Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Ходоод цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгох өргөст хэмхний салатны жор

$
0
0
hu-1
Ходоодоо цэвэрлэх, арьсаа чийгшүүлэхэд хамгийн тустай хүнсний нэг бол өргөст хэмх. Шинэхэн өргөст хэмхний салат хийх жорууд

1. Ногоон гоньдтой өргөст хэмхийн салат

Орц:
Өргөст хэмх – 500гр
Бөөрөнхий улаан сонгино – тал
2 амны халбага том ширхэгтэй давс /kosher salt/
2 амны халбага элсэн чихэр
2 амны халбага улаан дарсны цуу
2 амны халбага цагаан цуу
Аяганы тал хэмжээтэй ус
Бага зэрэг ногоон гоньд
Хийх арга:
Өргөст хэмхээ дугуй хэлбэртэй, сонгиноо хагас саран хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Том саванд өргөст хэмх, сонгино хоёроо хольж дээр нь элсэн чихэр, давсаа хийгээд хутгана. Үүнийгээ хөргөгчинд хийж 1 цаг байлгаад цуу, ус, ногоон гоньдоо нэмээд хутгаж өгөхөд салат маань бэлэн болно.

Өргөст хэмхийн Капресе салат

Орц:

Үрлэн улаан лооль хүссэн хэмжээгээр
Өргөст хэмх – 1 ширхэг дундаж хэмжээтэй
Мозарела бяслаг – 250 грамм
Базилын навч – 10-12 ширхэг
Чидун жимсний тос – 2 амны халбага
Балзамикын цуу – 1 амны халбага /Balsamic Vinegar/
Сармис – 1 хумс
Давс, перец, элсэн чихэр хүссэн хэмжээгээр
Хийх арга:
Улаан лоолио 2 хэсэг болгож, өргөст хэмхээ хальслаад улаан лоолины хэмжээтэй ойролцоо болгож хэрчинэ. Харин базилын навчыг мөн ижилхэн хэмжээтэйгээр хэсэглэн хувааж өгөөрэй. Сармисаа жижиглэн хэрчиж бэлдэх хэрэгтэй. Том саванд улаан лооль, өргөст хэмх, мозарела бяслаг болон базилын навчаа хийнэ. Жижиг саванд чидун жимсний тос, балзамикийн цуу, сармис, давс, элсэн чихэр, перецээ хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгаад салат маань бэлэн болно.

 Усан үзэм, өргөст хэмхийн салат

Усан үзэм – 2 аяга
Өргөст хэмх – 2 ширхэг (жижиг хэмжээтэй)
Жижиг улаан лооль – 2 аяга
Цуу – 1 амны халбага
Чидун жимсний тос – 1-2амны халбага
Нимбэгний шүүс – 2 амны халбага
Цагаан гаа – 1/8 амны халбага
Гүзээлзгэнэтэй тараг – ½ аяга
Давс хүссэн хэмжээгээр
Хийх арга:
Өргөст хэмхийг дугуй хэлбэртэй хэрчиж, улаан лоолийг 2 хуваана. Харин усан үзмийг зүсэхгүйгээр хэрэглэнэ. Том саванд улаан лооль, өргөст хэмх, усан үзмээ хийгээд жижиг саванд оливын тос, цуу, нимбэгний шүүс, давс, цагаан гаа, гүзээлзгэнэтэй тарагаа хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгаад салат маань бэлэн болно.

Өргөст хэмх, гүзээлзгэний салат

Орц:
Өргөст хэмх – 1 ширхэг
Гүзээлзгэнэ – хүссэн хэмжээгээр
Балзамик цуу – 2 амны халбага
Зөгийн бал – 2 амны халбага
Хийх арга:
Өргөст хэмх болон гүзээлзгэнээ зурагт үзүүлсний дагуу хэрчээд, саванд хийж хутгана. Жижиг аяганд зөгийн бал, цуугаа хольж сайтар хутгаад салатандаа нэмж өгөөрэй. Энэ салатыг хадгалахгүйгээр тэр дор нь хэрэглэвэл амт нь илүү сайхан шүү.
Дээрх салат бүрийг хийснээс хойш хөргөгчинд 2-3 хоног хадгалах боломжтой. Шарсан хайрсан, өөх тос ихтэй хүнд хоолны араас даруулга болгож идвэл хоол боловсруулах эрхтэнд чинь ээлтэй гэдгийг мөн хэлье.

Жирэмсэн үеийн хооллолтын дэглэм

$
0
0

6bb896_shutterstock_77657065_x800

Хоёр хүний өмнөөс идэх үү, эсвэл 2 хүнд зориулан идэх үү?

Зөвхөн өнөө үед ч биш, бидний ээжүүдийг бие давхар байхад эргэн тойрных нь “одоо чи 2 хүний өмнөөс идэх ёстой!” гэж үргэлж хэлж зөвлөдөг байсан. Гэвч энэхүү зөвлөгөөг даган хооллож ундлах нь огт ашиггүйгээс гадна, эрүүл мэндэд аюултай болох нь батлагдсан байна.

Иймээс жирэмсний үеийн хоололт зөв байх ёстой. Ирээдүйн ээжүүд “2 хүний өмнөөс биш”, харин “2 хүнд зориулан” идэх нь зөв. Ө.х. өөрт нь болон ирээдүйд төрөх хүүхдэд нь бүх амин дэм, бичил элементүүд хангалттай хэмжээгээр хүрч байх ёстой. Ингэж хооллосноор таны авч байгаа илчлэгийн хэмжээ бага зэрэг нэмэгдэж болно, энэ нь ойролцоогоор 25%-иар нэмэгдэх ба жирэмсний сүүлийн хугацаанд энэ хувь хэмжээ дахин үл ялиг нэмэгдэж болно. Таны идэж байгаа бүх хоол хүнсийг зөвхөн танаас гадна таны хүүхэд мөн хамт ‘хүртэж’ байгаа гэдгийг ойлгож, мэдэх нь маш чухал юм. Бүх 9 сарын туршид таны хэвлий дахь хүүхэд өсөж, хөгжихөд шаардлагатай бүх эрдэс тэжээлийг зөвхөн танаас л авна. Ийм учраас жирэмсний үеийн хоололтондоо та онцгой анхаараарай.

Жирэмсний хугацаанд төмрийн хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгддэг нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, ирээдүйн ээжүүд маань нэмэлт эритроцит буюу цусны улаан эсийг бий болгон үйлдвэрлэхэд, хөгжиж байгаа ураг өсөж том болоход, плациент (үрэвчийн дотоод хана) бий болоход төмөр зайлшгүй хэрэгтэй байдаг. Хоёрт, эмэгтэй хүний бие организм төрөлтийн үед цус алдахад бэлтгэн, мөн лактацид (сүү ялгарах) зориулан төмрийг урьдчилан нөөцөлж авах ёстой.

Жишээлбэл, жирэмсэн биш эмэгтэйчүүдэд хоногт 1,5 мг төмөр хангалттай байдаг бол бие давхар эмэгтэйчүүдийн хувьд төмрийн хэрэглээ тогтмол өсөж байдаг ба эхний 3 сард хэвийн шаардлагатай хэмжээнээс 1 мг-р илүү, дараагийн 3 сард дахин 2 мг-р нэмэгдэж, улмаар сүүлийн 3 сард 3-5 мг-р тус тус нэмэгддэг байна. Хэдий жирэмсэн байх хугацаанд таны бие организм төмрийг сайн шингээж авдаг хэдий ч таны хэрэглэж байгаа хоол хүнсэнд төмөр хангалттай хэмжээгээр агуулагдаагүй байж болно.

Шаардлагатай амин дэм, эрдэс бодис дутагдсан үед эх хүн өөртөө онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Учир нь байгаль эх маань бүрэлдэн тогтож байгаа ураг өөрт хэрэгтэй бүх эрдэс бодисыг эхийн бие организмаас “булаан авахаар” зохицуулсан байдаг. Ялангуяа эхний 3 сарын хугацаанд хүүхдийн эд эрхтэн систем бүрэлдэн тогтдог тул  энэ нь маш чухал юм. Иймээс жирэмсний үеийн хоол, хүсний хэрэгцээ бүрэн хангагдаж, амин дэм агуулсан тэжээллэг байх ёстой.

Мөн та эмчийн заавраар нэмэлтээр амин дэмээ ууж байх нь маш чухал юмаа.

Фитнесс дэглэмийн авах гээхийн ухаан

$
0
0

Meghan-Markle-3

Эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн бүсгүй болгонд баяр хүргэе! Тодорхой зарчмуудыг баримталж чадвал фитнессээр хичээллэж эхлэх нь тийм ч хэцүү зүйл биш. Дараах авах гээхийн дүрмийг баримтлаарай.

Авах /болно/:
• Фитнессийнхээ зорилгыг тодорхойлж бич. Зүгээр л турмаар байна, эсвэл таргалмаар байна гэж бичиж болохгүй. Тэдэн хоногийн дараа гэхэд би тийм жинтэй болсон байна гэж тодорхой бичээрэй. Тэгвэл түүнийхээ төлөө чи шаргуу хичээллэнэ.
• Өдрийн чинь хоолны дэглэмд хангалттай хэмжээний хүнсний ногоо, жимс орж байгаа эсэхт анхаар.
• Иддэг порцоо багасга. Тэгээд 3 их биш, 6 бага хэмжээний хоол ид.
• Фитнессийн анхны өдрөө хэмжилт хийлгэж, түүнийгээ тэмдэглэж ав. Тэгээд 3 сарын дараа дахин хэмж. Өдөр болгон хэмжих шаардлагагагүй. Өөх задарч булчин суухад наад зах нь 3 сар хэрэгтэй.
• Фитнессд явж эхлэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Чихрийн шижин зэрэг зарим өвчний үед хооллох, дасгал хийх дэглэм өөр байдаг.
• Өөрийнхөө чихэр жимс, тослог хоол идэх хүслээ өөр зүйлээр орлуул. Зайрмагны оронд хөлдөөсөн жимс идэж, бүтэн шоколад идэхийн оронд “Сладко” шиг жижигхэн шоколадаар хорхойгоо дар.
• Фитнессийнхээ өмнө ба дараа нь үргэлж сунгалтын дасгал хий. Тэгвэл бие чинь хөшүүн чанга биш уян хатан галбирлаг болох болно.
• Бага багаар өөрийнхөө ачааллыг нэмэгдүүл. Өөрийгөө үргэлж ялан дийл, сэтгэл ханах хэрэггүй.
• Дасгалынхаа дэглэмийг сольж өөрчилж болно. Учир нь нэг л дасгалыг өдөр бүр хийгээд байвал чи амархан ядарч, фитнессээ таслахыг хүсэж магадгүй.
• Цүнхэндээ үргэлж эрүүл зуушийг бэлэн авч яв. Тэгвэл чи юм идмээр санагдахаараа гарын доорх түргэн хоолыг барьж аваад байхгүй.

Гээх /болохгүй/:
• Хэт их хичээллэж болохгүй. Чиний булчин амрах хэрэгтэй.
• Өглөөний цайгаа уухгүй гарч болохгүй. Өглөөний цай нь чиний бодисын солилцоог эрчимжүүлж тэр өдрийн эрч хүчийг өгдөг ганц хоол. Үүнийг уухгүй бол чиний дасгал үр дүнд хүрнэ гэж найдаад ч хэрэггүй.
• Сунгалын дасгалаа алгасаж болохгүй. Тэгвэл бие чинь хөшиж, дагсалаа техникийнх нь дагуу бүрэн гүйцэд хийж чадахгүй.
• Бодит байдлд нийцэхгүй зорилт тавьж болохгүй. Хүн нэг долоо хоногт ихдээ 0,5-аас 1 кг-ыг хасч чадна. Хэрэв чи 10 кг-ыг хасах зорилго тавьсан бол хоёрхон долоо хоногт үр дүнд хүрнэ гэж найдах хэрэггүй, тэгвэл урам чинь хугарна.
• Өөрийнхөө амжилт, уналтыг бусдынхтай харьцуулж болохгүй. Хүн болгоны биеийн онцлог, бүтэц өөр. Тиймээс нэг хүнд үйлчилсэн дасгал өөр хүнд нөлөөлөхгүй ч байж болно.
• Хааяа нэг хичээллэж болохгүй. Тэгвэл чиний хичээл зүтгэл үр дүнд хүрч чадахгүй. Амжилтанд хүрэхийн тулд хааяа нэг завтай үедээ ажлаа хийдэг хүнийг мэдэхгүй л биз дээ? Тууштай зүтгэл л чамайг баярлуулна.
• Шантарч болохгүй. Дасгал хөдөлгөөн нь удаан ч бай, хурдан ч бай ямар ч байсан үр дүнд хүрдгээрээ давуу талтай. Хэрэв чи шантрах гээд байвал цуг явдаг найзтайгаа ярилц.
• Тодорхой зорилгод хүрснийхээ дараа өөрийгөө урамшуулахаа мартаж болохгүй.

Анхан шатны хичээллэгчдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь нэг дор ихийг хийхэд шунах юм. Тэгвэл хэдхэн хоногийн дотор ядарч туйлдах болно. Чи тэртэй тэргүй хэсэг хугацааны дараа дэглэмээ байнга өөрчлөх хэрэг гарна. Амьдрал бол мөнхийн хөдөлгөөнт аялал, фитнесс ч бас.

Эртнээс таалагдсан залуутайгаа нүүр хагарах 6 заль

$
0
0

91637aada3e913db2fa87cefd9b6b12e

Чи түүнийг өнгөрсөн нэг сарын турш өглөө бүр орцныхоо гадаа, эсвэл ажил дээрээ харж шохоорхож байгаа. Мэдээж түүнийг таньдаг, эсвэл түүний найзыг таньдаг байсан бол сэргэлэн бүсгүй чи аль хэдийн яриа өрнүүлчилгүй яахав. Даанч чи түүнийг зүс танихаас цаашгүй. Хааяа нэг харц тулгардаг ч, түүнийг ч бас чамайг сонирхдог гэдэгт чи бүрэн итгэлгүй байгаа. Эдгээр 7 аргаас туршаад л үз. Ичимхий бүсгүйчүүдэд зориулж амжилтын, бас шаардагдах зоригийн түвшинг нь ч бас орууллаа.

