Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Бяслагтай төмс

$
0
0

Орц:
- Төмс
- Гахайн мах
- Бяслаг
- Сонгино
- Давс, перец
Эдгээр тус бүрийг хүссэн хэмжээгээрээ, өөрөө тааруулаад бэлдээрэй.

1. Төмсөө зурагт үзүүлсний дагуу нимгэн хэрчинэ. Хальсыг нь авахгүйгээр угаагаад хэрчээрэй.

2. Аяны тогоондоо гахайн махаа хуурна.

3. Төмсөө дээрээс нь хийнэ.

4. Сонгино болон давс перецээ хийж өгнө.

5. Хамгийн сүүлд бяслагаа жигд цацаж өгөөд зөөлөн гал дээр 45 минут жигнэхэд бэлэн болох болно оо.

Торгон утас шиг зөөлхөн үс чиний “бүтээл”

$
0
0

Үс чинь салаалсан, орооцолдсон, өнгөө алдсан, гэмтсэн, ширүүссэн, ер нь л байж болох бүх асуудлыг өөртөө “наачихсан” юм шиг санагдаж байна уу? Химийн найрлагатай шампунь, ангижруулагчид найдахын оронд эхлээд хуурайшил, гэмтлийнхээ шалтгааныг тогтоож, үүнд тохирсон органик эмчилгээг хийгээрэй. Онош, жорны аль аль нь энд бий:

Юунаас болж үс хатуу ширүүн болдог вэ?

Тогтмол бус чийгшүүлэлт
Ширүүн үс ихэвчлэн хуурай байдаг даа? Чиний хамгийн түрүүнд хайх ёстой шалтгаан бол тогтмол чийгшүүлж байгаа эсэх юм. Хэрвээ үс, арьс чинь төрөлхийн хуурай бол шүршигтэй саванд ус хийж байгаад үе үе цацах нь хамгийн эрүүл арга. Устай, эсвэл усан суурьтай бүтээгдэхүүн л цэвэр чийгшүүлэлт өгдөг. Харин тэгж чийгшүүлснийхээ дараа байгаа чийгийг “түгжих” үүрэгтэй тосон бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй. Дотроо чийггүй үсийг хэчнээн тосон бүтээгдэхүүнээр эмчлэх гэж оролдоод үр дүнг өгөхгүй, зөвхөн гарт баригдах хэсгээрээ л хуурамч зөөлрөлт явагдах болно.

Үсний бүтээгдэхүүний зузаан давхарга
Юу гээч? Бидний угаалгын өрөөнд шампунь, ангижруулагч, үсний маск, шүршигч, лак, гель зэрэг зөвхөн үсэнд зориулагдсан хэдэн арван төрлийн бүтээгдэхүүн бий. Харин тэднийгээ сайн арилгаж чадахгүй байснаар бидний үсэнд бүтээгдэхүүний зузаан давхарга үүсч хүнд, ширүүн, ямар ч өнгөгүй, бохир үстэй болдог. Хэрвээ чиний асуудал энэ гэж бодож байвал алимны хүчлийн цуу юм уу хүнсний содыг шингэлсэн усаар үсээ зайлж, тунгалагжуулаарай.

Тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэснээс
Өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнийхээ найрлагыг хараад үз. Сюльфат юм уу хүнсний сод агуулсан шампуньтай болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь энэ найрлагууд үсийг “хэт цэвэрлэж”, ингэхдээ байгалийн тослог, чийгийг нь ч бас давхар хамчихдаг. Энэ нь үсийг гэмтээж, улам их хуурайших үндэс болдог юм. Тиймээс шампуниа усаар шингэлж хэрэглэж байгаарай.

Үс чинь чийгнээс татгалздаг
Яаж ч чийгшүүлэх оролдлого хийлээ гээд үс чинь авсан чийгээ хадгалж, тогтоон барьж чадахгүй хуурайшсаар байвал уургийн эмчилгээ хийлгэх юм уу хүчтэй найрлага бүхий шампунь хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Хүүхдийн шампунь сонгож, доорх өндгөн маскыг тавиад үзээрэй.

Танай гэрийн ус хэтэрхий “хатуу”
Кальци, магни, төмөр гэх мэт эрдэс бодисын агууламж өндөртэй ус нь үсний ширхэгийг хатууруулж, гэмтэл, хуурайшилт үүсгэдэг. Хатуулагтай усыг жирийн биш, зориулалтын шампуниар угаах хэрэгтэй. Эсвэл гэртээ ус шүүгч, зөөлрүүлэгч аваарай.

Индүү, сэнсний хэрэглээ
Сэнс, индүү зэрэг хатаах, халаах төрлийн бүтээгдэхүүнүүд үсний чийгийг үгүй хийж, эмзэг, хугарамтгай болгодог. Тиймээс хэрэглэх хугацааныхаа зайг холдуулж, бага температур дээр нь халааж байгаарай.

Хуурай цаг уур
Хавар, өвлийн цаг агаарт энэ асуудал илүү хурцадмал болдогт гайхах зүйл алга. Бидний арьс, үс чийгнийхээ тодорхой хувийг бие дотроос, тодорхой хувийг агаараас авдаг. Харин агаар хуурай үед бидний бие ч бас нөлөөлөлд нь автаж хуурайшихаас “өөр аргагүй” болдог.

1. Халуун тосон эмчилгээ
Оливийн тос, кокосны тос, самрын тос зэрэг байгалийн гаралтай тоснууд нь Е витаминаар баялаг байдаг. Тосон массаж хийвэл хуйхны цусны эргэлт сайжирч, гүн чийгшил авах болно. Эхлээд үсээ угаагаарай. Тосон эмчилгээг хийхэд үс цэвэрхэн байх ёстой. Тэгж гэмээнэ тос үсний нүхнүүд рүү шингэж сайн үйлчилж чадна. Сонгосон байгалийн тосоо бүлээсгэж байгаад нойтон хуйхандаа тосоороо иллэг хийнэ. Дараа нь халуун усанд базсан алчуураар үсээ ороож, нэг цагийн турш байлгаад тосыг шампуниар угааж арилгаарай.

2. Өндгөн эмчилгээ
Бидний үс их хэмжээний уургаас бүрддэг. Тийм учраас өндөгний уургийн агууламж болон шим тэжээл нь бидний үсийг эрүүлжүүлж, бат бөх бас зөөлөн болгодог юм. Хэрвээ чи тослог үстэй бол өндөгний цагаанаар маск тавиарай. Харин хуурай, ширүүн, орооцолдсон үстэй бол өндөгний шарыг л ашигла. Хоёулаа л үсийг торгомсог, илүү “амьд” болгох үйлчилгээтэй. 1-2 өндгөөр хийсэн маскаа хуйх, үсэндээ жигд түрхэж 15-25 минут байлгаад хүйтэвтэр усаар зайлаарай. Халуун усаар зайлвал өндөг хатаж, мөддөө үснээс чинь салахгүй. Өндөгний шараар сард нэг, цагаанаар хоёр долоо хоногт нэг удаа маск тавьж болно. Өндгийг мөн доор дурдах бүх төрлийн үсэнд шим тэжээлтэй бүтээгдэхүүнтэй хольж зууран маск хийж болно шүү. Мөн үсээ шулуутгах дуртай боловч байнга индүү хэрэглэхийг хүсдэггүй бол өндгөн маск давхар ашигтай.

3. Зөгийн бал, чидун жимсний тостой эмчилгээ
Зөгийн бал бол чийгийг хадгалдаг байгалийн “чийгшүүлэгч” юм. 1 халбага зөгийн балыг 3 халбага чидун жимсний тостой холь. Энэ хольцоо бага зэрэг халаагаад нойтон үсэндээ түрхээрэй. Мөн адил пластик юм уу алчууран бигнүүр тавьж 45 минут байлгах хэрэгтэй. Дараа нь хүүхдийн зөөлөн шампуниар угаагаарай.

4. Гадил жимсэн эмчилгээ
Гадил жимс нь эрдэс бодис, витаминаар баялаг учраас гэмтсэн үсийг эмчилнэ. Мөн үсэнд хэрэгтэй чийгийг нь өгч чаддаг. Нэгээс хоёр гадил жимсийг блендэрт сайтар нухашлаарай. Нухаш нь хэт өтгөн байвал бага зэрэг сүү юм уу оливийн тос нэмж болно. Нойтон үсээ гурав хувааж байгаад нухашаа угаас нь үзүүр хүртэл тараан түрхэж 30 минут байлгаад зөөлөн шампуниар угаана.

5. Цөцгий, тараган эмчилгээ
Цөцгий, тараг нь сүүн хүчлээр дүүрэн юм. Мөөгөнцөрийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй энэ хоёр бүтээгдэхүүн нь үсийг зөөлрүүлж, чийгшүүлэхэд ч бас тун өндөр нөлөөтэй. Цэвэр цөцгий, таргийг сайтар хутгаж байгаад үсэндээ түрхэж 20 минутын дараа угаагаад үзээрэй. Бүх маскыг тавьсны дараа шампуниар угаах нь чухал. Тараг нь сэрүүцүүлэх чанартай учраас энэ маскыг зун л хэрэглэхийг зөвлөж байна. Мөн л шампуниар угааж зайлна.
Оливийн тос, гадил, зөгийн бал, тараг, өндөг зэрэг үсийг чийгшүүлдэг байгалийн бүтээгдэхүүнүүдийг дангаар нь болон хооронд нь хүссэнээрээ хольж үсэндээ хэрэглэж болно. Жишээ нь, гадил жимсний нухашийг тарагтай, өндгөн маскыг зөгийн балтай хольж болно гэсэн үг. Бүгдээрээ ширүүссэн, гэмтэлтэй, хуурайшсан үсийг эмчлэх зориулалттай. Харин хэрэглэх хэмжээ нь үсний урт, өтгөнөөс л хамаарна.

Бөгж зүүхийн өмнөх бүрэн сэтгэл зүй

$
0
0

d123b40606be5899627c5cf320fe6c8e

Энэ нийтлэл ганцхан сүйт бүсгүйд зориулагдаагүй юм шүү. Сүйт хархүүд ч бас энд бичсэн бүхэн хамаатай. “Нэгэн бие” адил бат бөх, аз жаргал дүүрэн гэр бүлийг хамтдаа бий болгоход та хоёрын оргилуун сэтгэл, гал халуун дурлал тийм ч их тус болохгүй. Харин бие биедээ өгсөн итгэл найдвар, хүлээсэн хариуцлага, хичээл зүтгэл л та хоёрын амьдралыг бүтээн босгоно. Удахгүй хуримлах гэж байгаа түүнтэйгээ цуг сууж байгаад уншаарай. Яг өмнөө байгаа хуримаа давуулан харж, цаана нь байгаа насан туршийн хамтын амьдралынхаа тухай эргэцүүлээрэй.

1. Бүх зүйл яг энэ хэвээрээ байхгүй
Гэрлэнэ гэдэг бол мөнхөд дурлалцана гэсэн үг биш гэдгийг та хоёрын аль аль нь ойлгох ёстой. Хатуухан сонсогдож байгаа л даа. Гэхдээ л энэ бол үнэн. Үнэнийг эртхэн мэдэх тусам л түүнтэй яаж зохицох талаараа бодох зав олдоно шүү дээ. Хайртын чинь болон чиний сэтгэл хөрнө гэсэн үг биш гэдгийг санаарай. Зүгээр л та хоёрын хайр арай өөр үе шатуудыг дамжих болно гэсэн үг. Гэр бүлийн мэргэжилтнүүд гэрлэлтийг наад зах нь гурван түвшинг туулдаг гэж үздэг.
1.Сохорсон дурлалын үе
2. Бодит байдалтай нүүр тулгарах үе
3. Дасан зохицох, хүлээн зөвшөөрөх үе
Гэрлэлтийн эхний үе шатанд хосууд сэтгэл догдлол болон гадаад төрхөнд хэт их автсан байдаг учраас харилцааны олон төрлийн асуудал тулгардаггүй, тулгарсан ч олж хардаггүй. Гэвч “бал сарын сэтгэл зүй” дуусгавар болох үед асуудал болгон харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд тодоор харагдаж эхлэх болно. Өдөр тутмын ахуйн стрессүүд хосуудын аль алинаас нь золиос гаргахыг, амиа хичээх зангаа хойш нь тавихыг, хүлээлтээ багасгахыг шаарддаг. Тийм ч учраас “дурлалын манан”-гаасаа дөнгөж салж эхэлж буй хосуудын бие биетэйгээ хамт байх, харилцаандаа анхаарал хандуулах цаг багасч, сексийн харилцаа цөөрч, амьдрал нэгэн хэвийн, уйтгартай санагдаж эхэлдэг юм. Энэ бол “бодит байдалтай нүүр тулгарах үе”-ийн гараа тавигдаж байгаагийн шинж болохоос биш хайр хөрч байгаа явдал огтхон ч биш. Гал халуун тэмүүлэл нь буурч, гэрлэхээс өмнө төсөөлж байсан олон зүйл нь санасны дагуу болохгүй байхтай таарч, санал зөрөлдөх нь ихсэж, бие биенээ өмнөх шигээ хүндэтгэж, анхаарахаа больсон мэт мэдрэмж авах нь хэвийн л зүйл. Харин шийдвэрлэх чухал мөч хоёр дах үеийн төгсгөл, гурав дах үеийн эхлэлд л ирдэг.
Урам нь хугарч, хоосорсон мэдрэмжтэй болсон хосуудад гурван сонголт тулгарна. Гэрлэлтээ цуцлуулах, аз жаргалгүй байдлаа сэтгэлдээ мэдэрсэн чигтээ үргэлжлүүлэх, харилцаан дээрээ сайтар ажиллах гэдэг сонголтууд. Мэдээж гурав дахийг нь хамтдаа сонгож, сэтгэл хангалуун байх талуудаа нэмэгдүүлж, байгаа асуудлуудаа шийдвэрлэж, эв найрамдлаа романтик чанартайгаа жаахан хольж, хутгаж чадсан хосуудын л гэрлэлт жинхэнээсээ “амжилттай” гэр бүл болж цогцолно. Бие биенээ гэсэн догдлол аажимдаа багасдаг гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд мэдээж хэцүү. Гэхдээ “багасдаг” гэдэг нь буцааж өсгөж болохгүй гэсэн үг биш бөгөөд яг сонголт тулгарах үед “Миний гэрлэлт миний шийдвэрээр аз жаргалтай болно” гэдгийг ойлгож байдлыг гартаа авах юм бол ямар ч гэрлэлт эхний үе рүүгээ эргэн орж болно. Ээнэгшиж дассан, лав барьцалдсан, нөхөрлөл дээр суурилсан, хоёр талын хичээл зүтгэлтэй гэрлэлтийг бүтээхийг зорих болно гэж бие биедээ амлалт өгөөрэй. Цаашдын амьдралд бүх юм анхных шигээ байхгүй, хүсэн хүлээсэн зүйлс биелэхгүй байх тохиолдол гарсан ч үүнийг гутрах шалтгаанаа болголгүйгээр харин үргэлж сайжруулалт хийх болно гэж түүнтэй тохиролцоорой.

