Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Жүжигчин З.Ононгийн 30 кг турсан нууц

$
0
0
712-1581555070IMG_9097
Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно.
Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй хугацаанд завсардсан жүжигчин З.Онон саяхан гоолиг сайхан хүүхэн болсон нууцаа дэлгэжээ.
Тэрбээр бага охиноо гарган 80 килограмм хүртэл таргалсан ч Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүрд тоглох санал авчээ. Гэхдээ тус кинонд тоглохын тулд турах даалгавар авсан байна. Ийнхүү хүссэн дүрдээ тоглохын тулд дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж чадсандаа сэтгэл өндөр байгаа гэнэ шүү. Түүний ингэж турахад нөхрийн халамж ч дэм болсон нь гарцаагүй.

Тараг эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

$
0
0

কেন খাবেন টক দইМонголчууд бидний уламжлалт цагаан идээнд кальци болон бусад витаминууд ихээр агуулагддаг билээ. Иймд таргийг өдөр болгон тогтмол цагт ууж хэвшвэл тустай юм.

Үүнээс гадна тарганд агуулагддаг бактериуд нь ходоодны өнгөр үүсгэж, цусан суулга болон гэдэсний элдвэрт халдварт өвчнөөс сэргийлэх ач тустай байдаг.   Гэхдээ тараг уухдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Тараг нь:

  • Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг
  • Хоол шингээлтэнд сайнаар нөлөөлнө
  • Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулдаг
  • Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овъёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэдэг
  • Хөөрүүлсэн сүүгээр бүрсэн тарагны тослог бага байдаг учир жингээ хасахад тустай.

Мөн уламжлалт гар аргаар бүрсэн тараг хэрэглэхийг хичээж гэртээ бага хэмжээгээр тараг бүрэхдээ сүүгээ буцалгаад 40-450 хүртэл хөргөж, таргийн хөрөнгийг сүүний 5%-ийн хэмжээнд хийж сайтар хутгана.

Тараг 4-6 цагийн дотор бүрэлдэнэ. Тиймээс унтахдаа бүрж хонуулаад, маргааш нь шинэ тараг хэрэглээрэй. Таргийг ямар сүүгээр бүрснээсээ шалтгаалаад тослог, тэжээллэг чанар нь өөр байдаг. Түүхий сүүний тараг 3.2%-иас доошгүй, буцалгасан сүүнийх 1.0-1.3%, машиндсан сүүнийх 0.05-0.07% -ийн тослогтой байдаг.

Таргийг өлөн элгэн дээрээ ууж хэвшвэл, үйлчлэл нь хамгийн сайн бөгөөд оройн цагаар хэрэглэж байгаа бол оройн хоол идэхгүй байх нь хамгийн зүйтэй. Та тараг ууснаар сайхан унтаж амрахын зэрэгцээ, жингээ хасахад дэмжлэг үзүүлдэг. Таргийг унтахаас хоёр цагийн өмнө уух нь хамгийн тохиромжтой.

Байгальтайгаа би дэндүү адилхаан…

$
0
0

baby

Эмэгтэй хүн болгон яагаад цэцгэнд дуртай байдгийг мэдэх үү? Өөртэй нь адилхан учраас л тэр.

Өөртэй нь адилхан үзэсгэлэнтэй. Өөртэй нь адилхан наранд дэлгэрч, харанхуйд хумигддаг. Хайраар услахгүй л бол хатаж, хамаг сайхнаа өөр лүүгээ шингээгээд өөр хэнд ч харуулахгүйгээр бүр өөрөөсөө хүртэл нуучихдаг гэдгээрээ ч ав адилхан. Тийм болохоор ямар ч цэцгийг хараад эмэгтэй хүний гүн ухамсарт өөрийгөө харж байгаа юм шиг л санагдаж сэтгэл нь хөдөлдөг биз.

Заримдаа хамгийн мэргэн ухаантантай ч ярилцаад шийдэж чадахгүй байсан асуудлаа байгальд очоод “илтгэхэд” хамгийн зөв, энэрэнгүй замыг надад далдын дуудлагаар шивнэж, асуудлыг минь шийдэж өгөх шиг санагддаг. Үнэрээрээ, агаараараа бодлыг минь чиглүүлж, миний очихыг хүссэн цэг рүү сүнсийг минь дагуулан оччих шиг бодогддог. Байгаль бүсгүй хүн хоёр хоорондоо гайхалтай ойлголцдог бололтой. Нэгэн бүхэл юм шиг л.

Бид байгалиасаа, төрөлхийн бусдаас өшөө авдаг, зохиомол эд баялаг руу шунадаг, өрөөлд дайсагнадаг, эрх мэдэл булаацалддаг байхаар заяагдаагүй байх гэж бодогдоно. Хааяа өөрийнхөө гаргаж байгаа араншинг хараад “Байгаль бидэнд ингэж ханддаг билүү?” гэж бодоход л ичих шиг болдог. Учир нь бид байгалийн, байгаль бидний тусгал юм. Байгалийн эд эс бүр хоорондоо ямар эв найрамдалтай, зохицолтой, дөлгөөхөн, нинжин байдаг билээ, бүсгүйчүүд бид яг тийм л байх учиртай үр төл нь юм шиг ээ. Тийм байлгахын тулд л байгаль өөрийнхөө амьд ертөнцийг төрүүлсэн эрхэм чанараа бүсгүйчүүдэд өвлүүлж, биднээр хүн төрөлхтнийг төрүүлүүлсэн юм шиг санагдахгүй байна гэж үү? Бүсгүйчүүд хүнийг, байгаль амьдралыг бүтээдэг. Хоёулаа бидний “эх”. Бид ээжийгээ яаж ч гомдоож, зовоож байсан хэзээд хайраа харамладаггүй шиг, биднийг өөрийг нь хэчнээн их сэндийчиж, үл тоомсорлож байсан ч байгаль эх үр шимээ эцсийн мөч хүртэл өгсөөр л байна гэж бодохоор өр өвдөм.

Ганцхан цэцэг ч биш, байгаль тэр чигтээ бидэнтэй адилхан. Гол ус урсах шиг алхдаг бүсгүй, биш ээ, бүсгүй хүний алхаа шиг урсдаг гол ус. Ой модод найгах шиг санаа алддаг бүсгүй, бас бүсгүй хүн санаа алдах шиг найгадаг ой модод. Цэлийсэн тал чимээгүй дүнхийх шиг бүсгүй хүний уйтгар, бүсгүй хүн уйтгарлах шиг дүнхийх цэлийсэн тал. Бүгд ихэр юм шиг л ижил. Байгальтайгаа л ойр байвал өөрийгөө одооныхоосоо илүү ойлгох бололтой. Учир нь байгальтайгаа би дэндүү адилхаан…

“Үүрд би
Гол ус ширтэж суухдаа
Үсний чинь ширхэг хөвөхийг үзээд
Гоо сайхныг чинь юу ч эс гүйцэхтэй эвлэрсээр байх болно” (О.Цэнд-Аюуш)

Шинэхэн өргөст хэмхний салат хийх жорууд

$
0
0

1. Ногоон гоньдтой өргөст хэмхийн салат
Орц:
Өргөст хэмх – 500гр
Бөөрөнхий улаан сонгино – тал
2 амны халбага том ширхэгтэй давс /kosher salt/
2 амны халбага элсэн чихэр
2 амны халбага улаан дарсны цуу
2 амны халбага цагаан цуу
Аяганы тал хэмжээтэй ус
Бага зэрэг ногоон гоньд
Хийх арга:
Өргөст хэмхээ дугуй хэлбэртэй, сонгиноо хагас саран хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Том саванд өргөст хэмх, сонгино хоёроо хольж дээр нь элсэн чихэр, давсаа хийгээд хутгана. Үүнийгээ хөргөгчинд хийж 1 цаг байлгаад цуу, ус, ногоон гоньдоо нэмээд хутгаж өгөхөд салат маань бэлэн болно.

2. Өргөст хэмхийн Капресе салат
Орц:
Үрлэн улаан лооль хүссэн хэмжээгээр
Өргөст хэмх – 1 ширхэг дундаж хэмжээтэй
Мозарела бяслаг – 250 грамм
Базилын навч – 10-12 ширхэг
Чидун жимсний тос – 2 амны халбага
Балзамикын цуу – 1 амны халбага /Balsamic Vinegar/
Сармис – 1 хумс
Давс, перец, элсэн чихэр хүссэн хэмжээгээр
Хийх арга:
Улаан лоолио 2 хэсэг болгож, өргөст хэмхээ хальслаад улаан лоолины хэмжээтэй ойролцоо болгож хэрчинэ. Харин базилын навчыг мөн ижилхэн хэмжээтэйгээр хэсэглэн хувааж өгөөрэй. Сармисаа жижиглэн хэрчиж бэлдэх хэрэгтэй. Том саванд улаан лооль, өргөст хэмх, мозарела бяслаг болон базилын навчаа хийнэ. Жижиг саванд чидун жимсний тос, балзамикийн цуу, сармис, давс, элсэн чихэр, перецээ хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгаад салат маань бэлэн болно.

3. Усан үзэм, өргөст хэмхийн салат
Орц:
Усан үзэм – 2 аяга
Өргөст хэмх – 2 ширхэг (жижиг хэмжээтэй)
Жижиг улаан лооль – 2 аяга
Цуу – 1 амны халбага
Чидун жимсний тос – 1-2амны халбага
Нимбэгний шүүс – 2 амны халбага
Цагаан гаа – 1/8 амны халбага
Гүзээлзгэнэтэй тараг – ½ аяга
Давс хүссэн хэмжээгээр
Хийх арга:
Өргөст хэмхийг дугуй хэлбэртэй хэрчиж, улаан лоолийг 2 хуваана. Харин усан үзмийг зүсэхгүйгээр хэрэглэнэ. Том саванд улаан лооль, өргөст хэмх, усан үзмээ хийгээд жижиг саванд оливын тос, цуу, нимбэгний шүүс, давс, цагаан гаа, гүзээлзгэнэтэй тарагаа хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгаад салат маань бэлэн болно.Хялбархан байгаа биз?

4. Өргөст хэмх, гүзээлзгэний салат
Орц:
Өргөст хэмх – 1 ширхэг
Гүзээлзгэнэ – хүссэн хэмжээгээр
Балзамик цуу – 2 амны халбага
Зөгийн бал – 2 амны халбага
Хийх арга:
Өргөст хэмх болон гүзээлзгэнээ зурагт үзүүлсний дагуу хэрчээд, саванд хийж хутгана. Жижиг аяганд зөгийн бал, цуугаа хольж сайтар хутгаад салатандаа нэмж өгөөрэй. Энэ салатыг хадгалахгүйгээр тэр дор нь хэрэглэвэл амт нь илүү сайхан шүү.
Дээрх салат бүрийг хийснээс хойш хөргөгчинд 2-3 хоног хадгалах боломжтой. Шарсан хайрсан, өөх тос ихтэй хүнд хоолны араас даруулга болгож идвэл хоол боловсруулах эрхтэнд чинь ээлтэй гэдгийг мөн хэлье. За сайхан хооллоорой.

Эмэгтэйчүүд архинд донтох юунаас эхэлдэг вэ?

$
0
0

Д.ЭНХЭЭ

Эмэгтэйчүүд архинд донтохын онцлог, урьдчилан сэргийлэх талаар наркологч, сэтгэцийн эмч Игорь Лазарев  “Вечерняя Москва” сонинд ийнхүү өгүүлжээ

Архинд донтох явдлыг эрэгтэй, эмэгтэйчүүдийн гэж ангилах нь харьцангуй явдал хэмээн мэргэжилтэн нэрлэв.

“Нас, хүйсийн ялгаанаас шалтгаалж явцын хувьд өөр өөрийн онцлогтой, гэхдээ мөн чанар нь ав адилхан архинаас хамааралтай болох гэдэг нэг л төрлийн өвчин бий”  хэмээн эмч тайлбарлав.

