Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Илэн далангүй байна гэдэг хосуудын харилцаанд байдаггүй зүйл

$
0
0

kid defeats in the competition.Vector and illustration.

ЗГМ weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Урамтай гэр бүл” хөтөлбөрийн удирдагч сэтгэлзүйч Ч.Одончимэг уншигчдаас ирсэн асуултад дараах хариулт өглөө. Хэрэв танд гэр бүл болон сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

ГЭР БҮЛД НЬ АСУУДАЛ ГАРВАЛ ХҮҮХЭД “НАДААС БОЛЛОО” ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАДАГ 

-Би 30 настай, хүү маань дөрөв хүрсэн. Нөхөр бид хоёр сүүлийн жилүүдэд үргэлж үл ойлголцож, хэрүүл салахаа болилоо. Тиймээс салахаар шийдээд байсан боловч би саяхан жирэмсэн болсноо мэдсэн, мэдээж нөхрийн минь хүүхэд. Гэхдээ энэ тухай нөхөртөө хэлээгүй төдийгүй хүүхдээ төрүүлэх бодолгүй байна. Би яасан нь дээр вэ?

- Хоёулаа хамтран ярилцаж шийдвэрээ гаргасан хэдий ч дахин нэг бодож үзэхийг зөвлөе. Гэрлэлтээ цуцлуулснаар нийгэмд хүлээсэн үүргээ хэрхэн орхигдуулах болон хүүхдэд тань хэрхэн нөлөөлж болох талаар бодож үзэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд эцэг эхээсээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай төсөөллийг тусгаж авахын зэрэгцээ, хэрхэн дотносдог, хэрхэн сайн харилцаатай байдаг, асуудлыг шийдвэрлэхэд хэн нь ямар байр суурьтай байгаа, ямар зан үйл илэрч буйг харж суралцаж байдаг юм. Мөн гэр бүлд нь ямар нэгэн асуудал гарвал “надаас болсон” гэж ойлгох нь бий. Бага насны хүүхдийн суурь хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд насанд хүрсэн үедээ бэлгийн харилцааны алдаатай төсөөлөл, хандлага бий болох, бусадтай ойлголцох харилцааны ур чадвар сулрах, уур бухимдлаа байнгын зөрчлөөр илэрхийлэх, өөрийгөө хянах хэм хэмжээ алдагдах, өөрийн болон бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байх гэх мэт сөрөг үр дагавар гарч болзошгүй тул хамтдаа дахин ярилцаж зөв шийдвэрт хүрэх нь чухал. Жирэмсэн болсноо хэлэхгүй байна гэдэг буруу. Хүүхэд хоёр талын оролцоотойгоор үүсэн бий болдог тул үүрэг хариуцлагаа ижил тэгш оролцоотойгоор үүрэх нь зөв.


ДОНТОГЧ ХҮН ДОНТСОНОО МЭДДЭГГҮЙ

-Би 17 настай, арваннэгдүгээр ангид сурдаг. Хичээл эхлэхэд багш утас хурааж,тарахад өгдөг болохоор хичээлдээ анхаарч чадахгүй байна. Учир нь утсанд юу ирж байгаа бол гэж байнга боддог бөгөөд зарим мэдэхгүй зүйлээ интернэтээс харах зэрэг хэрэг болдог. Үүнийг томчуудад яаж ойлгуулах вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй шигээ заавал сурч боловсрох үүрэгтэй байдаг. Тиймээс өөрийн эрх үүргийн хүрээнд аливаа нэгэн албан байгууллага, сургуулийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх нь зүй ёсны хэрэг. Нийгмийн хэм хэмжээнд захирагдаж амьдрах нь ирээдүйд хэрэгтэй. Мөн донтолт гэдэг бол хүн ямар нэгэн зүйлээс нас, хүйс, боловсрол хамаарахгүйгээр хараат байдалд орохыг хэлээд байгаа юм. Тухайн эд зүйлс таны хувьд амьдралын чухал зүйл болсон мэт санагдаж байвал донтолт аль хэдийн эхэлсэн байна гэсэн үг. Хамгийн харамсалтай нь, донтогч өөрөө үүнийгээ үл мэддэгт гол учир нь байгаа юм. Тиймээс сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг зөвлөе.


МАНАЙХ, ТАНАЙХ ГЭСЭН ТАЛЦЛЫГ ЭРТХЭН ЦЭГЦЭЛ

-Нөхөр бид хоёр гэр бүл болоод удаагүй бөгөөд бидэнд ямар нэг үл ойлголцол гардаггүй байлаа. Гэтэл хадмууд хэт их оролцож, үл ойлголцол бий болгоод байна. Нөхөр үүнийг ойлгохгүй, намайг зэмлэж, “тэвчихээс аргагүй” хэмээж байгаа нь цөхрөлд хүргээд байна. Яаж хадмуудаа хол байлгах вэ?

- Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ойлголцохдоо үргэлж асуудалтай тулгардаг нь тэдний сэтгэл зүйтэй холбоотой. Эрэгтэй хүмүүс өөртөө итгэлтэй, түрэмгий, аз туршсан, бие даасан байхыг илүүд үздэг. Тиймээс эр нөхөртөө өрх гэрийнхээ хариуцах ёстой үүрэг хариуцлагыг нь бүрэн үүрүүл. Эр хүн өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаад эхлэхээр амьдралд илүү хариуцлагатай, гэр бүлдээ халамжтай болж, анхаарал хандуулж эхэлдэг. Хадмуудтай ойр, хол байх нь та хоёрын хамтын шийдвэр. Тухайн хүний гэр бүлийг хүндэлснээр буцаад тэр хүн таны гэр бүлийг илүү хүндлэх болно. Тиймээс эхлээд аль болох дасах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Манайх, танайх гэсэн талцлыг эртхэн цэгцлэхийг зөвлөж байна. Өөрийнхөө гэр бүлийг адилхан нөхөртөө мэдрүүлж болох юм. Ингэснээр нөхөр тань “надад хэцүү байхад эхнэрт минь ямар хэцүү байсан бол” гэж бодох болно.


ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ УДААН АМЬДАРВАЛ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛНО 

- Би 30 нас хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарсан. Энэ нь эрчүүдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг гэх юм.

- Эцэг, эхтэйгээ хамт удаан хугацаанд амьдарсан гээд тухайн хүний сэтгэл зүйд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Гэхдээ 20-30 насны хүмүүс эцэг эхтэйгээ хамт удаан амьдарвал бие даах чадвар сулрах, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах нь багасах, аливаа зүйлийг бэлэнчлэх гэх мэт сөрөг талтай болдог. Тиймээс аав, ээжээсээ тусдаа амьдарч өөрийгөө чадавхжуулах хэрэгтэй. Эрэгтэй хүн өрх толгойлж, гэр бүлтэй болсон үедээ эр хүн болж төлөвшиж өөрийн үүрэг, хариуцлагаа илүү ухамсарлаж ойлгодог. Монголчууд хүүхдүүдээ ганцааранг нь амьдруулахгүй, гэр бүл болтол нь хамт байдаг нь гэр бүл салалт, биеэ авч явах чадваргүй болох зэрэгт нөлөөлж байна.

ХОТОД АЖИЛЛУУЛАХГҮЙ ГЭСЭН ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Би саяхан сувилагч мэргэжил эзэмшиж, сургуулиа төгссөн юм. Аав, ээж минь хөдөө байдаг болохоор хөдөө ирж ажилд ор, хотод байлгахгүй гэсэн. Би хотод ажиллахыг хүсдэг бөгөөд ажлын байраа ч олчихсон. Хэчнээн учирлаж, гуйгаад ч намайг ойлгохгүй юм. Гэрийнхэндээ өөрийгөө яаж ойлгуулах вэ?

- Энэ бол мэдээж бие хүний онцлогтой холбоотой асуудал. Бие хүн болон төлөвшихөд эцэг эхийн асрамж халамжаас чөлөөлөгдөхийг хүсэж, найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ илүү ойр дотно байхыг хүсэж эхэлдэг. Энэ нь мэдээж нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхээс гадна өөрийгөө илүү таньж мэдэхэд тустай. Гэвч эцэг, эх тань ямар учир шалтгааны улмаас хөдөө ажиллахыг илүүд үзэж буйг асууж ойлголцсон нь дээр. Орон нутгаа хөгжүүлэн цэцэглүүлж, чадвартай мэргэжилтэн болж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж болох тухай бас бодож үзэж болно. Мөн хот суурин газар сууршин амьдрах нь ямар давуу талтай, хэрхэн өсөж хөгжих бололцоотой вэ гэдгийг эерэг хандлагаар хэлж ойлгуулсан нь дээр гэж зөвлөх байна.


ИЛЭН ДАЛАНГҮЙ БАЙНА ГЭДЭГ ГЭР БҮЛИЙН ХОСУУДЫН ХАРИЛЦААНД БАЙДАГГҮЙ ЗҮЙЛ

-Эхнэр, нөхөр бие биедээ илэн далангүй, нэг нэгнээ ойлгож ярилцдаг байсан бол гэр бүлээс гадуурх харилцаа хэзээ ч бий болохгүй гэх юм. Энэ үнэн үү?

-Гэр бүлээс гадуурх харилцаа зөвхөн ярилцах, илэн далангүй байхаас хамаардаггүй. Илэн далангүй байна гэдэг гэр бүлийн хосуудын харилцаанд байдаггүй зүйл. Илүү их ярилцаж байгаа тул гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй байна гэж ойлгож болохгүй. Хүн бүрт өөрийн гэсэн орон зай, үнэт зүйл, нууц, дагаж мөрддөг хэм хэмжээ байдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Аливаа хувь хүн өөрийн цогцлоон буй гэр бүлийнхээ үүрэг хариуцлага, үнэт зүйлсээ ойлгож ухамсарласан үед гэр бүлээс гадуур харилцаанд орохгүй байх магадлал өндөр байдаг. Эхний гурван жилд хосуудын харилцаа илэн далангүй, илүү ойлголцож чаддаг. Түүнээс цааших хугацаанд хэлсэн хэлээгүй ойлгоно гэсэн хандлагатай болж эхэлдэг. Тиймээс аль болох шийдвэр гаргах түвшинд ярилцах хэрэгтэй.

Г.Санжааханд

Засгийн газрын мэдээ


Бүдүүн гуяыг засаж харагдуулах 8 хувцаслалт

$
0
0

image-20191019135259-10Хувцсаа зөв сонгосноор биеийн өө сэвийг далдалж, гоолиг харагдах бүрэн боломжтой. Бүдүүн гуятай буюу лийр хэлбэрийн биетэй бүсгүйчүүд эдгээр 8 хувцаслалтыг илүүд үзээрэй.

Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна

$
0
0

FattyDieБританийн эрүүл мэндийн ажилтны холбооноос явуулсан судалгаагаар хэрэв 20-иод наснаас эхлэн таргалж эхэлбэл 40 насны сүүлээр нөгөө ертөнцийг зорих өндөр магадлалтай гэдгийг судалгаагаар тогтоогджээ. Сүүлийн 10 жилийн турш явуулсан судалгаанд нийтдээ 40.5 мянган хүн хамрагдсан байна.  Судалгаанд хамрагдсан 40.5 мянган хүний 47 хувь нь 40-50 насанд нас барах магадлалтай байсан бол 22 хувь нь маш өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарах бөгөөд 30 насны сүүлээр нас барах магадлал нь улам нэмэгдэж байжээ.

Таргалсан хүмүүсийн дийлэнх нь жингийн илүүдлээс шалтгаалсан зүрх судасны архаг эмгэг, цусны бүлэгнэлтээр туранхай хүмүүсээс даруй дөрөв дахин илүү өвчилж байсан аж. Хэрэв уншигч та эрт үхэхгүй гэж бодож байвал биеийн тамир дасгал хөдөлгөөн хийхээс гадна 18:00 цагаас хойш хоол идэхгүй байж хэвшээрэй. Түүнчлэн архи, тамхины хэрэглээгээ хязгаарлаж өлөн элгэн дээрээ кофе уухгүй байхыг эмч нар зөвлөж байна.

