Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Улаан лооль нь сэтгэл санааг өргөж, стрессийн эсрэг үйлчлэл үзүүлдэг

$
0
0

295

Помидор буюу улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн их “ач холбогдолтой” ногоо.

Кали - ихээр агуулсан байдаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай мөн илүүдэл ус хаванг биеэс гадагшлуулна.
Магни- биеийн дархлаа сайжруулахад тустай
Цинк - шарх хурдан аних, үс, арьсны эд эсийн төлжилтөд зайлшгүй шаардлагатай
Кальци - ясыг бэхжүүлэгч
Фосфор - бодисын солилцоонд оролцож оюун ухааныг сайжруулах амин дэмээр баялаг.

Мөн улаан лооль нь бидний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг их хэмжээний органик хүчил болон В1, В2, В3, В6, В9, Е болон С аминдэмийг ихээр агуулсан байдаг. Гэхдээ улаан лоолинд агуулагддаг хамгийн үнэ цэнэтэй бодис бол ликопин. Ликопин нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог бөгөөд маш хүчтэй антиоксидант, бас уушги, ходоод, улаан хоолой, гэдэсний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, сэргийлдэг. Ликопин нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлөөс сэргийлэх үйлчлэлтэй.

Улаан лоолийг тослог ихтэй цөцгийн тос, ургамлын тостой хольж идэхэд тохиромжтой. Учир нь ликопин нь тосыг хайлуулах үйлчлэлтэй. Гэхдээ ликопин нь бүх сортын помидорт бус зөвхөн улаан өнгөтэй сортод л баялаг агуулагддаг байна. Улаан лооль нь зөвхөн бие организм төдийгүй сэтгэл санааг ч эмчилнэ. Учир нь “аз жаргалын” даавар хэмээгч серотонин бий болоход нөлөөлж, үүний дүнд сэтгэл санааг өргөж, стрессийн эсрэг үйлчлэл үзүүлдэг.


Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

$
0
0

303

Та нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно.
1. Өндөг. Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, илүү удаан цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд хутгасан 2 өндөг 2 зүсэм талх болон жимсний чанамал идэхэд дараагийн 36 цагт идэх хоол хүнсний хэмжээ нь хамаагүй бага байжээ. Уураг нь цусны чихэр огцом ихсэж, буурахаас сэргийлдэг.

2. Буурцаг. Холецистокинин нь жин хасахад туслах, хоолны дуршилыг бууруулдаг хоол боловсруулах даавар юм. Холецистокининыг илүү ихээр ялгаруулах нэг арга нь буурцаг юм. Уураг ихтэй учраас мөн цусны чихрийг тогтвортой байлгаж, хурдан өлсөхөөс сэргийлнэ.

3. Салат. Хоолныхоо өмнө шинэ ногооны салат идэх нь дараа нь идэх хоолны хэмжээг 12%-аар бууруулдгийг Пенн Улсын Их сургуулийн судлаачид тогтоожээ. Өдөрт 1 удаа ямар нэгэн ногооны салат иддэг хүмүүст С, Е аминдэм, фолийн хүчил, ликопин, каротиноид гэх мэт өвчнөөс сэргийлэх тэжээлийн бодисуудын түвшин их байдаг байна.

4. Ногоон цай. Гоолиг болгож, тураадаг найрлага нь каффейн биш. Харин бодисын солилцоо, өөхийг шатаадаг катехин хэмээх антиоксидант найрлага нь гол үйлчилгээтэй. Сүүлийн үед Японд хийгдсэн судалгаан дээр ногоон цайны катехиныг оолонг цайтай цуг ууж байсан 35 эрэгтэйн бодисын солилцоо нэмэгдэж, жин хасагдаж, биеийн жингийн индекс нь буурсан байна. Мөн муу холестерол буюу бага нягттай липопротеид холестеролын хэмжээ буурчээ.

5. Лийр. 1 дундаж хэмжээний лийрэнд 6г эслэг агуулагддаг. Харин дундаж 1 алим 3г эслэгтэй. Хоёулаа пектин хэмээх эслэгийг агуулдаг ба энэ нь цусны чихрийн хэмжээг бууруулж, хоолны хооронд юм идэхээс сэргийлдэг. Бразилд хийгдсэн судалгаагаар жин ихтэй эмэгтэйчүүд өдөрт 3 ш лийр идэхэд 3 овьёосны жигнэмэг идсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их жин хассан байжээ.

6. Шөл. Бага хэмжээний мах идснээс шөл уух нь цадсан мэдрэмжийг төрүүлж, илүү их идэхээс сэргийлдэг.

7. Өөхгүй үхрийн мах. Оройн хоолондоо өөхгүй үхрийн мах, загасны мах идэх нь жин хасах гэж байгаа хүмүүст тохиромжтой. 1700 калори өдөрт идэх хоолны дэглэмд 220-280г үхрийн мах идсэн хүмүүс уураг багатай, адил илчлэгтэй хоол идэж байсан хүмүүсийнхээс жин нь илүү хасагдаж, өөхний хэмжээ нь буурч, булчингийн массын бууралт бага байжээ.

8. Оливийн тос. Екстра виржин оливийн тос нь дан ханаагүй өөхний хүчлийн агууламж өндөр ба энэ нь илчлэгийг шатаахад туслах болно. Оливын тосыг цөцгий, кремний оронд хэрэглэхэд бодисын солилцоог илүү ихээр идэвхижүүлж байжээ. Салатны амтлагч, талх дүрэх, ногоо хуурах гэх мэт оливийн тосыг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй.

9. Грейпфрут. 2006 онд 91 тарган эмэгтэйчүүдэд хийгдсэн судалгаагаар хоол бүрийнхээ өмнө өдөрт 3 удаа грейпфрут шүүс хэрэглэхэд 12 долоо хоногийн турш 1.3кг хасчээ. Жимсэнд агуулагддаг фитохимийн бодисууд нь инсулины түвшинг бууруулж, өөх ихээр хуримтлагдахаас сэргийлдэг.

10. Синнамон. Каш, овьёосон дээрээ бага зэргийн синнамон цацчихад хоолны дараа инсулин хэт ихсэхээс сэргийлдэг байна. Нэгэн судалгаагаар өдөрт 1/4 цайны халбага синнамон хэрэглэхэд цусны чихэр, холестерол, триглицеридийн түвшинг 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст бууруулж байжээ.

11. Цуу. Шведэд хийгдсэн судалгаагаар цуунд талх дүрж идэхэд дангаар нь идсэнээс илүү гэдэс дүүрэх мэдрэмж төрдөг байна. Магадгүй цууны хүчил нь ходоодны гэдэс рүү хоол орох хугацааг уртасгаж, арай удаан хугацаанд гэдсийг дүүрэн байлгадаг.

12. Тофу. Лоуизана Улсын Сургуульд хийгдсэн судалгаанд хоолны өмнө идэх аппетайзерт тофу идэхэд тахианы махнаас илүү ихээр гэдэс дүүргэж, дараа нь идэх хоолны хэмжээг бууруулж байжээ.

13. Самарнууд. Самар нь илчлэг ихтэй ч самар өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг хүмүүс бусдаасаа илүү туранхай байдаг байна. Тайван үеийн бодисын солилцоо 11%-аар ихэссэн нь илүү их илчлэгийг шатааж байна гэдгийг баталдаг. Мөн хушга гэх мэт самрууд нь омега-3 өөхний хүчлийг агуулдаг тул үрэвслийн эсрэг, зүрх судас, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

14. Эслэг ихтэй сереал. Өглөөний цайндаа сереал хэрэглэдэг бол аль болох эслэг ихтэйг сонгох нь хоолны дуршлыг бууруулна.

15. Халуун чинжүү. Халуун ногоотой хоол тогтмол идэх нь жингээ хасахад тань туслах болно. Японд хийгдсэн судалгаагаар өглөөний цайндаа халуун чинжүүтэй хоол идсэн хүмүүсийн идэх өдрийн хоолны хэмжээ хэвийнхээс бага байдгийг тогтоожээ. Найрлаган дах капсаицин нь хоолны дуршилыг бууруулдаг.

 

Хөл хорионы үеэр хийж болох 20 хөгжилтэй зүйлс

$
0
0

0425-7

Дэлхий даяар тархаад буй ковид-19 вирусээс үүдэн олон оронд хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ цагийг өнгөрөөж байна. Хэдий уйтгартай мэт боловч өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах боломжтой энэ үеийг ашиглаад гэртээ хийж болох бүтээлч, хөгжилтэй 20 зүйлийг та туршаад үзээрэй.

1. Кино үзэх

Магадгүй та кино үзэх гээд завгүй эсвэл боломжгүй байдаг байсан бол энэ үеийг ашиглаад хүссэн кинонуудаа тухтай суугаад үзээрэй. Баримтат кино ч мөн танд мэдлэг нэмнэ.

2. Зургуудаа янзлах

Бид утсан дээрээ болон зөөврийн компьютертээ зураг авч хадгалдаг. Магадгүй та зургуудаа цэгцэлж бүлэг бүлгээр нь нэг цэс болгон ангилаад дараа үзэхэд, хайхад амар байдлаар хуваарилан хадгалж, хэрэггүй зургуудыг устгаж болно. Энэ нь таны багтаамж хурдан дүүрэхээс ч мөн хамгаалах сайхан санаа юм.

