Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Сэтгэл гутралд орвол эвгүй үнэр үнэртдэг

$
0
0

гол_зураг

ЗГМ Weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэлзүйч Б. Алтанзаяа уншигчдын асуултад хариулт өгөв. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

Хориглох тусам салахгүй гэж зөрнө

-21 настай, оюутан охин маань өөрөөсөө 12 насаар ах хүнтэй суучихлаа. Тэр хүн нь гэр бүл, хүүхэдгүй юм. Бас их халамжтай, даруу төлөв, архи тамхи хэрэглэдэггүй. Гэхдээ өөрөөс нь олон ах хүн эрт хөгширнө гэж эмзэглэж байгаа тул охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Олон насны зөрүүтэй ч гэр бүл болсон хосууд цөөнгүй бий. Гэхдээ хосын харилцаанд эрэгтэй хүн насаар ах байх нь тийм ч зохимжтой биш. Харин эмэгтэй нь эгч байж болно. Яагаад гэвэл бие мах бодийн хувьд эрэгтэй хүн эмэгтэйгээсээ түрүүлж хөгширнө. Үүнээс гадна бэлгийн чадавхын хувьд эрт мууддаг учраас эрэгтэй хүн ахимаг байхыг төдийлэн зөв гэж үздэггүй. Тиймээс энэ гэр бүл тогтворгүй байх магадлал өндөр. 21 настай хүүхдийн хувьд гэр бүл зохиох нас хараахан биш гэж үздэг боловч үүнд гэр бүлийн зүгээс аль болох оролцохгүй байх нь зөв. “Харилцаагаа шууд тасал” гэж хоригловол хүний төрөлх рефлекс болох зөрүүд зан нь хөдөлж, өөрийгөө хамгаалан салахгүй байх магадлал өндөр байдаг. Тиймээс хэрэв та хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа бол 27 нас хүртэл нь жирэмсэн болохгүй байхад нь анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэснээр тухайн үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.

Ахмад настай хүмүүсийн зонхилох үйл нь ярих болдог

-Аав, ээжтэйгээ таарахгүй байна. Өндөр настнуудтай харилцахдаа юуг анхаарах ёстой вэ?

-Насны зөрүү, нийгмийн ялгаатай байдал зэргээс болж хоорондын үл ойлголцол байх нь бий. Ахмад настай хүмүүсийн зонхилох үйл нь ярих болдог гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, 60 настай хүнд өдий наслахдаа хийж бүтээсэн зүйл, амьдралын туршлага бий. Таны насан дээр эцэг, эх тань ид хөдөлмөрлөж байсан болохоор туршлагаасаа хуваалцах гээд байгааг нь ойлгох хэрэгтэй. Энэ нь нөгөө хүндээ яршигтай, төвөгтэй, ядаргаатай санагдаж байж болно. Тийм учраас аль болох ахмад настай хүмүүсийн үгийг сайн сонсож, илүү их яриулах хэрэгтэй. Эсвэл ямар нэгэн уулзалтад явуулж болох юм. Ингэснээр тухайн хүний дотоод эрч буурч, төвөгтэй байхаа болино. Гэхдээ та бас аав, ээжээ илүү их ойлгохыг хичээгээрэй. Бүр болохгүй бол тусдаа байж ч болно. Гэхдээ өдөр бүр очиж, халамжилж байхаа мартаж болохгүй шүү.

Цаашид өөр хүн хайх шаардлагагүй

-Нэг удаагийн шохоорхол, хүслээс болоод огт хайр сэтгэлгүй эмэгтэйтэй амьдраад 10 гаруй жил боллоо. Нэг л өдөр явна гэж бодсоор цаг хугацаа ийн өнгөрсөн байна. Амьдрал урсаад л байдаг ч сэтгэл дундуур байна. Би мөрөөдөж, төсөөлж байсан эмэгтэйгээ сэтгэл дотроо хайсаар байгаа. Цаашдаа ийм харилцаа хэр удаан үргэлжлэх бол?

-Амьдрал зөвхөн хайр сэтгэл дээр тогтдоггүй, хариуцлага гэдэг зүйл мөн байдаг. Тийм учраас хариуцлагаа үүрээд өдий 10 жил явсан бол цаашид өөр хүн хайх шаардлагагүй гэж зөвлөмөөр байна. Үнэхээр хайр сэтгэлгүй гээд хэн хэн нь өөр хүнтэй уулзаад байдаг биш бол энэ харилцаа цааш үргэлжлэх боломжтой. Амьдралд ганцхан хайр сэтгэл л сэтгэл ханамж биш, гэр бүлийн аз жаргал гэдэг зүйл бас бий. Одоо хүүхдүүд тань бас нэлээд том болсон байх. Тиймээс хүүхдүүдээрээ удирдуулж харилцаагаа дээшлүүлэх боломжтой. Эрэгтэй хүнд гэр бүлийн аз жаргал маш чухал. Тэгэхээр та өөрөө өөртөө гутрах, өөр хүн хайх нь буруу зүйл. Судалгаанаас үзэхэд 33-38 насанд эрэгтэй хүмүүс гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцааг хүсдэг, сонирхдог үе нь. Тиймээс аль болох өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Гэр бүл бол хариуцлага гэдгийг маш сайн ухамсарлах ёстой юм.

Сэтгэл гутралтай биш бол энгийн үзэгдэл

-Заримдаа хүмүүс хэт их бодолд орж, өнгөрсөн алдаа, бүтэлгүйтэлдээ төвлөрч, түүнтэйгээ зууралдах үе байдаг. Ийм үед яавал дээр вэ?

-Хүн бүр өнгөрсөндөө санаа зовдог. Гэвч энэ бодол хэт давамгайлбал үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Сэтгэл гутралд орсон үед шөнө гансрах, эсвэл ганцаардах, хэт айдас төрөх зэрэг шинжүүд илэрч байдаг. Сэтгэл гутралд орсноо мэдэх хамгийн энгийн арга бол биеэс эвгүй үнэр үнэртэж байгааг анзаарах юм. Сэтгэл гутралтай хүнээс урьд нь өөрт үнэртэж байгаагүй үнэр гардаг. Үнэр гарахгүй, сэтгэл гутралтай биш гэж үзэж байгаа бол ийм айдас байх нь энгийн үзэгдэл. Өнгөрсөн байж өнөөдөр оршдог. Өнөөдөр байснаар маргаашийн талаар төсөөлж, боддог учир хэвийн зүйл.

Тэр хүн шийдвэрээ гаргасан учир зууралдах хэрэггүй

-Би оюутан, нэг залуутай үерхээд хүүхэдтэй болсон юм. Гэтэл найз залуу маань надаас салж, таван хүүхэдтэй өөрөөсөө өчнөөн эгч хүүхэнтэй суучихлаа. Надад үнэхээр хүнд байна. Би яах ёстой вэ. Заримдаа амиа хорломоор санагдах юм?

-Ийм зүйл дээр амиа хорлох талаар бодох нь утгагүй. Учир нь танаас шалтгаалсан зүйл байхгүй, нөгөө харилцагчийн гаргасан шийдвэр шүү дээ. Мэдээж тухайн хүнд гологдсон, хаягдсан мэдрэмж төрөх нь гарцаагүй. Танд гэж хэлэхэд та залуу байна. Орчин үеийн нийгэм нэг хүүхэдтэй салсан хүмүүсээр дүүрэн байгаа. Тиймээс үүнд эмзэглэх зүйл байхгүй. Таван хүүхэдтэй ч бай, нэг хүүхэдтэй ч бай тэр хүн нэгэнт шийдвэрээ гаргасан болохоор араас нь чаргууцалдах, хөөцөлдөх шаардлагагүй гэж бодож байна. Үүний оронд тэр хүнд үүрэг хариуцлагынх нь талаар ярьж ойлгуулах хэрэгтэй. Одоо та хоёр хосууд биш ч гэсэн аав гэдэг үүднээс хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаанууд хийх хэрэгтэй. Тухайлбал, аавтай нь долоо хоногт нэг удаа уулзуулах, тэтгэмж авах зэргээр хуулийн болон оюун санааны хариуцлагыг хүлээлгэх нь зөв гэж зөвлөмөөр байна.

Нөхөртэйгөө хамт амьдрах нь зөв

-Би дөрвөн сартай жирэмсэн. Нөхөр минь хотод ажил хийдэг, аав ээж маань хөдөө амьдардаг. Гэтэл жирэмсэн болсноос хойш гэрийнхэн “хөдөө ир” гэж шаардаж, нөхөр хамт байхыг ятгах боллоо. Би нөхөртэйгөө хамт байхыг хүсэж байгаа ч аав, ээжээсээ хол хүүхэд төрүүлж өсгөнө гэдэгтээ итгэлгүй байна. Гэсэн атлаа хөдөө явж нөхрөөсөө удаан хол байвал хоорондын харилцаа хөндийрөх байх гэсэн айдастай байна. Аль нь зөв сонголт вэ?

-Хамт байгаа хоёр хүнийг хос гэж нэрлэдэг. Тиймээс ямар ч байдлаар хамаагүй хосууд хамтдаа байх нь илүү дээр. Та өөрөө шийдвэр гаргаж гэр бүл зохиосон. Гэр бүлээ авч явж чадна гэж бодсон учраас хүүхэдтэй болсон байх. Та ганцаараа байна уу, хүнтэй байна уу хамаагүй хүүхдээ өсгөнө гэж бодоод эцэг, эхээсээ холдох хэрэгтэй. Тиймээс нөхрөө дагаад явах нь зөв. Та нэгэнт хүүхэдтэй болно гэж шийдсэн бол өсгөж чадахгүй байх гэсэн айдсаа орхих хэрэгтэй.

Таныг өөр хүний залууг булаасан мэтээр ойлгоно

-Саяхан манай найз уулздаг залуутайгаа намайг танилцуулсан юм. Тэр залуу надад маш их таалагдсан. Яг миний сонирхдог залуу байлаа. Тэгтэл удалгүй нөгөө залуу нь над руу залгаж, мессеж бичиж, бүр үерхэх санал тавьсан. Мэдээж найзтай маань харилцаагаа тасалсан гэсэн. Би тэр залуутай үерхэхийг хүсэж байгаа ч найзаасаа болоод чадахгүй байгаа. Яах вэ?

-Дэлхий дээр өөр залуу олон бий. Нөхөрлөл гэдэг амьдралд үнэ цэнтэй зүйл. Нөхөрлөлөөс дайсан бий болгох тал байдаг учир энэ харилцаанд гарч болох эрсдэлүүдийг бодох хэрэгтэй. Нөгөө хоёр хос бэлгийн харилцаанд орсон эсвэл дотно байсан байж таарна. Та буцаад тэр хүнтэй хардах, өнгөрснийг сөхөх учир тэгж өөртөө ачаалал үүрэх хэрэггүй. Мөн найз тань таныг буруугаар ойлгож, ямар нэгэн байдлаар дайсагнана. Залуугийн хувьд найзтай чинь үерхэж байгаад таныг сонгосон нь шалиг, хүүхэмсэг, хөнгөмсөг гэдгийг илтгэж байгаа юм. Магадгүй энэ залуу тантай байсан ч гэсэн өөр найзад чинь сайн болохыг үгүйсгэх аргагүй учир татгалзах хэрэгтэй. Түүнчлэн нийгэмд гаднаасаа харагдах өнцөг гэж бий. Нөгөө найзтай чинь үерхдэг байсныг хүмүүс мэдэж байгаа. Харин та хоёрын харилцаа бүтсэн, эс бүтсэнээс үл хамааран таныг өөр хүний залууг булаасан мэтээр ойлгоно. Тиймээс зөв сонголт биш гэж зөвлөх байна.

Аргалах бус байхгүй гэдгийг нь бодитоор мэдрүүл

-Нөхөр маань дөрвөн дүүгээ өсгөсөн хүн. Нөхөр бид хоёр хоорондоо олон насны зөрүүтэй болохоор дүү нар нь надаас ах, эгч хүмүүс байдаг. Гэтэл одоо болтол манай нөхрөөс янз бүрийн юм нэхээд үнэхээр хэцүү байна. Манайх саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан учраас нөхрийн олсон хэдэн төгрөг хүрэлцэхээ байсан. Дүү нарт нь яаж ойлгуулах вэ?

-Аливаа хосуудын харилцаанд гэр бүлийн асуудал үргэлж байдаг. Тиймээс хосууд эхэн үедээ гэр бүлийн асуудлыг оролцуулахгүй байх дүрэм журам, зарчмуудыг тохирох хэрэгтэй. Нөхөр тань өөрөөс чинь олон насаар ах гэхээр санхүүгийн боломж илүү байсан байх. Таны нөхөр олон жил айлын том хүүхэд хэмээн үүрэг хариуцлага үүрсэн учраас хариуцлагаа хэзээ ч мартахгүй. Эмэгтэйчүүд ярихаас илүү хийх хэрэгтэй харагддаг. Тухайлбал, гэртээ хоол хүнсгүй болсон тохиолдолд аргалах бус байхгүй гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөхөр хоол хүнс байна гээд илүү гарсан орлогыг өөр тийш зөөх асуудал гаргаад байгаа юм. Тиймээс чи авч явлаа гэж хэлэхийн оронд хоол хүнсээр дутаах, хөргөгчөө хоослох зэрэг бодитоор мэдрүүлбэл ойлгох болно. Гэр бүлийн хоёр талын асуудал дуусахгүй шүү дээ. Тиймээс ойлголцож, гарц гаргалгаа гаргаж сурах нь чухал. Мэдээж дүү нарт нь асуудал байсан байж таарна. Мөн та өөрөө айлын том биш болохоор энэ асуудлыг ойлгохгүй байж болох талтай. Айлын хэд дэх хүүхдээс хамаарч үүрэх хариуцлага гэж бий. Тиймээс аль болох биетээр мэдрүүлж, тусдаа гэр бүл гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

Засгийн газрын мэдээ


Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт

$
0
0

Йога таны биеийн цусны даралт ихсэх, сэтгэл санааны хэт хямралд орох, зүрхний өвчлөл, сахарын өвчин болон түгшүүртэй байдал зэрэг амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, илаарьшуулахад тустай байдаг аж. Тэгвэл тогтмол йога хийснээр хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг талаар дараах мэдээллийг хүргэж байна.