Дэлхий даяар жингийн илүүдлээс шалтгаалсан зүрх судасны өвчлөлөөр 15 секунд тутамд нэг хүн нас бардаг гэсэн базаахгүй судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Ирэх 2020 оноо ДЭМБ-ийн боловсруулсан баримт бичгийн дагуу улс, орнуудыг жингийн илүүдлээс урьдчилан сэргийлэхэд уриалж Засгийн газарт нь албан бичиг хүргүүлэх юм.

Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам

$
0
0

7f9b4bf59c49a13a64f9a3b5e259def7a92c8921Таны шүд өнгөө алдаад байна уу. Та шүдээ цайруулахын тулд заавал шүдний эмнэлэг орж байна уу. Тэгвэл танд гэрийн нөхцөлд, хялбараар шүдээ цайруулах 8 аргыг зөвлөж байна.

1. Өдөрт хоёр удаа шүдээ угаах хэрэгтэй. Энэ нь шүдний завсарт орсон хоолны үлдэгдлийг 100 хувь үгүй хийж, өнгөр тогтохоос найдвартай хамгаална.

2. Шүдний утас хэрэглэх. Сойз хүрэхгүй амны хөндийг утас сайн цэвэрлэнэ. Утас шүдний паалан дээр тогтсон өнгөрийг арилгадаг.

3. Ам зайлагч хэрэглэх нь шүд хорхойтохоос сэргийлнэ. Учир нь шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг ам зайлагч сайтар арилгана.

4. Гурилан бүтээгдэхүүн, чихэр болон гаазтай ундаанаас татгалзах. Эдгээр бүтээгдэхүүн шүдийг гэмтээхээс гадна өнгийг нь гутаадаг.

5. Шүдний сойзоо сонгохдоо сайтар анхаарах хэрэгтэй.

6. Шүдээ угаахдаа хүчтэй дарах хэрэггүй. Энэ үйлдэл аажимдаа шүд цооруулах эрсдэлтэй.

7. Шүдний эмчээс байнга зөвлөгөө авах.

8. Идэж буй хоол хүнсэндээ тогтмол анхаарлаа хандуулж, өнгө оруулагчтай бүтээгдэхүүн зэргээс татгалзаарай.

Хүүхдийнхээ “дэргэд” сексдэхэд ямар дүрмүүд баримтлах ёстой вэ?

$
0
0

myths-about-sex-after-baby-1024x576-1519141230

Эцэг эхийн үүргээ сайн биелүүлэхээр сексийн амьдрал орхигдож, хугацааны хувьд ч хол зайтай болдог. Заримдаа хүүхдүүдээ унтсан эсэхийг шалгаж, хурдан хугацаанд нөгөө ажлаа болхидуу амжуулаад байгаа биз? Хүүхдийнхээ дэргэд “тэр” амьдралаа ч давхар зохицуулдаг гэр бүлүүдийн баримталдаг дүрмүүд энд байна:

1. Нярай хүүхдээ унтах хооронд
Дүр зураг: Хүүхдээ бүүвэйлж орон дээр нь бөх нойрсуулчихаад чи хөнжилдөө орлоо. Унтахаар хэвттэл нөхрийнхөө хөлийг санаандгүй шүргэчихэв. Тэр гүн нойрссон байсан ч чиний санаандгүйгээр өдөөлтөнд тэр шууд сэргэн галзууруулам хариу үйлдэл үзүүлж эхэллээ. Энэ үед нөхөртөө ч эргүүлэн хариу үйлдэл үзүүлэхийн оронд “Хүүхэд яалаа?” гэсэн бодол төрнө.

Дүрэм: Хүүхэд чинь 6-аас бага сартай бол дэргэд нь бэлгийн харилцаанд орсон ч тэр мэдэхгүй бөх нойрсоно. Тийм болохоор хүүхдээ бага байхад нь дотно харилцаагаа урьдын, хоёулхнаа байх үеийнх шигээ хадгалж болно шүү.

Юу хийх ёстой вэ?: Хүүхдээ унтуулчихсан ч гэлээ сэтгэл чинь түгшүүртэй хэвээр байвал хоёр орныхоо дундуур тусгаарлагч тавих хөшиг татах зэрэг арга хэрэглэж болно. Байдал халуудаж эхлэх үед шууд тэрийгээ татчихвал санаа зовох хэрэггүй. Эсвэл хүүхдээ хамгаалалт сайтай түрдэг ор, тэргэн дээр нь тавиад түр хажуу өрөөнд унтуулчихаад нөхөр дээрээ санаа амар ороорой.

2. Хүүхэд чинь орон дотроо тоглож байх үед
Дүр зураг: Ой гаруйтай хүүхэд чинь орон дээрээ тоглож байна. Нөхөртэйгөө цуг хараад хараад ханамгүй хүүгээ ажиглаж байхдаа та хоёр бие биенээ ч бас жаахан “ажигламаар” байгаагаа мэдэрнэ. Өөрсдөө ч мэдэлгүй нялуурч эхлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа хүүхэд чинь орон дотроосоо та хоёрыг гайхан ширтэж байгааг олж харна.

Дүрэм: Хүүхэд чинь ийм үед айх магадлалтай. Ялангуяа 2 нас орчимтой хүүхэд бүхнийг их онцгойгоор хүлээн авдаг. Юмс үзэгдлийг танин мэдээд удаагүй байгаа хүүхэд чинь та хоёрын дотно харилцааг ойлгохгүй, аав ээжийг өвтгөж байна гэж бодож магадгүй. Мөн хүүхэд сэрүүн л байгаа бол та хоёрын сээтэгнэл, үнсэлцэх, шүргэлцэх төдий зүйл гээд л бүх зүйлийг чинь нүдээ бүлтийлгэн харах болно гэдгийг санах хэрэгтэй. Тийм учраас “өөр өрөөнд, унтсан хойно нь” гэдэг дүрмийг сана. Төрөөд удаагүй байгаа чамд өөрийгөө тачаангуйгаар мэдрэхийн тулд тайван, түгшүүргүй сэтгэл санааны байдал тун чухал. Тиймээс сексдээ тусгай орон зай гаргаарай.

Юу хийх ёстой вэ?: Ийм нөхцөл байдал бүрдсэн үед хүүхдийг өөр өрөөнд оруулах юм уу, өөрсдөө өөр орчныг сонгох хэрэгтэй. Хөдөлгөөн ихтэй хүүхдийн дэргэд үргэлж харгалзагч хэрэгтэй байдаг. Тиймээс хүүхэд чинь дэргэд байх үед хэдий биеэр дүүрэн гал ноцож байсан ч дуртай тоглоомоор нь сатааруулж байгаад хөнгөн эрхлээрэй. Та хоёрт өөр боломж олдож л таарна.

3. Ид дундаа явж байхад цэцэрлэгийн насны хүүхэд чинь “Би хар дараад байна” гэсээр та хоёрын голоор ороод хэвтчихвэл
Дүр зураг: Хэдийгээр хүүхэд чинь өөрөө гүнжийнх шиг, Spiderman-ийх шиг том ортой ч, одоог хүртэл та хоёртой цуг унтах эрхтэй гэж өөрийгөө бодсоор орж ирээд шууд хөнжлөө хуу татна. Хөнжилний доор гайхаж балмагдмаар “зүйл” байсан нь тодорхой.

Дүрэм: Битгий үргэлжлүүл. Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдал юунаас ч илүү чухал. Яг ийм нөхцөл байдалтай тулгарвал хажуунаасаа бушуухан нөмрөг олж авч нөмрөөд хүүхдээ тайвшруулаарай.

Юу хийх ёстой вэ? “Юмны учрыг мэддэг” насны хүүхэдтэй болсон бол унтлагын өрөөгөө сайн түгжиж унтаж хэвшээрэй. Мөн унтлагын өрөөнөөс өөр, гэрийнхээ гэрэл багатай, хаалга нь түгжээтэй, хүүхдийн өрөөнөөс зайтай газар ч хийсэн болно. Хүсвэл чимээ тусгаарлагч тавихад ч илүүдэхгүй. Хэрвээ тэгэх боломжгүй бол хэзээ л бол хэзээ хүүхэд ороод ирэхэд шууд аваад нөмрөх халаад, хувцас хажуудаа байлгаарай.

4. 5 настай хүүхэд чинь унтлагын өрөө рүү шагайлаа…
Дүр зураг: Чамайг дуртай дотуур хувцсаа өмсөөд гарч ирмэгц нөхөр чинь шалан дээр “дараад авна”. 5 настай охиноо чимээгүйхэн ороод ирснийг харах хүртэл бүх зүйл сайхан байлаа. “Ээж ээ, би сонин чимээ сонслоо”

Дүрэм: Урьдчилан сэргийлэх нөхцөлийг сайн бүрдүүлэх нь дараа нь учир утгагүй баахан тайлбар тавихаас хамаагүй дээр. Учир нь 5 настай хүүхэд сексийн талаар ойлголтгүй байдаг. Тэд харсан зүйлээ өөрсдийн мэддэг өнцгөөс ойлгож, дэлгэрэнгүй тайлбар шаардана. “Та яагаад аавын дээр гараад морь унаж байгаа юм шиг хөдлөөд байсан юм?” гэх зэргээр. Тийм учраас хүүхдээ унтсаны дараа дахин нэг шалгаж үзээд, өрөөнийхөө хаалгыг сайтар хаагаад, түгжсэний дараа сексийн ажлаа тухтай хийх нь аюулгүй сонголт юм.

Юу хийх ёстой вэ?: Ийм тохиолдолд хэлэх үгээ урьдчилаад цээжилчихсэн бай. “Аав ээж хоёрт нь хамтдаа хийх чухал зүйл байгаа юм” эсвэл “Аав ээж хоёр нь сая хэн нь чанга дуугарах вэ гэдэг тоглоом тоглож байлаа” гэж хэлээд бушуухан хувцаслан босч хүүхдээ тайвшруулан, айлгасанд уучлалт гуйгаад оронд нь оруулаарай. Харин одоо өрөөнийхөө хаалгыг түгжин нөгөө ажлаа эхэлж болох юм. Мэдээж дур хүсэл чинь хэвээр байвал шүү дээ.

5. Хүүхэд чинь найзуудтайгаа танайд хонож байхад
Дүр зураг: Нэг ангийн охид зочны өрөөндөө кино үзэж байгаад унтаад өгчээ. Та хоёр ч мөн адил унтлагын өрөөндөө нэгнийгээ дэрлэн зурагт ширтэх бөгөөд амралтын өдрүүдээр л олддог романтик мөчүүдээ урсгаж алдахгүйг хичээнэ. Гэтэл хүүхдүүд унтаж байгаа учраас хангалттай хүссэнээрээ байж болохгүй.

Дүрэм: Танайд зочилсон хүүхдийнхээ найзын дэргэд сексийн холбогдолтой ямар нэгэн үйлдэл гаргахад тэд мэдээж ойлгохгүй. Ойлгох ч ёсгүй. Гэсэн ч тэд ямар нэгэн зүйл сонсох эсвэл мэдэх нь тэднийг биеийн болон сэтгэл санааны цочролд оруулах учраас ийм үед тиймэрхүү үйлдлээс зайлсхий. Хожим эцэг эхийн хурал дээр юу хийснээ тайлбарлаж зогсох гээгүй л бол шүү дээ.

<

Юу хийх ёстой вэ?: Хүсэл тачаалдаа хичнээн ч эзэмдүүлсэн байлаа гэсэн ийм үед хойш нь тавих хэрэгтэй. Энэ удаад тэврэлдэх, эрхлэх зэргээр аппетитаа дараад орхих хэрэгтэй. Маргааш өглөө нь айлын аав ээж нарыг ирж хүүхдээ авахад нь дараагийн “найзуудаараа нэгнийдээ хонох” ээлжийг тэднийд байлгах талаас ярилцаарай.

