Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Халдвар авсан сувилагчийн “Өөрийгөө эдгээсэн” тэмдэглэл

$
0
0

Коронавирусын халдвар ноцтой ч гэлээ зарим өвчтөн гэрийн нөхцөлд өөрийгөө эдгээсэн тохиолдлууд бий. Үхань их сургуулийн Ардын эмнэлгийн түргэн тусламжийн хэсгийн сувилагч золгүй тохиолдлоор коронавирусын халдвар авсан ч эмчийн зааврын дагуу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гэртээ өөрийгөө хянан эмчилж бүрэн эдгэрсэн юм. Тэрбээр өөрийнхөө туулж өнгөрүүлсэн энэхүү бодит явдлаа сошиалд хуваалцаж 300 мянга орчим лайк авсан нь олон нийтийн анхаарлыг татлаа.

Түүнийг Жа На гэдэг. Үхань хотын Ардын эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн сувилагч. Тэрбээр “Сайн байцгаана уу. Би коронавирусын халдварт өртсөн өвчтөн байна. Би өөрийгөө өөрөө эмчилж эдгэрүүлсэн бөгөөд миний энэхүү тэмдэглэл танд бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна” гэж бичжээ. Халдварт өртсөн тухайгаа ярихдаа “Би ажил үүргээ гүйцэтгэж явахдаа халдвар авсан. Миний хамт ажиллагсад ч халдварт өртсөн юм. Нэгдүгээр сарын 23-нд хийлгэсэн CT-ийн дүнгээр вирусын чанартай уушгины хатгалгаа буюу ерөнхийдөө нөгөө “Хэцүү нэртэд” зайлшгүй өртсөн нь ойлгомжтой болсон билээ. Дараа өглөө нь хоолойны шинжилгээний дүн гарч, коронавирусын халдвар мөн болох нь бүрэн нотлогдсон. Маргааш нь эмч миний шинжилгээний дүнг үзээд өвчний илрэл арай хөнгөн байгаа учраас гэртээ хөл хорио тогтоож эм уухыг зөвлөөд халдвар дамжуулахаас зайлсхийхийг анхааруулав. “Би өөрийгөө гэртээ ганцаарчлан хорих нь бусдад халдаахгүй ганц арга байх нь тодорхой. Яг тэр цагаас вирусийн эсрэг тэмцэл маань эхэлсэн юм” гэжээ.

Жа На дархлаагаа дэмжихийн тулд гэртээ тогтмол цагаар унтаж амрах, тэжээллэг хоол хүнс хэрэглэх гэхчилэн онцгой хувийн дэглэм барьж эхэлжээ. Хамт ажиллагсад нь өдөр бүр түүнд мах, хүнсний ногоо зэргийг дөхүүлдэг байв. Тэрбээр гэрээ сайн цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ цонхоо онгойлгож агаар нэвтрүүлэх, гараа угаахыг ихэд анхаарч байсан гэнэ. Мөн эмчийн зөвлөсөн ёсоор эмээ цаг алдалгүй уусан юм.

11 хоног гэртээ хөл хорио тогтоож, өөрийгөө хатуу хяналтад байлгасаны дүнд хоёрдугаар сарын 4-нд хийсэн давтан шинжилгээгээр түүний бие эрүүлжих хандлагатай нь тогтоогдсон бөгөөд CT шинжилгээгээр уушиг нь хэвийн болсныг оношилжээ.

Жа На сошиалд нийтэлсэн тэмдэглэлдээ “Хэрэв та өөрийгөө коронавирусын халдвар авсан байх магадлалтай гэж бодож байгаа бол юуны түрүүнд гэртээ хөл хорио тогтоохыг анхаарах нь зүйтэй. Энэ нь бусдыг болон өөрийгөө хамгаалж буй хэрэг юм. Та биедээ илэрсэн өөрчлөлтийг ажиглаж, шалтгааныг олж, тохирсон арга хэмжээ авахыг хичээгээрэй. Хэрэв ходоод чинь таагүй байвал даарсан байх магадлалтай. Тиймээс халуун ус уу. Толгой өвдөж бие чинь сульдан тамирдаж байвал гар утсаа удаан ашигласан, эсвэл орондоо чилтэл хэвтсэнийх байж ч болзошгүй. Энэ нь коронавирусын халдвар биш байж мэднэ. Өөрийгөө хэт сэжиглэх хэрэггүй” гэжээ.

“Өвлийн улирал удалгүй өнгөрч урин хавар айлчлан ирнэ. Тэр үед Үхань мөн л Үхань хэвээрээ, харин бид улам эвтэй хүчтэй байх болно” гэж Жа На өөдрөг баяртайгаар тэмдэглэлээ төгсгөжээ.

Эх сурвалж: http://mongol.cri.cn/news/hot/256/20200214/421306.html?fbclid=IwAR086Pdd8xpWusr7xITzHrmSM7ylwu9b2MJpjHicD9UrtQnMFcQBUnv73U8


Ямар хосууд илүү таарамжтай вэ

$
0
0

9697

1. ХУЛГАНА ЖИЛ
Хонины орд: Маш эрч хvчтэй хулгана, тэнгэрт хөөрч явдаг
Yхрийн орд: Маш дур булаам vхэр, яг л Диснейн Джерри шиг
Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг
Мэлхийн орд: Мөрөөдөгч хулгана, тvvний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хvмvvсийг нь нилээд хvнд байдалд оруулдаг
Арслангийн орд: Этгээд хулгана, vргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж байдаг
Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог
ЖинлYYрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бvгдтэй нөхөрлөдөг
Хилэнцийн орд: Хорон vгтэй хулгана, бvтээх биш нурааж сvйдлэгч
Нумын орд; Эрч хvчтэй хулгана мөнгө хураах дуртай, хурааж ч чаддаг
Матрын орд: Баригдашгvй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв
Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай
Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хөгжсөн, харамсалтай нь өөрийн тэнэгээс болоод бvхнийг чадна Хулгана ба vхэр жилд төрөгсөд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш.

2. YХЭР ЖИЛ
Хонины орд: Нэр алдарт vхэр, суусан газраасаа шороо атгана
Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ vхэр бол Африкт ч vхэр шvv дээ
Ихрийн орд: Нэг л буурь суурьтай vхэр
Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, өөрийн хөдөлмөрийн vр дvнгээ хэзээ ч ашиглаж чаддаггvй нь харамсалтай
Арслангийн орд: Ялагч vхэр, бас бvтээгч
Охины орд: Жаахан гунигтай vхэр, тvvнд шинэ ногоогоо vмхэлж байсан нь дээр дээ
ЖинлYYрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хvнд их ашигтай
Хилэнцийн орд: Аюултай vхэр, зөрvvд гөжvvд, тvvнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр Нумын орд: Амгалан vхэр, vхэр биш могой л гэсэн vг. Эсрэг хvйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгvй дурладаг
Матрын орд: Тvvнтэй элдэв тоглоом шоглоом хийхгvй байсан нь дээр
Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй vхэр /маш ховор ч/
Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд… Yхэр жилд төрөгсөд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй.

3. БАР ЖИЛ
Хонины орд: Аянга шиг бар, хvсвэл дууны хурдыг ч давтал хурдална
Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил
Ихрийн орд: Хамгийн галзуу зvйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал
Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, vгvй ядаж л суугаа
Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт өөрийгөө авч явдаг
Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд өөрийнхөө зорьсонд хvрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шvv.
ЖинлYYрийн орд; Сургуультай бар, их таатай анд
Хилэнцийн орд: Нилээд төвөгтэй бар, тэр юу ч хийж мэднэ
Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндvv хол иймээс ядаж заримдаа тvvнийг уяж хорих хэрэгтэй Матрын орд: Их хэрсvv бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг
Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ vнэнийг хэлэхэд өөрөө ч тvvнд итгэдэггvй
Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа өөртөө. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам. Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй.

4.ТУУЛАЙ ЖИЛ
Хонины орд: Ёстой зэрлэг, аальгvй хэрнээ аймшигтай аварга туулай.
Yхрийн орд: Их ялдам, өөрийгөө арьсны ширхгийн дагуу илvvлж таалуулах дуртай
Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай
Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндvv ажилгvй
Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, тvрэмгий биш
Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай
ЖинлYYрийн орд: Дур булаам туулай, бvгд л тvvнд унаж vхдэг
Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, тvvнтэй хэзээ ч тоглож болохгvй
Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай
Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бөгөөд нийтэч бус туулай
Хумхын орд: Авьяаслаг туулай, тvvнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз
Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг өнгөрөөнө. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мөрөөдөөд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй.

5.ЛУУ ЖИЛ
Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагvй, нvд аниад ч болсон зvтгэж гарна
Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн vг. Гэхдээ саваа модгvй
Ихрийн орд: Олон өнгөт луу, хурц тод гэрлээр гялалзаж өгнө
Мэлхийн орд: Yvлэн дунд хөөрч, элсэн цамхаг босгогч
Арслангийн орд: Дэндvv луу, заримдаа залхмаар болдог
Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, vлгэрийн биш ганц луу тул итгэж болно.
ЖинлYYрийн орд: Гадна төрх маш хувирамтгай, итгээгvй нь дээр
Хилэнцийн орд: Өргөстэй луу, тvvнийг оролдвол өөрийгөө тvлнэ шvv
Нумын орд: Хамгийн амгалан луу, тvvнд найдаж болно
Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргvй, барагтайд анзаарагдамгvй
Хумхын орд: Далдыг харагч луу, өөртөө шvvмжлэлтэй ханддаг
Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн. Луу жил төрөгсөд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй.

6.МОГОЙ ЖИЛ
Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи өөрөө ч анзаарахгvй
Yхрийн орд: Гоо vзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам
Ихрийн орд: Хөдөлгөөнтэй бөгөөд хувирамтгай могой
Мэлхийн орд: Тvvнийг хөдөлгөж амь оруулах хэрэгтэй
Арслангийн орд: Идэвхтэй могой, их vнэтэй өөрөөр хэлбэл маш ховор, vнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн vг Охины орд: Нvдний шилт могой, гоё этгээд зvйлд дуртай, ашиглаж чаддаг
ЖинлYYрийн орд: Yнэнч шударга байхааргvй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ
Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дөнгөнө
Нумын орд: Шийдмэг могой, тавьсан өндөр зорилгодоо ямагт хvрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгvй
Матрын орд: Гvн ухаанч могой, хэмжээлшгvй унаантай ч хэрэглэж мэддэггvй
Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдvйг зөгнөж чадна
Загасны орд: Усны бөгөөд хvйтэн цуст могой Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал өөртөө дурлуулж чадна, тэдний дурлал удаан бөгөөд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дөхөж очих ч хэрэггvй.

7.МОРЬ ЖИЛ
Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга
Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж өгч магадгvй
Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггvй
Мэлхийн орд: Манежийн морь, бvхэл амьдралынхаа туршид тойргоор гvйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.
Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зөвхөн өөрийнхөө тухай л боддог
Охины орд: Гvймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсvv байдал нь ч тvvнийг аврахгvй
ЖинлYYрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бvжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ
Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг
Нумын орд: Ажлын морь, элдэв аашгvй
Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой
Хумхын орд: Унадаг морь, хvсвэл хэнийг ч ямар ч зайнаас гvйцэж чадна
Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь Морь ба бар төгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй.

8.ХОНЬ ЖИЛ
Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь
Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгvй
Ихрийн орд: Ааштай хонь, тvvний элдэв vйлдлийн эсрэг хvчтэй тэмцэх хэрэгтэй
Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь
Арслангийн орд: Бардам, олон хvнд vл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор
Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь
ЖинлYYрийн орд: Ялагч хонь, тvvнтэй амрагийн харьцаа vvсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бөгөөд осолтой. Хурц эвэртэй шvv.
Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь
Матрын орд: Бодлогошронгуй, хэрсvv хонь. Юунд ч бэлэн бөгөөд агуу сэтгэгч, зөгнөгч
Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгvй.
Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил төрөгсөд хонь, гахайтай кинонд өгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй.

9.БИЧ ЖИЛ
Хонины орд: Төвөгтэй ааштай, хvнд бич
Yхрийн орд: Гэмгvй бич, өмгөөлөл эрсэн мэт
Ихрийн орд: Хурц ааштай бич, өнгө өнгийн савангийн хөөс хийсгэж, бvгдийн толгойг эргvvлчихэж дөнгөнө Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сvvлчийн гадил жимсээ ч өгнө
Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сvvлнээс нь чангааж байгаад ч хамаагvй торгоож дөнгөнө
Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мөчрөөс мөчирт дvvлнэ
ЖинлYYрийн орд: Олсон дээгvvр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмvvлдэг. Таалагдах хvслээсээ болж өөрийгөө сvйрvvлж мэднэ
Хилэнцийн орд: Дэндvv этгээд, нууцтай шуудай гэсэн vг
Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич
Матрын орд: Дэндvv шохоорхуу бич, гэвч бvх юм харьцангуй шvv дээ
Хумхын орд: Хянуур бич, өөрийн нарийн тоглоомоо нуудаг
Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн өндөр дал модон дээр сууж байдаг Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй.

10.ТАХИА ЖИЛ
Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бvртээ л дайн дэгдээж vгvй ядаж том хэрvvл маргаан vvсгэх арга саам эрж байдаг.
Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай
Ихрийн орд: Мөнхийн тулаан, тvvний хажууд байгаа хvмvvст амар жимэр амьдрал зөвхөн зvvдлэгдэх болно.
Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ тvvнийг хялбархан “гол гаргаж болно”.
Арслангийн орд: Аймшиггvй тахиа, амиа ч өгөхөөс буцахгvй. Гэхдээ хэний төлөө, юуны төлөө гэдэг нь чухал биш.
Охины орд: Маш хурц хумстай тахиа
ЖинлYYрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгvйтэж, дор нь толгойг нь эргvvлж дөнгөнө
Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хvссэнээ хийж чадна
Нумын орд: Yнэнч тахиа, хvссэнээсээ илvv vнэнч байж чадна
Матрын орд: Бvх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар
Хумхын орд: Зөвхөн өөрт хамаатай асуудлыг л авч vздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга
Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мөргөх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй.

