Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Минималист өлгүүр хийх санаа

$
0
0

95607336_729583794447853_607224666741800960_n

Дэлхий даяараа ярьж буй минималлист, эко хэв маягийг илүүд үзэх болсон. Шинэхэн эзэгтэй, шинэхэн айл гэр,юм бүхнийг авмаар гэрээ гоёмоор санагддаг байх. Харин дараа эргээд нөгөө их хог новшноосоо хэрхэн яаж ангижрах тухай бодно. Гэртээ модон чимэглэл илүү их тавих дуртай бол танд энгийн авсаархан аргаар өлгүүртэй болох санаа өгье.

Үүнийг хийхэд 2ш саваа мод,4ш жижиг бөөрөнхий мод,уяа,жижиг модон хавчаар хэрэгтэй

Хоёр ширхэг саваандаа нүх гаргах хэрэгтэй.Нэг саваанд нийт 4ш нүх гаргах хэрэгтэй.Уяагаа сүвлэх 2ш,хананд тогтоох 2ш.Зураг дээр нүх гаргах хэсгийг өнгөөр ялгаж тэмдэглэв

Нүхээ гаргаж бэлдчихээд уяагаа сүвлээд бөөрөнхий модоо хийн уяагаа зангидна.Ингээд л ханан бэхлэхэд бэлэн боллоо гэсэн үг. Хүссэн газраа хананд бэхлээд дуртай зураг,мэндчилгээ гээд өөрийн хүссэн зүйлээ хавчин тогтоох боломжтой

Эх сурвалж: timetobeart


Та луувангаа идээд, ханиад томуу, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

$
0
0
58
Лууванд А витамин, мөн В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулагддаг. Эдгээр нь хүний биед шууд шингэж, маш их энерги өгдөг. Лууванд тодорхой хэмжээний сахар агуулагддаг ч элсэн чихэр шиг хорт нөлөө үзүүлдэггүй байна. Их хэмжээний лууванг, ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог. Дархлааны систем өвчинтэй тэмцэх хүчтэй болгодог гэдгийг эрдэмтэн судлаачид баталсан байна.
Мөн лууван ходоод гэдсэнд хуримтлагдсан хорт бодисыг гаргаж зайлуулахад элгэнд тусладаг учраас биеийн эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг. Ингэснээр дотоод бодисын солилцоо сайжирч  хүний арьсыг уян зөөлөн болгож, батга, нүүр, хүзүүгээр юм гарахыг багасган арьсыг улам эрүүл харагдуулдаг байна. Лууванг чанахад зарим тэжээллэг бодис нь алга болдог учраас түүхийгээр нь идэх юм уу, шүүсийг нь шахаж уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Луувангийн шүүсийг шахахад маш бага шүүс гардаг. Энэ нь лууванг дангаар нь идсэнтэй адил гэдэс дүүргэдэггүй тул лууванг хэрэглэх хамгийн зөв арга юм.
Луувангийн шүүсийг шахахдаа, эхлээд угааж цэвэрлэнэ. Тэгээд луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг учраас шүүсээ тэр дор нь уувал маш сайн. Мөн шүүсээ дангаар нь ууж дастлаа эхлээд усаар бага зэрэг шингэлж уувал зохимжтой.
Луувангийн тухай сонирхолтой баримт:
•         Лууван Афганистанаас гаралтай.
•         Дундад зууны Европт, эмч нар могойд хазуулсан хүнд лууван идэхийг зөвлөдөг байжээ.
•         Лууван шаргал өнгөтэй байхаас гадна улаан, үзмэн ягаан, хар, шар, цагаан зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг.
•         Бета каротинээр (лууван ба бусад шаргал өнгийн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг) баялаг хоол идэх нь үе мөчний өвчин (артрит) тусах эрсдлийг бууруулдаг болох нь харагджээ.
Э.Мөрөн

Стрессээ тайлах аргууд

$
0
0

kak-snyat-stressЭрүүл мэндийн яамнаас тогтмол өгдөг зөвлөгөөний энэ удаагийн дугаараар хүн стрессээ хэрхэн тайлах, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх талаар СЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профеcсор Л.Насанцэнгэл дараах зөвлөгөөг хүргэлээ. Тэрбээр халдварт өвчний үед хүн нойргүйдэх, бухимдах, сэтгэлээр унах, хямрах зэрэг нь хэвийн хариу урвал бөгөөд ийнхүү стресстэж байгаа үед хэрхэн өөрийн сэтгэлийг тайван байлгах аргыг танилцуулсан юм. 

Анагаах ухааны доктор, профecсор Л.Насанцэнгэл

  • Мэдрэмжээ илэрхийлэх
  • сайхан инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
  • бодлоо хуваалцах, бусадтай зөвлөлдөх, гэр бүлтэйгээ халуун дотго яриа өрнүүлэх
  • хүнийг стресстүүлдэг хамгийн том хүчин зүйл нь сөрөг бодол. Тиймээс сөрөг бодлоосоо ангижрах хэрэгтэй
  • ажлаа зөв хуваарилах
  • би энэ үеийг даван туулна, стрессээс гарч чадна гэх мэтээр өөртөө тушаал өгөх
  • өөрийгөө ятгах
  • өөрийн сонирхдог зүйлд цаг гаргах
  • аливаа асуудалд уян хатан хандах
  • тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх
  • хөгжим сонсох
  • амьсгалын дасгал зэргээс өөрт тохирох аргыг сонгох стрессээ тайлж, сэтгэл санаагаа тайван байлгахыг тэрбээр зөвлөв.

Харин хүүхэд стресстэж буйг илэрхийлэх шинж тэмдэг нь

  • эцэг, эхээсээ салахгүй зууралдах
  • айдас түгшүүртэй болох
  • уйтгарлаж гуниглах
  • уурлах уцаарлах, зөрүүдлэх
  • хар дарж зүүдлэх
  • орондоо шээх зэрэг юм.

Хүүхдээ сэтгэл санааны хямралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, стрессийг нь тайлахын тулд сайтар ярилцах, тэднийг бүрэн сонсох, хүүхэдтэйгээ тоглох зэргээр гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх нь чухал хэмээн тэрбээр онцлов.

 

Шар вандуйн ач тус

$
0
0

99

Шар вандуй нь бие махбодиос илүүдэл чийг, цусан дахь хор, ходоодны ханан дахь хорт өнгөр, бөөрний үрэвсэлт өвчин эмгэгүүдэд нэн ач тустай бөгөөд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Уг вандуйнд А, В, С амин дэм өндөр байдаг нь хүүхдийн өсөлтөд маш сайн нөлөөлдөг. Мөн бие дэх хлорид, төмөр, кальцийг тогтворжуулж байдаг нь нэн гайхалтай.

Ходоодны шарх, үрэвсэлтэй болон элэг цөсний өвчтэй хүмүүс шар вандуйг зутан шөл болгож хэрэглэх нь сайн. А амин дэмээр илүүц дутагддаг хүмүүст бас хоолондоо өргөн хэрэглэхийн зөвлөдөг байна.

Шар вандуйнд уураг 13.7 гр, өөх тос 9.8 гр, А амин дэм, нүүрсус, төмрийн орц 3.9 хувь, тиамин болон рибофламин 0.33 хувь, кальци 45 хувь, ниацин 5.5 хувь, фосфор 249 мг, аскорбины хүчил 54 мг байдаг нь хүний биед байгалийн эм болон шингэдэг байна.

Вандуйг хүнсэнд хэрэглэхээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн болгож ашигладаг. Гурил болон шар вандуйг буталж холиод сүүтэй нийлүүлж зуурмаг болгоод нүүрэндээ маск тавьж болно. Вандуйг эм, эмчилгээний журмаар маш өргөнөөр ашигладаг. Олон төрлийн өвчнийг илааршуулахад вандуй тус болдог байна.

Дорнын болон дундадын, бүүр уламжлалт эм эмчилгээнд шар вандуйны зутан, шөл зэргийг эмчилгээндээ тусгайлсан жор болгож хэрэглэж иржээ. Шар вандуйны уургийн хэмжээ өндөр байдаг тул тусгай хоолны дэглэм барьж буй хүмүүст уургаа нөхөж авахад хэрэгтэй бөгөөд мацаг барьж буй үед хамгийн сайн уургийн нөхөлт болдог. Канадын эрдэмтдийн тогтоосноор шар вандуйны уураг нь зүрхний үйл ажиллагаанд, мөн зүрх хэвийн ажиллах явцад үр нөлөө үзүүлж, цусны даралтыг тогтворжуулдаг байна.

Ой санамжид сайнаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Мөн шар вандуй нь иодоор баялаг тул бамбай булчирхайн үрэвсэлт өвчинд эерэгээр нөлөөлж, таргалалтаас урьдчилан сэргийлнэ.