6. Хүүхдүүдийг зурагт үзэх хооронд
Дүр зураг: Амралтын өдрийн өглөө 9 настай хүүхэд чинь хүүхэлдэйн кино үзэж сууна. Энэ үед нь та хоёр “Аав ээж хоёр нь буцаад унтлаа” гэж хэлээд өөрсдийнхөө орон зай руу яаран орно. Дур хүсэл ид оргилж байх үед хүү чинь хаалга нүдэн “Та хоёр юу хийж байгаа юм?” гэж чангаар асуун, доогуур нь шагайх гэж оролдоно.

Дүрэм: Сургуульд орсон, тодорхой хэмжээний сахилга бат суусан хүүхэддээ эцэг эхчүүдэд “тусдаа цаг” хэрэгтэй байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Нарийн ширийн юмыг хэлэх эсэх нь та хоёрын сонголт. Тэднийг орхиж явсандаа гэмших хэрэггүй. Тэд одоо түр зуур харгалзагчгүй байсан ч өөрсдийгөө авч явахаар том болсон.

Юу хийх ёстой вэ?: Хаалга тогшихыг, хэн нэгнийг учир шалтгаантайгаар өөр газар байгаа үед нь саад болохгүй байхын зөв зүйтэйг хүүхэддээ тайлбарлаж өг. Ийм жишгээр үлгэр дууриал болохын тулд, хүүхдийнхээ өрөө рүү орохдоо өөрсдөө ч гэсэн хаалга тогшиж, зөвшөөрөл авч занш.

7. Хэрэв та хоёр эцэг эхийндээ байвал
Ийм тохиолдолд: Эцэг эхийндээ гэр бүлээрээ ирсэн өдөр хүүхдүүд чинь нөгөө өрөөнд харин та хоёр мэдээж урьд нь чиний амьдарч байсан өрөөнд тухлана. Хүүхдүүд чинь байсхийгээд л орж ирэн элдвийг шалгаана. Гэтэл “Ээж өнгөрсөн шинэ газар хөдлөлт болсон уу?” гэж асуувал…

Дүрэм: Чи өөрийгөө бүх зүйл дээр хянаж чадахгүй. Орь дуу тавьмаар байсан ч дэрээ хазаж болох ч орны чихрах дууг болиулж чадахгүй. Тиймээс хүүхдүүдээ өглөөний цайгаа уух хоорондуур амжуулж болно. Учир нь нэг өдөр та хоёр тэднийг өвөө, эмээ хоёрт нь даатгаж болно шүү дээ.

Юу хийх ёстой вэ?: Ээж, аав хоёртойгоо хуйвалдаж хүүхдүүдийг хаа нэг тийш нь салхинд авч гарахыг ятган хоёулхнаа үлдэж болно. Хайр дурлалынхаа төлөө багахан заль гаргах хэрэгтэй.

Харилцааныхаа хяналтыг эргээд өөрийн гарт оруул

$
0
0

0a1f8ef391a12ec136af38f52047ae16_1615

Хайр дурлалынхаа “меню”-г солих гэтэл удирдлага чамд биш, түүнд байна уу? Эхэндээ “эргүүлж” байгаа эрчүүд маань л санаачлагатай, самбаатай зан гаргахгүй бол, “Зөвшөөрлөө”, “Таалагдлаа” товч дарах эрх бидэнд л байдаг. Өөрөөр хэлвэл эрчүүд бидний таалалд нийцүүлдэг, хяналт бидэнд байж. Гэвч хэсэг хугацааны дараа заримдаа бид өөрийн мэдэлгүй харилцаан дахь бүх эрх мэдлээ тэдний гарт алдчихсан байдаг.

Түүнийг түрүүлж бичих үед (цаг гаргах үед) л та хоёрын яриа сонирхолтойгоор өрнөж, түүнийг завтай үед л уулзаж, ая таалалд нь нийцүүлэхийг хичээх тусмаа хэт хэлбийгээд ирдэг. Үнэхээр ямар нэг зүйл болохгүй тийшээ яваад байгааг мэдэрдэг ч яаж нөхцөл байдлыг өөрчилж засахаа мэддэггүй. Ийм байдлаараа удах тусам тэр чамаас уйдаж харин чи тэр бүх ойлгомжгүй төвөгтэй байдлаас залхах болно. Энэ нь эргүүлээд бүхнийг байранд нь тавих арга огт байхгүй гэсэн үг биш л дээ.

Харилцааны эрх мэдлийн 100 хувийг өөрийнх болгочихоод, хайртай залуугаа “яв даа”, “ир дээ” гээд сууж байх нь ч жаргал биш. Эрүүл харилцааны үед хэн нэгнийхээ аяыг илт давуу харах биш хоёр биендээ найртайгаар зохицдог. Гэхдээ л удирдлагын 50 биш 60 хувийг эмэгтэй нь эзэмшдэг харилцаанд аахар шаахар асуудал үүсэх нь хамаагүй бага байдаг нь үнэн юм. Тийм болохоор “Би хичээл зүтгэл, цаг заваа зарцуулах хэрэгтэй. Үгүй бол ийм сайхан бүсгүйг хэзээ ч алдаж мэдэх нь” гэдэг бодлыг өөрт нь сануулах хөнгөхөн аргуудыг бэлдлээ.

1. Хөөрхөн гарсан эсвэл анх түүний хараад дурлаж байсан зургаа ашигла
Шууд аваачаад урд нь тавих уу, санаандгүй мэт энд тэнд орхих уу эсвэл фэйсбүүктээ нийтэлж зуу зуун “like” цуглуулах уу гэдэг нь чиний сонгох хэрэг. Гол нь түүнд өөрийгөө хичнээн үзэсгэлэнтэй, одоо ч энэ хэвээрээ бөгөөд өөр залуус чамайг шохоорхдог гэдгийг харуулахад л болно.

2. Өөр залуусыг ашигла
Түүний нүдэн дээр хамт ажилладаг эсвэл жирийн танил залуутай эелдэг яриа өрнүүлж, мөрөнд нь хүрч инээмсэглээрэй. Эсвэл багахан зүйлд тусламж хүсч болно. Дэргэд нь нэг удаа “Манай арван жилийн залуу ёстой мундаг болчихсон явна лээ” гэж ярь. Өөрөөс нь өөр эрэгтэй хүн ч чиний нүдэнд харагддаг, тэд өөрсдөө бас чам руу сонирхсон харц илгээдэг гэдгийг мэдрүүл.

3. Фэйсбүүктээ нууцлаг статус бич
Яагаав, нөгөө ямар ч утгаар ойлгогдож болдог ярианууд байдаг даа. Үүндээ найз бүсгүйчүүлийнхээ тусламжийг авч доор нь хэд хэдэн нууцлаг сэтгэгдэл үлдээлгүүл. Фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сүлжээнд идэвхитэй байж, өөрийг нь мэдээгүй байхад чиний амьдралд олон сонирхолтой үйл явдлууд өрнөж байгааг мэдрүүл. Энэ бүхний дүнд чи өөрөө ч өөр зүйлст анхаарлаа хандуулдаг болно. “Зүрх сэтгэл энийг гэхэд, оюун бодол тэрийг гэх юм”, “Яагаад ч юм сэтгэл гэгэлзээд байх чинь ээ…”, эсвэл орж байгаа цасны зургийг тавиад “Романтик үдэш”, ямар ч хамаагүй цэцэгний зураг тавиад “Сайхан үнэртэй байлаа” гэж бичиж болно. “Юу болсон юм бол?” гэж бодогдохуйц л бол хангалттай.

4. “?” үлдээ
Түүнтэй хамт хийхээр төлөвлөсөн байсан зүйлийнхээ цагт өөр зүйл төлөвлө. Тэгээд түүнд амжихааргүй болсноо хэлээд сайхан хувцаслаж, өөрийгөө гоёод гар. Яагаад гэдгийг чинь асуувал “Өөр чухал юм гарчихлаа” гэж хэлээд нэмэлт тайлбар нэг их хэлэх хэрэггүй. Хэрэв бүр их шалгаагаад байвал йогийн сургалт судална, ээждээ бэлэг хайна, найзуудтайгаа уулзана, амьд хөгжмийн тоглолт үзнэ зэргээр тэр цагт төлөвлөсөн зүйлээ үнэнээр нь хэлээрэй. Бид худал хэлэх замаар зальдаж анхаарлыг нь татах гээгүй шүү дээ. Хамгийн гол нь чамд түүнээс илүүд үзэж цагаа зарцуулах зүйл бий шүү гэдгийг ойлгуулах л зорилготой юм. Өөртэй нь уулзахаас гадуур өөр зүйлс амжуул.

5. Бат үзэл бодолтой, сониуч эмэгтэй гэдгээ харуул
Түүний маш их санаа зовнидог, анхаарал хандуулдаг сэдвээр Facebook-тээ яриа өрнүүлэхүйц үзэл бодлоо бичиж тавь. Ярьсан юм бүхнийг нь анхааран, гайхшран сонсоод л өнгөрөх хэрэггүй. Лавшруулан асуулт асуухад бэлэн бай. Тэр ямар нэг сонирхолтой юм ярьж чадахгүй л бол анхаарал чинь түүнд татагдахгүй гэдгийг үйлдлээрээ ойлгуул.

6. Анхны харц
Хааяа харахад нь яг огт танихгүй дажгүй залуу руу хардаг шигээ, өөрөөр хэлвэл түүнтэй амьдралдаа анх удаа таарч байгаа мэт нууцлаг сайхан харцаараа мялаа.

Бага зэрэг түрэгдээд, харилцаагаа эхнээс нь зөв өрнүүлж чадаагүй байж болох ч дундуур нь аварч үлдэх боломжууд хэн хэнд маань бий. Эдгээр аргууд нь түүний анхаарлыг чамд буцааж татах бөгөөд цаашдын ухаалаг үйлдэл шийдвэрүүд чамаас л хамаарах болно. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй гэдгийг л сануулъя.

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга

$
0
0

15714991395dab2c830c6bc

Үргэлж урам зоригоор дүүрэн байх нь хэцүү. Аз жаргал шиг бидний хүрэх ёстой зүйл мөртлөө үргэлж өөрсдөө зугтдаг зүйл юм. Урам зоригоор дүүрэн үед дэлхийг ч хөдөлгөх хүчтэй юм шиг санагддаг. Харин ямар ч урамгүй үед орноосоо босож чаддаггүй. Өдөр бүр урам зоргиор дүүрэн өнгөрүүлэх яагаад тийм хэцүү юм бэ?

 Үргэлж урам зоригоор дүүрэн байх нь гол обьект биш. Харин таны хүсэл эрмэлзлийг илэрхийлж байгаа тулгуур хүчин зүйл юм. Хэрэв та үр дүнгээс илүүтэй үйл явцад анхаарлаа хандуулж байгаа бол цаг хугацаа хурдан өнгөрч зорилгодоо хүрнэ. Урам зориг нь үйл явцаас ангид зүйл биш харин ч салшгүй холбоотой. Урам зоригоор дүүрэн байхыг хүсэж байгаа бол үр дүнгийн хөдөлгөх хүч болох үйл явцтай нягт холбогдох хэрэгтэй.

 1. Одоо цагтаа амьдар

Өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ санаа зовсоор байгаад урам зоригоо алдчихдаг. Өөрийн алдаагаа уучилж өршөөж, бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй. Дотоод амар амгаланг мэрдэрсэн үед урам зоригтойгоор эргэн ирэх болно.

 2. Одоо цагаа хайрла.