11.НОХОЙ ЖИЛ
Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хvрч ирнэ. Эзэндээ маш vнэнч нохой
Yхрийн орд: Маш vнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сvрхий.
Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд.
Мэлхийн орд: Ямар ч мөрийг олж чадна, хvсвэл vхсэнийг ч олоод ирнэ
Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бvгд vг дуугvй захирагдана
Охины орд: Шилмэл vvлдрийн нохой, бvх талаараа
ЖинлYYрийн орд: Нууцлаг, тааваргvй оньсого мэт, тодорхойлохын аргагvй
Хилэнцийн орд: Тvvнд хазуулж л болохгvй, vхлийн зуулттай
Нумын орд: Эр хvчтэй, зогсоох аргагvй нохой
Матрын орд: Болгоомжтой нохой, тvvнд найдаж болно
Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай
Загасны орд: Өвөрмөц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мөн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй.

12.ГАХАЙ ЖИЛ
Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зvрх, хатуу туурай
Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн vг. Маш дур булаам
Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хvмvvс нь зогсоочихгvй бол хол явах гахай
Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай
Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч
Охины орд: Мөнгө цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа
ЖинлYYрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Тvvнд бvгд л сайн.
Хилэнцийн орд: Ширvvн дориун гахай, хэцvv ааштай
Нумын орд: Логик сэтгэлгээтэй, vргэлж хэзээ, хаана, ямар vнэтэйг мэдэж байдаг
Матрын орд: Гахай гэхэд дэндvv хатуу, гэхдээ бvгд vvний энэ занг өршөөдөг
Хумхын орд: Аятайхан гахай, vvрд энэ хэвээр анхаарлын төвд байна.
Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг. Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал vлгэрийн мэт маш сайхан харьцаа vvснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хvсвэл хайр болон хувирч магадгvй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгvй, бvтэх ч vгvй.

Үсээ хэрхэн хамгаалж урт ургуулах вэ?

$
0
0

12932686_1058788470845965_3462924243273028519_n

Үсээ гэмтээхээс хамгаалах
Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.

Үс чинь гэмтсэн бол тэр хэсгийг нь тайрч авах хэрэгтэй
Үсээ ургуулна гэдэг бол ганц өдрийн ажил биш, тэвчээртэй байх хэрэгтэй. Үс чинь салаалж, хуурайшиж, хугарч гэмтсэн л бол тайрч эрүүл үзүүрийг нь гарга.

Үнэхээр үсээ ургуулахыг хүсч байгаа бол химийн будгаар үсээ будахаа болих хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонго.

Үсээ хлор болон давстай уснаас хамгаал
Усанд сэлэхээсээ өмнө цэвэр усаар үсээ сайн зайлаарай. Мөн сэлэхийн өмнө ба хойно нь сайн шампунь, ангижруулагч хэрэглэнэ.

Үсээ нар, салхинаас хамгаал
Наранд удаан хугацаагаар байх гэж байгаа бол үсээ юмаар далдал, эсвэл гүн ангижруулагч хэрэглэ. Салхинд байх гэж байвал үсээ сүлжих юм уу шуугаад, мөн алчуур, малгайгаар далдлаарай. Салхи шиг үсийг салаалуулдаг зүйл гэж үгүй.

Эрүүл хоол идэж, их ус ууж, сайн амар
Өдөр бүр хангалттай уураг, эрүүл өөх тос, их ус хэрэглээрэй. Байж болох бүхий л боломжоороо өөрийгөө арчилж торд. Нэмэлт тэжээл ч мөн хэрэглэж болох юм.

Цусны эргэлтээ сайжруул!
Дасгал хий. Цусны эргэлтээ сайжруул, эндорфиний урсгалаа нэмэгдүүл, үсээ ургуул.
Мөн хуйхандаа иллэг хийлгээрэй.

Үсээ нойтон байхад нь болгоомжтой харьц
Үсээ нойтон байхад нь битгий самна, мөн битгий алчуураар үрж хатаа. Оронд нь зөөлөн дарж усыг нь шингээж аваад, өөрөөр нь хатаа. Ширэлдсэн үсээ чанга самнах хэрэггүй. Үснийхээ үзүүрээс нь эхэлж зөөлөн самнаарай. Үстэйгээ яг үнэт, ховор эрдэнийн утас байгаа мэт харьц. Үс урт ургах тусмаа хөгширч байдгийг сана. Тиймээс зөөлөн бай.

Угаалт хоорондын зайгаа уртасга
Ихэнх урт үстнүүд өдөр бүр үсээ угаагаад байдаггүй байна. Мөн олонхи нь шампунь хэрэглэдэггүй, зөвхөн ангижруулагч хэрэглэдэг. Үс угаах хугацаагаа аль бага багаар уртасга. Мөн CWC (condition-wash-condition) аргыг (ангижруул-угаа-ангижруул) ашиглаад үзээрэй. Шампунийг зөвхөн хуйхныхаа хэсэгт хэрэглэ. Үсний үзүүр рүү зөвхөн хөөс нь л хүрэхэд хангалттай. Үсний үзүүр хөгшрөх тусмаа хуурай болдог учраас зөвхөн зайлах л хангалттай байдаг байна.

Халуун усаар бүү угаа
Угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсч болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн, толигор болж үс илүү гялалзсан, арчлахад амар болдог. Энэ арга нь зөвхөн үс ургахад бус арьсанд чинь бас тустай юм.

Хайртай залуу тань царайлаг биш байх тусам та илүү жаргалтай амьдрахыг эрдэмтэд тогтоожээ

$
0
0

Таны залуу царайлаг биш байх тусам таны хайр дурлал, хамтын амьдрал илүү жаргалтай байх боломжтой аж.

Флорида мужийн их сургуулийн судалгаагаар эмэгтэй нь илүү царайлаг байснаар хамтдаа амьдрахад таатай бас ажилд илүү амжилт гаргах боломжтой болдог байна. Судалгаагаар 20-иод насандаа гэрлэсэн 113 хосыг хамруулжээ.

Судалгаагаар бие бялдар, гадаад төрхийн хувьд онцгой сайхан нөхөртэй байх нь бүсгүйчүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг байх магадлалтайг тогтоосон байна. Нэн ялангуяа бүсгүй өөрийгөө сэтгэл татам биш гэж үздэг бол энэ нь бүр ч том асуудал болдог аж.

Мөн уг судалгаанаас үзвэл таны хос царайлаг биш байх тусам та өөртөө санаа зовох байдал багасаж, жин болоод гадаад төрхөнд санаа зовж, шаналах нь илт буурдаг болохыг Флорида мужийн их сургуулийн сонин дээр бичжээ.

Бүсгүйчүүдийн уг санаа зовнил, стресс нь харилцаа доголдох нэг том асуудал болдог. Харин үүнийг багасгах арга бол эрэгтэй хүмүүс өөрийн хайртай бүсгүйдээ ямар сайхан, үзэсгэлэнтэй болохыг байнга хэлж байх явдал юм. Байгаагаараа л өөрт тань хангалттай гэдгийг, өөрчлөгдөх гэж хэт хичээх шаардлагагүйг мэдрүүлснээр эмэгтэйчүүд илүү тайван, амгалан, аз жаргалтай байдаг.

Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө

$
0
0

jlhjl-600x337

Та жин хассан уу, тэгвэл дараа нь яах вэ?

Би түүнээс намайг битгий орхиоч ээ гэж гуйсан. Яг одоо би түүнд юунаас ч илүү хэрэгтэй байлаа. Гэвч би өмнө нь ийм зүйл үзсэн, тийм болохоор түүнийг буцаад ирнэ гэдгийг мэдэж байлаа. Би түүнийг  хүлээгээд байж байна….

Түүний нэрийг Франк гэдэг. Тэр миний өвчтөн болоод бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байлаа. Миний хангалттай заавар зөвлөгөө, өөрийнх нь шаргуу хөдөлмөрийн үр дүнд тэр 27 кг хасаж чадсан байлаа. Гэвч тэр зорьсон жиндээ хүрсэн өдрөө бидний хийх ажил дууссан гэж шийдсэн. Тэрээр жингээ хасах даалгавраа амжилттай сайн гүйцэтгэсэн учир (уг нь энэ нь нэг удаадаа хийгээд  болчихдог зүйл биш юмсан ) хоолны дэглэмтэй холбоотой бүх бодол санаагаа хойш тавин амьдарч болно гэж бодож байлаа. Салах ёс гүйцэтгэж байхдаа би түүнд ганцхан л бодох зүйл үлдээсэн юм.  “Франк минь үүнийг жингээ хянах гэж нэрлэсэн нь цаанаа учиртай юм шүү”.

Миний Франкад ойлгуулахыг хичээж байсан зүйл бол бид хүсэж байгаа жиндээ хүрсэний дараа ч гэсэн хийх өч төчнөөн ажил байдаг. Зөвхөн 6 хүний 1 нь хассан багахан жингээ маш богино хугацааны турш буюу нэг жил барьж чадсан гэцгээдэг. Үүнээс харахад жингээ хянах нь ихэнх хүмүүсийн хувьд томоохон сорилт юм.

Хэрэв та хассан жингээ буцаад нэмэхийг хүсэхгүй байгаа бол  хийж байсан зүйлээ шууд орхиж болохгүй. Үнэндээ жингээ хасахын тулд хийж байгаа зүйл болон хассан жингээ буцааж авахгүйн төлөө хийх ёстой зүйл нь угтаа нэг л зүйл юм. Дараах зөвлөгөөнүүд таныг жингээ амжилттай хянахад тусална:

• Анх яг юунаас болоод ийм асуудалтай учирсанаа санаарай.  Түргэн хоол хэтрүүлэн идсэнээс болсон уу? Сэтгэл санаа хямарсан үедээ юм их идсэнээс болсон уу? Эсвэл хэт их чихэр идсэнээс болсон уу? Та өөрийгөө хэтэрхий сайн мэдэх учир хуучин зуршилуудаа хийж эхлэж байгаагаа шууд л анзаарах болно. Зүгээр нэг бүдрэх нь “бүдэрч унах” болохоос өмнө өөрийгөө татаж аваарай.

• Хийж байгаа зүйлээ байнга тэмдэглэ. Идэж буй хоол, хийж буй дасгал, байгаа жингээ тэмдэглэх нь нь жин хасаж байх хугацаанд маш чухал байдаг. Гэвч ингээд л зогсож болохгүй. Өөрийгөө хянах нь жингээ барих гол түлхүүр бөгөөд та тэмдэглэлээ хөтөлсөөр байвал амжилттай байх нь дамжиггүй.

• Идэвхитэй, хөдөлгөөнтэй бай. Жин хассаны дараа таны бие махбодь илүү хүнд байсантайгаа харьцуулахад өмнөхөөсөө арай бага калори шатаадаг учир калорийг шатааж, хүсээгүй жинг хол байлгахад дасгал хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэдэг.

• Таны бодит, хамгийн тохиромжтой, байгалиасаа заяасан жин чинь хэд болохыг олж мэд. Жингээ хасах гэж улайрахдаа та  байгалиасаа заяасан, таныг хамгийн эрүүл байлгах жингээс хамаагүй доогуур жинд очсон, түүнийг хадгалахад хүндрэлтэй байж болох юм. Гэхдээ энэ нь буцаад жин нэмээрэй гэсэн үг биш шүү. Зарим үед зорьж байсан жингээсээ арай их  жинг хадгалах нь танд илүү хялбар байх тохиолдол бий. Миний үйлчлүүлэгчдийн ихэнх нь эрүүл, идэвхи, хөдөлгөөнтэй амьдралаар амьдарч байхдаа, тэдний бие махбодь эрүүл, байгалиасаа заяасан жинд байхад хамгийн их аз жаргалтай байдаг гэж надад хэлдэг.  Тэдний хувьд энэ нь байх ёстойгоосоо ганц, хоёр кг илүү байсан ч идэж буй хоол бүхнийхээ араас шаналж байснаас хамаагүй дээр санагддаг юм байна.

• Өөрийгөө урамшуул. Та жингээ хасаж байх үедээ төлөвлөгөөгөө ягштал дагаж, мөрдөж байсан учраас өөрийгөө урамшуулсан удаа олон гарсан байх.  Гэвч хэвшүүлсэн энэхүү шинэ зуршилаа цаашдаа хадгалж үлдэж байгаагийнхаа төлөө ч гэсэн өөрийгөө урамшуулахаа мартав.

• Хэр их зүйл хийж бүтээснийгээ өөртөө сануулж бай. Өөрийнхөө зургийг нүдэнд харагдах газарт байлгах нь маш зөв. Учир нь хуучин зургууд чинь ямар байсныг чинь, шинэ зургууд чинь хэр их амжилттай байгааг чинь сануулах болно. Эрүүл мэндээ сайжруулахын төлөө хийсэн бүх эерэг алхамуудаа мөн нөхцөл байдлыг гартаа авч, жингээ амжилттай хянаж байгаа учир та хэр их эрх мэдэлтэй байгаагаа өөртөө сануулаарай.