Түлэнхийн үед шар вандуй идвэл арьсны нөхөн төлжилтөд сайн байдаг. Усанд зөөллөөд цаг тутамдаа 3-5 ширхэгийг хүлхэж идэж болно. Дэвтээж болгосон вандуйг өндөгний цагаантай холиод зуурмаг болгож элдэв шарх, түлэнхий, хөхрөлт болон цус алдалтад ил тавьж хэрэглэнэ.

Вандуйг бутлаад гурил болгож хүнсэнд хэрэглэвэл “мартах өвчин”-ийг багасаж, толгой өвдөлтийг намдаана. Бас чихрийн шижин өвчинд эерэгээр нөлөөлдөг аж. Бүлээн усанд гурил болгосон нунтгийг нэг халбага хийж өдөрт нэг удаа ууна.

Зун хүүхдийг айргаар угаах, элсэнд тоглуулах нь дархлааг дэмжинэ

$
0
0

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан хүүхдийн дархлааг сайжруулах уламжлалт аргууд олон бий.

Ялангуяа зуны улиралд хүүхдийг айргаар угаах, элсэн дээр тоглуулах нь дархлааг нь сайжруулдаг гэдгийг эмч нар зөвлөж байна.

Дархлаагаа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай гэнэ. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарах хэрэгтэй.

Дархлаагаа сайжруулахын тулд биеийн тамир, спортоор хичээллэх, өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах хэрэгтэй. Нөгөө талаар байгалийн гаралтай эм бэлдмэл, витамин C, D, E, B-ийн төрлийн амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

11505

Мөн архи тамхины хэрэглээг хязгаарлаж, сайн чанарын өөх тос хэрэглэснээр хүний дархлаа тодорхой хэмжээнд сайжирдаг аж.

Харин бага насны хүүхдийн хувьд өглөө 10:00-11:00 цагийн хооронд агаар салхинд гаргаж, зуны улиралд хүүхдийг айргаар угаах, шөлөнд оруулах, элсэн дээр тоглуулах зэргээр дархлаагийн сайжруулах боломжтой юм байна.

Дархлаа бол гадаад биетүүдээс бие махбодийг хамгаалах үйл ажиллагаа юм. Энэ нь хүн бүрт байдаг. Хэрвээ бид дархлааны системийн хэвийн ажиллах горимыг алдагдуулах, ямар нэгэн байдлаар нөхөн сэлбэх арга хэмжээ авахгүй бол бидний бие өвчилж, энэ нь даамжирсаар хавдрын эсийг төлжүүлэх сөрөг үр дагавартай байдаг.

Бидний өдөр тутмын амьдралын хэвшил, идэж, хэрэглэж байгаа эд зүйл дархлааны системийг өвчлүүлэх гол хүчин зүйл болсоор байна. Хүний дархлаа нойр дутуу байх, сахрын хэт их хэрэглээ, шингэн дутагдах, эмийн зохисгүй хэрэглээнээс болж дутагддаг.

Үүнээс гадна Д амин дэмийн дутагдалд орох, стресстэх, архи тамхи хэрэглэх, өөх тосны дутагдалд орох, шим тэжээлгүй хоол хүнс ихээр хэрэглэснээр хүний дархлаа мууддаг байна.

0-3 насны хүүхдэд идүүлж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд…

$
0
0

11505

Хүүхдийн 3 хүртэлх насанд тогтсон дархлаанаас хамаарч түүний ирээдүйн дархлааны систем хэрхэн ажиллах нь шийдэгддэг. Тиймээс та хүүхдийнхээ идэж буй зүйлд анхаарал хандуулж, аль болох эрүүл, тэжээллэг, зөв хооллолтыг сонгож байгаарай. Ингээд 3 хүртэлх насны хүүхдүүдэд хэзээ ч өгч болохгүй 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Шоколад

Бүхий л төрлийн шоколадны найрлагад кофеин болон элсэн чихэр агуулагдсан байдаг. Харин хүүхдийн хоол боловсруулах эрхтэн уг бодисыг боловсруулж чаддаггүй учир 3 нас хүртэл нь чихэрлэг, шоколадтай бүтээгдэхүүн өгөхгүй байсан нь зүгээр юм.

2. Самрын тос

Газрын самарны тосыг 3 нас хүрээгүй хүүхдэд үүнийг өгөх хэрэггүй бөгөөд энэ нь ирээдүйд харшил үүсгэх магадлалтай байдаг.

3. Сүү

Хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд сүүг боловсруулах, задлах фермент байдаггүй. Тиймдээ ч сүүг устай хольж, эсвэл зориулалтын кашийг хүүхдийн хооллолтод хэрэглэдэг юм. Харин цэвэр сүүг 3-аас дээш насны хүүхдэд уулгаж болдог байна.

4. Интоор, усан үзэм, үрлэн улаан лооль

Бүх төрлийн яс агуулсан жимс, хүнсний ногоонд хүүхэд хахах эрсдэлтэй байдаг. Тиймээс ястай бүтээгдэхүүн хүүхдэдээ өгөхөөр шийдсэн бол ясыг нь цэвэрлэхээ мартуузай.

5. Маршмэллоу

Маршмэллоуд маш их элсэн чихэр агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлдөг. Мөн хүүхэд хахах аюултай байдгийг санах хэрэгтэй.

6. Зөгийн бал

Ямар ч тохиолдолд хүүхдэд зөгийн бал өгч болохгүй. Зөгийн баланд ботулизм хэмээх савханцар байдаг бөгөөд энэ нь хүүхдийн мэдрэлийн системийг гэмтээж, хөгжлийн бэрхшээлтэй болгох эрсдэлтэй байдаг. Судлаачдын үзэж байгаагаар зөгийн балаар хийсэн бүтээгдэхүүний 8% нь ботулизмын савханцартай байдаг аж.

Өглөөний хоолны ач тус

$
0
0

120

Өглөөний хоолны ач тус

Судалгаанаас харахад монголчуудад өглөөний хоол идэх зуршил маш муу байдаг. Өглөөний хоол идэхгүй байна гэдэг ходоод гэдэс, элэг цөсний өвчлөл үүсэхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өглөөний хоол гэдэг нь тэр өдрийн эрч хүч болж байдаг. Өглөөний хоол идэхгүй эсвэл чанаргүй муу хоол идэх нь ходоодонд маш муу нөлөөтэй. Өглөөний хоол идэхгүй байх нь цөсний чулуу үүсэх гол эх үүсвэр ч болдог. Ер нь, өглөөд хүний цус өтгөн, цөс өтгөн, шээс ч мөн адил өтгөн байдаг. Тийм болохоор заавал өглөөд хооллох хэрэгтэй. Ер нь, өглөө хоолоо идэхгүй байна гэдэг нь маш муу бензинтэй машин явж байна гэсэн үг л дээ. Муу бензинтэй машины амьдрах хугацаа улам л багасна биз дээ. Яг түүнтэй адил. Өглөө хоол идэхгүй байхаар тухайн өдрийн ажлын бүтээмжээс гадна биеийн дархлаа, биеийн ерөнхий эрүүл мэнд багасч байдаг. Дэлхий дээр урт удаан насалсан хүмүүсийг харахад өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэн хүмүүс л өндөр насалж, биеийн ерөнхий эрүүл мэнд дархлааны хувьд сайн байдаг. Дунд сургуулийн хүүхдүүд ч мөн адил. Өглөө цайгаа уудаг биеийн ерөнхий эрүүл мэнд сайтай хүүхэд онц сурдаг, сэргэлэн цовоо байдаг. Хүүхдүүд багадаа ямар зуршил олж авна насан туршдаа тэр зуршлаараа амьдардаг болохоор, ялангуяа хүүхдийн өглөөний хоолыг заавал өгч байх хэрэгтэй. Англид 20 мянган хүүхдийн дунд хийсэн судалгаа байдаг юм. Тэр судалгаагаар өглөө цайгаа уудаг хүүхдүүд онц сурдаг, цайгаа уудаггүй хүүхэд сул дорой, уур уцаартай байдаг. Өглөөний хоол иддэггүй хүүхэд ухамсрын хувьд ч өглөөдөө цай ууж хэвшсэн хүүхдээс муу байдаг гэж судалгааны дүн нь гарсан байдаг юм. Тэгэхээр өглөөний хоол гэдэг хүний ерөнхий эрүүл мэндийн гол хүчин зүйл болдог гэсэн үг.

Ер нь, өглөөний хоолонд яг юу идэх ёстой байдаг вэ?

