Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all 8490 articles
Browse latest View live

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж

$
0
0

huuhed-hamgaalЗасгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Түлэгдэхээс сэргийлэх

• Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
• Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,

• Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,

• Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
• Зуухны тагийг заавал түгжиж байх,
• Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлэрэй.

Хаалга

• Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлэх,
• Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх

• Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
• Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Унахаас сэргийлэх

• Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх
• Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах
• Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх

• Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын бэхлэгээ бүс хэрэглээрэй.

Галын аюулаас сэргийлэх

• Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
• Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
• Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
• Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

Зарим зүйлсийг далд хий

• Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,
• Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх
• Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
• Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
• DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх,
• Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.

Гэрийн тавилга

• Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийх
• Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгох
• Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлэх
• Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.

Хордлогоос сэргийлэх

• Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй.
• Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.
• Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.

Tоглоом

Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай:
• Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх,
• Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх,
• Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх
• Хурц ирмэг өнцөггүй байх
• 20 сантиметрээс урт уяагүй байх
• Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан байх
• Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх

Гудамж, замын хөдөлгөөн
• Та хүүхдэдээ гудамж талбайд явахдаа автомашин ойролцоо болгоомжтой байх, зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарахыг зааж өгөхийн зэрэгцээ байнга хөтөлж явах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Олон нийтийн сүлжээнд биеэ зөв авч явах 10 дүрэм

$
0
0

online

Бодит амьдралд бүх л хүн биеэ зөв авч явах соёл, ёс суртахууны үндсэн ойлголтыг мэднэ. Гэвч интернэтэд зэрлэг бүдүүлэг үг хэллэг, аймшигтай зураг, тэнэг доромжлол, гүтгэлэг хаа сайгүй дайралдана.
Өнөө үед онлайн орон зайд ч биеэ зөв авч явах дүрэм журам хэрэг болоод байгаа билээ. Тиймээс 10 дүрэм санал болгож байна. Эдгээр энгийн дүрмийг олон нийтийн сүлжээнд дагаж харилцсанаар шинэ танил, шинэ яриа бүхэн тань танд үр өгөөжөө авчрах болно.

Дүрэм №1. Өөрийнхөө бүх мэдээллийг бүү оруул.

Олон нийтийн сүлжээ таны талаар бараг бүх зүйлийг мэдэх боломж олгодог. Гэхдээ ийм байлгах хэрэггүй. Хувийн орон зай, хил хязгаараа давуулах ямар хэрэгтэй гэж? Яах гэж хүн бүр таны амьдрал, сэтгэлд байгаа бүхнийг мэдэх ёстой гэж? Өөрийнхөө тухай мэдээллийг тунг нь тохируулан тавьж, илүү дэлгэрэнгүй мэдээлэхгүй байхыг хүсье.

Дүрэм №2. Өөрийнхөө үзэл бодлыг бүү тулга.

Олон хүн өөрийнхөө ёс суртахуун, улс төрийн үзлийг тулган тавьж, бусад хүний санаа бодлыг тооцож үздэггүй. Хэрэв та аливаа асуудал хэтэрхий шаргуу хандвал тоогдохгүй, найз нөхөдгүй болох эрсдэлтэй шүү.

Дүрэм №3. Байнга гомдоллож, нулимс унагах хэрэггүй.

Мэдээж та өөрт үүссэн асуудлаа чин сэтгэлээсээ хуваалцаж, таагүй бодол санаагаа илэрхийлж болно л доо. Яг л сэтгэлзүйч дээр очсон мэт. Гэхдээ байнга таагүй юм тавьж, гомдоллоод байвал таныг бусад хүн сонсохоо болино.

Дүрэм №4. Найзуудаа мэдээ мэдээллээр бүү бөмбөгд.

Танд сонирхолтой санагдсан юмыг бусад найз тань сонирхохгүй байх магадлалтай шүү дээ. Тиймээс хэт их мэдээллээр бүү бөмбөгд.

Дүрэм №5. Тооны араас хөөцөлдөх бус, чанарыг дага.

Найз нөхдийн тоо үүнд хамааралтай. Та тэднийхээ дунд төөрөөд зогсохгүй сайн танихгүй хүмүүсийн өгөөш болж мэднэ шүү.

Дүрэм №6. Хэт мэргэжлийн болж бүү харагд.

SEO, SMO, SMM зэрэг асуудлыг сонирхох хүн тун цөөн. Харин олон нийтийн харилцааны шинжээчид маргаанд ийм сэдвээр орж, мэргэжлийн тусгай үг хэллэг, хар яриаг хэрэглэхийг зорьдог. Магадгүй та мэргэжлийн хүн байж болно. Гэхдээ үүнийгээ алхам бүрт хашхирч мэдрүүлэх шаардлага юу билээ.

mobileapps.0-1024x683 Олон нийтийн сүлжээнд биеэ зөв авч явах 10 дүрэм

Дүрэм №7. Автомат мэдээллийн тоог багасга.

Санал асуулгын оролцогч болсон тухай мэдээлэл, тоглоомын шинэ түвшинд хүрлээ гэсэн дохио гээд өөр юу байдаг юм, тэр бүгд найз нөхдийг тань баярлуулах нь юу л бол. Зөвхөн сонирхолтой мэдээлэл, линкийг л хуваалц.

Дүрэм №8. Ойлгомжтой, зөв бич.

Товчилсон, ойлгомжгүй, дүрмийн алдаатай юм бичихээс аль болох зайлсхийгээрэй. Ярианы хэл гээд дураараа бичих хориотой.

Дүрэм №9. Хэн нэгэнд таалагдахгүй байх зураг бүү тавь.

Найзыг тань гутааж болох зураг тавих нь мэдээж гэмт хэрэг биш ч таны зүгээс аливаад эмх журамтай ханддаггүйг илэрхийлнэ.

Дүрэм №10. Хараалын үг бүү хэл.

Олон нийтийн сүлжээ бол хараал ерөөлийн талбар биш. Тиймээс бусдыг гомдоох үг хэллэг битгий хэрэглээрэй.

Таван минут эерэг байхад дархлааг 5-6 цаг дэмжинэ

$
0
0

15806120975e363a01d6f6d

Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг байна. Харин таван минут эерэг зүйлс сонсож, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг аж.

Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэж байхыг СЭМҮТ-ийн эмч нар зөвлөж байна.

Шинэ төрлийн коронавирусээс өөрийгөө хамгаалах зөвлөгөөг эмч мэргэжилтнүүд өгч байна. Сэтгэл зүйтэй холбоотой асуудал байвал 1800200 дугаарын утсаар СЭМҮТ-тэй холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч болох юм байна. Дархлааны систем сулрахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь сэтгэл зүйн байдал байдаг тул сэтгэл зүйгээ удирдах, сэтгэл зовнилоо арилгах талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга доорх зөвлөгөөг өглөө.

  • Сайтар унтаж амрах. Хүн хоногт тогтмол 6-8 цаг унтаж амрах шаардлагатай
  • Мөн чанартай хүнс, хоол хэрэглэх
  • Мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах,
  • Холбогдох байгууллагын өгч буй заавар, зөвлөгөөг дагах
  • Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг. Эсрэгээрээ таван минут эерэг зүйлс сонсч, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэх
  • Бал, дэвтэр аваад өнөөдөр амьдрал ямар байгаа, ямар асуудал тулгарч байгааг бодоод, өөрийгөө хамгаалах аргаа бичиж түүнийгээ хэвшүүлэх
  • Сэтгэлзүйтэй холбоотой асуудал байвал 1800200 дугаарын утсаар СЭМҮТ-тэй холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ЗӨВЛӨМЖ хүргэж байна…

$
0
0

9062

Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ОБЕГ-аас хүргэж байна.

ТҮЛЭГДЭХЭЭС СЭРГИЙЛЭХ

• Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
• Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
• Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
• Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
• Зуухны тагийг заавал түгжиж байх,
• Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлэрэй.

ХААЛГА

• Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлэх,
• Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх
• Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
• Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

УНАХААС СЭРГИЙЛЭХ

• Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх
• Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах
• Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх
• Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын бэхлэгээ бүс хэрэглээрэй.

ГАЛЫН АЮУЛААС СЭРГИЙЛЭХ

• Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
• Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
• Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
• Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

ЗАРИМ ЗҮЙЛСИЙГ ДАЛД ХИЙ

• Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,
• Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх
• Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
• Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
• DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх,
• Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.

ГЭРИЙН ТАВИЛГА

• Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийх
• Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгох
• Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлэх
• Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.

ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХ

• Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй.
• Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.
• Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.

TОГЛООМ

• Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай:
• Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх,
• Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх,
• Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх
• Хурц ирмэг өнцөггүй байх
• 20 сантиметрээс урт уяагүй байх
• Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан байх
• Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх

ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН

• Та хүүхдэдээ гудамж талбайд явахдаа автомашин ойролцоо болгоомжтой байх, зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарахыг зааж өгөхийн зэрэгцээ байнга хөтөлж явах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санхүүгийн боловсрол олго

$
0
0

3454538825346711516_900_x_542

“…Танил маань долоон настай охиндоо 10 ам.доллар өгөөд аав нь чамд нэг зүйлийг үзүүлье гээд ядуусын хороолол руу дагуулан очжээ. Тэр хавиар нэлээд явж, бүр хоолны газраар нь хүртэл оров. Эцэст нь аав нь охиндоо “Эдгээр хүмүүсийг чиний насан дээр байхад эцэг, эх нь мөн л 10 ам.доллар өгсөн. Гэвч тэд тэр дор нь чихэр жимс аваад идчихсэн. Хүн эцэг, эхтэйгээ мөнх амьдрахгүй. Хэзээ нэгэн цагт бие дааж амьдрах болно. Харин чи сайхан амьдрахыг хүсэж байвал олдсон мөнгөө хадгалж сурах хэрэгтэй” гээд хуримтлалын төлөвлөгөө гаргаж өгчээ. Охин тэдгээр ядуусын нэг болохыг хүсээгүй тул өөртөө мөнгөн хуримтлал бий болгож, насанд хүрэхдээ 100 мянга гаруй ам.доллартой болсон байжээ…” хэмээн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан нэгэн түүхийг өгүүлдэг. Монголчууд ихэнхдээ “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэсэн хуулиар амьдарч ирсэн. Манай улсад жирийн амьдралтай нэгэн ажил хийлгүй хэдэн сар хамаатан саднаараа тэжээлгээд байж болдог. Тэр байтугай 30 гарсан хэрнээ эцэг, эхтэйгээ хамт амьдраад явж л байна. Гэтэл зах зээл хөгжсөн орнуудад эцэг, эхчүүд нь хүүхдээ 18 нас хүрмэгц тусад нь гаргадаг. Энэ нь хэтэрхий харгис мэт боловч өрсөлдөөнтэй нийгэмд дасгаж, амьдрах дадлыг эртнээс сургах гэсэн арга аж. Тиймээс та ч гэсэн үр хүүхдийнхээ ирээдүйг сайхан байлгахыг хүсвэл зохих хэмжээний санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй. Үүний тулд мөнгө хуримтлуулах аргад сургах нь чухал.