1. Түүнтэй харц тулгармагцаа инээмсэглэ
Амжилтын түвшин: 60%
Шаардагдах зоригийн түвшин: 10-аас 6
Дараагийн удаа тэр залуутай харц тулгармагцаа шууд өөр тийшээ харах хэрэггүй, 3 секунд орчим тогтож хараад инээмсэглэ. Тэгээд өөр тийшээ харахдаа ичингүйрч байгаа гэдгээ илтгэ. Хэрэв түүнд ч бас чи таалагддаг бол тэр чиний өөдөөс хариу инээмсэглэж, ирж яриа өдөх болно. Эхний удаад тэр ирэхгүй байвал, дахиад нэг удаа харц тулгарч өмнөхөөсөө арай удаан хараарай. Үсээ хаялаж, флиртийн дохио илгээ! Одоо түүнийг ирэхгүй байхыг нь харъя л даа.

2. Үзэг асуу
Амжилтын түвшин: 50%
Шаардагдах зоригийн түвшин: 10-аас 7
Тэмдэглэлийн дэвтэрээ гарга. Гар цүнхээ ухаж байгаад, түүн лүү гэрэлт инээмсэглэлээ илгээж үзэг байгаа эсэхийг асуу. Түүнд байгаа бол тэр дуртайяа тантай хуваалцах болно. Дэвтэр дээрээ түүгээр нь гялс нэг юм тэмдэглэж аваад эргүүлж өгөхдөө “Баярлалаа! Чи ёстой намайг аварлаа шүү” гэж хэл. Хэрэв тэр ухаантай л эр хүн юм бол, энэ боломжийг ашиглан яриаг эхлүүлнэ. Чамд дэвтэр байхгүй байвал, цаг асууж болно. Асуунгаа, түүний бугуйн цагийг “Гоё цаг байна шүү. Чамд их зохисон байна.” гээд хэлчихвэл түүнээс цааш яриа өөрөө өрнөнө.

3. Цаг агаарын талаар сэтгэгдлээ хэл
Амжилтын түвшин: 60%
Level of Courage Needed: 10-аас 7
Нартай, бороотой, цастай ямар ч өдөр байсан хамаагүй. Цаг агаарын тухай хэлэх нь ямар ч үед тохиромжтой ярианы сэдэв болдог. Гомдоллож байгаагаар биш, цоглог өөдрөг өнгө аясаар ярих хэрэгтэй. “Гадаа ямар муухай байна аа” гэж хэлвэл тэр чамайг нэг их анзаарахгүй. Харин гадагшаа харангаа бяцхаан санаа алдаж “Ойрд ийм гоё бороо орсонгүй шүү тэ” гэж хэлээд инээмсэглэвэл тэр хариу өгөх болно.

4. Нохойг нь магт!
Амжилтын түвшин: 90%
Шаардагдах зоригийн түвшин: 10-аас 5
Хэрэв чи таалагдсан эрээ нохойтой гэдгийг нь мэдвэл амархан мөртлөө үр дүнтэй ярианы сэдэв олоод авлаа л гэсэн үг. Эрчүүд байгальд болон амьтдад хайртай эмэгтэйг үнэлдэг. Түүний нохойг өхөөрдөж, нэрийг нь асуун эрхлүүл. Чамтай тоглох дуртай байгаа талаар нь хэл. Хэдэн настайг нь асуу. Хэрэв тэр чамайг сонирхож байвал, харилцан яриаг өөр зүг рүү хандуулна.

5. Эгшиглэж байгаа хөгжимний талаар асуу
Амжилтын түвшин: 60%
Шаардагдах зоригийн түвшин:10-аас 7
Хэрэв чиний сууж байгаа кофе шоп, кафед ямар нэг түгээмэл хөгжим эгшиглэж байвал, эсвэл тэр чиний дуртай дууг чихэвчээрээ сонсож байвал нэг хоёр мөр дагаж дуулж байгаад “Энэ гоё дуу шүү” гэж хэлж болно. Ялангуяа тэкэн дээрээ олон зэрэгцсэн сандалтай кафед энэ арга их тохиромжтой.

6. Газрын байршил асуу
Амжилтын түвшин: 70%
Шаардагдах зоригийн түвшин: 10-аас 7
Эрчүүд бол төрөлхийн зааж зааварчлах дуртай хүмүүс. Түүн дээр очоод ойр хавьд байдаг нэг кафе, юм уу пабын байршлыг асуу. Тэр чамд дуртайяа зааж өгөх ба, яаруу ажилгүй байвал чамайг тийш нь хүргэж өгөхөөс ч татгалзахгүй байх. Хүргүүлэх замдаа сонирхолтой яриа өрнүүлж болох ба, хүссэн газраа очихоороо түүний тусын хариуд кофегоор дайлъя гэж хэлж болно. Юу нь тийм ичгүүргүй гэж? Чи зүгээр л түүнд өрөө өгч байна гээд бодчих.

Ганц бие хүмүүс таргалдаггүйн шалтгаан…

$
0
0

8f7ad01d72cd32f8df65f0affdb9d25b

Эрүүл зөв хооллох нь хоол хүнсээ зөв сонгохоос эхлээд зөв цагт, тохирсон хэмжээгээр тэнцвэртэй идэхэд оршдог. Ихэнх залуус ганц бие байгаадаа гутарч хэнтэй ч хамаагүй холбоо тогтоохыг хүсдэг. Тэгвэл ганц бие байх нь нэг талаараа ашигтай. Тухайлбал хостой болсноор  түүндээ маш их цаг хугацаа анхаарал хандуулах шаардлагатай болдог. Яг энэ үед гэр бүл найз нөхдөөсөө хөндийрөх болон хайртай хүндээ цаг зав гаргах гээд дунд нь төвөгтэй байдалд байх тохиолдол бий.

Болзоонд явж хосдоо бэлэг авч өгөх гээд л үерхэл мөнгө хоёр салшгүй холбоотой гэж хэлж болно. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, Валентины өдөр гээд л таны халаасыг хоослох үйл явдлууд ч ар араасаа ундарна даа. Харин та ганц бие байх үедээ илүү бага мөнгө зарцуулах бөгөөд зөвхөн өөртөө л тэр мөнгөө зориулах болно.

Австралийн Куинсланд их сургуулийн эрдэмтэд, судлаачид 15 мянга гаруй хүнээс авсан 10 жилийн нөр их хөдөлмөр шингэсэн судалгаагаа олонд танилцуулах үед дунд нь ийм нэгэн сонирхолтой баримт байжээ. Аз жаргалтай үерхэл харилцаанд байгаа хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол дунджаар 5.8 кг илүү жин нэмдэг байна. Харин ганц бие хүн дунджаар 1.8 кг жин л нэмдэг аж. Та хүнтэй болзож, үерхэж байгаа үедээ өмнө нь хийдэг байсан зүйлсээ аажим аажмаар өөрчилж эхэлнэ. Та заал авах цагаараа хайртай хүнтэйгээ хоолонд ороод явж байж мэднэ.

Эсвэл өмнө нь гүйдэг, сагс тоглодог байсан цагаараа лонх дарс аваад, гэртээ кино угсруулж үзээд хэвтэж байх болно. Таны хайртай хүн хоолны тун өвөрмөц дуршилтай байгаад, та түүнийг харахаар л сайхан хоол хамт идмээр санагдаад байж ч болох юм. Бас уг судалгаагаар үерхэл харилцаанд байгаа хүн ганц бие хүмүүсийг бодвол илүү эрүүл зуршилтай байдаг гэнэ. Тамхи бага татаж, бараг л татахаа болино.

Түргэн хоол идэх нь багасч, байнга дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг байсан цаг ч аажим аажмаар багасна. Мөн Далласын их сургуулийн судалгаагаар жин нэмэгдэх нь хоёр хүний хоорондын хүчтэй дур хүсэлтэй ч холбоотой байдаг гэнэ.

Бүсгүйчүүд ээ хавар, намрын улиралд эрүүл мэндээ илүү анхаар

$
0
0

adf4ae08ab2ca12ac53d9f0d1e39fc58

Хүйтэн сэрүүн уур амьсгал бие организмыг янз янзаар л сорьдог. Бид хаанаас ч юм олон төрлийн вирус “авч”, халдварт өвчин тусдаг нь бие организмаа хэт их дааруулсантай холбоотой. Тэгээд ч “ганган хүүхний үхэл хавар намар” гэж үг бий. Намрын сэрүүн уур амьсгал аль хэдийнээ орчихсон байхад шилэн трико өмсөж, гоёж гангалсан хүүхнүүд хотоор дүүрэн. Нэг үдэш ч болов дур булаам харагдах нь сайхан л даа. Гэхдээ л маргааш орой нь гэхэд таны эрүүл мэндийг “эмэгтэй хүний нүүр царайтай” цистит өвчин заналхийлвэл яана?

Зургаан мянган эрчүүдийн тал нь ядаж нэг удаа цистит өвчний шинж тэмдгийг мэдэрсэн байдаг бол хоёр эмэгтэй тутмын нэг нь уг өвчнөөр өвдсөн байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн шээсний сувгийн өвөрмөц бүтцээс хамаардаг аж. Эмэгтэй хүний шээсний суваг эрэгтэйчүүдийнхээс богино, өргөн, мөн үтрээ, анус хоёрт их ойрхон байрлалтай байдаг. Тийм учраас трихомониаз, гонорея, хламидоз зэрэг бэлгийн замын өвчнүүд заримдаа уретрит, эсвэл цистит өвчнийг үүсгэх магадлалтай байдаг байна. Цистит нь мөөгөнцөр туссанаас болж илрэх ч магадлалтай. Цистит өвчний шинж тэмдгүүд нийтлэг. Тухайлбал, зовиуртайгаар ойр ойрхон бие засах, давсагны хавиар хий дүүрэх, бие засмаар санагдсан ч чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед цистит өвчин хувийн ариун цэврээ сайн сахиагүйгээс илэрч ч болно.

Биеийн эсэргүүцэл ялимгүй муудах ч юм уу, эсвэл даарсны улмаас цистит өвчин ахин илэрдэг. Тиймээс эмчилгээг эмчийн хяналтанд хийх ёстой. Уг өвчин даамжирвал халдвар нь бөөр рүү шилжих тул эртхэн эмчлүүлэх шаардлагатай.

Хэзээ эмчид хандах вэ?
Хэрвээ бие засахад тань давсаг чинэрэн өвдөж, ойр ойрхон шээс хүрээд байвал нэн даруй бөөрний эмчид үзүүлээрэй. Өөрийн дураар эмчилж хэрхэвч болохгүй. Хэрэв шээсний шинжилгээ хангалтгүй гарсан бол эмэгтэйчүүдийн /эрэгтэйчүүдийн/ эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай.

Цистит өвчинг хэрхэн эмчлэх вэ?
Юун түрүүнд шээсний шинжилгээ өгнө. Ингэснээр дотрын эмч ямар эмчилгээ хийхийг тогтооно. Зөв сонгосон эмийн бэлдмэлүүд хурдан эмчилдэг. Гэхдээ европ эмчилгээтэй зэрэгцүүлэн уламжлалт эмчилгээний аргыг давхар хэрэглэх нь зүйтэй. Цангис, аньс жимсний шүүс уувал эерэг нөлөө мэдэгдэхүйц гарна. Мөн мэдээж хоолны дэглэм сахих хэрэгтэй. Хэт халуун ногоотой, шорвог хоол идэж болохгүй. Халуун бүлээн шингэн зүйл ууж, байнга дулаан хувцаслах шаардлагатай. Мөн эмчилгээ хийж байх үедээ бэлгийн хавьтлаас татгалзах хэрэгтэй. Эмчилгээг цогцоор нь хийж чадвал өвчин архаг хэлбэрт шилжихээс өмнө амжиж эдгээж чадна.

Эмчийн үзлэгт хэрхэн бэлдэх вэ?
Эмч өвчний шинж тэмдгүүдийг урьдчилан судлах зорилгоор асуулга авч болно. Мөн өдөрт юу ууж, хэр олон удаа бие зассан талаар асуух вий. Тиймээс эмчийн үзлэгийн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд өөрийгөө урьдчилан бэлдээрэй.
• Таны биед илэрсэн сөрөг шинж тэмдгүүдийг цаасан дээр нэг бүрчлэн бичиж тэмдэглэ. Уг өвчинтэй хамааралгүй юм шиг санагдсан шинж тэмдгийг ч үлдээлгүй бич.
• Хэрэглэж буй бүх аминдэм, эм бэлдмэлийнхээ жагсаалтыг гаргаарай. Ихэнх бэлдмэл нь шээсний сувагт үрэвсэл үүсгэж болзошгүй байдаг. Мөн ямар хэмжээтэй, хэр давтамжтай ууж байгаагаа тэмдэглээрэй.
• Эмчээс асуух асуултуудаа урьдчилан бэлдэж ороорой. Ингэснээр цаг хомс үед хамгийн гол асуултуудаа тавьж амжина.
• Эмчийнхээ зөвлөгөөг бичиж авах дэвтэр, үзэг авахаа мартуузай.
• Эмчийн бүх зөвлөгөөг ойлгосон эсэхээ шалгаарай. Дахин давтаж асуухаас ичих хэрэггүй.

Халдвараас ангижрах
Цистит өвчний гол шалтгаан нь халдвар. Харин халдварыг ихэнх тохиолдолд бүдүүн гэдэсний савханцар нянгууд үүсгэдэг байна. Эдгээр нянгууд бүдүүн гэдсэндээ хэнийг ч зовоолгүй амьдардаг атлаа биеийн дархлаа сулрах юм уу, даарах үед бүдүүн гэдэснээс давсаг руу “нүүдэллэн” очдог аж. Зорьсон газартаа хүрмэгц “оршин тогтнох байраа тохижуулна”. Өөрөөр хэлбэл, үрэвсэл үүсгэх таатай орчинг бүрдүүлдэг байна. Ингэснээр цистит өвчин мэдрэгдэж эхэлдэг аж. Сүүлийн үед эмч нар бүдүүн гэдэсний савханцраас гадна хламид, уреаплазма хэмээх бэлгийн замын хоёр өвчинг циститийн шалтгаан байж магадгүй гэж сэжиглэж буй. Эдгээр нь цөөн тохиолддог ч яг л адилхан хэмжээний асуудал үүсгэдэг гэнэ.