Цаг зүүх соёл таныг илэрхийлнэ

$
0
0

-9105356059139785984_900_x_1350

  • Нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг битгий мартаарай
  • Эмэгтэйчүүдэд хэдэн зуун төрлийн гоёл чимэглэл байдаг бол эр хүнийг тодотгох, хамгийн чухал гоёл нь бугуйн цаг

Загварлаг эрчүүд бор гутлыг хар бүс, эрвээхэй зангиатай хослуулдаггүй гэдгийг аль эсвэл гэрийнхээ гадаа унтлагын хувцастай зогсох ёсгүйг мэднэ. Гэвч бугуйн цаг хэрэглэх соёлын тухай дийлэнх нь мэддэггүй. Эмэгтэй хүн төрөл бүрийн гоёл чимэглэл хэрэглэж, хувцаслалтаа тодотгох боломжтой байдаг бол эрчүүдийн хувьд хамгийн чухал гангараа нь бугуйн цаг. Бугуйн цагийг хэлбэр, хэмжээ, загвар зэргээс нь хамаарч, хувцаслалтдаа тохируулан сонгохын чухлыг дор танилцуулъя.

Хямдхан цаг таны имижийг гутаадаг

Omega, Ullyse Nardin, IWC, Rolex, Baume Mercer, Arnold & Son, Hublot, Cartier, Zenith зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүд бий. Гэхдээ хүн бүр дээрх брэндээс сонголт хийх санхүүгийн чадавхгүй учир дундаас дээш болон дунд түвшний орлоготой иргэд төвлөрсөн Casio, Seiko, Tissot, Swatch, Citizen гэх мэт брэндээс сонголт хийх боломжтой.

Цагныхаа хэмжээг тохируул

Нэгэн үе том цаг тренд болж байсан боловч энэ сонголт хоцрогдож байна. Учир нь том цагийг бусдын анхаарлыг татах зорилгоор зүүдэг. Хэт том цаг таны бугуйг жижиг харагдуулахаас гадна өмссөн хувцасны тань зохицлыг алдагдуулдаг аж. Харин цагны оосрын хэмжээ гараа унжуулах үед хоёр см-аас илүү доошлохгүй байхаар бариу, гарт тань ором үлдээхгүй байхаар сул байх хэрэгтэй.

Бугуйн цагийг зүүн гартаа зүүдэг

Сүүлийн үеийн хувцаслалтын чиг хандлага цагийг аль ч гартаа зүүх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Та ажлаа хийх үедээ аль гараа илүү их ашигладгаа бодолцож үзээрэй. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа бизнес уулзалтад очихдоо бугуйн цагийг зүүн гартаа зүүх нь чухал соёлд тооцогдоно. Судалгаагаар бизнес эрхлэгчид цагаа зүүн гартаа зүүхийг илүүд үздэг бол хөгжимчин, зураач зэрэг уран бүтээлч хүмүүс баруун гартаа зүүдэг нь тогтоогдсон аж. Мөн нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг.

Цаг зүүхэд ч цаг хугацаа хамаатай

Хэрвээ та бүх л өдрийн турш гадуур ажиллах бол аль болох цайвар өнгийн цаг зүүхийг эрхэмлээрэй. Бор болон хар өнгийн цагийг орой зүүхэд илүү тохиромжтой. Мөн үдийн хоолны үеэр бараан өнгийн цагнаас татгалзах нь зүйтэй. Чөлөөт хувцаслалтыг тод өнгийн цаг чимж өгдөг.

Ажлын ярилцлагад орохдоо нэмэлт функцгүй цаг сонгоорой

Та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол нимгэн, дундаж хэмжээтэй, ямар нэгэн нэмэлт функцгүй, тэгш өнцөгт хэлбэртэй, хэт гял цал биш, бараан өнгийн суран оосортой цаг зүүх нь зохистой. Харин бизнес уулзалт, ямар нэг хэлэлцээр хийх гэж буй бол дугуй хэлбэртэй, нэмэлт функц бүхий, метал цаг зүүх нь таныг хүчирхэг харагдуулна.

Хар хослол дээр бор оосортой цаг зохимжгүй

Цагны тань өнгө энгэрийн зүүлт, гутлын гоёл, бөгж, бүс, чагтан товч зэрэгтэй хослох шаардлагатай. Жишээлбэл, шар метал зүүсэн бол алтлаг өнгөтэй цаг зүүх, хар хослол өмссөн бол бор оосортой цаг зүүхгүй байх зэрэг өнгөний зохицолд анхаараарай. Ямар ч төрлийн энгийн, хар нүүртэй цагийг эрвээхэй зангиатай хослуулан зүүж болдог.

Цагаа ойр ойрхон харах нь бүдүүлэг үйлдэл

Хэдийгээр цаг эрчүүдийн хамгийн чухал гоёл мөн боловч ойр ойрхон харах нь таны нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Кино театрт эсвэл ресторанд утсаа оролдох нь бүдүүлэгт тооцогддогийн адил хэн нэгний өмнө цагаа дахин дахин шалгах нь харилцаж буй хүнээ үл хүндэтгэсэн, залхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Жеймс Бондыг дуурайх хэрэггүй

Усны хамгаалалттай цагийг усанд шумбах, орох үед л зүүдэг болохоос хэзээ ч хослол өмссөн үед зүүдэггүй байна. Яагаад гэвэл хэтэрхий том харагддаг. Жеймс Бонд тэгж зүүсэн байлаа ч энэ үйлдлийг дуурайх хэрэггүй.

Засгийн газрын мэдээ

Хувийн орон зай бий болгоход байрны талбай чухал биш

$
0
0

7087442559279084915_900_x_601

  • Бие, биеийнхээ хувийн орон зайг хүндлэх нь сэтгэл зүй, эрүүл мэнд, хоорондын харилцаанд чухал нөлөөтэй

Заримдаа сэтгэл хямарсан, гунигтай үед хэн нэгэнтэй асуудлаа хуваалцахаас илүү ганцаараа байж, өөрийгөө ойлгох нь зохимжтой байдаг. Хүнгүй орчинд цурхиртлаа уйлж, сэтгэлээ онгойтол хашхирмаар санагдах үе ч цөөнгүй гардаг. Гэвч ажлын хамт олон, найз нөхдийнхөө дэргэд дээрх үйлдлийг гаргах нь зохимжгүй тул сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадалгүй хоцрох нь олонтаа. Тиймээс хамгийн эрх чөлөөтэй байж, аз жаргалаар “цэнэглэгдэх” учиртай орчин бол өөрийн гэр юм. Гэвч ихэнх хүн гэртээ ч хувийн орон зайгаар дутагдаж байдаг аж. Магадгүй танд ч гэсэн хэсэг хугацаанд ганцаараа байх хүсэл төрдөг байх. Гэр ахуйн эдлэлийн IKEA брэнд 35 орны 33 мянга гаруй хүн хамруулан судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 85 хувь нь гэртээ өөрийн гэсэн хувийн орон зайтай байх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд дөрөвний нэг нь тус эрхээ эдэлж чаддаггүйгээ илэрхийлжээ. Судалгаанд дурдагдсанаар хүмүүс бие, биеийнхээ хувийн орон зайг хүндлэх нь сэтгэл зүй, эрүүл мэнд, хоорондын харилцаанд чухал нөлөөтэй аж. Түүнчлэн гэртээ өөрийн гэсэн орон зай бий болгосноор ажлын бүтээмж нэмэгддэг байна.

Өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хэн нэгнээс хараат бус байх нь чухал

IKEA брэндийн судлаачид хувийн орон зай бий болгоход байрны талбай чухал биш болохыг онцолсон байна. Харин тухайн хүний мэдэрч буй тав тух, сэтгэл ханамж хамгийн гол хэмжүүр болдог аж. Тухайлбал, шүршүүрт орох, буйдан дээр суугаад кино үзэх, гэрийнхээ аль нэг хэсэгт бичгийн ширээ байршуулж, түүнийгээ өөрийн хүслээр тохижуулах мөн ханын тавиурынхаа аль нэг тасалгааг өөрийн хоббигоор чимэх зэрэг нь тухайн хүнд таашаал өгдөг байна. Хамгийн гол нь хүн өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хэн нэгнээс хараат бус байх нь чухал хэмээн судлаачид онцолжээ.

Гэр бүлийн бүх гишүүнд хувийн орон зай хэрэгтэй

Гэр бүлийн бүх гишүүнд хувийн орон зай үгүйлэгддэг. Тиймээс бие, биеэ харилцан хүндэтгэж өөрөө, өөртэйгөө өнгөрүүлэх цаг хугацаанд нь бүү оролцоорой. Мөн хүүхдийнхээ хувийн орон зайд халдаж, өөрийнхөөрөө байлгах гэж оролдох нь зохисгүй бөгөөд ирээдүйд бусдын амьдралыг үл хүндэтгэгч болгон төлөвшүүлдэг аж. Мөн тэднийг бусадтай харьцуулах нь ч орон зайд нь халдаж буй хэрэг юм.

Айлд урилгагүй зочлох нь зохисгүй үйлдэл

Айлд урилгагүй, урьдчилж хэлэхгүй зочлох нь зохисгүй бөгөөд очиж буй айлынхаа тав тухыг алдагдуулдаг. Энэ нь орон зайд нь халдаж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс айлд очихдоо зайлшгүй хэлж хэвшээрэй. Мөн “хэрэв манайд ирэх бол зайлшгүй мэдэгдээрэй” гэж ойр, дотнын хүмүүстээ дуулгаарай.

Нэгнийхээ гар утсыг шалгах нь хувийн орон зайг нь үгүйсгэж буй хэрэг

Хосууд бие биеийнхээ гар утас, цахим хуудсыг үргэлж шалгаж, хаашаа яваад, хэзээ ирэхийг нь хүртэл шалгаадаг. Энэ нь тухайн хүний хувийн орон зайд халдаж буй хэрэг бөгөөд хэсэг хугацааны дараа дээрх үйлдэл нь дарамт мэт санагдаж, харилцаанд нь сэв суудаг байна. Тиймээс хайртай хүндээ итгэж, ярилцаж, ойлголцох хамгийн чухал юм.

Өөртөө цаг гарга

Хэрэв та хаана ч, хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаггүй бол тогтсон цаг, тодорхой орчин бий болго. Өглөө эрт эсвэл үдэш оройн аль нь ч байсан болно. Харин яг тэр цагаа өөртэйгөө өнгөрөөж хэвшээрэй. Юун түрүүнд өөрийн сонирхлыг олж илрүүлээрэй.

Засгийн газрын мэдээ

Бэлгийн ариун цэврийг хэрхэн сахих вэ?

$
0
0

9835

Эмэгтэйчүүд бидний бэлэг эрхтэн тэнцвэртэй үйл ажиллагаа явуулдаг хэдий ч бид ариун цэврээ сахиж байгаа нь энэ гээд буруу үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй өдөр тутамдаа хийж орхидог ажээ. Тиймдээ ч мэргэжилтнүүд өдөр бүр бэлэг эрхтнээ угааж байх нь зөв эсэх дээр маргаантай байр сууринаас ханддаг байна. Яг аль нь зөв болохыг мэдмээр байна уу? Ингээд бэлгийн ариун цэврийг зөв сахихын тулд бүсгүйчүүд бид яах ёстой талаар хамтдаа сонирхоцгооё.

Үтрээ бол төгс тэнцвэртэй систем юм

Британийн эмэгтэйчүүдийн эмч Остин Угвумаду (Austin Ugwumadu) “Эмэгтэй хүний үтрээ олон мянган жилийн турш өөрийгөө ариутган цэвэрлэсээр ирсэн” гэсэн бол АНУ-ын эмэгтэйчүүдийн эмч Алисса Двек (Alyssa Dweck) “Үтрээний өөрийгөө цэвэрлэх чадвар үнэхээр ер бусын бөгөөд өөрийгөө өвчнөөс сэргийлэхийн тулд хүчил шүлтийн орчинг тэнцвэртэй хадгалдаг” гэдгийг баталжээ. Тэгвэл Йелийн Анагаахын их сургуулийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Мэри Жин Менкин (Mary Jane Minkin) “Үтрээгээрээ оролдох хэрэггүй ээ. Оролдоод байвал эрүүл байхад зайлшгүй шаардагдах бактерийг устгаж, хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж болзошгүй” хэмээсэн юм. Эмэгтэй хүний үтрээний хүчил шүлтийн хэмжээг 3.8-4.4 байвал дундаж хэмээн тооцдог. Хэрэв таны үтрээний pH-ийн түвшин бага байгаа бол дэлгүүрүүдээр зарагдах болсон бүтэн биеийн pH-ийн түвшинг тэнцвэржүүлэгч гелийг худалдан авч хэрэглэхийг санал болгомоор байна.

Шүршүүрт байнга орох нь сайн биш

Шүршүүрт байнга орсноор үтрээний хүчил шүлтийг тэнцвэртэй байлгадаг лактобацилли хэмээх бактери устдаг байна. Дэлгүүрт зарагддаг зарим шүршүүрийн гелэнд анхилуун үнэрт нэмэлт бодис, халдварын эсрэг бодис зэрэг агуулагддаг учраас үтрээнээс гарах зунгагийн хэмжээг нэмэгдүүлдэг ажээ. Үтрээ өөрийгөө цэвэрлэдэг учраас ямар ч цагаан цуу, элдэв үтрээ угаагч бодис шаардлагагүй юм. Дотуур хувцсанд үтрээний зунгаг наалдах нь ямарваа нэгэн өвчний шинж тэмдэг биш бөгөөд харин ч таны үтрээний үйл ажиллагааг хэвийн байгааг харуулж буй хэрэг гэж ойлгож болно. Гэхдээ өнгө, үнэр, хэмжээ, өтгөн шингэн нь гэнэт өөрчлөгдвөл мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлээрэй.

