүүхэн зүйл үлдээлгүй хяналтандаа байлгах хүсэл Амьдралд хандахдаа хоолойг нь багалзуурдаж бус харин хөнгөхөн хүрэх ёстой. Заримдаа тайвшир – ямар ч хяналтгүй илүүц айдасгүй. Чанга атгахаасаа өмнө тавьж явуулж сурах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа ав. Ойн манан замхарч арилахад дахиад л модод харагдана, тэр үед нь нэг алхам урагшил. Амжилтад хүрэхийн тулд ямар чиглэлд явж байгааг та заавал мэдэх албагүй. Амьдрал өөрийн гэсэн чанд дүрэмтэй гэдгийг та мэдэх үү? Хамгийн гол нь тохирох цаг ирэхийг л тайван хүлээ.

8. Өөрийнхөө хүсдэг зүйлд тэмүүлэхгүй байх Хүлээн зөвшөөрч бас тавьж явуулах чадалтай байхаас гадна өөрийнхөө хүссэн зүйлийг авах цаг хугацааг тэвчээртэй хүлээх чадалтай байх ёстой. Заримдаа өөрийнхөө түвшнээс доошлох үе гарна, дараа нь улам ч илүү гарах цаг ирнэ. Заримдаа нулимс амьдралыг илүү тод харахад туслах ч үе бий, магадгүй та боломжийг олж харах ч юм билүү. Оргилд хүрлээ гээд бүү зогсоорой.

9. Маргаашийг мөнх хүлээх Маш их цаг байгаа гэж бодох нь том алдаа. Нэг өглөө босоод л ямар ч цаг хугацаа үлдээгүйг ойлгоно, юу ч хийж амжихгүй, юунд ч хүрээгүй байх вий. Тэр үед та ямар нэгэн амжилтад хүрсэн ч байж болно эсвэл яагаад зорилгодоо хүрч чадаагүйгээ өмөөрсөн тайлбартай сууж байна.

10. Залхуу, шийдэмгий бус байх Дэлхий ертөнц чамд ямар ч өргүй, харин чи дэлхий ертөнцөд өгөх ёстой. Үүлэн дунд дүүлж мөрөөдөхөө боль, ажил хэрэг болго. Өөрийнхөө амьдралыг та өөрөө л хариуцна – бүгдийг хяналтандаа байлга. Та чухал бөгөөд хэрэгтэй. Хэн нэгэн таны өмнөөс ямар нэгэн зүйл хийнэ гэж хэзээ ч бүү хүлээж суу. Хэзээ нэгэн цагт гэдэг чинь одоо цаг, Та – дэлхий ертөнцөд хэрэгтэй. Хамгийн чухал нь өөрөөрөө байхыг хичээ, бусдад өөрийгөө бүү мэдүүл. Сайхан сэтгэлтэй байх ёстой. Амжилт авчирдаг юм шүү.

Sourse : news.xopom.com

Романсаа “амь” оруулцгаая!

$
0
0

15f20998193819f1original

Харилцаа хуучраад ирэхээр, романтик байдал ч бас алга болох ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ. Хайрыг яг л эхний үеийнх шиг гал халуун, бас нялуун хэвээр нь байлгахыг хүсвэл танд дараах хялбар аргууд тус болно.

1. Нууц кодоор харилц
“Хоёулаа өнөө орой секс хийх үү?” гэхийн оронд “Би чамайгаа өнөөдөр “диваажин”-даа хүлээж байя” гэж хэлвэл илүү сонирхолтой сонсогдож байгаа биз. Бие биетэйгээ ярихдаа хамгийн олон удаа хэрэглэдэг үгнүүдээ өөрөөр хочилж хэлэх гээд үзээрэй. (унтлагын өрөө, хайр, болзоо гэх мэт) Тэгээд тэр үгсийг хэн нэгэн нь хэрэглэх тоолонд үнсэлцэж байна гэж тохироорой.