Циститийн эсрэг дайтахдаа юун түрүүнд уг өвчнийг сэдрээгч нянгуудыг устгах хэрэгтэй. Одоогоор хамгийн хурдан бөгөөд найдвартай зэвсэг нь антибиотик гэж үздэг. Уг өвчний анхны шинж тэмдэг илэрмэгц эмчид үзүүлж, өөртөө тохирсон эмийг бичүүлж аваарай. Эмийг эмчийн зааврын дагуу уух хэрэгтэй. Зарим хүн эхний шинж тэмдэг арилмагц эмээ уухаа больчихдог. Гэтэл өвчин анзаарагдахгүй сэдэрч байж болно. Үүнтэй тэмцэлгүй орхих юм бол архаг цистит рүү нэг алхмаар ойртож байна л гэсэн үг. Нэгэнт архаг циститтэй болчихвол тэмцэхэд улам л хэцүү болно. Тэгэхээр, эмчилгээгээ дутуу хаяхгүй, зааврын дагуу бүрэн хийх нь чухал.

Шингэн их уух:
Шээх болгонд өвчний шалтгаан болсон нянгууд хамт гадагшилж байдаг тул шингэн зүйлсийг их хэмжээгээр уух хэрэгтэй. Чадвал цагт 1,5-2 литр шингэнийг уувал нэн сайн. Өөрөөр хэлбэл, хэр их шингэн зүйл ууна, тэр хэмжээгээр нянгууд цөөрнө. Тиймээс бие засахаас төвөгшөөн, шээсээ удаан барьж огтхон ч болохгүй шүү.
Ер нь олон төрлийн шингэн зүйл уусан нь дээр. Гэхдээ жүүс уухаас эргэлзээд байгаа бол буцалсан ус хэзээд зөв сонголт болж чадна. Гаазтай ундаа, цай, кофеноос хэсэг зуур татгалзаарай. Мөн цэвэр ус ч уух хэрэггүй. Эдгээр нь давсагны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Мэдээж, архины төрлийн ямар ч ундыг ууж болохгүй. Харин компот, жимсний ханд, сүүтэй цайг халуун бүлээнээр нь, чихэрлэг багатайгаар хэрэглээрэй. Жүүсний төрлөөс харшил өгдөггүй ногоо, жимснийхийг илүүд үзээрэй. Тухайлбал ногоон алим, лийр, чангаанз, үхрийн нүд, улаан лууван, өргөст хэмхийн жүүс их тустай. Харин улаан лоолийн жүүс хэт их давстай, амт оруулагчтай байх нь элбэг тул сөргөөр нөлөөлөх магадлалтай. Жүүсийг хоол идэхээс 30-40 минутын өмнө хэрэглэх нь тохиромжтой. Үүнээс гадна бөөрний эмчилгээний зориулалттай ургамлын цай ч ууж болно.

Ариун цэврээ сахигтун:
Давсаг чинэрч өвдөх үед бүлээн шүршүүрт орвол зовиур намдана. Гэхдээ усан дор удаан зогсох хэрэггүй. Хэрвээ үрэвсэл зөвхөн давсагт явагдаж байгаа бол бүлээн ваннд хэвтэх нь сайн. Мөн унтахаасаа өмнө 10-15 минутын турш 36-38 градус халуун усанд хөлөө дүрж хэвшээрэй.

Дулаан хувцаслаарай:
Циститийн анхны шинж тэмдэг илэрмэгц дулаан хувцаслах хэрэгтэй. Мөн гадуур явахаа багасга. Хуурай, дулаан байдал “аминд орно”. Давсган дээрээ 20 минутын турш халуун жин тавь. Халуун устай резинэн жин, цахилгаанаар ажилладаг дулаан баригч, 35-38 градус хүртэл халаасан ууттай давс, эсвэл элс ч байж болно. Дундуур нь 20-30 минутын завсарлага авч, үйлдлээ дахин давтаарай. Энэ мэтээр хэдэн цаг халуун жин тавьбал давсаг хавиар дүүрээд байсан хий багасна.

Хоолны дэглэм барь:
Юу л бол юу идэж болно. Гэхдээ ходоодонд муугаар нөлөөлөх хоолонд хориг тавих шаардлагатай. Эдгээрт улаан, хар перец, уксус болон холимог орцтой гурилан бүтээгдэхүүнүүд орно. Өөрөөр хэлбэл, гашуун, хурц, халуун ногоотой болон хэт шорвог хоолноос татгалзах хэрэгтэй. Хоолны дэглэм тань чанасан ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээс бүрдсэн байх ёстой. Архаг циститийн эмчилгээ 6-10 хоног үргэлжлэх бөгөөд 2-3 долоо хоног хоолны дэглэм барьж шингэн зүйл ихээр хэрэглэх шаардлагатай байдаг. Үүнээс гадна сайн унтаж амарч байгаарай.

Сайхан өгзөгтэй “харагдах – 7” арга

$
0
0

8210ad1c0e20a8f2bd73015148f4c3e8

Бүсгүйчүүддээ хэрхэн илүү галбирлаг харагдах, тэр тусмаа өгзөг гуяа яаж илүү сайхан харагдуулах овжин аргуудаас танилцуулъя. Эдгээр бяцхан зөвлөгөө танд үр дүнгээ өгнө гэж итгэж байна.

1. Дотуур хувцсаа зөв сонгох

Сайхан өгзөгтэй харагдах эхний алхам бол дотуур хувцас буюу дотоожоо зөв сонгох явдал. Тэр дундаа бидний “бенз” гэж нэрлэдэг тачаангуй дотоож нь биеийн хэлбэрийг гайхалтай харагдуулахад онцгой хувь нэмэртэй. Ийм төрлийн дотоожны давуу тал нь хувцасны гаднаас мэдэгддэггүй гэдгийг бүсгүйчүүд маань мэдэж байгаа байх. Анх өмсөхөд эвгүй ч гэсэн дадчихсан хойно харин ч биед эвтэйхэн эд биш гэж үү

2. Йогийн өмд

Эрчүүдэд таалагддаг хувцаснуудын нэг нь йогийн өмд. Учир нь йогийн өмд нь бүсгүйчүүдийн өгзөг, гуяны хэлбэрийг засч, дур булаам харагдуулдаг. Тиймээс хааяа олон нийтийн газар ийм хувцас өмсөхөөс бүү татгалзаарай. Нэмж хэлэхэд “Victoria’s secret” брэндийн йогийн өмднүүд хамгийн чанарлаг бөгөөд загварлаг.

3. Биеэ илүү цэгцтэй авч явах

Нэг үгээр хэлэхэд өндөр өсгийтэй гутал нь эмэгтэй хүний биеийн гоо сайхныг хамгийн ихээр тодотгож өгдөг. Өндөр өсгийтэй гутал өмссөн хүн өөрийн эрхгүй өгзгөө чангалж, нуруугаа цэхэлж алхаа гишгээ нь хүртэл цэгцэрч эхэлдэг. Тиймээс эрхэмсэг, гоёмсог байж эрчүүдийн харааг булаахыг хүсвэл өндөр өсгийттэй найзлаарай.

4. Дасгал тогтмол хийх

Өдөр бүр өгзөг, хөл, гуяны дасгал хийвэл та богино хугацаанд итгэмээргүй үр дүнд хүрэх болно. Хэдийгээр таны өгзөгний хэлбэр төрлөхийн дутагдалтай байлаа ч дасгал хөдөлгөөнөөр засч болохгүй асуудал гэж байхгүй.

5. Халаасыг ухаалгаар ашиглах

Өмдний халаас хаана байрлаж байгаа нь өгзөг, ташааны хэлбэрт нөлөө үзүүлдэг. Тиймээс өмд худалдан авахдаа биеийнхээ дутагдлыг далдлах хувцсыг хайх хэрэгтэй. Хэрэв таны өгзөг хавтгай бол ард талдаа том, зузаан халаастай өмд сонгож болно. Харин өргөн таазтай бол халааснаас татгалзах нь зүйтэй.

6. Доод хэсгээ цайвар, тод өнгөөр тодотгох

Өмд, шорт, юбка сонгохдоо энгийн бараан өнгийг бус цайвар тод анхаарал татахуйц өнгүүдийг сонгож байгаарай. Энэ нь таныг илүү өөртөө итгэлтэй харагдуулахаас гадна бие галбирыг тань тодотгож өгөх болно.

7. Биеийн хэлбэр засагч дотуур хувцас өмсөх

Бүсгүйчүүдэд зориулсан, бэлхүүсийг нарийхан харагдуулж, өгзөг өргөх зориулалттай “Spanx” зэрэг брэндийн дотуур хувцаснууд байдаг. Энэ хувцсыг өмсөж заншсанаар та сайхан харагдаад зогсохгүй биеийн хэлбэр аажим аажмаар засрах эерэг нөлөөтэй ажээ.

Таныг хэн бэ гэдгийг хэлж өгдөг дадал зуршлууд

$
0
0

4321e20af8e946357c4e8fc15269bdfb

Та бидний өөрсдөө ч анзааралгүй хийж байдаг үйлдлүүд нь таныг хэн болохыг илэрхийлж байдаг юм. Жишээ нь: Ямар гутал өмсдөг, хоолоо яаж иддэг гэх мэт бидний тэр болгон анзаараад байдаггүй зүйлс нь тухайн хүнийг илэрхийлж байдаг байна. Ингээд таны зан чанарыг илэрхийлж байдаг 12 дадал зуршилыг танилцуулая.

Таныг хэн бэ гэдгийг хэлж өгдөг дадал зуршлууд

1 Нойлын цаасаа хэрхэн тавих

Нойлын цаасаа нойлын цаас тогтоогчинд хэрхэн зөв хийх вэ гэсэн сэдэвтэй маргаан нойлын цаас тогтоогчыг хэрэглэх болсон үеэс л гарч эхэлсэн билээ. Харин мэргэжлийн эмч Гилда Карле (Gilda Carle) энэ зуршлаар тань таныг ямаршуухан хүн бэ гэдгийг мэдэж болно хэмээн батлаж байна. Тэрээр 2000 хүнийг хамруулсан судалгаа явуулсан бөгөөд тэднээс хайр дурлалын тал дээр хэр зэрэг өөртөө итгэлтэй байдгийг 1-10 оноогоор дүгнэжээ. Судалгааны үр дүнд, нойлын цаасаа дээрээс нь доош унжуулан өлгөдөг хүмүүс хайр дурлалын харилцааны хувьд илүү давамгайлсан байр суурьтай байдаг бол эсрэгээрээ доороос унжуулан тавьдаг хүмүүс хүлцэнгүй байдаг гэжээ. Зарим давамгайлсан байр суурьтай хүмүүс бүр олон нийтийн бие засах өрөөний нойлын цаасны байрлалыг хүртэл сольж тавьдаг аж. “Хөгжилтэй байдлаар эхэлсэн энэхүү дадал нь зуршил болж, таныг үнэлэх нэг цэнзүүр болжээ. Ярилцах явцад хөгжилтэй мэт санагдах ч ирээдүйд та хоёрыг тохирох эсэхийг ч мэдэх боломжтой” хэмээжээ.

2 Таны гуталны сонголт

“Зан аашны талаар хийсэн судалгаа” хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн мэдээллээр, өмссөн гутлаар нь хүнийг таниж мэдэж болдог гэнэ шүү. Хүмүүс сайн дураараа өөрийн өмсөж байгаа гуталынхаа зургийг оруулаад зан ааштай холбоотой санал асуулгыг бөглөсөн байна. Харин тэдний гуталны зургийг өөр хүмүүс хараад гуталны эзний талаар юу гэж бодож байгааг нь асуухад нас, цалин, сэтгэлийн зовиурыг нь хүртэл маш тодорхой хэлж байжээ. Ихэвчлэн тав тухтай, хөлд эвтэйхэн гутал өмсдөг хүмүүс сайхан ааштай, богино түрийтэй гутал өмсдөг хүмүүс харин түрэмгий талдаа байдаг бол хөлд эвтэйхэн биш гутал өмсдөг хүмүүс маш тайван хүмүүс гэжээ. Шинэ загварын, гялтганасан гутлыг харин сандруу эсвэл нойтон хамуу шиг зантай хүмүүс ихэвчлэн өмсдөг байна.

3 Алхаж буй байдал

Биеийн жингийн таны ихэнхи хувь урагш төвлөрч, хол хол, том зайтай алхдаг бол та маш үр бүтээлтэй, логик сэтгэлгээ өндөртэй нэгэн хэмээжээ.

Хүмүүс таны энэ чанарыг хүндэлдэг боловч бусдад та хүйтэн хөндий, өрсөлдөгч нэгэн гэж эндүүрэх нь бий.

Харин цээжээ урагш, мөрөө хойш болгоод, толгойгоо өндөрт өргөн явдаг бол та маш хөгжилтэй, өөртөө итгэлтэй, олон нийтийн дунд байхдаа дуртай боловч заримдаа хэтэрхий олны анхааралд байх гээд байдаг нэгэн аж.

Хэрвээ та зөөлөн зөөлөн гишгэж, газар руу ширтэж явдаг бол бүрэг ичимхий, эелдэг нэгэн байх өндөр магадлалтай юм.

“Journal of Interpersonal Violence” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн мэдээллээр, сэтгэцийн өөрчлөлттэй шоронгын хоригдлууд гэмт хэргийнхээ хохирогчыг сонгохдоо хийж буй үйлдэл, алхаа гишгээгээр нь сонгодог байсан гэжээ.

4 Гар барих

“Journal of Personality and Social Psychology” дээрх нийтлэлд хүнтэй гар барихдаа эсрэг хүндээ өөрийгөө таниулах боломж олгодог гэдгийг дурджээ. Судалгаанд оролцсон хүмүүс гар барих үеийн гарын атгалт, температур, хуурай зөөлөн байдал, хүч чадал, хугацаа, арьсны шинж, нүд рүү харж байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй болжээ. Ингэхэд, хүчтэй лав гар барьдаг хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ нээлттэй, эерэг бодолтой хүмүүс байдаг байна. Харин эсрэг төрлийн буюу сул, зөөлөн атгадаг хүмүүс ичимхий бүрэг зан чанартай ажээ.