Гадна бэлэг эрхтнийг зөв угаах шаардлагатай

Үтрээ өөрийгөө цэвэрлэж чаддаг ч гадна бэлэг эрхтэн болон бэлгийн уруулыг заавал ч үгүй угаах шаардлагатай ажээ. Гадна бэлэг эрхтний хуниасанд төрөл бүрийн бактери, тослог бодис байдаг учраас бага зэргийн савангаар угааж болно. Хэтэрхий анхилам үнэртэй саван загатнаа үүсгэдэг учраас эмэгтэйчүүд бидэнд төдийлөн сайнгүй тул глицерин юмуу чидун жимсний тос агуулсан зөөлөн бүтэцтэй саванг сонгон хэрэглэхийг эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөдөг ажээ. Усанд орсны дараа зөөлөн алчуураар бэлэг эрхтэнийхээ гадна талыг л арчихад хангалттай.

Ванны бөмбөлгийг болгоомжтой хэрэглээрэй

Тансаг үнэртэй лаа асаачхаад халуун усанд хэвтэх сайхан ч ванны бөмбөлгийг нэмж хийх нь таны үтрээнд таалагдахгүй л болов уу. Ванны хөөс, ванны бөмбөлөг нь үтрээний хүчил шүлтлэгийн орчинг эвддэг учраас загатнаа үүсгэхээс гадна өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг ажээ. Хөөс, бөмбөлгөнд суух нь муу гээд орохоо болих хэрэггүй бөгөөд сард ердөө 1-2 удаа л орж байхад хангалттай юм.

Үтрээ бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдаг

Сарын тэмдэг, идэж ууж буй хоол хүнснээсээ шалтгаалан эмэгтэй хүн бүрийн үтрээний үнэр хоорондоо ялгаатай байдаг. Үүнд санаа зовох огт хэрэггүй юм шүү. Бэлэг эрхтнийхээ өвөрмөц үнэрийг анхилуун үнэртэй бүтээгдэхүүнээр далдлах хэрэггүй ээ. Түрүүн хэлсэнчлэн таны үтрээг загатнуулж, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг алдагдуулах болно гэдгийг санаарай.

intimate area-н зурган илэрц

Тампон хэрэглэхгүй байх нь зүйтэй

Үнэрт тампон зэрэг хүчтэй бүтэцтэй зүйлийг гадна бэлэг эрхтэн болон үтрээний ойролцоо хийх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг. Тампоны анхилуун үнэр нь үтрээг загатнуулж, зарим эмэгтэйчүүдэд бүр харшил үүсгэдэг болох нь тогтоодсон учраас үнэргүй тампоныг хэрэглэх нь зүйтэй юм.

Чанартай, биед эвтэйхэн дотуур хувцас өмс

Цэвэр даавуун дотуур хувцас, наанадаж даавууны бага зэргийн орцтой дотуур хувцсыг өдөр тутамдаа өмсч байх нь маш чухал юм. Агаарын солилцоо хийгдэж байхаар дотуур хувцсыг бүсгүй та өмсч заншаарай. Учир нь агаарын солилцоогүй дотуур хувцас нь мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл болдог ажээ.

Гоо сайхны бүтээгдэхүүн сөрөг нөлөө үзүүлж байдаг

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг лосион, саван, шүршигч, шүршүүрийн гел гэх зэрэг бүтээгдэхүүнүүд үтрээ болон гадна бэлэг эрхтэнтэй шууд болон шууд бус байдлаар хүрэлцэж байдаг тул загатнаа үүсгэж байдаг ажээ. Эдгээрээс гадна эмэгтэйчүүдийн ариун цэврийн сальфетка ч гэсэн загатнаа үүсгэдэг болох нь тогтоогсон.

Арьсны хорт хавдартай эсэхээ байнга үзүүлж байх хэрэгтэй

Бэлэг эрхтэн нарны гэрэлд гардаггүй болохоор арьсны хорт хавдар тусахгүй гэсэн үг биш учраас толийг ашиглан өөрийнхөө үтрээ болон гадна бэлэг эрхтнийг тогтмол шалгаж байхыг эмч нар зөвлөж байна. Хэвийн бус, хачин шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй.

Дүгнэлт: 

• Үтрээ өөрийгөө цэвэрлэдэг.

• Гадна бэлэг эрхтнийг савантай бүлээн усаар өдөрт нэг л удаа угаах хэрэгтэй.

• Хурц үнэр, өнгөтэй ванны хөөс, бөмбөлгийг сард 1-2 удаа хэрэглэх нь зохимжтой байдаг.

• Үтрээнээс зунгаг ялгарах нь хэвийн үзэгдэл. Харин хэвийн бус үнэр, өнгөтэй болсон тохиолдолд эмчид яаралтай үзүүлээрэй.

• Хүн бүрийн үтрээний үнэр өөр тул үнэр дарах ямар нэгэн зүйл хэрэглэх хэрэггүй юм.

• Биед эвтэйхэн, даавуун материалтай дотуур хувцас өмсч байгаарай.

• Үнэртэй тампон хэрэглэхээс зайлсхий.

• Бэлэг эрхтнийхээ тэнд шинэ мэнгэ ургацаг үүссэн эсэхийг үзэж, цус гарч байгаа эсэхийг шалгаж байгаарай.

Эх сурвалж: Тэнгэрлэг гоо эмэгтэйчүүдийн эмнэлэг


Жирэмсэн хүн коронавирусээр өвчлөх боломжтой юу

$
0
0

header_image_Y9QOldF

Эрдэмтдийн хэлж буйгаар  жирэмсэн эмэгтэйчүүдийг бусад хүмүүстэй харьцуулахад коронавирусанд илүү өртөмтгий байдаг гэж үзэх үндэслэл байхгүй гэсэн юм. Английн  Эрүүл мэндийн газрын мэдэгдсэнээр Их Британид жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах эрсдэл бага байна гэжээ.

Мөн вирусээс өөрийгөө хамгаалахын тулд эрүүл ахуйн энгийн зөвлөгөөг дагаж мөрдөх нь чухал юм. Үүнд гараа савантай усаар сайн угаах, нүүр, нүд, амандаа муухай гараараа хүрэхгүй байх, өвчтэй хүмүүсээс зайлсхийх зэрэг орно.

Харилцаанд баримтлах 12 дүрэм

$
0
0

1ac740e33dec3c1ffe364785525148eb

1. ИНЭЭМСЭГЛЭ. ГЭХДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ!

Чин сэтгэлийн инээмсэглэл нь агшин зуурт халуун дулаан уур амьсгал, нээлттэй байдлыг бий болгодог бол хуурамч инээмсэглэл эсрэгээрээ таныг хямсгар нөгөө хүнээ үл хүндэтгэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Нүдэнд нь тодроогүй инээмсэглэл хиймэл төвөгтэй санагддаггүй гэж үү ?

Үр дүнтэй харилцааг бий болгоход харилцагчдаа үнэн сэтгэлээсээ хандаж буйгаараа тэднийг хүндэлж байгаа гэдгээ илэрхийл. Тэд таны инээмсэглэлээс ямар нэг хуурамч зүйл олж харвал энэ нь худлаа ярихаас илүү чангаар нүүрэн дээр тань хашгирч байдаг. Тиймээс та бусдын итгэлийг олохыг хүсвэл юун түрүүнд битгий худлаа инээгээрэй.

2. АСУУЛТ АСУУ 

Бусдын санаа бодлыг илүү сайн ойлгохын тулд асуулт асуу гэхдээ нээллтэй асуулт асуу. Хаалттай асуултууд нь тийм эсвэл үгүй гэсэн хариулттай байдаг. Шүүх танхимд  болдог асуултуудын тухай нэг бодоод үзэцгээх үү?  ……….. энэ нь үнэн үү? Гэх мэт  хэрэгтэй мэдээллээ энгийн тодорхой үгсээр хариулт авахын тулд асуудаг.

Харин нээлттэй төгсгөлтэй асуултуудад хүн тийм эсвэл үгүй гэж хариулаад дуусгаж чаддаггүй. Тиймээс асуултыг аль болох нарийн тодорхой мэдээлэл авахаар урт хариулт хэлэхээр тавь. Харилцагчтайгаа илүү ойлголцохын тулд сониучирхсан асуулт тавь. Харилцаагаа илүү хадгалж дараагийн түвшинд очих боломжийг олж авахын тулд асуултаа их нээллттэйгээр асуу.

3. ИДЭВХИТЭЙ СОНС

Амжилттай харилцаа тогтоож чаддаг хүмүүс идэвхитэй сонсонгоо үргэлж суралцаж байдаг. Тэд харилцан ярианы үед бусдын хийж, хэлж байгаа бүхий л зүйлд анхаарлаа хандуулж байдаг. Ялангуяа харилцагчаа хэрхэн үгээ хэлж байгаа болон биеийн хэлээрээ хэрхэн илэрхийлж байгааг голчлон анхаардаг. Ингэснээрээ тэдний юу хэлэхийг хүсч байгааг бүрэн дүүрэн ойлгож чадсанаа харилцагчдаа мэдрүүлдэг.

4. ЧАДВАРЛАГ НЭГНИЙГ АЖИГЛА

Үр дүнтэй харилцааны чадварт суралцах гэж яарахаас өмнө Чадварлаг нэгнийг сайтар ажиглаж өөрсдийн мессежээ хэрхэн амжилттай хүргэж байгааг нь мэдэхийг хичээгээрэй.

Хэрвээ та харилцаж буй хүмүүсийнхээ оронд өөрийгөө тавьж чаддаг бол тэдний хэлж байгаа зүйл утга санаатай хэрхэн холбогдож байгааг болон бусадтай харилцах харилцаагаа хэрхэн хүчирхэгжүүлж байгаад нь анхаарлаа хандуулаарай. Тэдний үр дүнтэй харилцаанд ашигладаг хамгийн сайн тактикт суралцаж өөр дээрээ хэрэгжүүлээрэй.

5. ЭРГЭХ ХОЛБООГ ҮҮСГЭ

Харилцагчийнхаа яриаг сонсож байгаагаа болон тэдний ярьсан зүйлтэй санал нийлсэн эсэхээ ойлгомжтой хэлэх замаар хариу үйлдэл үзүүл.Тэдний үгийг анхааралтай сонссон болон тэдний хариултыг чухалд тооцож байгааг таны хариу үйлдэл илэрхийлэх ёстой. Бусдыг үнэн зөв ойлгосон эсэхээ лавласан асуулт тавих нь чухал зүйлсийн нэгд тооцогддог. Харин харилцаанд хэтэрхий хувиа бодон нэг талыг харах үед сонсохоо болж харилцаа илүү хүндрэлтэй болдогыг үргэлж анхаараарай.

 6. СТРЕССИЙГ БАГАСГА

Хэрэв боломжтой бас шаардлагатай бол асуудлаас түр холдож гүнзгий амьсгал авч аль болох бодол санаагаа цэгцлэхийг хичээ. Үүнийгээ аль болох бусдад дараа, саад болохгүйгээр хийгээрэй. Хэрэв та сэтгэл хөдлөлдөө автаж биеэ барьж чаддаггүй бол энэ арга нь өөртөө болон бусдад асуудлыг илүү ухаалгаар шийдэх боломж өгөх юм. Энэ нь онлайн харилцаанд ч гэсэн хамаатай юм. Онлайнаар хэн нэгний таныг гомдоож буй үгэнд ч хамаатай. Энэ тохиолдолд компьютерын дэлгэцээ түр орхиод эхлээд тайвшрах нь илүү хялбар байх болно. Харилцааны зөрчилдөөнөөс холуур байх боломжийг өөртөө болон бусад хүмүүст өг. Хэрэв тэд онцгүй байдлыг үргэлжлүүсээр байвал бичсэн зүйлийг унших шаардлагагүйгээр устгах нь магадгүй сайн арга болно.

7. БУСДЫГ ОЙЛГО

Бусдыг ойлгохын тулд та сэтгэл хөдлөлийг нь мэдрэх хэрэгтэй. Харилцагчийнхаа биеийн хэлэмж болон сэтгэл хөдлөлийг мэдэрч хэрэв би ийм байдалд байсан бол яах вэ? хэмээн бод. Тэд сэтгэл нь хөдөлсөн аз жаргалтай байвал та ч мөн адил, харин тэд дуугаа хурааж гунигласан байвал та ч мөн тийм байгаарай. Хэрэв харилцагч тань ямар нэг зүйлд бухимдаж байгаа бол та тэдний асуудалд чин сэтгэлээсээ санаа тавьснаар тэдэнд ганцаараа биш, хамгаалагдсан мэдрэмж төрнө.

Та хамтрагчийнхаа асуудалд жинхнээсээ санаа зовж байгаа үед хэрхэн асуудлыг хүлээж авснаа тайлбарлаж эхлэхээс нь өмнө харилцагч тань юу мэдэрснийг мэдрэх юм.

8. УНШ

Та бичгийн харилцааны чадвараа сайжруулах эсвэл энэ чиглэлийн ном уншихыг сонирхож байвал унших нь ур чадвараа сайжруулах хамгийн хүчтэй арга юм. Унших нь байнга мэдээлэлтэй байх болон харилцаанд ашиглаж болохоор сонирхолтой мэдээллүүдийг цуглуулахад тусалдаг. Таны нэн тэргүүний зорилго юу ч байсан тогтмол унших нь хувь хүний хөгжлийг асар хурдацтай хөгжүүлдэг.

9. ХЭЛЭХ ҮГЭЭ БОЛГООМЖТОЙ СОНГО.

Сонгосон үг тань ойр дотно байдал эсвэл хүйтэн хөндий байдлыг алийг нь ч төрүүлж чадна. Харилцаан дахь үгийн сонголтыг хэзээ ч бүү дутуу үнэл. Илэрхийлэх гэж буй зүйлээ ганц буруу хэлсэн үгээр унагаах бүрэн боломжтой. Өөрийнхөө болон бусдын санаа бодлыг илэрхийлэх үгсийг ашиглаж чадах нь“Бид бидэнд” гэсэн нөхөрсөг байдлыг эсвэл “Би, Намайг” гэсэн зөвхөн өөртөө анхаарал хандуулсан мэдрэмжийг аль алинийг нь төрүүлж чадна.