2. “Хайрын гурвалжин” гэж юу вэ?
Кинон дээр гардаг хайрын гурвалжин биш л дээ. Хосын аль алиныг гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байхад гурван төрлийн хүчин зүйл нөлөөлдөг юм.
• Эхнэр, нөхрийн аль алиных нь талаас: Стресстэйгээ тэмцэх чадвар, өөртөө итгэх итгэл, аливаад уян хатан хандах, илэн далангүй, нээлттэй байдал, шийдвэр төгс, хайрандаа итгэлтэй байх зэрэг чанарууд хэрэгтэй.
• Та хоёрын хоорондын харилцааны талаас: Харилцан ярилцах хүсэл, нягт уялдаа холбоо, маргааныг зохицуулах чадвар, эрх мэдлээ хуваалцах өглөгч зан хэрэгтэй. Эхний хоёр хүчин зүйл бол та хоёрын зүгээс бүрэн зохицуулагдах боломжтой гэдэг таатай мэдээг дуулгая. Харин гурав дах буюу “орчны нөлөө”-нүүдийн дунд та хоёроос хамаарахгүй зүйлс ч олон бий. Тийм учраас гурав дах хүчин зүйлээс өөрсдийнхөө сэтгэл зүйг аль болох хамгаалж, нөлөөнд нь автахгүй байхыг хичээхээс өөр аргагүй.
• Орчны талаас: Ажлын газрын стресс, амьдарч байгаа орчны дарамт, санхүүгийн боломж, хадмын болон өөрийн гэр бүлийн шахалтууд зэрэг үүнд багтана.
Гэр бүлийн амьдрал зохиож байгаа хосуудын аль аль нь дээрх гурвалжныг сайн ойлговол сэтгэл гутармаар мөч болгон та хоёрын “хайр хөрсөн”-өөс л шалтгаалсан гэж эндүүрэхээ болино. Нэгэнт ийм хүчин зүйлс гэр бүлд чинь нөлөө үзүүлж байгаа учраас амьдралын торгон мөчүүдэд “Чи өөрөө өөрийнхөө харахыг хүссэн өөрчлөлт нь бай” гэдэг Гандигийн үгийг ягштал баримтлахыг хичээгээрэй. Ихэнх салалтын шалтгаан нь хосууд нөгөө хүнээ өөрчлөгдөхийг хүлээснээс үүдэлтэй байдаг. Эсвэл хайртынхаа амлаагүй зүйлийг найдаж хүлээснээс ч болох нь бий. “Тэр миний төлөө өөрчлөгдөх ёстой”, “Хэрвээ нөхөр/эхнэр маань өөр байсан бол би ч бас өөр л байх байсан” гэдэг бол байдлыг гартаа аваагүй, өөрийн зүгээс ямар ч хичээл зүтгэл гаргаагүй хүний сул дорой үг юм шүү. Хүсэн хүлээх биш өгөх хандлагатай байж, фокусыг түүн дээр биш өөр дээрээ төвлөрүүлвэл үр дүнтэй.

3. 80:20-ийн дүрэм
“Би чамайг 80 хувь хайрлаж 20 хувь үзэн ядна” гэдэг нэртэй зохиол байдаг. Хэн ч төгс биш гэдгийг мэдсээр байгаа хэрнээ л бид хамгийн дотны хүнийхээ алдаа дутагдал, сул тал, дадал зуршлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яг одооны нөхцөл байдалд тэр чиний болзлыг 100 хувь хангасан юм шиг санагдаж байгаа байх. Эсвэл зарим нэг дутагдалтай талуудыг нь мэддэг, хааяа түүнд нь гонсойдог ч энэ талаар нэг их бодохыг хүсэхгүй байж мэднэ. Аль нь ч байсан, та хоёрын аль алинд нэг нэгэндээ таалагддаг 80 хувийн зан чанар, нэг нэгний чинь дургүйлхдэг 20 хувийн ааш араншин байгаа гэдгийг ойлгоорой. Гэрлэлтийн дунд шатанд орох үед хувирамтгай хүмүүс 20 хувийн дутагдалд л хамаг анхаарлаа хандуулж салах шийдвэрийг түрэмгий гаргадаг юм. Тэгээд үүнийгээ маш зохистой шийдвэр хэмээн итгэж, хүнээ буруу сонгосон гэж өөрийгөө зөвтгөхийг оролддог. Гэтэл энэ үед ч бас түүний ханьд анхлан анхаарлаа хандуулдаг байсан 80 хувийнх нь сайхан чанарууд байсаар л байдагт гол учир бий. Одооны хайртдаа дутагдаж байгаа 20 хувийг гаднаас хайж, өөр хүнд татагдвал хэдий түр зуурын сэтгэл ханамж авч болох ч, хэсэг хугацааны дараа тэр хүний ч бас 20 хувийн сул талыг олж харна. Тиймээс аливаа урам хугаралтын үед байгаа 80 хувьд нь анхаарлаа хандуулж, анх яагаад энэ хүнийг насныхаа ханиар сонгосон билээ гэдгээ байнга эргэн санаж байгаарай. 20 хувь яахав дээ байж л байг, түүний сайхан чанаруудын ¼-тэй ч дүйцэхээргүй тоо байгаа биз дээ? Өөрчилж болшгүй сул талуудыг нь харсан ч бүү анзаар. Ханийнхаа ямар гайхам сайхан хүн болохыг л санахад бүх оюун санаагаа чиглүүл.

4. Бие биедээ өөртэйгөө ажиллах цагийг гарга
Тун удахгүй хуримаа хийх гэж байгаа залуу хосуудад бөгжөө зүүхээсээ өмнө хэдэн долоо хоног бие биенээсээ тусдаа байгаарай гэж зөвлөе. Тэгээд 5 жилийн дараах амьдралаа ямараар төсөөлж байгаагаа, энэ харилцаагаа юуны учраас нандигнан хайрладаг болохоо тус тусдаа бичээд, хамтдаа уншаарай. Та хоёрын төсөөлөл ижилхэн байна уу? Та хоёрын эрхэмлэл давхцаж байна уу? Гэрлэлт гэдэг үгэнд “гэрээ” гэдэг үгний үндэс оршдог. Энэ бол та хоёрын хоорондоо хийх хамгийн гайхалтай, чухал тохиролцоо юм. Ийм тохиролцоог хийлгүйгээр шууд гэр бүл болох нь хаашаа хүрэхээ мэдэхгүйгээр гэрээсээ гарахтай л адилхан. Амьдралынхаа туршид чухалчлах зүйлээ нэгтгээрэй. Гэрлэлтийн дараах амьдралаасаа сэтгэлдээ юу хүлээж байгаагаа ч илэн далангүй хэлэлц.

Үүнээс гадна, “том өдөр”-ийнхөө өмнө өөртэйгөө ярилцаж энэ гэрлэлтэндээ ямар хандлагатай байгаагаа олж нээх хэрэгтэй. Чи бүхнийг бодитоор хүлээж авахад үнэхээр бэлэн болсон уу, зүгээр л сэтгэл хөдлөлөөрөө бүх зүйлд хандаж байна уу? Өөртөө байгаа жижиг сажиг ч бай эргэлзээнүүдийг бүү үл ойшоо. Хэдэн жилийн дараа, одоо байгаа давуу талууд нь мэдрэгдэхээ болихын цагт яг наад эргэлзээнүүд чинь л асуудал болж магадгүй. Эргэлзээгээ цааш нь түлхэлгүй, нааштайгаар хүлээж аваад, юунаас болж үүсч байгааг тогтоон гарцыг ол. Тэр эргэлзээг алга болгохын тулд чи өөртөө болон хайрттайгаа цуг ямар шийдвэр гаргах хэрэгтэй вэ?

“Би төвтэй” хүмүүс хамтдаа жаргалтай байхаас илүү, өөрийг нь аз жаргалтай болгох хүнийг хайдаг. Өөрөөр хэлвэл бүх өвдөлтийг нь үгүй хийж, бүх хүслийг нь биелүүлэх тийм хүн. Гэхдээ орчлон хорвоод тийм хүн гэж нэгээхэн ч үгүй. Тийм учраас энэ хүсэл нь тэдний гэрлэлт, харилцаандаа урам хугарах шалтгаан болох нь бий. Асуудал өөрийх нь хийсэн буруу сонголтоос боллоо гэж бодогддог ч яг үнэндээ асуудал өөрт нь байдаг юм. Харин өөртөө итгэх итгэл багатай хүмүүс үргэлж хайрлуулж байгаагаа алхам тутамдаа мэдрэхийг хүсдэг учраас энэ хэрэгцээ нь жаахан ч болов хангагдахгүй байвал гомдоллож, гонсойж эхэлдэг. Чамд энэ хоёр чанарын аль нэг нь байгаа юм биш биз?

Бие биедээ хайртай л бол сайхан гэрлэлт бий болно гэдэг худлаа, бас үнэн. Дан ганц хайраар сайхан гэрлэлт бий болчихгүй л дээ. Гэхдээ хичээл зүтгэлийн чинь хамгийн чухал хөрс нь та хоёрын бие биедээ өгсөн хайр байх болно. Ингээд сэтгэл зүйгээ бүрэн бэлтгэсэн бол одоо та хоёрт хамтын аз жаргалтай амьдралаа эхлүүлэх л үлдлээ дээ.

Гүн “эморол”-оос ухаарал авсан өдрүүд

$
0
0

Diner-mata-discapacidad

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энгийн бүхэн солонгорч, тодоор гэрэлтдэггүй гэдгийг ойлгосон “Z” үеийн төлөөлөл миний бие сэтгүүлч мэргэжлээр суралцдаг. Ахлах ангидаа их идэвхтэй мөрөөдөгч нэгэн байсан “Би” өнөөдөр харин эсрэгээрээ. Нэг л мэдэхэд мөрөөрөө л хэн нэгэнд төвөг удахгүй бол бараг болчхож байгаа мэт санагддаг болчихсон. Уйтгартай, нэг хэвийн, дандаа л урагшлахгүй байх талаас харах гээд байгаа энэ бодлоос салахыг хичээж “Эморол” гэж нэрлэдэг хүчтэй мэдрэмжийг өөрийнхөөрөө давахыг хичээсэн дурсамжаасаа хуваалцъя.

Надтай ижил өөрт байгаа чадвар, бий болгох боломжтой зүйлс зэргийг бодитоор харахыг хичээж, хийхийг хүссэн бүхнээ биш юм аа гэхэд талыг нь туршиж, эргэлзээтэй ирээдүйгээ харан зогсож, мөн хөдөлмөрлөж буй олон залуус байгаа байх.

Миний хувьд өнгөрсөн намар өөрийгөө бусдын хэлдгээр байдгаар нь доош татсан үе байлаа. Учир нь өөрийгөө маш ихээр голж эхэлсэн. Гоё бие, хөөрхөн царай, мэддэг зүйл, ганц зүйлийг төгс биш юм аа гэхэд бүрэн хийчхэж чадахгүй, сургалтад суухыг хүссэн ч мөнгөний асуудал гээд л миний эргэн тойрныхон бүгд л “Ундармаа чи яагаад ийм идэвхгүй болчихсон юм бэ?” гэдэг асуулт тавьдаг болсон. Хамгийн хачин нь тэдгээр хүмүүсийн асуулт намайг бүр ч унтаа болгочихсон. Ёстой бүтэлгүйтлийн, өөрийгөө олоогүйн илэрхийлэл маань гурав сар орчим үргэлжилсэн.

Тэгээд нэг өдөр дунд ангид бичиж байсан өдрийн тэмдэглэлтэй жижигхэн хуучин дэвтрээ шүүгээгээ цэгцэлж байгаад санамсаргүй олж, бичсэн зүйлсээ хараад өөрийгөө гайхаж, хэсэг тээнгэлзсэн. Би яг хэзээнээс утгагүй зүйлсийг бодож, тархиа гашилгадаг боллоо гэж.