1. Уян хатан байдал сайжирна

Йогийн дасгалын нэг хэсэг болох нарны мөргөлийг долоо хоногт хоёроос дээш удаа хийх хэрэгтэй. Ингэснээр таны биеийн уян хатан байдал сайжирч, хүчний дасгал хийхэд хялбар болно.

2. Хооллох дуршил буурч, ходоод агшина

Ихэнх хүмүүс богино хугацаанд их жин хаяхын тулд хоолоо сойж, хоолны дэглэм барьдаг. Хэдийгээр энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгдөг боловч дэглэм алдагдсан тохиолдолд дахин жин нэмэгдэж, хооллох дуршил өмнөхөөсөө ч илүү нэмэгддэг байна. Харин йога хийснээр таны ходоод аажим аажмаар агшиж, хооллох дуршил буурдаг.

4. Анхаарал төвлөрч, сөрөг мэдрэмж буурна

Бясалгал нь йогийн нэг элемент бөгөөд өдөрт 10 доошгүй минут бясалгал хийснээр оюун бодол цэгцэрч, стресс тайлагдаж, анхаарал төвлөрөлт нэмэгддэг.

4. Жин хасч, галбиржина

Йогаар хичээллэснээр бодисын солилцоо сайжирч, тэнцвэрждэг тул жин хасагдахын зэрэгцээ биеийн галбир засагддаг. Энэ нь урт хугацаанд гарах өөрчлөлт боловч дэглэм барих, дасгал хийснээс илүү удаан хугацаанд үр дүнгээ хадгалж чаддагаараа онцлог юм.

5. Нойр

Орой болоход булчингаа суллаад унтах дохиог тархи өгдөг аж. Гэтэл зарим хүн сэтгэл санаа тавгүйдэж, ядаргаанд орсноос үүдэж нойгүйдэлд орох нь элбэг. Харин йога хийх үед биеийн бүх булчин ажиллаж, сэтгэл санаа тогтворжиж, үдэш биений бүх булчин суларч, амрахад бэлэн болдог байна.

6. Архаг өвчин болон гэмтлээс авсан бэртлийг эдгээхэд тусална

Ууц нуруу, аарцагны өвчнийг бага багаар эмчилдэг аж. Мөн жирэмслэхэд хүндрэлтэй байдаг хүмүүс тогтмол йога хийснээр өндгөвчний үйл ажиллагаа нь сайжирч, бие давхар болох магадлал нэмэгддэгийг судлаачид хэлж байна.

Эцэст нь хэлэхэд, йога хийх нь хялбар мэт харагдах боловч хүнд дасгалуудыг дур мэдэн буруу хийвэл бэртэх магадлалтай. Тиймээс эхлэн суралцагчид анхан шатны хялбар дасгалаас эхлэн суралцахыг зөвлөж байна. Мөн йога хийхээс 15 минутын өмнө болон дараа нь шингэн зүйл ууж, дасгал хийхээс нэг цагийн өмнө хөнгөн хооллосон байх шаардлагатай.

Эх сурвалж: Arslan.mn

“Тэрсүүд” аашлах 6 санаа

$
0
0

e6ceff5726d5c47c4baac4e00d799b05

“Тэрсүүд” гэхээр юу гэж бодож байна? “Бодлогогүй” гэж үү? Тийм ээ. Гэхдээ “бодлогогүй” байхад сайн талууд ч байдаг юм шүү. Ер нь хүний үгнээс гардаггүй, даруухан байх нь “төгс” зүйл гэж хэн ч хэлээгүй. Зарим зүйл дээр “хил даваад” үзвэл ямар их эрх чөлөө, өөр мэдрэмж чамайг хүлээж байгааг хэлээд барахгүй. Харин одоо юу юуг ихэнх хүмүүсийн хэлдгээс эсрэгээр хийж болохыг хар даа.

1. Бүх хүн: “Эрэгтэй хүний араас гүйх л юм бол чи нэр хүндгүй болно. Эрчүүд л эхний алхмыг хийх ёстой.”

Тэрсүүд бүсгүй: Ганц эр хүний араас гүйсэн шиг гүйж үзэх хэрэгтэй
Тэгээд бид хэзээ ирж намайг өдөх бол гээд хүлээгээд л сууж байх хэрэг үү? Хэзээ ирнэ гэж тэр вэ? Эхлээд бидний хүлээгээд бүтэмжтэй болсон түүхүүдийн тоог гаргая. Эрчүүдийн анхны алхмыг хийгээд бүтэлгүйтсэн түүхтэй бараг л ижил тооны байх. Ийм харьцангуй байх гэж үү? Эрчүүдтэй заавал эрх тэгш байх гэсэндээ биш, зүгээр л бүсгүйчүүддээ боломжийг харуулах гэж л ингэж хэлж байгаа юм шүү. Тэгээд ганц удаа, ганц хүний араас гүйсэн шиг гүйж үз гэж хэлмээр байна. Гол нь чи энэ дунд үнэ цэнээ хадгалах нь л чухал.

2. Бүх хүн: “Хэтэрхий үнэтэй зүйлийг авах хэрэггүй. Мөнгөнд хэмнэлттэй бай.”

Тэрсүүд бүсгүй: Өөрөөсөө харамласан хүн 2 дахин илүү зардаг.
Дэлгүүрт явж байтал нэг гутал чамд яг л зориулагдсан юм шиг таарч байна аа. Гэтэл арай л үнэтэй юм аа. Арайгаар барахгүй бүр тэр мөнгөөр гурав дөрвөн ч дажгүй гутал авчих боломжтой. Ийм зүйлийг зориглоод, өөрөө өөртөө зориулаад авч байсан тохиолдол бий юу? Таалагдсан зүйлээ бодсоноос хямд үнээр авах нь илүү сайхан юм шиг санагдаж байж болно л доо. Хямд болон үнэтэй зүйл худалдаж авахын ялгаа нь юу гээч! Хямд зүйл худалдаж авах үед тухайн үедээ сайхан тохиол гэж бодож баярлах ч тэр зүйлээ нандигнан хайрлах нь юу л бол. Харин үнэтэй зүйл авсны (өөр газарт чиний авснаас хямд үнэтэй байсан ч хамаагүй) дараах сэтгэл ханамж хамаагүй өндөр байх болно. Чамд үнэтэй зүйл авах бололцоотой хүн мэт сэтгэгдэл төрж, тэр зүйлээ хайрлан гамнаж, хэрэглэх бүртээ таашаалыг мэдэрч өөртөө бүрэн итгэлтэй алхах болно.Эцэст нь бодоход “Би ч тэдэн мянгаас үнэтэй юм хэрэглэж үзээгүй дээ” гэхийн оронд “Миний худалдаж авч байсан зүйлсээс хамгийн үнэтэй нь тэр” гээд л “Хөөх” гэхээр тоог өөртөө ч, бусдад ч хэлэх нь өнгөцхөн хэдий ч сайхан мэдрэмж төрүүлэх болно. Энэ л гол ялгаа нь юм шүү дээ. Тийм учраас мөнгөний тооноос битгий ай. Чамд байхгүй байсан ч чи яаж ийгээд болгох нь тодорхой.

3. Бүх хүн: “Хаана ч хүний нүдэнд дулаахан, аятайхан хувцаслах хэрэгтэй”

Тэрсүүд бүсгүй: “Өөр төрхтэй өөрийгөө огт харахгүй байх нь харамсалтай хэрэг.”
Ядаж л үснийхээ засалтыг зоригтойгоор өөрчилж үз. Зүгээр нэг тайруулж эрүүнийхээ ойролцоо авчрахыг хэлээгүй юм шүү. Халимаг болгох, өнгийг нь тэр чигт нь өөрчлөх, нэг талыг нь хусах, үзүүрийг нь омбрэ болгож найзуудын чинь санаанд оромгүй өнгө оруулах гэх мэт. Ямар нэг өвөрмөц хэв маягаар хувцасла. Байнга байх албагүй. Зүгээр нэг удаа ч байсан өмсч гараад үз. Бусад хүмүүс юу ч гэсэн хамаагүй гол нь чи эрх чөлөө, сайхан мэдрэмжийг өөртөө нээж байгаа нь л чухал юм. Дараа нь дурсахад хичнээн сонирхолтойв!

4. Бүх хүн: “Дэмий юм бол дэмий л байдаг. Ялангуяа нүцгэн зураг авахуулах…”

Тэрсүүд бүсгүй: “Нүцгэн байгаа өөртөө дурлахаас татгалзах хэрэггүй”
Эмэгтэй хүний нүцгэн бие бол төгс гоо сайхан гэж яриад л байдаг. Гэхдээ үүнийхээ хэргийг өөрсөддөө гаргацгаая л даа. Ганцаараа байхдаа нүцгэн зургаа авч, өөрийгөө баярлуулж байгаа бичлэгээ хий. Ямар их секси, эрх мэдэлтэй, биеэ мэддэг, чөлөөтэй мэдрэмж төрөхийг төсөөлөөд үз дээ? Харин үүнийгээ аюулгүй байдлын үүнээс баталгаатай газар хадгалах хэрэгтэй. Хамгийн баталгаатай арга бол хийж үзээд, толгойдоо дүрсжүүлж авангуутаа устгах.

5. Бүх хүн: “Олны үг ортой.”

Тэрсүүд бүсгүй: “Олны үгээс яг эсрэгээр нь хий.”
Чамайг яг бодож байгаа зүйлээ хийх тухай хэлвэл найзууд чинь юу гэх бол? Хамгийн наад зах нь айн, за дэмий юм бишүү дээ гэж эргэлзэнгүй хэлэх эсвэл бодлоо өөрчилтөл чинь ятгаж сэнхрүүлэх үү? Тийм бол чи үүнийг яг одоо хийх хэрэгтэй.

6. Бүх хүн: “Хэт их будах хэрэггүй. Хямдхан харагдана.”

Тэрсүүд бүсгүй: “Нэг өдөр ч гэсэн “будмал” бай.”
Чиний эсвэл найзуудын чинь хувьд будмал харагдана гэж ямар байхыг хэлдэг вэ? Ихэнхдээ найзуудтайгаа хамт байж байгаад хэн нэгнийг будмал гэж яриад түүн шиг л байхгүй гэж бодоод л өнгөрдөг байх. Яг үнэндээ тэднийг хүн бүр дотроо сайхан харагдаж байгаатай эвлэрсэн байдаг. Фэйсбүүк, инстаграм дээр ч зургууд нь хичнээн олон “таалагдлаа” авдаг билээ дээ. Бусдын нүдийг баярлуулсан энэ мэдрэмжийг чи ч гэсэн авч яагаад болохгүй гэж?

Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ

$
0
0
712-1571014147874
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ.  Ядаж байхад “Хайртай бол хартай” гэдэг үгэнд итгэчихсэн. Хайртай гэдгээ нотлох гэж хардаад байгаа гэж тайлбарлавал хоцрогдсон сэтгэлгээ. Залуус бие биедээ дурлан шохоорхож, хайрлан дасч, хамт амьдрахаар сонгож гэр бол зохиосон цагаасаа бие биенээ ѳѳрсдийн ѲМЧ  гэж тооцсоноор энэ зовлон эхэлнэ. Үнэт ѳмчѳѳ ѳѳрѳѳсѳѳ холдуулахгүй, ѳрѳѳлд алдахгүй, гэхдээ бусдад гайхуулах хүсэлтэй. Ѳѳрийн болгоод авахаараа тайвширчихдаг юм уу,  түүний гоо үзэсгэлэн хийгээд анх дурласан үнэт зүйлсэд нь анхаарал хандуулахаа больж эхэлнэ. Ѳдѳр болгон эрхлүүлэн жиргэж, ѳхѳѳрдѳн хѳѳргѳж, магтан мандуулахгүй болохоор нѳгѳѳ хүн нь гомдон туньж, үг хаяж, айлган тунирхаж эхэлнэ. Амьдралд дандаа үлгэрийн ханхүү, үзэсгэлэнт гүнж шиг байх боломжгүй л дээ. Анхандаа шүтэн бишэрч байсан харц нь бага багаар дасч, аажимдаа нэг их анхаарахаа болино. Уянгалаг уран сэцэн үгс нь багасан багассаар ХАЙРТАА гэдэг товчилсон хэллэгт багтана. Үйлдэл болгоныг нь бахдан магтаж байсан нь хааяа нэгтээ МУНДАГ ШҮҮ гэж хайхрамжгүйхэн жижүүрийн магтаалд шилжинэ. Амьдралд хүн болгон нухлагддаг.
-Чи хэнтэй ингэж удаан яриа вэ?
-Чи хаагуур яваад ингэж удаад байна вэ?
-Чи намайг тоохоо больж дээ?
-Чи яагаад надад хэлэлгүй ингэж шийдээ вэ?
-Чи найзуудтайгаа зугаалаад намайг анзаарахгүй байна
-Би танай аав ээж ах дүү нарын чинь дэргэд хэн юм бэ?
-Чи, чи , чи гэсэн тодотголтой олон асуултын тэмдэгнүүд анхаарлын тэмдэг болон хувирч байдаг. “Хэрвээ чи намайг тоохоо больж байгаа бол намайг тоох хүн бас байдаг юм шүү” гэсэн анхааруулгатай. Гэхдээ түүнийг ч бас тоох хүн байгаа гэдэгт түгшээстэй. Одоо ч тэгээд сонголтууд олон болж дээ, хэхэхэ. Хэн нэгэнд гологдсон түүнийг ѳѳр хэн нэгэн тоож “шүүрэхэд” бэлэн, зугаа цэнгэлээр дүүрсэн нийгэмд бид оршиж байна. Харин тэр сонголт оновчтой, оновчгүй эсэхийг цаг хугацаа болоод бурхан л шүүх байх. Хэрвээ анзаарах ахул “Хэлэмгий хүн сурамгай” гэгчээр хайртай хүнээ араар нь тавьдаг хүн, ѳѳртэйгѳѳ харьцуулаад хардаад байх нь илүү.
“Би ингэж явж болоод байгаа юм чинь энэ бас яаж зүгээр байх билээ” хэмээн хорсонгуй бодно. Хардалтаас шалтгаалаад салсан гэр бүлүүд энэ амьдралын туршид тѳѳрч будилж яваа нь бий. Аз таарч сайн хүнтэй таарах нь бий. Гэр бүлээ тогтоогоод авч үлдэж байгаа нь ч бий. Яг тэгнэ гэсэн жоргүй боловч бусдын амьдралаас сургамж олж гаргалгаа олж байх хэрэгтэй мэт.
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, гэж үү?
1. БИЕ БИЕДЭЭ ИТГЭЖ БАЙ. Хэрвээ чамайг араар нь тавихыг хүссэн бол яаж ийгээд ч болов араар нь тавьдаг. Хэрвээ чи түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа бол “Би чамдаа итгэдэг шүү” гэж сануулж бай. Ѳдѳр болгон хэлбэл залхана.
2.  АНХ ТҮҮНД ДУРЛАСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХЭВЭЭР НЬ ХАДГАЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙ. Хэрэв тэр үнэ цэнэ байхгүй болчихвол бие биедээ үнэ цэнэгүй болчихдог юм. Түүнийгээ эрхэмлэн нандигнаж байж, бусдаас ялгарах гэр бүлийн үнэт зүйл тань хадгалагдаж байдаг юм.
3.  ГЭР БҮЛИЙН АСУУДАЛДАА БУСДЫГ БҮҮ ОРОЛЦУУЛЖ БАЙ. Танай гэр бүлийн хэн ч мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй нандин зүйлс тогоон дотроо л шийдэгдэж байг л дээ. Санаа нь шаналсан сайхан сэтгэлийн зэрэгцээ атаархсан хорон сэтгэл байж л байдаг юм шүү дээ.
4.  ЯМАР Ч ХЭЦҮҮ АСУУДЛААР БИЕ БИЕДЭЭ БУУЛТ ХИЙН УУЧИЛЖ СУР. Та хоёр бие биенээ ойлгож уучлахгүй юм бол, хэн нэгэн бас амьдрал та нарыг уучилдаггүй юм.
5. БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭЛЖ БАЙ. “Эхнэр нь нѳхрѳѳ аав шигээ хүндэлж байвал, нѳхѳр нь эхнэрээ охин шигээ хайрлаж байдаг юм” гэдэг сайхан үгийг саяхан уншсан. Хүндлэл нь танай гэр бүлийн харилцааны хэм хэмжээний хязгаарыг тогтоож байдаг юм.
6.ТА ХОЁР БИЕ БИЕНЭЭ БҮТЭЭЖ БАЙДАГ ЮМ. Чи ямар эхнэртэй байхыг, бас ямар нѳхѳртэй байхыг хүсч байна, түүнийгээ ѳѳрсдѳѳ бүтээж байдаг юм шүү дээ. Мэдээж маш их тэвчээр шаардагдах боловч энэ бол маш сайн бүтээл болно. Амьдралд хатуу жор байдаггүйн адил танд зориулсан тѳгс хань гэж байхгүй дээ.
Би муу хань байсан болохоор одоо хүртэл ганцаараа амьдарч байгаа. Гэхдээ олон залуус бас хүмүүс энэ тухай надаас асуудаг. Бидний нүдэн дээр хардалтаас үүдэлтэй олон гэр бүлүүд сарниж байна. Санаа зовоод энэ тухай хэд хэдэн удаа бичиж байв. Цаг хугацааны урсгалд, дээр бичсэн санаа бодлууд улам л батжаад байгаа юм даа. Залууст хэлж зѳвлѳж байх хэрэгтэй байнаа. Заавал зѳв байх албатай биш хэдий ч санаа авах зүйлээ аваад орхих зүйлийг нь орхино биз.
Залуус аа. Энэ амьдралаа та нар ѳѳрсдѳѳ бүтээдэгтэй адил ханилах ханиа ч ѳѳрсдѳѳ бүтээж байдаг юм. Маргалдан муудалцаж, гомдон туниж , айлган тунирхаж байгаа үйлдэл болгон тань гэр бүлээ тогтоон бүтээх гаргалгааны эрэл юм шүү дээ. Маш их тэвчээр, ухаан шаардах авч энэ бүтээл хамгийн урамтай сайхан бүтээл. Дараа нь бахархаад, хайрлаад, дурлаад ханашгүй бүтээлийг чамаас ѳѳр хэн ч бүтээхгүй дээ. Цав цагаан морьтой ханхүү, үзэсгэлэнт гүнж чамайг морин дээрээ дүүрэн тансаг харш руу давхин орж хундага тавилгүй наргин цэнгэн жаргадаг үлгэрт итгэхээ больж үз. Үлгэрийн зохиогч нь та хоёр ѳѳрсдѳѳ юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Вашингтон ДС хот                                                                            2019-10-14

Хардах сэтгэл

$
0
0

A2G2186Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ. Ядаж байхад “Хайртай бол хартай” гэдэг үгэнд итгэчихсэн. Хайртай гэдгээ нотлох гэж хардаад байгаа гэж тайлбарлавал хоцрогдсон сэтгэлгээ. Залуус бие биедээ дурлан шохоорхож, хайрлан дасч, хамт амьдрахаар сонгож гэр бол зохиосон цагаасаа бие биенээ ѳѳрсдийн ѲМЧ гэж тооцсоноор энэ зовлон эхэлнэ. Үнэт ѳмчѳѳ ѳѳрѳѳсѳѳ холдуулахгүй, ѳрѳѳлд алдахгүй, гэхдээ бусдад гайхуулах хүсэлтэй. Ѳѳрийн болгоод авахаараа тайвширчихдаг юм уу, түүний гоо үзэсгэлэн хийгээд анх дурласан үнэт зүйлсэд нь анхаарал хандуулахаа больж эхэлнэ. Ѳдѳр болгон эрхлүүлэн жиргэж, ѳхѳѳрдѳн хѳѳргѳж, магтан мандуулахгүй болохоор нѳгѳѳ хүн нь гомдон туньж, үг хаяж, айлган тунирхаж эхэлнэ. Амьдралд дандаа үлгэрийн ханхүү, үзэсгэлэнт гүнж шиг байх боломжгүй л дээ. Анхандаа шүтэн бишэрч байсан харц нь бага багаар дасч, аажимдаа нэг их анхаарахаа болино. Уянгалаг уран сэцэн үгс нь багасан багассаар ХАЙРТАА гэдэг товчилсон хэллэгт багтана. Үйлдэл болгоныг нь бахдан магтаж байсан нь хааяа нэгтээ МУНДАГ ШҮҮ гэж хайхрамжгүйхэн жижүүрийн магтаалд шилжинэ. Амьдралд хүн болгон нухлагддаг.

-Чи хэнтэй ингэж удаан яриа вэ?
-Чи хаагуур яваад ингэж удаад байна вэ?
-Чи намайг тоохоо больж дээ?
-Чи яагаад надад хэлэлгүй ингэж шийдээ вэ?
-Чи найзуудтайгаа зугаалаад намайг анзаарахгүй байна
-Би танай аав ээж ах дүү нарын чинь дэргэд хэн юм бэ?
-Чи, чи , чи

гэсэн тодотголтой олон асуултын тэмдэгнүүд анхаарлын тэмдэг болон хувирч байдаг. “Хэрвээ чи намайг тоохоо больж байгаа бол намайг тоох хүн бас байдаг юм шүү” гэсэн анхааруулгатай. Гэхдээ түүнийг ч бас тоох хүн байгаа гэдэгт түгшээстэй. Одоо ч тэгээд сонголтууд олон болж дээ, хэхэхэ. Хэн нэгэнд гологдсон түүнийг ѳѳр хэн нэгэн тоож “шүүрэхэд” бэлэн, зугаа цэнгэлээр дүүрсэн нийгэмд бид оршиж байна. Харин тэр сонголт оновчтой, оновчгүй эсэхийг цаг хугацаа болоод бурхан л шүүх байх. Хэрвээ анзаарах ахул “Хэлэмгий хүн сурамгай” гэгчээр хайртай хүнээ араар нь тавьдаг хүн, ѳѳртэйгѳѳ харьцуулаад хардаад байх нь илүү. “Би ингэж явж болоод байгаа юм чинь энэ бас яаж зүгээр байх билээ” хэмээн хорсонгуй бодно. Хардалтаас шалтгаалаад салсан гэр бүлүүд энэ амьдралын туршид тѳѳрч будилж яваа нь бий. Аз таарч сайн хүнтэй таарах нь бий. Гэр бүлээ тогтоогоод авч үлдэж байгаа нь ч бий. Яг тэгнэ гэсэн жоргүй боловч бусдын амьдралаас сургамж олж гаргалгаа олж байх хэрэгтэй мэт.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, гэж үү?

1. БИЕ БИЕДЭЭ ИТГЭЖ БАЙ. Хэрвээ чамайг араар нь тавихыг хүссэн бол яаж ийгээд ч болов араар нь тавьдаг. Хэрвээ чи түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа бол “Би чамдаа итгэдэг шүү” гэж сануулж бай. Ѳдѳр болгон хэлбэл залхана.

2. АНХ ТҮҮНД ДУРЛАСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХЭВЭЭР НЬ ХАДГАЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙ. Хэрэв тэр үнэ цэнэ байхгүй болчихвол бие биедээ үнэ цэнэгүй болчихдог юм. Түүнийгээ эрхэмлэн нандигнаж байж, бусдаас ялгарах гэр бүлийн үнэт зүйл тань хадгалагдаж байдаг юм.

3. ГЭР БҮЛИЙН АСУУДАЛДАА БУСДЫГ БҮҮ ОРОЛЦУУЛЖ БАЙ. Танай гэр бүлийн хэн ч мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй нандин зүйлс тогоон дотроо л шийдэгдэж байг л дээ. Санаа нь шаналсан сайхан сэтгэлийн зэрэгцээ атаархсан хорон сэтгэл байж л байдаг юм шүү дээ.

4. ЯМАР Ч ХЭЦҮҮ АСУУДЛААР БИЕ БИЕДЭЭ БУУЛТ ХИЙН УУЧИЛЖ СУР. Та хоёр бие биенээ ойлгож уучлахгүй юм бол, хэн нэгэн бас амьдрал та нарыг уучилдаггүй юм.

5. БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭЛЖ БАЙ. “Эхнэр нь нѳхрѳѳ аав шигээ хүндэлж байвал, нѳхѳр нь эхнэрээ охин шигээ хайрлаж байдаг юм” гэдэг сайхан үгийг саяхан уншсан. Хүндлэл нь танай гэр бүлийн харилцааны хэм хэмжээний хязгаарыг тогтоож байдаг юм.

6. ТА ХОЁР БИЕ БИЕНЭЭ БҮТЭЭЖ БАЙДАГ ЮМ. Чи ямар эхнэртэй байхыг, бас ямар нѳхѳртэй байхыг хүсч байна, түүнийгээ ѳѳрсдѳѳ бүтээж байдаг юм шүү дээ. Мэдээж маш их тэвчээр шаардагдах боловч энэ бол маш сайн бүтээл болно. Амьдралд хатуу жор байдаггүйн адил танд зориулсан тѳгс хань гэж байхгүй дээ.

Би муу хань байсан болохоор одоо хүртэл ганцаараа амьдарч байгаа. Гэхдээ олон залуус бас хүмүүс энэ тухай надаас асуудаг. Бидний нүдэн дээр хардалтаас үүдэлтэй олон гэр бүлүүд сарниж байна. Санаа зовоод энэ тухай хэд хэдэн удаа бичиж байв. Цаг хугацааны урсгалд, дээр бичсэн санаа бодлууд улам л батжаад байгаа юм даа. Залууст хэлж зѳвлѳж байх хэрэгтэй байнаа. Заавал зѳв байх албатай биш хэдий ч санаа авах зүйлээ аваад орхих зүйлийг нь орхино биз.