Лазаревын хэлснээр оросын нийгэмд эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн архинд донтох явдалд арай илүү зөөлөн, учир зүйтэй ханддаг аж. Нийгмийн дарамт шахалтын улмаас хэвийн амьдралд буцаж ороход эмэгтэйчүүд илүү хэцүү бэрх байдаг хэмээн шинжээч өгүүлэв.

“Эрчүүдийн хувьд эсрэгээр, хэрвээ огт архи уудаггүй бол “эр хүн биш” үзэж, цагаан хэрээ хэмээн шоглоцгоодог. Харин бүсгүйчүүлд арай ингэж хатуу ширүүн ханддаггүй” – хэмээн наркологч тайлбарлав.

Аль ч хүйсийн хүний хувьд архинаас хамааралтай болсон анхны шинж тэмдгүүд бүхэлдээ адилхан байдаг бөгөөд өвчин газар авч хоёр дахь шатандаа орсон үедээ өвчтнүүд наркологийн эмчид ханддаг болохыг эмч онцлов.

“Алкоголийг тодорхой хэмжээгээр хэрэглэхийг нийгэмд зөвшөөрдөг. Харин нэг удаагийн хэрэглэсэн жүнз (бокал) дарс өдөр тутмын зуршил болж хувирвал сэтгэл зүйн хувьд хамааралтай болсон тухай бид ярих хэрэгтэй болно”  хэмээн мэргэжилтэн өгүүлэв.

Яваандаа алкоголийг хэрэглэх орцын хэмжээ ихэсч, гар салгалж чичрэх, шартах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд зөвхөн энэ бүгдийн дараа уг хүн эмчид ханддаг талаар Лазарев тайлбарлав.

“Гэрийнхнийгээ унтаж амарсан хойно орой бүр уудаг зуршлаа нууж хэрэглэх оролдлогыг зөв сайны шинж гэж үзэж болох юм. Энэ бол өөртөө тохиолдсон зовлонг хүн ухамсарлаж ойлгож байгаа хэрэг юм” – хэмээн наркологч өгүүлэв.

Лазаревын хэлснээр алкоголизм бол харьцангуй эдгэшгүй өвчин ажээ.

“Хэсэг хугацаанд хүнийг архи хэрэглэхгүй болгож болно. Арав, хорин жил огт амсахгүй явж байснаа гэнэт бага багаар амсаж, улмаар дахин архинд ордог тохиолдол бий” – хэмээн тэрээр тайлбарлав.

Эмэгтэйчүүд энэ өвчнөөс амжилттай салж эдгэрсэн олон жишээ бий бөгөөд гэхдээ эмчилгээний үр дүн олон хүчин зүйлээс, юуны өмнө гэр бүлийн тусламж дэмжлэгээс шалтгаалдаг болохыг эмч нэмж хэлэв.

“Хоргүй, аюулгүй хэмээн хуурамч домог яриа болгосон шар айраг, дарс зэрэг ундаа хамгийн аюултай” хэмээн Лазарев өгүүлэв.

Алкоголийн агууламжийн хэмжээ бага гэдгээр далимдуулж эдгээр ундааны хор хөнөөлийг олон хүн ухаардаггүй, хүнд хэлбэрээр архинд донтсон олон тохиолдол чухамхүү тэдгээрийг хэрэглэснээс үүдэлтэй байдгийг тэрээр нэмж хэлэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ядарсан царайг тань сэргээх энгийн таван маск

$
0
0
363620523234e1736a28fa3ee1c339e0
Дутуу нойртой хонох, стресстэй байх зэрэг нь хүний нүүрний арьсанд шууд сөргөөр нөлөөлдөг. Өнгөгүй саарал болж арьс унжих нь энүүхэнд. Ийм царайтай явахыг хэн ч хүсэхгүй. Элдэв нэмэлт зардалгүйгээр гэртээ өөрөө бэлдэх боломжтойгоос гадна өндөр үр дүнтэй маскыг танд санал болгож байна.

Өргөст хэмхийн маск

Орц:

Өргөст хэмх – 1 ш
Өндөгний цагаан – 1

Хийх арга:

Хөөсөртөл нь өндөгний цагаанаа хутгана
Өргөст хэмхээ жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэнэ (2 х.х халбага өргөст хэмхийн нухаш байхаар)
Хөөсөрсөн өндөгний цагаан болон өргөст хэмхээ сайтар холино

Хэрэглэх арга: Бэлдмэлийг нүүрэндээ түрхэнэ 15 минут байлгана Усаар угаана

Нимбэгний маск

Орц:

Өндөгний цагаан – 1
Зөгийн бал – 1 ц.х
Сүү – 1 ц.х Нимбэгийн шүүс – 1 ц.х

Хийх арга:

Өндөгний цагаанаа хөөсрүүлнэ.
Хөөсөрсөн өндөгний цагаан дээр бусад орцуудаа хийж сайтар хутгана.
Шингэн болсон санагдаад байвал хөх тарианы буудай нэмж болно.

Хэрэглэх арга:

Нүүрэндээ түрхээд 15 минут байлгана
Бүлээн компрессор маскыг арчиж авна
Балжингарав цэцгийн хандтай усаар нүүрээ угааж болно.

Овъёос маск

Орц:

Овъёос – 1 х.х
Оливийн тос – 1 х.х
Ногоон ислэг алим – 1 ш
Өтгөн зөгийн бал – 1 х.х
Тараг – 2 х.х
1 нимбэгийн шахсан шүүс

Хийх арга:

Блендерт овъёосоо буталж жижиглэнэ.
Үрүүлээр алимаа үрнэ.
Дунд зэргийн 3 сав бэлдээд нэгэнд нь буталж жижиглэсэн овъёос болон оливийн тосоо хийж холино.
Хоёр дахь саванд – алим + зөгийн бал
Гурав дахь саванд – тараг + нимбэгийн шүүс

Хэрэглэх арга:

Маскыг давхарга тус бүрээр тавина. Бийрээр түрхвэл танд амар байх болно.
Цэвэрлэсэн нүүрэндээ эхлээд овъёостой маскыг түрхээд бага зэрэг хатаана.
Дараагийн үе нь алим+зөгийн балтай маск түрхээд 5 минут байлгана.
Сүүлийн үе нь тараг+нимбэгийн шүүстэй маскыг өмнөх түрхсэн 2 үе маск дээрээ давхарлан түрхэнэ.
5 минут байлгана. Ингээд нийт 15 минут байх юм.
Усаар сайтар угааж цэвэрлэнэ.

Куркумагаар хийсэн маск

Орц:

Нунтаг куркума – ¼ ц.х
Авокадо – 1 х.х Йогурт – 1 ц.х

Хийх арга: Авокадогоор нухаш хийнэ. Нухаш дээрээ куркума болон йогуртаа хийж сайтар хутгана.

Хэрэглэх арга:

Маскыг нүүрэндээ тойрог байдлаар иллэг хийж түрхэнэ.
5 минут байлгана. Усаар угааж цэвэрлэнэ

Зөвлөгөө:

Маск түрхэхээсээ өмнө үсээ хамгаалж малгай өмсвөл зүгээр.
Өөрт тохирох йогуртыг сонгож аваарай. Чихэрлэг биш, арьсанд харшил өгөхөөргүй байх ёстой.
Хуучин муу хувцас өмсөж маск түрхвэл зүгээр, магадгүй куркуматай маск хувцасан дээр чинь дусаж толбо үлдээж болно.

Шоколад, бүхэл үрийн буудайтай маск

Орц:

Нунтаг какао – 1/3
аяага Зөгийн бал – ¼ аяга
Тослог ихтэй зөөхий – 2 х.х
Бүхэл үрийн буудайн нунтаг – 3 х.х

Хийх арга: Бүхэл үрийн буудайг блендерт хийж бутална. Дээрээс нь үлдсэн бүх орцыг хийж сайтар хутгана.

Хэрэглэх арга:

Маскыг бэлдсэн даруйдаа бийрээр түрхвэл зохилтой.
Түрхээд нүүрэндээ бага зэрэг зөөлөн иллэг хийнэ 15-20 минут маскыг тавина
Усаар угааж цэвэрлэнэ

Маск тавихад өгөх ерөнхий зөвлөгөө

Маск тавихдаа таны арьсанд харшил өгөх эсэхийг нь шалгах хэрэгтэй. Тохойн орчим байдаг нимгэн арьсанд багахан түрхээд хэсэг ажиглана. Хэрвээ элдэв зүйл мэдэгдэхгүй бол харшлах зүйлгүй гэж ойлгоно.
Маск тавихаасаа өмнө нүүрээ цэвэрлэсэн байх хэрэгтэй.
Маск хийх гэж байгаа бүтээгдэхүүн нь шинэ эсэхийг анхаараарай. Маскыг бэлдээд шууд хэрэглэнэ, хадгалах хэрэггүй.
Маскыг иллэг хийх байдлаар нүүрэндээ түрхэнэ, доороос дээш буюу хүзүүнээс эхлээд дээш яваад духан дээр дуусна. Дараа нь эрүүнээс чих хүртэл, цаашлаад духнаас хоёр тийш үс хүртэл иллэг хийж маскыг түрхэнэ.
Маскыг нүд болон уруулыг тойруулж түрхэхгүй. Нүдээ аниад тайван хэвт. Унтахаасаа өмнө маск тавьбал илүү үр дүнтэй байна.
Маскыг тавих хугацаанаас хэтрүүлж болохгүй. Мөн цаг болоогүй ч эвгүй мэдрэгдээд байвал шууд угааж цэвэрлээрэй.
Маскыг цэвэр усаар угааж цэвэрлэнэ, өөр бусад цэвэрлэх бодисоор арчих хэрэггүй. Тослог ихтэй арьсанд халуун бүлээн ус тохирохгүй тул хүйтэн усаар, харин хуурай арьстай бол бүлээн усаар угаана. Маскаа цэвэрлээд чийгшүүлэгч тос нүүрэндээ түрхэнэ.

Эх сурвалж http://www.info.mn

Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл

$
0
0

6a9a475f0fb42cb18718e6c25a2a9f5b

Би ч бас өөрийгөө сайн найз охин, сайн эхнэр болоход аль хэдийнэ бэлтгэгдчихсэн хүн л гэж бодож байлаа. Хайртынхаа түшиг тулгуур нь болж, амьдралыг хамт босгох арга ухаанаа мэднэ ээ л гэж боддог байв. Гэхдээ суралцаагүй зүйлс ямар олон байсан юм бэ? Түүнтэй учраад л “Аан, ийм учиртай юм байна ш дээ. Одоог хүртэл үүнийг ойлгоогүй би юу хийж яваа вэ?” гэж бодохоор зүйл хичнээн олон гарсан гээч.

Жинхэнэ хайр бидэнд олон зүйлийг зааж өгдөг. Өмнөх харилцаанууд дээрээ хэзээ ч гаргахааргүй байсан ухаалаг үйлдлийг хүртэл бид гаргаж, үнэхээр өөрийгөө “томоожиж” байгаагаа дотроосоо мэдэрдэг. Юм бүхнийг нь ойлгох юм шиг, сэтгэл нэг их хүчтэй, сул дорой биш болчихсон юм шиг санагддаг. Хэрвээ чи ч бас өөрийгөө эрүүл харилцаанд байгаагаар хардаг бол хамт өнгөрүүлсэн цаг хугацаа чинь чамд ийм 9 зүйлийг зааж өгсөн л байгаа:

1. Бодлоо үгээр илэрхийлэх хэрэгтэй гэдгийг
“Заяаны ханиуд анхнаасаа л харцаараа ойлголцдог” гэдэг үгийг ер нь хэн зохиож биднийг төөрөлдүүлээ вэ? Ярилцахгүй л бол ойлголцохгүй гэдэг бол харин үнэхээр үнэн үг гэдгийг бид эрүүл харилцаанаас ойлгосон. Нарийн учрыг нь асууж тодруулаагүй мөртлөө шууд өөрийнхөөрөө дүгнэлт өгөөд, түүнээсээ болж ямар ч утгагүй үг, үйлдэл гаргаж хайртыгаа гомдоочихсон хойноо бүхнийг үнэн мөнөөр нь мэдсэний дараа бид өөрсдийгөө зүхээд барахгүй. Уурласан бол уурласан гэдгээ хэлдэг, санал нийлэхгүй байгаа бол яагаад гэдгээ илэн далангүй илтгэдэг, ямар нэг ойлгомжгүй зүйл байвал тойруулж, үг хаяхын оронд шууд асууж, бас ярилцаж чаддаг хосууд л бүрэн ойлголцож, тэр нь яван явсаар үнэхээр “харцаараа ойлголцох”, нэгэн адилаар бодох хэмжээнд хүртэл тэр хоёрыг ойртуулдаг юм.