Одоо цаг бол яг одоогийн мэдрэмжийн илэрхийлэл. Одоо цагийн тухай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ажлын үеэр тулгарах асуудлуудын талаар бодохоос илүүтэйгээр таны дарга болон хамтран ажиллагсдынхаа төлөв байдалд анхаарлаа хандуулаарай. Өнгөрсөн зүйлийн талаар мартай, ирээдүйн тухай мөрөөд гэсэн үг ч биш. Харин өөр юуны ч тухай бодолгүй одоо цагтаа анхаарлаа хандуулаарай.

 3. Өөрийнхөө чадварыг илрүүл.

Таны чадвар бол өөртөө бүрэн итгэх итгэл юм. Өөрийнхөө юу хүсдэг, юу хийхээ мэддэг байх нь итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ. Чадвараа хөгжүүлэхэд цаг хугацаа, туршлага шаардагдана. Одоо цагтаа эрч хүчтэй байх, өөрөө өөрийгөө ойлгох аль аль нь үүнд багтана. Эргэн тойрныхон чинь хайрлах, аз жаргалтай байх, сэтгэл ханамжтай байхын төлөө хичээж байхад харин та өөрийнхөө төлөө шийдвэр гаргахад гол санаа оршино.

 4. Зорилгоо тодорхойл

Хүрэх ёстой газраа мэдэхгүй байж яаж урам зоригтой байх билээ. Хэрэв тодорхой тавьсан зорилгогүй, үр дүнгүй дуусдаггүй ажил таны урам зоригийг юу ч үгүй сорох болно. Урам зоригоор дүүрэн амьдрахыг хүсвэл алхам бүртээ урт болон богино хугацааны зорилго тавьж сураарай. Өөрийн нөөц боломжоо ашиглах боломжтой үед энэ нь тухайн өдрийн хөдөлгөх хүч болдог.

 5. Томоор сэтгэ

Нүдээ аниад өөрийн урт хугацааны зорилгын боломжтой бүх нөхцөл байдлын талаар төсөөл. Дараа нь эдгээр санаануудаа цаасан дээр бич. Тодорхой байх хэрэгтэй. Илүү тодорхой болгохын тулд зурсан ч болно. Таны үзэл бодол, алсын хараа цаг хугацаа өнгөрөх тутамд өөрчлөгдөх боловч эдгээр санаанууд таны урам зоригыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.

6. Жижиг сэтгэ

Өөрийн хамгийн том зорилгоо тодорхойлчихсон юм чинь дараагийн ажилдаа оръё. Өөрийн зорилгодооо алхам алхмаар ойртохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Өөрт хэрэгтэй гэж бодсон алхмуудаа бүгдийг нь жагсааж бич. Дахин дахин шалгаарай. Эдгээр жижиг зорилтуудаа долоо хоног, сар, жилээр нь ангилаарай.

 7. Өдөр бүр сэтгэ

Сүүлийн алхам бол ангилсан зорилгуудаасаа өдөр тутамд хийх зүйлсээ ялга. Зорилго тань таны амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэлтэй тохирч байвал таны боломжийг хангахад шаардлагатай бэлэн хоол болно. Өдөр бүрийн төгсгөлд өөрийн санаагаа цэгцэлж жижиг бүрэлдэхүүн хэсгүүдийг ялгаснаар одоодоо анхаарч ирээдүйдээ хөрөнгө оруулж чадна.

 8. Эргэцүүл

Жил, сар, долоо хоног тэрч байтугаа өдөр бүрийн төгсгөлд өөрөө өөрийнхөө амжилтын тухай эргэцүүл. Бидний урд хийх ёстой маш олон ажил байгаа гэдгийг мэдэж байгаа ч гэлээ ажил явдлаа эргэцүүлэн шинжлэх нь чухал алхмуудын нэг юм.

 9. Хянах үйл явц

Эргэцүүлэх замаар өөрийн богино хугацааны зорилгодоо хүрсэн үйл явцаа хянах боломжтой. Богино хугацааны зорилго, урт хугацааны зорилготой уялдсан байгаа ба зөв замаар явж байгаа эсэхээ мэдэж болно. Өсөлтөө хүлээн зөвшөөрч жижиг зүйлсийг ч шалга.

 10. Амжилтаа тэмдэглэ

Жижиг ч бай зорилтдоо хүрсэн л бол тэмдэглэх зав гарга. Урдаа тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх нь өчүүхэн юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Харин жижиг гэлтгүй амжилтанд хүрэх юм бол энэ нь маш том урам зориг болж тан дээр ирнэ.

 11. Өөрийгөө идэвхжүүл

Хэцүү ажлыг орлох зүйл гэж байхгүй. Өдөр бүр хүмүүсд урам зориг өгөх сайхан. Гэхдээ яг үнэндээ урам зориг өгөх гол хүчин зүйл нь маш ховорхон. Урам зоригийг орлох зүйлс нь тууштай хүчин чармайлт, чин хүсэл юм.

 12. Урам зоригтой байгаа үедээ

Өөрийгөө илүү хол алхахаар идэвхжүүл. Хоосон зам дээр явж байгаа үедээ өөрөө өөрийгөө идэвхжүүлэх хүчин зүйл хэрэгтэй.

Ямар ч урам зориггүй болсон үедээ. Өөрийнхөө чухал ажлыг хүчээр хийх хэрэгтэй. Урам зоригоор дүүрэн өдрөө хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхэд тухайн үеийн мэдрэмж эргэн ирэх болно.

 Та урам зоригтоор цэнэглэгдэхэд бэлэн үү? Дараа нь ажиллахад бэлд. Үргэлж урам зоригоор дүүрэн байхад их хүчин чармайлт шаардагддаг. Амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж хүсэл тэмүүлэл, урам зоригоор дүүрэн байх арга замыг мэддэг. Та амжилтаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал зорилгоо тодорхойлж, эргэцүүлж дараа нь өөрийгөө идэвхижүүлэх хэрэгтэй. Одоо цагийг үнэлж, өөрийн чадвараа тодорхойлж амжилтанд хүрэхийн тулд юу чамайг урам зоригоор дүүрэн болгодог шалтгааныг олж мэдэх болно.

Амархан хийгээд амттай тураах дэглэм

$
0
0

etvagycsokkento-etelek-alma

Та турахын хүслэн болж байна уу? Тэгвэл амархан хийгээд амттай тураах дэглэмийг санал болгож байна.

Алим нь олон төрлийн ашигтай амин дэм агуулахаас гадна pectin их хэмжээгээр агуулдаг тул холестрины хэмжээг багасгаж тэнцвэржүүлж, ходоод, гэдэс, элэг бөөрийг сайтар цэвэрлэж, 3 өдрийн дотор хүний биед хуримтлагдсан хорт бодис, илүү хаягдлыг гадагшлуулж цэвэрлэдэг байна. Ингэснээр өөхийг хайлуулж тураах, нүүр царай, арисны өнгийг цайруулж, гэгээлэг гэрэлтсэн өнгөтэй болгодог. Энэхүү дэглэмийн эхний 2 өдөр алимыг их хэмжээгээр идэх ба ингэснээр таны гэдэс дотор цэвэрлэгдэж, ойр ойрхон хүндэрч, хөнгөн шингэн болж байгаа мэдрэх болно.

Эхний өдөр 1:

- Өглөө босонгуутаа 5 ширхэг алим иднэ. Гэхдээ алимыг хүйтэн усаар сайтар угааж гол ясыг цэвэрлээд жижиг зүсэм болгон хэрчиж ойр ойрхон бага багаар яаралгүй идээрэй. Ажлаа хийж байхдаа, зурагт үзэж байхдаа, ном уншиж байхдаа идэж дуусгаж болох юм.

- Алим идэж байхдаа цэвэр ус бага багаар ууж болно.

- Өдрийн хоолонд 1 аяга сүү эсвэл чихэргүй органик таргийг 1-2 ширхэг алимтай хамт иднэ.

- Эхний өдөр тул оройн хоолыг сойж болно. 1 ширхэг алим иднэ.

 Хоёрдахь өдөр 2:

- Эхний өдөртэй адил 5 ширхэг алимыг цэвэр ус, тараг, сүү зэргийн аль нэгээр хачирлан иднэ.

- Өдрийн хоолонд 1 ширхэг алим, шинэ ногооны салат, майноз, цөцгийгүй ногооны салат жишээ нь лууван, байцааны салат гэх мэт иднэ. Чихэрлэг /чихэрлэггүй/ багатай алимны шүүс, нухаш идэж болно.

- Оройн хоолыг сойно. 1 ширхэг адим иднэ.

3, 4, 5 дахь өдрүүд:

- Өглөө босонгуутаа 3 ширхэг алим иднэ. Ус, таргийг эрчимтэй хэрэглээрэй.

- Эдгээр өдрүүдэд  өдрийн хоол болон оройн хоол идэж болно. Гэхдээ зөвхөн доор заасан өдөр болон оройн хоолыг идэж заншина. Өдөр, оройн хоолон дээр заавал 1 бүтэн алим иднэ.

Үүнд: 1 ширхэг алим, хар талх 1-2 зүсэм, бүхэл үрийн нарийн боов, жигнэсэн ногоотой салат /төмснөөс бусад/, туна загас, тахиан цээж мах, брокколи, тараг, хөц болон гурвалжин будаа, чанасан өндөг гэх мэтээс сонгон орой болон, өдрийн хоолонд идэж болно.

Ингээд дэглэмийг сайн бариарай. Танд амжилт хүсье.


Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам

$
0
0

9 Hydrating Face Powders That Never Look Cakey

Таны шүд өнгөө алдаад байна уу. Та шүдээ цайруулахын тулд заавал шүдний эмнэлэг орж байна уу. Тэгвэл танд гэрийн нөхцөлд, хялбараар шүдээ цайруулах 8 аргыг зөвлөж байна.

1. Өдөрт хоёр удаа шүдээ угаах хэрэгтэй. Энэ нь шүдний завсарт орсон хоолны үлдэгдлийг 100 хувь үгүй хийж, өнгөр тогтохоос найдвартай хамгаална.

2. Шүдний утас хэрэглэх. Сойз хүрэхгүй амны хөндийг утас сайн цэвэрлэнэ. Утас шүдний паалан дээр тогтсон өнгөрийг арилгадаг.

3. Ам зайлагч хэрэглэх нь шүд хорхойтохоос сэргийлнэ. Учир нь шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг ам зайлагч сайтар арилгана.

4. Гурилан бүтээгдэхүүн, чихэр болон гаазтай ундаанаас татгалзах. Эдгээр бүтээгдэхүүн шүдийг гэмтээхээс гадна өнгийг нь гутаадаг.

5. Шүдний сойзоо сонгохдоо сайтар анхаарах хэрэгтэй.

6. Шүдээ угаахдаа хүчтэй дарах хэрэггүй. Энэ үйлдэл аажимдаа шүд цооруулах эрсдэлтэй.

7. Шүдний эмчээс байнга зөвлөгөө авах.

8. Идэж буй хоол хүнсэндээ тогтмол анхаарлаа хандуулж, өнгө оруулагчтай бүтээгдэхүүн зэргээс татгалзаарай.

Дурласан найздаа хэлэх хэрэггүй 7 зүйл

$
0
0

29366168_567509416944050_8527473105952571392_n (1)

Жил ирэх тусам хүнд дурлах илүү ярвигтай болж байгааг анзаарсан уу? Яагаад гэвэл он солигдох бүрт бид өөрсдөө дагаад улам “гоё” болоод байна шүү дээ. Товчхон хэлэхэд “Хэр баргийн залууг тоож харахааргүй”! Гэтэл найз чинь өөртөө байдаг бүх шалгууруудад тэнцсэн, эсвэл зүгээр л ор тас мартуулсан тийм залууг олж дурлаж “чаджээ”. Эхэндээ найзууд та нар нь бүгд баярлана.