Тэр үе өөрийгөө үнэлэх үнэлэмжээ гээж, ганцаараа байх нь таатай санагдаж, бусадтай хуваалцаж чаддаггүй бугшсан олон бодлыг тунгааж эхэлсэн зунаас эхтэйг ойлгосон. Эцэст нь би бусдад үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах нь хичнээн сайхныг мэдэрсэн.

Танихгүй ч гэсэн санаа, яриа нийлдэг гайхалтай хүмүүс олон байдаг шүү дээ. Уг нь би анх оюутан болохдоо их дуу цөөтэй, хаалттай, хичээлээ хийгээд хамгийн урд ширээнд суудаг нэгэн байсан. Харин одоо оюутан ангийнхан минь миний дурсамжийн нэгээхэн хэсэг болж, хамгийн урд ширээнд сууж ухаантай царайлах хэрэггүйг, ганцаардах шаардлагагүй гэдгийг ойлгуулдаг болсон.

Заримдаа хүн бүхэнд нэг тийм үгээр илэрхийлж болдоггүй түр зуурын зүйлсэд гүн санааширч, бодлогогүй алхам хийхийг хүсдэг, эсвэл төсөөлж байгаагүй үг сонсох, хайртай дотны хамгийн эрхэм хүнээсээ хагацах гээд олон үйл явдал дараалан тохиолдож, мэдрэмж, үзэл бодлоо хуваалцаж чадахгүй “хаданд хавчуулагдсан” үе эрх биш тохиолддог байлгүй дээ гэж тайвширна. Харин өөр нэг өдөр хэн ч намайг тоохгүй, хамт байхыг хүсэхгүй, сонсохгүй байгаа мэт бодогдоно.

Ийм олон зүйл бодоод байвал хөгширнө. Харин хөгшрөх юм бол үхнэ. Үхсэн хойно ядаж хэн нэгэн ямар нэг зүйлээр минь дурсаж явбал сайхан. Гэтэл бид дурсагдахаар зүйлсээ хангалттай бүтээж чадаагүй. Тэгэхээр залуус аа, өөрийгөө миалалгүй, чадавхжуулж, зоригжуулж, аз жаргалтай болгодог бүхнээ хийж, туршиж үзээрэй. Эморох шалтгаан олон байлаа ч, уянгын дуу байнга сонсох нь уйтгартай…

Арьс цайруулах “хоолны дэглэм”

$
0
0

Хоолны дэглэм гэсэн байгаа нь хоолоо сой гэсэн үг биш шүү. Харин өдөр тутамдаа эрүүл хүнс, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж заншихыг хэлж байгаа юм. Боловсруулсан болон химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд нь биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж арьсны эд эсийн үхжилтийг түргэсгэснээр нөсөө толбо үүсч эхэлдэг. Тийм учраас өдөр тутамд ходоод болон арьсаа “хооллох” хоолоо эрүүл, тэнцвэртэй байлгахын тулд юу юу хэрэглэх хэрэгтэйг эндээс уншаарай.

Доорх бүтээгдэхүүнүүдээс өөрт тохирохыг нь сонгоод, байнга хэрэглэж заншвал дотор, гадна аль аль талаасаа арьсыг чинь цайруулах үйлчилгээ үзүүлж, нөсөө толбоноос айх хэрэггүй болно. Эдгээр нь нийлээд цайруулах “хоолны дэглэм” болж байгаа юм шүү.

1. Нимбэгтэй ус болон C амин дэмийн найрлага өндөртэй бүтээгдэхүүнүүд
Нимбэгний эрүүл мэнд, гоо сайханд үзүүлэх ашиг шимийг нь тоочоод баршгүй. Арьсыг эрүүлжүүлж, цайруулахаас гадна хөгшрөлтийг удаашруулж, хар батганы эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн киви, гүзээлзгэнэ, тоор, улаан лооль болон цитрус зэрэг С амин дэмээр баялаг жимснүүдийг хүнсэндээ сайтар хэрэглээрэй.

2. Ногоон цай
Өдөрт 8 аяга ногоон цай ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, антиоксидантаар хангагддаг. Тийм болохоор өдөр тутмын ундны хэрэглээндээ ногоон цай сонгохыг зөвлөе.

3. Хар шоколад
Өдөрт 1 – 3 нүд хар шоколад идэх нь арьсны өөрийнх нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах сэдлийг өдөөж өгдөг. Нөсөө толбоны бас нэг шалтгаан нь нарны хор юм шүү дээ.

4. Улаан болон шар өнгийн жимснүүд
Лууван, манго, хулуу гэх мэт улаан, шар өнгийн жимснүүд нь антиоксидантаар баялаг учир арьсыг нөхөн сэргээж өөрийгөө хамгаалах механизмыг нь өндөрсгөдөг ач тустай.

5. Шош
Шош бол хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн байгалийн “хоол” юм. Түүнд агуулагддаг фитоэстроген нь арьсны хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба антиоксидантууд нь арьсыг гуужуулж, шинэчилдэг.

6. Жүрж
Жүрж нь С амин дэмээр баялаг байдгаас гадна найрлагандаа коллаген их хэмжээгээр агуулдаг болохоор арьсны эсийн нөхөн төлжилтийг сайжруулснаар үхэжсэн эсүүд гуужиж шинэчлэгддэг.

7. Папай жимс
Идэнгүүт л хүчтэй болчихдог хүүхэлдэйн киног санаж байгаа биз дээ? Хэдий хүүхэлдэйн кино ч гэсэн зүгээр нэг папай жимсийг оруулчихаагүй юм шүү. Антиоксидантаар баялаг энэ жимсэнд агуулагддаг “папайн” хэмээх онцгой энзим нь арьсны үхэжсэн эсийг устгаж гуужуулдаг ид шидтэй.

8. Улаан лооль
Улаан лоолийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэвэл цус төлжүүлэхээс гадна арьсны үрэвсэлт батга, тослогжилт болон наранд түлэгдсэн арьсны нөхөн сэргэлтийг түргэсгэдэг.

9. Төрөл бүрийн самар
Самранд агуулагддаг селен, цинкийн найрлага нь үрэвсэлт батгыг эмчилж, цусыг цэвэршүүлдэг.

10. Улаан манжин
Цусыг цэвэршүүлж, чөлөөт радикалуудтай тэмцэхээс гадна найрлаган дахь А, В, С амин дэмүүд, магни, төмөр, фосфор зэрэг нь арьсыг эрүүлжүүлдэг.

11. Сүү
Гэрийн нөхцөлд арьсыг цайруулах маш сайн үр дүнтэй бүтээгдэхүүн бол сүү. Арьсыг чинь чийгшүүлэхээс гадна сүүний хүчил үхэжсэн арьсыг гуужуулдаг үр дүнтэй.
Эдгээр бол ходоодонд чинь зориулсан цайруулах дэглэм. Дээрх 12 бүтээгдэхүүнийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэвэл дотроосоо бие чинь эрүүлжиж, арьсны чинь өөрийнх нь гуужих үйл явцыг дэмжиж, нарны хэт ягаан туяанаас хамгаалж өгөх үйлчилгээг үзүүлнэ. Арьсаа эрүүл байлгахын тулд бие чинь өөрөө тэр чигтээ эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Үгүй бол ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүнгээ сайн өгөхгүй. Мөн мэдээж нэг хоёр удаа хэрэглээд л шууд үр дүн нь харагдана гэж байхгүй учир хэвшил болгохыг л зөвлөөд байгаа юм шүү.

12. Ходоодныхоо хоолны дэглэмийг шинэчилж, биеэ өөрийг нь арьсаа эрүүл цэвэр байлгаж, цайруулах хэмнэлд нь оруулсан бол одоо арьсанд чинь зориулсан цайруулах “хоолны дэглэм” – ийг танилцуулъя.
Овъёос, улаан лоолийн маск
Овъёос бол маш сайн гуужуулагч, харин улаан лооль чийгшүүлэлтийн хатан хаан. Энэ хоёр бүтээгдэхүүнийг ижил хэмжээтэй аваад, нийлүүлж хутгаад, нүүрэндээ түрхэж 15 минут байлгаад угаагаарай. Арьсыг чинь хангалттай цайруулж, гуужуулах болно.

13. Бүйлсний тос, зөгийн балтай маск
Наранд түлэгдэж борлосон арьсыг цайруулж, чийгшүүлэхэд энэ аргыг хэрэглэнэ. Нэг нэг халбага зөгийн бал, нимбэгний шүүс, бүйлсний тос гурвыг холиод дээр нь бага зэрэг сүү нэмж маскаа зуурна. Энэ маскаа нүүрэндээ түрхэж, бүрэн хаттал буюу ойролцоогоор 15 минут байлгаад угааж аваарай.

14. Төмс
Төмсний ид шидийг мэдэх үү? 7 хоногт 2 – 3 удаа төмсийг түүхийгээр нь нимгэн зүсээд арьсан дээрээ тавьж зөөлөн иллэг хийх нь арьсан дээрх хар, улаан толбонуудыг арилгаж гэрэлтүүлдэг ач тустай.

Цагаасаа эрт хөгширч буйгаа хэрхэн яаж мэдэх вэ?

$
0
0

142420.765061.9568

Олонх эмэгтэйчүүд 40 гараад ирэхээрээ хөгшрөлттэй өөрийн эрхгүй дайн зарлаж эхэлдэг. Гэвч бүсгүйчүүдийн оролдлого тэр бүр амжилттай болох нь цөөн. Гоо сайхны салбарт шинэ хувьсгал болсон бүтээгдэхүүнүүд гарч ирсээр байгаа боловч тэдгээр нь хөгшрөлтийн явцыг удаашруулах ч зогсоож чаддаггүй. Тэгвэл цагаасаа эрт хөгширч байгааг илтгэх ямар шинж тэмдэг байдаг вэ?

Нимгэн арьс

Гарын арьс нимгэрээд, хуурайшаад, дээрээс нь судаснууд нь товойн харагдаж эхэлсэн бол эрт хөгширч байгаагийн шинж.

Илүүдэл жин

Илүүдэл өөх биед жигд тархсан бол сандрах асуудал биш. Харин гэдэс, бэлхүүс хавьд өөх ихээр хуримтлагдсан бол таны бие махбод муу ажиллаж байна гэсэн үг юм.

Хөхрөлт, шалбаралт

Та 45 нас ч хүрээгүй байхад арьсан дээр багахан хэмжээний цохилтоос үүссэн хөхрөлт арилахгүй удаж байвал санаа зовох асуудал мөн. Дээр нь шалбарсан хэсэг эдгэхгүй удаад байвал бие махбод цагаасаа эрт хөгширч байгаагийн шинж гэж эмч нар үздэг.

woman.rambler.ru

Ямар үед ямар цэцэг бэлэглэх вэ?

$
0
0

valentines-day-couple-datingЯмар ч үед, ямар ч хүнд бэлэглэх хамгийн тохиромжтой бэлэг бол цэцэг юм. Мэдээж тухайн хүн ургамлын харшилгүй бол шүү дээ. Ямар тохиолдолд, хэнд, ямар цэцэг бэлэглэх нь уламжлал, ёс зүйн мэдлэгтэй байхыг танаас шаардана.

Цэцгийн хэлийг анх эрх чөлөөгүй боогдмол амьдралтай байсан дорно дахины эмэгтэйчүүд зохиожээ. Тэд хайр дурлал, баяр жаргал, уйтгар гуниг зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө цэцгээр илэрхийлдэг байв. Энэ нь эхэндээ тун энгийн байсан бол цаашид улам боловсронгуй болсоор цэцгээр харилцах хэмжээнд хүрчээ.

Цэцэгсийн илэрхийлэх утга, бэлгэдэл:

  • Хэлгий цэцэг – Уулзахыг хүсч байна. /Цэцгийн тоогоор уулзах өдрийг заана./
  • Хонхон цэцэг – Мөн уулзалтыг бэлгэдэх бөгөөд цэцгийн тоо нь болзооны цагийг хэлдэг.
  • Шар алтан зул – Баяр баясгалан, аз жаргалыг бэлгэднэ. /Ихэвчлэн хүүхдэд бэлэглэдэг/
  • Хонгор зул – Итгэл найдвар
  • Хадаасан цэцэг – Сонголт
  • Дурсгал цэцэг буюу хонин зангуу – Андгай тангараг, амлалт
  • Балжингарав – Зөвшилцөл, харилцан ойлголцол
  • Сараана – Цэвэр ариун байдал
  • Сарнай – Хайр сэтгэл, дурлал
  • Хонхлой буюу май цэцэг – Шинэчлэл, сэргэлт
  • Алтанзул – Үнэн голоосоо итгэн бишрэх
  • Нарангарав – Уучлал эрж байгааг тус тус илэрхийлдэг.

1. ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БУЙ ХҮНД

Эмнэлэгт хэвтэж буй хүнд цэцэг өгөхдөө тухайн хүний ивээл цэцгийг сонгох нь зүйтэй. Төрсөн сар өдөр, од гарагсийн ивээлээр зохицож сайн нөлөө үзүүлдэг цэцгийг ивээл цэцэг гэдэг байна. Эргэж буй хүнийхээ дуртай цэцгийг өгч болох нь мэдээж ч дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

  • Зөвхөн эдгэрч, биеийн байдал сайжирсан үед л цэцэг бэлэглэх
  • Цагаан өнгөтэй цэцэг бэлэглэхгүй байх
  • Хэт тод өнгөтэй, хурц үнэртэй цэцэг сонгохгүй байх
  • Арчлах, санаа тавих нөхцөл боломж муу учир их том баглаа байх нь зохимжгүй. Лонх, шилэнд багтахуйц жижиг баглаа цэцэг авч очих
  • Японд савтай (үндэстэй) цэцэг өгөхгүй байх
  • Мөн өөрийн биеэр эргэх боломжгүй үед нэрийн хуудас, эсвэл товч зурвас болон эрүүл энхийг хүссэн ил захидлын хамт цэцэг илгээж болно.

2. ГЭР БҮЛИЙН БАЯРТ

Шинэ хүн мэндлэх, гэр бүлийн баяр, төрсөн өдрийн баяр зэрэгт уригдвал гэрийн эзэгтэйд цэцэг барьж очих хэрэгтэй. Ивээл цэцэг болон сарнай, сараана, хонгорзул, голт бор, хонхлой, нил цэцэг зэргийг бэлэглэнэ. Тухайлбал нялх биетэй эхэд охин төрүүлсэн бол ягаан сарнай, хүү төрүүлсэн бол бусад цэцгийг, хүүхдэд нь голдуу алтан зул бэлэглэдэг.

3. ШАГНАЛ ХҮРТСЭН ХҮНД

Нэрт жүжигчин, тамирчинд шүтэн бишрэгчдээс нь барих, уран бүтээлийн үдэшлэг болон хөдөлмөрийн алдраа тэмдэглэж буй хүнд башир буюу лиш цэцэг хамгийн нүдээ олсон бэлэг болно.

4. ЭРЭГТЭЙ ХҮНД

Эрэгтэй хүнд ихэвчлэн цэнхэр хөх өнгийн цэцэг барьдаг ба эр хүн эр хүндээ нил өнгийн цэцэг бэлэглэдэггүй.

5. ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭХ

Эмгэнэл илэрхийлсэн баглаа цэцгийг оршуулах ёс өнгөрсөн хойно гэр рүү нь илгээдэг. Ингэхдээ эмгэнэл илэрхийлсэн товч захидал баглаан дотор нь хийнэ. Улс орон бүр өөр ёс журам баримталдаг гэдгийг мартаж болохгүй. Жишээлбэл хонин зангуу буюу дурсгал цэцгийг Орос, Украйн, Беларусь улсын ард түмэн нас барсан хүний гэгээн дурсгалд зориулдаг бол Англичууд хайр дурлалаа илэрхийлэхдээ ашигладаг.

Дэлхийн ихэнх улс гүрэнд цагаан өнгийн цэцгээр уй гашуйг илэрхийлдэг ёс байхад Америк улсад цэвэр ариун байдал, нэг нэгэндээ үнэнч явсны бэлэг тэмдэг болгон хуримын ойгоор бэлэглэдэг байна.

Япон улсад нил ягаан өнгийн цэцэг эмгэнэл, гашуудлын бэлэг тэмдэг болдог бол Европын орнуудад найрамдал, нөхөрлөл, элбэг тансаг байдал, эрхэм чанарын бэлгэ тэмдэг болдог. Мөн Христийн ёсонд гашуудлын үед тэгш, баяр ёслолд сондгой тоотой цэцэг бэлэглэдэг байтал ямар ч үед цэцгийн тоо харгалздаггүй улс орон ч бий. Харин булшин дээр баглаа цэцэг тавьж буй хүн талийгаачид илэрхийлэх утга санаанаас шалтгаалан янз бүрийн цэцэг сонгож болно.

6. БУСАД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Цэцгийг хүлээн авч буй хүн ваартай цэцгэнд дуртай тохиолдолд л ваартай цэцэг бэлэглээрэй.
  • Албан газар, байгууллага, компанийн ойд л нэрэмжит баярт ваартай цэцэг бэлэглэх ба цэцгээ зочин өөрөө авч очилгүй заавал урьдчилан хүргүүлнэ. Ийм тохиолдолд бэлэглэгч хүн болон байгууллагын нэр, мэндчилгээ зэргийг бичсэн туузаар цэцгээ чимэх нь маш зохимжтой байдаг.
  • Сагстай цэцгийг залуу эмэгтэйд бэлэглэдэггүй.

Цонхны гадна орхигдсон бодлого ба хүүхдийн хавдар

$
0
0

7252076350196806999_900_x_590

  • Манай улсын хэмжээнд жилд хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн 100 орчим тохиолдол бүртгэгддэг байна
  • Хэдийгээр хүүхдүүдийн хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг ч химийн эмчилгээний бодисууд, йонжуулагч цацраг зэргээс болж өвчлөх магадлалтай аж
  • Цусны хавдартай нэг хүүхдэд төрөөс сард халамжийн мөнгө гэж 240 мянга төгрөг өгдөг ч энэ нь юунд ч хүрэлцдэггүй 
  • 2030 он гэхэд хавдартай хүүхдүүдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш болгож, эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ

Уг нь хүүхдийн хавдрыг эрт оношлуулж чадвал бүрэн эдгэрдэг сайн талтай аж. Гэхдээ хүүхдийн хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг учраас урьдчилан сэргийлэх боломж хязгаарлагдмал гэдгийг эмч нар хэлж байна. “Ээж ээ, би удахгүй эдгэрээд эмнэлгээс гарна, тийм ээ” хэмээн жижигхэн гараараа халзан толгойгоо илж буй хүү бол хавдартай тэмцэгч Э. Тэрбээр цусны хорт хавдрын улмаас байсхийгээд л эмнэлэгт хэвтдэг болоод уджээ. Э хамраасаа цус гоожихоос хамгийн их айдаг. Эмчилгээ хийлгэсний дараа хэсэгтээ өвчнөө мартах нь бий. Түүнийг айлгадаг цус хэсэгтээ үзэгдэхгүй болохоор сэтгэл санаа ч тайван байдаг гэж асран халамжлагч нь нэгэнтээ хэлж байсан. Түүн шиг цөөнгүй хүүхэд энэ өвчинтэй нүүр тулж буй. Жирийн нэг хатгаа өвчнийг бодвол хавдар удаан хугацааны эмчилгээ шаарддаг өвчин. Бас сэтгэл санааны байдал, тэсвэр тэвчээр, өрх гэрийн эдийн засгийн боломж гээд хавдрыг давж гарахад олон хүчин зүйл нөлөөлнө. Хүүхэд багаар бодоход гурван сар эмнэлэгт хэвтэх тохиолдол гарна. Энэ хугацаанд ээж ажлаа орхихоос өөр аргагүйд хүрдэг. Заримдаа найман сар ажил хийж чадахгүй байх тохиолдол ч гарах нь бий. Гэтэл өвчтэй зовлонтой үед ганц хүний цалингаар амьдарна гэдэг амаргүй. Хүүхэд л эдгэрч байвал болоо доо гэсэн ууч сэтгэлээр ханддаг ч заримдаа өөрийн эрхгүй бухимдах үе гардаг тухай нэгэн ээж ярьж суусансан. Удаан хугацаанд эмчилгээ хийлгээд эмнэлгийн хараат амьдардаг болсноор гэр бүл салах үзэгдэл ч гардаг байна. Зарим эрчүүд шантрахдаа хүүхдээ ээжид нь даатган хаяад явах ч тохиолдол гардаг тухай эмч нар хэлж байв. Хавдар хэмээх аюулт өвчин зарим хэсгийг нь ийн сөхрүүлж буй. Манай улсын хэмжээнд жилд хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн 100 орчим тохиолдол бүртгэгддэг байна. Статистик сөхвөл улсын хэмжээнд 2014 онд 556 хүүхэд хавдартай байсан бол 2018 онд 702 болж нэмэгджээ. Хүүхдийн хавдрын тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа учраас одооноос анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг эмч нар онцлов. Уг нь хүүхдийн хавдрыг эрт оношлуулж чадвал бүрэн эдгэрдэг сайн талтай. Гэхдээ хүүхдийн хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг учраас урьдчилан сэргийлэх боломж хязгаарлагдмал гэдгийг эмч нар хэлж байна. Монгол хүүхдүүдийн дунд мэдрэлийн эс, тархи, нүд, булчирхай, зөөлөн эд, ясны хавдар цөөнгүй тохиолдож буйг эмч нар хэллээ. Хэдийгээр хүүхдийн хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг ч химийн эмчилгээний бодис, ионжуулагч цацраг зэргээс болж өвчлөх магадлалтай аж. Тиймээс пестицид зэрэг химийн бодистой харьдаг хүмүүс жирэмсэн үедээ ургийн байдлаа сайн хянуулах шаардлагатай юм байна. Нүдний хавдар цэвэр удамшдаг гэдгийг мэргэжлийн эмч хэллээ. Ээж, аавынх нь хэн нэг нь нүдний хавдраар өвчилж байсан бол хүүхдэд удамшдаг аж. Энэ бол хүүхдүүдэд тохиолддог хавдрын хамгийн хүнд хэлбэр. Монголд эмчлэх боломжтой гэж үздэг дийлэнх хүмүүс хүүхдийн нүдний хавдрыг гадагшаа явж эмчлүүлэх сонирхолтой байдаг байна. Энэ нь манай эмчилгээний арга барил хүмүүст гологддог учраас хөгжингүй орны эмч нараар эмчлүүлэх хүсэлтэй байдгийг эх сурвалж өгүүлсэн. Насанд хүрсэн хүмүүст зориулсан төсөл хөтөлбөр цөөнгүй байдаг бол хавдартай хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр, бодлогын баримт бичиг харамсалтай нь байдаггүй гэж төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд хэлж байв. Олон улсад хүүхдийн хавдартай тэмцэх бодлого чиглэл нь маш тодорхой байдаг байна. Тиймээс хүүхдийн хавдартай тэмцэх бодлого үгүйлэгдэж буйг Хавдартай тэмцэх зөвлөлийнхөн хэллээ. Манай улсын хэмжээнд хавдрын өвчлөл элбэгшиж байна. Тиймээс хавдартай тэмцэхэд хүн бүрийн үүрэг оролцоо чухал байгаа юм. Бараг л хүн бүрийн гэр бүл, хамаатан садны нэг нь хавдар хэмээх аюулт өвчнөөр шаналж байна. Тухайн өрхийг хамгийн их хохироодог, эдийн засгийн ядууралд өртүүлдэг, сэтгэл зүйн уналт, стресст оруулдаг өвчин бол хорт хавдар. Хорт хавдрын эмчилгээнд дэлхий нийтээрээ жил бүр 1.16 их наяд ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоолол гаргажээ. Манай улсын дундаж амьдралтай айлын хувьд хүүхэд нь хавдраар өвчиллөө гэхэд дор хаяж сард хоёр сая гаруй төгрөг зарцуулдаг юм байна. Цаашлаад гаднын оронд очиж эмчлүүлсэн тохиолдолд багаар бодоход 100 орчим сая төгрөг шаардагддаг аж. Цусны хавдартай нэг хүүхдэд төрөөс сард халамжийн мөнгө гэж 240 мянган төгрөг өгдөг ч энэ нь юунд ч хүрэлцдэггүй байна. Иймээс хүүхдийн хавдрын эмчилгээ, нийгмийн асуудлыг төрийн бодлогод тусгаж өгөх ёстой гэсэн байр суурийг эмч нар илэрхийлсэн юм.

Хавдартай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлдэг ч хүүхдийн өвчлөлийг тусгаагүй байдаг

Хүүхэд багаар бодоход гурван сар эмнэлэгт хэвтэх тохиолдол гарна. Энэ хугацаанд ээж ажлаа орхихоос өөр аргагүйд хүрдэг. Заримдаа найман сар ажил хийж чадахгүй байх тохиолдол ч гарах нь бий. Гэтэл өвчтэй зовлонтой үед ганц хүний цалингаар амьдарна гэдэг амаргүй. Хүүхэд л эдгэрч байвал болоо доо гэсэн ууч сэтгэлээр ханддаг ч заримдаа өөрийн эрхгүй бухимдах үе гардаг тухай нэгэн ээж ярьж суусансан. Удаан хугацаанд эмчилгээ хийлгээд эмнэлгийн хараат амьдардаг болсноор гэр бүл салах үзэгдэл ч гардаг байна.

“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай хүүхдийн хавдрын асуудлаар ярилцлаа.

-Хүүхдийн хавдрын эмчилгээ хэр үр дүнтэй байдаг вэ. Эм тарианы хүрэлцээ хангамж ямар байдаг бол?

-Насанд хүрсэн хүнийг бодвол хүүхдийн хавдрын эмчилгээ үр дүн сайтай байдаг. Эрт илрүүлээд эмчилж чадвал сайн эдгэрдэг. Томчууд бол хавдраас сэргийлэх боломжтой. Харин хүүхдийн хавдрын шалтгаан тодорхой биш учраас урьдчилан сэргийлэхэд түвэгтэй байдаг. Хүүхдийг эхийн хэвлийд байхад гаднын ямар нэгэн зүйл нөлөөлснөөс хавдраар өвчилдөг гэж үздэг. Сүүлийн үед их тохиолдож буй нүдний хавдар удамшиж байна. Хавдрын генүүд идэвхжвэл хүүхэд хавдраар өвчлөх эрсдэлтэй.