3. Зохиол бичих

Та заавал ном болгон хэвлүүлэх, эсвэл кино зохиол шиг мэргэжлийн түвшний зохиол бичих шаардлагагүй. Магадгүй өөртөө тохиолдож байсан амьдралынхаа дурсамжит үеийн тухай богино хэмжээний зохиомж бичих гэж оролдоод үзээрэй. Таны эх хэлний мэдлэгт ч мөн тустай. Хүсвэл гадаад хэл дээр ч туршаад үзээрэй.

4. Аяллын бичлэг үзэх

“Youtube”-д маш олон хүний аяллын влог, бичлэгүүд байдаг. Магадгүй та өөрийн аялахыг хүсдэг газрынхаа тухай илүү их судалж, очсон хүмүүсийн мэдээллийг уншиж, бичлэгүүдийг нь үзэж болно.

5. Зураг зурах

Хэрхэн зураг зурах тухай маш олон үнэгүй хичээлүүд цахим орчинд байдаг. Зураг зурах нь зайлшгүй шаардлагатай биш ч, эзэмшвэл зохих чадваруудын нэг учраас та бага зэрэг зургийн авьяасаа нэмэгдүүлэх боломжтой юм.

6. Шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурах

Маш олон хүн хөгжмийн мэдлэгтэй болохыг хүсдэг ч, завгүй аль эсвэл санхүүгийн байдлаас хамааран энэ хүслээ хойш тавьдаг. Тиймээс та энэ хугацааг ашиглан цахимаар үнэгүй хөгжмийн хичээл туршаарай.

7. Шинэ ая зохиох

Утас болон зөөврийн компьютер дээр маш олон төрлийн хөгжмийн ая зохиох программууд байдаг. Та тэндээс туршин өөрөө шинэ ая зохиогоод үзээрэй. Өөрөө зохиосон аяа хадгалж үлдэнэ гэдэг сайхан шүү дээ.

8. Караоке үдэшлэг зохиох

Гэр бүлийнхэн дундаа “Хэн нь хамгийн сайн дуулах вэ” тэмцээн зохиож хожсон нэгэндээ амттай хоол хийж өгөх эрхийн бичиг өгч болно. Гэр бүлийнхнийхээ авьяасыг мэдэж авахаас гадна бие биетэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх боломж.

9. Компьютерийн файлуудаа цэгцлэх

Магадгүй танд ажлын болон хувийн маш олон файлууд хадгалаатай байдаг бол тэднийгээ эргэн сөхөж, цэгцлэх гайхалтай боломжийг энэ цагаар ашиглаад аваарай. Компьютерт тань багагүй шинэ зай гарах байх.

10. Фитнесс чалленж турших

Та энгийн үед хийж зориглодоггүй олон төрлийн дасгалыг гэртээ туршиж үзэх цаг байна. Тиймээс хөдөлгөөнтэй байж дархлаагаа дэмжээрэй.

11. Үдэшлэг зохиох

Сайхан даашинз, хүрмээ өмсөөд үс болон нүүрээ үдэшлэгт орох гэж байгаа мэт янзлаад сайхан дуу тавьж, хүссэн хоолоо идэж багахан хэмжээний дарс эсвэл шар айраг ууж болно. Найзуудтайгаа Баасан гарагийг хөгжилдөн өнгөрүүлж байгаа мэтээр гэртээ гэр бүлийнхэн дундаа үдэшлэг зохиох нь танд шинэхэн хөгжилтэй мэдрэмж өгнө гэдэгт итгэж байна.

12. Шинэ хоолны жор зохиох

Та дуртай ногоо, амтлагчуудаа ашиглан шинэ хоолны жор бүтээж болно. Цаашдаа ямар нэгэн баяр, тэмдэглэлт өдрүүдээр зочдыг дайлах сайхан жор гаргаж аваарай.

13. Гадаад хэл сурах

Магадгүй та гадаад хэл сурахыг хүсдэг ч зав гардаггүй байсан бол одоо л гадаад хэл сурах цаг иржээ. Маш олон гадаад хэл сурах, бусадтай холбогдон ярих аппликейшнүүд утсан дээр байдаг. Тэднээс туршаад үзээрэй.

14. Их цэвэрлэгээ хийх

Ажлын өдрүүдэд цэвэрлэж амждаггүй шүүгээний дээд хэсэг, угаалгын өрөөний хана зэрэг өдөр тутамд цэвэрлэж амждаггүй зүйлсийг одоо цэвэрлэхэд хамгийн тохиромжтой цаг.

15. Йог бясалгал хийх

Бид тэр бүр мэддэггүй ч, йог бясалгал хийх нь сэтгэлийн тайвшрал, амар амгаланг бидэнд мэдрүүлдэг. Хэрвээ та сонирхож байвал туршаад үзээрэй. “Youtube”-д үнэгүй анхан шатны йогийн хичээлүүд байдаг. Хоббигоо нэмэгдүүлэх боломж ч байж магадгүй юм.

16. Цахимаар сайн дурын ажил хийх

Хэрвээ танд гадаад хэл, хөгжим тоглох, зурах, тоо бодох гэх мэт зарим хүний чадахгүй, эсвэл чадвараа сайжруулахыг хүсдэг хүмүүст онлайнаар тусалж,тэдэнтэй чадвараа хуваалцан зааж өгч болно. Ямар ч хүнд хамгийн сайн чаддаг нэг зүйл байдаг. Сайн муу гэлгүй хэрэгтэй нэгэндээ туслаарай.

17. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлж сурах

Хүн бүр эмч шиг чадварлаг байх хэрэггүй ч, яаралтай үед анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлж сурах нь өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалах чухал чадвар юм. Мэдээж цахим ертөнцөд энэ тухай олон зөвлөгөө зааврууд бий.

18. Аяллын төлөвлөгөө гаргах

Хүн бүрт очихыг маш их хүсдэг нэг газар байдаг. Үнэтэй, эсвэл хол гэх шалтгаануудыг хойш тавин 5 жилийн дараа ч хамаагүй явна гэж тооцоолоод аялал төлөвлөөрэй. Хэр их зардал шаардлагатай ямар хэсгүүдээр явах зэрэг төлөвлөгөө гаргаад өөрийн санхүүгээ ч мөн хуримтлуулж эхлээрэй. Магадгүй сард ердөө 50 мянган төгрөг хадгалаад хэдэн жилийн дараа мөрөөдлийн газартаа аялж болох юм.

19. Бэстселлэр номуудыг онлайнаар авч унших

Дэлхийн шилдэг зохиолууд, эсвэл та өөрийнхөө сонирхдог номыг авч унших нь танд өөр нэг газарт очсон мэт шинэ соргог мэдрэмжийг өгнө. Маш олон номын сэтгэгдэл хуваалцдаг группууд фэйсбүүкт байдаг. Та тэдэнтэй нэгдэн өөрийн сонирхсон номоо унших боломжтой. Мөн өөрт байгаа номоо бусадтайгаа солилцон уншиж ч болно.

20. Нүдээ боож хүрэх, үнэрлэх мэдрэмжээ хөгжүүлэх

“Birdbox” хэмээх киног та үзсэн үү? Нүдээ боогоод ойр орчмоо тэмтэрч, үнэрлэж, өөрийн мэдрэхүйгээ нэмэгдүүлээрэй. Харахгүйгээр үнэр, амтаар бусад зүйлсийн тухай мэдэх нь таны тархины хөгжлийг нэмэгдүүлдэг.

Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг болж өөрчлөгддөг

$
0
0

Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг болж өөрчлөгддөг. Сөрөг хүмүүстэй байх тусам амьдрал сөрөг болон хувирдаг. Хэнтэй нөхөрлөнө амьдрал тийм болдог юм.

68fd0c59b874e957a0a4839a5ea73870

Эерэг хүмүүсийн үндсэн 5 шинж:

1. Эерэг хүмүүс шуналгүй, байгаадаа сэтгэл хангалуун, арвич хямгач байдаг.

2. Эерэг хүмүүс маш хөдөлмөрч, амрахдаа ч адал явдалтай хөгжилтэй сайхан амарч чаддаг.

3. Эерэг хүмүүс хуурамч биш, үнэнч хүмүүс учраас, үнэхээр сайн найз байдаг.

4. Эерэг хүмүүс шинэ зүйлээс айдаггүй, үргэлж шинийг эрэлхийлж аливааг судалж мөрөөдөж өргөн сэтгэж, үргэлж урд алхдаг.

5. Эерэг хүмүүс бусдыг хэзээ ч доош нь хийдэггүй, үргэлж бусдыг хүндэлж харилцдаг. Хэрэв тэднийг гутаавал тэд зүгээр л өөрийнхөө замаар мөрөөрөө яваад өгнө. Тэднийг бүү гомдоогоорой.

Та ийм хүмүүсийн дунд амьдарч ажиллаж байвал та амжилттай амьдарна.

Та өөрөө ч эерэг байхыг хичээгээрэй.

