Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Хосуудын харилцаа шат ахиж буйн шинжүүд

$
0
0

6xcf5hb4fx4hfХүн гэдэг нийгмийн амьтан учраас өдөр тутам бусадтай харилцаж, хэн нэгэнтэй ойр дотно байхыг хүсдэг. Зарим харилцаа ганцхан өдөр үргэлжилж байхад зарим нь удаан хугацаанд тогтвортой байдаг. Хайр дурлал, нөхөрлөлийн харилцаа хэр удаан үргэлжлэхийг хэн ч таамаглаж хэлж чадахгүй. Гэхдээ таны хайрттайгаа харилцах харилцаанд дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол энэ харилцаа тань дараагийн шат руу шилжиж байна гэсэн үг юм.

ОРОН ЗАЙГ НЬ ҮГҮЙЛЭХ

Хамтдаа хөгжилтэйгөөр цагийг өнгөрүүлдэг хамтрагч тань хэсэг хугацаанд хол явахад л түүний орон зай үгүйлэгддэг үү? Ямар нэг зүйл дутуу ч юм шиг мэдрэмж төрж байвал та хоёрын харилцаа үнэхээр дотно бөгөөд магадгүй амьдралынхаа туршид ч хамт байж мэдэх хүмүүс юм!

Судалгаанаас үзэхэд хоногийн ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг хосууд хэсэг хугацаанд бие биенээсээ тусдаа байхад л сэтгэл санаа нь тайван бус болж шаналдаг. Улмаар нойргүйдэл, сэтгэл санааны хямрал ч бий болох боломжтой байдаг гэнэ.

ДУУСАШГҮЙ ЯРИАНЫ СЭДЭВ

Түүнтэй удаан хугацааг өнгөрүүлсэн ч та хоёрын ярих зүйл ундарсаар л байвал сайны дохио. Өөрөөр хэлбэл заавал улс төр, эдийн засгийн тухай байх албагүй ч ан амьтад, ой мод, хайр дурлал, гэр бүлийн амьдрал, хоол унд гээд ямар ч сэдвийн хүрээнд санал бодлоо чөлөөтэй солилцож чаддаг бол энэ харилцаа удаан үргэлжлэх төлөвтэй гэсэн үг.

НАРГИА ХИЙДЭГ

Жижиг зүйл дээр наргиа хийж нэг нэгэндээ инээд бэлэглэж байгаа бол энэ харилцаа чин сэтгэлийнх гэдэг нь гарцаагүй. Ванкуверийн их сургуулийн багийнхны хийсэн нэгэн судалгаагаар эхнэр нөхөр хоёр бие биенээ дурлалт хосууд шиг гэхээсээ илүү сайн найзууд шиг харилцаатай бол уг харилцаа аз жаргалаар дүүрэн байдаг гэдгийг тогтоосон байна.

ЯДАРГААТАЙ ЗУРШИЛ НЬ ЭГДҮҮТЭЙ САНАГДАХ

Хүн бүрд их бага хэмжээгээр муу зуршил байдаг. Ихэнх хүмүүсийн таагүй зуршил шууд ажиглагдахгүй ба удаан хугацаанд хамт байж, биесээ таньж мэдсэний дараа аажмаар анзаарагдах болно. Жишээ нь зарим хүмүүс дуу чимээнд дургүй болохоор утасныхаа дууг хаачихдаг. Зарим нь маш тэвчээргүй, яаруу гэх мэт янз бүрийн л таагүй зуршилтай байдаг. Харин харилцагчийн чинь энэ байдал танд таагүй санагдахаа больсон бол та хоёрын харилцаа үнэхээр эвтэй, удаан үргэлжлэх боломжтой харилцаа юм.

БИ БИШ “БИД”

Ямар ч хүн амьдралынхаа ихэнх цагийг ажлынхан, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд л олон нийт дунд өнгөрүүлж байдаг. Гэхдээ энэ бүх харилцаанаас таны хайртай хүн та хоёрын харилцаа илүү онцгой санагдах бөгөөд нэг л мэдэхэд “бид” гэж ярьдаг болсон байна. Тухайлбал, “бид хоёр хамт кино үзсэн”, “бид хоёр найзуудтайгаа уулзлаа”, “энэ зоогийн газарт бид хоёр тийм ч дуртай биш ээ” гэх мэтээр “би” гэж ярьдаг байсан зүйлс чинь нэг л мэдэхэд “бид” болсон байвал та хоёрын харилцаа үнэхээр онцгой гэсэн үг.

НЭГНИЙХЭЭ ГЭРТ ЭД ЗҮЙЛЭЭ ҮЛДЭЭЖ ЯВАХ

Найзынхаа гэрт сойзоо үлдээж явах нь орчин үед тийм ч ноцтой асуудал биш ээ. Энэ нь бас заавал хамт амьдарна гэсэн үг ч биш. Харин та хоёрыг олон цагийг хамт өнгөрөөдөг гэдгийг л илтгэж байгаа юм.

БУСАД ХҮМҮҮСТ ТҮҮНИЙ ТУХАЙ ЯРИХ

Үерхлийн эхэн үед хосууд нэгнийхээ тухай найз нөхдөдөө ярих нь хэвийн л зүйл. Энэ нь тэд бие биендээ дурлаж, байнга хоёр биенээ бодож буйн илрэл. Харин удаан үерхсэн хосуудын хувьд харилцан ярианы дунд санаандгүй нэгнийхээ талаар дурдах нь сайны дохио. Учир нь тэд амьдралынхаа ихэнх цагийг хамт өнгөрөөдөг төдийгүй, хамтрагчаа өөрийнхөө нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

МАРГАЛДАХ

Маргалдана гэхээр л нэгнийгээ харааж зүхэж, зодолдоно гэсэн үг биш шүү! Харилцан биенээ хүндэлдэг хосууд бол хэзээ ч нэгнийхээ хувийн орон зай руу халдаж, янз бүрийн байдлаар гомдоох үг хэлдэггүй. Мэдээж хосуудын маргаан юунаас ч бий болж болно. Гагцхүү нэгнийгээ сонсож, ойлголцох нь л чухал байдаг. Ихэнх сэтгэл зүйчдийн хувьд хосуудын дундах бага зэргийн маргаан нь нэгнийгээ илүү их таньж мэдэх боломж олгодог төдийгүй “эрүүл” зүйл гэж үздэг байна.

Эх сурвалж: Bright Side


Хумсны өөрчлөлтөөр эрүүл мэндийг тольдох нь

$
0
0

Чиний хумс байдгаасаа эсвэл бусдынхаас өнгө, хэлбэр, гадаргуу, толиогоороо нэг л өөр байвал энэ нийтлэлийг заавал уншаарай. Хумсны өөрчлөлт чинь зөвхөн гоо сайхны биш эрүүл мэндийн ч асуудал байх боломжтой.

1. Хумс шарлах
Хумс шарлах нь эрүүл мэндийн талаас хэд хэдэн шалтгаантай байж болно. Чихрийн шижин, элэг, уушиг, бөөрний өөрчлөлт, төмөр болон цинкийн дутагдал үүнд багтана. Хэрвээ нэг л сэжигтэй санагдаад байвал цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Мөн тамхи татдаг хүний хумс аажимдаа шарлах нь бий. Энэ тохиолдолд тамхиа зогсоохоос өөр үр дүнтэй арга үгүй. Хумсаа тасралтгүй буддаг бол энэ нь толионы хүчилтөрөгчийн хангамжинд саад учруулж, өнгийг нь өөрчилж байна гэсэн үг. Нэг хэсэгтээ будагнаас хол байж, хумсаа амраагаарай.

2. Хумс цайрах
Угаасаа жигд цайрч, үзүүр хэсэгтээ гэнэт бараан өнгөтэй болсон хумс нь бөөрний өвчлөлийг илэрхийлнэ. Бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар цусан дахь химийн найрлагад өөрчлөлт оруулж меланиныг хумс руу ялгарахад хүргэдэг. Мөн хумсны суурин дах жижиг цусны эсүүдийг нэмэгдүүлдэг гэсэн ч баримт бий. Бөөрний эмчид үзүүлээрэй.
Харин хумсны толио биш махан суурь нь цайрсан байвал ямар нэг халдвар эсхүл хумсны цусан хангамж муудсантай холбоотой. Элэгний цирроз, чихрийн шижин, төмрийн дутагдал, бамбай булчирхайн томрол, тэжээлийн хомсдол зэрэг шалтгаан хумсны цусан хангамжтай холбоотой юм.

3. Хумсан дээр “хонь гарах”
“Хонь гарах” бол хүн бүрт тохиолддог түгээмэл өөрчлөлт. Жижигхэн цагаан толбоны шалтгаан маш олон янз. Алханд цохих, гараа хавчуулах зэрэг хумсны бяцхан гэмтлээс ч улбаатай байж болно. Мөн маникюр тогтмол хийлгэдэг бол энэ нь “хонь гарах” бас нэг шалтгаан болдог. Бусад шалтгаануудыг тоочвол:
- Тодорхой хэдэн төрлийн хумсны бүтээгдэхүүнээс харшлах
- Акрилик хумс нааснаас болж
- Цинкийн дутагдал
- Уургийн дутагдал (Гэхдээ энэ тохиолдолд жижигхэн цэг биш урт тууз маягаар гардаг)
- Кальцийн дутагдал
- Төмрийн дутагдал
- Цөөн тохиолдолд элэг, бөөрний өөрчлөлт байж болно.
Ихэнх тохиолдолд “хонь” хэдэн долоо хоногийн дараа өөрөө алга болдог бөгөөд ноцтой өвчний шинж тэмдэг биш байдаг. Харин тасралтгүй, арилахгүйгээр удвал эмчид хандаарай.

4. Хумсны толио атираатах
Хумсны босоо атираа бол жирийн хүнд байдаг л зүйл бөгөөд юуг ч илтгэхгүй. Нас нэмэгдэх тусам босоо атираа улам тодрох нь бий. Харин хөндлөн атираанууд үүссэн байвал энэ нь эрүүл мэндийн асуудал байгааг илэрхийлнэ. Анагаах ухаанд үүнийг “Beau’s lines” гэж нэрлэдэг бөгөөд хумс ургалт тухайн атираатай хэсгүүдэд түр хугацаанд их хэмжээний өвдөлт, стресс, ядаргаанаас болж зогссон, завсарласан гэдгийг харуулж байгаа юм. Хэсэг хугацаанд пауз авсан хумс буцаад ургаж эхлэхдээ тийм догол үүсгэдэг юм. Хэдэн сарын дараа хумс хангалттай хэмжээнд түрэн ургахад догол нүдэнд харагдахуйц болдог нь энэ. Хумс 6-12 сард нэг бүтэн ургаж дуусдаг учраас жилийн дараа гэхэд алга болно.

5. Толиог зүүгээр шивсэн юм шиг болох
Зүүгээр шивсэн, нүхэлсэн юм шиг харагдах хумсны толио эзэндээ үе мөчний үрэвсэл, хайрст үлд өвчтэй болж эхэлж байгааг нь “илтгэдэг”. Тиймээс арьсны болон үе мөчний эмчид яаралтай үзүүлээрэй.

6. Хумсан дундуураа хар зураастай болох
Энэ хар зураас нь меланома хэмээх арьсны маш аюултай хорт хавдрын шинж байж магадгүй учир мөн л бушуухан эмчид үзүүлэх ёстой тохиолдол юм.

7. Хумсны эргэн тойрны арьс сөрөх
Арьс сөрөх нь их хумсны эргэн тойрон хуурайшсантай холбоотой байдаг. Хуурайшил нь гараа хүчтэй савангаар өдөрт ойр ойрхон угаах, хумсаа мэрэх мөн хэт их антибиотикийн хэрэглээ зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байж болно. Гараа угаасныхаа дараа заавал тос түрхэж, антибиотикийн хэрэглээгээ багасгаад үзээрэй. Мөн өдөрт 8 аяга ус уух нь дотроосоо чийгээ тэнцвэртэй барихад тусална. Нэгэнт сөрсөн тохиолдолд арьсны урагдсан хэсэгт халдвар, бактери оруулахгүй байх нь чухал. Энэ нь арьсны бусад хэсгийн нээлттэй шархнаас ямар ч ялгаагүй юм.

8. Хумсны мөөгөнцөр
Хумсны ирмэгийн доор шар, цайралттай толбо үүссэн байвал мөөгөнцөрийн эхний шинж тэмдэг гэж ойлгоорой. Хумсны мөөгөнцөр нь саун, ариун цэврийн шаардлага хангаагүй газраар үйлчлүүлэх, амьтны үс зэрэг гадны биетээс халдварладаг бөгөөд нойтон, дулаан орчинд, дархлаа муудах үед үрждэг. Мөөгөнцөр нь хүндэрсэн тохиолдолд хумс зузаарч, хугарч, бүх хэсгээрээ сэмэрдэг ба эмчлэхгүй бол арьсны бусад хэсэгт ч тархан халдварлана. Мөөгөнцрийн эсрэг эм гадуур их худалдаалагддаг ч энэ өвчин нь маш олон төрөлтэй бөгөөд хамгийн гол нь үүссэн учир шалтгааныг арилгах ёстой учраас заавал арьс өнгөний эмчид үзүүлж байж эмчилгээ эхлүүлээрэй.