2. Итгэх тусам тэд итгэл алддаггүй гэдгийг
Итгэл бол эрүүл харилцааны хамгийн чухал суурь гэдгийг мэдээд байгаа хэрнээ л бид фейсбүүкийг нь шалгахыг, мессежийг нь ухахыг, мэйлийг нь уншихыг хүсээд байдаг. Хэрвээ чи түүнд итгэж чадахгүй байвал, хэчнээн үнэнч шударга хандах гээд нэг л болохгүй байвал та хоёрын харилцаа эрүүл бус байгаагаас өөрцгүй. Нэг бол чамд, нэг бол түүнд, эсвэл та хоёрт хоёуланд чинь бүхнийг зүгшрүүлэхэд хэрэгтэй ямар нэг зан чанар дутаж байна гэсэн үг. Жинхэнэ хайртайгаа учирсан үед юм бүхэнд нь үнэмших сэтгэл цаанаасаа төрж “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа” мэтийн сэтгэл үймүүлсэн үгийг хумсын чинээ ч тоохоо болино. Итгэнэ гэдэг тэр хүний чамд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэн гэдэгт хормын төдий ч эргэлзэхгүй, өөрийнхөө үг үйлдэлд ч тээнэгэлзэх сэтгэл төрөхгүй бат бөх холбогдохыг хэлдэг бололтой. Түүнд итгэхгүй байвал өөртөө итгэхгүй байгаагаас ялгаагүй гэмтэй мэдрэмж ч бас төрөх болно. Хамгийн сайхан нь, эрүүл харилцааны үед хайртай хүндээ итгэх тусам л тэд итгэлийг маань улам өндөрт өргөдөг юм шүү.

3. Муудалцлаа гээд тохирохгүй гэсэн үг биш гэдгийг
Та хоёр хорвоогийн хамгийн эвтэй найртай хос байсан ч муудалцах тохиолдол гарах л болно. Харин ч асуудал байсаар байхад үг зөрөхгүй, үгүй ядахнаа санал бодлоо солилцохгүй байвал тэр нь эрүүл бус харилцааны шинж. Учир нь бие биетэйгээ хамт байхыг чин сэтгэлээсээ хүсч байгаа хүмүүст маргаан нь энэ харилцааг цаашид үргэлжлүүлэхийн төлөө юу хийх ёстойг сануулах сануулга болдог. Юм бүхэн дээр санал нийлнэ гэдэг байж боломгүй зүйл. Ухаангүй шалтгаанаас үүддэг мөн өдөр тутам өрнөдөг болоод ирэхээрээ л маргаан эрүүл харилцааны шинж биш болон хувирдаг.

4. Хайр хүнд өсөн дэвших эрмэлзэл бэлэглэдэг гэдгийг
Буруу харилцаа хүнд одоо байгаагаа сайжруулах талаар бодох сөхөө өгдөггүй. Харин жинхэнэ, зүй зохистой харилцаа хосын аль алиныг амьдралыг илүү өөртөө итгэлтэй, өөдрөгөөр харж, өсөн дэвших урам зоригийг төрүүлдэг юм. Чамайг өөрийнхөө ирээдүйн төлөө боломж өндөртэй ажлаасаа гараад гадаад руу сургуульд явах шийдвэр гаргасан ч хайрт чинь чамайг дэмжих болно. Чи ч бас эргүүлээд ийм дэмжлэгийг хайртдаа харамгүй өгнө. Эрүүл харилцаанд хосууд бие биенийхээ хүсэл сонирхол, хобби, өөрчлөлт, шийдвэрийг зоригжуулдаг. Хайртыгаа хүссэн зүйлээ аз жаргалтайгаар хийж байгааг харах нь л тэдний сэтгэлийн тэжээл байдаг юм.

5. Үнэндээ та хоёр л хамт байвал бүх зүйл болдог гэдгийг
Хайр байхад үнэндээ бүх зүйл яаж ийгээд болдог гэдэгт би одоо итгэлтэй байдаг болсон. “Бүх зүйл болно” гэдэг нь нэг ч асуудал тулгарахгүй гэсэн үг биш л дээ. Хэчнээн бие биедээ хайртай байлаа гээд хадам ээжтэйгээ таарамжгүй, та хоёрт халаасандаа нэг ч төгрөггүй үеүд ч олон тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ зөв үндэстэй хайрын дэргэд үүнээс гаднах асуудлууд юу ч биш. Хэрвээ та хоёр нэг зүг рүү харахаа л болиогүй бол, итгэл чинь унтраагүй бол, бас хамт л байгаа цагт бүх зүйл болно бас бүтнэ. Үүнийг бидэнд эрүүл харилцаа л зааж өгдөг.

6. Өөр талууд чинь та хоёрыг улам хүчирхэг болгодог гэдгийг
Супер гэр бүл хүүхэлдэйн киног санаж байна уу? Тэр кинон дээр нөхрийнх нь бүхнийг дийлэх хүч чадал, эхнэрийнх нь уян хатан байдал хоёр нийлж дайснаа хамтдаа даран авч чаддаг шүү дээ. Амьдрал дээр ч гэсэн бид бие биенийхээ өөр өөр давуу талыг өөрчлөх гэж оролдолгүй, хүлээн зөвшөөрсөн цагт хамгийн супер гэр бүлийг бүтээж чадна. Ялгаатай зан араншингууд буруу харилцаанд асуудал үүсгэж, зөв харилцаанд хос хоёрыг харин ч илүү нэгдмэл болгодог.

7. “Нэг тийм мэдрэмж” гэж үнэхээр байдаг гэдгийг
Хараад л шууд заяаны ханиа мөн гэдгийг мэдэрсэн тухай аав ээжийн яриаг хүүхдүүд нь шоолоод л байдаг. Би ч гэсэн багадаа аавыг тэгж ярихыг сонсоод “За, аав худлаа романтиклаад” гэж боддог байлаа. Гэтэл хэн нэгэнтэй анх уулзаад л “Түүнтэй бол би урт удаан аз жаргалтай байж чадах байх аа” гэдэг бодол үнэхээр төрж болдог юм билээ. Эрүүл харилцаанд байгаа бүсгүйчүүд л үүнтэй санал нийлнэ. “Нэг тийм мэдрэмж” гэдэг нь түүний гадаад төрх, уран яруу үгс зэрэгтэй огтхон ч холбоогүйгээр, хамт өнгөрүүлсэн цаг хугацаа хүртэл тийм ч чухал биш санагдахуйц хүчтэйгээр төрдөг. Гэхдээ олон хүн эхэндээ энэ мэдрэмжиндээ итгэлгүй, айдаст автсан байдаг ч олон жилийн дараа үнэхээр л анхнаасаа тэр хүн нэг л өөр байсныг эргэн санадаг байх.

8. Аль болох хурдан бас үнэнээсээ уучлах хэрэгтэй гэдгийг
Нэг нэгэндээ буулт хийнэ гэдэг нь ялагдаж байна гэсэн үг биш гэдгийг эрүүл харилцаа л бидэнд ойлгуулж чадна. Бусад харилцаанд бид дийлдэхгүйн тулд, өөрийнхөө зөв болохыг батлах гэж тэмцсээр байгаад маш их цагийг урсгасан байдаг. Харин эрүүл харилцаа бидэнд яг үнэндээ ялалт, эв найрамдал хоёрын аль нь бидний эцсийн зорилго вэ гэдгийг тунгаах боломж олгодог юм.

9. “Хайртай шүү” гэж олон хэллээ ч үнэ цэнэ нь алдагддаггүй гэдгийг
“Би чамд хайртай”, “Санаж байна” зэрэг үгсийг үргэлж хэлэхээс зайлсхийх нь далд айдастай, итгэлгүй харилцааны шинж. Нэг нэгнээ гэсэн, хайртыгаа биенийхээ нөгөө тал мэтээр мэдэрсэн харилцаанд хүчлэх шаардлагагүйгээр, цэгнэх ч шаардлагагүйгээр түүнд өөрийнхөө мэдрэмжийг илэн далангүй гаргаж чадна. Энэ үгийг хэлж байгаа тоонд биш, энэ бат бөх итгэлд л жинхэнэ үнэ цэнэ нь оршдог гэдгийг бидэнд зааж өгдөг.

Тээр, бүгдээрээ таарч байгаа биз? Дээрхийг бүгдийг нь чамд зааж өгсөн, энэ эрүүл сайхан харилцаагаа юугаар ч битгий солиорой. Сайхан хайр гэж үнэхээр байх юм аа, олдвол гагцхүү алдаж л болохгүй…

“Мундаг нь” байхын 7 давуу тал

$
0
0

bab2166032f1c2023067de22e27bae42

Энэхүү нийтлэлийг уншихаас өмнө чиний амьдралд эцсийн эцэст хэн, юу хамгийн чухал вэ гэдгийг өөрөөсөө асууж, хариултыг нь бичээд хажуудаа тавиарай.

Ер нь Хамгийн мундгууд нь гэртээ үлддэг гэж сонссон уу? Эсвэл тэгэж бодож байсан уу? Хүүхдүүдээ өсгөж, гэртээ үлдэх нь нэр хүндгүй ажил гэж үзэх нь их байдаг ч яг үнэндээ хамгийн их давуу талтай, чухал зүйлсийг нуруун дээрээ авч явах үүрэг хүлээдэг. Тэд байхгүй бол гэрээсээ гарч байгаа нөхрүүд санаа амар ажлаа хийж, карьер хөөн амжилтанд хүрч, хүүхдүүд нь жаргалтай нь аргагүй инээмсэглэн сургууль, цэцэрлэгтээ явж чадна гэж үү?

Ингээд бодоод үзвэл бидэнд маш олон давуу талууд бий. Бас маш их зүйлийг амжуулж болно. Жишээ нь:

1. Эрх чөлөө
Бодоод үз л дээ. Хүссэн цагтаа унтаж амарна, өдрийн цагаар дэлгүүр эсвэл онлайн дэлгүүр хэсч, дуртай зүйлээ худалдан авч болно. Бүхэл бүтэн өдрийг юунд зарцуулах нь зөвхөн чиний л дур байна. Харин ажил хийдэг эмэгтэйчүүдийн өдрийн ихэнх буюу 9 цаг нь ажил дээр өнгөрөх ба хүссэнээрээ гадуур гарч зугаалах боломж бараг байхгүй. Ажлаа тараад л гэр орон үр хүүхэд шүү дээ.

2. Чи хүссэнээрээ гэрээ тохижуулж, цэвэрлэж эсвэл цэвэрлэхгүй ч байсан болно
Хэдий тийм ч чи тэнд байгаа учраас үргэлж л халуун дулаан уур амьсгалтай байна. Халуун хоол цайгаар хайртай хүмүүс чинь тасрахгүй, эхнэр ээжийнхээ хайранд умбаад жаргалтай байна шүү дээ. Чи үүнийг л хүсч байгаа биз дээ?
Үүнээс гадна “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг үг яагаад гарсан гэж бодож байна? Гэр гэдэг газар, ээж гэдэг хүний дэргэд бүх хүн өөрийнхөөрөө байж болдог болохоор л тэр шүү дээ. Бусад хүмүүстэй эелдэг, шийдэмгий, мэдлэгтэй, ухаалаг гэх мэт дүр эсгэж харилцах хэрэг гардаг бол ээжийнхээ дэргэд чи огт тэгэх шаардлага байхгүй. Бусад газар чи биеэ цэнэж, цэх суудаг бол гэртээ толгойгоороо хөл хийсэн ч хэн ч чамд юм хэлэхгүй. Ийм л учраас гэр гэдэг хамгийн чухал орон зай байгаа юм. Хэд хэдэн хүний чухал орон зайг нь өөрийнхөөрөө залах эрх чамд байна гээд төсөөл дөө. Гал тогоогоо хүссэнээрээ засч, угаалгын машин хэр чанартай байхыг чи л тодорхойлж, зурагтаа аль хананд тогтоохыг чи л шийднэ. Өмнөхийг нь өөрчилчихсөн байсан ч энэ бол ЭЗЭГТЭЙН шийдвэр.