Санаа зовнил бол сайхан амьдралын садаа

$
0
0

4192917636017429079_900_x_600

Давхар эрүү, давхраагүй нүд минь хэн нэгэнд онцгүй харагдах вий, хайртай бүсгүй маань намайг орхих вий, би урт наслахгүй бол яана аа, цахим орчинд оруулсан зураг минь бусдад таалагдах болов уу гэх мэтээр муу бүхэнд анхаарлаа хандуулж, сэтгэлээ зовоодог хүн цөөнгүй. Бидний амьдрал хязгаартай. Тиймээс бусдын хүслээр бус өөрийнхөө амьдрах нь чухал. Үүний тулд тоомжиргүй байх хэрэгтэй юм. Гэхдээ тоомжиргүй байна гэдэг хэнэггүй байна гэсэн үг биш. Харин бусдаас ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч, нэн шаардлагагүй зүйлд эрч хүчээ зарцуулахгүй байхыг хэлж буй юм. Тоомжиргүй байх, хэнэггүй хандах хоёр харилцан адилгүй ойлголт. Хэнэггүй хүмүүс улбагар, залхуу байх нь элбэг бол тоомжиргүй хүмүүс бүх зүйлд санаа зовдоггүй бөгөөд хэнд, юунд анхаарахаа мэддэг. Хэрэггүй зүйлд санаа зовох нь сэтгэл зүйн болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тархи үргэлж ажиллаж байдаг болохоор нойргүйдэх, ядарч сульдах шинж тэмдэг тогтмол илэрнэ. Даамжирвал сэтгэцийн эмгэг болдог. Үүнээс гадна гадаад төрх, хайр дурлал, гэр бүлийн харьцаа, амар амгалан байдалд ч муугаар нөлөөлдөг. Хүмүүсийн санаа зовж байгаа зүйлийн 85 хувь нь хэзээ ч тохиолдоогүй хий хоосон бодлууд байдаг. Тиймээс сөрөг бодолтойгоо “тулалдах” хэрэгтэй. Хэрэггүй зүйлд сэтгэл чилээдэг болоход амьдралын хэв маяг, нийгэм, гэр бүл нөлөөлөх нь олонтаа. Түүнчлэн өссөн орчин, нийгэмшил, удам ч нөлөөтэй. Тухайлбал, аав ээж нь салсан гэр бүлд сэтгэл хүүхэд сэтгэлийн зовнилтой хүмүүжих магадлал 70 хувь байдаг. Мөн хүүхдээ хэт их хамгаалдаг, бүх зүйлийг нь хорьдог аав, ээжүүд хүүхдээ хэт их санаа зовогч болгож өсгөдөг. Эцэг эхээрээ халамжлуулах бус, эцэг эхээ халамжилж өссөн хүүхэд ч бас ийм зантай болох нь элбэг. Тиймээс өөрийгөө болон үр хүүхдээ хэрхэн хэрэггүй зүйлд зовнидоггүй, бие хүн болгож өсгөх талаар хүргэж байна.

Бусдын бодлыг таах гэж бүү оролд

Ихэнх хүн өөрийнхөө тухай болон хайртай хүн, гэр бүл, өдрийн хоол, өрх гэрийнхээ талаар л боддог. Өөрөөр хэлбэл, тэдэнд таны тухай бодох болон таны хувцас, хоолыг шүүж, шүүмжлэх зав байдаггүй. Тиймээс бусдад таалагдаж, тэдний юу бодож байгааг таах гэж оролдох хэрэггүй. Хүн өдрийн ихэнх хугацааг өөрийнхөө тухай бодоход зарцуулдаг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг.

Бусадтай ярилц

Толгойноос гаралгүй санаа зовоож буй зүйлийнхээ тухай ойр дотнын, чамайг хамгийн сайн ойлгодог хүндээ ярих нь үр дүнтэй арга. Ярих үедээ энэ асуудал ямар жижигхэн зүйл байсныг олж харах болно. Эсвэл санаа зовж байхдаа хүрээгүй бодит гаргалгаанд хүрнэ. Тэр хүн заавал чамд мундаг зөвлөгөө өгөх албагүй. Хэрэв ойр тойронд нь тийм хүн байхгүй бол цаасан дээр буулгаарай. Толгойноосоо гаргаж хаях нь л хамгийн чухал юм.

Одоо цагт орш

Өнгөрснөө мартах гэж хэт их хичээвэл санаа зоволт нь ирээдүй цаг руу шилжчихдэг. Тиймээс одоо цагтаа л өөрийгөө байлгах гэж хичээх нь амар тайван байх арга юм. Яг энэ цаг мөчид хийж байгаа зүйлээ арай илүү удаанаар хий. Удаан зажил, удаан ярь, удаан алх. Тэгвэл хоолныхоо амтыг, харилцагчийнхаа яриаг, эргэн тойрноо ажиглах сэхээ авна. Ямар нэг зүйлд санаа зовох гээд байвал “Боль” гэж дотроо чангаар хэлээд буцаад энэ цаг мөчдөө эргэн ирж байгаарай.

Юу чухал, юу хэрэггүйг ялгаж сур

Дээр хэлсэнчлэн хэнэггүй байдал, тоомжиргүй хандлага хоёр харилцан адилгүй. Хэрэв бүх зүйлд хэнэггүй хандах юм бол асуудал үүснэ. Тухайлбал, нөхөр чинь асар их мөнгө мөрийтэй тоглоомд алдчихсан байхад чи “зүгээр дээ” гээд тоомжиргүй орхиж болохгүй. Мөнгөө буцааж авах боломжгүй байсан ч дахиж тоглохгүй байх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Харин хумс хугарах, гар харлах, үс унах зэрэг энгийн зүйлд шаналах нь илүүц юм.

Аз жаргалтай хүмүүсийн амьдралд мөрддөг зарчим

  • Бусдын юу гэж бодоход ач холбогдол өгдөггүй
  • Өнгөрсөн алдаандаа өөрийгөө үргэлж буруутгадаггүй
  • Бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрдөг
  • Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг
  • Ирээдүйд тохиолдох сайн, муу зүйлийн тухай бодож, сэтгэлээ чилээдэггүй
  • Тэгэх л юм бол би жаргалтай амьдарна гэсэн бодолд хүлэгддэггүй
  • Юунд ч харамсдаггүй
  • Тоогдохгүй байх вий гэсэн айдсыг толгойноосоо авч хаясан
  • Нийгэмд зохицох гэж хичээдэггүй
  • Хангалттай сайн байх шаардлагагүй гэж үздэг

Засгийн газрын мэдээ

Амралтын өдрийн амтат зоог: Байцааны ороомог

$
0
0

baitsaa

Орц: /4 хүнийх/

· Байцаа 1,5 кг

· Хонины татсан мах 600 гр

· Улаан лооль 300 гр

· Нунтаг хар, улаан перец

· Яншуй

· Давс

· Сонгино 60 гр

Хийх арга:

Цэвэрлэсэн байцаагаа навч навчаар нь салгаад буцалж буй халуун усанд 10-15 минут чанана. Дараа нь хүйтэн усанд сойгоод зузаан хэсгийг нь хэрчиж авна. Татсан махаа сонгино, жижиглэж хэрчсэн яншуй, хар, улаан перец, давсаар амталж агшаасан будааг нэмж хутгана. Бэлэн болсон шанзаа байцааны навчинд ороож тостой хайруулын тавганд хийж жижиг хэрчсэн улаан лооль тавьж шараарай. Ороомгон дээрээ ус хийн жигнээрэй.

Эзэгтэйн шивнээ

Би цагаан будааг гурвалжин будаагаар орууллаа. Хэрвээ махтайгаа цагаан будаа хольсон бол өнгөлөг харагдах байжээ. Гэхдээ амттай болсон шүү. Мөн ороомгоо хэвийг нь алдуулахгүйн тулд утсаар гадуур нь ороож байгаад шарсан ч болох юм байна лээ.

Долоо хоног бүрийн төгсгөлд өөрөөсөө асуувал зохих 6 асуулт

$
0
0

boredatwork-600x388

Цаг хугацаа яагаад хурдан өнгөрдөг талаар бодож үзлээ л дээ. Нэг л замаараа явж, нэг л зүйлээ хийж, нэг л давтамж үргэлжилдэг учраас тэр юм шиг… Шув шулуун замаар алхахад хүрэх газраа хурдан очдогтой л адил юм уу даа. Амьдралд онцын үйл явдал ч өрнөхгүй үед цаг хугацаа нисээд өнгөрөхийг л илүү анзаарч эхэлдэг бололтой. Тиймээс л “нисээд” байгаа мэт санагддаг хэрэг. Цаг хугацааны урсгалд жаргаж зовж, инээж уйлж, мэдэрч таашааж, үзэж харж, хийж бүтээхгүй бол нэг л мэдэхэд буурал үстэй эмээ болчихсон амьдралынхаа сүүлийн өдрүүдийг угтаж байх вий… Тиймээс адаглаад 7,7 хоногоор нь төлөвлөж, шинэлэг зүйлсэд өөрийгөө бэлтгэж, долоо хоног бүрийн амьдралынхаа циклд дүгнэлт хийн, төлөвлөж, өдөр бүр гоё байж сурцгаая! Цаг хугацаа мэлхий шиг удаан мөлхөж, маш олон зүйл амжуулсан юм шиг мэдрэмж төрж юуны магад.

Энэ долоо хоногт би ямар гайхалтай үйл явдлууд тохиосон бэ? 