-Олон улсад хүүхдийн хавдартай тэмцэхэд ямар арга хэмжээ авдаг вэ. Эмчилгээ, оношилгоонд хэр дэвшил гарч байна?

-Дэлхийн түвшинд 2018 оноос л хүүхдийн хавдрын талаар идэвхтэй ярьж байна. Хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмж хөгжиж буй болон хөгжсөн оронд маш ялгаатай байна гэж ДЭМБ үзсэн. Тус байгууллагаас Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш болгож, эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ядуу буурай оронд хүүхдийн хавдрын тохиолдлын 20 хувийг эмчилж байхад хөгжсөн оронд 80-90 хувийг нь эмчилж байна. Манай орны хувьд хүүхдийн хавдрын өвчлөлийн бүртгэлийг сайжруулах хэрэгтэй байгаа. Олон улсын стандартын дагуу бүртгэл мэдээллээ бэлтгэж, нэгтгэж байж манай мэдээлэл үнэн зөв болно. Олон улсын мэдээллээс харахаар Монголынх Африкийн орнуудтай ижил түвшинд байгаад байдаг. Гэтэл харьцуулаад үзэхээр хамаагүй сайн байгаа шүү дээ. Бид өнөөдрөөс хүүхдийн хавдрын асуудалд анхаарлаа хандуулахгүй бол оройтно.

-Хорт хавдар эдийн засагт маш хохирол учруулдаг өвчин. Олон өрх үүнээс болж ядууралд өртөж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид хорт хавдраас болж нэг ч гэр бүл ядууралд өртөх ёсгүй гэж үздэг. Өмнө нь өвчлөл байсан ч гэсэн сошиалаар хандив гуйдаг үзэгдэл байгаагүй. Гэтэл сүүлийн үед хорт хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулсан хандивын аян өрнөх боллоо. Энэ нь Монголд зарим төрлийн хавдрыг эмчилж чадахгүй байгаатай бас холбоотой байх. Тиймээс төр засаг гэж байдаг юм бол нэг ч гэсэн гэр бүлийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах ёстой. Ингэхийн тулд тодорхой бодлого байх шаардлагатай. Хавдартай тэмцэх хөтөлбөр хэрэгждэг ч хүүхдийн өвчлөлийн тухай дурдагдаагүй байдаг. Эрүүл мэндийн салбарын бодлого нь халдварт бус өвчин рүү чиглэдэг. Харин хүүхдийн хавдрын эмчилгээ, оношилгооны асуудалд анхаарал хандуулдаггүй. Хүүхдийн хавдрын эмчилгээ маш урт хугацаа шаарддаг. Үүнийг дагаад гэр бүлийн амьдрал хэцүүдэж байна. Нэг нь хөдөө мал маллах, ээж нь хотод удаан байж хүүхдээ эмчлүүлэх, мөн хүүхдийн хичээл сургууль орхигддог гээд цогцоор нь бодлогод тусгах асуудал гарч ирсээр байна.

Засгийн газрын мэдээ


Өвлийн улиралд нүүрээ хэрхэн aрчлaх вэ ?

$
0
0

huiten-631x375Өвлийн улирaлд нүүрний aрьс гудамжны хүйтэн aгаар, салхи, 0р0н сууцны хaлсан хуурaй агаараас болж гэмтдэг. Иймээс өвөл арьс хурдан гундаж өнгө зүсээ алддаг. Хамгийн сайн будаг шунх ч тус болдоггүй. Иймд бүсгүй танд дараах зөвлөгөөг хүргэж байнa .

– Нүүрээ өглөө бүр заавал буцалсан усаар угaaж бaй. Угаасны дараа нүүрээ aрчих гэж яaрсны хэрэггүй. Болж өгвөл алчуур хүргэлгүй хатаа. Ингэсний дараа т0с00 түрхэж бoлнo.

– Өрөөний температурт бүлээсгэсэн сүүгээр нүүрээ угаах сайн. Цэвэр сүүгээр болон буцалсан устай хольж болно. /Харьцаа нь 50:50/ Нүүрэндээ аль болох гараа хүргэхгүйгээр угаавал сайн. Ингэхийн тулд зохих хэмжээний саванд сүүгээ хийгээд нүүрээ дүрж болно.

– Өглөөний нүүр будалтын өмнө таны арьс тослог ч гэсэн ганц чийгшүүлэгч тос түрхэх нь хангалтгүй юм. Тослог чийгшүүлэгтэй болон тослог тос түрхээрэй. Болж өгвөл чийгшүүлэгч тосныхоо дээрээс тосоо түрхээрэй.

– Хуурай пудрээс зайлсхий. Өвөл арьсыг хамгаалахдаа спирт агуулаагүй нүүр цэвэрлэгчийг сонгоорой.

– Долоо хоног бүр иллэг хийж бай. Өвөл арьсны гадна талын эсүүд маш амархан үхэж залуу эсүүдээ хааж тэднийг амьсгалгүй болгодог. Иймд нүүрэндээ маск тавиарай.

– Зузаан цэвэр гар нүүрний алчуурыг халуун усанд дүрээд, хөнгөхөн базсаны дараа нүүрэндээ дээрээ таван минут тавина. Халуун байх тусмаа сайн гэхдээ халуунаа хэтрүүлж болохгүй. Чийглэг нүүрэн дээрээ зузаанаар шөнийн тос түрхэнэ.

Хэрэв та 25-аас дээш насных бол энэ тосон арчилгааг орой бүр хийгээрэй. Хэрэв та энэ бүх арчилгааг хийж чадахгүй байвал нэг зарчмыг байнга санаарай. Нүүрээ орой цэвэрлэхдээ яг унтахынхаа өмнө бус ядаж 30-60 минутын өмнө хийвэл илүү сайн. Мөн шөнө нүүрэндээ үлдэгдэл тосоо бүү үлдээгээрэй.

Маск болон шар тос оливийн тос

$
0
0

1574316050_7-10-1024x683Маскийн хувьд нэг шар, нэг халбага оливийн тосоос бэлтгэсэн холимог нь арьсыг зөөлрүүлэхэд тусална. Массажны хөдөлгөөнөөр бие рүүгээ түрхээд арван минут байлгаад угаа. Газрын тос нь арьсыг сайн чийгшүүлж, шар нь шаардлагатай витаминаар тэжээнэ. Маскийн дараа арьс чийгшсэн, толигор харагдаж байна. Арьсны гэрэлтүүлэг, үзэсгэлэнтэй өнгө өгөхийн тулд чийгшүүлэгч дээр хэдэн дусал суурь эсвэл тодруулагч нэмж өгч болно. Энэ нь таны арьсыг бага зэрэг зөөлрүүлж, гэрэлтүүлэх болно.

Хуримнаасаа чи юуг хүлээх хэрэггүй вэ?

$
0
0

de23cdf15b358380263cc172a070255d

Заавал үлгэрийн мэт тансаг биш ч төсөөлж байсан шигээ сайхан хуримыг хүсэхгүй бүсгүй хүн үгүй. Гэхдээ бүгдээрээ бодит байдлыг анзаарч хараагүйгээс амьдралынхаа хамгийн чухал өдрийг таагүйгээр дурсах тохиолдол олон байдаг. Тэгвэл бодит байдал дээр юу юу болж болох вэ?

Бусдынхаас өөр, онцгой сайхан хурим
Хурим хэмээх тэмдэглэлт том өдөр тийм ч бага зардлаар бүтэхгүй болохоор бүх зүйлийг дээд зэрэглэлийнх байлгана гэдэг тийм ч амаргүй. Хуримын ордны, ресторан, бал сарын захилаг, өмсөх хувцас, нүүр будалт, үс засалт, машин унаа гээд л олон зүйл бий шүү дээ. Тэр тусмаа зарим нутгийн заншлаар хүүгийн тал хуримын бүх бэлтгэлийг базаадаг учраас чиний санаа бодол төдийлөн их оролцож чадахгүй ч байж магадгүй.

Гэнэтийн бэлэг
Интернэтээс хуримынхаа өдөр эхнэртээ гэнэтийн бэлэг барьж буй эрчүүдийн бичлэгийг олон удаа үзэж байсан байх. Тэглээ гээд түүнийгээ ч гэсэн адилхан зүйл хийх байх гэж хүлээх хэрэггүй. Жаахан л сэжиглэж болохоор зүйл ажиглагдвал “Юу бэлдээд байгаа юм бол?” гэж бодон хүлээлт үүсгэх хэрэггүй. Магадгүй чи тийм зүйл хийхээргүй романтик биш залуутай гэрлэх гэж байгаагаа мартчихаад, амтат бодолдоо автаад байгаа юм биш биз? Эсвэл цаг зав нь амжаагүй ч байж болох юм. Бие биенийхээ хийхгүй зүйлийг хийсвэрээр хүсэн мөрөөдөх нь хосуудын харилцаанд ч муу.

Зочдын бэлдсэн зөндөө олон гоё бэлэг
Зочид чиний хүссэн бэлгийг таах боломжгүй учраас чиний хувьд сайханд тооцогдох бэлгийг өгөхгүй ч байж магадгүй. Дээрээс нь тэд өөрсдийнхөө боломжинд тааруулж байгаа шүү дээ. Гэхдээ үүнээс сэргийлэх аргыг эртнээс бэлдэж юу хэрэгтэйгээ хэлээд бэлэгний зохицуулалтыг аав ээжүүддээ шуудхан даатгачихаж ч болно.

Минийх түүнийхээс илүү болох ёстой
“Bride wars” киног санаж байгаа биз дээ? Хоёр найз бүсгүй хуримын “дайн” гардаг. Заавал найз байх албагүй л дээ. Чиний зочноор очиж байсан хурим гайхалтай сайхан болсон байсан ч байж болно. Гэхдээ түүнтэй заавал харьцуулаад байх шаардлагагүй шүү дээ. Хурим гэдгээрээ л ижил болохоос ирэх зочид, зохион байгуулалт, үйл явцууд нь огт өөр. Тийм болохоор хэн нэгэнтэй өрсөлдөлгүй, өөрийнхөө хувьд л хамгийн сайхан нь байлга.

Гайхалтай анхны шөнө
Мэдээж гэрлэхээс өмнө та хоёр энгэр зөрүүлж үзсэн байх учраас энэ бол “анхны шөнө” биш. Харин хуримын дараах гайхалтай романтик шөнө гэж нэрлэж болох юм. Гэвч яг үнэндээ хуримын өдөр хосууд маш их ядардаг бас хатуу дарсаар шахуулсан байдаг учраас тэр шөнийг кинон дээр гардаг шиг төсөөлөх дэмий.

Хамгийн гоё даашинз
Үгүй дээ, хонгор минь! Хүн бүрийн дурладаг, сайхан гэж боддог зүйл өөр. Нэг хэсэг нь загасан хормойтой даашинз гоё гэж боддог бол нөгөө хэсэг “Сиси” даашинзыг таалдаг эсвэл бүр урд талын хормойгоо богино байлгаж сайхан хөлөө гайхуулахыг хүсдэг ч юм билүү? Тийм болохоор заавал бүгдийн таашаалд нийцүүлж, нэг ч хүн миний даашинзыг “яахав дээ л” гэж хэлэх ёсгүй хэмээн зүтгэх хэрэггүй. Эцсийн эцэст чамд өөрт чинь л таалагдаж байвал, өөртөө итгэх итгэл чинь цог заль нэмээд л өгчихнө.

Бүх зургуудыг минь авсан байгаа
Тэр өдрийн бүх үйл явдлыг хальсанд буулгаж, чиний хамгийн сайхан гардаг өнцгийг чинь олж гайхамшигтай зургууд авсан гэж хэтэрхий найдах хэрэггүй. Чиний биш зурагчины мэдрэмжээс л шалтгаалах болохоор хэтэрхий өөрийнхөөрөө өндөх хүлээлт үүсгэх хэрэггүй. Сайхан зургуудтай болъё гэж үнэхээр бодож байвал мэргэжлийн сайн зурагчин хөлслөөрэй.

Бүх зүйл төгс байна гэж байхгүй
“Миний хуримыг хүн бүр магтаасай, ойрын хэдэн жилд болоогүй тансаг ганган болсон гээсэй.” гэж бодож болно л доо. Гэхдээ л хэтэрхий өндөр шаардлага тавьж, хүлээлт үүсгэх хэрэггүй. Энэ хорвоо дээр төгс зүйл гэж бараг үгүй шүү дээ. Харин та хоёр л бие биедээ төгс тохирсон хосууд бол бүх зүйл болох нь тэр. Хуримын өглөө бүх зүйл чиний хүссэнээр болохгүй байсан ч үүрдийн хайр чинь дэргэд нь байгаа цагт сэтгэлээр унах хэрэггүй. Удаан хүлээсэн энэ чухал цаг мөч хүлээлт бага байх тусмаа илүү аз жаргалтай байж чадах ба хүлээлт их байх тусмаа сэтгэл гонсойх, урам хугарах нь их гэдгийг бодоорой. Гэрлэлтэнд чинь аз жаргал хүсье!

Хүүхдэд зориулсан, шим тэжээллэг 5 хоол

$
0
0

Хэдэн үг холбодог, мөлхдөг, юм түшээд алхдаг болчихсон бяцхан үрдээ бантан, хүүхдийн будаанаас өөр өгч болох хоолны жор хэд хэд бий шүү, ээжүүд ээ. Юу гээч? Нухаш. Хийхэд ч хялбархан.