9. Хумс хотойх
Хумсны ирмэг халбага шиг дотогшоогоо хотойж хуйлагдах нь төмрийн дутагдал эсхүл илүүдлээс болж үүсэх нь олон. Хоолны дэглэм дэх төмрийн агууламжаа өөрчлөөд үзээрэй. Гэхдээ цөөн тохиолдолд судас нарийсч биеийн зарим хэсэг мэдээ алдах өвчин, генийн өөрчлөлтөөс хамаарсан хумсны синдром (Nail patella syndrome), дархлалын систем биеийнхээ эд эрхтэнд сөргөөр нөлөөлөх өвчнүүдээс үүдэлтэй байх магадлалтай. “Nail patella syndrome” нь төрөлхийн байж болох бөгөөд ийм синдромтой хүний зарим гарын хумс байхгүй эсвэл тал ургах ч тохиолдол бий. Гэхдээ энэ нь бусад эрхтний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй учраас санаа зовохгүй байж болно.

Өвлийн улиралд нүдээ хамгаалах хэрэгтэй

$
0
0

occhi-e-inverno

Өвлийн улиралд хүний арьснаас гадна нүд хуурайшиж, цасанд гялбаж, янз бүрээр өвддөг байна. Тэгвэл өвлийн улиралд нүдээ хэрхэн хамгаалах ёстой, юуг хийж болох, юуг болохгүй талаар доорх зөвлөгөөг бэлтгэлээ.


  • Агаарын бохирдолд хамгийн түрүүнд нүд өртдөг. Утаа тортог ихтэй үед агаарт маш их хэмжээний нян бактер тархаж, нүд рүү орно.

  • Өвлийн улиралд цаг агаар хуурайгаас болж хүний бие дэх ус алдагддаг. Үүнээс болж нүд хуурайшиж, аргадаг. Лууван, далайн загас болон жимснүүдийг хүнсэндээ сайн хэрэглээрэй.

  • Хүйтний улиралд та өдөржин компьютерийн дэлгэж ширтдэг бол нүд ядарч, цаашлаад цөцгий нь гэмтэж, өвчлөх магадлалтай.

  • Агаарын бохирдол ихтэй өдөр гадуур явахдаа нүдээ хамгаалж, шил зүүгээрэй.

  • Нүд загатнах үед хүн рефлексээрээ нухдаг. Энэ үед гарын арьсанд наалдсан бактер, бохирдлууд нүд рүү орж гэмтээнэ. Агаарын бохирдол ихтэй үед хүний хувцас хунарт наалдсан бактерууд ч нүд рүү орж байдаг.

  • Нүд тань өвдсөн бол линз зүүж, зовхи, сормуусаа будаж болохгүй.

Маникюрт гаргадаг 10 + 1 нийтлэг алдаанууд

$
0
0

“Хүн болгон л ингэдэг шдээ” гэж бодоод л хийчихдэг зүйлээ буруу ч юм билүү гэж бодож байсан уу? Жишээлбэл: “Бүгд л ацетоноор хумсныхаа будгийг арилгадаг”, “Ингэж л хуурайдаад байх шиг байдаг юм” эсвэл “Олон давхарлаж ихээр будвал сайн гэсэн” гэх мэт.
Энэ мэтчилэн бүсгүйчүүд хумсаа янзалж байхдаа гаргадаг нийтлэг алдаануудыг энд жагсаалаа. Чамд танил сонсогдож ч мэднэ шүү.

1. Гараа бүлээн усанд дүрэх, угаахыг алгасах
Өөртөө маникюр хийж хумсаа будахын өмнө тэр ч байтугай зүгээр л хумсаа авахынхаа өмнө ч гараа бүлээн усанд дүрэх эсвэл угааж байгаарай. Энэ нь бол ерөнхийдөө маникюрийн үндэс юм. Арьсаар ярьвал цэвэрлэх хэсэг бөгөөд цэвэрлэсэн арьсанд арчилгааны бүтээгдэхүүн сайн шингэж, эмчилгээ ч сайн авдаг шиг л хумсаа янзлахад амар болж, тэжээл бүтээгдэхүүн сайн шингэнэ.

2. Илүүдэл махаа буруу авах
Хумсны уг хэсэгт ургадаг илүүдэл мах бол байгалийн тогтоц буюу байх ёстой зүйл юм л даа. Харин хүмүүс хумсаа арай дээр харагдуулахын тулд авч хаядаг. Энэ нь ч тийм буруу зүйл биш. Гэхдээ мэргэжлийн салонд орж авахуулах боломжгүй байгаа бол өөрөө авч байснаас түлхээд орхих эсвэл зөөлрүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх нь хамаагүй дээр. Нэг үгээр хэлбэл гэртээ авсан хумсны илүүдэл мах эргээд ургахдаа улам муухай болдгоос гадна авч байх явцад шархалж цусанд янз бүрийн халдвар орох аюултай юм.

3. Урагш, хойш хуурайдах
Хийл тоглож байгаа мэт буюу хоёр тийш чиглэлтэйгээр хумсаа хуурайдаж болдоггүй. Ингэвэл хуучин хийлийн чавхдас шиг арзгар болдог болохоор нэг тийш чиглэлтэй, удаавтар хэмнэлтэйгээр хуурайдах нь зөв.

4. Толиог нь хэт их хуурайдах
Ялангуяа толионыхоо үеийг тэгшилж арилгахын тулд маш ихээр үрж хуурайддаг нь хумсыг хэврэг, нимгэн болгодог. Дор хаяж сардаа нэг удаа, болж өгвөл огт толиог өнгөлж үрэхгүй байхыг хичээгээрэй. Хумс үелээд өнгөлж хуурайдахаас өөр аргагүй болоод байгаа бол яг юунаас болж байгааг нь олж арилгах нь л зөв юм.

5. Суурь тавихгүй байх
Ихэнх хүмүүс суурь тавилгүйгээр будгаа түрхээд сурчихснаас, ахиж нэг юм түрхэхээс залхуурснаас эсвэл зүгээр л ямар ач холбогдолтойг нь мэдэхгүйгээс шууд будгаа түрхчихдэг. Гэтэл энэ нь яг л праймергүйгээр энгэсгээ тавихтай адил хумсыг будалтад бэлдэлгүй, химийн бодисоос огт хамгаалалгүй будаж байна гэсэн үг. Хумснаас өөрөөс нь гадны будгийг тогтоохгүй байх үйлчилгээтэй тос ялгарч байдаг бөгөөд эхлээд тэр тосны үйлчлэлийг саармагжуулж байгаад будгаа түрхвэл сайн тогтдог. Үүнээс гадна хамгийн гол ач холбогдол нь суурь хумсан дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэж өгдөг юм.

6. Багсандаа будгаа ихээр авч түрхэх
Зузаан будах нь удаан тогтоцтойгоос гадна будгийг жинхэнэ өнгөөрөө гаргах сайн талтай л даа. Гэхдээ хэтэрхий ихээр түрхвэл будаг харин ч амархан хуулардаг. Тийм болохоор будахдаа багсныхаа нэг л талыг багахан будагтай нь гаргаж ирж, хумсныхаа дунд талаас эхлэн түрхэх нь зөв. Эхний будалтыг хийгээд ойролцоогоор 60 секунд өнгөрсний дараа хоёр дахиа будаж давхарлавал будаг муухай болдоггүй.

7. Чийгтэй эсвэл хэт халуун үед будах
Халуун нар тусч байхад эсвэл тасалгааны халаагуурны дэргэд, тэр ч байтугай гадаа бороо орох, цахилгаан цахиж байхад хумсаа будах, чийгтэй, халуун орчинд будгаа хадгалаж огт болохгүй. Ийм үед химийн урвал явагдаж хадгалсан будаг муудахаас гадна будсан будаг хатдаггүй.

8. Түргэн хатаах бүтээгдэхүүн хэрэглэх
Хэрвээ эрүүл хумстай байхыг хүсч л байгаа бол найрлагандаа ацетон агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ болих хэрэгтэй. Ацетон нь хумсыг хэврэг хугарамтгай, хуулрамтгай болгож шарлуулдаг. Мөн будаг түргэн хатаах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд нь хумсыг өөрийг нь маш ихээр хуурайшуулдаг. Тиймээс хумсны будаг арилгагчийг ацетоны найрлагагүйг нь сонгож, түргэн хатаах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Хэрвээ хурдан хатаах зайлшгүй хэрэгтэй байгаа бол хүйтэн мөстэй усанд дүрж болно шүү дээ.

9. Тэр дор нь халуун усанд дүрэх
Хумсаа будангуутаа халуун усанд гараа дүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь халуун ус, хумсны будаг хоёрыг төрөлхийн дайснууд гэж хэлж болно. Хумсаа будсанаас хойш дор хаяж 6 цагийн дараа л халуун усанд хүрвэл зүгээр. Хэрвээ зайлшгүй халуун усанд гараа дүрэх шаардлагатай байвал бээлий өмсч, аль болох бүлээн, хүйтэн ус хэрэглэхийг зөвлөе. Үгүй бол будаг чинь маш хурдан үзүүрээсээ хууларч, хагарах болно.

10. Хумсныхаа будгийг буруу арилгах
Ялангуяа саатай, шигтгээтэй будгийг бүсгүйчүүд маань гэртээ арилгахдаа хумсан дээрээ чангаар дарж, олон дахин будаг арилгагчаар үрдэг бөгөөд энэ нь хумсыг маш ихээр гэмтээдэг талтай. Зөв арилгахын тулд ацетоны найрлагагүй хумсны будаг арилгагч аваад, хөвөнд жаахан шингээж хумсан дээрээ тавьж, 30 секундээс 2 минут хэртэй хугацаанд байлгаад авахад ерөнхийдөө будаг нь арилсан байдаг.

11. Ухсаныхаа дараа зас
Энэ маникюр биш педикюртээ орно л доо. Тийм болохоор л 10+1 гэсэн юм л даа. Ихэнх хүмүүс яг ийм жишгээр явж харагддаг болохоор энд бичихээр шийдсэн юм. Хөлийн эрхий хурууны хумс шигдсэн тохиолдол их байдаг бөгөөд харин ихэнх бүсгүйчүүд ингэх тусам улам ухаж аваад, орхидог нь маш том алдаа. Эцэст нь хумсаа авахуулахаас өөр аргагүйд хүрдэг. Ерөнхийдөө хумсаа буруу авснаас, өөрөөр хэлбэл анхнаас нь ухаж авснаас л хумс шигдэж ургадаг юм. Жигд дөрвөлжилж, зөв засах юм бол хумс шигдэхээс айх хэрэггүй л дээ. Харин нэгэнт шигдсэн бол тэр хэсгээ лав авч, салгаад буцаад ургах чиглэлийг нь урагш нь чиглүүлж засч өгөх хэрэгтэй. Лав аваад тэр чигт нь орхичихвол ахиад л шигдэж ургах болно. Хэрвээ чи өөрөө зөв засч чадахгүй байгаа бол мэргэжлийн педикюрт орж авахуул. Нэг л оролтоор эрүүлжиж, ахиж шигдэхгүй гэж амлаж чадахгүй ч тодорхой хугацааны зайтай хэд хэд орчихвол чамайг байнга зовоохоо болино.
Хумсаар дамжуулж бидний бие амьсгалж байдаг. Тийм болохоор гоё өнгөөр тренди будалт хийлгэхээс гадна хаяа ч гэсэн хумсаа амраан будаг, хуурайнаас хол байлгаж, тэжээл өгч арчилж байгаарай. Энэ чинь л өөрийгөө хайрлаж байгаагийн чинь бас нэгэн илрэл шүү дээ. Өөрөөсөө юуг ч битгий харамла.

Хэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?

$
0
0

optika_tarusӨдөр болгон нүдэндээ халтай зүйл хийдгээ та нуух хэрэггүй. Гэхдээ өнөө цагт дэлгэцнээс бүр мөсөн ангижрах арга нэгэнт байхгүй учраас хамгийн үнэт эрхтэндээ яаж аль болох бага хор учруулж болохыг зааж өгье. Насаараа нүдний шилтэй зууралдахыг хүсэхгүй байвал доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

1 Дасгал

Нүдийг амраахад тусладаг цөөхөн боловч үр дүн сайтай дасгалууд бий.

Нүд амраах дасгал

Ажил, сургууль дээрээ өдрийн аль ч цагаар энэ дасгалыг хийж болно. Ердөө л нүдээ аниад алгаараа таглах хэрэгтэй. Гэрэл нэвтрүүлж болохгүй. Дасгалыг хийх зуураа үзэсгэлэнтэй байгаль, эсвэл хүүхэд насны гоё дурсамжаа төсөөлөлдөө эргэн авчирч стрессээ багасгахыг оролдоорой. Далиманд нь хүзүүний дасгал хийгээд авсан ч болно.

Чийглэг байдлыг хангах

Хуурай байдлаас л болж нүд улайж, загатнадаг. Гэхдээ үүнээс сэргийлэх байгалаас заяасан процесс бол нүдээ цавчих юм. Харин хичнээн цавчсан ч хуурайшсан хэвээр байвал дусаалга хэрэглэж эхлээрэй.

20-тын дасгал

Энгийн дасгал. Хоёр гурван метрийн цаана байгаа нэг обьект дээр 20 секундын турш хараагаа тогтооход л болно. Байнга дэлгэц ширтэж байгаа бол энэ дасгалыг 20 минутын давтамжтай хийхэд тохиромжтой.

Үзэгтэй дасгал

Үзэг авч нүүрэндээ нааж бариад дараа нь түүнийгээ 15-20 см зайтай холдуулна. Холдуулах явцдаа үзэг рүү болон цаана нь байгаа зүйлс рүү ширтэх хэрэгтэй. Цаг гарвал энэ дасгалыг өдөрт 10 удаа давтахад таны нүд алзахгүй.

Дасгал

2 Хэрэглээ

Нэгдүгээрт, таны компьютерийн дэлгэцэнд ширээн дээр байгаа элдэв зүйлсийн тусгал ойж харагдахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр хурц нартай үед компьютертэй ажиллах хэрэггүй гэсэн үг. Заавал шаардлагатай бол хөшгөө хаах гэх мэтээр нарны тусгалыг үгүй хийх арга хэмжээ аваарай.