2. Оройн хоолыг оройн зоог болгож өөрчлөөрэй 
Гэрлээ унтрааж, ягаавтар туяатай лаанууд асаахад л таны хам хум хийсэн амт муутайха хоол ч франц рестораныхаас дутахааргүй сэтгэгдэл төрүүлнэ. Ямар хоол идэх нь чухал биш, ямар уур амьсгал бүрдүүлэх нь чухал юм. Тэгээд Камертон, Никитон эсвэл Enrique Iglesias-ын романтик зөөлөн дуунуудаас эгшиглүүлээрэй.

3. Танго!
Та хоёр заавал мэргэжлийн тангогийн хөдөлгөөнүүдийг мэддэг байх албагүй. Зөвхөн та хоёрт л тохирсон нэг хоёрхон хөнгөн хөдөлгөөн бодоод олчих. Оройн хоолоо хүлээх зуураа 15 минут бие биенийхээ цээжний доод хэсгүүдийг нааж, зугуухнаар хоёр тийш хөдөлгөн бүжиглэ.

4. Түүнтэй хамт аяга тавгаа угаа
Хуучинсаг сонсогдож болох ч, хайрттайгаа цуг аяга таваг угаах нь маш романтик байж болдог. Зэрэг ханцуйгаа шамлаж, бээлийгээ өмсөөд, угаалтуурынхаа өмнө зогсоход та хоёрт нэг л дотно мэдрэмж төрөх болно. Таны хөөсрүүлсэн аягыг, хайрт тань зайлах хоорондуур та хоёрт ярилцах боломж гарна. Завгүй ажлаас болоод анхны үеийнх шиг бие биенийхээ сонирхол хүсэл тэмүүллийн тухай сонсохоо болиод байсан гэдэгт чинь мөрийцөхөд ч бэлэн байна.

5. Түргэн үнсэлт
Олон нийтийн газар, түүнийг юу ч бодоогүй байхад нь гэнэт үнсээд ав. Цахилгаан шатанд хоёулхнаа үлдэх боломжийг ч бүр ч алдаж болохгүй. Зай завсар гарах ямар л боломж байна, түүнийг ашиглаж байгаарай.

6. Үсчингийн дүрд тогло
Цуг ваннд орж байхдаа бие биенийхээ нандин эрхтний үсийг хусч өг. Болгоомжтой байхаа мартуузай. Түүнийг өглөө шүршүүрт ороод гарч ирсний дараа, сэнгэнэсэн үнэртэй сахлын хөөс түрхэж байгаад, үсний ургасан чигийн дагуу хусна. Бие биенээсээ юугаа ч нуугаагүй мэт, сексийг арай гүйцэхгүй ч түүнээс дутахааргүй ойр дотно сэтгэгдлийг төрүүлж чадна.

7. Түүнийгээ хүмүүсийн дэргэд магт
Хайртыгаа нйазуудтайгаа танилцуулахдаа “Энэ миний нөгөө яриад байдаг гайхалтай эр шүү дээ” гэх юм уу, кофе шопоос унд захиалахдаа “Нөхөр маань өнөөдөр мундаг байсан болохоор түүнд зүрхэн хээтэй латте өгчих” гэж хэл. Түүний зүрх нь үүнийг сонсмогцоо хурдан хурдан цохилох болно.

Шарталтаас хэрхэн сэргийлж, эмчлэх вэ?