Хүнсний бүтээгдэхүүнийг үр тарианы төрөл буюу гурил будаа, махны төрөл буюу уураг агуулсан хүнснүүд, хүнсний ногооны төрөл, жимсний төрөл, сүүний төрөл гэсэн үндсэн таван бүлэгт хуваадаг. Үүн дээр өөх тосны төрөл гэж нэмэгдээд зургаан бүлэг болдог. Үүнээс бид үр тарианы төрлийг өглөө түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Хамгийн сайн өглөөний цай гэвэл үр тарианы төрөл, тэр дундаа овъёос болон будааны төрлүүд гэж үздэг. Хүмүүс өглөөний цайндаа ихэвчлэн өндөг шарж, хиам иддэг. Ийм байдлаар өглөөний цайнд хортой хүнс маш их хэрэглэдэг. Сайн идэж авна гэдэг чинь маш их идэх тухай биш хэрэгцээтэй амин дэм, бодисуудаа сайн нөхөж авах хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа юм. Өглөөдөө тараг, аарц, сүү эсвэл үр тарианы төрлөөс заавал хэрэглэж хэвших хэрэгтэй. Овъёос, гурвалжин будаа, хөц будаа ч юмуу хальстай үр тариа хэрэглэвэл маш сайн. Мөн жимсний төрөл орсон байвал хамгийн сайн өглөөний хоолонд тооцогддог. Өглөө хүний биеийн эд эсүүд өөрт хэрэгтэй шим тэжээлтэй амин дэмүүдээ авах гээд “өлсчихсөн” байдаг. Өдөр болохоор тэр чадвар улам буурна гэсэн үг. Өглөөний хоолоороо биеийн эд эсүүд хамгийн их шим тэжээлтэй амин дэмүүдээ авдаг. Юун тулд өглөө болж шинэ өдөр ирж байгаа билээ, өглөөний хоолыг шинээр нь л хэрэглэх хэрэгтэй. Өмнөх оройны хоносон, шөнөжин бактери цуглуулсан хоолыг идэх нь буруу. Ийм хоолыг хүүхдээс аль болох хол байлгах хэрэгтэй.

Сереалыг хэрхэн зөв таних вэ?

Бусад үр тариаг бодвол “cereal”гээд байгаа хоол амин дэм ихтэй. Гэхдээ сереал дотроо хоёр янз байгаа. Бүхэл үр тариа агуулж байгаа гэж байна. Тэр нь овъёос. Эрдэнэшишийнх буюу эрдэнэшишийн нэвс гэж байгаа. Овъёос нь таван төрлийн эрдэс бодис агуулдаг. Өглөө ер нь эрдэс бодис шим тэжээлтэй юм хэрэглэх хэрэгтэй. Өглөө эд эсүүд тухайн шим тэжээлээ аваад хамгийн сайн боловсруулдаг. Орой болохоор авч боловсруулдаг, зарцуулах процесс нь биш аваад хадгалах процесс нь түлхүү явагддаг. Тэгэхээр орой идсэн хоол өөх болж хуримтлагдаад үлддэг гэсэн үг. Өглөө идсэн хоол маш сайн эд эсүүдэд хэрэгцээт шим тэжээл болж очиж шингэдэг учраас л өглөөдөө сайн хоолло гээд байдаг хэрэг. Ер нь, бүхэл үр тарианууд өлсөх мэдрэмжийг их дардаг. Ислэг ихтэй учраас өдрийн хоолны цаг хүртэл цатгалан байлгадаг. Бодисын солилцоог ч сайн явуулдаг.

Зөгийн балны ашиг тус

$
0
0

128

Цэцгээс цэцэг дамжин нисэхдээ зөгийнүүд байгалийн давтагдашгүй бүтээл болох балыг цуглуулдаг. Хүмүүс бүр эрт цагаас ашиг тусыг нь мэдэн тогтмол хэрэглэж иржээ. Эртний Египет, Грек, Ромын гээд бусад соёл иргэншлүүд зөгийн балыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байсан байна. Тэгвэл энэ шидэт идээний ашиг тусыг дэлгэрэнгүй тайлбарлаж байна.

ЗӨГИЙН БАЛ ХАНИАД НАМДААДАГ

2007 онд Анагаах Ухааны Пенн (Penn State College of Medicine) коллежийн хийсэн судалгаагаар ханиадтай хүүхэд бал хэрэглэхэд шөнө сайн унтаж, ханилгах нь буурч байжээ. Өөр нэг ижил туршилтаар 270 ханиадтай нэгээс таван насны хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө хоёр цайны халбага бал өгөхөд шөнө бага ханиалгаж, илүү сайн унтаж байв. Ингэхдээ зөгийн балаар эмчлээгүй хүүхдүүдтэй харьцуулж үзсэн юм байна.

ЗӨГИЙН БАЛ ОЙ ТОГТООМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар 102 цэвэршилтийн насны эрүүл эмэгтэйг туршилтанд оруулжээ. Ингэхдээ өдөр бүр 20 грамм зөгийн бал өгөхөөс өөр зүйл хийгээгүй байна. Дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байна.

ЗӨГИЙН БАЛ ШАРХ ЭДГЭЭНЭ

Олон судалгаагаар зөгийн бал яр шарх, түлэгдэлтийг эдгээх увидастай нь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. Нэгэн туршилтаар 59 шархтай хүнийг боловсруулаагүй зөгийн балаар эмчлэхэд 80 хувь нь эдгэсэн байна. Хэрхэн эмчилгээнд ашиглах тухай WebMD-гээс мэдэж болно.

ЗӨГИЙН БАЛ ТЭЖЭЭЛЛЭГ БОДИСООР БАЯЛАГ

National Honey Board байгуулагаас гаргасан зөвлөмжинд дурдсанаар зөгийн баланд маш олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг гэнэ. Тухайлбал: кальци, зэс, төмөр, магнез, манган, фосфор, цайр гэх мэт. Тиймээс чихэрний оронд зөгийн бал хэрэглэвэл илүү ашигтай.

ЗӨГИЙН БАЛАНД ЦУСНЫ ЦАГААН БӨӨМ БУУРАХ ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ БИЙ

Майо Клиник (Mayo Clinic)-ийн дурдсанаар химийн эмчилгээнээс үүдэлтэй цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх хамгийн ирээдүйтэй бөгөөд зардал багатай арга бол зөгийн бал хэрэглэх гэжээ. Гүйцэд батлагдаагүй байгаа ч зарим нэг туршилтаар нааштай үр дүн харагджээ. Иймээс цааш нь үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.

ЗӨГИЙН БАЛ УЛИРЛЫН ЧАНАРТАЙ ХАРШЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Шинжлэх ухаан батлаагүй байгаа ч амьдрал дээр олон хүн үр дүнтэйг нь баталдаг. Зөгийн бал нь цэцгийн тоосноос бүрддэг тул ийм байх боломжтой гэж судлаачид үздэг гэнэ. Үүнийг судлаж баталгаажуулах л дутуу байгаа юм.

ЗӨГИЙН БАЛ АНТИБИОТИКТ ДИЙЛДДЭГГҮЙ БАКТЕРУУДЫГ УСТГАЖ ЧАДДАГ

Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг “E. coli”, “salmonella” болон метициллинд тэсвэртэй “staphylococcus aureus”, “”pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.

ЗӨГИЙН БАЛ СПИРТИЙГ ЗАДЛАХАД ТУСАЛДАГ

“NYU Langone Medical Center”-ын мэдээллээр зөгийн бал нь биен дэхь спиртийг задлах чадварыг нэмэгдүүлдэг тул согтолтыг багасгаж цусан дахь спиртийн хэмжээг түргэн бууруулдаг ажээ.

ЗӨГИЙН БАЛ ДАСГАЛ ХИЙХЭД ХҮЧ НЭМЭГДҮҮЛНЭ

Тамирчид болон спортоор хичээллэх хүн болгонд зөгийн бал маш их эрч хүч өгдөг. The National Honey Board-ын зөвлөмжинд бэлтгэл хийхдээ хэрэглэх усандаа бал нэмж хийвэл их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.

ЗӨГИЙН БАЛ ХАЛЗРАЛТ БОЛОН ХАГНЫ АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Хаг болон хуйхны арьсны асуудалтай хэсэг хүнд туршилт хийжээ. Ингэхдээ 10 хувийн балтай бүлээн усаар толгойныхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгасан байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрчээ.

Энэ бүгдийн төгсгөлд сануулахад 12 сараас бага настай хүүхдэд зөгийн бал өгөх тохиромжгүй. Хоолны хордлого болох магадлалтай.


Өргөст хэмх нь амны эвгүй үнэрийг арилгадаг

$
0
0

135

Өдрийн турш хангалттай ус ууж амжаагүй бол өргөст хэмх ид. Өргөст хэмхний 90 хувь нь ус учраас таны алдсан усыг нөхөж, биеийг тань чийгшүүлж чадна.