Зөв хөрөнгө оруулалт хийвэл баяжина

Монголчууд хүүхдэдээ хадгаламж нээлгээд, тэдэнд огт үзүүлэхгүй байсаар насанд хүрэхэд нь гэнэтийн бэлэг болгон гардуулдаг. Харин гэнэт баяжсан хүүхэд тань юу юугүй үрж гарна. Яагаад гэвэл хүүхэд тань мөнгөний үнэ цэнийг, энэ мөнгө хэрхэн хуримтлагдсаныг мэдэхгүй. Харин “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэдэг хуулийг сайн мэддэг. Тэгвэл америк гэр бүлүүд хүүхдүүддээ эртнээс хадгалах дадал суулгах үүднээс банкинд хадгаламжийн данс нээж өгдөг. Энэ нь зүгээр нэг төмөр хайрцагт мөнгөө хадгалахаас илүү үр дүнтэй байдаг тул хүүхдүүд ч мөнгөн хуримтлалаа өсгөхөд зүтгэлтэй ханддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд нь дансан дахь мөнгөнийх нь гүйлгээг хүүхэдтэйгээ хянаж, ихэнх орлогыг хүүхэд өөрөө хийдэг байна. Тиймээс хүүхэд дансан дахь мөнгөн хуримтлал нь хэрхэн бий болдог, мөнгөний үнэ цэн юу болохыг мэдэж, мөнгөтэй зөв харилцаж сурсан үед дансыг өөрт нь хүлээлгэж өгдөг байна. Та хүүхдэдээ хадгаламжийн данс нээж өгөөд, мөнгөтэй зөв харилцах аргад сургасан бол дахиад нэг зүйлийг заах хэрэгтэй. Хүүхэд тань өгсөн бэлэн мөнгөөр дансаа цэнэглэхээс гадна мөнгөө зохих хэмжээний эргэлтэд оруулж, өсгөх аргыг эзэмших хэрэгтэй. Энэ нь санхүүгийн чухал боловсрол гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад хувьцаа, үнэт цаас, бонд зэргийг энгийн иргэд нь санхүүгээ өсгөхөд өргөн ашигладаг байна. Хүүхдэдээ сурч, ажиллахын хажуугаар мөнгө өсгөх дээрх аргыг эзэмшүүлэхийн тулд та өөрөө эхлээд туршаад үз. Анхны хөрөнгө оруулалтаа хийхээс өмнө та хувьцааны зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, энэ талаар багагүй судалгаа хийхэд гэмгүй. Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох нэгэн номын зохиогч “…Энгийн ажил эрхэлдэг, жирийн хүмүүс саятан болдог. Тэд сугалааны хожлоор гэнэт баяждаггүй, харин удаан хугацааны турш бага багаар хуримтлуулсан мөнгөө зөв хөрөнгө оруулалтаар өсгөхийн ашиг тусыг мэддэг учраас л баялаг цуглуулж чаддаг” гээд хүүхдэд өгөх санхүүгийн бэлэг дотроос хамгийн үнэтэй нь хувьцаа байх болно хэмээн онцолжээ.

Засгийн газрын мэдээ

Хүүхдийнхээ анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд тус болох дасгал болон тоглоомууд

$
0
0

little-blog-post

Сэтгэл судлаач Светлана Загебайлова ямар төрлийн хүүхдийн тоглоом болон дасгалууд нь хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэхэд тусалдаг талаар зөвлөгөө өгч байна.
Гэртээ тоглож болох тоглоомууд:

1. Хүүхдийнхээ толгой дээр хөнгөн жинтэй ном тавиад унагаахгүйгээр 30 секунд болгох. Харин одоо түүнийг гараа хөдөлгөхийг, өрөөн дотуур явахыг, өлмий дээрээ зогсохыг, нэг хөл дээрээ зогсохыг хүсээрэй.
2. Ширээн дээр машины түлхүүр, чихэр, тоглоом гэх мэт эд зүйлсийг тавиад дараад нь тэдгээрийг хураагаад ямар төрлийн эд зүйлс байсныг таалгах, эсвэл түүнийг нүдээ аньсан хойгуур аль нэг зүйлсийг авч ямар зүйл байхгүй байгааг таалгах.
3. Гэрэлтдэггүй уут аваад түүн дотор хүүхдийнхээ тоглоомноос хийгээрэй. Хүүхэд чинь уутанд гараа оруулаад харахгүйгээр ямар зүйл болохыг нь таах ёстой.

4. Зурагтай ил захидал эсвэл том зурагтай сэтгүүлийн хуудаснаас хэд хэдийг дундуур нь хуваагаад хүүхдээсээ тус зургийг эвлүүлж өгөхийг хүсээрэй.
5. Энэхүү тоглоом нь тэвчээр муутай хүүхдүүдэд их ашигтай. Сонирхол татахуйц хэдэн зураг сонгоод хүүхэддээ тоглоомын дүрмийг тайлбарлаж өгөх. Хүүхэддээ зургийг дарааллаар нь харуулахад хүүхэд зургийг нэрлэнэ, гэхдээ чамайг 3 хүртэл тоолсны дараа хариулах ёстой. Хэрвээ хүүхэд зургийг зөв, хамгийн гол нь хугацаандаа хэлсэн тохиолдолд хүүхдээ урамшуулж шагнах хэрэгтэй. Энэхүү тоглоом нь хүүхдэд хэрхэн тэвчээртэй, тайван болохыг сургадаг.

Гадаа гудамжинд тоглож болох тоглоомууд:
1. Хүүхэд бөмбөгийг дээш шидээд, бөмбөг хөөрч байх тэр агшинд амжиж хэд хэдэн удаа алгаа таших.
2. Хүүхэддээ ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхэд хүүхэд чинь түүнийг давтах ёстой, ингэж давтангуутаа дараагийн хөдөлгөөнийг хийхэд та давтах гэх мэтээр үргэлжилнэ. Хөлөө дэвсэхэд нь та хөлөө дэвсэлж дуурайгаад дуусангуутаа толгойгоо гилжийлгэхэд хүүхэд чинь дуурайх гэх мэтээр.
3. Өнгө өнгийн дарцагууд бэлдээд улааныг өргөхөд хүүхэд чинь суух, цэнхэрийг өргөхөд хөлөө дэвсэх, ногооныг өргөхөд доороо үсрэх, шарыг өргөхөд доошоо суух гэх мэтээр.

4. Гудамжинд алхаж явахдаа хүүхдээсээ 10 улаан машин, 3 ачааны машин, 2 цагдаагийн машиныг олж харахыг хүсч болно. Бас шувуу жиргэх, нохой хуцахыг хүүхэд чинь дуурайж тэдний үйл хөдлөлийг давтаж бас болно шүү.
Анхаарал төвлөрүүлэх чадвар муутай хүүхдүүдэд тусгай дүрэм дээр суурилагдсан, хэм хэмжээг ойлгуулж болох бүх төрлийн тоглоомууд ашигтай. Иймэрхүү тоглоомуудад бүх төрлийн эвлүүлдэг тоглоом, лото, домино зэрэг ордог. Гэхдээ энэ бүгдэд эцэг эхчүүд та бүхэн маш тэвчээртэй хандах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.

Хэвийн жин гэж юу вэ

$
0
0

86234888_1025090151199138_7310127207869841408_nХүмүүс 5, 10 кг хасаал болоо гээд яриад байдаг. Хэвийн жин гэдэг зүйлд онц ач холбогдол өгдөггүй. Хэвийн жин чинь ийм байх ёстой гэхээр “өө хэт туранхай болчихно” гээд байдаг. Тиймээс хэвийн жин гэдгийг тайлбарлая.

ХЭВИЙН ЖИН гэж юу вэ?

Хэвийн жин гэдэг бол таны зүрхний ДААЦ юм. Даац гэхээр ойлгож байгаа биз дээ? Машинаар тайлбарлавал 1500 кг-ын даацтай машинд өдөр бүр 2000, 2500, 3000 кг ачаа ачаад байвал юу болох вэ? Даац нь хэтрээд байнуудаа гэснээ 3000 ачдаг байснаа 2500 ачаад л давхиад байя. Нэмэр болох уу?

Үүн шиг. Хүний зүрх анх төрөхдөө 150 жил цохилох хүчин чадалтай байдаг гэнэ. 150 жил! Гэтэл бид 30 нас гарлаа л бол хөгшин, 40 гарчуул тэгээд эмээ, өвөө болчлоо гээд яваад байдаг. 80-90 наслуул асар өндөр настайд тооцогдоно. Гэтэл дэлхийд хамгийн урт насалдаг хүмүүс 100 – 110 цаашлаад 120 наслаад байдаг шүү дээ. Уг нь 150 наслах боломж байна. Гэхдээ амьдралын хэв маяг, хоолны сонголт зэргээс шалтгаалан наслах наснаасаа хороосоор 60-70 л насалж байна. Архи уувал 10 нас, тамхи татвал 5 нас хоргоддог гэж өчнөөн сонссон ч цаад утгыг нь ухаж ойлгодоггүй. Танд өгөгдсөн 150 жилээс л хасагдаад яваад байна шүү дээ. Насыг хамгийн ихээр хороодог, эрт хөгшрүүлдэг зүйл бол илүүдэл жин /буруу хооллолт/ юм.

Даац хэтэрсэн машин нэг их удалгүй эвдрээд дуусдаг шиг даац хэтэрсэн хүний зүрх хэт их ачаалласаар цагаасаа өмнө зогсдог байх нь байна шүү.

Зүрхийг хэвийн ачааллуулъя гэвэл хэвийн жинтэй байх ёстой.

Хэвийн жингээ тооцох:

40 хүртэлх насны эмэгтэй: өөрийн өндрөөс 110г,

40 -с дээш насны эмэгтэй: өөрийн өндрөөс 100г,

эрэгтэй хүн: өөрийн өндрөөс 100г хасч өөрийн зүрхний даац буюу хэвийн жингээ гаргаж ирнэ.