3. Хувийнхаа аз жаргалд зарцуулах цагтай байна
Өдрийн цагаар чөлөө зав ихтэй учраас өөрийгөө хөгжүүлж, гоо сайхандаа цаг зарцуулж, гэрийн эзэгтэйн чадваруудаа дээшлүүлж, хүссэнээрээ цэсээ өргөжүүлэхээс гадна эрүүл мэнддээ өмнөхөөсөө илүү анхаарч чадна.
Нөхөр хүүхдээ ажил сургуульд нь явуулчихаад буцаж жаахан унтаж байгаад сэрж, сайхан дуу тавьж, нүүрэндээ чийгшүүлэгч маск түрхээд, интернэтээс шинэ бялууны жор харж байгаад туршиж үзнэ. Дараа нь хүүхдээ сургуулиас нь авч, дамжаанд нь хүргэж өгчихөөд, эргэж ирээд шинэ гадаад хэлнийхээ хичээлийг хийж, интернэтээр унаган хэлтэнтэй нь “чат”-лаад, гэрээ бага зэрэг цэвэрлээд нөхөр хүүхдээ ирэхийг дөхүүлээд сайхан хоол хийж эхэлнэ дээ. Хоолны хажуугаар дуртай киногоо үзэнгээ өдөр хийсэн бялуугаа идэхэд бэлэн болгоод ширээгээ засаад хайртуудыгаа дайлна. Ингээд орой нь хөөстэй ваннанд хэвтэнгээ уншиж байгаа номоо дуусгачихаад, хархүүтэйгээ тэврэлдээд, жаргалтай гэгч нь унтахаар хэвтэнэ.

4. Нөхөр чинь эхнээсээ л чиний хэрэгцээг мэддэг болчихно
Бүх орлогынхоо ихэнхийг чамд өгөх ба тэрнээс хэдэн хувийг нь гэр бүлийн биш зөвхөн чиний хэрэгцээнд гээд сайн дураараа санхүүдээ тусгадаг болно. Тэр мөнгө хангалтгүй байвал чи гэрээсээ орлого олж болох өөр зүйл санаачилсан ч болно. №6 дээрээс үүнд тохирох шинэ санаанууд тусгасан холбоосыг авч болно.

5. Жаргалын орныг чи л бүтээнэ
Ихэнх эрчүүд эхнэрээсээ халуун дулаан гэр орныг хүсдэг. Энэ нь өөрөө гадуур зугаалаад чамайг гэрийн мухар сахь гэж хэлж байгаа хэрэг огт биш. Өөрийгөө тэр гэр бүлийг авч явах, санхүүгээ босгох гол хүн нь гэж бодож байгаа болохоор, чамайг өөртэйгөө нэг баг гэж итгэж байгаа болохоор, хамтдаа сайхан ирээдүйг бүтээнэ гэж төсөөлж байгаа болохоор, чамайг өөрийг нь дэмжиж туслана гэдэгэт эргэлзэхгүй, туслаасай гэж хүсч байгаа болохоор, ар гэр хэмээх хамгийн чухал зүйлээ чамд л даатгамаар байгаа учраас л тэр юм шүү дээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн сайн эхнэр болох сайхан боломж. Хайртыгаа хүссэнээрээ халамжилж хайрлан, өөрийнхөөрөө анхаарал тавих, түүнээс хамааралтай хайрт эхнэр, харилцаандаа сэтгэл хангалуун нөхөртэй байх сайхан боломж. Чамайг хэчнээн сайн эхнэр, эзэгтэй болохыг найз нөхөд, хамаатан саднууддаа магтаж байгаа “хөөрхөн” царайг нь төсөөл дөө.

6. Мөрөөдлийн оффис ч бас чинийх
Хамгийн шилдэг, мөрөөдлийн оффисын жишээ гээд л “Google” – ийнхийг шүлсээ гоожуулан хардаг шүү дээ. Тэр үед ямар сэтгэгдэл төрдгийг санаж байна уу? Чиний ширээ гээд нэг л буландаа үргэлж гозойн суух биш хаана ч хамаагүй сууж хэвтэж, тоглож, ТВ үзэж болно. Яг л бидний гэр шиг. Тэгэхээр бид нар ч гэсэн гэрээ оффис болгож яагаад болохгүй гэж? Үүний шинэ санааг эндээс уншаарай. Эзэгтэй нарт л ийм боломж олдоно гэж бодохоор сайхан шүү.

7. Хүүхдүүд ч сэтгэл өндөр байна
Миний сайн таньдаг, карьер, гэр хоёроо зэрэг авч яваа хүүхнүүдийн толгойны өвчний нэг нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаа нь байдаг. Өглөө эртлэн босч сургууль, цэцэрлэгт нь хүргэчихээд орой гэртээ ирж хоолыг нь хальт мульт амжуулж хийж өгөөд “Гэрийн даалгавраа хийсэн үү?” гэж асуунгаа дүнг нь нэг гүйлгэж харчихаад л унтдаг гэнэ. Маргааш нь ахиад л үүнээс нэг их өөрцгүй өдөр эхэлнэ. Гэхдээ тэд юу хүсч байгаа гээч! Охиныхоо шинэ найзын тухай, хүүгийнхээ дурласан охиныг хэрхэн өөртөө татахад нь туслах тухай, хичээл нь хэцүү эсвэл амархан байгаа тухай бас зүгээр л амьдралын тухай олон зүйл ярилцаж, тоглож, цагийг хамтдаа өнгөрүүлмээр байгаа. Харин энэ боломж эзэгтэй нарт хангалттай бий. Харин өөрт нь бага санаа тавидагийн төлөө аавууддаа л гомдоллож магадгүй юм.

Одоо нийтлэлийн эхэнд бичиж тавьсан зүйлээ хар даа. “Мундаг нь” байхын давуу талууд тэр зүйлтэй чинь бүх талаараа эсвэл ядаж нэг талаараа ч гэсэн холбогдож байгаа биз дээ? Тэгэхээр чи яг зөв зам дээрээ явж байна гэсэн үг.

Ажил гэрээ хамтад нь зохицуулдаг бүсгүйчүүдээс суралцах зүйл ихээс гадна чи өөрийгөө ч гэсэн хамтад нь амжуулж чадна гэж бодож байгаа ч эхлээд байгаа зүйлдээ талархаж, түүнийгээ илүү сайжруулж, сонирхолтой болго. Ингэж чадвал чиний гараар орсон юм бүхэн тодорхой хэмжээгээр сайжирдаг бас сонирхол татахуйц болдог болно. Магадгүй чи гэртээ бялуу хийж худалдаалсаар байгаад өөрийн гэсэн нарийн боовны газар, кофе шоптой болчих ч юм билүү? Чиний нарийн боовны газрын бүтээгдэхүүнийг амсаж үзэхээр, өглөө бүрийг танайд угтахаар Улаанбаатарын өнцөг булан бүрээс хүмүүс хошуурдаг болох ч юм билүү?


Валентины баярыг хэрхэн тэмдэглэх вэ

$
0
0

Өнөөдөр бол Гэгээн Валентины өдөр. Вирусийн халдвар гарч, хөл хорио тогтоосон учраас хосууд энэ өдрийг гэртээ тэмдэглэх шаардлагатай болсон. Валентины баярыг гэрээс гарахгүйгээр хэрхэн романтик тэмдэглэж болох тухай сонирхолтой зөвлөгөө хүргэж байна. Ганц бие хүмүүсийг ч мартаагүй шүү.

Гэртээ романтик оройн зоог барих нь санхүүд хэмнэлттэй

Энэ өдөр ресторануудын ширээ захиалга дүүрч, хосын өрөөний үнэ тэнгэрт хаддаг. Гэхдээ гэртээ сайхан ширээ засаж, хайртынхаа дуртай хоолыг өөрийн гараар хийж өгөх нь санхүүд хэмнэлттэйгээс гадна хосын харилцаанд эергээр нөлөөлөх болно. Дуртай хоолыг нь бэлтгэхээс гадна ширээгээ гоёмсог бүтээлгээр бүтээгээрэй. Эцэст нь чихэрлэг улаан дарс сонгож, лаа асаахаа мартуузай.

Хайрыг харж чадахгүй ч киноноос мэдэрч болно

Бүх цаг үеийн хамгийн сонгодог сонголтод кино үзэх хувилбар заавал багтдаг. Энэ өдөр гэртээ гэрлэн чимэглэл асааж, дуртай амттанаа бэлтгээд хайрттайгаа хамт романтик кино үзээрэй. “Би түүнийгээ үргэлж санадаг. Хайр яг л салхи шиг, би харж чадахгүй ч мэдэрч чадна” гэж Walk to remember кинонд өгүүлдэг.

Халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлаарай

Хамтдаа сарнайн дэлбээгээр дүүргэсэн халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлах нь баярын уур амьсгалыг мэдрүүлэх болно. Мөн лаа асааж илүү романтик орчин бүрдүүлээрэй.

Мөрөөдлийн жагсаалтаа шинэчил

Хосуудын харилцаанд ярилцах хамгийн чухал гэж сэтгэл зүйчид зөвлөдөг. Хайрттайгаа хамт хийж үзэх шинэ содон зүйлс, романтик аяллын төлөвлөгөөгөө боловсруулахад энэ өдөр хамгийн тохиромжтой. Баярт зарцуулах байсан төсвөө аяллын хуримтлалдаа нэмэрлэ. Үүний дараа бол зож байсан үеийнхээ захидал, цахим зурвасуудаа уншиж дурсамжаа сэргээгээрэй.

Ганц бие ч гэсэн гандан буурахгүй

Ганц бие байгаадаа гансарч, уйтгарлаж сууна уу. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй ээ. Таныг илүү олон учрал, гайхалтай дурлал хүлээж байгаа шүү.

Хэрхэн ганц бие байх вэ

Гал цогтой ганц бие уншигчдадаа How to be single киног санал болгоё. Таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Найзуудын үдэшлэг хийцгээе

Энэ өдрийг зөвхөн хостойгоо өнгөрүүлэх ёстой гэж үү. Удаан уулзаагүй найзуудтайгаа хамт бяцхан үдэшлэг хийвэл ямар вэ. Хамтдаа сонирхолтой тоглоом тоглож, амттай хоол идэж хөгжилдөх хэрэгтэй. Хоорондоо бэлэг солилцсон ч болно. Финландад хоёрдугаар сарын 14-ийг “Найзуудын өдөр” болгон тэмдэглэдэг аж.

Өөртөө бэлэг худалдан ав

Та өөрийгөө санхүүгийн ямар их хэмнэлттэй амьдардаг гэдгээ мэдэх үү. Хэрвээ хостой байсан бол хэн нэгэнд зориулах байсан тэр мөнгөө өөртөө зарцуулах хэрэгтэй. Массажинд орж, шинэ загварын хувцас, сонирхолтой ном гээд хүссэнээ худалдан ав. Сургалтад бүртгүүлсэн ч болох юм.

Хүссэн зүйлээ хий

Эцэст нь хэлэхэд энэ нийтлэлийг заавал хийх ёстой зүйлийн жагсаалт болгож битгий уншаарай. Таныг өөрөөс чинь илүү мэдэх нэгэн гэж үгүй. Тиймээс танд аз жаргал, сэтгэл ханамж бэлэглэдэг юу ч хийсэн болно.