5 Цахим захидал илгээх соёл

Хэрвээ та хамт ажилладаг хүнийхээ талаар ямар нэг зүйл мэдэхийг хүсэж байвал бичсэн цахим захидлыг нь сайтар шинжээрэй. Сэтгэл зүйч, Доктор Томас Чаморро-Премюзик (Tomas Chamorro-Premuzic) хэлэхдээ: Тухайн хүнийг и-мэйл бичиж буй байдал болоод хувь хүний зан ааш нь хоорондоо холбоо хамааралтай гэжээ. Өөрөөрөө бахархдаг хүмүүс “Би”, “Миний”, “Минийх” гэсэн үгнүүдийг олон давтан хэрэглэх шинжтэй байдаг. Ямар ч үг үсгийн алдаагүй бичдэг хүмүүс бол төгс төгөлдөрийг эрхэмлэгч, анхааралтай, оюуны чадамж өндөртэйг илэрхийлдэг. Харин эсрэгээрээ бол мэдээж IQ-ийн болон боловсролын хувьд доод түвшинд байгаагийн нэгэн илрэл ажээ. Хачирхалтай нь, урт хэмжээтэй захидал нь эрч хүчийг мэдрүүлдэг боловч тодорхой хэмжээний анхаарал хэрэгцээтэй байгааг ч мөн илтгэдэг гэжээ.

6 Сандралын зуршил

Та хумсаа мэрдэг үү? Эсвэл арьсаа зулгаадаг уу? Мэргэжлийн үг хэллэгээр үүнийг “Бие махбодод чиглэсэн давтагдсан зан үйл” гэж нэрлэдэг байна. 2015 онд хийгдсэн судалгаагаар хүмүүсийн зан байдлыг ажиглахын тулд, Тэднийг маш хэцүү, уур бухимдал төрүүлэм нөхцөл байдалд оруулаад бичлэг хийж эхэлжээ. Судалгаагаар, үсээ байнга чихнийхээ ардуур хийдэг, хумсаа мэрдэг хүмүүс үргэлж төгс төгөлдөрт тэмүүлдэг бөгөөд энэхүү үйлдэл нь уйдсан, ядарсан, сэтгэл хангалуун бус байх үедээ ихэвчлэн хийдэг зан үйл нь болохыг мэдэж авчээ. Учир нь тэд юу ч хийхгүй байснаас ямар нэг юм хийх хэрэгтэй мэт санагддагт оршино. Иймэрхүү давтамж бүхий зан үйл нь тэдэнд тайван байдлыг үүсгэдэг байна.

7 Цаг барих

Цаг барих гэдэг хүний эерэг зан аашийн илрэл гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Судалгааны үеэр судлаачид оролцогчдод гэртээ хийж гүйцэтгэх даалгавар өгөөд товлосон цагт лабораторит ирж, бүлэг хүмүүсийн судалгаанд ирэхийг хүссэн байна. Оролцогчдын ирсэн цагт анализ хийснээр, цагаа барьдаг хүмүүс үнэнч шударга, сайхан зантай байсныг тогтоожээ. Харин цагаасаа хамаагүй эрт ирдэг хүмүүс сандруу, яаруу шинжтэй байв. Хоцорсон хүмүүс тайван, хэр баргийн зүйлд санаа зовдоггүй, нэлээд хэнэггүй хүмүүс байжээ.

8 Хоол идэх дуршил

Идэж буй зүйлээрээ биеийн галбираа тодорхойлдог гэдэг бол хэрхэн идэж байгаагаараа зан аашаа тодорхойлох боломжтой юм. Сэтгэл судлаачидын хэлж байгаагаар: Хоолоо удаан иддэг хүмүүс ихэвчлэн ямарваа зүйлийг удирдан зохион байгуулж, амьдралдаа сэтгэл хангалуун байх хандлагатай байдаг. Харин хурдан иддэг хүмүүс амбиц өндөртэй, тэвчээргүй хүмүүс байдаг гэжээ. Мөн хоолоо шилж, голж иддэг хүмүүс айдас хүйдэстэй, сэтгэл зовнисон байдалтай байх тохиолдол олон байжээ. Мөн хэрвээ та хоолоо тавган дээрээ төрөл бүрээр нь ялгаж, тусад нь байлгах дуртай бол ямарваа нэг зүйлийг нарийн, анхааралтай хийдэг хүн хэмээжээ.

9 Юм худалдан авах байдал

Шинэхэн найзаа илүү сайн мэдэхийг хүсвэл хамт дэлгүүр ороорой. Хэд хэдэн удаагийн цуврал судалгаа хийсний үр дүнд судлаачид 2 төрлийн худалдан авагч байдгийг тогтоожоо. Үүнд тэдний зан аашийг тодорхойлох гэж оролдсон байна. Ингээд үр дүнд нь 1-рт тасаг дээрх бүх бараа бүтээгдэхүүнийг судлаж, уншиж үзэж байж авдаг худалдан авагч, 2-рт гарт таарсан зүйлээ аваад шууд л гардаг гэж ерөнхийлөн тогтоожээ. 1-р төрлийн хүн бол амьдрах явцдаа бүх зүйлийг маш сайн бодож, нарийн төлөвлөсний үндсэн дээр шийдвэр гаргадаг байхад харин 2-р төрлийн хүн ерөнхий урсгалаараа амьдардаг нэгэн байдаг байна. Чухам аль нь илүү сайн шинж чанар вэ гэх шийдвэрийг уншигч таны гарт үлдээе.

10 Өөрийнхөө зургийг авах байдал

Таны Инстаграм, Фэйсбүк хаяг тань зөвхөн гадаад бус дотоод зан ааш, төлөв байдлыг илэрхийлж байдаг гэдгийг та мэдэх үү? 2015 онд Сингапурын “Наняанг” технологийн их сургуулийн судлаачид Хятадын цахим сүлжээний хуудсуудад нийтлэгдсэн нийт 123 мянган зургийг судалжээ. Ингээд хүн бүрээр судалгаа бөглүүлэн үр дүнг нэгтгэхэд эелдэг сайхан ааштай хүмүүс ихэвчлэн доод өнцгөөс зургаа авдаг гэжээ. Тэгвэл байнга инээмсэглэсэн, инээсэн байдлаар зургаа авдаг хүмүүс шинэ зүйлд үргэлж бэлэн байдаг. Харин уруулаа цорвойлгосон хүмүүс ихэвчлэн сэтгэл санааны хувьд бага зэрэг урвуу дорой байгаагийн шинж гэсэн байна.

11 Бичгийн хэлбэр

Аристотелийн үеэс л графологи буюу бичгийн хэлбэрийг хувь хүний шинж төлөвтэй холбон үздэг шинжлэх ухаан хөгжсөөр ирсэн билээ. Тэгвэл графологич Кати МкНайт (Kathi McKnight) “businessinsider.com”-т нийтлэгдсэн мэдээлэлдээ мэргэжлийн бичгийн хэлбэр шинждэг хүмүүс таны гараараа бичсэн ганцхан зурааснаас 5000 орчим зан төлөв, байдлыг хэлж чадна гэжээ. Жишээ нь: Том том үсэгтэй бичдэг хүмүүс олны дунд ялангуяа олны анхаарлын төвд байх дуртай, харин жижиг бичдэг хүмүүс өөртөө анхаарлаа хандуулдаг, нарийн зүйл дээр ч төвлөрч чаддаг нэгэн аж. Таны бичгийн хэв баруун тийш налуу бол та нөхөрсөг, түргэн зантай, зүүн тийш налуу бол хянамгай, хувь хүн талруугаа шинжтэй нэгэн хэмээжээ. Харин яг эгц дээш бол бүх зүйлийг логик ухаанаар боддог, прагматик нэгэн юм. Мөн үзгээ чанга дардаг бол сэтгэл хөдлөл ихтэй, хариу үйлдэл хурдан нэгэн. Эсрэгээрээ бол харьцахад амар хялбар, нэг газраас нөгөөд шилжихдээ сайн гэжээ.

12 Цүнхээ барих

Ямар цүнх үүрэх вэ гэдгээ л боддог болохоос яаж үүрэх вэ гэж бид нэг ч удаа боддоггүй шүү дээ. Гэтэл энэхүү бодолгүй үйлдэл нь бидний дотоод сэтгэлийн илэрхийлэл болж байдаг байна. Биеийн хэлний мэргэжилтэн хэлэхдээ: Цүнхээ тохой орчимдоо унжуулан үүрдэг бол энэ нь таныг өөртөө болон нийгэмд эзлэх байр сууриндаа их анхаарал хандуулдагийн илрэл юм. Хэрвээ ихэвчлэн мөрөө давуулан биеийнхээ хажууд цүнхээ үүрдэг бол та хамгаалалт, хялбар байдлыг илүүд үздэг нэгэн. Харин үүргэвч үүрдэг хүмүүс бол биеэ даасан бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст анхаарал халамж тавихдаа сайн. Мөн цүнхээ гартаа бариад явах дуртай хүмүүс ихэвчлэн нарийн журамтай, эмх цэгцтэй нэгэн байдаг гэжээ.


Зүрхэнд хамгийн тустай ШИЛДЭГ 10 хүнс

$
0
0
1

Спаржа (asparagus, хэрээн нүд)

Artichoke-ийн төрлийн энэ ногоог хүмүүс эмийн ургамал хэлбэрээр ашиглаж ирсэн ч сүүлийн жилүүдэд хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Цусан дахь сахарын хэмжээг дээд зэргээр тогтворжуулахаас гадна цусны даралт буулгаж, судас нарийсах өвчнөөс хамгаална. К витаминаар баялаг учир цусны бүлэгнэлтийг хэвийн байлгаж, хор гадагшлуулах үйлчилгээтэй ажээ.

Artichoke-ийн төрлийн энэ ногоог хүмүүс эмийн ургамал хэлбэрээр ашиглаж ирсэн ч сүүлийн жилүүдэд хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Цусан дахь сахарын хэмжээг дээд зэргээр тогтворжуулахаас гадна цусны даралт буулгаж, судас нарийсах өвчнөөс хамгаална. К витаминаар баялаг учир цусны бүлэгнэлтийг хэвийн байлгаж, хор гадагшлуулах үйлчилгээтэй ажээ.

2

Авокадо

Энэ ногоо нь загасны махнаас илүү Омега-3 аар баялаг атлаа тослог багатай учир хүний цусан дахь холестериний хэмжээг тэнцвэржүүлдэг. Хүнсний ногооны төрөлд ордог боловч одоо ч жимс гэж нэрлэгдсэн хэвээрээ байгаа авокадод хүний биед хэрэггүй зүйл нэг ч байдаггүй. Артерийн судасны хананд наалдсан хорт бодисыг саармагжуулж, гадагшлуулах ба элэг эрүүлжүүлэхэд хамгийн тохиромжтой ногоо юм.

Энэ ногоо нь загасны махнаас илүү Омега-3 аар баялаг атлаа тослог багатай учир хүний цусан дахь холестериний хэмжээг тэнцвэржүүлдэг. Хүнсний ногооны төрөлд ордог боловч одоо ч жимс гэж нэрлэгдсэн хэвээрээ байгаа авокадод хүний биед хэрэггүй зүйл нэг ч байдаггүй. Артерийн судасны хананд наалдсан хорт бодисыг саармагжуулж, гадагшлуулах ба элэг эрүүлжүүлэхэд хамгийн тохиромжтой ногоо юм.

3

Цэцэгт байцаа (брокколи)

К амин дэмээр баялгаас гадна үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй каемпферол хэмээх бодис агуулдаг учраас бүх төрлийн үрэвслийг дарах шидтэй ногоо гэгддэг. Д амин дэмийн шаардлагатай хэрэглээг дангаараа хангадаг ба лютейн хэмээх бодис нь артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад тусалдаг.

К амин дэмээр баялгаас гадна үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй каемпферол хэмээх бодис агуулдаг учраас бүх төрлийн үрэвслийг дарах шидтэй ногоо гэгддэг. Д амин дэмийн шаардлагатай хэрэглээг дангаараа хангадаг ба лютейн хэмээх бодис нь артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад тусалдаг.

4

Куркумa (tumeric)

Цагаан гаатай нэг төрлийн ургамал ч халуун ногооны шинж чанар нь илүү байдаг. Үүнийг хоолоо амтлах зорилгоор байнга хэрэглэж байгаарай .Ингэснээр та артерийн судасны хана гэмтэх асуудалтай хэзээ ч тулгарахгүй.

Цагаан гаатай нэг төрлийн ургамал ч халуун ногооны шинж чанар нь илүү байдаг. Үүнийг хоолоо амтлах зорилгоор байнга хэрэглэж байгаарай .Ингэснээр та артерийн судасны хана гэмтэх асуудалтай хэзээ ч тулгарахгүй.

5

Анар

Эмч нар цус багадалттай хүмүүсийг анар жимс  хэрэглэхийг зөвлөдөг. Анарт байдаг ашигтай бодисууд нь судасны ханыг уян хатан байлгахад нөлөөлдөг. Түүнчлэн цусны эргэлтийг сайжруулж залуужуулах үйлчилгээтэй юм.

Эмч нар цус багадалттай хүмүүсийг анар жимс  хэрэглэхийг зөвлөдөг. Анарт байдаг ашигтай бодисууд нь судасны ханыг уян хатан байлгахад нөлөөлдөг. Түүнчлэн цусны эргэлтийг сайжруулж залуужуулах үйлчилгээтэй юм.

6

Илжгэн чих

”Хор саармагжуулагч” л гэсэн үг, артерийн судасны жинхэнэ “хогийн шүүр” юм. Мөн илжгэн чих жимс гэдэс дотор, элэгний үйл ажиллагааг тогтворжуулж, нүдний хараа сайжруулан арьсны өнгө засдаг тустайн дээр хорт хавдрыг зогсоох үйлчилгээтэй.Хорт хавдрын ямар ч үе шатны үрэвслийг даамжруулахгүй зогсоох бета-каротиноор маш баялаг, мэдээж бета-каротин хор тайлах гайхалтай үйлчилгээтэй учир хүний бие организмын үйл ажиллагааны эмгэгийг засан эмчилдэг.

”Хор саармагжуулагч” л гэсэн үг, артерийн судасны жинхэнэ “хогийн шүүр” юм. Мөн илжгэн чих жимс гэдэс дотор, элэгний үйл ажиллагааг тогтворжуулж, нүдний хараа сайжруулан арьсны өнгө засдаг тустайн дээр хорт хавдрыг зогсоох үйлчилгээтэй.
Хорт хавдрын ямар ч үе шатны үрэвслийг даамжруулахгүй зогсоох бета-каротиноор маш баялаг, мэдээж бета-каротин хор тайлах гайхалтай үйлчилгээтэй учир хүний бие организмын үйл ажиллагааны эмгэгийг засан эмчилдэг.