Өнгөцхөн харахад нийгэм тэр чигтээ болохгүй зүйлсээр дүүрсэн мэт, чиний амьдрал хүртэл хөл толгойгоо олохоо больсон утга учиргүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ нүдээ сайн нээгээд харвал өнгөрсөн 7 хоногт, тэрний өмнөх 7 хоногт, энэ долоо хоногт амьдралд чинь олон сайхан үйл явдал тохиосон байгаа. Бяцхан дүү чинь хөлд орсон, аавын чинь 55 насны төрсөн өдөр тохиосон, хамгийн сайн найз чинь мөрөөдлөө биелүүлэхээр алсын орныг зорьсон, ах эгч 2 чинь хуримын өдрөө товлосон, удаан хугацаанд холбоо тасарсан найзтайгаа уулзаж ганхаад байсан нөхөрлөлийн харилцаагаа сэргээсэн, ажлаа маш сайн гүйцэтгэлтэй хийсэн, өөртөө зориулж шинэ ном авсан, гэртээ шинэ жор туршиж нэг хоолыг хэрхэн хийхийг маш сайн сурсан гээд тоочоод байх юм бол нэгхэн долоо хоногт чиний нүдийг нээсэн, сэтгэлийг чинь дулаацуулсан, баярлуулсан гайхалтай үйл явдлууд олон л тохиосон байгаа. Тиймээс 7 долоо хоногийн төгсгөлд энэ долоо хоногт надад ямар гайхалтай үйл явдлууд тохиосон билээ? гэж асууж заншаарай.

Энэ долоо хоногт ажлаасаа шинээр юу сурсан бэ? Энэ нь дараагийн долоо хоногт хэрэг болж чадах уу?

Мэргэжлийн ямар ур чадварыг, ямар мэдлэгийг, харилцааны ямар чадварыг шинээр сурав гэдгээ олж мэдээрэй. Санхүүгийн тооцоо нийлж сурсан, шинэ ажилтантайгаа учраа ололцсон, шинэ төслөө даргадаа танилцуулсан, хамт олныхоо өмнө ярих, сошиал маркетенгийн сургалтанд суусан, оффис дээрээ ирэхгүйгээр ажлаа онлайнаар цалгардуулалгүй хийж сурсан, долоо хоногоор төлөвлөж төлөвлөгөөгөө давуулан биелүүлж сурсан, компьютерийн код уншиж бичиж сурсан, цаг барьж сурсан гээд жижиг том юу ч байж болно. Хамгийн гол нь чиний сурч мэдсэн зүйл дараа дараагийн ажилд чинь тус дэмээ үзүүлэхүйц байж чадсан бол бүр л догь. Тиймээс долоо хоногийн төгсгөлд цаг гаргаж заавал шинээр сурсан зүйлсээ эргэцүүлээрэй.

Урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтыг энэ долоо хоногт биелүүлж чадсан билээ?

Нэг нууц задлах уу? Гоолингоо нь ирэх онд гаргахаар төлөвлөсөн шинэхэн номынхоо агуулгын төлөвлөөгөг өнгөрсөн энэ долоо хоногт гаргаж дуусгасан. Одоо маш сайн бичих л үлдэж байгаа юм. Бидний хувьд том зорилгодоо хүрэхийн тулд хийсэн нэг чухал зорилтоо энэ долоо хоногт биелүүллээ. Нэг алхам ойртллоо гэсэн үг шүү дээ. Чи минь харин том зорилгоо биелүүлэх, ямар жижиг зорилгыг энэ 7 хоногт гүйцэтгэсэн бэ?

Юунд их цаг зарцуулж, юунд хамгийн их цагаа үрсэн бэ?

Зарим нэгний хувьд энэ долоо хоногт ажилдаа бага цагийг гэр бүлдээ арай их цагийг зарцуулсан байж болно. Эсрэгээрээ гэр бүлдээ бага цагийг ажилдаа илүү их цагийг ч зориулсан байж магадгүй. Мөн ном уншихад, хоббигоо хөгжүүлэхэд, магадгүй сошиал ертөнцөд өрнөж буй шинэхэн мэдээлэл, асуудлуудад анхаарлаа илүү хандуулсан ч байж болно. Цагаа их зарцуулж, цагийг чинь их үрж байгаа зүйл юу вэ? Алинд нь арай илүү цагийг, алинд нь арай бага цагийг зориулах шаардлагатай байна. Эдгээрийг тодорхойлоод сурчихвал амьдралынхаа тэнцвэрийг олоход арай хялбар байх болно. Аль нэгийг нь арай илүү хийгээд нөгөөг нь орхигдуулахгүйн тулд долоо хоногийн төгсгөлд цаг гаргаж заавал үүний тухай эргэцүүлээрэй.

Чи хэрвээ юунаас ч айдаггүй байсан бол юу хийх байсан бэ?

Томоохон эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжоо олны өмнө ярьж чадахгүй байх гэх айдсаасаа болоод орхисон уу, “би тийм ч хамт олонсог биш, надад олон хүний дунд байх тухгүй байдаг” гэх айдсаас үүдэж хамт олны шинэ жил, баярт мөчөөс хоцорч үлдсэн үү, англиар тийм ч сайн ярьж чадахгүй гэсэн айдсаараа үнэ төлбөргүй, англи багштай сургалтанд хамрагдах боломжоо алдсан уу? Чи ямар айдсаасаа болж ямар боломжийг энэ долоо хоногт үгүй хийсэн талаараа цаг гарган бодохыг зөвлөж байна. Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном дээр “Чи хэрвээ юунаас ч айдаггүй байсан бол юу хийх байсан бэ?” гэдэг нэгэн асуулт байдаг. Өөрөөсөө асууж үзээд ирэх долоо хоногт оролдоод үзэх итгэл төрөх ч юм билүү?

Ирэх долоо хоногт чиний хийх зүйлс юу вэ?

Төлөвлөж чаддаг хүн бусдаас үргэлж нэг алхамын түрүүнд явдаг гэх үг бий. Хэрэв амралтын өдрөөр ирэх 7 хоногоо төлөвлөөд хэвшчихвэл “одоо юу хийх билээ, яах билээ” гэдэг асуултуудад цаг алдалгүй гүйцэтгээд л явах болно. Юу хийх нь тодорхой болчихвол ажил гараас хурдасна. Амьдралыхаа талбаруудад цагаа зөв хуваагаад сурчихвал амьдрал чинь тун ч тэнцвэртэй өрнөнө, зөв төлөвлөж зөв зохион байгуулалт хийчихвэл бүхэн бүтэн долоо хоног үр бүтээлтэй, сэтгэл хангалуун өнгөрөх болно. Ирэх долоо хоногт ямар ажлуудыг амжуулахаар төлөвлөж байна даа?

Жин хасахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн

$
0
0

9145

Та нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно.
1. Өндөг. Өглөөд талх, нарийн боов идэхийн оронд өндөг идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг уургийн агууламж өндөр учраас та богино хугацааны дараа өлсөхгүй, илүү удаан цадсан мэдрэмжтэй байх болно. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд өглөөний цайндаа талх, боовны оронд хутгасан 2 өндөг 2 зүсэм талх болон жимсний чанамал идэхэд дараагийн 36 цагт идэх хоол хүнсний хэмжээ нь хамаагүй бага байжээ. Уураг нь цусны чихэр огцом ихсэж, буурахаас сэргийлдэг.

2. Буурцаг. Холецистокинин нь жин хасахад туслах, хоолны дуршилыг бууруулдаг хоол боловсруулах даавар юм. Холецистокининыг илүү ихээр ялгаруулах нэг арга нь буурцаг юм. Уураг ихтэй учраас мөн цусны чихрийг тогтвортой байлгаж, хурдан өлсөхөөс сэргийлнэ.

3. Салат. Хоолныхоо өмнө шинэ ногооны салат идэх нь дараа нь идэх хоолны хэмжээг 12%-аар бууруулдгийг Пенн Улсын Их сургуулийн судлаачид тогтоожээ. Өдөрт 1 удаа ямар нэгэн ногооны салат иддэг хүмүүст С, Е аминдэм, фолийн хүчил, ликопин, каротиноид гэх мэт өвчнөөс сэргийлэх тэжээлийн бодисуудын түвшин их байдаг байна.

4. Ногоон цай. Гоолиг болгож, тураадаг найрлага нь каффейн биш. Харин бодисын солилцоо, өөхийг шатаадаг катехин хэмээх антиоксидант найрлага нь гол үйлчилгээтэй. Сүүлийн үед Японд хийгдсэн судалгаан дээр ногоон цайны катехиныг оолонг цайтай цуг ууж байсан 35 эрэгтэйн бодисын солилцоо нэмэгдэж, жин хасагдаж, биеийн жингийн индекс нь буурсан байна. Мөн муу холестерол буюу бага нягттай липопротеид холестеролын хэмжээ буурчээ.

5. Лийр. 1 дундаж хэмжээний лийрэнд 6г эслэг агуулагддаг. Харин дундаж 1 алим 3г эслэгтэй. Хоёулаа пектин хэмээх эслэгийг агуулдаг ба энэ нь цусны чихрийн хэмжээг бууруулж, хоолны хооронд юм идэхээс сэргийлдэг. Бразилд хийгдсэн судалгаагаар жин ихтэй эмэгтэйчүүд өдөрт 3 ш лийр идэхэд 3 овьёосны жигнэмэг идсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их жин хассан байжээ.

6. Шөл. Бага хэмжээний мах идснээс шөл уух нь цадсан мэдрэмжийг төрүүлж, илүү их идэхээс сэргийлдэг.

7. Өөхгүй үхрийн мах. Оройн хоолондоо өөхгүй үхрийн мах, загасны мах идэх нь жин хасах гэж байгаа хүмүүст тохиромжтой. 1700 калори өдөрт идэх хоолны дэглэмд 220-280г үхрийн мах идсэн хүмүүс уураг багатай, адил илчлэгтэй хоол идэж байсан хүмүүсийнхээс жин нь илүү хасагдаж, өөхний хэмжээ нь буурч, булчингийн массын бууралт бага байжээ.