1. Тоорын нухаш
Орц:
Тоор 6 ширхэг
Ус
Хийх арга:
Тоороо бүгдийг нь хальслаад жижиг хэсэг болгон хэрчинэ. Жигнүүрэндээ усыг нь тохируулж хийгээд тоороо зөөлөн гал дээр 15 минут жигнэнэ. Сэрээгээр хатгаж үзээд сайн зөөлөрсөн байвал тоороо гаргаарай. Дараа нь холигчинд хийж холиод нухаш бэлэн болно. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд хадгалвал 3-5 хоног хадгалах боломжтой. Хүүхэддээ өгөхдөө хөлдөөсөн тоорны нухашаа халаагаад өгөхөд л болно.

2. Луувангийн нухаш
Орц:
Лууван /хүссэн хэмжээгээр/
Ус
Хийх арга:
Энэ бол манай хүүгийн хамгийн дуртай нухаш. Би өөрөө лууванд дургүй ч эрүүл мэндэд сайн болохоор хүүдээ идүүлчих юмсан гэж бодож байлаа. Харин энэ нухшийг хийж өгснөөс хойш идэхгүй байх вий гэж санаа зовних шаардлагагүй болсон юм.
Хүссэн хэмжээгээрээ луувангаа хальслаад 20-25 минут жигнэнэ. Бэлэн болсон лууван дээрээ бага зэргийн ус /луувангийн шүүс ч байж болно/ нэмээд холигчоор хутгана. Хүүхэд томрох бүр өөр төрлийн ногоог нэмж хийж болдог. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд 3 сар хүртэлх хугацаанд хадгалж, хэрэглэж болно.

3. Чихэрлэг төмсний нухаш
Орц:
Чихэрлэг төмс – 100 грамм
Ус
Хийх арга:
Дөрвөлжин /нийслэл салатныхтай адилхан хэмжээтэй/ хэрчсэн чихэрлэг төмсөө усанд 15 минут орчим чанана. 100гр төмс чанахад 1 цайны аяга ус орно. Хэрвээ хэтэрхий шингэн байвал 20 минут орчим буцалгаж болно. Харин хэт өтгөн байвал хүссэн хэмжээгээрээ бага зэрэг ус нэмээрэй. Бэлэн болсон нушаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөэ хадгалаарай.

4. Алимны нухаш
Орц:
Алим – том бол 5-10 ширхэг, жижиг бол 10-15 ширхэг
Хийх арга:
Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэнэ. Дараа нь зурагт үзүүлсний дагуу зүсч, саванд хийгээд буцалгана. Ус алимыг дөнгөж бүрхэх төдий хэмжээтэй байх ёстой. Нухаш хийхэд тохиромжтой зөөлөн болтол буцалгасны дараа холигчид хийж хутгаад л бэлэн боллоо. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөрэй.

5. Вандуйны нухаш
Орц:
Вандуй 3 аяга /хөлдөөсөн, органик вандуй/
Ус 2 цайны халбага
Хийх арга:
Холигчинд вандуй, усаа хийгээд нухаш болтол нь хутгаж өгнө. Мөн л бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийгээд хэрэгтэй үедээ гаргаж халааж хэрэглээрэй. Хялбархан байгаа биз дээ? Бяцхан үр нь эрүүл байг ээ.

Хүсч байгаа албан тушаал дээрээ өөрөө яваад оч

$
0
0

16bb3d14778a2d618e74020f5e73fc6f

Өөрийнхөө чадварыг хийж байгаа ажлаасаа хамаагүй илүү гарахуйц гэж үнэлдэг, оноогдож байгаа үүрэг даалгавраа дотроо голж, үүнээс илүү чухал албан тушаал дээр томилогдох ёстой гэж боддог хүн бүр үүнийг уншаасай. Саяхан манай нэг найз, эгч хоёрын маань хооронд болсон яриаг би тэр чигт нь энд сийрүүлэн бичлээ.

Эгч бид хоёрыг кофе уугаад сууж байтал өнгөрсөн жил сургуулиа төгссөн найз маань ууртайхан орж ирээд цүнхээ сандал дээр бараг л чулуудаж орхив.

- Юу болоо вэ?

- Би ажлаасаа гарлаа, яршиг.

Өөрийнхөө чиглэлээр төгссөн хүн бүрийн орохыг хүсдэг компанид ажилд орсон мөртлөө ингэж хэлж байгааг нь гайхсан эгч бид хоёр нэгэн зэрэг “Яагаад?” гэж асуув.

- Яахав дээ, надад даалгаж байгаа ажлууд нь ерөөсөө таалагдахгүй байгаа юм. Уг нь би чинь менежментийн чиглэлээр төгссөн хүн ш дээ. Гэтэл надаар зүгээр л хүмүүс рүү утасдах, мэдээлэл хайлгах, санал гомдол шүүлгэх, бүртгэл мэтийн юм хийлгээд байх юм. Анх шал өөр төсөөлөлтэйгөөр орсон ш д, уг нь.

- Чи өөрөө ямар ажил хиймээр байгаагаа хэлсэн юм уу?

- Үгүй л дээ. Би яаж тэгж хэлэх вэ дээ. Тэр чинь удирдлагын хийх ёстой зүйл шүү дээ. Би л лав дарга байсан бол залуу ажилтнууддаа эрх мэдэл олгож үзэх байсан. Ахиж дэвших боломж өндөртэй гэж бодсон чинь худлаа юм шиг байна өө. Тэд нар намайг алдвал амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхлээ л гэсэн үг.

-Чи өөрөө яг юу хиймээр байгаа юм бэ дээ?

-Уг нь надад төсөл хариуцуулж, надаар төлөвлөгөө гаргуулж, баг удирдуулж, сарын зорилтуудыг бүрэн даалгаж өгвөл би маш сайн хийж чадна. Гэтэл миний чадварыг олж харахгүй юм. Дадлагын оюутан шиг санагдах боллоо.

- Тэд чамайг олж харах биш чи өөрөө “ологдож харагдах” ёстой шүү дээ гэж эгч маань бүрэн итгэлтэй өнгөөр хэлэв.

- Яаж?

- Юу гээч? Би ч бас анх бодлого, төлөвлөлтийн хэлтэст орох зорилготойгоор одооны компанидаа application бөглөж байсан юм. Гэтэл тухайн үед орон тоо байгаагүй учир эхлээд ресепшиний ажил л ноогдсон. Гэхдээ би голоогүй ээ. Миний төсөөллөөс огт өөр ажил байсан ч би оноогдсон ажлаа давуулан биелүүлж, гадаад харилцагчдыг угтаж авах, үдэж гаргахдаа компанийнхаа талаар яриа өрнүүлдэг байсан. Бас цаг бүртгэл хийдэг байсан болохоор ажилтнуудыг цагт нь ирүүлэхийн тулд долоо хоног бүр өөрийнхөө урдах тавцан дээр урам зориг оруулах үг бичиж гаргадаг байлаа. Энэ мэт өөр ямар ч ресепшний хийдэггүй, үүрэгт нь тусгагдаагүй зүйлсийг санаачлагаараа хийдэг байсан юм. Гэтэл нэг өдөр надаар 3 хуудас судалгааны материал орчуулуулдаг юм байна. Нэг хоногийн дотор орчуулаад дуусчихсан чинь төслийн хэрэгжилт хариуцсан багт албан бичгийн маш сайн англи хэлтэй хүн хэрэгтэй байгаа гээд намайг тийшээ “татчихсан”. Тэгээд л 2 сарын дотор шууд хэд хэдэн шатыг алгасаад дэвшчихсэн юм даа. Тэнд байх хугацаандаа би шинэ санаа олох, судалгаа хийхдээ гаргууд гэдгээ харуулж жилийн дараа анхны хүссэн хэлтэстээ орсон доо.

-Тэгэхээр би яг яах хэрэгтэй гэсэн үг үү?

-Чамд зориулж, яг тохирсон ажлыг чинь олж оноохын тулд дарга, захирал нар байдаг юм биш. Тэд зөвхөн ажиллах хүсэлтэй хүмүүст боломж олгохоор л байдаг юм. Олсны үзүүрийг л санал болгодог гэсэн үг. Харин үлдсэнийг нь тэр хүн өөрөө хийх ёстой л гэж би боддог. Үзүүрээс нь барьсан бол өөрөө татаж чангаагаад ч болов цаашаа ахих хэрэгтэй. Өөрт олгогдсон боломжийг тултал нь өөрийн болгож, ажиллаж, түүнийхээ эзэн нь болоогүй хүн л “Надад өөр юм даалгасан бол би шилдэг нь байх байсан юм” гэдэг хохирогчийн бодолтой байдаг юм даа.

- Би нэг л сайн ойлгохгүй байна. Тэгээд би таалагдахгүй ажлаа хийгээд л, ирээдүйд намайг олж харна гэж найдах ёстой гэсэн үг үү? Миний хүсэл мөрөөдөл яах юм болж байна?

-Ажил ч бас чиний мөрөөдөл, ашиг сонирхлын тулд бий болоогүй. Байгууллагын зорилгын төлөө л бий болдог зүйл. Харин чи л өөрөө байгууллагын зорилготой өөрийнхийгөө уялдуулж, тэр том зорилгод өөрийн зүгээс ямар хувь нэмэр оруулж чадахаа биеэр үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл чи яваандаа байгууллагын зорилгод өөрийнхөө мөрөөдлийг тусгаж чадах эрх мэдэлтэй болох болно. Өөрөөр хэлвэл байх ёстой гэж бодож байгаа газраа чи өөрөө л очно. Хэн нэгэн чиний хүслийг “бодол уншигч” машинаараа уншихгүй. Хүсч байгаа ажлаа хийхийн тулд тэр хүртэлх замд таарах жижиг ажлуудад ч бас суралцах ёстой байхгүй юу. Ямар ч тоглоомонд, за жишээ нь Candy crush-ийг төгс эзэмшсэн байлаа гээд шууд 50 дах үе лүү нь үсэрч болдоггүй биз дээ? Мундаг хүн ч эхний үеэс л эхлэх хэрэгтэй болно. Үнэхээр л мундаг юм бол өмнөх 49 үеийг нь гайхамшигтай хурдан, өндөр оноотой давж өөрийгөө батлах ёстой.

Энэ ярианы дараа найзын маань нүдэнд “Гэхдээ л…” гэдэг үг байсан ч ямар ч байсан ирэх долоо хоногт даргадаа биечлэн санал тавих шийдвэр гаргаад буцсан юм. Ажил хэрэгч, залуу бүсгүйчүүдийн дунд өөрийн чадвараасаа доогуур ажил хийгээд байгаа юм шиг мэдрэмж авдаг, үүнээс илүү чухал зүйл хийхээр зориулагдсан хүн гэж өөрийгөө бодон гонсойдог нь олон байгаа байх. Ямар чадварлаг боловсон хүчин гэдгээ хангалттай сайн батлан харуулаагүй мөртлөө удирдлагаасаа чиний чадварыг хэзээ нэг өдөр өөрсдөө олж харна гэж бүү найд. Хүлээн зөвшөөрөгдөж, нөөц бололцоог нь хэн ч үгүйсгэж чадахгүй болтол бэлтгэгдсэн хүнд л цалингаа, албан тушаалаа, хийж байгаа ажлаа голох эрх байгаа гэж би боддог болсон шүү.

Ажил чинь чамд таалагдахгүй байна уу? Ажлаа өөртөө таалагдахуйц болгож хувирга. Чамд ямар нэг бүтээлч ажил өгөхгүй байна уу? Үнэндээ бүтээлч ажил гэж байдаггүй, бүтээлч хандлага, үйлдэл л гэж байдаг билээ. Албан бичгүүдийг янзлахдаа ч өмнөхөөс нь арай өөрөөр, хараад л хаана юу байгааг шууд ялгаж харахуйц болгон өрж, бүтээлчээр хандаж болно. Кофе аягалахдаа ч хажууд нь эрч хүч оруулах бяцхан бичигтэй цуг хүмүүст олгон, бүтээлчээр хандаж болно. Үйлчлүүлэгчидтэй утсаар ярьж судалгаа авахдаа ч зөвхөн даргынхаа хэлсэн асуултыг асуугаад зогсолгүй, цаашдын үйл ажиллагааг сайжруулахад илүү хэрэгтэй асуултуудаар баяжуулж энэ ажлаа бүтээлч болгож болно. Ахин хэлэхэд бүтээлч хандлага л гэж бий.

Хэрвээ чи ч бас ажлаа өөрөөсөө доогуур үнэлдэг бол хэзээ нэгэн цагт чамайг хэн нэгэн тодруулахыг хүлээлгүй, очихыг хүссэн газраа өөрөө яваад очоорой. Чадна гэдгээ чи ганцаараа л мэдэж байгаа. Одоо харин харуул!

Эрдэмтэд хүний хоногт унтах цагийг насны ангиллаар тогтоожээ

$
0
0

nu08zНойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг билээ.

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

  • Сая төрсөн нярай- 22-23 цаг
  • 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
  • 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
  • 8-10 насны хүүхэд-10-11 цаг
  • 11-12 насны хүүхэд- 10 цаг
  • 13-14 насны хүүхэд -9.5 цаг
  • 15-16 насны хүүхэд -9 цаг
  • 17-18 насны хүүхэд -8.5 цаг
  • Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
  • Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.