10. ҮНЭХЭЭР СОНИРХОЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛ

Бусдын үгийг сонсож буйгаа аман болон аман бус байдлаар илэрхийл. Идэвхитэй сонсох нь үүний нэг хэсэг ба та өөрийн биеийн хэл, өөртөө итгэлтэй харц болон ухаалаг асуултууд тавьснаар сонирхож буйгаа илэрхийлж болох юм. Хүмүүс тэдэнд урам зориг өгдөг хүмүүсээр хүрээлэгдэхийг хүсдэг. Хэн нэгний чухал зүйлийг нь эерэгээр сонирхож буйгаа харуулахад ач холбогдол бүхий харилцааг үүсгэхэд туслаад зогсохгүй үр дүнтэй болгоно. Таны эерэг оролцоо дулаахан, таатай уур амьсгалыг бүрдүүлдэг.

11. ХӨГЖИЛТЭЙ БАЙДЛАА ХАДГАЛ

Бага зэргийн хошигнол таагүй нөхцөл байдлыг бууруулж асуудлыг өөр өнцгөөс харах боломжийг олгож тайвшруулдаг. Инээд нь үргэлж тохиромжтой байдаггүй төдийгүй үүнийг бусдад ёс суртахуунгүй хандах, тохуурхах байдлаар ашиглаж болохгүй зүйл билээ. Харин цагаа олсон хөгжилтэй байдал, багахан хошигнол нь асуудлын гэрэлтэй талыг олж харахад үргэлж тусладаг.

12. АЛТАН ДҮРМИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ

Жинхэнэ бай! Хэрэв та бусдаас үнэнч шударга байдлыг хүсч байвал юун түрүүнд тэдэнтэй илэн далангүй байх хэрэгтэй. Мөн итгэл төрүүлэхүйц болон сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Чадварлаг харилцагчид “жинхэнэ” харилцаа холбооны үнэ цэнийг үргэлж мэддэг.

 Харилцаагаа чадварлагаар удирдахын тулд байнгын практик, дадлага хийх нь хамгийн чухал тул тасралтгүй суралцсанаар нэг мэдэхэд л та хэдийнээ чадварлаг харилцагч болсон байх болно.  Эцэст нь үргэлж өөртөө ханддаг шигээ бусдад хандаарай.

Эх сурвалж:http://corporate.mn/

Англи хэлээ сайжруулах дараах аргуудыг та туршаад үзээрэй

$
0
0

Learn-English-590x369

Англи хэл сурна гэдэг нь үргэлж сургууль дотор ширээний ард суун эргэлзээтэй дүрэм үзнэ гэсэн үг биш юм. Сургуулиас гадна маш олон англи хэл сурах арга байдаг. Англи хэлээ сайжруулах сонирхолтой арга олон байдаг.  Хүн болгон өөр өөр англи хэл сурах арга хэлдэг. Зарим үед зөвхөн сургалтанд сууж сургалтын ном үзэх нь зөв биш. Үүнээс гадна нэмэлт зүйл хийх нь ач тустай байдаг. Хэрвээ та Англи хэлээ дээшлүүлэх хүсэлтэй (эсвэл 2 дох хэлээ болгон сурч байвал) эдгээр хэрэгтэй аргуудыг туршиж үзнэ үү. Бүх аргууд нь магадгүй таньд нөлөөлөхгүй байж болох ч, эдгээр аргуудын заримыг өдөр тутам хэл сурах үедээ хэрэглэвэл та өөрийгөө сайжирсан болохоо олж харах болно.

1.  Англи хэл дээр зурагт эсвэл кино үз

Англи болон Америк зурагтын нэвтрүүлэг, кино үзэнгээ Англи хэл сурч болох юм. Та аль ч түвшин байсан хамаагүй Англи хэл сурч байгаа бол (анхан шатнаас ахасан дунд шат хүртэл) Англи хадмал орчуулгыг сонсонгоо уншиж өөрийн хэлээ сайжруулж болно.

Англи Фм радио эсвэл интэрнээтээс маш олон сонсох хичээл сонсож болно. Эсвэл өөрийн хэл дээрх киногоо үзэн доор тал дээр нь Англи орчуулгатай кино үзвэл уншиж байхдаа орчуулгаа зэрэг сонсоно гэсэн үг.

2. Англи хэлтэй ном сонин унш

Ном унших нь Англи хэлээ сайжруулах гайхалтай арга болдог. Хэрвээ та анхан шатнаас дунд шат хүртэл түвшинтэй бол эхлээд хүүхдэд зориулсан ном авч унших нь илүү үр дүнтэй.

Сонин унших нь бас чухал байдаг. Энэ нь зөвхөн таны Англи хэлийг сайжруулаад зогсохгүй бас дотоодын мэдээ мэдээллээ мэдэж авч, унаган англи хэлтэй хүнтэй ярихад дөхөм болж өгдөг. Үнэгүй сонин сэтгүүл унших нь илүү хялбар түвшнийх байдаг тул хэрвээ таны Англи хэлний түвшин доогуур бол эдгээр сонинг унших хэрэгтэй.

3. Гэрийнхээ эд хогшил дээр үг хад

Гэрийнхээ эд хогшил дээр тухайн эд хогшил Англи хэл дээр яаж хэлэгддэгийг хадах нь үгийн баялгаа нэмэгдүүлэх сайхан арга юм. Таний хийх зүйл бол наалддаг цаас аваад гэрийнхээ эд хогшлийн нэрийг дээр нь Англи хэл дээр бичих юм. Жишээлбэл: утсан дээрээ phone, цонхон дээрээ window,толин дээрээ mirror гэх мэтчилэн бичих юм. Үүнийгээ харах бүрд таны таны ойнд орох болно. Энэ нь доод шатны түвшинтэй хүмүүст тохирох арга юм.

 4.  Шинэ үгний дэвтэртэй болох

Та өөрийн шинэ үгийн дэвтэртэй болох хэрэгтэй. Сурууль дээрээ байсан ч, гадуур явсан ч шинэ үг сурвал түүнийгээ шинэ үгийн дэвтэртэй тэмдэглэж авч, хэзээ ч хамаагүй чөлөөт цаг гарвал өөрийн сурсан үгээ харж баталгаажуулж болно. Эсвэл өөрийн утсан дээрээ ч тэмдэглэж болно. Ингэвэл та тэмдэглэлийн дэвтэр авч явах хэрэггүй болно.

5.  Өөрийгөө Англи хэлтэй хүмүүсээр хүрээлүүл

Хэрвээ та Англи хэлээр ярьдаг хүмүүстэй ярилцвал та заавал Англи хэлээр ярих шаардлага гарна. Ингэж ярилцах нь сургууль дээр сурдаг зүйлээс ондоо ярианы Англи хэл болон хар яриа сурах болно.

6. Өөрийн юм сурах тохиромжтой, өгөөжтэй цагаа олож ав

Та өглөөний хүн үү эсвэл оройн хүн үү? Таны тархи аль цагт илүү цовоо сэргэлэн байдаг тэр цагт та Англи хэлээ сурах хэрэгтэй. Зарим хүмүүс өглөөдөө юмийг хийхдээ хялбар амар байдаг бол зарим хүн оройдоо илүү үр бүтээлтэй байдаг.

Өөртөө тохирох цагаа сонгон төлөвлөж хамгийн үр бүтээлтэй байдаг цагаа сонго. Та оройн цагаар анхаарал төвлөрөхгүй өөр зүйлд сатаардаг бол орой хичээлд суухгүй байсан нь дээр.

7. Англи болон Америк дуу сонс

Кино зурагт үзэхээс гадна дуу сонсох нь Англи хэлийг чинь дээшлүүлэх слнирхолтой арга юм. Интернэтээс маш олон төрөл бүрийн дууг дууны үгтэй нь маш хялбараар олж болдог.

Дуугаа сонсонгоо дууны үгийг нь харж болно. Хэрвээ таны Англи хэлний түвшин доогуур бол удаан аялгуутай, нийтийн дуу сонсох нь ойлгоход хялбар байдаг.

Хэрвээ та дээд шатны түвшинтэй бол ихэвчлэн хурдан, ойлгоход хэцүү байдаг rap, hip hop дуу сонсож болно.

8.  Хэлний солилцоо

Хэн нэгэн таны төрөлх хэлийг сурах сонирхолтой нэгэнтэй ярилцаж хоорондоо мэдээллээ солилцож болно. Өөрийн хэлээр хэн нэгэнтэй ярих нь өөр хэл сурах бусдад ямар байдгийг та мэдэж болох юм.

Өөрсдийн суралцаж байгаа хэлэндээ харилцан туслалцаж, нэг нэгэндээ даалгавар өгөх маягаар хичээллэж болно. Энэ нь сургуулиас гадна хэл сурах үр дүнтэй арга юм.

9. Хаана ч явсан аль болох Англи хэлээ давтаарай

Сургууль дээрээ өөр зүйлд сатааралгүй Англи хэлээ оролдох нь чухал юм. Номын санд сууж, өөрийн тэмдэглэлээ харан, Англи хэл дээр бичиж, уншин, Англи хэлтэй хүмүүстэй ярилцаарай.

Орондоо орох үедээ өдөр бичсэн үгээ харан унтахдаа хэдэн үгээ цээжлээрэй. Өглөөний цайгаа уухдаа шинэ хэдэн үгээ сураарай. Хийж байгаа зүйлээ орхилгүй тууштай байх нь чухал байдаг.

10.  Өөрийн хичээл, хэлсэн зүйлээ бичлэг хийж аваарай

Өөрийн ухаалаг утсан дээрээ бичлэг хийн өөрийн дуудлагаа давтаарай. Анх сонсчоод дараа нь мартчихдаг тул ингэж бичлэг хийн дуудлагаа сайжруулах нь сайн арга юм. Магадгүй багш чинь зөвшөөрөхгүй ч түүнээс зөвшөөрөл аван хичээлээ бичиж аваарай. Игнэж бичиснээр хичээл дээр сонсоогүй зүйлээ нөхөж сонсон, сонсголоо сайжруулан, гадуур явахдаа давтаж болох юм.

11.  Сайн толь олоорой

Сайн толь нь Англи хэл сурч байх үед чинь таны дотны анд болох болно. Гэсэн хэдий ч зарим толь алдаатай байдаг. Илүү сайн толь олохын тулд бага зэрэг үнэтэй толь авахад гэмгүй.

Утсан дээрх толь, онлайн толиуд заримдаа илүү дутагдалтай байдаг. Хэрвээ та онлайн толь ашигласан бол багш нар үүнийг маш хялбар олж мэддэг.

12.  Англи хэлц, холбоо үг сураарай

Хэлний сургалтын номноос Англи хэлний хэлц холбоо үг үргэлж гараад байдаггүй. Өдөр болгоны Англи хэлний харилцаанд эдгээр хэлц үгүүд түгээмэл хэрэглэгддэг.

Хэрвээ эдгээр хэлц үгийг сурвал та унаган хэлтэй хүнтэй маш хялбар ярих болно. Гэвч мэргэжлийн эссэнд эдгээр хэлц үгүүд тийм ч түгээмэл хэрэглэгдэхгүйг анхаарах хэрэгтэй.

13.  Өдөр бүр Англи хэл дээр бичээрэй

Байнга бичиж байх нь шинэ сурсан үгээ болон дүрмээ ашиглах сайн арга юм. Өдөр бүр сурсан шинэ үг болон дүрмээ ашиглан бичихийг оролдоорой. Хэдэн өгүүлбэр байсан ч хамаагүй ингэж бичих нь байнга бичиж сурах дадал болдог.

Ингэж бичих нь өдөр бүр хэрхэн ахиж сайжирч байгааг та ажиглан харьцуулж харах болно. Хэрвээ боломжтой бол бичсэн зүйлээ Англи хэлтэй багш болон найзаараа шалгуулан засуулаарай.

14.  Багшдаа юу сурах хүсэлтэй байгаагаа хэлээрэй

Хэрвээ та Англи хэлний сургуульд сурч байгаа бол заримдаа юу сурах хүсэлтэй байгаагаа сурч чададгүй. Гэсэн хэдий ч та өөрөө юу сурах хүсэлтэй байгаагаа багшдаа хэлэхгүй л бол тэд таны юу сурах хүсэлтэй мэдэхэд хэцүү байдаг. Хэрвээ таньд хэт их эссэ бичих зүйл өгөөд дуудлага бага орж байвал та түүнд хэлэх хэрэгтэй. Тэд таны саналыг таатай хүлээн авах болно.

15.  Алдаанаасаа суралцах

Та үгүйсгэсэн ч алдаа гаргаж л байдаг. Нэг гаргасан алдаагаа дахин дахин давтан гаргадаг. Яриандаа болон бичсэн зүйлдээ алдаа гаргавал өөрийн алдаагаа тэмдэглэж авах хэрэгтэй.

Ямар үед past simple, ямар үед present perfect хэрэглэхээ эргэлзэж байна уу? Иймээс бичиж тэмдэглэн алдаанаасаа суралцах хэрэгтэй.

16.  Өөрийгөө өөр нөхцөл байдалд аваачих хэрэгтэй

Хэрвээ та өөрийгөө заавал Англиар ярьж, сонсож, унших ёстой газар өөрийгөө аваачвал та заавалчгүй Англи хэлийг ашиглах хэрэг гарна. Энэ нь Англи хэл сурах гайхалтай арга бөгөөд эвгүй байдалд дасан өөрийгөө юу хэлж байгааг анхаарж эхэлдэг.

Алдаа гаргахаас бүү ай. Алдаа гаргах нь яаж зөвөөр хэлэхийг ойлгоход тусалдаг.