Залуус аа. Энэ амьдралаа та нар ѳѳрсдѳѳ бүтээдэгтэй адил ханилах ханиа ч ѳѳрсдѳѳ бүтээж байдаг юм. Маргалдан муудалцаж, гомдон туниж , айлган тунирхаж байгаа үйлдэл болгон тань гэр бүлээ тогтоон бүтээх гаргалгааны эрэл юм шүү дээ. Маш их тэвчээр, ухаан шаардах авч энэ бүтээл хамгийн урамтай сайхан бүтээл. Дараа нь бахархаад, хайрлаад, дурлаад ханашгүй бүтээлийг чамаас ѳѳр хэн ч бүтээхгүй дээ. Цав цагаан морьтой ханхүү, үзэсгэлэнт гүнж чамайг морин дээрээ дүүрэн тансаг харш руу давхин орж хундага тавилгүй наргин цэнгэн жаргадаг үлгэрт итгэхээ больж үз. Үлгэрийн зохиогч нь та хоёр ѳѳрсдѳѳ юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Вашингтон ДС хот 2019-10-14

Өөртөө дурлуулах увдис: Сээтэгнэх урлагийн талаар чиний мэдэхгүй 10 зүйл

$
0
0

Amazing-Beauty-Woman-780x405

Сээтэгнэхэд яахын аргагүй арга барил, авьяас хэрэгтэй. Гоо сайхнаа үйл хөдлөл, биеэ авч явах байдалдаа нууж байдаг бүсгүйчүүд бид түүний цаадах шинжлэх ухаанд нэвтрэх нь ч бас зайлшгүй шаардлага.

Сээтэгнэх урлаг нь хэн нэгний зүрх сэтгэлийг татах зэвсэг биш боловч нүдийг нь булааж, анхаарлыг нь татах арга яахын аргагүй мөн юм. Анхаарлыг нь татчихсан байхад өөрийгөө ямар сайхан бүсгүй болохыг мэдрүүлэхэд бол бидэнд асуудалгүй шүү дээ. Магадгүй чи “Би сээтэгнэж чаддаг ш дээ” гэж боддог байсан ч дараах 10 баримтын талаар огт дуулаагүй ч байж болох талтай.

1. 5 төрлийн сээтэгнэл байдаг
Сээтэгнэлийг уламжлалт, бие махбодийн, чин сэтгэлийн, хөнгөмсөг болон эелдэг гэсэн 5 төрөлд хуваадаг аж. Хөнгөмсөг, цаашдын бат бэх харилцааг хүсээгүй төрөлд нийт сээтэгнэлийн 25 хувь нь багтдаг бол, 30 хувь нь чин сэтгэлийнх байдаг аж.

2. Харц тулгарах үедээ хүн эсрэг талынхаа дур булаам байдлыг илүүтэй олж хардаг
Инээмсэглэж дууссаныхаа дараа харцаараа харилцаа үүсгэж эхлээрэй. Түүнтэй санаатай болон санаадгүй харц тулгарах нь чиний сонирхлыг уламжлахаас гадна, чамд татагдаж байсан хэмжээг нь хэд дахин нэмэгдүүлж чадна. Бие биенийхээ өөдөөс харц салгалгүйгээр 2 минутын турш харах нь дурлалын гормоны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.

3. Хүрэлцэхүй бол зайлшгүй мэдрэмж
Эрчүүд энэ тал дээр болгоомжтой байх хэрэгтэй л дээ (Алгадуулвал яах юм?). Харин эмэгтэйчүүд бол сонирхож байгаа залуудаа хүрэхээс эмээх хэрэггүй. Хүрэлцэхүйд 3 шат байдаг: Найрсаг (мөрөн дээр товших), дотно (мөр юм уу бүсэлхийгээр тэврэх), “цөмийн зэвсгийн” (нүүрэнд хүрэх). Хэрвээ чамд эвгүй санагдахгүй байвал нүүрэнд нь шалтаг гаргаад хүрч болно.

4. “Хялбар биш” болж жүжиглэх нь хуучраагүй арга
“Араас нь шаргуу хөөцөлдөж байж олж авах үнэ цэнэтэй эх сурвалж” мэт аашилвал тэд чадах бүхнээ зориулан чамайг өөрийн болгохыг хүсэх болно. Гарт нь яг орж ирэх гэж байгаа юм шиг байснаа буцаад л алдуураад байвал бүр ч сонирхолтой. Гэхдээ энэ тоглоом хэт удаан үргэлжлэх ёсгүй шүү.

5. Эрчүүдийн хувьд нас бол тоо
Бүсгүйчүүдтэй сээтэгнэх тал дээр эрчүүдийн 83 хувь нь таалагдсан эмэгтэй нь өөрсдөөс нь хэр эгч эсвэл дүү байх нь хамаагүй хэмээн боддог ажээ.

6. Толгойгоо яаж өргөхөөс их зүйл шалтгаална
Хатагтай нар аа, бид толгойгоо цэх урагшаа чиглүүлэх үедээ хамгийн ихэмсэг харагддаг аж. Толгой цэх байх үед бидний харц харин үл ялиг дээшээ болдог. Энэ нь илүү эмэгтэйлэг төрхийг бий болгож эрчүүдэд “Хөөх, энэ бүсгүй чинь хэн бэ?” гэж тогтон харахад хүргэдэг. Яг л Титаник дээр Рөүз ганган малгайгаа өргөж хардаг шиг. Харин эрчүүд илүү эршүүд харагдахын тулд толгойгоо арагш нь татаж, харцаа үл ялиг доошлуулан хамар луугаа чиглүүлвэл зүгээр.

7. Улаан өнгөнд жинхэнэ хүч бий
Улаан даашинз өмсөж, улаан уруулын будаг түрхэхийн аль нэгийг нь л хийхэд бүхний харцыг бид өөрсөд дээрээ цуглуулдаг. Улаан өнгө нь анхаарал татахаас гадна эмэгтэй хүниийг сексийн чадвар өндөртэй мэт харагдуулдаг гэнэ. Энэ давуу тал нь чамд таалагдахгүй ч байж магадгүй л дээ, гэхдээ л мэдэхэд илүүдэхгүй.

9. Сээтэгнэл эрүүл мэндэд тустай!
Хачин байгаа биз? Гэхдээ бусадтай сээтэгнэж, өөрийгөө бүсгүй хүн эсвэл эр хүн гэдгээ тогтмол мэдэрдэг хүмүүсийн цагаан эсийн тоо илүү өндөр байдаг аж. Тэгэхээр тэд дархлаа илүү сайтай, чийрэг байдаг гэсэн үг.

10. Зарим газар сээтэгнэх нь хуулиар хориотой байсан
Арканзасийн Литл Рокд хэн нэгэн рүү тачаангуй харц илгээсэн хүнийг 30 хоног шоронд хорьдог байжээ. Харин Нью Йоркд нэгэнтээ эрчүүд эмэгтэй хүн рүү сонжсон харцаар удаан харах юм бол 25 долларын торгууль төлдөг байсан байна. Хувцас нимгэрдэг хавар зуны цагт үүн шиг илүү хатуу хууль байдаггүй мэт санагддаг байсан байх даа?

Ногоо хөлдөөж хадгалах арга

$
0
0

Image may contain: food

Зөв хөлдөөж хадгалсан ногоо шим тэжээл, витаминаар баялаг байдаг.

Хүрэн манжин: Бүхлээр нь чанаад, хөргөөд, хальслаад, цагираглан хэрчээд уутанд хийж амсрыг нь наагаад хөлдөөнө.

Броколи: Цэцэгт хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Лууван: Арилгаж угаагаад, хэрчээд хөлдөөнө.

Цагаан цэцэгт байцаа: мөн броколи шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Эрдэнэ шиш: Эрдэнэ шишээ хальслаад утаснуудыг авч хаяад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.

Сонгино: Арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.

Чинжүү: Дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.

Хулуу: Хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.

Бууцай: Угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.

цуккини (хулуу): жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.

Бор самар: Самраа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ гэсгээхэд шинээрээ байдаг.

Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийнэ

Та “Tenger bella beauty”-г мэдэх үү?

$
0
0

67771950_644616782713501_4801398636606914560_nМөнхийн залуу гоо сайхныг эрэлхийлэгч бүсгүйчүүдийн үнэнч туслагч яах аргагүй “Tenger bella beauty” салон юм.

Гоо сайхны салбарт 18 жилийн туршлага хуримтлуулж, олны талархалыг хүлээсэн арьс арчилгааны органик бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг учир хүмүүс андахгүй.

 Эдний хамт олонд мэдэхгүй чадахгүй зүйл гэж үгүй. Олон улсын стандартын жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр гоо сайхан, карбокси, арьс өргөж залуужуулах ULTHERA, Лазер эмчилгээ, шивээс, сормуус, алжаал тайлах, эрүүлжүүлэн тураах, маникюр, педикюр зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Танд гоо сайхны ямар нэг асуудал байгаа бол өөр газар хайж алтан цагаа үрэх шаардлагагүй шууд “Tenger bella beauty”-г зорь.

Утас:80660000
Хаяг: Маршаллын гүүрний баруун талд Тэнгэр вилла хотхон 116н 1тоот

49103479_516344372207410_6494086582725771264_n


Монгол эзэгтэйн өглөөний цайны жорууд

$
0
0

Өглөөний цай,хоол тогтмол хэрэглэж занших нь гэр бүл хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд болон ,эрч хүчтэй амжилттай өдрийг эхлүүлэх маш том хөрөнгө оруулалт гэж боддог.Та бүхэн өглөөний цайндаа цаг гаргаж гэр бүлээрээ яарч биш тухтай сууж цайлж сураарай.Учиргүй мундаг шинэлэг зүйл байхгүй байж болох ч ганц нэгхэн ч болохноо санаа авахаар зүйл хэрэгтэй нэгэндээ хэрэг болох боловуу гээд сүүлийн сар гаран бэлдсэн өглөөний цайгаа хүргэж байна.

Зууханд болгосон Bauern früstück(тариачдын хоол гэж орчуулагддаг гэсэн)Энэ хоолыг Халиунаа эгчээс сурсан.Хамгийн амттай өег өглөөний хоолны нэг. -өндөг 6ш -төмс 2-3ш -бууцай 1 атга -улаан лооль 1ш -мөн мөөг,гахайн утсан мах зэрэг дуртай зүйлсээ хийж болно -давс перец өөрсдийн амтаар Төмсөө нимгэн хэрчээд хөнгөн шарж өгнө.Дээр нь мөөг,гахайн утсан мах зэрэг дуртай зүйлсээ нэмж хэсэг шарна.Үүн дээрээ өндөгнүүдээ задалж хутгаад нэмж дээр нь бууцай,улаан лооль зэргээ тавиад урьдчилан халаасан зууханд 180С-д 20′ жигнэнэ. Хүсвэл дээр нь бяслаг үрээд хийж болноо.

Мюсли буюу овъёосны нэвс хатаасан жимсний холимог
Бэлэн холимог дээрээ хөөрүүлсэн халуун сүү нэмж дэвтээгээд дээр нь гэртээ байгаа болон дуртай жимсээ нэмж хэрэглэнэ.

Сүүтэй будаа
Будаагаа сайтар угаагаад усанд хийж чанана.Будаагаа зөөлрөөд болоод ирхийн алдад сүүгээ нэмж буцалгаад давс элсэн чихэр өөрийн амтаар тааруулж мөн цөцгийн тос(масло) өрөм,шар тос мэтийг нэмж өгөөд үзэм,цангис зэрэг хатаасан жимс нэмж хийнэ.Сүү ахиухан хийвэл амттай болдог.

Хачиртай шарсан будаа
Үүнийг ихэвчлэн оройн хоолноос илүү гарч хөргөгчинд хоносон будаагаараа хийдэг.Будаандаа чинжүү,үрсэн лууван брокколи,хулуу,ногоон сонгино зэрэг гар дорх байгаа зүйлсээрээ баяжуулаад давс перецээр амталж дээр нь будааныхаа их багаас хамаарч 2-3ш өндөг хийж хутгаад амны халбагаар 1 юмуу бага багаар таслан 2талаар шаргалттал шарж өгнө.

Ясны шөлөнд хийсэн бантан
Ясны шөлийг гаргаж авахын тулд эхний (булуу,чөмөгний яс)удаа буцалгасан усаа асгаад дахин ус нэмж 4-с дээш цаг зөөлөн галаар буцалгаж бэлтгээд хөргөж тосыг нь аваад хэсэгчлэн хөлдөөж хадгалж болно.

Овъёосны каша
Шингэний хэмжээ ус сүү 1/2 харьцаатай байхаар тооцож буюу жишээ нь 1аяга ус 2аяга сүү гэх мэт байхаар бодож тааруулж 15′ зөөлөн гал дээр буцалгаад бага зэрэг цөцгийн тос,элсэн чихэр хийж хатаасан жимс,самар мэт дуртай зүйлсээ нэмээрэй.
5 хүний порц:250мл ус,500мл сүү,150гр овъёос

Арвайн гурил
Өрөм юм уу шар тосоо сүүтэй цай,хярам зэрэгт хийж хайлуулаад элсэн чихэр өөрийн хүслээр нэмээд арвайн гурилаа зуурна.Энд гурилаа хэвлээд алимны гол авагчаар цоолж хэвлээд дотор нь жимсний чанамал хийж өгсөн.Арвайн гурил нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах болон ходоодны үйл ажиллагаанд нэн тустай идээ юм.Арвайн гурилыг цаасан уут юм уу шилэн саванд дотор нь хэд хэдэн хатуу ааруул хийж хадгалснаар үргэлж шинээрээ амт үнэр ордоггүй.