Дэлгэцний гэрлийг багасга

Ямар ч үед таны нүдэнд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн сурталчилгаатай дэлгэцүүд сүүлийн үед ихээр үйлдвэрлэгдэх болсон. Гэхдээ энэ нь зуун хувь үнэн биш гэдгийг санаарай.

Нарны шил зүү

Хүн байнга нүдээ онийлгож, ярвайж явахаар зохицоогүй. Тиймээс өдөр бүр нар шарж байдаг газар заавал шил зүүж явах хэрэгтэй.

Хэрэглээ

3 Хоол хүнс

Кэротин

Улбар шар өнгөтэй жимс, ногоонд агуулагддаг нүүрсустөрөгчийг хэлж байгаа юм. Бага байхад ээж аав нар маань нүдэнд сайн гээд лууван идүүлдэг байсныг санаж байгаа биз дээ. Хэдийгээр эрдэмтэд үүнд 100 хувь итгэлтэй биш боловч кэротиноор баялаг хүнс хэрэглэх нь нас явахаар нүдний торлог бүрхэвчийн булчин сулрах, нүдэнд цагаа буух зэрэг асуудлуудаас сэргийлж чаддаг болох нь хэд хэдэн судалгаагаар тодорхой болжээ.

Аминдэмүүд

Байнга жимс ногоо идээд байдаггүй юмаа гэхэд хааяадаа аминдэм, амино хүчлийн бэлдмэлүүдийг эмийн сангаас авч хэрэглэж байх нь зөв. Ялангуяа “таурин” хэмээх бодис нь нүдний эдүүдийг гайхалтай хамгаалдаг аж.

Хоосон ходоодон дээрээ буюу өлөнгөөрөө ус уухын гол ашиг тус

$
0
0

8766

1.Биеэс хорыг гадагшлуулна.
Ус ууснаар , гэдэсний үйл ажиллагаа идэвхжинэ. Шөнийн цагаар таны бие өөрийгөө эдгээж бүх хорыг биеэсээ ялгаруулж цэвэрлэдэг байна. Хэрвээ та өглөө хоосон ходоодон дээрээ ус уух юм бол аюулт хорт бодисыг биеэсээ гаргаж эрүүл соргог байна. Их хэмжээний ус уух нь цусны эсийг шинээр төлжүүлж , булчингийн эсийг нэмэгдүүлдэг байна.

2.Бодисын солилцоог нэмэгдүүлнэ.
Хоосон ходоодон дээр ус ууснаар бодисын солилцоог тань хамгийн багадаа 24%-иар нэмэгдүүлнэ. Хоолны хатуу дэглэм барьж байгаа хүмүүст энэ нь их чухал юм. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ гэдэг нь хоол боловсруулах системийг хурдасгана гэсэн үг. Шингээлт сайн болсноор та хоолны дэглэм барьж байгаа үед илүү амар байх болно.Дөнгөж сэрээд босонгуутаа ус уух нь бүдүүн гэдсийг цэвэрлэж , шим тэжээлийг шингээхэд дөхөм болгоно.

3.Зөв аргаар буюу эрүүлээр жингээ хаяхад тустай.
Бага өлсдөг болох ба идэх дур хүсэл багасна. Энэ нь хэт их идсэнээс болж таргалалт үүсэхээс сэргийлнэ.

4.Ходоодны хямрал ба шар хөөрөхийг дарна.
Ходоодны хямрал нь ходоодон дахь хүчил ихэдсэнээс болж үүсдэг. Хүчил буруу урсгалд орж нарийн гэдэс рүү орсноор шар хөөрч өвдөнө. Хоосон ходоодон дээрээ ус ууснаар хүчлийг шингэрүүлж дарж асуудлыг шийдэх болно. Түүнчлэн ингэснээр өглөөний цайгаа уух бэлтгэл болж ходоодыг чинь ажиллуулж эхлэх юм.

5.Өнгө зүс нэмж , арьс толигор болно.
Шингэний дутагдал нь хурдан үрчлээтүүлж бас арьсанд гүн нүх үүсгэдэг. Судалгааны үр дүнд хоосон ходоодон дээрээ 500 мл ус уух нь цусны урсгалыг нэмэгдүүлж арьсыг толигор болгодог. Түүнчлэн өдрийн турш нэмж ус уух нь биеийн хорыг гадагшлуулж , арьсыг тань өнгөлөг болгоно.

6.Гялалзсан зөөлөн , эрүүл үстэй болоход тус болно.
Шингэн дутагдсанаас болж үсний ургалтад чинь асар муу нөлөө үзүүлнэ. Их хэмжээний ус уух нь үсний ургалтад тэжээл болж өгдөг. Ус нь бараг туг үсний ¼ -ийг бүрдүүлдэг. Ус бага ууснаар үсийг хэврэг бас шингэхэн болгодог. Тиймээс та өдөр болгон их хэмжээний ус уух хэрэгтэй ялангуяа өглөө сэрээд хоосон ходоодон дээрээ.

7.Бөөрний чулуу бас давсагны өвчингөөс хамгаална.
Сэрээд ус ууснаар бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ. Баримтаас үзэхэд хоосон ходоодон дээрээ ус ууснаар ходоодны уусгах хүчлийг бөөрний чулуу үүсдэг хэсэг рүү түгээдэг байна. Ус уух тусам халдвараас болж үүсдэг давсагны өвчингөөс хамгаалагдах юм.

8.Дархлааны системийг сайжруулна.
Тунгалагийн систем , дархлааг сайжруулна. Сайн дархлаатай байх нь таныг байн байн өвчин тусгахгүй сайн талтай юм.
Эдгээр нь дөнгөж сэрээд хоосон ходоодон дээрээ буюу өлөнгөөрөө ус уусны үр дүнд бий болох сайн талууд юм. Энэ бол эргэлзээгүйгээр таны мөнгийг хэмнэж эрүүл мэндэд чинь тус болох хамгийн сайн арга мөн.

Ажлаасаа хэрхэн “салах” вэ?

$
0
0

11695979_1002864936431870_5038018838484291214_n

Бүр салах биш ээ, зүгээр л та хоёрын одоогийн харилцааг бага зэрэг холдуулж, хөндийрүүлэх гэсэн юм. 24 цагийн 20-д нь ажлаа хийгээд байдаг хүнд хувийн амьдрал байна гэж үү?

1. Ажлын ачааллаа зөв хуваарил
Ажлын таван өдөрт амжих бүхий л зүйлийг хийж гүйцэтгэнэ гэдэг бүдүүн баараг төлөвлөгөө чиний амьдралыг зохицуулдаг бол хувийн амьдралгүй байгаад чинь гайхах зүйл алга. Яагаад гэвэл хэтэрхий томоор, өөрөөр хэлбэл нарийвчлан бэлтгээгүй төлөвлөгөө үргэлж таван өдрөөсөө хальж гардаг. Иймээс л чи амралтын өдрүүдээр ч гэсэн өнөөх хэдтэйгээ зууралдсаар байгаа юм шүү дээ. Тиймээс энэ бүтэнсайн өдөр завгүй амьдралаасаа түр чөлөө аваад 30-хан минутыг ирэх хоёр долоо хоногийн ажлаа төлөвлөхөд зориул. Ингэхдээ өдөрт амархан гурав болон хэцүү гурван ажил хийхээр зориорой. Ачааллаа зөв хуваарилвал үргэлж “галзуурсан юм шиг” ажиллах шаардлагагүй болно.

2. Өөрийнхөө чадлыг хэтрүүлж бүү үнэл
Ажилтайгаа “гэрлэсэн” хэнээтнүүд ихэвчлэн өөрийнхөө чадлыг хэтрүүлж үнэлдэг нөхөд байдаг. “Биелэгдэшгүй даалгавар” авчихаад түүнийгээ бүтээхийн тулд шөнө ч хамаагүй сууж байгаад дуусгахыг хүсдэг өөрийгөө тийм биш гээд хэл л дээ? Хэдийгээр ийм хүнээс бусдаас хүлээхгүй, төсөөлөхгүй гайхалтай үр дүн гарч ирэх нь олон байдаг боловч насан туршид энэ хэв маягаар ажиллаад сурчихвал чиний эрүүл мэндэд л муу. Хэцүү ажлыг хэцүү гэж хүлээн авч сур. Хүн алдаа гаргадаг, өө сэвтэй байдаг гэдгийг зөвшөөр. Чадлаа бодитоор үнэлээд бүгдийг дэс дарааллын дагуу аажуу уужуу амжуулж сур.

3. Өглөө цагтаа, орой цагтаа!
Өөрөөр хэлбэл орой эрт унтаж, өглөө эрт сэрнэ гэсэн үг.Биеэ амрааж, илүү эрч хүчтэй ажиллахыг хүсвэл яаж ч ачаалалтай байсан 23:00 цаг гэхэд унтаж, өглөө 07:00 цаг гэхэд сэрж заншаарай.

4. “Үгүй” гэж хэлж сур
Зарим зүйлд хязгаар тогтоох хэрэгтэй байдаг юм. Бүх хүнийг анхаарч, ажилдаа чадварлаг гэдгээ нотлохын тулд шаардлага бүрт “За” гэж хэлэх албагүй. Хэт их ажилтай байгаа бол “Үгүй ээ. Уучлаарай” гэж хэллээ гээд муу хүн болчихгүй. Чи супермэн биш шүү дээ. Чи бол “SUPERGIRL”. Тиймээс зарим зүйлийг алгасаж болно.

5. Тусламж гуйхаас бүү цааргал
Бие даан ажиллах дуртай хүмүүсийн хувьд энэ нь хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү даалгавар ч байж болно. Яагаад гэвэл бусдыг өөрийнхөө ажил хэрэгтэй оролцуулж, тэднээс тусламж гуйх нь өөрийгөө сул дорой хэмээн хүлээн зөвшөөрч буйтай адил гэж үздэг учраас шүү дээ. Үнэн гэвэл бүх хүн сул дорой байдаг юм. Аль нэг талаараа. Яг ийм л шалтгаанаар тэдэнд хүчирхэг зан чанар ч бас бий. Төгс хүн байдаггүй учир тусламж гуйхаас бүү цааргал. Дахиад хэлье, өөртөө туслахыг бусдад зөвшөөр. Энэ бол чиний өөртөө хүргэж буй маш том тус юм.

6. Гэртээ байхдаа сошиал ертөнцөөс “Log out” хийж бай
Фейсбүүк, твиттер, инстаграмд байнга байх нь ажил хэргийн чанартай болсон үед ядаж оройдоо түүнийг тайван орхи. И- мейл ирэх бүрт дуугардаг утасны тохиргоогоо ч гэсэн өөрчил. Нэг ёсондоо гэртээ байхдаа гэр бүлийнхэнтэйгээ л бай. Тэгвэл чамд дор хаяж л үргэлж ажлаа хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхгүй шүү дээ.

7. Тохиролц
“Надтай ажлын талаар оройн 18:00 цаг хүртэл л ярих боломжтойг анхаарна уу” гэж хамтрагчиддаа сануул. Хувийн амьдралдаа цаг гаргахаар хичээж байгааг чинь тэд ойлгох болно. Мөн ажилтай холбоотой болон хувийн и- мейлийг авах хоёр өөр хаягтай бол. Өөртэйгөө, эргэн тойрныхонтойгоо зөв тохиролцож чадвал чамд хамаагүй бага стресс үүснэ.

8. Хоббитой бол
Хамгийн сүүлд нь улиг болсон “эртний” зөвлөгөө өгч байгаадаа итгэж ч чадахгүй нь. Гэхдээ л энэ үнэн. Төгөлдөр хуур тоглож сурах, өглөө болгон сэлдэг болох, амралтын өдрүүдээр гольфийн бөмбөг цохихоор Тэрэлж явдаг гэх мэт амьдралын чинь хэв маяг болон өөрчлөгдөх, бас чамд өгөөжтэй тийм хоббитой болоорой. Магадгүй, яг үнэндээ энэ л дутагдаад байсан юм билүү? Ажлаасаа өөр зүйл хийх?

Ажил болон хувийн амьдралынхаа алиныг нь эхэнд тавих вэ гэдэг байж боломжгүй сонголт, асуултыг өөртөө бүү тавь. Энэ хоёр зэрэгцэн хэзээд хамт оршиж чадна. Тэгээд ч энэ хэмжээний хүч чадал, энерги чамд угаас байхаар заяагдсан. Гол нь жаахан зохицуулалт л хийх хэрэгтэй. Яг л дээрх 8 шиг. Амжилт!

Эмэгтэйчүүд амьдрахад хамгийн тохиромжтой 10 улс

$
0
0

cc59bb_85_x974“АНУ-ын мэдээ, дэлхийн тайлан” байгууллагаас жил бүр орон орны охид бүсгүйчүүдээс “Эмэгтэйчүүд амьдрахад тохиромжтой улс орон”-ыг тодруулахын тулд судалгаа авдаг билээ. Тэгвэл уг байгууллага 2020 онд эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй байх улс орны жагсаалтыг гаргасан байна.

Уг судалгаанд нийт 9’800 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна. Судалгааны үр дүнг оновчтой гаргахын тулд судалгааны багийнхан оролцогч эмэгтэйчүүдээс тус улсын хүний эрх, жендэрийн тэгш байдал, орлогын тэгш байдал, ахиц дэвшил, аюулгүй байдал гэх 5 үндсэн ойлголт дээр үндэслэн 1-10 оноо өгөхийг хүссэн байна. Ингээд жагсаалтыг танилцуулъя.