7

Ногоон цай

Өдөрт нэг аяга ногоон цай уухад судасны бөглөрөл өвчнийг насан туршдаа мартана. Мөн антиоксидант ихээр агуулсан учраас дархлааг дэмждэг. Тамхи татах үед хүний биед үзүүлдэг хортой нөлөөг багасгаж утаа угаар, химийн бодис зэргийн хорыг артерийн судасны хананаас хөөн зайлуулдаг байна.

Өдөрт нэг аяга ногоон цай уухад судасны бөглөрөл өвчнийг насан туршдаа мартана. Мөн антиоксидант ихээр агуулсан учраас дархлааг дэмждэг. Тамхи татах үед хүний биед үзүүлдэг хортой нөлөөг багасгаж утаа угаар, химийн бодис зэргийн хорыг артерийн судасны хананаас хөөн зайлуулдаг байна.

8

Корица (cinnamon)

Корица нь бие мах бодийг ерөнхийд нь цэвэрлэхээс гадна цусан дахь чихрийн агууламжийг багасгана. Цусан дахь чихрийн хэмжээг бууруулснаараа өөхний хуримтлалыг задалдаг. Тиймээс зүрх, элэг, цөс зэрэг эрхтэнд ачаалал бага очдог байна.

Корица нь бие мах бодийг ерөнхийд нь цэвэрлэхээс гадна цусан дахь чихрийн агууламжийг багасгана. Цусан дахь чихрийн хэмжээг бууруулснаараа өөхний хуримтлалыг задалдаг. Тиймээс зүрх, элэг, цөс зэрэг эрхтэнд ачаалал бага очдог байна.

9

Спирулина (мушгиа замаг)

Спирулинаг хэрэглэх үед биеийн байдал, энерги мэдэгдэхүйц нэмэгддэг. Биед шаардагдах шимт бодисуудаар хангаж, биеийг цэвэрлэж, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна ханиад, хомхой, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчин үүсгэгч вирусууд болон бүх төрлийн хавдар үүсэхээс урьдчилансэргийлэх хамгаалалтыг бий болгодог.В12,бусад В аминдэмүүд, Д, К, Е аминдэм, кальци, хром, зэс, иод, магни, фосфор, кали, селин, мөн цайр зэрэг мах олон амин дэмийг агуулдаг бөгөөд биеийн дотоод хүчил, шүлтийн орчинг тэнцвэржүүлж цусны эргэлтэд маш сайн нөлөө үзүүлдэг.

Спирулинаг хэрэглэх үед биеийн байдал, энерги мэдэгдэхүйц нэмэгддэг. Биед шаардагдах шимт бодисуудаар хангаж, биеийг цэвэрлэж, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна ханиад, хомхой, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчин үүсгэгч вирусууд болон бүх төрлийн хавдар үүсэхээс урьдчилансэргийлэх хамгаалалтыг бий болгодог.
В12,бусад В аминдэмүүд, Д, К, Е аминдэм, кальци, хром, зэс, иод, магни, фосфор, кали, селин, мөн цайр зэрэг мах олон амин дэмийг агуулдаг бөгөөд биеийн дотоод хүчил, шүлтийн орчинг тэнцвэржүүлж цусны эргэлтэд маш сайн нөлөө үзүүлдэг.

10

Цангис жимс

Энэ жимсийг байнга хүнсэндээ хэрэглэж, шүүсийг нь ууж заншвал “зүрхний дутагдал” хэмээх өвчнийг ор тас мартаж, бөөрний өвчнөөр хэзээ ч шаналахгүй. Учир нь цангис химийн гаралтай эм хэрэглэх үед ямар ч дагалдах нөлөө үзүүлэхгүйгээр өвчнийг эмчилдгээс гадна хоргүйжүүлэх чадвар нь гэмтсэн эд эсийг сэргээж хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ажээ.

Энэ жимсийг байнга хүнсэндээ хэрэглэж, шүүсийг нь ууж заншвал “зүрхний дутагдал” хэмээх өвчнийг ор тас мартаж, бөөрний өвчнөөр хэзээ ч шаналахгүй. Учир нь цангис химийн гаралтай эм хэрэглэх үед ямар ч дагалдах нөлөө үзүүлэхгүйгээр өвчнийг эмчилдгээс гадна хоргүйжүүлэх чадвар нь гэмтсэн эд эсийг сэргээж хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ажээ.

Чинээлэг хүмүүсийн талаарх 5 цуурхал

$
0
0

6fa8d7bebd1c5a8c29e8d1a946a1066c

Та чинээлэг хүмүүсийн талаар ямар ойлголттой явдаг вэ? Магадгүй тэднийг бодох санах юмгүй, өө сэвгүй цэвэр цэмцгэр амьдралтай гэж боддог байх. Гэвч үнэндээ хүн л бол хүн. Хөрөнгө чинээ, үзэл бодлоороо ялгаатай ч бидэнд тулгардаг асуудал яг ижилхэн гэдгийг дараах 6 цуурхлаас харж болно.

Мөнгө ер нь өөрөө тогтворгүй, тасралтгүй хөдөлгөөнд оршихоор бүтээгдсэн зүйл гэдгийг бид мэднэ. Мөнгө нэгээс нөгөөд үргэлж шилжиж, хувирч байдаг. Хүсвэл түүнийг үрээд дуусгачихад ядаад байх юмгүй. Яг үүний адилаар зөвхөн мөнгө, эд хөрөнгө дагасан сэтгэл ч бас мөнгөтэйгөө адилхан амархан хувирч, өөрчлөгддөг. Харин хэзээ ч өмчилж, нэгээс нөгөө хүнд шилжүүлж, дураараа “үрэн таран хийж” болохгүй зүйл бол чин үнэн сэтгэл, мэдрэмж юм.

1. Баячууд аз жаргалыг худалдаж авч чадна
Ер нь мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болдог болов уу? Тансаг орд харш, чамин эдлэл хэрэглэл энэ бүхэн хүний төрөлх мөн чанар мөн үү? Мөнгөөр түрхэн зуурын аз жаргалыг худалдаж авч болох ч үүрд мэдрэх жаргалыг “мөнгө” нэртэй цаасаар авч чадахгүй. Чинээлэг хүмүүс хэдий их мөнгөтэй ч гэсэн тэд жинхэнэ аз жаргалыг ямар ч үнээр худалдаж авч чаддаггүй. Бид бүгд л ижилхэн нэг зүрхтэй, гуньж баярладаг сэтгэлтэй. Аз жаргал гэх тэр сэтгэлийн цэнгэлийг хичнээн чинээлэг байгаад ч худалдаж авч болохгүй. Хүмүүс мөнгөтэй болоод, тэр мөнгөөрөө шүүгээ дүүрэн хувцас, гоё машин авчихвал “Болоод л явчихна даа” гэж боддог. Гэтэл эд хөрөнгөнөөс хүн ямар амархан уйддаг билээ?

2. Баячууд л сайхан бүхнийг хэрэглэдэг
Яг үнэндээ баян чинээлэг хүмүүст үнэтэй зүйлийг хэт их мөрөөдөж худалдаж авах хүсэл эрмэлзэл тийм ч их байдаггүй. Тэд 6 жил унасан машинаа өнөөдөр ч гэсэн унаж чадна. 4 жил барьсан iPhone-оо солихгүй байж чадна. Урьд нь хэрэглэдэг байсан, дасал болсон бүхнээ тэр бүрчлэн шинэчлээд байдаггүй. Харин мөнгөгүй хэрнээ баян амьдралыг мөрөөдөгчид үнэтэй гар утас, үнэтэй хэрэглээг бишрэн шүтэж ямар ч аргаар хамаагүй тэдгээрийг эдэлж хэрэглэхийг хүсдэг. Дээрээ тоотой цаасыг хэрэглээ биш, “бүхнийг чадагч шидтэн” мэтээр хардаг хүн мөнгөнд захирагддаг.

3. Баячууд ямар ч өргүй
Бүсгүй чамд хүмүүст баян харагддаг хүмүүсийн нууцаас дэлгэе. Тэдний ихэнх нь өр тавьж, зээлэнд хамрагдаж өнөөгийн харагдах байдлаа бий болгосон гэвэл чи итгэх үү? Бидний нүдэнд баян харагддаг хүмүүс ихэнхдээ лизингдэж, байдгаа барьцаалан байж үнэтэй байшин, машин худалдаж авсан байдаг. Тэд бол зөвхөн баян харагдсанаараа бусдаас дээгүүр түвшинд очно гэж бат итгэдэг хүмүүс юм. Олон жилийн хөдөлмөрөөрөө баяжсан хүмүүс харин ч бусдаас их энгийн амьдрахыг илүүд үздэг.

4. Баячуудын амьдралд ямар ч асуудал гардаггүй
Хүн бүрт их бага хэмжээгээр өдөр бүр асуудал тулгардаг. Баян болсны дараа зарим асуудал шийдэгддэг ч, түүнээс хүнд хэцүү, ухаан шаардсан асуудлууд нэмэгдэж гарч ирдэг. Мэдээж саад бэрхшээлийг даван туулж, тэвчээрийн үнэ цэнийг ойлгон байж эд хөрөнгийг хуримтлуулж түүнийхээ үр шимийг хүртэж байгаа ухаалаг хүмүүст дараа нь тулгарах асуудал ч тийм ч хүнд хэцүү биш санагдах болно. Ямар азаар биднийг бэлтгэлгүй байхад бөөн мөнгө ороод ирчихсэнгүй вэ?

5.Баячуудад л зугаатай амьдрах боломж нээлттэй
Баян л болчихвол дэлхийгээр хэрэн хэсэж, хэдэн ч өдөр хамаагүй дэлгүүр хэсэж, тансаг ордондоо өдөр бүр үдэшлэг зохиомоор байгаа биз? Бидний хүсдэг эдгээр зүйлсийг өдөр бүр хийдэг хүмүүст ч энэ бүхэн сайхан санагддаггүй. Ялангуяа өөрийн хүч хөдөлмөрөөр хөрөнгөжөөгүй хүмүүст амьдралаас авах таашаал хомсхон байдаг. Тэдэнд хорвоогийн хамгийн сайхан зүйл ч гэсэн энгийн л зүйл шиг санагдаж, үл тоомсорлодог. Гунигтай юм шүү. Ямар азаар бид гараа сунгасан болгоноо авч чаддаггүй юм бэ? Үүний ачаар л бидэнд үзэж харах, тэмүүлэх, төсөөлөх зүйл тоо томшгүй олон үлдсэн байна.

Баяжихыг буруу гэж ойлгуулах гэсэн юм биш шүү. Харин баян л болчихвол чамд байгаа бүх асуудал шийдэгдэнэ гэж эндүүрдэг бүсгүйчүүдлийн бодлыг залруулах гэсэн юм. Хэрвээ чи өнөөдөр мөнгөгүйгээр сэтгэл хангалуун байж чадахгүй бол, мөнгөтэй болсон ч ямар нэг зүйл үргэлж дутуу юм шиг санагдах болно. Сэтгэлдээ үргэлж баян байдаг хүнийг баялаг өөрөө дагаад л хүрээд ирдэг. Бидний хүсдэг, дурладаг зүйлс агаар нэгэн бөгөөд бидний амьдралын үнэ цэнэ ч эцэстээ нэг болж хувирдаг. Тиймээс баян чинээлэг хүмүүст атаархаж, ундууцаж суух бус өөр өөрийнхөө хүчирхэг зэвсэг болох авъяас чадвараа хөгжүүлж зуурдын өнгөнд бус үүрдийн жаргалд умбаарай.

Долоо хоногт 4-6 кг хасах байцаатай шөлний дэглэм

$
0
0

7eeea08075a8034f2e571228ea1e95ca

Бүсгүйчүүдийн маань биеийн жиндээ хамгийн их анхаардаг баяр хаяанд иржээ. Иймээс бүсгүй та шинэ жилээс өмнө жингээ хасч, даашинзандаа багтдаг болохыг битүүхэндээ хүсч байгаа бол 1 долоо хоногт 3-4 кг хасах дэглэмийг туршаад үзээрэй.

Орц:

  • 6 ш ногоон сонгино
  • 2 ш ногоон чинжүү
  • 1 ш улаан лооль, үрсэн
  • 1 багц celery
  • тал байцаа
  • 1 дөрвөлжин тахианы эсвэл үхрийн бульон
  • 2 л ус
  • давс, хар перц, сармис, яншуй

Бэлтгэх :

Бүх орцоо жижиглэн хэрчээд ус бульоны хамтаар дунд зэргийн хэмжээтэй саванд хийж буцалгана. 10 минут ширүүн гал дээр тавиж буцалгаад галаа багасган 30 минут буцалгана.

Дэглэмийн 1 дэхь өдөр

Үд: хүссэн хэмжээндээ жимс (гадил, амтатгуа, шийгуа хориотой), байцааны шөл

Дэглэмийн 2 дахь өдөр

Хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, байцааны шөл

Дэглэмийн 3 дахь өдөр

Хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, жимс, байцааны шөл

Дэглэмийн 4 дэхь өдөр

Хамгийн ихдээ 4 гадил, тослоггүй (ослог багатай) сүү, байцааны шөл

Дэглэмийн 5 дахь өдөр

1 порц (250 хүртэл гр) шарсан мах, 1 ш улаан лооль, хамгийн багадаа 6 стакан ус, байцааны шөл

Дэглэмийн 6 дахь өдөр

Хүссэн хэмжээний шарсан мах, ногоо, байцааны шөл

Дэглэмийн 7 дахь өдөр

Нэг порц давсгүй, тосгүй агшаасан будаа, жимсний шүүс, байцааны шөл

Богино хугацаанд тураадаг энэхүү дэглэмийг долоогоос илүү хоногоор хэрэгжүүлэх нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг анхаарах хэрэгтэй. Дэглэмийн туршид архи, дарс, талх, газтай ундаа зэргийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. Дэглэмийг яс мөрдсөн тохиолдолд долоо хоногт 7 хүртэл кг турж хүссэн жиндээ хүрэх боломжтой юм. 3-5 кг-с илүү турахыг хүсвэл мөн дэглэмийг давталт хоорондоо 2 долоо хоногийн завсарлагаа авахыг зөвлөдөг байна.

Санаагаа чилээх хэрэггүй 13 зүйл

$
0
0

b6188dfd43d9e5a35b2479cfefa13700

Амьдралынхаа бүхий л хугацааг сайн сайхан зүйлийг мэдэрч өнгөрүүлэхдээ зарцуулснаар нь хүмүүсийг шагнадаг бол хичнээн сайхан бэ? Тэгвэл хүмүүс амьдралаас аль болох сайхан бүхнийг харж бодохыг хичээх болно.