Өндөг улаан лоолийн хуурга.
Идэх хэмжээгээрээ ?ш өндөг задалж хутгаад дутуу шараад хайруулныхаа нэг талруу нь шахаж өгнө.Гаргасан зайндаа улаан лоолио жижиглэж хуураад шүүс нь ялгараад ирэнгүүт өндөгтэйгээ нийлүүлж хутгангаа өндөгөө задалж жижиглэж өгнө.Давс перец өөрсдийн амтаар тааруулаад мөн бага зэрэг элсэн чихэр нэмж болноо.

Оргио тахианы ясны шөлөнд хийсэн өндөг брокколитэй шөл.
Шөлөө гаргахаас 5′ өмнө брокколигоо жижиглэж нэмээд мөн задалж хутгасан өндөгөө нэмж буцалгана.

Баттунгалаг Цэвэнжав

Дэлхийн ТОП 10 бизнесийн сургуулиуд

$
0
0

171224935-612x612-1Бид өмнө нь “Дэлхийн ТОП 10 сэтгэл судлалын сургуулиуд”-ын талаарх мэдээллийг оруулсан бол энэ удаа бизнесийн салбарт ажиллах хүсэлтэй уншигчдаа зориулан “Дэлхийн ТОП 10 бизнесийн сургуулиуд”-ын талаарх мэдээллийг хүргэж байна.
Амжилттай яваа эрхмүүдийн ихэнх нь бизнес эрхэлдэг болохоор бус бизнес, эдийн засгийн талаар ерөнхий мэдлэг хэдийд ч хэрэг болох учир энэ чиглэлээр суралцах нь ухаалаг сонголт байх болно. Тиймдээ ч дэлхий дахинаа энэхүү чиглэлээр суралцах эрмэлзэлтэй залуусын тоо нэмэгдсээр л байна. Ингээд таны сонголтыг хялбарчлах үүднээс дэлхийн шилдэг 10 бизнесийн сургуулиудыг танилцуулж байна.

10. UNIVERSITY OF CALIFORNIA, BERKELEY

Байршил: Беркли, Калифорниа, АНУ
Тайлбар: Калифорнийн их сургуулийн факультет 99 Нобелийн, 23 Тюрингийн, 14 Пулитцерийн шагналтантай билээ. Хаасын бакалаврын хөтөлбөр (The Haas Undergraduate Program) нь бизнесийг инженерчлэл, биологи гэх мэт бусад чиглэлүүдтэй хослуулсан олон хөтөлбөрийг багтаасан байдаг. Сургалтын үндсэн хөтөлбөр нь бизнесийн үйл ажиллагааны өргөн хүрээг хамардаг бөгөөд брэнд менежмент, байгууллагын санхүү, мэргэшсэн нягтлан бодох бүртгэл гэх мэт хичээлийг сонгон үзэх боломжтой байна.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

9. LONDON SCHOOL OF ECONOMICS

Байршил: Лондон, Их Британи
Тайлбар: Соёл, нийгэм, эдийн засгийн чиглэлээр тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдгээрээ онцлог энэхүү сургууль нь Их Британийн хамгийн алдартай судалгааны хүрээлэнгийн нэг юм. Сургалтын хөтөлбөрийн хувьд бизнесийг нийгмийн шинжлэх ухаантай хослуулсан тул эдийн засаг, статистик, математик, сэтгэл судлал зэрэг чиглэлүүд багтдаг.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

8. UNIVERSITY OF OXFORD

Байршил: Оксфорд, Их Британи
Тайлбар: Оксфордын их сургуулийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Бүрэлдэхүүн сургуулиудынх нэг болох бизнесийн сургууль нь ч ялгаагүй дэлхийд алдартай. Тус сургууль нь ганцаарчилсан болон хамтын судалгааны ажил руу чиглэдэг. Мөн MBA буюу Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг санал болгодог. Дэлхийн хөрөнгө оруулалтын банкны удирдагч Голдман Сакс (Goldman Sachs)-тай хамтран 10,000 жижиг бизнес эрхлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

7. COLUMBIA UNIVERSITY

Байршил: Нью-Йорк, АНУ
Тайлбар: Бизнесийн менежментийн хөтөлбөрийн хувьд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, эдийн засгийн зарчим зэрэг ойлголтуудыг хамардаг. Колумбын их сургуульд суралцсанаар бизнесийн удирдлагын магистрын оюутнууд, төгсөгчдийн хамт лекц, менторшип болон бусад арга хэмжээнд хамтарч ажиллах боломжтой.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

6. UNIVERSITY OF CAMBRIDGE

Байршил: Кэмбридж, Их Британи
Тайлбар: Их сургуулийн талбайн төв хэсэгт байрлах Бизнесийн сургууль нь дээд зэргийн боловсролыг оюутнууддаа санал болгодог. Тус сургуулийн 1 жилийн хугацаатай Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь бизнесийн чиг үүрэг, харилцаа, манлайлал зэрэг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэдэг. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг бизнесийн карьераа эхлүүлэх хүртэл нь жигд хэмжээгээр мэдлэг олгоно.

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

5. NORTHWESTERN UNIVERSITY

Байршил: Эванстон,  АНУ
Тайлбар: Тус сургууль нь эрдэм шинжилгээний мэдлэгийг практик дээр хэрэгжүүлэх тал дээр чиглэдэг бөгөөд тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжоор хангадаг. Түүнээс гадна оюутнууд сургалтын хөтөлбөрөө өөрийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн сонгох боломжтой.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

4. MASSACHUSETTS INSTITUTE OF TECHNOLOGY

Байршил: Кэмбридж, АНУ
Тайлбар: Энэхүү сургуулийн үндсэн зорилго нь шинжлэх ухааны мэдлэг, технологийн дэвшлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Бакалаврын менежментийн хөтөлбөр нь бизнесийг шинжлэх ухааны үүднээс авч үздэг. Сургалтын хөтөлбөрийн хувьд менежмент, бизнесийн задлан шинжилгээ, санхүү зэрэг чиглэлд төвлөрдөг.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

3. STANFORD UNIVERSITY

Байршил: Стэнфорд, Калифорниа, АНУ
Тайлбар: Удирдлагын чиг үүрэг нь задлан шинжлэх ур чадварын хөгжил болон бүтээлч сэтгэхүйг манлайллын шинэлэг хандлагыг дэмжих зорилгоор хослуулдаг. Та оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ хос дипломтой төгсөх ч боломжтой.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

2. UNIVERSITY OF PENNSYLVANIA

Байршил: Филадельфи, Пенза, АНУ
Тайлбар: Бенжамин Франклины нэрэмжит Пенсильваны их сургууль нь тэр чигтээ эрдэм шинжилгээ, боловсролын хөгжилд зориулагдсан тул энэхүү сургуульд элссэнээр бизнесийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдаас суралцах боломжтой юм. Бакалаврын хөтөлбөрүүд нь санхүүгийн чухал ойлголтуудыг шийдвэрлэх, байгууллагын менежментийг судлах, асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй аргууд зэрэг  дээр төвлөрдөг.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

1. HARVARD UNIVERSITY

Байршил: Кэмбридж, АНУ
Тайлбар: Дэлхийд нэр хүндтэй Харвардын Бизнесийн сургууль нь ерөнхий менежмент ба практикт чиглэсэн 2 жилийн MBA (Бизнесийн удирдлагын магистр) хөтөлбөрийг санал болгодог. Энэхүү хөтөлбөрт кейсийн аргачлалын сургалт, төслүүд багтсан болно. Жижиг хэмжээний төсөл, үйл ажиллагаагаар дамжуулан манлайлал, хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр анхаарсан үйл ажиллагааг явуулдаг.
Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: www.careeraddict.com

Салалт чамд хэчнээн сайн нөлөөтэй гээч!

$
0
0

a31d3695d6f23993dd89d3250ec5be1d

1. Илүү дээр “чи” Минносетагийн их сургуулийн эрдэмтдийн 2006 онд хийсэн судалгаагаар салалтыг даван туулсан хүмүүсийн 92 хувь нь илүү ухаалаг, буурь суурьтай, хүнээс юу хүсч байгаагаа мэддэг болж өөрчлөгддийг тогтоожээ. Судалгааг удирдагч Тая Таширо “Нэгэнт харилцаагаа дуусгасан тэр үед бид яагаад тэр хүнийг хүсээд байгаагаа бодохоо больж, нөхцөл байдлыг илүү бодит нүдээр харж, гаргасан алдаа оноондоо дүгнэлт хийх боломжтой болдог” гэжээ.
Харин Нортвестерний сургуулийн эрдэмтэд бүсгүйчүүд салалтын дараа илүү шийдэмгий болдог талаар онцолж тайлбарладаг. Бүх асуудал дуусах хүртэл тодорхой хугацаанд шаналж, зовох ч эргээд сэргэх цагт бүсгүйчүүд өмнөхөөсөө ч илүү өөртэй итгэлтэй, зоригтой болж чаддаг байна. Урьд нь огт олж хараагүй шинэ боломжоо ч бид олж харж чаддаг.

2. Тайван, хүлээцтэй чанар Юм бүрт омголон зан гаргаж, уурлаж, бухимдахаа болино. Чамд энэнээс ч онцгүй зүйл тохиолдож байсан байхад яагаад бухимдах ёстой шалтгаан олдохгүй болохоор тэр. Бүх юм болоод дууссаны дараа ч эрүүлээр амьсгалж, хэвийнээр амьдарсаар байгаа өөрийгөө харах учраас юм бүхэн түр зуурынх байдаг гэдэгт илүү итгэл үнэмшилтэй болно. Bravo! Чамд хэн нэгнийг зөвөөр хайрлахад хэрэгтэй нэг чухал чанар бүрэлдсэн байна.

3. Эрчүүдийг дагаж буруу хооллохгүй Тэр хажууд чинь пицца захиалаад аваад ирчихсэн байхад идэлгүй тэснэ гэдэг амаргүй. Бүсгүйчүүд хайртай хүнтэйгээ хүссэн зүйлийг нь хамтдаа идсээр илүүдэл жинтэй болох магадлал өсдөг байна. Харин ганц бие бүсгүйчүүд өөрийн калорийн хэмжээнд эргэлзээгүйгээр санаа тавьж чаддаг.

4. Эргэн тойронгүй шинэ харилцаанууд Тэр хүмүүсийг чи танина. Гэхдээ сайн мэдэхгүй. Чамд тэдэнтэй дотно танилцаж, өөрийн сонирхол, өөрийн ертөнцийн талаар ярилцах боломж, цаг зав ч байгаагүй. Харин одоо бол энэ бүхэн нээлттэй. Хэн нэгэн чамайг шалтгаангүйгээр хардахгүй. Тийм болохоор чи эрэгтэй сайн найз нартайгаа оройгуур уулзаж, ханатлаа караокедсан ч яах ч үгүй. Ямар ч салалтын дараа хүмүүс шинэ танилуудын тоогоо нэмж эхэлдэг. Түр зуур мартагдсан байсан нөхөрлөлүүдээ ч сэргээнэ. “Манай хүн залгаад байна аа. Одоо харихгүй бол болохгүй” гэж дотны хүмүүстээ тайлбар тавих шаардлага бол бүр “баяртай”!

5. Фитнесс Сингл амьдралаа далимдуулаад фитнесст бүртгүүлэхээр шийдсэн чинь аргагүй ээ. Салалт нь бүсгүйчүүдийн спортоор хичээллэх урам зоригийг нэмэгдүүлдэг юм. Алдсан эрч хүчээ нөхөн сэлбэх ундаргаар бэлтгэлийн заалыг сонгодог бүсгүйчүүд санасныг бодоход олон шүү. Эсвэл өөрийн биеийн байдалд эрч өөрчлөлт хийхээр шулуудах нь ч бий. Ямар ч байсан чамд амтагдаад байгаа дайчин, шазруун зангаа өөр дээрээ тултал нь ашиглаад, улам гоё болоод авч дээ!

6. Тойроод биш дайраад гарсан нь Анхнаасаа юуг анхаарах байсан, ямар шалтгаанаас болж харилцаа нурж унасан, өөрийн буруу юу байсан, яаж харьцдаг залуугаас холхон байхгүй бол болдоггүй гэдгээ чи мэдэж авсан. Энэ туршлага чинь чамд дараагийн удаад дэмий хүмүүстэй цагаа үрэхгүй байхад туслах болно.

7. Санаа зовних нэг асуудал ч байхгүй боллоо Тэрний эгч чамд дургүй болохоор яах учраа олохгүй хэцүү байсан уу? Одоо чи тэрэнд огтоос санаа зовних хэрэггүй. Чи түүний эгчид, ээжид, гэр бүлд таалагдах гэж хичээх албагүй болсон. Зөвхөн өөрөө өөртөө л таалагдах амьдрал урд чинь байна.

8. Тэр биш чи жинхэнэ ялагч Хэрвээ тэр чамайг араар чинь тавьсан бол нөхрийг чинь булаасан эмэгтэйд уурлах хэрэггүй. Чи ганц бие, чамайг хайрлах хөөрхөн хүүхэдтэй, өөртөө хэнийг ч дурлуулах боломжтой болсон байхад тэр бүсгүйд өөрийг нь хэзээ ч араар нь тавьж мэдэх нөхөр л үлдсэн байна шүү дээ.