Зарим нь “тэгж урт насалж яадгийн” гэж бодож байж болно. Гэхдээ нэг зүйлийг бодоорой. Энд урт наслахдаа биш чанартай амьдрахад л гол утга нь оршиж байгаа шүү. 40-50хан наснаасаа хорвоогийн хамаг хогийн өвчнийг тоочоод, аль эртнээс өөрийгөө хүний тооноос хасчихаад “амьд үхдэл” болж амьдрах юм гэж үү? Хүний гарт орчихоод үр хүүхэддээ гай, ад болоод л 20, 30, 40 жил амьдарсан амьдраагүйн хооронд үлгэн салган оршин тогтнох гунигтай биш гэж үү? Баруунд 50 наснаас амьдрал эхэлдэг гэж ярьдаг бол Монголд 50 насанд амьдрал “дуусдаг”. Юу ч хийе гэсэн “хөгширч үхэхжийж” гэдэг юмтай тулгарна. Өөрөө ч тэгж боддог.

Үгүй ээ, хүмүүс минь. Ийм гунигтай амьдралаар амьдрахгүй ээ. Эрүүл зөв хооллолтын ачаар залуу насаа уртасгаж 50-60 гарсан ч 30-40 настангуудаас дутах зүйлгүй эрч хүчтэй, залуухан, эрүүл саруул, хөгжилтэй, эрх чөлөөтэй сайхан амьдарч болж байна. Үүний тулд гагцхүү та хэвийн жинтэй, эрүүл хооллолттой байх ёстой.

Тарган хүн турахад залуужсан мэт санагддаг. Хэвийн жиндээ очих үед та хэд орчим настай харагдаж байна тийм хэвээрээ хэдэн арван жил амьдарна. Ухаандаа, та тураад 30 орчим настай харагддаг болчихвол 60 гартлаа 30 орчим настай харагдсаар л байна гэсэн үг шүү дээ. Эрүүл, эрч хүчтэй, аз жаргалтай хэвээр л байна.

Ямар төрлийн үсийг хэд хоноод угаах ёстой вэ?

$
0
0

image-20200203214058-1

Бидний үс өтгөн, шингэн, ширүүн, шулуун, буржгар гээд олон төрөл. Зарим хүн үсээ өдөр бүр угаадаг. Энэ нь үсийг хуурайшуулж, гэмтээдэг. Толгойгоо хэд хоноод угаах нь таны үсний төрлөөс хамаардаг. Ингээд ямар төрлийн үсийг хэд хоноод угаах хэрэгтэй талаарх зөвлөгөөтэй танилцъя.

Шулуун үсийг нэг хоноод

Шулуун үс буржгар үсийг бодвол тослогтож байгаа нь амархан мэдэгддэг. Иймээс өдөр бүр угаах хэрэгтэй.

Өтгөн үсийг долоо хоногт нэг удаа

Өтгөн сайхан үсээ та өдөр бүр угаах хэрэггүй. Ийм үс илүүдэл тослогоо өөрөө зохицуулдаг. Хуйхыг сайн цэвэрлэдэг шампунь сонгоод угаа.

Долгионтой үсийг нэг хоног өнжөөд

Ийм төрлийн үсийг буржгар үс шиг их чийгшүүлж, хүчтэй тос түрхэх хэрэггүй байдаг. Хөнгөн найрлагатай шампунь сонгоорой.

Буржгар үсийг гурав хоноод

Буржгар үсний гол асуудал нь хуйх тослогтож, үзүүр нь хуурайшдагт байдаг. Бүхэлдээ их хуурай харагддаг ийм төрлийн үсийг угаахдаа заавал ангижруулагч хэрэглэ.

Гэмтэлтэй үсийг гурав хоноод

Үсээ буддаг хүмүүсийнх ихэвчлэн хуурайшиж, гэмтсэн байдаг. Будагтай үсний шампунь хэрэглэх хэрэгтэй. Ийм төрлийн шампунь нь дээрх асуудлуудыг арилгах үйлчилгээтэй.

Тослог үсийг нэг өнжөөд

Тослог үсийг өдөр бүр угаах нь хуйх хуурайшсанаар улам их тос ялгаруулахад хүргэдэг учир өдөр болгон угаах хэрэггүй.

Хэвийн үсийг нэг өнжөөд

Хэвийн үс гэсэн ойлголт байдаггүй ч таны үс хатуу, хуурай, тослог биш бол танд хэвийн үсэнд зориулсан ямар ч шампунь тохирно.


Ухаалаг эцэг, эх байх таван хялбар арга

$
0
0

“Mindful Parenting” номын зохиолч, сэтгэлзүйч  Кристен Раус ухаалаг эцэг, эх байх энгийн аргуудын талаар эцэг, эхчүүдэд зөвлөжээ.

Гэр бүлээрээ хэдхэн минутын дасгал  хийх

Өглөө босоод хөлөө шалан дээр тавьснаас хойш олон  гэр бүлд эмх замбараагүй байдал эхэлдэг. Өглөөний хоол бэлтгэх, шүдийг нь угаалгах, хувцаслах зэргээр ажил ар араасаа ундарна. Харин өглөө босонгуутаа гэр бүлээрээ хэдхэн минут дасгал хийх юм уу, хэсэг хугацаанд чимээгүй болж, орчны чимээ сонсоод дараа нь юу сонссоноо хуваалцаж байх нь өглөөг эергээр эхлэхэд чухал нөлөөтэй гэнэ шүү.

Тэврэх

Хүүхдүүдээ хичээлд нь явахаас нь өмнө тэвэрч байх нь маш чухал аж. Зөвхөн хүүхдэд ч бус эцэг эхчүүдэд ч гэсэн тайвшрах, өөртөө итгэх итгэл бий болдог байна.

Утсаа гэртээ аль болох ашиглахгүй байх

Магадгүй та энэ талаар олон удаа сонссон байх. Гэхдээ гэртээ аль болох утас ашиглахгүй байх нь  маш чухал гэнэ. Түүнчлэн  амралтын өдрүүдэд гэртээ ухаалаг төхөөрөмж ашиглах цагийн хязгаар тогтоож, тодорхой цагт ухаалаг төхөөрөмжөө унтраадаг болох хэрэгтэй аж.

Өдөрт тохиолдсон гурван сайхан зүйлийнхээ талаар орой бүр ярилцаж байх

Өдөр бүрийн төгсгөлд юм уу, оройн хоолоо идэж байхдаа  өөрт тохиолдсон гэгээлэг, хөгжилтэй  зүйлсийнхээ талаар ярилцах нь гэр бүлийн уур амьсгалыг илүү дотно болгодог байна.

Гүнзгий амьсгаа авах

Хүүхдүүд шуугилдаж, гэрт эмх замбараагүй байдал үүссэн үед 2-3 удаа урт амьсгаа авахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Учир нь, стресстэж бухимдсан үедээ хүн хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чаддаггүй учраас уур бухимдал нэмэгдэх хандлагатай байдаг аж. Харин гүнзгий амьсгаа авснаар байдлыг арай эергээр харж эхэлдэг гэнэ.

https://www.huffpost.com/entry/5-easy-ways-to-be-a-more-mindful-parent_l_5e20c722c5b673621f72a730

ЭМЭГТЭЙ хүний ЭНЕРГИ ИНГЭЖ СЭРГЭДЭГ. Дуул, буян үйлд, бүжиглэ, өөрийгөө эрхлүүл, сайн зохиол унш…

$
0
0

best-moisturizer-00-1

ЭМЭГТЭЙ хүний ЭНЕРГИ ИНГЭЖ СЭРГЭДЭГ. Дуул, буян үйлд, бүжиглэ, өөрийгөө эрхлүүл, сайн зохиол унш…

1. Даашинз, юбка өмсч бай. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.

2. Гар хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайн энерги төвлөрүүлдэг.

3. Сайн зохиол унш. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдрэх болно.

4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог аж.

5. Дуу аялж, заримдаа чанга дуулж бай.

6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч хоолыг хэнээс ч дутахааргүй хийдэг бол гайхамшиг биш гэж үү. Өөрөө жор зохио. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр юм.

7. Гол нуур далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүний ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.

8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.

9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.

10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрэв та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид ч сар, жилээр нь гаргадаг болж болно.

11. Эрүүл зөв хооллолт. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.

12. Сайн сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэх мэдээлэл бүхий ном сэтгүүл унш. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.

13. Номын дэлгүүрээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодог уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалж алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.

14. Явган зугаалгад цаг гаргаж бай.
Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсч үзсэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна гэж төсөөлж болно. Үнэнээсээ сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.

15. Амьтан тэжээ, эсвэл цэцэг тарьж болно. Амьдрал сонирхолтой болно.

16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлаггүй.

17. Hайз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энерги солилцоно.

18. Иогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энерги хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайн бүхнээ бусдад түгээх чадвартай. Иогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.

19. Буян үйлдэж бай. Их бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу, өлссөн хүмүүсийг хооллож бай. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.

20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу, эсвэл сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус, харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга.

21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн, сайхан энергиэр цэнэглэж байна гэсэн үг.

Эх сурвалж: Гэргийн ухаан хуудас пэйж

Тэр эхнэрээ үзэн яддаг байлаа…

$
0
0

9928a061b0cbe0c5dd61061f5ed68e58

Тэр эхнэрээ үзэн яддаг байлаа. Бүтэн 20 жил хамт амьдрахдаа сүүлийн жил гаруй хугацаанд улам ихээр дургүй нь хүрэх болжээ. Эхнэр нь өглөө сэрээд “Сайхан амарсан уу нар минь. Өнөөдөр сайхан өдөр болох нь дээ” гэж хэлэх бүрт нь түүний туранхай гар, нойрмог нүд дургүйг нь хүргэнэ.

Хуримны дараах хэдэн жил гайгүй байсан боловч сүүлийн үед заримдаа цохиод авмаар санагдах болжээ.

Тийм үедээ хахир хоолойгоор “Хурдлаач” гэх мэтээр цахиртан хэлэхдээ гараа атган арай л цохилгүй өнгөрдөг болов. Гэвч эхнэр нь амьдралд яарахгүй байлаа. Тэр нөхрийнхөө ийм зан авирын шалтгааныг мэддэг, гурван жил гаран уулзаж буй бүсгүйг нь хүртэл мэддэг байлаа.