Харин дээрх тогтоосон хэмжээнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортой болох нь олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоогджээ. Нойр дутуу явах юм уу, хэт их унтсанаар хүний анхаарал сулардаг байна. Энэ нь цаашлаад машин жолоодох, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед илэрч осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Мөн хүний унтах хугацаа наснаас нь хамаарч хүүхдүүд олон цагаар унтаж байхад хөгшид бараг унтдаггүй нь юутай холбоотой вэ гэдгийг эрдэмтэд судлан дараах дүгнэлтэд хүрчээ.

Эмэгтэйчүүд эрчүүдээс их унтдаг

Энэхүү хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй олон жилийн судалгаагаар нотлон гаргасан байдаг аж. Учир нь хүний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, сэтгэн бодох чадварыг алдагдуулдгийг онцолжээ. Мөн ихэнх эцэг эхчүүд хүүхдээ нойрыг нь хасч онц сургах гээд байдаг муу зуршилтай гэнэ. Хүүхдийг цагийн хуваарийн дагуу, тодорхой цагт унтуулж амраахгүй бол онц сурах нь битгий хэл эсрэгээр өвчин эмгэгт өртөмтгий болгодог байна.

Нойр нь эрүүлжүүлэх агуу их чадалтай

Өдрийн турш ажиллаж, ядарч сульдан хөдлөх ч тэнхэлгүй болсон бие унтаад сэрсний дараа сэргэлэн цовоо огт өөр, эрүүл болсон байдгийг бид мэднэ. Нойр ийм л ид шидтэй, эрүүл болгох увидастай юм. Үүнийг эмнэлэгт нойрыг эмчилгээнд ашиглан баталжээ. Бүх төрлийн хагалгаа хийхэд, мөн өвчтөнийг эрчимт эмчилгээнд унтуулж эмчилдэг нь эдгээрийн нотолгоо болж байна. Мөн “Өдрийн шархыг нойроор эмчил” хэмээн нэрт зохиолч, утга уянгын зохиолын мастер Шекспир хэлсэн байдаг. Хүний биед 15-16 тэрбум эс байдаг. Эдгээр нь 3000-4000 холбоо хэлхээтэй бөгөөд эд, эсээ амрааж байх нь юунаас ч илүү чухал гэнэ. Иймээс нойр талхнаас ч илүү эрхэм гэдэг үг гарсан байх гэмээр.

Нойр муутай явахын хөнөөл

Наад зах нь л мэдрэлийн ядаргаанд орж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирно. Ядаргаанд орсон хүний үс шингэрч халцрахын хамт царай алдан үрчлээтэж, үеийнхнээсээ түрүүлж хөгширдөг гэсэн судалгаа бий. Мөн сүүлийн үед бүх насныхны дунд өргөн дэлгэрээд байгаа альцхаймер (мартамхай болох,ой санамжаа алдах) өвчин тусах нь нойр муугаас шалтгаалдаг аж. Түүнчлэн багадаа бага унтдаг байсан хүүхэд өсдөггүй. Нойр, өсөлт хоёр нь нягт холбоотой.

Нойргүйдэл

Нойр гэдэг амралтын, эрч хүчээ нөхөх боломжоо эдэлж чадахгүй байгаа байдлыг нойргүйдэл гэнэ хэмээн эрдэмтэн И.П.Павлов тодорхойлжээ. Энэ нь ихэвчлэн өглөө сэрэхэд бүх булчингууд өвдөж, хачин зүйлс зүүдлээд байсан ч юм шиг санагдах зэргээр илэрдэг байна. Олон шөнө нойргүй явсанаас нүднээс гарч, ууртай, арьс хуурайшиж өнгө зүсээ алдан, өтгөн хаталт ихэсдэг байна. Оюун санааны хувьд сэтгэцийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг аж. Юм амархан мартах, амархан уурлаж баярлах, гомдох, уйлах гээд тогтворгүй болж ирдэг нь тогтоогджээ. Хамгийн хачирхалтай нь долоо хоног огт унтаагүй хүнд сэтгэцийн эмгэг шинж тэмдгүүд болох дэмийрэх, солиорох шинжүүд илэрдэг байна.

Нойргүйдлийн эмчилгээ нь тун амархан байдаг

Нойргүйдэл үүсэх шалтгаан нь би унтаж чадсангүй ээ гэсэн харамссан бодол санаа нь нэрмээс болдог гэнэ. Энэ нь шөнө нойр хүрэхгүй үедээ хүн байн байн цагаа харж босч яван телевиз үздэгт байгаа юм. Мөн маргааш нь сэрээд ажлынхан, найз нөхөд, танилууддаа хэрхэн унтаж амарч чадалгүй шөнийг өнгөрөөсөн тухайгаа ярьдагт байдаг байна. Орчны дуу чимээ сонсогдоод би амарч чадсангүй гэж ярьдаг хүмүүс дотоод ухамсартаа тархи амарч чадсангүй гээд итгүүлчихсэн учраас унтсан ч тархи нь амардаггүй аж. Гэтэл нойрон дунд нь ямар нэгэн чимээ сонсогдож байгаа ч огт анхаарал хандуулалгүйгээр тайван унтаж чаддаг хүмүүс байдаг. Нойр судлаачдын зүгээс шөнө нойр хүрэхгүй байгаа тохиолдолд дараах зөвлөгөөг өгч байна.

  • Цагаа бүү хар
  • Тухайн үед телевиз үзэх, ном уншихаас зайлсхий.
  • Нойргүйдсэн үед маш олон бодлууд ар араасаа хөврөн урсдаг. Үүнийг таслан зогсоо. Юу ч битгий бод. “Би унтаж байна, би амарч байна” гэж өөрийгөө ятга гэж зөвлөжээ
Эх сурвалж:   Эх сурвалж:  Улсын Нэгдүгээр төв эмнэлэг

Дүрсгүй хүүхдээрээ бахархах 7 шалтгаан

$
0
0

unnamedДүрсгүй хүүхдүүд хаана ч явсан хэрэг төвөг тарьж загнуулж байдаг шүү дээ. Загнуулсан ч хэсэг хугацаанд томоотой болоод эргээд л сахилгагүйтэж эхэлнэ. Заримдаа толгой өвдөж “яагаад ийм байдаг байна аа, чимээгүй суугаад өгөөсэй” гэж бодох тохиолдол ч бий. Гэхдээ дүрсгүй байх сайн гэвэл та итгэх үү? Яагаад вэ гэж үү? Тэгвэл хамтдаа эдгээр долоон шалтгааныг уншаад мэдэцгээе.

1.Тэд бол биеэ даасан
Тэдний дүрсгүй зан чанар биеэ амархан даахад нь тусалдаг байна. Сургууль дээр хамгийн бие даасан хүүхдүүдийн дийлэнх нь дүрсгүйгээрээ дуудагддаг хүүхдүүд байдаг аж. Энэ байдал нь тэднийг цаашид амжилттай байхад нь ч эергээр нөлөөлдөг байх нь.

2.Тэд бол бүтээлч
Дүрсгүй хүүхдүүд үргэлжээс бусдаас өөрөөр сэтгэж байдаг. Тэдний бүтээлч байдал бусдад саад болдоггүй. Томчууд тэднийг хайрцгаас гарж сэтгэ гэж хэлсэн ч тэд аль хэдийн хайрцгийн гаднаас сэтгээд эхэлсэн байдаг.

3.Тэд бол мэдрэмжтэй
Хамгийн мэдрэмжтэй хүүхэд хэн бэ? гэвэл энэ бол үнэхээр дүрсгүй гэх нэрт харьяалагддаг хүүхдүүд юм. Тэд ямар нэгэн шударга бус явдлыг нүднийхээ хажуугаар өнгөрөөж чаддаггүй. Тэд бусдын сэтгэл санааг хамгийн сайнаар ойлгож сэтгэл зүрхэндээ гүн мэдэрч чаддаг.

4.Тэд бол тэмцэгч
Дэлхийг өөрчилсөн олон удирдагчид болох Нельсон Мандела, Махатма Ганди болон Аунг Санг Сү Ки нар багадаа тийм ч томоотой байгаагүй ажээ. Тэд бүгд зөрүүд гөжүүд, хэцүү хүүхдүүдийн тоонд ордог байв. Гэсэн хэдий ч тэд эрх чөлөө төлөө тэмцэж, эрх тэгш бус байдлыг эсэргүүцэж, тууштай тэмцэн, хавчлага дарлалыг нураан унагасан юм.

5.Тэд бол хүчирхэг
Таны хүүхэд өөрийнхөө оюун санаа бодлын төлөө тууштай тэмцэж байна уу? Жишээ нь өөрийнхөө өмсөнө гэсэн хувцсыг л өмсөнө гэж, өөрийнхөө сонирхлыг л дагаж гэж зөрүүдэлж байна уу? Энэ бол тэдний хүчирхэг нэгэн болохын эхлэл. Харин эцэг эх сайн ярилцаж яаж зөв сайнаар аливаа зүйлийг шийдвэрлэхэд нь туслаарай.

6.Тэд бол эрч хүчтэй
Сахилгагүй хүүхдүүд бол үнэхээр эрч хүчтэй байдаг шүү. Ядарна гэдгийг тэд бараг л мэддэггүй. Гэсэн хэдий ч эцэг эх үүнийг нь анзааран хаяа нэг амрах хэрэгтэйг нь хэлж байгаарай. /Оюун санаа, бие махбод аль алийнх нь хувьд/

7.Тэд бол хичээнгүй.
Та ямар нэгэн зураг зурах гэж оролдсон ч таны санаанд хүрч чадахгүй байсан үе бий юу? Таны хүүхэд ч бас бүх зүйлийг сайн хийж чадахгүй. Энэ бол хэвийн зүйл. Харин тэд чадахгүй байгаадаа бухимдаж дахин хийх гэж оролдох болно. Үүнд нь харин ярилцаж асуудлыг даван гарахад нь туслаарай. Тэд бол жинхэнэ хичээнгүй нэгэн.

За тэгэхээр хүүхэд сахилгагүй байх нь асуудал биш байх нь. Харин ч олон сайн талтай байгаа биз. Мэдээж хэт их хэрэг төвөг тариад байхыг нь өөгшүүлээд байж болохгүй л дээ . Хамгийн гол нь та хүүхэдтэйгээ эвээр ярилцдаг байх хэрэгтэй. Тэд өөрсдөө сахилгагүйтэн, дүрсгүйтэх бүрдээ ямар нэгэн зүйл сурч авдаг гэдгийг ойлгох нь хамгийн чухал зүйл байх нь шүү дээ.


Өвдөлт бүхий таашаал: Сексийн үеэр гардаг түгээмэл бэртлүүд

$
0
0

9368f1a9905832d9400b487189e8a5d5

Бид дандаа л сексийн хэчнээн гайхам сайхны талаар ярилцдаг. Энэ удаад харин “азгүй тохиолдлууд”-ынх нь тухай ярилцъя. Секс хийх үеэр дараах 6 төрлийн бэртэл, гэмтэл тохиолдох нь хамгийн түгээмэл:

Эрхтэн хугарах
Итгэнэ үү, байна уу, өөрөө л мэд. Хатуурсан эрхтэн нээрээ хугарч болдог. Хэдий эрэгтэй хүний бэлгэ эрхтэн ясгүй боловч, дотор нь цусаар дүүрсэн гуурс байдаг юм. Хүчтэй нугарал, даралтын үед тэдгээр гуурсны дотор хана хагарах боломжтой. Яг ийм гамшиг тохиолдсон нэгэн эр эмчдээ “Тэр миний дээр гараад, эхлээд арагш, урагш хэмнэлээр хөдөлгөж байсан юм. Тэгснээ намайг бэлтгэлгүй байхад гэнэт өөрөө арагшаа гэдийхэд нь миний эрхтэн хугарчихсан” гэж өчжээ. Яаая… Сексийн үед гэнэт сонин тас хийх чимээ гарч, эрхтэн хөхөрч эхэлвэл эмчид яаралтай үзүүлээрэй. Эмчлэхгүй бол хугарсан чигтээ үлдэж ч мэдэх айхтар эд. Гэхдээ ингэх нь тун ховор тохиолдол учраас ширүүн, түргэн хэмнэлтэй секс хийхээс битгий цааргалаарай. Харин эрхтнийг нугалж мэдэх гэнэтийн үйлдэл л хийж болохгүй.

Шөрмөс татах
30 минутанд 200 орчим калори шатдаг “спорт” учраас сексийн үеэр шөрмөс татах явдал тийм түгээмэл байдагт гайхах хэрэггүй биз дээ? Сэрэл хөдөлсөн үед эндорфины хэмжээ ихээр ялгардаг тул зарим хүн шөрмөс татсанаа тухайн үед мэдрэхгүй өнгөрөх нь ч бий. Энэ гэмтлээс сэргийлэхийн тулд өөрсөддөө эвтэйхэн байрлалыг сонгож, хэт ядарсан, сандарсан, биеэ барьсан, хөл гар даарсан үед секс хийхгүй байсан нь дээр.

Арьс зулгарах, шалбарах
Халуухан мөчид өвдгөө хивсэн дээр ширүүн үрэх, хаа нэгтээгээс унах, гар хөлөө цохих, бүдрэх зэрэг бол наад захын асуудал. Иймэрхүү түгээмэл бэртлээс сэргийлэхийн тулд эргэн тойрондоо олон дэр тавьж, доороо зөөлөн даавуу дэвсээрэй. Ялангуяа хивс, орны бүтээлгэн дээр секс хийвэл нуруу, гар, өвдөгний арьс зулгарах эрсдэлтэй. Зөөлөн дэрнүүдийг гэмтлээс хамгаалахаас гадна шинэ байрлал туршихад чинь ч хэрэг болно.