10. АВСТРИ

Хүн ам: 8.8 сая
Хэл: Герман
Нийслэл: Вена
Тайлбар: Австри улс хэдийгээр 2019 онд эмэгтэйчүүд амьдрахад тохиромжтой улс орны жагсаалтад багтаагүй ч энэ жилийн хувьд маш сайн үзүүлэлттэй байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд Австри улсын аюулгүй байдалд 9.3 оноо, хүний эрхэд 8.5 оноо өгсөн байна.

9. АВСТРАЛИ

Хүн ам: 25 сая
Хэл: Англи
Нийслэл: Канберра
Тайлбар: Харин Австрали улсын аюулгүй байдалд эмэгтэйчүүд 9.6 оноо өгсөн бол хүйсийн тэгш эрхэд 8 оноо өгсөн байна.

8. ШИНЭ ЗЕЛАНД

Хүн ам: 4.9 сая
Хэл: Англи
Нийслэл: Веллингтон
Тайлбар: Шинэ Зеланд улсын аюулгүй байдал болон хүйсийн тэгш эрхийн үнэлгээ эн тэнцүү байсан ч Австрали улсын орлогын тэгш байдал 5.2 оноотой байсан бол Шинэ Зеланд улсынх 6.7 оноотой байв.

7. ШВЕЙЦАР

Хүн ам: 8.5 сая
Хэл: Герман, Франц, Итали, Руманш
Нийслэл: Берн
Тайлбар: Швейцар улс 2019 онд мөн л долдугаар байранд жагссан. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн Швейцарь улсын аюулгүй байдалд өгсөн үнэлгээний дундаж нь 10 оноо гээд бод доо. Хүний эрхийн хувьд ч мөн өндөр үзүүлэлттэй буюу 9.3 оноо авсан байна.

6. ФИНЛАНД

Хүн ам: 5.5 сая
Хэл: Фин, Швед
Нийслэл: Хельсинки
Тайлбар: Финланд улсын шинэ засгийн газрыг эмэгтэйчүүд удирддаг. Мөн судалгаагаар хүйсийн тэгш байдалд 9.3 оноо, орлогын тэгш байдал 8.1 оноотой байсан. Хэдийгээр 2019 онд 9.6 оноо авч байсан ч 8.1 гэдэг муугүй үнэлгээ юм. Тэгэхээр энэ улс орон эмэгтэйчүүдэд хэр ээлтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биз?

5. КАНАД

Хүн ам: 37.1 сая
Хэл: Англи, Франц
Нийслэл: Оттава
Тайлбар: Канад улс жендэрийн тэгш байдлыг нэлээн чухалчилж үздэг бололтой. Уг судалгаанд оролцогсод Канад улсын жендэрийн тэгш байдалд 9.3 оноо өгсөн байна. Гэвч орлогын тэгш байдлын оноо 2019 онд 7.5 байсан бол 2020 онд 7.3 болж буурчээ.

4. НОРВЕГИ

Хүн ам: 5.3 сая
Хэл: Норвеги
Нийслэл: Осло
Тайлбар: Норвеги улсын орлогын тэгш байдалд судалгаанд оролцсон бүсгүйчүүд 10 оноо өгсөн байна. Аюулгүй байдалд 9.8 оноо өгсөн бол хүйсийн тэгш байдалд 8.8 оноо өгсөн байна.

3. НИДЕРЛАНД

Хүн ам: 17.2 сая
Хэл: Нидерланд, Англи, Папиаменто, Фриз
Нийслэл: Амстердам
Тайлбар: Нидерланд улс амжилттай буюу хүний эрх 10, орлогын тэгш байдал 8.1 оноо авч  өнгөрсөн оноос хоёр байраар урагшилжээ.

2. ШВЕД

Хүн ам: 10.2 сая
Хэл: Швед, Фин
Нийслэл: Стокгольм
Тайлбар: 2019 оны “Эмэгтэйчүүдэд ээлтэй улс орон” жагсаалтыг тэргүүлж байсан Швед улсын жендерийн тэгш байдал болон хүний эрхийн үнэлгээнд эмэгтэйчүүд 10 оноо өгсөн байна. Аюулгүй байдлын хувьд ч мөн сайн буюу 9.4 оноотой байв.

1. ДАНИ

Хүн ам: 5.8 сая
Хэл: Дани
Нийслэл: Копенхаген
Тайлбар: Дани улс 2018 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан бол энэ онд мөн л тэргүүлж байна. Уг улсын жендэрийн тэгш байдал 9.6, аюулгүй байдал 9.8, орлогын тэгш байдал 9.2, ахиц дэвшил 7.9, хүний эрх 9.8 гэсэн үнэлгээтэй байна.

Эх сурвалж: Insider


Гэрлэхээсээ өмнө хамтран амьдарч “үзэх”-ийн давуу ба сул тал

$
0
0

0a1f8ef391a12ec136af38f52047ae16_1615

Бүх зүйлийг л эхлээд “туршиж үздэг” хашир нийгэмд амьдарч байгаа нь бидний буруу биш юм даа, тийм ээ? Хэн ч машин авахдаа өөрөө унаж үзэлгүйгээр мөнгөө төлдөггүй, хэн ч хувцас авахдаа өөрөө өмсөж үзэлгүйгээр түрийвчээ уудалдаггүй юм чинь. Гэхдээ гэрлэлтийг ч гэсэн “туршилт”-ын дараа шийдэх нь хэр зөв болох талаараа хоёулаа ярилцъя.

Аав ээж, эмээ өвөө, ах эгч бүгд л хамгийн сайн сайхныг хүссэндээ биднийг гэрлэхээсээ өмнө “цаадахтайгаа” хамт амьдарч үзэхийг зөвлөдөг. “Одоо цагт хүнд итгэх хэцүү болсон” гэсэн хашир тайлбарыг ч бид олон сонсож байсан. Гэхдээ л бидэнд зөвлөөд байдаг ахмадууд өөрсдөө танилцсанаасаа хойш 2 удаа уулзчихаад л нэг гэрт орчихсон байдаггүй билүү? Тэдний гэрлэлт биднийхээс юугаараа өөр болоод хаширлахыг учирладаг юм бол гэж би хааяа боддог юм. Хэдийгээр төсөөлж явдаг сайхан гэр бүлээ бий болгохын тулд бүх зүйлд нухацтай хандах ёстой ч, “зүү болгон хоёр үзүүртэй” учраас хамтран амьдрах гэдэг моодын давуу ба сул талуудыг харьцуулан шинжээрэй.

Давуу тал-Нэг нэгнийхээ сайн муутай урьдчилж танилцана
Жирийн болзооны үеэр нүдэнд харагддаггүй байсан түүний олон зан чанар луу чи анх удаа “шагайх” болно. Тэр ч бас. Нөгөө гялалзсан залуу чинь гэртээ болохоор бохирдсон оймсондоо анхааралгүй ханддагийг нь чи мэддэг болно. Өнөөдрийн аяга тавгаа маргааш нь шинээр хоол хийхийнхээ өмнө л угаадаг зуршлыг чинь ч тэр харна. Зөвхөн ариун цэврээс гадна ахуйн жижиг асуудлуудад хандах хандлага, хэт бухимдсан үедээ гаргадаг ааш, шөнө унтах, өглөө сэрэхдээ амнаас нь үнэртэх үнэрэнд нь ч чи ойртоно. Гэхдээ энэ нь та хоёрын хувьд 5 настай хүүхэд шууд “1-р анги”-д оролгүйгээр “Бэлтгэл”-д сууж байгаатай л адилхан, ашигтай хэрэг. Гэрлэсэн хойно асуултын тэмдэг болж толгой дээр хүндээр буух зүйлсийн талаар анхан шатны мэдлэгтэй болсныхоо дараа түүний эхнэр болвол залуу гэр бүлүүдийн заавал туулдаг жимүүдээс хэд хэдийг алгасчихна л гэсэн үг. “Суралцах үе шат”-ыг наана нь туулчихвал гэрлэсний дараа болзоот хосуудын хувиар биш, насны ханиудын хувиар эдлэх романтик мөчүүд рүү ямар ч саадгүйгээр “шумбаж” чадна. Ихэнх хосуудын хувьд жижиг сажиг бүх зөрчил бал сарын дараанаас эхэлдэг бол та хоёр хуримын бөгжөө зүүснийхээ дөнгөж маргааш нь хүртэл “тиймэрхүү” юмнуудыг аль хэдийнэ шийдчихсэн хүмүүс шиг додигор бас бардам байх болно. Ялихгүй зүйлээс болж үүсдэг гонсойлтын хувь 0-тэй тэнцүү!

Сул тал-Туршилтын сэтгэлгээ
Саяхан манай нэг найз намайг аминчлан дуудаад өөрийн амьдралд тулгараад байгаа том асуудлын талаар ярилаа. Тэр маань найз залуутайгаа хамт амьдраад 6 сар болж байгаа юм. Надтай уулзмагцаа шууд “Би жирэмсэн болчихлоо” гэнэ. Учир зүггүй баяр хүргэтэл хариуд нь надад “Би анхнаасаа Төмөрөөтэй гэрлэнэ гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Хамт амьдраад бүүр ч итгэл төрөхөө больчихсон. Гэтэл ийм юм болчихсон байдаг. Яах вэ?” гэдэг юм байна. “Итгэлгүй байсан мөртлөө яагаад хамт амьдрахыг сонгоо вэ?” гэтэл “Амьдраад үзвэл болох ч юм билүү гэж найдсан юм аа” гэсэн хариу хэлсэн юм. Хэдэн цагийн турш үргэлжилсэн ярианы дараа миний энэ түүхээс олж авсан зүйл бол зөвхөн гэрлэнэ гэсэн итгэлтэй байгаа хүнтэйгээ л хамтран амьдрах хэрэгтэй гэсэн үзэл юм. “Эхнэр нь болох тухай бодоогүй байхдаа жирэмсэн болсон” гэсэн утгатай түүхийг сайтдаа ирсэн захидлуудаас ч олноор нь уншиж байсан учраас энэ бодол маань улам батлагдсан. Учир нь анхнаасаа итгэлгүй хандлагаар эхлүүлсэн зүйлээс бидний тархи яаж ийж байгаад сул талыг нь олж харахдаа амархан, мэдрэг байдаг аж. Өөрөөр хэлвэл бид “Муу байх даа” гэж бодоод авсан гар утас яаж ч сайн ажиллаж байсан нэг л удаа сүлжээ нь тасалдах юм бол “Би бүр мэдээд байсан юм аа. Ингээд л эвдэрчихэж байгаа байхгүй юу” гэж уулга алддаг. Хүний оюун санаа өөртөө нэгэнт үүсчихсэн байгаа хандлагыг батлахын тулд л түлхүү ажилладаг гэсэн үг. Харин “Ёстой сайн утас” гэж бодоод авсан бол яаж ч эвдэрч байсан зөвхөн магтууштай талыг нь л бодож баярлах болно. Энэ бол бидний мөн чанар юм. Утас мэтийн хэрэглээ ч яахав. Харин “хамтран амьдрах” гэсэн нухацтай асуудлын хувьд эргэлзэж байгаа хэрнээ л өөртөө байхгүй хоосон найдлагыг дагаж гаргасан шийдвэрээс дараа нь буцахад, ангижрахад тун хэцүү байдаг. Түүнээс гадна шөнө бүр нэг хөнжилд унтаж байгаа учраас энэ үед жирэмсэн болох магадлал болзооны үеэс хамаагүй өндөр байх нь ойлгомжтой. Тиймээс итгэл бүрэлдээгүй харилцааг амьдрал болгохоор оролдох үед угаасаа хэврэг байсан итгэлцэл нуран унахдаа амархан байх нь олонтаа. Тиймээс зөвхөн гэрлэнэ гэж бодож байгаа хүнтэйгээ л хамтран амьдар. “Болгоё” гэсэн шийдвэр биш “Туршаад үзье” гэдэг хашир бодол дараа дараагийн бүх алхмыг илүү хүндрэлтэй, эргэлзээ дүүрэн, харамсалтай, сэтгэл ханамжгүй болгож болзошгүй.

Хоёрт гэвэл анхнаасаа гэрлэх тухай бодлоор эхлүүлсэн хэрнээ хамтран амьдрах явцад эргэлзээ улам лавшрах тохиолдол ч бий. Хүн болгонд л гэрлэлтийн өмнөх айдас бага ч гэсэн байдаг. Харин тэр айдастай нүүр тулахын оронд хариуцлагыг түр хугацаанд хойшлуулах шалтгаанаар “хамтран амьдрах”-ыг сонговол тээнэгэлзээндээ уягдаж магадгүй. Тохиромжтой цаг хугацаа гэж байдаггүй гэдэг дээ? Бэлэн болохыг хүлээвэл хэзээ ч бэлэн болохгүй байж мэднэ. “Харж л байя” гээд хамт амьдраад эхэлвэл зүгээр л “харсан” хэвээрээ хэр удахыг хэн ч мэдэхгүй, ямар ч цаг хугацааны болон сэтгэл зүйн барьц үгүй, зөвхөн ямар нэг мэдрэмж өөрөө хүрч ирэхийг хүлээсээр байхтай адил юм. “Биеэ чагнах” хоорондоо харин ч байхгүй байсан өвчнийг өөрөө өөртөө бий болгочихож ч мэднэ гэсэн үг. Эргэж хөрвөөн, ийш тийшээ харан яваад л байвал хэчнээн ч удахыг бүү мэд. Харин үүний оронд нэг баттай шийдвэр гаргаж, нэг зүг рүү итгэлтэй харвал тэр тийшээгээ л жолоо чиглүүлэхэд анхаарал төвлөрдөг билээ.