Засгийн газрын мэдээ

Амьдрал хайр дээр тогтдог

$
0
0

1ac740e33dec3c1ffe364785525148eb

“Хайр мэдрээгүй хүн олон бий” гэвэл үүн шиг худал томъёо үгүй биз. Хүн бүрт хайрын түүх бий. Тэр нь дурсамж уу, бодит амьдрал уу гэдэг л асуулт болж ургах болов уу. Хүн төрөлхтний мөнхийн дуулал хайрыг задлан шинжилнэ гэхээсээ илүүтэй зүрх нь амьтай, сэтгэл нь халуунаараа байгаа хүн бүрт хайрын өдрийн мэнд хүргэе. Хүн төрөлхтөн бол хайраас ургасан үр. Энэ үр хэрхэн дэлбээлж, навчлан ургахаас бидний инээд хөөр, аз жаргал, урт удаан амьдрал, нүдэн дэх гэрэл гэгээ тодрон цацардаг. Ийм л ид шидэнд автаагүй хүн ховор.

Хүн төрөлхтөн хангалуун, тансаг, соёлт нийгмийг бүтээх явцдаа зэрлэгшдэг байж болмооргүй. Чих халууцуулж, зүрх шимшрүүлсэн хар бараан хэрэг гарсаар л. Ээжийгээ зодлоо л гэх, найз охиноо цонхоор шидчихлээ, хайртай бяцхан үрээ гудамжинд орхилоо, халуун энгэрт нь наалдаж өссөн ээжийгээ асрамжид шилжүүлжээ, сайхан буурал аавынхаа тэтгэврийг хоосолжээ, танхил залуухан амрагаа зоджээ, мөөмнөөсөө ч салаагүй бяцхан үрээ хаяад явжээ…хүн яаж ийм балмад байж болдог байна вэ, хэмээн уулга алдуулам ийм бараан үйл явдал энэ цагт тасрахаа байсан. Нийгмийг цочроосон гунигт энэ явдлыг ариусган, мартагнуулах сайхан үйл явдлууд ч бишгүй. Тэгвэл яг ийм сэтгэл баясгасан, сэтгэл цэлмүүлсэн ирээдүйг бид өсгөн хүмүүжүүлж, Монгол Улсын ухамсарт иргэн болгох үүрэгтэй. Ийм боломж аав, ээж гэх алдар зүүж яваа хүн бүрт бий. Халуун хайраас ургасан ийм үрийг энгэртээ цэцэглүүлж буй танд хайрын өдрийн мэнд хүргэе. Амьдрал хайр дээр тогтдог гэдгийг үртэй бүхэн хамгаас тод мэдэрдэг болов уу.
Монголчууд хайртай бол хартай гэж ярьдаг. Энэхүү гаж үзлээр хосууд биендээ хандахыг чухалчилдаг нь нууц биш. Гэтэл хар буюу хардах гэх үгийн цаад талд зодох, хүчирхийлэх, бухимдах, маргалдах, үл ойлгогдохгүй байх, араар тавих, хууран мэхлэх…гэх явуургүй үгсийн утга нуугдаж байдаг. Гэтэл бид бараг л хайрын тангараг болгон ашигладаг энэхүү хэлц өнөөгийн хосуудын дунд хагарал авчрах эхний шалтгаан болсоор. Тэгэхээр  хайр бол хүндлэл, итгэл, уучлалын нэгдэл. Хайранд ямар ч бардам сэтгэл, их зан, дээрэлхүү үзэл давамгайлдаггүй. Хайр бол халамж, энхрийлэл, мартахгүй байхын үүдэл. Ийм хайр үзсэн, мэдэрсэн хүн хэзээ ч бусдад муу санаж, муухайг үйлддэггүй билээ.

Үндэсний шуудан

“Эзэгтэй нарын синдром”-оос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

$
0
0

11070208_834678183272190_642339730533506733_n

Ийм шинжлэх ухааны нэршил байхгүй л дээ. Гэхдээ ихэнх гэртээ байдаг, ажлаас хөндийрсөн эзэгтэй нарын дунд түгээмэл ажиглагддаг “хов жив хөөх”, “хий хардах” зэрэг сэтгэлзүйн өөрчлөлтүүдийг “эзэгтэй нарын синдром” гээд түр нэрлэчихье. Ийм л болчихгүй юмсан гэж үргэлж айж явдаг байсан чанарууд чинь өөрт чинь хүртэл сүүлийн үед ажиглагдаад байгаа юм биш биз?

Синдром №1: Хов жив хөөх
Шинж чанар: Урьд нь шимтэн сонсдог байсан эдийн засгийн мэдээнд анхаарал татагдахаа больж, тв шоппингийн сувгийг л өдөржин асаах, папараци сэтгүүлүүдийг улирлаар нь захиалдаг болох, хов живийн вебсайтад нэг орохоороо гарахаа мэдэхээ болих, хэн нэг дуучны клипийг үзэхэд түүний хөхөндөө 2 удаа мэс засал хийлгэсэн тухай санаанд орж, хажуудах хүндээ хэлье гэхээс хэл загатнаад байж ядах…

Эмчилгээ: Бидний тархи яг булчин шиг. Хөгжүүлэхгүй бол зогсонги, хүчгүй байдалд орно. Бодлууд маань ямар үед хөгждөг вэ гэж үү? Ямар нэг сорилттой тулгарч, асуудлын шийдлийг эрж, логик дарааллаар нь байрлуулж, болж буй үйл явдлуудын учир шалтгааныг тайлах оролдлого хийх үед. Ийм чиглэлээр толгойгоо тогтмол ажиллуулахгүй удах тусам ямар ч бодох шаардлага гардаггүй хялбархан мэдээлэлд дуртай нь аргагүй татагддаг. Бас тархийг маань хогийн сав шиг болгодог мэдээлэл хүнийг донтуулах чанартай. Холхон байхгүй бол нэг л мэдэхэд зөвхөн тийм мэдээллээр л цангадаг болно. Өөрийнхөө хуучин сонирхлуудыг сэргээж ном зохиол унш. Жолоонд суух, англи хэлний дамжаанд явах зэргээр чадвараа нэмэгдүүлэх зүйл эрэлхийлж сурч мэдэх өчнөөн зүйл бий гэдгийг сана.

Синдром №2: Хий хардах
Шинж чанар: “Ажилдаа яваад ирлээ” гэдэг үгийг нь “Өөр эмэгтэйтэй уулзаж байгаад ирлээ” гэж орчуулан сонсох, утасных нь дуудлагыг шалгах хүсэл тасралтгүй төрөх, урьд нь үерхдэг байсан бүсгүйчүүд нь одоо хаана юу хийж явааг шалтгаангүйгээр шалгаах, нөхрөө секс хийлгүй унтвал сэжиглэсэндээ дотоожных нь дотуур шалгаж үзэх…

Эмчилгээ: Завтай байгаа тархинд элдэв дэмий зүйл бодогдох зай завсар их гардаг. Ургуулан бодох чадвараа илүү хэрэгтэй зүйлд зарцуул. Гэр бүлийнхээ дараагийн 5 жилийн зорилгыг хамтран тодорхойлж түүнийгээ биелсэн байгаагаар төсөөл. Мөрөөдлөө бичдэг дэвтэртэй бол. Мөн өөртөө итгэх итгэлээ хурцлахын тулд “Надаас өөр эмэгтэй рүү яг харж харагдаач” гэсэн бардам бодол төрдөг болтлоо гадаад төрхөндөө анхаарал тавь. Гэхдээ энэ нь нөхрөө “базах” биш, чам шиг сайхан бүсгүйд төрж боломгүй тийм сул дорой бодлуудаасаа өөрийгөө ангижруулахад л төвлөрөх ёстой шүү.

Синдром №3: Савангийн дууринд автах
Шинж чанар: Бүх суваг дээр гардаг олон ангит киног цагийнх нь эрэмбэ дараатай ягштал цээжилсэн байх, огт суралцаж байгаагүй хэрнээ Солонгос хэлний анхан шатны мэдлэгийг гаргууд сайн эзэмшсэн байх, сүүлдээ амьдрал өөрөө олон ангит кино шиг санагдаж киноны дүрүүдийг өөрийнхөө таньдаг хүмүүстэй жишин адилтгах, хэн нэгнээс өшөө авах юм уу хүүхдийнхээ толгой руу алгадах сэдэл төрөх…

Эмчилгээ: “Өнөөдрөөс эхлэн савангийн дуурь үзэхгүй” гэж өөртөө амлалт өг. Тэгээд энэ “хорт зуршил”-аасаа болж өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн тухайгаа жагсаан бич. Нэг их сүржигнэх гээд байгаа юм шиг санагдавч жижигхэн өөрчлөлт ч амлалтын дараа бий болдог шүү дээ. Хүн сонсож, харж байгаа зүйлээ амьдрал дээр өөрөө ч мэдэлгүй давтаж хийх гээд байдаг. Чиний амьдрал драма шиг таагүй адал явдлуудтай байвал яавч сайхан биш. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, оройн цагаар хийдэг өөр зүйлтэй болоорой. Шинэ хобби, фитнес, бүжгийн сургалт ямар сонсогдож байна?

Синдром №4: Уцаарлангуй болох
Шинж чанар: Хүүхэд чинь жаахан л сахилгагүйтэхэд чангаар хашгичих, орой болгон шахуу нөхөртэйгөө шалтгаангүйгээр ам муруйгаад авах, “ёооё” гэдэг үгийг өдөрт 50-иас олон удаа хэлэх, өөртөө ямар ч хяналтгүй болж байгаагаа алхам тутамдаа мэдрэх…

Эмчилгээ: “Ааштай авгай” гэж дуудагддаг, тийм төрлийн эмэгтэй болохыг хүсэхгүй байгаа чинь мэдээж. Эелдэг зөөлөн ааш зан чинь хааччихаа вэ? Энэ синдром зөвхөн гэртээ удаан байснаас үүдээгүй ч байж болно. Ахуйн жижиг асуудлууд, амьдралын нөхцөл бололцоо, тодорхой үйл явдлаас болоод ч чиний ааш аажим аажмаар, үл мэдэгдэм хувирч байж болох юм. Аль нь ч бай, одооноос “ийм хүн” биш гэдгээ ухамсарлаарай. Нэг өдөр цаг гаргаж байгаад тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийнхөө талаар эргэцүүлэл бичээрэй. Хэзээнээс эхлэн амьдрал тийм ч сайхан санагдахаа больж, хамаг ачааг нуруун дээрээ аваад байгаа юм шиг санагдаж, хэн ч чамайг ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрөх болов? Тэр учир шалтгааныг амьдралаасаа арилгах зорилго тавь. Мөн уулзах тоолонд сөрөг зүйл ярьж сэтгэл тавгүйтүүлдэг эсвэл чиний амьдралын бүтэлгүй талуудад ач холбогдол өгч ярьдаг өөдрөг биш хүмүүсээс зайгаа барь. Чи энэ тал дээр өөрийнхөө сэтгэлзүйч, аврагч байж чадна гэдгийг бид мэднэ!

Гэртээ хичнээн удсан ч урьдын сэргэлэн цовоо, өөрийгөө хөгжүүлэх дуртай, ухаалаг, “мундаг” эзэгтэй байгаарай. Өөрийгөө жаахан хөндлөнгийн хүний нүдээр харах л юм бол чи дороо эргээд хэвийн болчихно. Амжилт!

“Хайр”-аа хадгалах зургаан дүрэм

$
0
0

0a1f8ef391a12ec136af38f52047ae16_1615

Хайртай хүнээ олох амаргүй ч хайраа олсны дараа түүнийг илүү удаан хугацаанд, цаашилбал насан туршдаа ариун нандин хэвээр хадгалах нь амаргүй даваа гэдгийг бид мэднэ. Тэгвэл The Guardian нас өндөр болтол хамт байсан хосуудаас зөвлөгөө авч зургаан энгийн дүрмийг хосууддаа зориулан нийтэлжээ.