Хорвоогоор дүүрэн гэрэл гэгээтэй сайхан зүйл олон байхад бид юуны түрүүнд мууг нь түрүүлж харчихаад байдаг гэмтэй. Энэ юутай холбоотой юм бол? Айдас! Ямар нэг зүйлийг буруу хийчих болов уу, яах бол гэсэн айдсаасаа болоод давуу талыг биш эрсдэлүүдийг түрүүлж хараад байдаг. Тэгж санаа зовсоноор эцсийн дүндээ ямар нэг үр дүнд хүрдэггүй. Тиймээс заримдаа зүгээр л бүхнийг өөдрөгөөр харж, хэрэггүй зүйлд санаагаа зовоохоо болих нь хамгийн зөв арга байдаг.

1. Чамайг доош хийж байгаа хүн-Хэн нэгэн чамайг доош хийхийг оролдох үед зүгээр л тоохгүй өнгөрөө. Сонсох ч хэрэггүй. Түүний оронд илүү ухаалаг хүмүүстэй цагийг сайхан өнгөрөө. Хэн нэгэн чамайг муугаар хэлсний төлөө өөрийнхөө сэтгэлийг зовоох хэрэггүй, чи өөрийнхөө тухай юу гэж бодож байгаа нь л хамгийн чухал.

2. Ажлын нөхцөл- Энэ ч муу, тэр ч муу гэж хэдэн ажлын дунд үсчээд хэрэггүй. Өөрт тохирох, хүсэж буй ажлаа л хий. Эс тэгвэл юунд ч хүрч амжаагүй байхад чинь нэг мэдэхэд л цаг хугацаа харвасан сум шиг өнгөрах болно. Тиймээс ажилдаа дуртай бай. Их ажилтай байна гэж хэзээ ч бүү гомдолло.

3. Сөрөг бодлууд- Бидний толгойд буй сөрөг бүхэн үйл хөдлөлд нөлөөлдөг. Тиймээс эхлээд өөрийнхөө бодлуудыг сонсооод үзээрэй. Хэрвээ чамаас сөрөг бодлууд “сонсогдож” байвал яг одооноос эхэлж үүнийгээ болих хэрэгтэй. Амьдрал дэндүү богинохон тул хасах цэнэгтэй юм бодох зав чамд байхгүй.

4. Хэрэгцээгүй харилцаа холбоо- Шууд утгаараа. Чамд хэрэггүй хүмүүстэй харицах зав байхгүй гэсэн үг. Түм буман танилууд дундаас чамайг саар тийш уруу татдаг, хайран цаг хугацааг дэмий үрдэг хүмүүстэй байж амьдралынхаа үнэт мөчүүдээс хороох хэрэггүй.

5. Эмх замбараагүй орчин- Үүнийг та дуу аялангаа л янзалчихад хангалттай. Яаж янзална аа гэж бодож санаа зовох хэрэггүй. Эмх замбараагүй гэр орон, ажлын ширээндээ санаа зовж цагаа дэмий барахын оронд шинэ ажлын төслийнхөө талаар бодонгоо тэр ажлыг амжуулахад болно.

6. Өөрийн хожимдол- 30 минутын өмнө л эрт босчихвол дараа нь хоцорсныхоо төлөө санаа зовних шаардлагагүй болно. Чамд хожигдсоноо бодож суух дэмий цаг байхгүй гэдгийг санаарай.

7. Өвчин зовлондоо- Чиний эрүүл мэнд бол чиний амьдрал. Өвчнийхөө тухай бодоод л суухын оронд шаардлагатай бүх арга хэмжээг тэр дор нь авч эхлэ. Зөв хоолло, дасгал хөдөлгөөн хий. Өвдсөн хойноо шаналж суух цаг чамд байхгүй.

8. Ид шидийн өөрчлөлт хэзээ ирэхэд- Амьдрал өөрөө тэр чигтээ өөрчлөлт юм. Өдөр бүр тантай юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Өдөр бүрийг шинээр эхэлж, өдөр бүрийг шинээр төгсгө. Сэтгэл хөдлөлийн сайхан бүхнийг амьдралаас мэдэр. Түүнд хангалттай их нөөц байгаа. Энэ бүхнийг чи өөрөө өөрчлөх чадалтай. Хаа нэгтэйгээс хэн нэгэн шидтэн гарч ирэхийг хүлээж сэтгээл зовоох хэрэггүй.

9. Сайхан харагдахгүй байгаадаа- Сайхан харагдана гэдэг зөвхөн харааны мэдрэмж. Жинхэнэ сайхан дүр төрх зүрхэнд л мэдрэгддэг. Өөрийгөө хар даа. Чи аль хэдийн үзэсгэлэнтэй болчихсон байна

10. Хангалттай унтаж чадаагүйдээ- Нойрыг “мэрж” бардаг. Өнөөдөр тухтай унтаж чадаагүй ч маргааш гэж өдөр байгааг сана.

11. Аливаа зүйлийг ахин дахин давтаж хийж байгаадаа- Учир нь амьдрал бол туршилтын үр дүн. Тиймээс шинээр ихийг сэтгэ, олон дахин давтаж хий. Нэг зүйлийг хэтэрхий олон дахин хийж байна гэж хэзээ ч бүү санаа зовни. Нэг л өдөр чи түүнийг гартаа төгс оруулчихсан байх болно.

12. Шунал хүсэлдээ- Хэн нэгэнд байгаа илүү зүйлд бүү атаарх, бүү шуналт. Яг одоо чамд байхгүй байгаа тэр зүйл яг одоо чамд хэрэгцээтэй биш ээ гэсэн үг. Хэрэгцээнээсээ давсан хэрэглээг бид тэртээ тэргүй хангалттай хэрэглэдэг. Яг үнэндээ чиний хураасан хөрөнгө яг наалддаг цаас шиг нэг л өдөр хаа нэгэн газар наалдаад л хэрэгцээгүй болсон хойноо наалдаас нь салж унадаг.

13. Цаг агаарын таагүй байдалд- Өнөөдөр хэдий хүйтэн байсан ч чи түүний төлөө санаа зовлоо гээд ямар ч өөрчлөлт гарахгүй. Тиймээс гомдоллох хэрэггүй. Харин ч хайртай зузаан цамцаа өмсөх боломж олдож байгаад таларх.

Аливаа зүйл харах өнцгөөс ихээхэн хамаардаг. Хорвоо дээр хар бараан зүйл олон байгаа. Гэхдээ сүүдэр болгон нарны тусгалын нөгөө тал байдаг гэдгийг сана. Нүдээ гэгээлэг зүйлийг харахад “зориулдаг” болчихвол яг тийм зүйлийг л олж харахыг хичээдэг болно. Тиймээс хүртээлгүй зүйлдээ санаа зовохоо больж яг одооноос гэгээлгэ зүйлд нүд, сэтгэлээ зориулаарай.

Виктория Бэкхэмийн залуу харагддаг нууц юу вэ

$
0
0

 

Өдгөө 43 настай Виктория Бэкхэм – өөртөө арчаатай шаргуу хөдөлмөрч эмэгтэйчүүдийн бодит жишээ юм. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй хэдий ч олон залуу охидуудаас илүү толиотой харагддаг нь нууц биш юм. Виктория Бэкхэм өнгөрсөн 20 жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй байна. Энэ нь түүний гентэй холбоотой юу эсвэл зүгээр л азтай нэгэн гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш юм. Виктория Бекхэм нэгэн удаа өгсөн ярилцлагандаа өөрийн залуу сайхан харагддагийн нууц бол зөв зохистой хооллолт, спортыг хослуулах арга хэмээсэн байдаг. Энэ удаад бид түүний залуу сайхан төрх, гоолиг биеийн нууцуудаас хүргэж байна.

Тэрээр хэлэхдээ: “Би ихэвчлэн 05:30 цагт босоод биеийн тамирын дасгал сургуульд явдаг. Тэнд би хагас цагаас хоёр цаг зарцуулж, дараа нь хүүхдүүдтэйгээ уулздаг. ” Өдөр бүр хийдэг хамгийн чухал дасгалууд нь өдрийн турш 200 удаа давтан хийдэг. Хэрэв танд байнгын дасгал хөдөлгөөн хийх нь хэцүү байвал дор хаяж 1.5 сар хийх хэрэгтэй. Дараа нь та нар тэрхүү дасгал сургалтгүйгээр амьдарч чадахгүй болно” хэмээжээ. Мэдээжийн хэрэг, төгс хоолны дэглэмийг олоход хэцүү ч дизайнер үүнийг хийж чаджээ. Тэрбээр өдөрт 4 удаа хооллодог. Хооллолтын гол зүйлийн нэг нь 250 граммаас илүүгүй хэмжээтэй, элсэн чихэр, давс, тосгүй хоол хэрэглэдэг байна.

Бекхэм хоолны дэглэмийн хувьд энгийн дүрмийг мөрддөг. Хүнсний гол бүтээгдэхүүн нь загас, хүнсний ногоо, жимс жимсгэнэ. Гэхдээ түүний бодисын солилцоог сайжруулах хамгийн том туслагч нь алимны цуу юм. Өглөө бүр өлөн дээрээ алимны цуу 2 халбагыг уудаг гэнэ. Энэ нь арьсыг цэвэр байлгахад тусалдаг гол хоолны дэглэм юм. Виктория нь мөн түүний гэр бүлийнхэн ногоон хоол идэх дуртай. Мөн түүний зоог үргэлж хөнгөн (ногооны салат, талх нарийн боов, алим) юм.

Жин барих гол нууц нь алимны цуу

Гэсэн хэдий ч жин хасахын тулд алимны цуу уухыг яарах хэрэггүй. Эхлэхийн тулд бид ашиглах үндсэн дүрмүүдтэй танилцахыг зөвлөж байна.

Алимны цуу нь байгалийн гаралтай байх ёстой. Дэлгүүрт зарагддаг зарим хувилбар нь байгалийн гаралтай алимны хүчлийн агууламжаас өөр учир жин хаяхад нөлөө үзүүлэхгүй. Та хоол идэхээс 30 минутын өмнө алимны цуу уух хэрэгтэй. Хоолны дараа, 1.5-2 цаг, уух нь тохиромжтой бөгөөд энэ нь хоолны шингэцийг сайжруулах үйл явцыг түргэсгэж өгнө.

Шингэрүүлсэн хэлбэрээр цуу уух: тасалгааны температурт 250-300 мл усанд 2 цайны халбага алимны цуу хийж өгнө.

 

Хориглох заалт: Циститний цочмог хэлбэр бүхий бүх хүмүүст алимны цууны цуу хэрэглэх нь эсрэг заалттай байдаг. Мөн нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвдсөн хүмүүст бас хориг тавьдаг. Энэ нь зөвхөн өвчнийг улам хүндрүүлж болно. Мөн энэ дэглэмийг хэрэглэхээсээ өмнө эмчид хандах хэрэгтэй.

Гарын доорх материал ашиглан гуужуулагч хийж сурцгаая!

$
0
0

Энэ зун толигор сайхан арьстай болмоор байна уу? Зуны халуун өдрүүдэд бүсгүйчүүд ихэвчлэн нимгэн хувцасладаг учраас сайхан арьстай байх нь мэдээж чухал. Үүний тулд биеийн гуужуулагч ашиглахыг бид танд зөвлөж байна. Гэрийн нөхцөлд, гарын доорх материалаар хийж болох дараах гуужуулагч органик, биед эрүүл гэдгийг онцолъё.

Гарын доорх материал ашиглан гуужуулагч хийж сурцгаая!

1 Ваниль + кокосын тос

Кокосын тосыг хүмүүс олон зүйлд ашиглаж хэвшсэн. Байгаль эхийн хамгийн сайхан бүтээлүүдийн нэг бол кокос юм. Гоо сайхан, хоол гэхчилэн өдөр тутамдаа хэрэглэхэд ихээхэн ач тустай. Харин кокосыг ваниль, бор элсэн чихэртэй хольж, батгатай арьсанд гуужуулагчаар ашиглавал арьсыг өө сэвгүй гоё болгоно.

Орц:

Нэг аяга бор сахар

Гурван аяга кокосын тосыг хайлуулна

Нэг халбага ванилийн охь

Бүгдийн хийж холиод, хадгалах саванд хийж хэсэг амраана. Дараа нь түрхэх хэсгээ норгоод дээр нь гуужуулагчаа түрхэнэ.

Ваниль + кокосын тос

2 Нимбэг

Нимбэгийг ашиглан гуужуулагч хийх нь сайхан санаа юм. Лемон нь нүхэжсэн арьсыг чангалж, арьсыг цайруулах үүрэгтэй. Та дэлгүүрээс нимбэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгосон ч орц найрлагыг нь анзаарч харах нь цөөн байдаг. Нимбэг шиг л үнэртэхэд нь та авдаг байх.

Орц:

Нэг аяга кокосын тосыг шарах шүүгээнд хийж хайлуулах

Нэг аяга элсэн чихэр, кокосын тосыг хатуу болтол нь холих

Нэг халбага нимбэгийн охийг дээрээс нь нэмнэ

Нимбэгийн хальсыг нухаж холино

5-10 дусал эфирийн тос нимбэгийнхээ дээрээс нэмнэ
Нимбэг

3 Гаа

Хөлийн арьс нь нэлээд барзгар хүмүүст тохирсон хамгийн сайн гуужуулагч цагаан гааны орцтой байдаг. Бага зэрэг давс, нимбэг, гаа, оливын тосыг холиод л ид шидийн арьс гуужуулагч таны гар дээр бий болно.

Орц:

Нэг аяга далайн давс

Нимбэгийн хальсыг нухаж, шүүсийг нь мөн

Нэг см хэрчсэн гаа

Оливын тос

Бүгдийг нухаж холиод хоёр өдөр байлгана.

Гаа

4 Нэвс+ бор элсэн чихэр

Кофены ач тусын талаар бүгд л мэдэх байх. Гэхдээ эмзэг арьстай хүнд кофе болон кофены шаартай гуужуулагч тохиромжгүй. Харин нэвс, бор элсэн чихэртэй гуужуулагчаар үүнийг орлуулж болно. Ширүүн биш хэрнээ адил үр дүнг бий болгодог гэнэ.