8. Оливийн тос. Екстра виржин оливийн тос нь дан ханаагүй өөхний хүчлийн агууламж өндөр ба энэ нь илчлэгийг шатаахад туслах болно. Оливын тосыг цөцгий, кремний оронд хэрэглэхэд бодисын солилцоог илүү ихээр идэвхижүүлж байжээ. Салатны амтлагч, талх дүрэх, ногоо хуурах гэх мэт оливийн тосыг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй.

9. Грейпфрут. 2006 онд 91 тарган эмэгтэйчүүдэд хийгдсэн судалгаагаар хоол бүрийнхээ өмнө өдөрт 3 удаа грейпфрут шүүс хэрэглэхэд 12 долоо хоногийн турш 1.3кг хасчээ. Жимсэнд агуулагддаг фитохимийн бодисууд нь инсулины түвшинг бууруулж, өөх ихээр хуримтлагдахаас сэргийлдэг.

10. Синнамон. Каш, овьёосон дээрээ бага зэргийн синнамон цацчихад хоолны дараа инсулин хэт ихсэхээс сэргийлдэг байна. Нэгэн судалгаагаар өдөрт 1/4 цайны халбага синнамон хэрэглэхэд цусны чихэр, холестерол, триглицеридийн түвшинг 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст бууруулж байжээ.

11. Цуу. Шведэд хийгдсэн судалгаагаар цуунд талх дүрж идэхэд дангаар нь идсэнээс илүү гэдэс дүүрэх мэдрэмж төрдөг байна. Магадгүй цууны хүчил нь ходоодны гэдэс рүү хоол орох хугацааг уртасгаж, арай удаан хугацаанд гэдсийг дүүрэн байлгадаг.

12. Тофу. Лоуизана Улсын Сургуульд хийгдсэн судалгаанд хоолны өмнө идэх аппетайзерт тофу идэхэд тахианы махнаас илүү ихээр гэдэс дүүргэж, дараа нь идэх хоолны хэмжээг бууруулж байжээ.

13. Самарнууд. Самар нь илчлэг ихтэй ч самар өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг хүмүүс бусдаасаа илүү туранхай байдаг байна. Тайван үеийн бодисын солилцоо 11%-аар ихэссэн нь илүү их илчлэгийг шатааж байна гэдгийг баталдаг. Мөн хушга гэх мэт самрууд нь омега-3 өөхний хүчлийг агуулдаг тул үрэвслийн эсрэг, зүрх судас, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

14. Эслэг ихтэй сереал. Өглөөний цайндаа сереал хэрэглэдэг бол аль болох эслэг ихтэйг сонгох нь хоолны дуршлыг бууруулна.

15. Халуун чинжүү. Халуун ногоотой хоол тогтмол идэх нь жингээ хасахад тань туслах болно. Японд хийгдсэн судалгаагаар өглөөний цайндаа халуун чинжүүтэй хоол идсэн хүмүүсийн идэх өдрийн хоолны хэмжээ хэвийнхээс бага байдгийг тогтоожээ. Найрлаган дах капсаицин нь хоолны дуршилыг бууруулдаг.


Өөрт чинь байгаа бүхэн л хамгийн үнэ цэнэтэй

$
0
0

ard

Хүмүүр их мөрөөдөмтгий байдаг. Гэхдээ тэр мөрөөдөл нь ихэнхдээ хэзээ ч биелэгдэх боломжгүй юм уу, эсвэл насан туршдаа мөрөөдөл хэвээр үлдэх тийм л зүйлүүд байдаг. Мөрөөдөгчдийн зарим нь зорьсондоо хүрэх гэж зүтгэдэг бол нэг хэсэг нь анхны саад тохиолдмогц л шантардаг. Байнга хоосон мөрөөдөлд автана гэдэг утгагүй юм. Хий хоосон мөрөөдөлд итгэж сууснаас яг одоо өөртөө байгаа бүхнээ үнэлж цэгнэж, түүндээ итгэж сурах хэрэгтэй.

Орчин тойрноо сайтар хар. Гэхдээ зөвхөн өөдрөг сэтгэлээр шүү. Ингэвэл та өөрийнхөө амьдралд олон сайн сайхан зүйл хуримтлагдсаныг мэдрэх болно. Амьдралын энэ л сайн сайхныг мэдрэх тусам амьдрал гэдэг ямар гайхалтай болохыг, гутрал гомдол гэгч ямар муухай нүгэл болохыг ухаарах болно.

Та өөрийнхөө сайн сайхны төлөө тэмцэж байгаа бол энэ чинь аз жаргал. Аз жаргалыг хаа нэгтэйгээс бүү хай. Хэрэв та тэмцэж л байгаа бол аз жаргалтай байгаа хэрэг. Амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ гэж хааяа бодож бай. Өөрт чинь байгаа бүхэн л үнэ цэнэтэй шүү. Тэр бүхнийг өөртөө болгосон буй чинь гайхамшиг. “Амьдралын үнэ цэнэ + Аз жаргал” Үүнийг л мэдэрч чадаж байвал та цаашид, насан туршдаа аз жаргалтай байх болно.

Цар тахлын үед хоолны дэглэм барихгүй байхыг эмч зөвлөв

$
0
0

3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca57

Жингээ хасах зорилгоор хоолны дэглэм барьдаг хүмүүс цар тахлын энэ үед дэглэмээсээ татгалзсан зөв гэж “Здоровое и спортивное питание” төвийн эмч Екатерина Бурляева зөвлөж байна. Жингээ хасах гэсэн хүмүүс маш бага идэж, хагас өлсгөлөн дэглэм барьдаг, эсвэл нэг төрлийн хоол дагнан идэх дэглэм барьдаг бол бие организмын дархлааны систем тогтворгүй болох эрсдэлтэй учраас цар тахлын энэ үед дэглэм барихгүй байхыг тэр зөвлөжээ.
Дархлааны системээ дэмжихийн тулд аль болох илчлэгтэй, амин дэмээр баялаг олон төрлийн хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм. Нэг төрлийн хоол дагнан хэрэглэх нь бие организмын хэвийн ажиллахад шаардлагатай зарим бодис дутахад хүргэдэг байна.
Хөл хорионы үед хөдөлгөөнийг хязгаарласан нь хөдөлгөөний дутагдалд хүргэх аюул байгааг мөн бодолцож, аль болох идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд тохируулан хоолны илчлэгээ тохируулах хэрэгтэйг Екатерина Бурляева хэллээ.

Арьсаа цайруулах ТАВАН энгийн арга

$
0
0

Хаврын улиралд хуурайшилттай байдгаас болж бидний арьс чийгшлээ алдан, наранд түлэгдэж, борлодог. Харин борлосон арьсаа цайруулах гэж элдэв тос авч түрхэхийн оронд гарын доорх зүйлүүдээр хурдан хугацаанд цайруулах аргуудыг хүргэе.


Тараг болон нимбэгийн шүүс

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа 60 гр таргийг нимбэгийн шүүстэй холиод нүүр хүзүүндээ жигд түрхэнэ. Үүнээс хойш 5 минут тутамд бэлтгэсэн маскаасаа дахин түрхэж давхарлах хэрэгтэй. 30 минутын дараа бүлээн усаар угаагаад нүүр хүзүүгээ хөнгөн арчаарай. Энэхүү маскийг 7 хоногт 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Өргөст хэмх болон нимбэг

Ойролцоогоор 15 мг өргөст хэмхийн шүүсийг адил хэмжээний нимбэгийн шүүстэй холиод нэг удаагийн маскны сальфетка эсвэл хөвөнд шингээн нүүр хүзүүндээ тавина. 10 минутын дараа үлдэгдлийг бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй. Энэхүү маскийг хуурай болон хэвийн арьстай бол долоо хоногт 1 удаа, тослог болон холимог арьстай бол долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

Биеийн бүх арьсаа жигд цайруулахыг хүсвэл

Хэрэв та нүүр хүзүүнээс гадна биеийнхээ бүх хэсгийг хурдан цайруулах хүсэлтэй байгаа бол угаалгын онгоцоо халуун усаар (37-38°C)  дүүргээрэй. Үүний дараа нэг ширхэг дундаж хэмжээний нимбэгийг 200 мг сүүтэй холиод ваннтай усандаа нэмж хутгаарай. Энэ аргаар долоо хоногтоо нэг удаа усанд ороход тун удахгүй таны биеийн арьс жигд цагаарах болно.

Улаан лоолийн шүүс ба тараг

Хэрэв та цайруулах маск худалдаж авахаар шийдсэн бол аль болон улаан лооль, овьёосны найрлагатай маскийг сонгоорой. Улаан лооль болон тараг нь нь арьсыг цайруулж тослогийг тэнцвэржүүлдэг бол овьёос нь сэвх толбыг бүдгэрүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй. Энэхүү маскийг мөн гэрийн нөхцөлд бэлтгэж болно. Үүний тулд та ойролцоогоор 1 халбага улаан лоолийн шахсан шүүсийг адил хэмжээний овьёос болон тарагтай хольж өтгөртөл нь хутгаарай. Бэлтгэсэн зуурмагаа нүүр хүзүү болон гартаа түрхэж 30 минутын дараа бүлээн усаар угаахад л хангалттай.  Хэрэв та хэт хуурай болон эмзэг арьстай бол дараа нь чийгшүүлэх тос, серум түрхэж болно.

image-20200430171206-1

Витамин C-тэй серум бэлтгэх

C витамин нь чөлөөт радикалуудтай тэмцэж хөгшрөлтийг удаашруулан, арьсыг цайруулах үйлчилгээтэй. Гэрийн нөхцөлд бэлтгэж болох энэхүү серум нь таны арьсыг хурдан цайруулахад нэн тустай. Үүнийг бэлтгэхийн тулд танд дараах зүйлс хэрэгтэй.