1.    Нөхөрлөл бол гол түлхүүр

Бараг бүх хосууд нэгнийхээ хамгийн ойрын сайн найз нь болсон байдаг. Олон жил хамт амьдарсан хосуудын нэг “Сара байхгүй бол би төөрсөн хүнтэй л адил. Учир нь өдөр бүр бүх зүйлийн тухай түүнтэй ярьдаг. Энэ бол бидний хамтдаа хийдэг сайхан зүйлсийн нэг” хэмээн ярьжээ. Зарим хосын анх танилцсан түүхээс хуваалцвал тэдний ихэнх нь найзууд байж байгаад хосууд болсон байдаг.

2.    Хосууд “дотно” байх хэрэгтэй

Насаараа хамт амьдарсан хосын ярьснаар бие махбодийн холбоо тэдний харилцаанд томоохон байр суурь эзэлдэг гэжээ. Харилцааны цөм нь эротик байдал биш боловч холбоогоо илүү бат бөх байлгахад тус болдог гэжээ. Харьцуулбал ямар нэг зүйлийг тосолбол зөөлрүүлдэгтэй адил дотно байдал цавуу мэт санагддаг байна.

3.    Нэгэн хэвийн биш байдал нь сайн зүйл

Хилари Бэлл хатагтайн хэлснээр түүний нөхөр Филип Жонстон ертөнцийг илүү өөрөөр харж чаддаг нь түүний нүдийг нээж, өөр олон сонирхолтой зүйлсийг таниулдаг нь таатай байдаг ажээ. Энэ нь бусдыг өөрчлөхдөө биш өөр зүйлстэй хамт нэгдэж, нэгнээ ойлгож, өөр ертөнцийг танин мэдэхэд оршино.

4.    Зөрчилдөөнийг даван гарах

Гэрлэсэн хосууд хоорондоо зөрчилдөх ёсгүй гэж хүмүүс ярьдаг. Гэвч зайлшгүй зөрчил гардгийг үгүйсгэх аргагүй. Өдөр бүр маргах муудалцах биш санал зөрөлдсөн асуудлаа харилцан ярилцаж, тохирох, эвлэрэх нь харилцаанд байх ёстой зүйл гэжээ.

5.    Мэргэжилтнүүдэд хандах тус болно

Гэрлэлтийн талаар зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд, амьдралын дасгалжуулагчид харилцаагаа аварч үлдэхэд тус болдог гэдгийг мартаж болохгүй. 50 жил хамт амьдарсан хосын хэлснээр зөвлөх мэргэжилтнүүд тэдний харилцаанд маш том өөрчлөлт авирсан тухай туршлагаасаа хуваалцжээ.

6.    Хүндлэлийн орон зайг хадгалах нь чухал

Харилцаа муудах нь бүх зүйл муугаар эргэж, сүйрч байна гэсэн үг биш юм. Аливаа зүйлд сайн, муу хоёр тал байдаг гэдгийг битгий мартаарай. Бүх зүйл нуран унасан мэт мэдрэмж төрж байсан ч сайн тал, сайн сайхан зүйл ч бас байдаг гэдгийг санаж хүндлэлийн орон зайгаа хадгалж үлдэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: The Guardian

Эрчүүдэд таалагддаггүй будалтууд

$
0
0

6la2s3ld90h2nl8v2rf506qnhb

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэг зүйлийг харах өнцөг нь өөр, өөр байдаг нь сонин. Бүсгүйчүүдэд гоё сайхан харагдаж байгаа зүйлс эрчүүдэд таагүй харагдах нь бий. Заримдаа бүр тэднийг айлгадаг гэнэ шүү. Ингээд бүсгүй танд эрчүүдийн гайхширлыг төрүүлдэг, тэдэнд таалагддаггүй нүүр будалтаас хүргэе.

Хэт тод шанаа

Хэрвээ та сэтгүүлийн зураг дээрх бүсгүйчүүд шиг будалт хийх гэж оролдон, шанаагаа хэт тодотгодог бол эрчүүд үүнийг гайхдаг гэнэ. Тэд таныг өөрсдийг нь хуурч байна гэж хардаг аж. Учир нь хүний шанаа сэтгүүлийн зурган дээрх моделиудынхаас өөр байдаг.

Өргөн хөмсөг

Өргөн хөмсөг бүсгүйчүүдэд их таалагддаг ч хар, тод, өтгөн хөмсөг нь эрэгтэй хүмүүст аймаар санагддаг гэнэ. Тэд бүсгүйчүүдийн унаган төрхөнд дуртай хүмүүс.

Урт контур

Контур нь нүдийг гайхалтай харагдуулдаг ч хэт урт, өргөн, хурц зурвал эрчүүд таныг өөрийг нь эсэргүүцэж байна гэж ойлгоно. Мөн та ширүүн төрхтэй харагдана.

Түрэмгий смоки будалт

Нүдээ хар бараан өнгөөр будах дуртай бүсгүйчүүдийг ихэнх эрчүүд панда гэж нэрлэх болно. Смоки будалтыг хэт хурц хийх нь эрчүүдэд төдийгүй ямар ч хүнд таагүй сэтгэгдэл төрүүлнэ.

Хацраа хэт өнгөлөх

Улаан хацар нь зарим хүнд зохидог ч хацар өнгөлгөөгөө хэтрүүлэх, буруу өнгө сонгох нь бүсгүй таныг хиймэл харагдуулна.

Наадаг сормуус

Эрчүүд эмэгтэй хүнийг хиймэл сормуус наасан эсэхийг хараад л мэддэг. Ялангуяа сормуус тань танд тохироогүй бол маш хиймэл, тэнэг харагдуулна. Энэ нь хэнд таалагдана гэж?

Хэт гялалзуулах

Саатай гэрэл сүүдэр, хацар өнгөлөгч, тень нь бүсгүй таныг ямар нэгэн карнавалд очих гэж байгаа мэт харагдуулна. Эрчүүд гялалзсан өнгөө хэтрүүлсэн нүүр будалтад дургүй. Ялангуяа найз залуудаа тэврүүлсний дараа түүний хувцсанд гялтгар зүйл наалдаж үлдвэл түүнд таагүй санагдана.

Хувцсыг материалаас нь шалтгаалан хэрхэн арчлах ёстой вэ?

$
0
0

cb28c916bd085ef8eff24b5a6d2b93ea

Өөртөө хэр зэрэг арчаатай эр болохыг түүний хувцаслалт, биеэ авч яваа байдлаас хялбархан мэдэж болно. Ажилдаа, болзоондоо, ямар нэг уулзалтад индүүдээгүй, суга нь шарласан цамцтай ирэх нь түүнийг “ажилгүй, арчаагүй” нэгэн мэт харагдуулна. Залуус минь одоо ээжээрээ хувцсаа угаалгадаг цаг тань өнгөрсөн бол хувцас арчлах арга ухаанд өөрөө суралцах хэрэгтэй. Тиймээс хувцасны материалаас шалтгаалан хэрхэн арчлан ёстойг хэлж өгье.

1. Даавуу

Даавуу
Цэвэр даавуун хувцас нь биед эвтэйхнээс гадна чийглэгийг сайн шингээж, яаж ч угаасан, индүүдсэн бат бөх байж чадна. Гэхдээ цагаанаас бусад өнгийн даавуун хувцсыг 60 градусаас дээш халуун усанд угааж болохгүй. Үүнээс гадна өнгөт хувцсанд цайруулагч хийж болохгүй гэдгийг санаарай. Харин дотуур хувцасны хувьд хамгийн ихдээ 40 градусын халуун усаар угаах нь зүйтэй.

Индүүдэх болон хатаахад тусгай анхаарал хандуулах хэрэгтэй. Даавуун материалтай хувцас нь амархан хатдаг хэдий ч хэт их хатаах нь даавууны бүтцэнд муугаар нөлөөлнө. Хэрвээ таны угаалгын машин автомат хатаагчтай бол болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь хувцас тань агшиж магадгүй. Хэтрүүлэн хатаасан тохиолдолд шууд индүүдэхгүйгээр ус цацаж даавуугаа зөөллөх хэрэгтэй. Даавуун хувцсыг индүүдэхдээ эхлээд жижиг зүйлсийг нь индүүдэж, дараа нь нуруу болон цээж хэсгийг индүүднэ.

Улаан дарсны толбыг цагаан дарс эсвэл хийжүүлсэн усаар арилгаж болно. Харин уруулын будагны толбыг сахлын хөөс, тосны толбыг хүүхдийн цацлагаар (шөнө хонуулах) арилгах боломжтой.

2. Маалингын даавуу

Маалингын даавуу
Маалингаар хийсэн даавуу нь хамгийн шилдэг, чанартай даавууны нэг юм. Маалингын даавуугаар хийсэн хувцас бага бохирдохоос гадна агаарын солилцоо сайтай учир та халууцахгүй бас цахилгаанждаггүй байна. Будаггүй маалингын даавууг ямар ч хэмийн усанд угааж болох бөгөөд харин өнгөтэй тохиолдолд 60 градусаас дээш халуун усанд угааж болохгүй.

Маалингын даавууны сул тал нь маш амархан үрчийдэг бөгөөд үрчгэрийг нь арилгах тийм ч хялбар биш. Гэхдээ хэт их хатаахгүйгээр, индүүнийхээ чийгшүүлэгчтэй горимыг тавьж индүүдвэл энэ асуудлаас ангижирч чадна.

3. Вискоз материал

Вискоз материал

Вискоз даавууг химийн арга замаар гаргаж авдаг учир бага зэрэг гялалзсан өнгөтэй байдаг. Хэдийгээр цэвэр даавуунаас төдийлөн ялгарахгүй ч арчилгаа маш ихээр шаардана. Энэ төрлийн хувцсыг 40 хүртэлх халуун усанд угаах бөгөөд зөөлөн угаагч бодис ашиглах хэрэгтэй.

Индүүдэхдээ 150 градусын, чийгшүүлэгчтэй горимыг ашиглана. Хэрвээ түлэгдэж магадгүй гэж санаа зовж байвал марлыг норгож тавиад индүүдэж болно.

4. Ноолуур

Ноолуур
Ноолуур бол хамгийн тансаг материалын нэг. Санаандгүй алхам хийхэд л таны дуртай ноолууран цамц агшиж, мууранд л таарах болно. Тиймээс ноолууран хувцсыг гараараа, бага температуртай усанд угаах хэрэгтэй. Ноолууран хувцсыг зайлахдаа төмпөнтэй усанд дарсны хүчил хийнэ. Энэ нь хувцасны таагүй үнэрийг арилгах юм. Харин шарласан хувцасны өнгийг сэргээхийн тулд нимбэгтэй усанд хийж болно.

Босоо байрлалаар, даавуун дээр хатаах хэрэгтэй бөгөөд даавуу нь илүүдэл шингэнийг өөртөө шингээж, ноолууран эдлэлийг хэт их хатахаас сэргийлнэ. Хэрвээ индүүдэх шаардлагатай бол уксустай усанд норгосон даавууны цаанаас индүүдэх хэрэгтэй. Ноолууран хувцсыг: ноолууран болон хагас ноолууран хэмээн ангилдаг бөгөөд 90%-иас дээш ноолуурны агууламжтай бол ноолууран, 90%-иас бага бол хагас ноолууран гэж үздэг байна.  Хагас ноолууран хувцсыг арчлах нь илүү хялбар байдаг. Ерөнхийдөө ноолууран эдлэлийг хими цэвэрлэгээнд өгсөн нь хамгийн тохиромжтой.

5. Торго

Торго
Өөртөө итгэлтэй, загварлаг хүмүүсийн сонголт бол торгон хувцас юм. Торго нь маш бат бөх боловч гандахдаа амархан байдаг. Тиймээс наранд удаан хатаах, эсвэл угаалгын машины автомат хатаагчинд хийх хэрэггүй. Хэрвээ та торгон хувцсаа өөрөө угаахаар шийдсэн бол хүйтэн бүлээн усанд угаах нь зүйтэй.

Торгон хувцсыг хагас чийгтэй байхад нь дотор талаас нь индүүдэх хэрэгтэй. Хэт их мушгих хэрэггүй. Торгон хувцас гэдэг маш үнэтэй зүйл учир хэрвээ танд нэг ч болов торгон хувцас байгаа бол хими цэвэрлэгээнд өгөх нь зүйтэй.