9. Амь нас Сөрөг зүйлийг сурталчлах гэсэнгүй. Гэхдээ хэрвээ тэр хүн чамд гар хүрдэг байсан бол салж чадсанаар чи бүрэн бүтэн амьд байна. Чамд хайртай хүмүүст чиний амь нас бүхнээс үнэ цэнэтэй. Харин чи хүчирхийлэгчийг хаяж чадсандаа өөрийнхөө алтан амийг аварч чадсан.

Амжилттай суралцахад юу саад болдог вэ?

$
0
0

1568727962_yed6mm1w5z_samozanyatostАмжилтад хүрэхийг хүсдэггүй хүн байдаг гэж үү? Гэвч биднийг юу хойш нь татдаг гэдгийг бид мэдсээр байж хийсээр л байдаг шүү дээ. Их хачирхалтай. Миний хувьд одоогоор ЕБС-ийн 12-р ангид суралцдаг бөгөөд хэдхэн сарын дараа сургуулиа төгсөх гэж байна. Би сүрхий амжилтад хүрсэн нэгэн биш боловч өдийг хүртэл амьдарсан амьдрал руугаа өнгийн харж, зарим нэгэн алдаагаа ухаарч, бага ч болов зүйлсийг тунгаасан нэгэн юм болов уу хэмээн өөрийгөө дүгнэж байна. Өөрийн алдаан дээрээ дүгнэлт хийн бяцхан зөвлөгөө бэлдсэнийг минь хүлээн авна уу. angel

  • ЦАГИЙГ ХИЙ ХООСОН ӨНГӨРҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ

Эргээд харахад хэчнээн их цагийг хий хоосон зүйлд өнгөрүүлээ вэ? Тоглоом наадам хийж, зугаацаж явахын оронд 10 ширхэг англи үг нүдлээд суух минь яав даа хэмээн бодон сууна. Ирээдүйд тоглож сурсан тоглоом биш ярьж сурсан хэл, наргиж сурсан наадам биш насаараа чамайг тэжээх мэдлэг хэрэгтэй байдаг юм шүү. Бидэнд сул чөлөөт цаг үргэлж гардаг. Гадуур түгжрэлтэй байна гэж бусдын адил уурлах бус “Энэ цаг хугацааг хоосон өнгөрүүлэхгүй юм шүү” гэж өөртөө шивнээд мэдлэгийг бүтээ. Хуучин цагийг бодвол одоо үед том зузаан ном чирч явах шаардлагагүй болсон шүү дээ. Ашиглаж чадвал бид “ухаалаг” утсан дээрээс бүхий л төрлийн мэдээллийг авч болно. Жишээлбэл: “M+” нь монгол хэл дээр ном сэтгүүл уншиж, подкаст сонсох боломжтой апп юм. Өөр зөндөө олон үнэгүй ном бий. Та нарт л гэж хэлэхэд “Hippo Cards” хэмээх англи үгийг хялбар аргаар цээжлэх боломжийг олгосон цогц апп байдаг шүү. Үг яаж цээжлэх вэ гэж асуугаад онигоонд оров оо, хүүхдүүд ээ! Энэ бол ердөө л наад захын хэрэглүүр юм. Та бүхэн судалж мэдэж чадвал бүр ч олон төрлийн апп-ууд байгаа шүү.

  • МЭРГЭЖЛЭЭ САЙТАР СУДЛА, БАТТАЙ СОНГО, САТААРАЛГҮЙ ХИЧЭЭ

Та мэргэжлээ хэдий чинээ эрт сонгоно, үеийнхнээсээ төдий чиний урд алхаж байна гэсэн үг. Хүн дуртай зүйлээ олж, тухайн мэргэжлээрээ суралцаж чадвал насаараа ажил хийхгүй амьдарна гэсэн үг байдаг. Зарим хүмүүс өөрийгөө яг юунд сонирхолтой вэ гэдгийг хэтэрхий сүүлд ойлгодог. Мөн заримынх нь хувьд ойлгосон ч хэтэрхий хожимдсон байх тал бий. Ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн хугацаа, нэн ялангуяа сүүлийн 3 жил бол амьдралын хамгийн хариуцлагатай жилүүд юм. Боловсролын хөтөлбөр харин учир дутагдалтай мэт санагддаг. Миний бодлоор биднийг бага ангид байхад сонирхлыг минь нээн илрүүлэх, хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, дунд ангид нь амьдралд хэрэглэхүйц мэдлэгийг өгч, ахлах ангид нь сонгосон мэргэжилд нь тохирсон хичээлүүдийг заасан бол бидний ирээдүйд илүү хэрэгтэй байх байсан юм болов уу гэж боддог. Жишээлбэл чи тогооч болно хэмээн шийдсэн байхад математикийн логарифм, косинус, синус ямар хэрэгтэй юм бэ? Гэхдээ бид үүнийг өөрчилж чадахгүй болохоор одоогийн байдлаар дор дороо л хичээхээс өөр аргагүй. Тэгэхээр мэргэжлээ сайн судалж, хэрэгтэй хичээлүүддээ бэлдэх нь бидний хийж чадах цорын ганц зүйл болоод байна.

  • БОСООД ЗҮТГЭ, ЭСВЭЛ БОДООД УНТ

Одоо л хичээхгүй бол сайхан амьдрал толгойд чинь л үлдэнэ гэж сонсож байсан уу? Тийм ээ, энэ бол гашуун үнэн. Үеийнхэн маань ой тогтоолтын дэлхийн аварга болж, бичсэн номоо хэвлүүлж, НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавьж, дэлхийтэй өрсөлдөж байхад чи унтаж чадаж байна уу? Би лав чадахгүй. Нүдээ аниад нээх хооронд л надтай чацуу залуу дэлхийн рекорд эвдэж байхад нэг хором ч надад үнэтэй байна. Залуу минь, аймшигтай өрсөлдөөн чамайг чиглээд ирж байхад амар тайван хэвтэж байх хугацаа чамд байхгүй шүү. Яг одоо босоод ном унш, цаг хэд болж байгаа нь хамаагүй. Угаасаа цаг нь ирэхээр бид бүгд амрах болно.

  • БҮХИЙ Л ЗҮЙЛД ӨӨРИЙН ОРОН ЗАЙГ ҮЛДЭЭ

Бүхнийг оролдож үз. Бидэнд алдах зүйл үгүй. Тиймээс боломжийг эрж, бүх зүйлд өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Сайн дурын ажил хий. Зөв хүрээлэлтэй болно. Олон хүнтэй танилцана. Нийгэмд эзлэх байр суурь чинь бэхжинэ. Санаачилгатай бай. Урсгалаараа явах бус, сөрж зүтгэ. Сайн дурын ажил хэрэггүй хэмээн боддог байсан үе саяхан. Харин одоо ядаж л гадаадад суралцахад таны сурлагаас гадна сайн дурын ажил хэр их хийсэн бэ гэдэг нь их чухал болсон байна шүү дээ. Ирээдүйн амьдралаа гэгээлгээр төсөөлдөг бол сайн дурын ажилд түлхүү оролцож, нийгэм, эргэн тойрон буй хүрээлэлдээ өөрийнхөө орон зайг үлдээгээрэй гэж зөвлөе.

  • ГЭГЭЭЛЭГ БАЙ

Бэрхшээл олон тулгарна. Шалгалтандаа унана, төлөвлөгөө бүтэлгүйтнэ, шүүмжлүүлнэ. Тэр болгонд сэтгэл санаагаар унах юм бол одоогийн байгаа байрнаасаа холдоно гэж саналтгүй. Бүтэлгүйтлийн дараа “За боль боль” гэж бууж өгөх биш, “Үүнээс сайн байж чадна” гэж өөртөө хэлж, толгой өөд үргэлжлүүлэн тэмцээрэй. Удаан ч гэсэн урагшаа алхах хэрэгтэй. Чи хичнээн хичээгээд ч үр дүн гарахгүй байж болно. Гэвч дараагийн боломж чамайг алгаа тосоод хүлээж байгаа шүү, итгээрэй. Ихэнх хүмүүс биеээр бус сэтгэл санаагаар унаснаасаа болоод эхэлсэн ажлаа дуусгаж чадалгүй орхидог. Харин чи “ихэнх хүмүүс” гэдэг тодотголд орохгүй юм байгаа биз дээ?

Эцэст нь гэж хэлэхэд үргэлж л чамайг гэдэг гэр бүл, найз нөхөд, багш, ангийн хамт олондоо хайртай гэдгээ хэлж байгаарай. Тун удахгүй бид гэрэлт ирээдүйнхээ төлөө, алс холын нутагт эрдэм мэдлэг хуримтлуулахын төлөө тэднийгээ түр орхих шаардлага гарч магадгүй шүү дээ. Монгол улсын ирээдүй болсон гэрэлт үйлсийн эзэд, эрхэм найз нөхөд, хөөрхөн дүү нар минь… Ахлах сургуулиа төгсөх гэж буй найзынх нь, ахынх нь зүгээс бүгдэд нь амжилт хүсэж байна. Хамтдаа хичээцгээе! heart

40 нас хүрээд өдөр бүр идэх ёстой хоол хүнс

$
0
0

Nutrition-in-Integrative-and-Functional-Medicine-Cover-ImageХоол тэжээлийн мэргэжилтнүүд хүн 40 нас хүрээд бодисын солилцоо удааширч, эрүүл мэндэд доголдол үүсч эхэлдэг болохыг анхааруулдаг. Гэхдээ үүнийг хялбархан аргаар буюу хүнсний бүтээгдэхүүнийг тохируулж идсэнээр шийдвэрлэх боломжтой юм. 40 нас гарсан хүн бүр дор танилцуулах хүнсийг өдөр тутамдаа түлхүү хэрэглэснээр, эрүүл мэндэд тустай төдийгүй залуужуулах үйлчилгээ давхар үзүүлэх аж. Хэдийн 50 гарсан эгч нар хүртэл 30 настнаас ялгагдах зүйлгүй эрүүл, эрч хүчтэй байгаа нь тэдний идэж ууж байгаа бүхэнтэй холбоотой юм. Одоо хамтдаа чухам ямар ямар хүнс идэх ёстойг мэдэж авцгаая.

Загас

10-healthy-seafood-choices-1341017024-aug-23-2012-1-600x400-145834-1464894670

Загас нь уураг, витамин D, омега-3 зэрэг амин дэмээр баялаг бөгөөд мөн маш их хүчил агуулдаг. Эдгээр нь бидний биед шаардлагатай амин дэмүүдийг нөхөж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдахад тусалдаг байна. Мөн загас нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг аж.

Улаан лооль

olloo_mn_1526532575_tomat

Улаан лоолийг хязгааргүй хэмжээгээр идэж болно. Их идэж байвал л сайн гэсэн үг. Улаан лооль нь C, A, E витаминаар баялаг төдийгүй их хэмжээний антиоксидант агуулдаг. Үүнээс гадна цус багадалтын үед улаан лоолийн шүүс уухыг зөвлөдөг. Тиймээс та 40 нас давсан бол улаан лоольтой найзлаарай.

Брокколи

maxresdefault

Брокколи нь А, С витамин их хэмжээгээр агуулдаг бөгөөд эслэг, фосфор, фолийн хүчилээр баялаг юм. Аль болох хөнгөн чанарын болоод эрүүл мэндэд ач тустай хоол хүнс хэрэглэснээр залуугаараа нас ахиж, эрүүлээр хөгшрөх бүрэн боломжтой.

Нэрс жимс

blueberries-wallpaper-background-3990-4206-hd-wallpapers

Нэрс жимс нь настай хүмүүст тун ч хэрэгтэй. Энэ нь К болон С витаминыг их хэмжээгээр агуулдаг төдийгүй антиоксидантаар баялаг. Нэрс нь алсын хараа, ой санамжийг сайжруулдаг бөгөөд таны дархлааг дэмжиж, эрүүл амьдралын үндэс суурь болох юм.

Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ?

$
0
0

NR-Q0KQZLM-R57VE5N-5XDEVQ9-EN

Хүүхдээ ном уншдаг хүн болоосой гэж эцэг эх бүр л битүүхэндээ хүсдэг байх. Ном уншсанаар зөвхөн томчуудын ч биш, хүүхдийн тархины хөгжил, төсөөлөн бодох чадвар сайжирч хувь хүний хандлагад ч эерэг нөлөө үзүүлдэг.

Чухамхүү хүүхдээ хэрхэн номын хорхойтон болгох талаар мэдлэг, арга барил томчуудад дутдаг. Тэгвэл зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн туршлага бүхий дараах зөвлөгөөг хуваалцсан юм.

1. Хэлд ороогүй байхаас нь үлгэр уншиж эхэл.

2. Үлгэр ярих, уншиж өгөхдөө баатрууд болгоны яриаг хэлэхдээ дууныхаа өнгийг өөрчлөн, уран уншлагын чадвар эзэмших хэрэгтэй.

3. Ном уншихдаа зөөлөн тоглоом ашиглан үлгэрийн баатруудын дүрд “тоглуулах”, зурах, өөрөө уйлж, инээж жүжиглэх мэтээр жүжигчин, найруулагчийн ур чадварыг эзэмшвэл сайн.

4. Багаас нь өөрийн гэсэн номын сантай болгох.

5. Төрсөн өдөр, баяруудаар ном бэлэглэж занших.

6. Номын дэлгүүрээр дагуулж явах.

7. Хүнд ном бэлэглэж сургах. Уншиж сурахаар нь анхны номыг нь зөв сонгож өгөх.

8. Уншсан номных нь тухай яриулах, өөрийнхөө сэтгэгдлийг харилцан ярилцах.