Төгсгөлд нь:
Энэ нийтлэлийг хамтран амьдрахын зөв бурууг шүүхээсээ илүү уншигчдыг өөрийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийн шийдвэр гаргаасай гэж хүсч бичсэн юм. Хамгийн гол нь хамтын амьдралыг эхлүүлэхдээ “гэрлэснийхээ дараа харамсахгүйн тулд”, “тохиромжгүй хүнтэйгээ гэрлэчихгүйн тулд” гэсэн бодолтойгоор биш “бид хоёрын гэрлэлтийн өмнөх бэлтгэл амьдрал” гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Тэгвэл хамт амьдарч “үзнэ” гэдэг гайхалтай сайхан санаа байх болно. Ирээдүйд үүсэх нөхцөл байдал болгон тухайн хүний хандлагаас л хамааралтай байдаг. Тиймээс зөвхөн хоёулаа адилхан шийдсэн хойноо л нэг гэрт нүүж ороорой. Мэдээж хамтран амьдарч байхдаа хайртай залуугаа хань болохгүй, тэвчишгүй муу араншинтай гэдгийг мэдсэн бүсгүйчүүд олон байдаг ч түүнийг ямархуу хүн болохыг танихад үүнээс өөр олон зам бий гэдгийг санаарай.

Зүрхээ эрүүл байлгах ДОЛООН дүрэм

$
0
0

2b369eeadc01e23374028812b79fd96a_ce_882x490x0x32_cropped_930x510Зүрхний үйл ажиллагаагаа эрүүлээр нь хадгалмаар байна уу? Тэгвэл танд дараах долоон аргыг хэлж өгье. Эдгээрийн зарим нь танд их таатай санагдах болно.


Секс хий

Долоо хоногт хоёр удаа секс хийдэг байхад л зүрх судасны өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг байна.

Оройн хоолныхоо дараа хундага вино уу

Өдөрт нэг хундага вино бол тохиромжтой хэмжээ. Улаан эсвэл цагаан вино нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг 25 хувиар бууруулдаг. Гэхдээ нэг л хундага шүү.

Давс бага хэрэглэ

Бид давс ихээр хэрэглэх үед зүрхэнд нэмэлт ачаалал очдог. Хүний биеийн гол эрхтэн болох зүрх нь давсны их хэрэглээний улмаас ядарч, өвдөнө.

Ханатлаа унт

Өдөрт 7-8 цаг унтах ёстой. Эс бөгөөс даралт ихдэж, залуугаараа өвчний “үүр” болно. “Epidemiology” сэтгүүлд бичсэнээр залуу хүмүүсийн 30 хувь нь даралт ихсэх асуудалтай тулгарсан байдаг аж. Үүний гол буруутан болох давсны их хэрэглээгээ хязгаарлахгүй бол зүрхний дутагдалд орно.

Биеийн тамирын дасгал хий

Алхах, гүйх, сэлэх, бусад байдлаар биедээ ачаалал өгөх нь зүрхний үйл ажиллагаанд тустай. Долоо хоногт 150 минут биеийн тамираа дасгалжуулах нь тохиромжтой.

Амарч тайвшир

Байнга стрессдэх, түгших нь зүрхний өвчлөлд хүргэдэг. Иймээс амарч тайвшрах, стрессээ тайлах аргад суралц.

Шүдээ эрүүл байлга

Бидний аманд үрждэг бактер нь зөвхөн шүд, буйл биш судасны ханыг хэврэг болгох аюултай. Иймээс шүдээ өдөрт хоёр удаа угааж байгаарай.

Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ.

$
0
0
1574315877_1-11-1242x650Нүдний дор, духан дээр, хөмсөгний хооронд цөөн тооны үрчлээ байдаг. Бидний амьдралын галзуу хэмнэлээс болж нойргүйдэл, стресс тогтмол байдаггүйгээс харамсалтай нь үрчлээ нь нэлээд олон удаа гарч ирдэг. Төмс, өргөст хэмх дээр суурилсан маск нь салахыг тусална. Та нэг жижиг төмс, хэд хэдэн хумс өргөст хэмх авах хэрэгтэй. Бүгдийг нь нунтаглаад нэгэн төрлийн болтол нь холино. Үүнийг самбай боолт хийж, хоёр минутын турш хөлдөөгчид хийнэ. Ийм шахалтыг хөргөгчинд хамгийн сайн хэрэглэдэг. Тиймээс маск нь илүү үр дүнтэй байх болно, учир нь хүйтэн бол уутыг хамгийн сайн эмчлэх хэрэгсэл гэдгийг эртнээс мэддэг болсон. Дараа нь арван минутын турш зовхинд хавсаргана. Маск нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг цэвэрлэж, залуужиж, үрчлээг толийлгоно. Мөн шингэний гадагшлах, нүдний доорх уут багасахад нөлөөлдөг. Хүйтэн түрхсэн тул уутыг шууд орхихгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ уутыг явахад дахиад хорин минут шаардагдана. Тиймээс, энэ маскыг хийхээсээ өмнө дор хаяж дөчин минутын өмнө хийхийг зөвлөж байна.

Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ

$
0
0

Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ.

 

Нүдний дор, духан дээр, хөмсөгний хооронд цөөн тооны үрчлээ байдаг. Бидний амьдралын галзуу хэмнэлээс болж нойргүйдэл, стресс тогтмол байдаггүйгээс харамсалтай нь үрчлээ нь нэлээд олон удаа гарч ирдэг. Төмс, өргөст хэмх дээр суурилсан маск нь салахыг тусална. Та нэг жижиг төмс, хэд хэдэн хумс өргөст хэмх авах хэрэгтэй. Бүгдийг нь нунтаглаад нэгэн төрлийн болтол нь холино. Үүнийг самбай боолт хийж, хоёр минутын турш хөлдөөгчид хийнэ. Ийм шахалтыг хөргөгчинд хамгийн сайн хэрэглэдэг. Тиймээс маск нь илүү үр дүнтэй байх болно, учир нь хүйтэн бол уутыг хамгийн сайн эмчлэх хэрэгсэл гэдгийг эртнээс мэддэг болсон. Дараа нь арван минутын турш зовхинд хавсаргана. Маск нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг цэвэрлэж, залуужиж, үрчлээг толийлгоно. Мөн шингэний гадагшлах, нүдний доорх уут багасахад нөлөөлдөг. Хүйтэн түрхсэн тул уутыг шууд орхихгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ уутыг явахад дахиад хорин минут шаардагдана. Тиймээс, энэ маскыг хийхээсээ өмнө дор хаяж дөчин минутын өмнө хийхийг зөвлөж байна.

Ресторанд хоолныхоо зургийг дарах нь тааламжтай үйлдэл биш

$
0
0

-3419736807711136591_900_x_600

  • Ресторанд хооллож дууссаны дараа сэрээ, хутгаа тавган дээрээ бус, тавагныхаа хажууд амны цаасан дээр эгнүүлэн тавих хэрэгтэй

Тансаг зэрэглэлийн үнэтэй ресторанд зоог барихдаа чанга инээж, амандаа хоолтой ярьж болохгүй, инээх, ханиахдаа үргэлж амаа таглаж бай гэх мэт бичигдээгүй дүрмүүд үйлчилдэг. Гэвч бид заримдаа тэдгээр үйлдлийг өөрийн мэдэлгүй хийчихдэг, эсвэл бүр мэдлэггүйгээсээ болж бусдын өмнө эвгүй байдалд орох гээд байдаг шүү дээ. Тиймээс ресторанд хэрхэн биеэ зөв авч явах, юу хийх хориотой байдаг тухай сонирхуулъя. 

Цэвэрхэн хувцаслах

Дээд зэрэглэлийн тансаг ресторанд үйлчлүүлэхдээ аль болох албаны, цэмцгэр хувцаслах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд бүсгүйчүүд илүү дутуу ээмэг зүүлт, этгээд хувцаслах нь зохимжгүй. Харин түүний оронд энгийн хэрнээ цэмцгэр даашинз өмсөх, эсвэл өөрт тохирсон банзал, цамцыг сонгох нь зохимжтой байдаг. Эрчүүдийн хувьд чөлөөт хувцсаас илүү сонгодог хэв маягийн хослол тохиромжтой.

Гар утас, түлхүүрээ ширээн дээр тавихгүй байх

Ресторанд орохдоо аль болох саглайсан эд зүйлс авч орохгүй байсан нь дээр. Учир нь үүдэнд таны гар ачаа, хувцас зэргийг өлгүүрт үлдээдэг тул зөвхөн гар утас, мөнгө гэх мэт зүйлсээ биедээ авч явах нь тохиромжтой. Мөн тэдгээр зүйлсийг ширээн дээр ил тавих нь зохимжгүй харагдуулдаг.

Эхлээд урьсан зочноосоо хоолны захиалгыг авах

Ялангуяа эрчүүдийн хувьд бүсгүй хүнийг хоолонд урихаар зэхэж байгаа, эсвэл нэгэнт урьсан бол эхлээд түүнээс хоолны захиалгыг асуух нь боловсон зан юм. Түүнчлэн бүсгүйдээ сандлыг нь татаж өгөх, гарахад нь хаалгыг нь нээж өгөх гэх мэт наад захын соёлыг баримтлах нь болзоог гайхалтай болгож, тухайн хүндээ өндөр сэтгэгдэл төрүүлдэг.

Урьсан хүн нь тооцоогоо төлнө

Ресторанд хэн түүнийг хоолонд урина, тэр тооцоог төлдөг ёс хаана ч үйлчилнэ. Мэдээж хэрвээ та хоёр биенээ сайн таньдаг бол тооцоогоо хувааж төлж болно. Гэвч эрчүүдийн хувьд болзоонд урьсан бүсгүйгээ тооцоонд даах нь боловсон зан юм. Хэдийгээр бүсгүй хүн өөрөө эхэлж эр хүнийг хоолонд урьсан тохиолдолд ч хуваалцан төлөх нь боловсон зангийн нэг хэлбэр юм.

Хундаганд дүүртэл нь дарс хийдэггүй

Та анзаарсан бол рестораны зөөгчид дарсыг хундаганы гуравны нэгт хийж үйлчилдэг. Дарсыг шимж уух нь зохистой бөгөөд ингэснээр амтыг илүү мэдэрч, тааламжтай мэдрэмж төрүүлдэг учир ундаа ууж байгаа мэт ихээр залгилан уух нь зохимжгүй байдаг.

Нэгэнт захиалсан дарсаа буцааж болохгүй

Хэрвээ та ресторанд дарс захиалаад тэр нь сэтгэлд тань нийцэхгүй байсан ч түүнийгээ буцаах боломжгүй юм. Учир нь үйлчлэгч таны захиалгыг авчирсан даруйдаа задлан хундагалж өгдөг тул задлахаас нь өмнө хэлэх хэрэгтэй.

Хоолныхоо зургийг авах хориотой

Инстаграм, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээ эрчээ авснаас хойш байгаа газартаа өөрийнхөө зургийг дарах, хувцас, хоолныхоо зургийг авах гэх мэт “моод” түгээмэл дэлгэрсэн. Гэвч ямар нэгэн ресторанд ороод, идэх хоолныхоо зургийг дарах нь тийм ч тааламжтай үйлдэл биш шүү. Учир нь энэ нь тухайн рестораны хувийн нууцлал, зохион байгуулалттай холбоотой байдаг төдийгүй таныг бүдүүлэг нэгэн мэт харагдуулна.

Өөр хүний тавагнаас хоол зөөхгүй байх

Бид заримдаа хажууд хооллож байгаа сайн таньдаг хүнтэйгээ хоолоо хуваалцаж, сольж иддэг. Тэгвэл ресторанд ингэх нь зохимжгүй, бүдүүлэг үйлдлийн тоонд ордог. Мэдээж бид гэртээ, энгийн нэгэн цайны газарт энэ олон дүрмийг баримтлахгүй ч, дээд зэрэглэлийн ресторанд ингэх нь бүдүүлэг үйлдэлд яах аргагүй тооцогдоно.

Аяга таваг харшуулж дуугаргах, дуугаа өндөрсгөхийг хориглоно

Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. Хэрэв та дундаж болон дунджаас дээгүүр ресторанаар үйлчлүүлж байгаа бол тэндхийн ёс дүрмээр үйлчлүүлэх ёстой. Мэдээж ямар ч газраар үйлчлүүлж байсан аяга тавгаа тачигнуулах, чанга дуу чимээ гаргах нь бусад хүний тав тухыг алдагдуулах учраас энэ тал дээр анхаарах нь зүйтэй.

Хооллож дуусаад сэрээ, тавгаа нэг дор тавьж болохгүй

Эмээ, өвөө маань тогоо шанага угсруулж тавьж болохгүй гэдэг байсан. Түүнтэй адил ресторанд хооллож дууссаны дараа сэрээ, хутгаа тавган дээрээ бус, тавагныхаа хажууд, амны цаасан дээр эгнүүлэн тавих хэрэгтэй. Хэрвээ хооллож дууссан бол хутганыхаа ирийг дотогш нь харуулж, цагийн зүү 17:00 цагийг зааж байгаа мэт тавиарай.

Засгийн газрын мэдээ

“Эр хүний хямрал”–Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

$
0
0

fdab6c3595e435eac6a2e65f09141f30

Эршүүд зан чанарын хямрал нь орчин үеийн нийгэмд улам ихээр газар авч байгаа үзэгдэл бөгөөд эр хүн өөрийн эрх ашгийн төлөө тэмцэх чадвараа гээх, алив зүйлийн өмнө бууж өгөх, ямарваа нэг зүйл сонирхохоо болих … гэх мэтийн өөрчлөлтийг хэлдэг. Чухам яагаад ийм үзэгдэл бий болдог болон түүнтэй хэрхэн тэмцэж болох вэ?