17.  Социал ертөнц болон утасныхаа хэлийг солих

Та хэзээ нэгэн цагт утасныхаа эсвэл ямар нэгэн вэб сайтын хэлийн нь санамсаргүй сольчоод буцаж хэвэнд нь оруулах гэж будилж байсан уу? Бид бүгд тэгэж байсан. Гэсэн ч энэ нь өөр хэл сурах сайн арга юм. Хэрвээ та өөрийн утас, facebook, twitter-ээ Англи хэл дээр болговол найз нартайгаа харилцангаа Англи хэлээ сурч болно.

18.  Үнэнч бай

Англи хэлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа хүмүүс тууштай биш байх нь элбэг байдаг. Багш чинь зөвхөн хэдэн цаг л таньд зааж хэлж өгөх болно. Харин та өөрөө заалгуулсан зүйлээ зөв хэрэглэж санаж тогтоох нь таны ажил юм.

Та хэдэн долоо хоног сургуульд сурж заалгуулаад л Англи хэлээр ярьчихна гэж бодож болохгүй. Та хичээлээс гадуур олон цаг ажиллаж, тархиа ажиллуулан тууштай байх ёстой.

Хумсаа хэрхэн эрүүл байлгах вэ?

$
0
0

Capture111

Хумс өнгөө алдана гэдэг нь витамины дутагдалтай шууд холбоотой. Иймээс та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А, Е, С болон В бүлгийн витаминаар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Мөн бусад аргаар хумсаа эрүүл байлгах зөвлөгөөг хүргэж байна.

  • Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээ. Мөн 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэглэж болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.

  • Хумсаа хатуу болгоход зориулсан өдөр тутмын тос бэлд. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад чангаанзны тос нэмнэ. Таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр сайн.

  • Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт зав цаг төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ хумсаа арчлахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно.

  • Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд нимбэгийн шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.

  • Хумсны өөрчлөлтөө маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Учир нь хумсаар хүний бие организмын байдлыг тодорхойлж болдог. Хэрэв хумсан дээр цагаан толбо, босоо зураас гарч ирвэл уушги муудаж, эсвэл витамин дутагдаж байгаагийн илрэл юм.

  • Хэрэв хумс өвчилбөл эмчид үзүүлж, мэргэжлийн хүний зөвлөгөө аваарай.

  • Хумсны мөөгөнцөр эхлээд хөлөн дээр гардаг. Гэхдээ үүнийг хүмүүс бараг анзаардаггүй. Арьс хуурайшиж, холцорч, загатнаж, их хөлөрнө. Хэдэн сарын дараа хумсны толионы өнгө өөрчлөгдөж, булингартаж шарладаг. Хумс зузаарч, их эмзэг болж, яваандаа бутарна. Дараа нь гарт халдаж болзошгүй. Эхний шинж тэмдэг илэрмэгц эмчлүүлбэл эмчилгээ амархан авна.

Гоо сайхны мэс засал хийлгэхээс өмнө өөрөөсөө асуух асуултууд

$
0
0

6la2s3ld90h2nl8v2rf506qnhb

“Сайхан бүсгүйчүүд бүгд л хиймэл, би ч бас ганц л амьдрахаас хойш яагаад зориг гаргаад хагалгаанд орж болохгүй гэж?!”

Танил сонсогдож байна уу?
Сүүлийн үед бидэнд гоо сайхны мэс засалд ормоор байгаа тухайгаа болон хагалгаа хийлгэх эмнэлгээ хэрхэн сонгох тухай асуусан захидал, хүсэлтүүд ихээр ирэх боллоо. Магадгүй чи аль хэдийн шийдчихсэн байж болно л доо. Гэхдээ дараа нь харамсах шийдвэр бүү гаргаасай гэсэндээ доорх асуултуудыг эхлээд өөрөөсөө асууж үзээсэй гэж хүсч байна.

1. Өөртөө итгэх итгэлд чинь асуудал байна уу?
Өөрөө өөртөө таалагдахгүй байгаагаасаа болоод мэс засалд орохоор шийдэж үүний дараа л бүх зүйл өөрчлөгдөж, сэтгэл санаа чинь дээрдэж, өөртөө итгэлтэй болно гэж бодож байвал өрөөсгөл. Магадгүй хэсэг хугацаанд дээрдсэн юм шиг санагдах ч өөртөө итгэх итгэл гэдэг зүйл зөвхөн гадаад төрхөөс шалтгаалдаггүй.

2. Өөр хүнтэй адилхан болмоор байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
Чи бол энэ хорвоод дахин давтагдашгүй, цорын ганц хувь хүн. Хүмүүсийн төгс гэж итгэдэг дүр төрхийг өөртөө бий болгож, ихэр юм шиг харагддаг болтлоо өөрчлөгдөхийг хүсч байгаа эсэхээ нухацтай бодох л хэрэгтэй.

3. Бусдын юу гэж бодох нь чамд тийм их хамаатай юу?
Хүмүүсийн санаа бодол бол хэдхэн минутанд ч өөрчлөгдөх магадлалтай, хэврэг зүйл. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бусдаар бүү тодорхойлуул. Хүмүүсийн түр зуурын бодолдоо автаж хэлсэн хэдхэн үг таны өөртөө итгэх итгэлд нөлөөлөх ёсгүй. Хүний нүд гэдэг хуурамчаас гадна шүүмжлэх шалтгааныг үргэлж олж чаддаг. Тиймээс бүх хүнд таалагдах нь угаас боломжгүй. Бидний мэддэгээр зөвхөн ногоон мөнгөнд нь л хүн бүхэн дуртай байдаг.

4. Сахил хүртэх гээд шал дордов гэгч болох вий?
Мэс засал таны хүссэн үр дүнг авчрах магадлал 100% биш. Түүгээр ч зогсохгүй мэс заслын үеийн ба дараах өндөр эрсдлийг хагалгаа бүр дагуулдаг. Ялангуяа ясандаа хүргэсэн бол бүр ч хүндрэлтэй, тэнгэр муудах бүрт яс чинь янгинадаг болно гээд төсөөлөөд үз дээ. Насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болж үлдсэн тохиолдол ч цөөнгүй.

5. Хагалгааны ширээн дээр хэвтэхгүйгээр шийдэж болох бусад арга замуудыг судалж үзсэн үү?
Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм, тарилга гэх мэт өөр аргууд ч бий. Хэрэв гоо сайхны мэс засал дасгал хийх, дэглэм барихтай харьцуулахад хялбар шийдэл учраас л сонгож байгаа бол дахин бодох л хэрэгтэй. Ялангуяа чи нас залуу бол хэт эртэдсэн шийдвэр байж магадгүй юм. Учир нь чи бүрэн өсөж, торниогүй байгаа шүү дээ.

6. Доорх бүгдийг бодолцож үзсэн үү?
Үр дүнгээс гадна мэс засал хэрхэн өрнөх, эдгэх явц ямархуу байх зэргийг судалж үзсэн үү? Энэ мэс засал амьдралд чинь ямар өөрчлөлт авчрах вэ? Хүлээж байгаа үр дүн чинь энэ шийдвэрээс гарах эрсдэлтэй тэнцэхүйц том зүйл мөн үү?

7. Бас хүсэн хүлээсэн үр дүн чинь хэр бодитой вэ?
Үнэхээр мэс заслын дараа амьдрал чинь өөрчлөгдөх нь гарцаагүй юу? Хүмүүс чамд илүү сайн хандаж, сайхан харьцаж, өмнө нь боломжгүй байсан зорилгоо биелүүлэхэд чинь мэс заслын үр дүн туслаж чадах болов уу? За алив ээ, сайн бодоод үнэнийг хэл дээ? Энэ үнэхээр амьдралд чинь мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт авчрах уу?

Эцэст нь бид хэзээ ч гоо сайхны мэс заслыг танд зөвлөхгүй. Мэс засалд орсноор таны ааш зан, өөртөө итгэх итгэл, ер нь л бүх амьдрал чинь өөрчлөгдөнө гэж найдаж байгаа бол урам чинь хугарч магадгүй шүү.
Дээрх бүхнийг сайтар тунгаасны эцэст гоо сайхны мэс засалд орох шийдвэр чинь хэвээрээ л байх аваас тэр чиний сонголт. Эцсийн шийдвэрийг өөрт чинь үлдээе.

Өөрөө өөртөө хуурай шампунь хийе

$
0
0

1. Эхлээд үснээсээ хавчаар, боолтыг нь аваад самнаж бэлдэнэ. Орооцолдож, ширэлдсэн хэсэг байж болохгүй.

2. Хуурай шампуниа хуйх, чёлк гэх мэт ихээр тослогтдог хэсгүүдээ цацаж эсвэл шүршиж өгнө. Хэрвээ шүршдэг шампунь хэрэглэж байгаа бол толгойноосоо 15см-ийн зайнаас шүршиж хэрэглэнэ. Үзүүр хэсэгт нэг их түрхэхгүй байж болно. Хамгийн чухал нь орой хэсэгтээ жигд түрхээрэй.

3. Түрхэж дууссаны дараа 5-10 минут, хэрвээ хэт тослог үстэй бол 15 минут хүлээнэ.

4. Үүний дараа тонгойж байгаад үсээ самнана. Эсвэл сэнсдэж болно. Ингээд л угаасан юм шиг л болно доо.

5. Өдөр бүр шингэн шампуниар үсээ угаах нь маш их гэмтээдэг бөгөөд хуурай шампунийг ээлжилж хэрэглэвэл зүгээр. Хуваарь гаргаад хуурай шампунийг дарааллаж гурваас дээш удаа хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Мөн нойтон үсэндээ хэрэглэж болохгүй.

6. Хуурай шампунь хэрхэн хийх вэ?
Чамд хэрэг болох зүйлс:
• Хүнсний сод
• Corn meal – Эрдэнэшишийн гурил (зах дэлгүүрүүдэд зарагдаж байгаа)
• Corn starch – Эрдэнэшишийн цардуул (зах дэлгүүрүүдэд зарагдаж байгаа)
• Овьёос (Нунтаглаж бэлдэнэ)
• Хүүхдийн тальк

7. Дээр дурдагдсан материал бүрийг маш сайн нунтаглаад, тэнцүү хэмжээтэй холиод л хуурай шампунь маань бэлэн болно. Амархан байгаа биз. Хэрвээ аль нэг орц нь байхгүй бол орлуулж болно. Хүүхдийн тальк байхгүй бол хүнсний содыг 2 дахин их хийнэ. Овьёос байхгүй бол эрдэнэшишийн гурилаа их хийнэ гэх мэт.

8. Бэлэн болсон хуурай шампуниа тальк болон шүдний чигчлүүрийн саванд хийвэл хэрэглэхэд хялбар байх болно.

Бадганы цагт хоол идвэл таргалалт үүснэ

$
0
0

20101f1afb3c59dffd3a457860a9d7a4797a1a81

Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх, 11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, 07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, 23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэсэн байдаг.

Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог байж. Гэхдээ одоо энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул ядаж 05:00 цаг гэхэд босоод 07:40 -өөс өмнө өглөөнийхөө цайг уувал сайн. Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхний тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно.

Харин бадганы цаг буюу 07:40-11:40-ийн хооронд хоол унд идэхгүй байвал сайн. Энэ цагт хоол идвэл бадганыг аривдуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болино, ажлын чадварыг муутгана. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө. Тиймээс өглөөний 07:40-өөс өмнө хоол идэх хэрэгтэй бөгөөд өглөө идсэн хоол биед жинхэнэ тэжээл болдог юм.

Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй. Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй.

Эх сурвалж: eagle.mn

Том хөх тренд биш!

$
0
0

Хав хавтгай цээжээс минь хоёр зүйл үл мэдэг товойн анх ургах яг тэр үед яагаад ч юм эмэгтэйчүүд хөхтэй гэдгээ бүгд л нуудаг юм шиг санагддаг байлаа. Эргэн тойрны маань эмэгтэйчүүд, ер нь бол миний таньж мэдэх эмэгтэй хүмүүс хүүхдээ хөхүүлэхээс бусдаар бол хөхөө ил гаргана гэж огт үгүй.

Ээж маань хүртэл дүүг сүүнээс гарав уу гүй юу надад хааяахан харуулж, бариулдгаа ор тас болиод зузаан гэгч нь хатуулга, хөвөнтэй “Левчик”-ээ зүүгээд эхэлсэн юм. Хөхийг гоо сайхны хэмжүүр гэж мэдэрсэн түүнээс арай хойшхи үед ч надад энэ тухай мэдээлэл тун бага байлаа. Эгч нараа хувцас сольж байх үед нь араас нь сэмхэн гэтсээр урдаа, өнөөх левчикнийхээ дотор юу нуугаад байгааг нь мэдэхээр очвол бондгосхийтэл цочихдоо цүл цалхийсэн хоёр зүйлээ арайхийн тогтоож, байдгаар нь нуугаад “Яваач ээ!” гэж орилно. Үндсэндээ дэлхий дээрх бүх хүний мэдээжийн мэддэг зүйлийг хэлцэж тохирсон юм шиг л эргэн тойрныхон маань надад харуулахгүй, мэдүүлэхгүй байгаа нь миний цухлыг төрүүлж байв. Би нас биед хүрсэн, боловсорч гүйцээд эрэгтэй хүүхдүүдтэй урд талаараа мөргөлдөж тоглоход “Ёооёо” гэтэл хөндүүрлэж өвддөггүй тийм л цээжийг харахыг хүсч байлаа.