Анус шалбарах
“Нэг удаа би хайрттайгаа араас хийх байрлалаар сексдэж байлаа. Тэр маань эрхтэнээ бүрэн гаргаж, оруулах дуртай юм л даа. Тэгээд яг дур тавих гэж байхдаа бүрэн гаргаад, огцом эргүүлж оруулахдаа буруу нүх рүү хатгачихсан. Би ч орилж, анус хэсгээс минь хэсэгтээ цус гарч өвдсөн. Одоо араас хийнэ гэхээр нэг л айдастай байдаг шүү”- 25 настай Г
Ямар ч чийглэлт, тос хэрэглээгүй үедээ анус руу хатуу биет хийхээр хүчлэх үед ч бас ийм шархтай хоцрох нь бий. Тиймээс араас хийх үедээ хайртыгаа болгоомжтой байхыг сануулж, анал туршиж үзэхээр шийдсэн бол заавал зориулалтын тос хэрэглэхийг шаардаарай.

Үтрээний амсар урагдах
Эмэгтэйнхээ сэрлийг хангалттай хөдлөөгүй /чийгтээгүй/ үед секс хийх гэж оролдсоноос амсар нь сэмэрч урагдах тохиолдол зөндөө гардаг. Үүний шийдэл тун амархан: Сэрлээ л сайн хөдөлгө. Оршлыг удаан хийж, хайртаасаа өөртөө их цаг зарцуулахыг шаардах хэрэгтэй. Эрчүүд шиг амархан өдөөгддөг байхаар бүтээгдээгүй гэдгийг түүнд сануулаарай. Учир нь урагдсан үтрээ бусад шархны л адил хорсож, цус гарах зовиурууд дагуулдаг.

Уруулын хоёр тал урагдах
Амны уруул шүү. Доошлохоор шийдсэн бол уруулынхаа хоёр талд бальзам түрхэхээ мартуузай. Учир нь хуурай уруулаар аман секс хийвэл уруулын хоёр тал урагдаж амаа нээхэд хэцүү болох магадлалтай.
Энэ нийтлэлийг уншсан ч та хоёрыг “галзуу” сексддэг хэвээрээ байгаасай гэж хүсч байна. Бэлтгэл ажлаа л сайн базаачихвал эдгээрийн аль нь ч тохиохгүй байх бүрэн боломжтой. Өвдөлтгүй таашаалыг хүсье!

Хацрын улайлт, нөсөө толбо арилгах маск хийх жор

$
0
0

Улирлын онцлогоос хамаарч хацар улайх, нөсөө толбо, батга ихсэх явдал бий. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд хэрхэн шийдэх вэ… Заавал үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэрийн нөхцөлд байгалийн аргаар батга, сорви, нөсөө толбо, улайлтнаас салгах үр дүнтэй маск хийх аргуудыг танилцуулж байна.

 1.1 цайны халбага нимбэгний шүүс, 25гр исгэгч, 1 хоолны халбага сүүг сайтар хольж хутгаад нүүрэндээ маск тавьж 20 минут болгоод бүлээн усаар угааж авна. Батга болон батганы сорвитой хэсэгт илүү сайн түрхээрэй.

2.1 цайны халбага нимбэгний шүүсийг 2 хоолны халбага тараг эсвэл цөцгийтэй хольж хутгаад 15-20 минут маск тавина. Бүлээн усаар угааж арчаарай.

3.Өргөст хэмхийг маш жижиглэн хэрчээд тараг эсвэл сонгины шүүстэй хольж хутгаад нүүрэндээ түрхэж маск тавина. 20-25 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Дан ганц өргөст хэмхийг хэрчээд улайсан хэсэгт маск тавьж тайвшруулан зөөллөж болно.

4.Энгийн 1 ширхэг аспирин С-г 1 хоолны халбага цэвэр усанд нүхаж холиод нүүрэндээ түрхээд 7-10 минут болгоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

5. Алим- хацрын улайлтыг дор нь намдаана. Хацар чинь улайгаад халуу дүйгээд хэцүү байгаа бол алимыг нимгэн хэрчээд улайсан хэсэгт жин маск тавина. Хацарны арьс тайвширч улайлт намдах болно шүү.

6. Овьёос- Хацар чинь улайж халуун оргисон үед бас нэгэн тохиромжтой арга бол овьёосыг бага зэрэг бүлээн устай хольж нялцгай болгон зуураад улайсан хэсэгт маск тавина. 20-25 минут болоход л арьсийг тайвшруулан зөөллөх болно.

7. Ногоон цай- Мөн улайлтын асуудал тулгарсан үед ногоон цай уух эсвэл ногоон цайны навчыг буцалгаж хөргөөд улайсан хэсэгт жин тавихад маш сайн үр дүнтэй шүү.

Дээрх аргууд нь нүүрэн дээрх улайлт, сорви, нөсөө толбыг бүдэгрүүлэн арилгаж гэрэлтсэн цайвар арьстай болгоно. Мөн арьсний бохирдлыг гүн цэвэрлэнэ. 7хоногт 1-2 удаа ингэж маск тавьж заншвал цэьэрхэн толигор цагаан арьстай болох болно. Таны хацар, нүүр амархан улайдаг бол заавал улайсан үедээ биш унтахынхаа өмнө болон арьс улаагаагүй тайван байгаа үед ч эдгээр маскыг хэрэглэж болно. Ингэснээр арьсийг тайвшруулж улайх явцыг багасгаж арилгана.

Эх сурвалж: www.1000jor.mn

Муу муухайг өөрөөсөө холдуулж, зөв сайхан зүйлсийг татах дасгал

$
0
0

feeling-happy-women-Good-Morning_largeХүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг.

Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.

Дасгал 2: Гар нүүрээ угааж хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж гуяан дээрээ байрлуулан 2 эрхий хуруугаа нийлүүлэн сууна. Толгой бага зэрэг тонгойн нүдээ тааваар нь анина.

Ингээд дээрхи дасгалтай адилаар сайн сайхан зүйлийг бодож амьсгал авч саар зүйлийг гадагшлуулан төсөөлнө. Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч зүүнээрээ гаргах, 3 удаа зүүн хамрын нүхээр авч баруунаараа гаргах, 3 удаа хоёр нүхээр зэрэг авч гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтах байдлаар нийт 2-3 минут хийх юм.

“Эдгээр дасгалуудыг ёсоор нь хийгээд заншвал бие эрүүл, ухаан саруул байснаар бие өвдөх нь багасч эм ихээр хэрэглэдэг байсан бол эмийн хэрэглээ багасна. А.рхи т.амхи, янз бүрийн м.ансууруулах зүйлс сэтгэлийг хормын төдий л хөөргөдөг, дараа нь илрэх хор уршиг нь их байдаг бол ингэж дасгал хийснээр байнгын баяр баясгалантай эрүүл саруул байх нөхцөл бүрдэнэ”.

Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

$
0
0

1474962392_979867657e4d93d1627811Нэгэн эмэгтэй бүтэн жилийн турш, 365 өглөө нимбэгний шүүс, зөгийн балтай ус ууснаар амьдралд нь ямар өөрчлөлт гарсныг “Brightside” цахим хуудаст бичжээ. Эрүүл мэнд, гоо сайхны хувьд төдийгүй эрч хүч, ажлын бүтээмжийг нь эрс нэмэгдүүлж, өглөөний хүн болгосон энэ зуршлаа олон хүнд түгээхийн тулд тэрээр нимбэг+зөгийн балтай усны ач тусыг ийнхүү бичжээ.

Түүний жор маш энгийн. Өглөө босмогцоо шинэхэн буцалгасан аяга усанд хагас нимбэгний шүүс, нэг халбага зөгийн бал хийж, бага зэрэг хөргөөд уудаг байж. Үүний ачаар тэр гурван том үр дүнг өөрийн биеэр мэдэрчээ.

Халдварт өвчнөөс сэргийлнэ

Тэр зөгийн бал, нимбэгтэй ус ууснаас хойш нэг жилийн хугацаанд огт ханиад хүрээгүй гэнэ. Бид ханиад хүрэх үед эмийн сангаас авч уудаг зарим бэлдмэл зөгийн бал, витамин С-тэй байдгийг та мэднэ. Өвдөх үедээ л дархлаагаа сайжруулах гэж уудаг тэр бэлдмэлээ өдөр бүр ууж байна гэсэн үг шүү дээ. Нимбэг бол витамин С-ний баялаг эх үүсвэр төдийгүй цэвэрлэгээний ид шидтэй гэдгийг хүн бүр мэддэг. Зөгийн бал ч бас аливаа нянгийн эсрэг ариутгах тал дээр хамгийн шилдэг хүнс. Тиймээс энэ хоёр нийлээд гэдэс ходоод, нарийн бүдүүн гэдэс, бөөр шээсний замыг ч цэвэрлэдэг учраас энэ төрлийн өвчнөөс өөрийгөө сэргийлнэ гэсэн үг.

Гэдэс дотор цэвэрлэнэ

Өглөө өлөн элгэн дээр нимбэг зөгийн балтай ус ууснаар дотор гэдэс, элэг, цөс, ходоодыг цэвэрлэдэг гэж дээр дурдсан.  Үүний ачаар хоол боловсруулах зам цэвэрлэгдэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна гэсэн үг. Өнөө үед маш олон өвчин гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дутмаг, өтгөн хаталттай холбоотойгоор үүсдэг.

Арьсыг гэрэлтүүлнэ

Гэрийн нөхцөлд гоо сайхнаа арчлах аливаа жоронд лемоныг заавал дурдсан байдаг шүү дээ. Нимбэг хэрэглэснээр бие дэх хорыг хөөж цэвэрлээд зогсохгүй цусанд шинэ эс үүсэхэд тусладаг аж.  Хүний дотор эрхтэн эрүүлжихэд арьс ч дагаад өнгө орж гэрэлтдэг. Дээр нь эрүүл биеийн эрч хүчээр өмнө нь шалтгаангүйгээр ядардаг, эцэг цуцдаг байдал алга болж, өглөө нойр хүрч нозоорохгүй сэргэлэн цовоо босдог ажээ.

Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

$
0
0

9046

Нэгэн эмэгтэй бүтэн жилийн турш, 365 өглөө нимбэгний шүүс, зөгийн балтай ус ууснаар амьдралд нь ямар өөрчлөлт гарсныг “Brightside” цахим хуудаст бичжээ. Эрүүл мэнд, гоо сайхны хувьд төдийгүй эрч хүч, ажлын бүтээмжийг нь эрс нэмэгдүүлж, өглөөний хүн болгосон энэ зуршлаа олон хүнд түгээхийн тулд тэрээр нимбэг+зөгийн балтай усны ач тусыг ийнхүү бичжээ.

Түүний жор маш энгийн. Өглөө босмогцоо шинэхэн буцалгасан аяга усанд хагас нимбэгний шүүс, нэг халбага зөгийн бал хийж, бага зэрэг хөргөөд уудаг байж. Үүний ачаар тэр гурван том үр дүнг өөрийн биеэр мэдэрчээ.

Халдварт өвчнөөс сэргийлнэ

Тэр зөгийн бал, нимбэгтэй ус ууснаас хойш нэг жилийн хугацаанд огт ханиад хүрээгүй гэнэ. Бид ханиад хүрэх үед эмийн сангаас авч уудаг зарим бэлдмэл зөгийн бал, витамин С-тэй байдгийг та мэднэ. Өвдөх үедээ л дархлаагаа сайжруулах гэж уудаг тэр бэлдмэлээ өдөр бүр ууж байна гэсэн үг шүү дээ. Нимбэг бол витамин С-ний баялаг эх үүсвэр төдийгүй цэвэрлэгээний ид шидтэй гэдгийг хүн бүр мэддэг. Зөгийн бал ч бас аливаа нянгийн эсрэг ариутгах тал дээр хамгийн шилдэг хүнс. Тиймээс энэ хоёр нийлээд гэдэс ходоод, нарийн бүдүүн гэдэс, бөөр шээсний замыг ч цэвэрлэдэг учраас энэ төрлийн өвчнөөс өөрийгөө сэргийлнэ гэсэн үг.

Гэдэс дотор цэвэрлэнэ

Өглөө өлөн элгэн дээр нимбэг зөгийн балтай ус ууснаар дотор гэдэс, элэг, цөс, ходоодыг цэвэрлэдэг гэж дээр дурдсан.  Үүний ачаар хоол боловсруулах зам цэвэрлэгдэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна гэсэн үг. Өнөө үед маш олон өвчин гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дутмаг, өтгөн хаталттай холбоотойгоор үүсдэг.

Арьсыг гэрэлтүүлнэ

Гэрийн нөхцөлд гоо сайхнаа арчлах аливаа жоронд лемоныг заавал дурдсан байдаг шүү дээ. Нимбэг хэрэглэснээр бие дэх хорыг хөөж цэвэрлээд зогсохгүй цусанд шинэ эс үүсэхэд тусладаг аж.  Хүний дотор эрхтэн эрүүлжихэд арьс ч дагаад өнгө орж гэрэлтдэг. Дээр нь эрүүл биеийн эрч хүчээр өмнө нь шалтгаангүйгээр ядардаг, эцэг цуцдаг байдал алга болж, өглөө нойр хүрч нозоорохгүй сэргэлэн цовоо босдог ажээ.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>