Орц:

60 мл оливын тос

118 мл бор сахар

118 мл нэвс

Бага зэрэг эфирийн тос

Бүгдийг нь холиод дөрвөн долоо хоног байлгана. Эхлээд арьсаа норгоод дээр нь зөөлнөөр түрхэнэ.

Нэвс+ бор элсэн чихэр

5 Гадил

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй, арьсны хамгийн сайн “найз” бол гадил юм. Бага зэрэг бор сахар нэмээд гадилыг нухаад үзээрэй. Тэгээд нүүрэн дээрээ тавьж, ид шидийг мэдэр.

Орц:

Нэг ширхэг гадилын хальс

Нэг халбага бор сахар

60 мл ваниль

Дээрх бүгдийг холино. Шүршүүрт орж байхдаа арьсандаа түрхээд хэдэн минут байлга. Дараа нь зөөлхөн илж, усаар зайлна.

Гадил

6 Ногоон цай

Ногоон цай хүний эрүүл мэндэд маш сайн. Харин эрүүл мэндийн нэг хэсэг бол яах аргагүй арьс юм. Ногоон цай нь өөртөө бидний эс, ДНХ-г хамгаалах маш хүчтэй антиоксидантыг агуулдаг. Харин бага зэрэг хүнсний сода, ногоон цайны навч орсон гайхалтай арьс гуужуулагчийг хэрхэн хийх вэ?

Орц:

Гурван халбага давс

Гурван халбага хүнсний сода

Нэг халбага ногоон цайны навч

Дөрвөн халбага чийгшүүлэгч тос (олив, кокосын тос мөн байж болно)

Эхний гурван орцыг холиод дараа нь тосоо нэмнэ. Арьсаа бага зэрэг массажлан түрхэж өгнө. Дараа нь усаар угаагаарай.

Ногоон цай

7 Өргөст хэмх

Өргөст хэмх орсон арьс гуужуулагчийг түрхсэнээр арьс өнгө орж, зөөлөн болдог. Хэрвээ дээрх гуужуулагчууд танд хэтэрхий ширүүн мэт санагдсан бол өргөст хэмхийн найрлагатай нь танд яг тохирно.

Орц:

Нэг аяга элсэн чихэр

3-4 хэрчим өргөст хэмх

60 мл кокосын тос

Өргөст хэмхээ угааж, хатаана. Дараа нь хэсэг нухаад дээр нь элсэн чихэр, кокосын тосоо нэмнэ. Өргөст хэмхээ нухаш болтол нь хутгаад саванд хийн хөргөгчинд хийж, хэсэг амраана. Шүршүүрт орж байхдаа массажлан түрхэж хэсэг байлгаад усаар зайлна.

Зөвхөн бидэнд л байдаг онцгой, ажил хэрэгч чанарууд

$
0
0

35

Эрэгтэй хүн л ажил хэргийн тал дээр ТОП байх ёстой гэж үү? Үгүй гэж би чиний өмнөөс итгэл дүүрэн хариулмаар байна. Харин ч бид эмэгтэй хүний хувьд бүдүүн хойрго, гүндүүгүй эрчүүдээс хамаагүй олон давуу талыг эдэлдэг.

Бидний зарим нь ажил хэрэгч болохын тулд эрчүүд шиг хүйтэн хөндий хандлага гаргаж, зарчимч мэт харагдах гэж хичээдэг байх. Ингэх нь өөрийнхөө онцгой шинжүүдийг хав дараад, хайран сайхан боломжуудыг алдаж байгаагаас өөрцгүй. Бүсгүй хүний уян зөөлөн чанар хатууг ч “идэх” хүчтэй юм. Тиймээс бүсгүй таньд эмэгтэй хүн байхын давуу тал ажлын байран дээр хэрхэн илэрдгийг сануулъя.

Эмэгтэй хүн л урамшууллыг үр дүнтэйгээр ашиглаж чаддаг.
Урамшууллын хоёр систем байдаг. Эхнийх нь хувь хүнийг урамшуулах, хоёр дахь нь багийг урамшуулах. Эрэгтэй хүн ихэвчлэн тодорхой хүнд аяллын тийз, долоо хоногийн амралт өгөх зэргээр урамшуулдаг бол, эмэгтэй хүн багийн бүх гишүүдийг шагнахыг илүүд үздэг. Мэдээж бүх хүнд Хавай орох эрхийн бичиг өгөхгүй ч, ямар ч байсан нэг хүнийг биш багийг бүхэлд нь шагнах нь гишүүн тус бүрийн урам зориг, компанийн уур амьсгалд эерэгээр нөлөөлдөг юм. Эмэгтэй хүнд ганцаарчлан шагнал өгсөн ч хэлтсийхэнтэйгээ хувааж хүртэхийг хүсдэг чанар нь ажил хэрэгт маш том давуу талыг бий болгодог.

Эмэгтэй хүн л ярианд бүх хүнийг татан оролцуулж чаддаг.
Чамд ямар нэг асуудал тулгарвал, чи найзууд хамтран ажиллагсадтайгаа тэр тухайгаа хуваалцдаг биз дээ? Энэ ч бас бидний давуу талуудын нэг. Эмэгтэй хүнд оффис дотор дотно нөхөрлөл үүсгэх онцгой чадвар бий. Яагаад нэртэй ток шоуны хөтлөгч, ярицлагаараа алдаршсан сэтгүүлч, сэтгэлзүйчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг вэ? Учир нь бид хүнээр хэрэгтэй мэдээллээ яриулахдаа тун гаргууд хүмүүс. Асуудлыг эртхэн дээр нь шийдвэрлэж чаддаг маань ч үүнтэй холбоотой байх шүү.

Эмэгтэй хүн л хувь хүний онцлогуудыг хүндэтгэдэг.
Чи карьертаа хамаг анхаарлаа төвлөрүүлдэг байж болно л доо. Гэсэн ч чи эмэгтэй хүн л учраас ажлаас гадна анхаарал хандуулах зүйл олон л байж таарна. Эмэгтэй хүний аливааг тэнцүүлэх төрөлхийн авъяас чадварт талархая! Бид ч бас олон зүйлийг зохицуулах шаардлагатай тулгардаг учраас ажилтныхаа ажлаас хоцорсон, даалгавраа дутуу хийсэн зэрэг алдаа дутагдлыг ойлгож уучилж чаддаг. Түүнээс гадна бид хүн болгонд өөрсдийн гэсэн онцлог зан төрх байдгийг сайн мэддэг учир өөрсдөө ч мэдээгүй байхдаа түүнд нь тохируулж харьцдаг.

Эмэгтэй хүн л шинжээчдийн дүгнэлтийг асуудаг.
Хүүхдээ шинэ сургуульд оруулахаар болсон бол бид яадаг билээ? Зүгээр л нүдэнд өртсөн сургуульдаа бүртгүүлчихдэггүй, адилхан ээж болсон найзуудаасаа, хамт олноосоо , хөршүүдээсээ асууж, бүс нутгийнхаа хамгийн сайн дунд сургуулийн талаар интернэтээс мэдээлэл хайдаг. Энэ бол бид ганцаарчлан толгой мэдэж шийдвэрийг гаргахын оронд, тэр тал дээр мэргэшсэн хүмүүсийн зөвлөгөөг авахаар эрэлхийлдгийн шинж юм.

Эмэгтэй хүн л хожлоо дуртайяа хуваалцаж чаддаг. 
Эмэгтэй хүнийг өрсөлдөх хүсэл эрмэлзэлгүй гэсэн юм биш шүү. Гэхдээ бид зөвхөн эрчүүд л ялдаг гэдэг шал утгагүй ойлголтыг эвдэж чаддаг хүчирхэг хүмүүс. Тэгээд ч бид өрсөлдөгчдөө буруушаахын оронд тэднийг үнэлж хүндэлж, давуу талыг нь олж харж чаддаг. Гэхдээ бид заримдаа өөрсөддөө дэндүү итгэлгүй болж, хожлыг шудуу нөгөө талд шилжүүлэх гээд байдаг хандлагатай. Энэрэнгүй зөөлөн сэтгэлээ, бардам ихэмсэг зантайгаа хослуулвал амжилт бидний өмнө сөгдөн мөргөнө. Тийм биш гэж үү?

Эмэгтэй хүн л бусдын талаар бодолцож үзнэ
Ажил дээр олон л асуудал гардаг. Нэг өдөр дарга чинь орж ирээд энэ жилийн бонус цалин байхгүй болсон шүү. Бас бид баярын өдрүүдээр ажиллах болсон гэж хэн ч хэлэхийг хүсэхгүй. Хэрэв энэ асуудлыг эрэгтэй хүн “дарга чинь” хэлсэн бол ажилчид хүндхэн цохилтонд орно. Харин эмэгтэй хүн “дарга чинь” дуулгасан бол арай зөөлрүүлж хэлэх учраас эмэгтэй хүн зөвхөн өөрийгөө бус иймэрхүү харилцаан дээр ч бусдын л төлөө гэсэн сэтгэлтэй байдаг.

Эмэгтэй хүн л олон юмыг зэрэг хийж чадна.
Бидэнд ажил руугаа очиход 15-хан минут үлдсэн байсан ч, нүүрээ будахынхаа хажуугаар нөхрийнхөө машины түлхүүрийг олоод л өгдөг. Бид хүүгийнхээ урлагийн үзлэгийг үзээд сууж байхдаа ч даргатайгаа утсаар ярин асуудлаа зохицуулаад амждаг. Бид хадам ээжтэйгээ утсаар ярьж байхдаа ч охиныхоо гэрийн даалгаврын барималыг хийлцэж чадна. Яалтай ч билээ…Бидэнд өдөр бүр л хэдэн мянган ажлыг амжуулах шаардлага тулгардаг.Мэдээж энэ байдал тийм ч таатай биш л дээ. Гэвч энэ нь эмэгтэй хүнийг улам л хувийн зохион байгуулалттай болгоод зогсохгүй гэр бүлийн асуудал ч гэлтгүй ажил хэрэг дээр ч байвал зохих чадвар юм.


Ханиалга дарах шилдэг 8 жор

$
0
0

 

1. Байцааны навчийг буцламгай халуун усанд дүрж гаргамагцаа урьдчилан бэлтгэсэн 1:1 харьцаатай зөгийн бал, давсны холимогоор бүрнэ. Аль болох халуунаар нь хүүхдийнхээ цээж, эсвэл ар нуруунд нааж /зүрхэн тус газар болохгүй/дээгүүр нь гялгар уутаар хучаад маш сайн боож орооно. Хэсэг хугацааны дараа навчийг авч, хэрэв навчинд зөгийн бал наалдан үлдвэл нуруунд нь түрхэн шингээнэ. Үр дүн нь хурдан мэдрэгдэнэ.

2. Жигнэсэн болон чанасан лийр нь хүчтэй ханиалга болон багтраанд сайнаар нөлөөлдөг. Мөн хатаасан лийрний ханд нь өндөр халууралтын үед цангаа тайлж, тайвшруулах нөлөөтэй. Нэг аяга хатаасан лийрийг жижиглэн 500 мл усанд хийж 20 минут чанана. Уг хандмалаа хучин 4 цаг орчим байлгана. Хэрэглэхдээ өдөрт 4 удаа, юм идэхээсээ өмнө 100 мл-ээр бүлээнээр нь ууна.

3. Хоёр ширхэг гүйцэд боловсорсон гадил жимсийг жижиглээд 200 мл халуун усанд хийгээд 10 минут буцалгана. Дээрээс нь зөгийн бал нэмээд бүлээнээр нь уугаарай.

4. 10 ширхэг үртэй нандин чавгыг 500 мл усанд хийж 30 минут чанана. Жимсийг нь шүүж, шахаж аваад шингэнийг нь хуурай ханиалгын үед халуунаар нь ууна. Мөн 200 мл сүүнд 6-7 ширхэг хатаасан нандин чавгыг чанаж хэрэглэсэн ч болно.

5. 30 гр үзмийг хүйтэн усанд 45 минут байлгана. Шүүлтүүрт шүүн унтахынхаа өмнө үзмийг нь идэж, халуун сүүгээр даруулна. Энэхүү арга нь хүчтэй ханиалгын үед гойд сайн.

6. Хүүхдийн ханиалгыг дарах ийм ч жор байна. Жижиг тавганд хоорондоо ижил жинтэй байхаар 1 ширхэг алим, 1 ширхэг сонгино, 1 ширхэг лууван сонгон авч, үрж жижиглэнэ. Дээрээс нь 2 амны халбага зөгийн бал нэмж, сайтар холино. Хүүхэддээ өгөхдөө өдөрт 4-5 удаа нэг цайны халбагаар бүлээсгэж өгнө.

7. Хоёр амны халбага үрсэн алимыг 2 амны халбага зөгийн балтай хольж, мөн 1 амны халбага лууван үрж жижиглэн нэмнэ. Өдөрт 4-7 удаа нэг цайны халбагаар бүлээсгэж хэрэглэнэ.

8. Ханиалганы сүү. 10 ширхэг сонгиныг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд 1 толгой сармисыг жижиглэж нунтаглана. 500 мл сүү рүү эдгээрийгээ хийж зөөлөртөл нь чанана. Үүн дээрээ гаа болон сахаржсан зөгийн бал нэмээд 1 цаг орчим байлгана. Өдөрт хэд хэдэн удаа нэг цайны халбагаар хэрэглэнэ.

 

Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор

$
0
0

Арлын Япон улсын эмэгтэйчүүдийг хараад “Мөнхийн ус уучихсан юм байх даа” гэж та бодож байсан уу? Мэдээж тийм байх боломжгүй л дээ. Гэхдээ шинжлэх ухааны судалгаагаар хөгшрөлтийг удаашруулах нь тийм ч хэцүү зүйл биш бололтой. Энэхүү “ид шид” нь зөвхөн бие физиологи, генээс хамааралтай бус бөгөөд тодорхой хэмжээний анхаарал арчилгааны үр дүн ажээ. Тиймээс япон хүүхнүүд шиг толигор цэвэрхэн арьстай болъё гэвэл дараах бяцхан зөвлөгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор

1 Өөртөө цаг гаргах хэрэгтэй

Япон эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарал тавихад мөнгө, цаг заваа огтхон ч харамладаггүй. 20 настай охид ч арьс, бие галбираа сайхан хэвээр авч үлдэхийн тулд өдөр бүр арчилгаа хийдэг гэнэ. Олон цагийн хүнд ажлаа түр ч болов хойш нь тавиад тайван амгалан байдлыг мэдрэх хэсэгхэн ч болов хугацааг өөртөө олгоорой.

