Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Суудлын ажилтай хүмүүс 2 цаг тутамд хөдөлж байх хэрэгтэй

$
0
0

4c704b823894e663c696fb5ee0a8793f_XLАлбан газарт суудлын ажил эрхэлдэг хүмүүс удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь бий. Ингэж өдөр бүр хөдөлгөөнгүй сууж ажиллах нь өвчлөлд хүргэх аюултайг бид мэддэг ч төдийлөн хайхардаггүй.

Дараах энгийн амар хялбар алхмуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр багагүй өөрчлөлт авчирахыг Brightside зөвлөжээ.

Нурууны өвчлөлийн эхэн үед аарцаг, хүзүү, ташааны орчмоор зовиур төрж, хөндүүрлэдэг байна. Хүний биеийн тулгуур эрхтэнд шохойжилт, саажилт үүссэнээс болж бүх бие хөшиж, сэтгэл санаа хямрах нь ч бий.

Нуруу, тулгуур ясны нэг үе мөч өвдөхөд биеийн өөр хэсэг мөн зовиурладаг. Тиймээс суудлын ажилтай бол та 2 цаг тутамд завсарлага авч, биеэ сэргээж байх нь ажлын бүтээмжид ч мөн сайнаар нөлөөлөх юм.

Нурууны сүүлийн нугаламд суулт өгсөн үед хөлийн мэдрэлийн судас шахагдаж, чилж бадайрах шинж тэмдэг илэрнэ. Аарцаг нуруу гажих үед хоёр хөлд ирэх жингийн ялгаанаас болж мөн хөлрүү өвддөг аж. Тиймээс дараах алхмуудыг өдөр тутам хэрэгжүүлээрэй.

-Нэг дор удаан хугацаагаар суухаас зайлсхийх
-Суниах, амьсгалын дасгал хийх
-Суух үедээ хоёр хөлөө ээлжлэн хөдөлгөх
-Сунгалтын дасгал тогтмол хийх
-Хөлний үзүүрийг хөдөлгөж, суух үедээ тойруулан эргүүлэх
-Амин дэм, илчлэг сайтай хүнс хэрэглэх
-Хангалттай унтаж амрах
-Ажиллах үедээ компьютерийн хамгаалалттай шил зүүж нүдээ хамгаалах хэрэгтэй.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>