 

1. Байгаль, нийгмийн нөлөө

Африкийн нэгэн нутагт зааны тоо толгой хэт их болж фермерүүд болон тухайн газар орны  экологид сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Нутгийн рейнжерүүдэд үүнийг шийдэх хоёр арга байсны нэг нь буудаж  алж эхлэх, нөгөөх нь өөр газар нутаг руу шилжүүлэх явдал байв. Мэдээж хоёр дахь аргыг сонгож авсан ба аль болох залуу заануудыг нүүлгэж байсан нь тэд шинэ газар орчинд илүү амархан зохицох болно гэж үзсэнийх байлаа. Удалгүй шинэ газар ирсэн заанууд тухайн нутаг орноор тэнүүчлэн бусад ан амьтан руу дайрч, алж эхэлсэн байна. Гэхдээ тэд ямар нэг хоол хүнсний төлөө юм уу биеэ хамгаалах гэж бусад амьтан руу дайрч байсан биш ердөө л шинэ нөхцөлд хэрхэн яаж байх тухай ямар ч ойлголтгүй байснаас болж ингэж хачин авирлаж байсныг бүр сүүлд эрдэмтэд тогтоосон байдаг.

Нөхцөл байдал ийм болсон үед юу хийхээ мэдэхээ байсан зоологч нарт “заануудад ямар нэг үлгэр дууриал болох зүйл хэрэгтэй” байж болох тухай санааг хэн нэг нь хэлсэн байна. Ингээд залуу заанууд дээр нас бие гүйцсэн заан шинээр авчрахад хоёроос гурван долоо хоног дотор өмнө тохиолдож байсан замбараагүй явдал үгүй болжээ. Аллага, зэрлэг халдлага довтолгоо хийхээ больж илүү ахмад настай заан нь залуу, нялхыгаа хамгаалах байдлаар сүргийн дотор хэрхэн байх талаарх ойлголт, журам бий болж эхэлжээ.

Энэ бол бид төрөөд эр хүн байхын тулд ямар байх ёстой тухай тодорхой ойлголтгүй байдаг гэдгийг харуулсан жишээ юм. Эцэг эх нь хүүхдүүддээ ямар байх ёстой тухай сургаал зөвлөгөө өгөх байдлаар эр хүн гэж хэн болох, хэрхэн биеэ авч явах талаарх ойлголтыг тархи оюунд нь суулгадаг жамтай.  Ер нь эршүүд зан чанарын хямрал гэдэг бол эцэг хүний үүрэг, түүнийг биелүүлэхтэй холбоотой бэрхшээл гэж ойлгож болно. Айлын эрэгтэй хүүхдийн гол үлгэр дууриал болох ёстой эцэг хүний аливаа зүйлийг үл хайхрах байдал нь орчин цагийн нийгмийн нэг гол бэрхшээл болж байгаа бөгөөд уг нь эцэг хүн хүүхэддээ эр хүн гэж ямар байх ёстойг харуулж, ойлгуулах ёстой тэр хүн билээ.

Мөн орчин үед бүтэн гэр бүл доторх өнчрөл гэдэг ойлголт гарч ирсэн ба энэ нь элэг бүтэн айлд өсөх хүүхэд нийгэм дэх амьдралд огт бэлтгэгдээгүй байхыг хэлж байгаа юм.

Тэгэхээр ийм хямралын шинж чанар бий эсэхийг мэдэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Амьдралын янз бүрийн нөхцөл байдал, орчноос шалтгаалан өөрийгөө эр хүн гэж мэдрэх тэр мэдрэхүй нь дутагдаж эхлэх үеэс энэ хямрал эхтэй гэдэг.

Нийгэм, орчны бий болгосон буруу, хуурамч ойлголт нь эр хүний жинхэнэ мөн чанарыг аажуухан халж, байрыг нь эзэлдэг тохиолдол бий. Жишээ нь орчин үед жинхэнэ эр хүний шинж чанарыг илтгэсэн нэг шинж нь хууз сахал гэсэн ойлголт их дэлгэрсэн байна. Энэхүү загвар, моодноос үүдэлтэй ойлголт нь сахал үсгүй олон эрчүүдийг эвгүй байдалд оруулж, өөртөө итгэлгүй байх нөхцөл болох бөгөөд үнэндээ бол энэ нь утгагүй, тэнэг зүйл билээ.  Иймэрхүү бодит ойлголтын орон байрыг нөхөн эзлэх хуурамч зүйлээс хол байх ёстой гэдэг ойлголт бидний хувьд их чухал юм. Ингээд чухам ямар зүйл биднийг жинхэнэ эр хүн, эршүүд зан чанартай болгодог юм бол?

2. Эр хүний зан чанар

Тулалдахын тулд…

Аливаа бэрхшээлийг давах, ялан дийлэх  гэдэг зан бол эр хүн бүрийн нэг мөн чанар. Бид алив зүйлийн манлайлагч болох гэж өрсөлдөн тэмцэлдэх бөгөөд чухам иймэрхүү тэмцэлдээний явцад л хэн нь тэрхүү “номер 1″ вэ гэдгийг тодруулдаг билээ.

Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн өвөрмөц чанар бий. Хэн нэг нь ажил дээрээ сарын төлөвлөгөөгөө цагт нь биелүүлэх гэж зүтгэх нь хамгийн чухал тэмцэл бол өөр нэгэнд нь бүх л улс орныг унадаг дугуйгаар тойрох, нөгөө нэг нь ринг дээр гарч хэн нэгэнтэй хүчээ үзэн ялан дийлэх нь тэдний өрсөлдөн тэмцэх, ялан дийлэх гэсэн хүсэл мөрөөдөл нь байж болно. Эцсийн дүндээ энэхүү төгсгөлгүй үргэлжлэх өрсөлдөөн тулааныг бид өөрийн гэсэн зорилготой болохын тулд, түүндээ хүрэхийн тулд бий болгож байдаг зүйл юм.

Адал явдлын эрэл

Адал явдал гэдэг өөрөө сонирхол татаж зүрх хөөргөсөн зүйл бөгөөд эцсийн зорилго биш харин ямар нэг аялал адил зүйл. Та машинтай бол түүнийг унаж явах төдийгүй хэзээ нэгэн цагт машиныхаа хүч чадлыг, эргэх чадвар… зэрэг олон зүйлийг нь мэдэх гэж оролдох болно.  Өөр нэг нь шинээр залуу бүсгүйтэй танилцах нь түүний хувьд адал явдал бол нөгөө нэг нь ямар нэг будлиантай, хориотой үйл хийхийг ёстой адал явдал гэж үзнэ. Бид бүгд өөрсдийн гэсэн арга замаар амьдралдаа шинэ өнгө будаг, адреналин нэмж, зүрх сэтгэлээ илүү хүчтэй цохилуулан байдаг билээ.

Төгс төгөлдрийн эрэл

Төгс төгөлдөр гэдэг зүйлийг бид гоо сайхан эмэгтэй хүнээр төсөөлдөг. Эр хүн болгон сайхан царай зүстэй, ухаантай, дур булаам бүсгүйтэй ойрхон байхыг хүснэ. Ийм бүсгүйтэй цуг байх нь эр хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, нэр сүрийг өндөрт өргөж байхаас гадна зүгээр таатай сайхан зүйл. Олон эрчүүд ийм төгс төгөлдөр бүсгүй олж чадахгүй байгаагаас болж депресст орох нь элбэг.

3. Жинхэнэ эршүүд чанар гэж андуурдаг хуурамч 4 чанар

Бэлгийн харьцаатай хүний тоо: Олон эрчүүд хэдий чинээ олон эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн байна төдий чинээ өөрийгөө жинхэнэ эр хүн гэж ойлгодог. Та нээрээ чадвартай залуу бололтой боловч олон эмэгтэйчүүдийн толгойг эргүүлэх нь гал түймрээс хүн аврахаас илүү баатарлаг зүйл огт биш. Энэ бол эршүүд чанарын тухай худал ойлголт юм.

Том булчин шөрмөс: Биеэ эрүүл чийрэг байлган спортоор хичээллэх нь маш хэрэгтэй зүйл. Гэхдээ том булчин шөрмөстэй болонгуутаа өөрийгөө мундаг эр боллоо гэж бодох нь элийрэл юм. Энэ бол ердөө л гаднах өнгө будаг бөгөөд харин ч олон эрчүүдийн өөрийнхөө дотоод сэтгэлийн хүч тамир, хатуужилтай болгох гэсэн тэмүүллийг дарж оронд нь өөрийн бие бялдрын гадаад өнгөнд анхаарсан, Инстаграмм дээр зуу зуугаар тоологдох зураг нийтлэх гэсэн хүсэлтэй болгох нэг буруу чиглэл байж болох юм шүү.

Мөнгө: Мөнгөтэй хүн боллоо гээд хүнлэг зан чанарын тухай мартаж болохгүй. Хэрвээ та байнга ямар их мөнгөтэйгөө бусдад сануулдаг, эсвэл бага цалинтай найзынхаа хажууд их мөнгө олдог гэдгээ сайрхах дуртай… гэх мэтийн арга замаар гайхуулдаг бол чи эр хүн гэхээсээ илүү өөдгүй новш байж таарна. Жинхэнэ мөнгөтэй хүн бусдын өмнө өөрийнхөө зузаан түрийвчтэйг гайхуулаад байлгүй харин тусламж хэрэгтэй болсон хүнд нэмэр тус болох арга замыг хайж байдаг билээ. Ийм хүн л төлөвшсөн, өөртөө итгэлтэй хувь хүн байдаг.

Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх: Кинонд гарах ямар нэг гунигтай үед хамаг чадлаараа уйлж дуулах, эсвэл баярлаж байна гэж тэнгэрт гартал үсрэн дэвхцэх тухай яриагүй байна. Ер нь бол эр хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг байх хэрэгтэй болохоос нуух хэрэггүй юм. Хэрвээ танд уйтгар гунигтай байгаа бол өөрийн ойр дотнын хүнд хэлж болох ба баяр баяслаа бусадтай хуваалцах нь байх ёстой зүйл. Сэтгэл хөдлөлөө байнга дарж, нууцлан байх нь яваандаа таныг ямар ч сэтгэл хөдлөлгүй өөдгүй хүн болгох юм уу эсвэл 40 хүрэлгүй зүрхний өвчнөөр өвдөн хэвтэх хүн болгож магадгүй юм.

4. Бэрхшээлтэй нүүр тулах

Таны буруугаас болж ямар нэг хүнд хэцүү нөхцөл байдал бий болоход хариуцлагыг нь хүлээх чадвартай байх зориг хүчийг өөртөө бий болгох хэрэгтэй. Таны найз бүсгүй жирэмсэн болсон бол түүнээс зугтан зайлах , эсвэл тэр бүсгүй өөрөө буруутай гэж үзэх нь эр хүний шинж огт биш. Энэ нь зам тээврийн осол хийгээд бушуухан шиг хүнд харагдахгүй гэж зугтан зайлж байгаатай адил өөдгүй хэрэг юм. Чи хийсэн зүйл болгоныхоо төлөө ямар нэг хариуцлага үүрнэ гэдгээ мэдэж, түүнээс айхгүй, хариуцлага хүлээх зоригтой байх нь та амьдралд илүү ухаантай ханддаг болсны шинж бөгөөд элдэв стресс ч бага байх билээ. Тулгарсан бэрхшээлийг нүд анин өнгөрөөх нь өөр бас нэг бэрхшээл авчрах байдлаар тасралтгүй үргэлжилнэ.  Ийм байдал нь яваандаа таныг эвдэн, эр хүн биш болтол тань үргэлжилсээр байх билээ.

5. Та өөрийнхөө эр хүн байхын баталгаа

Эцсийн дүндээ таны хийж байгаа үйлдэл тань таны ирээдүйг тодорхойлно. Гаргасан алдаандаа хэн нэгнийг буруутгах байдлаар өөрийгөө өмгөөлж хаацайлж болох ч бүхнийг шинээр эхлэх  боломж танд үргэлж байх билээ. Орчин үеийн энэ аймшигтай хатуу амьдралыг зүхэн уйлан зовох уу, эсвэл өөрийгөө өөд нь татаж, тэмцэж, жинхэнэ эр хүн шүү гэдгээ орчин тойрныхондоо батлан харуулах уу гэдэг бол таны сонголт билээ.

Caak.mn

Өглөөний нойрыг хэрхэн ялах вэ?

$
0
0

84737bb4c67820e9f36e34151c28b98e

“Нойрыг унтаад барахгүй. Нойрыг сэрээд барахгүй. Нойрыг ер нь яагаад ч барахгүй. Нойр хамгийн мундаг нь!” гэж үү? Тэгвэл тэр мундаг нойрыг чинь ялах арга бидэнд байна!

Амттай өглөөний цай төлөвлө
Өглөө огло харайн босдоггүй шалтгаан гал тогоо чинь байж мэдэх нь. Өчигдрийн хоносон хоол, хатчихсан талх сонирхол татна гэж үү? Үгүй л болов уу. Тиймээс өглөө нүдээ нээгээд л хөргөгчинд байгаа зүйлсийн талаар бодохоор тийм гоё амттай зүйлсийг орой нь авч хадгал. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, банана, шоколадтай сүү гээд ходоодыг чинь ажиллуулахаар, тархинд “Хурдан босооч” гэдэг мэдээлэл өгөхүйц хүнс цаана чинь дүүрэн бий.