Дараа нь уулзаад найзынхаа яриаг сонсож байтал “Хүлээгээрэй, зарим нэг зүйлийг чамд ойлгуулахгүй бол болохгүй нээ” гэж хэлмээр зүйлс гарч ирнэ. Яг үүнд чинь л багахан зөвлөгөө өгөх гэсэн юм. Дурласан найздаа дараах 7 үгийг хичээж байгаад бүү хэлээрэй.

1. “Хашир бай”
Та нар жаахан охидууд биш шүү дээ. Тиймээс түүнд хашир байх тухай сургаал айлдаж итгэх гэсэн хүслийг нь бүү унтраа. Яагаад гэвэл тэр сайн мэдэж байгаа. Ялангуяа түүнд хашир байгаагүйгээс үүдсэн салалтын туршлага байгаа бол…

2. “Чи түүнийг мэдэх болоогүй”
Харж байна уу? Тэр сайн мэдэхгүй юм чинь чи түүний дурлалт залууг бүр ч мэдэхгүй гэсэн үг. Туршлага бол хамгийн муу мэдлэг шүү дээ.

3. “Та хоёр харш жилтэй юм байна”
Дурлаад удаагүй байгаа найздаа ингэж хэлээд хэрэггүй ээ. Ирээдүйд юу болохыг хэн ч, бүр жилийн зохиолдлогоо ч хэлж мэдэхгүй. Цаг хугацаа, тэр хоёрын хайр л харуулна. Тиймээс түрүүлж “харуулах” гэж битгий хүч зараарай.

4. “Тэр ч гэсэн эрэгтэй хүн”
Тэгээд юу гэж? Бид дэлхий дээр дөрвөн тэрбум шахам эрэгтэй хүнтэй хамт амьдарч байна шүү дээ.

5. “Эхэндээ угаасаа ийм л байдаг юм”
Найзад чинь үнэхээр харгис сонсогдоно доо.

6. “Тэр чинь манай арван жилийн охинд аймар сайн байсан шд” Гэвч одоо тэр найзтай чинь хамт байгаа. Хүн болгонд өнгөрсөн гэж байдаг. Ялангуяа ид гэрлэх насаа туулж буй залууст буй бүхий л боломжоо ашиглаад ч болов өөрт тохирох нэгнийг олох хэрэгтэй байгаа шүү дээ. Хэрвээ дээрхийг хэлбэл найзад чинь тухайн үеийн талаар сөхмөөр, судалмаар санагдах бөгөөд улмаар өөрийгөө бусадтай харьцуулж, харилцааныхаа талаар санаа зовж эхлэнэ. Ямартай ч сайн үр дүнд лав хүргэхгүй. Тиймээс залуугийнх нь өнгөрсөн паяныг гарын арван хуруу шигээ мэдэж байсан ч детальчлан найздаа бүү хэлээрэй.

7. “Эртхэн ламд үзүүл”
Нөхөртэйгээ танилцсаны дараахан найздаа түүний ямар гайхалтай залуу болох талаар ярьж байтал “Чамаас зургаагаар ах гэсэн үг үү? Аяаяа, тохирдоггүй харш гэсэн ш дээ хө. Эртхэн ламд үзүүлж салгуулах талаар бодсон нь дээр байх аа” гэж хэлж билээ. Хэрвээ бусад найзууд маань хэзээ ч тохирохгүй зохилдлогоотой хос гэж байдаггүй юм аа гэж ятгаагүй бол би тэр үед сэтгэл санаагаар аль хэдийн “явчихсан” л суух байсан даа гэж бодогддог юм. Дурласан найздаа жилийн харш, мэнгэний харш, ордны харш, ер нь ямар ч харшийн тухай бүү ярь.

“Би юу өмсөх вэ?” гэсэн асуудлыг тань шийдэх 12 хувцас

$
0
0

3450Бидний шүүгээнд олон тооны хувцас өлгөөтэй байдаг ч  юу өмсөхөө шийдэх нь зарим хүний хувьд амаргүй зүйл билээ. Амжилтад хүрсэн ихэнх хүмүүс өдөр тутамдаа төстэй хувцас өмсдөг нь энгийн нэг тохиолдол биш юм. Тийм ч учраас алдарт загвар зохион бүтээгч Майкл Корс “дүрэмт хувцас буюу зайлшгүй байх ёстой хувцас”-ны   талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Харин Bright Side сайтаас бидэнд өдөр тутамд тулгардаг “юу өмсөх вэ?” гэдэг асуудлыг шийдэх 12 хувцсыг санал болгожээ.

1. БАРИУ ЖИНС

Өдгөө бариу жинс нь “сонгодог” хувцаслалтын нэг болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь та жинсийг пүүз,  кет, ямар ч төрлийн цамц, фудволкатай хослуулж өмсөж болно.  Үүгээр зогсохгүй өндөр өсгийттэй ч сайхан зохицно шүү дээ. Мөн жинс өмссөнөөр бидний өөртөө итгэх итгэл нэмэгдэх тул  та хувцасны  шүүгээндээ заавал байлгаарай.

2. БОГИНО ХАР ДААШИНЗ


Богино хар өнгөтэй даашинзыг  өндөр өсгийт эсхүл сандаль дээр тохируулан өмсөх боломжтой. Өглөөний цай, үдшийн болзоо гээд ямар ч үед өмсөхөд тохиромжтой шүү.

3. ЦАГААН ЦАМЦ

Цагаан цамц бол ямар ч үед таны “аврагч” гэсэн үг. Учир нь цагаан цамцыг өндөр өсгийт, намхан ултай гутал, жинсэн өмд, эсхүл юбкатай ч тохируулан өмсөж болно. Мэдээж та дуртай гоёл чимэглэлээ хослуулах боломжтой. Тийм ч учраас эмэгтэй хүний хувцасны шүүгээнд цагаан цамц зайлшгүй байх хэрэгтэй.

4. ЖИНСЭН ХҮРЭМ

Энгийн, чөлөөтэй хувцаслахыг хүссэн үед  жинсэн хүрэм таны үнэнч нөхөр байх болно. Ялангуяа хавар, намрын  улиралд бариу эсвэл сул өмдөн дээр хоолойтой цамцтай хослуулан өмсөж болох юм.

5. САВХИН ХҮРЭМ

Хэрвээ та илүү эрч хүчтэй харагдахыг хүсвэл таны баатар “савхин хүрэм” байх болно. Учир нь энэ бол бүх цаг үеийн сонгодог загвар бөгөөд зохихгүй хүн гэж үгүй. Тийм ч учраас хар савхи таны үдшийн болзооны дэгжин хувцаслалтын нэг хэсэг ч байж болно.

6. ХАР ӨНГӨТЭЙ ӨНДӨР ӨСГИЙТ

Хэдийгээр та өндөр өсгийт өмсдөг төрлийн эмэгтэй биш байж болох ч хар өнгийн өсгийттэй байхад илүүдэхгүй шүү. Албаны болон энгийн хувцас өмсөхдөө ч хар өсгийтийг тохируулан өмсөх боломжтой.  Мөн таны өөртөө итгэх итгэл ч нэмэгдэх болно. Тиймээс өөртөө тохирсон загвар сонгож аваад, гутлын шүүгээндээ хадгалаарай.

7. ЦАГААН ПҮҮЗ

Гутлын шүүгээнд цагаан пүүз зайлшгүй байх ёстой олон шалтгаан байгаа боловч “хөлд эвтэйхэн” гэдэг нь хамгийн чухал. Загварлаг бас хөлд эвтэйхэн учраас өдөр тутмын хувцаслалтын нэг хэсэг болгохдоо эргэлзэх хэрэггүй. Converse, Adidas, Nike-аас эхлээд хэдэн зуун загварын сонголт байгаа тул өөртөө тохирсон цагаан пүүз олж авахад ямар ч асуудалгүй шүү.

8. ТОМ ПИДЖАК

Он удаан жилийн турш загварын ертөнцөд өөрийн байр сууриа эзэлж, сонгодог загваруудын нэг болсон хувцас бол “том пиджак”. Алдартай хүн бүр л өөрсдийн дүр төрхийг цогцлоосон том пиджактай байдаг.

9. ХАР ГУТАЛ

Өөрт тохирсон гутлаа олчихвол пүүз шиг л тав тухыг мэдэрнэ гэсэн үг. Чухал уулзалтад орох бол хослол дээр өмсчихнө, найзуудтайгаа кофе уух, тоглолт үзэхээр явахдаа жинс болон хүрэмтэйгээ хослуулаад өмсөж болно.

10. ЦУЛГҮЙ ФУДВОЛКА

Хар, цагаан, ногоон, цэнхэр гэх мэт ямар ч өнгийн өмд, шортон дээр цагаан фудволка үнэхээр сайхан зохицдог.  Мөн өөрийн дуртай цүнхтэйгээ хослуулахад ч асуудал үүсэхгүй.

11. ХАР ӨМД

Жинсэн өмдтэй адил хүн бүрийн шүүгээнд байх ёстой  хувцас бол хар өмд. Жийнсэн, савхин хүрэм, цамц, топ, фудволкатай хослуулж болно.

12. ХАР БАРИУ ӨМД

Йогоор хичээллэхдээ өмсдөг өмдтэйгөө гадуур явна гэхээр нэг л болж өгөхгүй байна уу? Дасгал хийхдээ эсвэл гүйхдээ л хар бариу өмдийг өмсөнө гэж боддог бол та буруу боджээ. Учир нь том цамц, хүрэмтэй хослуулж  өмсөж болно.

Мөн ихэнх хувцасны дэлгүүрээс биеийн галбиртай тохируулж авах боломжтой, өмсөхөд тухтай эд шүү!

Гоё сормуустай харагдах зөвлөмж

$
0
0

hchhk-600x400Нүдний будалтаа төгс болгохын тулд зүгээр л сормуусаа буд. “Сормуусаа будсан эмэгтэй хүн ямагт эрч хүчтэй, цоглог харагддаг” гэж нэрт загвар зохион бүтээгч Коко Шанель хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Гэхдээ дөнгөж сормуусаа будаж эхэлж байгаа охидууд маань будгаа хэтрүүлэх эсвэл будаг нь доош буугаад панда шиг харагдаж байгаагаа ч анзаарахгүй тохиолдол байдаг. Тиймээс сормуусаа хэрхэн зөв будах болон гоё сормуустай харагдахад чинь туслах НАЙМАН зөвлөмжийг хүргэж байна.

1. Сормуусны будгаа хоёроос илүү давхарлах хэрэггүй
“Сормуусаа илүү өтгөн харагдуулахын тулд дөрвөөс таван удаа давхарлаж буд” гэсэн зөвлөгөөг чи хаа нэгтээгээс харж байсан уу? Битгий л үүнийг туршаарай даа. Сормуусны будаг маш хурдан хатдаг. Чамайг дөнгөж хоёр дахиа давхарлаад гурав дахиа давхарлах гэж байхад чинь өмнөх түрхэц нь аль хэдийнээ бүрэн хатчихна. Нэгэнт хатчихсан будгийг дахин дахин давхарлан будсанаар сормуус чинь бөөгнөрч салахын аргагүй болно. Тиймээс хоёроос дээш удаа давхарлахгүй байх хэрэгтэй. Мөн хоёр нүдний сормуусаа зэрэг будахын оронд эхлээд нэг нүдний сормуусаа бүрэн будаж дуусгаад дараа нь нөгөө нүдээ будааарай.

2. Усны хамгаалалттай сормуусны будгийг өдөр тутамдаа хэрэглэхгүй байх
Усны хамгаалалттай будаг нь уйлахад, бассейнд сэлэх үед урсахгүй, арилахгүй гэдгээрээ давуу талтай боловч өдөр тутамд хэрэглэх нь тийм ч зохисгүй. Учир нь үүнийг арилгахын тулд нүд болон зовхины эргэн тойрноо маш их үрэх хэрэг гардаг тул арьс суларч эрт үрчлээ үүсэх эрсдэлтэй. Мөн сормуусыг ихээр унагадаг гэдгийг анхаараарай.