Үүнээс гадна авсан хувцасныхаа шошгийг байнга хадгалж байгаарай. Шошгон дээр тухайн даавуутай холбоотой бүхий л мэдээлэл бий. Зааврыг дагаж мөрдөхөд та үргэлж цэвэр, сайхан харагдах болно.

Салалтын дараа сэтгэлийн шархаа эдгээхэд чинь туслах 40 зүйл

$
0
0

divorcio-kpsb-advogadosХөтлөлцөн алхах жаргалтай хосууд, Валентин, эксээ бодоод гуниглаж суугаа юм биш биз? Мэргэжилтнүүд салалтын дараа чамайг илүү эрүүл, аз жаргалтай болоход чинь туслах зүйлсийг нэрлэжээ. 


1. Өөрийгөө бусдын адил хүн гэдгийг хүлээн зөвшөөр. Сэтгэлийн шарх хүний биед физиологийн болон нейрохимийн томоохон өөрчлөлтүүдийг үүсгэдэг бөгөөд эдгээр нь хэвийн зүйл юм. Тиймээс салалтын дараа өөрийгөө өөрчлөгдөж байгааг хараад санаа зовох шаардлагагүй.

2. Эксээ unfollow хийсэн үү? Зарим хүн салсны дараа ч гэсэн хуучин найз залуу, бүсгүйгээ юу хийж, ямархуу байгааг нь шалгахыг хүсдэг. Иймэрхүү үйлдэл таныг улам шархлуулж, харамсахад хүргэж мэдэх тул түүний фэйсбүүк, инстаграм руу нууцаар шагайхаа зогсоогоорой.

3. Шөнийн цагаар чамайг тайвшруулах зүйлийг ол. Салалт олон зүйлийг “хулгайлдаг”, тэр бүү хэл шөнийн нойрыг чинь ч үгүй хийж мэднэ. Тиймээс оройн цагаар чамайг тайвшруулж, бат бөх нойрсоход чинь туслах зүйлийг туршаарай.

4. Сэтгэлзүйчид ханд. Мэдээж салсан хүн бүр сэтгэлзүйд очих шаардлагагүй. Гэвч чамд тэсэхэд бэрх хүнд санагдаж байвал мэргэжлийн хүнд хандсан нь хамгийн зөв юм.

5. Унш. Одоогийн нөхцөл байдлаас чамайг холдуулж чадах хамгийн эрүүл аргуудын нэг бол ном унших юм. Өөртөө хамгийн сонирхолтой санагддаг номоо сонгоорой.

6. Өөртөө цаг гарга. Долоо хоногийн аль нэг өдрийг сонгож, тухайн өдрийг зөвхөн өөртөө зориулаарай. Үсчин орж, нүүрэндээ маск тавьж, цэвэр агаарт гарах зэргээр өөрийгөө арчил, хайрла!

7. Амьтан тэжээ. Хэдийгээр хүн шиг илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах боломжгүй ч амьтад хамгийн сайн хань, сэтгэлзүйгээр дэмжигчид байдаг. Гэхдээ зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж амьтан тэжээх бус, урт удаан хамт байх хамтрагч, гэр бүлийн гишүүнтэй болж байгаагаа ухамсарласан хойноо л амьтан тэжээх шийдвэр гаргаарай.

8. Гэрээсээ гар. Зарим хүн салалтын дараа хэдэн долоо хоногоор гэртээ бүгэх нь бий. Ингэж өөрийгөө тусгаарлахын оронд цэвэр агаарт гарч, хүнсээ цуглуулж, алхах нь сэтгэлийн шархаа эдгээхэд илүү тустай.

9. Дасгал хий. Дасгал хийхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон ялгарч байдаг. Тиймээс хөдөл!

10. Эксийнхээ гаргасан алдааг жагсааж бич. Заримдаа бид салалтынхаа шалтгааныг өөрөөсөө эрж хэдэн сараар толгойгоо гашилгадаг. Яг үнэндээ чиний буруу биш, зүгээр л тэр чамд тохирох хүн биш байсан бол яах вэ? Эксийнхээ гаргасан алдаа, чамд таалагддаггүй зан чанар, зуршлыг нь жагсааж бичээд үзээрэй.

11. Алх. Оюун бодлоо цэгцэлж, өнгөрснийг эрүүл ухаанаар тунгаан бодоход хамгийн тустай арга бол алхах юм.

12. Амьсгалаа ажигла. Яг үнэндээ бид ихэнх цагаа өөртөө биш бусдад анхаарал хандуулж, тэднийг юу бодож байгаа бол гэж бодож өнгөрөөдөг. Тэгвэл яг одоо амьсгалаа ажиглаж, уртаар амьсгаа ав. Жишээ нь, зургаа тоолоход амьсгалаа авч, зургаа тоолоход амьсгалаа алгуур гарга.

13. Таларх. Одоо байгаа амьдралдаа талархах олон шалтгаан байгааг чи ойлгох болно.

14. Хангалттай их шингэн уу. Хэрэв чи нүдээ хавдталаа уйлсан бол ус сайн уух хэрэгтэй шүү.

15. Ой модонд алх. Хамгийн сайн эмч бол байгаль. Ялангуяа ой модонд алхах нь ямар ч эмчилгээнээс илүү үр дүнтэй гэнэ. Эрдэмтдийн судалж тогтоосноор мод өөрийгөө нян, бактериас хамгаалах зорилгоор фитонцид хэмээх тосыг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд ч давхар эерэг нөлөө үзүүлдэг аж. Хэрэв чи энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дараарай.

16. Трэнд болж байгаа кино, сериалуудыг үз. Яагаад болохгүй гэж?

17. Уйл. Сэтгэлээ онгойлгоход чинь туслах болно. Хэрэв хүний хажууд уйлахаас санаа зовоод байвал хүнгүй газар очоод хүссэнээрээ уйлж байгаад л хүрээд ир.

18. Инээ. Аз жаргалын гормоныг ялгаруулж, дархлаагаа дэмжих шилдэг арга бол инээх юм.

19. Эксдээ зориулж захидал бич. Сэтгэл дотроо хадгалж байсан, түүнд хэлэхийг хүссэн бүх зүйлээ захидал болгож бичээд дараа нь шатаачих!

20. Чимээгүй байх. Өөрийгөө сатааруулж, өөр зүйлд анхаарал хандуулах гэж хичээхийн оронд зүгээр л орж ирж буй бодол, мэдрэмжийг хүлээн авч, чимээгүй эргэцүүлээд үз.

21. Бясалгал хийх. Бясалгалын ач тусыг тоочвол дуусашгүй урт жагсаалт гарна. Тиймээс юутай ч туршаад үз.

22. Бусдын өмнөөс баярла. Амьдралын минь хамгийн бараан, таагүй өдрүүд тохиолдож байхад юун бусдын төлөө баярлах вэ гэж бодож байж магадгүй. Ер нь өөрийгөө бусадтай харьцуулж зовоосноос тэдний амжилт, аз жаргалтай байдалд яагаад талархаж болохгүй гэж?

23. Бодлоо хяна. Толгойд таагүй бодлууд орж ирэхэд үргэлжлүүлэн бодсоор байх нь алдаа юм. Үүнийг таслан зогсоох боломж байсаар байтал яагаад өөрийгөө сайн дураараа тамлах ёстой юм бэ? Хэрэв чамд сөрөг, муу зүйл бодогдож байвал тэр даруй өөр зүйлд анхаарал хандуулахыг хичээгээрэй.

24. Гэрийнхээ тавилгын байршлыг өөрчил.

25. Хуучин зүйлсээсээ сал. Юун түрүүнд эксийнхээ эд зүйлсийг хаях нь зүйтэй байж мэднэ. Мөн хуучин хувцас, ном дэвтэр, хэрэглэдэггүй эд зүйлсээ өөрөөсөө явуул.

26. Шинэ хоббитой бол. Зүгээр ч нэг шинэ хобби биш, хийх үед эргэн тойрны бүх зүйлийг мартаж, бүрэн төвлөрөхөд чинь тусалдаг тийм л хоббиг олоорой.

27. Хөгжим сонс. Сэтгэлээ сэргээх гэж доргио, хөгжилтэй хөгжим сонсох гэсний хэрэггүй. Гагцхүү сэтгэл санааны байдалд чинь тохирох хөгжмийг сонс. Ямар нэгэн сэтгэл санааны өөрчлөлтөд ороогүй, жирийн хүмүүст гунигтай хөгжим ихэвчлэн уйтгар гуниг, ганцаардал гэх мэт сөрөг мэдрэмжийг төрүүлдэг бол сэтгэлээр унасан хүмүүст эсрэгээрээ нөлөөлж болох талтай гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс чамд гунигтай хөгжим ч тус болж мэднэ.

28. Аял, гэхдээ судалж үзсэний дараа. Амьдралд гэнэтийн өөрчлөлт (салалт, дотны хүнээ алдах гэх мэт) гарсны дараа хүмүүс ихэвчлэн аялахыг хүсдэг. Аялах нь олон талын ач холбогдолтой ч очих газраа сайн төлөвлөж, судалсны дараа шийдвэрээ гаргаарай. Хэрэв ганцаараа аялахаар зорьж байгаа бол Монгол залуусын туршлага: Ганцаараа хийсэн аяллаас тэд юу олж авсан бэ? нийтлэлийг уншаарай.

29. Ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Карьертаа анхаарлаа хандуулж, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе гэдгийг бүү мартаарай.

30. Шинэ хоолны жор туршиж үз. Чи хоол хийж чаддаг, дуртай эсэх нь ер чухал биш. Зүгээр л туршаад үз.

31. Өөрийгөө сорь. Салалтын дараа зарим хүн өөртөө итгэх итгэлээ алдаж, дахин алдаа гаргахаас айж эхэлдэг. Энэ хүлээснээс өөрийгөө ангижруулахыг хүсэж байвал өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр сорьж үз.

32. Ганц хүний болзоонд яв. Хүчирхэг эмэгтэйчүүд хэрхэн ганц бие байхдаа аз жаргалтай байж болохыг үлгэрлэж байна. Жишээ нь, жүжигчин Эмма Уотсон өнгөрсөн намар Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Яг одоо би ганц бие байгаадаа маш аз жаргалтай байна. Би өмнө нь хүмүүс ингэж ярихад үүнийг утгагүй зүйл гэж боддог байсан ч удаан хугацаа өнгөрсний дараа өөрөө үүнийг ойлгож, ганцаараа сэтгэл хангалуун амьдарч байгаагаа ухаарсан. Үүнийг би өөр өөртэйгөө хамтран амьдрах нь гэж нэрлэж байгаа” гэжээ. Чи салсан болохоос болзоонд явах эрхээ хасуулаагүй шүү дээ. Тиймээс дуртай зүйлээ хийж л байгаарай.

33. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх. Найз залуу, найз бүсгүй гэсээр хэтэрхий их цагийг хайр сэтгэлдээ зориулсан юм биш биз? Тэгвэл яг одоо гэр бүлдээ цаг зарцуулах болж.

34. Бусдад сайнаар ханд. Нэн ялангуяа эксийнхээ найзуудад! Та хоёрыг салсанд тэд буруугүй шүү дээ.

35. Салалтын талаар бусадтай хуваалц. Өөрийнхөө салалтын тухай, дотроо юу мэдэрч байгаагаа бусадтай илэн далангүй хуваалцаарай. Эсвэл бусдын салалтын түүхийг яриулсан ч болно.

36. Дотны хүмүүстэйгээ байхдаа 100 хувь өөрийгөө зориул. Яг одоо чамд л ганцхан хэцүү байгаа юм шиг санагдаж байж мэднэ. Гэхдээ хүн бүрд өөрийн гэсэн асуудал, бэрхшээл байдаг шүү дээ. Тиймээс дотны хүмүүстэйгээ байхдаа 100 хувь өөрийгөө зориулж, тэднийг ойлгохыг хичээ.