2-3 ширхэг Витамин C

1 ширхэг капсултай Витамин Е

Глицерин

Нэрмэл ус

2 цайны халбага нэрмэл усанд 2-3 ширхэг C витаминыг нэмээд уустал нь сайн сэгсрэх хэрэгтэй. Үүн дээр 1 халбага гаруй глицеринийг нэмж хутгаарай. Ингээд төгсгөлд нь капсултай E витаминаа нэмнэ. Бэлэн болсон серумаа орой унтахын өмнө нүүр, хүзүүндээ түрхээрэй. Бэлдмэлээ та хөргөгчинд хадгалахаа мартуузай.

Цэргийн эмчийн зөвлөсөн нурууны болон үений өвдөлтөөс долоо хоногийн дотор ангижрах арга

$
0
0

350

Энэ гайхамшигт жор нь эрүүл мэндийг дэмжиж, цэргүүдийг биеийн маш их ачааллын дараа нуруу, үеэ эмчлэхэд олон жилийн турш тус болж ирсэн болохоор цэргийн эмч зөвлөсөн юм.

Желатин нь үений шингэнийг тун гайхалтай нөхдөг бүтээгдэхүүн. Харин үүгээр хэрхэн үр дүнтэй бэлдмэл хийх вэ?

  1. Эхлээд 150 гр хүнсний желатин худалдан ав. (Энэ нь 30 хоногийн курс эмчилгээнд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ)
  2. Орой нь 5 гр желатин (цайны халбагаар 2 удаа)-аа ¼ аяга хүйтэн усанд дэвтээнэ.
  3. Желатинаа тасалгааны температурт, өглөө болтол дэвтээнэ. Хөргөгчинд хийж болохгүй.
  4. Өглөө гэхэд желатин нь цэлцэгнэсэн зүйл болно.
  5. Энэ бэлдмэлээ заавал өлөн элгэн дээрээ уугаарай. Уухад хэцүү байвал желатин дээрээ зөгийн бал, ус, жимсний шүүс нэмэх, эсвэл тараг, зөөхийтэй хольж болно.

Желатин нь үе, нуруу, хөл, хүзүүгээр өвддөг хүмүүст 7-хон хоногийн дотор үйлчилж, өвдөлтгүй болгодог.

Бүтэн курс эмчилгээ 30 хоног үргэлжилнэ. Харин курс эмчилгээг 5 жилийн дараа давтан хийж болно.

Желатин нь үхрийн яс, мөгөөрч шөрмөс зэрэг холбогч эдийг боловсруулах явцад гарган авсан амьтны гаралтай, цэвэр хэлбэрээрээ коллаген болсон бүтээгдэхүүн юм. Желатин нь пролин, гидросипролин зэрэг амин хүчлүүд агуулдаг нь дотоод эд, жижиг судас, холбогч эдийг сэргээх эерэг нөлөөтэй. Желатин нь өсөлтийг болон холбогч эдийн хэмжээг нэмэгдүүлдэг учраас гэмтсэн үенд сайн нөлөөтэй. Желатин нь дараах үүрэгтэй:

-Үеийг бэхжүүлнэ

-Бодисын солилцоог сайжруулна

-Оюуны хөдөлмөрийн чадварыг сайжруулна

-Арьсны эрүүл байдлыг дэмжинэ

-Үе, шөрмөсийг бэхжүүлж, уян хатан чанарыг нь дэмжинэ

-Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ

-Хумс, шүд, үсний өсөлт, бэхжилтэд гойд сайн

-Хоол боловсруулалтыг сайжруулж, өтгөн хаталтыг арилгана

-Яс бэхжүүлнэ

-Элгийг хорноос цэвэрлэнэ

-Дааврын түвшнийг зохицуулж, тураана.

Мэдээж бусад бүтээгдэхүүнтэй адил желатинд сөрөг үр дагавар гэж бий. Желатин нь ходоод хүндрэх, гэдэс дүүргэх, цээж хорсгох, хэхрүүлэх мэдрэмж төрүүлж болзошгүй. Зарим хүнд харшилдаг. Үүнээс гадна желатин аманд таагүй амт үлдээдэг. Цус өтгөрүүлдэг тул уухаасаа өмнө эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.

 

fithacker.ru

Тослог болон батга гарамтгай арьсны тухай

$
0
0

356

Тослог болон батга гарамтгай арьсны шинж тэмдэг

- Таны арьс батга гарамтгай, хар батга ихтэй

- Нүхжилт ихэсч, томорсон

- Нүүрний тослог ялгарч, гялайна

- Мөн та харьцангуй батганы туршлагатай болсон байгаа. Тэгэхээр ийм арьстай хүмүүсийн арчилгаа хуурай арьсны арчилгаанаас тэс өөр байдаг. Арьснаас ялгардаг хэвийн хэмжээтэй тослог нь хориг арьсны үйл ажиллагааг хамгаалснаар таны удаан хугацаанд залуу харагдах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Харин хэт их тослог ялгарах нь батга гарах аюулыг дагуулж байдаг. Гелэн бүтэцтэй тос буюу усан суурьтай тос нь энэ арьстай хүмүүсийн арьсанд илүү тохирно. Мөн өглөө оройдоо тосон цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэх нь нүүрний тослогийг гайхмаар зөөлнөөр цэвэрлэдэг байна.

ТОСЛОГ, БАТГА ГАРДАГ АРЬСТАЙ ХҮМҮҮС ЮУНД ИЛҮҮ АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

- Арьсныхаа нүхийг бөглөхөөс зайлсхийж Salicylic acid агуулсан найрлагатай гуужуулагчаар арьсныхаа тослог үйлдвэрлэлтийг хянах

- Хөнгөн гелэн бүтэцтэй усан суурьтай бүтээгдэхүүнүүд хэрэглэх

- Хэт зөөлрүүлдэг shea butter, lanolin гэх мэт найрлагаас зайлсхийх

- Тос агуулаагүй нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хэрэглэх

АРЬСНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ МАШ ЧУХАЛ БӨГӨӨД ЯЛАНГУЯА БАТГА ГАРДАГ БОЛ БҮР ИЛҮҮ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.

- Тослогоо арилгахын тулд тосон цэвэрлэгч, зөөлөн угаагч хэрэглэх

- Батгаа улам ихэсгэх ширүүн гуужуулагч битгий хэрэглээрэй

- Нарны тосноос хэзээ ч салж болохгүй. Учир нь батганы сорив нь нарны туяанд хэзээ ч арилахгүй хар толбо болон үлддэг байна.

ГОРМОНЫ БАТГАНЫ ШИНЖ ТЭМДЭГ:

- Таны нүүрэн дээр гарсан батганд түгээмэл батганы эмчилгээ таарахгүй байх

- Батга гарахдаа хацарны яснаас доош, эрүүн дээр гарах

- Маш хөндүүр, өвчтэй арьсны гүнд гарсан, цаанаа идээтэй байх

- Сарын тэмдэг ирэхээс 7 хоногийн өмнө эсвэл сарын тэмдэг ирсэн үед тогтмол гарах

Хэрвээ танд дээрхи асуудлууд байвал та гормоны тэнцвэрийн шинжилгээ өгч, эмчид хандан тохирох эмчилгээ болон зөвлөгөөг аваарай.

Эх сурвалж:sisbeautes.com/

Цар тахлын үед жингээ хасах гэж оролдох хэрэггүй

$
0
0

363

Цар тахлын энэ үед хүн бүр амин дэмээр баялаг хоол тэжээл хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа ч охид бүсгүйчүүд, жингийн илүүдэлтэй хүмүүс жингээ хасах зорилгоор хоол сойж байгаа нь муу үр дүнд хүрч болзошгүй аж.

Жингээ хасч байгаа хүмүүс хагас өлсгөлөнгийн байдал байдаг учраас эрсдэлд автах нь маш хурдан байдаг байна. Иймээс хоолоо сойж өлсгөлөн байхыг бус ногоон ургамал голдуу хоол хүнс хэрэглэж илчлэгтэй, амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг дэлхийн бүхий л улс оронд эмч мэргэжилтнүүд дээрх зөвлөгөөг өгч байна.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хавар цагт хоолны дэглэм барих нь бүр ч эрсдэлтэй байдаг байна.

Хэрэв  та жин барих зайлшгүй шаардлагатай, бүр өдөр хоног тутамд таны жин ямх ямхаар нэмэгдээд байгаа бол илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхээ мартуузай. Мөн жингээ хасах хамгийн сайн арга бол өдөрт 10 мянган алхам хийх, мөн үүнтэй тэнцэх хэмжээний дасгал хөдөлгөөн хийгээрэй.