3. Сормуусаа угнаас нь эхэлж буд
Ихэнх охид сормуусны будгийг зөвхөн үзүүр хэсэгтээ түрхдэг. Харин сормуусны угнаасаа эхэлж багсаа арагш урагш эргүүлэн үзүүр хүртлээ түрхвэл сормуус илүү урт, гайхалтай харагдана.

4. Сормуусны будгаа хатааж байгаад арчаарай
Чи нүүр болон нүднийхээ ойр орчимд сормуусны будгаа санамсаргүй наасан тохиолдолд хурдхан шиг арчихыг боддог уу? Будгийг хатаж амжаагүй байхад нь арчиж авах буруу бөгөөд улам л том толбо болдог. Харин хаттал нь хүлээж байгаад арчиж авбал өөр хэсэгт тархалгүй хялбархан арилдаг.

5.Хуучин багсаа битгий хая
Хэрэглэж дууссан сормуусны будагныхаа багсийг сайтар цэвэрлэж байгаад сормуус болон хөмсөгний сам болгон дахин ашиглах боломжтой. Мөн нунтаг будганд дүрж байгаад хөмсгөө самнаж илүү тодруулах ч боломжтой.

6. Доод сормуусаа будаж эхэлье
Ихэнх охид зөвхөн дээд сормуусаа л буддаг. Харин өнөөдрөөс эхлээд доод сормуусаа ч бас будаж байгаарай. Харин доод сормуусаа эхэлж будвал илүү хялбар байх болно гэдгийг анхаараарай. Гэхдээ хэт их биш, сойзоо үл ялиг хүргэх төдийд л 2-3 удаа эргүүлэг маягтайгаар будаарай.

7. Сормуусны будгаа гурван сар л хэрэглэ
Сормуусны будагны хүчинтэй хугацаа нь ихэвчлэн онгойлгосноос хойш зургаан сар байдаг. Гэхдээ нэг будгаа гурван сар хэрэглэхэд хангалттай. Учир нь сормуусны будаг удах тусам их хэмжээний нян агуулдаг тул нүдэнд халдвар оруулах аюултайг анхаараарай.

8. Эхлээд сормуусаа дэрвийлгэ
Сормуус дэрвийлгэгчийг хамгийн эхэнд хэрэглэж занш. Сормуусаа будсаны дараа дэрвийлгэх нь сормуусыг багширсан, бөөгнөрсөн харагдуулахаас гадна хугалах магадлал өндөртэй байдаг.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл УС яаралтай уугаарай

$
0
0

fruit-infused-waterБидний бие махбодод аяга кофе эсвэл амтат шүүснээс илүү ус хэрэгтэй гэдгийг бүгд мэдэх биз ээ. Гэвч та хэр их ус уудаг вэ?

Ус нь хүний биеэс байнга ялгаран гарч байдаг тул тогтмол уух шаардлагатай болдог. Тогтмол ууснаар биеэс хорт бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог тэнцвэржүүлэх, хоол шингээх, хөгшрөлтийг удаашруулах гэх мэт олон давуу талтай. Тэгвэл бид таны биед ус дутагдсанаас үүдэн ямар шинж тэмдгүүд илэрдгийг хүргэх гэж байна. Танд доорх шинж тэмдгүүд илэрдэг бол яаралтай гал тогооны өрөө рүүгээ очоод аяга ус уугаарай!

  • АРЬС ХУУРАЙШИХ

Хүний биеийн хамгийн том эрхтэн болох арьс хуурайших гол шалтгаан бол шингэний дутагдал юм. Энгийнээр тайлбарлавал таны биед ус дутагдвал биеэс ялгарах хөлсний хэмжээ багасна. Улмаар өдрийн турш биеэс тань ялгарах хөлс тосны хэвийн байдал алдагдаж, арьс тань хуурайшина гэсэн үг.

  • НҮД АРГАХ

Биед ус дутагдах нь нулимсны сувгийн хэвийн үйл ажиллагаа доголдох шалтгаан болдог. Энэ тохиолдолд нүд хуурайшиж, цаашлаад нүдний хараа муудах нөхцөл бүрдэнэ.

  • БУЛЧИН СУЛРАХ

Булчингийн ихэнх хувь уснаас бүрддэг тул уух усны тань хэмжээнээс булчингийн тань хэмжээ шууд хамааралтай гэж хэлж болно. Дасгалын өмнө болон дараа ус уух нь бие дэх шингэний тэнцвэртэй байдлыг тогтоогоод зогсохгүй шаардлагатай хэсгүүдэд усыг хуваарилдаг байна.

  • ҮЕ МӨЧ ӨВДӨХ

Залуу хүн байж үе мөч тань өвдөөд байна уу? cheeky Нугас болон мөгөөрсний 80% нь уснаас бүрдэх тул бодисын солилцоогоо тэнцвэржүүлэх үүднээс ус уух нь гэнэтийн бэртлийн үед ч бидний үе мөчийг гэмтэхээс хамгаалж чадна.

  • ӨЛСӨХ

Зөвхөн хоол хүнс дутагдсан үед бус, шингэн дутагдсан үед ч өлсөх мэдрэмж төрдөг гэнэ. Хоол хүнс их хэмжээгээр идэх нь таны биеийн эрхтэн тогтолцоог илүү их ажиллуулдаг бол ус уух нь машиныг түлшээр хангаж байгаатай л адил.

  • АМ ХАТАХ

Ус уугаагүй юм чинь ам хатна шүү дээ гэж бодож байна уу? Гэвч та ус уухад амны хөндийд яг ямар процесс явагдаж байдгийг мэдэх үү? Хүн шингэн зүйл уухад амны хөндий болон хоолойн салст бүрхэвчүүд чийглэгдэж, шүлс ялгарах процесс хэвийн үргэлжилсээр л байдаг. Шингэн юм уухгүй удвал салст бүрхэвчүүд хатаж, ам хуурай оргих мэдрэмж төрдөг. Мөн энэ үед чихэрлэг уух зүйл уувал өмнөхөөсөө ч илүү цангаж буй мэдрэмж төрүүлдэг тул ус ууж хэвшээрэй.

  • ХЭТ ЯДРАХ

Шингэний дутагдалд орсон тохиолдолд бие махбод тань хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд цуснаас усыг “зээлдэг”. Улмаар бие махбод тань хүчилтөрөгчийн дутагдалд орж, байнгын нойрмог, ядарсан мэдрэмжийг авна. Энэ тохиолдолд кофе, энергийн ундаа зэргийг уусан ч сэргэг мэдрэмжийг авах нь юу л бол.

Гэвч та “Би чинь шингэний дутагдалд орчихсон юм байна шүү дээ” гэж бодоод л усыг аяга аягаар нь “гудрах” гэж байгаа юм биш биз? Усыг зөв уух их чухал шүү. Та дараах энгийн бөгөөд чухал зөвлөгөөг дагаж хэвшээрэй.

  • Орой унтахаасаа 2-3 цагийн өмнө уух зүйлийн хэрэглээг хорих
  • Лаазалсан савтай ус уухгүй байх (Лаазанд BPA хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэхүү бодис нь хавдар болон таргалалт үүсэх шалтгаан болдог.)
  • Хэт ихээр уухгүй байх

Ус бага уудаг найз нөхөд, гэр бүлийнхэндээ энэхүү мэдээллийг хүргээрэй. Хамтдаа эрүүл байцгаая. heart

Эх сурвалж: Brightlife.com

Нүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу

$
0
0

19934Сормуус бол нүд хамгаалагч мөн. Хүний дээд зовхины сормуус 2, 3, 4 эгнэн ургадаг учраас урт, өтгөн байдаг. Доод зовхины сормуус дан буюу давхар эгнээ ургадаг учраас богино, тачир байдаг.Сормуус нь байнга, тэгэхдээ нэгэн зэрэг бус мэдэгдэмгүй унаж, ургаж байх жамтай. Сормуус 6-7 сард л солигдоно.

Урт өтгөн хар сормуус нь нүдэнд өнгө оруулж, царай аятайхан болгоно. Зовхины зарим өвчин, мэдрэлийн өвчнөөр сормуус ургалт алдагдах нь бий. Тийм үед сормуус шингэрдэг байна. Эсвэл бүр унадаг ажээ.

Сормуусаа ургуулъя гэвэл зохих тосоор урьдаар тослоод, зовхиныхоо ирмэгт хөнгөн иллэг хийнэ. Загасны тос, тосон тулуга, бүйлсийн тос нь сормуусыг ургуулдаг. Сормуусны үзүүр нэлээд нарийн цайвар байдаг.

Будчихвал зовхио дэвсгэрлээд улам урт, тод харагдана.Сормуусыг хэрхэн зөв будах вэСормуусны будгийг үс, нүд, царайны өнгөтэй тохируулаарай. Цайвар үстэй хүнд хар хүрэн, бор өнгийн будаг тохирно.Эхлээд доод сормуусыг, дараагаар дээд сормуусыг сайтар буддаг.

Хатаагаад дараа нь 2-3 удаа сэргээдэг.Нүдээ будахдаа контур тавибал шингэн сормуус өтгөрч харагдах нь бий.Сормуус хоорондоо наалдвал цэвэр сойз, самны үзүүрээр самнаж наалдааг гаргаж болно.Дээд сормуусаа будаж байхдаа доод талынхыг эвгүй болгодог учраас нимгэн цаас хавчуулаад будвал зүгээр.

Сормуусыг хэрхэн арчлах ёстой вэОрой унтахаасаа өмнө багахан наранцэцэгийн тосонд 1-2 дуслыг А витаминтай хольж сормуусандаа түрхэнэ. Ингэхдээ дээш нь үзүүр хүртэл зөөлөн сойзоор самнаж иллэг хийх хэрэгтэй. Ингэвэл сормуус тань унаж, хугарахгүй сайхан ургадаг.Нүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу. Энэ нь сормуусыг хугарч унахад хүргэдэг.

Хэрвээ будаг тань нүдэнд гаж нөлөө үзүүлбэл эдгэртэл нь хэрэглэж болохгүй. Бас будгаа солих хэрэгтэй. Будгийг зориулалтын арилгагч шингэн /лосьон/ буюу сүүн шингэнээр арилгана. Туслах багаж болох үзүүрт нь хөвөн ороосон зориулалтын савхыг сүүн шингэн буюу лосьонд дүрж яг будсан шигээ эргүүлэх хөдөлгөөнөөр арилгана.

Ээжүүд яагаад энэ 5 зүйлийг бидэнд заагаагүй вэ?

$
0
0

222a97_855555_x800

Уг нь би энэ нийтлэлийг анх “Ээжүүдийн бидэнд заагаагүй зүйлс” гэсэн гарчигтайгаар эхлүүлсэн юм. Гэтэл бичих тусам, заагаагүй гэж бодож байгаа зүйл болгон маань яагаад ч юм ямар нэгэн тохиолдлоор бидэнд аль хэдийн “суучихсан” чадварууд байдаг байгаа. Тэгээд бодлоо л доо, ээжүүд маань бидэнд үүнийг учиртай болоод л заагаагүй юм биш байгаа гэж? Би л лав доорх 5 таамгийг дэвшүүлж байна.