Хүний өдөрт авах ёстой витаминуудын бараг дийлэнх нь өргөст хэмхэнд агуулагдаж байдаг. А, В, С витамин агуулдаг учир өдөр тутамдаа хэрэглэж заншвал эрч хүчээ алдахгүй. Ус ихтэй, бага калоритой учир жингээ хасах гэж байгаа хүмүүст санал болгох хамгийн гол хүнс бол өргөст хэмх. Хэрвээ өргөст хэмх идэх тийм ч дуртай биш бол тослог багатай тарагтай хольж идэхийг зөвлөе. Мөн өргөст хэмх нь хоол боловсруулалтад ч сайнаар нөлөөлдөг байна. Өргөст хэмх нүд сэргээнэ. Хүйтэн өргөст хэмхийг хэрчин нүдэн дээрээ тавихад хавдрыг буулгахаас гадна, нүд онгойх мэт мэдрэмж төрүүлнэ.

Өргөст хэмхийн шүүс нь холестролыг бууруулдаг бөгөөд цусны даралтыг хянаж, диабиттай хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ. Амны хөндийн эвгүй үнэрийг өргөст хэмхийн шүүс дарж, сэрүүн цэнгэг мэдрэмж төрүүлнэ. Хэрчим өргөст хэмхийг тагнайдаа хэлээрээ түлхэн хүргэж 30 орчим секунд байлгахад амны эвгүй үнэр арилдаг байна. Өргөст хэмх нь шээсэн дэх хүчлийн хэмжээг бууруулдаг учир бөөрийг эрүүл байлгахад тустай.

Э.Мөрөн

Нойргүйдэл бий болгогч 10 шалтгаан

$
0
0

Sleep, insomnia, night.

Сайхан амраад боссон өглөө эрч хүчтэй байж, тэр өдөртөө ажил хүртэл бүтэмж сайтай байдаг. Тэгвэл сайн унтаж амрахад тань хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэе. Унтах цагаа хасах шалтгаан тань юу вэ? Хэтэрхий завгүй, хийх зүйл их байна уу? Та шөнө унтахгүй байснаар их ажил амжуулна гэж бодож байна уу? Та ердөө эрүүл мэндээ баллаж байгаа хэрэг. Нойр багасна гэдэг бол эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Нойрондоо та идэж буй хоолтойгоо адил анхаарал хандуулах ёстой.

1. ТА ХЭТ ИХ ЮМ БОДДОГ

Хүмүүс өдөр болсон үйл явдал, ихэнхдээ хэрүүл маргаан, бүтэлгүйтсэн зүйлсээ дахин дахин боддог. Мөн түүнчлэн хүмүүс өөрсдийн бодлоо хянадаггүй. Түүнээс болоод хэрэгтэй, хэрэггүй хэт их юмыг боддог.

Шийдэл: Хэрвээ хэрэггүй зүйлс толгойд тань орж ирээд байвал зүгээр л босоод өөр өрөөнд ор. Таны бодол шууд л саринан одно. Тэгээд буцаад орондоо ороод унтах хэрэгтэй. Эсвэл унтахаасаа 2 цагийн өмнө маргааш хийх зүйлс эсвэл бодож тунгаах бүх зүйлсээ хийж дуусгах хэрэгтэй. Тэгэх аваас унтах үед та ямар нэг зүйлсийг бодох хэрэггүй болох юм.

2. АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХЭТ ИХ УНТДАГ

Бид ажлын өдрүүдэд орой унтаж, харин амралтын өдрүүдэд орой босдог. Ингээд 2 өдөр орой боссон тархи орой босоод дасчихдаг учир даваа гарагийн өглөө босох гэж зовдог.

Шийдэл: Та орой босох боломжтой байсан ч цагаас илүү битгий унт. Хэрвээ нойр тань хүрээд байвал өдөр 10 минут дуг хийхэд болно.

3. ХЭН НЭГЭН СААД БОЛДОГ

Хажууд тань унтаж байгаа нөхрийн тань хурхирах чимээ таныг шөнө дунд хэсэгхэн ч гэсэн сэрээдэг байж магадгүй.

Шийдэл: Хамт унтаж буй хүнээ дээшээ харж бус хажуу талаараа унтахыг санал болго. Учир нь хажуу талаараа унтаж байгаа хүн хурхирах нь бага байдаг юм байна. Мөн түүнчлэн хурхирахад дэрний өндөр нам их чухал нөлөө үзүүлдэг. Судалгаагаар өндөр дэрэн дээр унтаж буй хүмүүс нам дэр дэрлэж буй хүмүүсийг бодвол их хурхирдаг болох нь тогтоогдсон байдаг юм байна.

4. ТАНЫ ГОРМОНД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үед мөн цэвэрших үед үүсэх дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр нойргүйдэл бий болж болдог байна. Ихэнхдээ энэ нь шөнө дунд босох, хэт эрт босох зэргээр илэрдэг байна.

Шийдэл: Унтахаасаа өмнө усанд орох нь бие тайвширч тайван амрахад сайн нөлөөтэй байдаг. Мөн сарын тэмдгийн үед өвдөлтөөс болж нойр муутай хонох тохиолдлууд байдаг шүү дээ. Ийм үед та биений юм ирэхээсээ өмнө өвдөлт намдаах эмийг хэрэглэснээр сарын тэмдэг дуустал өвдөлтөөс хамгаалж чаддаг байна. Түүнчлэн өдөрт 20-30 минут дасгал хийж байх хэрэгтэй. Сайхан амарч унтахад өрөө сэрүүн байх нь маш чухал байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

5. ТАНЫ ГЭДЭС ДУУГАРДАГ

Гэдэс хоосон орондоо орох нь шөнө олон дахин сэрэх шалтгаан болдог. Хоолны дэглэм барьж байгаа, таргалалтаас сэргийлж буй хүмүүс ихэнхдээ ийм асуудалтай учирдаг.

Шийдэл: Та шөнө унтахдаа их юм идэх шаардлагагүй юм. Харин өег зүйл идэх хэрэгтэй. Үүнд ганц чанасан өндөг, ганц зүсмэл бяслаг зэргийг нэрлэж болно. Эдгээр нь таныг таргалуулахгүй ба таныг шөнийн турш өлсгөхгүй байж чадна.

6. УНТЛАГЫН ӨРӨӨ ТАНЬ ЗАМБАРААГҮЙ БАЙДАГ

Ширээн дээр тань олон бичиг цаас хөглөрдөг, газраар эд хогшил бөөгнөрсөн байдаг. Эдгээр нь танд саад болохгүй байгаа юм шиг боловч үнэндээ таныг унтахад их саад болдог. Учир нь таны нүдэнд хөглөрсөн олон зүйл харагдах үед тархи ер амардаггүй байна.

Шийдэл: Хэрвээ танд хийж дуусгаагүй олон бичиг цаасны ажил байгаа бол бүгдийг нь нэг хавтсанд хийх хэрэгтэй. Мөн хөглөрөөд байгаа зүйлсээ нэг саванд хийж аль болох олон зүйл ил байлгахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна өрөөндөө компьютер байлгахгүй байсан нь дээр.

7. ТАНЫ ӨРӨӨ ШӨНӨ ГЭРЭЛТЭЙ БАЙДАГ

Өмнөх нийтлэлүүдэд гэрэлтэй зүйлс нойр сэргээдэг талаар бичиж байсан билээ. Утасны гэрэл, гудамжны гэрэл гээд гэрэл цацруулагч зүйлс нь таны тархинд унтах бус харин сэрүүн байх дохиог өгдөг байна.

Шийдэл: Гаднах гэрлээс хамгаалах сайн арга бол бараан өнгийн хөшигтэй байх. Учир нь тэдгээр нь өрөөг хангалттай харанхуй болгож чадах ба гаднах гэрлийг нэвтрэхээс хамгаалдаг. Мөн та нүдний хаалтыг хэрэглэж болох юм.

8. ДУУ ЧИМЭЭ СОНСОГДДОГ

Хөлийн чимээ, хажуу өрөөний зурагтын чимээ, хүмүүсийн яриа бидэнд бага ч гэсэн сонсогддог. Шийдэл: Та хэрвээ дуу чимээнээс болоод унтаж чадахгүй байгаа бол агааржуулагч, сэнс зэргийг асаах хэрэгтэй. Энэ нь нэг хэвийн дуу чимээг гаргах боловч саад хийж чаддаггүй. Харин сэнсний чимээнд бусад дуу чимээ хамт дарагдах болно.

9. ТООС ШОРООНООС ҮҮСЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Тоос шорооноос болоод хүнд унтахад тавгүй болох тохиолдол бий. Бидний унтаж байгаа матрас, дэвсгэр даавуунууд заримдаа удаан угаагдаагүй явж байдаг. Энэ нь урт хугацааны тоос шороог өөртөө татах шалтгаан болдог юм.