ЗӨВЛӨГӨӨ: Стрессээ тайлах аргууд

$
0
0

364

Эрүүл мэндийн яамнаас тогтмол өгдөг зөвлөгөөний энэ удаагийн дугаараар хүн стрессээ хэрхэн тайлах, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх талаар СЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профеcсор Л.Насанцэнгэл дараах зөвлөгөөг хүргэлээ. Тэрбээр халдварт өвчний үед хүн нойргүйдэх, бухимдах, сэтгэлээр унах, хямрах зэрэг нь хэвийн хариу урвал бөгөөд ийнхүү стресстэж байгаа үед хэрхэн өөрийн сэтгэлийг тайван байлгах аргыг танилцуулсан юм. 

Анагаах ухааны доктор, профecсор Л.Насанцэнгэл

  • Мэдрэмжээ илэрхийлэх
  • сайхан инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
  • бодлоо хуваалцах, бусадтай зөвлөлдөх, гэр бүлтэйгээ халуун дотго яриа өрнүүлэх
  • хүнийг стресстүүлдэг хамгийн том хүчин зүйл нь сөрөг бодол. Тиймээс сөрөг бодлоосоо ангижрах хэрэгтэй
  • ажлаа зөв хуваарилах
  • би энэ үеийг даван туулна, стрессээс гарч чадна гэх мэтээр өөртөө тушаал өгөх
  • өөрийгөө ятгах
  • өөрийн сонирхдог зүйлд цаг гаргах
  • аливаа асуудалд уян хатан хандах
  • тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх
  • хөгжим сонсох
  • амьсгалын дасгал зэргээс өөрт тохирох аргыг сонгох стрессээ тайлж, сэтгэл санаагаа тайван байлгахыг тэрбээр зөвлөв.

Харин хүүхэд стресстэж буйг илэрхийлэх шинж тэмдэг нь

  • эцэг, эхээсээ салахгүй зууралдах
  • айдас түгшүүртэй болох
  • уйтгарлаж гуниглах
  • уурлах уцаарлах, зөрүүдлэх
  • хар дарж зүүдлэх
  • орондоо шээх зэрэг юм.

Хүүхдээ сэтгэл санааны хямралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, стрессийг нь тайлахын тулд сайтар ярилцах, тэднийг бүрэн сонсох, хүүхэдтэйгээ тоглох зэргээр гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх нь чухал хэмээн тэрбээр онцлов.

Эрүүл мэндийн яамнаас тогтмол өгдөг зөвлөгөөний энэ удаагийн дугаараар хүн стрессээ хэрхэн тайлах, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх талаар СЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профеcсор Л.Насанцэнгэл дараах зөвлөгөөг хүргэлээ. Тэрбээр халдварт өвчний үед хүн нойргүйдэх, бухимдах, сэтгэлээр унах, хямрах зэрэг нь хэвийн хариу урвал бөгөөд ийнхүү стресстэж байгаа үед хэрхэн өөрийн сэтгэлийг тайван байлгах аргыг танилцуулсан юм. 

Анагаах ухааны доктор, профecсор Л.Насанцэнгэл

  • Мэдрэмжээ илэрхийлэх
  • сайхан инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
  • бодлоо хуваалцах, бусадтай зөвлөлдөх, гэр бүлтэйгээ халуун дотго яриа өрнүүлэх
  • хүнийг стресстүүлдэг хамгийн том хүчин зүйл нь сөрөг бодол. Тиймээс сөрөг бодлоосоо ангижрах хэрэгтэй
  • ажлаа зөв хуваарилах
  • би энэ үеийг даван туулна, стрессээс гарч чадна гэх мэтээр өөртөө тушаал өгөх
  • өөрийгөө ятгах
  • өөрийн сонирхдог зүйлд цаг гаргах
  • аливаа асуудалд уян хатан хандах
  • тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх
  • хөгжим сонсох
  • амьсгалын дасгал зэргээс өөрт тохирох аргыг сонгох стрессээ тайлж, сэтгэл санаагаа тайван байлгахыг тэрбээр зөвлөв.

Харин хүүхэд стресстэж буйг илэрхийлэх шинж тэмдэг нь

  • эцэг, эхээсээ салахгүй зууралдах
  • айдас түгшүүртэй болох
  • уйтгарлаж гуниглах
  • уурлах уцаарлах, зөрүүдлэх
  • хар дарж зүүдлэх
  • орондоо шээх зэрэг юм.

Хүүхдээ сэтгэл санааны хямралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, стрессийг нь тайлахын тулд сайтар ярилцах, тэднийг бүрэн сонсох, хүүхэдтэйгээ тоглох зэргээр гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх нь чухал


Тослог болон батга гарамтгай арьсны тухай

$
0
0

Тослог болон батга гарамтгай арьсны шинж тэмдэг

- Таны арьс батга гарамтгай, хар батга ихтэй

- Нүхжилт ихэсч, томорсон

- Нүүрний тослог ялгарч, гялайна

- Мөн та харьцангуй батганы туршлагатай болсон байгаа. Тэгэхээр ийм арьстай хүмүүсийн арчилгаа хуурай арьсны арчилгаанаас тэс өөр байдаг. Арьснаас ялгардаг хэвийн хэмжээтэй тослог нь хориг арьсны үйл ажиллагааг хамгаалснаар таны удаан хугацаанд залуу харагдах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Харин хэт их тослог ялгарах нь батга гарах аюулыг дагуулж байдаг. Гелэн бүтэцтэй тос буюу усан суурьтай тос нь энэ арьстай хүмүүсийн арьсанд илүү тохирно. Мөн өглөө оройдоо тосон цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэх нь нүүрний тослогийг гайхмаар зөөлнөөр цэвэрлэдэг байна.

ТОСЛОГ, БАТГА ГАРДАГ АРЬСТАЙ ХҮМҮҮС ЮУНД ИЛҮҮ АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

- Арьсныхаа нүхийг бөглөхөөс зайлсхийж Salicylic acid агуулсан найрлагатай гуужуулагчаар арьсныхаа тослог үйлдвэрлэлтийг хянах

- Хөнгөн гелэн бүтэцтэй усан суурьтай бүтээгдэхүүнүүд хэрэглэх

- Хэт зөөлрүүлдэг shea butter, lanolin гэх мэт найрлагаас зайлсхийх

- Тос агуулаагүй нүүр будалтын бүтээгдэхүүнүүд хэрэглэх

АРЬСНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ МАШ ЧУХАЛ БӨГӨӨД ЯЛАНГУЯА БАТГА ГАРДАГ БОЛ БҮР ИЛҮҮ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.

- Тослогоо арилгахын тулд тосон цэвэрлэгч, зөөлөн угаагч хэрэглэх

- Батгаа улам ихэсгэх ширүүн гуужуулагч битгий хэрэглээрэй

- Нарны тосноос хэзээ ч салж болохгүй. Учир нь батганы сорив нь нарны туяанд хэзээ ч арилахгүй хар толбо болон үлддэг байна.

ГОРМОНЫ БАТГАНЫ ШИНЖ ТЭМДЭГ:

- Таны нүүрэн дээр гарсан батганд түгээмэл батганы эмчилгээ таарахгүй байх

- Батга гарахдаа хацарны яснаас доош, эрүүн дээр гарах

- Маш хөндүүр, өвчтэй арьсны гүнд гарсан, цаанаа идээтэй байх

- Сарын тэмдэг ирэхээс 7 хоногийн өмнө эсвэл сарын тэмдэг ирсэн үед тогтмол гарах

Хэрвээ танд дээрхи асуудлууд байвал та гормоны тэнцвэрийн шинжилгээ өгч, эмчид хандан тохирох эмчилгээ болон зөвлөгөөг аваарай.

Эх сурвалж:sisbeautes.com/

Минималист өлгүүр хийх санаа

$
0
0

410

Дэлхий даяараа ярьж буй минималлист, эко хэв маягийг илүүд үзэх болсон. Шинэхэн эзэгтэй, шинэхэн айл гэр,юм бүхнийг авмаар гэрээ гоёмоор санагддаг байх. Харин дараа эргээд нөгөө их хог новшноосоо хэрхэн яаж ангижрах тухай бодно. Гэртээ модон чимэглэл илүү их тавих дуртай бол танд энгийн авсаархан аргаар өлгүүртэй болох санаа өгье.

Үүнийг хийхэд 2ш саваа мод,4ш жижиг бөөрөнхий мод,уяа,жижиг модон хавчаар хэрэгтэй

Хоёр ширхэг саваандаа нүх гаргах хэрэгтэй.Нэг саваанд нийт 4ш нүх гаргах хэрэгтэй.Уяагаа сүвлэх 2ш,хананд тогтоох 2ш.Зураг дээр нүх гаргах хэсгийг өнгөөр ялгаж тэмдэглэв

Нүхээ гаргаж бэлдчихээд уяагаа сүвлээд бөөрөнхий модоо хийн уяагаа зангидна.Ингээд л ханан бэхлэхэд бэлэн боллоо гэсэн үг. Хүссэн газраа хананд бэхлээд дуртай зураг,мэндчилгээ гээд өөрийн хүссэн зүйлээ хавчин тогтоох боломжтой

Эх сурвалж: timetobeart

Нүдний дусаалгыг хэрхэн зөв хэрэглэх вэ

$
0
0

421

Нүдний дусаалга нь ариун байдлаар бэлтгэгдсэн нүдэнд хэрэглэх шингэн бэлдмэл юм. Эдгээр нь шингэн, суспенз, эмульс байдлаар нэг флаконд 10-15 мл-ээр савлагдсан байна.