1. Эрчүүд зүрхийг аймшигтай хүчтэй өвтгөж чадна гэдгийг
Биднийг бага байхад эрчүүд гэж “байгаагүй”. Оронд нь аав, авга ах, авга ахын хүүхдүүд, төрсөн ах, төрсөн дүү, өвөө, байрны болон цэцэрлэгийн, сургуулийн найзууд л гэж байсан. Үгүй гэж үү? Хүн болгонд ирдэг хайр сэтгэл, дурлалын ачаар л бид дэлхий дээр “тонноор хэмжигдэх” эрчүүд бийг, бас бүгд өөр өөр байдаг тухай олж мэдсэн. Мөн тэд чиний зүрхийг өөр хэн нэгэн эрэгтэйд татагдахгүй болтол нь дурлуулж, өвтгөж чадна гэдгийг ч гэсэн. Хэрвээ ээжүүд маань үүнийг жаахан охин байхад заагаад өгчихсөн бол бид аягүй л бол хаширлаад хэнд ч зүрхээ өгөхгүй байж мэднэ. Өдийг хүртэл жинхэнээсээ алдарсан сэтгэл, гашуун дурлалын амтыг мэдрээгүй бол өөрсдийгөө ямар залуу хүмүүс гэх вэ? Ээжүүд зөв зүйл хийжээ.

2. Багахан ямба яагаад хэрэгтэй байдгийг
Хувийн амьдралын тал дээр ихэвчлэн хэрэглэгддэг багахан ямбыг бид аль эрт сурчихсан байвал яана гээч? Одоо бидэнд бий сайхан зүйлс хэзээ ч яг энэ чигээрээ ирэхгүй байсан. Чамд хайртай хүмүүс, дуртай ажил, сайн нэр хүнд, зөв туршлага, ололт болон алдаанууд бүгдээрээ ямар нэг хэмжээгээр бага эсвэл шал өөр байх байсан. Яагаад гэвэл бүхнийг олж авдаг, хөгжлийн үе дээрээ чи гэнэн, бодлогогүй, “амьдралын ухаангүй” /хүмүүсийн хэлдгээр/, сахилгагүй байж чадсан шүү дээ. Хорвоо ийм шалтгаануудын улмаас л залуу хүмүүст илүү уриалгахан ханддаг юм.

3. Зөв гэж бодсон зүйл ч буруу байж болдгийг Ээждээ хэзээ ч “Та надад яагаад өмнө нь анхааруулаагүй юм бэ?” гэж уурлаж болохгүй шүү. Ухаантай эмэгтэй болохын тулд алдаа гаргах хэчнээн чухал гэдгийг ээжүүд сайн мэддэг. Учир нь тэд өөрсдөө яг ийм замаар явж ирсэн шүү дээ.

4. Хүүхэд өсгөх хэцүү гэдгийг
Тэд бидэнд “Хүүхэд төрүүлэх, өсгөх ямар хэцүү гээч? Бас ямар олон зүйлээ, ялангуяа үзэсгэлэн гоогоо алддаг гээч? Миний оронд байсан бол чи үүнийг тийм ч их хүсэхгүй дээ” гэж хэзээ ч хэлж байгаагүй. Эмэгтэй хүний жам ёсны зүйл болохоор гэж үү? Үгүй дээ, тэд биднийг зүгээр л айлгахыг хүсээгүй юм. Хайртай охиндоо эрт өвдөлт мэдрүүлэхгүйн тулд түүнд эмэгтэй найзууд нь хэрэг болдог. МАШ ИХ ярихын тулд.

5. Өөрөө л өөрийнхөө хамгийн сайн туслагч болох ёстойг
Ээж бол миний хамгийн сайн найз. Тэр бүх цаг үед надтай хамт байж, жижиг асуудал бүрийг маань дор нь шийдчихдэг учир би амьдралдаа тийм ч их санаа зовдоггүй юм. Гэхдээ тэр том асуудлуудад миний өмнөөс бие даан шийдвэр гаргаж байсан билүү? Мэргэжлээ би өөрөө сонгосон, одоо хийж байгаа ажлаа ч гэсэн. Гэрээсээ явж ганцаараа амьдрах шийдийг мөн би л гаргасан. Нөхөртөө хайртай учир түүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн. Өмнө минь сүйн бөгж барин зогсоо залууг хүлээлгэчихээд ээж рүүгээ утасдан “Би түүнтэй гэрлэх үү, болих уу?” гэж ерөөсөө ч асуугаагүй. Ингээд бодоход амьдралынхаа хамгийн том, гол зүйлсийг би өөрөө л шийдсэн байдаг юм байна.Туршлага гэдэг үнэт зүйлийг өөрөөр минь олуулсан ээж тандаа баярлаад ханашгүй нь ээ!

Ээжүүд насан туршдаа “мөлхөө жаал”-ыг хүмүүжүүлдэг. Тэд “Хэзээ би хэрэгтэй болох бол?” гэж бодон өрөөнөөс гарч чадалгүй хөшигний цаагуур нуугдчихаад хүлээгээд л зогсож байдаг. Үр нь тэнтэр тунтар алхаж байвал сэтгэл амран инээмсэглэх боловч ганц түгхийгээд хойш унахад нь л тэсэлгүй гүйж очоод тэвэрч авна. Энэ явдал хорь, гуч, дөчин жилийн дараа ч үргэлжилсээр л байна. Өөрийг нь огт хэрэггүй гэж хүүхэд нь бодсон ч гэсэн шүү.


Яг одоо хүүхдээ аваад гарах 10 шалтгаан

$
0
0

9a24a335c1c7e13b02c2771b4d56fce3

Хаашаа тэр вэ гэж үү? Өөрийнх нь хүсээд байсан дугуйлан, дамжаанд бүртгүүлэхээр гарах тухай энд ярих гэсэн юм. “Бага байхад минь аав ээж хоёр миний авьяасыг хөгжүүлэх тал дээр анхаарсан бол өдийд жинхэнэ мөрөөдлөө олчихсон явах байсан юм” гэж ярьдаг олон хүнийг би мэднэ. Өнгөрснөөсөө бурууг хайх нь ерөөсөө утгагүй ч, ядаж л бидний гарт хүүхдээ ирээдүйд ингэж халаглахаас нь сэргийлэх боломж яг одоо байна.

1. Юунд дуртайгаа олж өөртөө итгэнэ
Саяхан хамаатны дүүтэйгээ юм ярьж суугаад ирээдүйд хэн болохыг, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгааг нь асуутал “Мэдэхгүй” гэсэн хариултыг их л итгэлгүй байдалтай өгсөн юм. Хамаатнуудынхаа дунд бол хичээлдээ жигтэйхэн сайн, даруу томоотойгоороо алдартай ээжийн сайн охин. Түүний өдөр бүрийн маршрут сургууль гэрээс хэтэрдэггүй бөгөөд өөрийгөө өөр зүйлд турших боломжийг эцэг эх нь төдийлөн олгодоггүй юм билээ л дээ. Тийм болохоор тэр юунд дуртай, дурлаж болохоо олох нь байтугай хорвоо дээр сонирхолтой юу, юу байж болдгийг ч мэдэхгүй байх шиг санагдсан юм. Гэхдээ одоо ч гэсэн оройтоогүй байгаа болохоор Гоолингоо нь түүнд ээж аавыгаа хүлээлгүйгээр гоё гэж бодогдож байгаа зүйлээ судалж, холбоотой дамжаа курсэд явахыг ятгаад гарсан.

2. Чаддаг юмтай болно
“Өө манай хүүхэд урлаг, спортын ямар ч авъяасгүй ээ” гэж том болсон хүүхдийнхээ тухай ярих ээжүүдийг үү. Уг нь хүүхэд нь авьяасгүйдээ биш эцэг эхчүүд бид хөгжүүлээгүйд л хамаг учир байдаг. Хүүхдээ 3 настайгаас нь дугуйлан, секцэнд хамруулж байгаа эцэг эхчүүдийн ихэнх нь тэдний авьяасыг олж харсандаа биш зүгээр л хүүхдийнхээ төлөө зөв зүйл хийж байгаа гэдгээ мэдэж байдаг. Магадгүй тэр огт өөр зүйлд дуртай болж, өөр замаар явах байсан ч алга урвуулахын хооронд хийчихдэг нэг зүйлтэй болчихвол хэтэд ч хэрэгтэй.

3. Тууштай, тэвчээртэй болно
Төгөлдөр хуураар хичээллэлээ гэж бодоход хамгийн багадаа долоо хоногт 3-4 өдөр 2-3 цагаар хөгжимнийхөө ард суух хэрэгтэй болно. Багаасаа нэг зүйлээ давтамжтайгаар удаан хийх нь тэвчээртэйгээр сууж сургадаг. Тэгэхээр тэр ямар нэг зүйл эхлүүлсэн л бол дуусгадаг болно оо гэсэн үг.

4. Сургуулийн арга хэмжээнд “үзүүлэх юм” -тай болно
Үеийн найзуудтайгаа зэрэгцээд урлагийн үзлэгийн тайзан дээр гарч авъяас чадвараараа гайхуулж байгаа хүүгээ төсөөл л дөө. Олны өмнө хэний ч хүүхдээс дутахгүй хэвлүүхэн ярьж, дуулж, бүжиглэж, “нүүр хагарч”, айдсаа ялж байгааг нь харах та хоёрын нэгэн бахархал биш гэж үү?

5. Хичээлдээ сайн биш байсан ч орлогод нь санаа зовохгүй байж болно
Хичээлдээ муу л бол ирээдүй нь бүрхэг байдаг төсөөлөл өөрчлөгдөөд байна. Зөвхөн арван жилийн сургалтын программд багтдаг хичээлийн төрлүүдээс гадна маш олон төрлийн чадвар шаардах ажил хөдөлмөр бий. Магадгүй тэр чадварлаг бүжигчин, зураач, загвар өмсөгч, боксын спортын тамирчин болох ч юм билүү?

6. Хүмүүсийн дунд орж харилцаж сурна
Хүн аль болох олон төрлийн орчинд орж үзсэнээр болох болохгүй, зөв бурууг ялгадаг болдог. Нэг хоёр л хүний үлгэр дууриалаар бүх зүйлд хандвал аль нэг талаараа өрөөсгөл байх магадлал өндөр учраас тэдийгээ аливааг олон талаас нь хардаг, танихгүй хүнтэй ч эвтэйхэн хэл зүйгээ ололцдог хүн болж нийгэмшихэд нь эртнээс туслаарай.

7. Шударгаар өрсөлдөж, ялж, ялагдаж сурна
Чаддаг чаддаггүйгээрээ ялгардаг зүйлээр биш харин аль аль нь чаддаг, бас ижил төвшний найзуудтайгаа шударгаар өрсөлдөж, тэдний өмнөөс баярлаж, ялж ялагдаж сурах болно.

8. Зорилго тавьж түүндээ хүрч амтшина
Зорилготой амьдарлын тухай бид өдөр бүр ярьдаг ч хэвшил болгож чаддаггүйгээс зүгээр л яриа болж өнгөрдөг. Харин багаасаа нэг зүйлдээ тууштай байж, тэмцээн уралдаанд орж, амжилтаа төлөвлөөд сурчихвал зорилготой амьдрахын үнэ цэнийг хэнээр ч заалгалгүй, өөрөө ойлгочих болно.

9. Сайн албан газарт ажилд ороход +1 оноогоо бэлдчихлээ
Хүний нөөцийн мэргэжилтнүүд хэн нэгнийг тухайн ажлын байранд хэрэгцээтэй чадваруудаас гадна бусдад нөлөөлөх, уриалах, байлдан дагуулах болон байгууллага хамт олноо төлөөлөх боломжтой эсэхийг нь харж шалгаруулдаг болсон. Ажлын анкетын урлаг спортын авъяас гэсэн хэсгийг хоосон орхихын оронд хүүхэд тань бахархалтайгаар бөглөх болно.