Шийдэл: Байнга цэвэрлэгээ хийж өрөөнийхөө тоос шорооноос салах хэрэгтэй. Түүнээс гадна өрөөнийхөө цонхыг байн байн онгойлгож, агаар солилцуулах хэрэгтэй. Учир нь гэрт янз бүрийн нян, бактери, хир тоос цугларсан байдаг учир цэвэр агаараар сольж байх хэрэгтэй байдаг байна.

10. ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАДТАЙГАА ХАМТ УНТАХ

Шийдэл: Унтах үедээ гэрийн тэжээвэр амьтдаа аль болох өрөөндөө оруулахгүй байх хэрэгтэй. Та өрөөндөө ганцаараа байх тусам амар тайван унтаж чадна.

Чанасан өндөг хэрэглэж турах дэглэм

$
0
0

171

Эмэгтэй хүн бүр гоолиг сайхан бие галбиртай байхыг хүсдэг.  Харин жингээ хасах, турах асуудал тухайн хүнээс чамгүй их хөдөлмөр, тэвчээр шаарддаг.Тэгвэл өөрийгөө нэг их зовоолгүй 14 хоногийн турш чанасан өндөг идэж, жингээ хасах  дэглэмийг танилцуулж байна.

Манай сайт өмнө нь “Төмөр хатагтай”- дэглэм хэмээх  мөн л өндөгний дэглэм барьж жингээ хасах  аргыг хүргэж байсан билээ. Та бүхэн энэ 2 жороос өөртөө аль тохирохыг сонгоорой.

Хэрхэн дэглэм барих вэ

Мэдээж энэхүү дэглэмийн хамгийн чухал, гол зүйл бол өндөг юм. Гэхдээ чанасан өндөг. Та 14 хоногийн турш өндөг идэх бөгөөд өдөрт 10 стакан ус уух хэрэгтэй. Үүнээс гадна өдөрт 30 минут дасгал хийж байхаа мартаж болохгүй билээ. Энэхүү дэглэмийг мөрдөхийн тулд мартаж болохгүй хэдэн дүрэм бий:

  • Түргэн хоол идэж болохгүй
  • Чихрийн агууламж ихтэй зүйлс, согтууруулах ундаа ууж болохгүй
  • Давс, чихрийн хэмжээгээ хянах

Өндөг ямар ач тустай вэ

Өндөгөнд агуулагдах биотон хэмээх бодис нь бие дэх калорийг шатааж, түргэн хугацаанд турах нөхцлийг бүрдүүлдэг аж. Үүнээс гадна чанасан өндөг нь их хэмжээний уураг агуулах атлаа илчлэг багатай төдийгүй өл даадаг гэх шинж чанарууд нь турах дэглэмд төгс тохирдог юм. Харин тосонд хуурч шарах, майонез зэрэгтэй хольж идвэл эсрэгээрээ таныг таргалуулах тул үргэлж чанаж идээрэй. Ингээд танд тураах хоолны дэглэмийг танилцуулъя.

1 дэх долоо хоног

Даваа гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: 2 зүсэм амтат төмс, 2 алим
  • Оройн хоол: Тахиан махтай хоол, ногооны салат

Мягмар гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Тахианы мах, ногоотой салат
  • Оройн хоол: Ногооны салат, 1 ширхэг жүрж, 2 ширхэг чанасан өндөг

Лхагва гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: 1 зүсэм амтат төмс, 1 ширхэг улаан лооль, баяслаг
  • Оройн хоол: Тахианы мах, ногооны салат

Пүрэв гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Төрөл бүрийн жимс
  • Оройн хоол: Жигнэсэн тахиан мах, салат

Баасан гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Жигнэсэн ногоо, 2 ширхэг чанасан өндөг
  • Оройн хоол: Гриллдэж шарсан загас, салат

Бямба гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Төрөл бүрийн жимс
  • Оройн хоол: Тахианы мах, жигнэсэн ногоо

Ням гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Улаан лоолийн салат, жингэсэн ногоо, тахианы мах
  • Оройн хоол: Тахианы махтай шөл

2 дахь долоо хоног

Даваа гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Салат, тахианы мах
  • Оройн хоол: 1 ширхэг жүрж, салат, 2 ширхэг чанасан өндөг

Мягмар гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: 2 ширхэг чанасан өндөг, жигнэсэн ногоо
  • Оройн хоол: Гриллдэж шарсан загас, салат

Лхагва гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Тахианы мах, ногооны салат
  • Оройн хоол: 1 ширхэг жүрж, ногооны салат, 2 ширхэг чанасан өндөг

Пүрэв гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Жигнэсэн ногоо, 2 ширхэг чанасан өндөг
  • Оройн хоол: Тахианы махтай шөл

Баасан гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Тахианы махтай салат
  • Оройн хоол: Ногооны салат, 2 ширхэг чанасан өндөг

Бямба гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Тахианы мах, жигнэсэн ногоо
  • Оройн хоол: Төрөл бүрийн жимс

Ням гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Ногооны салат
  • Оройн хоол: Тахианы махтай шөл Өндөг чанах

Өндгийг чанахдаа буцалж байгаа усанд 10 орчим минут болгосны дараа гаргах хэрэгтэй. Хэт их чанагдсан өндөгний чанар муудаж, шар нь цагаан өнгөтэй харагддаг юм. Мөн өндгөө чанахдаа нэг халбага давс хийснээр өндөгийг хальслахад хялбар байх болно.

Хүчирхэг эмэгтэйчүүдийн хэзээ ч хийдэггүй 5 зүйл

$
0
0

12211221Эмэгтэйчүүд өдөрт хэр их зүйлс боддог гээч?

Эмэгтэйчүүдийн тархинд өдөрт дунджаар 60 мянган бодол орж ирдэг болохыг эрдэмтэд тогтоосон юм.

Харин тэрхүү олон бодлыг сэтгэл зүйн хувьд хүчтэй эмэгтэйчүүд зөв залж “Зорилгодоо хүрэх ёстой” гэдэгт төвлөрүүлж чаддагт тэдний нууц чадвар оршдог аж. итгэлтэй, сэтгэлийн хаттай, ухаалаг эмэгтэй байхын тулд бодохоос зайлсхийх хэрэгтэй 5 төрлийн бодол бий. Үүнд,

1. Тэд бусдыг буруутгадаггүй

Ухаалаг эмэгтэйчүүд бурууг бусдад тохдоггүй. Тэд бусдын зан авирыг өөрийн сэтгэл хөдлөлөөр шүүж тунгаахын оронд тухайн нөхцөл байдлыг ойлгож, бодитоор ханддаг. Мөн ямар ч нөхцөл байдлын 50 хувийг хянаж чаддаг, үүрэг хариуцлагаа ч 100 хувь хүлээдэг.

2. Бусдын үзэл бодол, үнэлэмжинд барьцаалагдахыг зөвшөөрдөггүй

Тантай харилцаж буй хүмүүсийн ааш авирыг өөртөө хэт эмзэгээр тусгаж авах хэрэггүй. Чамайг гэх бусдын үзэл бодолд ач холбогдол өгөхөөс илүү өөрийгөө үнэлэх үнэлэмжиндээ итгэснээр тэднийг удирдах хэрэгтэйгээ мэддэг. Өшөө хорсол, гомдлоос өөрийнхөө зүрх сэтгэлийг чөлөөл. Өөрийгөө өөрт чинь итгэж, ямар ч хүнд хэцүү үед тусалдаг хүмүүсээр хүрээлүүл.

3. Өөрийнхөө үнэ цэнийг бусдаар сүйтгүүлэхийг зөвшөөрдөггүй

Сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй эмэгтэйчүүд ямар үед хүчирхэг, ухаалаг байх хэрэгтэйгээ мэддэг.

Тиймээс тэд өөрийнх нь дотоод мөн чанар, үнэ цэнийг бусдаар сүйтгүүлэхийг хэзээ ч зөвшөөрдөггүй. Тэд өөрийн тэвчээртэй, хүчирхэг байдлаа бусдад түгээж, тэдэнд нөлөөлж чаддаг. Өдөр бүрийн амьдралдаа хэрхэн бусдад туслаж болох талаар тунгаан бод.