НҮДНИЙ ДУСААЛГЫГ ХЭРХЭН ЗӨВ ХАДГАЛАХ ВЭ

Ихэнх нүдний дусаалгыг эмийн зааврын дагуу хуурай газар, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Гэвч зарим нүдний дусаалга нь хөргөгчинд хадгалах заалттай байдаг тул дусаалган дээрх хадгалах нөхцлийг баримтлах нь чухал.

Нүдний дусаалгыг задалснаас хойш 1 сарын дотор хэрэглэх шаардлагатай. Үүнээс удсан дусаалгыг тэр дор нь устгах хэрэгтэй. Иймээс та нүдний дусаалгыг хэрэглэхдээ задалсан огноог тэмдэглэснээр хугацаа дууссан дусаалга хэрэглэхгүй байхад тустай. Хугацаа нь дууссан дусаалганы өнгө нь өөрчлөгддөг.
Хэрэв та контакт линз хэрэглэдэг бол нүдний дусаалга хэрэглэхийн өмнө линзээ авсан байх шаардлагатай. Дусаалганы амсрыг зовхи болон сормуусанд хүргэлгүйгээр зайнаас дусаана. Ингэснээр бохирдож халдвар орох эрсдлээс сэргийлнэ.

НҮДНИЙ ДУСААЛГЫГ ХЭРХЭН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ВЭ

Дусаалганы бүрэн бүтэн байдал, хүчинтэй хугацааг шалгана.
Гараа бүлээн савантай усаар сайтар угааж, гүйцэт хатаах хэрэгтэй.
Нүдний дусаалга нь эмульс эсвэл хөвмөл хэлбэртэй бол хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
Дэр хэрэглэхгүйгээр тэгш гадаргуу дээр хэвтээ эсвэл суугаа байрлалд толь ашиглаж нүдний дусаалгыг дусаана. Дусаалганы таглааг авна. Ингэхдээ амсар хэсэгт гараар хүрч болохгүй.
Толгойгоо бага зэрэг гэдийлгэж, 1 хуруугаараа нүднийхээ доод зовхийг доошлуулна. Нөгөө гараараа дусаалгыг зөөлөн шахаж нүдэндээ 1 дуслаар дусаана.
Дусаалга дусаасны дараа зовхиноос гараа авна. Нүдээ аньж дусаалганы тагыг таглана. 2-3 минут нүдээ анин хэвтэх ба нүдээ нухаж, анивчиж болохгүй. Зарим тохиолдолд эм дусаасны дараа залгиур хоолойд амтагдаж эвгүй мэдрэмж төрдөг ба үүнээс зайлсхийхийн тулд та нулимсны цэг дээр хэсэг хугацаанд дарж болно. Хэрэв дусаалгыг 2 нүдэнд дусаах бол дээрх үйлдлийг дахин давтана.
Өдөрт хэдэн удаа, ямар хугацаагаар хэрэглэхийг эмч таньд зөвлөх болно.

НҮДНИЙ ДУСААЛГЫГ ХЭРЭГЛЭХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ

Хэрэв та нүдний дусаалга болон нүдний тосон түрхлэгийг хамтад нь хэрэглэх бол эхлээд дусаалгаа дусааж, 5 минутын дараа тосон түрхлэгийг хэрэглэнэ. Мөн та нэгээс олон тооны нүдний дусаалгыг адил цагт хэрэглэх бол хооронд нь 5 минутын зайтай хэрэглэх шаардлагатай. Энэ нь эхний дусаалга гүйцэт шимэгдэх боломжит хугацаа бөгөөд дараагийн дусаалга нь эхний дусаалгыг урсгаж гаргадаггүй. Иймд аль дусаалгыг түрүүлж хэрэглэхийг эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Зарим нүдний дусаалга нь хэрэглэх үед түр зуурын цочроох нөлөө үзүүлдэг. Энэ шинж тэмдэг нь хэрэглэсний дараа ч үргэлжилсээр байх эсвэл улам нэмэгдвэл хэрэглэхээ зогсоож, яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Нүдний дусаалга нь нулимстай хамт урсаж, ам руу орох эсвэл залгигдах тохиолдол гарвал та сандрах хэрэггүй энэ нь байж болох зүйл юм.
Нүдний дусаалгыг хоорондоо дамжуулж эсвэл хамтдаа хэрэглэж болохгүй. Энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй.

Нүдний дусаалга нь задлахаас өмнө л ариун байдлаа хадгалдаг. Иймээс та задлаад удсан нүдний дусаалгыг битгий хэрэглээрэй. Энэ нь халдварлагдсан байх боломжтой юм.

Туръя гэвэл илүүдэл илчлэгээсээ сал

$
0
0

433

Хүмүүс таргалалттайгаа тэмцэж дэглэм барьж, хоолноос бүрэн татгалздаг. Тэгвэл бүхий л хоолны дэглэм эргээд таргалуулах магадлалтайг эрдэмтэд тогтоосон байдаг аж. Тиймээс ж эргэж таргалахгүйгээр жингээ хэрхэн хасах нь асуудал болоод байна.

Иймд хүмүүс биеийн жингээ хасахын тулд юуг анхаарах ёстой талаар таны мэдлэгт дусал нэмэрлэе.

Биеийн жингээ хасахдаа хоол хүнсээр авч байгаа илчлэгийнхээ илүүдлийг шатаах нь хамгийн чухал арга юм байна. Илүүдэл илчлэгээ та шатааж чадвал таны биеийн жин хэвэндээ байна гэсэн үг.

Үүний тулд та өдөрт хичээн илчлэг авч хэчнээнийг нь шатааж байгаагаа мэдэж байх хэрэгтэй юм байна.

Та хоногтоо хоол хүнсээрээ авах илчлэгийг 500-100 ккал-аар бууруулж чадвал биеийн жингээ 7 хоногт 450-1000 граммаар хасч чадах юм. Харин турахыг хүсч байгаа бол илчлэгийн хэмжээгээ 20-40%-иар бууруулаарай. Өдөр тутмын илчлэгийн хэмжээ 1200-гаас бага байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ба аюултай байдаг байх нь.

Жингээ хасах 10 зөвлөмж

  1. Оройн 19 цагаас хойш хоол, хүнс хэрэглэхгүй байх.
  2. Архи, согтууруулах ундаанаас татгалзах. Архи, согтууруулах ундаанд агуулагдах 1 г этилийн спирт задрахад 7.1 ккал илчлэг ялгарна (Архи 40% – 100 мл уухад 284 ккал илчлэг. Шар айраг 5% – 500 мл – 177.5 ккал илчлэг. Дарс 12% – 100 мл – 85.2 ккал илчлэг).
  3. Бүх төрлийн амттанаас татгалзах. Чихэр, сахар, чихэрлэг ундаа, чихэрлэг сүүн ундаа
  4. Өөх тос, ялангуяа ханасан тосноос татгалзах. Тосонд шарсан, хайрсан, тослог ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх. Өөхтэй мах, хиам, гахайн өөх, өөх ихтэй загас, тарган тахианы мах, тосонд нөөшилсөн мах, загас (Тослог ихтэй сүү, тараг, бяслаг – тосны агууламж 2.% -иа их. Цөцгий, цөцгийн тос, ургамлын тос, шар ба цагаан тос, хайлмаг).
  5. Хоол, хүнсийг тогтмол цагаар хэрэглэх. Ердийн үед хоногт 3-4 удаа хооллодог бол жин хасахын тулд 5-6 удаа хооллоно.
  6. Жимс, ногоог хоногт 400 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэнэ. Гэхдээ чихэрлэг ихтэй жимс жимсийг бага хэрэглэх (усан үзэм, гадил, хасарваань гэх мэт)
  7. Бүхэл үрийн гурил, эсвэл II зэргийн гурил хэрэглэнэ. Цагаан будааг хэрэглэхээс зайлсхийж, хөц будаа, гурвалжин будаа, хар будаа хэрэглэх,
  8. Өлсөж болохгүй. Хэт их өлссөний улмаас хооллох үедээ хэтрүүлэн иддэг.
  9. Хоолоо идэхдээ яаралгүй, сайтар зажилж, удаан хооллох.
  10. Хангалттай хэмжээний шингэн буюу хоногт 1.5-2 л шингэн хэрэглэнэ. Ингэхдээ хийжүүлсэн, чихэрлэг ундаа хэрэглэж болохгүй.

Дээрх зөвлөмжийг 4 долоо хоног баримтлахад үр дүн нь илт мэдрэгдэнэ. Тиймээс үр дүнгээ харсны дараа та жингээ үргэлжлүүлэн хасах эсэхээ шийдэх хэрэгтэй.

Гараа хэзээ угаах вэ

$
0
0

11441

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй.

Дараах зүйлсэд хүрсний дараа гараа сайтар угаахыг зөвлөж байна.

БОХИРДОЛ ИХТЭЙ ЗҮЙЛС:

• Хаалганы бариул
• Шат, урсдаг шатны бариул
• Автобусны бариул
• Лифтний товчлуур
• Зурагтын удирдлага
• Компьютерийн гар, хулгана
• Гар утас
• Мөнгөн дэвсгэрт
• Дэлгүүрийн сагс, тэрэг
• Суултуур

ГАРАА ХЭЗЭЭ УГААХ ВЭ?

• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт

ГАРАА ХЭРХЭН УГААХ ВЭ?

• Гараа усаар норгож, савандах
• Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
• Усаар сайтар зайлах
• Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
• Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>