Өөртөө цаг гаргах хэрэгтэй

2 Долоо хоногт нэг удаа рашаанд ордог

Япончууд халуун рашаанаараа алдартай. Эдгээр рашаан нь эрдэс бодисоор баялаг тул цусны эргэлтийг сайжруулж, нойронд сайн болгодог. Хэрвээ танд тусгай рашаанд суух боломж олдохгүй бол саунд орж болно.

Утсаа унтрааж, юунд ч сатаарахгүй тайван байдлыг бий болго.

Бүх хувцсаа тайлна.

Арьсаа сайтар цэвэрлэж, скраб ашиглан биеэ үрж, арьсаа амьсгалуулаарай.

Бүх биеэ суллан, булчингаа амраана.

Үүний дараа биедээ тос түрхэнэ.

Алжаал тайлах энэ мөчийг өөртөө тогтмол олгосноор булчингаа амрааж, стрессээ тайлах боломжтой.

Долоо хоногт нэг удаа рашаанд ордог

3 Тогтмол иллэг хийх

Японы шилдэг гоо сайханч Чизу Саеки бүсгүйчүүдийг өөрөө өөртөө иллэг массаж хийхийг зөвлөж байна. Хэрвээ та өдөр бүр иллэг хийвэл арьс тань чангарч, үрчлээсэнд баяртай гэж хэлнэ.

Доорх үйлдлүүдийг гурван удаа зөөлөн хийж давтана.

Уруулныхаа хоёр талд хуруунуудаа байрлуулна. Төгөлдөр хуур тоглож байгаа мэт хуруугаа зөөлөн зөөлөн товшино.

Духныхаа төв хэсэгт чангахан дарж 3 секунд болоод чамархай руугаа татна.

Духныхаа арьсыг бага зэрэг татах явцдаа нэг гараа чамархайн дээрээ байрлуулна.

Духныхаа булчинг хоёр гараараа дээш татаж өгөөрэй.

Уруул орчмын хэсгээ зөөлөн дарна. Хуруугаараа доороос дээш чиглэлтэй товшино.

Чихний арын хэсэгт тойрог хэлбэрээр дарна.

Хурууны өндгөөр хөмсөг орчимд дарна. Дунд хуруугаараа нүднийхээ ухархай руу чиглэсэн байдлаар нүд орчимд дарж өгнө.

Тогтмол иллэг хийх

4 Арьсаа сайтар цэвэрлэж, чийгшүүлнэ

Япон бүсгүйчүүд шиг толигор өнгөлөг арьстай болохыг хүсэж байвал орой бүр арьсаа цэвэрлэж байхыг зөвлөж байна.

Цэвэрлэгчээ гартаа хөөсрүүлнэ.

Хацар, дух, хамар, эрүүндээ түрхэнэ.

Цэвэрлэгчээ эрүүнээс чих, хамарнаас хацар, чих, нүднээс чамархай руу гэсэн чиглэлээр тараана.

Хамарныхаа үзүүрээс дээш чиглэлээр угааж, духныхаа хэсгийг баруун зүүн тийш татах маягаар угаана.

Бүх хэсэгт зөөлөн хүрч, сайтар цэвэрлэнэ.

Арьсаа сайтар цэвэрлэж, чийгшүүлнэ

5 Нүүрээ амраах цаг олго

Хэрвээ та өдөр бүр нүүрээ буддаг бол долоо хоногийн ядаж нэг өдрийг “будаггүй өдөр” болгоорой. Зөвхөн цэвэрлэж, чийгшүүлэгч түрхэхэд л хангалттай.

Нүүрээ амраах цаг олго

6 Тэнцвэртэй дэглэм

Гоо сайхан дотроос гэрэлтдэг. Сайхан мэдрэмж авч, сайхан харагдахын тулд доорх хоолны дэглэмийг сонирхоод үзээрэй.

Өдөрт хамгийн багадаа 1.5 литр ус ууна.

Амттан идэхгүй. Зөвхөн эрүүл хоол хэрэглэнэ.

Витамин ууна.

Далайн бүтээгдэхүүн, ногоо зэргийг түлхүү хэрэглэнэ.

Ногоон цай ууна.

Тэнцвэртэй дэглэм

7 Арьсаа ямар ч нөхцөлд нарнаас хамгаал

Япон бүсгүйчүүд арьсаа аль болох цагаан байлгах гэж хичээдэг. Тийм ч учраас наранд бараг гардаггүй. Нарны хэт ягаан туяа нь гоо сайханд маш муу нөлөө үзүүлдэг тул цаг агаарын ямар ч нөхцөлд нарнаас хамгаалах тос заавал түрхэж хэвшээрэй.

Арьсаа ямар ч нөхцөлд нарнаас хамгаал

Бонус: Та ч бас жороо хуваалцаарай

Дэлхий дээрх бүхий л эмэгтэйчүүд өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Харин танд бусадтай хуваалцах гоо сайхны нууц жор байвал доор бичиж бидэнд үлдээгээрэй.

Гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох 5 алхам

$
0
0

large-2-1

Мэдээж шинэ он гарч, шинэ “би”-г бүтээхээр хүн бүр хичээж байгаа учраас гоо сайхан, эрүүл мэндийн зөвлөгөөг түлхүү оруулж өгнөө. Өнөөдөр та нартайгаа гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох алхмууд болон зөвлөгөөг хүргэе. Зөвхөн үзэсгэлэнтэй харагдах, хөөрхөн болох зорилгын тулд биш эрүүл байх, хамгийн чухал нь өөрийгөө хайрлахтай холбоотой учраас гоо сайхан гэдэг чухал, тиймээ? Доор энгийн өдөр тутамд дагах ёстой зөвлөгөөнүүд боловч бидний ихэвчлэн мартаж орхигдуулах гээд байдаг талтай алхам болон бяцхан тип зөвлөгөөнүүдийг багтаалаа.

Алхам нэг.

Нүүрээ сайтар цэвэрлэнэ гэдэг маш чухал. Өглөө босоод нүүрээ угаахдаа хүйтэн усаар угааж байвал сэргэхэд тусалдагаас гадна улайлт, бүлцгэр нүднээс салж арьсыг тайвшруулахад том алхам болдог. Хэрвээ өглөө босоод бүлцгэр нүд чинь асуудал болоод байвал мөсөөр жин тавих эсвэл 2 жижиг халбагыг хөлдөөж байгаад нүднийхээ дор тавиж үзээрэй.

Гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох 5 алхам clean, expression, and eyes image

Алхам хоёр.

Нүүрээ цэвэрлэхдээ өөрт тохирсон саван, нүүр цэвэрлэгчийг хэрэглэнэ гэдэг мөн л чухал. Үүний тулд өөрийнхөө арьсны онцлогийг мэдэх шаардлагатай: энгийн, хуурай, тослог, холимог г.м. Хуурай арьстай бол чийгшүүлэгчтэй цэвэрлэгч, тослог холимог бол спиртэн цэвэрлэгч гэх мэтчилэн өөрт тохирох цэвэрлэгчийг сонгох нь арьсаа гүйцэд цэвэрлэхэд туслах болно.

Гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох 5 алхам beauty, balm dotcom, and whishop image

Алхам гурав.

Бид ихэвчлэн нүүрээ цэвэрлэчихээд алчуураар үрж ширүүнээр хатаагаад байдаг талтай. Тиймээс алчуураараа зөөлөн дарж хатаагаад бага зэргийн чийг үлдээж байхыг зөвлөе. Арьсаа хэт ширүүнээр арчлах нь улам л муутгах болно.

Гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох 5 алхам girl, beautiful, and beauty image

Алхам дөрөв.

Бүх алхмуудаас хамгийн чухал нь: Чийгшүүлэх. Энэ нь арьсыг чинь зөөлөн байлгаж, эрүүл харагдуулах гол түлхүүр юм. Мөн л өөрийн арьсны онцлогт тохирох чийгшүүлэгчийг сонгох хэрэгтэй. Хуурай арьстай бол сайтар чийгшүүлэх үйлчилгээтэйг, тослог арьстай бол усан суурьтай, хэт гялбайлгадаггүй үйлчилгээтэйг. Холимог арьстай бол холимог арьсанд зориулсан чийгшүүлэгчийг эсвэл Т хэсгээрээ болон хуурай хэсгээрээ өөр өөр тос хэрэглэх шаардлагатай ч байж болно. Эмзэг, хэвийн арьсандаа мөн л зориулалтын чийгшүүлэгчийг авч хэрэглээрэй.

Гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох 5 алхам beauty product shot inspiration

Алхам тав.

Сүүлийн алхам бол нарны хамгаалалт түрхэх. Нарны хамгаалалттай тос, крем хэрэглэж болох ч нарны тос хамгийн найдвартай нь. Нэг ташуу ойлголт байдаг нь нарны тосыг зөвхөн хурц нартай өдрүүдэд, зуны цагт хэрэглэх ёстой гэж боддог. Гэвч нарны тос нь ерөнхийдөө арьсыг чинь хамгаалж, үрчлээ сэвх гэх мэт олон зүйлсээс сэргийлэхэд тусалдаг учраас наргүй өдөр ч, өвлийн цагт ч өдөр бүр хэрэглэж хэвшээрэй.

Гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох 5 алхам girl, beauty, and tumblr image

Гуужуулах

7 хоногтоо нэг удаа гуужуулж арьсныхаа үхсэн эд эсээс салж байгаарай. Мөн арьсандаа тохирсон маскнууд хэрэглэж хэвшээрэй.

Гэрэлтсэн, цэвэрхэн арьстай болох 5 алхам skin, skin care, and tips image

Жижигхэн боловч чухал зөвлөгөө:

  • Ус сайн уу
  • Тонер хэрэглэ
  • Унтахаасаа өмнө чийгшүүлэх тосоо арьсандаа сайтар массажилж шингээ
  • Унтахаасаа өмнө бүх будгаа арилгаж сайтар цэвэрлэж хэвш
  • 7-8 цагийн нойрыг тогтмол авч арьсаа амраа

Өөрийгөө нэгдүгээрт тавих нь хамгийн зөв алхам

$
0
0

c94ec70d86c5e57f5d37ae1a33fbe54c

Өдрийн турш бид анхаарлынхаа дийлэнх хувийг өөртөө биш өөр зүйлд хандуулдаг. Та өөрийгөө хамгийн эхэнд тавьбал ямар өөрчлөлт гарахыг хараарай.

Өөрийн хэргээ өөрөө бүтээнэ

Та бол лидер болохоос хэн нэгнийг дагагч биш. Мэдээж та хэн нэгний зөвлөгөөг сонсож болох боловч та өөрөө бүх асуудлаа шийдэж чадна.

Та бол хүчтэй болоод бие даасан хүн

Та өөрийн 2 хөл дээрээ босоод, хэн нэгний тусламжгүйгээр өөрөө шийдвэр гаргаж чадна. Хэн нэгнээс тусламж эрэх бол таны стиль биш.

Та эргэн тойрноо өөрөөр харж эхэлнэ

Даваа гариг бусад өдрөөс өөр гэж бодож байна уу? Энэ өдөр хүн бүхэн дургүй. Харин та яагаад өөрөөр харж болохгүй гэж? Даваа гариг бол таны хамгийн ихээр анхаарах ёстой өдөр шүү дээ.

Өөрийгөө хөгжүүлэх цаг гарга

Фитнесст явах, ажилдаа өөрийн хүслээр уягдах, шинэ хоолны жор сурах гэх мэт бүх зүйлс нь таныг илүү ихээр хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Та ямар хоббитой вэ? Түүнийгээ заавал  давхар хөгжүүлээрэй.

Өөрийнхөөрөө байх нь аймар зүйл биш

Хэн нэгний дуураймал хүүхэлдэй байна гэдэг онцгүй л юм. Та бол ТА шүү дээ.

Бусдын юу гэж бодох танд хамаагүй

Бусдад таалагдах гэж хувцаслах нь утгагүй хэрэг. Танд ямар хувцас таалагдаж байна, түүнийгээ л өмс.

Та өөртөө шинэ нээлт хийнэ

Өөрийнхөөрөө байснаар та огт байгаагүй зан чанараа ч олж магадгүй. Ер нь юунд дуртайгаа зарим хүмүүс мэддэггүй шүү дээ.

Та юунд ч харамсахгүй

Өөртөө зориулж цаг гаргахад юунд харамсана гэж? Харин ч та дараа нь өөртөө талархах вий.

Эмэгтэй хүний энерги хэрхэн сэргэдэг вэ?

$
0
0

JGH-600x400

Мисс Б.Гүнзаяа өөрийн нүүр номын хуудсаараа дамжуулан эмэгтэйчүүдэд зориулан сонин содон мэдээлэл түгээдэг. Тэрбээр энэ удаад эмэгтэй хүний энерги хэрхэн сэргэдэг талаар ээлжит зөвлөгөөгөө хүргэжээ.

1. Даашинз, юбка өмсч бай. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.

2. Гар хумсаа тогтмол арчилж, цэвэр байлга. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайн энерги төвлөрүүлдэг.

3. Сайн зохиол унш. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдрэх болно.

4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог.

5. Дуу аялж, заримдаа чанга дуулж бай.

6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч хоолыг хэнээс ч дутахааргүй хийдэг бол гайхамшиг биш гэж үү. Өөрөө жор зохио. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр юм.

7. Гол нуур далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүний ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.

8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.

9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.

10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрэв та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид ч сар, жилээр нь гаргадаг болж болно.

 

11. Эрүүл зөв хооллолт. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.

12. Сайн сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэх мэдээлэл бүхий ном сэтгүүл унш. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.

13. Номын дэлгүүрээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодог уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалж алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.

14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсч үзсэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна гэж төсөөлж болно. Үнэнээсээ сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.

15. Амьтан тэжээ, эсвэл цэцэг тарьж болно. Амьдрал сонирхолтой болно.

16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлаггүй.

17. Hайз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энерги солилцоно.

18. Иогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энерги хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайн бүхнээ бусдад түгээх чадвартай. Иогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.

19. Буян үйлдэж бай. Их бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу, өлссөн хүмүүсийг хооллож бай. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.

20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу, эсвэл сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус, харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга.

21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн, сайхан энергиэр цэнэглэж байна гэсэн үг.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>