Гэтэл тэдгээр бичиг баримтан дунд огт харагдаж байгаагүй хавтастай цааснууд байхыг олж хараад онгойлгож үзтэл эхнэрийнх нь нэр бүхий шинжилгээний материалууд, онош дүгнэлтүүд байхыг унших нь тэр. Нуруугаар нь хүйт дааж, тогонд цохиулах мэт чичрэв. ӨВЧТЭЙ

Тэр интернет рүү орж, эхнэрийнхээ оношийг бичээд хайтал өвчний тухай дэлгэрэнгүй мэдээлэл дунд 6-18 сарын настай гэсэн өгүүлбэр байв. Онош хэзээ гарсаныг үзвэл бараг хагас жил болжээ. Эхнэр нь түүнийг бараг цаг шахам хүлээгээд гарчээ.Гадаа намар болж, навчис шаргалтан, зөрөн өнгөрөх хүмүүсийн нүд аз жаргалаар гэрэлтэнэ. Түүнд өөрийгөө өрөвдөх сэтгэл төрөв.

Өмнө нь тэр өөрөөсөө бусдыг өрөвдөн, тэдний амьдралд саад болохгүйн тулд өөрийнхөө тухай хэнд ч хэлээгүй билээ. Тэр анх удаа уйлав. Нөхөр нь гэртээ сандран гүйж яах аа мэдэхгүй болжээ. Тэр 20 жилийн өмнө эхнэрээ яаж хайрлаж байснаа санав. Тэр олон жил байгаагүй юм шиг, бүх амьдрал тэдний өмнө байгаа юм шиг санагдаж байлаа. Тэр эхнэрийнхээ дэргэдээс холдолгүй хамт байх мөч бүрийг алдахгүйг хичээн амьдарч эхлэв.

Хэн нэг нь түүнд ганцхан сарын өмнө тэр эхнэрээ үзэн ядаж салахыг хүсч байсныг сануулбал тэрбээр “Тэр чинь би биш” гэх байлаа. Тэр эхнэрээ амьдралаас хэрхэн холдож байгааг харж, шөнө сэмээрхэн уйлж байгааг нь мэдэж байлаа. Эхнэр нь түүнтэй хоёр сар хамт амьдраад хорвоог орхижээ. Гашуудлын нулимс түүнийг мянган жилээр хөгшрүүлсэн мэт санагдаж байв.

Гэртээ эхнэрийнхээ юмсыг янзалж байгаад шинэ жилээр бичсэн хүслийн цаасыг олж нээтэл– Сүүлчийн амьсгалаа дуустал нөхөртэйгээ хамт аз жаргалтай байх гэсэн үгс харагдав. Шинэ жилээр шивнэсэн хүсэл биелдэг гэдэг. Учир нь нөхөр нь “Эрх чөлөөтэй болох” гэж хүссэн байлаа. Хүн бүр хүссэнээ л авдаг…

Эх сурвалж: Фэйсбүүк

Сэрүүлэгний ая хүнийг сэрэхэд хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд судалжээ

$
0
0

2_b

Сэрүүлэгний ая хүн сэрэх болон хүний биенд хүчтэй нөлөө үзүүлдэг гэж Мельбурны хатан хааны технологийн их сургуулийн эрдэмтэд мэдээлснийг Plos One дамжууллаа.

Тус сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар сэрүүлэгний ая огцом биш харин аялгуулаг байвал хүн амархан сэрж, сэргэг болдог нь тогтоогдсон байна.

Судалгаанд 50 хүн оролцсон бөгөөд тэд сэрсэнийхээ дараах мэдрэмжээ цахим анкетаар мэдүүлж байжээ.Тэдний сэрүүлэгний ая өөр өөр байсан гэнэ. Судалгааны дүнгээс харахад хүмүүсийн биеийн байдалд сэрүүлэгний ая чанга сул эсвэл үргэлжлэх хугацаа огт хамаардаггүй аж.

Тааламжтай аялгуутай сэрүүлэг тавьсан хүмүүс сэрсэнийхээ дараа нозоорох, нойрмоглох нь бага байсан бол огцом ая тавьсан хүмүүс тэр бүр сэргэж чаддаггүй байсан аж.

Судалгаа явуулсан эрдэмтдийн нэг болох профессор Адриан Дайерын өгүүлснээр огцом дуут дохио нь сэрэх үед тархины ажиллагааг алдагдуулж, хүний мэдрэхүйд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn

Гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг хэрхэн ДЭМЖИХ вэ?

$
0
0

03_sqDyxQo

Хүйтний улиралд хүүхдээ ханиад, томуунаас сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн чийрэгжүүлэх талаар дараах  5 зөвлөгөөг хүргэж байна.

- УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ

Хүүхдийг зургаан сар хүртэл өдөр бүр усанд оруулж байх хэрэгтэй. Харин нэг нас хүртэл өнжөөд нэг, түүнээс дээш бол багадаа долоо хоногт хоёр удаа усанд оруулах нь зүйтэй. Халуун дулааны хүчээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимждэг. Хүйтэн усны үйлчилгээ нь судасны гимнастик гэсэн үг. Хүйтэн зүйлд агшиж, өргөсөж байна гэдэг дасан зохицох чадвар сайжирдаг. Мөн усан чийрэгжүүлэлтэд бэлэн халгайн ханд, шилмүүс, давсны гэх мэтчилэн олон төрөл бий.

- ХАР ЦАЙ

Уснаас гадна хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулвал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай яг яаж чанадаг түүгээрээ л чанана. Ингээд хар цайндаа 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа байхад болно.

- ЯСНЫ ШӨЛ

Шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.

- ИЛЛЭГ

Хүүхдэд иллэх хийхдээ чээж, нуруу, гар, хөлийг нь дээрээс нь доош нь чиглэлээр илдэг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлаа сайжруулахад сайн нөлөөтэй. Сард нэг долоо хоног л хийхэд болно. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй. Оливын тос, шар тос, сүүлний тосоор иллэг хийхэд харшил өгөхгүй, олон төрлийн ач холбогдолтой.

- НОЙР

Орой 21 цаг гэхэд л хүүхдээ унтуулж байх хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээ тогтмол цагт унтуулахад хүндрэлтэй байдаг талаар эцэг эхчүүд учирладаг. Тэгвэл тогтмол цагт унтуулж сургахын тулд бүдэг гэрэл, анхаарал сарниулах дуу чимээгүй болгон орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Ээжийн минь хэлсэн алтнаас үнэтэй 10 захиас /БҮХ ОХИДОД/

$
0
0

header_image_Oot2SQZОхин минь

1. Өглөө их унтдаг хүнтэй битгий гэрлээрэй – Өглөө залхуурдаг хүн үдээс хойш хичээнгүй болно гэж байхгүй

2.Гүзээтэй хүнтэй битгий гэрлээрэй – Өөртөө анхаарал тавьдаггүй хүн гэр бүлдээ анхаарал тавьж хариуцлагатай хандаж чадахгүй л болов уу

3. Эд зүйлсээ шидэлдэг хүнтэй битгий гэрлээрэй – Сүүлдээ хүнийг ч авч шиддэг болдог юм

4.Эцэг эхтэйгээ ширүү харьцдаг хүнтэй битгий гэрлээрэй – Эцэг эхтэйгээ тэгж харьцаж байгаа юм чинь чамтай ч бас удахгүй тэгж л харьцах болно

5.Удаан хөдөлгөөнтэй хүнээс сэрэмжлээрэй – Чамд амьдарлаа даатгаад сууж байж ч мэднэ шүү

6.Найз нөхдийнхөө хажууд зэмлэх дуртай хүнтэй битгий гэрлээрэй – Хөнгөхөн шалтгаанаар амархан салчихаж мэднэ

7.Хүн болгонд саймширдаг хүнээс болгоомжлоорой – Таарамжгүй харилцаанаас болж шаналж мэднэ

8.Түрүүлж холбоо барьдаггүй хүнтэй битгий гэрлээрэй – Хайр дуудаагүй байхад л өөрөө хайгаад ирдэг юм

9.Бүрэн сэтгэлд хүрээгүй хүнтэй битгий гэрлээрэй – Энэ хүн л биш бол амьдарч чадахгүй гэж бодон байсан хүнээсээ ч салдаг юм

10. Амжилтанд хүрсэн хүнд битгий их найдаарай – Нэг ч удаа алдаж үзээгүй хүн амьдарлыг дэндүү амархан гэж боддог гэсэн үг

Сайхан сэтгэлтэй хүнтэй гэрлээрэй

Чамайг өлсгөхгүй, хааяа цэцэг бэлэглэдэг

Халуун кофе атгаад эхнэрээ хүлээдэг тийм л хүнтэй гэрлээрэй охин минь…

*************************************

Бурхан багшийн хамгаас чухаг 14 сургааль:

1. Хүний амьдралын хамгийн том дайсан бол тэр өөрөө.

2. Хүний амьдралын хамгийн том тэнэглэл бол худлаа хэлэх.

3. Хүний амьдралын хамгийн том ялагдал бол их зан.

4. Хүний амьдралын хамгийн том гуниг бол атаархал.

5. Хүний амьдралын хамгийн том алдаа бол өөрийгөө алдах.

6. Хүний амьдралын хамгийн том гэм буруу бол үл талархах.

7. Хүний амьдралын хамгийн том харамсал бол өөрийн чанар чансааг доогуур үнэлэх.

8. Хүний амьдралын хамгийн том алхам бол унасны дараа босох.

9. Хүний амьдралын хамгийн том гарз хохирол бол итгэл найдвараа алдах.

10. Хүний амьдралын хамгийн том баялаг бол эрүүл мэнд, оюун ухаан.

11. Хүний амьдралын хамгийн том үүрэг харицлага бол чин сэтгэл.

12. Хүний амьдралын хамгийн том хишиг бол өгөөмөр сэтгэл.

13. Хүний амьдралын хамгийн том дутагдал бол үл ойлгох.