Тас харанхуйд унт
Холливүүдийн кинонд унтаж байгаа хүнийг өрөөнийх нь хөшгийг хоёр тийш хуу ярж сэрээдэг үзэгдэлтэй бид олон таардаг. Энэ нь зүгээр ч нэг “загвартаж” буй үзэгдэл биш аж. Биднийг тас харанхуйд унтаж байхад өнчин тархинаас хөгшрөлтийн эсрэг гормон болох мелатонин ялгардаг. Унтаж байхад хурц гэрэл 15 секунд асахад л мелатонин дарангуйлагдах учир цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж, унтлагын өрөөндөө зузаан материалтай хөшиг авч, орой бүр түүнийгээ хааж аль болох харанхуйд унтаарай. Тэгвэл чи гүн нойронд автаж илүү сайн амрана.

Дулаан хөнжил нөмөр
Зун болсон ч гэлээ хөнжлөө яаран бүү нимгэл. Нэгэнт цонхоо онгорхой унтаж байгаагаас хойш чамайг дулаахан хонуулах хөнжил нөмөрч унтаарай. Унтахын өмнө өрөөнд дулаан байсан ч шөнө дунд гадаа хүйтэрч, чийгшдэгийг дагаад өрөөний температур ч багасдаг. Тэгэхээр чи дулаан хөнжилтэй унтвал шөнө дунд сэрж шкавнаас “нэмэлт хүч” авчрахгүй, босохоос залхууран даараад л унтаад байх шаардлагагүй болно гэсэн үг. Дээр хэлсэн дээ? Гүн нойр чамайг илүү сайн амраана аа гэж.

Унтахаасаа өмнө бас өглөө сэрээд тал аяга ус уу
Тал аяга ус чамайг орой унтахад тайвшруулж, өглөө сэрэхэд чинь эрч хүчээр дэмжинэ. Түүгээр ч зогсохгүй ариун цэврийн өрөө явахад хүргэж, гарцаагүй цагтаа сэрэхэд нь тусалж ч магадгүй.

Сэрүүлгээ хол тавь
Дуугарангуут нь ганц дараад л унтрааж болох зайнд сэрүүлгээ бүү тавь. Болж өгвөл өрөөний голд, заавал орноосоо босож байж олж харах тийм газар л сэрүүлэг, сэрүүлэгтэй утсаа орхиорой.

Хамгийн сайхан ажлыг өглөөд үлдээ
Орой унтахдаа л “Өглөө хурдан болоосой” гэж бодогдуулах, чамайг догдлоох ажлуудыг өдрийн эхэнд тавь. Хийхэд дэндүү зугаатай учир яаж ийж байгаад л орноосоо өндиймөөр, өөрийгөө хүчилмээр санагдана гэж мэд.

Дээрх аргууд чамд туслана. Гэхдээ чи өөрийнхөө чадалд итгэвэл, зориод өглөө нь сэрүүлгэндээ сэрэхийг хүсвэл эднээс ч илүүгээр өөртөө тусалж байгаа хэрэг. Одоо харин хэн нь мундаг байна даа?


Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

$
0
0
712-1580170648213744_4abc_4Хүүхэд оюун ухаанаараа бодож гараараа бүтээдэг. Тэд үргэлж туршлага хуримтлуулж, өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлж байдаг. Тиймээс өөрөөр нь шийдвэр гаргуулж, өөрөөр нь сонгуулах нь чухал. Рубик шоогоор хичээллэх нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон ой тогтоолтыг хөгжүүлэх ач тустай байдаг талаар “Нүүдэлчин шоо” клубын багш Н.Сэргэлэнбат зөвлөж байна.
Шоо эвлүүлэхдээ хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулахын тулд хүүхэд хөдөлгөөнөө хянаж, тогтвортой сууж сурдаг байна. Мөн төлөвлөгөө гаргаж сурна. Шоо нь төлөвлөгөөний дагуу байшин барихтай адилхан. Төлөвлөгөөний дагуу ажиллаж сурна.
Тухайлбал, ямар нэг зүйл хийхээр төлөвлөсөн бол түүнийхээ дагуу хийдэг. Хамгийн гол нь цаг хугацааны үнэ цэнийг ойлгоно. Рубик шоо нь хамгийн гол нь өөртэйгөө өрсөлдөх юм. Богино хугацаанд шоогоо эвлүүлэхийн тулд аль болох хурдан сэтгэж, хөдлөх ёстой. Хамгийн цөөхөн үйлдлээр маш хурдан хийхийн тулд богино хугацаанд эвлүүлдэг аж. Цөөхөн үйлдлээр хийхийн тулд зөвхөн баруун гараараа нэг ажлыг хийдэг хүүхэд зүүн гараа зэрэг ашиглаж өөрийгөө 100 хувь дайчилна гэсэн үг. Ингэснээр хоёр гар нь зэрэг ажилладаг болсноор баруун, зүүн тархи нь зэрэг хөгжинө. Үүнээс гадна ой тогтоох чадвар нэмэгдэнэ. Илүү хурдан болж ирэхээр ялган таних чадвар буюу зүй тогтлыг хурдан харж үйлдлүүдийг хийж чаддаг болно. Мөн тулгамдсан үед шийдвэр гаргах чадвартай болдог байна. Өнөөдөр рубик шоо спорт болтлоо хөгжжээ.
Н.Даян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Үтрээнд зориулсан “хоолны дэглэм”

$
0
0

4118dfd239988d65c75bba2123b680a1

Арчлаад л, хамгаалаад л, чадахаараа нандигнаад байхад л “эмзэг эрхтэн” маань хааяа нэг л болж өгдөггүй. Үе үе өвдөж, загатнаж, эвгүй үнэр ялгарч нэг бол секс хийх үед норохгүй, уур амьсгал эвдээд байгаа үтрээндээ дотроосоо арга хэмжээ авч эхэлвэл ямар вэ? Идэж буй хоол хүнс маань бидний биеийг бүтээдэг. Тэгэхээр үтрээний эрүүл мэндийг хадгалахад ч бас тодорхой төрлийн хоолны дэглэм нөлөөлж л таараа. Энэ дэглэмд юу, юу багтдагийг одоо мэдэж аваарай.

Цистит, мөөгөнцрийн эсрэг дэглэм

Нянгийн гаралтай үрэвсэлт өвчнүүдээс хамгаалах дэглэмтэй эхлээд танилцъя. Энд бүгдээрээ хүчил шүлтийн (pH) тэнцвэртээ л голчлон анхаарах болно. Эмэгтэй хүний үтрээний хүчил шүлтийн хэмжээ дунджаар 3.8-4.5 байвал хэвийн гэж үздэг. Энэ нь бидний үтрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь тохиромжтой орчинг үүсгэж, элдэв бактериудаас хамгаалдаг юм. Харин үүнээс өндөр хэмжээний хүчиллэгтэй бодисууд үтрээнд орвол үрэвсэх үндэс бүрэлддэг.

Жишээ нь, савангийн хүчил шүлтийн хэмжээ 9-10 байдаг бөгөөд үүгээр үтрээгээ угаавал бидний бие дэх байгалийн хүчлүүд устаж, бактери үржих таатай нөхцлийг үүсгэдэг юм. Савангаас гадна хүчил шүлтийн хэмжээг алдагдуулдаг өөр нэг зүйл бол үрийн шингэн. Хэдий үтрээ нь өөрөө өөрийгөө цэвэрлэгч систем мөн боловч 7-8 pH бүхий үрийн шингэн үрэвсэлд өртөмгий болчихсон, өөрөөр хэлвэл аль хэдийнэ бага зэрэг үрэвсчихсэн үтрээнд орох юм бол байдлыг дордуулах хандлагатай. Тиймээс секс хийснийхээ дараа давсгаа суллаж, гадна хэсгийг нь усаар цэвэрлэж байгаарай.Мөн сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэлээ тогтмол солих хэрэгтэй. Учир нь цусны хүчил шүлтийн хэмжээ ч бас үтрээнийхээс хамаагүй өндөр байдаг.

Харин дотроосоо ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл бид pH-ээ төрөлхийн, тогтмол тэнцвэртэй хадгалж чадах вэ?

Пробиотиктой тараг
Бидний бие сайн, муу янз бүрийн бактериудаас бүрддэг. Харин тэднээс хүний биед хэрэгтэй бактерийг пробиотик гэж нэрлэдэг юм. Ашигтай бичил биет буюу пробиотикийн тоо хангалттай хэмжээнд байвал мөөгөнцөр болон үтрээний үрэвсэлт өвчнүүдийг үүсгэгч бактерийг хэмжээнд нь барьж биднийг эрүүл байлгаж чадна. Хүнсэнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг ашигтай бактерийг “acidophilus” гэдэг. Энэ нь пробиотикоор баяжуулсан “амьд” тарагны найрлаганд их хэмжээгээр агуулагддаг юм. Тэгэхээр өдөрт нэг аяга тараг уух нь үтрээний эрүүл мэндэд тустай байх нь.

Цангис жимсний шүүс
Цангисний шүүс нь шээсний сүвийг хүчилжүүлж, хортой нянгуудаас хамгаалдаг учраас циститээс хамгаалдаг. Түүнээс гадна бэлгэ эрхтний хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангахад ч тусалдаг юм. Өдөр бүр 250 мл цангисний шүүс уух нь нандин эрхтнийхээ тэнцвэрийг хадгалах хамгийн амархан арга.

Сармис
Сармис нь нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг бид мэднэ. Мөөгөнцрийн эсрэг гэрийн нөхцөлд авах хамгийн сайн арга хэмжээг их хэмжээний сармис идэх гэдэг. Өдөрт нэгээс гурван хумсыг түүхийгээр нь идвэл хамгийн сайн. Сармисанд агуулагддаг ууршимтгай тос нь цусаар дамжиж арьсанд нэвчдэг болохоор идсэний дараа биенээс өдөржин үнэртдэг. Гэхдээ тэгж байгаа нь л үйлчилгээгээ маш сайн үзүүлж байгаагийнх нь илрэл юм.

Юунаас зайлсхийх ёстой вэ?
Хэрвээ үтрээ чинь ойр ойрхон мөөгөнцөр тусах хандлагатай бол элсэн чихэр болон бусад төрлийн нүүрс уснаас аль болох л хол байх хэрэгтэй. Учир нь бидний дотор үржиж байгаа “мөөг”-ний амиа зогоох гол хүнс нь нүүрс ус юм. Тиймээс юу ч худалдаж авсан үргэлж найрлаган дахь carbohydrate-ийн хэмжээг харж байгаарай. Мөн исгэгч агуулсан хүнс буюу шар айраг, талх зэргээс ч зайлсхийхэд гэмгүй. Харин циститэнд өртөмтгий бол алкоголь, каффейн, халуун ногоо агуулсан, давсгийг цочроохоор төрлийн хоол ундыг маш бага хэмжээгээр хэрэглэвэл энэ асуудал чамайг байн байн зовоохгүй байхад нэмэр болно.

Үтрээний хуурайшлын эсрэг дэглэм

Цэвэршилттэй холбоотойгоор, мөн зарим төрлийн эмчилгээ, сэтгэл санааны байдал зэргээс хамааран үтрээ хуурайшдаг. Хуурайшсан үтрээ сексийн ханамжинд хамгийн муугаар нөлөөлж, цаашлаад хосуудын харилцаанд ч асуудал үүсгэх нь бий. Хангалттай хэмжээнд “нордог” болохын тулд хүнсэндээ бид ингэж анхаарч болно:

Амин дэмүүд
E витамин нь арьсийг толийлгож, үтрээний хуурайшлаас сэргийлдэг гоо сайхан, эмэгтэйлэг чанарын шилдэг амин дэм. E витаминаар баялаг хүнс буюу наранцэцгийн үр, бүйлс, хушга, бүхэл үрийн гурил зэргийг тогтмол идээрэй. Биеийн ерөнхий дархлааг хүчирхэг байлгадаг витамин C-ийнхээ хэмжээг нэмэгдүүлэхэд ч буруудах зүйлгүй. Харин А витамин секс хийх хүслийг нэмэгдүүлж, үтрээний болон умайн ханыг бат бэх, эрүүл байлгадаг. Тачаангуй сонсогдохгүй байна гэж үү?

Ус
Ус минь, чамгүйгээр бид яалтай билээ? Өнөөх л үргэлж зөвлөдөг 8 аяга ус маань биднийг үтрээний хуурайшлаас хамгаалж, “тэндээсээ” илүү зөөлөн үнэр ялгаруулахад тусалдаг.

Навчит, гүн ногоон ногоо
Спинач, буржгар байцаа гэх мэт гүн ногоон навчит ногоонууд байгалиасаа цус цэвэршүүлдэг үйлчилгээтэй бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, сэрлийг илүү түргэн хугацаанд хөдөлгөдөг учраас сексийн үеэр ханамжтай байлгана.

Гүнжидийн үр
Гүнжидийн үр нь фитоэстроген буюу эстроген гормоны нийлэг хэлбэрээр баялаг тул үтрээг хангалттай чийглэг байлгах болно.

Цинк
Дорнын орнуудад хясааг бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг хүнс гэж үздэг. Гол учир нь түүнд байдаг цинкийн өндөр агууламжинд оршиж байгаа юм. Цинк нь үтрээний хуурайшил, загатнаатай тэмцэж, сарын тэмдгийн хугацааг тогтворжуулахад эерэг нөлөөтэй. Тиймээс цинкээр баялаг самар, буурцаг, далайн гаралтай хүнс тогтмол хэрэглэж байгалийн “норох” системээ идэвхтэй ажиллуулаарай.

Мэдээж БЗХӨ, үтрээнд хамааралтай, нянгийн гаралтай биш бусад өвчнүүдээс хамгаалах хоолны дэглэм гэж үгүй. Биеийн ерөнхий дархлааг сайнаар хадгалж, тохиолдлын хавьтлыг тэвчих, бэлгэвч хэрэглэх, эрүүл амьдралын хэв маягийг сахих гэдэг сонгодог аргууд л бидэнд байна даа.

Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

$
0
0
712-1580170648213744_4abc_4
Хүүхэд оюун ухаанаараа бодож гараараа бүтээдэг. Тэд үргэлж туршлага хуримтлуулж, өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлж байдаг. Тиймээс өөрөөр нь шийдвэр гаргуулж, өөрөөр нь сонгуулах нь чухал. Рубик шоогоор хичээллэх нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон ой тогтоолтыг хөгжүүлэх ач тустай байдаг талаар “Нүүдэлчин шоо” клубын багш Н.Сэргэлэнбат зөвлөж байна.
Шоо эвлүүлэхдээ хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулахын тулд хүүхэд хөдөлгөөнөө хянаж, тогтвортой сууж сурдаг байна. Мөн төлөвлөгөө гаргаж сурна. Шоо нь төлөвлөгөөний дагуу байшин барихтай адилхан. Төлөвлөгөөний дагуу ажиллаж сурна.
Тухайлбал, ямар нэг зүйл хийхээр төлөвлөсөн бол түүнийхээ дагуу хийдэг. Хамгийн гол нь цаг хугацааны үнэ цэнийг ойлгоно. Рубик шоо нь хамгийн гол нь өөртэйгөө өрсөлдөх юм. Богино хугацаанд шоогоо эвлүүлэхийн тулд аль болох хурдан сэтгэж, хөдлөх ёстой. Хамгийн цөөхөн үйлдлээр маш хурдан хийхийн тулд богино хугацаанд эвлүүлдэг аж. Цөөхөн үйлдлээр хийхийн тулд зөвхөн баруун гараараа нэг ажлыг хийдэг хүүхэд зүүн гараа зэрэг ашиглаж өөрийгөө 100 хувь дайчилна гэсэн үг. Ингэснээр хоёр гар нь зэрэг ажилладаг болсноор баруун, зүүн тархи нь зэрэг хөгжинө. Үүнээс гадна ой тогтоох чадвар нэмэгдэнэ. Илүү хурдан болж ирэхээр ялган таних чадвар буюу зүй тогтлыг хурдан харж үйлдлүүдийг хийж чаддаг болно. Мөн тулгамдсан үед шийдвэр гаргах чадвартай болдог байна. Өнөөдөр рубик шоо спорт болтлоо хөгжжээ.
Н.Даян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэцийн өвчтэй хүнтэй хэрэлдэж, муудалцаж байгаа юм биш биз?

$
0
0

1setgets

Тийм, үгүй эсэхээ та мэдэхийг хүсэж буй бол дараах 5 шинж хариултыг уншаарай.

1. Тэд Үргэлж хохирогчийн дүрд тоглож тэрхүү мэдрэмжээ бусдад халдаахыг хүсдэг. Psychopathic буюу сэтгэцийн өөрчлөлтэй хүн бусдын зовлонг ойлгож, өөрийгөө бусдын оронд тавин бодох чадвараа алдсан байдаг. Харин тэд өөрсдийнх нь амьдралд тохиолдож байсан хамгийн хүнд хэцүү үеийн мэдрэмжийг бусдад түгээхийг хамгийн сайнаар хийж чаддаг байна. Тийм ч учраас ам зөрж буй эсрэг талын хүндээ өөрийгөө буруутгах буруутгал, гэмшил эсвэл өшөө хорсолыг төрүүлж чаддаг.

2. Тэдний мэдрэмж асар хурдан солигддог. Өчүүхэн төдий асуудал гармагц хэдийгээр тэр аз жаргалтай байсан ч алга урвуулахын хоромд уур хилэн болон хувирч өөрийгөө ч барьж дийлэлгүй давах ёсгүй хил хязгаарыг үйлдлээр болон үгээр магадгүй интернэт орчинд дахь сэтгэгдэлээр дамжуулан давдаг.

3. Бүгдэд заавал хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Энэ нь ихэнх тохиолдолд түүнийг сэтгэл зүйн хүчирхийлэгч болгон хувиргадаг. Тиймээс түүний эргэн тойрны хүмүүс түүнээс зай авахад хүргэдэг ба энэ эргээд түүнийг хүнд хэцүү ганцаардмал байдалд оруулдаг байна.

4. Өөрийнхөө үйлдлээс хэзээ ч алдааг олж харж чаддаггүй. Эхэнд дурдсаны дагуу psychopaths буюу сэтгэцийн өөрчлөлтэй хүн нь хэдийгээр өөрөө асуудлын гол буруутан нь байсан ч хохирогчийн байр сууринд өөрөө өөрийгөө тавьж өөрийгөө зөвтгөж, өөрийгөө өрөвддөг. Тиймээс өөрөөсөө алдааг хайна гэдэг нь түүнээс асар хол харин бусдаас алдааг хайх нь асар ойр юм. Өөрийнхөө үйлдэлээс алдаа олж харж чадахгүй байгаа хүн таны үгийг сонсохж, ойлгож чадахгүй.

5. Уригдсан болон уригдаагүй бүх хэрүүлд оролцох дуртай. Ийнхүү бусдын анхаарлыг бага боловч өөр дээрээ авах сонирхолтой. Тэр бүү хэл өөрт нь ямар ч хамааралгүй зүйлсийг шүүмжилж, доромжилж тэгээд тэдгээрээс хариу тайлбар авч байгаагаас сайхан мэдрэмжийг олж авдаг.

Эх сурвалж: Энд дарна уу

Амьдралд хайртай хүмүүсийн арай өөрөөр хийдэг 10 зүйл

$
0
0

5ac8094b5dcd75cd749ff56860c88c06

Аз жаргалтай хүмүүс л амьдралд хайртай байдаг гэж ихэнхдээ хүмүүс эндүүрдэг. Гэхдээ үнэндээ амьдралд хайртай хүмүүс л аз жаргалтай байдаг юм шүү дээ. Бид юу харж байгаадаа хэтэрхий их автсанаасаа болоод, юу хармаар байгаа тухайгаа бодож чаддаггүй. Яг одоо энэ нийтлэлийг уншихдаа өөрийнхөө “буруу” гэж бодож байгаа бүх зүйлийг оюун санаанаасаа баллуурдаж, бүдэгсгэх гээд үзээрэй. Амьдралд хайртай хүмүүс, амьдралдаа гомдоллож явдаг хүмүүсээс эдгээр 10 зүйлийг арай өөрөөр хийдэг:

1. Tэд амьдралыг сөрж биш дагаж урсдаг–Алдаа дутагдал бол амьдралд төрөлхөөс байдаг зүйл. Бүх юм төлөвлөснөөс өөрөөр эргэх мөч ч бас ихэнхдээ бидний буруугаас болж үүсдэг гэхээсээ илүү, хорвоогийн жамыг л дагасан байдаг. “Жамаараа яваа ертөнц” гэдэг үгийг байнга санаж яваарай. Чи амьдралын урсгал дунд хөвөхдөө юу хийхээ сонгож болох ч, түүний урсах чиглэлийг бүхэлд нь хянах боломжгүй юм. Тийм л тааварлашгүй, гэхдээ ийм байгаад нь л талархмаар юм шүү дээ, бидний амьдрал.

2. Tэд өөрийнхөө үнэ цэнийг бусдад батлахыг хүсдэггүй – Хэрвээ чи хэн нэгэнд өөрийгөө хэн болохыг, ямар эмэгтэй болохоо, хэн нэгнээс дутахааргүй авъяас чадвартай болохоо батлахыг байнга хүсээд байвал аль хэдийнэ өөрийн үнэ цэнийг мартчихсан байна аа л гэсэн үг.

3. Тэд урдаа байгаа боломж, бололцоонд итгэдэг – Бид бүгд л сөрөг итгэл үнэмшлийнхээ “золиос” болж амьдардаг. Итгэл үнэмшил бол оюун санаанд захирагддаг зүйл биш, харин оюун санааг захирдаг зүйл юм шүү. Тиймээс өөртөө итгэ. Амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэ. Зөв зүйлд хүрэх өшөө ч олон арга зам бий гэдэгт итгэ. Урагшилж л байвал замд чинь хариу нь байгаа гэдэгт итгэ. Амьдралд чамд хараахан өгөөгүй байгаа дахиад олон ч гэнэтийн бэлэг бий гэдэгт, одоо туулж байгаа бүхэн чинь хожим үнэ цэнээ өгөх болно гэдэгт итгэ.

4. Tэд дотоод амар амгалангаа үргэлж “халамжилдаг” – Хэдий бид зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдрахыг хүссэн ч хорвоо биднийг нэг хором ч тайван байлгахгүй байхаар “зохиогдсон”. Байнгын хөдөлгөөн, уналт босолт, дуулиан шуугиан, цухалдал дунд бид дотроо бий болгосон амар амгалан орчноо л тэр хэвээр нь хадгалж үлдэх нь чухал. Өдөр болгон алхах, юу ч бодолгүй хэвтэх, гүнзгий амьсгаа авах, хурдан хэмнэлээсээ түр зогсолт аваад бүхнийг хөндлөнгийн ажиглагчийн нүдээр харах цаг гаргаж байгаарай. Өөрийнхөө дотроос амар амгаланг олвол, ямар ч нөхцөл байдлаас амар амгаланг олж чадна.

5. Тэд үнэлэмжинд суурилсан зорилгууд руу тэмүүлдэг – Зорилго чухал л даа. Гэхдээ л түр зуурынх. Харин үнэлэмж, үнэт зүйл бол “үүрдийнх”. Хэчнээн олон оргил руу авирч, өөрийгөө алхам тутамдаа сайжрууллаа гээд тэр нь амьдралынх нь хамгийн чухал жанжин шугамаас хол зөрж байвал “Би юуны төлөө амьдардаг юм бэ?” гэдэг асуултыг өөртөө байнга тавих шаардлага тулгарна. Зорилгод төвлөрсөн биш, үнэт зүйл дээр тулгуурласан амжилтуудыг бүтээгээрэй.

6. Тэд хэлсэн амандаа хүрч, сайн үлгэр жишээ болдог – Өөрийнхөө харахыг хүссэн өөрчлөлт бай гэдэг үг ердөө л хүсч байгаа юм болгоноо үлгэрлэх замаар бусдад ойлгуул гэдэгтэй утга нэг. Бусдаас хүсэн хүлээж байгаа зүйлээ бусдад өгч, авмаар байгаа хүндлэлээ өөрөө бусдад үзүүлж, хүслийнхээ толины тусгал нь байхыг хичээгээрэй.

7. Тэд хайртай хүмүүсээ бүхнээс эрхэмлэдэг – Бид хичнээн баян боллоо гээд түүнийг хуваалцах гэр бүлгүй бол тэр бүхэн ямар ч утга учиргүй. Яг үнэндээ бидний зорьж, тэмүүлж байгаа амжилт бүтээл болгон бусдаар бахархуулах, хайртай хүмүүсээ аз жаргалтай байлгах, тэгснээрээ өөрөө аз жаргалтай байхын тулд л зориулагдсан байдаг. Тэгсэн мөртлөө бид хэтэрхий завгүй байгаагаасаа болоод гол зорилгоо умартаж, зүгээр л их ажлын төлөө, алдар нэрийн төлөө амьдарч байгаа мэтээр өөрсдийгөө эндүүрдэг. Чиний хайрладаг хүнтэй дүйцэхүйц эрхэм зүйл өөр юу ч үгүй гэдгийг санаарай. Дотны харилцаагаа бүхнээс түрүүнд тавьж байгаарай. Тэгвэл чи утга учраа алдалгүйгээр амьдарч чадна.

8. Тэд завгүй байхад биш, үр дүнтэй зүйлс хийхэд л анхаардаг – Илүү өндөр хөгжил рүү тэмүүлэх болсон бидний шахуу нийгэмд маш олон хүн завгүй хэрнээ гунигтай амьдарч байна. Тэдний нэг байхаа болихын тулд долоо хоногийн хэдэн цагийг өөрийнхөө хувьд тийм ч үнэ цэнэтэй биш зүйлд зарцуулж байгаагаа тооцоорой.

9. Tэд өөдрөг байж, өөрсөддөө үргэлж хоёр дахь боломжийг олгодог – Эерэг сэтгэлгээтэй хүмүүс хүчтэй давалгаанд шидэгдсэн гэдэгтээ анхаарал хандуулдаггүй. Харин тэр давалгаа өөрийг нь ямар үзэсгэлэнтэй арал дээр аваачсаныг л харж, баясгалантай нь аргагүй орчинтойгоо танилцдаг. Ямар ч алдаа гаргасан байсан, өөртөө дахин нэг боломжийг заавал олгож бай. Өөртөө урам битгий хугар. Чи төгс төрөөгүй, төгс болж ч чадахгүй. Харин алдаж үзсэнийхээ ачаар зарим чадварт суралцаж л чадна.

10. Тэд амьдралыг хайрлахгүй байж чаддаггүй - Учир нь тэд өөрсөддөө амьдралыг хайрлахгүй байхад ямар ч боломж, зай завсар олгодоггүй юм. Хором мөч бүхнийг хайрлах, талархах, итгэхэд зарцуулаад завгүй байхад хэдий завандаа гунигтай, өөдрөг биш бодолд дарлагдаж сэтгэлээ үймрээх вэ дээ. Амьдралыг хайрлана гэдэг хүнийг хайрлахтай л ижилхэн. Адгийн муу чанарыг нь танин мэдсэн ч тэр байгаагаараа л дэргэд байгаад нь талархаж сурах, зөвхөн сайн сайхан талуудад нь л анхаарлаа хандуулах бол дөнгөж эхлэл нь юм. Тэгж чадвал хүссэн газартаа хүрэхгүй байлаа ч, ямар ч байсан байх хэрэгтэй газраа хэзээ нэг өдөр очсон л байх болно…

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>