Бодит хөхийг/Харахыг хүсдэг хөх гэвэл илүү тохирох байх/ тухтай харж үзэлгүй байсаар 9-р ангид ороод би ч гэсэн левчикний ард нуугддаг эмэгтэй болсноо мэдэрсэн юм. Ангийн өсгөлүүн биетэй охидын дэргэд бол хариугүй, гэхдээ наддаа их л том асуудал удаж буй хөхнүүдийг маань хорвоо дэлхий анзаарчих вий гэсэндээ аль болох сул цамц өмсөж, бага зэрэг бөгтийн явдаг байв. Харин 11-р ангид ороод яг ээжийнх шигээ хатуулга хөвөнтэй, биед тээртэй, гэхдээ арай жижиг хэмжээтэй хөхний даруулгыг өөртөө худалдаж авсан. Улмаар энэ нь надад тээртэй, огт хамааралгүй хатуулга, хөвөн байхаа болиод биеэ тэнцвэртэй харагдуулахад тусалж буй эд мэт санагдах болов. Үнэндээ ч тийм л дээ. Гэхдээ нөгөө талаараа хөхөвч биднийг байгалиараа харагдахаас татгалзуулдаг эд юм. Түүх сөхье.

1. 1940-1950-иад он буюу Мэрилин Монрогийн мандаж явсан алтан үе байна л даа. Тухайн үед “Bullet Bra” буюу суман хөхөвч бүсгүйчүүдийн гол амь амьдрал болсон нь гурвалжин, бидний нэрлэдгээр сэргэр хөх моданд орсноос үүдэлтэй.

2. Задгай энгэртэй даашинз, хоолойтой бариу цамцны цаанаас гайхалтай товойх тус хөхөвчний ганц сул тал нь хөхийг хэт дээр байрлалтай харагдуулдаг нь байв. Гэсэн ч цаг үе бол цаг үе л байдаг шүү дээ.

3. Дэлхийн чиг хандлагад нөлөөлөх гэдэг ямар үр дагавартай байж болохыг хараахан мэдрээгүй үед Мэрилиний дараах, гэхдээ нэлээдгүй орчин үеийн секс бэлэг тэмдэг гарч ирсэн нь “Эргийн хамгаалагчид” телевизийн цувралаар алдаршсан Памела Андерсон юм. 1980-аад оны сүүлээс эхэлсэн гэхээр яг одоо нийгмийг авч явж буй залуусын үзэл бодол ид төлөвшиж тогтсон хүмүүжлийн үе байгаа биз?

4. Хөхөө томруулах хүсэл амьдралд биеллээ олон янзаар олж, хэрэгжиж ирсэн. Зарим нь бүтэлгүй, зарим нь бүтэлтэй. Анх 1890 онд эрдэмтэд хөх томруулах зорилгоор парафин буюу лааны тосыг тарьж үзсэн боловч энэ нь биеийн бусад хэсэг рүү гүйж алга болоод байсан аж. Иймд биеийн таргалттай хэсгээс хөхөнд шилжүүлэх замаар цээж “томруулах” аргыг туршиж байсан ч энэ нь өгзөгний хувьд илүү үр дүнтэй арга болохыг орчин үе нотолсон билээ. Хөхийг ямар ч үнээр, “ямар ч материал”-аар хамаагүй том болгохоор улайрсан эмч нар 1950 оноос хөхөнд хөвсгөр резин, мөгөөрс бүр шилэн бөмбөлөг хүртэл суулгаж үзсэн байна. Шантарсан нэг нь хөх томруулах тос, хийлдэг хөхөвч хийхээр ажлын байраа орхисон бол үлдсэн нь санаагаа хэрэгжүүлэхээр бүр ч олон аргыг туршсаар байв. Ингээд 1962 онд хөхөн дээрх шивээсээ арилгуулахаар эмнэлэгт хэвтэж байсан Тимми Жийнээс Френк, Томас хэмээх хоёр эмч “Чи түүхийн гэрч болох уу?” гэж эелдгээр асууж. Өөрөөр хэлбэл уут дүүрэн цусыг хөхөнд нь хийе гэдэг саналыг тавьсан аж. Тимми Жийн хожим “Гудамжинд эрчүүд шүгэлдэж эхлэхэд л би өөртөө юу хийлгэснээ үнэхээр ойлгож билээ” хэмээн ярьжээ.

5. Хоёр зууныг дамжсан хөх томруулах хагалгаа телевизийн эрин үе эхэлснээс хойш жинхэнэ гэрлийн хурдаар тарсныг л хэлэх гээд энэ бүхнийг нуршсан юм шүү. Силикон, давстай усыг биедээ тээгээд ч хамаагүй бөмбөгөр, томбогор, урагш түрсэн хөхтэй байх нь нэгэн төрлийн хэмжүүр болсон гэсэн үг. Саяхныг хүртэл.

6. 2000 оны дунд үеэс борооны дараах мөөг шиг олширч, олон түмний хошуурч явсан хөх томруулах мэс засал үнэ цэнээ алдаж эхэлсэн. Энэ нь магадгүй бүх салбарт давамгайлах болсон дорнын үзэлтэй холбоотой ч байж магад. Ямартай ч одууд хөхнийхөө силиконыг авахуулж, жижиг, хавчиг цээжтэй ч хамаагүй энгэр задгай даашинз өмсөн улаан хивсээр алхах болсон билээ. 2010 он гарснаас хойш “Хамгийн гоё хөхтэй” гэх тодотголд том хөхтэй биш харин хэлбэр сайтай, жижиг хөхтэй бүсгүйчүүд бичигдэх болсон нь эндээс эхтэй ч юм билүү?

7. Жижиг хөхнөөс ичихгүй байх нь зөв болохыг баталсан үйл явдал 2014 он гарснаас хойш бүр ч олноор үзэгдэх болсон. Тэр бол хөхний товч сүүлийн үеийн загварын хит тренд болсноос үүдэлтэй. Хөхний товч тренд болдог гэж үү? Азтай нь тийм. Өөр “ямар ч гайхамшигтай байсан” (Өгзгийг хэлж байна), юу ч өмссөн байлаа гэсэн хөхний товчоо мэдэгдүүлж л байвал чи үгээр хэлэхийн аргагүй халуухан нэгэн гэсэн үг. Худлаа гэвэл 2014 оны хавар, зуны загваруудыг үз л дээ? Бүгдэнд нь хөхний товч илт мэдэгдэх майк эсвэл даашинз багтсан л байгаа. Эцэст нь юу гээч? Хөвөн, порлон чихсэн, хатуулгатай левчикний худалдаа хэдэн сая доллараар буурсан гэдэгт, удахгүй зогсоно гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна!

Цагаан хоолтнуудын лазаня шөл

$
0
0

Цагаан хоолтой хүмүүс хоолны цэсээ шинэчлэхэд төдийлөн амаргүй байдаг. Харин энэ удаад Гоолингоо нь цагаан хоолтнуудад зориулсан удаан чанадаг лазаня шөл хэрхэн хийх тухай зааврыг орууллаа. Сураад аваарай.

1. Хэмжээ: 5 хүн
Орц:
Сонгино – нэг ширхэг
Бор мөөг – 100 гр
Ногоон хулуу – 2 ширхэг
Сармис – 4 хумс
Улаан лоолийн соус – 425 гр
Нухсан улаан лооль – 800 гр
Савалгаатай ногооны шөл/бэлдсэн ногооны шөл – 1.5л
Лаврын навч – 2 ширхэг
Хатаасан орегано амтлагч – 2 амны халбага/10гр
Хатаасан базил – 10 гр
Улаан, хар перец, давс – хүссэн хэмжээгээр

2. Лазани гоймон – 300-400 гр
Спинач – 250 гр
Мозарела, парслей бяслаг – хүссэн хэмжээгээр

3. Хийх заавар:
Сонгиноо дөрвөлжин, мөөг болон хулуугаа нимгэн, сармисаа жижиг хэрчиж бэлтгэнэ. Битүү чанагчид сонгино, мөөг, хулуу, сармис, улаан лоолийн соус, ногооны шөл, лаврын навч, орегано, базил, хар, улаан перец, давсаа хийж, хэмийг хамгийн бага дээр тааруулаад 7 цаг чанана. Хэрвээ өндөр хэмтэй байх бол 3-4 цаг буцалгаарай. Хоол болохоос 30 минутын өмнө лазанягийн гоймонг зааврын дагуу чанаж бэлтгэнэ. Спиначийг шөлөндөө нэмээд 2 минут буцалгана. Үүний дараа гоймонгоо өөрийн хүссэн хэмжээгээр хэрчиж, бэлэн болсон шөлөндөө нэмээд, бяслагаараа чимээд аягалаарай.

4. Лазанягийн гоймон чанах арга:
300-400 гр гоймонг чанахдаа 5 л усанд хоёр амны халбага оливын тос, давс хийгээд хамгийн халуун хэм дээр буцалгана. Гоймонгоо хийгээд 8-10 минут чанаад шүүж аваарай.
За ингээд боллоо. Таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сайхан хооллоорой.

 

Ном унших 10 шалтгаан

$
0
0

63otx

Бүх зүйл цахимжсан одоо цагт ном унших хүн ховор болсон. Гар утсаа ширтэж суухын оронд ном унших хэрэгтэйг сануулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

Ном унших 10 шалтгаан:

1. Уншдаг хүмүүс урт насалдаг.

Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхитэй, харин уншдаггүй бол тархины холбоосууд нь идэвхигүй унтаа байдалд ордог. Тархинаас ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтний системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээж байдаг бөгөөд энэ нь удаашраад эхлэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч, хөгширдөг. Хүн оюунаараа амьтнаас ялгаатай ба үүнийхээ үр дүнгээр ч тэднээс илүү урт насалдаг аж. Мэдлэг боловсрол хөгжөөгүй байгалийн амьдралтай эрт дээр үед хүмүүс асар богино насалдаг байж. Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орны хүмүүс жар дал хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санааны хөгшрөл, доройтолд орохгүйн тулд эмчид үзүүлэхээр яваад байдаггүй, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсон байна.

2. Хамгийн сайн стресс тайлагч.

Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд нөлөөлдөг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог. Өдөр тутмын амьдралаас үүдсэн есөн шидийн асуудал дунд залхаж, элдэв асуудлаас болж хүн төөрөлддөг. Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой болж, орчин тойрныхоо нөлөөнд автсан байдлаасаа салж өөрийгөө жолоодон явахад ном танд тус болно.

3. Миний үгийн сан миний хязгаар.

Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөө л 5000 үг хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг гэвэл цаана нь 55 мянган үг идэвхгүй хэрэглээнд байдаг гэсэн үг. Гэхдээ ном уншихын хэрээр тэдгээр үг идэвхжин сэргэж, санаа бодол арвижиж, хүн илүү нарийн ширийн үгээр ярих чадвартай болдог. Баялаг үгийн сантай байна гэдэг хүнд уран төсөөлөл, сэтгэмж төрүүлэх бололцоо өргөнтэй байна гэсэн үг юм. Гадаад хэл сурахад ч үгийн сан маш нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй.

4. Уншиж байж бичнэ.

Калифорны их сургуулийнхан роман унших нь хүмүүсийн хэлний мэдрэмж, бичих арга барилд сайн нөлөөтэйг судлан тогтоожээ. Уншигч зохиолд юу бичигдсэнийг уншихын зэрэгцээ зохиолчийн бичлэгээр дамжиж уншигчийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд сэргэдэг. Зохиол бүр хүнд хөнгөн янз бүрийн аясаар бичигдсэн байдаг. Адармаатай текст унших тусам нөлөөлөл нь гүнзгий.

5. Ном нойр хүргэдэг.

Хөгшин залуу гэлтгүй олон хүн нойрны асуудалтай болсон байдаг. Өдрийн болсон үйл явдал шөнийн асуудал болон хувирч нойр хулжаах нь хэцүү, түүнээс салах гэдэг тийм ч амар бус. Нойр хулжихад номоос сайхан эм байдаггүй. Өдөр ч, орой ч ном бариад хэвтэхэд номонд анхаарал төвлөрч, нойрыг тань хүргэдэг болно. Үүнийг байнга давтсанаар аажимдаа унтах дохио болсон нэгэн хэвшил тогтож болох юм. Мөн унтаж байгаад сэрсэн ч номоо дахин уншиж байгаад дахиад нам унтдаг хүмүүс ч байдаг. Энэ хэвшил нойр хүрэхгүй, сэтгэл сэрвэлзэх үед тун тустай.

6. Бусдыг ойлгох түлхүүр нь унших.

New School for Social Research in New York сургуулиас гаргасан судалгааны тайланд “Унших нь хүмүүсийн харилцан итгэлцлийг төрүүлдэг” гэжээ. Зохиол бүтээл уншиж байхдаа хүн байнга өөрийгөө хамт оролцуулан бодож байдаг. Өөрөөр хэлбэл, бусдын тухай уншихдаа тэр бүр өөрийнхөө анзаардаггүй зүйлүүдийг бусдаас олж хараад хүн өөрийгөө засаж залруулахыг хичээх, бусдын дунд өөрийгөө аятайхан аваад явах арга барилд суралцдаг гэж хэлж болох юм. Ингэснээр урд өмнөхөөс илүү олон найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ харьцах сонирхолтой болж, тэдний бодол санааг анхааралтай сонсож, үерхэл нөхөрлөл гүнзгийрэхэд ч нөлөөлнө.

7. Ном таныг өөрчилнө.

Хүн өөрчлөгдөхөд тийм ч амар биш, ихээхэн хугацаа шаардлагатай. Цаг хагас үргэлжлэх кино хүнийг өөрчилж чадахгүй. Хүн унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харах, бусадтай санаа бодлоо солилцох, өөрөөр хэлбэл номтой нөхөрлөснөөр илүү нухацтай үйл явц явагддаг. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудын төсөөлөн боддог. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэж татгалзжээ. Тэр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн байна. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодол явагдаж байж хүн өөрчлөгднө.

8. Уншвал урагшилна.