14. Хүний амьдралын хамгийн том тайтгарал бол буян үйлдэх

Эмх цэгцтэй амьдрах конмари хэв маяг

$
0
0

-4112522369671994801_900_x_506

Сүүлийн жилүүдэд хэт хэрэглээнээс татгалзах философи “цэцэглэж”, хүмүүс эх дэлхийн хязгаартай нөөцийг хязгааргүй хэрэглэж буйгаа ойлгож эхэлсэн. Улмаар энэ төрлийн хэв маягаар амьдардаг хүн ч цөөнгүй болжээ. Тэднийг нэг бол “хэрэгцээгүй бүхнээ зоригтой хая” гэх үзлийг дэлхий нийтэд сурталчилж, эмх цэгцийн ач тусыг бусдад хүргэдэг япон бүсгүй Мэри Кондо юм. Тэрбээр “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч, цэгцлэх урлагийн мэргэжилтэн бөгөөд Tidying Up With Marie Kondo буюу “Мэри Кондогийн хамт гэрээ цэгцэлцгээе” реалити шоугаараа дамжуулан олон хүмүүст эмх цэгцийг сурталчилж буй нэгэн. Тэрбээр эмх цэгц бий болгох амьдралын хэв маяг боловсруулсан бөгөөд үүнийгээ “Конмари” хэмээн нэрийдсэн байна. Үгийн утга нь Кондо Мари гэх нэрнийх нь товчлол аж. Энэхүү үзлийн гол философи нь тухайн зүйл танд баяр баясгалан, дулаан, эерэг мэдрэмж төрүүлээгүй бол хаях ёстой гэх суртахуун юм. Эмх цэгц хүний сэтгэл зүй, амжилт, аз жаргалд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд хосын харилцааг ч шинэ шатанд гаргадаг гэж тэрбээр үздэг нэгэн. Гэхдээ зөвхөн ахуйн эмх цэгц бус хүн хоорондын харилцаагаа ч “Конмаридах” хандлага бий болжээ. Мэри Кондогийн нөхрийг Такүми Кавахара гэдэг бөгөөд тэд эхнэр, нөхрийн харилцаагаа “эмх цэгцтэй”, эн тэнцүү хуваарилдаг байна. Тухайлбал, Такүми гэртээ хоол хийх дуртай бол Мэри Кондо угааж цэвэрлэх, эмхэлж цэгцлэх ажлыг хийдэг ажээ.

Конмарын үзлийн гол санаа

Эмх цэгцтэй байна гэдэг зөвхөн орон гэрээ цэвэрлэж, цэгцлэхийн нэр биш. Хүн өөрийн амьдралд хэрэг болох, болохгүй зүйлсийг ангилж ялгаснаар давхар оюун бодлоо цэгцэлж, өөрийгөө танин мэдэж, цаашдын зорилгоо тодорхойлж сурдаг. Хэрэв зөв арга, зөв дэс дарааллаар эмхэлж цэгцэлвэл гэр орон тань дахиж хэзээ ч хөглөрөхгүйн дээр эмх цэгцтэй байдлаа үргэлж хадгалах боломжтой. Өөрийгөө зөвхөн өөрт баяр баясал авчрах зүйлсээр хүрээлүүлэх нь биднийг аз жаргалтай болгодог хэмээн мэри Кондо өгүүлсэн юм.

Эмх цэгц төлөвшүүлэх Мэри Кондогийн зөвлөгөө

Хугацаа бус үр дүн чухал

Өрөө тань эмх цэгцтэй болохын тулд түр эмх замбараагүй болоход гэмгүй. Залуу хосууд, бага насны хүүхэдтэй айл, ганц бие бүсгүй хүний эд зүйлдээ хандах хандлага, хадгалсан эд хогшил нь харилцан адилгүй учир цэгцлэх хугацаа нь ч өөр өөр байдаг. Магадгүй бүх зүйлээ эмхлэхийн тулд 1-2 сар ч болж болох юм. Энэ тийм ч чухал биш. Хамгийн гол нь төгс цэгцэртэл нь хаяж, ангилах хэрэгтэй.

Эмхэлж цэгцлэх зургаан дүрэм

Мэри Кондо эмх цэгцтэй амьдралын зөвлөхөөр ажиллах явцдаа эмхэлж цэгцлэх зургаан дүрмийг боловсруулжээ. Үүнд:

● Эмхэлж цэгцлэхийг өөртөө даалга

● Өөрийн мөрөөдлийн амьдралын хэв маягийг төсөөл

● Эхлээд хаяж дуусга

● Юмсыг байршлаар нь бус төрөлжүүлэх замаар цэгцэл

● Дарааллыг зөв дагаж мөрд

● “Энэ зүйл үнэхээр миний сэтгэлийг догдлуулж байна уу” гэж асуу.

Хэрэгцээгүй бүхнэээ зоригтой хая

Жижигхэн ч гэсэн танд баяр хөөр авчирдаг зүйлсийн талаар бодоод үз. Магадгүй энэ нь гөлгөө тэврэх, дуртай хувцсаа өмсөх, таалагддаг стилиэрээ үсээ янзлах байж болно. Энэ бол юмсаа эмхэлж цэгцлэх, төрөлжүүлж ялгах явцдаа олж мэдрэх ёстой Мари Кондогийн хэлээд буй мэдрэмж юм. Барьж, хүрч үзэх нь үүний нэг хэсэг. Хэрэв та хувцсаа барьж байхдаа үүнийг өмсөөд хэчнээн сайхан харагддаг тухайгаа бодож, баяр баясал төрж байвал авч үлдэх нь зүйтэй. Харин өмсөхөд сайхан таардаггүй, өнгө нь таны арьсны өнгөтэй зохицдоггүй бол зоригтой хая. Энэ аргыг зөвхөн хувцсан дээр ч биш тоглоом, гал тогооны хэрэгсэл зэрэг гэрт байгаа бүхий л эд хогшлыг ангилж, ялгахад ашиглаарай.

Эхлээд хувцасаа цэгцэл

Эмх цэгцтэй амьдралын эксперт маань хувцаснаасаа эхэлж цэгцлэхийг зөвлөж байна. Дараа нь жижиг хэрэгслүүд, бичиг баримтууд, ном, хамгийн сүүлд өөрт нандин зүйлс гэсэн дарааллын дагуу янзлаарай. Харин хувцсаа ангилахдаа гэр бүлийн бүх гишүүд хувцсаа нэг дор овоолж, гэртээ байгаа бүх хувцсаа нэг дор харах боломжтой болго. Ихэнх гэр бүл хэчнээн их хувцастайгаа мэдээд гайхаж хоцордог. Үүний дараа алийг нь авч үлдэх, алийг нь хандивлах, хаяхаа шийдээрэй.

Засгийн газрын мэдээ

Хүүхэд хүмүүжилдээ сөргөөр нөлөөлөхүйц контент үзэхийг нь хэрхэн болиулах вэ

$
0
0

What_Role_Does_Television_Play_in_Child_Development

Сүүлийн үед хүүхдүүд интернэт орчинд чөлөөтэй нэвтэрч, элдэв төрлийн контентыг ямар ч хараа хяналтгүй үзэх болсон билээ. Хэдийгээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ интернэт орчинд үзэж буйд хараа хяналт тавихыг хичээдэг ч төдийлөн үр дүнтэй байдаггүй. Тэгвэл хүүхдийн үзэж буй контентод хяналт тавих боломжтой болж байна. Учир нь, технологийн компаниуд  гэр доторх дижитал төхөөрөмж бүрийг хянах утасны программ зохион туршиж эхлээд байна. Тухайлбал, “Koala Safe” программ болон “Ikydz” төхөөрөмжийг нэрлэж болох юм. Эдгээр нь сүүлийн үед Европын орнуудад ихэд дэлгэрч байгаа бөгөөд “Wifi router”-тэй холбосноор утас, зөөврийн компьютер, таблет зэргээс хүүхдийнхээ юу үзэж байгааг хянах боломжтойгоос гадна зарим төрлийн контентыг үзэх боломжгүй болгож болгодог аж. Гэхдээ заавал олон янзын төхөөрөмж, программ ашиглалгүйгээр хүүхдийнхээ үзэж буй зүйлст хяналт тавих хэд хэдэн зөвлөмжийг мэргэжилтнүүд мөн онцолж байна.

Тухайлбал,

Хүүхдүүдтэйгээ  интернэтийн сөрөг нөлөөллийн талаар ярилцах

Хувийн мэдээллийнхээ талаар интернэт орчинд дэлгэж болохгүй, төлбөрийн карт, хувийн мэдээлэл, нууц код шаарддаг контент руу нэвтрэхгүй байх, баримт бичиг татаж авч болохгүй гэдгийг сайн хэлж ойлгуулж байх хэрэгтэй аж.

Хүүхдээ хувийн компьютер ашиглахыг нь бүү зөвшөөр

Хүүхдээ өөрийнхөө өрөөнд хувийн компьютер болон таблет ашиглахыг битгий зөвшөөрөөрэй. Хэдийгээр таблет, компьютер ашиглахыг хориглож болох ч ухаалаг утсанд хяналт тавина гэдэг амаргүй. Тиймээс шөнийн цагаар “Wifi”  төхөөрөмжөө унтраах нь хамгийн зөв шийдэл гэнэ шүү.

Интернэт түүхийг нь шалгаж байх

Хүүхдийнхээ утас, таблетаас нь ямар мэдээлэл голчлон үзэж байгааг нь шалгаж байх хэрэгтэй аж. Гэхдээ аль болох өөрт нь мэдэгдэлгүйгээр. Хэрэв таныг шалгаж байгааг мэдвэл, нэвтэрсэн сайтуудаа устгаж магадгүй юм.

children bad content-н зурган илэрц

 “Facebook”, “Instagram”, “Snapchat”, “MySpace” зэрэг нийгмийн сүлжээнд найзууд болох

Хүүхэдтэйгээ нийгмийн сүлжээнд найзууд болсноор тэднийг юу хийж байгааг нь харах боломжтой.

Товчлол, түгээмэл хэрэглэгддэг кодын талаар мэдээлэлтэй байх

Цахим орчинд өсвөр насныхан товчилсон үгээр хоорондоо харилцах, код болон нэр томьёо ашиглаж, ойлголцох тохиолдол түгээмэл  байдаг. Тиймээс эцэг эхчүүд сүүлийн үед өсвөр насныхан, залуусын дунд тренд болж буй товчилсон үг хэллэгийн талаар байнга судалж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.\

children bad content-н зурган илэрц

Цахим тоглоом тоглохыг хориглох

Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч цахим тоглоом тоглодог. Цахим тоглоомоор дамжуулан хувийн мэдээлэлээ алдах, янз бүрийн хүмүүстэй найз болох магадлал өндөр байдаг учраас энэ төрлийн тоглоом тоглохыг хүүхдэдээ аль болох зөвшөөрөхгүй байх хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж:https://www.bbc.com/news/business-47853554

7 хоногт 7кг турах гайхалтай хоолны дэглэм

$
0
0

weight_650x400_61517546552Алимны дэглэм нь хамгийн амар болон бүтээмжтэй дэглэмүүдийн нэг нь юм аа. Дэглэмийн үргэлжлэх хугацаа нь 7 хоног байдаг. Энэхүү дэглэмийг барьснаар дунджаар 6-7 кг-аар турна. Энэ дэглэмийг эрүүл мэндийн байдлын улмаас зарим нэгэн дэглэм (жишээ нь кремлийн, шоколадны дэглэм) сахиж болохгүй хүмүүст зөвөлдөг юм.