9. Аав, ээж аль аль нь өөрсдөө ном уншдаг байх. /Та өөрөө ном унших дургүй, ном их уншвал “номын цагаан солио” өвчин тусна гэдэг домогт итгэдэг бол энэ генээ үрдээ “өвлүүлсэн” л байж таараа./ Тэгээд ч гэрт том жижиггүй ном уншдаг орчин хэрэгтэй!

10. Ном нь хүүхдийн нас, сонирхолд таарсан байх нь зөв ч гэсэн түүхийн ном, роман унших болоогүй гэж дан жижиг хүүхдийн зохиол, үлгэр авч өгөөд байх хэрэггүй. Хэлд орохоосоо үлгэр уншуулж, 6 наснаасаа уншиж сурсан хүүхэд 10 наснаасаа эх зохиол уншиж эхлэхэд эртдэхгүй.

11. “Ном унш, ном унш” гэсэн яншаан хүүхдийг номд дуртай болгохгүй. Уншсан номынх нь зохиолчийн тухай, тэр цаг үе, үйл явдал, баатруудынх нь тухай байнга ярьж өгч, өөрөө номын тухай мэдлэгтэй байж, тэр номоор бүтээсэн киног хамт үзэх гэх мэтээр уран зохиол, номд дурлах орчинг гэртээ заавал бүрдүүлээрэй!

Залуужуулж анагаах шидтэй төвдийн дааврын дасгал

$
0
0

Юуны өмнө энэ дасгал хэрхэн дэлгэрч эхэлсэн тухай түүхийг өгүүлье.

Олон жилийн тэртээ оросын мэргэжилтнүүд цаст Төвдийн оронд цахилгаан станц бариад цахилгаан татаж явах замд нь ууланд нэгэн жижигхэн сүм таарсан гэдэг. Мэргэжилтнүүд сайхан сэтгэл гарган өндөр уулсын дунд орших тэр сүмд нэг цахилгаан утас аваачиж өгчээ. Баярласан лам нар тэдэнд, “Бидэнд та нарт өгөх мөнгө байхгүй. Гэхдээ урт удаан, идэвхтэй амьдрах нууцыг хэлж өгье. Та нар хорин жилийн дараа ойлгож үнэлэх тийм зүйлийг өгье” гээд өөрсдөө энэ дасгалыг хийж үзүүлсэн гэдэг. Ингээд хорь гаруй жилийн дараа тэр дасгалыг тасралтгүй хийсэн хоёр мэргэжилтэн оросын залуу үед зориулсан Комсомолская Правда гэдэг сонинд ярилцлага өгч, дасгалаа зааж өгчээ. Тэд өөрсдийгөө 80 гаруй настай гэж хэлсэн ч 40 настай юм шиг харагдаж байсан бөгөөд ямар ч өвчин хуучгүй, залуу хүн шиг эрч хүчийг мэдэрдэг гэж ярьцгаажээ. Тэдний нэг нь энэ дасгалыг 58 настай, цал буурал толгойтой байхдаа хүлээж авсан бол хорин зургаан жилийн дараа 84 настайдаа тэрхүү ярилцлагыг өгч байхдаа ямар ч буурал үсгүй байсан гэдэг. Социализмын үед хэвлэл мэдээлэл өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан тул энэ түүх ч мартагдаж орхижээ. Одоогоос арваад жилийн өмнө нэгэн эмч эмэгтэй хуучны сонин эргүүлж яваад эл дасгалыг олж харсан гэдэг. Тэрээр хэдэн жил хийж байгаад энэ дасгалыг нийтэд дэлгэснээр Орост асар хурдтай дэлгэрсэн түүхтэй.

            Энэхүү эртний төвд дасгалыг хийж байхдаа нэг удаадаа 1-2 өдрөөр тасалж болдог ч түүнээс илүү завсарлавал өнгөрсөн бүх үр дүн нь алга болдог учраас аль болох таслахгүй, тууштай тогтмол хийхийг анхааруулсан байдаг. Дасгал хийж эхэлснээс хойш ялангуяа эхний хэдэн долоо хоногт ужиг болон хараахан илрээгүй бүх өвчнүүд хөдөлж байгаад удалгүй эдгэдэг байна. Жишээлбэл: даралт хөдөлдөг хүний даралт нь хүчтэй савлах, толгой өвдөх, хөл гар, нүд чих нь өвдөх зэргээр нэгэн зэрэг олон газар өвдөх нь бий. Дасгалын үр дүн маш хурдан гардаг бөгөөд эхний 6 сарын дотор бүх өвчин эдгэдэг гэж үздэг. Эдгэшгүй гэгддэг дааврын өвчин ч бас хурдан эдгэрдэг байна. Харин хүнд архаг өвчний хувьд нэгээс хоёр жилийн дотор эдгэдэг. Дасгалыг удаан таслахад хуучин бүх өвчин нь дахин хөгжиж гарч ирдэг бөгөөд анх дасгалыг хийж эхлэх үедээ ямар байсан тэр байрандаа буцаж очдог нь хүний генд бүх мэдээлэл хадгалагдсантай холбоотой. Мөн тэр үед бие махбод байх ёстой насандаа очдог учраас энэ дасгалын ачаар залуу харагддаг байсан бол тэр нь үгүй болно гэсэн үг. Энэ дасгал хүний амьдрах хугацааг дор хаяж 25 жилээр уртасдаг гэж үздэг.

            Дасгалыг тогтмол хийснээр хүн бүхэл өдрийн туршид эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг, эерэг хандлагатай байдаг байна. Дасгалыг хийх явцад архи, тамхи зэрэг донтуулагч зүйл хэрэглэвэл дасгал үр дүнгүй болдог. Гэхдээ тогтмол хийснээр аяндаа архи, тамхи, мансууруулах бодис зэргийг хэрэглэх ямар ч хүсэлгүй, донгүй болдгоос гадна элдэв муу зуршлууд арилдаг байна. Дасгалыг дараах өвчний үед хийхийг хориглодог. Үүнд мэс заслын дараах нөхцөл байдал, гипертензийн хямрал, Паркинсоны өвчин, зүрхний хурц өвчин, ходоод шархлаа, цочмог артрит үений үрэвсэл, нуруу нугасны ноцтой эмгэг орно.

            Өөр нэг анхаарах зүйл гэвэл, энэ дасгалыг өглөөний 6 цагаас өмнө хийх хэрэгтэй байдаг. Учир нь хүний биеийн даавар өглөө 6 цагаас ялгарч эхэлдэг учраас үүрийн 4-6 цагийн хооронд хийвэл хамгийн үр дүнтэй байдаг. Гэхдээ өглөө хийж амжаагүй бол өдөр юмуу орой хийж болох ч үр дүн нь сулхан байдаг гэж үздэг. Дасгалыг өглөө сэрэнгүүтээ орноос босохын өмнө хийдэг бөгөөд хийж байхдаа элдэв бодолд авталгүй дасгалдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй. Түвд лам нар сүүлчийн дасгалаас бусдыг нь хэвтээ байдлаар хийж үзүүлсэн гэдэг.

            Дасгалыг тогтмол хийдэг хүн өвчин тусдаггүй, хүчтэй дархлаатай болдог нь булчирхайнууд хүний дархлааны системийг хариуцдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэхүү дасгал нь хүний биеийн бүх дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг. Харин даавар нь бүх эрхтний үйл ажиллагааг удирддаг. Дасгалыг хийснээр хүний дааврын ялгарал нь хорин жилийн дараа гэхэд 25-30 настай залуу хүнийх шиг ялгардаг гэжээ. Дотоод шүүрлийн булчирхайнууд нь дааврыг байх ёстой хэмжээнээс нь өчүүхэн л их юмуу багаар ялгаруулахад хүний биед өвчин үүсдэг ажээ. Дааврууд маш бага хэмжээгээр ялгарч байдаг ч асар өндөр идэвхтэй биологийн нэгдлүүд байдаг учраас бие организмд тэр даруйдаа хүчтэй үйлчилгээ үзүүлдэг байна. Жишээ нь цадах даавар хэмжээнээсээ бага ялгарахад хүн цадахаа мэдэхгүй иддэг, таргалдаг байна. Дасгалыг хийснээр богино хугацаанд жин ихтэй хүн турж, хэт туранхай хүн байх ёстой хэмжээндээ хүртэл жин нэмдэг ажээ.

            Энэхүү дасгалын тухай нэмэлт мэдээлэл авах, видео бичлэгийг интернэтээс харахыг хүсвэл youtube дээрээс “тибетская гормональная гимнастика”, “tibetan hormonal gymnastics” гэж бичээд хайгаарай. Одоо эл цогц арван дасгалыг хийх зааврыг та бүхэнд танилцуулъя. Дасгалыг яг дарааллын дагуу хийх ёстой бөгөөд дарааллыг нь өөрчилж болохгүй. Энэ дасгал нь булчирхайнуудад энергийн иллэг хийдэг учраас ихэнх дасгалыг хийхдээ арьсанд заавал гар хүрэх албагүй. Дасгалын үргэлжлэх хугацаа нь 10-15 минут байна. Хэт яарч хурдан хийх хэрэггүй, өөрийнхөө хөдөлгөөний хурданд тохируулна.

            Дасгалаа хийж эхлэхээсээ өмнө 7-10 орчим секунд гараа үрж халаана. Ингэснээр гарын алган дахь энергийн суваг идэвхждэг. Дасгалуудыг хийж байх явцад дахиж алгаа үрэх шаардлагагүй. Алгаа үрээд одоогийн гэрлэн бүрхүүлээ оношилж болно. Хэрэв алга тань хуурай, халуун байвал таны гэрлэн бие бүтэн гэсэн үг. Алга бүлээн байвал энергийн бүрхүүл суларсны шинж. Алга халахгүй, дээрээс нь нойтон байвал биед ноцтой өвчин байгааг илтгэнэ. Дасгалаа тогтмол хийвэл энергийн сувгууд цэвэрлэгдэж нээгдэн гэрлэн бүрхүүл аяндаа бүтэн болдог ажээ. Ингээд нүдээ аньж анхаарлаа дотогш төвлөрүүлээд дасгал бүрийг 30 удаа хийнэ. Эхний байрлалдаа буцаж ирэх нэг бүтэн эргэх хөдөлгөөнийг нэг гэж тоолох ба нэг хөдөлгөөнийг 1 секундэд хийнэ.

1-р дасгал. Үрж халаасан гарынхаа алгаар нүдээ 30 удаа зөөлөн дараад, дараа нь 30 секундээс 2 минут хүртэл нүдэн дээрээ байлгана. Энэ үед алганы хонхор дахь энергийн сувгаар нүд өөртөө энерги шингээж авдаг байна. Хараа муутай юмуу нүдний өвчтэй бол хоёр минут байлгаарай. Энэ дасгал нь хараа сайжруулж, нүдний өвчин эдгээхээс гадна үсний төрөлх өнгө сэргээдэг байна.

2-р дасгал. Гарынхаа хуруунуудыг чанх арагш нь харуулж дагзан дээрээ байрлуулаад алгаараа чихээ таглаад 30 удаа чихэн дээрээ дарна. Өвдөх мэдрэмж төрж байвал чихээ эхэндээ зөөлөн дараарай. Чих мөн өөртөө алганаас энерги сорж авдаг бөгөөд сонсгол сайжирдаг ажээ.

3-р дасгал. Эрхий хуруугаа чихнийхээ ард байрлуулж гараа зангидаад эрүүний шонтонгоос дээш чих рүү чанга дарж нүүрээ дээш татаарай. Өөрөөр хэлбэл, эрхий хуруугаа арагш гозойлгож бусад хурууг дотогш атгахдаа алганы хонхор дахь энергийн сувгийг хаахгүй байхаар атгаад, эрүүнээс чих хүртэл дээш нь эрүүний ясыг дагуулан чанга дарж үрэхдээ эрхий хуруунуудыг чихнийхээ араар оруулаад буцаагаад эрүү рүү авчрахдаа зөөлхөн гулсуулах байдлаар 30 удаа хийнэ гэсэн үг. Ингэснээр нүүрний арьс татагдаж, тунгалгийн урсгалыг сайжруулдаг.

4-р дасгал. Баруун гарынхаа алган дээр зүүн алгаа тавиад хоёр чамархайн хооронд духнаас 4-5 см зайтайгаар гүйлгэх байдлаар 30 удаа хийнэ. Хэрвээ духны үрчлээс арилгахыг хүсвэл арьсандаа хүрч илж болно. Энэ дасгал хамрын хөндийг эрүүлжүүлж, булчирхайнуудыг удирддаг өнчин тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

5-р дасгал. Давхарласан алгаа салгалгүйгээр духнаас толгойн чанх ар хүртэл 30 удаа гүйлгэх ба толгойноос 4-5 см зайтай хийнэ. Хүзүүн дороо хуйлсан дэр тавиад толгойгоо өргөж болно.

6-р дасгал. Давхарласан гараа хоёр чихний хооронд толгойноос 4-5 см зайтай мөн л 30 удаа хоёр тийш нь гүйлгэнэ. Энэ дасгал өндөр болон бага даралттай хүмүүст маш сайн. Даралтыг хэвийн хэмжээнд барьдаг. Мөн мөрний үений хөдөлгөөнийг сайжруулж гарын булчинг хөгжүүлнэ. Дасгал хийснээр мөрний хөшилт өвдөлт арилж, өмнө нь гараа өргөж чаддаггүй байсан бол амархан өргөдөг болно.