37. Өөрийнхөө таньдаг хамгийн сонирхолтой хүнтэй уулз. Тэдэнтэй ажлын хэргийн хувьд хамтрах, нетворкинг хийх, эсвэл зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлж болно шүү дээ.

38. Хэн нэгнийг чангаас чанга тэвэр.

39. Өөрөөсөө олон насны зөрүүтэй хүмүүстэй уулз, нөхөрлө. Тэднээс ямар нэгэн суралцах зүйл байж л таарна.

40. Жинхэнэ болзоонд яв. Дараагийн алхмаа хийхэд бэлэн болсон, амьдралдаа шинэ хүн оруулах цаг ирсэн гэж бодож байвал болзоонд явж яагаад болохгүй гэж?


Эмэгтэй хүн бүрийн дагаж мөрдвөл зохих 10 зүйл

$
0
0

original_10_c

“Эмэгтэй хүн байна гэдэг их амаргүй. Учир нь тэд үргэлж эрэгтэй хүнтэй харилцах хэрэгтэй болдог” гэж зохиолч Жозеф Конрад хэлсэн байдаг. Бүсгүй хүнд зориулсан зөвлөгөө олон ч тэдний дийлэнх нь уян зөөлөн байхыг “номлосон” байх нь бий. Гэвч эмэгтэй хүн уян зөөлөн гэхээсээ илүү “хүчирхэг” байхыг нийгэм шаарддаг билээ. Ингээд бүсгүйчүүддээ зориулан эмэгтэй хүн бүрийн дагаж мөрдвөл зохих 10 зүйлийг хүргэж байна.

1. Бодитой, бүтэх магадлалтай зүйлийг л мөрөөд. Мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө дайчил.

2. Амьдралд тань юу бүхнээс илүү үнэтэй болохыг санаж, нэр төрөө эрхэмлэ. Эмэгтэй хүний бардам зангаа битгий гээ.

3. Эсрэг хүйстэндээ таалагдах гэж хэрээс хэтэрсэн зүйл бүү хий. Байгаагаараа байх шиг сайхан юм хаана ч үгүй.

4. Дэргэдээ байгаа эр хүний амьдралын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гэж бүү зүтгэ. Түүнийг битгий зөвтгө. Юм болгонд шалтгаан байдаг.

5. Болзоондоо хоцордог эр хүнээс сайн сайхан зүйлийг хүсэн хүлээх хэрэггүй.

6. Эр хүнийг хэлж ярьснаар нь бус, харин үйл хэргээр нь дүгнэхийг хичээгээрэй.

7. Доромжлол, дээрэлхэлтийг ямар ч тохиолдолд, хэзээ ч битгий хүлээн зөвшөөр.

8. Та ч гэсэн амьдрах эрхтэй хүн гэдгээ бүү март. Авьяас чадвараа битгий булшил. Дотоод чөлөөт байдлаа бүү алд. Хараат байдалд орохоос зайлсхий.

9. Эр хүнтэй үргэлж шударга шулуун харьц, тэдэнд хүндлэгд.

10. Ухаалаг байхыг хичээгээрэй. Хүсэл мөрөөдөл байхад бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг санаж сэтгэлээр бүү унаарай.

“Анхны харцаар дурладаг”гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан

$
0
0

11062809_884788654896859_3854006303392456277_n

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео, Жульетта бие биенээ анх хармагцаа л дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох “Титаник” кинонд ч анхны харцаар дурлахын ид шидийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч ер бусын зүйл биш аж. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурладгийн нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна.

Адууны мах, аарц дархлааг дэмжинэ

$
0
0

1af068c73f82bdce47ab0e560d752fc8

Монголчууд бид адууны махыг ханиад томуу, хатгаа өвчин тусахаас сэргийлэх эмчлэх зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Адууны маханд цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг миоглобины хэмжээ өндөр байгаа нь хүний бие организмын амьсгалах процессийг дэмждэг байна. Мөн адууны маханд үл орлогдох өөхний омега 6, омега 3 аминхүчлүүд, глобулины бүлгийн уураг, глютамины хүчил агууллагддаг учир аливаа өвчин үүсгэгч нянг устгах, бодисын солилцоог сайжруулан дархлааг дэмжих, чийрэгжүүлэх ач холбогдолтой юм.

              Мөн амьсгалын замын халдвар өвчний үед аарц түлхүү хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай юм. Аарцны найрлагад цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй үл орлогдох амин хүчлээр баялаг уураг, С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодис агуулагддаг. Халуун аарц ууснаар хүний биеийн дулаан нэмэгдэж, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн халуун аарцанд шар тос нэмснээрээ А, Д, Е аминдэмийн агууламж нэмэгдэж, хүний биеийн дархлааг дэмжих ач холбогдолтой.

Иймд адууны мах, аарц түлхүү хэрэглэж өнөөгийн үүсээд байгаа халдварт өвчний болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Marilyn Monroe-гийн гоо үзэсгэлэнгийн нууц юу байсан бэ?

$
0
0

9655 9656

Алдарт Мэрилин Монрогийн сайхан биеийн нууц юу байсан бэ гэж та бодож үзсэн үү. Тэрбээр 1952 онд 26 настай байхдаа 66 инч өндөртэй, 108 фунт жинтэй байсан гэлцдэг. Гэсэн хэдий ч өдөр тутамдаа огт дэглэм барьдаггүй байсан бөгөөд дэлхийн бүх л эмэгтэйчүүд түүн шиг биеийн галбиртай болохыг хүсдэг билээ.

Мэрилин Монро 1952 онд хэвлэгдсэн “Paint” сэтгүүлд өдөр тутмын амьдралын хэвшлээсээ хуваалцжээ. Ингэхдээ өглөө бүр шүршүүрт орохоос өмнө нэг аяга сүү ууж 10 минут дасгал хийдэг байж. Оройн хоолондоо лууван, хурганы мах голлон иддэг байсан гэнэ. Үүнээс гадна өглөө эртэд уургалаг хоол идэж, өдөрт нэг ширхэг зайрмаг иддэг байжээ.

Мэрилин хэлэхдээ “Би төгс галбиртай болно гэж хэзээ ч бодож байгаагүй, гэхдээ би булчингаа зөв хөгжүүлэхийн тулд хэд хэдэн дасгалыг хийдэг. Өдөрт дор хаяж 10 минут дасгал хийдэг” хэмээн ярьжээ.

**************************

Өргөст хэмх, улаан лооль хоорондоо үл зохицолдох 4 шалтгаан

1. Өргөст хэмх нь шүлтлэг бүтээгдэхүүн, харин улаан лооль исгэлэн бүтээгдэхүүнд хамаарагддаг аж. Эдгээрийг холих үед давс үүсдэг бөгөөд энэ давс нь цаашид задарч боловсордоггүй тунадасждаг байна.

2. Өргөст хэмхэнд аскорбины хүчлийн үйлчилгээг сааруулдаг аскорбиназ хэмээх фермент агуулагдаж байдаг. Харин өргөст хэмхийг С аминдэмээр баялаг улаан лоольтой хольж хэрэглэснээр уг С аминдэмийг бүрмөсөн устгаж, өөрөөр хэлбэл бид ямар ч шим тэжээлгүй салат иддэг гэсэн үг.

3. Улаан лоольтой өргөст хэмхийг холих үед гэдсэнд хий үүсч, төрөл бүрийн үйл явц болдог. Үүний улмаас ходоод ногоог тус бүрт нь боловсруулахын тулд хүчиллэг шингэнийг ихээр ялгаруулж, хэт их ачаалладаг байна.

4. Хоорондоо зохицоогүй хүнсийг өдөр тутамдаа хэрэглэснээр таны элэг өдрөөс өдөрт муудна. Олон жилийн турш хэвшсэн энэхүү муу зуршлаасаа болж таны элэгний хэвийн ажиллагаа алдагдаж мууддаг байна.

9655 9654

Виртуал ертөнцөд амьдардаг хүүхэд залуусын тоо эрчимтэй өсөж, сэтгэцийн эмгэг туссан хүүхэд олширч байна

$
0
0

auyl

Хүүхэддээ юу үзүүлж, сонсгох нь эцэг эхчүүдийн хувийн асуудал, телевиз, радиогоор ямар нэвтрүүлэг бэлтгэж, интернет, сошиал орчинд юу түгээх нь контент үйлдвэрлэгчдийн эрх төдийгүй олон үзэгч татаж, хандалтаа өсгөх маркетинг бизнесийн амин чухал асуудал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Гэвч тэдгээр мэдээ мэдээлэлд ямар ч цензур байхгүй бол, түүнээс болж хэн нэгэн хохирч сэтгэлзүйн асуудалд орж, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж сэтгэц эмгэгтэй болж байвал яах вэ? Тэдгээр хохирогч нь Хүүхдүүд байвал яах вэ?

Монгол Улсад 0-18 насны 1,2 сая хүүхэд бий. Гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Хүүхэд, өсвөр үе, залуусын юу сонсож, юу үзэж байгааг эцэг эхчүүдэд цахим орчинд хянах боломж хэр хангагдсан байгаа вэ?

⛳ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд мансуурах, газ, цавуу үнэрлэх аргыг интернэтээс үзэж сурсан нь манай судалгаагаар тогтоогдож байна.

⛳ Саяхан интернетээр түгсэн “Момо” хэмээх зураг, видео үзсэн хүүхдүүд шөнө унтаж чадахгүй цочиж сэрэх, хашгирах, тайван биш болох зэргээр Цочролын дараах стрессийн эмгэгтэй болсон тохиолдлууд гарсан.

⛳ Сошиал орчинд бусдыг элдэв муу хараалын үгээр доромжлон гутаах байдал, хүчирхийллийн видео бичлэгүүд нээлттэй түгдэгээс болж сургуулийн хүүхдүүд дуурайж бие биенээ хэл амаар доромжлон харьцах нь ердийн харилцааны хэм хэмжээ болж байгаа эмгэнэлтэй дүр зургыг та хүүхдүүдийнхээ сургууль, анги хамт олны орчноос бодитойгоор харж байгаа.

⛳ Комьютер, гар утасны тоглоомонд донтохоос гадна нүүрний ном, инстаграмм, youtube-д донтож хийсвэр виртуал ертөнцөд амьдардаг хүүхэд залуусын тоо эрчимтэй өсөж, түүнээс үүдэн “Сэтгэлзүйн хүнд асуудалтай, сэтгэцийн эмгэг” туссан хүүхдүүд олширч байна.

Иймээс бидний хойч үеийн “Сэтгэлзүйн сайн сайхан байдал (Psychological well-being), Cэтгэцийн эрүүл мэндэд (Mental health)”, хүмүүжил төлөвшилд хүчтэй нөлөөтэй цахим орчны аюулгүй байдлын үүднээс “Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн”-гээс дараахи уриалгыг гаргаж байна;

1. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгодог газар, цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба, хүүхэд, гэр бүлийн төлөөх төрийн байгууллагуудад хяналтаа эрчимжүүлэхийг; (Үүнд: Эцэг эх, асран хамгаалагч нарт “Эцэг эхийн хяналт”-ыг хэрхин тавих зөвлөгөөг бэлтгэн хүргэх)

2. ФМ Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон үүрэн холбооны операторуудад мэдээллээ ялгаж дамжуулах “Parental Control” буюу эцэг эхийн хяналтын механизмыг бүрдүүлэх;

3. Ютүб, фэйсбүүк сувгуудыг ашиглан цахим орчинд контент үйлдвэрлэгчид, түгээгчид нийтлэж буй мэдээлэлдээ насны хязгаарлалт, анхааруулгыг өгч, эцэг эхийн зөвшөөрлөөр үзэх сануулгыг тавьдаг болохыг; (Энэ тал дээр Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын дэмжлэг үгүйлэгдэж байна)

4. Хүмүүний эцэг эх болсон Эцэг эх, асран хамгаалагчиддаа үр хүүхдийнхээ нүдийг гаж буруугаас, хүүхдийнхээ чихийг хүчирхийлэлээс, хүүхдийнхээ сэтгэлийг муу муухай бүхнээс хамгаалах хяналтаа нэмэгдүүлэхийг уриалж байна.

Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>