Алимны дэглэмийн хоолны цэс:

  1. дэх өдөр: 1 кг алим
  2. дахь өдөр: 1,5 кг алим
  3. дахь өдөр: 2 кг алим
  4. дэх өдөр: 2 кг алим
  5. дахь өдөр: 1,5 кг алим
  6. дахь өдөр: 1,5 кг алим
  7. дахь өдөр: 1 кг алим

7 хоногийн туршид дан алим идэх маш хэцүү байдаг ч, үр дүн нь үнэхээр гайхалтай юм. Хэрэв та алиманд дуртай юм бол, энэ дэглэм танд тохирно. Алимнаас гадна ногоон цай болон хийжүүлээгүй цэвэр ус хязгааргүй ууж болно. Алимны хувьд гэвэл ямар ч хамаагүй алим идэж болно, жишээлбэл ногоон, улаан, мөн эсгэлэн эсвэл чихэрлэг алим гэх мэт. Алимнаас гадна дэглэмийн 5 дахь хоногоос эхлээд өдөрт бага зэрэг хар талх идэж болно.

Фитнессээр хичээллэх үед гаргадаг түгээмэл алдаанууд

$
0
0

11656

Сайн ус болон шингэн зүйл уух

Дасгал хийж байгаа үед их хэмжээгээр шингэнээ алддаг байна.Тиймээс дасгалын үеэр болон дараа ус болон шингэн зүйл хангалттай уухгүй бол шөрмөс татах, сульдах зэрэг муу үр дагаврууд үүсдэг байна.

Дасгал хийхийн өмнөх бие халаалт 

Дасгал хийхээс өмнө биеэ сайн халаахгүй бол бэртэж гэмтэх магадлал ихэсдэг бөгөөд мөн дасгал нь үр дүн муутай байдаг гэнэ. Хэт их амралт Зарим хүмүүс дасгал дундуур утсаар ярих, оролдох бусад сарниулах үйлдлээс болж дасгал хоорондын амралт урт болдог. Ингэснээр бие хөрдөг учраас үүнээс үүдэн бэртэл авж болзошгүй тул ахин халаах хэрэгтэй.

Тааруулан хийх

Өөрийн жин болон булчингийн массдаа тааруулж дасгал хийх нь илүү үр дүнтэй бөгөөд хэт их жингээр хийснээс нуруунд суулт өгөх, хүзүү хөших зэрэг сөрөг нөлөөтэй байна. Дасгал их хийснээр эрүүл булчинлаг болох биш сайн амрах болон хооллох нь үүнээс чухал асуудал юм. Ихэнх хүмүүс их жингээр хийснээр хурдан үр өгөөж өгнө гэж боддог нь эндүүрэл бөгөөд дээрх алдаанууд танд байвал яаралтай засах хэрэгтэй.

Амьдралд битгий яараарай бүсгүй минь…

$
0
0

fbe613585df1f9500cedd0413bc40b53

Алга дарам цаасан дээр нулимс асгаруулан бичсэн энэхүү захидлыг би хогийн савнаасаа олсон юм. Эмэгтэй хүн гэх нэр томъёо бардам зан гэгчийг үргэлж дотроо агуулж байдаг бол надад тэр зүйл нь байгаагүй эсвэл хэн нэгнийг хайрлах замын дунд гээгдсэн юм шиг байна. Бүхий л амьдралдаа хайж явсан тэр хүн нь гэнэт гараад ирсэн үүлэн дээрх өдрүүдийг эргэцүүлж суухдаа инээмсэглэж, тэгснээ тольруу бага зэрэгт хавдаж хөхөрсөн нүүрээ хараад захиагаа дахин уншиж энэ удаад түүний гараар биш үзэг барьж үгс нийлүүлсэн өөрийн гараар хогийн савруу чулуудаад чемоданаа чирэн гадагш гарлаа.

Амнаас минь урсаагүй үгс бичгээр очихдоо түүнд сонсогдоогүй бололтой. Магад танд ч сонин санагдахгүй биз. Гэхдээ л уншина бид өөрийн түүхээс илүү өрөөлийн муу муухайд чихээ сортолзуулан амаа билүүддэг араатан учраас та цааш нь уншина. Би түүнтэй учраад 4 жил болж байна. Төсөөлж байнуу? Эхний 2 жил аз жаргал гэж ийм юм байдаг юмуу гэмээр хүн болж төрсөндөө баярламаар энэ залууг олсондоо өөрийгөө ямагт азтайд тооцож, зүгээр л дүүлэн ниссэн. Өглөө бүр өндөг шарж зогсохдоо араас ирээд тэврэхийг нь хүлээж тэгэх бүрт нь амьдрал ямар амттайг гайхна. Яг ингээд л үргэлжлэх хэдэн арван жилийг төсөөлөхийн ч аргагүй сайхан байж. Гэвч Хүн шаналахаа мэдэхгүй дурладаг юм байналээ.

Анх тэр надруу фэйсбүүкээр бичсэн юм. Юу гэж бичсэнийг нь санахгүй ч түүнээс хойш өдөр бүр чатлаж уулзахаар ч болсон. Болзоо харин мартагдахын аргагүй сайхан болж, сар ч болоогүй хамт амьдарч өнөөдрийг үзсэн. Та нар намайг хямдхан, үнэ цэнэгүй гэж хэлж болно юу ч гэж бодож болно. Харин өөрийгөө өмөөрч хэлэх ганцхан зүйл бол би дурлаж үзээгүй байсан юм. Гэвч надруу хэн ч бичдэггүй байсан уу гэвэл үгүй. Би сургуульдаа олны анхаарлын төвд байдаг байсныг манай найзууд, эргэн тойрныхон маань гэрчилнэ. Надруу бичдэг миний хажууд суух гэж оролддог залууст би зүгээр л муухай хандаад холдуулчихдаг байсан. Яагаад ингэдэг байснаа ойлгохгүй юм. Магадгүй хүн бүрээс ямар нэг өө олж харан өөрийнхөө доторх төгс нэгнийг хайсан байж мэднэ. Харин яагаад бусдаас ялгарах юмгүй тэр залууд боломж олгосныг бурхан л мэдэх байх.

Аав ээж маань намайг бага байхад хоёр тийшээ болж тус тусдаа амьдрал зохиосон. Би ээжтэйгээ мөн ээжийг минь ёстой газар гишгүүлдэггүй сайн хойд аавтайгаа амьдардаг байсан юм. Намайг дагавар гэж нэг ч удаа бодож үзээгүй тэр хүнийг л би аавыгаа гэж бодож явдаг учир нь миний төрсөн эцэг намайг дурсаж хайж сураглаж яваагүйгээр барахгүй 4н настайдаа нурууг нь хараад хоцорсноос хойш тэр хүнийг гэх ганц ч зүйл ой тоонд үлдээгүй билээ. Би ээжийнхээ өмнөөс туйлын их баярладаг. Ээж минь хамгийн зөв шийдвэрийг хийсэн. Заримдаа салалт гэдэг хэцүү буруу шийдвэр байх боловч заримдаа төсөөлж ч байгаагүй шинэ аз жаргалыг авч ирдэг гэлтэй. Явмаар байгааг нь явуулж өөрөө явмаар байгаа бол явж сурах нь амьдралын хамгийн энгийн хэрнээ хамгийн хэцүү шийдвэр. Би одоо үүнийг бичиж байхдаа маш тайван байна. Тэгээд л та нарт бүхнээ яриад суумаар санагдсан учраас, хэн нэгэн хөөрхөн охин миний алдааг битгий давтаасай гэсэндээ үүнийг бичиж сууна.

Ахин дурлалынхаа сэдэв рүү орцгооё. Бид 2 бие биенээ үнэхээр жинхэнэ утгаараа хайрлаж байв. Үгүээ ядаж л би тэгж боддог юм. Тэр намайг инээлгэхийн төлөө тэнэг тэнэг царай гаргаж, хөгжилтэй түүх зохиож яриад л заримдаа миний хацар өвддөг байсан. Жаргалтай сонсогдож байгаа биз? Би анзаараагүй ч нэг л зүйл болохгүй болсныг 2 дахь жилийн ойн дээрээ гадарласан юм. Өдрөөс өдөрт нэг л хөндий болж өглөөд гал тогоонд юм идэх гэж л орж ирдэг болж, оройдоо хамт кино үздэг байсан бол нойлд их цагийг өнгөрөөж, утсандаа бүх анхаарлаа шилжүүлээд байгаа нь надад мэдрэгдсэн ч хэрүүл хийх дургүй болохоороо аль болох өөр зүйл бодож эдгээр өөрчлөлтүүдийг нь хараагүй мэдээгүй юм шиг өнгөрөөж байлаа. Нэг удаа унтаж байхад нь утсыг нь аваад хартал кодоо сольчихсон байх юм. Даанч дээ чи минь надаас ингээд л юмаа нуудаг болчих гэж. Маргааш нь өглөөний цайгаа уунгаа утсыг нь бариад кодоо сольчихсон юмуу гэсэнд чимээгүй л ммхм гэж байна хэлдээ гэсэн чинь чи одоо яах гээд байгаа юм? Хувийн орон зайруу халдлаа нтр гээд гэнэт хашгичаад эхлэв. Би үнэндээ юу ч ойлгосонгүй. Сарын өмнө л би түүний бүх зүйлийг мэддэг байлаа. Гэхдээ тэр үед миний мэддэгээс тэс өөр хүн надруу хашгичиж байсныг санаж байна. Тэгээд л уурандаа гараад явчихлаа. Уг нь тэр өдөр бид 2 аавынд очих гэж байсан юм. Би яах учраа олж ядан компьютер дээр хадгалагдсан байсан фэйсбүүкрүү нь орж үзлээ. Миний таних тэр бүсгүйтэй харьцсан байх юм. Тэр эмэгтэй бол түүний минь анхны хайр. Гадаадад олон жил суралцсан болохоор хол зайг давж чадахгүй 2 тийш болсон тухайгаа надад анх танилцахдаа хэлж байсан түүнээс өөр эмэгтэй амьдралд нь байгаагүй болохоор түүндээ их хайртай байснаа ч хэлсэн. Гэтэл тэр нь эргээд иржээ. Түүгээр ч үл барам уулзалдсаныг нь ч мэдлээ. Энд үед л жинхэнэ бодит байдал намайг алгадаад авсан. Өөрөөсөө ч илүү мэднэ гэж бодож байсан хүн минь төсөөлж ч байгаагүй зүйлүүд хийгээд явсныг би анзаараачгүй болохоор өөрийгөө л буруутгаж байв. Гэхдээ маш их гомдсон тэгээд уйлаад ч нэмэргүйг ойлгож бодит байдалтай нүүр тулах гэж хичээв. Хэдхэн цагийн дараа ээж залгаад ирнэ гэсэн яагаав гэхэд нь гэнэт ажлаас дуудаад гээд л худлаа ярьж гарлаа. Би яагаад ээждээ шууд хэлчихээгүйгээ мэдэх юм алга. Орой нар жаргахыг хараад цонхон дээрээ зогсож байтал түлхүүр шажгинах чимээ гарч тэр цэцэг барьсаар орж ирлээ. Үнсээд л өглөө уурласандаа гэмшиж байна гэдгээ ч хэлж киноны 2 тасалбар гартаа барин сэгсэрч хуурамч хэр нь нөгөө л сайхан инээмсэглэлээрээ намайг аргадаж дөнгөлөө. Би бүхнийг баллаж түүнрүү орилох тэнэг эмэгтэй биш гэж тухайн үедээ бодож цагийг хамтдаа түүний хүссэнээр өнгөрүүлэв. Одоо бодоход тэр л буруу шийдвэр байсан юм шиг. Тэр үйлдлийг хийгээгүйгээс болж бүхэл бүтэн 2 жил дотоод тамдаа тарчлан өнгөрөөсөн. Харин хөөрхий тэр залуу намайг юу олж мэдсэнийг анзаараагүй юм. Хосууд бие биенээ дэндүү сайн мэддэг гэж боддог ч үнэндээ өөрсдийгөө ч бүрэн мэддэггүйд асуудал байдаг юм билээ.