Яг одоо зөвхөн хичээлээ л хийж суугаа хүүхдээ дагуулан гарах гэж байгаа бол, ганцхан зүйлийг нэмж зөвлөе. Нэг дор нэг л дугуйланд явуулаарай. Олон талын мэдлэгтэй, чадвартай болгож ирээдүйд нь бэлтгэх гэхдээ тооны, англи хэлний, бүжгийн, төгөлдөр хуурын дамжаануудад бүгдэд нь зэрэг бүртгүүлчих юм бол хүүхэд чинь тоглож наадах цагаа нарийн төлөвлөгөөний дагуу завгүй өнгөрүүлж, эцэст нь алинд нь ч шилдэг нь болтлоо мэргэшсэн зүйлгүй сургуулиа төгсөх болно. Тиймээс хүүхэдтэйгээ зөвлөлдөж байгаад хамгийн эхэнд хүссэнд нь л бүртгүүлчих. Ашиг тусыг нь мэдэж, шинэ зүйлд суралцаад ирэхээрээ хүүхэд өөрөө дараагийн удаад ямар дугуйланд явмаар байгаагаа чамд

Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ?

$
0
0

3ec8ca67ad5befa6d64cde43bb193418

Өвлийн улиралд нүүрний арьс гудамжны хүйтэн агаар, салхи, орон сууцны халсан хуурай агаараас болж гэмтдэг. Иймээс өвөл арьс хурдан гундаж өнгө зүсээ алддаг. Хамгийн сайн будаг шунх ч тус болдоггүй. Иймд бүсгүй танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

- Нүүрээ өглөө бүр заавал буцалсан усаар угааж бай. Угаасны дараа нүүрээ арчих гэж яарсны хэрэггүй. Болж өгвөл алчуур хүргэлгүй хатаа. Ингэсний дараа тосоо түрхэж болно.

- Өрөөний температурт бүлээсгэсэн сүүгээр нүүрээ угаах сайн. Цэвэр сүүгээр болон буцалсан устай хольж болно. /Харьцаа нь 50:50/ Нүүрэндээ аль болох гараа хүргэхгүйгээр угаавал сайн. Ингэхийн тулд зохих хэмжээний саванд сүүгээ хийгээд нүүрээ дүрж болно.

- Өглөөний нүүр будалтын өмнө таны арьс тослог ч гэсэн ганц чийгшүүлэгч тос түрхэх нь хангалтгүй юм. Тослог чийгшүүлэгтэй болон тослог тос түрхээрэй. Болж өгвөл чийгшүүлэгч тосныхоо дээрээс тосоо түрхээрэй.

- Хуурай пудрээс зайлсхий. Өвөл арьсыг хамгаалахдаа спирт агуулаагүй нүүр цэвэрлэгчийг сонгоорой.

- Долоо хоног бүр иллэг хийж бай. Өвөл арьсны гадна талын эсүүд маш амархан үхэж залуу эсүүдээ хааж тэднийг амьсгалгүй болгодог. Иймд нүүрэндээ маск тавиарай.

- Зузаан цэвэр гар нүүрний алчуурыг халуун усанд дүрээд, хөнгөхөн базсаны дараа нүүрэндээ дээрээ таван минут тавина. Халуун байх тусмаа сайн гэхдээ халуунаа хэтрүүлж болохгүй. Чийглэг нүүрэн дээрээ зузаанаар шөнийн тос түрхэнэ.

Хэрэв та 25-аас дээш насных бол энэ тосон арчилгааг орой бүр хийгээрэй. Хэрэв та энэ бүх арчилгааг хийж чадахгүй байвал нэг зарчмыг байнга санаарай. Нүүрээ орой цэвэрлэхдээ яг унтахынхаа өмнө бус ядаж 30-60 минутын өмнө хийвэл илүү сайн. Мөн шөнө нүүрэндээ үлдэгдэл тосоо бүү үлдээгээрэй.

Дэлхий нийтээр трэнд болж буй хумсны будалтууд

$
0
0

nail8Манай охид бүсгүйчүүд сүүлийн үед хумсандаа маш их анхаарал хандуулах болсон. Үргэлж чамин маникюр хийлгэж, үүгээрээ өөр хоорондоо өрсөлдөх нь ч бий. Тэгвэл яг одоо ямар хумсны будалт трэнд болж байгаа юм бол? Үүний хариулт болгож, та бүхэндээ энэ жил трэнд болж, бүсгүйчүүдийн гарыг чимж байгаа будалтуудыг танилцуулж байна.

Градиент

Зөөлөн өнгийн уусгалттай будалт энэ жил трэнд болоод байна. Энэ нь таны гарыг илүү өнгөлөг, зөөлөн бас чамин харагдуулах аж. Тиймээс та нэг удаа туршаад үзээрэй. Гарандаа дурлах болно.

Минимализм

Байгалийн гоо үзэсгэлэнг зөөлөн сүүдрээр төгс тодотгож өгөх жижиг зураас, чимэглэл нь чамин тансаг байдлыг бий болгодог. Нэхсэн тор, нимгэн судлууд, график элементүүд гээд л төрөл бүрийн нарийн хээгээр хумсаа чимэглэж болно.

Баруун болон зүүн гарт өөр өөр будалт хийх

Хоорондоо төгс зохицдог өнгүүдээр хоёр гарын хумсаа өөр өөрөөр будаж болно. Энэ нь илүү шинэлэг бас содон харагдана.

Матте манан

Энэ жилийн трэнд матте будалтын өнгө нь бүдэг, гэхдээ гүн байх ёстой: ногоон, ягаан, нил ягаан, сүүн цагаан, саарал.

Эзлэхүүн болон камифубуки

Загварлаг эмэгтэйчүүд тод өнгөнөөс хэзээд татгалздаггүй. Камифубуки нь янз бүрийн хэмжээ, өнгө, хэлбэртэй байх учир үүний тусламжтайгаар та олон хэмжээст, түүний дотор гурван хэмжээст эффект үүсгэх боломжтой. Ингэж содон, чамин басхүү хараа булаам хумстай болж болох юм.

Өргөлт

1 эсвэл 2 хумсыг ялгаж будах нь одоо трэнд хэвээр байна. Богино бичээс эсвэл үсэг, инээдтэй зураг, цэцгийн гоёл чимэглэл гээд л нэг хумсаа төрөл бүрээр будаж болох юм.

Геометр, ургамлын дүрс

Геометрийн болон цэцгийн гоёл чимэглэл нь хумсыг гайхалтай чимдэг. Үргэлж нэг өнгөөр будуулж байхын оронд үүнийг заавал туршаад үзээрэй.

Тунгалаг хумс чимэглэл

Хамгийн гайхалтай, ер бусын чиг хандлагын нэг. Хумсыг тунгалаг байдлаар нь үлдээж, гадуур нь чимэглэж өгнө. Энэ жил хамгийн эрэлттэй байгаа будалт юм.

Хилэн будалт

Энэхүү төрлийн будалт нь дунд зэргийн урт, дөрвөлжин хэлбэртэй хумс дээр төгс харагддаг. Энэ будалт нь маш хурдан түгэн дэлгэрч байгаа төдийгүй удаан хугацаанд байр сууриа хадгална хэмээн үзэж байгаа юм.

График шивээсний нөлөө

Хумсан дээр төрөл бүрийн зураг зурж, өөрийгөө бусдаас өвөрмөц гэдгийг илэрхийлэх боломж танд байна. Нэгэн хэвийн байдалд дургүй хүмүүс энэхүү будалтыг сонгох нь элбэг.

“Бартаат зам” шоколадан кекс

$
0
0

Энэ амттаныг хийхэд шарах шүүгээ огтхон ч оролцохгүй. Бас хийхэд хэцүү алхам ч байхгүй. Мартын 8-ны оройг чинь дайлах 8 хэрчим шоколадан кексийг их ажлынхаа завсар зайгаар хийж бэлдээрэй. Хэзээдээ амжуулчихав аа гэж гэрийнхэн чинь гайхвал “супер ээж”-ийн инээмсэглэлээрээ л хариу барихад болно.

1. Орц:
175 гр сүүтэй эсвэл хар шоколад
50 гр цөцгийн тос
100 гр зөөлөн бутрамтгай жигнэмэг (жижиглэсэн)
85 гр жижиг хөөсөн чихэр
85 гр хушга эсвэл өөр самар
Пудрэн элсэн чихэр

2. Бялууны дөрвөлжин хэвийн доторхыг калькан цаасаар бүрнэ. Халуунд тэсвэртэй аяга юм уу шөлтэй хоолны том халбаганд шоколадаа жижиглэж хийнэ.

3. Аягатай шоколадаа зөөлөн буцалж буй усны дээр тавьж хайлтал нь байлгана. Шоколадан дотор ус орох вий, болгоомжлоорой! Хайлсан халуун шоколадан дээрээ цөцгийн тосоо хийж сайтар холилдтол нь хутгана.

4. Шоколадан дээрээ буталсан жигнэмэг, хөөсөн чихрээ хийж хутгаад бэлдсэн хэвэндээ цутгана. Халбаганы араар дээрээс нь дарж, тэгшлээрэй. Бэхжтэл нь хөргөгчинд хоёр цаг хөргөнө.

5. Модон банзан дээр эвдлэлгүй гаргаад пудрэн элсэн чихрээ дээрээс нь цацна.

6. 8 хэсэг хувааж олгоорой.

Таныг овортой харагдуулдаг долоон шалтгаан

$
0
0

6519

Зарим хүн наснаасаа овортой харагдаж байна гэж өөрийгөө голдог. Гэтэл зарим нь наснаасаа хамаагүй залуу харагдах тохиолдол олон. Эдгээр нь олон хүчин зүйлээс хамаардаг. Стрессээ зөв тайлдаг, амьдралын зөв хэвшилтэй, хооллолтдоо анхаардаг зэрэг нь залуу байхад нөлөөлдөг бол та эсрэгээрээ эдгээр долоон зүйлийг байнга давтдаг бол залуу нас, гоо үзэсгэлэнгээ удаан хадгалах боломжгүй юм.

Нарнаас хамгаалдаггүй

Арьс гөлгөр, гэрэлтсэн хэвээр байхад нөлөөлдөг хамгийн анхны бөгөөд хамгийн энгийн зүйл бол нарны хамгаалалттай тос түрхэх явдал юм. Нарны туяаны нөлөө нь арьсны эсийг гэмтээж, улмаар эрт хөгшрөлт, үрчлээ, хар толбо үүсэхэд хүргэдэг.

Хангалттай унтдаггүй

Хүн шөнөдөө унтаж, өглөө босоход эд эсүүд хэмнэлийн дагуу ажиллах ёстой. Гэтэл хангалттай унтахгүй бол эсүүд амардаггүй. Тийнхүү эс эрүүл байх нь багасна. Та дор хаяж 8 цаг унт.

Жимс, хүнсний ногоо хэрэглэдэггүй

Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь арьсыг илүү эрүүл байлгахад тусалдаг. Олон ашигтай бодис агуулдаг эдгээрээс татгалзсанаар эрт хөгширнө.

Сахар хэт их хэрэглэдэг

Амтат, цардуултай хоол хүнс (цагаан талх, зайрмаг, чипс) нь арьсны өвчин ч үүсгэдэг. Илүүдэл сахар нь үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэ нь батгаших өвчинд өртөмтгий хүмүүст онцгой ажиглагддаг. Мөн үрчлээ үүсэхэд нөлөөлдөг.

Тамхи татах

Тамхинаас болж зөвхөн уушиг зовдоггүй. Тамхи нь хүчилтөрөгчийг арьсанд шингэхэд саад болж, тамхинд агуулагдах зарим бодис нь коллагенд сөргөөр нөлөөлдөг.

Архи

Согтууруулах ундаа нь бие махбодь дахь антиоксидантын түвшинг бууруулдаг. Мөн үрэвсэл үүсгэдэг бөгөөд чөлөөт радикалууд нь эрүүл арьсны эсийг устгана. Үүнээс гадна согтууруулах ундаа нь бие махбодоос усыг зайлуулж, цангахад хүргэдэг бөгөөд энэ мэдрэмж нь таныг хурдан хөгшрөхөд хүргэдэг.

Ус бага уух

Усны хомсдол нь бие махбод дахь олон процесст, түүний дотор арьсны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Ус уух дургүй бол та наснаасаа ахимаг харагддагтаа гайхаад хэрэггүй.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>