Ном уншигч өөрийн орчноос тасарч, өөр ертөнц рүү өнгийн шагайдаг гэж хэлж болно. Гадны жуулчид хаа ч явсан гартаа үргэлж ном барьж явдгийг бид сайн мэднэ. Тэд тааралдсанаа үзэж, тааралдсанаа идэж уугаад явдаггүй. Тэд номоос тухайн газар орны үүх түүх, ахуй амьдралын тухай хамгийн шинэ мэдээ, мэдлэгийг олж, үзэж харснаа ул үндэстэй ойлгохыг хичээдэг байна. Тодруулбал, манайд ирсэн жуулчид биднийг зөвхөн сонирхох төдий бус биднийг сайтар ойлгож аваад буцдаг гэсэн үг. Тэд үзэж харж буйгаа номтой зэрэгцүүлэн, хуучин ойлголтоо шинэчилж цэгцэлдэг. Бидэнд өдөр тутмын амьдралдаа тааралдсанаа хэрэглэх бус учир начрыг нь сайтар ойлгох, нэг ёсондоо боловсон амьдралд суралцах шаардлага тавигдсаар байна. Үүнд суралцахад унших хамгийн зөв зүйтэй алхам байх болно.

9. Төвлөрөн унших нь ойлгохын үндэс.

Орчин үед бид хаанаас л бол хаанаас мэдээлэл олоод авчих бүрэн боломжтой болов. Ийм байхад роман, тууж уншаад сууж байх нь хэр тохиромжтой вэ? гэж асуух хүмүүс байдаг. Компьютерийн товч дараад л олдох мэдээлэл харамсалтай нь маш өнгөц, тэдгээр нь ихэнхдээ хүмүүсийг саатуулах, цаанаа аль нэг бараа бүтээгдэхүүнд анхаарал татах гэсэн зорилготой. Хүний ойлголт өнгөц бус, гүнзгийрсэн түвшинд л явагддаг. Боловсрол мэдлэгтэй болъё гэвэл адармаатай ном зохиолуудтай удтал зууралдаж, нухацтай уншиж байж түүнд хүрнэ. Мэдлэг боловсрол эзэмшихэд маш их цаг хугацаа шаардагддаг нь үүнтэй холбоотой аж. Мэдлэг боловсролтой хүмүүс хий дэмий юманд цагаа үрдэггүй, үргэлж ажилтай, ажлаасаа ч хүч зориг авдаг, тиймээс цаг завандаа ч харам байдаг.

10. Уншиж буй хүн сэтгэл татам харагдана.

Олон нийтийн асуулгаар уншиж буй хүн бусдаас содон, оюунлаг харагддаг гэжээ. Гартаа ном барьсан хүнийг харсан хүн бусдаас илүү хүндэлдэг. Ийм хүнтэй ярилцахыг дийлэнх нь хүсэж, сонирхол татсан харилцаа ч үүсгэдэг. Ном уншиж буй хүн өөрийн бодолтой, юмны наад цаадахыг ойлгох чадвар суусан, үнэхээр атаархам ихэмсэг харагддаг. Харин гар утсаараа оролдож яваа хүнийг харсан хэн ч болов тоохгүй өнгөрдөг цаг иржээ.

Хорин хэдэн насандаа учирсан арван нэгэн төрлийн секс минь

$
0
0

bcb5a5e8923b6fd8f417c256ff6b0529

Эргээд нэг харцгаая. Өнөөдрийг хүртэл үзэж туулсан сексийн туршлага руугаа. 20-30 насанд хүний өөрийгөө танин мэдэх аялал хамгийн идэвхтэй байдаг учраас энэ хооронд хүн “есөн шидийн” л юм туршиж үзсэн байдаг. 3-ын тоо руу дөхөж яваа халуухан хатагтай нар бид сексийн тал дээр дараах 11 “найрлага”-аас нь нэг удаа ч болов амсаад үзжээ. Аль нь ямар байсан бэ?

1. Онцгүй секс
Шударга байцгаая. 20-иод насандаа бид сексийн тал дээр байтугай амьдралдаа ч ер нь яг юунд дуртай, юунд дургүйгээ бүрэн олж нээгээгүй байдаг. Туршлага сууж явах хугацаанд чинь бүтэлгүйтсэн тохиолдлууд хэд хэд байсан л байх. “Тэр одоо юу хийгээд байна аа?” гэж бодогдмоор, таашаал төрөхөөсөө илүү өвдөж зовсон, нүдээ аниад нээхэд дуусчихсан эсвэл хэтэрхий удаад бүр залхааж орхисон гээд л.

2. Нэг шөнийн явдлын секс
Зарим секс бидэнтэй ганцхан удаа л тохиолдохоор заяагдсан байдаг. 20-иод насныхаа аль нэг өдөрт чи тийм ч сайн танихгүй, сэтгэл зүрхний асуудлын талаар ярилцаа ч үгүй нэгэнтэй хөнжил дотор хэвтэх өөртэйгөө “тааралдсан” л байх. Чи өөрөө үүнийг төлөвлөсөн ч бай, төлөвлөөгүй ч бай, таашаал авсан ч бай, аваагүй ч бай ийм нэг “болоод өнгөрсөн секс” чиний 20 насны нэг сонирхолтой дурсамж болон үлджээ. Одоо харин чи нэгээс хамаагүй олон шөнийг өнгөрүүлэх хүндээ л энгэрээ нээдэг томоожсон бүсгүй.

3. “Би чамтай үерхэж магадгүй” секс
Харин энэ төрлийн секс өмнөхөөс илүү сэтгэлийн шинж чанартай. Гэхдээ тийм байх тусмаа санаа зовох, эмээх зүйлтэй байдаг нь л жаахан хэцүү юм даа. Хувцсаа тайлахдаа бүх биеэ анзаарч, таалагдах эсэхтээ санаа зовж, энэ сексийн дараа бүх зүйл нэг тийш шийдэгдэх гэж байгааг ухамсарлах тэр мэдрэмж танил байгаа биз? Албан ёсоор харилцаатай болоогүй залуутайгаа хийсэн жирийн нэг уулзалт секс рүү хөтлөх үед бүсгүйчүүд хамгийн их айдастайгаар өөрийгөө түүнд нээдэг.

4. “Бүтээлчээр тааруулсан” секс
Онгоцны ариун цэврийн өрөө, цэцэрлэгт хүрээлэн, шөнийн цэнгээний газар, дотуур байр гээд л. Боломж хязгааргүй. Өөрийгөө бодсоноосоо илүү зоригтой, адал явдалтай гэдгээ мэдэхэд, бас 30 гарсан хойноо ч ийм дүрсгүй байж чадах юм байна гэдгээ мэдрэх итгэлийг ийм секс бидэнд өгдөг. Тохироо нь бүрдсэн сексээс татгалзах аргагүй. “Ганц л амьдарна” гэдэг үгийг дотроо бодож, заавал шаардлагагүй байсан ч зөвхөн дурсамж бүтээхийн тулд л хийж зүрхэлсэн секс бол энэ юм.

5. Согтуу секс
Ийм төрлийн секс #1, #2 хоёртой гурвалсан шинжээр тохиолддог. Согтуудаа хийсэн секс ихэвчлэн сайхан байгаагүй, тийм үү? Учир нь сайхан сексэд жаахан ч гэсэн “юу хийж байгаагаа мэдэх” эрүүл ухаан, биеийн уян налархай хөдөлгөөн хэрэгтэй байдаг. Мэдрэлээ алдсан тархины эсүүд чамайг сэтгэл ханамжтай дур тавилтанд ч хүргэж байгаагүй байх. Дээр нь нэмээд маргааш өглөө нь яг юу болоод өнгөрснийг санадаггүй. Гэхдээ одоо бол бид зөвхөн эрүүл, чамайг ийш тийш нь “алдчихааргүй” найзуудынхаа хажууд л согтуу байдаг болсон.

6. Найзтайгаа хийсэн секс
Өмнө нь сайн найз байсан хүнтэйгээ секс хийх санаа 20-иод насанд чинь төрсөн л байх. Тэр секс сайхан байсан бол та хоёр “ашигтай нөхөрлөл”-ийн саарал бүс рүү аажмаар шилжиж, хэрвээ секс онцгүй байсан бол энэ талаар ахин нэг ч дурсаагүй.

7. Өөртэйгөө хийсэн секс
Ихэнх эмэгтэйчүүд өсвөр насандаа өөрийгөө тавиулж сурсан байдаг. Харин 20-иод насандаа энэ тал дээр бүр мэргэжлийн болсон доо, бид. Энэ сексийн ачаар л чи хайртдаа хаанаа оролдуулахаа зааж өгч, дур тавилтыг үргэлж мэдэрдэг азтай бүсгүй болж чадсан.

8. Сексгүй өдрүүд
Ямар нэг шалтгаанаар ердөө ч секс хийлгүй өнгөрүүлсэн хэдэн сар чамд байгаа. “Нороогүй” өнгөрүүлсэн цаг хугацаа ч хэцүү байсан шүү, тэ? Гэхдээ хэдий хэцүү ч, тэр мэдрэмжийг санаж санаж байгаад санаанд таарсан хүнтэйгээ хийхэд цангаж яваад ус уух шиг л сэтгэл сэргэдэг.

9. Эвлэрлийн секс
20 настайдаа хүн омголон байдаг. Уурлахдаа ч, сексдэхдээ ч. Бас энэ насанд бид уурласнаас болж зүрх савлах мэдрэмжээ хүсэл тачаалтайгаа хольж хутгадаг. Түүний гаргасан өөдгүй аашинд дургүйлхэж, нүдэндээ нулимс цийлэгнэтэл орилж байгаад л бие биетэйгээ харц тулгармагцаа огцом үнсэлцэж, сексийн тоглоомыг гэнэт эхлүүлнэ. Секс хэзээ ч шийдэх зөв гарц болж байгаагүй ч, муудалцсан үед ядаж л нэг зүйлээрээ бие биетэйгээ бат холбогдож буйгаа мэдрэх сайхан.

10. Хүслээ гүйцээх секс
Хүн болгон л амьдралдаа нэг бус удаа өрөөсөн дурлалтай учирдаг. Аваад л байхаа мэдэхээс өгөхөө мэдэхгүй тийм харамч дурлал. Өмнө нь хэзээ нэгтээ чамайг хаяж байсан эсвэл дутуу үнэлж байсан нэгэнтэй чи 20-иод насныхаа аль нэг цагт секс хийж үзсэн байх. Түүнд өөрийгөө хэн байсныг харуулах, биелэгдээгүй хүслээ гүйцээх далд хэрэгцээнээс энэ үүсдэг. Ийм сексийг хийсний дараа тийм ч сайхан мэдрэмжтэй үлдэхгүй ч байж болох. Гэхдээ л өнгөрсөнд дутуу үлдээсэн зүйлээ хийсэн мэт сэтгэл ханамжтайгаар тэндээс гараад бид эргэж хэзээ ч хараагүй.

11. “Аан, энийг хэлдэг юм байна ш дээ” секс
Жинхэнэ секс гэж юуг хэлдгийг арай гэж ойлгосон тэр мөчид алттай авдар олсон хүн шиг л санагдсан биз? Энэ секс хэнтэй ч, хэзээ ч чамтай учирсан байж болно. Нэг шөнийн явдлаас ч сексийн жинхэнэ амтыг мэдэрсэн байж магадгүй. Гэхдээ л энэ л мөчөөс хойш чи “өөрийнхөө төлөө” секс хийдэг болж, өөртөө алга ташин баяр хүргэсэн.

Өглөөнөөс эхлээд хориглох хэрэгтэй ЗУРГААН зүйл

$
0
0

Captur_20200305190906

Өглөө босоод ногоон цай уугаад, үсээ угаагаад, муураа хооллоод гар гэх зэрэг зөвлөгөө нурших гэсэнгүй. Харин бидний төдийлөн сайн анзаардаггүй боловч өглөөнөөс эхлээд л таныг ядраадаг зүйлсийн талаар өгүүлье. Эдгээрийг өглөөнөөс хориглох хэрэгтэй юм.

Сэрүүлэг

Сэрүүлгийн дуу хүний тархи мэдрэлийг ядраадаг. Өөрийнхөө сэрүүлгээс гадна таныхаас эрт дуугардаг нөхрийнхөө сэрүүлгийг ч эхний удаа дуугарахад нь сэрээд унтраа. 5:30, 6:00, 6:30, 6:55, 6:56 гэж сэрүүлгээ хойшлуулж тавих нь маш хортой.

Муур

Өглөө сэрэхэд тань хөл, нуруу, бүр толгойгоор тань дамжин гүйж байдаг муураа хоолло. Өлсгөлөн муур тань эрхлэн гүйж таныг багагүй ядраана.

Хүүхдүүд

“Ээж ээ, ээж, ээээж, миний өмд хаана байгаа юм бэ”, “Дэвтэр хаана байна ээж”, “Ээж, түлхүүр хаана байгаа юм бэ”. Өглөөг ингэж эхлүүлэхгүйн тулд урд орой нь шаардлагатай зүйлсээ бэлэн болгож тавиарай.

Хөршүүд

Өглөө эрт чанга хөгжим тачигнуулж, хана өрөмдөж, зурагтаа хэт чангалах зэргээр танд саад болж байгаа хөршүүддээ учир байдлаа шууд хэлээрэй.

Шууданч

Торгуулийн хуудас, элдэв захидал зөөж ирэн домофон руу “шуудан” гэж хашхирах хүмүүс таныг мөн л багагүй ядраана.

Нийтийн тээвэр

Автобус цагаасаа хоцорч ирэх, метронд бүдүүлэг хүмүүстэй тааралдах, даарах, халууцах, янз бүрийн зантай хүмүүс үл ойлголцох. Энэ нь нийтийн тээврээр зорчиж яваа таныг өглөөнөөс эхлээд л ядраадаг.

Өглөөг ямар ч байдлаар эхлүүлсэн байлаа танд гэгээн тунгалаг өдрийг хүсэн ерөөе.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>