4. Тэр бусад эмэгтэйчүүдийг өрсөлдөгч гэж хардаггүй

Эмэгтэйчүүд үргэлж өөрийгөө бусадтай харьцуулдаг араншинтай. Тэд бусад эмэгтэйчүүдээс илүү байхын тулд өөрсдийгөө доогуур үнэлж, сэтгэл зүйн дарамтад ордог. Энэ бол маш буруу бодол юм. Үүний оронд бусад эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг ирээдүйгээ өргөжүүлэн тэлэх боломж гэж харах хэрэгтэй. Чи үргэлж эмэгтэйчүүдээс дэмжлэг аваад байдаггүй байж болох юм. Гэхдээ өөрийгөө ганцаараа гэх үзлээ эвдэж “Хатан зөгий” мэт өгөөмөр байж бусад эмэгтэйчүүдэд өөрийн эгч дүү мэт ханд. Чамайг дэмжих хүртэл тэднийг дэмж.

5. Тэд саад бэрхшээлийг ганцхан түүнд тохиолддог зүйл биш гэдгийг мэддэг

Сэтгэл санаагаар хүчтэй эмэгтэй байхын тулд аливаа саад бэрхшээл бүрийг суралцах, өсөх боломж гэж харах хэрэгтэй. Тохиолдсон хүнд хэцүү нөхцөл байдал бүрт гуниглаж суухын оронд “Би энэ нөхцөл байдлыг даван гарснаар юуг сурч авч болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Өөрийгөө одоо байгаагаасаа илүүг хийх чадвартай нэгэн гэдгийг ойлгоход туслах багштай болох хэрэгтэй.

TAC.mn

Халдвартай хүн ярьсны дараа вирус нь агаарт 8 мин орчим байдаг

$
0
0
193
Коронавирус нь дэлхий нийтийг аюул заналхийлсээр байгаа энэ цаг үед эрдэмтэд энэхүү өвчнөөс хурдан салах аргыг гарган авахын тулд олон олон судалгаа шинжилгээ явуулж туршсаар байна. Тэд судалгааны явцдаа өөр нэгэн шинэ зүйлийг олж мэдсэн ба энэ нь коронавирусын халдвартай хүн   ярихад вирус нь агаарт 8 минут орчмын хугацаанд тарж үлддэг гэдгийг баталжээ.
Америкийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн болон Пенсильваны их сургуулийн судлаачид хамтран уг туршилтыг явуулсан бөгөөд халдварласан этгээд хязгаарлагдмал орон зайд нэг минут орчим тасралтгүй ярихад 1000 дусал вирустэй шүлсийг агаарт цацдаг гэсэн байна. Мөн эдгээр дуслууд нь 8 минутаас ч илүү хугацаагаар агаарт үлдэх боломжтой ба усталгүй байсаар байдаг гэдгийг тогтоосон бөгөөд энэ үед тухайн орчны агаараар амьсгалсан хүмүүс халдварлах эрсдэлтэй болохыг баталсан юм.
Сонирхуулахад тус туршилтыг явуулахын тулд судлаачид хаалттай, битүү орчинг бүрдүүлж коронавирусээр халдварласан өвчтөнөөр “Эрүүл байгаарай” гэх үгийг давтан хэлүүлсэн байна. Мөн ярианы дуслууд агаарт хэрхэн тархаж байгааг ажиглах зорилгоор лазерын гэрэл ашиглажээ.

Та цусны бүлгээрээ зан чанараа ТОДОРХОЙЛООРОЙ

$
0
0

194г

Хүний цусыг анх 1900 онд Австрийн эрдэмтэн Карл Ландштайнэр (Karl Landsteiner) 4 бүлэгт хувааж ангилсан байдаг. Харин ингэж цусны бүлгийг тодорхойлсон нь аливаа өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд маш олон давуу талыг бий болгосон юм.

Мөн цусны бүлэг нь тухайн хүний эрүүл мэнд болоод цаашлаад хувийн зан чанар, хувь тавиланд нөлөөлдөг гэдгийг ч баталсан байна. Тэгвэл та бүхэндээ бүх бүлгийн цустай хүмний зан чанар, онцлогийн талаар хүргэхээр боллоо.

1-Р БҮЛГИЙН ЦУС

Эрдэмтдийн үзэж буйгаар I бүлгийн цус бол хамгийн эртнийх ба нийт хүн амын 44% ийм бүлгийн цустай ажээ. Тэд бусдыг манлайлах чадваруудыг өөрсдөдөө бүрдүүлж чадсан байдаг: өөртөө итгэлтэй, бусдаас хараат бус, зоригтой алхам хийх хандлагатай, хүчтэй, өмнөө том зорилго тавьдаг ба эцсийг нь хүртэл зүтгэдэг. Гэхдээ олон түмний хайрыг татдаг хүмүүс бол биш юм. Бие даасан, чөлөөт байдалд дуртай. Ихэвчлэн шаргуу ажилчид бөгөөд хариуцлагатай тул ямар ч нөхцөл байдал үүссэн тэдэнд найдаж болдог. Өөрийн чадалдаа итгэж их зүйлд хүрдэг. Хамт олны дунд ихэвчлэн албан бус лидерийн тоонд орно. Тэдний уриа бол – “Тэмцэх ба хэзээ ч бууж өгөхгүй байх”.

Сэжигч, хүнд итгэдэггүй. Хааяа зөрүүд зан нь илэрдэг. I бүлгийн цустай хүмүүс маш их сэтгэл хөдлөлтэй байдаг. Зарим үед сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрэх үед биеэ барьж чадахгүйд хүрдэг. Бардам, хэн нэгэнд захирагдахыг хүсдэггүй. Шүүмжлэлд тун дургүй. Ийм хүмүүстэй харьцахдаа хэт их давамгайлахыг оролдох хэрэггүй ба тоглоом наргиа хийхдээ маш болгоомжтой байвал зохилтой. Тэд шинэ бүхэнд дасахдаа муу. Уучилж чаддаггүй бөгөөд хэн нэгэн хуурч мэхэлбэл маш их хилэгнэдэг. Хүмүүс тэднийг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрч найдвар хүлээлгэдэг ч хэтэрхий их сэтгэл хөдлөлөөс нь эмээдэг.

2-Р БҮЛГИЙН ЦУС

Саруул сэтгэлгээтэй, аливаа зүйлд ажил хэрэгч, ухаалаг байдлаар ханддаг. Ухамсартай, гүйцэтгэл сайтай, дүн шинжилгээ хийх дуртай ба бусдын санаа бодлыг сонсож чаддаг. Жижиг зүйлд анхаарал хандуулдаг тул энэ нь тэдний карьерт сайнаар нөлөөлдөг. Тэдэнд бүрэн найдаж болно. Учир нь II бүлгийн цустай хүмүүс эргэн тойрны хүмүүсийг гонсойлгох дургүй. Ямар нэгэн ажил даалгавал 100% сайн гүйцэтгэхийг хичээдэг. Тэд бол хамгийн найдвартай, итгэлтэй найзууд байдаг. Найзыгаа сонсож, хэрэгтэй үед тусалж, дэмжиж, зөвлөгөө өгч чадна. Эв нэгдэл, эмх цэгц, тайван амгалан байдалд дуртай. Хүнтэй харилцахдаа үүсч болзошгүй маргаанаас зайлсхийхийг оролддог ба бүтэхгүй байвал зүгээр л дуугүй өнгөрөөхийг хичээнэ. Хамт олны ажилд сайн оролцдог, хүн бүртэй хэл амаа олж чаддаг. Хүнийг нэвт шувт таних ба хүн бүрийн зүрх сэтгэлийг онгойлгох түлхүүрийг тааруулахдаа сайн. Нинжин сэтгэлтэй, романтик хүмүүс.

Зөрүүд зантай. Бие, сэтгэлээ бүрэн амрааж чаддаггүй. Заримдаа удаан хөдөлгөөнтэй, сул дорой. Ийм бүлгийн цустай хүмүүс даалгасан ажлыг гүйцэтгэхийн тулд амрахгүй, шөнө унтахгүй зүтгэж чадна. Эхэлсэн зүйлээ дуусгадаг. Ийм учраас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Мөн ачаалалтай үедээ уцаартай болчихдог талтай. Манлайлагч болох хандлагагүй ч зарим нөхцөлд удирдах албыг хашдаг. Маш мэдрэмтгий. Уцаартай үедээ ширүүн зан гаргадаг нь орчин тойрны хүмүүсийг гайхшруулдаг.

3-Р БҮЛГИЙН ЦУС

Энэ бүлгийн цустай хүмүүс бүтээлч, авьяастай, уян хатан байдаг ба ямар ч хамт олон, нийгэмд уусаж амьдарч чадна. Үүний хажуугаар тэд зорилгодоо үнэнч, шударга хүмүүс. Тэд ухаантай, тайван, хүмүүстэй ойлголцож чаддаг ба ярих дуртай. Хэн нэгний үзэл бодлыг дуртайяа сонсож чаддаг, зөвлөгөө өгдөг. Дурлавал бүх сэтгэл зүрхээрээ дурладаг ба энэ нь насан туршийн сэтгэл байдаг. Ямар ч салбарт зүтгэсэн чадвараа харуулж чадна. Тэд маш сайн, чадвартай удирдагч болж чадна. Эв нэгдэлтэй байх дуртай. Ажил хэрэгч хандлагатай.