$
0
0

drawing-drink-girl-glass-Favim.com-2393388

Толгой өвдөнө, ам цангана, ядрана, нүд хавдана..хамаг л таагүй мэдрэмжүүдийг нэг дор цуглуулж чаддаг “аварга” бол шарталт. Өнгөрсөн шөнө л та аз жаргал, эрч хүчээр дүүрэн байсансан…

Нэг муу мэдээ гэвэл эрдэмтэд одоог хүртэл шарталыг бүрэн анагаадаг эм, арга нээгээгүй байна. Согтууруулах ундаа хэрэглэснээс ойролцоогоор 24 цагийн дараа таны бие хамаагүй дээрдэх нь л маргашгүй үнэн юм. Учир нь бидний бие өөртөө “орсон” хорт бодисуудын нөлөөнөөс гарч, хүчээ сэлбэхэд тийм хэмжээний хугацаа шаардагддаг аж. Гэхдээ та дараах аргуудаас хэрэглэн биеэ дээрдүүлж болно. Юун түрүүнд энэ өөдгүй нөхцөл байдлаас хэрхэн сэргийлж болох талаар зөвлөгөө өгье.

Сэргийлэхэд:
• Согтууруулах ундаа уухынхаа яг өмнөхөн сүү уувал, энэ нь таны ходоодны дотрыг бүрхэж, алкогольны шингэцийг удаашруулна.
• Гэвч хэрэв танд ингэх боломж байхгүй байвал, “их шөнө”-дөө гарахынхаа өмнө хоол идэхийг зөвлөж байна. Хоол нь ходоодны acetaldehyde-ийг бууруулдаг учраас, шартуулахгүй. Зүгээр ч нэг тосорхог гэлгүй, гол нь эрүүл хоол сонгоорой. Эс тэгвээс маргааш нь таны ходоод өвдөж магадгүй.
• Нэг л төрлийн унд уухыг илүүд үз. Вино ууж эхэлсэн бол, дундуур нь пиво, архи хольж уух хэрэггүй. Үүний оронд бүтэн шил дарс уусан нь дээр юм. Мөн коктейлыг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Учир нь коктейлд төрөл бүрийн согтууруулах ундаа холилдож орсон байдаг учраас шартуулах магадлал өндөр. Брэнди, вискиний оронд цагаан архи, жин, эсвэл пиво уугаарай.
• Оргилуун дарсыг дутуу үнэлэх хэрэггүй. Ялангуяа хийжүүлсэн согтууруулах ундаа нь хүний тархи, мэдрэлийн системд шууд нөлөөлдөг талтай. Тиймээс зөвхөн хундага тулгах үедээ шампаск амсаад, бусад үед нь өөр унд аваарай.
• Алкоголь нь бидний биенээс шингэнийг гадагшлуулдаг учраас та их хэмжээгээр ус уух хэрэгтэй. Унтахынхаа өмнө хажуудаа стакантай ус тавь.

Эмчлэх:
• Нэгэнт “бүх зүйл болоод өнгөрсөн” бол, та нэн түрүүнд маш сайн унтаж амрах хэрэгтэй. Шаардлагатай бол ажил руугаа утасдаад ханиад хүрчихсэн гэж хэлээд чөлөө ав.
• Дараа нь C витаминтай жүржийн шүүс, цэвэр усаар шингэнээ нөхөж ав. Кофе ууж болохгүй. Энэ нь таны толгойг улам өвтгөнө.
• Даршилсан ногоо эсвэл лаазалсан загас идээрэй. Эдгээр нь эрдэс бодисоор баялаг юм. Ялангуяа дарсан өргөст хэмхний зөөлөн шүүс уух нь сайн нөлөөтэй.
• Шүршүүрт ор. Усаа нэг халуун, нэг хүйтэн болгож соль. Таны бие махбод, эд эсийг цочроож сэрээнэ.
• Өндөг шарж ид. Өндгөнд албумин нэртэй байгалийн уураг агуулагддаг учраас таны биеийн шингэний дутагдлыг нөхнө. Шарж, чанаж, эсвэл түүхийгээр нь идэхийн алийг нь сонгох нь таны хэрэг.
• Зөгийн балтай талх, жигнэмэг ид. Зөгийн баланд зохих хэмжээний фруктоз агуулагддаг тул таныг алкогольноос чөлөөлнө.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>