7-р дасгал. Баруун гараараа бамбай булчирхайгаа зөөлөн атгаад зүүн гараа дээр нь тавина. Тэгээд зүүн гараараа хүйсэндээ хүрээд буцаад бамбай булчирхай дээр хөдөлгөөнгүй тавьсан баруун гартаа хүрэх хөдөлгөөнийг 30 удаа хийнэ. Ингэхдээ зүүн гараа биенээс 4-5 см зайтайгаар биенийхээ дээгүүр нааш цааш хий гүйлгэх ба эцэст нь эхний байрлалдаа буцаж очоод 5 хором хоёр гараа давхарлаж барина. Ингэснээр тэдгээр гарын энергийн сувгаар орж ирэх энергиэр бамбархай булчирхай тэжээгддэг. Энэ дасгалын үед хэвлийгээрээ амьсгалбал дасгалын үр дүн олон дахин нэмэгддэг байна. Хэвлийгээрээ амьсгалж сурахын тулд хоёр гараа хүйсээ тойруулан тавиад цээжээ хөдөлгөлгүй зөвхөн хэвлийгээ хөдөлгөж амьсгалах хэрэгтэй. Хамраар авч буй амьсгал шууд хэвлий рүү очиж дүүрч байна гэж төсөөлнө. Хэдэн хоногийн туршид албаар ингэж амьсгалбал аяндаа рефлекс болж тогтдог. Хэвлийгээр амьсгалахад хүч бага зарцуулдгаас гадан амьсгал илүү гүн болж уушигт орох агаарын хэмжээ нэмэгддэг байна.

8-р дасгал. Давхарласан гараа салгалгүйгээр доошлуулаад 30 удаа хүйсээ нар зөв тойруулж эргүүлнэ. Архаг өтгөн хаталт арилж, ходоодны үйл ажиллагаа хэвийн болно.

9-р дасгал. Энэ дасгалыг хатуу орон дээр юмуу шалан дээр хийнэ. Эс тэгвэл нуруунд ачаалал өгнө. Эхлээд хоёр гараа дээш цэх өргөөд бугуйгаар нь нар зөв 10, нар буруу 10 удаа эргүүлээд 10 орчим удаа хүчтэй сэгсэрнэ. Дараа нь хөлөө дээш нь цэх өргөөд шагайгаараа мөн нар зөв 10, нөгөө тийш 10 удаа эргүүлээд 10 орчим удаа хүчтэй сэгсэрнэ. Эсвэл хөл гараа зэрэг өргөөд дээрх хөдөлгөөнийг цуг хийж болно. Энэ үед хялгасан судаснуудын цусны урсгал сайжирч энергийн жижиг сувгууд цэвэрлэгдэж онгойдог.

10-р дасгал. Энэ нь орон дээрээ дээш өндийж хагас суугаад хийдэг бүлэг дасгал юм. Эхлээд хоёр хөлөө нэг тийш нь нугалаад хөлийн улаа 15 удаа, нөгөө тийш нь нугалаад 15 удаа илнэ. Дараа нь хөлөө урагш жийгээд хоёр гараараа шагайнаас өвдөг өнгөртөл хөлийнхөө гадна дотор талыг дээш нь тус бүр 10 удаа илээд хоёр өвдгөө нар зөв, нар буруу тус бүр 10 удаа илнэ. Эцэст нь өвдөгнөөс дээшхи хэсгийг гаднаас дотогш 10 удаа илнэ. Үүгээр цогц дасгал дуусна.

Мэдээллийг бэлтгэсэн М.Болормаа

Emch.mn


Овортой харагдуулдаг үс засалтын алдаанууд

$
0
0

12932686_1058788470845965_3462924243273028519_n

Тайралт

Нүүрний хэлбэртээ таарсан зөв үс засалтыг заавал олоорой. Мэдээж мэргэжлийн сайн үсчин чамд туслах нь гарцаагүй.

Үсний өнгө 

Хэт бараан үс зарим хүнийг оворжуу, ширүүн харагдуулдаг. Чи арьсныхаа өнгөнд тохирсон, чиний царайг гэрэлтүүлж харагдуулах өнгөө олоорой.

Үсний урт 

Богино үсний засалт урт үсийг бодвол залуу, дэгжин, цоглог харагдуулдаг. Ихэнх хүмүүст хамгийн сайн тохирдог үсний урт бол шанаа давсан урт байдаг.

Шулуун уу? Долгионтсон уу?

Үхэрт долоолгочихсон юм шиг гэж хүмүүс ярьдаг даа. Яг тийм шулуун үс хүнийг сүргүй харагдуулах нь элбэг. Тиймээс хэт буржгар биш бага зэрэг хөвсгөр, долгионтсон үс чамайг залуу харагдуулна гэдэгт итгээрэй.

Чолк 

Тийм ээ, чолк зарим хүнд зохидоггүй гэдэг ч духныхаа үрчлээсийг нуухад хамгийн шилдэг туслагч болно шүү.

Хуваалт

Үсээ голоороо хуваах нь бас л овор нэмдэг аж. Чи хэрвээ залуу харагдахыг хүсч байгаа бол үсээ голоор нь хувааж засахаас татгалзаад, бага зэрэг долгион оруулж өгөөрэй.

Энгийн боолт

Алив ээ, хонгор минь. Үсээ зүгээр л боочиж байгаа юм уу? энэ нь чамайг 5 насаар овортой харагдуулахад чинь л тусална шүү. Өөрт тохирох үсний засалтаа заавал олоорой

Нэг л хэвийн засалт

Аялал нь таныг гэрлэлтээс илүүтэйгээр аз жаргалтай болгодог

$
0
0

bracelets-color-girl-hands-Favim.com-417433

Гар хоосон, зөвхөн тээштэйгээ байна уу эсвэл дээд зэрэглэлийн зочид буудлын өрөөнд тухлан аялж байгаа эсэхээс үл хамааран бүх л аялал нь аз жаргалын гормоныг ялгаруулж, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөөтэй байдаг. Booking.com вебсайтаас хийсэн судалгаагаанд оролцогчдын хувьд аялах нь аз жаргалыг хамгийн ихээр мэдрүүлдэг гэжээ.

Аялал нь танд агшин зуурт аз жаргалын мэдрүүлнэ

Судалгаанд 17 орны 17 мянган хүмүүс оролцож, асуумж бөглөжээ. Ингэхэд маш цөөхөн зүйлс аялалаас авдаг аз жаргалыг орлох боломжтой гэсэн хариу гарсан байна. Жишээлбэл, нийт судалгана оролцогчдын 77 хувь нь сэтгэл санаагаа засах хэрэгтэй болох үед ямар нэгэн байдлаар аялалд гардаг гэжээ.CLICK TO TWEET

Аялах нь амьдралын бусад чухал үйл явдлуудаас илүүтэйгээр аз жаргалыг мэдрүүлдэг

Энэ судалгааны хамгийн төвөгтэй хэсэг нь судалгаанд оролцогчид аялалын үнэ цэнийг амьдралын бусад чухал үйл явдлаас дээгүүрт тавьж байсан нь юм. Жишээ нь, судалгаанд оролцогчдын 49 хувь нь аялалд гарах өдрүүд нь тэдний хувьд хуримын өдрөөс нь илүүтэйгээр аз жаргал авчирдаг гэж хариулжээ.CLICK TO TWEET

Шинэ хувцас худалдаж авснаас аялалд гарах нь илүү дээр

Мөн судалгааны дүнд хүмүүс шинэ эд материал худалдаж авахаас илүүтэйгээр шинэ туршлага олж авахыг илүүд үздэг гэжээ. Судалгаанд оролцогчдын 70 хувь нь аялалт гарах нь тэдний хувьд эд, материал худалдаж авахаас илүү сэтгэл ханамжийг өгдөг гэжээ. 56 хувь нь шинэ хувцас авахын оронд аялах нь илүү гэж үзсэн бол 48 хувь нь гэрийнхээ тавилгыг шинэчлэхийн оронд шинэ адал явдлыг хайсан нь дээр хэмээн хариулав.

 Аялалаа төлөвлөж эхлэхэд л аз жаргылн гормон ялгарч эхэлдэг

Нийт хүмүүсийн 72 хувь нь аялалынхаа төлөвоөгөөг гаргаж эхлэхэд л аз жаргалыг мэдэрч эхэлдэг ажээ.

Арьсаа чийгшүүлэх аргууд

$
0
0
underwear-brands-for-everyday-men-tommy-hilfiger
1.Өндөгний цагаан, багахан нимбэгний шүүс, зөгийн бал холиод нүүрэн дээрээ 20 минут маск тавиарай. Таны арьсыг чангаруулж, өнгөлөг болгоно.
2. Түүхий төмсийг үрэгчээр жижиглээд нүүр болон хүзүүн дээрээ тавиарай. 20-30 минут тавиахад хангалттай.
 3. Гадил, зөгийн бал, цөцгий холино. Нүүр хүзүүндээ түрхэнэ 20минутын дараа арилгана.
4. Өргөст хэмхийг үрэгчээр үрээд шүүс болгон /2 хоолны халбага / түүн дээрээ 50 гр тараг, бага зэрэг хүнсний хивэг хийгээрэй. Нүүр болон хүзүүндээ түрхээд хатсаны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
5. Авокадо жимсийг нухаад 1цайны халбага зөгийн бал,хагас халбага нимбэгийн шүүс, тарагтай холиод хөргөгчинд хийж хүйтнээр нь түрхэнэ. 20-30мин байлгаад угаана.
6. Оливын тос, наргил модны самрын тосоор нүүр хүзүүндээ иллэг хийх.
7.  Шүүсэн тараг, цөцгий, зөгийн бал, нухсан өргөст хэмх зэргийг хооронд холиод 20-25минут байлгаад угаана.
8. Нүүрээ угаах усандаа 1литрт 1-2хоолны халбага зөгийн бал эсвэл сүү хийж угааж байх нь усыг зөөлрүүлж хуурайшихаас сэргийлнэ.
9. Төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс ногоог нухаад сүүтэй хольж маск бэлдэж болно. Бэлдсэн маскаа нүүр хүзүүндээ түрхээд 15минут байлгаад чийгтэй алчуур, порлоноор арчиж авна.
10. Өргөст хэмхийг нимгэн хэрчиж маск маягаар тавьдаг уламжлалт арга нь яахын аргагүй үр дүн сайтай. Учир нь өргөст хэмх нь арьсанд чийгшил тэжээлийг өгөх эрдэс бодис, витаминуудыг агуулж байдаг байна.

Линз болон хиймэл сормуусны сөрөг тал

$
0
0

157cd84faed3c0a6165d5a9c0364a3d9

Нүдний линз:

  • Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно
  • Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.
  • Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэнд өвддөг.
  • Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимас байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.
  • Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.
  • Линзээ зүүхээсээ өмнө ҮРГЭЛЖ гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.

Сормуус суулгах:

  • Суулгасан хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг.
  • Сормуус суулгахаас нэг долоо хоногийн өмнө болон, суулгаснаас хойшхи хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.
  • Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно.
  • Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг.
  • Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулж болно.
  • Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болж болно.

Чихэрлэг сонгинотой тендерлойн

$
0
0

Завгүй цагийн хуваарь чинь чамайг бүтээлч, шинийг эрэлхийлэгч гэрийн эзэгтэй байхад саад болох ёсгүй шүү. Учир нь дэлхий дээр 1 цаг хүрэхгүй хугацаанд хийж болох амаа долоомоор амтлаг хоол олон бий. Тэдний нэг нь чихэрлэг сонгинотой тендерлойн.

Орцоо цуглуулчихаад дагаад хийгээрэй:
Порц: 4 хүн

1. Орц:
3 хоолны халбага оливийн тос
Үхрийн давтсан гол мах (стейк)
Давс перец
2 дунд зэргийн улаан сонгино
1-2 хоолны халбага бор элсэн чихэр
1 загасан талх
1 хумс сармис
1 атга нарийн ногоо (өөрийн сонголтоор)
Соусанд:
1 хоолны халбага гич
2 хоолны халбага тослог багатай майоннез
1-2 хоолны халбага зөгийн бал 

2. Эхлээд соусанд орох бүх орцоо хооронд нь хольж бэлдэнэ.
-Шарах шүүгээгээ цельсийн 160, фарангейтийн 320 градуст урьдчилж халаагаад хайруулын тавгандаа тосоо хийж гал дээр тавина. Үхрийн гол махныхаа тал бүрийг 5 минут шарангаа давс перецээр амтлаад гаргаж тавина.

3. -Үлдсэн тосон дээр нь сонгиноо шараад шаргалтаж эхлэхэд нь бор элсэн чихрээр амтална.
-Загасан талхаа голоор нь хуваагаад шарах шүүгээнд 3-4 минут шарна. Өөрөөр хэлвэл гадна тал нь шаржигнуур мөртлөө дотор тал нь бүлээн, зөөлөн болох үед гаргана гэсэн үг. Шарах шүүгээнээс гаргамагцаа жижиглэж хэрчсэн сармисанд үрж 8 тэнцүү хэсэгт хуваана.

4. Доод талхан дээр нь дахиад жаахан оливийн тос түрхэж, дээр нь нарийн ногоо, үхрийн махаа давхарлаж тавиарай.

5. Хавчуурганыхаа хамгийн сүүлд чихэрлэг сонгиноо тарааж, талхаа тавиад олгоно. Дэргэд нь анх зуурсан соусаа тавихаа мартав аа.
Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>