Маш эмзэг. Бусдын дэргэд бүтэлгүйтэх дургүй. Хайр дурлалын асуудалд өөртөө ч бусдад ч өндөр шаардлага тавьдаг.

4-Р БҮЛГИЙН ЦУС

Энэ бүлгийн цустай хүмүүс бол яг л хамелеон шиг олон талтай. Шинэ нөхцөл байдалд амархан дасдаг. Бусад бүлгийн цустай хүмүүсээс илүү их өрөвч сэтгэлтэй, ашиг хардаггүй. Реалист үзэлтнүүд, зөвлөгөө өгөхдөө сайн. Тэдний уриа бол “Аливаа зүйлд сайн тал гэж байдаг”. Хүмүүс тэднийг хайрлаж, биширдэг. Тэд нэр хүндтэй, хүмүүс хэлсэн үгийг нь сонсдог. IV бүлгийн цустай хүмүүс олон асуудлын учрыг олж чаддаг, ялангуяа эдийн засгийн ухааныг сайн ойлгодог. Бусдад баяр баясгалан бэлэглэх дуртай. Маш дур булаам, сонирхолтой (Гүйж яваа эмэгтэй роман) хүмүүс байдаг.

Жижиг зүйлд анхаарал хандуулдаггүй. IV бүлгийн цустай хүмүүс бол ямар ч логик, дараалалгүй үйлдэл хийх хандлагатай. Тэднийг тоглоод байна гэж боддог ч байгаа байдал нь л тэр

Нэг ширхэг усан үзэмний ач тус

$
0
0

195

Өглөөд шүдээ угаах үеэр таны буйлнаас цус гарч байгаа бол хэдийн үрэвсч эхэлсний шинж юм. Буйлны үрэвсэл нь С витамин дутагдсанаас үүддэг. Ингэснээр хүний бие дэх коллаген задарч эхэлдэг байна. Тэгвэл өдөрт нэг ширхэг усан үзэм идсэнээр энэ асуудлаас ангижирч болох нь. Өөрөөр хэлбэл, буйлны үрэвслийг эмчлэх гайхалтай арга бол өдөр бүр нэг ширхэг усан үзэм идэж заншиснаар өдрийн турш С витамины хэрэгцээгээ хангаж чадна гэсэн үг юм.

Энэхүү жимсний 80.2 хувийг эзэлдэг бөгөөд шүүс нь хүний бие дэх шингэн хангамжийг нэмэгдүүлж, давс, кали, төмөр, фосфор, шингэн дэх натри болон хлорын ионоор хангахаас гадна хүний биеийн шээс ялгаруулалтыг сайжруулж, чулуужилт үүсэхээс хамгаалдаг байна.

Э.Мөрөн


Харшилтай хүмүүс ямар дэглэм сахих вэ?

$
0
0

197

Агаарт ургамлын тоосонцор дэгдэх үед харшилтай хүмүүсийн халдвар авах эрсдэл нэмэгддэг тул харшлын өвчтэй хүмүүст цар тахлын үед өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм сахихыг эмч нар зөвлөж байна. Учир нь, агаарт ургамлын тоосонцор дэгдэх улиралд ургамлын харшилтай хүмүүсийн дархлаа суларч, нүд, ам, хамрын салст бүрхэвч харшиж, гэмтдэг. Энэ тохиолдолд хүний бие организм коронавирус болон амьсгалын замын халдварт өртөмтгий болдог аж.

Тиймээс харшилтай хүмүүс гэртээ өөрийгөө тусгаарласнаар халдвар авах эрсдэлийг бууруулна гэж Арьсны өвчин судлалын төв болон арьс, харшлын эмч нар зөвлөж байна. Мөн цар тахлын үед ариутгалын хэрэгслээр цэвэрлэгээ хийхийг зөвлөж байгаа тул харшилтай хүмүүс энэ ажлыг гэр бүлийнхээ бусад гишүүдэд даатгаж, тухайн өрөө тасалгаанд цэвэрлэгээ хийснээс нэг цагийн дараа орохыг сануулж байна.

Ингэхдээ харшилтай хүмүүст зориулсан ахуйн цэвэрлэгч бодисыг сонгохыг зөвлөжээ. Тасалгааг хэт их чийгшүүлэх нь тоосны хачиг төдийгүй мөөгөнцөр бий болоход нөлөөлж, эдгээр нь харшлын гаралтай ханиад, бронхит, астм зэрэг өвчнийг үүсгэдэг байна. Харшил нэг хэлбэрээс нөгөө рүү шилжих нь элбэг. Нялх хүүхдүүдэд харшил арьсан дээр анх илэрч, 3-5 насанд нь ургамлын тоосонцорт харшиж эхэлдэг бол 5-7 насанд уушгинд нөлөөлж эхэлдэг байна. Хотын бүсэд цэцэг дэлгэрэх явц аажим явагддаг тул бие организмд аажмаар дасах боломж олгодог гэнэ. Цэцэг дэлгэрэх оргил үе нь дунджаар тавдугаар сарын 10-15-ны хооронд үргэлжилдэг аж. Цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар хэт олноороо үйлчлүүлэхгүйн тулд АӨСҮТ-ийн 70135035 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл аваарай гэв

 

Өнөөдрөөс та залуу хүн шиг аашил

$
0
0

108403_9

Хүний бие махбод бол үнэхээр гайхамшигтай бүтээл. Таны арьс сардаа нэг удаа өөрийнхөө өнгийг сольж шинээр ургаж байдаг. Таны ходоод тав хоногт нэг удаа дахин шинэ эргэлтэнд ордог. Уушиг тань зургаан долоо хоног тутамд, таны бүхэл араг яс гурван сард нэг удаа дахин шинэ өөрчлөлтөнд орсоор байдаг. Нэг жилийн дараа гэхэд таны бие махбодийн тань 98%-ийн эд эс шинэчлэгдсэн байдаг.

Бид насны тоогоороо бус хөгшрөх, залуужих гэдэг ойлголтыг өөрсдийнхөө амьдралд ажил амралт, хоол ундаа хэрхэн зохицуулж, өөрийгөө хэрхэн тордож байгаагаараа ялгардаг. Харин Та оюун санаагаа өөдрөг байлган аливаа муу үйлээс холуур тойрч сэтгэл санаагаа засч, зөв сайхныг бодож, зөв үйл хийж байх нь маш чухал юм. Хүмүүс ярихдаа “ Би хөгширч байна.”, “ Миний ой тогтоолт муудаж байна.”, “Надад хэт залуудах юм байна” гэдэг. Үнэн чанартаа дээрх үгнүүдийг хэлж байх үедээ оюун санаагаараа хөгширцгөөдөг. 30 нас өнгөрөөд л хөгшрөх чигтээ болж байна гэж бодоцгоож, ярьцгааж эхэлдэг нь Монгол залуусын хамгийн том дутагдал. Гэтэл Ази, Европийн бусад оронд 30 гараад л амьдрал зохиож, үр хүүхэдтэй болж амьдралын хамгийн үнэ цэнэтэй үеийг эхлүүлцгээж байна. Тэд 20 настай залуус шиг л сэтгэж амьдардаг. Тэр 20 нас нь их удаан үргэлжилдэг юм шүү. Гэхдээ энэ нь сэтгэлгээний залуу байдлыг хэлж байгаа юм. Та өнөөдрөөс залуу хүн шиг аашил.

– Залуу хүн шиг сониуч бай.
– Залуу хүн шиг сурахыг эрмэлз.
– Залуу хүн шиг боломжийг хай.
– Залуу хүн шиг эрмэлзэлтэй бай.
– Залуу хүн шиг мөрөөд.
– Залуу хүн шиг ажилдаа дайчин бай.
– Залуу хүн шиг цог жавхаатай бай.
– Залуу хүн шиг хувцасла.
– Залуу хүн шиг тас тас хөхөрч инээ.

Залуу хүмүүс өөрсдийгөө хөгшрөхгүй юм шиг хийж бүтээхийн төлөө тэмц, сэтгэл санаагаа ариун гэгээн байлгаж л идэр насандаа хийсэн арвин бүтээлтэй, аз жаргалтай байж өтөл насандаа идэр насны хүн шиг эрч хүчтэй цог золбоотой амьдрах болно.

Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

$
0
0

229

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог.

Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс тамир тэнхээ сайн байдаг.

Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихссэнээр хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэж, галын илч нь гадагшилж, хүний бие махбод доройтдог. Хаврын улиралд бадганы бэлгэ чанарууд арвидан хөдөлдөг учраас хүний биеийн бадган голлон оршдог мах, өөх, чөмөг, тархи, уушги, ходоод, дэлүү, бөөр зэрэг эрхтэнүүд өвчлөх магадлалтай бөгөөд хэрэв эдгээр эрхтэнүүд архаг өвчтэй байсан бол сэдэрч хөдөлдөг.
Тиймээс хаврын улиралд ширүүн, илчлэг, бүлээн, хөнгөн чанартай хоол хэрэглэж, хоолны хэмжээг багасгах хэрэгтэй. Хоолныхоо хэмжээг багасгана гэдэг нь идэхгүй байх, өлсөөд яваад байна гэсэн үг биш юм. Хүний ходоодны хэмжээ нь өөрийнх нь хоёр алгыг нийлүүлж тоссон хэмжээтэй байдаг. Үүний дөрөвний гуравт нь хоол, ундаа тохируулан хэрэглэж, шингээх үйлдлийг сайн явуулахын тухайд дөрөвний нэгийг хоосон байхаар тооцно.

Өвлийн улиралд ходоодны галын илч сайн байх үед чанасан мах, өөх тостой хоол ихээр хэрэглэж байсан бол хавар хүнд хоол, өөх тосны хэрэглээг багасгах нь зүйтэй.
Цагаан гааг усанд буцалгаж, эсвэл буцалсан усанд дэвтээгээд уувал бадганыг дарж, хийн бэлгэ чанарыг тэгшитгэнэ. Мөн буцалсан усанд зөгийн бал хутгаж ууж болно.

Харин ногоон цай, хар цай, липтон цай зэрэг сэрүүн чадалтай цайг энэ улиралд хэрэглэх нь зохисгүй. Мөн түүхий, хүйтэн сүү хэрэглэж болохгүй.
Явдал мөрийн хувьд бадган арвидаж байгаа учраас явган алхах, сунаж мөргөх зэргээр зохистой дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол идэвхитэй хийгээрэй. Мөн шөнө унтах цагаараа сайн унтаж амраад, өдөр унтахгүй байх хэрэгтэй. Өдөр унтах заалттай хүмүүс буюу хүүхэд, хөхүүл эмэгтэй, хүнд өвчтэй хүн, ахмад настнуудаас бусад нь өдөр унтаж болохгүй.

Өдөр унтвал бадган аривдаж, хавдаж, таргална. Бадган ихэсвэл ой тогтоолт муудах, нозоорох, залхуурах, бие хүндрэх, сэтгэл хүндрэх, ажил үйл хийхэд дургүй болох, хоолны шингэлт муудах, таргалах, нус цэр ихсэх зэрэг шинжүүд илэрдэг.
Мөн хаврын сүүл сар буюу луу, зуны эхэн сар буюу могой сард хийн бэлгэ чанарууд ихсэж хөдлөхөд хүний сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Учир нь хүний сэтгэл санаа, оюун ухаан нь хийн судсыг хөлөглөж үйл ажиллагаа явуулж байдаг.

Тиймээс энэ үед сэтгэлийн гутралд орох, санаа зовинох, сэтгэлийн хэт хөдлөлд автагдах зэрэг сэтгэл санааны буруу, муу үйлдлүүдийг хийх, нойр алдах, хоол ундаа хэт сойх, мацаг барих, шимгүй идээ унд үргэлж хэрэглэх зэрэг нөхцлөөр хийн бэлгэ чанар хямарч сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг. Үүнээс урдчилан сэргийлж дээрх нөхцлүүдийг бүрдүүлэхгүй байх, сэтгэлийн үйлээ сайтар хянамгайлж амар амгалан, тайван байж, бие, хэл, сэтгэлийн зохистой үйлийг идэвхи чармайлттай хийх хэрэгтэй.
Энэ улиралд зайлшгүй анхаарах ёстой зүйлүүдийн нэг бол завсрын улирал болох хаврын улиралд бадган, хийтэй уялдаад гараг сааны өвчин буюу цус харвалтанд өртөх магадлал өндөр байдаг. Амьдрал дээр ч ажиглаад байхад хаврын улиралд цус харвалт их тохиолддог. Тиймээс гараг саа гүйдэг өдрүүд буюу сар бүрийн шинийн 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29 гэсэн эдгээр найман өдрүүдэд даралт ихэсдэг хүмүүс маш тайван байж, дээшээ хөөрч, даралт ихсэхээс урдчилан сэргийлэх хэрэгтэй.

 

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг

Кофе уудаг эмэгтэйчүүд таргалалтад өртөх нь бага байдаг тухай судлаачид тогтоожээ

$
0
0

233

Кофе уудаг эмэгтэйчүүдийн биеийн өөх тосны хэмжээ бага байгаатай холбоотойгоор тэдний бие таргалалтад өртдөггүй хэмээн судлаачид тогтоожээ. АНУ-ын судлаачид 20-69 насны 6 мянган иргэнд судалгаа шинжилгээ хийсэн байна.

Энэ судалгаагаар өдөрт 2-3 аяга кофе уудаг 20-44 насны эрчүүд кофе уудаггүй энэ насны эрчүүдээс 1.3 хувиар бага өөхлөлттэй байжээ. Кэмбрижийн Англиа Рускин их сургуулийн нийтийн эрүүл мэндийн ажилтан доктор Ли Смитийн мэдээлснээр

“Бидний хийсэн судалгаагаар, кафеин нь жин зохицуулдаг, таргалалтын эсрэг найрлагатай гэхээс илүүтэй кофенд байдаг био идэвхтэй нэгдлүүд жин барихад нөлөөлдөг байж болох юм” гэсэн үр дүн гарсан. Мөн 20-34 насны өдөрт 2-3 аяга кофе уудаг эмэгтэйчүүд кофе уудаггүй бүсгүйчүүдээс биеийн өөх тос нь бага байдаг болохыг тогтоожээ.

Үүнээс гадна 45-69 насны өдөрт дөрвөөс илүү яга кофе уудаг хүмүүс кофе уудаггүй хүмүүсээс өөхлөлт бага байсан байна. Шинжээчид кофе эсвэл кофенд агуулагддаг бодисууд нь жингээ барихад нөлөө үзүүлж байх магадлалтай хэмээн онцолжээ. Уншигч та судалгаа шинжилгээгүйгээр эмчийн зөвлөгөөгүйгээр турах үүднээс кофег хэтрүүлэн хэрэглэж өөрийн эрүүл мэндийг хохироохгүй байхыг хүсэе.

ЗӨВЛӨГӨӨ: Дархлаа муулвал шүд цоорох аюултай

$
0
0

235

Хүний дархлааны систем шүд цоороход нөлөөлдөг гэвэл та итгэх үү. Амны хөндийн эрүүл ахуй, буруу хооллолтоос үүдэж шүдний цоорол, чулуу, шарлалт, буйлны үрэвсэл зэрэг нөгөө л нэг толгой өвтгөсөн асуудлууд үүсдэг. Хүний биеийн дархлааны систем ч мөн адил амны хөндийн эрүүл байдалд муугаар нөлөөлж ялангуяа шүдний цоорол үүсгэх цоорсон шүдийг улам хүндрүүлэх шалтгаануудын нэг болдог гэнэ.

Хүний биед тунгалгийн булчирхай гэж бий. Энэ нь таны дархлааг сайжруулан, биед агуулагдах ашигтай нэгдлүүдийг ашиггүйгээс нь зааглан, хөлс, шүлс, шээс зэргээр биеэс хорыг гадагшлуулахад тусалдаг тогтолцоо юм. Гэвч хөдөлгөөний болон шим тэжээлийн дутагдал, ядарч, сульдах, дутуу нойрноос болж энэ тогтолцоо доголдож дархлааг муутгадаг. Энэ үед амны хөндий дэх бактери, нянгууд идэвхжиж шүдний элдэв өвчлөл (цоорол), ханиад хүрэх, хоолой өвдөх зэрэг наад захын бидний мэдэх өвчнүүд хийсээд л ирнэ. Та нэг ёсондоо аливаа өвчинд маш өртөмтгий, эмзэг болно гэсэн үг.

Тэгэхээр бид эрүүл шүдтэй байя гэвэл ганцхан шүдээ зөв угааж, чихэр бага идэх биш бүхэл бүтэн амьдралын хэв маягтаа анхаарч үргэлж дархлаагаа дэмжих ёстой гэдгийг ойлгоорой. Ялангуяа хаврын улирал тохиож буй цагт:

Ус сайн ууж
Дасгал хөдөлгөөн хийж хөлсөөр хороо гадагшлуулан
Шим тэжээлтэй хоол, хүнс идэж
Нойроо зөв зохицуулж дархлаагаа дэмжээрэй.

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>