Анхны хайраа мартаж чадаагүй түүнд буруу өгч чадсангүй. Анх удаа дурласан өөртөө ч буруу өгч чадсангүй. Чухам хэнд ч буруу байхгүй. Сэтгэл гэдэг хүний хүссэнээр удирдаж болдог зүйл ч биш. За тэгээд мэдээгүй юм шиг яваад л байлаа. Тэд ч болзоцгоож би ч цонхоо харуулдсаар тэр минь намайг үнэхээр мэдээгүй гэж бодон яваад байсанд инээд ч хүрэх шиг. Чатаа устгалаа гээд яах ч билээ түүнийг гэсэн сэтгэлээ устгаж болох биш. Хэд хэд томоохон муудалцаад авлаа. Та нар гайхаж байгаа байх яагаад хуураад байгааг нь мэдсээр байж салж чадахгүй байгаа юм бэ гээд өөрөө дурлахаараа ойлгоноо тэр хүнгүйгээр цаашаа төсөөлж ч чадахгүй байсын. Болъё гэж бодоод үгээ бэлдээд сууж байхад орж ирээд тэврээд хэвтэнгээ ирээдүйгээ ярьж байгаа түүнийг би түлхэж чадахгүй за тэр эмэгтэйгээсээ больсон байлгүй дээ гэж бодон тэврүүлээд мэгшинэ. Сэтгэл нь өөр зүгт байгаа хүнийг хүлээх хамгийн хэцүү хормууд үргэлжилсээр. Тэр хооронд өөрийгөө ч өөрчилж үзэв. Хамгийн гоё даашинзаа өмсөн өмнө нь эргэлдэхэд утаснаасаа нүдээ салгаагүй хэр нь хөөрхөн байна гэх худал үг шүднийхээ завсар сийгүүлнэ. Чихээр минь орж зүрхээр минь шуурч байлаа. Тэдний харилцааг мэдэн будилж жил явсны дараа би жирэмсэн боллоо. Нойлын суултуур дээр сууж байхдаа тэр 2 зураасыг нүдээ томруулж нэг, онийж нэг харлаа. Буржгар үсээ хойш нь гараараа самнаад нүүрээ таглан удаан уйллаа. Энэ хоёр зураас намайг, бидний хайрыг аврах юм шиг санаж догдлон байж хүлээлээ. Тэр ирсэнгүй. Харин “өнөөдөр ажил ихтэй байна эндээ хонох байх гэсэн” зурвас л ирлээ. Уртаар санаа алдахад цээжин тушаа нэг юм хөндүүрлэн зурж хацрыг зүсэн нулимс урслаа. Маргааш орой нь би үнэхээр тэссэнгүй. Уйлж дуулаад дотроо байсан бүхнээ орилж, хашгирч, бүх мэдрэмжээ илэрхийллээ. Хариуд нь яасан гэж санана. Уйлах үед минь нулимс арчдаг байсан тэр гар нүүрэн дундуур минь хүчтэй буулаа. Цочсондоо бас их өвдөлтийг даасангүй шууд л уначихлаа. Түүнээс одоо бүр ийм авир гарна чинээ төсөөлж ч яваагүй тул цочирдлоо. Жирэмсэн гэдгээ ч хэллээ. Тэр сонсоод үнэхээр балмагдаж доош суун намайг тэврэн уйлж уучлал гуйлаа. Би хичнээн удаан хууртахаа мэдэхгүй ч хүүхдээ төрсний дараа өөр болох байх гэж найдан хүлээлээ. Харин тэр цохилт нь шөнө бүр зүүдлэгдэж хөлрөн сэрэх бүрт хажууд минь тайван унтаж байгаа түүнийг хараад заримдаа өрөвдөж заримдаа зэвүү хүрч байлаа. Тэд ч хэсэгтээ харьцахаа больсон юм. Амьдрал дахиад л аятайхан үргэлжилсээр. Хамтдаа эмнэлэг явж, хүүхдийн дэлгүүрээр орон гадуур хооллож буцаад нөгөө сайхан цагруугаа буцчихсан юм шиг. Гэхдээ би түүнийг хүчлээд байгааг мэдэрсээр л байв. Яаж ч хичээгээд болиулж чаддаггүй тийм хүчтэй хайрыг би тэр хоёроос бас өөрөөсөө олж харсан. Намайг 6н сартай жирэмсэн байхад тэр хоёр манай гэрт байж байгаад баригдлаа. Орой нь бас бөөн хэрүүл би л буруугаар ойлгосон юм байх. Дахиад л өөд өөдөөсөө чанга чанга орилж өөрсдийнхөө зөв гэдгийг батлах гэж дайрцгаалаа. Энэ удаад би түүнийг алгадчихав. Тэр маш их уурлан намайг цохиж цохилтууд нь чангарсаар би ухаан алдан эмнэлэгт сэрлээ.

Аврал гэж бодон бодон тээж байсан сахиусан тэнгэр минь намайг орхин оджээ. Түүнийг бүтээсэн эцгийнхээ гараар эхийнхээ хэвлээс хагацан үүрд байхгүй болчихож. Тэгээд л надад итгэл найдвар хумсын толион чинээ ч үлдсэнгүй. Би түүнийг тэр намайг таниагүй байжээ. Би гэртээ харьсан хойноо зүгээр л амьд үхтэл болон хувирлаа. Төгсөх курс байсан ч хичээлдээ явалгүй жилийн чөлөө авч, ээждээ ч хаалга тайлж өгөхөө болив. Тэр үргэлж дэргэд минь байж тэгэхдээ хязгааргүй ихээр гэмшивч би аль хэдийн өөрийгөө алдчихсан байсан тул бид дэмий л хурц гэрлийн дор өөр өөрийн харанхуйд амьдарна. Ингэж удаан явж чадахгүй ч бие биенээ чөлөөлөхгүй байсан харилцааг түүний сүүлийн гарны хүчинд захирагдсан миний царай дуусгаж өгөв. Эхлээд цохиход нь айж балмагдан уучлал гуйгаад ирэхэд нь дахиад ингэхгүй дээ гэж өөртөө итгүүлж сүүлдээ дүчирчихэв. Сонин юмаа хэд цохиулаад л хаширдаггүй байсан гэхээр. Өнөөдөр миний төрсөн өдөр. Одоо Улаанбаатар хотод 23 цаг болж байна. Өглөө аваад гарсан чемодан, дахин эхлэх итгэл хоёроо өвөрлөн ээжрүүгээ явж байна. Намайг уучлаарай дэндүү эрт, таньж ч амжаагүй залуудаа бүхнээ зориулж эрэмдэглэгдсэн хойноо эхрүүгээ тэмүүлж байгаад. Гэхдээ би хайрласандаа харамсахгүй ээ. Дахиад ч хайрлах байх гэхдээ дараагийн удаад илүү болгоомжтойгоор. Надад хэлэх ганцхан үг байна. Битгий яараарай. Тавьж явуулж өөрөө явж сураарай. Дараагийн шинэ түүхээр дахин холбогдоно гэдгийг мэдэж байна. Би зүгээр л амьд байгаадаа баярлаж байна.

Амьдрал баялаг шүү) Хайрла гэхдээ хэмжээтэй..,

Урт наслах талаар нэрт доктор Дэвид Агусын нууц: Холигч, шахмал аминдэмээс татгалз

$
0
0

ddl1k

Хавдрын нэртэй эмч, өвчин зовлонгүй урт наслах тухай олон ховор номын зохиогч тэрээр саяхан болж өнгөрсөн “Эрүүл Москва” ассамблейд лекц уншжээ.

Докторын тухай товч баримт

Доктор Дэвид Агус, 55 настай, Өмнөд Калифорнийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны сургуулийн анагаах ухааны болон технологийн профессор. Калифорни дахь Вестсайдын хорт хавдрын төв болон хэрэглээний молекулын анагаах ухааны төвийн удирдагч. Олон шагналын, түүний дотор Хорт хавдрын америкийн нийгэмлэгийн шилдэг анагаахын судалгааны болон Цусны хорт хавдрын олон улсын нийгэмлэгийн шинжлэх ухаанд оруулсан дэвшлийн шагналыг хүртэж байсан. Калифорнид эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Марк Твены хэлсэнчлэн эрүүл мэндээ хамгаалах цорын ганц арга бол дургүй зүйлээ идэж, ууж, хийж үйлдэх юм шүү дээ хэмээн доктор Дэвид Агус инээмсэглэв.

-Одоо “эрүүл мэнд”, эрүүл аж төрөх ёс хэмээх үг, хэллэгээс олон хүн залхаж, заримынх нь бараг дургүй хүрдэг болсон байх. Уйтгартай, хязгаарлаж хориглосон, дургүй хүргэх зүйл хэмээн төсөөлөгддөг биз ээ.

Үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч хэцүү бэрх зүйл биш хэмээн профессор нотолж байна. Эрдэм шинжилгээний ул суурьтай судалгааны баримтуудыг ажиглаж судлангаа тэрээр өвдөж шаналахгүйгээр урт удаан наслах зөвлөмжийн дараалал үйлджээ. Эдгээр зөвлөмжийн заримыг дагаж мөрдөхөд төвөггүй, харин ч тааламжтай (тухайлбал, үдшээр дарс хүртэх) байх биз. Заримыг нь харин дагаж мөрдөхөд өөрийгөө шахаж, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. “Ийм тохиолдолд үүнийг өөр хэн нэгэнд зориулж биш, харин өөрийнхөө дуртай зүйлээ хийж байна хэмээн ухаарах явдал чухал. Жишээлбэл, би хувьдаа урт наслах, үр хүүхдээ, дараа нь ач, зээ нартайгаа тоглохын тулд эрүүл мэндээ хадгалж хамгаалахыг хүсч байна” гэж боддог хэмээн Дэвид Агус өгүүлэв. Товчхондоо, идэвхтэй урт наслах дүрэм, журмыг дагаж мөрдөх урам зоригийг өөртөө төрүүлэхүйц зорилгоо тодорхойлох явдал маш чухал шүү.

Өдөржин хөдөлгөөнгүй байвал хайрцаг тамхи татсантай адил

Дэвид Агус чөлөөт цагаараа морь унадаг.

Биеийн дасгал хөдөлгөөн амьдралыг уртасгадаг гэдэг бол маргаангүй үнэн хэмээн доктор Агус онцлов. Амьдралын суугаа хэв маяг зүрх – судасны өвчнөөр өвдөх, хар залуугаараа насан өөд болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн хорт хавдар газар авах эрсдэл ихэсдэг болохыг нотолсон. “Зургаан цаг хөдөлгөөнгүй суувал нэг хайрцаг янжуур татсантай тэнцэхүйц хор хөнөөлтэй” хэмээн эмч батлан хэлэв.

Сайн мэдээ: өчүүхэн бага ч гэсэн гэр орондоо хийсэн биеийн ачаалалтай ажил нас уртасгадаг. Өөрийнх нь хэлснээр Дэвид цахим шуудангаа шалгахаар удаан алхдаг байхын тулд компьютерээ зориуд өрөөнийхөө мухарт тавьдаг гэнэ. Гэр орны ажил хийх, ажилдаа явган явах (ядахдаа автобусны хоёр буудал хэртэй), цахилгааны шатаар бус шатаар өгсөж уруудах нь урт наслахад тус нэмэртэй.

САНАМЖ

Та хэрвээ өглөөгүүр биеийн тамирын дасгал хийдэг эсвэл долоо хоногт хоёроос доошгүй удаа фитнесс зааланд хөлс гаргадаг бол хамгийн сайн хувилбар бас биш хэмээн шинжээч сануулж байна. Ажлын цаг дууссаны дараа биеийн идэвхжилийг жигд байлгах явдал маш чухал. Энэ бол салхинд алхах, эсвэл гэр орондоо хүнд хүчир биш ажил амжуулах.

“Өөрийгөө хяна”

Даралт, пульс, цусан дахь глюкозын (саахарын) болон холестерины хэмжээ энэ бүхэн тогтмол хэмжиж, хянаж байх ёстой үзүүлэлтүүд гэдгийг профессор Агус зөвлөсөн. Тэгэхдээ тухайн хүний нас, биеийн байдал, эмчийн зөвлөгөөнөөс хамаардаг тул ямар давтамжтай байхыг доктор тодруулж хэлсэнгүй. Хэрвээ та архаг хууч өвчингүй (цусны даралт ихсэх, чихрийн шижин г.м.) бол эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байхыг Оросын шинжээчид зөвлөж байна.

Эмчлэгч эмч таны эрүүл мэндийн байдлын динамик явцыг харж ажиглах зорилгоор дээр дурдсан үзүүлэлтийг хэмжсэн тэмдэглэлээ заавал хадгалж байхыг Дэвид Агус тайлбарлав. Орчин үеийн технологи ашиглан цахим хэлбэрээр хадгалбал хэрэгтэй үед шууд төвөггүй үзэж харах боломжтой.

Зөв хоол

Профессор бусад эмчийн адил хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон түргэн хоолны эсрэг үзэл бодолтон аж. Үүгээр ч зогсохгүй “Хэт гүн боловсруулсан бүтээгдэхүүнээс ч мөн татгалзахыг” шинжээч зөвлөж байна. Энэ нь удаан хугацаагаар шарсан, чанасан, жигнэсэн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй юм байна. Шинэхэн шахсан жимсний шүүсэнд танд хэрэгтэй үнэт эсийг үгүй болгож, харин амархан шингэх нүүрс ус, саахар л үлддэг. Холигч, бутлагчаар жижиглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг ч организм мөн ялгаагүй харьцангуй хурдан, бас амархан шингээдэг. Хоол боловсруулахад зарцуулах эрчим хүч багасаж (илүүдэл илчлэг хадгалагдана гэсэн үг), цусан дахь глюкозын (саахарын) төвшин улам хурдан дээшилнэ.

Өглөө, өдөр, оройн хоолны хооронд хөнгөн цайлж, юм идэхээс татгалзахыг доктор Агус зөвлөж байна. Өдөрт гурав хооллоно. Байнга идэх дуртай хүмүүсийн хувьд чихрийн шижин газар авах эрсдэл нэмэгдэнэ хэмээн профессор анхааруулж байна. “КП”-гээс явуулсан санал асуулгад оролцсон хоол боловсруулах замын эмч (эндокринолог), чихрийн шижин судлаач нар ч үүнийг мөн нотолжээ. Гэхдээ онцгой тохиолдол бас бий. Хоол боловсруулах эрхтэний тодорхой өвчний үед мэргэжлийн эмч бага багаар хооллохыг зааж зөвлөж болно. Тийм зөвлөгөөг гарцаагүй дагаж мөрдөх ёстой.

ДАШРАМД ӨГҮҮЛЭХЭД

Орчин үеийн хүнсний ногоо, жимсэнд аминдэм хангалттай бий

Орчин үеийн хүнсний ногоо, жимсийг хоол хүнсэнд хэрэглэхийг та юу гэж үзэж байна вэ? Тэдгээрийг гол төлөв хүлэмжинд янз бүрийн химийн бодис ашиглан ургуулж, нарны гэрэл ч бараг үзүүлдэггүй гэсэн асуултыг лекцэнд суусан оролцогчид профессор Агусаас асуув. “Супермаркетын хүнсний ногоо, жимсээр хооллож байгаа хүмүүсээс аминдэмийн дутагдал илрээгүй. Тиймээс өөртөө шаардлагатай хэм хэмжээг авч байгаа, санаа зоволтгүй” хэмээн доктор тайвшруулсан. Харин биологийн нэмэлт бүтээгдэхүүн байдлаар зохиомлоор нийлэгжүүлсэн аминдэмийг хэрэглэхгүй байх нь зөв. Тэгээд ч биологийн идэвхжүүлсэн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээд сайн үр дүнд хүрсэн талаар хийсэн бодитой сайн судалгаа алга байна.

Ер нь шинжлэх ухааны үүднээс нотлогдсон урт наслахад үр ашигтай зөвхөн нэг төрлийн хоол бий. Энэ бол газрын дундад тэнгис орчмын хоол хүнс хэмээн Дэвид Агус онцлов. Гол бүрдлийг нь сануулахад загас, хүнсний ногоо, оливын тос, бүхэл үрийн гурил. Хэрэглэх махны оновчтой хэмжээ долоо хоногт 2-3 удаа 200-250 гр. стейк хэмээн профессор тодруулж хэлэв.

Оройн хоолыг дарстай хамт

Алкоголийн эрүүл мэндэд харьцангуй аюулгүй хэмжээг долоо хоногт зургаан хундага дарс хэмээн үзэж болох тухай сүүлийн үеийн эрдэм шинжилгээний судалгааны баримтууд өгүүлж байна (эмнэлгийн хориглосон заалт байхгүй бол). Доктор Агус зөвхөн оройн хоолон дээр дарс хэрэглэхийг зөвлөж байна.

-Хэргийн учир нь алкоголь гол төлөв тайвшруулах үйлчилгээтэй. Энэ нь өдөржин ажилласан таныг хурдан унтахад нэмэртэй. Гэхдээ хэтрүүлж огт болохгүй. Яагаад гэвэл тайвшруулах үеийн дараа буцаад “сэргээх” гармон болох адреналин ялгардаг. Таны зорилт бол хэмжээг тааруулж уух. Миний хувьд жишээлбэл, дунджаар 1.5 хундага. Хэтрүүлж хэрэглэхгүй бол тайвшруулах үйлчилгээний дараагийн сэргээх үе харьцангуй нам жим өнгөрч шөнө дунд таныг сэрээхгүй хэмээн профессор өгүүлэв.

Гэхдээ Оросын эмч нар түүнээс өөр үзэл бодолтой байдаг юм байна. “Оройн цагаар хэрэглэсэн алкоголь ямар ч тохиолдолд нойр алдуулна. Ялангуяа, организм сэргэлт авахад илүү хэрэгтэй гүн нойрсох үеийг алдуулдаг” хэмээн Москвагийн их сургуулийн нойрны эрүүл мэндийн төвийн удирдагч, нойр судлаач Александр Калинкин өгүүлэв. “Алкоголийн ашигтай хэмжээ гэж байдаггүй. Тиймээс түүнийг аль болох хэрэглэхгүй байх нь зөв” хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зүрх судлалын ерөнхий мэргэжилтэн, профессор Сергей Бойцов зөвлөв.

САНАЖ ЯВААРАЙ

Профессор юу зөвлөв

-Өдрийн дэглэмийг тогтвортой сахиж мөрдөх явдал маш чухал. Юуны өмнө тогтсон нэг цагт өглөө, өдөр, оройн хоол идэж, унтаж амрах хэрэгтэй.

– Ханиаднаас сэргийлэх тарилга заавал хийлгэж бай.

– Тамхинаас татгалз, таны амьдралыг 100 хувь богиносгож, амьдралын чанарыг муутгаж, эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг. Цахим тамхийг ч бүү тат. Ердийн тамхинаас ч аюултай гэдэг нь бүх л талаар харагдаж байна.

– Амрах, тайван байх, алжаал тайлахад зориуд цаг гаргаж бай.

– Таныг шаналгасан аливаа үрэвслийг эмчил. Үрэвсэл бол зүрх судасны өвчин, хорт хавдар, эрт хөгшрөлд хүргэдэг болох нь нотлогдсон учраас газар авахуулж огт болохгүй.

 Эх сурвалж: KP.RU

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Viewing all 8490 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>